news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
ЮНЕСКО-оос "Дэлхийн яруу найргийн өдөр"-ийг жил бүрийн гуравдугаар сарын 21-нд тэмдэглэхийг 1999 оноос эхлэн дэлхий нийтэд уриалж тунхагласан. Энэ хүрээнд дэлхийн яруу найргийн өдрийг тохиолдуулан "Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн" сэдэвт уулзалтыг маргааш зохион байгууллахаар боллоо. Шинжлэх ухааны Академий...
урлаг соёл
ЮНЕСКО-гоос соёрхон баталсны дагуу Дэлхийн яруу найргийн өдөр өнөөдөр тохиож байна. 1999 оноос эхлэн жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхий нийтээр тэмдэглэх болсон энэ өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны Академийн хэл зохиолын хүрээлэн, Монголын үндэсний номын сан, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссоос өнөөдөр “Яр...
урлаг соёл
Яруу найраг гэдэг хүмүүний сэтгэл хөдлөл, мэдрэмжийн торгон агшинг өгүүлдэг агуу урлаг билээ. Яруу найрагч, зохиолчдын эвлэлийн шагналт Аюурбуньяагийн Лхагва “Нүүдэлчний тэнгэр” гэх яруу найргийн номоо уран зургийн үзэсгэлэн хэлбэрээр олон нийтэд хүргэхээр зэхжээ. Түүний үзэсгэлэн “Сонсох уран зураг, Харах яруу найраг”...
урлаг соёл
ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний Комисс, ШУА-ийн Хэл Зохиолын Хүрээлэн, Монголын Үндэсний Номын Сан хамтран “ДЭЛХИЙН ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ: Яруу найраг хүмүүний оршихуйн үнэт зүйл мөн” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр Үндэсний Номын Сангийн “Их уншлагын танхим”-д зохион байгууллаа. Энэхүү дэлхийн өдрийг дэмжин сурталчла...
урлаг соёл
“Sweetymotion” хамтлаг “Зүрхэн аялгуу” кино концерт бүтээлээ Монголчуудын сэтгэл зүрхэнд хоногшсон 50-60-аад оны нийтийн дуунуудыг “Sweetymotion” хамтлагийнхан шинэчилсэн найруулгаар дуулж, олны хүртээл болгоод байна. “Тунгалаг буянт”, “Нэг л мэдэхэд уулзана даа”, “Бүсгүй хүний заяа”, “Аргалд явсан ижий”, “Өссөн нутаг”...
урлаг соёл
Монголын рок попын амьд домог “Хурд” хамтлагийнхан БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа зориулан сар шинийн битүүний өдөр “Хурд-20 жил” тоглолтоо толилуулж сюрприз барив. Цаг ямагт амьд тоглолтоор фэнүүддээ бэлэг барьж ирсэн “Хурд”-ынханы “Чамайг зорино”, “Зураг шиг бүсгүй”, “Би аавтай хүн”, “Цэргийн бодол”, “М...
урлаг соёл
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “Music 9” хөгжмийн нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулж, залуу уран бүтээлчдийн бүтээлийг сурталчлах, тэднийг дэмжих Alfa music төсөл албан ёсоор эхэлжээ. Дуучин н.Хишгээгийн “Дурлалд би яарч байна”, н.Баярцэнгэлийн “Be happy”, н.Номингийн “Хэвээрээ”, н.Тэнүүнийн “Зүүдэндээ”, н.Солонгийн “Би...
урлаг соёл
Бие, биедээ ухаангүй дурласан лесби охидын имижээр олонд танигдсан поп хамтлаг ТАТУ ОХУ-ын Сочи хотод өнөө шөнө /II.8/ болох өвлийн Олимпийн нээлтэнд ая дуугаа өргөх гэнэ. Өвлийн Олимпийн нээлтийн ажиллагаанд ТАТУ хамтлаг "Not Gonna Get Us" дуугаа өргөх аж. Сочийн өвлийн Олимпийг зохион байгуулагчдын зүгээс “хуурамч” л...
урлаг соёл
Язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн “Мөхөшгүй” тоглолт хоёрдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд 19:00 цагаас МҮЭСТО-нд болно.  Уг тоглолтыг гурав дахь жилдээ хийж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Төрийн соёрхолт Д.Сосорбарам ажиллах аж. Тоглолтод “Алтан ураг”, “Арга билэг”, “Их монгол” болон ХБНГУ-аас уригдан оро...
урлаг соёл
Монголд зочилж буй алдартай зочдын тоо нэмэгдэх нь. Энэ удаа “Монгол-Австрийн залуучуудын холбоо”-ны урилгаар дэлхийн алдартай дуучин Нана /Darkman/ Монголд ирж, өөрийн тоглолтоо “UB palace”-ийн концертын их танхимд хийхээр болжээ. Тэрээр монголд хоёрдугаар сарын 28-нд газардах аж. Харин түүний тоглолт гуравдугаар сары...
урлаг соёл
Домогт дуучин Нана дэлхийд ховордсон мазаалайн т ө л өө дуу хоолойгоо нэгтгэхээр манай улсад ирж, тоглолтоо сонирхуулах гэж байна. Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар домогт дуучин Нана /Даркман/ ирэх гуравдугаар сарын 1-нд “ Remember the Time” тоглолтоо “UB Palace”-ийн их танхимд хийхээр болсон. Тэгвэл домог...
урлаг соёл
Урлагийн тэнгэрт хурцаар гялалзах тод од харван одоод хоёр жил өнгөрчээ. 48 насандаа таалал төгссөн Уитни Хьюстоны уянгалаг дуу хоолойг хөгжмийн ертөнц мартаагүй. “I Will Always Love You”, “Saving All My Love for you”, “I’m Your Baby Tonight”, “I Wanna Dance with Somebody” гээд бүх цаг үеийн хитүүдийн жагсаалтад багтах...
урлаг соёл
Сар шинийн өмнөхөн Монгол Улсын Гавъяат жүжигчин хэмээх эрхэм цолоор  энгэрээ мялаасан  “Монгени” цогцолбор сургуулийн драмын сонгоны багш С.Даваахүүтэй уулзаж ярилцлаа. Түүний төрүүлсэн шавь нараас зургаан гавьяат жүжигчин, нэг Төрийн шагналт уран бүтээлч төрсөн юм. С.Даваахүү багшид хичээл заадаг байсан Д.Маамхүү баг...
урлаг соёл
Этно чиглэлээр уран бүтээл туурвидаг хамтлагуудын хамтарсан тоглолт гурав дахь жилдээ болох гэж буй юм. Энэхүү сонирхолтой том хэмжээний тоглолтыг санаачлагч, зохион байгуулагч нь  төрийн шагналт гавьяат жүжигчин, дэлхийн шилдэг найруулагч Д.Сосорбарам. Тэрбээр өдөр шөнөгүй, худалч хүнд нойр хоолыг умартан монгол үндэс...
урлаг соёл
“A Sound” хамтлагийн “Forever 247” тоглолт дөрөв дэх жилдээ “SS Club”-д 19:00 цагаас болох нь ээ. Хайрын баярыг угтан сонсогч фейнүүддээ өөрсдийн хайрын дуугаараа бэлэг барьдаг уламжлалтай тус хамтлагийнхан уг тоглолтын үеэрээ ч мөн хайрын дуунуудаа эгшиглүүлэх аж. Тоглолтын тасалбарын хувьд 20 мянган төгрөгний үнэтэй ...
урлаг соёл
Truly, madly, deeply… Энэ дууны аялгуу бүхэн нотноос нот дамжин эгшиглэж, чамтай холбоотой дурсамж болгонд өртөөлсөөр зүрхэнд минь эгшиглэж байна. Хааяа чамайг санахаар энэ дуутай би ханьсдаг. Магад чамтай уулзсан ч юм шиг, сэтгэлээ онгойтол сайхан ярилцсан ч юм шиг тийм нандин мэдрэмжийг надад өгдөг болохоор тэр. Салх...
урлаг соёл
Дуучин Кэти Перри уран бүтээлийнхээ видео клипэнд зориулан ямарваа нэгэн дүрд хувирахдаа жүжигчдээс дутахгүй  чадварлаг нэгэн билээ. Тэрээр  “The one that got away” дууны клипэн дээрээ хөгшин, залуу хоёр дүрд хувирсан нь хүмүүсийн анхаарлыг ихээр татаж, өндөр үнэлгээ авч байсан юм. Тэгвэл энэ удаад Кэти Перри Египетийн...
урлаг соёл
“Харанга”-ын Лхагваагийн “Монгол ээж” цомог хэвлэлтээс ирэхэд цөөхөн хоног үлджээ. Тэрээр шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд “Монгол ээж” тоглолтоо хийхээр болсон байна. Эхийн ачийг магтан дуулсан энэхүү тоглолтыг “Аса” циркт товлогджээ. “Монгол ээж” цомог нь дуучин Х.Лхагвасүрэнгийн тав дахь би...
урлаг соёл
Өглөөг Гангийн дуугаар угтлаа. Гангийн шинэ дуунд татагдан, догдлон сонслоо. Ганг угаасаа ховор, авьяаслаг, тэр чигээрээ өвөрмөц ертөнц. Гангийн “Зөрлөг” гоё. Гангийн “Халамцуу салхи” гоё. “Киви”-д зохиож өгсөн “Хайр нь арын нь даана”, “Маднесс”-ын Сайхнаагийн дуулдаг “Амьдрал чамд” дууг хэзээ ч, хэд ч сонссон уйдахаар...
урлаг соёл
Дуучин Тэнүүнийг “Хайртай”, “Хамтдаа байвал болох уу” хит дуугаар нь залуус сайн мэднэ. Харин шинэ залуу уран бүтээлч Чойжоо “Хүрч чадахгүй” шинэ хит дуугаараа цахиур хагалж эхлээд байгаа. Уран бүтээлийн сайн хамтрагч, нөхөд, зөвлөгч болж чаддаг энэ хоёр залуу Т.Өөдөөгийн хөтөлдөг “Music 9” хөгжмийн хөтөлбөрийн 10 жили...
урлаг соёл
Монголын язгуур урлагийн “Алтан ураг”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Хөсөгтөн”, ”Тэнгэр аялгуу” зэрэг олонд танигдсан хамтлагуудаас гадна шинээр “Алтайн Оргил”, ”Их Монгол”, “Эгшиглэн“ зэрэг хамтлагууд хамтран “Мөхөшгүй Монгол” тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Энэ тоглолт хоёрдугаар  сарын 21, 22, 23-ны өдрүүдэ...
урлаг соёл
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулж яваа есөн хамтлагийн нэгдсэн “Монгол Мөхөшгүй” хэмээх тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох гэж байна. Уг тоглолт гурав дахь жилдээ тайзнаа тавигдаж байгаа бөгөөд анх тэднийг нэгтгэн бүрэн хэмжээний нэгдсэн...
урлаг соёл
Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхлан өөрийн 34 насны төрсөн өдрөө ард түмэнтэйгээ тэмдэглэж өнгөрүүлэх нь ээ. Тэрээр “Монголд мэндэлсэн өдөр” тоглолтоо хоёрдугаар сарын 21-23-нд Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ. Эхний өдрийн тоглолтын тасалбар ерөнхийдөө дууссан бөгөөд тоглолтын тасалбарын үнэ 9999 төгрөгийн үнэтэй а...
урлаг соёл
Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар Германы алдарт дуучин Нана Квамэ Аброква гуравдугаар сарын 1-нд Монголд тоглолтоо хийхээр болсон. Тэгвэл уг холбооны төлөөлөл Монголоос анх удаа дэлхийн одын өөрийн оронд тоглох тоглолтонд зориулж бүрэн хэмжээний ярилцлагыг авсан билээ. 2013 оны арванхоёрдугаар сарын 16-нд ...
урлаг соёл
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн шинэ залуу уран бүтээлчдийг дэмжих “Альфа мьюзик” төслийн эцсийн шатны шалгаруулалт маргааш болно. “M Galaxy” студийн 10 жилийн ойд зориулан хэрэгжүүлж буй “Альфа мьюзик” төсөл нь шинэ залуу уран бүтээлчид буюу Тэнүүн, Чойжоо, Хишгээ, Баярцэнгэл, Солонго, Номин зэрэг зургаан дуучны уран бү...
урлаг соёл
2013 оны зургадугаар сар. Агуу Моцартын төрсөн нутаг. Штраусын алтан хөшөө, Сиси хатны сүрлэг ордон, Шубертийн нэрэмжит консерваторитой Вена хот. Сонгодог хөгжмийн аялгуунд бүүвэйлэгдэн эрхэмсэг залардаг энэ хотын тэнгэрт Монголын морин хуур эгшиглэв. Франц Шубертийн консерваториос зохион байгуулсан олон улсын хөгжимчд...
урлаг соёл
Үндэсний их баярын наадмын цэнгүүн жил бүрийн долдугаар сарын 11-ний орой Сүхбаатарын талбайд болдог билээ. Уламжлал ёсоор өнөөдөр орой нийслэлчүүд төв талбайдаа цуглаж, “Улаанбаатарын үдэш” цэнгүүндээ саатна. Уг цэнгүүнд урлаг, соёлынхон ая дуугаа өргөж, нийслэлчүүдтэй наадамлах юм. Цэнгүүн Сүхбаатарын талбайд 17.00-2...
урлаг соёл
Сингапурт болсон Азийн хүүхдийн дууны уралдаанд монгол охин тэргүүн байр эзэлжээ. Эх орноо төлөөлөн Ө.Насанжаргал 120 орны хүүхдүүдтэй өрсөлдсөн бөгөөд эцсийн шатны шалгаруулалтад “Булигаар хүрэн цүнх” дууг дуулснаар нэгдүгээр байрын эзэн болжээ. Тавдугаар ангийн сурагч Ө.Насанжаргал нь Монголын хүүхдийн ордны дууны ду...
урлаг соёл
“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” хэмээх уран бүтээлээрээ кино сонирхогчдыг багагүй шуугиулаад амжсан “Хувьсал” продакшныхан шинэ уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэд энэ удаад дэлгэцийн уран бүтээл бус тайзны бүтээл хийхээр ажиллаж буй. Тодруулбал, АНУ-ын зохиолч Ноуэл Курдын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа бүтээл болгон тавихаа...
урлаг соёл
Өнөөдөр “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын хоёрдугаар уралдаан болох тухай Хөгжим, бүжгийн коллежоос хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү уралдааныг Соёл, спорт, аялал жуулчлалын яам  35 сая төгрөгөөр ивээн тэтгэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын...
урлаг соёл
Жүжигчин, хөтлөгч Т.Өөдөөгийн “Music 9” хөгжмийн хөтөлбөрийн 10 жилд зориулсан шилдэг залуу дуучдыг дэмжих, сурталчлах “Alfa music” төслийн эцсийн шалгаруулалт өнөөдөр “Метрополис” шөнийн клубт 21 цагт болно. Тус уралдаанд шоунд шилдэг залуу дуучид болох Баярцэнгэл, Номин, Тэнүүн, Хишгээ, Солонго, Чойжоо нар өрсөлдөж б...
урлаг соёл
“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан маргааш эхэлнэ Манай улсад  “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан энэ сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг уралдаан Азид өмнө нь  болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаар...
урлаг соёл
“Хөсөгтөн” хамтлаг Хонконгт тоглолтоо хийх нь ээ. Хөөмийн олон улсын симпозиум наадмаас Гран-При шагнал, БНСУ-ын Чежү аралд зохиогдсон “Урлагийн олимп”-оос акапелла төрлөөр алтан медаль хүртсэн гээд тэдний амжилт чамлахааргүй. Тэгвэл, “Хөсөгтөн” хамтлагийн залуус гуравдугаар сарын 17-23-нд Хонконгт “Mongolian Week” тог...
урлаг соёл
“Харанга” хамтлагийн дуучин МУСТА X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог бидний гар дээр ирлээ. Энэ цомог нь түүний тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд”, зэрэг дөрвөн цомог гаргасан. Шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд 19...
урлаг соёл
Төрийн хошой шагналт, Урлагийн гавъяат зүтгэлтэн Н.Жанцанноровын хөгжим, Д.Рэнцэндоржийн шүлэг "Ээж минь" дууг МУГЖ Э.Бүрнээбаяр, “Нюанс” хамтлагийн уран бүтээлчид хамтран дуулжээ. Энэхүү уран бүтээлийг дуучин Э.Бүрнээбаяр 1988 оны хоёрдугаар сард дуулж, радиогийн алтан фондод бичүүлж байжээ. Хуучны сайхан дуугаа сэргэ...
урлаг соёл
“Харанга” хамтлагийнхан 25 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус хамтлагийнхан ойгоо угтаж өөрийн фэнүүддээ зориулан “Best of Haranga” нэртэй “VIP” тоглолтоо гуравдугаар сарын 8-ны өдөр “Blue sky tower”-ийн “Vegas club”-т хийхээ албан ёсоор зараллаа. “Харанга” хамтлаг тоглолтоо “Стрингс” клубтэй хамтран зохион бай...
урлаг соёл
Дэлхийн алдарт дуучин Нана /Даркмен/-ын Монголд тоглох “Remember the time” тоглолт болоход гуравхан хоног үлджээ. Тэрээр 28-ны өглөө манай улсад бууж, хөтөлбөрийн дагуу Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон фэнүүдтэйгээ уулзаж, орой нь VLVT membership club-т зохион байгуулагдах VIP үдэшлэгт оролцох аж.  Тоглолтын...
урлаг соёл
"Хос залуус","Шар цэцэг" зэрэг дуугаараа алдаршсан "Харш" хамтлагийн дуучин, хөгжимчин, МУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа дуучин Б.Баяртсайхантай ярилцлаа. Тэрбээр  урлагт 35 жил зүтгэж,  өнөөг хүртэл уран бүтээлээ туурвисаар байгаа юм. -Урлаг хэмээх босго өндөр, шаардлаг...
урлаг соёл
Нэгэн үе зохиолын дууны хит парадыг “Чи бидэн хоёр”, “Ойрхон л байж шүү дээ, “Ханийн дуу” зэрэг бүтээлүүд тэргүүлж, монгол түмний сонсох дуртай дуу болж мөнхөрсөн нь бий. Тэгвэл тэрхүү дууг дуучин Д.Ширмэнтуяатай хамтран олонд хүргэсэн ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал бие даасан ес дэхь уда...
урлаг соёл
Хун шувуун гарвальтай, хус модон сэрэгтэй буриад зоны хүндэтгэлийн тоглолт ирэх ням гариг буюу гуравдугаар сарын 02-нд Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Буриад зоны дуу хуур, язгуур урлагийг түгээн дэлгэрүүлэх, буриад түмний дундаас төрөн гарч байгаа залуу уран бүтээлчдийг дэмжих, мартагдаж буй буриад дууг сэргээн...
урлаг соёл
“Аргагүй амраг тун удахгүй...” хэмээх сурталчилгааны нууц задарлаа. Уртын дууч Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар "Аргагүй амраг" нэртэй өөрсдийн бие даасан ардын дуунуудаас бүрдсэн анхны этник тоглолтоо сонсогч түмэндээ хүргэхээр болжээ. Тоглолтонд тэдний анхны хамтын уран бүтээл болох “Язгуур” цомогт багтсан дуунууд бо...
урлаг соёл
Өнөөдөр өглөө Монголд хөл тавьсан дуучин Nana сэтгүүлчидтэй уулзаж, тоглолтынхоо талаар мэдээлэл өглөө. Монгол-Австрийн залуучуудын холбооны урилгаар гуравдугаар сарын 1-ний үдэш Улаанбаатарт тоглолтоо хийхээр ирсэн тэрбээр тоглолтынхоо орлогоос мазаалайн баавгайг хамгаалах үйлст зориулах юм. Түүний тоглолт “Remember t...
урлаг соёл
Нюанс хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан тоглолтоо  ОХУ-ын зүүн хэсгээс эхлэхээр аялалдаа гарчээ. Өнгөрсөн оны гуравдугаар сард тус хамтлаг  эмэгтэйчүүдийн баярт зориулсан “Nuans popera” VIP тоглолтоо Улаан Үд, Чита, Эрхүү хотуудад толилуулж байсан. Монголын хамтлаг дуучдаас сонгодог болон рореra т...
урлаг соёл
Яруу найрагч Нямбуугийн Баянмөнхтэй ярилцлаа. -Өнөөдөр уран бүтээлийн тайлан тоглолт тань болно. Тоглолтын бэлтгэлээ хангах гээд нэлээд завгүй байвв үү? -Тиймээ, тайлан тоглолтоо хийх гээд тун завгүй байлаа. Ажил өрнөсөн өдрүүдийг давж, хамгийн чухал өдөр ирлээ. Тоглолтын бэлтгэл ажил 100 хувь хангагдсан. Одоо зөвхөн о...
урлаг соёл
Та ээжтэйгээ авахуулсан хамгийн сайхан зургаа бэлдээрэй. Таны ээжийн зураг мянга мянган ижий нарын хамт “Миний ээж хөөрхөн” тоглолтын тайзнаа гарна. Ээжийгээ баярлуулах энэ сайхан дурсгалт мөчийг та битгий алдаарай. Энэ боломжийг Зөвхөн “Миний ээж хөөрхөн” тоглолт олгодог. Бүүвэйн дуу танд аялахдаа ижий тань хамгаас жа...
урлаг соёл
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр "Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн "Монгол ээж" тоглолт АСА циркт, "Мөнхийн залуу хайр", "Нутаг" зэрэг дуугаараа олны танил болсон СТА, ОХУ-ын Буриадын гавьяат жүжигчин, дуучин Д.Бямбажавын "Дэндүү Монгол аялгуу" тоглолт Соёлын төв өргөөнд т...
урлаг соёл
Хамтлагийнхаа бүрэлдэхүүнийг хэд хэдэн удаа сэлгээд амжсан “Шанз-3” хамтлагийн олон улсын эмэгтэйчүүдийн баярыг дохиолдуулан “Happy women’s day” нэртэй тоглолтоо “VLVT club”-д хийхээр болжээ. Тоглолт 21:00 цагаас эхлэх юм байна. Тэдний тоглолтод “Аадар” хамтлаг болон уран нугараач Э.Лхагва-Очир, Хөгжим, бүжгийн коллежи...
урлаг соёл
Морин хуурын чуулга гурав дахь жилдээ “Playing Love” тоглолтоо хийх гэж байна. Дэлхийн шилдэг кинонуудын хөгжмийг эгшиглүүлдэг тус тоглолт нь гуравдугаар сарын 6, 7-нд Соёлын төв өргөөнд болох аж. Тэд хамгийн сүүлд “Ну Погоди” хүүхэлдэйн киноны хөгжмийг морин хуураар амилуулж, үзэгчдийг гайхшруулж байсан бол энэ удааги...
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөн гуравдугаар сарын 8-нд “Гэрэлт үзэсгэлэн гоо” нэртэй хүндэтгэлийн цэнгүүн, шоу тоглолтоор бүсгүйчүүдэд бэлэг барьж байгаа билээ. Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр тохиож буй эл тоглолт 19.00 цагаас ганцхан удаа “SS CLUB”-т болох юм. Тэрээр өнөөдөр мэдээлэл хийж, хэвлэли...
урлаг соёл
“Sweetymotion” хамтлагийнхан өөрсдийгөө шинээр мэдрэхийг хүсчээ. Тэдний шинэ уран бүтээл болох “Хайрыг уучил” бүтээл нь хамтлагийн бүсгүйчүүдийн өмнөх хэв маягийг 100 хувь өөрчилж чадсан бүтээл болжээ. “Хайрыг уучил” дууны үг, аяыг "Жигүүр гранд"-ын Д.Баттөр зохиосон бол хөгжмийн найруулгыг “Нэгүн” студийн захирал ая з...
урлаг соёл
Та ээжтэйгээ авхуулсан хамгийн сайхан зургаа бэлдээрэй. Таны ижийн зураг мянган мянган ижий нарын хамт “Миний ээж хөөрхөн” тоглолтын тайзнаа гарна. Ээжийгээ баярлуулах энэ сайхан дурсгалт мөчийг та битгий алдаарай. Энэ боломжийг Зөвхөн “Миний ээж хөөрхөн” тоглолт олгодог. Бүүвэйн дуу танд аялахдаа ижий тань хамгаас жар...
урлаг соёл
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас боловсруулсан "Монгол цуур” Үндэсний хөтөлбөрийг өчигдөр Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Монголчуудын нүүдлийн ахуй, соёлоор дамжин үеэс үед өвлөгдсөөр ирсэн ч эзэмшсэн хүнтэйгээ хамт үгүй болж, мартагдах аюул тулгараад байгаа соёлын биет бус өвийн нэгэн төрөл зүйл бол Алтайн...
урлаг соёл
Монгол түмний сэтгэлд хоногшсон "Хос залуус", “Үнэнч хайраа зориулъя”, "Шар цэцэг" зэрэг монголчуудын сэтгэлд хоногшсон сайхан дуунуудыг "төрүүлсэн" Харш  хамтлагийн дуучин, хөгжимчин Б.Баяртсайхан “Миний аялгуу-2” хэмээх бие даасан тоглолтоо гуравдугаар сарын 16-ны үдэш “UB Palace”-ийн концертын их танхимд 19:00 цагаа...
урлаг соёл
Гуравдугаар сарын 8 буюу монголчуудын хэлж заншсанаар Мартын 8-ны өдөр болсон “Харанга” хамтлагийн “Best of Haranga” тоглолт сюрприз дүүрэн болжээ. Тоглолтын үеэр үзэгч, фенүүдийг нь догдлуулсан нэгэн сонирхолтой үйл явдал болсон нь тус хамтлагийн “Бодлын тэнгис” цомгийг дуудлага худалдаагаар зарсан явдал юм. Цомгийг т...
урлаг соёл
Реппер Gee шинэ цомгоо худалдаанд гаргахаар зэхжээ. Түүний “Geeometry” цомог нийт 14 дуунаас бүтсэн бөгөөд 11 цоо шинэ дуу багтжээ. Тус цомгийн нээлт гуравдугаар сарын 22-нд 15:00 цагаас “Hifi records”-ын доод давхарт байрлах “The Basement”-д болох юм. Мөн тус цомгийн нээлтийн үеэр түүний шинэ уран бүтээл “Хэн бэ” дуун...
урлаг соёл
Залуу дуучин П.Баярцэнгэл “Дурлал гэдэг” хэмээх шинэ уран бүтээлээ танилцууллаа. Швейцарьт болох ёодолчдын наадамд уригдаж, бэлтгэлээ базаагаад тун завгүй байгаа тэрбээр энэ чиглэлээр уран бүтээл туурвиж буй Монголын цөөн хэдэн төлөөллийн нэг. Ёодолчдын наадам нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд залу...
урлаг соёл
“UB dance school” гэвэл залуучууд маань сайн мэдэх болов уу. Урлагийнхан дунд хөөрхөн хөдөлгөөнтэй авьяаслаг залуус гэдгээр нь тэднийг андахгүй. Тус бүжгийн клуб нь анх 2009 оны арванхоёрдугаар сарын 19-ны өдөр нээлтээ хийж байсан түүхтэй. Тэд тун удахгүй өөрсдийн таван жилийн ойгоо бүжиг сонирхогч залуустайгаа хуваалц...
урлаг соёл
Монголын залуучуудын аялал жуулчлалын корпорациас “Beyond The Music” фестивалийн талаар Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр/III.14/ хэвлэлийн бага хурал хийлээ. Энэхүү фестиваль нь олон улсын хэмжээнд томоохонд тооцогддог бөгөөд энэ жилийн хувьд ямар ямар улсын уран бүтээлчид оролцох нь хараахан тодорхой болоогүй байна. “...
урлаг соёл
Монголын залуу уран бүтээлчид нэгдэн “Монголын төлөө” хэмээх тоглолтоо цэргийн баярын үдэш буюу гуравдугаар сарын 18-нд 19.00 цагаас “UB palace”-ын тоглолтын их танхимд тоглох нь ээ. Уг тоглолтонд “Ice top”, “Tatar”, “Kiwi”, Gee, TG, “Mixx”, “Мааз”, П.Баярцэнгэл, “Movie”, Rooky зэрэг хамтлаг уран бүтээлчид оролцон хит ...
урлаг соёл
“Эрийн хийморь дээшээ” хүндэтгэлийн тоглолт нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа гуравдугаар сарын 18-нд 18.00 цагт ганцхан удаа тоглоно. Эр цэргийн баярыг дохиолдуулан тус тоглолтын уран бүтээлчид эрчүүддээ хүндэтгэл үзүүлж тоглолт хийж буй. Тус тоглолтонд Гавьат жүжигчин С.Батсүх, Гавьяат жүжигчин Г.Батбаяр, Гавьяа...
урлаг соёл
Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулж алдаршуулан шагнах “Алтан хуур-2014” наадмыг  ирэх дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар албан ёсны товоо зарласан билээ. Тус наадмын талаарх албан ёсны мэдээллийг өнөөдөр  “Соёл урлагийн мэдээллийн төв”-д болох хэвлэлийн бага хурлын үеэр өгөх ажээ. Хэвлэл...
урлаг соёл
Нийтийн дууны шилдэгийг шалгаруулах “Алтан хуур 2014” наадам ирэх дөрөвдүгээр сарын 22-нд болох гэж байгаатай холбогдуулан зохион байгуулагчид өнөөдөр “Бишрэлт” зочид буудалд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Урлагийн гавьяат зүт...
урлаг соёл
ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн олон нийттэй харилцах ажилтны дөрөвдүгээр курсын оюутан Б.Мөнхтуяад туслах “Хүчирхэг бяцхан зүрхэнд” хэмээх хандивын аяныг найзууд нь өрнүүлж эхэлсэн байна. Бяцхан ч гэлээ хүчирхэг зүрхтэй, онц сурлагатан, нийгмийн идэвхтэн, "Тоёота ШУТИС" сангийн 2012 оны тэтгэлэгт оюутан Б.Мө...
урлаг соёл
“Цэргийн дууг хэн сайн дуулах вэ” уралдаан өчигдөр Сүхбаатар дүүргийн Цэргийн штабаас Засаг даргын Тамгын газар хороодын ажлын алба, дэрэгдэх хэлтсүүдийн дунд болж өнгөрлөө. Эр цэргийн баярыг тохиолдуулан тус тэмцээн болж өнгөрсөн бөгөөд амжилттай боллоо. Тус уралдаанд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн “Аврагч” баг “Бар...
урлаг соёл
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр салбар, салбарын шилдэг эрхмүүдэд Төрийн дээд одон медаль гардууллаа. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, Зэвсэгт хүчний ой, Дэлхийн яруу найрагчдын өдөр, Наурызын баярыг тохиолдуулан шагналын хур буусан энэ өдөр “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн...
урлаг соёл
Өнөөдөр нэгэн үнэ цэнэтэй хүнд төр хүндэтгэл үзүүллээ. Удаан хүлээсэн ч юм шиг, магадгүй ерөөсөө хүлээж байгаагүй юм шиг мэдрэмж төрөх. Гэхдээ гавьяа шагнал гэдэг бол ард түмнээс тэр хэн нэгэнд үзүүлж буй дээд хүндлэл юм. “Харанга”-ын Х.Лхагвасүрэн тэр хүндэтгэлийг хүртэх эрэмбэ, зиндаатай дуучин. Хүн авьяас билгийг тэ...
урлаг соёл
Анх дуу дуулах дуртай залуус нэгдэн өөрсдийн дуртай уран бүтээлчдийн дууг дуулан үдшийг хамтдаа өнгөрүүлдэг болсоноос хойш ковер уран бүтээл зөвхөн хөгжим сонирхогчдын хийдэг зүйл биш болоод уджээ. Манай рок попын чадварлаг уран бүтээлчид дэлхийн алдартай оддуудын дууг дуулан тоглолт хийж, клип гарган урлаг сонирхогчды...
урлаг соёл
“Харанга” хамтлагийн 25 жилийн ой 2014 онд тохиож байгаа билээ. “Харанга” хамтлагийн гишүүд 25 жилийн ойн баяртаа зориулж бүгд өөрсдийн бие даасан тоглолтыг цувралаар хийж буй. Одоогоор хамтлагийн гитарчин Я.Одсүрэн, ахлагч Ц.Чулуунбат, гоцлол дуучин Х.Лхагвасүрэн нар тайлан тоглолтоо хийгээд байгаа бол энэ удаа бөмбөр...
урлаг соёл
Дэлхийн хэмжээний одуудтай хамтран ажиллаж, хөгжмийн зохиолч, дуучдын уран бүтээлийн эрхийг олон улсад хамгаалдаг BMI  (Broadcast Music,  Inc) байгууллагатай үндэсний соёл урлагийн нэгдэл “Ethnosphere” төсөл хамтран ажиллаж төслийн хүрээнд хэвлэгдэж, олон улсын зах зээлд борлуулагдах цомгийн зохиогчийн эрхийг хамгаалах...
урлаг соёл
Дуучин Т.Дэлгэрмөрөн  үзэсгэлэн гоо төгөлдөр бүсгүйчүүд, тэр тусмаа ээжүүддээ зориулан “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо гуравдугаар сарын 8-нд толилуулсан. Тэгвэл тэрбээр “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо ирэх дөрөвдүгээр сард дахин тоглохоо төлөвлөөд байгаа гэнэ. Урьдын адил олон сонирхолтой гэнэтийн бэлэг бэлдсэнээ ч ...
урлаг соёл
Хэвлэлийн хүрээлэнгийн хурлын танхимд МЗЭ-ийн гишүүн, шилдэг бүтээлийн "Алтан өд" шагналт яруу найрагч Ганболдын Баярын "Тэнгэрийн сүм-Эх орон" тайлан тоглолтын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд яруу найрагч Г.Баяр болон "Болор цом"-ын эзэн яруу найрагч А.Эрдэнэ-Очир, шүүмж судлаач, зохиолч П.Батхуяг, МЗЭ-ийн ша...
урлаг соёл
Энэ жил 20 насны босго давж буй “Хурд” хамтлагийнхан ойн баяртаа зориулж олон бэлэг фенүүдээ зориулаад байгаа. АНУ, Канад, Өмнөд Солонгос гээд харь улсад ажиллаж, амьдарч байгаа монголчуудад тоглолтоо толилуулсан тэд 20 жилийн ойдоо зориулан алтан пянз гаргасан нь урлагийн салбарт анхдагч зүйл болсон билээ. “Хурд”-ынха...
урлаг соёл
Урлагийн тогоонд олон жил буцалсан “архаг”  уран бүтээлчид өөрсдийн олон жил буцалсан гавьяагаа гайхан тоглолт хийх нь сүүлийн үед гарсан “мода” болжээ. Тэгвэл энэ удаад Монголын нийтийн дууны уран бүтээлчдийн нэг, цагтаа мандаж явсан нийтийн дууны уран бүтээлч Гавьяат жүжигчин У.Далантай “Дуусашгүй дуу минь” хэмээх та...
урлаг соёл
“B production”-ы шинэ уран бүтээл өнөөдрөөс сонсогчдын сонорыг мялааж эхэллээ. Эдгээр нь дуучин Д.Болдын 11 дэх бие даасан цомог болох "Хувцасаа тайчаад шид" цомогт багтсан “Хувцасаа тайчаад шид” дуу болон “Бид 4” хамтлагийн шинэ уран бүтээл “Хайртай” хэмээх дуу юм. “Бид 4” хамтлаг бол “Камертон-2” шоунаас төрж гарсан,...
урлаг соёл
Нэгэн үе зохиолын дууны хит парадыг “Чи бидэн хоёр”, “Ойрхон л байж шүү дээ, “Ханийн дуу” зэрэг бүтээлүүд тэргүүлж, монгол түмний сонсох дуртай дуу болж мөнхөрсөн нь бий. Тэгвэл тэрхүү дууг дуучин Д.Ширмэнтуяатай хамтран олонд хүргэсэн ҮДБЭЧ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Амаржаргал бие даасан ес дэхь уда...
урлаг соёл
Рок хөгжим сонирхогчид тэр дундаа амьд хөгжим сонирхогчдын үдэш ойртжээ. “Нисванис” хамтлагийн зохион байгуулдаг Монголын амьд хөгжим сонирхогчдын “Nis Nis 2014” фестиваль 2014 оны дөрөвдүгээр сарын 9-нд “UB palace”-ын “Royal hall” танхимд 19:00 цагаас болох гэж буй. Уг тоглолтонд “Нисванис” хамтлагийнхан өөрсдийн шинэ...
урлаг соёл
“Амьдрал”, “Хайрын хавар”, “Гоо бүсгүй” зэрэг олны сэтгэлд шингэсэн сайхан дуунуудтай “Гранд” хамтлагийн дуучин байсан В.Гантулга СТА тэмдгээр энгэрээ саяхан мялаасан билээ. Харин “Гранд” хамтлаг таван жилийн өмнөх хуучин бүрэлдэхүүнээрээ дахин тайзнаа гарчээ. Залуусын орох дуртай клуб болоод байгаа “Marquee 27”-д өчиг...
урлаг соёл
Рок попын ертөнцийн том төлөөлөл болсон  “Хурд” хамтлаг өөрсдийн 20 жилийн ойн баяраа дэлхий даяар цус нэгт Монголчуудтайгаа хуваалцаж яваа билээ. Тэд гуравдугаар сарын  турш АНУ-ын хэд хэдэн хотод  тоглолтоо хйижээ.  Харин одоо Канад улсад ажиллаж, амьдарч буй монголчууддаа зориулан тоглолт хийхээр Канад улсыг зориод ...
урлаг соёл
“Монголд мэндэлсэн мину”  тоглолт есөн өдрийн турш Монгол бөхийн өргөөнд тоглоход гавьяат жүжигчин дуучин С.Жавхлангийн хоолойг сонсох гэсэн үзэгчид есөн өдөр Монгол бөхийн өргөөг дүүрэн байлгасан. Гэвч түүний тоглолт Улаанбаатараар дууссангүй. Тэрээр Монгол улсын 21 аймгаар аялан тоглолт хийхээр болжээ. Гавьяат жүжигч...
урлаг соёл
Соёлын тэргүүний ажилтан С.Баттулга “Миний эх орон” тоглолт дөрөвдүгээр сарын 11-нд 19.00 цагаас Улсын филармонийн тоглолтын их танхимд ганцхан удаа тоглох нь ээ. Тоглолтонд урилгаар Морин хуурын чуулгын уран сайхны удирдагч ерөнхий удирдаач Ардын жүжигчин Ц.Батчулуун, Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч Со...
урлаг соёл
“Mоханик” хамтлаг нь өөрсдийн шинэ цомог “Mohanik at Amarbaysgalant”-ийг худалдаанд гаргахад ганцхан нүүдэл үлджээ. Энэ бол уг цомгийг хэвлэлтэнд явуулах гэнэ. Тиймээс тэд цомгоо хэвлэлтэнд явуулахад тулгамдаад байгаа санхүүгийн асуудлыг шийдэх энгийн нэгэн арга олсон нь “#WESUPPORT:Mohanik” нэртэй тоглолт юм.  Удаан х...
урлаг соёл
“Надежда” олон улсын хөгжимчдийн тэмцээн дөрөвдүгээр сарын 27-30-ны хооронд Испани улсын Мадрид хотод болно. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадамд Монгол улсаас 20 сурагч явах гэнэ. “Надежда” наадамд тэргүүн, дэд байр эзэлж байсан Монгол сурагчид олон улсын нэр хүндтэй оркеструудад хөгжимчин хийдэг ажээ. Энэ удаад ма...
урлаг соёл
“Попын хаан” Майкл Жексоны шинэ цомог худалдаанд гарах тухай мэдээлэл нь цоо шинэ зүйл биш юм. Урт удаан хугацааны хүлээлт үүсгээд байсан цомгийн талаарх мэдээлэл албан ёсоор ил болж, худалдаанд гарах тов тодорхой болжээ. Майкл Жексоны “Xscape” цомгийн хавтасны зураг . 2009 оны зургадугаар сарын 25-нд зуурдаар таалал т...
урлаг соёл
“Муу жолооч”, “Амьдрал бол кино” зэрэг уран бүтээлүүдээр нь “Опозит” хамтлагийнханыг залуус андахгүй болов уу. Тэгвэл тус хамтлагийн залуус жүжигчин болоод амжжээ. “Монгол медиа” групп, “Очир фильм” студийн хамтарсан бүтээл “Хамгийн сайхан нь” уран сайхны кинонд гол болон тулсах дүр бүтээсэн бөгөөд кино зураг авалт нь ...
урлаг соёл
АНУ-ын Вашингтон хотноо 2014 оны дөрөвдүгээр сарын 12-18-ны өдрүүдэд МҮОНРТ-ийнхэн өдөрлөг зохион байгуулах гэнэ. Тус өдөрлөгийн хүрээнд МҮОНРТ-ийн ММ агентлаг, олон нийтийн радио, Олон нийтийн телевиз, www.mnb.mn сайт зэрэг салбар байгууллагуудын 20 гаруй уран бүтээлчид арван нэр төлийн мэдээллийн сурвалжлага, нийтлэл...
урлаг соёл
“Бөртэ” хамтлагийн ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ хос цомог гаргахаар зэхжээ. Тэрээр өөрийн ятгын эгшигээ орчин үеийн транс, битбокс урсгалтай хослуулан тоглож байгаа аж. Орчин үеийн хөгжмийн урсгалтай хослуулан туурвиж буй түүний хос цомог ирэх долдугаар сард хөгжим сонирхогчдын гар дээр хүрэх юм. Ч.Мөнх-Эрдэнэ тус шинэ цомгоо...
урлаг соёл
Рок хөгжим сонирхогчдын фестиваль маргааш “UB palace”-ийн их танхимд 19.00 цагт болох нь ээ. Рок ч гэлтгүй амьд хөгжим сонирхогч залуус энэ үдэш хамтдаа цуглан өөрсдийн ертөнцөөр аялдаг уламжлалтай. “Нис нис” хэмээх фестивальд “Нисванис” хамтлагийнхан өөрсдийн шинэ цомогтоо багтсан 11 дуугаа эгшиглүүлэхээс гадна “Мохан...
урлаг соёл
Ирэх сарын 3,4-нд  зургаан өөр ертөнц, зургаан өөр нот нэгэн тайзнаа хөглөгдөх нь ээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, И.Болоож, Б.Долгион, Г.Жаргалсайхан, Г.Пүрэвдорж, Г.Эрхэмбаяр гэсэн хөгжмийн ноён оргилууд энэ өдрүүдэд хамтарсан тоглолтоо хийхээр болсон юм байна.   Рок поп урлагийн анхдагчид ...
урлаг соёл
Нийтийн дууны шилдэгийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам дөрөвдүгээр сарын 22-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох нь ээ. Тус наадам нь анх 2005 онд болж байсан бөгөөд 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөн шилдгүүдээ тодруулж байжээ. Ийнхүү есөн жилийн дараа дахин болж буй “Алтан хуур” наадмын гол онцлог нь ...
урлаг соёл
Уртын дуучин хэдий ч нийтийн болон рок попын жанрын дуунуудыг чадварлаг дуулдаг уран бүтээлч А.Түмэн-Өлзий эхийн тухай нэгэн шинэ уран бүтээл гаргажээ. “Сэтгэл тал”, “Миний Монгол”, “Аавдаа”, “Баясгалантай сайхан”, “Ижийн зөн” зэрэг олон уран бүтээлээр нь олон хүн түүнийг гадарлах биз ээ. Тэгвэл тэрээр энэ удаа “Бүүвэй...
урлаг соёл
Хүннүгийн үеэс бидэнд уламжлагдан ирсэн морин хуур гэгч гайхамшигт хөгжмийн зэмсэг байнаа.  Их хаан Чингисийн нэртэй хамт дэлхийн дайдад хангинан дуурсаж яваа энэ “царай муутай” хөгжмийн зэмсэг монгол айл бүрийн гэрт бэлэг дурсгалын ч бай, жинхнээрээ ч бай ямар нэг хэлбэрээр байж байдаг эд. Гэхдээ л бид одоо болтол энэ...
урлаг соёл
Монгол эх орныхоо нэрийг дэлхийн олон  улс оронд, язгуур урлагаараа дамжуулан цуурайтуулж яваа “Хөсөгтөн” хамтлагийн таван жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Анх 2009 оны гуравдугаар сарын 1-нд үүсгэн байгуулагдаж байсан тус хамтлагийнхан ойн хүрээнд олон уран бүтээлүүдийг туурвихаар бэлтгэж байгаа бөгөөд тус ажлуу...
урлаг соёл
Ихэд өөрийнхөөрөө, чөлөөтэй, эрх чөлөөг эрхэмлэдэг, харахад бүдүүн баараг загварын хувцастай боловч өөрт нь тун сайн зохицсон донжийг илэрхийлж чаддаг нэгэн бол реппер А.Дөлгөөн юм. Түүнийг залуучууд андахгүй сайн мэднэ. Тэрбээр 11 настайгаа хойш БНСУ-д амьдарч байгаад ирсэн болохоор монгол хэлэндээ тааруу. Гэсэн ч өөр...
урлаг соёл
“Опозит” хамтлагийнхан эргэн нийлээд удаагүй байгаа билээ. Тодорхой шалтгааны улмаас тусдаа байсан хамтлагийн гишүүд эргэн нийлсэн нь фейнүүдийнх нь хувьд баяртай мэдээ болсон. Тус хамтлагийн Г.Энэрэл реппер А.Дөлгөөнтэй хамтарч ажилладаг бөгөөд тун удахгүй “Опозит” хамтлагийнхан реппер бүсгүй N.M.N болон “The compass”...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр “Театр студи”-ийн жүжигчин сонгон шалгаруулахаар болсон байна. Энэхүү шалгаруулалтад жүжигчний мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн, 2015 онд төгсөх оюутнууд хамрагдах боломжтой аж. Шалгаруулалтын бүртгэлийг зургадугаар сарын 28-ыг дуустал УДЭТ-т авах юм. Харин шалгаруулалт хоёр үе шаттай бөгөө...
урлаг соёл
Үдэш бүр МҮОНРТ-ийн дэлгэцээр цаг агаарын мэдээ болон эгшиглэдэг “Цэнхэр залаа” гэх өвөрмөц нэртэй хөгжмийн бүтээлийг туурвиснаас хойш 45 жил өнгөрчээ. Хожим Камертон хамтлагийнхан “Чка өдөр” дуу болгон залууст хүргэсэн “Цэнхэр залаа” аялгууг монгол хүн бүр мэднэ гэхэд дэгс дүгнэлт болохгүй. Энэхүү бүтээлийг туурвисан ...
урлаг соёл
Монголын анхдагч Дизайнер брэнд “ARIUNAA SURI” брэнд нь дахин нэг тэсрэлт хийж байгааг дуулгахад таатай байна. Саяхан өөрийн нэрийн дэлгүүр, урлангаа их хотын маань залуучуудын очих дуртай газар болсон “Viva city” хотхонд нээлтээ хийсэн “ARIUNAA SURI” брэнд дэлхийн тайзнаа дахин гарахаар боллоо. Тэрбээр Грац хотод болж...
урлаг соёл
Туфлийн хамгийн нэртэй шүтэн бишрэгч эмэгтэй SJP Collection гэх өөрийн брендийн гутал, туфлийг сүйт бүсгүйчүүдэд зориулсан гаргах боллоо. Цэнхэр Manolo Blahnik-ийг дэлхийн хуримын гол гутал болгож чадсан эмэгтэй одоо дэгжин сүйт бүсгүйчүүдийн гутлыг өөрөө бие даан гаргаж эхэллээ. Сара Жессика Паркер өөрийн SJP Collecti...
урлаг соёл
Орос орон цуутай оюунлиг хүмүүс төрүүлдэгээрээ алдартай. Мөнгөн үе, алтан үеийн олон суутнуудын залгамж халааг орчин үеийн цахим ертөнцөд үргэлжлүүлж буй хүмүүсээс хэн онцгой байна вэ гэж харвал buro247.com цахим хуудсыг үүсгэн байгуулагч залуухан од Мирослава Дума тод гялалзаж явна. Москвагаас гаралтай Мирослава Дума ...
урлаг соёл
Үндэсний их баяр наадам айсуй. Монголчууд үндэсний баяр наадам, сар шинийн баяраар Монгол үндэсний хувцсаараа гоёдог уламжлалтай. Өнгөрсөн хоёр жилд хүннү захтай, торгон, даавуун материал бүхий дээлээр зонхилж байсан. Тэгвэл энэ жилийн наадмын загвар үндэсний шинжийг агуулсан хэрнээ байнга давтагддаг, өмнөх хэвшмэл хэв...
урлаг соёл