news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Нэгэн үед нийтийн дууны урлагт нэрээ гайхуулаад зогсохгүй  дан хөгжмийн олон бүтээлээрээ нэрд гарч явсан хөгжмийн зохиолч Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүхтэй ярилцлаа.   -Таны сайхан дуунууд  өнөө хэр дуулагдсаар  байгаа. Дуу бүхэн өөрийн түүхтэй байх. Тэр дундаас онцолж “Гайхмаараа” дуу хэрхэн бүтсэн т...
урлаг соёл
Дорноговь аймгийн Хөгжимт драмын “Саран хөхөө” театраас ажлын гараагаа эхэлж Говьсүмбэр  аймгийн “Боржигон” чуулгын хөгжмийн багш, удирдаачаар, аймгийн  Хүүхдийн төлөө төвд хөгжимчин, хөгжмийн багш, тонмейстрээр  ажиллаж байсан.  Хөгжмийн зохиолчдын холбооны тэргүүн дээд шагналт, соёлын тэргүүний ажилтан, дууны уран бү...
урлаг соёл
Найруулагч Б.Бадар-Ууган агсны хүү хөгжмийн зохиолч, продюссер Б.Наранзунтай амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Юуны өмнө шинэ оны  мэнд хүргэе. Шинэ оноо сайхан угтсан уу? -Баярлалаа. Хүйтний харшилтай болохоор гадуур удаан явж чаддаггүй, тэгээд гэртээ шинэ оноо угтсан. -2012 он хэр үр бүтээлтэй жил байв, т...
урлаг соёл
М.Цэдэндоржийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Мөнхөөгийн Билэгсайханыг танихгүй хүн бараг байхгүй байх. Энэ удаагийн ярилцлагынхаа гэгээн хойморт түүнийг урьсан юм. 1990-ээд оны дунд үеэс урт үс, монгол дээлээр гангарсан энэ хүн “Болор цом” наадмын тайзыг чимэх болж, үзэгчдийн хүлээдэг найрагч...
урлаг соёл
Хүн гэдэг хосоор амьдрах жамтай. “Хамтын амьдрал хайр, итгэлцэл дээр тогтдог” гэж дугаарын зочин бүсгүй онцолсон юм. Жаргал ирэхэд хамтдаа инээж, зовлон тулгарвал мөр мөрөө түшээд тайтгарах тийм л эрхэм хүмүүсийг гэр бүл гэдэг. Урлагт амьдралаа зориулж, энэ л алтан тайзнаа учирсан Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Г.Урн...
урлаг соёл
“Bro’s Records”-ын уран бүтээлчид “Ертөнц” нэртэй анхы цомгоо өлгийдөн аваад байгаа. Цомгийн нээлт дээр хэр баргийн шоу, тоглолт дээр зочлоод байдаггүй урлагийн ховор эрхмүүдтэй таарсны нэг нь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн байлаа. "Ертөнц" цомгийн талаарх түүний сэтгэгдлийг сонслоо. -“Ертөнц” цомог мэндэллэ...
урлаг соёл
Өнөөдөр Ану хатан кино нээлтээ хийхээр зарласан. Өргөө кино театрт 13.00 цагт, Тэнгис кино театрт 16.30-д кино багийн уран бүтээлчид анх удаа үзэгчдийн хамт уран бүтээлээ өлгийдөн авах нь ээ. Киноны нээлтийн өмнө  “Ану хатан” киноны гол дүрийг бүтээсэн “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай уулзлаа. -Юуны өмнө баяр...
урлаг соёл
Энэ эмзэг турьхан эмэгтэйд дэндүү хүчтэй хоолой заяагдсан. Бас тэр хайраар бялхсан халуун зүрхтэн. Тэр их хайраасаа Мирей хуваалцахыг хүсчээ. Комминист Зөвлөлтөд хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн барууны дуучдын нэг нь Мирей. Тиймдээ ч оросууд өнөөдрийг хүртэл түүнийг шүтэн биширдэг, тийм ч учраас Мирей Орост ирэх дуртай...
урлаг соёл
ETV телевизийн Мэдээний албаныдарга,  сэтгүүлч Б.Отгоныг энэ удаагийнхаа дугаарын зочноор урьж, ярилцлаа. -Шинэ оны мэнд. Таны хувьд шинэ оны ажлын гараа хэр байна, ер нь 2013 оныг хэрхэн төсөөлж байна? Б.Отгон: “ИнфоТВ” сэтгүүлийн уншигчдадаач шинэ оны мэнд хүргэе. Сүүлийн 10 жилийн турш нэг газар ажиллаж байсан миний...
урлаг соёл
Өнөөдөр нэгдүгээр сарын 16. Өнөөдөр Од театрын тайзнаа “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг ганцхан удаа тоглоно. Либертари үзлийг магтан дуулагч Айн Рэндийн энэхүү жүжгийг Монголд Айн Рэндийн зохиолоор анх удаа жүжиг найруулан тавьсан, Айн Рэндээр “өвчилсөн” Төрийн соёрхолт, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Сосорбарам ...
урлаг соёл
Догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Мөнгөн цом” яруу найргийн наадмыг Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбоо/МҮЧЗХ/, “Равжаа судлалын үндэсний төв” хамтран өчигдөр 21 дэх удаагаа амжилттай зохион байгууллаа. Хүүхдийн ордонд болсон тус наадамд “Дэлхийн яруу найргийн академи” энэ жилээс хамтран оролцож байх...
урлаг соёл
Оюунцэцэгийн Цэнд-Аюуш гэдэг нэр хэдэн жилийн өмнөөс уран бүтээлчдийн дунд яригдаж байсан бол одоо түүнийг Монголын уншигчид мэддэг болжээ. “Болор цом-26” наадамд аман хүзүүдэж байсан тэрээр энэ жилийн цомд гутгаар байрт шалгарсан билээ. Мөрөө давсан урт үсээ шилгээж, ажлынхаа цүнхийг ташаан дээрээ тонгочуулан алхангаа...
урлаг соёл
Төрийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Төрбат 12 жилээр нэрлэсэн түүхэн романаа “Тэнгэрийн соёрхол” нэртэйгээр ботилон гаргасан билээ. Энэхүү ботийн нээлт өнөөдөр “Мөнхийн үсэг” компанийн байранд болж буй. Бид зохиолчийг номын баяраа хийхээр сэтгэлийн догдлол өндөр явах үед нь уулзаж цөөн хором хөөрөлдлөө. -Танд айлчла...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 2010 онд В.Кансногоровын долоон жүжгийн төслийг  амжилттай хэрэгжүүлсэн удаатай. Тэд эл төслийнхөө үргэлжлэл болгон 2014 оны дөрөвдүгээр сараас эхлэн “Бэсрэг жүжгийн төсөл” буюу “Долоон найруулагчийн долоон өөр ертөнцөөр аялах” аяллыг зохион байгуулж аравдугаар сард амжилттай...
урлаг соёл
Монголын нийтийн дууны шилдэгийн шилдэг уран бүтээлчид болон уран бүтээлийг шалгаруулах “Алтан хуур” наадам маргааш буюу дөрөвдүгээр сарын 22-нд зохион байгуулахаар болжээ.  “Алтан хуур 2014” наадмын улаан хивсний ёслол 17.00 цагт Монгол бөхийн өргөөний гадаа болох бол 20.00 цагаас шилдэгийн шилдэгүүдээ тодруулах гала ...
урлаг соёл
Драмын урлагийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза” 11 дэх удаагийн наадам тавдугаар сарын 19-нд болно. Олон улсын нэршилтэй болж, цар хүрээгээ өргөтгөсөн уг наадамд Монгол, Египет, Серби, Тува, ӨМӨЗО-ы уран бүтээлчид өрсөлдөх юм. Наадмын тов ойртоод байгаа энэ өдрүүдэд “Гэгээн муза” наадмыг шүүх...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн муза 11” наадамд “Ромео жульетта” мюзикл өрсөлдөж буй. Тус бүтээлийг тавдугаар сарын 14-нд буюу өнөөдөр 19.00 цагаас “UB palace”-ын их танхимд ганцхан удаа тоглох гэж байна. Уг жүжиг нь “Гоолингоо”, “Ван хүний үр”, “Ээрэн хүрээ”, “Монгол шатрын домог” зэрэг бүтээлү...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза 11” наадам хоёрдугаар шатны шалгаруулалтаа тавдугаар сарын 12-оос эхлүүлсэн билээ. Хоёрдугаар шатны шалгаруулалт Улсын драмын эрдмийн театрын уран бүтээл “Дон кихот ноён” жүжгээр эхэлсэн. Өнгөрсөн жилээс олон улсын наадам болж хүрээгээ тэлсэн тус наадмын олон улсын ор...
урлаг соёл
Зуунаас зуун дамжин сонгодог урлагийн үнэ цэнэ, дэлхийн театруудын чадал чансааг  сорьсоор буй “Гамлет” хаврын энэ өдрүүдэд дахин Монголын тайзнаа тавигдаж байна. “33 жилийн дараа дахин тайзнаа ...” хэмээн сүр дуулиан болж байсан тэр үеийг бодвол энэ удаад “Гамлет” даруухан “газардав”. “Гамлет”-ыг хэн найруулах бол, хэ...
урлаг соёл
Драмын театрын залуу уран бүтээлч Б.Тамиртай  ярилцлаа. -Та “Аз жаргалын шок” уран бүтээлийнхээ зохиол болон найруулга дээр нь ажилласан. Таны дараагийн уран бүтээл хэзээ үзэгчдийн хүртээл болох вэ? -Таван сарын эхээр кино зураг авалтандаа гарна даа. Одоогоор бэлтгээд л явж байна. Өмнө гарсанаасаа өөр жанрын уран бүтээ...
урлаг соёл
Баян тансаг, ядуу хоосон амьдралын дунд орхигдох хүн чанар. Эх үрийн нандин холбоог өгүүлэх “Бүүвэй” жүжиг дөрөвдүгээр сарын 23-нд Драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийлээ. Тус жүжгийн үйл явдал утга, санаа хэн бүхний нүдэнд ил, тодорхой. Залуучуудын гаргадаг нийтлэг алдаа болсон үр хөндөлтийн хор хөнөөлийг жүжигт...
урлаг соёл
Мөнхийн сэдэв болсон өнөөх л хайр... Хайр зуун зуун дамжин хамгийн гайхамшигтай бүтээл бүрт шингэж, тодотгол болж иржээ. Хэдийнэ хүнийх болсон гэргийнхээ сэтгэлийг татах гэж тэсч ядсан залуугийн дотоод ертөцөд гэргийгээ үзэн ядах, хайрлах зөрчилдөөн нь түүнийг бараг л галзууруулж орхидог. Тэр заримдаа хүн ёсноос гажууд...
урлаг соёл
“Насны намар”, “Хорвоод ганцхан ээждээ”, “Зүрхний уяа”, “Амьдрал хайр дээр тогтдог”  зэрэг монголчуудын сэтгэл хоногшсон олон сайхан дууг амилуулсан, Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор энгэрээ  цоолсон Н.Төмөрхуяг мялаалгын  тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт энэ сарын 19-нд Монгол бөхийн өргөөнд  болох аж.  Түүний ду...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан Косово улсад зохиогдсон Моно драмын Олон Улсын  театрын “Мон Акт-2014” фестивальд “Эдит Пиаф” жүжгээр оролцож, Гранпри шагналын эзэн болжээ. Косовогийн Пеяа хотод болсон “Мон Акт 2014” фестиваль нь  2014 оны дөрөвдүгээр сарын 15-22-ны өдрүүдэд үргэлжилж, Герман, Польш, ...
урлаг соёл
Тэнгис кино театр буюу хуучнаар Ялалт кино театрын 29 жилийн ой энэ онд тохиож байгаа ажээ. Тиймээс тус кино театрын хамт олноос өнөөдөр буюу 26-ны бямба гарагийн 19:00 цагт Ялалтын талбайд ойн арга хэмжээгээ зохион байгуулахаар болсон байна. Шоу арга хэмжээ үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хамтлагийн марш шоугаар э...
урлаг соёл
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр "Х-ТҮЦ" продакшны "Та битгий уурлаарай" хошин шоу тоглолт Соёлын төв өргөөнд болно. МҮЭСТО 19:00 цагт "Эмоци" продакшны "Хамтдаа гэгэлзье" хошин шоу тоглолт СТӨ 16:00 цагт "Нар шингэсэн алтанхан говь мину" Өмнөговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам. ...
урлаг соёл
“Мон Акт-2014” фестивалиас шилдгийн шилдэг бүтээлийн Гран-при шагналын эзэн болсон Ц.Баясгалан ганц хүний жүжгүүдээ хоёр өдөр үзэгчдэд хүргэхээр боллоо. Ц.Баясгалан жүжигчний уран бүтээлийн тайлан тоглолт тавдугаар сарын 2, 3-нд УДЭТ-ын тайзнаа болох юм. Ганц хүний жүжгийн төрлөөс Гран-при шагнал хүртсэн жүжгээ тэрээр ...
урлаг соёл
Долоон найруулагч, долоон өөр ертөнцийн аялал үргэлжилсээр... Энэ удаад Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшингийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” триллер драм өнөөдөр /IV/30-ны / орой 19.00 цагт тавигдах нь ээ. Драмын театраас явуулж буй долоон өөр найруулагч, долоон өөр ертөнц бэсрэг төсөл нь дөрөвдүгээр сарын 9-...
урлаг соёл
Ус дуслах чимээ... Улаан навчтай цагаан модны дор дугуйтай орон дээр амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй. Өдөр ч, шөнө ч хайртай нөхрөө хүлээх золгүй бүсгүйн хувь тавилан хэрхэн төгсөх бол...  Тэр бүсгүйн нүд, чих, гар, хөл болсон ганц зүйл нь түүний орон дээр байх телефон утас. Орноосоо өндийж чаддаггүй, тахир дуту...
урлаг соёл
Хоёр жилд нэг удаа болдог “Азийн театр”-ын наадам энэ жил дөрөвдүгээр сарын 25-аас тавдугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын Масан хотноо болно. Тус наадамд нийт 14 улсын уран бүтээлчид өрсөлдөж байгаа бөгөөд Монгол улсаа төлөөлөн драмын театрын уран бүтээлчид оролцохоор болжээ. Уг наадамд оролцогчид үндэсний хэв маягаа тус...
урлаг соёл
Амьд хөгжим сонирхогч залууст дуулгах сонирхолтой мэдээ. Тэртээх 1984 онд байгуулагдаж байсан “Аясын салхи” метал рок хамтлагийнхан 30 жилийн ойн баяраа тэмдэглэх гэж байна. “Дорно зүгийн салхи” тоглолт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 16-ны үдэш “UB palace”-ын “X-treme” клубт болно. Тус тоглолтод модернист яруу найрагч ...
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн дуучин, Соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан тоглосон билээ. Тэгвэл дуучин Т.Дэлгэрмөрөн энэ тоглолтоо өөрийн фэнүүддээ зориулан хийхээр болсон байна. VIP тоглолт дөрөвдүгээр сарын 18-нд 21.00 цагаас “BB Grill Bar & VIP...
урлаг соёл
Хайр хүндэл дунд дэлбээлсэн цэцэг шүү дээ Хүсэл мөрөөдөлтэй дүүлэн нисэх эрх чөлөөтэй шувуу шүү дээ... “Making the band” шоуны сүүлийн шалгаруулалтаар тодорсон “Code 26” хамтлаг, дуучин Б.Маралжингоо болон реппер Женни нарын хамтарсан шинэ уран бүтээл урлаг сонирхогчдын хүртээл болжээ. “Гүнж төв”, “Хөөрхөн зүрхнүүдийн ...
урлаг соёл
Нийтийн дууны шилдгийн шилдгийг тодруулах “Алтан хуур” наадам өнөөдөр тохиож байна. Эл наадмын улаан хивсний ёслол өнөөдөр 17.00 цагт Монгол бөхийн өргөөнд болж өндөрлөлөө. Нийт 12 төрлийн номинацитай “Алтан хуур” наадамд 60 гаруй уран бүтээлчид уран бүтээлээрээ өрсөлдөж байгаа билээ. Одоогоор уран бүтээлчид гала тогло...
урлаг соёл
Нийтийн дуучдын шилдгийг шалгаруулах “Алтан хуур” наадам өчигдөр /IV.22/ Монгол бөхийн өргөөнд боллоо. Тус наадмаар 12 номинацид 60 гаруй уран бүтээлч өрсөлдсөг юм. Наадмын шилдгүүдийг танилцуулъя. 1. Шилдэг яруу найрагч: Н.Баянмөнх 2. Шилдэг хөгжмийн зохиолч: Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Цэцэрлэг 3. Дуу бичлэгийн шилд...
урлаг соёл
Үдэш бүр МҮОНРТ-ийн дэлгэцээр цаг агаарын мэдээ болон эгшиглэдэг “Цэнхэр залаа” гэх өвөрмөц нэртэй хөгжмийн бүтээлийг туурвиснаас хойш 45 жил өнгөрчээ. Хожим Камертон хамтлагийнхан “Чка өдөр” дуу болгон залууст хүргэсэн “Цэнхэр залаа” аялгууг монгол хүн бүр мэднэ гэхэд дэгс дүгнэлт болохгүй. Энэхүү бүтээлийг туурвисан ...
урлаг соёл
Яруу найрагч Ш.Гүрбазар “Нийтийн дууны урлаг бол ард түмний амандаа хүлхдэг чихэр” гэж тодорхойлсон нь бий. Нас харгалзалгүй аялгуу эгшгийг нь таалан сонирхдог нийтийн дууны урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах ёслол тун удахгүй болох гэж байна. “Алтан хуур 2014” наадмын зохион байгуулагчид өнөөдөр хэвлэлийнхэнд эл н...
урлаг соёл
Оросын хамгийн алдартай дуучин гэвэл Алла Пугачёва гэж нэрлэх хүн олон байна. Тэдний зөв. Тэр бол Оросын эстрадын примадонна (тэргүүн хатагтай) шүү дээ. Алла Пугачёва энэ жил “дөнгөж” 65 нас хүрч байна. Алла Москва орчмын нэгэн тосгон дахь тансаг эдлэндээ 65 насны төрсөн өдрөө найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хөл хөөртэ...
урлаг соёл
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан дуучин О.Баяржаргал “Гэгээн хүслийн жимээр” нэртэй уран бүтээлийн тайлан тоглолтоо үзэгч олондоо толилуулахаар болжээ. Тус тоглолт ирэх сарын 11-ний 15:00 цагт МҮЭСТО-нд болох бөгөөд Харш хамтлагийн дуучин С.Баасандорж, Шуранхай хамтлагийн дуучин Б.Номин-Эрдэнэ болон залуу уран бүт...
урлаг соёл
Дэлхий дахин морин хуур хөгжмөөр дамжуулан Монголын соёл урлагийг сурталчлах зорилготой зохион байгуулдаг “Морин хуурын олон улсын” наадам дөрөв дэх удаагаа болох гэж байна. Хоёр жил тутамд зохион байгуулдаг тус олон улсын наадам нь энэ сарын буюу дөрөвдүгээр сарын 26-наас эхлэн ирэх тавдугаар сарын 1-нд болох юм. Мори...
урлаг соёл
Өмнөговь аймгийн  хүүхэд багачууд “Нар мишээсэн алтанхан говь мину” хүүхдийн урлагийн наадам зохиохоор нийслэлд ирээд байна. Сум бүрээс шилдгийн шилдгээр шалгарсан авьяаслаг багачууд оролцох хүүхдийн урлагийн “Нар мишээсэн алтанхан говь мину” хүүхдийн урлагийн тоглолт өнөөдөр(04.27) Соёлын төв өргөөний тайзнаа 16:00 ца...
урлаг соёл
Дэлхийн телевизийн хамгийн том наадам "Эмми авардс"-аас  Монголын иргэн Н.Мөнхцэцэг шагнал хүртжээ. Америкийн телевизийн академийн "Леонард Голденсон" театрын Алдрын танхимд дөрөвдүгээр сарын 23-нд уг ёслол болж, алдартнууд шагналаа гардсан байна. Энэ нь Телевизийн академи болон Эммийн сангаас жил бүр уламжлал болгон я...
урлаг соёл
“Урих хавар ирлээ”, “Улаанбаатрын үдэш”, “Талын монгол айл”, “Сэхүүн салхи”, “Хэрвээ чи дарс байсан бол”, “40 мянгатын блюз”, “Хослон дуулъя”, “Хайрыг минь чи сонс”, “Сар шиг холын нутаг”, “Харийн нутаг”...зэрэг дуунуудыг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Г.Энхбаяр, Г...
урлаг соёл
Нэг үеийн уран бүтээлч, найзууд болох Урлагийн гарьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, И.Болоож гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан нар хамтарч "Ахмадын золбоо" хамтлаг байгуулж байсан билээ. Монголын рок, поп урлагийн анхдагчид болох "Соёл-Эрдэнэ", "Өргөө"...
урлаг соёл
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Нэг үеийн уран бүтээлч, найзууд болох Урлагийн гарьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Долгион, Г.Энхбаяр, Г.Пүрэвдорж, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав, И.Болоож гавьяат жүжигчин Г.Жаргалсайхан нар хамтарч "Ахмадын золбоо" хамтлаг байгуулж байсан билээ. Монго...
урлаг соёл
“Ньюанс” хамтлагийнхан ОХУ-ын Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын болон Агинский район, Улаан-Үд, Чита хотуудад жил бүр тоглолтоо амжилттай зохион байгуулсаар ирсэн. Тус хамтлагийнхан өнгөрсөн гуравдугаар  сард “Лучшие песни для Мамы” аялан тоглолтыг хойд хөршийн олон хот, тосгодод амжилттай тоглосон билээ. Т...
урлаг соёл
Амьд хөгжим сонирхогч залуу уран бүтээлчдийн тоо нэмэгдэж байгаа ч тэдэнд дэмжлэг үзүүлэх байгууллага ховор байдаг гэхэд болно. Тэгвэл  “Улаанбаатар” чуулга, Монголын “Инди” хөгжмийн холбоотой хамтран залуу уран бүтээлчдийг дэмжин ажиллаж, цуврал тоглолт зохион байгуулахаар болжээ.  Түүнчлэн Монголын орчин үеийн амьд х...
урлаг соёл
Монголын язгуур өв соёлоо дэлхий дахинд таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх зорилготой ажлыг Монголын угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлжээ. Тус ажлын эхлэл болгон “Алтай” ятгыг монголын ард түмэнд таниулах, дэлхий дахинд хүргэх зорилгоор “Монгол бахархалын төлөө нэгдэцгээе” уриатай ёслолын аж...
урлаг соёл
Данийн Копенгаген хотноо болсон 59 дэх удаагийн “Eurovision” дууны тэмцээний ялагч өнгөрсөн бямба гаригт /V.10/ тодорлоо. Европын хамгийн алдартай дууны тэмцээнд Австри улсаас Кончита Вурст /Томас Нойвирт/ хэмээх трансжендер оролцогч тэргүүлж, ялагчаар тодорчээ. Кончита Вурст эмэгтэй хүн шиг хувцаслаж, биеэ авч явдаг б...
урлаг соёл
Цас, бороо холилдсон хотын нэгэн хүнд өдрийн төгсгөлд буюу өнгөрөгч баасан гаригт "A hard day's night" жазз тоглолт болов. Тоглолтын нэр тэр өдрийн зутруу хэв шинжтэй цаанаасаа л авцалдсан мэт байж хамаг сэтгэлийн ил, далд зовнилыг үлдэн хөөж өгсөн юм. Энэ бол "UB night" хамтлагийн ковер тоглолт бөгөөд анхны гэх тодотг...
урлаг соёл
“Хайрын орчлон”, “Төгөлдөр гоо”, “Жиндээх салхигүй хорвоо”, “Хайрын мишээл”, “Гэгээн гуниг”, “Зүрхэнд тэмүүлэх сэтгэл” зэрэг хит дууны эзэн, дуучин Г.Чинболор өөрийн бие даасан тоглолтоо тавдугаар сарын 22-нд хийхээр бэлтгэл  ажилдаа оржээ. “Жиндээх салхигүй хорвоо” дуугаа нэг ангид суралцдаг охинтойгоо хамтран дуулсна...
урлаг соёл
“Камертон” хамтлагийн “Camerton best hits unplugged” нэртэй бие даасан тоглолт өнөөдөр “Мишээл экспо”-д 19.00 цагаас болно. 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан тус хамтлагийнхан өөрсдийн 15 жилийн туршид туурвисан уран бүтээлээс түүвэрлэн уг тоглолтын үеэр фэнүүддээ хүргэхээр зэхээд байгаа юм. Ганцхан өдөр т...
урлаг соёл
“Хуучраагүй хуучны дуунууд” хөгжмийн клубын урилгаар “Kush & Oyuka” хамтлаг жазз хөгжмийн үдшийг их хотын залууст зориулан тоглох гэж байна. Уг хөгжмийн үдэшлэгт сэтгэлд хоногшсон, бидний хэзээний танил болсон жазз хөгжмийг эгшиглүүлж, ая дуугаа өргөх ажээ. Жазз хөгжмийн үдэшлэг энэ сарын 17-ны өдөр 19:00 цагаас “MexiK...
урлаг соёл
“Мишээл экспо" төв өчигдөр олны хөлд дарагдсан юм. Учир нь монголын эрэгтэй хамтлагуудын томоохон төлөөллийн нэг “Камертон” хамтлагийнхан “Camerton Best hits Unplugged” бие даасан тоглолтоо хийв. 19 жил хамтдаа тайзнаа дуулж, дуу бүр нь залуусын зүрх сэтгэлд эгшгэлсээр байдаг тэдний хит дуунуудыг амьд хөгжмийн хамт сон...
урлаг соёл
Монголын театрын хөгжлийн академиас санаачлан хэрэгжүүлж буй олон ястны ардын дууг сэргээн нийтийн хүртээл болгох “Дуун учиг” төслийн хүрээнд Буриад судлалын академитай хамтран хэрэгжүүлж буй “Буряад аянгай хабагша” буриадын ардын дууны шинэ цомгийн нээлтийн тоглолт Монгол бөхийн өргөөнд 2014 оны тавдугаар сарын 21-ний...
урлаг соёл
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Э.Чойдогийн хөгжим “Жалам хар” бүтээлийг Улс хувьсгалын 50 жилийн ой, ВИ.Лениний мэндэлсэний 100 жилийн ойг угтан 1968 онд Улсын ардын дуу бүжгийн чуулгын шинэ уран бүтээлийн төлөвлөгөөнд оруулснаар өдгөө бидний сэтгэлд мөнхөрсөн бүтээлүүдийн нэг болж чаджээ. Тэгвэл тус бүтээлийг Үндэсни...
урлаг соёл
“Танилцъя охин”, “Чиний зураг” зэрэг уран бүтээлүүдээр нь дуучин Л.Байздааг олон хүн андахгүй сайн мэдэх биз ээ. Үе үеийн залуусын дуулдаг хит дуунуудын эзэн тэрээр тавдугаар сарын 20, 21-ний өдөр Тусгаар тогтнолын ордонд 20 жил урлагтай нөхөрлөсөн ойн баяраа тэмдэглэхээр зэхжээ. Түүний 20 жилийн ойн баярт “Тоник”, “Гу...
урлаг соёл
Хөгжим мэдээллийн Хуур.мн сайт нь өдөр бүр 8000 орчим хэрэглэгчдэд 60000 гаруй дууг Монголын хөгжмийн ертөнцөд болж буй шинэ мэдээ, мэдээллийн хамт түгээдэг үндсэн суваг юм. Тус сайт нь хэрэглэгчийн судалгаа болон сонссон дууны статистик мэдээлэл дээр үндэслэн энэ цаг үед уран бүтээлээрээ тэргүүлж буй хамгийн шилдэг 10...
урлаг соёл
Амьд хөгжмийн 13 дахь удаагийн “Playtime-2014” наадам долдугаар сарын 19, 20-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох бөгөөд энэ жил наадамд 30-35 хамтлаг тоглох ажээ. Наадамд уламжлал ёсоор зочин хамтлагууд оролцохоос гадна шинэ залуу хамтлаг, дуучдыг шалгаруулалтад оруулж, сонгох юм. Наадмын шалгаруулалтын бүртгэл тавд...
урлаг соёл
Монголын нийтийн дуучдын холбооны тэргүүн, дуучин Г.Чинболор тавдугаар сарын 22-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох “Төгөлдөр гоо” бие даасан тоглолтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. -Яагаад бие даасан тоглолт хийхээр болсон бэ. Таныг хүмүүс ихэнхдээ дуучин Б.Энхмэндтэй хослон дуулдаг гэдгээр нь мэднэ? -Хүмүүс ер нь ...
урлаг соёл
Фото: EPA/ИТАР-ТАСС Таван жилийн өмнө нас барсан Майкл Жексоны өнгөрсөн долоо хоногт гарсан "Xscape" цомог Их Британийн хөгжмийн чартыг тэргүүлж эхэлжээ. Нас барснаас нь хойш гаргасан цомогт нь өмнө нь сонсгож байгаагүй Жексоны найман трек багтжээ. Талийгаач эдгээрийн бичлэгийг 1983-1999 онуудад бичүүлсэн ба түүнд нь о...
урлаг соёл
Амьд хөгжмийн “Playtime” наадам энэ жил 13 дахь удаагаа “нүргэлнэ”. Наадам уламжлал ёсоор Гачууртын “Монгол шилтгээн” цогцолборын задгай талбайд долдугаар сарын 19, 20-нд болох юм. Наадмын эргэн тойрон дахь сэтгэл хөдөлгөсөн мэдээ гэвэл анх удаа болон шинээр цомог гаргаж байгаа хамтлагууд шинэ бүтээлээ  “Playtime” наад...
урлаг соёл
“B production” энэ жилийн уран бүтээлийнхээ нээлтээ хийлээ. Өнөөдөр “Blue sky tower”-т  “B production”-ы захирал Төрийн соёрхолт, дуучин Д.Болд хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Тус мэдээллийн үеэр хөгжмийн найруулагч Н.Баярхүү, залуу реппер бүсгүй Номин, гитарчин Т.Мөнх-Оргил, “Гурван охин хамтлаг”, “Бид 4” хамтлаг болон...
урлаг соёл
Нийслэлийн “Улаанбаатар чуулга”, Монголын үндэсний хөгжим, хөгжимчдийн холбоо хамтран эхийн алдрыг мөнхрүүлэх зорилго бүхий “Монголын үзэсгэлэнт саран гоо” тоглолтыг тавдугаар сарын 30-нд 19.00 цагт Нийслэлийн “Улаанбаатар чуулга”-ын их танхимд зохион байгуулах нь ээ. Уг тоглолтын найруулагчаар Д.Сосорбарам ажиллаж уди...
урлаг соёл
Реппер Дөлгөөн өөрийн шинэ уран бүтээлээ хип хоп сонирхогчиддоо хүрэглээ. А.Дөлгөөнийг донжтой үг хэллэг, өвөрмөц хоолойгоор нь мэдэхгүй залуу хүн гэж байхгүй болов уу. Тэгвэл тэрээр өөрийн шинэ уран бүтээлээ хүүхэд залуучуудад зориулан гаргасан байна. Дашрамд сонирхуулахад, реппер А.Дөлгөөн өөрийн бие даасан тоглолтоо...
урлаг соёл
Монгол Улс Швейцарийн холбооны улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Монгол дахь Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны 10 жилийн ой 2014 онд тохиож байгаатай холбогдуулан Швейцарийн хөгжлийн агентлагаас санаачлан Монголын урлагийн зөвлөлтэй хамтран “Агула” хөгжмийн төслийг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж ...
урлаг соёл
Монгол Алтайн ай сав газраас олдсон, 1400 жилийн настай “Алтай ятга” хэмээн өргөмжлөгдсөн чавхдаст хөгжмийн хөг аялгууг Монголд дахин дуурьсгах их ёслолын ажиллагаа 2014 оны 5 дугаар сарын 16-нд АСА циркэд болов. Эртний нүүдэлчдийн соёлын хосгүй өв болох уг олдворыг Монгол-Германы археологийн салбарын хамтын ажиллагаан...
урлаг соёл
Улсын филармонийн дэргэдэх “Баян Монгол” чуулгын дуучин, MУСТА Л.Оюунчимэгийн нэрэмжит “Үртэй хүн жаргалтай” олон улсын рок, поп дуучдын уралдаан ирэх сарын 01-ний өдөр Улсын филармонид болно. Уг уралдааныг СГЗ Д.Ухнаа санаачлан, зохион байгуулж байгаа аж. Уралдаанд сонирхсон бүхэн оролцож болох бөгөөд дуучин Л.Оюунчим...
урлаг соёл
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт "Учиртай гурван толгой" дуурь, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад Ардын урлаг, язгуур урлагийн тоглолт тус тус тоглогдох нээ. Ингээд өнөөдөр болох үзвэрийн хуваарийг танилцуулья. Түмэн эх чуулга Ардын язгуур урлагийн тогло...
урлаг соёл
“Моханик” хамтлагийн шинэ цомгийн нээлт тавдугаар сарын 29-нд буюу маргааш “Glamour” арт галерейд болох юм байна. Нээлтийн үеэр “Моханик” хамтлагийнхан өөрсдийн фото цомог, видео зэрэг олон сонирхолтой зүйлсээ  фэнүүддээ танилцуулахаас гадна “Моханик Амарбаясгалантад” нэртэй цомгоо худалдаанд гаргах юм байна. “Моханик”...
урлаг соёл
Монголын хөгжмийн урлагийн ноён оргил, суут хөгжмийн зохиолч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншарав агсныг эцсийн замд нь үдэх ёслол түүний алтан тайз ДБЭТ-д боллоо. Нэрт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншарав 1927  оны зургадугаар сарын 1-нд Хэнтий аймгийн Баянхутаг сумын нута...
урлаг соёл
“Моханик” хамтлагийнхан өөрсдийн шинэ цомгийнхоо нээлтийг өнөөдөр буюу тавдугаар сарын 29-нд “Glamour” арт галерейд хийлээ. “Моханик Амарбаясгалантад” цомог нь "Моханик хүрэх аялал" төслийн нэгээхэн хэсэг бөгөөд 2011 оны есдүгээр сараас  тэд хөгжмийн өнгө аяс, дуугаралт, дуу чимээг эрэлхийлсэн аялалд гарчээ. Тэд энэхүү...
урлаг соёл
Жазз ритм хөнгөхөн товшиж, үндэсний хөгжим сэтгэлд нэг л дотно. Эхний  аялгуу “Агула” эгшиглэж эхлэхэд биеийн шар үс босч байна уу гэлтэй бүх бие арзайж, морин хуур, ятга, нарийн бүрээ хоёр хэзээний сайн найзууд шиг хорших тэр л содон аялгуу. Энэ үдэш жазз хөгжим сэтгэлийн маш том таашаал болсон. Тиймээ...Сэтгэл хөдлөл...
урлаг соёл
“Энхрий”, “Зөөлөн хайр”, “Зүрхэнд” зэрэг уран  бүтээлүүдээр нь дуучин A Cool буюу Б.Анхбаярыг олон хүн сайн танина. Тэрээр өнгөрсөн жил өөрийн бие даасан “Зүрхэнд” тоглолтоо сонсогч фэнүүддээ хүргэсэн билээ. Тэгвэл дуучин A Cool дахин бие даасан тоглолтоо хийхээр зэхжээ. Гэхдээ энэ удаад “VIP” тоглолтоо “VIP” сонсогчид...
урлаг соёл
Рок попын загалмайлсан эцэг хэмээн нэрлэгддэг “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд ойдоо зориулсан тоглолтыг хамтлагийн гишүүд хийж байгаа. Тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш буюу Пүүжээ энэ сарын 13-нд өөрийн бие даасан "HARANGA & Puje Drum Show" тоглолтоо хийх гэнэ.  Тоглолт “UB Palace”-ийн...
урлаг соёл
Намрын шар навчис нэг нэгээр үзэгдэж эхлэх болсон аагим халуун ч аадар бороотой, аянга дуу цахилгаантай өдрүүд ээлжлэн буй энэ л өдрүүдийн мэндийг эрхэм уншигч танд дэвшүүлье. Байгаль хүртэл өөрчлөгдөн хувьсч бидний өмнө өөрийн “драм”-ыг харуулах шиг... Энэ удаагийн зочны маань хэлснээр амьдрал бол  жүжиг гэж тодорхойл...
урлаг соёл
“Камертон” хамтлагийнхан шинэ цомгийн ажилдаа оржээ. Тэд тавдугаар сард өөрсдийн бие даасан “Camerton Best hits Unplugged” тоглолтоо “Мишээл экспод” амжилттай хийсэн билээ. Тэдний тоглолт удаан хүлээсэн сонсогч фэнүүдийнх нь хувьд том бэлэг байсан. Удаан хугацаанд “Камертон” хамтлагийнхан нэгдсэн уран бүтээлээ хийлгүй ...
урлаг соёл
Нэгэн шинэ уран бүтээлчи рок попын ертөнцөд мэндэлжээ. Түүнийг Номин гэдэг бөгөөд Наомин гэх тайзны нэртэй залуу уран бүтээлч нь Хөгжим бүжгийн Коллежийг мэргэжлийн дуулаачаар төгссөн бөгөөд өнгөрсөн жилээс Италийн Милан хотод мэргэжлийн дуурийн дуулаачаар суралцаж байгаа ажээ. Тэрээр поп арт, этник чиглэлээр уран бүтэ...
урлаг соёл
Рок попын ертөнцийн томоохон төлөөллүүдийн нэг “Хурд” хамтлагийнхан энэ зуны анхны задгай талбайн тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Жил бүр болдог тэдний задгай талбайн тоглолт зургадугаар сарын 7-нд 20.00 цагаас “Irish pub”-ын гадаах “Garden” талбайд болох юм байна. Энэ зуны задгай талбай дахь тоглолтыг салхийг...
урлаг соёл
“Бразил 2014” хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Монгол фанатуудад зориулсан бүтээл гарах гэж байгаа тухай мэдээллийг өмнө бид хүргэж байсан билээ. Монголын залуу уран бүтээлчид нэгдэн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зориулсан бүтээл туурвисан нь хоёр хувилбартай аж. Реппер Данка дуучин ...
урлаг соёл
“Харанга” хамтлаг энэ онд 25 жилийн ойгоо тэмдэглэнэ. Тус хамтлагийнхан рок, попын тайзнаа 25 жил уран бүтээл туурвисан он жилүүддээ хүндэтгэл үзүүлж, хамтлагийнхаа гишүүн бүрийн бие даасан тоглолтыг өнгөрсөн жилээс үзэгчдэд хүргэж эхэлсэн юм. Эхлээд гитарчин Я.Одсүрэн, дараа нь дуучин Х.Лхагвасүрэн, хамтлагийн ахлагч ...
урлаг соёл
ССАЖЯ-ны харъяа байгууллагуудын "Нээлттэй хаалганы өдөрт" зориулан Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан 2012-2013 оны уран бүтээлүүдээ тайлагнаж  зургаадугаар сарын 8-ны өдөр 10.00-16.00 цагийн хооронд Чингисийн талбайд тус арга хэмжээнд оролцох юм байна.   Дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон  2012-2013 онуудад На...
урлаг соёл
Монголын шинэ залуу шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нарын “The tunes of Mongolia” тоглолт зургаадугаар сарын 28-ны 19 цагт “MSM” компанийн show room-д болно. Сонгодог урлагийн салбарт хэдийнэ танил болсон уран бүтээлчид 2013 онд дэлхийн шилдэг хөгжмийн зохиолчдын зохиол бүтээлээс бүрдсэн “T...
урлаг соёл
Амьд хөгжим сонирхогч залууст дуулгах нэгэн сайхан мэдээ. “Metalica” хамтлагийн “Cover” тоглолтыг “Аадар” хамтлаг амьд хөгжим сонирхогч залуусдаа толилуулахаар болжээ. Уг тоглолтонд “Металлика” хамтлагийн “Kill ‘em All”, “Ride the Lightening”, “Master of Puppets”, “And Justice for All”, “The Black Album”, “Load”, “Relo...
урлаг соёл
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин №065
урлаг соёл
“Universe best songs” наадмын шилдэг оролцогчдын нэг А.Хишигдалай шинэ уран бүтээлээ олны хүртээл болголоо. Түүний шинэ уран бүтээл нь “XX Lady” гэх телевизийн шоунд зориулсан дуу гэнэ. Дуучин бүсгүйн уг бүтээл олон турах зорилго тавьсан эмэгтэйчүүдэд урам өгөх биз ээ. Э.ТЭКҮ
урлаг соёл
“Forever”, “Уянга,” “Хаана байна” зэрэг олон уянгын уран бүтээлээр нь “A Sound” хамтлагийнханыг танихгүй хүн ховор болов уу. Тэд уран бүтээлээ тууривсанаас хойш найман жил өнгөрсөн байна. Тус хамтлагийнхан өөрдийн найман жилийн ойн баяраа фэнүүдтэйгээр хуваалцахаар бэлэн болжээ. Тэдний тоглолт зургадугаар сарын 13,14-н...
урлаг соёл
СУИС-ын оюутан Д Амартүвшин “Хайрын өдрүүд” дуугаараа уран бүтээлийн гараагаа эхэлж байна. Энэхүү дууны аяыг СТА, ая зохиогч Н.Баасандорж, үгийг яруу найрагч Ж.Даваадамдин бичсэн байна. Та бүхэндээ шинэ уран бүтээлийг хүргэж байна.
урлаг соёл
“Харанга” хамтлагийнхан өнгөрсөн жилээс эхлэн өөрсдийн 25 жилийн ойн баяртаа зориулан хамтлагийн гишүүн тус бүр өөрсдийн уран бүтээлийн тайлангаа үзэгч, сонсогчдодоо хүргэж байгаа билээ. Энэ удаад зургадугаар сарын 13-нд “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдаш “ Haranga & Puje ” бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл а...
урлаг соёл
“Харанга” хамтлагийнхан 25 насныхаа ойд зориулан гишүүн бүр өөрсдийн бие даасан тоглолтоо фэнүүддээ зориулж буй. Тэгвэл тус хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн “Haranga&Puje” тоглолт зургадугаар сарын 13-ны 19 цагаас “UB palace”-ын их танхимд хийхээр товоо зарлаад байгаа. Өнөөдөр уг тоглолттой холбоотой мэдээлээ Н.Пүрэв...
урлаг соёл
Үндэсний баяр наадам, жуулчны улирал айлчилсантай холбоотой Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид уран бүтээлийн цоморлигоо дэлгэхэд бэлэн болжээ. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтын нээлтээ зургадугаар сарын 15-ны 18.00 цагт Дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа хийх нь ээ. Уг тоглолтонд “Салхины дууль” ...
урлаг соёл
"Харанга" хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн "Морин хуур, Толин хул" тоглолтынхоо товыг зарлалаа. Өнгөрсөн жилийн наадмаар анх удаа зохион байгуулсан түүний энэхүү тоглолтыг жил бүрийн Үндэсний их баяр наадмын үеэр "дахиулж" байхыг үзэгчид хүссэн юм. Тиймээс ч дуучин Х.Лхагвасүрэн болон тоглолтыг зохион байгуулагчид үзэгч...
урлаг соёл
“Thrash metal” урсгалын үндэслэгчдийн нэг Америкийн алдарт “Металлика” хамтлагийн ковер тоглолтыг Монголд анх удаа “Аадар” хамтлагийнхан амьд хөгжим сонирхогч залуусдаа хүргэхээр зэхжээ. “Металлика” хамтлаг нь есөн удаа “Grammy”-ын шагналыг авч, таван цомог нь дарааллан “Billboard 200”-ийн нэгт жагссан анхны хамтлаг юм...
урлаг соёл
Монголчуудын ахуй амьдрал, зан заншил, оюун сэтгэлэгийг илэрхийлэгч хүчин зүйлсийн нэг нь хөгжмийн цогц бүтээл байдаг. Энэ ч утгаараа сонгодог урлагийн салбарт хүчин зүтгэж, хэдийнэ олны танил болсон уран бүтээлч бүсгүйчүүд дахин нэгджээ. Монголын шилдэг хөгжимчид болох хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар 2013 он...
урлаг соёл
Хорин жилийнхээ ойн тоглолтыг гадаадад байгаа монголчуудад толилуулаад ирсэн “Хурд” хамтлагийхан фэнүүддээ дахин нэг гэнэтийн бэлэг задлахаар зэхжээ. Тэд Ардын хувьсгалын 93 жилийн ойн баярыг тохиолдуулан “Best hits of hurd show concert” бүрэн хэмжээний тоглолтоо “Мишээл Экспо” төвд долдугаар сарын 10-нд 19.00 цагаас т...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн МУЗА” 11” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруулалтын тоглолт өнөөдөр эхэллээ. Увс аймгийн “Ойрад” хөгжимт жүжгийн театрын уран бүтээлчид “Ээрэн Хүрээ” үндэсний дуулалт жүжгийг өнөөдөр УДЭТ-ын тайзнаа толилуулах гэнэ.  Харин маргааш “Гацуурхан” театрын бүтээл “Чоно ...
урлаг соёл
3000 гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн “Нойргүй хоносон зургаан нот” тоглолтоо 2014 оны 5-р сарын 3, 4-ний өдрүүдэд “UB Palace”-ийн концертийн их танхимд хийсэн. Хоёр үдэш битүү зритэлтэй тоглогдсон тус тоглолтод сэтгэлд хоногшсон хи...
урлаг соёл
Алтернатив дуучин Отгоо буюу Х.Отгончимэг уран бүтээлдээ эргэн оржээ. Тэрээр ээж болсноосоо хойш уран бүтээл туурвихаа болиод байсан гэвэл буруудахгүй биз. Өөрийн гэсэн өвөрмөц төрх, донж, имижтэй уран бүтээлчийн гурав дахь цомог худалдаанд гаргаад байгаа бөгөөд “Chill out” цомог орчин үеийн болон үндэсний хөгжимтэй ха...
урлаг соёл
“Хурд” хамтлагийнхан фэнүүддээ нэгэн гэнэтийн бэлэг задлав. Тэд хамтлагийнхаа 20 жилийн ойгоо гадаадад байгаа монголчуудтай хуваалцаад ирсэн бөгөөд долдугаар сарын 10-нд “Мишээл экспо”-д “Best hits of Hurd show concert”-оо 19.00 цагт хийхээр зэхжээ. “Best hits of Hurd show concert”-ын үеэр “Хурд” хамтлагийнхан 20 жилий...
урлаг соёл
Улсын филармоны гоцлол дуучин Л.Насанбуянгийн шинэ уран бүтээл хөгжим сонирхогчдын хүртээл болжээ. Зууны манлай страдын дуучин поп дива Б.Сарантуяагийн гарын шавь гэдгээр нь түүнийг олон хүн мэдэх болов уу. “Universe best songs” наадамд оролцсоноосоо хойш олны хүртээл болсон зүйл хийгээгүй тэрээр уран бүтээлээ дахин ту...
урлаг соёл