news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт Улсын Их Хурлын 2014 оны намрын чуулганаар хэлэлцэж баталсан 52 хууль, тогтоолыг тус тус нийтэллээ. Тэдгээрийн нэг болох “Эрүүл мэндийн даатгалын тухай” хуулиар , эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээг тогтоож, Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу...
улс төр
УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар өнөөдөр ХААИС-ийн багш, оюутнуудын урилгаар Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулан лекц уншиж, харилцан ярилцлаа. Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 1989 оны өвөл Сүхбаатарын талбайд болсон цуглаанд 90 мянга орчим хүн оролцсон гэж ү...
улс төр
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://politics.news.mn/content/205649.shtml', via: 'news_mn' }); }); Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
улс төр
Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах стратегийн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээр үргэлжилсэн хэвээр байна. Намрын чуулган завсарлахаас урьтаж, УИХ дахь намын бүлгүүд Монгол Улсын сайд М.Энхсайханаас хэлэлцээрийн талаар мэдээлэл сонсч, тодорхой үүрэг даалгавар өгсөн байдаг. Тэгвэл УИХ дахь МА...
улс төр
Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр 11.00 цагт мэдээлэл хийнэ. Тус байнгын хороо намрын чуулганы хугацаанд хэлэлцэн шийдвэрлэсэн хууль тогтоомжийнхоо талаар мэдээлэх юм байна. Мөн чуулганы завсарлагааны хугацаанд хийх ажил, хаврын чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар мэдээлж, сэтгүүлчдийн с...
улс төр
-УИХ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр Тавантолгойн ажлын хэсгийн гишүүд бүгд гадаад хэлтэй аж- Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төсөл УИХ-ын мэдэлд очоод сар гаруй болж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, ажлын хэсгийн харъяалалд байгуулагдсан дэд ажлын хэсэг томилогдоод нэг удаа хура...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Хөгжлийн бодлогын ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт НҮБ-ын суурин зохицуулагч хатагтай Сезин Синаноглу, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч Томас Эриксон нарыг хүлээн авч уулзлаа. НҮБ-ын зүгээс Монгол Улсын хөгжлийн бодлогыг боловсронгуй болгох асуудлаар 2012 оноос техникий...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Шинжлэх ухааны байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт орууллаа Засгийн газрын 27 дугаар тогтоолд дараах үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж, Хөнгөн үйлдвэрлэлийн судалгаа, туршилт, үйлдвэрлэл, бизнесий...
улс төр
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Монгол Улсын Хууль сахиулахын их сургууль, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-аас хамтран зохион байгуулж буй “Хилийн аюулгүй байдал ба менежмент дэх эмэгтэйчүүдийн оролцоо - өнөө ба ирээдүйн манлайлагчид” сэдэвт сургалт, дугуй ширээний ярилцлагад оролцлоо....
улс төр
Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл хоёр дахь удаагаа хуралдлаа. Тус зөвлөлийн анхны хурлаар бизнесийн орчныг сайжруулах, гадаад худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгох, бүтээн байгуулалтын том төслүүдийг урагшлуулах гэсэн дөрвөн чиглэлээр санал, зөвлөмж боло...
улс төр
СХД-ийн Ардчилсан намын хороо сүүлийн үед хэл амтай байгаа. Өчигдөр л гэхэд тус намын хорооны өмнөх дарга нар нь мэдээлэл хийж АН-ын генсекийн албыг түр орлож байгаа Л.Эрхэмбаяр 2012 оны УИХ-ын орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хороог удирдаж ажиллахдаа МАН-тай урьдчилан тохиролцож, ажиллас...
улс төр
Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Оюуны өмчийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Стандартчилал хэмжил зүйн газар, Худалдан авах үйл ажиллагааны газар, Мэргэжлийн хяналтын газар харьяалагддаг. Тус агентлагийн удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар сард хийж гүйцэт...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2015.03.03/ хэвлэлийн бага хурал хийлгэж, УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. Хэвлэлийн бага хуралд тус Байнгын хорооны дарга А.Бакей, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар оролцлоо. Байнгын хорооны дарга А.Бакей...
улс төр
Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд өнөөдөр /2015.03.03/ “Эрдэс баялгийн гэрээний шинжилгээ, мониторинг” сэдэвт сургалтад хамрагдав. Энэ сарын 3-5-ны өдрүүдэд үргэлжлэх энэхүү сургалтыг Улсын Их Хурлын Тамгын газар, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн олон улсын байгууллага хамтран зохион байгуулж байна. Улсын И...
улс төр
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр /2015 оны 3 сарын 3 / Берлин хотноо зохион байгуулагдаж буй Монгол Германы бизнес форумд оролцлоо. Берлин хотын захиргааны байранд “ГЕРМАН- МОНГОЛЫН БИЗНЕС ФОРУМ”-ыг Монголын Хөрөнгө оруулалтын газар, Гер...
улс төр
УИХ-ын намрын чуулган завсарласнаар Төрийн ордонд түшээдийн хөл татраад байна. Бүрэн эрхийн хугацааныхаа талаас илүүг нь элээж, жил гаруйхны дараа УИХ-ын сонгуульд орох болж буй нь парламент суудалтай намуудын хувьд сул талууддаа анхаарлаа хандуулж ажиллаж эхлэв үү гэмээр дүр зураг буулгаад байна. Учир нь УИХ дахь Ардч...
улс төр
Английн ерөнхий сайд асан Тони Блейр Монголд үе үехэн чимээ шуугиангүй саатаад буцах нь бий. Чингэхдээ голдуу манай үе, үеийн Ерөнхий сайдтай ганцаарчилан уулзаж, заавар зөвлөгөө өгдөг нэртэй. Энэ удаад ноён Блейрын Монголд ирсэн гол зорилго тодорхойгүй, Ерөнхий сайдтай үдийн зоог барихдаа яг ямар зөвлөгөө өгсөн нь бас...
улс төр
Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтэд оролцов Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж богино хугацаанд шахуу хөтөлбөртэй хийгдэж байгаа ажлын айлчлалынхаа үеэр ХБНГУ-ын Берлин хотын төвд Монгол Улсын Элчин сайдын яамны шинэ байрны нээлтийн ёслолын арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн үйл ажиллагаанд Монг...
улс төр
-УИХ-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр Тавантолгойн ажлын хэсгийн гишүүд бүгд гадаад хэлтэй аж- Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төсөл УИХ-ын мэдэлд очоод сар гаруй болж байна. УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг, ажлын хэсгийн харъяалалд байгуулагдсан дэд ажлын хэсэг томилогдоод нэг удаа хура...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нарын долоон гишүүний өргөн мэдүүлсэн Хамтын тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх шатанд УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд гэр бүлийн хоёр 20 жил тасралтгүй Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн, мөн сүүлийн 10 жил...
улс төр
СЕХ-ны гишүүдийн бүрэлдэхүүнийг УИХ намрын чуулганаар батлан томилсон билээ. СЕХ-ны даргаар Ч.Содномцэрэнг улираан, Д.Болдсайхан, Р.Содхүү нарыг гишүүнээр тус тус томилсон юм. Шинээр томилогдсон СЕХ-ны дарга, нарийн бичгийн дарга, гишүүний тангараг өргөх ёслол өнөөдөр 12.00 цагаас болох аж. Тангараг өргөх ёсол Төрийн о...
улс төр
БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол “ITB Berlin-2015”-ыг зохион байгуулагчдын хамт хэвлэлийн бага хурал хийлээ ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо “ITB Berlin-2015” аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт эхлэхтэй холбогдуулан уг үзэсгэлэнг зохион байгуулагч “Месси Берлин” компанийн ерөнхийлөгч Кристиан Көкэ, уг үзэсгэлэнгийн албан ёсн...
улс төр
Хаврын чуулганаар хэлэлцэн батлах учиртай анхаарал татсан асуудал бол Сонгуулийн  тухай хууль. Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт бүх намын төлөөлөл багтсан  гэж буй. Өнөөдрийн байдлаар УИХ-ын, Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар явуулах, сонгуулийн санхүүжилт, түүний эх үүсвэр,  зардлыг багасгах, ...
улс төр
Сонгуулийн Менежментийн Төвөөс МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ 50 ЭМЭГТЭЙ УЛС ТӨРЧ-ийг олон нийтийн санал асуулгаар нэрлэх шалгаруулалтыг дөрөв дэх удаагаа зохион байгуулж байна. Энэ удаагийн шалгаруулалтанд Emegteichuud.mn, Elegance сэтгүүл хамтран ажиллаж байгаа бөгөөд та Emegteichuud.mn сайтад зочилж дэмжиж байгаа улс төрчдөө с...
улс төр
Цахим хурлын эхэнд Засгийн газраас аймаг, орон нутагтай холбоотой гаргасан шийдвэрүүдийн талаар танилцууллаа. БНХАУ-аас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр эхний ээлжинд 2015 онд нийслэл, орон нутагт 21 сургуулийн барилга шинээр барихаар шийдвэрлэсэн. Мөн концессийн гэрээгээр барих авто замын төслийн хүрээнд Баянхон...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж ХБНГУ-ын Холбооны Канцлер Ангела Меркел нар уулзалт хийж, хэвлэл мэдээллийн тө...
улс төр
МАХН-ын гишүүд дэмжигчид өнөөдөр 11.00 цагт Клиникийн нэгдсэн II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй намын дарга Н.Энхбаярыг эргэлээ. Орон нутгийн сонгуулиар МАХН-аас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд сонгогдсон 280 гаруй төлөөлөгч Улаанбаатар хотноо цуглаад байгаа билээ. Тэд өнөөдөр Н.Энхбаяртай уулзахаар очсон боловч Шүүхийн ши...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны А танхимд 10.00 цагаас хуралдана. Тус бүлгийн хуралдаанаар доорхи асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд: Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы 2013 оны нэгдүгээр сарын 17, 18-ны пүрэв, баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд   Засгийн газрын мэдээлэл “Гу...
улс төр
МАХН-ын Гүйцэтгэх товчооны өнөөдөр болсон хурлаараа МАХН Засгийн газраас гарахгүй гэсэн шийдэлд хүрсэн талаар бид мэдээлсэн. Мөн МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлыг МАХН-аас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгчдийн хүрээнд ярьжээ. МАХН-аас сонгогдсон иргэдийн төлөөлөгчид “Н.Энхбаярт хүлээлгэж байгаа  хоёр хэрэг бол тү...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсний зэрэгцээ Мо...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа үндсэн гурван асуудлыг хэлэлцжээ. Үүнд нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг авч хэлэлцсэн байна. Энэ хүрээнд гадаад дахь монголчуудыг уг сонгуульд идэвхитэй оролцуулахын тулд өмнөх журмыг хөнгөвчлөх шаардлагатай гэсэн шийд...
улс төр
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр тус намаас Орон нутгийн сонгуульд оролцож ялалт байгуулсан гишүүд, дэмжигчид нь Нэгдсэн хоёрдугаар эмнэлэгт эргэж очсон билээ. Тэд хоёр хоног намын байрандаа хуралдаж, Засгийн газраас гарахгүйгээр дотор нь байж гэмээнэ тэдний хийж буй тэмцэл үр дүнд хүрнэ гэж тооцоолжээ. Мөн ялын тогто...
улс төр
УИХ-ын гишүүн Д.Арвин өчигдөр Ардчилсан намын гишүүний батламжаа гардан авсан нь шуугиан тарьсан.  Олон хоногийн өмнөөс Д.Арвин МАН-аас гарч АН, МАХН-ын аль нэгэнд элсэх болсон талаар яриа дэгдсэн ч албан ёсоор баталгаажуулаагүй байсан юм. Харин өчигдөр Д.Арвин АН-ын батлахаа авснаар асуудлыг шийдвэрлэсэн. Ингээд Д.Арв...
улс төр
МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаан Тусгаар тогтнолын ордонд болж байна. Тиймээс өнөөдөр 10.00 цагаас эхлэх ёстой байсан УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан хойшилжээ. МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар цаг үеийн асуудал хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна. Орон нутгийн сонгууль өнөө жил арваннэгдүгээр сарын сүүлээр бол...
улс төр
УИХ-ын сонгуулийн үр дүнд парламентад 25 суудал авсан ч бүлэг байгуулах албан ёсны хүсэлтээ УИХ-ын даргад 24 цагийн дотор багтаж тавиагүйгээс өнгөрсөн хугацаанд бүлэггүй явсан МАН-ын гишүүд өнөөдрөөс албан ёсны бүлэгтэй боллоо. МАН-ын гишүүд бүлэгтэй болсноор УИХ-д албан ёсны гурван бүлэг үйл ажиллагаа явуулах болж бай...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өнөөдөр УИХ-ын дэгийн тухай хуулийн төсөл болон түүнтэй холбогдох бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан юм. Эл хуулийн төсөл батлагдсанаар УИХ дахь МАН-ын гишүүд албан ёсоор бүлэгтэй болсон тул хуульд заасны дагуу МАН-ын дарга, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин бүлэг бай...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 15.00 цагт зарлагдсан ч танхимд гишүүд цуглаагүй байна. Тиймээс чуулганы хуралдааныг даргалах УИХ-ын дэд дарга Г.Батхүү гишүүдийг яаралтай чуулганы танхимд хүрэлцэн ирэхийг анхаарууллаа. Мөн чуулганаар Засгийн газартай холбогдох асуудлыг хэлэлцэх тул сайд нарыг ирц өндөртэй хуралдаанд ...
улс төр
Тангараг өргөсөн цагаасаа эхлэн бүлэгтэй болохоор “гомдоллож” байсан МАН өнөөдөр нэг юм УИХ-ын дахь МАН-ын бүлэг хэмээх албан ёсны нэртэй болохоор болов. УИХ-ын дарга сонгогдож, шинэ УИХ үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 24 цагийн дотор багтаж намууд бүлэгтэй болох хүсэлтээ УИХ-ын даргад өргөн мэдүүлэх хуультай. Гэвч МАН...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Тус бүлэг энэ өдрийн хуралдаанаараа 2012 оны чуулганаар хэлэлцсэн асуудал, бүлгийн үйл ажиллагааныхаа тайланг дүгнэжээ. Ингээд УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Ардчилсан намын бүлэг өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд сайн ажилласан хэмээн дүгн...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас өнөөдөр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг завсарлага авсан. Энэхүү завсарлагыг ямар шалтгаанаар авсан талаар УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Д.Батцогтоос тодрууллаа. -“Шударга ёс” эвслийн бүлэг чуулганаас сая завсарлага авлаа. Өнөөдөр МАХН-ын дарга Н.Энхб...
улс төр
МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл тус Удирдах зөвлөлийн хуралдаанаас өнгөрсөн долоо хоногийн баасан гаригаас эхэлж бүлэгтэй болсон МАН-ын гишүүддээ хүчтэй сөрөг хүчин болж ажиллах даалгаврыг өгсөн байна. Ингэхдээ сөрөг хүчний хяналтын танхим байгуулж ажиллах ёст...
улс төр
УИХ-д сөрөг хүчин мэндэлж байна. Их Хурлын шинэ гишүүд тангаргаа өргөөд бараг хагас жил өнгөрсөн хойно МАН-ын төлөөллийн гишүүд УИХ-д албан ёсны бүлэгтэй боллоо. Цуурхалд автсан зарим нь “Дэлхий сүйрнэ” хэмээн хоол хошоо базааж хотоос гадагшилж байсан тэр өдөр парламентаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын...
улс төр
Засгийн эрхийг хуваалцаж байгаа МАН болон “Шударга ёс эвсэл” Дубайд зурагдсан Оюутолгойн асуудлаар Ажлын хэсэг гаргах болсноо зарлав. Ингээд Монголын парламент УИХ-ын даргын захирамжаар Тавантолгой дээр нэг, УИХ-д суугаа бүлгүүдийн хүсэлтээр Оюутолгой дээр нэг ажлын хэсэгтэй болов. Ажлын хэсгүүдийн эцсийн зорилго нь ер...
улс төр
МАХН-ын Хяналт, ёс зүйн хорооны дарга Г.Давааням өнөөдөр сэтгүүлчдэд МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн эхэнд МАХН-ын даргын эрүүл мэндийн байдлын талаар ярилаа.  МАХН-ын дарга Н.Энхбаяр дарга хуурай өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны архаг түгмэл хямралын хам шинж, тархины хүчилтөрөгч ...
улс төр
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр 10.00 цагт тус тус хуралдана. Тодруулбал, Ардчилсан намын бүлэг А танхимд, МАН-ын бүлэг Б танхим, МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл В танхимд тус тус хуралдахаар товлосон ч МАН болон “Шударга ёс” эвслийн бүлгүүд хуралдахгүй ч байж магадгүй гэж албаныхан хэлж байна. Харин Ардчилсан намын бү...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа байнгын хороо, УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаа хэд, хэдэн хуулийн төслийг хэлэлцжээ. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд эхний заалтыг дэмжих бололцоотой хэмэ...
улс төр
Өнөөдөр хуваарь ёсоор УИХ дахь намын бүлгүүд болон зарим Ажлын хэсгүүд хуралдах аж. Ардчилсан намын бүлгийн хурал 10.00 цагаас Төрийн ордны  “А” танхимд эхлэх бол МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагт “Б” танхимд,“МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан 10.00 цагаас “В” танхимд тус тус болох ажээ. Түүнчлэн Хад...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлтэйгээ хамтран өргөтгөсөн хуралдаан хийж байгаа талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Уг хуралдаан болж дууссан байна. Хуралдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ гэсэн зарыг тус намын хэвлэлийн албанаас дамжуулж байсан боловч хурал цуцлагдаж байх шиг байна. Хэвлэлийн албан...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг дөнгөж сая Төрийн ордны “А” танхимд хуралдаанаа эхлүүллээ. Бүлгийн гишүүд уг хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн төсөл, Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг энэ өдрийн хуралдаандаа Ерөнхий сайдыг оролцож, Засгийн газраас гаргасан бонд, мөн МАН ялсан аймаг, дүүрэгт ямар шалтгаанаар Засаг даргыг томилохгүй өнөөдрийг хүргээд байгаа талаар тодорхой мэдээлэл хийхийг хүссэн ч оролцоогүй байна. Гэхдээ Ерөнхий сайдын зүгээс тус бүлгийнхэнд “Өнгөрсөн долоо хон...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг албан ёсоор хуралдаагүй боловч бүлгийн дарга Н.Энхболдын өрөөнд удирдлагын төвшинд хуралдаж, тодорхой хуулийн төслүүдийг хэлэлцээд байр сууриа нэгтгэжээ. Энэ талаарх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт нар өглөө. Тус бүлэг долоо хоног бүрийн даваа гаригт Засги...
улс төр
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа. Тус бүлэг УИХ-аар энэ долоо хоногоос эхлэн хэлэлцэх хууль, тогтоолын төслийн талаар хэлэлцсэн байна. Тухайлбал, Хилийн тухай багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх болсонтой холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан бол Газ...
улс төр
Орон нутгийн сонгууль өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд болсон ч өнөөдрийг хүртэл зургаан аймгийн Засаг дарга батламжлагдаагүй байгаа юм. Үүнтэй холбогдуулж МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ш.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Н.Номтойбаяр, Хөвсгөл аймгийн ИТХ-аас Засаг...
улс төр
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн баталсан юм. Энэ хүрээнд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд нэг, нэг байнгын хороонд харьяалагдах боллоо. Мөн энэхүү тогтоолын төслийн хүрээнд шинэ оны өмнөхөн УИХ-ын гишүүний тангараг өргөсөн Ц.О...
улс төр
МАН-ын дарга Ө.Энхтүвшин өнөөдөр МАХН-ын байранд өлсгөлөн зарласан эхчүүдтэй уулзсан байна. Өлсгөлөн зарлагсадтай уулзсан шалтгаанаа тэрээр ямар нэгэн улстөрийн зорилгогүй, ээжийнхээ даалгаврыг биелүүлж яваа хэмээн тайлбарлажээ. МАН-ын дарга эхчүүдтэй  юуны төлөө өлсгөлөн зарлаж, суулт хийж байгаа талаар нь ярилцаад “Б...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж дууслаа. Тус бүлгийн хуралдаанаар хэд, хэдэн асуудал хэлэлцсэний дотор өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Үүнд байнгын хороодод харьяалагдах гишүүдийн тоог ...
улс төр
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр хэд, хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсний дотор намын бүлгүүдийг гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж, УИХ-ын тасралтгүй ажиллагааг хангахтай холбоотойгоор төсөл мэдүүлэхээр болжээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын мэдээллээр нэр бүхий 12 гишүүн УИХ-д төсөл өргөн мэдүүлэх аж. Тэдэ...
улс төр
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр болно. Энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан нь тус намынхны хувьд 41 дэх удаагийнх болох аж. Хурлаар цаг үеийн шинж чанартай асуудал хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Дашрамд сануулахад, Үндэсний зөвлөлдөх хороо нь 228 гишүүнтэй, орон нутаг бүрээс төлө...
улс төр
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал өнөөдөр 15.00 цагт Төрийн ордонд болно. Уг хурлаар цаг үеийн асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Эхнийх нь, орон нутгийн сонгуульд Ардчилсан нам амжилттай оролцсонтой холбогдуулан одоо нийслэлд албан ажлаар ирээд байгаа аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, Засаг дарга н...
улс төр
Ардчилсан намаас энэ сарын 19-нд буюу ирэх бямба гаригт Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хийхээр болжээ. Энэ удаагийн Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаан нь тус намынхны хувьд 41 дэх удаагийнх болох аж. Хурлаар цаг үеийн шинж чанартай асуудал хэлэлцэнэ гэсэн мэдээлэл байна. Дашрамд сануулахад, Үндэсний зөвлөлдөх хоро...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагт эхэллээ. Хурлаар -Улсын Их Хурлын 2012 оны намрын ээлжит чуулганы 2013 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдөр пүрэв, баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд  -Засгийн газрын мэдээлэл -“Малчдын хоршоо” төслийн танилцуулга -Засгийн газраас өргөн мэдү...
улс төр
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал дөнгөж сая Төрийн ордонд болж өндөрлөлөө. ҮЗХ-ийн хурлаар шинээр томилогдсон аймгуудын Засаг дарга нарт баяр хүргэж, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат УИХ-ын гишүүн болсноор генсекийн ажлаас чөлөөлөгдөж, Ц.Оюундарь ерөнхий нарийн бичгийн даргын үүр...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа УИХ-ын намрын чуулган завсарлатал хэлэлцэх хуулийн төсөл болон бусад шийдвэрийн талаар хэлэлцэн байр сууриа нэгтгэжээ. Тус намын бүлгийн дарга Н.Энхболд энэ тухай хэлэхдээ “УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар Ардчилсан нам болон МАН-ынхан тус, ...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд олонхийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Гэхдээ эл шийдвэрийг гаргаха...
улс төр
УИХ-ын Тамгын газраас гаргасан хуваариар бол маргааш 10.00 цагаас эхэлж УИХ дахь намын бүлгүүд ээлжит хуралдаанаа хийх аж. УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, МАН-ын бүлэг “Б” танхимд, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг “В” танхимд тус бүр хаалттай хуралдах юм. УИХ дахь Ардчилсан намын бүлэг н...
улс төр
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг ээлжит хуралдаанаараа Монголын төмөр зам Төрийн өмчит компанийн захирал асан М.Энхсайханы мэдээллийг сонсчээ. Засгийн газар нь олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 1.5 тэрбум ам.долларынхаа тодорхой хэсгийг төмөр зам тавихад зарцуулахаар төлөвлөж буй. Тиймээс түүнийг аль хэсгийн...
улс төр
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан Нам намын хороо ээлжит бус хурлаа хийж, Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга, удирдлагаа өөрчлөхөөр болсон билээ. Намын удирлагад итгэл хүлээлгэхгүй байх үндэслэл нь “2004, 2008, 2012 оны Орон нутгийн сонгуулиудад удаа дараалан намаа ялагдуулсан” гэх шалтгаан аж. Тус дүүрийн А...
улс төр
Сүхбаатар дүүргийн /СБД/ МАН-ын хорооны хурал өнгөрсөн баасан гаригт /2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр/ Тусгаар тогтнолын ордонд болж, даргаараа Г.Төмөрбаатарыг сонголоо. Дүүргийн  намын хороог удирдаж байсан Б.Баярмагнай нар албан тушаалаа хүлээлгэн өгөх өргөдөл гаргасан байна. Г.Төмөрбаатар өмнө нь Дүүргийн намын ...
улс төр
Өнөөдөр УИХ-дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан, МАН бүлгийн хуралдаан болон “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвлийн бүлгийн хуралдаан тус тус болно. Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “Б” танхимд; Улсын Их Ху...
улс төр
УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Я.Содбаатар нар өнөөдөр 13.00 цагт Төрийн ордны Г танхимд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх ажээ. МАН-аас өчигдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ хэмээн зар түгээсэн боловч тодорхойгүй шалтгаанаар хурлыг хойшлуулсан юм. Өнөөдрийн мэдээллээр Төрийн албан хаагчдын томилгоо болон Засгийн...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа “Гудамж” төсөл болон Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Засгийн газрын мэдээллийг сонсч зарим үүрэг даалгавар өгчээ. Тухайлбал, “Гудамж” төслийг хэрэгжүүлэх хүрээнд дэд бүтцийн асуудал дээр нийслэлийн гэр хор...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаандаа Ерөнхий сайдыг оролцуулж, Засгийн газраас гаргасан бонд, МАН ялсан зургаан аймагт ямар шалтгаанаар одоог хүртэл Засаг дарга томилохгүй байгаа талаар мэдээлэл авахыг хүссэн ч оролцохгүй байна хэмээн мэдээлэл хийсэн нь олны анхаарлыг татав. Ерөнхий сайд бүлгийн хуралдаанд оролцохгүй гэд...
улс төр
Оюутан сурагчдад  хичээл таслахгүй, ирц 100 хувь байх нь улирлын эцэст дүн гарахад  нөлөөлдөг. Ирцийн 10 оноо автоматаар нэмэгддэг шүү дээ. Сурах сурахгүй нь хувь хүний асуудал ч хариуцлагатай, эмх цэгцтэй төлөвшилтэй болгох үүднээс өдөр  бүр ирц бүртгэдэг. Харин  ард түмнийг төлөөлж, төрийн эрх барих дээд байгууллага ...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболдтой ярилцлаа. ‑Танай бүлгийн хоёр гишүүний асуудал Увс аймгийн шүүхийн шатанд яригдаж Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарыг эргүүлэн татах тухай шийдвэр гарсан тухай мэдээлэгдлээ. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байна? ‑Бүлэгт албан ёсоор шүүхийн шийдвэр ирээгүй байна. Гэхдээ урж...
улс төр
Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүд мэдээлэл хийлээ. Тус дүүргийн Ардчилсан намын гишүүд өнгөрсөн баасан гаригт хуралдаж, намын дарга Л.Эрхэмбаярыг УИХ болон орон нутгийн сонгуульд удаа дараа ялагдуулсан хэмээн солих хүсэлт гаргажээ. АН-ын зарим гишүүд энэ сарын 21-нд Сонгинохайрхан дүүргийн АН-ын хэрэг эрхл...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр өвөлжилт хүндэрсэн аймгуудын талаар болон хүнсний бүтээгдэхүүнийн үнийн өсөлттэй холбогдуулан Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Тувааны мэдээллийг нээлттэй сонслоо. Уг нь бүлгийн гишүүд Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгыг хуралдаандаа урьсан юм байна. Гэвч сайд Х.Баттулга өнөөдөр өглөө...
улс төр
МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” эвсэл Засгийн газраас гарах талаар яриа дэлгэрч эхэллээ. Тодруулбал, МҮАН-ын дарга М.Энхсайхан Монголын төмөр замын даргын үүрэгт ажлаас чөлөөгдсөнөөс хойш эвсэл Засгийн газраас гарах уу гэдэг асуулт олны дунд байсан. Энэ талаар МҮАН-ын дарга М.Энхсайханаас тодруулахад “Дөнгөж сая МҮ...
улс төр
Шинээр байгуулагдсан парламентийн бүлгүүд өнөөдөр анх удаа нээлттэй хуралдлаа. Ингэхдээ Ардчилсан намын бүлэг Улаанбаатар хотын даргын мэдээллийг нээлттэй сонссон бол МАН-ын бүлэг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны мэдээллийг сонслоо. Талх, мах зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч байгаатай холбогдуулан цаг ...
улс төр
УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна. Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлууд тухайлбал, Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг онцгойлон анхаарч хэлэлцэж байгаа юм байна. Мөн Засгийн газрын...
улс төр
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдсан. Удирдах зөвлөлийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн нь тодорхойгүй ч МАН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Т.Гантулгыг сонгосон байна. Т.Гантул­га нь өмнөх Засгийн газарт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яамны төрийн нарийн бичгийн д...
улс төр
УИХ намрын чуулганаа өндөрлүүлэхийн өмнө Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах шийдвэр гаргаж байсан бол хаврын чуулганы төгсгөлд тус ордын хувь эзэмшлийг тогтоож мэдэх нь. Засгийн газар ээлжит бусаар өчигдөр хуралдаж, Гацууртын ордод төр 34 хүртэл хувь эзэмших шийдвэр гарган, хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ...
улс төр
Сүүлийн үед парламент нанчилдаан ихтэй байх болсон билээ. Түүний нэг нь гишүүн Ж.Энхбаяр, сайд Ч.Сайханбилэг нарын “зодоон”. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүд маргалдаж, улмаар Ч.Сайханбилэг сайд Ж.Энхбаяр гишүүнийг заамд...
улс төр
МАН-ынхан намаасаа “урвасан” УИХ-ын гишүүн Д.Арвиныг Үндсэн хуулийн цэцэд хандан эргүүлэн татах хүсэлт гаргасан билээ. Энэ асуудлыг ҮХЦ хүлээн авч үзээд Д.Арвинг Сонгуулийн тухай хууль зөрчөөгүй гэж үзэв. Гэтэл МИАТ-ийн асуудалд орооцолдоод байгаа ТӨХ-ны экс дарга Д.Сугар ҮХЦ-ийн гишүүний хувьд намынхантайгаа хуйвалдаж...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны даргаар С.Дэмчигийг томиллоо. УИХ дахь Ардчилсан бүлгийн ажлын албаны даргаар ажиллаж байсан Б.Болдбаатар нь  УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн даргаар томилогдсон  учраас  С.Дэмчиг  УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албыг удирдах болов. С.Дэмчиг 1986 онд төрсөн.  Тэ...
улс төр
Улсын Их Хурлын болоод орон нутгийн сонгуульд ялагдал хүлээгээд байгаа МАН-ыг шинэчлэх залуучуудын хөдөлгөөн өрнөж, удирдах зөвлөл, намын дарга нартаа Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар асуулга хүргүүлээд байсан билээ. Тэгвэл өнөөдөр 11:00 цагт МАН-ын удирдах зөвлөл болон УИХ дахь намын бүлгийн өргөтгөсөн х...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлөө оролцуулан өргөтгөсөн хуралдааныг Тусгаар тогтнолын ордонд хийж байна. Уг хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар хэлэлцжээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг эхэлж ард түмнийхээ дунд асуулга явуулж тодруу...
улс төр
УИХ-ын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Шаравдорж МАН, МАХН-ын гишүүдэд хандан ил захидал илгээжээ. Тэрбээр МАН-ынхан хүч чадалдаа эрдэн хэтэрхий аагтай, омогтой бардам байсны уршгаар хүчээ тарамдуулж, УИХ-ын сонгуульд ялагдсан талаар ил захидалдаа дурджээ. “Ер нь бол жа...
улс төр
Ардын намынхан өчигдөр өргөтгөсөн хуралдаан хийв. УИХ дахь Ардын намын бүлэг болон намын Удирдах зөв­лөлийн гишүүдийн хам­тар­сан хуралдааны үр дүнд тэд сүүдрийн Засгийн газар буюу хяналтын танхим бай­гуулж ажиллахаар болсноо баталгаажуулжээ.  Тус танхим нь таван байнгын хороо, 17 дэд хорооны нийт 128 хүний бүрэлдэхүүн...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Удирдах зөвлөлөө оролцуулсан өргөтгөсөн хурлыг өчигдөр Тусгаар тогтнолын ордонд хийсэн бол өнөөдөр тус намын зарим гишүүд  “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо”-г байгуулсанаа зарлалаа.  Тодруулбал, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн асан Р.Раш, УИХ-ын гишүүн асан Д.Загджав, МАН-ын Бага ...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр 13.00 цагт хуралдана. Намрын чуулган хаах гэж байгаатай холбогдуулан намрын чуулганы хугацаанд АН-ын бүлгийн хийсэн ажлын тайлангаа хэлэлцэх юм байна. Мөн Хууль сахиулах багц хуулийн төсөл, Хөдөө аж ахуйн биржийн туршилтын арилжааны танилцуулгыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Батт...
улс төр
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн 11.00 цагт сэтгүүлчидтэй уулзах цаг "4-11" уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Уг уулзалт маргааш Хан-Уул дүүргийн Ардчилсан намын байранд болох юм байна. Уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон нарийн бичгийн да...
улс төр
Монгол ардын нам, Монгол ардын хувьсгалт намын дэргэдэх Ахмадын холбоод хоёр намын удирдлагууддаа хандаж захидал илгээжээ. Энэхүү захидалд “...итгэл үнэмшил, үзэл бодол нэгт гишүүдээ хуваагдал, саланги байдлаас гаргахад хамтын оюун ухаан, хүчин чармайлтаа дайчилж, эх орон, ард түмнийхээ сайн сайхны төлөө эв нэгдлээ бэх...
улс төр
УИХ-ын намрын чуулган өндөрлөсний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Тус бүлэг хуралдаанаараа УИХ-ын намрын чуулганы үйл ажиллагаа ямар байв, яаж ажиллав, олонхи цөөнхийн харьцаа хэр хангагдаж ажиллав гэдэгт үнэлэлт дүгнэлт өгчээ. Энэ талаарх мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд, дэд дарга С.Бямбацогт...
улс төр
Ардчилсан намаас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гаригийн 11.00 цагт сэтгүүлчидтэй уулзах цаг "4-11" уулзалтыг зохион байгуулдаг уламжлалтай. Уг уулзалт өнөөдөр Хан-Уул дүүргийн Ардчилсан намын байранд болох юм байна. Уулзалтад Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч болон нарийн бичгийн да...
улс төр
УИХ дахь МАН-ын гишүүд өчигдөр төрийн ордноос гарч, Тусгаар тогтнолын ордондоо шилжин суугаад өдөржин хуралдав. Энэ хуралдаандаа Удирдах зөвлөлийн гишүүдээ ч гэсэн урин оролцуулж, хэлэлцэх асуудлаа өргөтгөсөн юм байх. Хуралдааны дараа хэвлэлийнхэнд хийхээр товлогдсон мэдээлэл болсонгүй. Харин оронд нь “МАН энэ удаа Ерө...
улс төр
Билгийн тооллын XVII жарны "Тийн ялгуусан" хэмээх усан могой жилийн шинийн гуравны билэгт өдөр өнөөдөр тохиож байна. Ардчилсан намынхан өнөөдөр 11.00 цагаас сар шинийн золголтоо хийхээр товлосон байна. “Елит” төвд болох золголтод Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар оролцох ажээ. $(function () { $('span[data_tweetable]').twe...
улс төр
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүд өнөөдөр сар шинийн золголтоо хийлээ. Төр засгийн үйлчилгээний “Элит” төвд болсон энэхүү золголтод УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар хүрэлцэн ирэв. Ерөнхий сайд Н.Алтанхуяг намынхандаа сар шинийн мэнд...
улс төр
УИХ дахь “Шударга ёс” эсвлийн бүлгээс хэвлэлийн бага хурал хийлээ. Оюутолгойн хувь нийлүүлэгчдийн хурал болсонтой холбогдуулан мэдэгдэл гаргаж байгаа талаараа мэдээлсэн юм. Хэвлэлийн хуралд УИХ-ын дэд дарга Л.Цог, эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, О.Баасанхүү, Д.Б...
улс төр
УИХ-аас одоо юу ч хүлээх хэрэггүй. Хэдэн улстөрчид нь Оюутолгой, Тавантолгойн хэрүүл хийсээр хаврын чуулганыг өндөрлүүлнэ. Харж л байгаарай. Тавантолгойн төслийг 14 хоногт багтаан шийдээд өгөөрэй гэх хүсэлтийг Засгийн газрын тэргүүн тавьснаас хойш хэдий хугацаа өнгөрөв. Ажлын хэсэг байгуулсан нэртэй, цаг алдаж ажил уяс...
улс төр
МҮАН-ын дарга М.Энхсайханыг Монголын төмөр зам /МТЗ/-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөний дараагаас “МҮАН Засгийн газар гарах нь” гэсэн бор шувуу нисч эхэлсэн билээ. Ямартай ч сар шинийн өмнө МҮАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, МҮАН-ын Бүгд их хурлыг товлон хуралдуулна хэмээн мэдэгдэж, Бүгд их хурлаар МҮАН Засгийн газ...
улс төр