news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Тусгаар тогтнолын ордны өмнө шинэчлэлийн хорооныхон Бага хуралд зориулан гэр босгож байсан бол Их хурлын өмнө тус намын байрны өмнө дахин нэг гэр барьжээ. Энэхүү гэрийг “Ардын жигүүр”-ийнхэн барьсан гэх бөгөөд МАН-ын 27-р их хурлын төлөөлөгчдөд хандан уриалга лоозон гаргасан байна. Тэд хариуцлага тооцохгүйгээр шинэчлэл...
улс төр
Ардчилсан намын жигүү­рийнхэн намын дарга Н.Алтан­хуягтайгаа саяхан уулзалт хийж, нэгэн тохиролцоонд хүрчээ. Тэр нь энэ сарын 27-нд болох Монгол Ардын намын их хурлыг өнгөртөл ямар нэгэн үйлдэл хийхгүй байх гэнэ. Учир нь нөгөөдүүл нь Ардчилсан намынхны санааг байнга хулгайлчихдаг юм байх. Хэрэв Ардчилсан нам дүрмийнхээ...
улс төр
УИХ дахь "Шударга ёс" эвслийн бүлэг Төрийн ордны В танхимд хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм байна. Тодруулбал, 2011 онд батлагдсан Төсвийн тухай хуулиар орон нутагт төсөв хуваарилахдаа ту...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 10.00 цагт хуралдахаар болжээ. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх цагт хуралдах юм. Бүлгүүдээр Монголын Улсын 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх тухай төслийг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхэлж УИХ-ын чуулган...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг маргааш тус бүр 10.00 цагт хуралдахаар болжээ. Мөн УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг дээрх цагт хуралдах юм. Бүлгүүдээр Монголын Улсын 2013 оны нэгдсэн төсөвт тодотгол хийх тухай төслийг хэлэлцэх юм. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригаас эхэлж УИХ-ын...
улс төр
Жилийн дараа болох парламентын сонгуулиар улс төрийн намууд амалсан болон хийсэн болгондоо дүн тавиулна .  Aрдчилсан намын хувьд Н.Алтанхуягийн олж ирсэн 1.5 тэрбум ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа жижиг, том төслүүдээ арван зургаан оны сонгуулийн  “хөзрийн мод” болгон барьж орохоор төлөвлөж байгаа бололтой....
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, түр завсарлалаа. Тус бүлгийн өнөөдрийн хуралдаанаар 2013 оны төсвийн тодотгол, 2014 оны  төсвийн хүрээний асуудлыг хэлэлцэж байгаа аж. МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд "2013 оны төсвийн тодотголыг хэлэлцэх явцад манай намын бүлгээс байр сууриа илэрхийлж мэдэгдэл гаргасан. Ерөнхий сайд 2013...
улс төр
МАН Удирдах зөвлөлийн хуралдаан зарлажээ. Уг хурал 15.00 цагт зарлагдсан бөгөөд хараахан эхлээгүй байгаа юм.  Түүгээр ирэх ирэх ням гаригт товлогдсон Их хуралтай холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах хүрээнд асуудал хэлэлцэгдэнэ гэх мэдээлэл байна. Гэхдээ тус нам дотор уур амьсгал ширүүсч, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр намын да...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд, УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд яг одоо хаалттайгаар хуралдаж байна. Уг хуралдаануудаар бүлгүүд 2013 оны нэгдсэн төсвийн тодотголыг хэлэлцэж буй аж. Мөн өнөөдөр 15.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан бөгөөд 2013 оны төсвийн тодотго...
улс төр
МАН-ын Шинэчлэлийн хорооноос өнөөдөр /2013.10.23/ Тусгаар тогтнолын ордны хэвлэлийн танхимд 12:00 цагт мэдээлэл хийхээр болжээ. Уг мэдээллээр шинэчлэлийнхэн энэ сарын  27-нд хуралдах МАН-ын их хурлаар сонгогдох намын даргад  хэнийг нэр дэвшүүлэх тухай мэдээлэл хийхээр болсон гэнэ. Эх сурвалжийн хэлж буйгаар тус хорооны...
улс төр
“Бизнесийн дээд хэмжээний уулзалт 2015” өнгөрсөн долоо хоногт болж хөрөнгө оруулагч, бизнесийнхэн чуулж, цаашид хэрэгжих томоохон төслүүд, Монгол Улын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулахад тулгарч буй бэрхшээлийн талаар харилцан ярилцсан. Мөн хуралд орлцогчид уул уурхай, дэд бүтэц, эрчим хүч, үл хөдлө...
улс төр
NEWS.mn сайт өнгөрөгч өдрийн онцлох эшлэлээ нэрлэж байна. Хэний хэлсэн үг, үзэл бодол, байр суурь олон нийтийн анхаарлын төвд байв...? Бэлтгэсэн Б.МАНДАХ $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://politics.news.mn/content/132660.shtml', via: 'news_mn' }); }); Энэ мэдээ...
улс төр
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр үдээс хойш хуралдсан бөгөөд нэлээд сунжирсан хуралдаан болжээ. Уг хуралдаанаар зарим нэг гишүүн МАН дэд даргатай болох ёстой гэх асуудлыг хөндөж тавьсан ч дэмжлэг аваагүй гэнэ. Тус нам дүрэмдээ өөрчлөлт оруулах чиглэлээр орон нутаг дахь гишүүдийнхээ саналыг авсан бөгөөд түүнийгээ өчигдрийн...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж 2013 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Гэхдээ эл асуудлаар намын бүлгүүд хэвлэлийнхэнд албан ёсоор мэдээлэл хийхгүй аж. Энэ нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан одоо эхлэх учраас үндсэндээ зарчмын байр с...
улс төр
МАН-ын Шинэчлэлийн хорооноос Чингэлтэй дүүргийн Засаг дарга асан Т.Аюурсайханыг намын даргад нэр дэвшүүлэхээр болсноо өнөөдөр /2013.10.23/ Тусгаар тогтнолын ордны хэвлэлийн танхимд 12:00 цагт мэдээллээ. Шинэчлэлийнхэн энэ сарын  27-нд хуралдах МАН-ын их хурлаар сонгогдох намын даргад түүнийг дэвшүүлсэн нь өмнөх нь таам...
улс төр
МАН-ын 27-р Их хуралд МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос тус хорооны Бодлогын зөвлөлийн дарга, МАН-ын Бага хурлын гишүүн Т.Аюурсайханыг нэр дэвшүүлэхээ өнөөдөр мэдэгдсэн билээ. Энэ үеэр Т.Аюурсайхан МАН-ын даргад нэр дэвшихдээ “МАН-д алдаа дутагдал бий. Гэхдээ алдаа дутагдлыг засах болно. Засах ч үүрэгтэй. 21 аймгаараа яв...
улс төр
Ард түмний нүд, чих болж эрх баригч хүчинд хяналт тавьж суух ёстой Ардын намын гишүүд энэ долоо хоногийн турш үндсэн ажлаа хийдүүлэв. Хов ярьж, хор найруулахаа бодож, УИХ дахь намын бүлгээ хоёронтаа хуралдуулсныг эс тооцвол байнгын хорооны хуралдаануудад гишүүд нь бараг оролцсонгүй. Сураг сонсвол бүгд намынхаа Их хурал...
улс төр
МАН-ын Их хурал ойртох тусам дарга болохын төлөөх марафон үргэлжлэхийн зэрэгцээ Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтчих санаатай гишүүд ч олширч буй сураг дуулдана. Увс аймгаас хэл амтай сонгогдсон УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар намынхаа Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд багтахын тулд лобби нэлээд сайн хийж буй гэх. Гэтэл гиш...
улс төр
“Авилга Монголын ардчиллыг ч доройтуулж тусгаар тогтнолыг ч сулруулж байна.  Нийгмийн шударга ёсны суурь баганыг ч авилгал ганхуулж байна” гэж Станфордын Их сургуулийн нэрт эрдэмтэн, Ардчилал, хөгжил, хуулийн засаглалын төвийн захирал Ларри Даймонд 2015 оны 5-рсарын 3-ны өдөр миний санаачлан зохион байгуулсан Зөвлөлдөх...
улс төр
“Иргэдийн оролцоо бол манай улсын аюулгүй байдлын дархлаа мөн” Ц.Элбэгдорж ХАРИУЦЛАГЫН ХУУЛЬ БОДИТОЙ ҮЙЛЧИЛДЭГ УЧРААС ИТГЭЛЦЭЛ БИЙ БОЛНО... Баг, хорооны төвшний бүхий л асуудлыг төр засгийн төвшинд хэдхэн хүн дур зоргоороо шийдэж ирснээр тухайн нутаг дэвсгэр, иргэдийнх нь эрх ашиг гадуурхагдаж, төрийн мэдээлэл дээр зай...
улс төр
МАН-ын “Тулах цэг” клубын гишүүд Тусгаар тогтнолын ордноо мэдээлэл хийлээ. Тэд “Авлигагүй намаас авлигагүй төр, Анхан шатны үүрээс намын дотоод ардчилал, Ил тод санхүү, Тэгш боломж шударга өрсөлдөөн, Хариуцлагатай ёс зүйтэй гишүүн” гэсэн таван үндсэн сэдвээр уриалга гаргаж, намын 27-р их хурлаар “Шинэчлэл -27” гэх уг т...
улс төр
МАН-ын Их хурал хоёр хоногийн дараа болно. Их хурал ойртох тусам намын удирдлагад нэр дэвшигчтэй холбоотойгоор ташаа мэдээлэл цацагдах тохиолдол гарч байгаа тул мэдээллээ нягталж, үнэн зөв, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх сэтгүүл зүйн зарчмаа ханган ажиллах шаардлага байна гэж МАН-ын Хэвлэл мэдээлэл хариуцсан нар...
улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэгийн хамт Монгол Улсад хийх айлчлал өнөөдөр эхэлж байна.  Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэрээр үдээс хойш 14.20 цагт тусгай үүргийн онгоцоор “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирэх юм байна...
улс төр
Ерөнхийлөгчийн уучлалаар суллагдсан МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаа. Түүний биеийн байдал сайжирсан бөгөөд  БНСУ-ын Буддын шашны тэргүүнээр хоёр дахь удаагаа сонгогдсон хамба лам Чачинд бараалхжээ. Хамба лам Чачины хувьд  дахин  дөрвөн жил Солонгосын буддын шашны тэргүүнээр ажил...
улс төр
МАН-ын Гадаад харилцаа хариуцсан нарийн бичгийн дарга Д.Цогтбаатартай ярилцлаа. -УИХ-аар улсын төсөв хэлэлцэж байна. Танай намынхан нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ тэр байдал нь улс орноо бодож байна гэхээсээ илүү удахгүй болох Их хурлаараа дарга болох гэсэн нөхдүүдийн шоу юм шиг харагдаад байна.  Та юу гэж бо...
улс төр
Шинэчлэлийн их хурал. МАН-ынхан XXVII их хур­лаа ийн нэрлэж буй. Ин­гэхдээ үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулж, намын удирдлагаа сонгоно. Ердөө хоёр хоногийн дараа энэ бүхний хариу тодорхой бо­лох бөгөөд тэр болтол тус намын дотоод улс төрд хүч­тэй өрнөл гарахгүй гэх яриа бий. Учир нь бүх асуу­дал өнгөрсөн хугацаанд ший­...
улс төр
Монголын улс төрийн ууган хүчин МАН 2012 оны сонгуулиар төрийн эрхээс бууснаасаа хойш өөрсдийгөө шинэчлэх их ажлыг эхлүүлээд буй юм. Жил гаруйн хугацаанд дараалан гурван ч сонгуульд ялагдсан тус нам үүндээ хэн нэгнийг буруутгах, хариуцлага тооцох асуудлыг ярьж эхэлснээр дотоодын шинэчлэл гээч давалгаа руу хөтлөгдөн орс...
улс төр
МАН-ын XXVII Их хурлын өмнө хуралдаж буй Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 16.00 цагийн үед эхлээд байна. Өнөөдрийн Бага хурлаар Их хуралд танилцуулах намын даргын илтгэл болон удирдах зөвлөлийн тайлан, намын шинэчлэл болон намын бодлого, дүрмийн шинэчлэл, намын үйл ажиллагаа, хөгжлийн бодлогод хандах байр суурь зэрэ...
улс төр
МАН-ын 27-р их хурлыг угтсан намын IX Бага хурал Тусгаар тогтнолын ордноо хаалттайгаар үргэлжилж байна. Өнөөдрийн бага хурлаар хоёр үндсэн асуудал хэлэлцэхээр тогтсон бөгөөд МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн маргааш болох Их хуралд тавих илтгэлийн агуулга, өнгөрсөн Их хурлаас хойш юу хийсэн тухай намын Ерөнхий нарийн бичгий...
улс төр
Шинэчлэлийн их хурал. МАН-ынхан XXVII их хур­лаа ийн нэрлэж буй. Ин­гэхдээ үзэл баримтлалдаа өөрчлөлт оруулж, намын удирдлагаа сонгоно. Ердөө хоёр хоногийн дараа энэ бүхний хариу тодорхой бо­лох бөгөөд тэр болтол тус намын дотоод улс төрд хүч­тэй өрнөл гарахгүй гэх яриа бий. Учир нь бүх асуу­дал өнгөрсөн хугацаанд ший­...
улс төр
МАН-ын Их хурал Соёлын төв өргөөнд болж байгаа бөгөөд одоо түр завсарлаад байна. Хэсэг хугацааны дараа буюу 15.00 цагаас үргэлжилнэ. Хуралдааны эхэнд МАН-ын дарга Ө.Энхтүвшин улстөрийн илтгэл тавилаа. Тэрээр илтгэлдээ Эрхэм хүндэт төлөөлөгчид өө! Хүндэт зочид, хатагтай, ноёд оо! МАН-ын 230 шахам мянган гишүүнийг төлөөл...
улс төр
МАН-ыг мандан бадарч байх үед даргын төлөөх амбиц өнөөдрийнх шиг ийм өрсөлдөөнтэй байсангүй. Дарга нарынхаа хөтөлж авчирсан хүнийг гишүүд нь 100 хувийн саналаар ярсхийтэл гар өргөн баталдаг байлаа. Харин өнөөдөр энэ намын удирдлагын төлөөх өрсөлдөөн УИХ-ын сонгуулийг санагдуулж эхлэв. Сонин хэвлэлийн хуудас бүрт МАН-ын...
улс төр
Соёлын төв өргөөнд үргэлжилж буй Монгол Ардын намын 27-р Их хуралд зориулж МАХН-аас илгээлт гаргажээ. Илгээлтэд, “Монгол Улсын улс төрийн хүчний нэг Монгол Ардын Намын XXVII их хурлын төлөөлөгч Та бүхэнд болон Та бүхнээр дамжуулан  намын нийт гишүүд, дэмжигчдэд баяр хүргэе. Улс, эх орны маань эрх чөлөө, тусгаар тогтнол...
улс төр
Монголын улстөрийн ууган хүчин болох МАН шинэчлэгдэхээр Их хурлаа эхлүүллээ. Тус улстөрийн хүчнийг Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсаны дараагаас МАН-ыг “Шинэчилье” хороо байгуулагдаж, удирдлагууддаа хариуцлага тооцохыг сануулж ирсэн ч Удирдах зөвлөл болон Бага хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Их хурлыг өнөөдөр эхлүүлж ...
улс төр
МАН-ын 27-р Их хурлын завсарлага үргэлжилж байна. Энэ хооронд МАН-ын удирдлага болоод Их хурлын төлөөлөгчид Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлээд байна. Хөтөлбөрийн дагуу Их хурал үдээс хойш 15.00 цагаас үргэлжлэх аж. Ингэхдээ салбар хуралдаанууд болох аж. Тухайлбал, Соёлын төв...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.23/ Завхан аймгийн Улиастай хотноо ажиллаж байна. Тэрээр өнөөдөр  “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд явагдаж буй Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтын нээлтийн арга хэмжээнд оролцлоо...
улс төр
Наадмын дараа улс төрийн намуудын амьдрал мөлийж, Засаг намрын их ажилд ханцуй шамлан ордог ч өнөө жилийн хувьд арай өөр хэмнэл угтах нь тэр. Наадмын маргаашнаас Засгийн ажил задгайрч эхлэв бололтой, өчигдөр товлогдсон байсан хурдны замын нээлт, “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтууд шил дараалан хойшлогдов. Цаашид хэчнэ...
улс төр
УИХ-ын  хүндэтгэлийн чуулган   62.8 хувийн ирцтэй эхэлж,  Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхийлөгч  Нарендра Моди УИХ-ын чуулганд  үг хэллээ.     Тэрбээр хүндэтгэлийн чуулганд хэлсэн  үгэндээ  “Энэтхэг, Монгол Улс хөгжлийнхөө нэн хариуцлагтай үед ирээд байна.  2000 жилийн тэртээ Энэтхэгийн лам нар энэ нутагт ирж, Монго...
улс төр
Монгол Ардын намын 27-р Их хурал Соёлын төв өргөөнд эхэллээ. Их хурлыг удирдан явуулж буй тус намын гишүүн, хурал зохион байгуулах комиссын дарга Д.Дэмбэрэл хурлын эхэнд энэ удаагийн Их хурлаар хэлэлцэх ерөнхий асуудлууд, хурлын хөтөлбөрийг танилцуулав. Танилцуулснаар, Их хурлаар есөн үндсэн асуудал хэлэлцэх бөгөөд үүн...
улс төр
МАН-ын 27-р Их хурал СТӨ-нд болж байгаа билээ. МАН-ын Их хурлаас намын гишүүд дэмжигчид маш олон зүйлийг хүлээж буй. МАН-ын Их хуралд АН-аас амжилт хүсч, баярын мэндчилгээ илгээсэн байна. АН-ын баярын мэндчилгээнд, Улс орны хөгжил дэвшлийн түүхэн цаг үед үргэлж манлайлан удирдаж явсан, Монголын улс төрийн ууган нам МАН...
улс төр
Австрали улсад суралцаж байгаа МАН-ын МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх намын гишүүд болон Их хуралд оролцож буй төлөөлөгчдөд мэндчилгээ илгээжээ. Тэрбээр мэндчилгээндээ “МАН-ын гишүүд дэмжигчид болон XXVII их хуралд сонгогдсон төлөөлөгч, журмын нөхөд та бүхэнд баяр хүргэн мэндчилье. Монгол Улсын тусг...
улс төр
МАН-ын XXVII Их хуралд тавьсан МАН-ын дарга Ө.Энхтүвшингийн илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт төлөөлөгчид өө! Хүндэт зочид, хатагтай, ноёд оо! МАН-ын 230 шахам мянган гишүүнийг төлөөлж сонгогдон тэднийхээ итгэл сэтгэлээр жигүүрлэн Их хуралдаа ирсэн төлөөлөгч нөхөддөө чин сэтгэлийн баяр хүргэж, амжилт ...
улс төр
МАН-ын Их хурлын үдээс хойшхи хуралдаан эхлээд байна. Уг хуралдаан салбар хуралдаануудаар үргэлжилж буй. Ингэхдээ Соёлын төв өргөөнд болж буй салбар хуралдаанаар МАН-ын дүрмийн шинэчлэлийг, харин Тусгаар тогтнолын Бага танхимд болж буй хуралдаанаар Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зорилтыг, Их танхимд болж байгаа ...
улс төр
МАН /МАХН/ нэртэй байсан өмнөх их хурлаар нь Ц.Элбэгдорж, -Тэнд 850 авлигачид хуралдаж байна гэсэн нь хуралдаан доголдоход хүргэж байв. 90 гаруй жилийн хугацаанд зөвхөн зөвтгөлөөр, бусдыг буруутнаар чичилж ирсэн энэ бүлэглэл тухайн үед тэр үгийг машид эмзгээр хүлээн авсан. Харин энэ удаад энэ нам авлигад автсан гэдгийг...
улс төр
МАН-ын даргын санал хураалт болж нэр дэвшихээс татгалзсан Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Н.Энхболд нарын нэрийг хасч саналын хуудсанд М.Энхболд, Т.Аюурсайхан нарын дунд санал хураалтыг явууллаа. Санал хураалт нууцаар явагдаж буй бөгөөд төлөөлөгч бүр дэмжиж буй нэр дэвшигчийн нэрийг дугуйлан саналын хайрцагт хийх аж.  Үүний өм...
улс төр
Өнөөдөр өглөө Соёлын төв өргөөнд нээлтээ хийсэн Монгол Ардын намын 27-р Их хурлын салбар хуралдаанууд хаалттай горимд хуралдаж байна. Тодруулбал, Их хурлын гишүүд хуваагдаж, Соёлын төв өргөөнд МАН-ын дүрмийн шинэчлэлийн асуудлаар, Тусгаар тогтнолын ордны Бага танхимд  Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн зорилтыг, Их ...
улс төр
Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан МАН-ын 27 дугаар их хуралд оролцохоор эх орондоо иржээ. Түүнийг өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа, бүр интерполоор эрэн сурвалжиллаа гэх мэдээлэл цацагдаж байв. Харин тэрээр БНСУ-д эмчилгээ хийлгэж байгаад  ирсэн байна. Түүний...
улс төр
МАН-ын Их хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд яг одоо завсарлаад байна. Уг хуралдаанаар МАН-ын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөл, МАН-ын хөгжлийн хөтөлбөрийн түүхэн баримт бичгийн төслүүдийг хэлэлцсэн салбар хуралдаануудын тайланг сонсчээ. Үдээс хойшхи хуралдаан 20.00 цагаас үргэлжлэх юм байна. Ингэхдэ...
улс төр
МАН-ын 27-р Их хурал хоёр дахь өдрөө үргэлжлэн хуралдаж байна. Соёлын төв өргөөнд 9.00 цагт эхэлсэн хуралдаанаар Монгол ардын намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийн төсөл хэлэлцэх хуралдаан, Монгол Ардын Намын Хегжлийн хетелберийн тvvхэн бичиг баримтын теслийг хэлэлцэхсалбар хуралдаануудын тайланг сонссон байна. Асуулт хариу...
улс төр
МАН-ын Их хурал одоо завсарлаад байгаа. Үдээс өмнөх хуралдаанаар ямар асуудлыг хэлэлцсэн, намын дүрэмд оруулах гол өөрчлөлт юу болох талаар УИХ-ын гишүүн, МАН-ын Их хурлын төлөөлөгч Сү.Батболд, МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар нараас тодрууллаа. -Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хэлэлцэж байгаа гол асуу...
улс төр
Шөнө дөл болтол хуралдсан МАН-ынхан  эмэгтэйчүүдээ дэмжихээр болжээ. Хурлаас сонгуульт албаас гадна сонгогддог, томилогддог албан тушаалд 25 хувиас доошгүй нь эмэгтэйчүүд байхаар шийдвэрлэжээ.  Тодруулбал,  “Намын бүх шатны сонгуульт байгууллагад болон намаас нэр дэвшүүлэх, санал болгох замаар томилогддог, сонгогддог а...
улс төр
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо УИХ-ын 2012 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа өнөөдөр тайлагнаж сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус Байнгын хороо тайлангийн хугацаанд хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, УИХ-ын хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэ...
улс төр
-Монголын Ерөнхийлөгчийн үгийг сонссон Европарламентын 751 гишүүн өөр өөрсдийн төлөөлж буй улс орныхоо иргэдэд Монголын талаар эерэг, сайн сайхан зүйлийг түгээхээр цэнэглэгдсэн нь гарт үл баригдах оюуны том хөрөнгө оруулалт байлаа- Монгол улсын гадаад харилцаа сүүлийн жилүүдэд өргөжин тэлж, бүс нутаг болоод дэлхийд нэр...
улс төр
Дэд сайдын томилгоо МАН-ын гишүүдийг намын даргатай нь түнжин хагаралдуулжээ. УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн зөвшилцлөөр Шийдлийн Засгийн газрыг 15 дэд сайдтай байхаар тогтож, МАН-д долоо, Ардчилсан намд тав, Шударга ёс эвслийн бүлэгт гурван квот тус бүр хуваарилсан аж. Гэвч зарим нэг өөрчлөлт орж, Ардчилсан нам нэг ...
улс төр
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, хоёр асуудлыг хэлэлцсэн байна. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийсэн талаархи дүгнэлт, АН-ын зарим гишүүд гэр цэцэрлэг ажиллуулах талаархи хуулийн төсөл өргөн барьсныг нягтлан хэлэлцэх, ажлын хэсэг гаргах зэрэг асуудлыг хэлэл...
улс төр
МАН-ын Их хурал өнөөдөр 10.00 цагаас эхлэн хуралдсан ч дөнгөж саяхан завсарлажээ. Эх сурвалжаас авсан мэдээллээр бол МАН-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэх ёстой байж. Гэвч МАН-ын даргад өрсөлдөхөө мэдэгдээд байсан УИХ-ын дэд дарга М.Энхболдын аав өөд болсон тул эл асуудлаа хойшлуулж, үдээс хойш 14.00 цагт хурлаа үргэл...
улс төр
МАН-ын Их хурал гурав хоногийн турш үргэлжилж байгаа билээ. МАН-ын өчигдрийн хуралдаанаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Бага хурлын гишүүдийн тоог 310-аар тогтоосон байна. Бага хурлын гишүүдийг 250 болгох санал оруулж ирсэн ч Их хурлын гишүүдийн саналаар 310 байхаар тогтжээ. Бага хурлын гишүүдэд на...
улс төр
МАН-ын XXVII Их хурал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн хоёр өдөр болсон хурлаар намын дүрмийн шинэчлэл, мөрийн хөтөлбөрийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын 2021 оны хөгжлийн зорилт зэргийг хэлэлцжээ. Их хурлын томоохон нэг зорилт нь  намын дүрмийг  шинэчлэх асуудал. МАН-ын Бага хурлаас намын XXVII Их хурлыг товл...
улс төр
МАН-ын Их хурал тодорхой шалтгааны улмаас үдээс өмнөдөө завсарлаад байсан юм. Тус намынхан үдээс хойш хурлаа үргэлжлүүллээ. МАН-ын өнөөдрийн Их хурлаас намын даргад нэр дэвшигч тодорхой болно. Тэгвэл дөнгөж сая намын даргын өрсөлдөөнд оролцоно хэмээн хэвлэлээр бичигдэж байсан УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд нэрээ...
улс төр
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2014 оны ... дугаар сарын...-ны өдөр Улаанбаатар хот НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ   1 дүгээр зүйл.Хуулийн зорилт 1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролц...
улс төр
УИХ-ын Ц.Нямдорж өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордны Б танхимд хэвлэлийн хурал зарлажээ. Тэрээр “Алтан Дорнод Монгол” компанийн захирал асан С.В. Паушокийн  "ETV"-д онлайнаар өгсөн ярилцлагын асуудлаар хариу тайлбар өгөх гэнэ. С.В. Паушокийг татварт 56 тэрбумын өртэй, “Иточү” корпорацид 74 сая ам.долларын хохирол учруулс...
улс төр
БНЭУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр тус улсын Ерөнхийлөгч Пранаб Мүкержид бараалхав. Гадаад харилцааны сайд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Монгол, Энэтхэгийн харилцааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжийн талаар БНЭУ-ын Ерөнхийлөгчид товч тан...
улс төр
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Салман Куршидын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд айлчлалаа Энэтхэгийн санхүү, эдийн засгийн төв болох Мумбай хотоос эхэллээ. Гадаад харилцааны сайд 1875 онд байгуулагдсан Азийн анхны хөрөнгийн бирж болох Бомбейн хөрөнгийн бирж (Bombay Stock Exch...
улс төр
МАН-ын даргаар УИХ-ын дэд дарга М.Энхболд сонгогдох нь нэгэнтээ тодорхой боллоо. Уг нь удирдлагын төлөөх өрсөлдөөнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд оролцохоо мэдэгдээд байсан ч сунгаа эхлэх болоход тэрээр нэрээ татсан бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр нар өрсөлдөөнд оролцохгүйгээ мэдэгдэж бас л нэрээ тат...
улс төр
МАН-ын Их хурлын даргын сонгуульд өрсөлдөх хоёр хүн тунаж үлдсэн нь М.Энхболд, Т.Аюурсайхан нар боллоо. Н.Энхболд “МАН-ын даргын өрсөлдөөнөөс нэрээ татаж байна. Хүн чанар бүхнээс эрхэм” гэсэн түүний байр суурийг  Ж.Энхбаяр дэмжиж “Намайг дэвшүүлсэн нь гэнэтийн явдал боллоо. Залуус ачаа үүрэлцэх ёстой гэж үзэж дэвшүүлж ...
улс төр
-Монголын хамгийн төлөвш­сөн гэдэг энэ нам одоо хэр нь үзэл баримтлалаа тодорхойлоогүй. Зүүний чиглэлийг барих уу, эсвэл... хэмээн толгой нь эргэчихсэн явна- МАН шинэчлэлийн гэх тодотголтой XXVII их хурлаа хийв. Эртнээс бэлдсэн сценар, ичнээ танил төлөөлөгчид, үе үеийн удирдлагууд. Өмнөхөөсөө ердөө ч өөрчлөгдсөнгүй. Ул...
улс төр
Гадаад харилцааны сайд Л.Болд БНЭУ-д хийж буй айлчлалынхаа хүрээнд БНЭУ-ын Гадаад хэргийн сайд Салман Куршидтай өргөтгөсөн уулзалт хийлээ. Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр талын харилцаа, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Гадаад харилцааны сайд нар Монгол-Энэтхэгийн харилца...
улс төр
УИХ-ын гишүүн Н.Батбаярын хэлсэнчилэн “Чоно борооноор гэгчээр” шөнөөр УИХ-д суудалтай хоёр нам, нэг эвслийн эрээвэр хураавар засгийн гишүүдээс бүрдсэн засгийг элбэн тохинуулах төлөвлөгөө Шадар сайдад У.Хүрэлсүхийг томилж, бусдыг нь маргаашийн хуралдаанаар хэлэлцэхээр болсноор завсарлалаа. Өмнөх засгийн газрын тэргүүн о...
улс төр
Хуульч, өмгөөлөгч нар нэг орой нийлж суугаад энэ сэдвийг хэлэлцэцгээв. Учир нь, одоо УИХ-д өргөн баригдаад байгаа Хуульчдын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Өмгөөллийн тухай хуулийн төслөөр Хуульчдын холбооны зарим эрх мэдлийг Өмгөөлөгчдийн холбоонд шилжүүлэх тухай яригдаж байна. Нэгэнт Хуульчд...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр болно. Чуулганаар хэлэлцэх асуудлыг хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 06 ДУГААР САРЫН 19-НИЙ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1.Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай болон...
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн, хуульч Б.Өнөбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Д.Даваабаярыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томиллоо. Одоо УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүнсний аюулгүй бай...
улс төр
Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт Гадаад харилцааны яамны “Номин” танхимд өнөөдөр боллоо.  Хүлээн авалтын үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд “Британи Улс өрнөдийн улс гүрнүүдээс хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат хар...
улс төр
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Дэлхийн банкны суурин төлөөлөгч хатагтай Корали Геберсийг хүсэлтээр нь хүлээн авч уулзаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, энэ оны улсын төсвийн талаар санал солилцов. Монгол Улсын 2013 оны төсөв нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу хийгдсэн, төсвийн алдагдлыг до...
улс төр
Монгол Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүндэтгэлийн хүлээн авалт Гадаад харилцааны яамны Их Номин танхимд боллоо. Гадаад харилцааны сайд Л.Болд арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Британи Улс өрнөдийн улс гүрнүүдээс хамгийн түрүүнд Монгол Улстай дипломат...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд 2013 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Радослав Шикорски нар албан ёсны  уулзалт хийлээ. Уулзалтаар Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааны...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Бүгд Найрамдах Польш Улсад хийж буй Төрийн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Л.Болд энэ сарын 21-нд Бүгд Найрамдах Польш Улсын Гадаад хэргийн сайд Радослав Шикорски нар албан ёсны уулзалт хийв. Уулзалтаар Монгол, Польшийн харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудыг хөндөн яри...
улс төр
Л.Болд аюулгүй байдлын асуудлаарх  Мюнхений бага хуралд оролцож байна. Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 49 дүгээр бага хурал 2013 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр ажлаа эхэллээ. Дэлхий дахины өнөө болон ирээдүйд тулгарах аюулгүй байдлын сорилтыг авч хэлэлцдэг дэлхийн тэргүүлэх энэхүү чуулга уулзалтад Монго...
улс төр
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден Монгол Улсад дахин айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 49 дүгээр бага хурал үргэлжилж байна. “Евро-Атлантын аюулгүй байдлын хамтын нийгэмлэгийн ирээдүй” сэдэвт хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Жозеф Байден хийснээр баг...
улс төр
Өнөөдөр Гадаад харилцааны сайд Л.Болд Олон улсын энх тайвны хүрээлэнгийн захирал, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай элч төлөөлөгч Род Ларсэн тэргүүтэй   төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ноён Род Ларсэн  энэ оны 4-р сард Монгол улсад хийхээр төлөвлөж буй Ардчиллын хамтын нийгэмлэгийн орнуудын с...
улс төр
БНАСАУ газар доорхи цөмийн туршилт хийсэн нь Монголд мэдрэгдсэн талаар бид өчигдөр мэдээлсэн. Энэхүү цөмийн туршилт нь олон улсын энх тайван, аюулгүй байдалд нөлөөлөх аюултай гэж үзэн Гадаад харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдэгдэл гаргасан байна. Тус мэдэгдэлд “БНАСАУ олон улсын хамтын нийгэмлэгийн болгоомжлол, ан...
улс төр
Хятадын АТИХ-ын Байнгын хорооны дарга айлчилна УИХ-ын дарга З.Энхболдын урилгаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга ноён У Бангуо маргааш буюу 2013 оны нэгдүгээр сарын 30-аас хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын хугацаанд ноён У Бангуо УИХ...
улс төр
Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ энэ сарын 17-нд буюу ирэх ням гаригт ОХУ-д айлчлахаар болжээ. Айлчлалын хүрээнд тэрээр ОХУ-ын улсын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай уулзаж, хоёр талын батлах хамгаалах салбарын харилцаа хамтын ажиллагааны талаар хэлэлцэхээр төлөвлөжээ. Г.ДАРЬ $(function () { $('span[data_tweetabl...
улс төр
УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ энэ сарын 17-21-нд ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Сайд Д.Бат-Эрдэнэ өнөөдөр ОХУ-ын БХЯ-нд зочилж, тус улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.К. Шойгутай уулзан хоёр орны Батлан хамгаалах салбарын харилцаа, цэргийн болон цэрэг-т...
улс төр
Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржийг Өмнөд Судан улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй монгол цэргүүдээ эргэх үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн утсаар ярьж талархал илэрхийллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч...
улс төр
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ри Чөл Гван-ыг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, зоог барив. Зоогны үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд Элчин сайд Ри Чөл Гваныг Монгол Улс, БНАСАУ-ын хооронд ...
улс төр
Энэ сарын 19-20-ны өдрүүдэд Белгийн нийслэл Брюссель хотноо зохион байгуулагдсан Монгол Улсын Их Хурал, Европын Парламент хоорондын IX уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Европын Парламенттай харилцах бүлгийн гишүүн Д.Хаянхярваа, Ц.Оюунбаатар нар оролцлоо. Европын Парламентыг төлөөлж Европын Парламентын Төв Ази, М...
улс төр
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хэйгэл Улаанбаатар хотноо ирж, яг одоо хэвлэлийнхэнтэй уулзаж байна. Тэрбээр Ази-Номхон далайн орнуудаар хийж буй 10 өдрийн айлчлалынхаа хүрээнд Монгол Улсад айлчилж буй юм. Чак Хэйгел Монголд хийж буй айлчлалынхаа хүрээнд манай улстай батлан хамгаалах, цэрэг армийн салбар дахь харилц...
улс төр
Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд Сайд Б.Тулга Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль орчны хөтөлбөрийн Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан/ Байгаль орчны Сайд нарын Дэлхийн чуулган/-ы үеэр Бүгд Найрамдах Солонгос Улсын Байгаль орчны Дэд Сайд Ёон Жо Со-той уулзаж яамд хоорондын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй ...
улс төр
Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батболд тэргүүтэй төлөөлөгчид Швед Улсад 2013 оны 2 дугаар сарын 14-20-ны өдрүүдэд Тогтвортой хөгжлийн боловсрол болон эко сургуулийн туршлага судлах танилцах аялалд оролцож байна. Уулзалтын хүрээнд төлөөлөгчид...
улс төр
Д.Жаргалсайхан “De Facto” нэвтрүүлэгтээ ОХУ-ын Монгол Улс дахь ЭСЯ-ны зөвлөх, “Россотрудничество” агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, Улаанбаатар хот дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Е.Г.Михайловтой ярилцлаа. -Та Монгол оронтай олон жил холбоотой байлаа. Хэрхэн манайхантай холбогдсон туха...
улс төр
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд хоёрдугаар сарын 26-ны өдөр НҮБ-ын Женев дэх төвд ажлын айлчлал хийлээ. Тэрээр энэхүү айлчлалын хүрээнд АОХН-ийн хуралдаан, Зэвсэг хураах бага хурлын чуулган, Хүний эрхийн зөвлөлийн 22 дугаар чуулганы хуралдаан, Европын эдийн засгийн комиссийн Тээврийн сайд нарын уулзалтад оро...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Хилде Ф.Жонсон бараалхав Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржид Өмнөд Судан улсад хийж байгаа айлчлалынх нь үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагт...
улс төр
Сайд Л.Болд НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны чуулга уулзалтад оролцож байна НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны V чуулга уулзалт хоёрдугаар сарын 26-ны өдөр Австрийн нийслэл Вена хотод эхэллээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги-Мүн, Катар Улсын Эмир, Австри, Румын, Македон Улсын Ерөнхийлөгч, Туркийн Ерөнхий сайд,...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Данийн Вант Улсын Фолькетинг /Парламент/-ийн дарга Могенс Ликкетофт гуравдугаар сарын 02-06-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Ноён Могенс Ликкетофтыг Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүлээн авч уулзан, Гадаад харилцаа, Уул уурх...
улс төр
Гадаад харилцааны сайд Л.Болд өчигдөр /II.26/ Женев хотноо болж буй “Европ-Азийн хуурай газрын тээврийн сүлжээний үйл ажиллагаа” сэдэвт Сайд нарын ээлжит 2 дугаар хуралд оролцож, “Европ-Азийн хуурай газрын тээврийн сүлжээнийирээдүйн хөгжлийн тухай хамтарсан мэдэгдэл”, “Евро-Азийн төмөр замын тээвэр болон төмөр замын тэ...
улс төр
НҮБ-ын Соёл, иргэншлийн холбооны 5 дугаар чуулга уулзалтын хүрээнд манай улс Австри болон Испанитай хамтран зохион байгуулсан “Ардчилал, хүний эрхийн боловсролоор дамжуулан ардчиллыг төлөвшүүлэх нь” сэдэвт семинарт Гадаад харилцааны сайд Л.Болд оролцов. Тэрээр ардчиллын боловсролын ач холбогдол, энэ хүрээнд манай улсын...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Данийн Вант Улсын парламентын дарга Могенс Ликкетофтыг өнөөдөр хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч хоёр орны найрсаг харилцааг ихээхэн үнэлдгээ, түүнчлэн Данийн Засгийн газар манай орны ардчилсан өөрчлөлтийг эхнээс нь дэмжин тусалж, Данидагийн шугамаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэнд б...
улс төр
Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн дэд сайд, хатагтай Самаргиул Адамкулова ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадралыг энэ сарын 21-нд Бишкек хотноо хүлээн авч уулзав. Элчин сайд С.Бадрал Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын мэндчилгээг Киргизийн Гадаад хэргийн сайдад уламжлахыг хүсээд өнгөрсөн...
улс төр
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР 2 САЯ ГАРУЙ АМ. ДОЛЛАРЫН ТӨСЛИЙН БУС БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ МОНГОЛД ОЛГОНО Гадаад харилцааны сайд Л.Болд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр /2013 оны 3 дугаар сарын 6-ны өдөр/ Япон Улсын Засгийн газрын Төслийн бус буцалтгүй тусламжийн Ноот бичигт гарын үсэг зурав. Яп...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Данийн Вант Улсын Фолькетингийн дарга, эрхэмсэг ноён Могенс Ликкетофтын айлчлал амжилттай өндөрлөлөө. Төлөөлөгчид манай улсад энэ сарын 2-ноос 6-ны өдрүүдэд айлчилсан юм. Тэд өнөө өглөө /2013.03.06/ 08 цаг 15 минутад эх ...
улс төр