news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Монгол, Японы Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийж, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Гарын үсэг зурсны дараа хоёр улсын Ерөнхий сайд хамтарсан мэдээлэл хийлээ. Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ: -Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Япон улсад айлчилж байгаад чин сэтгэлээс халуун мэндчилгээ...
улс төр
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас  өргөн мэдүүлсэн Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд, гишүүдийн  90 хувийн саналаар  "Хэлэлцэх нь зүйтэй" гэж үзлээ. Байнгын хорооны гишүүд хямралыг даван туулахын ту...
улс төр
МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж зургаан асуудал хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын хүрээнд МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн зүгээс Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-аар зайлшгүй хэлэлцэх ...
улс төр
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:   Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ. Харин "Шударга ёс" эвслийн бүлгээс уг асуудлаар иргэдээс маш их санал ирж байгаа тул "Судлах шаардлагатай" гэж үзээд, ажлын тав хоногийн завсарлага авлаа. Инг...
улс төр
МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ ТОКИО ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Япон улсад хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Монгол, Японы ажил хэрэгч уулзалт болсон талаарх мэдээллийг өмнө нь бид хүргэсэн билээ. Тэгвэл дээрх уулзалтад оролцсон Японы бизнес эрхлэгчид болон сэтгүүлчид Монгол Улс уул уурхай, э...
улс төр
Төр нийгмийн зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Баярын Жаргалсайханы мэндэлсний 100 жилийн ой, Ялтын бага хурлын 70 жилийн ойд зориулсан “Монгол улсын тусгаар тогтнол ба дипломат ажиллагаа” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр Гадаад хэргийн яамны зөвшилцөл танхимд боллоо. Б.Жаргалсайхан нь гадаад хари...
улс төр
Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны /СЕХ/ гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлэг байр сууриа нэгтгээгүй, мэдээлэлгүй байсан гэх шалтгаанаар ажлын тав хоногийн завсарлага авсан. Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүний тавыг байнгын хороо...
улс төр
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаан 9 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 5-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуул ийн шинэчилсэн найруулга болон холбогдох бусад хуулийн төслүүд...
улс төр
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: Үндэсний статистикийн хорооны даргаар С.Мэндсайханыг улируулан томилохыг дэмжлээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын дарга З.Энхболд Статистикийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх ...
улс төр
УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүллээ. Огцруулах үндэслэлд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт татвар төлөгчдийн мөнгийг зориулалтын бус зүйлд зарцуулсан гэж тодотгожээ. Гэхдээ энд Монгол Улсын 2015 оны...
улс төр
ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ МОНГОЛ УЛС, ЯПОН УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ГАРГАСАН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ Монгол Улсын Ерөнхий сайд Чимэдийн Сайханбилэг, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ бид, өнөөдөр Токио хотноо хэлэлцээ хийж, 3 жил орчим үргэлжилсэн хэлэлцээний дүнд “Эдийн ...
улс төр
Шүүх болохгүй, бүтэхгүй байгаа талаар хэн хүнгүй ярьж, шүүхэд бугшаад буй олон асуудлыг шүүхийн шинэчлэлээр хийлээ гэж иргэд нааштайгаар харж байсан ч эхнээсээ бүдэрлээ. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаа...
улс төр
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.10/ хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төслийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газры...
улс төр
МАНАЙ СУРВАЛЖЛАГЧ ТОКИО ХОТООС МЭДЭЭЛЖ БАЙНА Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр /II.10/ Япон улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй хэлэлцээ хийж, Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурж, хамтарсан мэдэгдэл хийлээ.   Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ хэлсэн үгэндээ, -“Монгол Улсын Ерөнхий са...
улс төр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:   Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулъя. 09.00 цагаас 1.Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал: Нэр дэвшигчийн талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын дарга З.ЭНХБОЛД танилцуулна; Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлт...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.59 цагт 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт долоон асуудал хэлэлцэнэ. Эхний асуудал болох Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудлыг яг одоо хэлэлцэж байна. х Үндэсний статистикийн хорооны даргыг УИХ-аас зургаан жилээр томилдог бөгөөд 2009-2015 о...
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт эхлэх ёстой ч одоогоор 20 гаруй гишүүн хуралдаандаа ирсэн, ирц 40.8 хувьтай байна. Өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал, Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэх хуваарь...
улс төр
Ардчилсан нам фракциудынхаа тоогоор Монголдоо нэгд орно гээд ам бардам хэлчихэж болно. Хэдийгээр өөрсдөө үүнийгээ "Дотоод ардчилалтай" хэмээн хөөрхөн цайруулахыг оролддог ч өдгөө энэ нь гамшгийн хэмжээнд хүрч, төр самрахдаа тулаад байгааг бүгд  ил далд хэлж байна. Шуудайд хийсэн үхрийн эвэр шиг эв нэгдэлгүй олон фракци...
улс төр
Ардчилсан намд шинэ фракциуд шил, шилээ даран мэндэлж байна. С.Баярцогт “Алтангадас”-аас гарч, “Соёмбо” фракци байгуулж байгаа бол УИХ-ын гишүүн Л.Болд, Г.Батхүү, Ц.Оюунгэрэл, А.Бакей, Ш.Түвдэндорж нар нэгдэн МоАН фракцийг байгуулжээ. Эндээс харахад МоАХ хоёр хуваагдсан нь тодорхой боллоо. УИХ дахь МоАХ-ны есөн кнопын ...
улс төр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.11.Лхагва гараг/ нэгдсэн хуралдаан 09 цаг 50 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндэсний статистикийн хорооны даргыг томилох тухай асуудал хэлэлцэв. ...
улс төр
Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслийг УИХ-ын чуулганаар өнөөдөр хэлэлцсэн юм. Хэлэлцүүлгийн явцад “Шударга ёс” эвслийн бүлэг “Гацууртын ордыг ашиглах нь эдийн засгийн хүндрэлээс гарах нөхцөл болж чадах эсэхийг нягталж, асуудалд нухацтай хандах шаардлагатай” хэмээн үзэж, тав хоног...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “А” танхимд болж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Д.Арвин оролцож байна. Бүлгээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн 2012 оны ажлын тайлан, Шүүх байгуулах тухай хуулийн /Шинэчилсэн найруулга/ болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /х...
улс төр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ ажлын тав хоногийн завсарлага авч байгааг мэдэгдлээ. Эвслийн бүлэг “Улс орны эрх ашигтай холбоото...
улс төр
Монголын Ардчиллын 25 жилийн ойг 2014 оны 12 дугаар сарын 10-наас эхлэн бүтэн жилийн турш улс орон даяар тэмдэглэж байгаа билээ. Энэ хүрээнд 25 жилийн түүхтэй Монголын Ардчиллын үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий нэгэн санаачлага АН дотор байгуулагджээ. Одоогоор МоАН санаачлагад УИХ-ын ...
улс төр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны дарга, АТГ-ын дэд даргыг томилсон бол Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай тогтоолын төслүүдээр ...
улс төр
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг, АН-ын бүлэг тус тус хуралдаж байна. Харин МАН-ын бүлэг албан ёсоор хуралдаагүй ч байнгын хороогоор хэлэлцэх асуудлаар санал солилцож байгаа сурагтай. Намын бүлгүүд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчл...
улс төр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны даргад С.Мэндсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцээд гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжлээ . Тэрбээр ирэх зургаан жилд Үндэсний статистикийн хороог даргалах  болж байна. Түүнийг  улираан томилох үед  гишүүдийн зүгээс  Шинэчлэлий...
улс төр
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.12/ хуралдаан 10 цаг 05 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж 4 асуудал хэлэлцэхээр тогтов. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газар 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл”-ийн хэлэлцэх эсэхийг шийдвэр...
улс төр
Үндсэн хуулийн цэц өнөөдөр  Их суудлын хуралдаан хийж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай  маргааныг  дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв. Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “... Хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжл...
улс төр
ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: АТГ-ын дэд даргаар Цээсүрэнгийн Нямдоржийг томилох асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцээд гишүүдийн 80.4 хувийн саналаар дэмжлээ. АТГ-ын дэд даргыг томилох үед гишүүдийн зүгээс АТГ хүний эрхийг зөрчих, удаан хугацаагаар хорихдоо байцаалт мэдүүлэг авахгүй байх, улстөрчдийн захиалгаар хэрэг ...
улс төр
АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан өндөрлөлөө. Намын бүлгийн хурлаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай тогтоолын төсөл, 2015-2016 онд төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслөөр байр сууриа нэгтгэсэн бололтой. Дээрх хоёр асуудлыг өнөөдрийн чуулганы хур...
улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гадаад улс дахь анхны айлчлалаа Япон улсаас эхлүүлж, амжилттай өндөрлүүлээд байна. Айлчлал хоёрдугаар сарын 9-11-н хүртэл үргэлжилсэн юм. Айлчлалын хүрээнд шийдсэн хамгийн чухал асуудал нь сүүлийн гурван жил гаруйн хугацаанд хэлэлцсэн Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлц...
улс төр
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Үүнтэй холбогдуулан Төсвийн байнгын хорооны дарга Б.Болороос зарим зүйлийг тодрууллаа. - Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед буцаан татсан. Өмнөх хуулийн төсөлд ямар өөрчлөлт оруулсан бэ...
улс төр
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг  хэлэлцээд зөвшилцөх нь зүйтэй гэж  үзлээ. Монгол Улсын Засгийн газар болон  Яп...
улс төр
НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН 1.Төсвийн байнгын хор ооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар, 2015.02.06-ны өдөр өргөн мэдүүлсэн,  хэлэлцэх эсэх /; “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Байнгын хор...
улс төр
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хороодын өнөөдрийн /2015.02.12/ хамтарсан хуралдаан 9 цаг 50 минутад 19 гишүүн хүрэлцэн ирснээр 51.4 хувийн ирцтэй эхэлж, Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хамтарсан хуралдааныг Нийгмийн бодлого, бо...
улс төр
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан нийгэмд олон асуудал үүсээд байгаагийн нэгм нь урт нэртэй ...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 14.00 цагт эхлүүлэхээр тов тогтоод байна. Чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын эхэнд Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Мөн “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” УИ...
улс төр
Удахгүй болох сар шинийн баяраа угтаж БОНХАЖ-ийн сайд Д.Оюунхорол, яамны бусад удирдлага өнөөдөр салбарынхаа ахмад буурлуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад энэ салбараас гавьяаныхаа амралтад гарсан 40 гаруйахмад настан хүрэлцэнирэв. БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол билгийн тооллын XVII жарны “Ялгуусан” хэмээх модон морин жил...
улс төр
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Төрийн байгуулалтын байнгын хороодын хамтарсан хуралдаан өнөөдөр болж, Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Эцсийн хэлэлцүүлгийг хийх шатанд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахад Байн...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан товлосон цагаасаа 30 гаруй минутаар хоцорч эхэллээ. Хуралдаанд нийт гишүүдийн 50 гаруй хувь хүрэлцэн ирээд байна. Чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд Чөлөөт бүсийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Г.НАРАН   $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr:...
улс төр
Жил бүр сар шинийн баярын өмнө УИХ-ын дарга болон Тамгын газрын удирдлагууд ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.12/ олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч, хүндэт...
улс төр
М АН-аас зохион байгуулдаг “Ардын индэр” уулзалт өнгөрөгч мягмар гаригт болсон. Энэхүү уулзалтад намын  Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат АН-ыг хэлсэн, ярьсандаа байхыг сануулсан юм. Энэ хүрээнд МАН-ын генсек Ж.Мөнхбатаас тодрууллаа . -Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төс...
улс төр
УИХ-ын пүрэв гаригийн чуулганы хуралдаан 14.30 цагаас эхэлж, хамгийн түрүүнд Чөлөөт бүсийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа. Байнгын хорооны эцсийн хэлэлцүүлгээр зарчмын зөрүүтэй 10 гаруй саналаар тус тус санал хураалгаж, гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Ийнхүү Чөлөөт бүсий...
улс төр
МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн газрын ажилтай танилцаж удирдах ажилтны зөвлөгөөнд оролцож үүрэг даалгавар өглөө. Стандартчилал, хэмжил зүйн газар төрийн захиргааны байгууллагуудаас анх удаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Чанарын удирдлагын тогтолцоо”-г  нэвтрүүлж байгаа, Авилгатай тэмцэх газра...
улс төр
“Ноён уулаа аваръя” хөдөлгөөнийхөн өлсгөлөн зарлаад байгаа. Тэд УИХ-ын гишүүдэд хандаж, Ноён уулаа хөндөхгүй байх уриалга, шаардлагыг хүргүүлсэн ч одоогоор хариу аваагүй байгаа юм.  Харин УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс тэдний шаардлагийг дэмжин, биечлэн  уулзахаар болжээ. Энэ талаар УИХ дахь Бие даагчдын зөвлөлийн тэр...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, баталлаа. Уг асуудлаар өмнө нь УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг завсарлага авсан байсан юм. Завсарлага авсан үндэслэлээ тус эвслийн бүлэг 50 гаруй хууль, тогтоолын төсөл...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль батлагдсанаар төр, төрийн албан хаагчид уйгаржин бичигээ түлхүү хэрэглэнэ. Харин иргэд аль бичигээ сонгох эрх нь нээлттэй. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын онцолсноор 2016 оны ерөнхий шалгалтаас ...
улс төр
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.02.12/ нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд ийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн явууллаа. Хоёрдугаар сарын 11-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлгийг эхлүүлэн Эдийн засгийн байнгын х...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдын урилгаар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Сергей Евгеньевич Нарышкин 2015 оны хоёрдугаар сарын 15-16-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин айлчлалынхаа хүрээнд ...
улс төр
Монгол Улсын Ерөнхий Прокурор, Хууль Цаазын Тэргүүн зөвлөхөөр М.Энх-Амгаланг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-ын даргад дөнгөж сая өргөн мэдүүлжээ. Хуулиараа Улсын Ерөнхий Прокурорт нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгох ёстой юм. Сар шинийн өмнөхөн буюу энэ сарын 18-нд УИХ-ын намрын чуу...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Өрийн удирдлагын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Монгол Улсын хувьд арилжааны нөхцөлтэй зээл болон санхүүгийн бүх хэрэгслийг ашигла...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн дөнгөж үзэгнээс гарсан “Сэтгэлгээний хувьсгал” нийтлэлийг хүргэж байна. СЭТГЭЛГЭЭНИЙ ХУВЬСГАЛ Би тэр жил их ичиж билээ. Дэлхийн нэртэй их сургуулийн оюутан болсон эхний өдөр. Асуудал шийдэх даалгавар авлаа. Ангийн маань оюутнууд гурван хэсэг болж хуваагдаад, аль нь хамгийн сайн х...
улс төр
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болно.   1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 08.30 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тух...
улс төр
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.02.13/ хуралдаан аар Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг уншиж тан...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай   асуудлыг өчигдөр /2015.02.12/ өргөн барилаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн ...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Уншигчдын асуултад хариулт өгнө үү” хэмээн ТВ ярилцлагад урьсан “NEWS” агентлагийн урилгыг хүлээн авлаа. Уншигчид асуултаа өнөөдөр 12.00 цаг хүртэл www.news.mn сайтаар дамжуулан ирүүлэх боломжтой. Энэхүү ярилцлага даваа гаригт www.news.mn сайтад нийтлэгдэж, Eagle телевизийн...
улс төр
Олон нийтийн анхаарлыг татаад байгаа Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хувь тогтоох , Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хүрээнд Уул уурхайн сайд Р.Жигжидээс  зарим асуултад хариулт авлаа. -Гацууртын ордын Төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг лхагва гаригийн чуул...
улс төр
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын хуралдаан өндөрлөснөөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улсын Ерөнхий Прокукорыг зөвшилцөх тухай саналыг хэлэлцэж эхэллээ. Эл албанд М.Энх-Амгаланг томилуу...
улс төр
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.13/ хуралдаан 9 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах ...
улс төр
Монгол Улсаас Монакогийн Хант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Батсайхан 2015 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Монакогийн Хант Улсын Цог Жавхлант Хан Хоёрдугаар Альбертад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Элчин сайд М.Батсайхан Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Олон улсын валютын сангийн Ази Номхон далайн газрын дэд захирал Маркус Родлаур, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Маттай, Монгол Улсад суух Суурин төлөөлөгч Нэйл Сакер нарыг өнөөдөр /2015.02.13/ хүлээн авч уулзлаа.      Уулзалтын үеэр эдийн засгийн болон...
улс төр
СХД-ийн АН-ын хуучин дарга Ө.Пүрэвбаатар тэргүүтэй 40 гаруй залуус  өнгөрөгч битүүний өдөр намынхаа байранд хүч түрэн хаалга үүдээ эвдэж оржээ. Тус намын  хороо өнгөрөгч сард шинэ удирдлагаа сонгосноос хойш  хэрүүл шуугиантай байгаа. Учир нь тус намыг өмнө нь удирдаж байсан  Ө.Пүрэвбаатар нарын хүмүүс шинээр сонгогдсон...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр Чөлөөт бүсийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн баталлаа.   Чөлөөт бүсийн тухай хуулийн талаарх нэмэлт мэдээллийг хүргэж байна.   Уг хуулийг баталснаар чөлөөт бүсийг хөгжүүлэх эрх зүйн орчин тодорхой болж байна. Хэдийгээр Монгол Улс 10 гар...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар тус улсад айлчлал хийж буй билээ. Өчигдөрөөс эхэлсэн айлчлалын хөтөлбөр ёсоор УИХ-ын дарга өнөөдөр Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимура, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нартай уулзалт хийх юм. ...
улс төр
-Чуулганы хугацааг сунгасны хэрэг бүтлээ. Батлагдах эсэх нь эргэлзээ төрүүлж, хаврын чуулган руу шилжиж мэдэх төлөвтэй байсан гол хуулиуд батлагдлаа- Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж, 73-ын бүлэг байгуулсан УИХ намрын чуулганаа хоёрдугаар сарын 18-нд өндөрлүүлэв. Дэгээр бол жил бүрийн хоёрдугаар сарын 10...
улс төр
Хаврын чуулганаар хамгийн түрүүнд хэлэлцэх асуудлын нэг нь “Шүүхийн шинэчлэлээ буцаах уу, эсвэл өөрөөр авч үлдэх үү” гэдэг асудал байх нь гарцаагүй. Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1, 2 дугаар зүйлийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсги...
улс төр
Долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг Засгийн газрын хуралдаан энэ удаа хоёр хоногоор хойшилж маргааш буюу лхагва гаригт хуралдахаар боллоо. Учир нь энэ долоо хоногт  хэлэлцэх асуудлын дарааллаа тодорхой болгох гэж тодорхой хугацаа зарцуулжээ. Засгийн газрын хуралдаанаар яухам ямар асуудал хэлэлцэх талаар мэдээлэл ...
улс төр
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгосон Улсын Ерөнхий Прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцээд дэмжлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Улсын Ерөнхий Прокурорт М.Энх-Амгаланг томилуулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн юм. М.Энх-Амгалан нь 1963 онд...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд Япон Улсын Парламентын төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийв Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.24-ний өдөр 10 цаг 10 минутад/ Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимуратай уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Японы парламентын төл...
улс төр
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-нд Япон улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус хэлэлцээрт гарын үсэг зурсан. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Яп...
улс төр
З.Энхболд: Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр Монгол, Японы харилцааны шинэ үеийг эхлүүлж байна   УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.24/ Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтай Ерөнхий сайдын өргөөнд уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ "Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд таныг Япон Улсад айл...
улс төр
УИХ намрын чуулганыг завсарлуулахаас урьтаж Монгол хэлний тухай хуулийн төслийг баталсан билээ. УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан энэхүү хуульд төрийн хэлэнд монгол бичгийг хэрэглэхээр заасан нь шүүмжлэл дагуулж эхлээд байна. Гэхдээ зөвтгөх хэсэг бас бий. Иймд талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх зорилгоор энэ ...
улс төр
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар хөдөө орон нутагт ажиллаж байна. Тэд энэ сарын 25-27-ны өдрүүдэд  Сэлэнгэ аймагт ажиллах юм. Тэд Боомтын тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа болон Алтанбулаг чөлөөт бүсийн байдлыг газар дээр нь очиж танилцах ажээ. УИХ-ын гишүүд өнөө өглөө...
улс төр
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл нар өнөөдөр /2015.02.25/ Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийж, тус байнгын хорооноос 2014 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Байнгын хорооны дарга Ж.Батсуурь, Эдийн засгийн байнгы...
улс төр
ХБНГУ-ын Берлин хотноо жил бүрийн гуравдугаар сард зохион байгуулагддаг “ITB-Берлин” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн 2015 оны түнш орноор Монгол Улс оролцохоор болсон.   Үзэсгэлэнд оролцох бэлтгэл ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны дэд дарга БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол тэргүүтэй төлөөлөгчид өн...
улс төр
Тавдугаар сар талдаа орсон энэ үед зам, барилгын ажил ундарч байх ёстой ч бизнес эрхлэгчдэд мөнгө алга. Төр нь хувийн хэвшлээ дэмжье гэвч цалин, тэтгэврээ арайхийн тавьж байна. Улстөрчдийн амаар бол ирэх саруудад эдийн засаг улам л муудна. Уг нь АН, МАН хамтран Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгаа хямралаас гаргах ...
улс төр
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гарган, зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв. Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан Ч.Мөнх-Очир, Г.Батмягмар, Г.Баасанцэрэн нарт Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үз...
улс төр
ИЗНН-ыг Засгийн газраас гарна гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тодруулбал Ч.Сайханбилэгийн Засгийн газарт хамтарч байгаа ИЗНН-д сайдын суудал  хүртээгээгүйгээс үүдэн ийм яриа нам дотор гарсан гэх мэдээлэл бий. Энэ талаар намын дарга С.Оюун “Одоогоор албан ёсоор ийм шийдвэр гараагүй байна. Намы...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Зөвлөлдөх ардчиллын арга замыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд дэмжиж ажиллахаа илэрхийллээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн урилгаар АНУ-ын Стэнфордын Их сургуулийн Улс төрийн шинжлэх ухааны Профессор бөгөөд Стэнфордын Зөвлөлдөх Ардчиллын Төвийн захирал Жэймс С....
улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нартай уулзалт хийж, “Эмнэлгийн барилгад эмнэлэг ажиллах учиртай” гэж хэлээд энэ асуудлаар ярилцаж дараах шийдэлд...
улс төр
Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газрын ээлжит хуралдаан зарлагддаг ч энэ удаад хоёр хоногоор хойшлуулж, өнөөдөр зарласан. Тус хуралдаан 16.00 цагт товлогдсон байна. Нийт долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэх бол дөрвөн асуудалтай танилцах аж. Хамгийн анхаарал татахуйц асуудлыг Хууль зүйн сайд Д.Дорлигжав оруулах ю...
улс төр
Түүх, соёлын үл хөдлөх дурсгалд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгууллаа Монгол Улсын Ерөнхий сайдын захирамж гарч, Гацууртын алтны ордыг ашигласнаар Төв аймгийн Борнуур сум дахь Хүннүгийн үеийн Бороогийн сууринд үзүүлж болзошгүй нөлөөллийг судалж, мэргэжлийн дүгнэлт гаргах А...
улс төр
УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталснаар өр тавьсан үеэс төлөгдөх хүртэл бүхий л харилцааг удирдах боломжтой болоод байна. Тодруулбал, улсын нийт гадаад өр гэдэгт Засгийн газар, орон нутаг, Монголбанк, хувийн хэвшлүүдийн тавьсан өрийг хамруулах бол Засгийн газрын өрөнд Засгийн газрын гадаад, дотоод зээл, орон ...
улс төр
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв. Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын ир...
улс төр
Засгийн газрын хуралдааны 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. Концессийн гэрээ байгуулах эрх олголоо Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэли...
улс төр
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тогтов. Үйлдвэрлэлийн осол 2014 онд 333 бүртгэгдэж, өмнөх оноос 18 хувиар буурсан боловч нас барсан хүний тоо нэмэгджээ. Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй 4505 хүн байгаагийн 83,4 ...
улс төр
Концессийн барих-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Алтай-Дарви чиглэлийн 165 км хатуу хучилттай авто зам төсөл”, “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төсөл”,  “Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замын төгсгөлөөс Мөрөн-Тариалан чиг...
улс төр
УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.02.26/ Токио хот дахь Тоёотагийн үзэсгэлэнгийн танхимд зочлон "Мираи" машин болон уг машиныг цэнэглэдэг шатахуун түгээх станцын үйл ажиллагаатай танилцав. Тоёото компанийн гүйцэтгэх захирал К.Исэ УИХ-ын даргыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд устөрөгчөөр ажилладаг “М...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.26/ Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагууд бараалхав. Монгол, Япон Улсуудын хооронд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй долоон нийгэмлэг /бүлэг, хороо/-ийн удирдлага УИХ-ын дарга З.Энхболдыг Япон Улсад албан ёсны айлчлал хийх хугацаандаа найрамда...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.26/ Японы Шинжлэх ухааны ордонд зочилж, “Шинжлэх ухааны ирээдүй” музейг үзэж сонирхов.     “Шинжлэх ухааны ирээдүй” музейг Японы анхны сансрын нисгэгч  Dr.Мамору Мори /1992 он, 2000 онд сансарт нисч байсан/ УИХ-ын даргад танилцуулж тайлбарлав. 1995 оны 11 дүгээр сард батлагдсан “...
улс төр
Япон Улсад албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2015.02.27/ Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака бараалхав. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын Ерөнхийлөгч А.Танака УИХ-ын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархаж ...
улс төр
Сар шинийн баярын өмнө эх орондоо ирээд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярыг өчигдөр АТГ-аас баривчлахыг завдсан гэх мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээлэлтэй холбогдуулан өнөөдөр 11.00 цагт МАХН-ын байранд тус намын нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийхээр болжээ.  Тэд АТГ-аас намын байранд ямар учраас нэвтэрсэн талаар мэдэ...
улс төр
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонын дарга Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Оюун нар намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнан сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.  Намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хороо 17 удаа хуралдаж, хуулийн төсөл 13, УИХ-ын тогтоолын төсөл 11, олон улсын гэрээ, хэлэлц...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Япон Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Н.Мачимурагийн урилгаар 2015 оны 2 дугаар сарын 23-27-ны өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Улсын Их Хурлын даргын Япон Улсад хийсэн албан ёсны айлчлал өнөөдөр амжилттай өндөрлөв. Улсын Их Хурлын дарга Занд...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2015.02.26/ Япон, Монголын найрамдал, хамтын ажиллагааны нийгэмлэгүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзсаны дараа тус нийгэмлэгүүдээс зохион байгуулсан хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ,              Эрхэм хүндэт япон анд нар аа,             Хатагтай, ноё...
улс төр
Ердөө сар гаруйхны дараа хаврын чуулган хаалтаа хийх ёстой ч Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй байна. УИХ-ын гишүүн Р.Бурмаагаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч бүлгүүдийн байр суурь асар зөрүүтэй, нэгдсэн ойлголцолд хүрэхэд нэг сар байтугай нэг жил ч шаардаж мэдэх аж. Тодруулбал, сонгуули...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гуравдугаар сарын 2-4-нд Герман улсад ажлын айлчлал хийхээр болжээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын төрийн тэргүүн ХБНГУ-ын ерөнхийлөгч И.Гаук, Канцлер А.Меркельтэй тус тус уулзаж, Берлин хотноо зохиогдох Монгол, Германы бизнесийн форумд оролцоно. Мөн гуравдугаар сарын 4-8-нд ХБНГУ-ы...
улс төр
Энэ асуудлыг өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Түүнчлэн гүйцэтгэх засаглалынхан өнөөдрийн хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай, Б...
улс төр
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр өнгөрсөн 2012 оны УИХ-ын орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын хороог удирдаж ажиллахдаа МАН-тай хэрхэн урьдчилан...
улс төр