news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
АН-ын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад МАН-ыг Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Хаврын чуулганыг завсарлуулахад хэдхэн хоног үлдсэн энэ цагт улс төрийн тодорхойгүй нөхцөл үүсч байгаа тул үүнтэй холбоотойгоор Иргэний Зориг Ногоон Нам/ИЗНН/-ын удирдлагууд өнөөдөр 14.00 цагт хуралдахаар болжээ. ИЗН... | улс төр |
Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар засгийн асуудлыг хэлэлцэж, Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан МАН-ыг засгаас хөөх шийдвэрийг дэмжжээ. Бүлгийн хуралдаанд Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар оролцсон байна. Тус намын бүлгээс МАН-тай байгуулсан гэрээний биелэлт хангалтгүй гэдэг дээ... | улс төр |
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа завсарлуулаад байна. Тус бүлэг үдээс хойш үргэлжлүүлж хуралдахаар болжээ. Бүлэг зургаан сайдынхаа асуудлыг хэлэлцсэн ч тодорхой шийдвэр гаргаагүй аж. Энэ тухай МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бүлгийн хуралдаанаар МАН хамтарсан Засгаас гарах асуудлыг хэлэлцэж байна. Одо... | улс төр |
УИХ дахь Ардчилсан намын бүлэг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу Засгийн газарт хамтран ажиллаж байгаа МАН-ын гэрээний биелэлт, мөн МАН-тай байгуулсан гэрээгээ цуцлах ёстой гэсэн шийдвэрийг хэлэлцээд 100 хувь дэмжсэн байна. Тус хуралдаанд АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэр... | улс төр |
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг авч хэлэлцсэн ч, эцсийн шийдвэр гаргаагүй байгаа юм. Тус намын бүлэг хуралдаанаа түр завсарлуулж, үдээс хойш хуралдахаар болжээ. МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бүлгийн хуралдаанаар МАН хамтарсан Засгаас гарах асуудлыг хэлэлцэж байн... | улс төр |
Шийдлийн Засгийн газар даваа гариг бүрийн 16.00 цагаас хуралддаг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Засгийн газар хуралдах ёстой ч улс төрд үүсээд байгаа асуудалтай холбоотойгоор маргааш болтол хойшлогдсон байна. Харин МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж дууссан бөгөөд ямар шийдвэр гаргаснаа 17.30 цагаас хэвлэлийнхэнд мэдэ... | улс төр |
АН-ын бүлгийн гишүүд 100 хувийн саналаар МАН-ын зургаан сайдыг засгаас гаргах шийдвэрийг гаргасан юм. АН-ын гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрийг МАН-ын бүлэг хэлэлцсэн ч тодорхой шийдвэр гаргаагүй аж. Энэ тухай МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Бүлгийн хуралдаанаар МАН хамтарсан Засгаас гарах асуудлыг хэлэлцэж байна.... | улс төр |
УИХ дахь нам эвслийн бүлгүүд өнөөдөр 10.00 цагаас ээлжит хуралдаанаа эхлүүлнэ. Тус хуралдаанаар Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ёстой. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт УИХ дээрх хуулийн төслийг хэлэлцэх үед МАН-ын бүлэг завсарлага авч, Эрүүгийн тухай хуулийн төсөлд тусгасан баялаг бүтэ... | улс төр |
Нэг хүний нам гэгддэг МАХН дотроо нэлээд бужигнаантай байгаа бололтой. Урваач, шарваач, гомдогсод, гологдогсдоор дүүрсэн хэмээн шүүмжлэлд өртдөг МАХН-ынхан эрх мэдлээ буцаацалдан эв түнжигүй байгаа нь намын даргынхаа санааг чилээх болсон гэх. Тус нам дотроо хагаралдах болсон гол шалтгаан нь Ерөнхий нарийн бичгийн дарга... | улс төр |
Н.Алтанхуягаа онхолдуулсаны маргаашнаас л М АН-ыг тойглож, ердөө хагас жилийн өмнө засагт хамтрах урилга илгээж, “хайр зарлаж” суусан Ардчилсан намынхан тараа таниулж эхэллээ. Ч.Сайханбилэгийг АНУ-д ажлын айлчлал хийх хойгуур засгийг нь огцруулах асуудал АН-ын зүгээс хөндөгдөж, Ардын намыг хөөх, туух яриа улс төрийн хү... | улс төр |
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн О.Содбилэг нар мэдээлэл хийлээ. Бүлгийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийн мэдээллийг сонссон байна. Энэхүү хуулийн төсөлд хөдөлмөрийн хө... | улс төр |
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өчигдөр хуралдаж, УИХ дахь Ардчилсан намын бүлэгт тодорхой даалгавар өгсөн юм. Тодруулбал, Засгийн газарт хамтарч байгаа улс төрийн намуудын гэрээний биелэлтийг яаралтай дүгнэн, Гүйцэтгэх зөвлөлд эргэн тайлагнахыг даалгасан. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг өн... | улс төр |
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр 14.30 цагаас мэдээлэл хийхээр боллоо. УИХ-ын чуулганы хуралдаанд үг хэлэх үеэрээ “УИХ-ын хууль тогтоох эрхэд халдаж байгаа учраас өнөөдөр мэдээлэл хийдэг юм уу гэж бодож байна” гэсэн юм. Түүний хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай, прокурорын байгууллагын тухай ... | улс төр |
Нийслэлийн НАМЗХ нь 8 жилийн хугацаанд хурлаа хийгээгүй бөгөөд НАМЗХ-ны дүрмийг өөрчилж, 35 насны хязгаарыг өөрчлөхийг хүсч буй УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг дэмжиж буй гол хүч юм. НАМЗХ-ны дүрмийн дагуу 35 нас хэтэрсэн залуус ээлжит Их хуралд төлөөлөгчөөр сонгогдох боломжгүй ч хүч түрэн Нийслэлийн НАМЗХ болон Дорнод ай... | улс төр |
УИХ дахь МАН-ын бүлэг “Морин цаг” мэдээллийн цагаараа өнөөдөр УИХ-ын хаврын чуулган завсарлахад бага хугацаа үлдээд байхад хэлэлцэх асуудлын дараалалд багтсан сэдвийнхээ тал хувьд ч ороогүй байгаа талаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Я.Содбаатар : “Энэ оны гуравдугаар сарын 30-нд УИХ-ын дарга захирамж гаргаж, хаврын э... | улс төр |
Монголчууд бидний хамгийн их ярьж, хүсч мөрөөддөг хэрнээ огт ойлгодоггүй, мэддэгүй нэгэн зүйл бол ХӨГЖИЛ. Өнөөдөр бид өгсөж уруудаж байгаагаа ч ялгахгүй, хөгжиж байгаа эсэхээ ч ойлгохгүй хүрч байна. 25 жил гэдэг хүний бүхэл бүтэн нэг үе, урт хугацаа. Цөөнгүй улс, жишээ нь Сингапур ийм хугацаанд загасчны тагзнаас тэнгэ... | улс төр |
Хөдөлмөрийн үндэсний нам шинэчлэн зохион байгуулагдсан цагаасаа эхлэн олон нийтийн дэмжлэг талархалыг хүлээсээр ирсэн. Намд нэгдэх хүсэлтэй хэдэн арван мянган эгэл жирийн хөдөлмөрчид, иргэдийн хүсэлтийг хүлээж авсаны нэгэн төлөөлөл болох хууль эрх зүйн салбарын мэргэжилтнүүд Хөдөлмөрийн үндэсний намд нэгдэн орж байна... | улс төр |
Ардчилсан намын Шинэчлэлийн хөдөлгөөн (АНШХ) -өөс намын дарга З.Энхболдод намын ээлжит бус их хурлыг зургадугаар сард хуралдуулж, намын Үндсэн дүрмийг шинэчлэх 12 санал бүхий шаардлага хүргүүлээд байсан. Тэгвэл өнөөдөр АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр АНШХ-ний зохицуулагч нарыг хүлээн а... | улс төр |
Сонгууль угтсан улс төр ид хүчээ авч, Тавантолгой, Оюутолгойн маргааныг ард түмний дунд нэр олох, оноо авах хэрэгсэл болгон хувиргаж байх хооронд УИХ-ын төвшинд Сонгуулийн нэгдсэн хууль боловсруулагдсаар эцсийн шатандаа иржээ. Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын ги... | улс төр |
Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд төрийн хүнд суртлыг багасгаж, бизнес эрхлэгчдэд таатай боломж олгох зорилгоор Засгийн газар Зөвшөөрлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг санаачлан боловсруулсныг өчигдрөөс УИХ-ын байнгын хороодоор хэлэлцэж эхэллээ. Хуулийн төсөлд зөвшөөрлийг “Онцгой зөвшөө... | улс төр |
УИХ дахь Бие даагчдын зөвлөлөөс ээлжит мэдээллээ хийж, далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд тодруулах зүйл их байгааг дурдлаа. Тухайлбал, төлөвлөгөөний 4.4 заалтад “Сангийн яам Оюутолгойн 2010-2014 оны санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулна” гэсэн нь хоёр тэрбум долларын хэтрэлтийг хүлээн зөвшөөрнө гэсэ... | улс төр |
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа дөнгөж сая эхлүүлээд байна. Тус бүлэг АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан МАН-ыг Засгийн газраас гаргах асуудлыг хэлэлцэх юм. МАН-ыг Засгийн газраас гаргах болсон үндэслэлээ АН-ын Гүйцэтгэх зөвлөл ийн тайлбарласан юм. 1. Засгийн газарт МАН-ыг хамтарч ажил хийе гэж урьсан... | улс төр |
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс өмнө хуралдлаа. Гэхдээ МАН бүлгээр хэлэлцсэн асуудлынхаа талаар албан ёсоор мэдээлэл хийсэнгүй, маргааш хэвлэлийн бага хурал хийнэ гэлээ. Хуралдаанаар төр нийгмийн зүтгэлтэн Ю.Цэдэнбалыг улстөрийн хувьд бүрэн цагаатгах тогтоолын төсөл болон цаг үеийн асуудлаар санал солилцсон гэх ... | улс төр |
Залуучуудын нэгдсэн нам байгуулахаар өнгөрсөн жилээс зохион байгуулалтад орсон залуус хуралдан шинэ нам байгуулах бус шударга, зөв намыг дэмжин ажиллах шийдвэрийг гаргасан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл өнгөрөгч бямба гаригт тэдгээр залуус ИЗНН-д элсэн гишүүний батлахаа гардан авлаа. Залуусын хувьд Монгол Ул... | улс төр |
Өнөөдөр хуваарь ёсоор намын бүлгүүд болон зарим Ажлын хэсгийн хуралдаан болно. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН: УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; УИХ дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” танхимд; УИХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд ... | улс төр |
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаан Төрийн ордны “А” танхимд үргэлжилж байна. Тус хуралдаанаар АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан МАН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс гаргах асуудлыг хэлэлцэх юм. Долоо хоногийн өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлц... | улс төр |
УИХ дахь МАН-ын бүлэг, мөн МАН-ын Удирдах зөвлөл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцээд Засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Сүүлийн 14 хоногийн турш АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс МАН-ыг Засгийн газраас гаргах асуудлыг ярьж байгаа. Уг н... | улс төр |
УИХ дахь МАН-ын бүлэг, мөн МАН-ын Удирдах зөвлөл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцээд Засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Ингэхдээ МАН-ыг Засгийн газарт хамтрах урилгыг Ерөнхий сайд ирүүлсэн, тиймээс сайд нарыг чөлөөлөх асуудлыг Ерөнхий сайд өөрөө УИХ-д оруулах ёстой гэж үзсэн байн... | улс төр |
“Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогчид дөрвөн багт хуваагдаж сурч, боловсорч, өрсөлдөж байгаа. Ойрын өдрүүдэд багуудын төсөлт ажлаа нийгэмд таниулах, бэлтгэл ажлууд хийгдэж байна. Багуудын төслийн явцын талаар товч мэдээлэл хүргэе. Н.Баттулга: “Тэтгэлэгтэй тамирчин” төсөлд долоон сургууль нэгдээд байна… ... | улс төр |
UBS телевиз санаачлан EBI, Liberal house бодлогын судалгааны хүрээлэн, “Монгол сан” хамтран зохион байгуулж буй “Улс төрд шинэ манлайлагч” төслийн хоёрдугаар шат удахгүй эхэлнэ. Энэ шатанд шалгарсан 90 залуус улс төрийн ертөнцөд алхам хийж, улс төрч хүний зайлшгүй эзэмших ёстой анхан шатны суурь мэдлэг, ур чадвар, нөлө... | улс төр |
Сайн бүхний эхлэл – UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот ТВ-ийн төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй хамтран орон даяар зохи... | улс төр |
“Шинэ санаа – залуусын оролцоо” гэсэн уриатай телевизийн зорилтот төслийг орон даяар эхлүүлж буйгаа UBS телевиз саяхан зарлаласан. “Улс төрд шинэ манлайлагч” төрүүлнэ хэмээх зоримог атлаа цочимог нэртэй энэхүү төсөл зарлагдангуутаа л олны анхааралд өртөж, хот хөдөөгүй ярианы гол сэдэв болоод байна. “Хаа сайгүй найман н... | улс төр |
Д.Содном: Хоноцын сэтгэлгээтэй хүмүүс улс төрийн хүрээнд олон болж байна... UBS телевиз Монголын нийгэм, улс төр, эдийн засгийн салбарт цоо шинэ сэтгэлгээний манлайлал бий болгох шинэ үеийн залуусыг тодруулах “УЛС ТӨРД ШИНЭ МАНЛАЙЛАГЧ” зорилтот ТВ-ийн төслийг EBI хүрээлэн, Liberal House бодлогын судалгааны хүрээлэнтэй ... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар одоо Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа ч танхим хоосон шахуу, 20 шахам гишүүн л хууль хэлэлцэж сууна. Эрх баригч хүчин болох УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бараг тэр чигээрээ байхгүй,... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслүүдийг хууль санаачлагч эргүүлэн татаж байгааг танилцуулсан юм. Тодруулбал Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дага... | улс төр |
Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн чуулганы хуралдаанаар Монголын үндэсний олон нийтийн телевизийн зөвлөлд нэр дэвшигчдийг хэлэлцэх үеэр УИХ-ын даргын хэлсэн үг МҮОНРТ-ийнхэнд “сум” болон хүрсэн юм. Тус телевизийн уран бүтээлчид УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн “архидалтын үүр уурхай” гэдэг үгэнд бухимдаж, тэнд а... | улс төр |
Өнгөрсөн лхагва гариг буюу арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганы хуралдаанаар МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцээд олонхын дэмжлэг авсан. Ерөнхий сайдыг огцруулсантай холбоотойгоор УИХ-ын дарга З.Энхболдын гаргасан шийдвэр улс төрийн хүрээнийхний дунд багагүй дуулиан тариад байна. Учир ... | улс төр |
УИХ-ын гишүүдэд хэнээс, хаанаас тараасан нь мэдэгдэхгүй “Эмгэнэлийн хуудас” гэгчийг тараажээ. Энэхүү тараах материалд, “Бидний итгэж байсан Ардчилал хоёр нам дамжсан авлигачдын гарт 25-хан насандаа таалал төгсч, бидэнд хүнд гарз тохиолдлоо. “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн” хэмээн бичсэн байна. Энэ талаар УИ... | улс төр |
Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн цагдан хоригдох хугацааг өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр дахин нэг сараар сунгасан юм. Тэрбээр батлан даалтад гарах хүсэлтэй байгаа бөгөөд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж ирэх долоо хоногт өлсгөлөн зарлахаар болжээ. Түүнийг долдугаар сарын 29-ний өдөр АТГ-аас ан... | улс төр |
Халх голын ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын Баатар” цол хүртсэн Гадаад хэргийн сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд, ахмад дайчин П.Шагдарсүрэнд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ 9 дүгээр сарын 5-ны өдөр Гадаад харилцааны яаманд болов. Уг арга хэмжээнд ГХЯ-ны үе үеийн дипломатууд, элчин сайд нар ор... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатар саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Х.Баттулгын оронд томилогдох сайд нь давхар дээлтэй байхыг эсэргүүцэж буй тухай Ерөнхийлөгчийн байр суурийг дамжуулахын хамт “Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өмнө нь удаа дараа өндөр албан тушаалд суу... | улс төр |
Зам тээврийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамд Ерөнхий сайдаас муу үнэлгээ аваад байна. Тодруулбал, дээрх үнэлгээг Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригт яамдын удирдлагуудтай цахим хурал хийх үеэр өгсөн юм. Зам тээврийн яамны хувьд заасан хугацаанд зарим авто зам ашиглалтад орохгүй болж... | улс төр |
Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй болсон нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж, УИХ-ын дэд дарга Л.Цог цэцэд хандсан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэлээлэл хийлээ. УИХ хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан юм. ... | улс төр |
Жил бүрийн улсын их баяр наадмын дараа тойргоо зорих нэрээр аймаг, сумын наадам “эргүүлддэг” УИХ-ын гишүүд хуучин уламжлалаа эвдэж чадсангүй, 90 жилийн ойн баяр руу зүтгэжээ. Тухайлбал, УИХ-ын дарга З.Энхболд Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 90 жилийн ойд оролцохоор өчигдөр Улаанбаатар хотоос мордсон бол арыг ... | улс төр |
Засгийн газрын Хэвлэлийн албанаас ирүүлсэн мэдээллээр Ерөнхий сайд маргааш сурын талбайд зочилж, морь барианы газар хүрч, Их насны морьдын уралдаан үзэж завгүй өнжих шинжтэй. Ингээд хаана наадамлахыг нь сонирхуулъя. Дол дугаар сарын 11. Баасан 11.00 цагт Үндэсний Их баяр наадмын нээлтэд зочилно. 12.20 цагт Сур харвааны... | улс төр |
Үе үеийн Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүдийн хөрөг зургийг Төрийн ордны хоёр давхрын хананд байрлуулдаг уламжлалтай. Өнөөдөр буюу Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өмнөх өдөр Ерөнхий сайдуудын хөрөг зураг бүл нэмлээ. Энэ удаа Монгол У... | улс төр |
Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентаар хэлэлцэж байгаа энэ үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшдэг УИХ-ын гишүүдийг санал хураалтад оролцохоос татгалзахыг гишүүн Б.Бат-Эрдэнэ уриаллаа. Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу санал... | улс төр |
Ардчилсан намын бүлэг засгийн асуудлаар хуралдаж, МАН-ыг засгаас хөөх Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжлээ. Угаасаа ч ийм шийдвэр гарах нь өнөөдөр үү, маргааш уу гэсэн цаг хугацааны асуудал байсан болохоос Ардын нам хөөгдөх нь аль эрт тодорхой болчихсон асуудал. Ингэснээр Ардын нам буцаад “төрхөмдөө очиж”, парламе... | улс төр |
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг танхимынхаа сайд нарт хариуцлага тооцно гэсэн мэдээлэл гарах болсон. Ажилдаа хариуцлагагүй хандаж байна хэмээн буруутгагдаж, чих нь халууцах болсон Эрүүл мэндийн сайд Н.Удвал Ерөнхий сайдаас зэмлэл сонссон цөөн сайдын нэг бололтой. Төрийн ордон хавиар Засгийн газар зарим г... | улс төр |
Бүгд Найрамдах Болгар улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Ганхуяг тус улсын төрийн дээд шагнал “Мадарски конник” одонгоор шагнуулсан анхны монгол хүн боллоо. “Мадарын морьтон” гэх энэ одонг 1966 оноос хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, онцгой гавъяа байгуулсан гадны иргэдэд олгох болжээ. Одон ал... | улс төр |
Бүтэн долоо хоногийг намынхаа Их, Бага хуралд зарцуулж буй УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд өнөөдрөөс Төрийн ордонд морилж ажилдаа анхаарч эхлэв. Гэхдээ 25 гишүүн бүгд оролцож чадахгүй байна. Ямарч байсан үдээс өмнөх чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан голлож хууль, шүүхийн байгууллагынхантай холбогдох хуули... | улс төр |
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар өчигдөр УИХ-ын сонгуулийн 2013 оны сонгуулиас хойш өнөөдрийг хүртэл маргаан дэгдээгээд байсан нэгэн хэргийг шийдвэрлэлээ. Тодруулбал, хурлаар Ардчилсан нам болон Увс аймгийн Тариалан сумын Х.Баярсайхан нарын нэр бүхий 13 иргэний нэхэмжлэлтэй Улсын ... | улс төр |
Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцох талаар намуудын удирдлагууд одоогоор ямар байр суурь илэрхийлж байгааг тоймлон хүргэж байна. Ч.Сайханбилэг: Хамтарсан Засгийн газрын гэрээнд тодорхой заалт бий УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын сайд -Сонгуулийн бэлтгэл ажил хэвлэлүүдийн хуудсаар л их сайн явж ба... | улс төр |
Өнөөдөр УИХ-ын гишүүд амь орж, тоглолт хийх онцгой өдөр. Жил бүрийн чуулганы хуралдааны төсөв батлах, мөнгөний бодлого ярих хуралдаан дээр дэлгэцээр гарах дуртай гишүүд өнгөтэй зангиагаа зүүж, хэл амаа билүүдсээр идэвх нь эрс өндөрсдөг билээ. Мэдээж хэрэг, бүх телевизийн камер тэдний нүүрэн дээр наагаастай байдаг чуулг... | улс төр |
Төрийн албаны зөвлөл /ТАЗ/ хэмээх нүсэр байгууллагын удирдлагыг томилох асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй. ТАЗ-ийг өмнө нь удирдаж байсан Д.Зүмбэрэллхам өөрийн хүсэлтээр ажлаас халагдах өргөдлөө өгснөөр дараагийн даргын асуудал яригдаж эхэлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Төрийн албаны зөвлөлийн даргад нэр дэвшүүлсэн Б.... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлалаа дүгнэж ярилцлага өглөө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийсэн ажлын айлчлал өндөрлөлөө. Тус айлчлалыг сурвалжилсан Монголын хэвлэл мэдээллийн баг Ерөнхий сайдаас зарим асуултад хариулт авчээ. ММ агентлаг: Их Британид хийж буй таны айлчлал ... | улс төр |
Одоогоос яг нэг жилийн өмнө дэлхийн хамгийн эртний соёлт улсын нэг Энэтхэгийн Ерөнхий сайдаар томилогдсон Нарендра Моди Азийн гурван орон, тухайлбал, БНХАУ, Монгол, БНСУ-д айлчилж байна. Өнгөрсөн Бямба гаригт Улаанбаатарт газардсан Модигийн айлчлалын гол арга хэмжээнүүд өчигдөр /V.17/ болов. Энэтхэг, Монгол хоёр улс ... | улс төр |
Хөдөлмөрийн яам энэ жил 50 000 орчим хүнийг ажлын байраар хангах зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 39 100 гаруй хүн байнгын ажилтай болжээ. 150 000 гаруй хүнийг түр ажлын байранд зуучлан ажиллуулсан гэж Хөдөлмөрийн сайд хэллээ. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд 7000 хүнийг сургаж, ажл... | улс төр |
УИХ-ын нэгдсэн чуулганаар Цагдаагийн албаны тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцүүлж байв. Гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, Х.Тэмүүжин гишүүн хариулт өгч байлаа. Энэ хуулиар цагдаагийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, албан хаагчийн ажиллах орчин, албан тушаалын цол зэрэг, техник хэрэгсэл, ... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анхны жиргээчдийн нэг ч өөрөө төдийлэн жиргэдэггүй, албан мэдээллүүдээ хүргэдэг байсан билээ. Харин Ерөнхийлөгч маань саяхнаас тун идэвхитэй жиргэдэг болжээ. Тэрбээр өчигдөр “Нэр дэвшигч, ухуулагч нар манай гурван гэрээр ирэхгүй юм. Идэвхтэй сонгогчдын хувьд бидэнд хэлэх юм байх л ю... | улс төр |
“Ардчилсан нам, ИЗНН-ыг нэг үзэл санаа, нэг чиг баримжаатай” хэмээн тодорхойлж байсан хүн бол М.Зоригт. Тийм ч учраас тэрбээр энэ хоёр намыг нэгдэх ёстой хэмээн Иргэний зориг намын ерөнхий нарийн бичгийн дарга байх үеэсээ дуугарч байв. Байгуулагдсанаасаа хойш чамгүй их хугацааг ардаа үдсэн боловч олигтой чанга дуугарда... | улс төр |
Хамгийн олон хүн амтай Хөвсгөл аймагт орон нутгийн сонгуулийн буухиа ид үргэлжилж буй бөгөөд Ардчилсан намаас нийт 600 гаруй хүн нэр дэвшин өрсөлдөж байна. Зөвхөн сумдаа оруулахгүйгээр тооцоход Хөвсгөл аймгийн ИТХ-ын сонгуульд Ардчилсан намаас 41, Мөрөн суманд 31 нэр дэвшигч тус бүр өрсөлдөж байгаа юм. Ардчиллын өлгийн... | улс төр |
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд өнөөдөр үдээс хойш заналхийлсэн утгатай захидал иржээ. Захидал буцах хаяггүй боловч Төрийн ордны ард байрлах шуудангийн 46-р салбараар дамжуулж, “УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинд гарт нь. УБ хот БЗД Жамцаас” хэмээн хаяглаж, ирүүлжээ. Уг захидалд “Тэмүүжин новш оо. Чамайг юу хийж, хэ... | улс төр |
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар өчигдөр ирэх долоо хоногт Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг гаргажээ. Түүнд Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай, Өршөөлийн хууль зэрэг өнгөрсөн 3 жилийн турш ярьсан чухал төслүүд багтаад байна. Дээрх хуулиудыг батлахын төлөө УИХ зүтгэх ... | улс төр |
( Төрийн хоймрын тухай эргэцүүлэл ) Түүх унш. Түүхээ унш. Түүх дотор бүх юм бий Уинстон Черчиль НЭГ. ТҮҮХ МЭДЭХГҮЙ БОЛ ТҮҮХИЙН АЛДААГ ДАВТДАГ Багын найз маань саяхан ярьж байна . Тэр: “ Нэгэн “түүхч” зурагтаар “Цэдэнбал даргын үед төр засгийн эсрэг ямар ч жагсаал цуглаан гардаггүй байсан. Учир нь тэд сайн удирддаг ... | улс төр |
$(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://politics.news.mn/content/192647.shtml', via: 'news_mn' }); }); Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хүү Э.Батшугар “Аавыгаа баривчлагдагснаас хойш аргагүй эрхэнд улс төрийг сонгох боллоо” хэмээн мэдэгдэж байсан нь саяхан. УИХ-ын сонгуулиар МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авч, Ардчилсан намтай Засгийн газрыг хамтран байгуулснаас хойш Э.Батшугарыг аль нэг яамны сайд ... | улс төр |
УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс намын листээр нэр дэвшсэн өмгөөлөгч О.Баасанхүү УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр хувийн бэлтгэлээ хангаж эхэлжээ. Мөн УИХ-ын гишүүн болохоор хэний ч ятгалгад орохгүй, өөрийнхөөрөө байж, сонгогчдын эрх ашгийг дээдлэх зорилт тавьсан сурагтай. Ямар ч байсан “Шу... | улс төр |
Засгийн газрын хуралдаанаар өчигдөр орон сууцны импотекийн зээлийн баталгааны тухай журмыг шинэчлэн баталжээ. Журмыг шинэчлэх хүрээнд орон сууцны урьдчилгаа төлбөрийг 10 хувь, хугацааг 30 жил болгох шийдэлд хүрсэн аж. Одоо хэрэгжиж байгаа журмаар ипотекийн зээлд хамрагдах иргэн нь худалдан авах байрны 30 хүртэл хувийг ... | улс төр |
УИХ-ын ээлжит бус чуулган Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр МАН-ын гишүүн, УИХ-ын У.Хүрэлсэх Ардчилсан намын гишүүн Г.Баярсайхныг цохиж танхайрав. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх өнөөдөр 13 асуудал хэлэлцэх аж. Гэтэл МАН-ын гишүүдийн зүгээс бүлэг байгуулах хүсэлт тавьсан бөгөөд үүнд ... | улс төр |
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүн Ц.Цолмон МҮАН-аа орхиж, МАХН-д орсон нь улс төрийн хүрээнийхний анхаарлын төвд байсаар байна. Хэдийгээр нэг намаас гарч нөгөөд элсэх нь тухайн хүний эрх, сонголт ч гэсэн Ц.Цолмон МҮАН-ын квотоор, намын жагсаалтаар УИХ-ын гишүүн болж, МҮАН-ын квотоор Аюулгүй бай... | улс төр |
Бүтэн хоёр өдөр бужигнасан засгийн асуудлаар өчигдөр парламентад суудалтай намын удирдлагуудыг хүлээн авч уулзахдаа Ерөнхийлөгч өөрийн байр сууриа тов тодорхой илэрхийлсэн юм. Тэрбээр “Засгийн хувь заяаг нам шүүхгүй” гэдгийг дуулгаад улстөрийн тогтворгүй байдал үүсгэвэл Монголд хортой гэдгийн онцлон хэллээ. Түүний хэлс... | улс төр |
Авлигатай тэмцэх газрынхан өнөөдөр үдээс өмнө “Сод монгол” группийн захирал Ц.Анандбазар, “Мон уран” компанийн захирал Б.Наранхүү нарыг баривчилсан тухай хэвлэлүүд мэдээлжээ. Энэ талаар тодруулахад, “Сод монгол” группийн захирал Ц.Анандбазарыг баривчилсан нь үнэн гэх мэдээллийг баттай эх сурвалж өглөө. Ц.Анандбазарын х... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхлээд байна. Тус хуралдаанаар өнөөдөр 10 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Эрүүгийн тухай хуулийн төсөл багтаагүйд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат тодрууллаа. Тэрээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнгөрсөн баасан гаригт хуралдаад Эрүүгийн тухай хуулийн төсөл ... | улс төр |
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.07.07/ үдээс хойш хуралдаж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хуралдаанаар эхлээд Бэлгийн замаар дамжих халдвар, ХДХВ/ДОХ-ын тархалтыг бууруулах, хязгаарлах талаар чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоол батлах асуудлыг хэл... | улс төр |
О.Цолмонгийн захиа ба хайран эх орны нэр Хавтгай болсон дэлхийд ямар ч зардал гаргалгүйгээр, бүр визагүйгээр хил алгасан зорчиж, тэр ч бүү хэл Цагаан ордон, Бүүкингэмийн ордон, Кремлрүү ч өнгийж болно. Энэ мэтчилэн цахим ертөнцөд үүргэвчгүй аялж яваад юу олж харсан гэж санана аа. Хайран Монголын минь нэр яйран болж бай... | улс төр |
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.07.07/ хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийг эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Баасанхүү нар Эрүүгийн хуулийн төсөл, зөрчлийн тухай хуулийн төслийг хэлэлцүүлэхийг хойшлуу... | улс төр |
Засгийн газрын хуралдаан долоо хоног бүрийн даваа гаригт хуралддаг. Гэвч, улс төр ширүүссэн, засаг хурлаа хийх нь битгий хэл тогтвортой байх эсэх эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн, нөгөө талаар МАН-ын бүлэг, Удирдах зөвлөлийн хуралдсан гээд цөөнгүй шалтгаанаар Засгийн газрын хуралдаан хойшлогдсон юм. Тэгвэл өнөөдөр За... | улс төр |
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хурал өнөөдөр 08.30 цаг эхлэх ёстой байсан ч ирц бүрдээгүй гэх шалтгаанаар эхлээгүй байна. Одоогоор тус байнгын хорооны 19 гишүүнээс зургаан гишүүн буюу УИХ-ын гишүүн Д.Ганбат, Ш.Түвдэндорж, З.Баянсэлэнгэ, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл, С.Эрдэнэ зэрэг гишүүд ирц бүрдэхийг хүлээж сууна. Хууль... | улс төр |
Өчигдрийн үйл явдлыг тоймлон хүргэж байна 18.10 цаг. М.Энхболд: Сайдын суудалтай зууралдаад байхгүй УИХ дахь МАН-ын бүлэг, мөн МАН-ын Удирдах зөвлөл АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэлэлцээд Засгийн газраас гарах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрчээ. Энэ талаар МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд “Сүүлийн... | улс төр |
Зургаан сайдаа явуулах уу, эсвэл зургаан сайдтайгаа хамт явах уу гэсэн хэцүүхэн сонголтыг Ардчилсан нам болон Ардын нам Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт тулгаж байна. Зургаан сайдаа явуулбал Ардчилсан намд, зургаан сайдтайгаа хамт огцорвол Ардын намд л ашигтай. Түүнээс аль, аль нь Монголын ард түмэнд ашиг хонжоо авчрахг... | улс төр |
УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр уламжлал ёсоороо хуралдана. Гэхдээ энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдээс гадна нэгэн чухал асуудал гэнэт орж ирсэн нь өнгөрсөн баасан гаригт АН-ын Гүйцэтгэх зөвлөлийн гаргасан "МАН-ыг засгаас хөөх" шийдвэр юм. Шийдлийн Засгийн газарт МАН хамтарснаар зургаан сайдын суудал авсан бөгө... | улс төр |
-Гэвч хөөгдөж байгаа МАН, хөөж байгаа Ардчилсан нам аль аль нь итгэл даахгүй юм байна гэсэн ойлголт аль хэдийнэ ард иргэдэд бий болсоныг тооцож байгаа байх гэж найдъя- Өнгөрсөн долоо хоногт бидний бичиж байсанчлан наадам биш найр болох нь тодорхой боллоо. Найрыг зохион байгуулагч нь Ардчилсан нам, харин найр хийх шалта... | улс төр |
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төслийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа. Дархан хот нь Орхон-Сэлэнгийн сав газрын бүс, Хараа г... | улс төр |
УИХ чуулганы үдээс өмнөх хуралдаанаараа Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70.8 хувийн дэмжлэгтэйгээр баталлаа. Засгийн газрын өргөн мэдүүлсэн энэхүү тогтоолд Монголын хөрөнгийн бирж, Монгол шуудан, Монголын ца... | улс төр |
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.04/ “Сор кашмер” болон "Хишигтэн гал" компаниудын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. “Сор кашемир” ХХК ямааны ноолуур, тэмээний ноос, сарлагийн хөөвөрөөр хамгийн сүүлийн үеийн техник, технологиор үйлдвэрлэл явуулдаг байна. Одоогоор ноос ноолуур ... | улс төр |
Их Британи ажлын айлчлал хийж буй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Лондонгийн хөрөнгийн биржийн өдрийн арилжааг нээсэн байна. Тэрбээр” Монголын хөрөнгийн бирж болон Лондонгийн Хөрөнгийн бирж хоорондын стратегийн хамтын ажиллагааг дахин гурван жилээр сунгах гэрээнд 2014 оны есдүгээр сарын 9-ний өдөр Лондон хотод гарын үсэг зу... | улс төр |
-Төрийн захиргааны болон тусгай албан тушаалтныг улс төрийн намын гишүүнчлэлгүй байхыг шаардана- Монгол Улс Төрийн албаны тухай хуулийг анх 2002 онд баталж байжээ. Үүнээс хойш уг хуулинд хэд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан. Тэгвэл одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэхүү хуульд өөрчлөлт оруулахаар ... | улс төр |
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-Д өргөн мэдүүлнэ УИХ-ын тогтоолоор бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийг дэмжих ажлын хүрээнд “Иргэн , аж ахуйн... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Олон улсын санхүүгийн корпорацийн /ОУСК/ дэд ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Ж.Цай болон Олон талт хөрөнгө оруулалтыг баталгаажуулах байгууллагын /ОТХОББ/ гүйцэтгэх захирал, хатагтай К.Хонда нартай ажил хэргийн уулзалт хийлээ. Жин-Ён Цай нь 2012 оны 8 сараас Дэлхийн банкны гишүүн байгууллага О... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн асуудлаар мэдээлэл өгч байна. Тэрбээр “Нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэх замаар далд уурхайн бүтээн байгуулалтыг сэргээн эрчимжүүлэх замаар “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-г баталсан байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтад зургаан тэрбум доллар. Далд уурхайн олборлол... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Станфордын Их сургуулийн төлөөлөгчидтэй уулзлаа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 23-27-нд АНУ-д ажлын айлчлал хийхээр Вашингтон хотод хүрэлцэн ирлээ. Тэрээр айлчлалын эхний өдрөө Станфордын Их сургуулийн Анагаах ухааны сургуулийн профессор Жефри Глен тэргүүтэй төлөөлөгчдийг х... | улс төр |
Үндэсний их баяр наадмын амралтын өдөр энэ удаад бямба, ням гаригт таарч байгаа тул баярын амралтыг нөхөж амрах уу гэдэг асуудал үүсээд байсан. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр энэ асуудлыг хэлэлцээгүй, гэхдээ долдугаар сарын 16, 17-н ажлын өдөр болж, долдугаар сарын 11-15-н хүртэл амрах болж буй юм байн... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-д хийсэн айлчлалаа дүгнэн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Ойрын хугацаанд хийх гурван айлчлалынхаа нэгийг амжилттай дуусгаж байна. Манай улсын гадаад бодлогын хувьд хоёр хөрштэйгөө харилцах энэ харилцаа тэргүүлэх чиглэлийн нэг байсаар ирсэн. ... | улс төр |
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт жил бүр болдог билээ. Дэлхийн бизнесийн лидерүүд, улс орны удирдагчид цуглардаг энэ уулзалт энэ сарын 18-19-нд болсон уг арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцсон юм. Тэрбээр энэхүү чуулга уулзалтын эхний өдр... | улс төр |
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нарын санаачилсан Залуучуудын хөгжилд дэмжлэг үзүүлэх тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжжээ. Энэ нь залууст тусгайлан зориулж гаргахаар зэхэж буй анхны хуулийн төсөл гэдгээрээ онцлог юм байна. Мөн энэ хуулийн төслөөр дамжуулан тэдний нийгмийн хамгаалал, боловсрол... | улс төр |
Аймаг, нийслэлийн Засаг дарга түүний Тамгын газрын 2014 оны ажлыг дүгнэж бүс бүсдээ өндөр үнэлгээ авсан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт шагнал гардуулах арга хэмжээ өчигдөр болсон Засгийн газрын өргөтгөсөн хуралдааны үеэр боллоо. Аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газрын 2014 оны үйл ажиллагааг Засгийн газ... | улс төр |
Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн алдагдлыг бага зардалтай, урт хугацаатай эх үүсвэрээр санхүүжүүлэх, төлбөрийн тэнцлийг дэмжих, дунд хугацаанд эргэн төлөгдөх Засгийн газрын болон Засгийн газрын баталгаа бүхий гадаад үнэт цаасны эргэн төлөлтийн хугацааг сунг... | улс төр |
Төрийн ордны хоёрдугаар давхарт байрлах Засгийн газрын хуралдааны танхимд гарсан галын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Галыг бүрэн унтраасан байна, харин гал юунаас болж гарав гэдгийг мэргэжлийн байгууллагууд тогтооно. Урьдчилсан байдлаар галын шалтгаан тодроогүй байгаа гэдгийг тодот... | улс төр |
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний чуулган"-ыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Иргэдийн байгаль хамгаалах хандлага, ухамсартай үйл ажиллагаа, идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаа эрс идэвхжин шинэчлэгдэж, улсын хэмжээнд 40 гаруй мянган иргэнийг нэгтгэсэн... | улс төр |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.