news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монгол Улсын Засгийн газрын XXXII ээлжит хуралдаан 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх юм. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Бразил Улстай визийн тухай ноот бичиг солилцох тухай Л.ПҮРЭВСҮРЭН 2. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Л.ПҮРЭВСҮРЭН ... | улс төр |
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт товлогдоод байна. Тус хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлжээ. Түүн дотор УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан хуулийн төслүүд багтаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлийн Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Н.Ном... | улс төр |
Хотын зүүн хэсгийн дулааныг “Амгалан дулааны станц” хангана Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж байгаа дулааны эрчим хүчний хэрэгцээ болон найдвартай ажиллагааг хангах зорилгоор 2015-2016 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд “Амгалан дулааны станц”-ыг ажиллагаанд залгахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкаар санхүүжүүлэ... | улс төр |
Монгол Ардын намын XXVII их хурал түүх болон үлдэхтэй зэрэгцээд тус намын шинэчлэл эхэлж байгаа нь энэ гэх. Үүнийг “шинэчлэлийн их хурал” гэсэн тодотгол нь гэрчлэх үү, эсвэл М.Энхболдыг намын даргаараа тавьсан шийдвэр нь батлах уу. Хөндлөнгөөс харахад дээрх хоёр үндэслэлийн аль, аль нь МАН-ыг эвлэн тохинуулж бо... | улс төр |
Пропорциональ системийн хамгийн том алдаа гэгддэг О.Баасанхүү гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихаар судалж байгаагаа өчигдөр хэвлэлийнхэнд дуулгав. Үндэслэлээ “Ч.Сайханбилэг Оюутолгой, Тавантолгойн төслийг хэрэгжүүлнэ. Эсвэл ОУВС-гийн хөтөлбөрийг авна гээд байна. Дургүй хүнийг дарж байж сахил хүртээнэ... | улс төр |
АНУ-ын Сенатын зэвсэгт хүчний хорооны дарга, сенатор Жон Маккэйнтэй уулзлаа АНУ-ын нөлөө бүхий улс төрч Жон Маккэйн тус улсын Сенатын танхимын гишүүнээр 1986 оноос дөрөв дэх удаагаа сонгогдоод байна. Тэрээр одоо Индиан иргэдийн асуудал, Улс орны дотоод аюулгүй байдал, засаг захиргаа, Сенатын гадаад харилцааны асуудлаар... | улс төр |
Манай улс элэгний хатуурал, хавдрын өвчлөл, нас баралт өндөртэй улс оронд хамаардаг. 2013 оны байдлаар С вирусын халдвартай 128 мянга орчим хүн байна. Тэдний 52 500 нь архаг халдвартай байх магадлалтай гэж тооцоолжээ. АНУ-ын “Gilead Sciences” биотехнологийн компани С вирусын халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулсан... | улс төр |
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал Монгол Улсаас Хонгконг улсад суух ерөнхий консулаар томилогдсонтой холбоотойгоор түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаатай холбоотойгоор ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ болон яамны удирдлагууд хүндэтгэл ү... | улс төр |
Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог "Сайдын цаг" уулзалт болж, Засгийн газрын танхимын гишүүд оролцдог уламжлалтай. Өнөөдрийн “Сайдын цаг”-т ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцох юм байна. Уулзалт 12:00 цагт Төрийн ордны Нутгийн удирдлагын танхимд болно. Тэрбээр Шийдлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй зарим арга хэмжэ... | улс төр |
-Ерөнхий сайд орон сууцжуулах бодлогын асуудлаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийлээ - Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийлээ. Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүү... | улс төр |
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн явц, бусад хийж буй ажлынхаа талаар танилцууллаа. Тэрбээр Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, гаднаас бонд босгох, Үндсэн хуульд ямар өөрчлөлт ор... | улс төр |
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт товлогдсон бөгөөд үргэлжилж байна. Тус хуралдаанаар 20 асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор анхаарал татах хэд, хэдэн чухал асуудлыг багтаажээ. Тодруулбал, Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн сайд Д.Дорлигжав хэ... | улс төр |
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ /VI.15/ ТҮРЭЭСИЙН ОРОН СУУЦ ХӨТӨЛБӨР БАТАЛЛАА Ипотекийн зээлийн нөхцөл шаардлагыг хангаж орон сууц худалдан авах боломжгүй иргэдийг орон сууцжуулах зорилгоор “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг 2015-2021 онд хэрэгжүүлж, ний... | улс төр |
350 сая ам.доллартай тэнцэх юанийн үнэт цаасыг олон улсын зах зээлд арилжаална Засгийн газрын 2015 оны 217 дугаар тогтоолд заасны дагуу олон улсын зах зээлд 3,5 жилийн хугацаатай, 350 сая хүртэл ам.доллартай тэнцэх хэмжээний юаниар илэрхийлэгдсэн Засгийн газрын үнэт цаас гаргахтай холбогдуулан Дунд хугацааны үнэт цаасн... | улс төр |
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт болно. Хуралдаанаар нэр бүхий 17 асуудал хэлэлцэхээс Монгол Улс, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах жилийн санхүүжилтийн хөтөлбөрийн төсөл, Галт зэвсгийн болон мөрдөх албаны тухай хуулийн төслүүд анхаарал татаж байна. № Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1. Хөрө... | улс төр |
Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь ОХУ, хөгжиж буй шинэ эдийн засгууд, дэлхийн эдийн засгийн өмнө тулгарч буй томоохон асуудлуудыг тодорхойлон хэлэлцэх талбар болдог юм. ОХУ-ын Санкт-Петербург хотноо жил бүр зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож ... | улс төр |
Хөнгөлөлттэй нөхцөлөөр ипотекийн зээлийг үргэлжлүүлэн олгоно Орон сууцны үнийн дүнгийн 20 хүртлэх хувийн баталгаанд хамрагдах зорилтот бүлгийг тодорхойлж, ипотекийн зээлийн баталгаанд хамруулах шалгуур үзүүлэлтийг тогтоох санал боловсруулан энэ оны 7 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулж, батлуулахыг... | улс төр |
УИХ-ын 73-ын бүдүүн “бүлгээс” байгуулсан шийдлийн засгаас МАН-ыг "хөөх" эсвэл амыг нь таглах нь зүйтэй гэж АН-ынхан сэм ярилцаад эхэлсэн мэдээлэл байна. Шинэчлэлийн Засгийн газрынх нь хувь заяа дээсэн дөрөөн дээр байхад нүүр буруулсан сайд нар шиг УИХ, АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд нарыг байхгүйд ийм явдал болсон... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үндэстэн дамжсан компьютерийн технологийн корпораци Майкрософтын Инноваци, бодлогын төвтэй танилцлаа. Тус корпораци нь 1975 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд Билл Гейтс үндэс суурийг нь тавьсан юм. Өнөөдрийн байдлаар дэлхийн олон орон дахь тус корпорацийн салбаруудад нийт 128 мянга гаруй хү... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийж буй ажлын айлчлалынхаа хоёр дахь өдөр Дэлхийн банкны гүйцэтгэх захирал хатагтай Ш.Индраватитай уулзлаа. Уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Монголын эдийн засгийн өнөөгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг таны... | улс төр |
-Дайны хүнд бэрхийг биеэр амсч, даашгүй зовлонг яс махаараа мэдэрсэн энэ ажилсаг, даруу ард түмэнд жаргах хувь заавал ирэх биз ээ. Эргэж ирэхэд инээд дүүрэн байгаарай Пеньян- Аравдугаар сарын сүүл шувтарсан ч Хойд нутагт ид намар болж байна. Саглагар ногоон моддод олон өнгийн сор сууж, байгаль дэлхий хосгүй үзэсгэлэнт... | улс төр |
- Тийм болохоор талцаж хуваагдах бус нэг эрх ашгийн төлөө нэгдэж ажиллах ёстой- Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого /2015-2040 он/ сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэн нь Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын баримт бичгийг боловсруулах хүрэ... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Вашингтон дахь Америкийн хамгийн нэр хүндтэй таван байгууллагын нэг АНУ-ын Худалдааны танхимын бизнес форумд оролцож үг хэллээ. Тэрээр форумд оролцохын өмнө АНУ-ын хувийн хэвшлийн төлөөллийг хүлээн авч уулзаж Худалдааны танхимын бизнесийн төлөөлөгчидтэй дугуй ширээний уулзалт хийсэн юм. Ерөнх... | улс төр |
Монгол Улсын Засгийн газрын 39 дэх ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Тус хуралдаанаар 31 асуудлыг хэлэлцэх юм байна. Тухайлбал, хуралдааны эхэнд Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төслийн үзэл баримтлалын тухай /У.ХҮРЭЛСҮХ/, Ерөнхий сайдын Петербу... | улс төр |
Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 16.00 цагт зарласан байсан ч хойшлуулжээ. Энэ нь УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар Засгийн газарт хамтарсан парламент дахь улстөрийн намуудын гэрээний дүгнэлттэй холбоотой байж мэдэшгүй гэх албан бус мэдээлэл байгаа юм. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоног... | улс төр |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад ажлын айчлал хийхээр мордлоо. Түүний айлчлал зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3-ны хооронд болох юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд АНУ-д ажлын айлчлал хийсэн билээ. Тэрээр Лондонгийн Хөрөнгийн биржийн долдугаар сарын 1-ни... | улс төр |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд хийсэн чухал уулзалтуудын нэг нь Их Британийн “Эйшиа хаус” байгууллагатай хамтран зохион байгуулсан Хөрөнгө оруулалт, бизнесийн уулзалт байлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британийн Парламентын гишүүн, Гадаад хэрэг, х... | улс төр |
Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл боловсруулна Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн дэмжээд, хуулийн төслийг боловсруулж ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүхэд даал... | улс төр |
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 11.30 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхийг удтал хүлээж, бараг цаг болсон юм. Энэ хугацаанд байнгын хорооны хуралдаанд оролцохоор УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн Су.Батболд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар л ирсэн байлаа. Төд... | улс төр |
АНУ-д ажлын айлчлал хийсэн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нью-Йорк хотноо мэдээллийн Блүүмбэрг компанийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын улс төр эдийн засгийн талаар дэлгэрэнгүй ярилцлага өглөө. Блүүмбергийн сэтгүүлчид Монголын эдийн засгийн өсөлт өнөөгийн нөхцөл байдал, хууль эрх зүйн орчны тухай мөн АНУ-ын хөрөнгө ор... | улс төр |
Монгол Улсын Их Хурлын даргын 2015 оны 101 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг удирдамжийн дагуу Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах Консорциумтай байгуулахаар төлөвлөж буй Засгийн газрын 4 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн “Хамтын ажиллагааны гэрээ”, “Хөрөнгө оруулалтын гэрээ”, “Ухаа худаг-Гашуунс... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд дараах зохицуулалтыг тусгаж өгчээ. Үүнд, 1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т заас... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дуусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжлүүллээ. Энэ асуудлыг хэлэлцсэнээр УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн дөрвөн төсө... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д хийсэн айлчлалаа дүгнэн хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өглөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд эхлээд ОХУ-д айлчилсан. Хоёр хөршийнхөө нэгэнд айлчлал хийсний дараа манай гадаад бодлогын том тулгуур, гуравдагч хөрш АНУ-д ажлын айлчлалаа амжилттай хийж дуусгал... | улс төр |
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байна. Хаалттай хуралдаанаар Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж буй юм. Энэ асуудал улсын нууцад хамаарах учраас чуулганы үдээс хойшхи хуралдаан хаалттай горимоор үргэлжилж байгаа ... | улс төр |
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ж.Батзандан, Ц.Оюунбаатар, О.Баасанхүү, УИХ-ын дэд дарга Л.Цог нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Эрүүгийн тухай хуулийн төслийг дэмжих боломжгүйгээ мэдэгдээд Хууль зүйн байнгын хороонд харьяалагдахаас татгалзаж, гарч буйгаа зарлалаа. Энэ тухай УИХ-ын гишүүн Ц.Оюунб... | улс төр |
Аймаг, орон нутгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож, өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан үүрэг даалгавар өглөө. Энэ жил зуншлага тааруухан, бэлчээрийн гарц алаг цоог, нийт нутгийн 50 шахам хувь нь гангийн байдалтай байна. Мэргэжлийн байгууллагаас гаргасан энэ жилийн дулааны... | улс төр |
Гадаад хэргийн яам дипломат албаны төрийн тусгай албан тушаалд анх ороход авах мэргэшлийн шалгалтыг энэ сарын 4,5-ны өдрүүдэд яамандаа зохион байгуулахаар болжээ. Шалгалтад дипломат албанд хүч үзэх сонирхолтой залуу боловсон хүчнүүд мөн шалгалтад хамрагдах юм байна. Дээрээс нь төрийн нэрийн өмнөөс гадаад дахь элчин ... | улс төр |
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдааныг өндөрлүүлээд байна. Үдээс хойшхи хуралдааныг хаалттай горимоор үргэлжлүүлсэн юм. Энэ нь Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг, Тагнуулын байгуллагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад ху... | улс төр |
Ерөнхий сайдын эзгүйд МАН-ыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс хасах шийдвэрийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл гаргалаа. Уг нь ч гарах шийдвэр тодорхой болчихсон зүйл, гол нь ганц хоног хүлээж Ерөнхий сайдыг Гүйцэтгэх зөвлөлийн хуралдаа оролцуулсан бол АН зарчимтай харагдах байлаа. Харамсалтай нь, чадсангүй. Засгийн газр... | улс төр |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсад хийсэн ажлын айлчлалаа өндөрлүүлээд байна. Тэрээр зургадугаар сарын 30-наас долдугаар сарын 3-ний хооронд тус улсад айлчилсан юм. Айлчлалын хүрээнд Лондонгийн Хөрөнгийн биржийн долдугаар сарын 1-ний өдрийн арилжааг нээж, хөрөнгө оруула... | улс төр |
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа. Газрын тосны тухай хуульд хайгуулын ажлын төлөвлөгөө, төсвийг батлуулах үүргээ биелүүлээгүй гэрээлэгчи... | улс төр |
Монгол Улсын Ерөнхий сайдын ИБУИНВУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд өчигдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Экологи хөгжил, хамгааллын сангийн (The Ecological Sequestration Trust) тэргүүн, профессор Питер Хэад нар ухаалаг уян хатан тогтвортой хөгжлийг хамтран хүргэх харилцан ойлго... | улс төр |
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-аас өнөөдөр /16.40 цагт/ МАХН-ын дарга Н.Энхбаярын цагдан хоригдож байсан үеийн зарим бичлэгийг дэлгэлээ. Тус газрынхан хэвлэлийн бага хурал хийх болсон талаараа “Н.Энхбаярыг цагдан хоригдож байх хугацаанд хүний эрх зөрчсөн үйлдэл гарсан, түүнтэй зүй бусаар харьцсан зэрэ... | улс төр |
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болоход МАН-ын бүлгийн гишүүдээс нэг нь ч оролцсонгүй. Тус байнгын хороонд УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ч.Хүрэлбаатар, Д.Дэмбэ... | улс төр |
Ерөнхий сайд Европын сэргээн босголтын банкны Захирлуудын Зөвлөлийн хуралд оролцож үг хэллээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Европын сэргээн босголтын банкны Захирлуудын Зөвлөлийн хуралд оролцож үг хэллээ. Тэрээр зөвлөлийн гишүүдэд Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх салбар, боломжуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгснөөс га... | улс төр |
ИБУИНВУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр /2015.07.03/ Худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан Төрийн сайд Лорд Франсис Моодтой уулзлаа. Уулзалтад Монгол Улсаас ИБУИНВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга, Уул уурхайн сайд Р.Жигжид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанба... | улс төр |
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өчигдөр /2015.07.04/ “ЭХБУТрест” ХХК-ийн барилгын материалын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцав. УИХ-ын даргыг компанийн удирдлагууд угтан авч, Полиуретан дулаалгатай сэндвич хавтангийн үйлдвэр болон Төмөр хийцийн үйлдвэр, Нугалмал хөнгөн ган араг хийцийн үйлдвэрүүдийн үйлдвэ... | улс төр |
2015 оны 07 дугаар сарын 06-аас 10-ны өдрүүдэд нам, эвслийн бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал, хуваарь 07 дугаар сарын 06-ны Даваа гарагт: Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “А” танхимд; Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Б” ... | улс төр |
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн чуулганы хуралдаанд үг хэлэв Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн ээлжит 24 дүгээр жилийн хуралдаан Финландын нийслэл Хельсинки хотноо 2015 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ. Энэ удаагийн хуралдаан... | улс төр |
УИХ-ын хаврын чуулган завсарлах болж байгаатай холбоотойгоор Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо хаврын ээлжит чуулганы хугацаанд иргэдээс 650 өргөдөл хүлээн авснаас 124 нь УИХ-ын бүрэн эрхэд хамаарах асуудал байсан аж. Эдгээр өргөдлөөс 304 хүсэлтийн хариуг өгч, 176 хүсэлтий... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг Англид ажлын айчлал хийж байх хойгуур Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, танхимынх нь зургаан сайдыг “төрхөмд” нь буцаах шийдвэр гаргажээ. Чоно борооноор гэгчээр Ардчилсан намын гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд эсэргүүцэж байгаа гэнэ. Өнгөрсөн долоо хоногт энэ а... | улс төр |
Гантай болон гандуу байгаа аймгуудад гамшгийн үнэлгээ хийх зорилгоор нөхцөл байдалтай нь танилцаад ирсэн Улсын Онцгой комиссын Шуурхай ажлын хэсгийн танилцуулга, дүгнэлт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар, Хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, авч хэрэ... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх О.Чулуунбилэгтэй ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгч Улс төрийн намын тухай хуулийн төслөө танилцуулах үеэрээ намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө, нам бүхэн шилэн данстай болно гээд олон санаа дэвшүүлсэн. Зорилт нь амаргүй ч юм шиг санагдсан. Хуулийн төслийн талаар дэлгэрүүлэхгүй юу... | улс төр |
Өнөөдөр УИХ-ын Хууль зүй, Төсөв, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо зэрэг найман байнгын хороодын хуралдаантай. Ингээд байнгын хороодын өнөөдрийн хуваарийг танилцуулья. Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.07.07/ БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 07 дугаар сарын 07-ны Мягмар гарагт: 1.Хууль зүйн ... | улс төр |
Хууль зүйн байнгын хорооны хурал Төрийн ордны "А" танхимд эхэллээ. Тус хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Хэлэлцэх асуудал: Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/; Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн га... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаас гадаад улсуудад суугаа элчин сайдуудтай уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Монгол Улсыг төлөөлж гадаадын улсад Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдон ажиллана гэдэг бол нэр төрийн хэрэг. Элчин сайдууд хоёр орны хамтын ажиллагаа, э... | улс төр |
Энэ өдрүүдэд Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн нарын уулзалт ГХЯ дээр зохион байгуулагдаж, 41 улсад суугаа Элчин сайд хийгээд Ерөнхий консул эх орондоо хүрэлцэн ирж оролцож байгаа юм байна. Монгол Улс дэлхийн 181 оронтой дипломат харилцаатайгаас , 46 оронд дипломат төлөөлөгчийн газар, байнгын болон суурин төлөөлөгч... | улс төр |
З.Энхболд: Бүх зүйл Монголын эрх ашигт нийцсэн, харилцан ашигтай байх нь бидний барьж буй зарчим Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.07.07/ Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнүүдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа болон алб... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг аймгийн засаг дарга нарыг наадмын дараа долоо хоног амрахыг, харин сум багийн Засаг дарга нар, Засаг дарга нарын орлогчдыг төрийн албыг цалгардуулахгүйгээр ээлжийн амралтаа авахыг зөвшөөрсөн байна. Мөн ойтой аймаг, сумд долдугаар сард багтаан ойгоо тэмдэглэх, наймдугаар сараас хойш өвөлжилт ... | улс төр |
Гурван улсын тэргүүн нарын хоёр дахь уулзалт Уфад болно -ОХУ-ын зүгээс “Газрын зураг” гэсэн санал гаргаж ярилцаж байгаа. БНХАУ эдийн засгийн коридорын тухай асуудал гаргаж тавьж байгаа. Монгол Улсын зүгээс дэд бүтэц, ялангуяа төмөр замын хөгжил, дээрээс нь дамжин өнгөрөх тээвэртэй холбоотой санал гаргаж байгаа- ОХУ-ын ... | улс төр |
Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс Шийдлийн Засгийн газраас МАН-ын зургаан сайдыг хөөхөөр шийдвэрлэсэн юм. Парламтантад суудалтай хоёр гол нам, мөн засагт эрх барьж байгаа хоёр том намын дарга нар энэ асуудал ямар байр суурьтай байгааг хүргэе. $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweet... | улс төр |
Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана. Байнгын хороодын хуралдааны дараа нэгдсэн чуулган хуралдах юм. 1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн... | улс төр |
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат сүүлийн үед нам, УИХ-ын ажил гээд хувийн бизнестээ анхаарлаа хандуулах завгүй байгаа бололтой. Учир нь тэрбээр өөрийн мэдэлд байдаг “Залуучууд” зочид буудлаа охиндоо хариуцуулан өгсөн гэнэ. Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataA... | улс төр |
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхтэй мэдээлэл, технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын Санамж бичигт өчигдөр гарын үсэг зурав. Уг Санамж бичигт, БНСУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шилдэг туршлага болох шүүхийн цахим системийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн маргаан хянан ш... | улс төр |
С.Жавхлангийн үс хусалт, Тавантолгойн талцал, яг нарийндаа бол засаг тойрсон хэрүүлээс илүү иргэдийн амьдралд нэн чухал хэрэгтэй нэгэн хуулийг УИХ-аар хэлэлцээд эхэлсэн бөгөөд олны анхаарлыг төдийлөн татахгүй байгаа юм. Арван зургаан жил шинэчлэгдээгүй, дундаа 11 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсныг эс тооцвол Хөдөлмөрийг х... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 10:00 цагт генерал цол олгохоор болжээ. Жил бүрийн үндэсний их баяр наадмын өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, төрийн дээд одон шагналыг хүртээдэг уламжлалтай. Энэ өдөр шагнал гардуулах болсон нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш ОХУ-ын Башкир улсыг зори... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үйлдвэрийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Үйлдвэрийг дэмжих тухай хуулийг батлах гэж байна. Хамгийн гол нь төрөөс зохицуулалттай байхгүй бол хүн болгон үйлдвэр байгуулаад дампуурчих юм бол ойлгомжгүй болно” гэдгийг хэлсэн бол Г.Батхүү “Банк... | улс төр |
Газрын тосны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-аас хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Эрлийн үед ямар лиценз авах вэ? Хайгуулын, ашиглалтын лиценз л гэж байгаагаас эрлийн гэж байхгүй. Тэд чинь орж ирээд газар бусниулчихаад гарчихвал яах юм бэ? Энэ бодлогыг Уул уурхайн яам боловсруулсан юм уу, Газ... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Дээрх хуулийн хүрээнд Засгийн газар улсын чанартай томоохон бүтээн байгуулалтын ажил, олон улсын болон бүс нутгийн чанартай томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, шинээр зам, ш... | улс төр |
Чуулганаар УИХ-д өргөн мэдүүлсэн Газрын тосны тухай хуульд нэмэлт оруулалт хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ тухай Эдийн засгийн байнгын хорооны дарга Ф.Баярсайхан танилцууллаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрэлийн шатанд зөвхөн занарт өрөмдөх эрх өгөөд бусдыг нь больё гэж тохирсон юм. Хайгуул эрэл хоёрыг заагладаг ганц ... | улс төр |
“Сод Монгол” группийн ерөнхийлөгч Ц.Анандбазарыг АТГ-аас баривчлан саатуулсан тухай мэдээлэл өнөөдрийн гол дуулиан болж байна. Учир нь тэр дөнгөж өчигдөр орой МАН-аас УИХ-д нэр дэвших “виз”-ээ аваад байсан билээ. Одоогийн байдлаар түүнийг юуны учир баривчлан саатуулах болсон тухай мэдээллийг албаны эх сурвалжууд өгөхөө... | улс төр |
Бүрэн эрх нь удахгүй дуусгавар болох энэ удаагийн УИХ буюу Д.Дэмбэрэл даргатай “ангийнхан” дурсамж номтой болох гэж байна. УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтнууд УИХ-ын 76 гишүүн тус бүрийн хөргийг бичиж, эмхэтгэн дуусах шатандаа орж байгаа юм. Удахгүй уг номыг хэвлүүлэх бөгөөд УИХ-ын бүрэн э... | улс төр |
АН-ын дарга Н.Алтанхуягийн тэргүүлсэн АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын хамтарсан Засгийн газар Монголын түүхэнд хамгийн олон эмэгтэй сайдтай гэдгээрээ онцлог болж байна. Засгийн газрын шинэ танхим Ц.Оюунгэрэл, С.Оюун, Н.Удвал гэсэн гурван бүсгүй сайдтай болж байгаа юм. АН-ын Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал ... | улс төр |
Авлига, хээл хахуулийн хэргээр шалгагдаж байгаа экс Ерөнхийлөгч Н.Энхбаярыг шүүх ажиллагаа өнөөдөр товлогдсон байгаа. Өмнө нь хоёр ч удаа шүүх хурал зарлагдсан боловч өвчтэй, өмгөөлөгчдөөсөө татгалзсан зэрэг шалтгааны улмаас хойшлуулж дөнгөсөн. Энэ удаад ч гэсэн шүүх хурлыг дахин хойшлуулах нь дамжиггүй. Мэдээж хэр... | улс төр |
Оюутолгойн гэрээ, түүний эргэн тойрон дахь асуудлаар УИХ-ын гишүүн С.Баярцогт, С.Ганбаатар нар өчигдөр халз мэтгэлцлээ. МҮОНТ-ийн “Студи 600”-гаас улс орон даяар шууд ард түмэнд хүрсэн мэтгэлцээний явц, үр дүн, ач холбогдлын талаар хүн бүр дор бүрнээ дүгнэлт хийж байна. Мэтгэлцээний үеэр болон дууссаны дараа “Eagle New... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлийг даван туулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийг боловсруулах болсон шалтгаан нь, гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО)-ын хэмжээ цэвэр дүнгээр 2011 онд 4620 сая ам.доллар, 2012 онд 4408 сая ам.доллар байсан бол 2013 онд 2098 сая ам.долл... | улс төр |
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Г.Баярсайханы биед халдлаа. Улс төрийн өнцгөөр харвал энэ цохилтыг “стратегийн ач холбогдол бүхий” цохилт байлаа гэж дүгнэж болно. Энэ үйлдэл нь МАН-ын хатуухан гартай генсек гэгддэг байсан У.Хүрэлсүхийн сураг алдраад байсан “улаан хамгаалагч” алдрыг нь эргүүлэн авчрав. Мөн түүний энэ удаагийн ... | улс төр |
УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга 14.00 цагаас мэдээлэл хийхээр хэвлэлийнхэнд зар тараагаад байна. Түүний хийх мэдэгдэл улс төрийн хүрээнийхний хувьд нилээд анхаарал татаж байгаа бөгөөд твитерчид түүнийг "Асашёорюү Ардчилсан намд элссэн"-ийг зарлах гэж байгаа хэмээн жиргэж эхэлжээ. Гэхдээ энэ мэдээ... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Шүүхийн ерөнхий шүүхийн шүүгчээр Х.Батсүрэн, Х.Сонинбаяр нарыг томилох тухай асуудал хэлэлцэж байх үеэр гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “Хуцалгүй дуугүй бай” гэхчлэн доромжлов. Шүүгч томилох асуудал хадуурч шүүгч н.Эрдэнэчимэгийн хүүхэд Улс... | улс төр |
“Н.Энхбаяр бол Монголын төрд туссан хараал юм”. Ингэж бичсэн уншигчтай санал нийлэх үе олон гарах бололтой. Өнгөрөгч баасан гаригт УИХ-ын нэгдсэн чуулганаар зарим нэг томилгооны асуудал хэлэлцсэнийг уншигчид санаж байгаа. Монголбанкны дэд ерөнхийлөгчийг, мөн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид, СЕХ-ны даргыг энэ ө... | улс төр |
УИХ дахь МАН-ын гишүүд суулт зарласнаас хойш парламентын экс содон гишүүд Төрийн ордноор үзэгдэх болов. Өчигдөр ордны лоозонтой тэмцлийн анхдагч Л.Гүндалай ирж, суулт хийж байгаа гишүүдтэй гар барин, патентыг нь эзэнд нь хэлэлгүйгээр эзэмшиж байгааг сануулсан бол өнөөдөр МАН-аас гарч, МАХН-ыг идэвхийлэн байгуулалцаж яв... | улс төр |
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх парламентын гишүүнээсээ татгалзахаар УИХ-ын даргад өнөө өглөө хүсэлтээ гардууллаа. Гэргийнх нь бие чилээрхүү байгаа гэсэн шалтгааныг гишүүн гаргаад байгаа аж. МАН-ын нэрсийн жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон болохоор нөхөн сонгууль шаардлагагүй. Жагсаалтын улаан шугамыг яг өмнүүрээ татуулсан МАН... | улс төр |
Эх сурвалж: www.NEW.mn $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://politics.news.mn/content/140301.shtml', via: 'news_mn' }); }); Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. | улс төр |
Шадар сайд Д.Тэрбишдагва, Ерөнхий сайд нар өнөөдөр хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны талаар ярих үеэрээ маргалдаж, бүр нударга зөрүүлсэн гэх албан бус мэдээлэл Төрийн ордонд таржээ. Шадар сайд Д.Тэрбишдагватай холбогдож, энэ тухай тодрууллаа. -Таныг өнөөдөр Ерөнхий сайдтай маргалдсан гэх мэдээлэл тархаад байна, ... | улс төр |
УИХ-ын эрхэм гишүүд өнөөдөр шинэ жилийн баяраа тэмдэглэх гэнэ. Зургаан сарын турш бүтэн болох гэж багагүй “будилж”, ердөө л хоёр өдрийн өмнө “МАХН, МҮАН”-ын Шударга ёс бүлгээс нэр дэвшигч Ц.Оюунбаатар тангараг өргнөснөөр 74-үүлээ болоод байгаа УИХ анхны шинэ жилээ хоёр суудал хоосноор тэмдэглэх нь ээ. Эрхэм гишүүдийн ... | улс төр |
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн санаачилсан хуулийн төсөл өөрийн намынхныгаа эвгүй байдалд оруулав. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ц.Оюунгэрэл гишүүн нэлээд бухимдалтай байсан талаар УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлгийн дарга Л.Эрдэнэчимэг хэвлэлээр “илчилжээ”. Түүний хэлж буйгаар “Ц.Оюунгэрэл өнөөдөр бид ардчилсан нийгэмд амь... | улс төр |
УИХ-ын гишүүн Р.Амаржаргал өөрийн блогоороо дамжуулан өнгөрсөн намрын чуулганы явцад ажиглагдсан, анхаарал татсан зарим асуудлаар санал бодлоо бичжээ. Өнгөрсөн намрын чуулганы явцад УИХ-ын үйл ажиллагаанаас ажиглагдсан, анхаарал татсан зарим асуудлаар санал бодлоо хуваалцаж байна. 1. УИХ нь нэгэн бүхэл юм. Түүний зарим... | улс төр |
Авлига, албан тушаалын хэргээр 2,6 жилийн ял авсан Н.Энхбаярыг өчигдөр орой Зайсангийн дамжин өнгөрүүлэхээс Хорих 441-р анги буюу хуучнаар “Ганцхудаг”-т шилжүүлжээ. Үүний өмнөх өдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал 2002 онд Эрүүл мэндийн сайд болон Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар баталсан “Хүнд болон онц хүнд гэ... | улс төр |
МИАТ-ийн гэх тодотголтой хэргээр хэд хэдэн хүн баривчлагдаад байна. Одоогоор энэ хэргийг луйврын хэрэг үү, мөнгө угаасан хэрэг үү гэдэг дээр маргах хүн олон байгаа ч хууль хяналтынхан хэргийн талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзаж байгаа. Дайны эрсдэлийн даатгал нэрээр их хэмжээний мөнгө завшсан хэргийн гол зохион... | улс төр |
УИХ өнгөрсөн зургадугаар сараас хойш “бүрдэхгүй” явсаар өдийг хүрч буй. Найман сарын хугацаанд УИХ-д хоёр төлөөлөлтэй байсан /Л.Эрдэнэчимэг, Д.Тэрбишдагва/ сонгинохайрханчууд өнөөдөр УИХ-д гурван төлөөлтэй болж, УИХ-ыг 75 гишүүнтэй болгох чухал сонголт хийнэ. 2012 оны зургадугаар сард зохион байгуулагдсан УИХ-ын со... | улс төр |
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг өнгөрсөн бямба гаригт Бурхан халдун руу авирахаар яваад сураг тасарсан тухай өнөөдөр зарим сайтууд мэдээлжээ. Сайтуудад Ерөнхий сайдтай болон түүний багийнхантай холбоо тасраад байгаа, цасанд боогдсон гэх зэргээр мэдээлээд байгаа бол Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Мөнхтөр “Ерөнхий сайдыг эрэн... | улс төр |
УИХ-ын гишүүдийн ихэнх нь Ерөнхийлөгчийн сонгууль гээд орон нутгийг зорьжээ. Гишүүд эзгүй хойгуур хуралдаж буй Байнгын хорооны хуралдаанд МАН-ын цөөн хэдэн гишүүн харагдах болж. Тухайлбал, өнөөдөр хуралдсан Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухаан /НББСШУ/-ы байнгын хорооны хуралдаан гишүүдийн ирц хүрээгүйгээс м... | улс төр |
Гурван шатны шүүхээс 2.6 жилийн хорих ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаяр УЕП-т хүсэлт гаргажээ. Тэрээр хүсэлтдээ “Миний бие өнгөрсөн жилийн өлсгөлөнгөөс хойш сул дорой хэвээр байгаа бөгөөд мэргэжлийн эмч нарын комисс удаа дараагийн дүгнэлтээрээ эрүүл мэндийн шалтгаанаар ял эдлэх боломжгүй гэж гарсан. Энэ бүхнийг харг... | улс төр |
Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн өнөөдөр УИХ-ын чуулганд оролцох үеэрээ хар хэл амнаас айдаг тухайгаа парламентын гишүүдэд дуулгалаа. Айж явсны ч хүчинд Засгийн газарт нь “хар хэл ам” хүрэлгүй нэг жилийг ардаа хийсэн бололтой. Гэхдээ айх айхдаа УИХ дахь МАН-ын бүлгийнхний хар хэл амнаас хамгийн их айдаг гэнэ. Тиймээ... | улс төр |
Хамтарсан Засгийн газрын үед Сангийн дэд сайдын алба хашиж, МАН-д нэлээд дээгүүр дэвж явсан “Хас”-ын Ч.Ганхуяг овоо ухаажиж байгаа бололтой юм. Тэрээр МАН-ын Их хуралтай холбогдуулж твитертээ “Энэ хурлаар өөрсдийн алдаандаа төвлөрвөл сайн сан. Ардчилсан нам ч ийм, Засгийн газар ч тийм гэх нь наана чинь одоо илүүц. Бидн... | улс төр |
Тайлбаргүй ... $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://politics.news.mn/content/158225.shtml', via: 'news_mn' }); }); Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. | улс төр |
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж сөрөг хүчний үүргээ маш сайн биелүүлдэг гишүүнээр тодроод байна. Тэрбээр эрх баригчид руу хатуу үг байнга чулууддаг гэхэд болно. Тухайлбал, өчигдөр чуулганы хуралдааны үеэр “З.Энхболд оо, УИХ үүргээ гүйцэтгэж чадахаа болилоо шүү” гээд УИХ-ыг тараахыг зөвлөсөн. Харин түүний хэлсэн ярьсан зүйл УИ... | улс төр |
“МАХН-ын гишүүдийн дэмжигчдийн холбоо” болон “Бүх ард түмний их хуралдай” төрийн бус байгууллагууд өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Тэд МАХН-ын үйл ажиллагааг тараах нэхэмжлэлийг Улсын дэд шүүхэд гаргаж, шударга ёсонд нийцээгүй нам хэмээн үзэж байгаагаа хэвлэлийнхэнд дуулгав. Тэдний зүгээс Улсын дээд шүүхэд хандсан боловч т... | улс төр |
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Г.Занданшатар осолд орсон талаар бид мэдээлсэн билээ. Түүний биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд гурав хоногийн дараа ухаан орсон байна. Тэрээр АНУ-д Стэнфордийн их сургуульд цагийн багш хийж байгаа бөгөөд гэр бүлийн хамт тус улсад ажиллаж, амьдарч байгаа билээ. Эх сурвалжийн ... | улс төр |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.