news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сомнат Гошийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр энэ тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн айлчлалын бэлтгэл ...
улс төр
-Сайн засаглал руу орох зам бол иргэдийн оролцоо, ил тод байдал юм- Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аудитын газар, Сангийн яам, Нээлттэй нийгэм форум хамтран өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэрэгжиж эхлээд дөрвөн сар хагас болж буй...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Маргааш 5 дугаар сарын 24-ний өдрийн Пүрэв гарагийн 20.00 цагт 25-р суваг телевизээр шууд дамжуулах “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэгт урилгаар оролцож цаг үеийн асуудлаар ярилцана. Эх сурвалж: www.president.mn $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data...
улс төр
Албан ёсоор угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  болон Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев нар ганцаарчилсан уулзалт хийлээ. Ганцаарчилсан уулзалтын үеэр хоёр орны харилцааны зарим асуудлыг хөндөн ярилцлаа. Хоёр улсын хооронд дипломат хар...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди өнөөдөр бараалхав. Уулзалтын эхэнд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Эрхэмсэг ноён Нарендра Моди болон дагалдан яваа хүндэт төлөөлөгчдийг Монгол Улсад та...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Азийн Залуучуудын Зөвлөлийн XIII Ерөнхий Ассамблейг нээж үг хэллээ Монгол Улсын Ерөнхий Сайдын санаачлагаар Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Залуучуудын Үндэсний Хороо, Дэлхийн Залуучуудын Ассамблей, Азийн Залуучуудын Зөвлөл, Монголын Залуучуудын Холбоо хамтран “Нэг Ази-2015: Тогтворто...
улс төр
Сонгуулийн Менежментийн Төвийн Тэргүүн Р.Наранбаяр: Сонгуулийн Менежментийн Төв нь 2008 онд байгуулагдсан, улс төрийн сонгуулийн маркетинг, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллага юм. Улс төрчдөд ээлтэй, тэдний хийж бүтээснийг олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр даацтай ажлуудыг хийж ...
улс төр
Хэдхэн сарын өмнө “Монголд юу л байна, мөнгө байна” гэж баярхаж суусан сайдууд одоо болохоор “Бонд гаргаж өр тавихгүй бол ирэх онд хөрөнгө оруулалтын ажлууд зогсох нь” гэж уйлах шахам сууна. Сонсоод байвал бүтэлтэй юм дуулгах царай алга. Хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийн эх үүсвэр хүндрэлтэй л гэнэ, тэтгэвэр, тэт...
улс төр
-Гурван өндөрлөгийн “гурамсан” хөрөг- Заримдаа яалт ч үгүй ингээд хэлчихмээр болоод байх юм, энэ засгийг харахаар. УИХ-ын дарга З.Энхболд Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газраар шийдүүлэхгүй гэдгээ аль эрт хэлчихсэн. Хэлсэндээ хүрэхийн тулд УИХ дээр ажлын хэсэг ч байгуулсан. / Өнгөрөгч дөрөвдүгээр ...
улс төр
Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан өчигдөр болж, аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцлоо. Орон нутагт жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байр бий болгох, эдийн засгийн томоохон салбар болох хөдөө аж ахуйн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар саналаа солилцон холбогдох ш...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тай албан ёсны хэлэлцээ хийж, тавдугаар сарын 21-ны өдөр Токио хотноо болох “Азийн ирээдүй” форумд оролцож илтгэл тави...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар хэлэлцээ хийж, сэтгүүлчдэд мэдээлэл хийв Япон улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр албан ёсны  хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ерөнхий са...
улс төр
Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улстай дипломат харилцаа тогтоох хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоор...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга хатагтай Хиллари Клинтоныг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Х.Клинтоныг Монгол Улсад тавтай морилохыг уриад түүний энэхүү айлчлал манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, ардчиллыг бэхжүүлэхэд чуха...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсад хийсэн ажлын айлчлалаа амжилттай өндөрлүүлээд эх орондоо ирээд байна. Тэрээр тавдугаар сарын 20-25-нд айлчлал хийсэн бөгөөд өчигдөр Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн аж. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ-тэй албан ёсны хэлэлц...
улс төр
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхав. М...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Энэтхэг Улсын иргэн, Дэлхийн Ерөнхий Шүүгч нарын чуулга уулзалтыг зохион байгуулагч Жагдиш Гандиг хүлээн авч уулзлаа. Тэрээр төрөлх Лакноу хотдоо 45000 гаруй сурагчтай, 20 салбар сургууль бүхий “Сити Монтесорри” сургуулийг үүсгэн байгуулсан хүн юм. Тус сургууль Гиннесийн дэл...
улс төр
Хөдөлмөрийн яамны харьяа 21 аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн захирал, мөн 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нар намын харьяаллаас болж нэгэн зэрэг ажлаасаа чөлөөлөгдсөн тухай мэдээлэл цацагдаад байгаа. Дээрх асуудалд Хөдөлмөрийн сайд С.Чинзориг өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сай...
улс төр
-Далайд гарцгүй улс, орнуудын хувьд энэ нь эмзэг тал болж, хөгжлөөр хоцрогдож ирсэн үе өнгөрч, дараагийн зуун жилийн хөгжил эх газрын орнуудад түшиглэнэ гэсэн том амбицийг илэрхийлж буй Хятад улс энэ талаар ОХУ-тай ойлголцолд хүрээд байсан бол энэ удаад Энэтхэг, Монгол хоёрт урилга өгөв- Дэлхийн худалдаа, эдийн засаг ө...
улс төр
-Дэлхий нийтэд бодитоор занал­хийлж байсан аюулыг хамтын хүчээр дарсан баярыг тэмдэглэхээс татгалз­­санаараа дэлхийд дахин өөр нэг аюул занал бий болгож байгаа биш үү гэсэн асуултыг зарим хэвлэл гаргаж тавьж байна- Оросын ард түмэн фашист Германыг бут ниргэсний 70 жилийн ойгоо нижгэр тэмдэглэлээ. Москвагийн төв Улаан т...
улс төр
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин MNC телевизэд сүүлийн үед олоны анхааралд байгаа хуулийн салбарын шинэчлэлийн асуудлаар ярилцлага өгчээ. -Хууль зүйн сайд Д.Дорлигжав та хоёр нэг намын хүмүүс. Гэтэл сүүлийн үед таны нэгдсэн чуулган, байнгын хорооны хуралдаан дээр хэлж байгаа үгүүдээс харахад та хоёрын дунд илт зөрчил яваад бай...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр Израиль улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Матан Вилнайг эх орондоо бүрмөсөн буцах гэж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Элчин сайд Матан Вилнай нь 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барьсан бөгөөд өнгөрсөн хугацаан...
улс төр
Хамаг Монгол Улс хийгээд Их Монгол гүрэн, Монгол туургатны сүлд хайрхан болсон өнө эртний түүхтэй “Бурхан Халдун” уулын тэнгэрийг тайх тахилга, Монгол Улсын бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлэн тахих төрийн их ёслол 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Хан Хэнтий уул болох Бурхан...
улс төр
“Төр, иргэд, хувийн хэвшлийн хамтын цогц ажиллагааны үр дүнд Туул голыг хамгаалж чадна” Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран “Туул голын  ашиглалт, хамгаалалт, бохирдол ба шийдвэрлэх арга зам” сэдэв...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Бичиг соёл-2015” уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнг Хэнтий аймгийн Чингис хот, Дэлгэрхаан суманд зохион байгууллаа. Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол Чингис хотод болж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын болон олон улсын үзэсгэлэнгийн төлөөлөгч, Хэнтий аймгийн удирдлага...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв Монголын анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазарын мэлмий гийсний 380 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээн Занабазар: Амьдрал, өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал...
улс төр
Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ганхуягаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын Парламентад хийх ажлын айлчлалын талаар тодрууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Европын Парламентад хийх энэхүү айлчлалын зорилго, ач холбогдол юу вэ? -Монгол Улс Европ...
улс төр
“Энэхүү тэмцээн Монгол Улсынхаа төлөө тангараг өргөсөн мөрдэс нэгтнүүдийн мэргэжлийн ур чадварын илэрхийлэл болж байна” Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд зохион байгуулдаг Марш тактикийн аварга шалгару...
улс төр
-Европын парламентын нэгдсэн хуралдааныг манай тусгай сурвалжлагч Д.НАРАНТУЯА сурвалжилж байна- Европын парламентын нэгдсэн хуралдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Европын холбооны гишүүн 28 орныг төлөөлсөн 751 гишүүнтэй Европын парламентын нэгдсэн хуралдаан энэ сарын 8-11-нд үргэлжлэх бөгөөд өнөөдөр Улаанбаатарын ц...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц нар хэвлэл мэдээлэлийнхэнд мэдээлэл хийв Европын Парламентад албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц нар уулзалт хийж, хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл хийлээ. Европ...
улс төр
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхантай ярилцлаа. -Шүүхийг шинэчлэнэ гээд Шүүхийн ерөнхий зөвлөлийг байгуулсан. Гэхдээ энэ шинэчлэлийн агуулга худал болов уу гэж хардах боллоо. Яагаад гэвэл Үндсэн хуулиа зөрчсөн гээд шийдвэрүүд гарлаа шүү? -Хоёр зүйл бий. Нэгт, Үндсэн хууль маань өөрөө ...
улс төр
Яруу найрагч генсек Ж.Мөнхбат МАН-ын шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаар “Монголын Үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнхбат сонгогдов. Ж.Мөнхбат өнгөрсөн есдүгээр сараас эхлэн намын залуу гишүүдтэйгээ нэгдэн шинэчлэх хөдөлгөөн байгуулж, намын шинэчлэл, удирдлагуудаа солих, намын Бага  хурлыг хуралдуулж, Их хурлыг товлон зарлуула...
улс төр
$(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://politics.news.mn/content/213931.shtml', via: 'news_mn' }); }); Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа. Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэтрин Элизабет Жейн Арнолд өнөөдөр  Итгэмжлэх жуух бичиг барив. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Элчин сайд Кэтрин Арнолдыг хүлээн авч уулзлаа. Уу...
улс төр
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төслийг гишүүд хэлэлцэн дэмжсэн тул эцсийн хэлэлцүүлгийг хийлгэхээр УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. Эх сурвалж:...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 15:00 цагт Эрүүл мэнд, спортын яаманд  болох “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрт арга хэмжээний нээлтэд оролцож үг хэлнэ. Тус арга хэмжээний нээлтэд эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнууд, эмч мэргэжилтэн, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцох ...
улс төр
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолын ажиллагааг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар тус  үйлдвэрийн зарим ажилтанд гавъяат цол хүртээв. Ерөнхийлөгчийн зарлигаар Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өргөтгөлийн бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан эрхэлсэн ажилд...
улс төр
-Хөгжлийг баялаг бүтээгчид бий болгодог. Харин баялаг хэрхэн бүтдэг вэ гэвэл бусадтай хуваалцсанаар, бусадтай хамтран ажилласнаар, бусдад үнэлүүлснээр бий болдог юм- Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт хоёр дахь удаагаа өнөөдөр Их тэнгэр цогцолборт болов. Дээд хэмжээний уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Э...
улс төр
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч хатагтай Сезин Синаноглуг бүрэн эрхийн хугацаа өндөрлөж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд хатагтай Сезин Синаноглу М...
улс төр
-Энэ бол муу мэдээ, харин сайн мэдээ нь гурав дахь орон сууцанд 0-2 хувь хүртэл татвар ногдуулах нь- “ Татвар нэмэхгүй”... энэ үгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бизнес эрхлэгчиддээ хандан чуулганы танхимын индэр дээрээс ердөө зургаа хоногийн өмнө хэлж байлаа . Эдийн засгийн хямралаас болж, татвараа дөнгөн данган төлж, з...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бүрэн эрхийнхээ хүрээнд санаачлан боловсруулсан хуулийн төслүүдийнхээ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хоёр жилийн өмнө Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлага гаргаж, энэ хүрээнд тодорхой хуулиудыг санаачлахаа мэдэгдэж байсан. Нийтдээ 50 шахам хуулийн төсөл санаачлах...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн энэ 6 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлал нь 1956 онд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш Мьянмарын төрийн тэргүүний түвшинд хэр...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. Монгол, Мьянмарын сэтгүүлчид тус бүр нэг асуултад хариулт авсан юм. МҮОНТВ: -Мьянмарын таван сая иргэн улсынхаа Үндсэн хуул...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн болон дагалдан яваа төлөөлөгчид өчигдөр үдээс хойш “Чингисийн хүрээ” жуулчны баазад хүрэлцэн очиж монгол үндэсний бэсрэг наадам үзэж сонирхов. Бэсрэг наадмын үеэр Мьянмарын Ерөнхий...
улс төр
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс дараах тодруулгыг авлаа. -Ноён уулыг дархан цаазат газар болгох тухай хуулийн төслийг Ардчилсан намын гишүүд санаачилсан, тэдний нэг нь та. Өлсгөлөн зарлагдсаас тавьсан шаардлагын дагуу уг хуулийн төслийг боловсруулжээ гэж ойлгож болох уу? -УИХ дахь Ардчилсан намын бүлэг дээр энэ олон зал...
улс төр
Ардчилсан намын “зодоон” саарал ордоноос хальж, дунд доод шатныхандаа хүртэл халдварлах болсон байна. Тухайлбал, СХД-ийн Ардчилсан намын хорооныхон хоёр хуваагдан, талцсаар багагүй хугацаа өнгөрлөө. Сар шинийн өмнөх өдөр буюу битүүнд тус намын байрны хаалга үүдийг эвдэн орсон хэрэг гарсан бөгөөд энэ талаар СХД-ийн Ардч...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -АНУ-ын иргэн Жастин Капла болон Филиппин Улсын хоёр иргэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Ерөнхийлөгч уучлал үзүүлэх болов уу? -Жастин Капла Ерөнхийлөгчөөс уучлал хүссэн. Үндсэн хуульд зааснаар аль ч у...
улс төр
-Энэ хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхэд инфляцийн өсөлтийг хязгаарлах, валютын ханшийг тогтворжуулахад том хувь нэмэр болно- УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбаттай ярилцлаа. -Концессын гэрээгээр 72 бага сургууль, цэцэрлэг бариулахаар талууд гэрээ байгуулсан нь хөрөнгө оруулалт сэргэх нь үү гэх итгэл төрүүл...
улс төр
Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарим хүнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлө х шийдвэр гаргасан. Тодруулбал т атвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кр...
улс төр
Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд бидний саналыг хангалттай сайн тусгасангүй хэмээн МҮЭ мэдэгдэл гаргаж, Засгийн газар болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбоонд шаардлага хүргүүлж буйгаа хэвлэлээр зарласан. Тиймээс тэдний шаардлагын талаар Хөдөлмөрийн сайд С.Чинзоригоос дараах тодруулгыг авлаа. -Хө...
улс төр
Японы Сендай хотноо энэ сарын 13-18-ны  өдрүүдэд болох Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын бага хуралд  Монгол Улсыг төлөөлөн оролцох төлөөлөгчид, НҮБ-ын төрөлжсөн агентлагийн төлөөлөгчидтэй Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр уулзлаа. Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд багтдаг Онцгой байдлын газарт хамааралтай Гамшгийн...
улс төр
Одоогоос 25 жилийн өмнөх гуравдугаар сарын зэвэргэн салхи үлээж, хаврын хуйсагнуур тэнгэр аашаа үзүүлсэн энэ л өдрүүдэд Ардчиллын алтан хараацайнууд анхны улстөрийн өлсгөлөнг зарлаж, тухайн үедээ тэсрэлт хийж байв. Нэг намын дарангуйлал тогтож, нийгэм бүхэлдээ айдас хүйдэст автсан тэр үед залуу нас, амь амьдралаа золин...
улс төр
-Бид хүчирхийллээр бус, хуулиар асуудлыг шийдвэрлэх гэж Үндсэн хуульт ардчиллын замыг сонгосон- Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. - Чаргаар гулгаж байхдаа өндөр настай хүний амь насыг хохироосон гэх насанд хүрээгүй хүүхэд Монгол Улсын Ерөн...
улс төр
УИХ-ын гишүүн С.Ганбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -“ Улс төр дэх популизм хэрээс хэтэр ч, М онголчуудын нэр хүнд гадны хөрөнгө оруулагчдын дунд унаж, татварын орлогийн ихэнхийг бүрдүүлж байсан мөнгөний урсгал татарсан” гэж  улстөрч ид ярих боллоо. Үнэхээр популизмаас болж гадныхан үргэсэн үү ? -Монгол Улсад хө...
улс төр
УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах тодруулгыг хийлээ. -МҮОНРТ-ийн айл өрхүүдээс авдаг хураамжийг хүчингүй болгохоор хуулийн төсөл боловсруулж буй юм байна. Хэзээ хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх вэ? -УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж иргэдээс МҮОНРТ-ийн хураамжийг хүчингүй болгох санал ирсэн. Үүний дагуу МҮ...
улс төр
10 орчим сая хүн амтай Бүгд Найрамдах Беларусь улс нь хөдөө аж ахуй, аж үйлдвэрлэл өндөр хөгжсөн орон. Тус улсын хувьд Элчин сайдын яамаа өнгөрсөн жил Монголд албан ёсоор нээсэн юм. Ингэснээр манай хоёр улс хамтран ажиллах харилцаагаа хөгжүүлэх олон боломж нээгдсэн гэж болно. Энэ удаад Бүгд Найрамдах Беларусь улсаас Мо...
улс төр
Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд зургаан агентлаг харьяалагддаг. Тэрбээр ажлаа авснаасаа  хойш эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг агентлагуудынхаа ажилтай биечлэн танилцаж байгаа. Өнгөрөгч хоёр долоо хоногт Шадар сайд У.Хүрэлсүх “Оюуны өмчийн хамгаалалтыг сайжруулах нь” хэлэлцүүлэгт оролцож тодорхой бодлого дэвшүүлж...
улс төр
Улсын онцгой комиссын ээлжит хурлаар ·  Энэ онд гарсан ой хээрийн түймэр болон гамшгийн үеэр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тулгамдсан асуудал ·  Улаанбаатар хот орчимд суурилуулсан геофизикийн мониторонгийн станц болон газар хөдлөлтийн аюулыг амжиж анхааруулах системийн хээрийн станц, мэдээлэл дамжуулах сүлжээг 2015 он...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанаар өнөөдөр Тавантолгойн гэрээний асуудлыг хэлэлцээд УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулах, улмаар энэ асуудлыг УИХ-аар оруулж хэлэлцүүлэх, үүний дараа гэрээ байгуулах эрхийг олгох гэсэн шийдвэрт хүрсэн байна. Энэ тухай мэдээллийг УИХ дахь Ардчилсан...
улс төр
Л.Болд: Ардчилал шударга ёс, тусгаар тогтнолын баталгаа мөн ч байнгын өмгөөлөл, ухаарал шаарддаг зүйл Монголын ардчилагчид Ардчилсан хувьсгал үүсч хөгжсөний 25 жилийн ой, Ардчилсан намын баярын өдрөө тэмдэглэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд журмын нөхдөдөө хандан ардчиллын үнэт зүйлсээ хамгаалан нэгдэхийг ури...
улс төр
Монгол Улсын сайд М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   М.ЭНХСАЙХАН: ТАВАНТОЛГОЙН ТӨСЛИЙГ УЛСТӨРЖҮҮЛЖ БАЙГАА НЬ "ГАДААД" ЗАХИАЛГАТАЙ -Өнөөдрийн хувьд хамгийн их дуулиан болж байгаа нэг сэдвийг тойрч ярилцах гэсэн юм. Ямар сэдэв гэдгийг нь та өөрөө сайн мэдэж байгаа. Ингэхэд Тавантолгойн төслөөс болоод Монголын...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Д.Оюунхорол  ажиллаж байгаа.  Хуулийн төслийг хэлэлцэх үеэр түүнээс  Казиногийн  тухай хуулийн хүрээнд  зарим асуултад хариулт авлаа. -Монгол Улс Казиногий...
улс төр
Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржоос цаг үеийн зарим асуудлаар цөөн зүйлийг тодрууллаа. -Хүний эрхийн үндэсний комиссын даргын хувьд биш, Үндсэн хуулийн мэргэжлийн хүний хувьд, Үндсэн хуулийг боловсруулах ажлыг эхнээс нь авахуулаад батлуулах хүртэл оролцож байсны хувьд, мөн Ерөнхийлөгчийн тухай хуулийг б...
улс төр
УИХ-ын гишүүн, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгтэй цаг үеийн асуудлаар уулзаж ярилцлаа. -Засгийн газрын хуралдаанаар уржигдар Тавантолгойн гэрээний төслийг эцэслэн ярих ёстой байсан ч энэ асуудлаар хуралдсангүй. УИХ дээр асуудлыг татаж авчирах болсныг зөв, буруу гэсэн байр суурь явж байна, Таныхаар яавал д...
улс төр
-М.Энхсайхан сайдын зарим үгийг хүлээн зөвшөөрч байгаа. Томоохон бизнесийн гэрээнүүд тодорхой хугацаанд хүртэл нээлттэй байдаггүй зарчим бий- УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ-ын хаврын чуулган эхэлсэн өдөр Ерөнхий сайд “УИХ Тавантолгойн асуудлы...
улс төр
Экс Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан М.Хүдэрбаатартай ярилцлаа. -Шинэчлэлийн Засгийн газры н үед та Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Танай засгийг сайн ажилласан гэх нэгэн байхад бас муу ажилласан гэж шүүмжлэх хүмүүс байдаг. Нөгөө талаар Н.Алтанхуяг муу ажилласан гэх шүүмжлэл болгоны ард зөвлөхүүд муутай...
улс төр
Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өнөөдөр “Сайдын цаг”-т оролцож, салбартаа хэрэгжиж байгаа бодлого, хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө. Тус яам барилгын салбарт үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг сонгомол утгаар нь хэрэгжүүлэх зорилт тавьжээ. Мөн барилгын салбарын хөдөлмөр хамгаалал, стандартыг шинэчлэх аж. Хо...
улс төр
УИХ-ын гишүүн М.Батчимэгтэй ярилцлаа. -УИХ-ын чуулганы завсарлaгаанаар таньтай холбогдох гэсэн ч ихэвчлэн эзгүй таарсан. Энэ хугацаанд ямар ажил амжуулав? -Завсарлагааны хугацааг нэлээд завгүй өнгөрөөлөө. Монгол Улс Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ) гэж том байгууллагын гишүүн болоод удаа­...
улс төр
16:22 “Эмэгтэйчүүдийн хөгжил, оролцоо” сэдэвт үндэсний чуулганы үеэр хөндөгдсөн чухал асуудлын нэг нь УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн “Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр тавьсан илтгэл байлаа. Монгол Улсын хэмжээнд их, дээд сургууль төгсөгчдийн 60 хувь бүсгүйчүүд байдаг ч дунд шатны удирдах албан тушаа...
улс төр
“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын Тамгын газраас өчигдөр буцаасан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоос тодрууллаа. -Засгийн газар “Тавантолгой”-н гэрээний төслийг өргөн барих тогтоолыг хэзээ өгсөн бол? -“Тавантолгой”-н гэрээний төслийг өргөн барих тогтоол УИХ-д хүргүүлсэн. Харин УИ...
улс төр
-Тухайн тойргийн нийт сонгогчдын 10-аас доошгүй хувь нь санал гаргасан тохиолдолд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг авч хэлэлцэхээр хуульд тусгасан гэв- УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай УИХ-д өргөн бариад байгаа Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцл...
улс төр
Хөдөлмөрийн сайд С.Чинзоригийг салбартаа улстөржсөн халаа сэлгээ хийж, төрийн албан хаагчдыг бөөнөөр нь халсан тул гаргасан тушаалыг нь хүчингүй болгох шаардлагыг Ерөнхий сайдад тавьсан хэмээн АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар нар м...
улс төр
“Эрдэнэс тавантолгой”-н захирал Я.Батсуурийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэргээр хорьсон гэж хуулийнхан мэдээлсэн. Тэгвэл Я.Батсуурь хоёр хоногийн өмнө  намынхандаа хандан захидал бичсэн юм. Тэрбээр Монголын төрд хоёргүй сэтгэлээр 30 жил зүтгэсний дараа шоронд хоригдож буйдаа гомдолтой байгаагаа илэрхийлсэн ю...
улс төр
МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа. -НАМЗХ-ны залуус эрх мэдлээ булаацалдаад хоёр хуваагдлаа гэсэн яриа нэлээд эртнээс цацагдах болсон. Илүү тодорхойгоор хэлбэл, МАН-ын залуус мөнгөтэй нь нэг талд боловсролтой нь нэг талд ялгарчихсан юм шиг харагдаад байгаа. Танай байг...
улс төр
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. -“АСЕМ”-ийн дээд хэмжээний уул­залт ирэх онд Улаанбаатарт болно. Нөгөөтэйгүүр,“АСЕМ”-ийг бид яаж зохион байгуулахаас шалтгаалж дэл­хий нийт ээлжит дүнгээ тавих байх. Одоогоор бэлтгэл ажил хэдэн хувьтай яваа бол? -Хугацаа бага үлдлээ. Бидний хувьд Ерөнхий сайдаар ахлуулсан а...
улс төр
News агентлаг энэ долоо хоногийн "ОНЦЛОХ СЭДЭВ"-ээр Нийтийн сонсголын тухай хуулийг нэрлэсэн.  Энэ удаа  УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн ярилцлагыг хүргэж байна. МУ-ын Ерөнхийлөгч “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих  санаачлагыг гаргаж, уг  санаачлагын хүрээнд хэд хэдэн цогц хуулийн төслийг боловсруулаад явж байгаагийн нэ...
улс төр
АН-ын гүйцэтгэх зөвлөл өнөөдрийн хуралдаанаараа Тавантолгойн гэрээний талаар хэлэлцэж, гэрээг урагшлуулах нь зүйтэй гэдэгт санал нийлжээ. Ингэхдээ Тавантолгойн ордод эзэмших 51 хувийг төрийн өмчит “Эрдэнэс тавантолгой” компани эзэмшээд, үлдсэн 49 хувьд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдыг оруулах нь зөв юм гэж үзжээ. Тэ...
улс төр
-Олон улсын зарчим нь улстөрийн санхүүжилтийг  хориглохоос илүүтэй ил тод, нээлттэй, хяналттай, хариуцлага тооцдог механизмыг бий болгохыг чухалчилж байна- Сонгогчдын  боловсрол төвийн тэргүүн С.Оюунтуяатай Улстөрийн намын санхүүжилтийн  хүрээнд   ярилцлаа. -Улстөрийн намын тухай хуулийн төсөл хаврын чуулганаар хэлэлцэ...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Энэ өдрийн хуралдаанаар зарим томилгоо хийжээ. Тухайлбал Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг томилсон байна. Мөн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Ганчимэгийг томилсон байна. Т.АНУ   $(func...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийнэ. Түүнийг ямар мэдээлэл хийх бол гэх хүлээлт үүсээд байгаа. Ерөнхий сайд энэ удаа Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 40  хууль, тогтоомжийн хэлэлцүүлгийн явцын талаар мэдээлэл өгөхөө УИХ-ын  даргад мэдэгджээ.  ...
улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээллийнхээ эхэнд “УИХ-ын 2015 оны 2 дугаар сарын 41 дүгээр тогтоолоор баталсан “Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр Засгийн газар эрчимтэй ажиллаж байна” гэж хэллээ. Мөн Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн ...
улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад айлчилж буй Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр орой "Чингис хаан" нисэх онгоцны буудалд газардсан билээ. Өнөөдөр өглөө түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд Чингисийн талбайд угтан авснаар албан ёсны айлчлал эхэллээ. Энэхүү айлчлалын үеэр хоёр улсы...
улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди энэ сарын 16-18-нд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр өчигдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирэв. Монголд ирэхийн өмнө ноён Моди БНХАУ-д айлчилсан. Харин ноён Моди Улаанбаатараас Сөүл рүү хөлгийн жолоо залах учиртай. 2014 оны та...
улс төр
Даваа гариг бүрийн 16.00 цагаас Засгийн газар хуралддаг уламжлал тогтсон.  Тэгвэл Ерөнхий сайд Арабын нэгдсэн Эмират улс руу ажлын айлчлал хийхээр явсан, мөн Засгийн газрын  хуралдаан болдог танхимд гал гарсантай холбоотойгоор засаг хуралдах эсэх нь тодорхойгүй байсан. Энэ талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөрөөс тодр...
улс төр
“АСЕМ: Монгол Улс-Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал 2015 оны тавдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаатай холбогдуулан өнөөдөр Гадаад хэргийн Яаман дээр Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар хэвлэлийн бага хурал хийлээ. Лаос улсад 2012 онд болсон АСЕМ-ын дээд хэмжээний IX чу...
улс төр
Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр 11 цагаас мэдээлэл хийнэ. Сэтгүүлчдийг Төрийн ордны дөрөвдүгээр давхрын Нутгийн удирдлагын танхимд хүрэлцэн ирэхийг урьж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.   Засгийн газры...
улс төр
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг”-т өнөөдөр оролцож, салбартаа хийж буй ажлаа танилцууллаа. Тэрбээр  өнгөрсөн жилийн хугацаанд тодорхой нэрлэж болох 100 ажил амжуулсан болохоо хэлсэн юм.  Тухайлбал  2014-2024 онд Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого-ыг  батлуулсан нь энэ салбарын шинэч...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийх үеэр Оюутолгойн далд уурхайн санхүүжилт шийдэгдэж, гэрээнд талууд гарын үсэг зурсан болохыг о...
улс төр
Цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр хүүхэд  бүрийг хөгжүүлэх “Сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр”-ийг  хэрэгжүүлж байна.  Энэ хөтөлбөрийг боловсруулан туршиж байгаа нь  энэ хичээлийн жилийн  онцлог ажил юм гэж  БСШУ-ны сайд Л.Гантөмөр “Сайдын цаг” уулзалтад оролцохдоо хэллээ. Энэ хөтөлбөрий...
улс төр
Засгийн газар ээлжит хуралдаанаа өчигдөр хийсэн. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Засгийн газар “Эрдэнэт”-ийн дулааны цахилгаан станцыг шинэчлэх, Эгийн голын усан цахилгаан станцын эхний ээлжийн бүтээн байгуулалтыг концессийн гэрээгээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, х...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан 2015 оны 5 дугаар сарын 25-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийг энэ онд эхлүүлнэ Манай улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд 8-10 хувиар өсч байгаагаас  2012-2013 оноос эхлэн төвийн эрчим хүчний систем чадлын...
улс төр
Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо. “Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн тө...
улс төр
Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг” уулзалтад Уул уурхайн сайд Р.Жигжид оролцлоо. Тэрээр  уул уурхайн салбарт хэрэгжиж байгаа эрхзүйн шинэчлэлт, бодлогын хэрэгжилт цаашдын зорилтын талаар мэдээлэл өгсөн юм. Нүүрсний салбарын зах зээл уналттай байгаа тул Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг 14 хоног...
улс төр
Лхагва гаригт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар газрыг эргэлтэд оруулах асуудлыг хөндөн ярилцлаа. Уулзалтад Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар оролцлоо. “Засгийн газар газрыг эргэлтэд оруулахтай холбоотой хоёр хуулийн тө...
улс төр
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хүүхдийн баяр” соёл, урлагийн нэгдсэн арга хэмжээ Чингисийн талбайд болж, нийслэлийн зарим сургуулийн сурагчид урлагийн шилдэг үзүүлбэрээ найз нөхөд, дүү нартаа толилуулав. Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн тэргүүн Ч.Сайханбилэг баярын нэг...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар өнөөдөр Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ. Ирэх онд Улаанбаатар хотноо АСЕМ-ын дээд хэмжээний уулзалт  зохиогдоно.   Уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэх  асуудлыг хэлэлцээд төлөөлөгчдийг хүлээн авах зочид буудал, унаа тэрэг, “Их...
улс төр
МАН шинэчлэгдэхээ мэдэгдэж Их хурал, Бага хурлаа зарлан хуралдуулсан ч амжилт олсонгүй, дотоод зөрчлөө улам хурцатгав. Хэрвээ шинэ удирдлагууд дотоод дахь зөрчлөө эвээр шийдэж чадахгүй бол хэзээ нэгэн цагт дарьтай торх дэлбэрч болзошгүй нь. Харин торх дэлбэлж, сэлэм эргүүлэх “баатар” нь хэн бэ?. МАН-д том, том авлигач ...
улс төр
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар зарим томилгоог хийсэн байна. Тодруулбал, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатарыг өөрийнх нь хүсэлтээр нь ажлаас нь чөлөөлжээ. Төрийн албаны зөвлөлөөс түүнийг хууль бусаар томилсон тул эрхзүйн чадамжгүй гэх албан бичгийг Засгийн газарт хүргүүлээд хэдэн са...
улс төр
Аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг оролцуулсан Засгийн газрын  өргөтгөсөн хуралдаан өнөөдөр 16.00 цагт Төрийн ордны “Б” танхимд болно. Энэ үеэр Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын зарцуулалт болон хог хаягдал, орчны бохирдлын тухай, Орон сууц барих төслийг дэмжих тухай, Орон нутагт үйлдвэрлэл хөгжүүлэх талаар 2...
улс төр
Долоо хоног бүрийн пүрэв гаригт болдог “Сайдын цаг”-т өнөөдөр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон оролцож, салбартаа хийж буй шинэчлэл, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан “Төрийн цэргийн бодлогын үндэс” баримт бичгийг сүүлийн 2-3 жилийн ху...
улс төр