news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Чех Улсын Сенатын танхимын дарга Милан Штех бараалхав. Уулзалтын эхэнд Милан Штех өөрийн орны парламентын талаар товч танилцууллаа.  Чехийн Парламент нь Сенатын танхим, Төлөөлөгчдийн танхимаас бүрдэх бөгөөд...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өчигдөр албан ёсоор хуралдсангүй. Гэсэн ч өнгөрсөн долоо хоногт хаалттай хуралдаад олонхиороо засгаа авч үлдэх нь зүйтэй, МАН-ын саналаар засгаа унагах нь буруу гэж тохирсноо баталгаажуулах нь зүйтэй гэж үзээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахгүй гэх бичигт гарын үсэг цуглуул...
улс төр
Ерөнхий сайдын асуудлаас болж Ардчилсан намынхан хоёр хуваагдчихаад байгаа билээ. УИХ-ын нэр бүхий зарим гишүүд МАН-аас өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах төсөлд гарын үсэг зурсан. Тус намын генсек Ц.Оюундарь намынхаа эсрэг кноп дарвал намаасаа хөөнө гэдгээ ил тод илэрхийлсэн юм. Тэгвэл энэ талаар АН-ын Хяналтын ер...
улс төр
Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын зургаа дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулж, олон жилийн түүхтэй “ахмад” нам шинэчлэлд “хөл тавьж”, Интерполоор эрэн сурвалжлагдсан эрхэм ил захидал илгээсэн үйл явдал өрнүүн долоо хоног байлаа. Улируулсан сонголт Монгол Улс шинэ Ерөнхийлөгчөө сонгох сонголтоо өнгөр...
улс төр
МАН-ын залуус шинэчлэл хийх “X”төлөвлөгөөндөө орчихож. Одоогоор тус намын 28 гишүүн “Шинэчилье” нэгдсэн хөдөлгөөнийг дэм­жиж гарын үсгээ зурчихаад байна. Эцэст нь 2013 оны зургаадугаар сарын 28 гэснийг бодоход “ялагдлын маргааш”-ийн эмоци гэж хэлж болохоор. Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон Б.Бат-Эрдэнэ гишүүн х...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 56.9 хувийн саналаар дэмжин, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм.  Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төсөлд төмөр зам, эрчим хү...
улс төр
Тавантолгойн төсөлтэй холбоотойгоор гарч байгаа шүүмжлэлүүдэд Ажлын хэсгийн зүгээс тайлбар тавьжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга З.Энхболдын сэтгүүлчидтэй хийсэн “Зангиагүй уулзалт”-ын үеэр хэлсэн зарим баримтуудад тайлбар хийжээ. Шүүмжлэл: Сү.Батболдын компани олон сая долларын үнэтэй ордыг, Тавантолгойн лицензийг нэг ...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд олонхийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн байна....
улс төр
УЛСЫН ИХ ХУРЛЫН 2014 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 10 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 13.00 цагаас: Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Төрийн захиргааны б...
улс төр
Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн   Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өнөөдөр / 2014.10.02 / өргөн барилаа. Шинэчлэлийн засги...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр үдээс хойш ээлжит бусаар хуралдахаар болжээ. Гэхдээ хуралдаан эхлэх цаг тодорхойгүй байна. Тус намын бүлгийн хувьд өчигдөр Удирдах зөвлөлийнхөө хамтаар өргөтгөсөн хуралдаан хийсэн бөгөөд энэ үеэр намын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд Н.Алтанхуягт хариуцлага тооцох асуудлыг боловсруулж УИХ-д...
улс төр
Засгийн газар дөнгөж сая ээлжит бус хуралдаан зарлалаа. Түүгээр цаг үеийн зарим асуудал хэлэлцэхээр болжээ. Маргааш ээлжит хуралдаанаа мөн хийх юм байна.                              Д.ОЮУН $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://politics.news.mn/content/101610.shtm...
улс төр
“Монголын улс төр “авгайшиж” байна”. Төрийн хойморт арга давамгайлж, би­лиг үгүйлэгдсэн энэ цагт иймэрхүү үгс илт олш­рох болов. Ирэх сонгуулиас урьтаж, эрчүүд эмэг­тэйчүүдийн эсрэг элдэв акци зохион байгуулж эхлэв. Хэрэв тэдний хүссэнээр болдогсон бол бүсгүйчүүд улс төрийн сэдвээр мэтгэлцэх хориотой. Хэрэв тэдний сана...
улс төр
Долдугаар сарын 1-ний үймээний үеэр таван хүний амь насыг хохироосон хэрэгт шалгагдаж буй цагдаагийн ажилтнуудын хэргийг шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал ойртох тусам тухайн цагт хашиж байсан албан тушаалаараа уг хэрэгт холбогдож буй хүмүүс, нэр төртэй улстөрчид барьц алдан, өөрсдийнх нь хэлснээр “нууцад хамаарч” б...
улс төр
Засгийн газрын ээлжит бус хуралдааныг өнөөдөр 18.00 цагт зарласан юм. Хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Тавантолгой төслийн асуудлыг хэлэлцэнэ гэх мэдээлэл бий. Хэлэлцэх асуудлын дараалалд Тавантолгойн ордын асуудлыг хэлэлцэнэ хэмээн нэр заагаагүй ч “Нууц асуудал” нэрээр багтсан байх талтай байна. Учир нь энэ ...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд Канад улсаас Монгол Улсад суугаа  Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Грегори Гөүлдхок, Канад улсын Төрийн албаны комиссын Ерөнхийлөгч асан хатагтай Мариа Баррадос нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд З.Энхболд дарга Төрийн албаны зөвлөлтэй хамтын ажиллаагаатай байдагт нь талархаад шинэ...
улс төр
Засгийн газрын 18.00 цагт зарласан Ээлжит бус хуралдаан үргэлжилж байна. Уг хуралдаанаар Төрийн нарийн бичгийн дарга нарыг томилж буй тухай мэдээлэл байна.   Төрийн албаны зөвлөлөөс Төрийн нарийн бичгийн даргыг сонгох шалгаруулалтыг зохион байгуулж, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргад Д.Нямхүүг, Зам тээври...
улс төр
УИХ-ын Тамгын газар сар шинийн өмнө ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ Сар шинийн баярыг тохиолдуулан УИХ-ын дарга З.Энхболд болон Тамгын газрын удирдлагууд  олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан ахмадуудаа хүлээн авч уулзан тэдний санал бодлыг сонслоо. УИХ-ын Тамгын газар нь Ардын И...
улс төр
УИХ-ын Байнгын хороод өнөөдөр ээлжит хуралдаанаа хийнэ. Тодруулбал, Төсвийн, Эдийн засгийн, Төрийн байгуулалтын байнгын хороод хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэх юм байна.    1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруул...
улс төр
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн / 2014.01.28 / хуралдаанаар эхлээд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, С.Бямбацогт нар жилийн орлого нь 1,5 тэрбум төгрөгөөс илүүгүй аж ахуйн нэгжид төсөвт төлсөн аж аху...
улс төр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Газрын тосны тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ингэхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгасан юм. Гэвч хэд, хэдэн санал унасанд УИХ-ын гишүүн Г.Батхүү “Ажлын хэсэг хуралдаж ажил...
улс төр
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа. -УИХ-ын гишүүд чуулганы завсарлагаанаар сонгогдсон тойрогтоо ажиллаж байгаа.Таны хувьд... -УИХ-ын гишүүн  намын жагсаалтаар болон  тодорхой нэг тойргоос сонгогддог ч нийт ард түмний дуу хоолой, санаа бодлыг  сонсдог, мэдэрдэг  байх нь чухал. Тиймээс  ганцхан тойргийнхоо иргэдтэй...
улс төр
Батжавын Амарсанаа. Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн газрын мэргэжилтэн. Нягтлан бодогч бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр, төрийн удирдлагаар Удирдлагын академи төгссөн. “Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төслийн шилдэг 30 оролцогчийн нэг. -“Улс төрд шинэ манлайлагч” төсөл эхлээд хагас жил өнгөрлөө. ...
улс төр
ОНЦЛОХ СЭДЭВ: СОНГУУЛИЙН ХУУЛЬ Жил гаруйн дараа УИХ-ын сонгууль зарлагдана. Уг сонгууль одоогийн холимог тогтолцоогоор зохион байгуулагдах уу, багасгасан 76 тойрогт хуваагдах уу гэдгийг энэ хаврын чуулганаар эцэслэх учиртай. УИХ-ын төвшинд Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг Ж.Батзандан гишүүнээ...
улс төр
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Монгол Улсад мөрдөгдөж байгаа 430 гаруй хуулийн 220 орчим нь зөрчил, түүнд хариуцлага оногдуулах тухай заасан байдаг. Тэгвэл Зөрчлийн тухай хууль батлагдан гарснаар эдгээр бүх хуу...
улс төр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /JICA/-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцлөө. Монгол Улсад өсөн нэмэгдэж байгаа өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжи...
улс төр
Клиникийн II нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй МАХН-ын дарга Н.Энхбаяр ирэх мягмар гаригт эмнэлгээс гарах тухай мэдээллийг эх сурвалж өгч байна. Эрчимт эмчилгээ хийлгэж, биеийн байдал тэнхэрч байгаа тул ийнхүү эмнэлгээс гарах болсон бололтой. Эмч нарын зүгээс МАХН-ын даргыг идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг зөвлөж буй гэнэ. Ш.Ч...
улс төр
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2014.01.28/ үдээс хойш болж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ тухай танилцуулгыг хуралдааныг даргалсан...
улс төр
МАН-ын Бага хурал 2012 оны сонгуулийн зургадугаар тойрог буюу Дорноговь, Говьсүмбэр аймагт  “Сод Монгол” группын ерөнхийлөгч Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэх шийдвэр гаргасан ч талаар боллоо. Ц.Анандбазарыг нэр дэвшүүлэх “виза” олгосны дараа буюу өнгөрсөн баасан гаригт АТГ-аас баривчлан, саатууллаа. Үүний дараа МАН-ын Удир...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 16.00 цагт товлогдсон бөгөөд нийт 11 асудулыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. Үүнээс хамгийн анхаарал татахуйц нь Хууль зүйн сайд Д.Дорлигжавын оруулж ирэх Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг нэрлэж болохоор байна. Мөн нууц асуудлыг Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэ...
улс төр
Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд өчигдөр намын хорооныхоо гадаа тайван жагсаал зохион байгуулсан билээ. Тэд нөхөн сонгуулийг хууль бусаар зохион байгуулахыг эсэргүүцэж, жагссан. Шаардлагынх нь дүнд нөхөн сонгуулийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан байна. Нөхөн сонгуулиар 16 гишүүнийг сэлгэх ёстой ба...
улс төр
С.Билэгсайхан: Үндсэн хууль амьдрал дээр хэр бууж, хэрэгжиж байгаа нь ярилцах ёстой сэдэв Ардчилсан шинэ Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Үндсэн хууль батлалцсан депутат асан С.Билэгсайхантай уулзлаа. Үндсэн хуулийн хэрэгжилт болоод зарим бэрхшээлтэй асуудлын талаар ярилцсан юм. -Ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцса...
улс төр
Монголын хариуцлага үүрэх нам албан ёсоор байгуулагдаж байгаагаа өнөөдөр мэдэгдэж, хэвлэлийн хурал хийлээ. Энэ сарын 7-ны өдөр нэрээ албан ёсоор авсан тус нам одоогоор 20 гаруй гишүүдтэй юм байна.  Тус нам нь Монгол Улсын нийгмийн харилцаанд гуравдагч түүхэн үүрэг үүрэх нам бөгөөд хуучнаар МАХН одоогийн МАН нь 1921 онд...
улс төр
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа уул уурхайн салбарт холбоотой хоёр асуудлыг хэлэлцжээ. Эхнийх нь Тавантолгойн нүүрсний ордтой холбоотойгоор уг төслийг хариуцан ажиллаж байгаа Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсчээ. Ингэхдээ хэлэлцээрийн явцын талаар мэдээлэл сон...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа түр завсарлуулаад байна. Хуралдаан 14.00 цагаас үргэлжилж, Монгол Улсын сайд М.Энхсайханы мэдээллийг сонсохоор болжээ. УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар болж, тендэр зарлахад Монг...
улс төр
Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болон байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулья. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: Хуралдаан 14.00 цагаас эхлэх ба дараах асуудлыг хэлэлцэнэ. • Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Стратегий...
улс төр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын ...
улс төр
Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нар Тайланд Улсын нийслэл Бангкок хотноо 2013 оны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохиогдож байгаа Ази, Номхон далайн Хүн амын VI бага хуралд оролцож байна. Энэхүү бага хурлаар Ази, Номхон далайн бүсийн хүн ам хөгж...
улс төр
Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Эдийн Засгийн байнгын хороо болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан...
улс төр
УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж байна. Уг хуралдаанаар Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруула...
улс төр
Түүхийн аялал жуулчлалын “Тэмүүжин” цогцолбор байгуулах асуудлаар ярилцав УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн М.Зоригт нар өнөөдөр /2014.03.18/ ОХУ-ын Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элиста хотын Иргэдийн хурлын төлөөлөгчдийн тэргүүлэгч В.Намруевыг хүлээн авч уулзав. Уулзалтаар Халимагийн Бүгд Найрамдах Улсын Элиста ...
улс төр
УИХ-ын Эдийн засаг, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн хамтарсан байнгын хорооны хуралдаанаар Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ц.Нямдорж эрх баригчдад шүүмжлэлтэй хандлаа. Түүний тайлбараар эдийн засагт хүндрэл учирсан нь өнөөгийн эрх баригчдын буруутай үйлдлээс хамаарсан бол...
улс төр
Хуулийн төслийг хэлэлцэх, эсэх асуудлыг түр хойшлуулахаар болов УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар /2013-09-17/ Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуул...
улс төр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцээд "Хэлэлцэх нь зүйтэй" хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Д.Зоригтоор ахлуулсан ажлын хэсэг байгуулах шийдвэрт хүрлээ. Дээрх шийдвэрийг гаргахын өмнө байнгын хорооны гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх ...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс хойшилж, 14.00 цаг болгосон. Гэвч 15.00 цаг өнгөрсөн хэдий ч чуулган эхлээгүй байна. Энэ нь парламент дахь улстөрийн намууд дунд үл ойлголцол үүссэнтэй холбоотой байж мэдэх аж. Намууд Засгийн газрыг хамтран байгуулахдаа 15 яам...
улс төр
Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хороо дэмжлээ УИХ-ын даргын Зөвлөлийн хурлаар баталсан хуваарийн дагуу өнөөдөр /2013.09.17/ үдээс өмнө Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамга...
улс төр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр хэлэлцэх ёстой Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн агуулга, энэхүү хуулийг яагаад санаачлах болсон эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулсан юм. Тэрээр "Монгол Улсад 112 оны 12 мянгаад аж ахуй нэгж бүртгэ...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж эхлээд буй. Уг хуралдаанд УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ирээгүй нь бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаатай холбоотой аж. Мөн Ерөнхий сайд УИХ дахь МАН-ы...
улс төр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.  Хэлэлцүүлийн шатанд УИХ-ын гишүүн Н.Батбаяр ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилга хэд байгаа, түүнийх нь тоонд Төрийн ордон орсон...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дуусгалаа. Мөн чуулганаар Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолын төслийн анхдугаар хэлэлцүүлгийг хийж гишүүдийн 73.2 хувь нь дэмжлээ. Санал хураалтад 41 гишүүн оролцсоноос 30 нь д...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч гишүүдийн ирц бүрдээгүйн улмаас хойшлуулж, 14.00 цагт дахин зарласан. Харин тус хуралдаан гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр дөнгөж сая эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад х...
улс төр
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2014.12.18/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд ийн х...
улс төр
Түр завсарлаад байсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж, Төсвийн байнгын хорооноос оруулж ирсэн Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах туха...
улс төр
Гадаад харилцааны сайд Л.Болд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хуралд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Хатагтай Мариа Рейсийг энэ сарын 26-нд ГХЯ-нд хүлээн авч уулзан хоёр талынхарилцаа, хамтын ажи...
улс төр
-АОХН-ИЙН САЙД НАРЫН 7 ДУГААР БАГА ХУРЛЫН ХҮРЭЭНД БОЛОХ АРДЧИЛЛЫН ТӨЛӨӨХ ПАРЛАМЕНТЧДЫН ЧУУЛГАНД УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГ- Эрхэм хүндэт парламентын гишүүд ээ, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, Ноёд оо, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын 7 дугаар бага хурал Монгол Улсын нийслэл Улаанб...
улс төр
Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал гурав дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Энэхүү олон улсын хуралд УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байгаа тул намын бүлгүүдийн хуралдаан маргааш болж хойшлогдсон. Мөн үүнийг дагаад байнгын хорооны хуралдаан лхагва гаригаас эхэлж хуралдах юм...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц бараалхлаа. Төрийн тэргүүний санаачилсан “Том төрөөс ухаалаг төр лүү” бодлогод иргэнээ чадвартай, ёс зүйтэй, санаачлагатай болгоход дэмжлэг үзүүлнэ гэсэн санаа туссаныг бурханы шашны төв, сүм ...
улс төр
УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй  цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Бараг 2012 оны сонгуулийн дараагаас  эхэлж яригдсан асуудлын нэг бол Улс төрийн намын тухай хууль. Та хуулийн төслийн Ажлын хэсгийн гишүүн. Ер нь энэ хууль хаврын чуулганаар амжиж батлагдах найдвар байна уу. Ажлын хэсэг хэр идэвхтэй ажиллаж байна вэ? -Улс төрийн...
улс төр
Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт болсон дахин санал хураалтын дүнгийн тухай хэлэлцээд, Тойргийн хорооны шийдвэрийг үндэслэн сонгогчдын 53.3 хувийн санал авсан Долгорсүрэнгийн Сумъяабазарын нэрийг Ерөнхийлөгчид айлтган, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Хуульд зааснаар УИХ-ын ...
улс төр
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа парламентын үйл ажиллагааны талаархи ээлжит мэдээллээ өнөөдөр сэтгүүлчдэд өгөв. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурал Төрийн ордонд үргэлжилж буйтай холбогдуулан УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааныг өнөөдөр ...
улс төр
Өнөөдөр төрийн байгуулалтын байнгын хороо, эдийн засгийн байнгын хороо болон хууль зүйн байнгын хороо зэрэг байнгын хороонууд хуралдана. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай хэлэлцэх бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр Тариалалтын бэ...
улс төр
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Д.Энхтуяа парламентын үйл ажиллагааны талаархи ээлжит мэдээллээ өнөөдөр сэтгүүлчдэд өгөв. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын YII бага хурал Төрийн ордонд үргэлжилж буйтай холбогдуулан УИХ дахь намын бүлгүүдийн хуралдааныг өнөөдөр ...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан яг одоо Төрийн ордны “Б” танхимд болж байна. Уг хуралдаанаар УИХ-ын дэд даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Р.Гончигдоржийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй” хэмээн үзлээ. УИХ-ын гишүүн С.Баярцогт УИХ-ын дэд даргын албанаас өн...
улс төр
АН болон МАН-ын удирдлагууд өнөөдөр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Хамтран ажиллах гэрээний агуулга нь АН, МАН улс орныхоо эрх ашгийн үүднээс хамтарч ажиллах тухай аж.  Хоёр намын даргын гарын үсгээ зурсан хамтран ажиллах гэрээний талаарх мэдэгдлийг удахгүй олон нийтэд танилцуулах гэнэ. Б.ЭНХ $(functi...
улс төр
Ц.Элбэгдорж: Энхийг сахиулах үйл ажиллагаа нь Батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбарын үндсэн ажлын нэг, том бодлого байх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж өнөөдөр Энхийг сахиулагчдын гэр бүлийг дэмжих төв ТББ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Энхийг сахиулагчдын ар гэрийн т...
улс төр
УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтсан Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бараг бэлэн болжээ. Уг хуулийн  төслийн Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Р.Бурмаа ажиллаж байгаа юм. Түүнээс  хуулийн төсөлд ямар шинэ зохицуулалт орсон талаар тодрууллаа. -Cонгуулийн тухай хуулийн төс...
улс төр
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр /2015.06.24/ үдээс хойш цаг сунган хуралдаж Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд С.Чинзориг танилцууллаа. Хөдөлмөрийн туха...
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна. Дөнгөж сая Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлаар гишүүд асуулт асууж, хариулт авлаа. Гишүүн Б.Гарамгайбаатар “Танай намын дарга чинь АН-ыг улс орноо удирдаж чадахгүй болоод МАН-ыг урьсан гэж байна. Та г...
улс төр
Монгол Улс, ОХУ-ын Гадаад хэргийн яамдын хэвлэл мэдээллийн асуудал хариуцсан газар хоорондын анхдугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 12 дугаар сарын 9-ний өдөр боллоо. Уулзалтад монголын талаас Монгол Улсын ГХЯ-ны Бодлого төлөвлөлт, судалгааны газрын дэд захирал Г.Амартүвшин, оросын талаас ОХУ-ын ГХЯ-ны Хэвлэл м...
улс төр
Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Христосын ардчилсан нам, Христосын нийгмийн холбоо намын бүлгийн дарга, Төв Азийн парламентын бүлгийн дарга Манфред Грундтэй уулзав. Уулзалтын үеэр хоёр орны улс төрийн харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өрг...
улс төр
МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн өөрийнх халааг авсан намын дарга М.Энхболдод хаягласан хатуухан үгтэй ил захидал олон нийтэд ил болоод байна. Тэрбээр Засгийн газарт хамтарсан нь буруу, сайд нарын томилгоог шударга хийгээгүй гэх утгатай ил захидал намын даргадаа илгээгээд байгаа юм. Түүнээс ил захидалтай холбоотойгоор...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилуулах тухай асуудлыг хэлэлцээд, гишүүдийн 94.9 хувийн саналаар дэмжин баталлаа. Санал хураалтад 59 гишүүн оролцсоноос 56 нь дэмжив. Сайдаар томилохын өмнө нэр дэвшигчид хандан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин асуулт тавилаа....
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаанаар Аж үйлдвэрийн сайдад нэр дэвшиж буй Д.Эрдэнэбатын асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар дэмжих нь зүйтэй хэмээн баталлаа. Шинээр бий болж буй яам, шинэ сайдаас гишүүн Ё.Отгонбаяр “Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүнийг хамтад нь ажиллахын эсрэг байсан хүн та давхар дээлээ тайлах уу” гэж ...
улс төр
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнөөдрийн сэдэв яах аргагүй Тавантолгой байна. Засгийн газар УИХ-д Тавантолгойн гэрээний төслийг өргөн бариад 14 хонолоо. Та уг гэрээний төсөлтэй нэгбүрчлэн танилцаж амжив уу? -Манай Ардчилсан намын  бүлгийн гишүүн болгоны нэр дээр Тавантолгойн гэрээний төслий...
улс төр
Өнөөдрийн Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон “Халх гол” чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэх эсэх  асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд  хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын ги...
улс төр
МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан У.Хүрэлсүх эх орондоо ирээд нэлээд хэд хонож байгаа бөгөөд намын гишүүдтэйгээ уулзаж эхэлжээ. Түүнийг гишүүдтэйгээ уулзах болсон шалтгааныг зарим хэвлэл “Намаа өөд татахад гар бие оролцохоор шийдсэн байж магадгүй” гэж үзэж байна. Үгүйсгэх аргагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сон...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан “түргэн горимд” шилжлээ. Яг одоо сайдад нэр дэвшигчдээс ямарваа нэгэн асуулт асууж, санал хэлэлгүйгээр шууд санал хураалт явуулж байгаа бөгөөд Аж үйлдвэрийн сайдаар нэрийг нь өргөн барьсан Д.Эрдэнэбат, Барилга хот байгуулалтын сайдаар Д.Цогтбаатар нараас ямар нэг асуулт асуусангүй. Мөн...
улс төр
УИХ-ын  намрын чуулган завсарлаж гишүүд сар шинийн уур амьсгалаасаа хараахан гараагүй байна. Чуулганы завсарлага дөрөвдүгээр сарын 5-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд гишүүд тойрогтоо ажиллан, сонгогчдынхоо санаа бодлыг сонсдог. УИХ завсарлахынхаа өмнөхөн хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлаа баталсан. Хэл...
улс төр
-“Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын танилцуулга-   Монгол Улсын Их Хурлаас 2013 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлогын баримт бичиг батлагдан гарлаа. Монгол Улс ашигт малтмалын томоохон орд газруудыг ...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд гүйцэтгэсэн ажлаа ирэх долоо хоногийн даваа гариг буюу нэгдүгээр сарын 18-нд тайлагнахаар болжээ. Хэвлэлийн хурлыг  Төрийн ордны хуралдааны “Г” танхимд зарласан байна. хуралд тус байнгын хорооны дарга А.Бакей оролцох аж. Г.ДАРЬ $(function () { $('span[d...
улс төр
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ц.Цолмон, УИХ-ын гишүүн О.Баасанхүү нар маргааш ОХУ-ыг зорихоор болжээ. Мөн тэдэнтэй хамт тус байнгын хорооны ажлын албаныхан явах аж. Сар шинийн өмнөх өдрүүдээс эхэлж ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамны мэдлийн байрыг зарсан, зараагүй, түрээсэлсэн гэх м...
улс төр
Парламентын сэтгүүлчдийн холбоо, УИХ-ын Төсвийн байнгын хороо хамтран ажиллах гэрээг үзэглэсэн байна. Энэ хүрээнд сэтгүүлчдийг санхүүгийн мэдлэгтэй болгох зорилгоор сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Анхны сургалтыг ирэх гуравдугаар сард зохион байгуулах юм байна. Сануулахад, Парламентын сэтгүүлчдийн холбоо нь өнг...
улс төр
Багануур дүүргийн иргэдийг 2 удаа төлөөлөн УИХ-д сонгогдсон Л.Болд тойрогтоо ажиллаад буцлаа. Энэ удаа тэрээр дүүргийн байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж байгаа асуудлуудыг нь хамтран хэлэлцэж, хот болох босгон дээр хөгжлийн шинэ санаа саналуудыг хамтдаа хайхаар иржээ. 35 жилийн түүхтэ...
улс төр
Ленфильмийн Свадьба в Малиновке гэж кино бий. Холливүүдийн жишгээр бол мюзикл. Иргэний дайнаас залхсан Малиновка тосгоны ахлагч Нечипор улаантан, цагаантан ухарч-давшин ахин дахин тосгонд нь ирэх тоолонд “Ахиад л засаг солигдлоо” хэмээн үглэнэ. Хашир буурал улаантан ирж яваа сургаар будёновка толгой дээрээ тавьчихна. Х...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ТӨРИЙН НУУЦЫН ЖАГСААЛТААС ЗАРИМ БАРИМТ БИЧИГ ГАРГАХЫГ ДЭМЖЛЭЭ Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн жагсаалт...
улс төр
УИХ дахь Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр Төрийн ордны Г танхимд 11.00 цагт ажлаа тайлагнана. УИХ-ын намрын чуулган завсарласантай холбогдуулан байнгын хороод өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа тайлагнадаг уламжлалтай билээ. Төрийн байгуулалтын байнгын хороог УИХ-ын гишүүн А.Бакей удирддаг юм. Өнгөрсөн хугацаанд ...
улс төр
УИХ-ын даргын захирамжаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг судлах гурван ажлын хэсэг байгуулагдаад буй. Эдгээр ажлын хэсгүүд нь Монгол Улсын сонгуулийн хуулиудыг нэгтгэх, Улс төрийн намын тухай, намын санхүүжилтийн тухай хуулийг боловсруулахаар ажиллаж байгаа ажээ. Сонгуулийн хуулийг нэгтгэх ...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнав. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей болон байнгын хорооны гишүүд мэдээлэл хийсэн юм. Төрийн байгуулалтын байнгын хороо намрын чуулганы хугацаанд 20 удаа хуралдаж, 60 асуудлыг хэлэлцсэн байна. Үүнээс хуулийн төсөл 34...
улс төр
УИХ-ын намрын чуулган завсарласнаар байнгын хороод ажлаа тайлагнаад байгаа. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хувьд 2012 оны намрын ээлжит чуулганы хугацаанд давхардсан тоогоор 40 гаруй асуудал хэлэлцэж, УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлжээ. Эдгээр асуудлын  60 гаруй хувийг буюу 23 -н хууль, бусад шийдвэрийг эцэслэн б...
улс төр
УИХ-ын 76 гишүүний гурав нь бие даагчид. Тэд МАН Засгийн газарт хамтрах нь нэгэнт тодорхой болсно учраас төрийн хяналт буюу сөрөг хүчний үүргийг гүйцэтгэнэ гэж мэдэгдлээ. Бие даагчдын зөвлөлийн гишүүн Ц.Даваасүрэн “МАНАН үүсэх нь тодорхой боллоо. Тиймээс бид өрийн таазыг нэмэгдүүлэхгүй байх, давхар дээлгүй сайдтай байх...
улс төр
Халуун намраас эхэлсэн улс төрийн жүжиг ерөнхийдөө дуусах тийшээ хандаж байна.  Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт товлогдсон ч тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон МАН-ын Бага хурал өнгөрөгч бямба гаригт гэнэт хуралдаж засагт хамтрах шийдвэр гаргаснаа зарлав.  Ийнхүү  Ардчилсан нам, Ардын нам хоёр дахин засагт хамтр...
улс төр
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг огцорсныхоо дараа  мотоцикльтой явж байгаад осолдож эгэм,  нуруундаа  гэмтэл авснаар БНСУ-ыг зориод байгаа.  Тэрбээр эмчилгээгээ хийлгүүлээд дууссан бололтой өөрийн цахим хуудаснаа "Баярлалаа та бүхэнд. Эмчилгээгээ хийлгээд бие сайжирч байна. Удахгүй очно" хэмээн бичжээ. С.СҮРЭН   $(functi...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан Төрийн ордны “Б” танхимд болж байна. Тус хуралдаанаар энэ долоо хоногт Байнгын хороо, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлууд багтжээ. Г.ДАРЬ   $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://politics.news.mn/c...
улс төр
УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай Сонгуулийн хуулийн төслийн явц болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд та саяхан  намын бүлэгтээ мэдээлэл хийсэн. Түүнээс хойш ажлын хэсэг дахин хуралдсан уу. Сонгуулийн тогтолцоон дээр нэгдсэн байр суурьт хүрч чадав уу? -...
улс төр
УИХ дахь АН-ын бүлгээс байгуулсан УИХ-д суудалтай намуудтай Засгийн газарт хамтрах асуудлыг зөвшилцөх Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн М.Батчимэг ажиллаж байгаа. Түүнээс цаг үеийн асуудлаар зарим асуултад хариулт авлаа. -Ажлын хэсгүүд Засгийн газар хамтрах байгуулах асуудлаар  ямар  тохиролцоонд хүрэв? -УИХ дахь А...
улс төр
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг facebook, twitter instagram зэрэг олон нийтийн сүлжээнд албан ёсоор ямар нэгэн хаяг, аккаунт нээгээгүй бөгөөд түүний зураг, нэрийг ашигласан хаягууд бүгд хуурамч болно. Засгийн газрын тэргүүн олон нийтийн сүлжээнд хаяг, аккаунт хөтлөн явуулдаггүй бөгөөд Ерөнхий сайдыг Хэвлэлийн төлөөлөгч боло...
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 10.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 12.00 цагийн орчимд УИХ-ын дарга тус хуралдааныг цуцалсан юм. Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэв. Тэрбээр Бид УИХ-ын үйл ажиллагааг ёс журам, хуулийн дагуу явуу...
улс төр
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан гишүүд “хурлаа тасалснаас” болж хойшиллоо. УИХ-ын чуулганы энэ өдрийн ээлжит хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Шүүгчийн орон тоо батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Түүнчлэн  хуул...
улс төр
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Ерөнхий сайдын ирэх хавар улсын хэмжээнд хийгдэх бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар гишүүд мэдээлэл сонсч, сонирхсон асуултдаа хариулт авлаа. Эл мэдээллийг УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс бусад бүлгийн гишүүд сонслоо. Засгийн газрын хувьд ирэх онд нэр бүхий зургаан аймг...
улс төр
-Тэтгэврийн зээлийн хүү бууруулах, тэтгэврийн насыг урагшлуулна гэдэг арга барсан ажил- УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогттой ярилцлаа. -УИХ Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуульд өөрчлөлт оруулахаар төслийг хэлэлцэж байна. Өөрчлөлт оруулах болсо...
улс төр