news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
УИХ-ын гишүүн Н.Энхболд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Парламентын Ассамблейн 2014 оны намрын чуулганд оролцов Швейцарийн Женев хотноо 2014 оны 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд явагдсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Парламентын Ассамблейн 2014 оны намрын чуул...
улс төр
Ж.Равдандорж: Монголын Ардчилсан Холбоо фракц албан ёсоор шинээр байгуулагдлаа Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Равдандоржтой ярилцлаа. -Саяхан интернэт сайтад Ш.Түвдэндорж та хоёрыг МоАХ-ноос гаргалаа гэсэн мэдээлэл байна. Гэтэл ардчиллын тогоонд өдий удаан “чанагдаж”явж ирсэн анхны хэдэн мундаг зал...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Холбооны Аюулгүй байдлын алба/ХАБА/-ны Бүгд Найрамдах Буриад улсын Хиагт хот дахь албыг Цэргийн гавъяаны одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан наймдугаар сарын 8-нд Хиагт хотноо хүрэлцэн очиж уг шагналыг гардууллаа. Холбооны Аюулгүй байдлын албаны...
улс төр
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинтэй ярилцлаа. -Хууль зүйн яамыг нэг намын хоёр гишүүн ээлжлээд толгойлж байна. Гэтэл яагаад нэгнийхээ хийснийг нөгөө нь үгүйсгээд байдаг юм бэ. Та хоёрын дунд хувийн өс хонзон байдаг юм болов уу ч гэж хүмүүс гайхаж эхэлж байна? -Үзэл баримтлалын зөрүү л дээ. 2012 оны сонгуулиар АН-ын амласан амл...
улс төр
УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжилж, хөрөнгө оруулалтынхаа орчин нөхцлийг хэрхэн зөөлрүүлэх вэ, хэдхэн сарын дотор Улаанбаатар дахь оффиссуудаа хаагаад буцсан хөрөнгө оруулагчдын сонирхлыг Монгол рүү хэрхэн эргүүлэх вэ гэдэг талаар УИХ, Засгийн газрын түвшиндөө мэтгэлцэж байна. Гэсэн ч хаврын чуулганы завсарлагааны хуг...
улс төр
ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнтэй ярилцлаа. -”АТГ-т шалгагдаж байсан Г.Дэнзэн Герман руу зугтжээ” гэсэн мэдээлэл хэдэн сарын турш хэвлэлийн хуудаснаас салаагүй. Харин сүүлийн хэд хоног энэ мэдээлэл “Дэнзэн Германаас иржээ” гэсэн мэдээгээр солигджээ. Хэзээ Германаас ирэв ээ? -Германы Дюссельдорф хотод математикийнхаа ...
улс төр
МАХН-ын дарга Н.Энхбаярыг  иргэншлээ солих хүсэлт гаргасныг БНСУ-ын тал хүлээн авсан тухай мэдээлэл хоёр улсын хэвлэлүүдээр гарч буй. Иргэншлээ солиход эхлээд өөрийн оронд хүсэлтээ гаргадаг бөгөөд ийм хүсэлт гаргаагүй байгаа хэмээн түүний намын улс төрчид мэдээлж буй. Тэгвэл энэ асуудлаар албан ёсны тайлбар хийхээр МАХ...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдааны талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Олонхийн бүлэг Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжсэн байна. Ерөнхий сайд өргөн мэдүүлсэн төсөлдөө Эдийн засгийн хөгжлийн яамыг Сангийн яамтай, Эрчим...
улс төр
“Хүсэл зоригоо нэгтгэе” үндэсний хөдөлгөөн, МАН-ын “Шинэчлэлийн хороо”-ноос өнөөдөр Чингисийн тайлбайд цуглаан зохион байгууллаа. Тэд орон даяар иргэдийн амжиргааны талаар судалгаа явуулсан бөгөөд тус судалгаанд оролцсон таван мянга гаруй хүний дийлэнх нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахыг дэмжсэн гэдгийг тэд хэлж...
улс төр
МАХН-ын дарга удирдлагууд дөнгөж сая хэвлэлийн бага хурал хийлээ. Ингэх болсон шалтгаан нь, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг иргэншлээ солих хүсэлт гаргасныг БНСУ-ын тал хүлээн авсан гэх мэдээллийг БНСУ-ын хэвлэл мэдээллээр цацаад байсан юм. Үүнийг МАХН-ын зүгээс эрс няцаасан бөгөөд энэ талаарх ташаа мэдээллийн талаар тодо...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийсэн юм. Бүлгээр хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгээс албан ёсоор мэдээлэл хийсэнгүй. Гэхдээ эх сурвалжийн мэдээллээр, МАН-ын бүлгийн гишүүд Соёл, спорт аялал жуулчлалын яамыг нэгтгэх саналд хүрчээ. Ингэхдээ соёлын асуудлыг Боловсрол, шинжлэх ухааны яаманд, спортыг Эр...
улс төр
Гадаад харилцааны сайд Л.Болд Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага /OECD/-ын Евразийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн Нарийн бичгийн дарга Антонио Соммаг 3 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч уулзаж харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага нь ...
улс төр
УИХ-аар Засгийн газрын бүтцэд өөрчлөлтөд оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлсэнтэй холбоотойгоор УИХ дахь бие даагчдын төлөөлөл болох УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Х.Болорчулуун нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Бие даагч гишүүдийн хувьд УИХ-аас эхлээд Засгийн ...
улс төр
Хоёр жилийн өмнө Шинэчлэлийн Засгийн газар 16 яам 19 сайдтайгаар ажлаа эхлүүлэх даалгаврыг УИХ-аас авч байсан бол гурав дахь жилийнхээ босгон дээр сэлгээ хийхээс аргагүйд хүрэв. Ерөнхий сайдын өргөн мэдүүлсэн төслөөр Эрчим хүчний яамыг Уул уурхайн яамтай, Зам тээврийн яамыг Барилга хот байгуулалтын яамтай, Эдийн засгий...
улс төр
Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн менежер Жак Мераг хүлээн авч уулзав УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей Швейцарийн Хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн  менежер Жак Мераг өчигдөр /2014.10.06/ хүлээ...
улс төр
Монголын нийгэмд засч залруулах, илүү сайжруулах олон зүйл бий. Тэр асуудал болгон шийдэл хүлээж байгаа. Энэ шийдлийг олоход дөхөм болох санал санаачилга гаргаж, олон нийтэд мэдээлсэн эрхмийн үг энэ буланд байх юм. Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгч “Хамгийн гол болгоомжилж байгаа юм бол тохирсон ярьсан зүйлээ хийж ...
улс төр
Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Роберт Шоэллхаммэр тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр /2014.10.06/ хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд ...
улс төр
“Бидний шийдэл - Шинэ хот, Хамтдаа шийдье” уриан дор МАН-аас Улаанбаатар бүсийн зөвлөгөөн-2014 –ыг олон улсын Найрамдал зусланд өнөөдөр хоёр дахь өдрөө зохион байгуулж байна. Уг зөвлөгөөнд УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй удирдлагууд, мөн нийслэл болон ес...
улс төр
Хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын 9 дүгээр зөвлөлдөх уулзалт 2014 оны 9 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнөөдөр тус уулзалтын эхний хэсэг ГХЯ-нд болов. Өргөмжит консулуудын уулзалтыг хоёр жил тутамд хийж дараагийн хоёр жилийн үйл ажиллагааны үндс...
улс төр
Хоёр хөршийн тэргүүний айлчлал зам, тээврийн салбарт юу үлдээв   БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар хэдхэн хоногийн зайтай Монгол Улсад албан ёсны, ажлын айлчлал хийгээд буцлаа. Энэхүү айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар БНХАУ-тай 26 гэрээ хэлэлцээр, протокол, санамж бичиг байгуулсан бол ОХ...
улс төр
УИХ-ын чуулганы завсарлагааныг ашиглан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ сарын 17-20-ныг хүртэл говийн аймгуудад ажиллах юм. Яг одоо тэрээр Дорноговь аймгийн Сайншандад ажиллаж, тус суманд хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна. Маргааш Замын-Үүд суманд ажиллаж, хилийн боомт, гаа...
улс төр
УИХ-ын дарга  З.Энхболдын БНСУ-д хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрээр дагалдан яваа төлөөлөгчдийн хамтаар өнөөдөр /2014.03.13/  Солонгосытн Аж Үйлдвэрийн комплексийн корпорацид зочилж, өндөр технологийн кластер хөгжүүлж буй туршлагаас хуваалцлаа. Аж үйлдвэрийн комплексийн корпорацийн ТУЗ-...
улс төр
Хоёр өдрийн өмнө  Төрийн байгуулалтын байнгын хорооноос Сонгуулийн  санхүүжилтын шинэчлэлт” хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт Сонгуулийн нэгдсэн хуулийн   Ажлын хэсгийн гишүүд,  Нээлттэй нийгэм  форум, АТГ, улстөр судлаачид, иргэний нийгмийнхэн оролцсон юм.  Улс т ө рийн нам , нэр дэвшигчдийн сонгуулийн санх ...
улс төр
БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Бодлогын зөвлөлийн гишүүн Сюй Дуньсинь тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны Бодлогын зөвлөлийн гишүүн, Олон улс судлалын сангийн ерөнхийлөгч Сюй Дуньсинь тэргүүтэй төлөөлөгчдийг  өнөөдөр /2014.09.17/ хүлээн авч уулзав. Уулзал...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдааныг маргааш 10.00 цагт хийхээр болжээ. Нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүнд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын проткол батлах тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр, проткол батлах тухай асуудал багтжээ. Эдгээр асуудлыг Гадаад харилцааны сайд...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.09.17/ манай улсад айлчилж байгаа ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Ардын Хурлын депутат Евгения Юрьевна Лудупова тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дарга уулзалтын эхэнд хэлэхдээ, Эрхэм хүндэт Евгения Юрьевнатай уулзаж буйдаа  баяртай байгаагаа илэрхийлэв. Монгол У...
улс төр
Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэг Хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын 9 дүгээр зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа Өргөмжит консулуудыг өнөөдөр /2014.09.17/ Төрийн ордонд хүлээн авч уулзаж, санал солилцов.   УИХ-ын гишүүн М.Батчимэг уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ хилийн чанадад суугаа Өргөмжит консул...
улс төр
Ардчилсан намын удирдлагууд орон нутгийн намын удирдлагуудтайгаа өнөөдөр цахим хурал хийлээ. Уг хурлаар намаас зохион байгуулж байгаа “Сумын чуулган” сургалт хэлэлцүүлгийн талаар мэдээлэл өгсөн юм.  Эл сургалт, хэлэлцүүлгээ өнгөрсөн хавар зүүн аймгаас эхлүүлж, өнөөдрийн байдлаар нийтдээ 11 аймгийн 174 сумын иргэдтэй уу...
улс төр
МИАТ компанийн хувьчлалын асуудал Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг өөрчлөхөөс илүүтэй өрсөлдөөн өрнүүлж мэдэхээр болжээ. Тус компанийг хувьчилж авах бэлтгэлийг бие даагч гишүүд хангаж эхэлсэн байна. УИХ дахь олонхийн бүлгийн гишүүд дунд ч бие даагчидтай өрсөлдөх нэр дэвшигч гарч иржээ. Тэрээр МИАТ компанид өөрийн хү...
улс төр
- Монгол хоёр хуваагдах тухай асуудал яригдаж байгаа юм биш үү - БНХАУ-ын Төрийн тэргүүн Си Зиньпин Монгол Улсад Төрийн айлчлал хийсний дараа энэхүү айлчлалын үр дүн, ач холбогдлын талаар дээр доргүй дүгнэлтээ өгч байх шиг байна. Тэдгээрээс “Чухал айлчлал болсон. Хэлэлцэн тохирсон зүйлүүдээ хэрэгжүүлж чадвал Монголын х...
улс төр
МАН-ын дарга М.Энхболдын санаачлагаар өнгөрсөн баасан гаригт эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал цаашид гарах арга хэмжээний талаар санал солилцсон. Энэхүү уулзалтад эдийн засагчид, судлаачид оролцож,  өөрсдийн байр суурийг илэрхийлсэн. Уулзалтад оролцсон эдийн засагчид өнөөгийн нөхцөл байдлыг ингэж дүгнэв. Томоохон т...
улс төр
Тавантолгойн гэрээний төсөл хийгээд холбогдох бусад хуулийн төслүүд хуульд нийцэж байгаа эсэхийг судлахаар УИХ-аас ажлын хэсэг байгуулагдан ажиллаад 10 гаруй хоногийн хугацаа өнгөрч байна. Тус ажлын хэсгийг ахалж буй УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс дараах асуултад хариулт авлаа. -Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарах вэ, 14...
улс төр
Монголын эдийн засаг хэтийн ирээдүйд ямар төвшинд хүрэх вэ гэдэг төсөөллийг Давосын шинжээчдээр гаргуулах, тэрхүү үр дүнг Дэлхийн эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлэх үүднээс энэ оны нэгдүгээр сараас томоохон судалгаа эхлүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга, урилгаар бүтэн жил шахам ажилласан Давосын шинжэ...
улс төр
Ардчилсан намын хэсэг гишүүд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт хаяглан, мэдэгдэл гаргажээ. Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.   МОНГОЛ УЛСЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ, МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ НАР ТАНАА   М...
улс төр
Засгийн газрын хуралдаан өнөөдөр болно. Уг хуралдаанаар нийт 26 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөсөн байна. Үүнд Монгол, Хятадын Засгийн газар хоорондын проткол батлах тухай, Монгол, Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр, проткол батлах тухай асуудал багтжээ. Эдгээр асуудлыг Гадаад харилцааны сайд Л.Болд оруул...
улс төр
Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, Төрийн бус байгууллагуудын чуулга уулзалтад оролцогчдод              Эрхэм хүндэт төлөөлөгчид өө, Элэг нэгт ахан дүүс ээ, Алс холын орноос эх нутгаа зорин хуран чуулж буй эрхэм Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье. Юуны өмнө энэхүү чуулга уулзалтад төлөөлөгчөө илг...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Зарлиг гаргажээ. Энэхүү зарлигийг БОНХ-ийн сайд С.Оюунд гардуулах үйл ажиллагаа өнөөдөр 14.30 цагт БОНХЯ-ны Хаан танхимд болно.Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбая...
улс төр
Гадаад харилцааны яамнаа өнөөдөр гадаад дахь монголчуудын төлөөлөл чуулж, өөрсдийн асуудал бэрхшээл, эрх ашгийн талаар санаа бодлоо илэрхийлэн хилийн чанад дахь иргэд маань төр, засагтай хэрхэн ямар чиглэлд хамтран ажиллах талаар ярилцаж байна. “Бүтээлч хамтын ажиллагаа” нэрийн дор болж буй уг чуулга уулзалт нь өчигдөр...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж байгаа БНХАУ-ын дарга Си Жиньпинд хүндэтгэл үзүүлэх УИХ-ын хүндэтгэлийн чуулган өнөөдөр зарлагдсан юм. Уг чуулган 10.45 цагт эхлэхээр товлогдсон бөгөөд Си дарга үг хэлнэ. Онцлоход, Хятадын төрийн тэргүүний энэ удаагийн айлчлал нь 11 жилийн дараа тохиож байна. Инг...
улс төр
Ерөнхий сайд Н.Алтанхуяг уулзалтын эхэнд БНХАУ-ын дарга Си Зиньпинийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай оронд төрийн айлчлал хийж буйд талархал илэрхийлээд энэ айлчлал нь хоёр орны харилцаа хамтын ажиллагааг чухалчлан үзэж байгаагийн илрэл хэмээн өндрөөр үнэлж байгаагаа хэллээ. Мөн тэрээр, Монгол Хятадын страт...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дарга Си Зиньпины айлчлалтай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан 2014 оны 8 дугаар сарын 22-ны Баасан гарагийн 10 цаг 45 минутад эхэлнэ. Улсын Их Хурлын дарга З.Энхболд хүндэтгэлийн хуралд...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2014.08.22/ БНХАУ-ын дарга Си Зиньпинд бараалхав. Уулзалтын эхэнд ноён Си Зиньпин, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна. Сүүлийн жилүүдэд Хятад Монголын харилцаанд бүхий л салбарт томоохон ахиц дэвшил гарсан байгаад баяртай ба...
улс төр
БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийж байгаа төрийн түүхэн айлчлалыг билэгдэн, "Монгол шуудан" ТӨХК-иас "Түүхэн айлчлал" сэдэвт шинэ маркыг хэвлэн гаргажээ. Нийт 10 мянган ширхэг марк хэвлэсэн байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Монгол, Хятадын Найрсаг харилцаа, хамтын ...
улс төр
Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпинд хүндэтгэл үзүүлэх хүндэтгэлийн чуулган дөнгөж сая эхэллээ.   Уг чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин болон айлчлалын бүрэлдэхүүнд багтаж ирсэн зочид төлөөлөгчид, мөн УИХ, Засгийн газрын гишүүд оролцож байна. УИХ-ын дарга...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар өндөр дээд хэмжээний айлчлал хийж байгаа байгаа Си Жиньпинд зориулсан хүндэтгэлийн чуулган үргэлжилж байна. Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Монгол ...
улс төр
УИХ-ын Хүндэтгэлийн хуралдаанд БНХАУ-ын дарга Си Жиньпин үг хэллээ   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаатай холбогдуулан зарласан Улсын Их Хурлын Хүндэтгэлийн хуралдаан өнөөдөр /2014.08.22/ боллоо. Хүндэтгэлийн хуралдаа...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Си Зиньпин УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож үг хэллээ. -Харилцаа өндөр дээд түвшинд хүрснийг тэмдэглэе-   БНХАУ-ын дарга Си Зиньпин хэлсэн үгэндээ ,  "БНХАУ-ын дэд дарга байхдаа би 2008 онд Монгол Улсад анхны айлчлалаа хийсэн юм. Тэр үетэй ...
улс төр
АЙЛЧЛАЛЫН ТАЛААРХ НЭГДСЭН БҮХ МЭДЭЭЛЛИЙГ ЭНД ДАРЖ УНШИНА УУ. Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дарга Си Зиньпин 2014 оны наймдугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа билээ. БНХАУ-ын дарга Си Зиньпин өчигдөр /08.21/ Монгол Улсын Ерөнхийл...
улс төр
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга, ОХУ-тай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч Д.Эрдэнэбат Москва хотод ажиллаж байна. Тэрээр өчигдөр Монгол Улстай хамтран ажиллах Ажил хэргийн зөвлөлийн ерөнхийлөгч, ОХУ-ын Төрийн өмчит “Ростех” компанийн ерөнхийлөгч С.В.Чемезовтэй уулзлаа. Уулзалтын ...
улс төр
БНХАУ-ын дарга Си Жиньпины Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. УИХ-ын хүндэтгэлийн чуулганд оролцож үг хэлсэн Си дарга 15.35 цагт Хятад Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд" сэдэвт фото уран зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцох юм байн...
улс төр
БНХАУ-ын дарга Си Жиньпины Монгол Улсад хийж байгаа төрийн айлчлал амжилттай үргэлжилж байна. Тэрээр 17.30 цагийн орчимд айлчлалаа өндөрлүүлж дагалдан ирсэн зочид төлөөлөгчдийнхөө хамтаар нутаг буцах байсан ч яг одоо Бэсрэг наадамд оролцож байгаа юм. Бэсрэг наадам Чингисийн хүрээ жуулчны баазад өргөн дэлгэр үргэлжилж б...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийсэн БНХАУ-ын дарга Си Зиньпин гэргий Пөн Ли-Юань, дагалдан яваа хүмүүсийн хамт өнөөдөр үдээс хойш “Туушин” зочид буудлын хурлын танхимд зочилж “Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эргэн харахуйд” сэдэвт фото зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёсло...
улс төр
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, БНХАУ-ын Дарга Си Зиньпин нар  Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан "Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дурсамж" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслолд оролцож, үзэж сонирхлоо. Үзэсгэлэнг Сангийн яам, Эдийн засгийн...
улс төр
НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдоос тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Мукиса Китуид баяр хүргэж захидал илгээсэнд хариу талархал илэрхийлсэн захидал ирүүлэв. НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлаас уг ойдоо зориулж Женев...
улс төр
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын нийслэл Нэй Пи До хотод 8 дугаар сарын 8–9–нд болсон Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН–ы Гадаад хэргийн сайд нарын 47 дугаар чуулга уулзалтад Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид АСЕАН–ы дарга орны тусгай зочноор уригдан оролцлоо. Монгол Улс ...
улс төр
Монгол Улсын Зам, тээврийн сайд А.Гансүх энэ сарын 6-9-ний өдрүүдэд ОХУ-ын Тээврийн сайд М.Ю.Соколовын урилгаар тус улсад ажлын айлчлал хийлээ. Айлчлалын үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх ОХУ-ын Тээврийн яаманд очиж, Тээврийн сайд М.Ю.Соколовтой уулзаж, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны талаар ярилцсан юм....
улс төр
УИХ-ын дэд дарга М.Энхболд Канад Улсын Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзав Монгол Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдийг өнөөдөр /2014.07.24/ хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дэд дарга М.Энхболд уулзалтьн эхэнд Улсын Их Хурлы...
улс төр
“Хэрэв орон сууц худалдан авсан этгээд нь орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банк, банк бус санхүүгийн байгууллагаас ипотекийн зээл авбал зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тохиолдолд журмын 4.3, 6.4 дэх заалт хамаарахгүй болно” гэсэн нэмэлтийг Засгийн газар Журамд нэмэлт оруулах тух...
улс төр
Улсын Их Хурлын дэд дарга, Монгол-Оросын парламентын бүлгийн дарга Л.Цог цаг үеийн асуудлаар болон Орос, Монголын харилцаа, хамтын ажиллагааны талаар ИТАР-ТАСС агентлагт өнөөдөр / 2014.08.11/ ярилцлага өглөө. ИТАР-ТАСС агентлагийн тусгай төлөөлөгч Павел Алексеевич Мыльцев УИХ-ын дэд даргаас эхлээд Халх голын 75 жилийн ...
улс төр
Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид 8 дугаар сарын 10–ны өдөр АСЕАН Бүсийн Чуулга уулзалтад (ARF) оролцлоо. Энэхүү чуулга уулзалт нь АСЕАН–ы үндсэн гишүүдээс гадна тус байгууллагын яриа хэлцлийн түнш болон хамтран ажиллагч орнуудыг хамарсан байдаг тул Ази, номхон далайн бүсийн улс төр, аюулгүй байдлын а...
улс төр
УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос дараах тодруулгыг хийлээ.   -УИХ-ын хаврын чуулганаар эдийн засгийг эрчимжүүлэх хуулиудыг баталж, Засгийн газраас “Эзэн-100” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн ч үр дүн гарахгүй байна. Валютын ханш тогтмол өссөөр 1900 төгрөгтэй тэнцэхэд тун ойртлоо, мөн хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Иргэд ...
улс төр
УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр  гэр хорооллын 24 байршилд явагдаж байгаа дахин төлөвлөлтийн ажил иргэн, аж ахуй нэгжүүдэд хүндрэл үүсгэсэн талаар мэдээлсэн юм. Түүний мэдээлснээр 24 байршил нь нийт гэр хорооллын долоон  хувийг эзэлж байгаа аж....
улс төр
Зуны турш нам гүм байсан Төрийн ордонд хөл хөдөлгөөн ихэсчээ. Намрын чуулган эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж, эдийн засагт болж буй үйл явдал, хүндрэл бэрхшээлээ ярилцан, шийдвэрлэхээр улстөрчид ийнхүү ажилдаа орсон хэрэг. Чуулганы танхимд УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг зарлан ху...
улс төр
МАН-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Т.Гантулга, Эрх зүйн бодлогын газрын дарга Д.Мөрөн, МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар хэвлэлийн бага хурал хийж, ТЕГ-аас хийсэн мэдээлэлд няцаалт өглөө. ТЕГ нь Ерөнхий сайдын гар хөл болж, улс төрийн шинжтэй байгууллага...
улс төр
Эдийн засгийг идэвхижүүлэх зорилгоор Засгийн газар “Эзэн 100” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 100 хоногийн хугацаа энэ сарын 18-нд дуусах юм. Үүнтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн ажлын албанаас Эдийн засгийн хөгжлийн яам, Монголбанкинд хандан албан бичиг илгээжээ. Түүнд таван асуудлыг хөндсөн байна. Тодруу...
улс төр
Шинэчлэлийн Засгийн газар “шүдний өвчин” болсон нэг сайдаасаа салж, санаа амарсан гэтэл үгүй бололтой. Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний хүрээнд Засгийн газар 147 тоот тогтоолыг баталж, яам, агентлаг түүний харьяа байгууллага, аймаг, нийслэл, дүүргүүдийг үр ашиггүй зардлаа танаж хэмнэлтийн горимд шилжих даалгавр...
улс төр
Сайдууд өчигдөр /VIII.12/ цуглан, Засгийн газрын асуудлаар ярилцжээ. УИХ-д суудалгүй намууд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-ын даргад хандан хоёр дахь удаагаа тавьж эхэлсэн нь сайд нарыг Засгийн газрын хувь заяаны тухай ярилцахад хүргэсэн гэх мэдээлэл байна. Эх сурвалжийн хэлснээр Ерөнхий сайд өчигдөр мөн яамдын ...
улс төр
Монгол Улсын Ерөн­хий­лөгчийн урил­гаар хоёр хөршийн тө­рийн тэргүүнүүд манай улсад долоо хоногийн зайтай албан ёсны айлчлал хийх гэж байна. Айлчлалын тов ч хоёр гуравхан хоногийн өмнө тодорхой бол­сон бөгөөд БНХАУ-ын дар­га Си Зиньпин энэ сарын 23-нд, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Пу­тин есдүгээр сарын 3-нд айлч­лах тов гарс...
улс төр
УИХ-ын гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулахыг хүсч, уриалга гаргажээ. Уг уриалгад “Өнөөгийн байдлаар валютын ханшийн өсөлт, инфляцийн түвшин манай улсын нийгэм эдийн засагт тэр дундаа ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх нь улам бүр нэмэгдсээр эдийн засгийн хямралт байдал, ...
улс төр
Шинэчлэлийн Засгийн газар энэ сарын 28-нд буюу ирэх долоо хоногийн даваа гаригт Хөвсгөл аймагт хуралдахаар товлоод байсан. Гэвч шийдвэрээ өөрчилж, Улаанбаатар хотод хуралдахаар болсон тухай “Өдрийн шуудан” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Харин бид энэ талаар Засгийн газрын хэвлэлийн албаныхнаас лавлахад “Энэ талаа...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийлээ Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурлаа. Хэлэлцээний эхэнд Ерөнхий...
улс төр
-Маш их өртөгтэй хэрүүл. Улстөрчдийн энэ хэрүүл ард түмний нуруун дээр өр буулгасан. Өөрөөр хэлбэл, улстөрчид томоохон төсөл рүү орж хэрүүл өдөхөд маш их өртөг хүлээдэг юм гэдгийг дээрх тоо харуулж байгаа- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ энэ долоо хоногт /өнгөрсөн долоо хоног/ Эдийн за...
улс төр
УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулах болсон цорын ганц бөгөөд зайлшгүй шалтгаан нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн батлан гаргах явдал. Мөн түүнийг дагаж “урт нэрт” буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, Конце...
улс төр
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өнөөдөр 11.00 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болсон байна. Хэвлэлийн хурал Уул уурхайн яаманд болох аж. УИХ-ын хаврын чуулганыг завсарлуулахын өмнө Ашигт малтмалын тухай хуулийг баталсан юм. Үүнтэй холбоотойгоор ашигт малтмалын лицензийг хэрхэн олгох, мөн уул уурхайн салбарын олбо...
улс төр
УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр тойрогтоо ажиллалаа. Тэрбээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Яармаг-Нисэх-Био-Шувууны 36.2 км болон Богд уулын арын 17 км замын ажилтай танилцсан юм. Мөн тус дүүрэгт эхэлж буй  Ашиглалтын шаардлага хангахгүй хуучин байрыг дахин төлөвлөж барих ажлын хүрээнд Нэхмэлийн шар буюу II хороо...
улс төр
МАХН-аас өнөөдөр 12.00 цагт намын байрандаа сэтгүүлчдэд мэдээлэл хийхээр болоод байна. Уг хуралд МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба тэргүүтэй тус намын нарийн бичгийн дарга нар оролцож, өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 55 сумдад тусламж үзүүлэх талаар мэдээлэл өгөх аж. Г.ДАРЬ $(function () { $('span[data_t...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Япон Улсад хийж байгаа айлчлал амжилттай өндөрлөж байгааг УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг айлчлалыг сурвалжилж яваа Монголын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд өнөөдөр /2014.07.23/ хэллээ. Энэхүү айлчлалын хамгийн гол ач холбо...
улс төр
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва өнөөдөр Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх ажлын хэсгийнхэнтэй уулзаж, бэлтгэл ажлын явцтай танилцан зарим үүрэг чиглэлийг өглөө. Энэхүү ойг тэмдэглэн өнгөрүүлэх гол зорилго нь халх голын байлдаа...
улс төр
Монгол Улсын Шадар сайд, Д.Тэрбишдагва өнөөдөр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Д.Батмөнх, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Дуламдорж нарыг дуудаж, улсын хэмжээнд гарсан боом өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл сонслоо. Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай...
улс төр
Япон улсад ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга С.Эда бараалхлаа. Ноён С.Эда Парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллана. Мөн Монгол Японы хооронд эдийн засгийн т...
улс төр
С.Одонтуяа: Ховдчууд хот төлөвлөлтийнхөө дагуу бүтээн байгуулалтаа өрнүүлж байна УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа нар энэ долоо хоногийн дундуур /2015.05.26-28-ны өдрүүдэд/ Ховд аймагт ажиллалаа. Энэ талаар С.Одонтуяа гишүүнээс тодрууллаа. -Ховд нутагт хөл тав...
улс төр
Өнгөрсөн баасан гаригийн хуралдаанд МАН-ын гишүүд ирц хүрэхгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэх асуудлыг багагүй хойш нь чангааж, чуулганы хуралдааныг завсарлахад хүргэсэн.  Ардчилсан нам, “Шударга ёс” эвсэл, бие даагчдаас  есөн гишүүн гадаадад томилолттой, гурван гишүүн өвчтэй, нэг гишүүн чөлөөтэй байсан учраас МАН-ын гишүү...
улс төр
Гадаад харилцааны сайд Л.Болд, Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрд нар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниудын төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтад Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Баярцэцэг болон ЭЗХЯ, УУЯ-ны холбогдох албаны хү...
улс төр
Канад улсын Гадаад хэргийн сайд Жон Рассэл Бэйрдын Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. Тэрээр өчигдөр үдээс хойш Улаанбаатар хотноо хүрэлцэн ирсэн юм. Айлчлалын хүрээнд яг одоо Гадаад харилцааны сайд Л.Болд, Канадын Гадаад харилцааны сайд Ж.Бэйрд нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын худалд...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлал өнөөдөр албан ёсоор өндөрлөж байна. Тиймээс өнөөдөр орой эх орондоо хүрэлцэн ирэх ажээ. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар албан ёсны хэлэлцээ хийж Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулаха...
улс төр
КАНАД УЛСЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЖОН БЭЙРДИЙН АЙЛЧЛАЛ ЭХЭЛЛЭЭ Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар Канад Улсын Гадаад хэргийн сайд Жон Бэйрдийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал эхэллээ. Айлчлалын хүрээнд сайд Л.Болд Ж.Бэйрдтэй ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Канадын харилцаа, бүс нут...
улс төр
УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавын орон нутаг дахь ажлын томилолт өчигдөр Дундговь аймагт үргэжиллээ. Тэрээр тус аймагт ажиллах үеэрээ Хөдөлмөрийн хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж, мөн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэлтэй танилцав. Энэ үеэр Дундговь аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үзэсгэлэн худалдаа...
улс төр
Жил бүрийн хавар, намрын улстөр Засгийн газрыг өөрчлөх популизмаар хүч түрдэг ч энэ намрынх УИХ-ын нэр бүхий гишүүдийг огцруулах иргэний хүсэлтээр эхэлж байна. Хаврын чуулган завсарласныг хэлэх үү, сумдын 90 жилийн ойн баяр дуусаагүй болохоор УИХ-ын гишүүдийн олонхи нь эзгүй, Төрийн ордон эл хуль байна. Гэсэн ч Хан-Уул...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан УИХ-д өргөн барьж батлуулсан Шилэн дансны тухай хуулийн төслийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцав. - Шилэн дансны хуулиа батлуулж чадсанд баяр хүргэе. Багагүй барцадтай байсан ч батлагдаж чадлаа шүү дээ ? -Энэ ху...
улс төр
Төрийн ордонд өнөөдөр Хууль зүйн салбарын шинэчлэлт сэдвээр чуулга уулзалт болсон юм. Хуулийн салбарын шинэчлэлтийн асуудлаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээс зарим зүйлийг тодруулж ярилцлаа. -Ямар чиглэлүүдээр хууль зүйн салбарыг шинэчилж байгаа вэ? -Ирэх арванхоёрдугаар сард УИХ-д найман хуулийн төслийг өргөн барина. И...
улс төр
ӨМӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн даргыг хүлээж авч уулзлаа - See more at: http://zasag.mn/news/view/6125#sthash.V4wK3Qdi.dpuf Ерөнхий сайд Н.Алтанхуяг ӨМӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн даргыг хүлээж авч уулзлаа. ӨМӨЗО-ы Намын хорооны Нарийн бичгийн даргыг хүлээж авч уулзлаа - See more at: http://zasag.mn/news/vi...
улс төр
Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Үндэсний их баяр наадам зохион байгуулах комиссийн гишүүд маргааш/07.08/ Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худагт ажиллана. Энэ үер наадмын бэлтгэл ажилтай танилцаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна. Д.ЖАРГАЛ $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetabl...
улс төр
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлынхаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус байнгын хороо хаврын чуулганы хугацаанд гишүүдийн 72.3 хувийн ирцтэйгээр нийт 11 удаа хуралдаж, 43 хуулийн төсөл, УИХ...
улс төр
МАН-ын Шинэчлэлийн хорооныхон анхдугаар Их хурлыг 2015 оны тавдугаар сард хийхээр төлөвлөж, энэ хүрээнд ирэх арваннэгдүгээр сар гэхэд 99 гишүүний бүрэлдэхүүнтэй Бага хурлыг байгуулахаар болжээ. Тиймээс ирэх арваннэгдүгээр сард багтаан аймаг, нийслэл, дүүргийн МАН-ын Шинэчлэлийн хороо анхан шатны байгууллагын дарга, уди...
улс төр
Шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон хүмүүст шүүгчийн үнэмлэх гардуулах ёслол өнөөдөр болов. Шинээр томилогдсон шүүгчдэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үнэмлэхийг нь гардуулан өгч, тэдэнд хандан үг хэллээ. Шүүгч бол нэг талаасаа Монголын төрийн толь юм Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Өнөөдөр сайхан ...
улс төр
Эрх мэдэлдээ бялуурцгаасан Ардчилсан намынхан эв түнжингээ алдаж, дотоод хямрал нь сүүлийн өдрүүдэд бүр ч эрчимжив. Яг л 14 жилийн өмнөх дүр зураг  эргээд давтагдаж байна. Засгийн эрхийг гартаа авах бүртээ нам дотроо алалцдаг, хуваагддаг том амбицаасаа болоод улс төрийн тавцангаас зайлагдах дээрээ тулж явсан үе тэдэнд ...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх юм. Эдийн засгийн хямралд бодлого хариуцсан салбарын сайд ямар нэгэн арга хэмжээ авахгүй байна гэдэг үндэслэлээр МАН-ын зүгээс Н.Батбаяр сайдыг огцруулах саналыг өргөн барьсан бөгөөд  өнгөрсөн долоо хоногт  энэ  асу...
улс төр
Засгийн газар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болж хуулийн төсөл боловсруулснаа өчигдөр УИХ-д өргөн мэдүүллээ. Хуульд өөрчлөлт оруулах болсон нь хэд хэдэн шалтгаантай аж. Үүнд, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, ...
улс төр
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр мэдээлэл хийхдээ УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудасаар дамжуулан Газрын тухай хуулийг эсэргүүцэж, ташаа мэдээлэл өгч байна гэсэн. Энэ талаар Ё.Отгонбаяр гишүүн өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Тэрээр газрын асуудлаар үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг хууль хяналтын ба...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас дараах тодруулгыг хийлээ. -УИХ-ын хаврын чуулганаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байсан ч намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд багтаасан. Хуулийн төсөл боловсруулагдаж дууссан уу, яагаад их цаг алдав? -Хууль боловсруулагдаж...
улс төр