news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Хүн үр хүүхдэдээ өр үл­дээх биш, баялаг өвлүүлэхийн төлөө амьдардаг шүү дээ”. Энэ бол Норвегийн Сангийн сайд Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ хэлсэн үг. Магадгүй энэ л үг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэг­доржийн Скандиновын хоёр оронд (Норвег, Швед) хийсэн албан ёсны айлчлалын хам­гийн том олз, гол үзэл сан...
улс төр
Төрийн ордон хавьцаа сүүлийн хоёр өдөр хөл толгойгүй бужигнаан үүсэв. Нэг нь ялж сураагүй, нөгөө нь ялагдаж сураагүй Монголын улс төрийн хамгийн том хоёр хүчин эсрэг, тэсрэгийн нэгдэл, тэмцэл, таталцаа, түлхэлцээний эргүүлэгт уналаа. УИХ-ын 2012 оны сонгуулийн дүн гарснаас хойш ялж сураагүй нь хариугүй буцаад сөрөг хүч...
улс төр
Онгоцны цонхоор өнөөх л урьдын танил уйтай дүнсгэр Шведийн вант улс аажмаар тодорлоо. Одоогоос найман жилийн өмнө Стокгольмийн хавар надад хачин уйтгартай сэтгэгдэл төрүүлж байсан шигээ намар оройн энэ цагаар мөн л хүйтэн бороо шиврүүлэн угтав.  Гэхдээ энэ удаа нэмэх 30 хэмийн халуу шатсан Кайраас биш ердөө бөөрөнд нь ...
улс төр
Таван жил ярьж, гурван жилийн өмнөөс бараг мартсан Парламентын ордны барилгыг УИХ-ын удирдлагын хүрээнд сөхөж эхлээд байна. УИХ-ын гишүүн асан, Элчин сайд К.Саираан арабын ертөнцөд Монгол Улсын нүүрийг тахалдаг хүний хувьд найман жилийн өмнө Кувейтээс УИХ-д зориулан ордон барих мөнгө тусламж болгон оруулж ирсэн юм. Төр...
улс төр
Ардчилсан нийгмийн гол үнэ цэнэ бол олонхийн зарчим байдаг. 10 хүн “үгүй” гэж байхад нөгөө талд 11 хүн “тийм” гэвэл “за тийм ээ л” гэсэн үг. Бизнесийн байгууллагуудын хувьд, ялангуяа нээлттэй хувьцаат компаниудын хувьд санал гаргах, шийдвэр батлах үйл ажиллагаанууд яг л энэхүү олонхийн зарчмаар явдаг. Тийм ч учраас ком...
улс төр
Монголын улс төрийн тогоонд сүүлийн хорь гаран жилд болж байсан сонирхолтой хийгээд сургамжтай, бахармаар хийгээд гунигтай, зэвүүцмээр бөгөөд дургүй хүрч, элэг эгшим, нулимс гоожтол инээмээр ч хөгжилтэй явдлаар дүүрэн байсаан. Ёстой “Чихтэй толгой мөрөн дээр байхад чивтэй чавганц ч үзнэ” гэж үнэн юм билээ. Хөөрхий шинэ...
улс төр
Өвөрхангай аймаг буюу сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж үнэмлэхүй ялалт байгуулсан С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын ялалтыг баталгаажуулахыг хүссэн айм­гийн иргэд Улаанбаатарыг зорин ирж, Төрийн ордны гадна жагссан. Үүнтэй зэрэгцэн Өвөрхангай аймагт ч мөн жагсаал болж буй талаар эх сурвалжууд мэдээлсэн юм. Ти...
улс төр
Төрийн өмчийн хорооны хуралдаанаар МҮАН-ын дар­га М.Энхсайханыг “Монголын төмөр зам” Төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэт­гэх захирлаар томилохоор шийдвэр­лэжээ. Уг шийдвэрийг “МТЗ” ТӨХК-ийн ТУЗ-ийн хур­лаар өчигдөр орой хэлэл­цэж, тус компанийн Гүй­цэтгэх захирлаар М.Энхсайханыг, ТУЗ-ийн даргаар Б.Батзаяаг томилсон ...
улс төр
2013 оны Улсын нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийн тооцоо судалгааг олон нийтэд ил болголоо.  Нэгдсэн төсвийн нийт орлого 7.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 40 хувь, төсвийн нийт зарлага 7.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 42 хувьтай тэнцэхээр байна. Ингэснээр төсвийн алдагдлыг ДНБ-ий  2 хувьтай тэнцэх хэмжээнд харьцангуй баг...
улс төр
Бямба гаригийн өглөө МҮОНТВ-ээс УИХ-д суудалтай хоёр том намын төлөөллийг урьж, УИХ дээр үүсээд буй нөхцөл байдлын талаар байр суурийг нь сонсов. Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, МАН-ыг төлөөлж тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нар оролцсон юм. Тодруулбал, Өвөрхангайн тойро...
улс төр
УИХ-аар Монгол Улсын 2013 оны нэгдсэн төсвийг батлахад сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Түрүүчийн жилүүдэд төсвийг арванхоёрдугаар сарын 1-ний өмнө баталдаг хуультай байсан бол өмнөх УИХ-аар Төсвийн тогтвортой байдлын хуулийг шинэчлэн баталснаар дараа жилийн төсвийг өмнөх оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор баталдаг болоо...
улс төр
Хамтарсан Засгийн газ­рын үед зарим улстөрч Оюутолгойн гэрээгээр барь­цаалан Засгийн газраа ган­хуулж “тоглодог” байв. Ха­рин энэ удаад УИХ-д ши­нээр орж ирсэн ирсэн нь “Оюутолгойг эсэргүүцэгч партизанууд”-тай хүч хавсран цуглуулсан гарын үсэгнийхээ тоо нэмж “уралддаг” болсон. Мөн тухайн үед хөрөнгө оруулалтын гэрээнд ...
улс төр
Энэ удаагийн орон нутгийн сонгууль олон зүйлээр онцлогтой болох төлөвтэй байна. Тэр дундаа нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөлд хаа холын нийслэлийн иргэд хүч үзэхээр олноор нүүдэллэн очсон нь нутгийн биш нүүдлийн сонгууль болох нь гэсэн хардлага эргэлзээг төрүүлж эхлэв. Урьд өмнөх орон нутгийн сонгуульд улс тө...
улс төр
Долоо хоног бүрийн лхагва гаригт Гадаад харилцааны яаманд болдог уламжлалт нээлттэй ярилцлагын 14 дэх зочин нь Л.Гантөмөр сайд байлаа. Тэрээр “Эрдэм боловсролтой монгол хүн” хөтөлбөрөө танилцуулж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Сургалт, боловсролын орчинд авлига, арын хаалга, архидалтыг алга болгоно гэдгийг Боловсрол...
улс төр
Манай улстөрийн өндөр албан тушаалтнууд Америкт эдлэн газартай, Чежүд усан онгоцтой, Хайнаньд байшинтай, гадаадын улс орнуудад хадгаламж болон харилцах дансандаа их хэмжээний мөнгө байршуулсан тухай маш их мэдээлэл ирж байгаа. УИХ-ын гишүүн Ж.Батзандан улстөрийн өндөр албан тушаалтны зарим эрхийг хязгаарлах тухай хуули...
улс төр
Салбар яамныхаа сайдтай санал зөрөлдсөнөөс үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн "Монголын төмөр зам" төрийн өмчит компанийн асан М.Энхсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -"Монголын төмөр зам" /МТЗ/-ын Төлөөлөн удирдах зөвлөл өчигдөр хуралдаж, Төрийн өмчийн хорооны шийдвэрийг дэмжсэн. Та албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн үү...
улс төр
Эрдэс баялаг, эрчим хүчний сайд асан Д.Зоригт Төрийн ордонд “үзэгдэв”. Сонгуулиас хойш сураг алдарсан эл эрхмийг хоргоож, улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг гаднаас хэрхэн дүгнэж байгааг нь сонирхсон юм. -Сонгуулиас хойш судалгааны ажилд ханцуй шамлан орж, хажуугаар нь хувийн бизнес хөөсөн гэж дуулсан. Хаагуур юу хийж ...
улс төр
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхантай ярилцлаа. -УИХ-ын төвшинд Газрын тухай багц хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд явж байна. Төсөлд тусгасан гол үзэл баримтлал нь юу вэ? -Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Газрын тухай багц хуулийн төсөлд гэр бүлийн хэрэгцээн...
улс төр
-С.Баярцогт гишүүнийг ганцааранг нь буруутгах учир дутагдалтай юм. С.Баяр гэрээг заавал үзэглэнэ гэж намынхнаа дарамталж байгаад гэрээ байгуулсан шүү дээ- УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -УИХ дээр “Уул уурхайн хөгжил” түр хороо байгуулахаар ярилцаж байна. Түр хороог яагаад байгуулах болсон ...
улс төр
Зүүн Европын ардчиллын уугуул орон болох Польш Улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн албан ёсны айчлалын бүрэлдэхүүнд явахаас нь өмнө УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болдтой ойрхон болсон үйл явдлууд, ажил үйлсийнх талаар ярилцсан юм. -Та саяхан, 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд Энэтхэгт албан ёсны...
улс төр
УИХ-ын гишүүн Д.Батцогттой цаг үеийн асуудлаар ярилцлаа -“УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс МҮАН гарах нь” гэдэг мэдээлэл цацагдах боллоо. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас МҮАН гарах нь гэдэг мессежийг шууд өгч байгаа. М.Энхсайхан даргыг “Монголын төмөр зам”-ын захирлын албан тушаалаас чөлөөлсөн учраас танай намынхан...
улс төр
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -МИАТ компаниас мөнгө угаасан гэх хэргийн талаар Хууль зүйн сайд нь мэдээлэл хийснээс хойш арав хоног өнгөрчихлөө. Өмнө энэ хэмжээний том хэргийн талаар, ялангуяа хэргийн шалгалтын явцад салбарын сайд нь ингэж нээлттэй мэдээлж байсангүй. Түүнээс...
улс төр
Монгол ардын нам /МАН/-ын гишүүд, дэмжигчдийн зөвлөлийн зохицуулагч Т.Сайнжаргалтай ярилцлаа. -Зөвлөлийнхөө хийж байгаа ажлыг танилцуулаач. -МАН-ын шинэчлэлтэй холбоотой бүлгэм, жигүүр, хөдөлгөөн гээд тусдаа үйл ажиллагаа явуулдаг 10 гаруй байгууллага байсан. Эдгээр байгууллага өнгөрсөн сарын дундуур нэгдэж “МАН-ын гиш...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хууль болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, байнгын хорооноос оруулж ирсэн 100 саналын томъёоллоор санал хураалгах байсан ч гишүүдийн ирц хангалтгүй, дээр нь чуулганы цаг завсарлах хугацаанаасаа хэтэрсэн тул хуралдааныг өндөрлүүлээд байна. Гэхдэ...
улс төр
УИХ дахь намын бүлгүүд Иргэний нисэхийг хөгжүүлэх төрөөс баримтлах бодлогын баримтыг батлах УИХ-ын тогтоолын төсөлд анхаарлаа хандуулж буй. Иргэний нисэхийг хөгжүүлэхэд төрөөс баримталж буй бодлогын талаар болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа. -Иргэний нисэхийг хөгжүүлэх бодлогын бичиг бари...
улс төр
Д.Арвин: Ардын намынхан намайг сэтгэл санааны дарамтад оруулах зорилготой байгаа УИХ-ын гишүүн Д.Арвиныг энэ удаагийн “Ярилцах танхим”-ынхаа зочноороо урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнгөрсөн баасан гарагт Үндсэн хуулийн Цэц тантай холбоотой асууд­лаар хуралдсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ? -Би Сон...
улс төр
Засгийн газрын даваа гаригийн/IV.20/ ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. НООЛУУР БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРҮҮДЭД ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГИЙН ЗЭЭЛ ОЛГОНО Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд 100 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зориулалттай зээл олгож, ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдүүлэх арга хэмжэ...
улс төр
Манай заяа түшвэл Манан будан татна... (Монгол ардын уртын дуу)   Нэг. Сул дорой төр “Хөгжлийн босгон дээр”, “хямралын босго” гэж ярьдаг үе нэгэнт өнгөрчээ. Хөгжлийн босго гээгдсэн, хямралын босгоор аль хэдийнэ даваад орчихсон. Эдийн засгаас илүүтэй төр, нийгмийн оюун санаа суларсан. Бид долларын ханш өссөнөөс хамаг га...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай болон Халх гол чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байгаад завсарлалаа. Хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогод ирэх 10 жилд тус салбарт төрөөс барих бодлогыг тусгаад байна. Хэлэлцүүлгийн...
улс төр
Сайн муу нийлж сав дүүрдэг хойно 27 дахийг нь огцруулснаар 16 хоног “нурууг нь амраасан” суудалд 28 дахь суулаа. Шинэ Ерөнхий сайдын анхны томилгоо ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Ш.Солонгыг ажилд нь эргүүлэн тавьснаар эхлэв. Гадны хөрөнгө оруулагчид, дотоодын татвар төлөгчдөд үгүйлэгдээд буй төрийн залгамж чанар талаас нь ...
улс төр
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдаар томилогдсон  Ч.Сайханбилэг тамгаа гардсаныхаа дараахан МАН-д хамтран ажиллах урилга явуулсан байна. Хэдийгээр МАН засагт орохгүй хэмээн наанаа хатуурхаж буй ч цаанаа бол шинэ засгийн газар орох сонирхол багагүй байгаа юм.   Ерөнхий сайдын асуудлаар МАН-ын бүлэг болон Удирдах зөвлөл ...
улс төр
Удтал зөвшилцсөний эцэст улстөрийн хүчнүүд Шийдлийн Засгийн газрыг 19 сайд, 15 яамтай байгуулах тохиролцоонд хүрэв. МАН-ын зүгээс данхгар бүтцийг зөвшөөрөхгүй хэмээн эсэргүүцэж зөвшилцөх уулзалтыг хаясан тухайгаа гишүүд нь зарласан ч тусыг эс олов бололтой. Ерөнхий сайдын УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн ту...
улс төр
Бид ер нь туйлын улс төрч улс л даа. Хөгшин залуугүй л талцаад үзэлцэнэ. Оюуны элит "Жиргээчид”-ээсээ авхуулаад Ерөнхийлөгчийн гоочилдог өөрсдийн бодолгүй “Нүүрном”-ын хүүхдүүд хүртлээ бүгд. Үнэндээ урдах ажлаа хийгээд, оногдсон тавагтай хоолоо идэхэд хүртэл засаг төрийн хамааралд орчихсондоо юу, эсвэл бидний сайн сайх...
улс төр
Парламент дахь улстөрийн хүчнүүдийн дунд сайдын төлөөх “цусгүй тулаан” ид өрнөж эхэллээ. Урьд шөнөжин УИХ дахь намын бүлгүүд, ажлын хэсгүүд хуралдаж, Засгийн газрын бүтцийн тухай хэлэлцсэн хэдий ч нэгдсэн шийдвэрт хүрч чадаагүй байна. Учир нь Ерөнхий сайдын санал болгосон Засгийн газрын бүтцийг парламент дахь суудалтай...
улс төр
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын бүтцийн тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай, Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өчигдөр орой УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболдод өргөн барьсан бөгөөд эхлээд Төрийн байгуулалтын Байнгын хороогоор хэлэлцсэний дараа чуулг...
улс төр
Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин өнөөдөр нэгэн ноцтой баримт дэлгэлээ. Тэрбээр өөрийн цахим хуудсаараа дамжуулан 3 ширхэг банкны хуулгын зураг гаргасан бөгөөд энэхүү жиргээнийхээ тайлбарт "Хуулийн нэр, хуулийн байгууллагын сүр хүчээр баялаг бүтээгчдийг дээрэмдэх - авлигын хэмжээ... " хэмээн бичжээ. Тайлбар...
улс төр
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавъяат хуульч Б.Чимид гуай 2012 оны орон нутгийн сонгуулийн өмнөхөн над руу утасдаж, “Чимид сан”-гийн байранд хүрээд ирээч гэсэн юм. Гэнэтийн дуудлаганд гайхширан тэнд очоод хүлээж байтал буурал маань биеийн байдал нь таагүй бололтой нилээн ядруу царайтай,...
улс төр
Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа 2 сая ам.долларын авлигын хэргийг яагаад задлаагүй вэ? Яагаад авлигатай тэмцээгүй вэ?   Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжингийн дэлгэсэн 2 сая.ам долларын авлигын хэрэг жинхэнэ дуулиан болж байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол томчуудын авлигын дөнгөж зах зух нь гэнэ....
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдоод байсан ч ирц бүрдэхгүй хойшилж, 12.00 цагийн орчим  хуралдаж эхэлсэн. Хуралдаанаар  Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн өчигдөр орой өргөн барьсан Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцсэн юм. Байнгын хорооны хуралдаа...
улс төр
Улс орныг маань удирдана хэмээн сонгогдсон улстөрчдөд огт мэддэггүй ганц л зүйл байна. Тэр нь эрэмбэ дараалал. Огцорсон Н.Алтанхуягийг “Тэр Ерөнхий сайд хийхээс бусдыг бүгдийг л чаддаг юм байна” хэмээн шоглож байсантай адил улстөрчид маань нэн тэргүүнд юу хийх ёстойгоо мэддэггүй л болохоос бараг бүхий л сэдвийг гаргуун...
улс төр
Дэд сайдад санаархсан нам, намын горилогчид Төрийн ордныг өргөх шахам байна. Зөвхөн өчигдөр гэхэд л УИХ-ын гишүүн асан Ц.Мөнх-Оргил, Д.Дамба-Очир нарын намдаа нөлөө бүхий эрхмүүд саарал ордонд зочлоод гарсан нь тохиолдлын хэрэг биш байсан тухай “бор шувуу” нисэх нь тэр. Засгийн газрыг хамтран байгуулсан намуудын гэрээн...
улс төр
-Монголчуудын ардчилалд дэвшсэн түүхэн сонголт монголчууд биднийг дэлхийн тавцанд гаргаж ирсэн- 1990 оноос өмнө монголчуудыг их Чингис хааны нэрээр мэддэг байсан бол 1990 оноос хойш биднийг ардчиллаар нь мэддэг болжээ. Хүйтэн дайны төмөр хөшгөөр тусгаарлагдсан Зөвлөлт холбоот улс тэргүүтэй социалист нийгмийн орнууд дэл...
улс төр
Ердөө сарын өмнө Засгийн газрыг 13 яам, 16 сайдтай байхаар 2015 оны төсвийн хуулийг баталж байсан УИХ шинээр бүрдсэн Засгийн газрын танхимд тааруулж, 2014 оны төсөвт тодотгол хийхээр өнгөрсөн долоо хоногт хэлэлцүүлгийг эхлүүллээ. Учир нь, Шийдлийн Засгийн газар 15 яам, 19 сайдтай ажиллахаар болж, бүтэц бүрэлдэхүүнээ УИ...
улс төр
Засгийн газраас өчигдөр бүтцээ 15 хувиар цөөрүүлэх шийд гаргаснаа зарлав. Хэдхэн хоногийн өмнө Тахарын алба, Цөмийн энергийн газрыг татан буулгах тухай асуудал яригдаж байсныг санаж буй байх. Татан буугдах гэж буй газрынхан чимээгүй өнгөрнө гэж байхгүй. Мэдээж хэл ам гаргана. Ингээд л тус газруудын дарга нар нь хэвлэлд...
улс төр
“Шийдлийн” гэсэн тодотголтой, шинэ Засгийн газар байгуулагдсанаар Монголын эдийн засаг сэргэх үү. Их эвслийн засгийн газар байгуулагдсаны гол шалтгааныг дотооддоо бол “Өрийн удирдлагын хууль д өөрчлөлт оруулж, дахин зээд авах” хэмээн тодорхойлж буй. УИХ-ын “МАНАН байгуулж зээл авахгүй бол болохгүй ээ” гээд зарлачихсан ...
улс төр
УИХ 2015 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд “Дэд сайд нарыг чөлөөлөх нь зүйтэй” гэсэн саналыг олонхиороо дэмжсэн нь Засгийн газарт хамтарсан УИХ дахь нам, эвслийн бүлгүүдийн хувьд гарц хайхад хүргэв. Хоёр сарын өмнө УИХ Засгийн газрын бүтцийн тухай хуулийг батлахдаа Шийдлийн Засгийн газрыг 19 с...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн гэрээ хэлэлцээр хийгдэх асуудлыг УИХ-д өргөн бариад байгаа билээ. УИХ 72 цаг буюу гурав хоногийн дотор гэрээ хэлэлцээрийн б...
улс төр
Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй нэгэн уулзалт “Их тэнгэр”-т болж байгаа тухай албан бус мэдээлэл байна. Эх сурвалжийн хэлснээр энэ уулзалтад Хойд Солонгосын болон Япон улсын төлөөлөгчид оролцож байгаа сурагтай. $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://po...
улс төр
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН 08-НЫ ӨДӨР /ЛХАГВА ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ НЭГ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд: Хэлэлцэх асуудал: Тагнуулын байгууллагын ту...
улс төр
УИХ дахь бие даагчдын зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Засгйин газрын бүтцийн талаар ямар нэг мэдээлэл алга. Засгийн газарт урьсан урилга ч мөн алга” гэлээ. Тэрээр мөн “Эдийн засг...
улс төр
Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барив Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр Үндсэн хуулийн Цэцийн тухай болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслү...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн Европын парламентын чуулганд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Ноён Ерөнхийлөгч! Европын парламентын эрхэм гишүүд ээ, Эрхэмсэг хатагтай, ноёд оо, Би өөрийн илтгэлийг "Баярлалаа" гэдэг энгийн үгээр эхлэхийг хүсч байна. Намайг урьсан Ноён Ерөнхийлөгч танд талархал и...
улс төр
-Би Монголынхоо түүхээр, монголчуудынхаа сонголтоор бахархдаг. Бүх ардчилал ижил байх албагүй. Улс үндэстэн болгон өөр өөрийн онцлогтой ардчилтай байх учиртай. Гэхдээ энэ ардчилал нь хүний эрхийг дээдлэх, хуулинд захирагдах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй байх зэрэг ардчиллын нийтлэг үнэт зүйлсийг шингээсэн байх у...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгч Элбэгдоржийг Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульц угтан авав. Угтах ёслолд Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн дарга Клаус Велле, Европын Парламентын Ерөнхий нарийн бичгийн даргын орлог...
улс төр
-Эдийн засаг хүнд байгаа үед ийм хэмжээний мөнгийг гаргаад санал асуулга явуулах чадал Засгийн газарт байгаа болов уу- Тавантолгой, Оюутолгойн дуулианд дарагдчихаад байгаа болохоос улс төрийн хүрээнд багагүй хэрүүл тарьж болзошгүй нэг сэдэв бол сонгуулийн тогтолцоо. Хаврын чуулганаар  Сонгуулийн тухай хуулинд өөрчлөлт ...
улс төр
Орон нутгийн сонгуулийн тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Түүнийг дагасан асуудал ч гарах боллоо. Өнөөдөр манай сайтад иргэн Ш. Батцэцэг захидал ирүүллээ. Энэхүү захидлыг УИХ-ын гишүүдэд хандан илгээжээ. Ингээд захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм Их Хурлын гишүүд ээ, Эрхэм хатагтай праламентчид аа, ...
улс төр
УИХ дахь улстөрийн намууд даваа гариг бүр хуралддаг бөгөөд "Шударга ёс" эвслийн бүлгийн хуралдаан 15.00 цаг хүртэл хойшилжээ.   Бүлгийн хуралдаанаар энэ долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэх ёстой байсан юм. $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable',...
улс төр
МОНГОЛ АРДЫН НАМЫН БҮЛГИЙН МЭДЭГДЭЛ                                                 2013.10.09 Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл хэрэгжихгүй болж, гадаадын хөрөнгө оруулалт 50-иар хувиар огцом буурч, гадаад худалдааны алдагдал нэмэгдэн 3.4 их наядад хүрч, инфляци 10 хувиас давж байна. Мон...
улс төр
МАН-ынхан бачимдаж үхэх нь холгүй байна.  Унасан бөх ууртай гэгчээр  бүтэн жилийн турш ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа тэдний нүдэн дээр Ардчилсан намынхан зам тавьж, байшин барьж, хог цэвэрлэж, хотоо хөгжүүлээд байгаа нь уурыг нь хүргэчихэж.   Уг нь тэдний бодож байгаагаар Ардчилсан намынхан зүгээр суугаад, т...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, АСЕМ-ийн байр, зочид буудал хариуцсан ажлын хэсгийн ахлагч П.Цагаан өнөөдөр Европын Холбооны Гадаад xарилцааны албаны  АСЕМ-ын  асуудал хариуцсан ерөнхий зөвлөх Майкл Мэтиссэн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Европын Зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн ...
улс төр
Энэ есдүгээр сарын 12-14-нд Бүгд Найрамдах Казакстан Улсын Алматы хотноо болж буй Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Худалдааны сайд нарын 4 дүгээр хуралд оролцож буй ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд С.Бадрал есдүгээр сарын 12-ны хуралдаан дээр Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төв...
улс төр
УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Д.Ганбат нар өнөөдөр /2014.01.28/ Төрийн ордонд Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Бар /Барристер/-ын холбооны гүйцэтгэх захирал Жозеф Данн тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.    Америкийн Нэгдсэн Улсын Калифорнийн Бар /Барристер/-ын холбооны гү...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан авахад төрий...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад энэ 6 дугаар сарын 28-30-нд төрийн айлчлал хийсэн  Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейний айлчлал өнөөдөр өндөрлөж эх орондоо буцав. Түүнийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн дэд Ерөнхийлөгч Жеффри Апперсон болон АНУ-ын Муж улсуудын шүүхийн үндэсний төвийн гишүүн Альфронсе Ла Порта нарыг хүлээн авч уулзав. Ноён Жеффри Апперсон энэ өдрүүдэд Монгол Улсын шүүхийн байгууллагад албан ёсоо...
улс төр
Ц.Элбэгдорж: Монгол Улс дэлхий дахины энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд үүрэг, хариуцлага хүлээж хувь нэмрээ оруулсаар байна Монгол Улсын Зэвсэгт хүчнээс олон улсын Зэвсэгт хүчинтэй хамтран зохион байгуулдаг “Khaan quest-2015” олон улсын энхийг дэмжих ажиллагааны 9 дэх удаагийн хээрийн сургалт, дадлагыг  энэ 6 ду...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр өчигдөр /2015.07.01/ өргөн барилаа. Хуулийн төсөлд “Мерит” буюу “Чадахуйн” зарчмыг Монголын төрийн албаны он...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийг боловсруулж, УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэн батлуулахад оролцсон ажлын хэсгийн гишүүдийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр хүлээн авч уулзан талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Захиргааны ерөнхий хуулийн ач холб...
улс төр
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.     МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 02 ДУГААР САРЫН 13-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ   09.00 цагаас 1.“ Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай ...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар өнөөдөр тус бүлгийн дарга С.Бямбацогт, бүлгийн гишүүн Ч.Хүрэлбаатар, Ё.Отгонбаяр нар мэдээлэл хийлээ. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх нэг хуулийн төсөл бол Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих хууль. Энэ хуулийг МАН-ын бүлэг эсэргү...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчид Шинэ Зеланд, Эквадор, Сингапур, Польш улсын Элчин сайд нар ИЖБ барив Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид өнөөдөр Шинэ Зеланд улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Маккинон, Бүгд Найрамдах  Эквадор улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хосе Мариа ...
улс төр
Улс төрд үүсээд байгаа асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нам, бүлгийн удирдлагуудтай уулзахаар болсон байна. 15.30 цагаас болох уг уулзалтад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байлцах бөгөөд хэвлэлийнхнийг оруулахгүй юм байна. Энэ талаар Ерөнхийлөгч твиттер хуудаснаа “15.30-аас ЗГ-ын болон нам бүлгийн удирдлагатай...
улс төр
Улс төрд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж намуудын дарга нартай уулзахаар болж 15.30 цагт цаг товлосон юм. Уг уулзалт Төрийн ордонд болж, өндөрлөөд байна. Уулзалтад АН-ын дарга, УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэргүүтэ...
улс төр
Улс төрд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр УИХ-д суудалтай намуудын дарга нар болон УИХ дахь нам, эвслийн бүлгийн дарга нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Ч....
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Энэтхэгийн монголч эрдэмтэн Ш.Сониг “Найрамдал” медалиар шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр гардуулав. Ерөнхийлөгчийн зарлигт “Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан хоёр орны найрамдалт харил...
улс төр
Монгол Улс жилийн өмнө баян байж. Улсын төсөв 7.1 их наяд төгрөгт эргэлдэх хэрнээ “Үнэ тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд 3 их наяд төгрөг зах зээл рүү “шахах” бүрэн боломжтой.  Мөн  Чингис бондын 1.5 тэрбум ам.долларыг ямар төсөлд зарцуулбал хожоотой наймаа болох тухай хэлэлцүүлэг өрнөөд л... Засгийн газрын нэр хү...
улс төр
Удтал хүлээлгэсэн асуултын хариу өчигдрөөр эцэслэж ээлжит бус чуулган зарлагдахгүй хаврын чуулган эхлэх нь тодорхой болов. Хуульд зааснаар жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд хаврын чуулган эхэлдэг ч энэ удаагийнх амралтын өдөр таарсан тул 7-нд зарлажээ. Гэхдээ хэлэлцэх асуудлаа намрын чуулганаар унагаж дүрсгүйтсэн түшээ...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай цаг үеийн сэдвээр товч ярилцлаа. - Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн П.Сумъяажав, Д.Бямбадорж нарт Монгол Улсын Ерөнхийлөгч өршөөл үзүүлсэн гэсэн мэдээлэл нэлээд тараад байна. Энэ талаар тайлбар өгөх үү? - Өршөөл, уучлал бол ялгаатай. Монгол Улсын...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийхээр ирсэн Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейнийг албан ёсоор угтах ёслол өнөөдөр өглөө Чингисийн талбайд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  эрхэм зочныг Чингисийн талбайд албан ёсоор угтан ава...
улс төр
УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлийн түүнд хаягласан мэдэгдэлтэй холбогдуулан няцаалт тайлбар хийж, уучлал гуйхыг шаардлаа. Тэрээр 2015 оны зургадугаар сарын 30-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2014 оны төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн ...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийв Төрийн тэргүүдийн ганцаарчилсан уулзалтын дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн ...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар өргөтгөсөн хэлэлцээ хийсний дараа Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд Баримт бичигт гарын үсэг зурах ёслол болов. Уг ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найра...
улс төр
Ц.Элбэгдорж: Монгол, Мьянмар Улсууд М-2 гэсэн харилцааны хэлбэрийг хэрэгжүүлэхээр хамтарч ажиллана Баримт бичигт гарын үсэг зурах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар хэвлэл, мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийв. Монгол Улсын Ерөнхийлөг...
улс төр
У Тейн Сейн: Хоёр тал уул уурхай, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг олон салбарт хамтран ажиллах чиглэлээр үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийлээ Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн сэтгүүлчдэд хандан хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад төри...
улс төр
ХЭВЛЭЛИЙН ХУУДАСНАА УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИНТЭЙ ярилцлаа. -Цэц дээр очсон хоёр хэргээс ярилцлагаа эхэлье. Эхнийх нь Үндсэн хууль зөрчсөн нь тогтоогдсон Шүүх байгуулах тухай хууль. Санаачлагч нь та байх аа? -Шүүх байгуулах тухай гэдэг хуулийг Шүүхийн тухай хуулиараа санаачлагч нь Ерөнхийлөгч байх ёстой л доо. Энэ хуулий...
улс төр
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх байсан ч МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авахыг хүссэнээр хойшлууллаа. Хаврын чуулганыг ирэх баасан гаригт буюу энэ сарын 10-нд завсарлуулна. Тиймээс Эдийн засгийн ил тод б...
улс төр
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн ёслолд оролцсоныхоо дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүүхдийн “Энэрэл” төвийн хөдөлмөр зусланд зочлов. “Энэрэл” төв нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн харъяанд орсноос хойш 22 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Энэ хугацаанд 300 га...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдод Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг өнөөдөр /2015.07.03/ өргөн барилаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж 2015 оны 1 дү...
улс төр
"Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг болно Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Улсын Их Хурал ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн ...
улс төр
"Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн төслийн хэлэлцүүл э г өнөөдөр /2015.03.11/ Төрийн ордын Б танхимд эхэллээ. Улсын Их Хурал ба НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох үйл ажиллагааг дэмжих нь” төслийн дэмж...
улс төр
ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ -“Тамхи татах цэг” байгуулах шийдвэр гарахаас бараг жилийн өмнө “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-ийнхөн хуулинд өөрчлөлт орохыг тааж мэдээд төсвийг нь шийдээд захиалгаар хийлгэчихсэн байсан нь хачирхмаар л асуудал- Тамхины хяналтын тухай хуульд өөрчлөлт оруулснаар тамхи татах цэг байгуулах шийдвэр га...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат УИХ-ын дарга З.Энхболдод хандан өчигдөр шаардлага хүргүүлсэн байна. Шаардлагад Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оруулсан мэдээллийг УИХ-ын дарга З.Энхболд зориудаар бууруулж, мушгин гуйвууллаа хэмээн буруутгаж, нэр хүнд унагасан энэхүү бусармаг үйлдлийнхээ төлөө уучлал гуйхгүй бол шүү...
улс төр
Ц.Оюунгэрэл: Шинэ хуульд “Байгаль орчны боловсрол” гэсэн бүлэг шинээр оруулсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл шинэчлэн боловсруулж буй Хог хаягдлын тухай хуулийн төсөлд иргэдийн саналыг тусгахаар эмнэлгийн хог хаягдал устгадаг газар, ТҮК-ийн ажилчид, дахивар бүтээгдэхүүн цуглуулдаг иргэдтэй уулзаж тухайн газар дээр нь  очсо...
улс төр
Ардчиллыг АН-ынхан өмчлөх дуртай. Автор нь ч тэд, маргах аргагүй. Харамсалтай нь, сонгууль болгоноор тугаа болгодог ардчиллаа сонгуулийн дараа хогтой хутгадаг нам нь АН өөрөө болжээ. Сууж байгаа мөчрөө хөрөөддөг, түүнийгээ “ардчилал” гэж тайлбарладаг АН-ын ээлжит үйлдэл нь МАН-ыг засгаас хөөх тухай Гүйцэтгэх зөвлөлийнх...
улс төр
Эрэнбаатарын Жавхлан. Эрх зүйч, сэтгэл судлаач-нийгмийн ажилтан мэргэжилтэй. БНХАУ-ын Шанхай хотноо байгууллагын удирдлагаар магистрант суралцаж буй. “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг оролцогч. “Lord foods” ХХК-ийн захирал, Шанхай хот дахь Монгол иргэдийн нийгэмлэгийн тэргүүн. -Таныг гэр бүлийн тогтвортой байда...
улс төр
-Одоо дахин цаг алдмааргүй байна- Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр жилийн өмнө “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачлага гаргаж, энэ хүрээнд тодорхой хуулиудыг санаачлахаа мэдэгдэж байсан. Түүнээс хойш 40 шахам хуулийн төсөл санаачилснаас одоогийн байдлаар таван төсөл УИХ-аар батлагдаж, 19 төсөл боловсруулагдаж ...
улс төр
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Эрүүл мэнд, спортын дэд сайд Н.Атармаа нар өнгөрөгч өдрүүдэд Сэлэнгэ аймгийн Мандал, Баруунхараа, Шаамар, Алтанбулаг, Сүхбаатар, Хөтөл,  Дархан –Уул аймгийн Хонгор, Дархан  сумдад ажиллаж, орон нутгийн  зар...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 09.00 цагт зарлагдсан байсан ч гишүүдийн ирц бүрдэхийг хүлээсээр 09.45 цагийн орчимд эхэллээ. Энэ өдрийн үдээс өмнөх хуралдаанаар нийт дөрвөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Үүний нэг нь Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогто...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.06.24/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн төслийг өргөн барив. Монгол Улсад 1991-2014 оны хооронд үндэсний, салбарын болон салбар хоорондын түвшинд урт, дунд, богино ху...
улс төр
"News" аентлагийн тоймч Л.НАРАНТӨГС Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалыг сурвалжилж байна. Өдөртөө нэг хэмийн хүйтэн БНЧУ Прага хотын айлчлалын уур амьсгал урин дулаан цагийг санагдуулах мэт таатай нөхцөлд эхэллээ. Өмнөх орой нь ирсэн даруйд хэвлэлийнхнийх нь гол анхаарал татсан сэдэв нь 1936 оноос хойш тус улсад төри...
улс төр