news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн баасан гаригт УИХ-д мэдээлэл хийсний дараа цөөнхийн бүлэг “Ерөнхий сайдын багцанд суусан 50 тэрбум төгрөгөөс 18 тэрбум төгрөгийн зарцуулалт тодорхойгүй байна. Үүнийг Аудитын байгууллагаар хянуулах ёстой” гэж мэдэгдсэний сацуу УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын Ерөнхий сайдад хаягласан үг анха...
улс төр
Өнгөрсөн тавдугаар сард “давхар дээлээ” тайлж сул гишүүн болсон Х.Баттулгын хашиж байсан сайдын суудлыг хэн залгамжлах вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнийхний сонирхлыг татаад байгаа. Олонхийн зүгээс Хууль зүйн байнгын хороон дарга Ш.Түвдэндоржийг сайдад нэрийг нь дэвшүүлэх дээр санал нэгдсэн бол Ерөнхийлөгч  болон сө...
улс төр
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хамтран өнөөдөр “Тэтгэврийн тогтолцооны шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгууллаа. Улсын хэмжээнд 218 мянган тэтгэвэр авагч байдгаас 60 гаруй хувь нь хамгийн доод шатлалын тэтгэвэр авдаг...
улс төр
Шинэчлэлийн Засгийн газраас явуулж буй эрх зүйн шинэтгэлийн бодлогын хүрээнд Гэмт хэргийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлж эхлээд байгаа билээ. Уг хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүн, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбаттай ярилцлаа. -Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хууль УИХ-аар хэлэлцэгдээд эхэллээ? Н...
улс төр
БНХАУ-ын Шанхай хотноо өнөөдөр нээгдэж байгаа Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал АХАИББХ-д оролцож байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр орой /2014.05.20/ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзлаа. Уулзалт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины буудалласан зочид буудалд болсон бөгөөд уул...
улс төр
News.mn  уламжлалт 76:1 булангийн өнөөдрийн зочин Ж.Батзандан.  Тэрээр 1982-1992 онд Сүхбаатар аймгийн 10 жилийн сургууль, 1992-1993 онд МУИС-ын Хууль зүйн сургууль, 1993-1994 онд Унгар улсын Будапешт хотын хэлний бэлтгэлийн дээд сургууль, 1994-1999 онд Унгар улсын Мищкольцийн их сургуулийг улс төр судлал, эрх зүйч мэр...
улс төр
News.mn энэ удаагийн УИХ-ын гишүүдийг хэн нь хэн болох талаар уламжлалт 76:1 булангаараа танилцуулж буй билээ. Гишүүдийн нэрийн үсгийн дарааллаар бид анхлан УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийг онцолсон бол энэ удаад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг танилцуулж байна. УИХ-ын эрхэм гишүүн Р.Амаржаргалын ба...
улс төр
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2015.07.09/ үдээс хойших хуралдаан Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төс лийн /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.07.01-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэнээр эхлэв. Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлог...
улс төр
УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон намын дарга Д.Энхбатыг “Ярилцах танхим”-даа урилаа. Түүнтэй УИХ-ын 2012 оны сонгууль болон цаг үеийн бусад асуудлын талаар ярилцсан юм.   -Иргэний Зориг-Ногоон нам гурван дарга, хоёр дэд дар­­гатай болсон. “Намдаа ши­нээр элссэн хүмүүст албан тушаал амласан учраас ийм шийдвэр гаргаса...
улс төр
Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.12.11.Пүрэв гараг/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 55 минутад 51.3 хувийн ирцтэй эхэлж, 6 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Номын сангийн тухай хуулийн төс лийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаар Нийгмийн бо...
улс төр
УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвсэл нэрээр хүчээ нэгтгэн оролцож байсан МАХН, МҮАН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд ямар байдлаар оролцох нь тунчиг анхаарал татах сэдэв болж хувирлаа. Шинэчлэлийн Засгийн газрыг бүрдүүлж байгаа “Шударга ёс” эвслийнхний хувьд анх Засгийн газрыг байгуулах гэрээнд Ерөнхийлөгчийн сонгуульд АН...
улс төр
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.27/ үдээс хойшхи хуралдаан Засгийн газраас 2014.5.19-ний өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /шинэчилсэн найруулга/ болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг ...
улс төр
Шинэ Засгийн газрыг бүрдүүлэх нь УИХ-ын гол ажил болоод байна. Ямар ч гэсэн УИХ-ын бүтэн сарын гацаа нэг үеэ бодвол тайлагдаж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн хэлэлцэхтэйгээ болж ирлээ. Гэхдээ ганц нэг үл ойлголцол парламентыг бүрдүүлж байгаа намуудын дунд гацаа болж тээглээд л байна. УИХ-д 25 суудалтай МАН өнөөдрийг...
улс төр
Өнөөдөр Төсөв, Эдийн засаг, Хууль зүйн гэсэн 3 Байнгын хороо хуралдаж, төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцлээ. Байнгын хороодын хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлыг нэгтгэн хүргэж байна. НЭГ: ЭДИЙН ЗАСГЫН БАЙНГЫН ХОРОО Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ Эдийн засгийн байнгы...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Ингэхдээ Төсвийн байнгын хороогоор тус төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх үеэр гаргасан санал дүг...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр үдээс хойшдоо цаг сунган үргэлжлүүлснээр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2014 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан байна. Мөнгөний бодлого батлагдсанаар ирэх онд “Үнэ тогтворжуулах” хөтөлбөр хэрэгжихийн зэрэгцээ ...
улс төр
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байгаа юм. Уг хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Гудамж” төсөл болон улсын чанартай авто замуудын талаар мэдээлэл хийлээ. Авто замын тухайд тодотгоход энэ онд 1800 гаруй км зам ашиглалтад оржээ. Нэг жилд 1800 км авто зам баригдсан нь сүүлийн таван...
улс төр
Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн хэлэлцлээ. Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн Г.Батхүү, Б.Бат-Э...
улс төр
ТӨРИЙН АЛБАНЫ ГАДААД ТОМИЛОЛТЫН ЗАРДАЛ 8.5 ДАХИН ӨСЧЭЭ УИХ-д тойргоос сонгогдсон 48 гишүүн бий. Тэдгээр гишүүн бүрийн багцад тус бүрт нь 90 сая төгрөг нэмсэн нь нийт дүнгээрээ дөрвөн тэрбум гаруй төгрөг болоод байгаа. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хэлснээр тэвчиж болох зардалд “тэвчилгүй” оруулсан энэ дөрвөн тэрбум төгрө...
улс төр
Ардчилсан намд байдаг нэгэн өвчин дахин сэдэрлээ. Ядаж байхад халдварт өвчин шүү. Сонгуульд оролцох дөхсөн үед аливаа нам гадагшаагаа, өрсөлдөгч рүүгээ хамаг анхаарлаа тавьдаг бол энэ удаад дотогшоогоо өөрсөд рүүгээ анхаарахаас аргагүй болов. Тус намын УИХ дахь бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг “Бид орон нут­гийн сонгуульд ...
улс төр
МАН-ын Ёс зүйн хорооноос  хэд хоногийн өмнө УИХ дахь тэрслүү үзэлтэй зарим гишүүндээ “Тайлбар хүсэх тухай” хэмээх бичиг илгээсэн юм. Уг бичигт “Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцох бэлтгэл ажлаа хангаж байгаа энэ үед өдөр тутмын хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа таны өгч байгаа ярилцлага, ни...
улс төр
Өнгөрсөн пүрэв гаригт Нийслэлийн Ардчилсан Намын Зөвлөдөх Хорооны ээлжит 14 дүгээр хурал Дисковер Монголиагийн хурлын танхимд болж өнгөрлөө. Хурлыг НАН-ын дарга Ш.Түвдэндорж, ХЭГ-ын дарга Н.Гантөмөр нар удирдан явуулсан. Хуралд ирвэл зохих 135 гишүүнээс 110 гишүүн оролцсон юм. Тус хурлаар шинээр сонгогдсон гишүүдийн бү...
улс төр
Энэхүү мэдэгдлийг УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин, МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, Ц.Сарангэрэл нар хийсэн юм. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин өнөөдөр бүлгийн ээлжит бус хуралдаан, намын Удирдах зөвлөл хуралдаад урьд шөнө болсон үйл явдалтай холбогдуулж мэдэгдэл гаргаж буйгаа мэдэгдэв. Мэдэ...
улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тэргүүлэх шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын 70 хувь нь томилогдож ажлаа авсан бол МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс дөрвөн сайд, ИЗНН-аас нэг сайд томилогдохоор хүлээгдэж байна.  Гэвч “Шударга ёс” эвслийг бүрдүүлж буй МАХН-ынхны хувьд сайд нарыг нэр дэвшүүлэхээр тохирсон өмн...
улс төр
Шаардлага Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн нэр бүхий гишүүд 2012 оны Аймаг, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын даргад өргөн барьсантай холбогдуулан Улсын Их Хурлын Дарга З.Энхболд Танд дараах шаардах бичгийг хүргүүлж байна. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал...
улс төр
БАЙНГЫН  ХОРООНЫ ХУРАЛДААН: 1.Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан  09.00  цагаас “А”  танхимд: Хэлэлцэх асуудал: - Бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл , Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хүчингүй болсонд  тооцох ...
улс төр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд гишүүдийн олонхийн саналаар “Тогтоолыг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ. Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү ...
улс төр
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн чуулганаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ыг шинэчлэн батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа, О.Баасанхүү нар үг хэлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “1995 онд УИХ-аас бата...
улс төр
Гэмт хэргийн тухай, Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ УИХ-ын чуулганы өнөөдрийн /2014.05.29/ үдээс хойшхи хуралдааны эхэнд Гэмт хэргийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явууллаа. Үдээс өмнөх хуралдааны үеэр гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан төсө...
улс төр
УИХ-ын чуулганы пүрэв гаригийн /2014.05.29/ хуралдааны үеэр Засгийн газар Төмөр замын шинэ шугам тавих тухай тогтоолын төслөө эргүүлэн татлаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр дээрх төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барихдаа төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг түргэвчлэхэд төмөр за...
улс төр
Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, дунд хугацааны төсвийн төсөөллийг хэлэлцэхээр болов  Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.05.30/ нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад 56.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов.  Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсв...
улс төр
Далайлт хатуу ч буулт зөөлөн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өчигдөр болж Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ дахь МАН-ын бүлгээс тавьсан асуудлыг хэлэлцсэн ч гишүүдээс олонхийн дэмжлэг хүлээж чадсангүй. Хэдийгээр байнгын хорооны хуралдаанд УИХ дахь Ардчилсан нам, МАН-ын бүлгийн гишүүдэ...
улс төр
Парламент дахь хүчний харьцаагаа нэмэгдүүлэхийн тулд Ардчилсан нам, Ардын нам хоёрын дунд ил, далд хэлбэрээр тулаан үргэлжилсээр Ерөнхийлөгчийн сонгуулийн их сунгаатай золгох бололтой. Одоогийн байдлаар УИХ-д Ардчилсан намын бүлэг 34, МАН-ын бүлэг 24, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг 11, ИЗНН хоёр суудлыг тус бү...
улс төр
НИТХ-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүлийг гишүүдийн 97.6 хувийн саналаар нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн юм. Хуульд зааснаар Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшсэн нэр дэвшигчийн нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжилж батлуулах ёстой. Иймд бид Улаанбаатар хотын Засаг даргад...
улс төр
УИХ дахь МАХН-МҮАН-ын бүлгийн дарга Н.Батцэрэгтэй сүүлийн үед болж буй үйл явдлуудын талаар ярилцлаа. -“Шударга ёс” эвсэл АН-тай хамтарч Засгийн газар байгуулахаар гэрээ хийж тунхаг батлаад байгаа. Хэлэлцээр үргэлжилж байгаа юм байна. Одоо ямар шатандаа яваа вэ? -Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлаар...
улс төр
Монголын ууган намын эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ энэ жил 20 нас хүрч байна. Үүсгэн байгуулагдсаныхаа 20 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр “Эмэгтэйчүүд нийгмээ өөрчилж чадна” үндэсний чуулганыг Тусгаар Тогтнолын Ордонд зохион байгууллаа. Чуулганыг НАМЭХ-ны Ерөнхийлөгч Ц.Цогзолмаа нээж, УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга ...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг багц төслүүдийг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж сэтгүүлчдэд мэдэ...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус бүлэг өчигдрийн хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотгол, түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулийн төслүүдийг хэлэлцээд зарим асуудал дээр байр суурь нэгджээ. Тухайлбал, Засгийн газар Төсвийн тогтворт...
улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр 21.00 цагт МҮОНТ-ийн шууд нэвтрүүлэгт оролцож, улс орны эдийн засгийн өнөөгийн байдал, хүндрэлийг даван туулахын тулд ямар арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Энэ үеэр Ерөнхий сайд хэд, хэдэн чухал санааг хөндлөө. Тухайлбал, Монгол Улс ха...
улс төр
Хууль бус мод бэлтгэлтэй Сонгинохайрхан дүүргээс эхэлж тэмцэнэ Хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, салбар дундын зохицуулалт хийх үүрэг бүхий Зохицуулах зөвлөлийн анхны уулзалт өнөөдөр боллоо. Энэ сарын 21-нд БОНХАЖЯ-наас “Хууль бус мод бэлтгэлээс у...
улс төр
Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ардчилсан намын даргын тайлбарласнаар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс Ардчилсан намд санал тавьж, хамтарсан Засгийн газар байгуулахад эвсье гэсэн байна. Тийм учраас Ардчилсан нам нь “Шударга ёс” эвсэлтэй хамтран...
улс төр
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэж хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай болон Нийтийн сонсголын тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн тухай эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг дөнгөж сая мэдээлэл хийлээ. Зөвшөөрлийн тухай хуулийн төсли...
улс төр
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүлтэй ярилцлаа. -Өнгөрсөн пүрэв га­ригийн чуулганы эхэнд Д.Тэрбишдагва гишүүн Н.Энхбаярын биеийн байд­­лын талаар мэ­дээл­­сэн. Гэтэл түүнд та тэгтлээ уурласан шалт­гаан юу юм бэ? -Үндсэн хуульд шүү­хээр гэм буруутай нь тог­тоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцохгүй гээд заачихсан байгаа. Энэ бол ...
улс төр
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Газрын тухай хуулийн төслөөр хоёр дахь хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордноо зохион байгууллаа.  Уг хэлэлцүүлэгт БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат болон хуульч, судлаач, албаны бусад хү...
улс төр
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч У.Бёрнзтэй өчигдөр уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Монголын парламентын төлөөлөгчдийг найрсгаар хүлээн авч буйд УИХ-ын дарга талархал илэрхийлээд Монгол Улсын шинээр бай...
улс төр
АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболдыг АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер ноён Жон Бэйнер энэ сарын 20-ны өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын даргыг Конгрессын Төлөөлөгчдийн танхимын спикер найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлэ...
улс төр
Хилийн боомтуудад зэрэглэл тогтоох талаар ярилцав УИХ-ын Хууль зүйн болон Аюулгүй байдлын байнгын хороодын хамтарсан тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн М.Батчимэг, Д.Батцогт нар Замын-Үүд хилийн боомтын ерөнхий байдал, тээвэрлэлтийн үйл явцтай танилцсны дараагаар “Хилийн боомтын тухай” ху...
улс төр
УИХ-ын гишүүн Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн Их-Уул, Алаг-Эрдэнэ, Хатгал, Ханх, Ренчилхүмбэ, Цагааннуур, Улаан-Уул, Баянзүрх, Арбулаг, Тариалан сум, Ханхын Тураг, Жиглэг, Цагааннуурын Хармай баг зэрэг нийт 10 сум 3 багт ажиллан иргэд сонгогчидтой уулзаж тэдний санал бодлыг сонсон өнгөрсөн на...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д хийх айлчлалынхаа хүрээнд эрчим хүчний асуудалд нэлээд анхаарал хандуулж, ялангуяа нүүрснээс шингэн түлш боловсруулан гаргах технологийг илүүтэй сонирхож, уулзалтууд товлосон. Тэрбээр Вашингтон хотод зочлох үеэрээ Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, АНУ-ын “Женерал электрик” компанитай ха...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д хийх айлчлалынхаа хүрээнд эрчим хүчний асуудалд нэлээд анхаарал хандуулж, ялангуяа нүүрснээс шингэн түлш боловсруулан гаргах технологийг илүүтэй сонирхож, уулзалтууд товложээ. Тэрбээр Вашингтон хотод зочлох үеэрээ Нийслэлийн ЗДТГ болон АНУ-ын “Женерал электрик” компанитай хамтын ажиллагааны...
улс төр
УИХ-ын дэд дарга С.Баярцогтыг Швейцарийн банкинд нэг сая гаруй ам.долларын нууц данстай тухай мэдээлэл өнөөдөр The Guardian сайтад гарсан нь гол шуугианаар тодроод байна.  Дээрх мэдээлэлтэй холбогдуулж дэд дарга С.Баярцогт өөрөө 14.00 цагаас хэвлэлийн хурал зарлаж, “Швейцарийн дансанд 1658 евро буюу 2,9 орчим сая төгрө...
улс төр
УИХ-ын хаврын чуулганы хуралдаан өнөөдөр нээлтээ хийлээ. Чуулганы хуралдааныг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үгийг бүрэн эхээр нь нийтэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Монгол Улсын Ерөнхий сайд аа, УИХ-ын Эрхэм гишүүд ээ, Хүндэт Зочид оо, Өнөөдөр Монгол Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулган эхэлж б...
улс төр
“Гайхамшигт Монгол орондоо эв эеийг хичээн, их хэргийг бүтээхээр зориг шулуудан зүтгэцгээе” ЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛД АКАДЕМИЧ Х.НАМСРАЙН ХЭЛСЭН ҮГ Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ, Хүндэт зочид оо, Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр улсын...
улс төр
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Дэлхийн банкны суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзав Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр /2014.11.24/ Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жим Андерсоныг Төрийн ордонд хүлээн авч уулзав. Суурин төлөөлөгч Жим Андерсон уулзалтын эхэн...
улс төр
Сангийн яамны Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн хэлтсийн дарга М.Батгэрэлтэй ярилцлаа. -УИХ-аас 2015 оны төсвийн хуулийг батлах хүрээнд орон нутгийн хөгжлийн санд хэчнээн хэмжээний хөрөнгө суулгасан бэ. Хэр бодитой төлөвлөгдсөн бэ? -Нийт 201.9 тэрбум төгрөг суулгаж өгсөн. Урьд жилүүдтэй харьцуулахад нэлээн бодитой ...
улс төр
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.11.25/ хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай , Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдв...
улс төр
АН-ын бүлгээс Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг дэвшүүлэх шийдвэр эцэслэн гаргасны дараа Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооноос  хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн. Мэдээллийг Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Байгаль, гишүүн М.Лут-Очир, Т.Гантөмөр нар  хийсэн юм.  Ардчилсан намын Хяналтын Ерөнхий хорооны дарга Л.Ба...
улс төр
Ардчилсан намын ҮЗХ-ны гишүүн Б.Даваацэрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. - ҮЗХ-ноос итгэл өвөрлүүлсэн Ч.Сайханбилэг УИХ-аас дэмжлэг авч Ерөнхий сайдаар томилогдоод байна. Харин одоо кабинетаа бүрдүүлэх том үүрэг өмнө нь байна. Сайд нарыг аль болох давхар дээлнээс татгалзуулах ёстой гэсэн байр суурийг Ерөнхийлөгч илэ...
улс төр
Эдийн засгиийн өсөлтийг дэмжсэн бүтцийн өөрчлөлт хийхээс өөр аргагүй   УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхоролтой ярилцлаа. -Таны санаачилсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг сая хуралдсан Н ББСШУ-ы байнгын хороо ны хуралдаанаар хэлэлцэж дэмжлээ. Энэ хуулийн төслийн о...
улс төр
Л.Эрдэнэчимэг: Гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх гэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл /2014.11.26/ хийлээ. Өнгөрсөн долоо хоногт хуралдсан Нийгмийн бодлого, ...
улс төр
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Орон нутгийн хөгжлийн сан, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулалтад хийсэн Үндэсний аудитын газрын тайланг сонслоо. Аудит хийхэд нийт 45 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ. Гэхдээ Байнгын хорооны хуралдаанд оролцсон аймаг, дүүргийн удирдлагууд юунаас болж, зөрчил үүссэ...
улс төр
УИХ-ын эмэгтэй гишүүд Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Р.Бурмаа, З.Баянсэлэнгэ, Д.Арвин, Ц.Оюунгэрэл нар Канадын Олон Улсын Хөгжлийн агентлаг болох СИДА-ийн Жендэрийн тэгш байдлын ахлах зөвлөх Нанси Спенс, Мари Коллинс нартай уулзлаа.   Гишүүд улс төр, хууль тогтоох түвшинд ажиллах эмэгтэйчүүдийн квотыг хэрхэн өсгөх, нийгмий...
улс төр
Сар бүр зохион байгуулдаг аймгийн удирдлагуудтай хийдэг цахим хуралд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцлоо. Ургац хураалт амжилттай дууслаа. Урьдчилсан байдлаар 491 мянган тн үр тариа хураан авсан нь өмнөх жилүүдэд гараагүй амжилт боллоо. Хөвсгөл, Увс, Ховдын дулааны станцууд өнгөрсөн сард ашиглалтад орж үйл...
улс төр
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн тухай хэлэлцлээ. Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах найман хүний танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг танилцуулсан юм. Нийт 35 хүн шалгалт өгснөөс 24 нь тэнцэж, сонгон шалгаруулалтад орсон байна. Ингэ...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос эрхлэн Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулиудын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж буй. Ажлын хэсгийнхэний хувьд хуульд өөрчлөлт оруулах хүрээнд улстөрийн намуудаас санал авч тусгахад оршиж байгаа. Энэ үүднээс өнгө...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийн төлөөлөл болох 21 эхэд өнөөдөр “Алдарт эх” нэг, хоёрдугаар одон гардуулав. “Алдарт эх” нэгдүгээр одонгоор Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн П.Буяндэлгэр, Сонгинохайрха...
улс төр
Монголын Засгийн газар НҮБ-тай хамтран "Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр: Далайд гарцгүй хөгжиж буй орнуудад үзүүлэх нөлөөлөл" сэдэвт олон улсын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уг хурал өнөөдөр нээлтээ хийсэн ба хоёр өдөр үргэлжлэх юм. Судалгаанаас харахад далайд гарцгүй х...
улс төр
ҮХАА-н сайдыг хэзээ томилох вэ? Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, түүний ажлыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг хавсран гүйцэтгэж буй. Хоёулаа ачаалал ихтэй салбар учраас дараагийн сайдын асуудлыг яаравчлах нь зүйтэй гэж олон нийт үзэж буй. Тэгвэл Үйлдвэр, хөдөө аж ахуйн дараагийн сайд хэн ...
улс төр
Албан тушаалаа урвуулан ашиглаж, авлига авсан хэргээр цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа зуурдаар амиа алдсан Д.Амарсайханы явдалд олон хүн харамсч байгаа.  Түүний амиа алдах шалтгааныг нь хуулийнхан тодруулахаар ажиллаж байгаа юм.  МАН-ынхан намыхаа бага хурлын гишүүний амиа алдах болсон шалтгааныг үнэн зө...
улс төр
Хөрөнгө оруулагчдыг татах уулзалт болно Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд байгуулагдсан Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл даваа гаригт бүр уламжлал болгон мэдээлэл хийхээр болсон. Тэд өнөөдөр өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа. Тус зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямба...
улс төр
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны гишүүд өнөөдөр /2014.05.26/ Уул уурхайн яам болон Монголын Уул уурхайн Үндэсний ассоциаци, зарим уул уурхайн компанийн төлөөлөлтэй Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. У...
улс төр
Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос томилогдсон Төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолыг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр / 2014.05.26 / Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмийн сан, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар тө...
улс төр
Засгийн газрын ээлжит бус хуралдаан дөнгөж сая /V.26/ өндөрлөлөө. Засгийн газрын энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Барилгын болон эрүүл мэндийн салбарын үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлнэ Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжийн дагуу Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөр...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өргөн барьсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслөө одоогоос жил гаруйн өмнө УИХ-ын чуулганы хэлэлцүүлгийн үеэр эргүүлэн татсан. Харин одоо тухайн үед хуулийг чуулганы хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийг ахалж байсан УИХ-ын гишүүн М.Батчимэг зарим гишүүний хамтаар энэхүү хуул...
улс төр
Чуулганы хуралдаанаар Засгийн газрын тавдугаар сарын 13-ны өдөр нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн, жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөхийг 2016 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгах тухай төслийг хэлэлцэж байна. Өмнө нь 47 хуул...
улс төр
Жижиг, дунд үйлдвэрийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлнө Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнгөрсөн долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголыг хэлэлцээд эцэслэн баталсан бөгөөд харин хэлэлцэж амжилгүй үлдсэн зарим хууль тогтоомжийн төслийн хэлэлцүүлгийг энэ дол...
улс төр
УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдаж хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тус бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайдын мэдээлэл, УИХ-ын даргын мэдээлэл, Чингис бондоос санхүүжүүлэх зарим төсөл болон энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар мэдээлэл сонсч,...
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар М.Энхболд “Валютын ханшнаас бол эдийн засаг унаад зогсохгүй сүйрэлд хүргэх хэмжээнд аваачих вий. Засгийн газар өөртөө ямар ч муу зүйл наахгүй, УИХ-ын шийдвэрийг л хэрэгжүүлсэн гэж байна. Засгийн газрын оруулж ирсэн...
улс төр
УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Эрдэнэбаттай эдийн засгийн нөхцөл байдал болон цаг үеийн асуудлаар ярилцлаа. -2014 оны Төсвийн тодотголын төслийг эргүүлэн татах ёстой, "түүхий" төсөв болсон гэж шүүмжилж байсан. Тодотгол хэр бодитой боловсруулагдсан гэж үзэж байна вэ ? -Энэ удаагийн төсвийн тодотголын го...
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр 09.00 цагт хуралдана. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай, Эдийн засгийн эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг есөн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын дараалал: 1...
улс төр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар гурван ч ажлын хэсэг байгуулах байсан ч Ардчилсан намын гишүүд хуралдааныг орхиж гарснаас болж ажлын хэсэг байгуулах асуудал унав. Уг нь "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн үйл ажиллагааг Үндэсний аудитын газартай хамтран шалгах ажлын хэсэг байгуулах, Санхүүгийн зохи...
улс төр
“Амгалан” дулааны станцын тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх хуулиудын төслийг баталлаа Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн /2014.05.09/ нэгдсэн хуралдаан 9.40 цагт 56.6 хувийн ирцтэй эхэлж, нийт 7 асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр болов. Үүнд: Чуулганы нэгдсэн хуралдаанаар 7 асуудал хэлэлцэхээр боло...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ашиг малтмалын тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 51.7 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Санал хураалтад 60 гишүүн оролцсоноос 31 нь төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Хуулийн төсөлд орон н...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын  хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон түүнтэй хамт өргөн мэдүүлэгдсэн хуулиудын хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Засгийн газраас өргөн мэдүүлэгдсэн энэхүү төсвийн тодотголд 150 гаруй обьектын хөрөнгө оруулалтын зардлы...
улс төр
-МАН-ын гишүүд бүгд эсрэг санал өглөө. Тэдэнд  бол улсын эрх ашгаас илүү намын эрх ашиг, хувь хүмүүсийн амбиц нь чухал байдгийг Газрын тосны хуулийн санал хураалтын үеэр харууллаа- УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт Газрын тосны тухай хуулийн төсөл УИХ-ын гишүүдийн олонх...
улс төр
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатартай Шанхай хотноо энэ сарын 20-21-нд болж байгаа Азид хамтран ажиллах, итгэлцлийг бэхжүүлэх бага хурал АХАИББХ-д оролцох үеэр уулзаж ярилцлаа. -Энэхүү хурлын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Жинпинтэй уулзлаа. Энэ уулзалтын ач холбогдлын тала...
улс төр
Нийслэлд хамгийн олон хүнийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах боломжтой газар нь Буянт Ухаа дахь Спорт цогцолбор. Энэ цогцолборыг өнөөдөр Ардчилсан намын гишүүд дэмжигчид дүүрэн байлгаж, намынхаа Их хурлыг хийлээ. Цэнхэр, улбар шар өнгийг алаглуулсан 7000 төлөөлөгч намаасаа нэр дэвшиж буй Ц.Элбэгдоржийг дэмжихээ ...
улс төр
Монгол Улсын Засгийн газрын Жендэрийн Үндэсний хороо Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Ази тивийн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх үндэсний стратегийг тодорхойлох зорилгоор “Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх арга замыг тодорхойлох нь” сэдэвт Азийн бүсийн бага хурлыг ...
улс төр
Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар тэргүүтэй батлан хамгаалах салбарын удирдлагууд өнөөдөр сар шинийг угтан ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ. Батлан хамгаалах яам болон түүний харъяа байгууллагад ажиллаж байсан 400 гаруй буурай энэ хүндэтгэлийн арга хэмжээ...
улс төр
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Өнгөрсөн долоо хоногт тантай холбоотой нэгэн шуугиан дэгдсэн. УИХ-аар Мөнгөний бодлого  хэлэлцэж байхад таны асуусан асуултыг бүрэн оруулалгүй, хэсэгчилж аваад телевизээр цацаж, твиттерээр жиргэсэнд эсэргүүцэж байгаагаа та илэрхийлсэн. Ер нь манай улсад  эди...
улс төр
Улс төрийн хүрээнийхэнд айдас хургаж эхлэв. Хэзээ ч айж далдирч байгаагүй тэд өнөөдөр хэн ч, хэзээ ч авлигын хэргээр араасаа шалгуулж болохыг, хэний хэнбугай ч хуулийн хариуцлага хүлээлгэж болохыг ойлгож, мэдрэн, бараг мартагдаад байсан айх, ичих нь булчирхай нь ажиллаж эхэлж байна. Удтал шуугиулсан Засаг дарга нарын г...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг багц хуулийн төслийн ...
улс төр
Сааль сүүний цагаар салбараа орхин одсон Х.Баттулга сайдыг орлох шинэ хүн өнгөрсөн долоо хоногт томилогдлоо. Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг шинэ сайдын томилгоонд хүмүүс угаасаа таагүй хандсаар байтал үгсэж, хүчилж байгаад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын суудалд Ш.Түвдэндоржийг суулгав. Одоо өнөө маргаашгүй шинэ сайд "давх...
улс төр
МАН-ын бүлгээс долоо хоног бүрийн лхагва гаригт хийдэг "Морин цаг" мэдээллийн цагт УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа оролцож, АН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт, Аж, үйлдвэрийн салбарын ажлуудад дүгнэлт хийснээ танилцуулсан юм. Түүний мэдээлснээр АН өнгөрсөн гурван жилд мөрийн хөтөлбөрөө хангалттай хэрэгжүүлж чадаа...
улс төр
МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, Бага хурлынхаа товыг гаргана. Цаг хугацааны хувьд эл хурал хэдэнтээ хойшилсоор наймдугаар сар гаргаж ирэх долоо хоногт зарлагдаж мэдэх төлөвтэй байгаа ч фракциудынх нь дунд намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргын албанд хэнийг зүтгүүлж буй нь нэгэнтээ тодорхой болж эхлэв. Гэхд...
улс төр
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2014.06.17-ны Мягмар гараг/ нэгдсэн хуралдаанд 40 гишүүн хүрэлцэн ирснээр 10 цаг 30 минутад эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ оны 1 дүг...
улс төр
УИХ-аар Нийслэл хотын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Иймд УИХ-ын Төсвийн байнгын хорооноос уг хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Ганхуягаас дараах тодруулгыг хийлээ.  -Хэсэг хугацаанд хэлэлцүүлэг нь хойшлоод байсан Нийслэл хотын албан татварын тух...
улс төр
УИХ дахь Монгол-Германы бүлгийн гишүүд ХБНГУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Улсын Их Хурал дахь Монгол-Германы бүлгийн дарга Р.Бурмаа болон Монгол-Германы бүлгийн гишүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Баден-Вюртеммберг мужийн Ерөнхий сайдын орлогч Нийлс...
улс төр
УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг нь өнөөдрийн ээлжит хуралдаанаараа Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцээд илүү чамбайруулах шаардлага байна гэж үзжээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор өмнө нь энэ төрлийн хуулийг санаачилж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Шаравдорж нарыг байлцуулж мэдээлэл сонссоны зэрэгц...
улс төр
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын даргын ахлах зөвлөх, эдийн засгийн ухааны доктор профессор, Монгол Улсын гавьяат багш С.Ламбаатай ярилцлаа. -УИХ өнгөрсөн намрын чуулганаар 2014 оны төсвийг батлахдаа “Авлигажсан” гэх тодотголтой хөрөнгө оруулалтыг зогсоож царцаасан. Одоо энэ асуудал ямар шатанд явж байна ...
улс төр