news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Засгийн газрын ээлжит хуралдаан 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Засгийн газар жижиг, дунд бизнес эрхлэгчдэд татварын таатай нөхцөл олгохыг зорьж татвартай холбоотой хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулсан, нүүрсний 20 хоногийн аюулгүйн нөөц бүрдүүлэх хөрөнгө гаргахаар шийдвэрлэсэн, Ир... | улс төр |
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Наурызын баярыг тохиолдуулан Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга А.Бакей тэргүүтэй иргэдийг 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Өдөр, шөнө тэнцдэг 03 дугаар сарын 22-ны өдөр Наурызын баяраа тэмдэглэх гэж байгаа казах түмэн... | улс төр |
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнгөрсөн баасан гаригт болж яамдын Төрийн нарийн бичгийн дарга болон зарим агентлагийн дарга нарыг томилсон юм. Ингэхдээ төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн энэхүү томилгоог хийсэн байна. Тодруулбал, Б.Батхишигийг Гадаад харилцааны яамны, Н.Түмэндэмбэ... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Нээлттэй шүүх” төслийн нээлтийн ёслол Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болов. Ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид Бүгд Найрамдах Эстони улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Тоомас Лукк, Бүгд Найрамдах Итали улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Алберто Браданини, Бүгд Найрамдах Филиппин улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт элч... | улс төр |
Шилдэг залуу эмч нарт жил бүр олгодог Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалт, Шилдэг залуу эмчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал олгох журмыг баримтлан Төрийн тэргүүн зарлиг гаргаж, 2013 оны шилдгээр шалгарсан дараах залуу эмч н... | улс төр |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2013 оны 03 дугаар сарын 29 дугаар: № 42 Засгийн газарт чиглэл өгөх тухай "Монгол У лсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого"-ын 4 дүгээр зүйлийн 4.6. 2 , Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4 .2.3 дахь заалтыг хэрэгж... | улс төр |
Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк улсын Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өнөө өглөө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхав. Туркийн Ерөнхий сайд Рэжэп Тайип Эрдоан өмнө нь 2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаар ажиллаж байх үед түүний урилгаар Монголд айл... | улс төр |
УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Улсын Их Хурлын Хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн ЭЛБЭГДОРЖ-ийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Эрхэм хүндэт ард иргэд ээ! УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Эрхэм гишүүд ээ! Эрхэмсэг зочид, хатагтай ноёдоо! Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган ... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж УИХ-аас баталсан Шүүхийн шинэтгэлийн багц хууль энэ дөрөвдүгээр сарын 15-наас мөрдөгдөж эхлэв. Шинээр мөрдөгдөн эхэлсэн Шүүхийн шинэтгэлийн багц хууль дотор Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төл... | улс төр |
Монгол Улсын нийслэлд АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хурал үйл ажиллагаагаа эхэлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэвлэл, мэдээллийн зарим байгууллагын сэтгүүлчдэд товч ярилцлага өгөв. -Монгол Улс АОХН-ийг даргалах үүргээ өнгөрсөн хоёр жилд хэр сайн биелүүлсэн бэ. Улс төр, эдийн засгийн агуул... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Батаагийн Батцэрэн, Баттогоогийн Цогт, Готовдоржийн Цагаанцоож, Дамдины Ганзориг, Дашдоржийн Мөнхтуяа, Дашхүүгийн Цолмон, Мишигийн Батсуурь, Хуушааны Эрдэнэсувд нарыг Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд томилов. Шүүхийн тухай багц хууль дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэл... | улс төр |
Ц.Элбэгдорж: Монгол өөрийн хөлбөмбөгийн үндэсний лиг, үндэсний цомтой болох эхлэл тавигдлаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгээр “Хөлбөмбөгийн хөгжлийг хөдөө орон нутагт” цогц хөтөлбөр хэрэгжиж байна. Үүний хүрээнд өнөөдөр Монгол Улсын 21 аймгийн аварга шалгаруулах хөлбөмбөгийн “Үндэсний цом” тэмцээний нээлтийн ажил... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгчид АНУ-ын Төрийн департаментын нэгдүгээр орлогч, Чехийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд, Шведийн Гадаад хэргийн сайд нар бараалхав АОХН-ийн Сайд нарын долдугаар бага хуралд оролцож байгаа АНУ-ын Төрийн департаментын нэгдүгээр орлогч Билл Бернс, Чехийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд ... | улс төр |
Монголын цагаар өчигдөр шөнө 23.00 цагт Нью-Йорк хотноо Тираннозавр Батаар үлэг гүрвэлийн олдворыг Монголын талд хүлээлгэн өгөх арга хэмжээ болжээ. Уг арга хэмжээнд Монголын талаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл, Хууль зүйн яамны Т... | улс төр |
Монголд суралцаж буй Халимаг оюутны төлөөлөлтэй Ерөнхийлөгчийн зөвлөх уулзав Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд ОХУ-ын Халимаг улсаас Монгол Улсад суралцаж буй оюутны төлөөллийг хүлээн авч уулзан санал бодлоо солилцов. Оросын Холбооны Улсын Халимагийн Бүгд Найрамдах улсаас Монгол Улсад суралцаж буй оюутан Феликс... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн энэ оны нэгдүгээр сард гаргасан захирамжаар Баялгийг арвижуулах сангийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүд, Засгийн газрын холбогдох байгууллагуудын мэргэжлийн хүмүүс, Их дээд сургуулиуд, академийн байгууллагуудын эрдэмтэн мэргэдийг оролцуулан байгуулсан бил... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд ялалт байгуулж Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол нөгөөдөр буюу долдугаар сарын 10-нд болно. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар, УИХ-... | улс төр |
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖИЙН ГОВЬ ГУРВАН САЙХАН УУЛЫН ИХ ТАХИЛГАТ ХАЙРХАНЫ ТӨРИЙН ТАХИЛГЫН ЁСЛОЛ ДЭЭР ХЭЛСЭН ҮГ Говь гурван сайхан уулын Их тахилгат хайрханы төрийн тахилгын ёслолд газар газраас хүрэлцэн ирж, хуран цугласан Та бүхнийхээ түмэн амгаланг айлтган мэндчилье. Өнөөдрийн энэ өлзий бэлгэт өдрийг товл... | улс төр |
Говь гурван сайхан хайрханы тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслол боллоо Говь гурван сайхан хайрханы тэнгэрийг тайх Төрийн тахилгын ёслолын ажиллагаа өнөөдөр Өмнөговь аймагт боллоо. Говь гурван сайхан хайрханы Их тахилгат хайрхан овооны бэлд болсон ёслолын арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИ... | улс төр |
Засгийн газар анх удаа бүрэн бүрэлдэхүүнээр ням гаригт хуралдлаа. Анхны хуралдаанаар Төрийн ордныг иргэдэд нээлттэй болгох, автобензин, дизель түлшний хангамж, ургац хураалт, үйлдвэр, хөдөө аж ахуй, эрчим хүч, зам, тээвэр, барилга, хот байгуулалт болон нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцлээ. Төр иргэдэд нээлттэ... | улс төр |
“Эв нэгдэл бол хүч”, “Хэзээд бэлхэн”, “Нам бол төрийн улаан булан мөн” гэх зэрэг большевик уриануудыг хүний тархинд хүчтэй суулгаснаар төр өөрийн бодлоор хүмүүсийг хөдөлгөдөг. Төр иргэдийн хувь заяаг шийддэг байсан цаг өнгөрч, иргэд төрийн хувь заяаг шийддэг болсон. Гэвч иргэд тархиндаа суулгасан хуучин хэрэггүй үгсээ ... | улс төр |
УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль өндөрлөж, Засгийн газар байгуулагдаж бараг л бүх зүйл ном дүрмэндээ орж эхэлсэн. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүн ч мөн ажилтай орж, танилцах аялал, шаардлагатай арга хэмжээгээ авч эхэлсэн. Харин одоо улс төрд хүлээлт үүсгээд буй нэг зүйл нь Орон нутгийн сонгуулийн тухай хууль. Хуучин УИХ... | улс төр |
Ардчилсан нам улс төрд гуравдагч болох хүчнүүдтэй хамтран Засгийн газраа байгуулаад удаагүй байгаа ч энэ бүрэлдэхүүнээрээ хол явах эсэхэд нь эргэлзээ төрөм мэдээлэл хоёр хоногийн өмнө цацагдсан юм. Энэ нь ИЗНН Засгийн газраас гарах талаар Ардчилсан намын дарга Н.Алтанхуягтай ширээний ард ярилцах гэж байна гэдэг мэдээлэ... | улс төр |
СЕХ-НЫ ДАРГЫГ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА Сонгуульд оролцсон нам, эвслүүдийн сонгуулийн хандив болоод зарцуулалтыг ил тодоор мэдээлэх ёстой. Төрийн албан дахь авлигаас гадна улс төрийн нам хүчнүүдийн “дотоод” авлига гэгч үзэгдэл болоод бүр наад зах нь намуудад хэн хэдий хэмжээний хандив өгсөн болоод аль нам хүчин хэдий хэрий... | улс төр |
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гаригийн хуралдаан 23.00 цаг хүртэл үргэлжилж, Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хууль батлагдсанаар орон нутгийн сонгууль ирэх арваннэгдүгээр сарын 21-нд товлогдоод байна. УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлээд байсан уг төсөлд анх оро... | улс төр |
УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. Хаалтын чуулганаар хэлэлцэж амжаагүй үлдсэн нэг зүйл бол УИХ-ын Дэгийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлт. Энэ бол ээлжит бус чуулганы хугацаанд УИХ дээр хамгийн их маргаан тарьж байсан гол асуудлуудын нэг. Бүр төсвийн тодотгол, Орон нутгийн сонгуулийн тухай хуулиас ч илүүгээ... | улс төр |
Сонгууль болсоноос хойш хэдийнэ гурван сар өнгөрчихөж. Гэсэн ч “Шинэчлэлийн” гэх тодотголтой Н.Алтанхуягийн танхим бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэж амжилгүй гурван сарыг үдсэн. Харин өнгөрсөн бямба гарагт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар дэд сайдууд болон зарим агентлагийн дарга нарын томилгоог хийснээр “даргын томил... | улс төр |
“Моод” гэдэг цаг үеэсээ хоцрохгүй үлдэх нэг хэлбэр. Загварын, мэдлэгийн, хэллэгийн “моод” гээд олон бий. Хараад байхад загварын ертөнцөөс илүү улстөрийн моод хүмүүст илүү их хүрдэг бололтой. Нэг улстөрч салаавч гаргавал бүгд дагана, улстөрчдийн зодооноос гэхэд л “Хүрэлсүхдэнэ шүү” гэх мэт олон моод, хэллэг дэлгэрсэн. ... | улс төр |
УИХ-ын гишүүн Ц.Цолмон МҮАН-аас гарч, МАХН-д элсэх шийдвэрийг уржигдар гаргасан. Тэрбээр өөрийнхөө шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн ч намынхаа нөхдийг цочролд оруулчихсан. Шинэ намынхан нь бус МҮАН-ынхан хэлэх үггүй болтлоо гацчихсан гэж болно. Яг л хоолой дээр нь яс тээглэсэн мэт. Тийм ч учраас МҮАН... | улс төр |
УИХ-ын ээлжит намрын чуулганаар өнөөдөр нээлтээ хийж байна. Энэ намрын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг хэлэлцэх гэж байгаа нь олны анхаарал татаж буй асуудал юм. Уг нь бол энэ хуулийг гаргах гэж олон жил дуншуулсан ч яг хэлэлцэх гэхээр эрхэм гишүүдийн шилэн хүзүү татсаар өдийг хүргэсэн юм. Хамги... | улс төр |
Ардчиллын алтан хараацайнуудын түүчээ С.Зориг бусдын гарт хөнөөгдсөнөөс хойш 14 жил өнгөрөв. Өнгөрсөн өдрүүдэд түүний тухай хэвлэлүүд нэлээд дурсав. Хүний хорвоод амьд мэнд байсан бол яг 50 настай идэрхэн эр явах байлаа. Түүний хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд С.Зоригтой хамт ардчиллыг эхлүүлэн хөхөө өвлийн х... | улс төр |
УИХ дотор юм юм болж байна. Санал зөрөлдөх сэдэв гарч гэмээнэ чуулганыхаа танхим дотор, өөд өөдөөсөө харж суугаад хэрэлдээд ч болтугай учир зүйгээ олдог байсан цаг улирав уу гэлтэй хэрэг өмнөх долоо хоногийн сүүлээр мандсан. Өвөрхангайн тойрогт МАН-ын нэр дэвшигчид архи, чихэр тарааж, сонгуулийн сурталчилгаанд насанд х... | улс төр |
Р.Бурмаа гишүүн өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр нэг л “зөв” юм яриатах шиг боллоо. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ардын намынхан жагсаж эрхэм гишүүнийг хохироосон юм байжээ. Өвөрхангайгаас сонгогдсон гэж үзээд УИХ-д тангараг өргүүлэхээр нэрийг нь өргөн барьсан хоёр гишүүнийг эсэргүүцсэн жагсаал Р.... | улс төр |
Төсвийн өндөр тоог тойрсон хүлээлт, мэтгэлцээн, гайхашрал бий болов. Монголын урдаа барьдаг гэж хэлж болох эдийн засагчдын зарим нь ирэх оны төсвийн орлого, зарлагыг сонсоод мэл гайхлаа. Тэд ийм төсвийн төсөл “зохиосон” Сангийн яамыг муулсангүй. Тийм төсвийг батлахаар хэлэлцэж буй УИХ-ын дархан эрхтэй гишүүдэд гомдсонг... | улс төр |
Өнгөрөгч өдрүүдийг хамгийн товчоор “МАН-ын өдрүүд” гэж болох юм. Энэ өдрүүдийг гол үг, үйл явдал хэрхэн өрнөснийг тоймлон хүргэж байна. ЭХНИЙ ӨДӨР /Аравдугаар сарын 27/ МАН-ын XXVII Их хурал 2013 оны аравдугаар сарын 27-ны өглөө Соёлын төв өргөөнд эхэллээ. Их хуралд нийтдээ 1134 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд 343 нь У... | улс төр |
УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг “Ярилцах танхим”-даа урьж, МАН-ын их хурлын үр дүнгийн талаар ярилцлаа. -МАН-ын их хурал болж өндөрлөлөө. Их хурлаараа намын Бага хурал, Удирдах зөвлөл, намын дарга удирдлагуудаа шинээр сонголоо. Та намынхаа их хуралд хэр сэтгэл хангалуун байна вэ? -Намын их хурал бүх хүнд таалагдана гэж б... | улс төр |
Ардчилсан намаас сар бүр зохион байгуулдаг 4:11 уулзалт өнөөдөр/2013.11.07/ яармагийн дэнжид баригдаж буй төрөх эмнэлэг болон архивын барилга баригдаж буй газар боллоо. Уг уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, Барилга, хот байгуулалтын яамны дэд сайд Г.Байгальмаа, Барилга хөгжлийн төсвийн дарга Б.Ба... | улс төр |
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба цаг үеийн асуудал болон намын дарга Н.Энхбаяртай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр Г.Шийлэгдамбаас зарим зүйлийг тодрууллаа. -МАХН-ын Бага чуулган ням гаригт хуралдана. Бага чуулганаар МАН-тай нэгдэх тухай асуудлыг хэлэлцэнэ гэсэн яриа гарсан ба... | улс төр |
Намуудын үйл ажиллагаа идэвхжиж, дүн өвлөөр хөдөлгөөнд орж эхэлсэн талаар саяхан нэгэн нийтлэл бичиж байсан юм. Улстөржилт хэрээс хэтэрч, албан тушаал хөөсөн хэсэг бүлэг нөхөд улирал харгалзахгүй улс төрийн тоглолт хийх болсон нь эгээ л сонгуулийн жилийг санагдуулж байгаа. Тэд ар араасаа хурал цуглаан хийж, нэгдэж нийл... | улс төр |
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр болж, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн төслийг хэлэлцээд олонхийн саналаар төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзлээ. Баялгийн санг байгуулах үндсэн зорилго нь нөхөн сэргээгдэхгүй байгалийн баялгийн өгөөжийг өнөө болон ирээдүй үед тэгш хүртээх, энэхүү хуримтлуулж буй мөн... | улс төр |
Индонезийн Ерөнхийлөгч Сукарно 60 жилийн тэртээ анх санаачилсан Ази, Африкийн Бандунгийн Бага хурлын тэмдэглэлт ойн арга хэмжээ Индонезийн Жакарта, Бандунг хотуудад энэ өдрүүдэд болж, Ази, Африкийн дээд хэмжээний уулзалтаар үргэлжилж байна. Дээд хэмжээний уулзалтад Иорданы ван II Абдалла, Индонезийн Ерөнхийлөгч Жоко Ви... | улс төр |
Засгийн газраас Тавантолгойн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод дөнгөж сая өргөн барилаа. “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт өргөн барьсан юм. Удтал хүлээлгэсэн Тавантолгойн төслийн хувь заяа ийнхү... | улс төр |
УИХ-ын чуулган өнөөдөр хуваарь ёсоор дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ. 09.00 цагаас: 1.Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай дэгээр, хэлэлцэх эсэх/: Хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ж.ЭРДЭНЭБАТ танилцуулна... | улс төр |
Монгол Улсын Зэвсэгт хүчний даргалах бүрэлдэхүүнд офицер, генерал цол олгож эхэлсэн ойгоор төр засаг генералуудад хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.04.24/ генералуудыг хүндэтгэн, баяр хүргэв. УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн үгэндээ “Монг... | улс төр |
Бямба гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож буй тул Засгийн газрын ээлжит хуралдааныг 2013 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хуралдуулж, 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам баталлаа Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орон сууцны зээлийн ерөнхий журам баталлаа. 80 м 2... | улс төр |
Засгийн газрын ээлжит хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцэж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. “Төлбөрийн системийг шинэчлэх” төслийн зээлийн гэрээний төслийн талаар хэлэлцлээ Бэлэн бус төлбөр тооцоог хөгжүүлэх, одоогийн дэд бүтцийг өргөтгөн бодит цагийн горимд мөнгөн урсгалыг хангах замаар мөнгөний бодлогын хэрэгжилт,... | улс төр |
“Бүтээн байгуулалтын цаг” нээлттэй мэдээллийг даваа гараг бүрийн 15:00 цагт тогтмол хийхээр боллоо. Даваа гариг бүр Ерөнхий сайдын өрөөнд улсын хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалтын талаар мэдээлэл сонсдог байсан “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг олон нийтэд нээлттэйгээр зохион байгууллаа. Улс орон даяар бүтээн байг... | улс төр |
Ерөнхий сайд Н.Алтанхуяг Хөвсгөл аймагт ажиллаж, зарим ажил асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг 06 дугаар сарын 18-ны мягмар гаригт Хөвсгөл аймагт ажиллахдаа зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, аймгийн нэгдсэн эмнэлэг, дулааны цахилгаан станцын барилгын ажлын явц болон барилгы... | улс төр |
Шийдлийн Засгийн газрын Ерөнхий сайд "Ард иргэдээсээ асууж байгаад эдийн засгаа хөдөлгөе" хэмээн телевизээр ярьж суусныг бүгд санаж байгаа. Гэтэл томилогдоод гурван сар илүү хугацаа өнгөрсөн байхад энэ Засгийн хийсэн гэх зүйл бидэнд мэдрэгдэхгүй л байна. Олон хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан ч гэсэн хэвлэл мэдээлэл, н... | улс төр |
УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга О.Баасанхүү өнөөдөр бүлгийн дэд даргын албаа өөрийнхөө хүсэлтээр өгөхөөр болжээ. Энэ талаар эрхэм гишүүнээс тодруулав. -Та бүлгийн дэд даргын албаа яагаад өгөхөөр болов? -Энэ бол өнөөдөр гэнэт гаргасан ч шийдвэр биш. Нэлээд дээрээс бүлгийн дэд даргаа өгнө гэж... | улс төр |
С.Ганбаатар: МАХН засгаас гарвал бие даагчид албан ёсоор байр сууриа илэрхийлнэ УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг “Ярилцах танхим”-даа урилаа. МАХН засгаас гарч магадгүй болсноос үүдээд бие даагч гишүүдийн байр суурь чухалд тооцогдох болсон. Энэмэтчилэн цаг үеийн асуудлаар түүнтэй ярилцлаа. -МАХН-ынхан даргаасаа болж Засгийн... | улс төр |
УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг “Ярилцах танхим”-даа урилаа. УИХ дахь Монгол ардын намын гишүүд өчигдөр хуралдсан бөгөөд энэ хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар нь түүнтэй ярилцсан юм. -УИХ дахь Ардын намын хуралдаанаар ямар, ямар асуудлуудыг хэлэлцсэн бэ. Нэлээд ширүүхэн хуралдаан болох шиг болсон? -Засгийн газра... | улс төр |
"Гишүүн болчихоод намын даргынхаа төлөө тэмцэхгүй сууна гэдэг хувиа хичээсэн хэрэг" УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга З.Баянсэлэнгэтэй ярилцлаа. Түүнийг улс төрийн хүрээнд үүсээд байгаа нөхцөл байдал болон намын дарга Н.Энхбаяртай холбоотой зарим асуудалд ямар байр су... | улс төр |
Р.Бурмаа: Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр гүтгэсэн материал гаргавал эх сурвалжаа мэдээлнэ УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг “Ярилцах танхим”-даа урьж, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулж буй шинэчлэлийн талаар ярилцлаа. -Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу өмнө н... | улс төр |
“Шонхор суваг” телевизийн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт уригдсан УИХ-ын гишүүн ҮХАА-н сайд, Х.Баттулгын яриаг бүрэн эхээр нь хүргэж байна. -Бидний энэ яриа цензургүй байж чадах болов уу. Та юу гэж бодож байна? -Тэгэх байлгүй дээ, нэр нь Цензургүй яриа юм чинь... -Яагаад ингэж асууж байна вэ гэхээр таны өмнөх ярилцлаг... | улс төр |
“Ийгл ньюс” телевиз өнгөрөгч арванхоёрдугаар сарын 31-ны “Зочны цаг”-таа УИХ дахь Ардчилсан намын гишүүн Д.Арвинг урьж оролцуулсан юм. Түүнийг 2012 оны онцлох сонголт хийсэн хоёр хүний нэг гэж онцолжээ. Ингээд УИХ, Ардчилсан намын гишүүн Д.Арвиний ярилцлагыг хүргэж байна. -Шинэ жилийн баярын өдөр тойрогтоо ажилласан гэ... | улс төр |
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл УИХ-аас дэмжлэг хүлээгээд байна. Нэг талдаа таны санаачилсан төсөл зөв алхам мэт боловч нөгөө талдаа МАХН-ын дарга, ялтан Н.Энхбаярыг аврах төсөл болж батлагдах вий гэсэн болгоомжлол бий. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ? -Энэ хуул... | улс төр |
Бүгд найрамдах Польш улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Бронислав Коморовскитай өргөтгөсөн хэлэлцээ хийж, үүнийхээ дараа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зуржээ. Мөн өдрөө Польшийн Сейм (парламентын доод танхим)-ийн маршал Э... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ сарын 20-22-ны өдрүүдэд БНПУ-д төрийн айлчлал хийсэн билээ. Уг айлчлалын өмнө хоёр орны харилцаа, хамтыхн ажиллагааны талаар Польшийн Гадаад харилцааны дэд сайд Ежи Помяновскитэй ярилцсан юм. -Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн Европын орнуудаас хамгийн түрүүнд Польш улса... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төслийн зээлийн хэлэлцээрийг хэлэлцээд соёрхон баталлаа. Төлбөрийн системийн шинэчлэлийг хийснээр өндөр нууцлалтай, уян хатан цахим төлбөрийн системтэй болох, нэгж гүйлгээнд оногдох шимт... | улс төр |
Уул уурхайн баялгаас олох валютаар Монгол Улсыг мандуулахаа амлаж байсан улстөрчид эдийн засаг хямралд орсныг хүлээн зөвшөөрч, төсвөө танаж эхэллээ. Тэлэлттэй үеийн төсөвтэй харьцуулахад, 2015 оны төсвийг 1 их наяд орчим төгрөгөөр агшаасан нь нэг талдаа сайн үзүүлэлт боловч таналтад жирийн иргэд хамрагдах болоод байна.... | улс төр |
ГХЭЗХАЯ-ны Дипломатын академи, Гадаад бодлогын нэгдсэн зохицуулалтын судалгааны төв, Конрад Аденаурын сантай хамтран зохион байгуулсан “Ази, Номхон Далайн Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллага - АПЕК-т элсэх Монгол Улсын Үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын семинар 2014 оны 12 дугаар сарын 2-3-ны ө... | улс төр |
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга Ю.П.Трутневийг хүлээн авч уулзлаа ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Алс Дорнодын холбооны тойрог дахь бүрэн эрхт төлөөлөгч Ю.П.Трутнев манай улсад айлчилж байна. Айлчлалын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ноён Ю.П.Трутневийг хүлээн авч... | улс төр |
УИХ-ын гишуун Д.Ганхуяг 2004-2008, 2008-2011 онуудад Монгол, Японы парламентын булгийн даргаар ажилласан байдаг. Харин 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа тус булгийн даргаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажиллаж байгаад, саяхан Аж уйлдвэрийн сайд болсноор булгийн даргын ажлаа егсен. Үүнтэй холбогдуул... | улс төр |
-Мэдээллийн "News" агентлаг 2014 онд Монгол Улсад өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна- ДЭЛХИЙН ТАВЦАНД МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНД ӨСЛӨӨ Улирч буй 2014 онд Монгол Улсын гадаад харилцаа шинэ түвшинд гарсан жил байлаа. Монгол Улсын хоёр хөршийн тэргүүн нар өнгөрсөн намар 14 хоногийн зайтай айлчилж, Монгол дэлхийн ха... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нар мэдээлэл хийв Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земан нар албан ёсны хэлэлцээ хийж , дараа нь хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийн сэтгүүлчдийн асуултанд хариуллаа. ... | улс төр |
“Хөгжил-Ардчилал” ТББ-аас цуврал болгон явуулж байгаа энэ удаагийн хэлэлцүүлэгт МУИС-ийн хууль зүйн сургуулийн эрх зүй судлалын тэнхмийн багш, хууль зүйн доктор, О.Мѳнхсайхан “Ардчиллын үнэт зүйлс”сэдвийн хүрээнд нээлттэй ярилцлаа. Ярианыхаа эхэнд олон улсын гэрээ конвенцэд хамгаалагдсан “Human dignity”-ыг эрхэмсэг ор... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас өргөн барьсан хэд хэдэн хуулийн төслүүдийг хууль санаачлагч эргүүлэн татаж байгааг танилцуулсан юм. Тодруулбал Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон дагал... | улс төр |
Ардчилсан намын ҮЗХ өнгөрсөн баасан гаригт шөнө дөл болтол хуралдаж, шинэ Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан. Тус намын УИХ дахь бүлгээс Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн бол АН-ын Гүйцэтгэх зөвлөлөөс Ч.Сайханбилэгийг нэрийг ҮЗХ-нд оруулсан. Тиймээс ҮЗХ-ны хурлаар хоёр нэр дэвшигчийн м... | улс төр |
“Шийдлийн” гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газар ажлаа эхлүүлээд 100 хоног болж байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнгээр Ардчилсан нам Засгийн газрыг байгуулах эрхийг гартаа авч, МАХН, МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-ийн бүлэг, ИЗНН-тай хамтран Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулсан юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлгээс... | улс төр |
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 260 ор бүхий нэгдсэн эмнэлгийг ажиллуулах төслийг концессоор хэрэгжүүлнэ “Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессийн ... | улс төр |
-Хөрөнгө оруулалт хасахтай гарлаа, аялал жуулчлал “шаландаа буутлаа” уналаа, долларын ханш тэнгэрт хадлаа гэцгээн шал дэвслэх атлаа хөрөнгө оруулалт татах боломж бүрийг эсэргүүцэх юм бол хэн Монголыг тоож ирэх юм бэ?- Казино байгуулах асуудал улстөрчдийн дунд гал авалцуулж эхэллээ. Яг л орд газрыг ашиглах тухай асуудал... | улс төр |
Том оврын автомашинуудыг хилийн застав, хилийн боомт дахь мэргэжлийн хяналтын албадад хуваарилна Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг долоо хоног бүрийн лхагва гаригт “Шийдлийн цаг” уулзалт зохион байгуулж, улс орны хэмжээнд тулгарсан асуудлыг шийдвэрлэдэг. Анхны “Шийдлийн цаг” уулзалтаар яам, агентлаг, төрийн өмчи... | улс төр |
Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус хуралдаанаар ой хээрийн түймрийн нөхцөл байдлыг хэлэлцээд 600 сая төгрөг нэмж гаргахаар шийдвэрлэсэн байна. Түүгээр 500 хучилга, усаар шүршигч аппарат, нүдний шил гэх мэт зайлшгүй шаардл... | улс төр |
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд татварын эрх зүйн орчин, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. Дэлхийн улс орнуудын татварын орчныг судалж, нэгдсэн тайлан гаргадаг Олон Улсын Санхүүгийн Корпорацийн 2015 оны “Бизнес эрхлэлт” судалгааны тайлангийн “Татвар төлөлт” үз... | улс төр |
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өнөөдөр мэдээлэл хийлээ. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар бүтээгдэхүүн хуваах гэрээний эрхийг шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоол баталсан байна. Монгол Улс 2014 онд 940 орчим мянган тү... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаанаар Алтны ил тод байдлын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжлэх байсан ч өнгөрсөн баасан гаригийн хуралдаанаар АН-ын бүлэг уг асуудлаар завсарлага авсан. Өмнө нь тус хуулиар завсарлага авсан ч хуулийн талаар дахин нягтлах шаардлагатай хэмээн дөрөв хоногийн завсарлага нэмж авсан билээ... | улс төр |
Монгол Улсын Их Хурлаас 2013 онд баталсан бие даасан 6 хууль болон эдгээр 6 хуульд холбогдох 35 хуульд орсон нэмэлт, өөрчлөлт нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж үйлчлэхээр аж. Иймд "Ньюс Агентлаг" оны эхнээс хэрэгжиж эхлэх зургаан хуулийг цувралаар танилцуулж байна. Өмнө удаад Тахарын албаны тухай хуулийг ... | улс төр |
Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуульд гишүүд юу хэлэв УИХ-ын намрын чуулганы хугацаанд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэгдсэн гол төслүүдийн нэг нь Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн төсөл байв. Угтаа энэхүү хуулийн төсөл нь хоёр санаачлагчтай, тодр... | улс төр |
Төрийн албаны ойлголт, мөн чанар Төрийн алба бол төр, түүний нийгэмд эзлэх байр, гүйцэтгэх үүрэгтэй шууд холбоотой хүмүүсийн үйл ажиллагааны нэг төрөл мөн. Төрийн алба агуулгаараа төрийн байгууллагын үндсэн үүрэг, зорилтыг ажил хэрэг дээр ханган биелүүлэх явдалтай салшгүй холбоотой 1 . Төрийн албаны мөн чанар нийт хүнэ... | улс төр |
Өөрсдийн баталсан хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хориг, Цэцийн дүгнэлтийг хүлээж авахдаа туйлын хойрго УИХ-ын гишүүд ээлжит бус чуулганаар нэг хоригийг туйлын чих зөөлнөөр хүлээн авсан нь ховор тохиолдол байв. Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд т... | улс төр |
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ КОМПАНИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл. Компанийн тухай хуульд дор дурдсан агуулгатай хэсэг, заалт нэмсүгэй: 1/ 6 дугаар зүйлийн 6.12^ дахь хэсэг: “6.12^. Төр болон бусад хуулийн этгээд аливаа компанид хөрөнгө оруулсныхаа төлөө эзэмшиж буй хувьцааныхаа эрхээ хэрэгжүүлэ... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах тухай хэлэлцүүлэг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлэгт Тамгын газрын дарга, Ерөнхийлөгчийн зөвлөх, УИХ, ЗГ-ын мэргэжилтнүүд оролцсон бөгөөд Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг 2015 оны нэгдүгээ... | улс төр |
Зам тээврийн бүтээн байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг компанид нэгэн танил маань ажиллах болсон юм. “Мадимос групп” гэх компани юм билээ. Тус компанитай байгуулсан гэрээний дагуу сардаа хоёр сая төгрөгийн цалин авах гэрээ хийсэн ч өнөөдрийг хүртэл цалингаа авч чадаагүй, арав гаруй сая төгрөгийн төлөө шүүх ... | улс төр |
УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө хууль тогтоогчид Шилэн дансны тухай хуулийг баталснаар төсөв ерөнхийлөн захирагчид зарцуулсан 1000 төгрөг болгоныхоо төлөө хариуцлага хүлээх болсон. Тодруулж хэлбэл, төсвийн хөрөнгө үр дүнгүй төсөл, хөтөлбөрт зарцуулагдвал, захиран зарцуулах эрхийг олгосон төсөв ерөнхийлөн за... | улс төр |
Төрийн ордны Их танхимд өнөөдөр “Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт” зөвлөгөөн боллоо. Их танхимд багтаагүй зочид Төрийн ордны хуралдааны А танхим, Иргэний танхимаас зөвлөгөөний үйл явцыг дэлгэцээр харав. Эндээс Шилэн дансны тухай хууль олон нийтийн анхаарлыг ихэд татаж байгаа нь харагдаж байлаа. “Шилэн дансны тухай ... | улс төр |
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр /пүрэв гараг/-ийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудал 1. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Төлбөрийн системийн шинэчлэл төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай /Засгийн газар 2015.06.16-ны... | улс төр |
Ерөнхий сайд баяр наадамд 50 тэрбум төгрөг зарцуулах гэж байгаа тухай мэдээлэл ор үндэсгүй гэлээ УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.06.07/ үдээс хойшхи хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариуллаа. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд шинэчлэлийн Засгийн газар үйл ажилла... | улс төр |
Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт сэдэвт хэлэлцүүлэг боллоо Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Иргэдээс өргөдөл, гомдол хүлээн авах, шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт сэдвээр өнөөдөр / 2014.11.06 / Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт яам, агентлагийн Төрийн з... | улс төр |
Засгийн газрын хуралдаан 2014 оны 6 дугаар сарын 12-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Дулааны V станц төсөл”-ийн концессийн гэрээг “Фифт Комбайнд Хийт энд Пауэр Плант” ХХК-тай байгуулна Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангах 450 МВт-ын хүчин чадалтай Дулааны V с... | улс төр |
Монголын хууль тогтоох дээд байгууллага зөвхөн сандал суудал, албан тушаал хэлэлцдэг байгууллага болж гэхэд буруудахгүй болж. УИХ-д сууж байгаа, ард түмнээс итгэл хүлээн сонгогдсон гишүүд нь хуралдааныхаа ирцийг бүрдүүлж, хэлэлцэж буй асуудлаа улстөржүүлэлгүй, хувийн ашиг сонирхлоор бус, ард түмэн, нийтийн эрх ашигт ни... | улс төр |
Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөрт багтаан Төсвийн хуулийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн мэдүүлдэг хуультай. Энэ дагуу 2015 оны төсвийн хуулийн төслийг өргөн мэдүүлээд байгаа. Гэвч олон шүүмжлэл дагуулж буй. Харин Сангийн сайдын зүгээс өчигдөр 2015 оны төсвийн хуулийн төслөө хэвлэлийхэнд тайлбарлаж, мөн сонирх... | улс төр |
Өндөр их Алтайн оргил, Монгол Улсын дээвэр болсон Алтай Таван богд хайрханы Тэнгэрийг тайх ёслол долдугаар сарын 3-ны өдөр Баян-Өлгий аймагт ёслол төгөлдөр боллоо. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгаж, түүхт энэхүү хайрханыг тахих тухай шийдвэр гаргаснаас хойш ийнхүү анх удаа Төрийн тахилга үйлдэж буй юм. Т... | улс төр |
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр үндсэн хоёр асуудал хэлэлцсэний нэг нь Эдийн засгийг идэвхижүүлэх 100 хоногийн хүрээнд зарим хуулийн төслүүдийг яаралтай УИХ-аар хэлэлцэн батлах ёстой хэмээн үзжээ. Эл жагсаалтад Ашигт малтмалын тухай хууль, Өрийн удирдлагын тухай хууль, Газрын тосны тухай ху... | улс төр |
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр /2014.06.27/ Олон Улсын Валютын Сангийн /ОУВС/ Удирдах захирлын орлогч ноён Наоюуки Шинохара, Ази, Номхон Далайн Газрын орлогч захирал Маркус Родлаувер болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид авч хэрэгжүүл... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэж байна. Үндсэн чиглэлийн биелэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Төлөвлөлт утгагүй байна. Жишээлбэл, эрүүл мэнди... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2013 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Батхүү : -Эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг ярилцаж байхад бид анхаарлаа хандуулах... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд 2013 оны Ерөнхий сайдын багцад туссан 50 тэрбум төгрөгийн зарцуулалтын талаар мэдээлэл хийсний дараа УИХ дахь МАН-ын бүлгээс хийсэн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав. Тэрээр Ерөнхий сайд өөртөө ямар ч задаргаагүй 50 тэрбум төгрөг хуваарилж болохгүйг УИХ да... | улс төр |
Засгийн газрын ээлжит хуралдаан болж 30 гаруй асуудал хэлэлцэн дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үндэсний их баяр наадмын төсвийг баталлаа Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2,2 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүнээс 369,9 сая төгрөгийг баяр на... | улс төр |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.