news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр хуралдсан ч тодорхой шалтгааны улмаас бүлгийн хурлын талаарх мэдээллээ өнөөдөр хийлээ. Тус намын бүлгийн хуралдаанаар эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан зарласан ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүд болон эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар хэлэ...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж 10 гаруй асуудал хэлэлцэж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Арьс, шир боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зээл олгох, хяналт тавих журмыг баталлаа Монгол Улсын хэмжээгээр арьс, ширний үйлдвэрийн салбарт том, жижиг нийлсэн 35 боловсруулах үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрл...
улс төр
Шинэчлэлийн Засгийн газраас зохион байгуулж байгаа Орон нутгийн удирдлагын нэгдсэн сургалтад Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга оролцож, салбарынхаа хэмжээнд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа. Мал аж ахуйн салбарыг эрчимтэй хөгжүүлж чадвал ажлын байр бий болгох боломжтойн дээр эргээд малчдын ахуй амьжиргааг...
улс төр
Ойрын жилүүдэд аймгийн төвүүд хатуу хучилттай автозамаар нийслэлтэй холбогдоно Автозам, төмөр зам, далай, усан зам, авто тээврийн салбарын өнөөгийн байдал, ирэх жилүүдэд хийх бүтээн байгуулалтын талаар Зам тээврийн сайд А.Гансүх сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ онд Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Хөв...
улс төр
САЙД Л.БОЛД ФРАНЦЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД ЛОРАН ФАБИУСТАЙ УУЛЗЛАА НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганы ажиллагаанд оролцож байгаа Гадаад харилцааны сайд Л.Болд өнөөдөр Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиустай НҮБ-ын төв байранд уулзаж, хоёр орны хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж санал солилцлоо. Францын Гад...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон 2013 оны 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Амбан захирагчийн уг айлчлал нь Канад Улсаас Монгол Улсад хийж буй анхны Төрийн айлчлал төдийгүй хоёр орны хооронд дипломат х...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Сарнычийг эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан өнөөдөр хүлээн авч уулзлаа.    УИХ-ын дарга  З.Энхболд уулзалтын эхэнд манай хоёр орон өнө эртний уламжлалд тулгуурласан ахан дүүгийн харилцаа, хамтын ажиллагаа...
улс төр
УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнгөрсөн долоо хоногийн хэвлэлийн гол “баатар” байв. Гэхдээ үүнд дургүйцэх шалтгаан нь мань хүн өөрийн хөдөлмөрөөр бус, өрөөлийн хөлс хүчээр хэвлэлийн баатар болох гэсэнд байгаа юм. Салбартаа тулгараад байгаа хүндрэл, түүнийг шийдэх арга замын талаар бодлоготой ганц үг хэлдэггү...
улс төр
“Монгол Улсын гадаад бодлого ба Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын харилцаа” Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалынхаа сүүлчийн өдөр Ким Ил Суны их сургуульд зочлон, эрдэмтэн багш,оюутнуудад лекц уншив. Түүнийг бүрэн эхээр нь хүргэж байна. Цахиагийн ЭЛБЭГДОРЖ:...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийсэн Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкины айлчлал амжилттай өндөрлөж, тэрбээр өнөөдөр /2015.02.16/ нутаг буцлаа. Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин болон түүнийг дагалд...
улс төр
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.17/ хуралдаан 10 цаг 25 минутад 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол-Оросын “Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны ...
улс төр
Улсын төсвийн тодотголыг чуулганаар ид хэлэлцэж байна. Нэг их наяд 500 тэрбум сох дутчихаад байгаа улсын төсвийг яаж цойлдох вэ, юуг нь  танаж, юуг нь хэмнэх  вэ гэдгийг УИХ хэлэлцэж шийдвэрлэх юм.  Төсөв энэ жил урьд өмнө байгаагүй их хэмжээгээр тасарсан. Энэ нь гадаад зах зээлийн таагүй байдал, дотоод хууль дүрэм, бо...
улс төр
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.18/ хуралдаан 10 цаг 40 минутад 68.4 хувийн ирцтэй эхэлж, УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн гишүүнийг огцруулах тухай асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Уг асуудлыг тус байнгын хорооны энэ сарын 10-ны өдрийн хуралдаанаар х...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.03.07/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж байна. Тэрбээр тус суманд өчигдөр хийсэн уулзалтын үеэр УИХ-ын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомжуудын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулт өгсөн. Энэ үеэр Өмнөговь аймгийн Д...
улс төр
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Баярсайхан нар өнөөдөр /2015.03.05/ сэтгүүлчдэд тус байнгын хорооноос 2014 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлын талаар мэдээлэл хийлээ. Намрын чуулганы хугацаанд Байнгын хороо 20 удаа хура...
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаан 09.00 цагт эхэлнэ. Хуралдаан эхлэхийн өмнө  Хуульзүйн байнгын хороо хуралдаж,  Хууль тогтоомжийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх журмын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ.   ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 09.00 цагаас: 1. Монгол Улсын Их Хурлын 2014 оны 54 ...
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн  төслийг  хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа санал хураахад гишүүдийн 75 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Ингэснээр хуулийн  төслийг Хуульзүйн  байнгын хороонд шилжүүллээ. Хуулийн төсл...
улс төр
-Дахиад ч АН-ын нөлөө бүхий гишүүн нь нам байгуулж, өрх тусгаарлаж магадгүй тухай яриа саарал ордон орчмоос дуулдаж байна. Гэхдээ өрсөлдөгч намынх нь зүгээс чулуудсан PR-ч байж мэдэх нь- Жилийн өмнө Ардын намынхан Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж жагсаал зохион байгуулахаар бэлтгэж байсан бол Ардчилсан намынхан...
улс төр
Ардчилсан намыг бодвол аливаа хэрүүлээ тогоон дотроо шийдэж чаддаг хэмээн сайрхдаг Ардын намын залуусын дундах хагарал ил цагаандаа гарчээ. Өнгөн дээрээ Монголын залуусын эв нэгдэл, нөхөрлөл, дуу хоолойг нэгтгэсэн байгууллага хэмээн гоёор тодорхойлдог ч НАМЗХ бол олон хүний хувьд эрх мэдэлд хүрэх нэг гишгүүр болсоор ир...
улс төр
Ардчилсан намын 25 жилийн ойн баярын хурал халуухан эхлэв . Баянхонгор, Өвөрхангай, Дорнод, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Ардчилсан намын хорооны гишүүд “Үүрэг гүйцэтгэгч дарга нараа хэзээ жинхлэх вэ?”, “Ардчилсан намд шинэ эргэлт хийх цаг иржээ”, “Үеэ өнгөрөөсөн ардчилагчид шинэ үедээ зайгаа тавьж өг”, “Ү...
улс төр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр  сонгуулийн тогтолцоог  ямар системээр явуулах талаар  ард нийтийн санал асуулга явуулах  болсон МАН-ын  шийдвэрийн талаар   ташаа мэдээлэл гарч байгаад албан ёсоор тайлбар хийсэн юм.  Тодруулбал, УИХ-ын хаврын чуулганаар сонгуулийн тогтолцо...
улс төр
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга С.Одонтуяа нар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. Тус намын бүлэг өнөөдрийн хуралдаанаараа УИХ-аар цаг алдалгүй хэлэлцэх шатанд яваа 44 хуулийн төсөл байгааг ярилцсан байна. Тодруул...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өнөөдөр Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд Б.Болор гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нь татвараа төлөөгүй аж ахуйн нэгж хэд байгаа, мөн бусад шалтгаанаар асуудал нь хууль хяналты...
улс төр
Засгийн газрын хуралдаан 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа. “Хөрөнгө оруулалтын сан” байгуулна Монгол Улсын Их Хурал Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 оны 10 дугаар сард баталсан бөгөөд цаашид хэрэгжилтийг хангаж ажиллах нь санхүүгийн зах зээл, хөрөнгө оруулалтын орчин, м...
улс төр
Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын урилгаар манай улсад  албан ёсны айлчлал хийж байгаа ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Франк Вальтер Штайнмайерыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авч уулзлаа. Холбооны Засгийн газрын гишүүн ийнхүү айлч...
улс төр
-Монгол Улсын ардчиллын өнөөгийн байдал, мөн ардчиллыг бүс нутагтаа түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулж буй Монгол Улсын идэвх, оролцоог Европын Холбоонд танилцуулж, дэмжлэг авах гол санааг Ерөнхийлөгч үгэндээ онцолно- Европын парламентын Ерөнхийлөгчийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Европын парламе...
улс төр
Конгрессын ардчиллын түншлэлээс УИХ-ын Тамгын газрын албан хаагчдад зориулсан цуврал сургалт боллоо Конгрессын ардчиллын түншлэлээс УИХ-ын холбогдох албан хаагчдад зориулсан цуврал сургалт энэ сарын 22-26-ны өдрүүдэд Төрийн ордонд боллоо. Энэхүү цуврал сургалтыг АНУ-ын Конгрессын номын сангийн Конгрессийн судалгааны га...
улс төр
-Монгол төрийн ажил твиттер, фэйсбүүкээр явдаг боллоо. “Хэлэх үг элчийн аманд” гэдэг эртний үгийг гишүүдэд  дайя- Твиттер, фэйсбүүк  бол мэдээ, мэдээлэл харилцааны асар том сүлжээ. Энэ орон зайг най­ман настай балчираас наян настай буурал хүртэл ашиглаж байна. Аливаа зүйл сайн, муу хоёр талтай. Твиттер, фэйсбүүкт сайн ...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчид бараалхав Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2015.06.29/ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Тейн Сейнд бараалхав. Мьянмарын Холбооны Бүгд Найрам...
улс төр
Ардын намын арван зургаан оны ялалтын замыг нь засч байгаа Ардчилсан намынханд харамсал илэрхийлье. Ардчилсан намынхнаар   унах нүхийг нь ухуулуулж байгаа Ардын намынханд баяр хүргэе.  Засгийн эрх барьсан цагаасаа л хоорондоо талцаж, хэрэлдэх болсон Ардчилсан намынхны дотоод маргаан Ардын намынханд ашигтайгаар эргэж ба...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод  Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав өнөөдөр /2015.06.16/ Өмгөөллийн тухай хуулийн төслийг  өргөн барилаа. 2012 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулан 2002 онд батлагдсан Өмгөөллийн тухай хууль хүчингүй болж, улмаар 1000 ...
улс төр
Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар анхаарал татсан асуудлуудыг хэлэлцсэний дотор гэр хорооллын 120 мянган айлыг хийгээр хангаж, халаалтыг шийдвэрлэх төсөл байлаа. Уул уурхайн яамны дэргэд байгуулагдсан “Улаанбаатар хотын Гэр хорооллыг нүүрсний хийгээр хангах төсөл”-ийн багийнхан х...
улс төр
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хүндрэлээс гарах арга хэмжээний хөтөлбөр батлах тухай УИХ-ын 41 дүгээр тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсгүүдийн мэдээллийг сонслоо. Дээрх тогтоолд зааснаар дэд бүтцийн салбарт энэ онд 11 ажил хийгдэх ёстойгоос ихэнх ажил эхлээгүй байгаа аж. Тэр ...
улс төр
1. “Прокурорын байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/: -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна; -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Ул...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.07.04/ асфальт замын гол түүхий эд болох битум үйлдвэрлэх 100 хувь үндэсний хөрөнгө оруулалттай “Монгол битум индустрал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Авто замын барилгын нэн чухал материалын нэг болох асфальт бетон, түүнийг бүрдүүлж буй битумыг Мон...
улс төр
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 07 ДУГААР САРЫН 03-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ 09.00 цагаас: 1. “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /Засгийн газар 2015.02.05-ны өдөр өргөн мэдүүл...
улс төр
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өчигдөр /2015.07.04/ европ стандартаар евро блок үйлдвэрлэдэг МАК Хийт бетоны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын дарга З.Энхболд дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар тус үйлдвэрийн цехүүдийн үйл ажиллагаатай танилцав. МАК Хийт бетоны үйлдвэр нь хоногт 900 ...
улс төр
Засгийн газраас долоо хоног бүрийн пүрэв гаригт зохион байгуулдаг “Сайдын цаг”-т ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцлоо. Шийдлийн буюу бүх намуудын хамтарсан Засгийн газар байгуулагдсан цагаас улс орны эдийн засаг, нийгмийн өмнө тулгамдсан хүндрэлийг даван туулах, Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин, өрсөлдөх чадварыг са...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр орой хуралдаж, Гүйцэтгэх зөвлөлөөс ирүүлсэн даалгаврыг хэлэлцсэн байна. Өнгөрсөн долоо хоногт тус намын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Засгийн газарт хамтарсан МАН-ын болон бусад нам, эвслийн гэрээний биелэлтийг дүгнэн хэлэлцэхийг УИХ дахь намын бүлэгтээ үүрэг болгосон юм. Шинэчлэлийн...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаан болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Орон сууцны үнийн дүнгийн 20 хувьд баталгаа гаргана Орон сууцны ипотекийн зээлийн баталгааны журмыг баталлаа. Журамд урьдчилгаа төлбөрийн баталгааны нөхцөлийг инженерийн дэд бүтцэд бүрэн холбогдсон, эрх бүхий байгууллагын шийдвэрээр ашиглал...
улс төр
Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулиудын талаар бид цувралаар хүргэж байгаа билээ. Хэдхэн хоногийн дараа эхлэх гэж байгаа чуулганаар хэлэлцэх чухал хуулийн нэг нь Хөрөнгийн албан татварын тухай хууль юм. Энэ нь УИХ-ын намрын чуулганаас хаврын чуулган руу шилжсэн татвартай холбоотой чухал төсөл. Засгийн газраас өргөн мэ...
улс төр
ОНЦЛОХ СЭДЭВ: Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хууль News.mn сайт энэ долоо хоногт Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийг онцолж байгаа билээ.  Энэ хүрээнд  “Монголд  хариуцлагын  хууль хэрэгтэй юу?” сэдвээр  унш...
улс төр
УИХ-д өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн чухал хууль болон тогтоолын төсөл өргөн барилаа. Энэ талаарх мэдээллийг хүснэгтэд нэгтгэв. № ХУУЛИЙН НЭР ТАЙЛБАР ХЭН ӨРГӨН БАРЬСАН 1 Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн тухай тогтоолын төсөл. /II.05/ Засгийн газар төрийн өмчит болон төрийн өмчий...
улс төр
Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ажлыг урагшлуулах даалгаврыг өглөө. Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоолууд гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсө...
улс төр
Засгийн газрын хуралдааныг өнөөдөр 10.00 цагт зарласан бөгөөд одоо ид хуралдаж байна. Уг хуралдаанаар 15 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн бол таван асуудалтай танилцах аж. Хэлэлцэх асуудал дотор Нууц асуудал мөн багтжээ. Үүнийг Гадаад харилцааны сайд Л.Болд оруулах юм байна. Мөн “Эзэн-100” хөтөлбөрийн тайлангийн тухай Э...
улс төр
Засгийн газар өнөөдөр /08.20/ хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлогын төслийн үзэл баримтлалыг баталлаа Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлц...
улс төр
Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцлээ Монгол Улс, БНХАУ хооронд 1949-2012 онд байгуулсан хоёр талт гэрээний үйлчлэлийн талаарх Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын протоколын төслийг хэлэлцэн дэмжээд тус протоколд гарын үзэг зурах бүрэн эрх олг...
улс төр
Сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гаригт зохион байгуулдаг “Хариуцлага, хяналт хэрэгжилт” цахим хурлын эхэнд энэ сард зохион байгуулсан сайн ажлуудыг нэрлэлээ. Улаанбаатар-Толгойт өртөө хоорондын нэвтрүүлэх чадварыг дээшлүүлэх зорилгоор 3,4 км замыг шинээр барьж, 4 газарт зорчигчийн зогсоол байгуулж төмөр замын ...
улс төр
Ам.долларын ханш зогсолтгүй өссөөр 1850 төгрөгтэй тэнцэв. Төгрөгийн ханш шалдаа бууж, бизнес эрхлэгчдийг дампуурлаас зайлах гарцгүй болгож байгаа ч төв банк ганц үг ган хийсэнгүй. “Болох юм болдгоороо болж байна” гэсэн шиг амирлангуй.   Засгийн газарт ч санаа зовж буй шинж алга, амарч зугаацахаа л тэргүүнд тавив. Ам.до...
улс төр
Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Алтаргана” наадамд оролцож, баярын мэндчилгээ дэвшүүллээ   Найман мянганы тэртээгээс улбаатай буриад зон олны дундаршгүй түүх соёл, яндашгүй баялаг өнөө бидний үед уламжлагдан ирсэн. Монголд өдгөө 40 гаруй мянган буриад угсаатан бий гэсэн судалгаа байдаг. Буриад үндэстэн монгол орны Хэнтий, До...
улс төр
Шүүхийн тухай хууль батлагдсантай холбогдуулан  анхан шатны 57,  давж заалдах  шатны 21 шүүхийн шүүгчийг  хуучин албан тушаалаас нь чөлөөлж  шинээр томилох болсон. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан, Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр нараас цөөн асуултад хариулт авлаа. -Шүүгч нарын ц...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас сэтгүүлчид “Танайх хэзээ бүлгээ байгуулчихсан юм бэ, хууль ёсны бүлэг болж чадсан юм уу, УИХ-ын дарга бүлэг байгуулах хүсэлтийг чинь хүлээж авсан уу?” хэмээн шалж байна. Харин тэр “УИХ-ын сонгуулийн үр дүнгээр угаасаа бүлэг байгуулагдчихсан, УИХ-ын даргад хүсэлт гаргаад байх ч шаардлагаг...
улс төр
Өнөөдөр Засгийн  газрын хуралдаан ээлжит хуралдаан болж, дараах асуудлыг шийдвэрлэв. УИХ-ын ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан төсвийн тодотголыг хэлэлцэн баталсантай холбогдуулан төрийн албан хаагчийн цалингийн сүлжээ, доод жишгийг тогтоон, “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд баригдах оро...
улс төр
Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн нэг, хоёрдугаар зүйлийн зарим заалт болон Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн нэгдэх хэсгийн  “Шүүхийн үндсэн тогтолцоо Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, за...
улс төр
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт болон УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Батсуурь, Ё.Отгонбаяр, Д.Сарангэрэл, С.Ганбаатар, З.Баянсэлэнгэ нар Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай өнөөдөр танилцлаа. Тус байнгын хорооны дарга шинээр сонгогдсонтой холбогдуулан Эрүүл мэндийн яам...
улс төр
УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байхыг хязгаарлах, 50 хувьд хүргэх тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо хэлэлцэж байна. Гишүүдийн хувьд хоёр өөр санал дээр зөрөлдөж байгаа нь хуулийг хэрэгжүүлэх хугацааны тухай асуудал юм. Гишүүн С.Ганбаатар “яг яагаад хуулийг хэрэгжүүлэх хугацааг нь хойш ...
улс төр
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00 цагаас хуралдах бөгөөд дараах асуудлыг хэлэлцэх аж. 09.00 цагаас: 1. “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл: Төрийн...
улс төр
Засгийн газрыг төвхнүүлэх ажил үргэлжилж байна. УИХ-аас Шийдлийн Засгийн газрыг 19 сайд 15 яамтай байхаар бүтэц, бүрэлдэхүүнийг нь баталж, сайд нарыг томилсон бол өнөөдөртөө багтааж дэд сайд нарыг сонгохоор намууд болон Засгийн газар хуралдаж өнжлөө. Зөвшилцлөөр Ардчилсан нам дөрвөн яаманд дэд сайдыг, МАН долоон яаманд...
улс төр
Төсөв хэмнэх зарчмыг шат шатанд хэрэгжүүлж ажиллахыг үүрэг болголоо Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тэрбээр хурлын эхэнд "Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, тогтворжуулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулж байна. Үүний хүрээнд төрийн байгуулл...
улс төр
- Монгол улсын Батлан хамгаалахын сайдаар томилогдон, ажлаа хүлээн авч буй танд баяр хүргэе. Та “Батлан хамгаалах бол миний хувьд шинэ салбар биш” гэж нэгэнтээ хэлсэн. Тэгвэл таны эн тэргүүнд хийх ажлаас сонирхъё. - Баярлалаа. Би саяхныг болтол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажи...
улс төр
Засгийн газрын хуралдаан 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.  Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нарыг томиллоо Өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний томилгоог хийлээ. Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 18 1 дүгээр зүйлийн...
улс төр
МАН-ын удирдах зөвлөлөөс өөрт оногдсон долоон яамандаа дэд сайдуудаа тодруулж, Засгийн газраас өчигдөр тэднийг томилоод байгаа. Харин өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тус намаас дэд сайдаар томилогдсон  дэд сайдууд мэдээлэл хийлээ . Уул уурхайн дэд сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн  өнөөдөр гадаадад  ...
улс төр
Төрийн ордноо Засгийн газрын бүтэц батлах тухай асуудлыг хэлэлцэх УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны  хуралдаан үргэлжилж байна.  Яг одоо гишүүд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс бүтэц, яамдын нэр, татан буугдаж буй агентлагын асуудлаар тодруулга авч байна. Гишүүн С.Дэмбэрэл Байгаль орчин, аялал жуулчлалын яам гэдэ...
улс төр
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг яг  одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна.  Бүтцэд хийсэн өөрчлөлтөөр нэг яамыг татан буулгасан нь Соёл, спорт, аялал жуулчлалын яам юм. Тус яамыг өнгөрсөн хугацаанд удирдсан УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлээс хоёр асуултад хариулт авлаа. -Таны удирдаж байсан яамыг та...
улс төр
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хууль, шүүхийн салбарын 2013 оны төсвийн асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр хууль сурталчлах ажилд хөрөнгө мөнгө их төсөвлөсөн байна гэсэн асуудал гарсан юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хэлснээр Шүүхийн шинэтгэлийн багц хуулийг хэрэгжүүлэх, Гэрч, хохирогчдыг хамгаалах тухай х...
улс төр
УИХ-ын гишүүн Я.Содбаатар, С.Ганбаатар, Ж.Эрдэнэбат нар сая хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Тэд Монгол Улсын ирэх оны төсвийн төсөлд уран олборлох талаар тусгасныг шүүмжилж сэтгүүлчдэд хандсан юм. Гишүүн Я.Содбаатар “Монгол Улсын 2013 оны төсвийн төсөлд Засгийн газар, Ерөнхий сайдын багцад цацраг идэвхт ашиг малтмал аш...
улс төр
УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг долоо хоног тутмын хэвлэл- “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт, Бутаны вант Улс, Бүгд Найрамдах Панам Улстай тус тус дипломат харилцаа тогтоох тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэллээ. Түүнчлэн  өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Намсрайжавын Лувсанжавыг Сонгуули...
улс төр
Зургаа дахь удаагийн сонгуулиар байгуулагдаж 71 гишүүнийг бүлдээ багтаагаад буй УИХ-ын цаг тоолол өнөөдрөөс эхэллээ. УИХ-ын эрхэм гишүүд долдугаар сарын 6-нд тангаргаа өргөн дархан эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш нэгэн сарын хугацаанд парламентын үйл ажиллагаа гацсаны эцэст өнөөдөр л бүрэн бүрэлдэхүүнээрээ бүлээн зүсээ...
улс төр
Ази, Европын орнуудыг нэгтгэсэн АСЕМ-ын дээд хэмжээний  10 дугаар уулзалт Итали улсын Милан хотноо амжилттай өндөрлөж, тус байгууллагын 11 дэх удаагийн уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах нэр хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид гардуулсан юм. Энэ тухай баярт мэдээ өнгөрсөн баасан гаригт т...
улс төр
Хүнийг мартах өвчтэй болж гэдэг бол нам нь өнгөрснөө санахгүй бол ой санамжгүй болчихож гэж дүгнэж болох юм. Өөрсдөө намынхаа хуралд суухийг илүүд үзэж УИХ-ын чуулганаа тасалчихаад сүүлд нь та нар биднийг оролцуулсангүй асуудлаа шийдлээ хэмээн гоморхсон МАН-ынхнаас шүүмжлэл тасрахгүй байна. Хамгийн сүүлд л гэхэд, байнг...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, Усны бохирдлын хяналтын тухай гэсэн багц хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Салбарын яамных нь мэдээлснээр хамгийн сүүлд хийсэн тооллогоор Монгол орны 6600 гаруй гол горхины 500 гаруй нь, 9321 булаг шандын 1879 нь, 1613 нуур, цөөрмийн 483 нь ...
улс төр
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу УИХ-ын ээлжит чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө УИХ-ын дарга хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоох учиртай. Энэ дагуу УИХ-ын дарга өнгөрсөн мягмар гаригт харвын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон захирамжаа гарга...
улс төр
Бүгд найрамдах Уганда Улсын нийслэл Кампала хотноо “Хууль тогтоох засаглал ба ард түмэн:-Заагийг арилгах нь” гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд болж байгаа ОУПХ-ын 126 дугаар Ассамблейн чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд Ассамблейн Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч нарыг сонгосны дараа парламентын төлөөлөгчид чуулганаар...
улс төр
УИХ-ын дэд дарга Н.Энхболд, УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн нар өчигдөр УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудын бэлтгэл ажил хангагдсан талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. УИХ-ын тухай хуульд заасны дагуу чуулган эхлэхээс долоогоос доошгүй хоногийн өмнө УИХ-ын дарга хаврын чуулганаар хэл...
улс төр
УИХ бүрэн эрхийн хугацааныхаа сүүлчийн чуулганыг өнөөдөр 11.20 цагт нээлээ. УИХ-ын хаврын чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, яам, агентлагийн дарга нараас гадна гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Киргиз улсад айлчилж байгаа т...
улс төр
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг МҮОНР-гийн 106.0 долгионоор өнөөдөр 21.00 цагаас ард иргэддээ хандан үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.     Монгол ахан дүүс ээ, Мэнд сайн бол үйлс сайн гэж үг бий. Дэвжих Монгол орны минь дэлгэр заяат түмэн олон Та бүхэн тавтай сайхан намаржиж байна уу. Эх...
улс төр
УИХ-ын бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааныхаа хамгийн отгон чуулганыг өчигдөр нээлээ. Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч гадаадад томилолттой байгаа учраас оролцож амжаагүй ч Монгол Улсын Ерөнхий сайд болон гадаадын орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайдууд оролцсон юм. Хаврын чуулганыг нээж УИХ-ын дарга Д.Дэмбэрэл ү...
улс төр
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай багц төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд уул уурхайн эрчимтэй хөгжлийг дагаад байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж байгааг сануулав. Учир нь...
улс төр
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Хууль Сахиулахын Их сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Нээлттэй нийгэм форум хамтран “Хууль сахиулахуйн инноваци“ олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордны Их танхимд өнөөдөр /2014.10.08/ зохион байгуулж, эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өр...
улс төр
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо ны өнөөдрийн /2014.10.08/ хуралдаан 9 цаг 42 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэ ж шийдвэрлэв.   Байнгын хорооын хуралдаанаар эхлээд Олон улсын валютын сангийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тухай / зөвшилцөх/ асу...
улс төр
Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2015 оны Төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлгээс “уг асуудлын намын бүлэг дээр хэлэлцээгүй байгаа” гэх үндэслэлээр тав хоногийн завсарлага авлаа. Энэ өдрийн хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэх байснаас эхнийх нь ийн хойшлогдсон бөгөөд Гаали...
улс төр
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 69 дүгээр чуулганы Гуравдугаар хорооны Нийгмийн хөгжлийн асуудлаарх бүгд хуралдаан дээр манай төлөөлөгч Элчин сайд О.Энхцэцэг үг хэлэв.    2015 оноос хойших хөгжлийн зорилгуудыг тодорхойлох цаг хаяанд ирээд байгаа энэ үед дэлхийн улс орнуудад нийгмийн хөгжлийн асуудал тулгамдсан хэвээр байгааг...
улс төр
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар Их Британий “Камден болон Ислингтон Эн Эйч эс” сангийн захирал Клейр Жонстон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.10.09/ хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд хатагта...
улс төр
Барилдахаасаа таахалзана гэгчээр Төрийн ордонд учиргүй өрсөн хүмүүс. МАН-ынхан бол засаглагчдыг ам мэхээр аятай явуулчих санаатай бяргүй, бэлгүй, хурдгүй, сүйхээгүй, самбаагүй, бэлтгэлгүй байна гэж баалж сууна. Харин зүүн талын тэргүүн магнайд Н.Алтанхуяг тэргүүтнүүд бүх юм “окэй” гэж дэвэн “болно ш дээ, болиоч дээ” гэ...
улс төр
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг шинээр олгохыг хориглосон 2010 оны шийдвэрээ цуцалснаар хайгуулын тусгай зөвшөөрөл дахин олгож эхлэхээр болоод байгаа билээ. Эрх баригчид 2010 оны хоригийг тавихдаа нэрлэж байсан шалтгаануудаас “цүнхний лиценз” гэгчийг үгүй хийх” гэсэн ганц нь олон нийтэд нэлээд тод сонсогдо...
улс төр
РЕДАКЦЫН ЗУРВАС. Агаарын хэм хасахад шилжээд буй энэ мөчид Засгийн газрын шинэ бүтэц одоо хэр нь тодорхойгүй байна. Энэ асуудал сунжирч, дахиад нэг долоо хоногийг зарцуулах нь тодорхой болов. Засгийн газрын шинэ бүтцээр нэгтгэсэн яамдад хэнийг тавих вэ гэх суудлын хэрүүл үргэлжилсээр. Урвасан, шаравсан улстөрчид суудлы...
улс төр
"Тусгай зөвшөөрөл нэрээр шударга өрсөлдөөнийг боомилох ёсгүй" Зөвшөөрлийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болдоос дараахь тодруулгыг  авлаа. -Та энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудал чуулганаар орох үед нэлээд хатуу байр суурьтай байх шиг байсан? -Одоо хүчин төгөлдөр м...
улс төр
Өнөөгийн Монгол бол хуучин социалист дэглэмээс орчин үеийн хурдацтай хөгжиж буй, олон намын тогтолцоотой, зах зээлийн эдийн засагтай, нээлттэй гадаад бодлоготой  ардчилсан улс руу харьцангуй богино хугацаанд амжилттай шилжсэн үлгэр жишээ улсын нэг.  АНУ-д Монголыг барууны загварын ардчиллын “лаборатори” улс гэж нэрлэдэ...
улс төр
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж Тусгаар тогтнолын өдрийн ач холбогдлыг бууруулсан шийдвэрийг УИХ гаргасан. Энэ шийдвэртэй та санал нийлж байна уу? -Энэ асуудлыг одоогоос 22 жилийн өмнө буюу 1990 онд бүтэн хоёр ...
улс төр
Эрчим хүч, барилга орон сууц, автозам дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2,5 их наяд төгрөгийн өртөгтэй 23 багц төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлэн нийслэл хотод хэрэгжүүлж байна. Одоогоор 1 их наяд 67 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байна гэж “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтын үеэр Хөгжлийн банкны гүйцэтг...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гадаад дахь монголчуудыг УИХ-ын сонгуульд оролцуулахад аль болох зардал чирэгдэл гаргалгүй, нэг л удаа Дипломат төлөөлөгчийн газраа ирж саналаа өгөх боломожоор хангах тухай асуудлыг хөндөн ярьсан ч эцсийн шийдлийг гаргаж чадсангүй. Гадаад дахь монголчуудын саналыг...
улс төр
-Иргэдийн хүлээсэн Шилэн дансны хууль батлагдлаа. Наад зах нь одоо удахгүй наадмын төсвийг нээлттэй тайлагнах нь-   УИХ-ын хаврын чуулганыг өндөрлүүлэхийн өмнө хууль тогтоогчид Шилэн дансны тухай хуулийг баталснаар төсөв ерөнхийлөн захирагчид зарцуулсан 1000 төгрөг болгоныхоо төлөө хариуцлага хүлээх боллоо. Тодруулж хэ...
улс төр
Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 7 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Испаний Вант Улсын Гадаад харилцааны сайдын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийлээ. Европын Холбооны нөлөө бүхий орон, испани хэлтэй орнуудын цөм болсон Испаний Вант Улсад энэхүү айлчлалыг хэрэгжүүлснээр “гуравдагч хөрш”-ийн талаар дэвшүүлсэн з...
улс төр
УИХ-ын хаврын чуулганы ээлжит хугацаанд Эдийн засгийн байнгын хороо нь нийтдээ 20 удаа, хуулийн төслийн болон хяналтын чиглэлээрх ажлын хэсгүүд 60 гаруй удаа тус тус хуралдсан байна. Ингэхдээ давхардсан тоогоор 50 гаруй асуудал хэлэлцэж, 16 ажлын хэсгийг байгуулан ажиллуулжээ. Чуулганы хугацаанд тус Байнгын хороогоор х...
улс төр
Монгол Улсад энэ сарын 6-7 –ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байгаа ХБНГУ-ын Гадаад хэргийн сайд Эрхэмсэг ноён Франк Вальтер Штайнмайер, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээ хийв Хоёр орны сайд нар харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын тулгамдса...
улс төр
Улсын наадам, Цагаан сарын дараах хэдэн өдөр ажил ямаршуухан өрнөдөг билээ. Баярын дараагийн өдөр төрийн байгууллагуудаар явж ажил хөөцөлдөх нь битгий хэл ажил хийдэггүй хувь хүмүүстэй уулзахад ч ямар төвөгтэй байдаг билээ. Энэ өдрүүдэд ажил дээр бүгдээрээ ирц бүрнээр ирчихээд үнэхээр шударга үнэнчээр ажилладаг нь бий ...
улс төр
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. УИХ-ын хаврын чуулган завсарлуулах хугацаа ойртсон тул намрын чуулганаар хэлэлцэх асуудлаа батлуулахаар шуурхайлж эхэлж буй нь энэ аж. Тодруулбал, ирэх доло...
улс төр
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2014.06.27/ хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг х...
улс төр
Хаврын чуулган дийлэнх хугацаагаа сандал, суудлын хэрүүлд зарцуулав. Улс орны ирээдүй болон  улстөр, эдийн засагт хэрэгтэй чухал хуулиудын ихэнх нь парламентын босгыг давж чадалгүй унаж, гацаж, буцаагдаж байна. Яагаад тэр вэ? Шалтгаан нь тодорхой. Монголын улс төрд ойлголцол, зөвшилцөл, хэлэлцэл, хүндлэл огтоос байхгүй...
улс төр
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим болон Бүх Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороотой хамтран Монгол-Орос-Хятадын МҮХАҮТ-уудын 10 дахь удаагийн нэгдсэн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулагдлаа. Гурван орны  Худалдаа аж үйлдвэрийн танхимуудын бизнес...
улс төр