news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс /ИБУИНВУ-/аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кристофер Стюарт тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзав. УИХ-ын дарга ноён Кристофер Стюартад Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдсонд нь баяр хүргээд Брит... | улс төр |
УИХ-аас өнгөрсөн жил УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны харьяа Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хороог байгуулах шийдвэрийг гаргаж, анхны даргаар нь өнөөгийн УИХ-ын дарга З.Энхболдыг томилон ажиллуулсан билээ. Тэгвэл тус дэд хорооны хоёр дахь даргаар нь УИХ-ын гишүүн Ж.Батзандан томилогдсон... | улс төр |
УИХ-ын намрын ээлжит чуулганы нээлт өнөөдөр 10.00 цагаас болно. Өмнөх чуулганы нээлтүүдийг ихэвчлэн морин цагаас буюу 11.00-12.00 цагийн үед хийдэг байсан бол УИХ-ын дарга З.Энхболд энэ намрын чуулганыг эрт эхлүүлэхээр болжээ. Чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдах төлөвлөгөөтэй байна. Наадмын өмнө тангаргаа өр... | улс төр |
УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр үдээс өмнө УИХ-ын нэр бүхий гишүүдээс өргөн барьсан хуулийн хоёр ч төсөл хүлээн авлаа. Орон нутагт эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжинэ Эхний хуулийн төслийг УИХ-ын эмэгтэй гишүүдийг төлөөлж УИХ-ын гишүүн Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюу... | улс төр |
УИХ дахь Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн эцсийн хэлэлцүүлэг, “Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Х... | улс төр |
Нийслэлийн төсвийн орлогын нэгээхэн хэсгийг бүрдүүлдэг байсан шөнийн цэнгээний газрууд шөнийн 04.00 цаг хүртэл ажилладаг болж магадгүй. Учир нь энэ талаарх хууль журамд өөрчлөлт оруулахаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингээр ахлуулсан ажлын хэсгийг Засгийн газраас гаргаад байгаа юм байна. Өнгөрөгч сард Ардчилсан намаас анх ... | улс төр |
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг “Орон нутгийн сонгуулийн тойргийн хороод эвс... | улс төр |
Улсын Их Хурлын дарга З.Энхболд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн ажлын явцтай танилцах, 2014-2016 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, иргэдтэй санал солилцох зорилгоор Өвөрхангай аймагт ажиллаж байна. Тэрээр өчигдөр өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 15-нд тус аймгийн Уянга суманд а... | улс төр |
Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын гурван байнгын хороо хуралдах байсан ч Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Төсвийн байнгын хорооны хуралдаан хараахан эхлээгүй байна. Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Гадаад харилцааны сайд Л.Болдын мэ... | улс төр |
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг ярилцан хэлэлцэхийг дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Хэлэлцүүлгийн үеэр гишүүн Д.Ганхуягийн хэлснээр Т... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/, Хүний дархлал хомсдолын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдолоос сэргийлэх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. УИХ-ын ги... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн эрчим хүчний асуудлаар баримтлах бодлогын хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газрын тэргүүнд хандан цацраг идэвхит ашигт малтмалын салбарт шинэчлэлийн Засгийн газар цоо шинэ ба... | улс төр |
Бүгд Найрамдах Улс тунхагласны ойг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга З.Энхболдын Монголын нийт ард иргэдэд хандаж хэлсэн үийг бүрэн эхээр нь хүргэж байна. Иргэд ээ, Бүгд Найрамдах Улс тунхагласны 88 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан нийт ард түмэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж байна. 1911 онд Үндэсний эрх ч... | улс төр |
Ц.Элбэгдорж: Монгол хүн эхлээд үндэсний монгол бичгээ сурч оюуны мэлмийгээ нээх нь монгол үндэстний оршин байхын бас нэг баталгаа юм Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиодог "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран б... | улс төр |
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан нийт 61 гишүүнтэйгээр нийт 10 төсөл хэлэлцэх ёстойгоос үдээс өмнөх хуралдаанаар гурван төслийг хэлэлцлээ. Ашигт малтмалын хуулийн төслийг эргүүлэн татлаа Чуулганы хуралдааны эхэнд Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуулийн төслийг эргүүлэн татав. Засгийн газраас Аш... | улс төр |
Хамгийн ядуу, зохицуулалт муутай яамаар Соёл спорт, аялал жуулчлалын яам /ССАЖЯ/-ыг тодруулъя. Соёл спорт, аялал жуулчлалын яам урлагийн, спортын салбарт санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлдэггүй хэрнээ үлэг гүрвэлийн ясанд хамаг байдгаа тавиад туучихдаг болсоор уджээ. Спортын тамирчид олон улсын шинж чанартай наадамд яв... | улс төр |
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, Ардчилсан намаас Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэв. Ердөө энэ үгийг хэлэхийн тулд намын удирдах зөвлөлөө хүртэл хуралдуулж, бүхэл бүтэн гурван өдрийг авсан гэдгийг энд хэлээд ч яахав. Нэг ёсондоо МАН-ын гишүүд Н.Алтанхуягийн Засгийн газрыг ог... | улс төр |
Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр / 2014.11.20 / хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дарга З.Энхболд Семийн дэд маршал тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийллэ... | улс төр |
Шинжлэх Ухааны академи, МҮАН-ын хамтран зохион байгуулсан "Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал" сэдэвт хэлэлцүүлгийн үеэр МҮАН-ын дарга М.Энхсайханы танилцуулсан илтгэлийг танилцуулж байна. Илтгэлийн түлхүүр үгс: 1992 оны Үндсэн хууль, Яаран баталсан уу? Үндсэн хуулийн хямрал уу? Үндсэн хуулийн “цоож” Парламентаризм ба ... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцээд гишүүдийн 95.5 хувь нь дэмжин баталлаа. Хуралдаанд нийт 44 гишүүн оролцсоноос УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нар дэмжлэг үзүүлсэнгүй . Мөн Ерөнхий сайдыг хэлэлцсэн чуулганы хуралд МАН-ын бүлгийн 26 гишүүн оролцсонгүй. Ингэснээр Монг... | улс төр |
Жил гаруйн өмнө МАН XXVII Их хурлаа хуралдуулан Улс үндэстнийхээ язгуур эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэж, эх орноо хөгжүүлэхийн тулд улс төрийн бүх нам, иргэний нийгмийн байгууллагуудтай үндэсний зөвшилцөлд хүрч, хамтран ажиллах уриалга гаргасан юм. Өдгөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн хамтран ажиллах саналд хариу өгөөгүй... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Засгийн газрын цагаар үргэлжилж байна. “Оюутолгой” компанийн үйл ажиллагаатай холбогдуулж УИХ-ын гишүүд зардал ямар шалтгаанаар өсчихөөд байгаад тодорхой хариулт өгөхийг шаардав. Үүнд “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал Ц.Сэдванчиг дараах хариулт өглөө. Тэрээр “Зардлын хэтрэлттэй хол... | улс төр |
Намрын чуулганы хуралдаан хаах гэж байгаатай холбогдуулан намын бүлгүүд чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлуудаа нарийвчлан хэлэлцэж байгаа. Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар улс орны хэмжээнд хүлээгдэж байгаа гол гол асуудлыг эхний ээлжинд хэлэлцэж, хууль эрх зүйн зохицуулалт хийх шаардлагатай, анхаара... | улс төр |
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2013.02.06/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Хаягжуулалтын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг байлаа. Хуулийн төслүүдтэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. УИХ-ын чуулганы хуралдааны ан... | улс төр |
-Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Л.Болдод Ардчилсан нам өөрийн дээд шагнал “Чингисийн одон”-гоо олголоо. Тэрээр ерэн оны ардчилсан хувьсгалаас эхлэн өнөөг хүртэл Монголын нийгэм, улс төрийн амьдралд идэвхтэй оролцож яваа улстөрч юм. Тэр тусмаа тодорхой үзэл санаа дэвшүүлэгч, сэтгэгчийн бай... | улс төр |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр ХБНГУ-ын Бундестагийн гишүүн Манфред Грунд, Конрад Аденауэрийн сан /КАС/-гийн Зүүн хойд Ази хариуцсан дарга Томислав Делинич, КАС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Йоханнес Рай, тус сангаас Монголд шинээр суух суурин төлөөлөгч Даниел Шмакинг нарыг хүлээн а... | улс төр |
Бурууг бусдаас эрж, өс зангидах нь мөхөхийн цондон гэдэг. Монгол төрийн бүхий л албан тушаалуудыг дараалан хашиж, тэр хэрээрээ улс Монгол, ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх ёстой атлаа өөрийн ужид хүслийг гол болгож дээлээ нөмөрсөн Н.Энхбаяр МАН-д өс санаж, хараар будах болсон нь нэгэнт ил болжээ. Тэр МАН-д ... | улс төр |
УИХ өнөөдрийг бүхэлд нь засгийн газрын гишүүдийг томилох асуудалд зориуллаа. Өглөө хоёр байнгын хороо хуралдан нэрээ өгөхөөс хоцорсон МАХН-ын хоёр нэр дэвшигчийг хэлэлцээд 10 цаг өнгөрөөгөөд чуулганы хуралдаанаа эхлүүлсэн юм. Нийт 18 сайдын асуудлыг ийн тус тусад нь хэлэлцсэн бөгөөд 24.40 минутанд өндөрлөсөн байна. Нэр... | улс төр |
Эрүүл мэнд, спортын сайдад МАХН-аас Г.Шийлэгдамбыг нэр дэвшүүлснийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 88.3 хувийн саналаар дэмжиж, баталлаа. Санал хураалтад нийт 60 гишүүн оролцсоноос 53 нь дэмжиж санал өгөв. Нэр дэвшигчид хандан гишүүд асуулт тавьсангүй, харин саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишү... | улс төр |
Монгол Улсад ардчилсан хувьсгал өрнөсний 25 жилийн ойг ойрын өдрүүдэд тэмдэглэж байна. Ардчилал бидэнд юу өгсөнийг 25 жилийн өмнө энэхүү үйл явцын манлайд байсан хүмүүс үнэлж цэгнэж, үгээ хэлж байна. Тэдгээр хүмүүс нэг зүйл дээр санал нийлжээ. Юу гэвэл ардчилал гэдэг бол улаан туг хатгасан газар уралдаж гүйгээд очих би... | улс төр |
Оны отгон ихэвчлэн үйл явдлаар дүүрэн байдаг. Энэ жилийн тухайд шинэ оныг шинэ Засгийн газартай угтах гэж байна. Шийдлийн гэнэ үү, эв нэгдлийн гэнэ үү, юу ч гэж нэрлэсэн энэ Засгийн газар бол Чимэдийн Сайханбилэгийн Засгийн газар. Улс төрийн дөрвөн нам Засгийн газрыг бүрдүүлнэ. Хамгийн эхлээд МАН зангараг зааж, зургаан... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, түүнийг дагалдаж зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлэг өрнүүлж байна. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар “Гал сөн... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаан үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн тухай багц хуулийн төслийг хэлэлцлээ. Засгийн газраас хууль сахиулах байгууллагын үйл ажиллагааны шинэтгэлийн хүрээнд хэрэгжүүлэх эрх зүйн зохицуулалтын талаархи зургаан хуулийн төсөл... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг нийгэм, эдийн засгийн мэдээлэл өглөө. Ерөнхий сайдын мэдээллийн дараа гишүүд цаг үеийн асуудлаар тодруулга авсан юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Батцогтын “Махны бодит үнийн талаар танилцуулахыг хүссэн” асуултад Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга... | улс төр |
Улсын Их Хурлын чуулганы Пүрэв гарагийн өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ. 09.00 цагаас: 1. Цагдаагийн албаны тухай хуулийн төсөл, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Согтуурах, мансуурах донтой өвчтэй эт... | улс төр |
УИХ-аар Монгол Улсын 2013 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж дууслаа. Шинэтгэлийн гэсэн тодотголтой хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх анхны төсөв гэдгээрээ онцлогтой шинэ оны төсөв ийнхүү анхны даваагаа давлаа. Түрүүчийн УИХ-аар өнгөрсөн тавдугаар сард Төсвийн хүрээний мэдэгдэл гаргаж, Монгол Улсын нэгдсэ... | улс төр |
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэлж, Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахтай холбоотой асуудлын хүрээнд гишүүд саналаа хэлж байна. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын хувьд Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбооны 70 мянган залуусыг төлөөлөн үг хэлсэн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “МАН-ын бүлгээс Ерөнхий сайд... | улс төр |
Улстөрийн нэр хүндийн төлбөрийг ард түмэн халааснаасаа төлдөг Үнээний боодог Манай Архангайд саалийн ганц үнээгээрээ идэш хийсэн айл нэг сайн цадаад цаашдаа хүүхдүүд нь сүү тараггүй, айл ааруул ээдэм цагаан идээ хүнсгүй, аав шимийн архигүй, товчхондоо ирээдүйгүй үлдсэн гэдэг. Үнээ нь байсан бол айлын амьдралыг залгуула... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр олны анхаарлын төвд байсан хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхнийх нь Швейцарьт нууц данстай байснаа хүлээн зөвшөөрч, түүнийгээ Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй тул УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөх ёстой хэмээн хүсэлтээ тавиад байсан С.Баярцогт гишү... | улс төр |
Улиран одож буй 2014 онд байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хоёр ч томоохон түүхт ой тохиосон нь ойн салбарын 90 жил, аялал жуулчлалын салбарын 60 жилийн түүхт ойнууд тохиосон явдал юм. Энэ түүхт ойнуудыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шагналын хур буулаа. Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажи... | улс төр |
Энэ удаагийн шинэ засаг бүрэлдэн тогтоход жендерийн мэдрэмжтэй намаар МАН тэргүүлэв. Учир нь Засгийн газарт орсон ердөө хоёрхон эмэгтэй сайдын тоонд МАН-аас УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, АН-аас УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар Ч.Сайханбилэгийн кабинетад багтаж чадсан юм. Норовын Алтанхуягийн Засгийн газарт гурван эмэгтэй сайд б... | улс төр |
УИХ-ын чуулганаар Олон нийтийн радио телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох асуудлыг хэлэлцээд Д.Нямсамбуу, Б.Энхмандах, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Б.Батбаяр, Б.Золбаяр, З.Энхболд нарыг тус тус дэмжин баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэлж буй бөгөөд Ц.Нямдорж “2005 онд хууль батлагдан... | улс төр |
Парламентад суудалтай намууд хамтарч Шийдлийн Засгийн газрыг байгуулсан ч бялуу хуваарилалт хараахан дуусаагүй байна. Ч.Сайханбилэгийн танхим 15 яам, 17 дэд сайд, 19 сайдтайгаар үйл ажиллагаа явуулж буй юм. Өнгөрсөн долоо хоногт дэд сайдуудынхаа томилгоог хийсэн Шийдлийн Засгийн газар Төрийн нарийн бичгийн дарга нараа ... | улс төр |
УИХ-ын эрхэм гишүүд хийх ажил, хэлэлцэх асуудалгүй болжээ. Улс орны өмнө тулгамдсан, шийдэх асуудал их байгаа, уул нь. Урин дулааны улирлыг ашиглан бүтээн байгуулалтын ажлаа “гялалзуулчихъя”, бүгдээрээ улстөржихгүй асуудлыг хурдан хэлэлцэж, шийдэх нь чухал хэмээн УИХ-ын чуулганы танхимд том, том ярьж суудаг эрхэм ... | улс төр |
Эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэв Улсын Их Хурлын чуулганы баасан гарагийн нэгдсэн хуралдаан дээр Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн талаарх илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг товчлон тавив. Тэрээр, өрсөлдөх чадварыг... | улс төр |
УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдааны төгсгөлд Д.Зоригт, Д.Сумъяабазар нар тангараг өргөсөн билээ. Тангараг өргөх ёслол дуусмагц УИХ-ын дарга З.Энхболд сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. -УИХ-ын хоёр гишүүн тангараг өргөх асуудалд МАН-ын зүгээс Д.Зоригт гишүүнийг тангараг өргөх ёсгүй хэмээн шүүмжилж байсан? -2012 оны... | улс төр |
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2013.05.14/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны 2012 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэв. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан товч танилцуулга хийсэн юм. Арилжааны банкуудаас бусад санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг тус ... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2014-2016 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 52.4 хувийн саналаар “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ. Төсвийн хүрээний мэдэгдэлд улсын төсвийг бүрдүүлэхэд томоохон ... | улс төр |
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2013-05-17/ хуралдаанаар Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ... | улс төр |
УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын мэдээллээр үргэлжиллээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг нэгдсэн хуралдаанд Чингис бондын хэрэгжилтийн талаар танилцууллаа. “Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай” УИХ-ын 2012 оны 52 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Засгийн газар 1.5 тэрбум ам.доллар... | улс төр |
Хүний эрхийг дээдлэх, хуулийн засаглалыг тогтоох нь нийгмийн үнэт зүйл, баримтлах үндсэн зарчим юм Төрийн ордонд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яам зэрэг байгууллага хамтран “Хуулийн засаглал ба шударга ё... | улс төр |
УИХ-ын хавар, намрын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод ажлаа тайлагнадаг уламжлалтай. Энэ дагуу 2013 оны УИХ-ын хаврын ээлжит чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын Эдийн засаг, Төсвийн байнгын хороод ажлаа тайлагнаад байгаа бол УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярса... | улс төр |
Хал цэрэг, шинэхэн цэрэгтээ оны ялгааг мэдрүүлж дэглэдэг шиг тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн нь намын листээр сонгогдсоноо “доош нь хийж” зиндаархах болсоор жилийн нүүрийг үзэв. Зиндаархал ирэх жилүүдэд ч парламентын танхимд хэрүүлийн алим өнхрүүлсээр байх төлөвтэй. Учир нь УИХ-ын хаврын чуулган завсарлахын өмнөхөн т... | улс төр |
-УЛСЫН ИХ ХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАНЫГ НЭЭЖ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛДЫН ХЭЛСЭН ҮГИЙГ ХҮРГЭЖ БАЙНА- Монгол Улсын Ерөнхий сайд аа, Эрхэм гишүүд ээ, Эдийн засагт учирч байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтын тогтвортой байдлыг хангах эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох зор... | улс төр |
Удахгүй эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт эхнээсээ алдарч байна. Долларын төгрөгтэй харилцах ханш чангарсаар, зээлээ төлж чадахгүй болсон бизнесмэн амиа хорлохоос наахнуур болж, иргэд ажлын байраа алдан сандралдаж байхад улстөрчид “Өрийн босгыг нэмэгдүүлэхгүй” гэдэг үлгэр ярьсаар өнгөрсөн долоо хоногт Төсвийн тогтворто... | улс төр |
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.13/ хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хо... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр найман асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Хамгийн эхэнд Гацууртын ордыг стратегийн ордод хамруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Өнгөрсөн долоо хоногт анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг тав хоногийн зав... | улс төр |
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2015.01.15/ хуралдаанаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдий... | улс төр |
Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүд “Согтуу жолооч-Хүүхдийн амь нас” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.01.15/ Төрийн ордонд зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын цагдаа Замын цагдаагийн газар, Монгол Улсын тээврийн прокурорын газар, Хууль сахиулах их сургууль, Хууль зүйн яам, Замын цагдаагийн газар, Хөдөлгө... | улс төр |
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2015.01.15/ 09.00 цагаас гишүүдийн хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгм... | улс төр |
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болж, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 66.7 хувийн саналаар “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Засгийн газраас хоёр дахь удаагаа өргөн мэдүүлээд байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд энэ о... | улс төр |
ЕАБХАБ-ын хоёр сануулгыг эс тоожээ Монголын иргэн бүрт Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдсаар байгаа тухай бид өчигдөр “Нэг эзэнтэй хоёр кэйс” нийтлэлдээ бичсэн. Монгол Улсад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг хумьж байгаа явдалд гадны байгууллагууд биднээс илүү санаа ... | улс төр |
Төсвийн байнгын хороо 08.00 цагт хуралдах бөгөөд үүний дараа чуулганы нэгдсэн хуралдаан болох юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай анхны болон эцсийн хэлэлцүүлэгийг хийнэ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН 1.Чуулганы нэгдсэн хуралдаан Төсвийн байнгын х... | улс төр |
Энэ онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж улсын төсөвт 103 тэрбум төгрөг нэмж суулгах болсон байна. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 13 тэрбум төгрөг тус бүр суулгах аж. Ингэснээр энэ онд цалин, тэтгэвэр 10 орчим хувиар өснө. Харин хэзээ цалин, т... | улс төр |
Үндсэн хуульд “УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж ажиллана” гэж заасан. Энэ утгаараа УИХ гэдэг ард түмний төлөөлөл. Өнөөдөр УИХ дээр хууль батлагдах, тодорхой бодлогын шийдвэр гаргахдаа мэдээллийг зөвхөн албан тушаалтнууд, дарга нараас авдаг, хүний эрх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлыг хэлэл... | улс төр |
МУ-ын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн БНЧУ-д хийх айлчлалд зориулав . Европ дахь ойрын анд БНЧУ-тай харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхийн учир Монгол-Чехийн хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой энэ онд тохионо. Монгол Улс Чехословак (БНСЧСУ) улсуудын харилцаа,хамтын ажиллагаа нь 1990 он хүртэл ЗХУ-ы... | улс төр |
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр зарлагдсан байсан ч, өчигдөр тус байнгын хорооны гишүүд Хөдөлмөрийн яаманд ажилласан тул Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх асуудлаар мэдээллийг хангалттай авсан гэж үзэн, хуралдаан хийсэнгүй. Тодруулбал, даваа гаригт гаргасан х... | улс төр |
УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурлаа хийж, бүлгийн дэд дарга Су.Батболд мэдээлэл хийлээ. Тус бүлэг хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Шүүхийн захиргааны тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай зэрэг багц хуулийн төслийг хэлэлцээд дэмжсэн байна. Ингэхдээ хэд, хэдэн асуудлыг т... | улс төр |
Сүүлийн арав гаруй жил авлигачтай тууштай тэмцэж яваа хун бол Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн юм. Орон нутгийн хууль хяналтын байгууллагад ард түмний идэх хоолноос хулгайлагч дарга нарынхаа тухай олон удаа гомдол гаргасан аж. Хэн ч тоогоогүй. Тийм учраас АТГ, ЭЦГ-т хандаж эхэлжээ. Манай сонинд материал авчирч өгөхи... | улс төр |
УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл энэ удаагийн сонгуулиар УИХ-д биш, нийслэлийн Иргэдийн хуралд нэр дэвшихээ илэрхийлж, намаасаа нэр дэвшигчдийн жагсаалтыг тэргүүлсэн билээ. Хэрвээ Ардчилсан нам энэ удаа нийслэлд олонхи болж чадах юм бол Э.Бат-Үүл хотын дарга болно гэсэн үг. Түүний хотын дарга болох гээд байгаа шалтгаан нь нөгөө... | улс төр |
Улс төрийн үйл явдлын хувьд өчигдөр буюу пүрэв гариг халуухан өдөр байлаа. Монголын улс төрийн хоёр том нам болох МАН, Ардчилсан нам хоёр УИХ-ын сонгуульд итгэл хүлээж дэвшүүлэх хүмүүсээ зарлалаа. Н.Алтанхуяг, З.Энхболд, Х.Тэмүүжин... Төрийн ордонд 15.00 цагт хуралдахаар зарлагдаад байсан Ардчилсан намын ҮЗХ-ны хуралд... | улс төр |
Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ Ээлжит бус хуралдаанаар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн Засгийн газрын гишү... | улс төр |
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Нутгийн удирдлагын дэд хорооны даргаар сонгожээ. Түүнээс цөөн асуултанд хариулт авлаа. - Таныг эмнэлэгт эмчл үүлж байгаа гэж сонслоо, бие сай н уу ? -Жижиг хэмжээний хагалгаанд орлоо. Дээр нь бас бус эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон юм. Одоо бие сайжирч бай... | улс төр |
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Чөлөөт бүсийн тухай болон түүнтэй холбогдох хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаад завсарлалаа. Чөлөөт бүсийг байгуулах асуудлыг Монгол Улс 1995 оноос эхэлж хууль эрх зүйн хүрээнд тусгаж, мөн хөрөнгө мөнгийг тодорхой хэмжээгээр тусгаж ирсэн ч тодорхой үр дүн гараагүй байна... | улс төр |
Өнөөдрийн УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар 14.00 цагт Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Ерөнхий сайд нийгэм, эдийн засгийн голлох тоон үзүүлэлтүүдийг нэгтгэх, нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлтүүдийг гаргадаг төрийн байгууллагууд тоон мэдээллийг нэгдсэн байдлаар тогтмол гаргах талаар мэдээлэл хийх юм байна. Харин ... | улс төр |
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа. Уул уурхайн сайдын тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн “Сентерра Гоулд Монголиа” компанийн удирдлагатай уулзалт зохион байгуулан, санал солилцож, өөрийн хөрөнгийн хэмжээг 100.000 ам.доллар хэмээн тогто... | улс төр |
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос эрхлэн өнөөдөр /2015.02.06/ Батлан хамгаалахын удирдлагын академийн багш, судлаач, сонсогчидтой уулзалт зохион байгуулав. Энэ үеэр тус УИХ-ын гишүүний зөвлөх, Геополитикийн хүрээлэнгийн захирал Д.Мягмар Монгол Улсын батлан хамгаалах бодлого, геополитикий... | улс төр |
УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Төрөөс мөнгөний талаар 2013 онд баримтлах бодлогын төслийг хэлэлцсэн байна. Тус бүлгийн хуралдаанд Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал оролцож, мэдээлэл танилцуулсан байна. Бүлгээр хэлэлцсэн асуудлаар тус бүлгийн ахдагч Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Монгол Улс уу... | улс төр |
Монгол Ардын нам=МАХН. Ийм нэгэн мессэж хэвлэлээр “нисээд” удав. Хурд нь гайхалтай хурдан. Хүртээмж өргөнтэй. Хүрсэн хүн бүртээ үгийн цаадах үг болж буухдаа гаргуун. Яг л соронзон таталцал мэт. Нэгдэх зорилго нь, “Энэ хоёр намын хооронд чанарын ялгаа байхгүй”. Хоёр дахь нь “Алинд нь ч элссэн хамаагүй. Нам нь нэг юм чин... | улс төр |
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, 2013 оны Төсөвийн ажлын хэсгийн танилцуулга болон сүүлийн үед үүсээд буй МАН-ын гишүүдийн чуулганы хуралдаан тасалдуулсан зэрэг асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн байна. 2013 оны Төсвийн тодотголын төсөлд Монгол Улсын Ерөнхий сайдын багцад байгаа шинэчлэлийн төсөлд зориулаг... | улс төр |
МАН-ын зүгээс Төрийн ордныг бүсэлж, нийслэлийн төв талбай дээр жагсаал зохион байгуулан төрийн ажлыг гацааснаа ард түмний хүсэл зорилгоор хийгдсэн ардчиллыг аврахын төлөөх гарцаагүй үйлдэл мэтээр тайлбарлаж байгаа. МАН-ын удирдлагууд Өвөрхангай аймгийн жирийн сонгогчдын төлөөлөл болсон 400 гаруй хүн жагсаалд оролцохоор... | улс төр |
Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын гишүүн С.Баярцогт нар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотын Бумцэндийн нэрэмжит 1 дүгээр дунд сургуулийн 30 жилийн ойн арга хэмжээнд оролцож, Ардын хувьсгалын партизан, Улсын Бага Хурлын анхны дарга Гончигийн Бумцэндийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. УИХ-ын дарга З.Эн... | улс төр |
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна. Чуулганы хуралдаанаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад Ш.Түвдэндоржийг томилох эсэхийг хэлэлцэж байна. ҮХАА-н сайдыг томилох асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүдийн асуулт, санал үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Сү.Батболд “МАН өглөөний хурлын үеэр завсарлага авах гэ... | улс төр |
УИХ-ын чуулганы хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн А.Бакей “гэр бүлийн хүчирхийллээс болж амь насаа алдах, эрүүл мэндээр хохирч, сэтг... | улс төр |
УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 79.3 хувь нь дэмжсэнээр “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнг... | улс төр |
Эрх баригчдын “бялуу” хуваалт үргэлжилсээр байна. Хоёрхон хоногийн өмнө УИХ-аас Үйлдвэр хөдөө аж ахуйн сайдаар УИХ-ын гишүүн Ш.Түвдэндоржийг томилж, “Давхар дээл”-тэй сайдыг дахин “төрүүлсэн” бол түүний удирдаж байсан УИХ-ын Хууль зүйн байнгын хороог хэнд хариуцуулбал зохистой талаарх яриа фракциудын дунд хүчээ авч эхэ... | улс төр |
Яармаг дахь Нялхсын эрүүл мэндийн төв эмнэлгийн барилгыг концессоор бариулж, ашиглуулна Лхагва гариг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтаар “Төрж өгдөггүй төрөх эмнэлэг”-ийн асуудлыг хөндөж шийдэл хайлаа. Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон, төрөх гэж таван жил “дуншиж”... | улс төр |
НАМ, ХӨДӨЛГӨӨНИЙ АМЬДРАЛ: Тавантолгой, Оюутолгойн дүйвээнээр улс төрийн хүрээнд сэм өрнөж байгаа нэг сэдэв бол МАН, МАХН нэгдэх тухай яриа болоод байна. Өмнөд Солонгост хоёр намын удирдлага ам тохиролцоонд хүрснийг батлах мэт Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү хэвлэлд ярилцлага өгөхдөө “МАХН, МАН бол нэг угш... | улс төр |
УИХ-ын Тамгын газрын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, Байнгын хороодын зөвлөх, референтүүд яамдын төрийн нарийн бичгийн дарга нартай уулзаж хууль, тогтоомжуудын хэрэгжилтийн талаар ярилцлаа. Байнгын хороодын ажлын албанаас гаргасан тайлангаар бол нэлээд олон хуулийн тодорхой заалтуудыг хэрэгжүүлэх шийдвэрийг яамд гарг... | улс төр |
Бан Ги Мүн: Сайн байна уу, Эрхэм Ерөнхийлөгч өө. Цахиагийн Элбэгдорж: Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга тантай утсаар ярьж байгаадаа баяртай байна. Бан Ги Мүн: Би энэ асуудлаар яримааргүй байна. Гэхдээ ярьж байгааг та ойлгоно биз ээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын эрүүл мэндийн асуудалд бид санаа зовних байдал нэмэгдэж... | улс төр |
Энэ сарын 6-7-нд БНХАУ-ын Бээжин хотноо болж өндөрлөсөн Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүнүүдийн 12 дугаар хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэглорж тус хуралдаанд үг хэлж, БНХАУ-ын дарга Ху Жинтао, Б... | улс төр |
АНУ-ын Нью-Йорк хотноо өнгөрөгч тавдугаар сард “Батаар” хэмээх тиронозаврын ясыг дуудлага худалдаанд оруулахаар болсон тухай дуулиан дэлхий дахины хэвлэл мэдээллээр дэгдсэн билээ. Үлэг гүрвэлийн үлдэгдэл яс Монгол Улсаас хууль бусаар хил давуулсан байх магадлалтай учир шүүхийн шийдвэр гартал гэсэн нөхцөлтэйгээр дуудлаг... | улс төр |
МАН-ын “Шинэчилье” хорооны ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, НИТХ-ын гишүүн Б.Амарбаясгалан нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долдугаар сарын 1-нээс эхлэн намаа шинэчлэхээр нэгдсэн залуусын шаардлагаар МАН-ын Бага хурал өнгөрөгч даваа гаригт хуралдсан. Бага хурлын өмнө намын удирдлагуудд... | улс төр |
МАН-ын “Шинэчлэл”-ийн нэгдсэн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Ж.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, НИТХ-ын гишүүн Б.Амарбаясгалан нар өчигдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн даваа гаригт болсон Бага хурлын үр дүнд өөрсдийн хамгийн чухал зорилгоо биелүүлсэн гэж үзэж байгаагаа хурлын эхэнд хэлсэн. Хэдийгээр МАН-ын Удирдах ... | улс төр |
Ш.Батсайхан: Асран хамгаалагчаа алга болохоор дараагийн орогнох газраа хайж яваа хүүхдүүд шиг зан гаргахаа болих хэрэгтэй МАН-ын “ШИНЭЧЛЭЛ-27” хөдөлгөөний Ерөнхий зохицуулагч Ш.Батсайхантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Монгол Ардын намын бага хурал сая хуралдлаа. Хурлаас гарсан шийдвэрүүдэд ямар байр суурьтай байна в... | улс төр |
МАН-ын залуусын байгуулсан Шинэчлэлийн хорооноос Тусгаар тогтнолын ордны гурван давхарт "Намаа аваръя, Төрөө эрvvлжvvлж, нийгмээ хөгжvvльө" сэдэвт улс төрийн илтгэлүүд тавьлаа. Тус хорооны гишүүд болох Т.Аюурсайхан илтгэлдээ “...Шинэчлэл бол сүүлийн 20 гаруй жил манай намд тасралтгүй явагдаж ирсэн үйл явц. Намын Их хур... | улс төр |
МАН-аас “Бодлоготой хөгжье” сэдэвт эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн уралдаан зарлаж буйгаа өнөөдөр танилцууллаа. Уг хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон бусад албаныхан оролцов. МАН аравдугаар сарын 27-нд болох XXVII Их хурлаараа Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хөгжлийн стратегийн талаар хэлэлцэж, хөгж... | улс төр |
МАН-ын Шинэчлэлийн хорооны залуус өнөөдөр “Монгол ньюс”-төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Ерөнхий сайд Н.Алтанхуягийг 14 хоногийн дотор сайн дураараа огцрох ёстой гэж мэдэгдлээ. Ийм шаардлага тавих болсон нь Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шинэчлэлийн Засгийн газрыг байгуулан ажилласан өнгөрсөн нэг жилийн хугацаанд улс о... | улс төр |
Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монголын Ардчилсан холбооны дарга Х.Баттулга хувиасаа 20 хүнд байрны түлхүүр гардуулснаас хойш тус холбоо жил бүр тохиож буй ойн жилийн тооны анхдагч гишүүдээ шинэ байртай болгодог уламжлалтай болсон. Оны өмнө Монголын ардчилсан холбооны 23 жилийн ой тохиож 23 гишүүндээ шинэ байрны... | улс төр |
Орон нутгийн сонгууль дуусаад жил гаруй болж байгаа. Гэтэл Багануур дүүрэг өнөөг хүртэл Иргэдийн төлөөлөгчдийн хурлаа нэг ч удаа албан ёсоор хуралдуулж чадаагүй, томилогдсон Засаг дарга нь хууль зөрчсөн, төсөв төлөвлөгөө, мөрийн хөтөлбөрөө өнөөг хүртэл батлаагүйн улмаас огцорчихсон байдалтай байгаа аж. Намар хаяанд ирж... | улс төр |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.