news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Австралийн орчин үеийн бүжгийн “Bangarra” театрын уран бүтээлчид монголчуудад зориулан анх удаа “Амин сүлд” тоглолтоо хүргэх гэж байна. 2000 оны Сиднейн зуны олимпийн нээлт, хаалтад оролцсон дэлхий дахинаа нэр хүндтэй тус хамтлагийнхан энэ сарын 22, 23-нд 17.00 цагт ердөө хоёрхон удаа ДБЭТ-ын тайзнаа уугуул үндэснийхээ...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр ирэх аравдугаар сарын 7-нд 50 дахь жилийн уран бүтээлийн нээлтээ хийх гэж байна. Дуурийн нээлтийг  ОХУ-ын суут хөгжмийн зохиолч Пётр Ильич Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээхээр болсон юм. Учир нь анх 1963 оны тавдугаар сарын 15-нд ДБЭТ “Евгений Онегин” дууриар нээлтээ хийж байс...
урлаг соёл
Хийлч О.Байгалийн “Сонгодог эгшиглэн” анхны бие даасан, сонгодог хөгжмийн тоглолт өнгөрсөн нэгдүгээр сарын 27-нд Дуурийн театрт болж байсан. Залуу уран бүтээлчийн ээлжит “Best of classics” тоглолт Central tower-ийн “Монет” ресторанд энэ сарын 22-нд тохиох гэж байна. “Монет” рестораныг сонгосон нь учиртай аж. Цөөн тооны...
урлаг соёл
“Mongolian Wind Quintet” хэмээн нэрийдсэн төгөлдөр хуур болон үлээвэр хөгжмийн тавал ХБК-ийн концертын танхимд тоглосон нь үзэгчдийн талархлыг ихэд хүлээв. Тус хамтлагт ХБК-ийн төгөлдөр хуурч багш Ц.Мягмарцэрэн, ДБЭТ-ын кларнет хөгжимчин Л.Солонго, Филармонийн гобойч Г.Долгорсүрэн, фагот хөгжимчин Б.Нямдаваа болон Швей...
урлаг соёл
ДБЭТ-ын дэргэдэх “Нюанс” хамтлагийнхан Улаан-Үд хотыг зорих нь ээ. Тэд есдүгээр сарын 23-нд тус хотод дөрөв дэх тоглолтоо хийх гэж байгаа ба энэ удаад Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевын соёлын фондын урилгаар Буриадын драмын театрт зочилж байгаа юм. “Нюанс” уран бүтээлээрээ Улаан-Үдийнхэнд хэдийнэ танил болсон ю...
урлаг соёл
Сонгодог хөгжмийн аялгуун дор дарс шимэн, тансаг оройн зоог барин суух юутай тансаг. Ийм нэгэн үдшийг хийлч О.Байгаль та бүхэнд бэлэглэх гэж байна. П.Чайковский, Н.Жанцанноров, А.Глазунов, Ж.Чулуун, Ж.Массенет, А.Бородин нарын дэлхийн болон монголын сонгодгуудын шилдэг бүтээл эгшиглэхэнэ үдэш та ханьтайгаа, хайрттайгаа...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гадаа өчигдөр орой хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь энэ л үдэш “ТВ Коктейль” хамтлагийн уран бүтээлчид анхны тайзны бүтээл болох “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийн хаалтаа хийсэн юм. Арав хоног тайзнаа амилсан сонгодог жүжгийг үзэгчид танхимд дүүрэн үзэн халуун алга ташилт...
урлаг соёл
Дэлхийн улс орнуудад төрийнхөө дууллыг маш олон төрлийн урсгал, жанраар тоглосон байдаг нь заншил болоод багагүй хугацаа өнгөрч байгаа билээ. Тэгвэл “Хурд” хамталгийнхан  Монгол Улсын төрийн дууллыг өөрсдийн найруулгаар бичиж, клипжүүлсэн бөгөөд тун удахгүй шинэ клипээ дэлгэх юм байна. Дашрамд дуулгахад, энэ жил “Хурд”...
урлаг соёл
Монголд анх удаа Австралийн бүжгийн “Бангара” театрын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдөр “Амин сүлд” тоглолтоо толилуулад буцсан билээ. Тэд энэ жил 10 жилийн ой нь тохиож байгаа Монголын уралгийн зөвлөлийн урилгаар Улаанбаатар хотод цөөн хоног буудалсан юм. Австралийн 40 мянган жилийн тэртээгээс улбаатай уугуул үндэ...
урлаг соёл
“ТВ Коктейль” хамтлагийнхан үзэгчдэд зориулан “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийг арав хоног толилуулан энэ сарын 18-нд хаалтын тоглолтоо хийсэн юм. Гэсэн ч сонгодог жүжгийг үгүйлж байсан үзэгчдэд энэ нь чамлалттай байлаа. Жүжгийн хаалтын тоглолтын үеэр тасалбар шагийн үнэд хүрч, тасалбар олоогүй үзэгчид “С...
урлаг соёл
УДЭТ өвөл цагийн нээлтээ драмын бүтээлийн ноён оргил болсон дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгээр ирэх арваннэгдүгээр сард нээх гэж байгаа билээ. 33 жилийн дараа алдарт “Гамлет” жүжгийг драмын театрын тайзнаа дахин амилуулахаар найруулагч нарын дунд өнгөрсөн тавдугаар сард тендер зарл...
урлаг соёл
Монгол Улс, ОХУ-ын хооронд найрамдлын хэлэлцээрийн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тус ойн хүрээнд өчигдөр Оросын шинжлэх ухаан, соёлын төв буюу РЦНК-д Монгол-Оросын найрамдлын хамтын ажиллагааны өдрүүдийн нээлтийн ёслол боллоо. Уг ёслолд Новосибирск мужийн амбан захирагч В.А.Юрченко, Монгол у...
урлаг соёл
УДЭТ өвөл цагийн нээлтээ дэлхийн утга зохиолын ноён оргил болсон У.Шекспирийн “Гамлет” жүжгээр нээхээр бэлтгэлдээ ороод байгаа билээ. Тус жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар найруулж байгаа ба тэрбээр өнгөрсөн наймдугаар сард гол дүрүүдэд сонгосон жүжигчдээ зарласан. Гэхдээ тус жүжгийн  Офелиягийн дүрийг ж...
урлаг соёл
Агуу “Большой театр”-ын уран бүтээлчид Монголд зочлохоор болжээ. Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан соёлын солилцооны санамж бичгийн дагуу “Большой театр”-ынхан манай улсад зочлох аж. Сонгодог урлагийн үэзгчдийг баярлуулсан энэ мэдээг ДБЭТ-ын захирал өнгөрсөн амралтын өдөр тохиосон өвөл цагийн нээлтийн тоглолтынхоо үеэр...
урлаг соёл
Тун удахгүй сонгодог урлагийн гайхалтай тоглолт эгшиглэх нь ээ. Тоглолтын нэр нь “Recital”.  ОХУ-ын хөгжмийн нэрт зохиолч М.Глинкагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт, Санктпетербургийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гуравдугаар байрын шагналт, СССР-ын Ардын жүжигчин ...
урлаг соёл
Чанга дуугаар “Энэ бол Монгол Улсын Морин хуурын чуулга” гээд гадаадын үзэгчдэд гайхуулмаар байлаа. Тэдний тоглолт ийм л болов. 20 жилийнхээ ойд зориулан хийж буй хоёр дахь тоглолт нь өчигдөр буюу аравдугаар сарын 10-нд Соёлын төв өргөөнд “World Music and Morin Khuur” нэртэйгээр боллоо. Энэ өдөр гадаадын үзэгчид олон б...
урлаг соёл
Баасан гариг шоуны өдөр шиг л гэгэлзэцгээх юм. Утас чагнана, залгаж үзнэ, нэгнээ эрнэ. Яг ийм донсолгоотой сэтгэлийн хөөрөл морин хуурын эгшгэнд бүр дээд цэгтээ туллаа. Үг нь зэмлэж, ая нь аргаддаг ардын дуу хөгжимддөг морин хуурын уламжлалт хөг аялгууг сонсоод энэ хөөрөл уг нь намжих учиртай байсан. Гэтэл домгоос үүдс...
урлаг соёл
Монголын дуурийн урлагт орчин цагийн Юндэн хэмээн нэрлэгддэг ОХУ-ын хөгжмийн нэрт зохиолч М.Глинкагийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрдугаар байрын шагналт, Санктпетербургийн дуурийн дуулаачдын олон улсын уралдааны гуравдугаар байрын шагналт, СССР-ын Ардын жүжигчин Н.Обуховын нэрэмжит дуурийн дуул...
урлаг соёл
“Сонгодог мюзикл продакшн” Монгол-Францын соёлын төвтэй хамтран “Ромео, Жульета” дуурийг анх удаа эх хэл дээрээ тавих гэж байна. Ингэхдээ Францад мюзикл хэлбэрээр тавьсан зохиогчийн албан ёсны зөвшөөрөл, эрхтэйгээр эх хэлнээ хөрвүүлэн, арванхоёрдугаар сарын 1, 2-нд “UB Palace”-д тоглохоор болжээ. Дэлхийд алдартай зохио...
урлаг соёл
Оросын нэрийн хуудас болж, балетын урлагийг дэлхийд манлайлдаг таван том театрын 16 балетын гоцлооч Монголд ирэхээр болсон баяртай мэдээг дуулгая. Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан соёлын солилцооны санамж бичгийн дагуу дэлхийд балетын урлагийг тэргүүлж буй ОХУ-ын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русс...
урлаг соёл
Улсын филармонийн концертын танхимд УДБЭТ-ын гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан Чимэдийн Энхтайван өчигдөр “Recital” романсын үдшээ толилууллаа. Түүнийг Монголын дуурийн урлагт орчин цагийн Юндэн хэмээн нэрлэдэг. Тэрбээр ОХУ-ын хөгжмийн нэрт зохиолч М.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын уралдааны хоёрд...
урлаг соёл
Тэр галзуурч байна, тэр хэнийг ч харахыг хүсэхгүй , өвдөж шаналж, үхэхийг хүснэ. Хаашаа ч гүйж байгаагаа мэдэхгүй гүйсээр эцэст нь 17-хон настай охин хайртай залуугийнхаа гарт амьсгал хураалаа.... Үзэгчдийн зүрх сэтгэлийг өөрийн эрхгүй татаж, эмзэглүүлж орхисон тэр хөөрхий охинд Соёлын тэргүүний ажилтан, Улсын дуурь, б...
урлаг соёл
Рок попынхон дундаа “Сахал” Пүүжээ нэрээрээ алдаршсан хөгжмийн зохиолч Д.Пүрэвдоржтой ярилцлаа. Дуу цөөтэй, даруухан түүний уран бүтээл нь хоосон чамирхалгүй энгийн хэрнээ аялгуу бүхэн нь зүрхэнд тусдаг шидтэй хэмээн фэнүүд нь магтдаг. “Нандин эрдэнэ” киноны дуу, “Улаанбаатарын үдэш”, бяцхан жаалуудын дуртай “Тавтай но...
урлаг соёл
Үхэлтэй хоёр жил тэмцсэний эцэст тэр буулт хийжээ. Дэлхийгээс нэгэн од үүрд холдон одов... Түүний үхлийн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнүүдэд халуухан сэдвүүдийн нэг болж, харууссан хүмүүсийн сэтгэгдэл олныг хамраад байна. “Дэлхийн бас нэг агуу дуучин арай эрт хорвоог орхилоо” гэж алдарт дуучин Брайн Адамс твитте...
урлаг соёл
У даан хүлээсэн мөч ирлээ. “Камертон 2” шоуны хоёрдуаар шатанд 1960-1990 оны хооронд төрсөн, ард түмний сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн тэр л сайхан уран бүтээлийг төгөлдөр хууртай дуулна гэдгийг сонсоод 21.00 цаг болохыг тэсэн ядан хүлээлээ. Цагийн зүү 21.00 болсныг зааж, нэвтрүүлэг ч эхэллээ. Нэг л мэдэхэд бүхэл бүтэн...
урлаг соёл
Саяхан туршлагатай сэтгүүлч нөхрөөсөө “Соёлын яам байгуулах нь зөв үү” гэж асуухад тэр маань ер тээнэгэлзэлгүй “Зуун ямаанд 60 ухна гэж. Агентлаг байгаа биз дээ. Яамаар яах юм бэ” гэж хариулж билээ. Надад ч бас тэгж санагдаж байлаа. Гэхдээ тэр агентлаг гээд байгаа бүтцийн хүчин чадал, зовлон жаргалыг би үнэндээ мэдэхгү...
урлаг соёл
Залуу дуучин, гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг хэсэгтээ л “ангуучилсан” юм. Монголдоо төдийлөн танигдаагүй байсан “битүү морь” гэнэтхэн дэлхийн дуурийн шилдгүүд өрсөлддөг М.Глинкийн уралдаанд тэргүүлээд гараад ирсэн түүний хэн болохыг таньж амжаагүй байсан болохоор ярилцахаас хойш суусаар өдий хүрэв. Энд тэнд дуулах гэ...
урлаг соёл
“Торго” салоны захирал Б.Ачтуяамаа: Хаана ч явсан үндэснийхээ хувцсаар гоёх дуртай Жил бүр уламжлал болгон зохиогддог “Торго” шоу өөрийн гэсэн үзэгчтэй болжээ. 10 жилийн хугацаанд чамгүй олон загвартай болсон байх даа? Монголын үндэсний хувцсыг орчин үеийн хэв маягтай хослуулан гаргадаг “Торго загвар” компани маань 10 ...
урлаг соёл
Монголын модернистууд гэхээр хамгийн түрүүн Ё.Далх-Очир хэмээх их үстэй зураач залуу санаанд орж ирэх. Хамгийн сайн бүтээлтэй нь юм уу, эсвэл бусдыгаа бодвол хөдөлгөөнтэй, хөөцөлдөлгөөтэй нь юм уу тэр л сэтгүүлчдийн хараанд өртөж байдаг. Үзэсгэлэн байнга гаргана, гадаад дандаа явна. Соросын сан, Урлагийн зөвлөлийн төсө...
урлаг соёл
Балетчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуяг манай редакцид зочиллоо. Японы “Комаки балет”-ийн уран бүтээлчидтэй хамт тоглолт хийхээр эх орондоо ирсэн, бэлтгэл сургуулилалт гээд тун завгүй байгаа ч манайхны урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэнд сэтгүүлч бид баяртай байна. Манай сонин санаачилж хэрэгжүүлдэг болсон “...
урлаг соёл
А.Саруул: Монгол хувцас дээд зэрэглэлийн загвартай гэдгээрээ гадаадынхныг алмайруулсан ​Манай улс сүүлийн жилүүдэд идэвхтэй нь аргагүй биет болон биет бус өвөө ЮНЕСКО-д бүртгүүлж байгаа. Үүнтэй холбоотойгоор үндэсний өв соёлоо сурталчлах үүднээс ЮНЕСКО-гийн төв байранд монголчуудаа төлөөлж Морин хуурын чуулгынхан анх у...
урлаг соёл
“Туурайн төвөргөөн 2012” шинэ хөгжим, ардын урлагийн олон улсын их наадам энэ сарын 18-30-ны хооронд зохиогдох гэж байна. Монголын шинэ хөгжмийн ассоциациас санаачлан жил бүр зохиодог уг наадам энэ жил Улаанбаатар хот, Дорноговь, Өвөрхангай аймгуудад болох юм байна. Энэ наадмын талаар Шинэ хөгжим ассоциацийн тэргүүн С....
урлаг соёл
Монголын гоо охид дэлхийн үзэмжид өнгө нэмсээр. Тэдний нэг “Гоёл-2011” наадмын топ модель “Шилмэл загвар” компанийн загвар өмсөгч, багш Э.Сэлэнгэ юм. Тэрбээр тун удахгүй Өвөр Монголын нийслэл Хөх хотод урилгаар очиж тус улсын загварын ертөнцөд хөл тавих гэж байгаа охид, бүсгүйчүүдэд анхан шатны мэдэгдэхүүн өгөх зөвлөх ...
урлаг соёл
Сонгодог урлагийн амин сүнс нь болсон симфони оркестрийн “хатан хаан” нь хийл хөгжим гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Энэ л хөгжмийн гайхамшгаар үзэгч, сонсогчдынхоо  сэтгэлийг догдлуулж, уярааж чаддаг уран бүтээлч бол яах аргагүй хийлч Дээгий буюу МУСТА Ч.Дэлгэрцэцэг.  Тэрбээр  сонгодог хөгжмийг таашаадаг хүмүүст зори...
урлаг соёл
Энэ тухай бичих гэсэн сэдэл хэрүүлээс үүдэлтэй. Нэгэн сайт дуурийн гоцлооч Ч.Энхтайван ОХУ-д уралдаанд амжилт гаргасан тухай мэдээлэхдээ мөн дуурийн дуучин, отгон гавьяат Г.Ариунбаатарын зургийг тавьсан бололтой юм. Хэн нь хэн болохыг танихгүй байж юугаа бичээд байдаг юм гэхээс авахуулаад дургүйцлээ илэрхийлсэн нь байх...
урлаг соёл
Энэ удаагийн “Өглөөний мэнд” буландаа дуучин С.Сэрчмааг урилаа. -Өглөөний мэнд сайхан амарвуу, та? -Сайхан амарлаа. -Та шинэ уран бүтээл хийх гээд завгүй байна уу? -Тийм ээ. Энэ сараас уран бүтээлийн ажилдаа түлхүү орсон. Нэлээд хэсэг хугацаанд завсарлалаа. Шинэ бүтээл гаргахгүй юм уу гэсэн санал, шүүмжлэл олон ирсэн. ...
урлаг соёл
Алдарт дуучин Pitbull ирэх долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгэн үдшийг доргио өнгөрөөж, аялан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Pitbull-ын тоглолт нь амьд хөгжимтэй, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, төхөөрөмжүүдийг ашиглан 3D тайз босгон, хамгийн хүчтэй хөгжмийн дуугаралт...
урлаг соёл
Бүжиг дэглээч С.Сүхбаатар Улсын филармонид найруулагчаар ажиллах болсон. Түүнийг бүжиггүйгээр төсөөлөхгүй байгаа тул зорьж очиж энэ тухай өөрөөс нь лавласан юм. -Таны ажил сайн уу. Яагаад энд ажиллах болов оо? -Яагаад болохгүй гэж? -Болно л доо. Гэхдээ л Филармони гэдэг хөгжмийн урлаг давамгайлсан байгуул­лага. Гэтэл т...
урлаг соёл
“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид Казакстаны Астана хотод долдугаар сарын 1-8-нд болсон “Eco Asia” олон улсын циркийн наадамд амжилттай оролдож, алтан медаль хүртсэн таатай мэдээг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэд энэ сарын 11-нд эх орондоо эргэн ирсэн бөгөөд тус тэмцээнд монголын жүжигчдийн үзүүлбэрийг на...
урлаг соёл
МУГЖ Ж.Алтанцэцэг: Найз маань алтан аяганаас ус уух өндөрлөгт хүрлээ гэж алтан аяга бэлэглэсэн Рок попын ертөнцөд орж ирсэн цагаасаа чадалтай хоолойтой гэдгээрээ үзэгчдэдээ үнэлэгдэж ирсэн дуучин Ж.Алтанцэцэг Монгол түмний баяр наадмын өмнө Монгол Улсын Гавьяат жүжигчин хэмээх хүндтэй цолыг хүртсэн. Шинэхэн гавьяаттай ...
урлаг соёл
Олон сайхан уянгын хайрын дуугаараа ард түмэнд танигдсан "3 бүдүүн" хамтлагийн дуучин А.Мөнгөншагайг "Зогс нэг агшин" буландаа урилаа. -"3 бүдүүн" хамтлагийнхан зуныг юу хийж өнгөрөөж байна даа? -Одоогоор амралт ажил хоёроо зэрэгцүүлээд явж байна. Амраад, хажуугаар нь гурав дахь цомгийн ажлаа хийж байна. Манай хамтлаги...
урлаг соёл
Уянгын хайрын дууг амилуулсан дуучин A Cool буюу Б.Анхбаяртай ярилцлаа. -Саяхан наадам болж өнгөрлөө. Сайхан наадав уу? -Сайхан наадлаа. Наадам гэдэг гэр бүлээрээ сайхан баярладаг уламжлалт баяр. Миний хувьд ч гэсэн гэр бүлтэйгээ наадамлалаа. Гэхдээ үүний хажуугаар тоглолттой байж таарлаа. Эрдэнэтийн наадамд очиж ая ду...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногт Монголын сонгодог урлагт нэгэн онцлог үйл явдал болсон нь УДЭТ-ын ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажиллах болсон явдал юм. Тэрээр энэ хавар дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгийг Драмын театрын тайзнаа дахин амилуулах тендерт ялсан билээ. 31 жилийн дараа хоёр ...
урлаг соёл
Эсээ Хөх хяруу хорголтсон зүс буурал өглөө. Намрын өглөө. Хөшөөтийн дөрөлжид хөх хондон бурхи нарлана. Хөх бүрлэн үнээ хэвтрээсээ өндийж хивдэсээ залгина.  Хөхөлбий цэнхэр савагнаас нь хөх уур сарнина. Хөх хөөрхөн өвөөлж Алаг өндөрт донгодно. Хөх гүн алс огторгуй хөлгөн их мөрөөдөл санаашрал дуурсуулна. Ар хэцийн цас м...
урлаг соёл
“Онцгой нэгэн“. Хөлбөмбөгийн ертөнцөд бусдаас онцгой зан авир, сонин, содон арга барилаараа онцгойрдог Жосе Муриньёог ярих гэсэнгүй. Кино урлагын ертөнцөд өөрийн сонин содон арга барил, киноны өгүүлэмж, найруулгын техник, өгүүлж буй санаагаараа ялгардаг эрхэмийг танилцуулах гэсэн юм. Тэр бол Квинтин Тарантино. /Онцгой ...
урлаг соёл
“Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчид энэ сарын 9-12-ны өдөр 20 жилийн ойн баяраа тэмдэглэнэ. 20 жилийн хугацаанд Монголын гэж өмчилж, омогших гайхамшигт урлагийг чин сэтгэлээсээ хайрлаж, хөглөж яваа “Морин хуурын чуулга”-ын уран бүтээлчдэдээ талархал илэрхийлэхийн далимд 2006 онд тэдний туурвиж байсан “Эгшиглэхүй, ө...
урлаг соёл
“Мөрөөдлийн театр”-ийн жүжиг­чин Соёлын тэргүүний ажилтан Г.Алтаншагайтай ярилцлаа. -“Амьдрал өөрөө бэлэг” хошин шоугаа тоглоод нэлээд хэдэн хоног өнгөрчихлөө. Хүмүүс хэр хүлээж авч байна вэ? -Амьдрал бол хүмүүст бурханаас өгсөн асар том бэлэг гэж би боддог. Хүн амьдралаас, аав ээж, хань ижил, үр хүүхэд, анд нөхөд, хам...
урлаг соёл
Билгүүн номч Б.Ренчин гуай “Ану хатан” өгүүллэгийнхээ төгсгөлд “Хэрэв миний бие гүйцэх юм бол эх оронч монгол эмэгтэйн тухай роман бичнэ” хэмээсэн байдаг. Тэнгэрээс илгээсэн түүний “зарлиг”-аар зохиолч Б.Шүүдэрцэцэг баатарлаг эмэгтэйн тухай түүхэн роман туурвиж, жүжиг тавьж, төд удалгүй уран сайхны кино бүтээж ирлэсэн ...
урлаг соёл
Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирал, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Ч.Ганхуягтай утсаар ярилцлаа. Эрхэм найруулагч өнгөрсөн зун тайзны хоёр том бүтээл дээр ажиллахаар бэлтгэл ажилдаа орсон. Тиймээс  шинэ бүтээл хэзээ үзэгчдэд хүрэхийг тодруулсан юм. Тэрбээр ойрын өдрүүдэд зав тун хомс, х...
урлаг соёл
“Өглөөний мэнд” буландаа реппэр Gee-г урьсан юм. Түүнээс энэ сарын 20-нд болсон “Original hip hop” тоглолтын талаар болон өчигдөр болсон “After party”-ны талаар сонирхсон юм. -Өглөөний мэнд. Таны хаана байгааг сонирхож болох уу? -Өчигдөр (уржигдар) тоглол­тоо амжилттай хийж бас их ядарсан учраас одоо гэртээ байна. Өнөө...
урлаг соёл
Монгол Улсын ардын жү­жигчин, найруулагч Д.Чимэд-Осорын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Төрд хэрэгтэй зайран” дурсамж үзэсгэлэн Монголын театрын музейд өчигдөр нээгдлээ. Театрын музейн сан хөмрөг, үр хүүхдүүд нь хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн 14 хоног үргэлжлэх аж. Үзэсгэлэнд тайз дэлгэцийн “алтан үе” хэ...
урлаг соёл
УДБЭТ 50 жилийн хугацаанд 100 гаруй дуурь, балетын жүжгийг тайзандаа амилуулсны дотор Дж.Вердийн агуу дууриудаас “Травиата”, “Риголетто”, “Отелло”, “Трубадур”, “Аида”-гаар Монголынхоо үзэгчдэд дотно танил болгосон билээ. Энэ хамт олон 50 жилийнхээ түүхэн ой болон Дж.Вердийн 200 жилийн ойг угтан түүний алдартай бүтээл “...
урлаг соёл
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга өнөө жил 80 насныхаа ойтой золгож буй билээ. Үүх түүх арвинтай тус чуулгынханд ярих хэлэх, үзүүлж харуулах зүйл их бий. Тиймээс энэ бүхнийх нь зах зухаас хуваалцахаар тус чуулгын дарга, урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхтэй уулзлаа. -Танайхан 80 жилийн ой, үзвэрийн жилийн н...
урлаг соёл
“Өглөөний мэнд” энэ удаа “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн найруулагч Б.Борхүүтэй холбоо барилаа. Тэрбээр хүү дуучин Б.Амархүүгийн тоглолтыг найруулж байгаа юм. Түүнээс удахгүй болох тоглолтын талаар тодрууллаа. -Өглөөний мэнд. Хаана явж байгааг тань сонирхож болох уу? -Өглөөний мэнд. Ажил ихтэй гадуур л явж бай...
урлаг соёл
Жүжигчин Б.Навчаад зориулан бичсэн “Би эмэгтэй хүн” дэлгэцийн шинэ бүтээл өнөөдөр “Өргөө” кино театрт 16.00 цагт , “Тэнгис” кино театрт 19.00 цагт албан ёсны нээлтээ хийх гэж байна. Энэхүү бүтээлд жүжигчин Б.Навчааг өөр өнцгөөс үзэгчдэд харуулахаар зэхээд байгаа аж. Түүнтэй кино нээлтийн өмнө ярилцсан юм. -Таны киноны ...
урлаг соёл
УДЭТ-ын уран сайхны удирдагч, төрийн соёрхолт, ардын жүжигчин Н.Сувдтай холбоо барилаа. Амралтын өдрийнх нь өглөөний мэндийг эрэх далимаар Драмын театрын тайзнаа амилуулан буй “Гамлет” жүжгийн талаар сонирхсон юм. Дэлхийн утга зохиолын ноён оргилын нэг У.Шекспирийн “Гамлет” жүжгийн нээлт энэ сарын 9-нд болно. Энэ жүжиг...
урлаг соёл
“Киви” хамтлагийн ахлагч Д.Уламбаяр найз Г.Золцэцэг буюу Катятаа хамтран нүүр будалт, үс засалт, стилистийн UK fashion house нээсэн. Тэрбээр дуучин Мишээлийн шинэ цомгийн стилистээр ажилласан бөгөөд түүний шинэ дүр төрх тун олон хүнд таалагдаж буй юм. Иймээс дуучин мэргэжлээ стилистээр солиод буй Д.Уламбаяртай шинэ ажи...
урлаг соёл
Уртын дуучин, судлаач М.Дорждагва “Чингис хааны мэндэлсний 850 жил”-ийн ойд зориулан “Монгол төрийн уртын дуу” бүтээлээ СD дээр хэвлүүлжээ. Түүнтэй шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцлаа. -“Монгол төрийн уртын дуу” бүтээлээ хэзээ эхлэв? -Бүтээлийг анх 2001 онд сэдээд, айзам уртын дууны үгийг бүрэн эхээр нь дуулах орол...
урлаг соёл
Энэ удаагийн “Өглөөний мэнд” буландаа хийлч О.Байгалийг урилаа. Түүний ирэх жил хийхээр төлөвлөж байгаа бие даасан тоглолтын тухай болон шинэ уран бүтээлийнх нь талаар сонирхлоо. -Өглөөний мэнд хүргэе. Хаана явж байгааг сонирхож болох уу? -Сайн байна уу. Гэртээ байна. Дөнгөж сая хөгжмөө давтаж дууслаа. Одоо гадагшаа га...
урлаг соёл
Мянга хоёр зуун гучин дөрөв үгийг:  Арван хоёр, аяыг: Хорин гурав, дуучин: Гучин дөрөв Нэг, хоёр, гурав, дөрөв. Нэг, хоёр, гурав дөрөв. Нэг, хоёр, гурав, дөрөв. Нэг, хоёр, гурав, дөрөв... Дахилт Нэг, хоёр Нэг, хоёр (Олны таашаалд нийцсэн жил жилийн поп дууны математик загвар) ЭХЛЭЛИЙН ЭХЛЭЛ Компьютер тоглоомын уршгаар ...
урлаг соёл
М.С.Горбачев гэдэг өл халзан нөхөр одоо ч амьд яваа. Саяхан LV-ийн рекламд тоглосон байна билээ. Энэ хүн 1985 онд СССР улсын удирдагч болонгуутаа Ленинград (Санк-Петербург) хотод “ускорение” (түргэтгэх) гэдэг шинэ ойлголт гаргасан юм. Үнэхээр нэг их удалгүй СССР улс, социалист систем тэр чигтээ нурсан. Зөнтэй хүн дээ. ...
урлаг соёл
-Цойгийн төрсөн өдрийг нь биш хүмүүсээс хагацсан наймдугаар сарын тэр өдрийг гуниглан дурсана. Яагаад гэвэл дахиад түүнийг дуулуулахыг хүснэ- Жижигхэн гариг дээрээ бид сая, түмээрээ багтаж ядан амьдардаг ч бие биеэ танихгүй. Намайг энд төрснийг ч мэдээгүй, амьдарч байгааг ч анзаарахгүй, хэзээ үхэхийг ч сонирхохгүй, ер ...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Болор цом” наадмын бүртгэлийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болох юм. “Болор цом” наадам анх 1983 онд зохиогдсоноос хойш өдгөө 30 дахь удаагаа болох гэж буй. Энэ жил хөдөө орон нутаг болон нийслэл хотоос яруу найрагчид нилээд идэвхитэй бүтээлээ ирүүлж байгаа...
урлаг соёл
“Болор цом-30” яруу найргийн наадмаар “Гоо сайхан гэдэг” хэмээх шүлгээрээ хүмүүсийн сэтгэлийг хөндөн Д.Нямсүрэнгийн нэрэмжит “Хөх мөнх зөн” шагнал хүртсэн яруу найрагч Л.Ганзултай ярилцлаа. Бидний ярилцах сэдэв “Эмэгтэй хүнд хаягласан шүлгийн тухай” байсан юм. Гэвч найрагч маань жаахан халамцуухан байж таарсан болохоор...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнэ уншигчдадаа шинэ оны бэлгээ задаллаа. Удтал эрэл сурал болсон 2009 оны “Алтан өд” наадмын шилдэг бүтээлийн шагналт Х.Болор-Эрдэнийн "Би бид хоёр" сэтгэлгээний өгүүллэгийн түүвэр уншигчдын хүсэлтээр гурав дахь удаагаа хэвлэгдэн гарчээ.  Мөн “Алтан өд 2011” наад...
урлаг соёл
“Интерном” номын их дэлгүүрээс уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн оны шилдэг номуудыг танилцуулахаар “Grand Book 2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Шинэ он солигдохын өмнөхөн “Grand Book 2012” номууд тодорсон бөгөөд орчуулгын уран зохиол, Монголын уран зохиол, хувь хүний хөгжил, түүх нийг...
урлаг соёл
“Болор цом-30” яруу найргийн наадмын бүртгэлийг Монголын зохиолчдын хорооноос 2012 оны арванхоёрдугаар сард зарласан юм. Эхний шалгаруулалтыг хийснээр 30 найрагч тунаж үлджээ. Үүнд яруу найрагч Ш.Анхтуяа, Ц.Авирмэд, Н.Батжаргал, Б.Батсайхан, М.Билэгсайхан, Б.Бүргэд, П.Бөхбат, Л.Ганзул, Б.Ганхүрэл, Н.Гантулга, Э.Гантулг...
урлаг соёл
“Болор цом” яруу найргийн наадам энэ онд 30 дахь жилтэйгээ золгож байна. Наадам энэ сарын 9-нд УДЭТ-т 18.00 цагаас болох юм. Харин өнөөдөр 15.00 цагаас МҮОНТ-ийн байранд МЗЭ-ийн дарга Г.Мөнхцэцэг, Яруу найргийн үндэсний төвийн дарга А.Эрдэнэ-Очир болон “Болор цом” наадмын эзэд 30 дахь удаагийн наадмын талаар мэдээлэл х...
урлаг соёл
Утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд 2012” наадмын бүртгэл Монголын зохиолчдын эвлэлийн хороонд эхэллээ. Бүртгэлд яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон бүтээл, жүжиг, кино, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, утга зохиолын орчуулга, баримтат уран сайхны киноны зохиолыг тус тус ша...
урлаг соёл
“Болор цом” наадмын бүртгэл өчигдөр эхэлсэн талаар бид мэдээлсэн.  Өмнөх “Болор цом" наадам Архангай, Дархан-Уул, Орхон аймагт болж байсан бол энэ удаад нийслэлд зохиогдох гэнэ. Тус наадамд оролцох хүсэлтэй яруу найрагчид хоёр шүлэг, 2000 төгрөгийн хамт Зохиолчдын эвлэлийн байранд энэ сарын 28 хүртгэл бүртгүүлэх юм бай...
урлаг соёл
Б.Дарамбазар: Монгол Ганжуур, Данжуурын эхний 50 боть уншигч олонд хүрэхэд бэлэн боллоо “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төв 2012 оны 12 сарын 2-нд крилл бичигнээ хэвлүүлсэн Монгол Ганжуур Данжуурын 50 ботийг өлгийдөн авч, уншигч сүсэгтэн олонд өргөн барих гэж байна. Төвийн гүйцэтгэх захирал Б.Дарамбазартай хэдэн хором ярил...
урлаг соёл
Яруу найргийн “Болор цом” наадмын бүртгэл арванхоёрдугаар сарын 3 буюу маргаашнаас эхлэх гэж байна. 1983 оноос тасралтгүй зохион байгуулж буй тус наадам энэ жил 30 насны босго алхаж буй. Өнгөрсөн жил Архангайд, түүний өмнө Дархан-Уул аймагт зохион байгуулсан “Болор цом” энэ жил Улаанбаатар хотноо болох ажээ. Дашрамд са...
урлаг соёл
Хятадын зохиолч Мо Янь нэр хүндтэй шагналаа гардан авахаар эхнэр, охины хамт Шведэд очно гэж орон нутгийн хэвлэлээр мэдээлэв. Зохиолч Нобелийн шагналаа гардах ёслолд зориулан гоёлын таван хос костюм бэлтгээд байгаа аж. Фото: AFP/ John MacDougall "Хуасиду шибао" сонинд зохиогчийн төрөлх Гаоми хотын Соёл, реклам, телевиз...
урлаг соёл
“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн “bestseller” номуудыг танилцуулъя. Уран зохиолын  bestseller-ыг өнгөрсөн долоо хоногт тэргүүлж байсан Айн Рэндийн  “Бид амьд хүмүүс” роман дахин тэргүүллээ. Уг номын араас “Ногоон нүдэн лам”, харин жагсаалтын гуравдугаарт “Луун шивээст охин” ном бичигджээ....
урлаг соёл
Монгол Улсын баатар, БХЯ-ны 1-р орлогч сайд, Жанжин штабын дарга, иргэний нисэхийн анхны дарга, хурандаа генерал Б.Цогийн 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын дагуу Батлан хамгаалах салбарт олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр Монгол цэргийн музейд 15.00 цагаас чө...
урлаг соёл
Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадмын бүртгэл өчигдөр дуусчээ. “Алтан өд” наадмаар яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, жүжиг кино, судлал шүүмж, баримтат уран зохиол, орчуулгын бүтээл гэсэн найман төрлөөр зохиолчдын бүтээлийг шалгаруулах юм. Энэ жилийн хувьд...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Сааюугийн Баттулгын “Ур модны зүүд” хүүрнэл зохиолын ном уншигчдын гар дээр очлоо. Энэ нь түүний хоёр дахь ном бөгөөд “Ур модны зүүд”, “Хилийн цоорхой” гэсэн хоёр туужаас бүрджээ. Тэрээр 2009 онд анхныхаа номыг “Чулуужсан бичиг” нэртэйгээр хэвлүүлж байсан юм. “Ур модны зүүд” номыг Ут...
урлаг соёл
Шинэ жил айсуй. Хүн бүр шинэ жилээр хайртай дотны хүмүүстээ нандин бэлэг бэлдэх гээд завгүй яваа байх. Тэгвэл хараахан бэлгээ сонгож амжаагүй байгаа хүмүүст зөвлөхөд, “Интер ном” шилдэг номуудаараа шинэ жилийн бэлгийн худалдаа эхлүүлжээ. “Интер ном” номын их дэлгүүрээс гаргадаг долоо хоногийн “bestseller” номуудыг тани...
урлаг соёл
Дунд сургуулийн сөөсгөрхөн хүү хэдэн мөр холбон бичсэнийг “Буурал” Чулуунбаатар багш маань үзэж урам өгсөнөөс хойш уран зохиолын номноос салахаа байж, “Яруу найрагч болно” хэмээн үеийнхэндээ бардамнадаг болж билээ. Тэгээд анх удаа 1997 оны “Болор цом” яруу найргийн их наадмыг сар шинийн битүүний өдөр МҮОНТ-ээр шимтэн ү...
урлаг соёл
Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Д.Нацагдоржийн болон С.Буяннэмэхийн нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагвын шинэ ном хэвлэгдэн гарчээ. Түүний энэ удаагийн номын нэр “Сэрүүн гэрэлт”. Энэ нь түүний уншигчиддаа өргөн барьж буй зургаа дахь бүтээл нь юм. Уг номондоо тэрээр “Шаргын шарга” эмгэнэлт, д...
урлаг соёл
Ном бол хамгийн гоё бэлэг. Хэрвээ та хайртай хүнээ баярлуулах шинэ жилийн бэлгээ хараахан зэхэж амжаагүй бол “Интер” номыг зорьж болох юм шүү. Бэлэг сонгоход тань илүү хялбар болгох үүднээс өнгөрсөн долоо хоногийн бэстселлэр буюу борлуулалтаараа тэргүүлсэн номуудыг танилцуулъя. Сүүлийн гурван долоо хоногийн турш бэстсе...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, яруу найрагч Гүнрэгжавын Ишхүүгийн шинэ ном “Зоргоор ертөнцийн урсгал” нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. Яруу найрагч Г.Ишхүү нь Завхан аймгийн Цэцэн-Уул сумын харьяат бөгөөд 1980-аад оноос уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэрээр “Хаврын зэрэглээ”/1994/, “Өвсөн шугуй”/2000/, “Сарны гэгээ”...
урлаг соёл
Яруу найрагч С.Ууганбаяр “Тавилангийн цэцэрлэг”, яруу найрагч В.Нэргүй “Хайрын зүг”, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Л.Ганзул “Сэтгэл бүрдийн тойром” номуудаа тус тус шинэ оны өмнөхөн уншигч олныхоо гар дээр тавиад байгаа билээ.  Тэгвэл эдгээр уран бүтээлчид хамтран гурван номынхоо баярыг тэмдэглэхээр болсон ...
урлаг соёл
Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн, яруу найрагч Ванягийн Нэргүй яруу найргийн шинэ номоо өлгийдөн авлаа. Тэрээр энэ удаагийн номоо “Хайрын зүг” хэмээн нэрлэжээ. Түүний эл номын өмнөтгөлд МСЭ-ийн Монголын гэрэл зургийн шилдэг сэтгүүлч шагналт Н.Бөхдамбий “Гэгээн зүгтэй найрагч” хэмээн онцлон хэлжээ. В.Нэргүй нь Завхан...
урлаг соёл
Яруу найргийн “Болор цом” наадмын үе үеийн шагналтнууд маргааш 11.00 цагаас Төрийн ордонд морилж, Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхах гэж байна. “Болор цом” наадмын 30 жилийн ойг тохиолдуулан шагналт найрагчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч урьжээ. Нийт 29 найрагч бараалхахаас 17 нь маргааш уг арга хэмжээнд оролцохоор болс...
урлаг соёл
“Интерном” номын их дэлгүүрээс уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн оны шилдэг номуудыг танилцуулахаар “Grand Book 2012” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байгаа билээ. Оны шилдэг номнуудаа дэлгэн толилуулсан тус дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн бэстселлерыг танилцуулъя. Сүүлийн үед бэстселлэ...
урлаг соёл
“Болор цом-30” яруу найргийн наадмын талаар өнөөдөр 15.00 цагт МҮОНТ-ийн байранд МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав, МЗЭ-ийн Гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн жилүүдийн “Болор цом” наадам хөдөө орон нутагт болсон. Харин энэ жилийн хувьд наадмын тэгш ой тохиож байгаа учир үзэгч, сонсогч...
урлаг соёл
Оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд” наадам  яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, хүүхдийн зохиол, жүжиг кино, судлал шүүмж, баримтат уран зохиол, орчуулгын бүтээл гэсэн найман төрлөөр бүтээлээ авч, бүртгэлийн хугацаа өнгөрөгч арванхоёрдугаар сард дууссан билээ. Уг наадмын эцсийн ша...
урлаг соёл
“Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадам өнөөдөр орой 18.00 цагт УДЭТеатрт болно. Наадамд шүлгээ уншихаар 34 яруу найрагч тунаж үлдээд буй юм. Үе үеийн “Болор цом”-ын эзэд наадамд оролцох хүсэлтэй бол шууд хоёрдугаар шатнаас өрсөлдөх ажээ. Өнөө жилийн наадамд Ш.Анхтуяа, Ц.Авирмэд, Н.Батжаргал, Б.Батсайхан, М.Б...
урлаг соёл
Зохиолч, орчуулагч Я.Ганбаатарын “Их нүүдэл” түүхэн роман дахин хэвлэгдэн гарлаа. Монголчуудын өвөг дээдэс гэгддэг хүннүчүүд, тэдний байгуулсан Хүн гүрний мянган жилийн түүхийг баримтат-уран сайхны аргаар дүрслэн өгүүлсэн энэхүү гурамсан романы тэргүүн дэвтэр нь “Моодун шаньюй” хэмээх нэртэй. Зохиогч энэ номдоо хоёр мя...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн “Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадмын шилдгүүд хэдхэн хормын өмнө тодорлоо. Энэ жилийн наадмын эцсийн шатанд 34 найрагчийн бүтээл тунаад байсан юм. УДЭТ-д болсон “Болор цом” наадмын тэргүүн байрын шагналыг яруу найрагч, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч Н.Гантулга хэмээх залуу “Уулсын ...
урлаг соёл
“Болор цом” яруу найргийн наадам өчигдөр орой УДЭТ-т болж, тэргүүн шагналыг яруу найрагч Н.Гантулга хүртсэн бол “Утга зохиолыг дэмжигч” тусгай шагналыг Нацагдоржийн шагналт, яруу найрагч А.Эрдэнэ-Очир авсан юм. Тэрээр өнгөрсөн онд 17 залуу яруу найрагчийн номыг эмхэтгэснээрээ уг шагналын эзэн болжээ. Эл шагналыг “Монго...
урлаг соёл
Яруу найрагч М.Билэгсайханыг өөрийн гэсэн дэмжигчидтэй, ахуйн шүлгүүдээрээ олонд илүү таалагддаг хэмээн ярих нь бий. Шүүмжлэл, магтаалын аль алийг нь дагуулдаг энэ найрагч чамгүй олон жил “Болор цом”-д өрсөлдөхдөө үзэгчдийг суудлаас өндөлзтөл шүлгээрээ мялаадаг ч жил жилийн наадамд “азгүйтэж” орхидог нь тоогүй.  Энэ уд...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн “Болор цом” яруу найргийн 30 дахь удаагийн наадмын шилдгүүд өчигдөр тодорч, яруу найрагч Н.Гантулга 30 дахь цомын эзэн болсон юм. Энэ жилийн наадмын эцсийн шатанд 34 найрагчийн бүтээл тунаж үлдсэнээс “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, яруу найрагч Н.Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлтийг...” шүлгэ...
урлаг соёл
Хүүхдийн зохиолч Ч.Наранцэцэг “Пен” төвийн тэргүүн Б.Нацагдоржоос томилолтоо гардаж байна МЗЭ-ийн Хүүхдийн зохиолын Үндэсний төв, Хүүхдийн зохиолчдын “Пен” төвөөс саяхан нэг хүүхдийн зохиолчийг бүтэн сар дотуур байранд амьдарч шинэ зохиол бүтээх сонин томилолт олгосон байна. Энэ томилолтыг “Хотын нохой”, “Хөдөөний нохо...
урлаг соёл
Яг одоо “Интер ном” номын дэлгүүрт яруу найрагч Батсүхийн Төгсжаргал номын хуримаа эхлүүлж байна. Залуу яруу найрагч бүсгүйн энэ удаагийн номын хурим хур ихтэй гэдгээрээ бусдаас ялгаатай. Учир нь тэрбээр өнөөдөр таван номоо нэгэн зэрэг өлгийдөн авч байгаа юм. Өнгөрсөн гурван жилд Б.Төгсжаргал хятад хэлний гурван толь б...
урлаг соёл
Дэлхийн олон улсад бестселлэр болж, уншигчдыг байлдан дагуулж чадсан “Да Винчи Код”-ын зохиолч Дэн Брауны шинэ зохиол “Там” (Inferno) тун удахгүй уншигчдын хүртээл болох нь ээ. Харвардын их сургуулийн профессор, тэмдэг судлаач Роберт Лэндоны адармаатай хэргийн учрыг тайлах гурамсан романы үргэлжлэл болох “Там” роман ир...
урлаг соёл
Сэтгүүлч, яруу найрагч И.Батсүх агсны “Нутаг ертөнц” шилдэг яруу найргийн цомгийн нээлт маргааш 12.30 цагт “Интерном” номын их дэлгүүрт болох ажээ. Мөн түүний охин, яруу найрагч Б.Төгсжаргал “Бясалгагч охины зүүд” шүлгийн түүвэр болон “Айсуй” сэтгүүлзүйн сурвалжлага, тэмдэглэл бүхий номын баяраа хамтатган хийх гэнэ. Эр...
урлаг соёл
“Интерном” номын их дэлгүүртэй хамтран уншигчдын таашаалд нийцэж, борлуултаараа тэргүүлсэн бестселлер бүтээлийг долоо хоног бүр цувралаар танилцуулдаг билээ. Өнгөрсөн долоо хоногийн бестселлерийн жагсаалтыг зохиолч, УИХ-ын гишүүн, ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” роман тэргүүлсэн байна. Харин сүүлийн дол...
урлаг соёл
Норовын Гантулга гэж нэр 2000-аад оны эхнээс л утга зохиолынхоны дунд дуулдаж эхэлсэн. Оюутан байхаасаа том жижиг наадмын бүхий л түрүүг хүртсэн энэ залуухан найрагч энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн найрагчаар шалгарсан билээ. Ингээд та бүхэндээ яруу найраг, сэтгүүлч Н.Гантулгатай ярилцсанаа та бүхэнд хүргэж байн...
урлаг соёл