news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Монголын эрэгтэй хамтлагуудын төлөөлөл болсон “Номин талст” хамтлагийнхан тун удахгүй “VIP” тоглолтоо хийх гэж буй. Тэдний тоглолт аравдугаар сарын 17-нд “Strings night club”-т ганцхан удаах болох юм байна. Тус тоглолтын үеэрээ тэд өөрсдийн шинэ цомгийнхоо нээлтийг хийх бөгөөд хүрэлцэн ирсэн сонсогч фэнүүдтэйгээ нэгэн ... | урлаг соёл |
Дуучин Б.Амархүү уран бүтээлийн бие даасан тоглолтоо толилуулах гэж байна. Тэрбээр энэ сарын 26, 27-ны өдөр "UB Palace"-ийн концертын их танхимд тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Түүний тоглолт элдэв сюрпиризээр дүүрнэ байх гэнэ. Өмнөх тоглолтынхоо үеэр сүйт бүсгүй болох мисс Ариунзултайгаа хамт дуулж, ха... | урлаг соёл |
Урлаг соёлын мэдээ, мэдээллийн нэгдсэн “URLAG.mn” сайт, "Монголын сайтын холбоо" төрийн бус байгууллага, Монгол поп опера "Увертюра" хамтлаг хамтран таван жилийн ойгоо уншигч үзэгчидтэйгээ хамтран тэмдэглэхээр болсон тухай мэдээллийг өмнө бид хүргэсэн билээ. Энэхүү ойн хүрээнд Чингис хааны талбайд есдүгээр сарын 24-н... | урлаг соёл |
Гурван мянга гаруй уран бүтээлээсээ дээжлэн тоглолтоо хийсэн “Ахмадын золбоо” хамтлаг сонсогч олны сонорыг мялааж, сэтгэлийг хөглөсөн "Нойргүй хоносон зургаан нот” хэмээх тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр ирэх аравдугаар сарын 4-нд "River sounds" клубт зохион байгуулах гэж байна. Монголчуудын дунд хит болсон, хит болж байг... | урлаг соёл |
“Интер ном” номын их дэлгүүрт өнөөдөр 17.00 цагаас “Их Богдын эгшиглэн” номын баяр боллоо. Энэ нь Баянхонгор аймгийн харьяат зохиолчдын яруу найргийн бүтээлийн эмхэтгэл юм. “Их Богдын эгшиглэн” номонд нийт 65 яруу найрагчийн бүтээл багтсан байна. “Нар-Мон” ХХК-ийн захирал, яруу найрагч Магвансүрэнгийн Хүрэлсүх уг номыг... | урлаг соёл |
ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Амархүү есдүгээр сарын 26, 27-нд "UB Palace"-ийн концертын их танхимд “Хөгжмөө мэдэрцгээе” тоглолтоо фэнүүддээ хүргэлээ. Тоглолтын үеэр Б.Амархүү Улаан-Үдэд амьдарч байхдаа "Народный артист" уралдаант шоунд түрүүлсэн үедээ төрж байсан сэтгэгдэл, б... | урлаг соёл |
- Хүүхдийн найрал дууны уралдааны 1-р шатны шалгаруулалт 10 дугаар сарын 8, 9, 10-нд дүүрэг тус бүрд зохион байгуулагдана.- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаант наадам зохион байгуулах тухай” А/787 дугаар захирамж гаргалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын ... | урлаг соёл |
“Зөөлөн хайр”, “Зүрхэнд”, “Энхрий”, “Аниргүй итгэл”, “Цэнхэр сарны туяа” зэрэг уянгын хайрын дуунуудаар нь дуучин A Cool-ыг хөгжим сонирхогчид андахгүй биз ээ. Тэрээр өөрийн урын сандаа шинэ жанрын бүтээлийг нэмжээ. “Club” стилиэр нэгэн шинэ бүтээлээ олон нийтэд хүргэсэн нь “Good night” байлаа. Тэрээр хамгийн сүүлд “Зү... | урлаг соёл |
Монголын орчин үеийн хөгжмийн урлагт өөрийн өнгө аяс, дуу хоолой, мэргэжил мэдлэг, авъяас билэг, хүч хөдөлмөрөө зориулсан нэгэн уран бүтээлч хамт олон 10 жилийн ойгоо тэмдэглэхээр товоо зарлалаа. Энэ бол монголын рок, попын оддын томоохон гэр бүлийн нэг “New Star” студи юм. Тэд ойдоо зориулан “New Star Studio 10th anni... | урлаг соёл |
Монголын рок поп урлагт өвөрмөц нэр, өнгө төрхөөрөө гарч ирсэн “Гурван бүдүүн” хамтлаг тун удахгүй БНСУ-ын Сөүл хотноо “Best of Hits”тоглолтоо хийх гэнэ. Тодруулбал, тэд ирэх сарын 4-нд буюу Азийн наадмын хаалтын өдөр Монголын багийн тамирчид болон БНСУ-д ажиллаж, амьдардаг залуустай нэгэн үдшийг хамт өнгөрөөх аж. Энэх... | урлаг соёл |
Дэлхий дээр ихэр хүмүүс олон ч нэр алдраа дуурсгасан нь цөөн. Тэдний дундаас өсвөр насандаа Европ, Ази, Латин Америкт танигдаж, олон сая шүтэн бишрэгчтэй болсон хөдөлмөрч хамтлаг “Токио Хотел”-ийг үүсгэн байгуулагч ихэр ах, дүү Билл, Том Каулитц нарын сонирхол татам амжилтын түүхийг өгүүлэхийг хүслээ. Товч танилцуулга ... | урлаг соёл |
Хип хоп дуучин Батукийн шинэ бүтээл болох “Бороо” дууг youtube-д гурав хоногийн дотор 50 мянган хүн сонсжээ. Залуу дуучин Батукийн шинэ бүтээлийг сонсоорой. | урлаг соёл |
Би 2000 оны хүүхэд. Гэхдээ надад хааяа хуучны дуунуудыг сонсох хүсэл төрдөг. Хөнгөн гуинг, зөөлөн чимээ, бас сэтгэлийн их баясал. Яагаад ч юм би хааяахан тэр бодлуудад саатмаар. Заримдаа чихэвчээ зүүгээд суухад чимээгүй тэр дууг сонсмоор. Монгол, гадаад гээд хуучны дуунуудыг сонсох гоё. Энэ удаа би гунигт автмаар, бодо... | урлаг соёл |
Улаанбаатар чуулгын концертын их танхимд аравдугаар сарын 10-нд 19.00 цагаас амьд хөгжмийн “Let rock rule” тоглолт болох гэж буй. Уг тоглолт нь “Coke’n beat 2013” наадмын ялагч “Rec on” хамтлагийн анхны бие даасан тоглолт гэдгээрээ онцлогтой ажээ. Эл тоглолтын тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд дэлхийн алдартай рок... | урлаг соёл |
“Үерхэж явсан андууд тун олон ч Үнэн сэтгэлийн найзууд хайчав даа Үнэнё цэнгүйтсэн хорвоод хөрөнгө мөнгө үү? Үхэл ханхалсан үед найзууд уу? Сайн ч бай муу ч бай Миний муусайн найзууд бол найзууд Найзалсан шиг найзалдаа Хүн чанараа хааяа тэд гээдэг”.... Залуучуудыг “Найз”, “Бороо”,” Мод” хэмээх хайрын уран бүтээлүүдээрэ... | урлаг соёл |
Монгол Улсын төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын мэндэлсний 60 жилд зориулсан тоглолт аравдугаар сарын 16-нд Дуурь бүжгийн тайзнаа 19.00 цагт амилах нь ээ. Уг тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, Б.Жавзандулам, Д.Самбуу, Г.Эрдэнэбат, Гавьяат жүжигчин Х.Үнэнхүү, У.Далантай, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэн... | урлаг соёл |
Монголын орчин цагийн хөгжмийн урлагт шинэ дуу хоолой, өнгө төрх нэмэх “Асур” хамтлагийг “Нэгүн” студийнхэн өнөөдөр албан ёсоор танилцуулж хэвлэлийн бага хурал хийлээ. 2013 оны 8 дугаар сард “Нэгүн” студийн дэргэд үүсгэн байгуулагдсан тус хамтлаг нь гурван гишүүнтэй бөгөөд поп, Р&В, бапсе чиглэлээр уран бүтээлээ туурви... | урлаг соёл |
Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Д.Оюунтүлхүүр өөрийн шинэ клипүүдийнхээ нээлтийг хийхээр зэхжээ. Тэрээр сонсогч фэнүүддээ “Энэрэл хайр”, “Нүдээ аниад бодоорой”, “Зүрхэнд туссан гэгээ” зэрэг уран бүтээлүүдээ маргааш буюу аравдугаар сарын 9-нд “Баянгол” ресторанд толилуулах гэж байна. Дуучин Д.Оюунтүлхүүр нь 14 нас... | урлаг соёл |
Хатуухан хэлэхэд манай чуулгад концертын найруулагч хэрэгтэй болохоос драмын жүжгийн найруулагч огтхон ч хэрэггүй. Найруулагч, уран сайхны удирдаач, хөгжмийн багш, дууны багш хэрэгтэй байна шүү дээ. Мэргэжлийн хүмүүс байхгүй байсаар олон жил болж байна даа...гэж халаглаж суугаа нэгэн ахмад уран бүтээлчтэй уулзсан билээ... | урлаг соёл |
Өөрийн онцгой стильтэй Леди Гага өнгөрсөн гуравдугаар сарын 28-ны өдөр 27 нас хүрчээ. Насны ойгоороо тэр этгээд маягийн поп од баяр хүргэсэн ер бусын нэгэн ил захидал авсан байна. Бас нэг алдартан дизайнч Карл Лагерфельд өөрөө дуучинд баяр хүргэсэн ил захидлаа зураад бүтээжээ. Нэртэй загвар зохион бүтээгч бөгөөд гэр... | урлаг соёл |
Мөнгөн давалгаа хаяласан Мөрөн голын минь урсгал Мөнх цаст Алтайн сугаас Мяралзан урсах нь бахдалтай... хэмээн эхэлдэг “Тунгалаг буянт” дуу монголчуудын сэтгэл зүрхэнд эгшиглэсээр 60 дахь жилтэйгээ золгож байна. Анх 1954 онд үзэгч, сонсогчдын хүртээл болж байсан “Тунгалаг буянт”-ыг Ардын жүжигчин Б.Зангад наймдугаар ан... | урлаг соёл |
Хамгийн хүндрэлтэй асуудал нь “Pink Floyd ”- ын дуунуудтай “Bee Gees ”- ийн дуунуудыг харьцуулах юм бол үг нь хэд дахин их. Тэрийг цээжилнэ гэдэг бол их хүндрэлтэй. Манай охидуудын хувьд цээжилчихсэн байна лээ. Миний хувьд нас яваад ч тэр үү дуу цээжилнэ гэж жаахан хүндрэлтэй байгаад байгаа. Бэлтгэл бол 90 хувь хангагд... | урлаг соёл |
Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь уртын дуу билээ. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаас нь, нөгөө зарим нь монголчууд уртын дууг эртнээс эдүгээ хүртэл зуун зууныг дамнан, үеэс үед өвлөн дуулж ирсэн тул урт дуу буюу “урт... | урлаг соёл |
Ер нь хамтлаг гэдэг дуулж хуурдаад л өнгөрдөг байх ёсгүй. Өмнө ч хоёулаа ярилцаж байхад хэлж байсан. Хамгийн гол нь фэнүүдэд, сонсогчдод юу үлдэх нь чухал. Уран бүтээлчид өөрсдийнхөө уран бүтээлийг, түүхийг сонсогчиддоо үлдээдэг байх хэрэгтэй...гэж өөрийнхөө үзэл бодлыг хуваалцах “Хурд” хамтлагийн соль гитарчин Гавьяат... | урлаг соёл |
Стиви Уандер Фото: John Sciulli / Getty Images / AFP Өдгөө 64 нас хүрээд байгаа Америкийн дуучин Стиви Уандер, түүний сүйт бүсгүй, модель Томика Робин Брэйси нар гурван ихрийн аав, ээж болно гэж Eurweb мэдээлжээ. I Just Called To Say I Love You хитийн дуучин энэ талаар мэдээлээгүй харин Уандерийн найз нь мэдээг тараа... | урлаг соёл |
“Номин талст” хамтлагийнхан шинэ цомгоо танилцуулсан тоглолтоо энэ сарын 29-нд Мишээл экспод хийхээр зар түгээгээд байна. Уг тоглолтонд “Номин талст” хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохгүй нь ээ. “Номин талст” хамтлагийн дуучин Т.Хангэрэл буюу Хаазаа Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын Харьяатын хэл... | урлаг соёл |
Өвлийн өдөр хэлбийж байлаа. Нар цаст Жаргалантын тэргүүн дээр төө хэрийн зайтай болоршин гялалзаж харагдана. Мөдхөн нөгөө охин усанд явна. Би ч бас. Гэхдээ тэр эхэлж ногоон даамангийнхаа хаалгыг нэг гараараа түлхэн нээгээд, нөгөө гартаа хоёр хувингаа зэрэгцүүлэн барихад харшиж хангинасан дуу гарна. Тэдний даамангий... | урлаг соёл |
“Bee Gees” хамтлагийн “Tribute” хүндэтгэлийн тоглолт аравдугаар сарын 19-нд Соёлын төв өргөөнд 19.00 цагт болох нь ээ. "Sweetymotion" хамтлаг, Төгөлдөр хуурч Б.Чинбат, "Шар айраг" хамтлаг, гитарчин Т.Мөнх-Оргил нар хамтран тус тоглолтоо Bee Gees хамтлагийн фэнүүдэд хүргэх юм байна. Сонирхуулахад хамгийн анх удаа "Pay-p... | урлаг соёл |
Амьд хөгжим сонсогч залуустаа хүргэх сайхан мэдээ байна. “Нисванис” хамтлагийнхан өнөөдөр /10,18/ 18.00 цагт “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгжим... | урлаг соёл |
Амьд хөгжим сонсогч залуустаа хүргэх сайхан мэдээ байна. “Нисванис” хамтлагийнхан энэ сарын 18-нд буюу маргааш “Улаанбаатар” чуулгын тайзнаа гурав дахь бие даасан “Unplugged” тоглолтоо хийхээр зэхжээ. Энэ удаад тэдний хамт тайзнаа амьд хөгжмийн “Tigerfish” хамтлаг, баян хуурч Буянаа, бөмбөрчин Jerry, морин хийлийн хөгж... | урлаг соёл |
Монгол Улсаас Япон Улсын Осака хотод суугаа Ерөнхий Консулын газар Монгол соёлыг дэлгэрүүлэн таниулах зорилго бүхий “НАМРЫН БАЯР 2014” арга хэмжээг 10 дугаар сарын 13-ны өдөр Осака хотын Үндэсний угсаатан зүй судлалын музейд зохион байгууллаа. Хоёр дахь удаагаа зохиогдож буй тус арга хэмжээнд эх орон, элгэн нутгаасаа а... | урлаг соёл |
-“Эгшгэн өргөл” нэртэй хандивын тоглолт энэ сарын 20, 21, 22-ны өдрүүдэд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд болно.- “Морин хуур” чуулгыг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдаач, Ардын жүжигчин Ц.Батчулууны эмчилгээний зардлыг бүрдүүлэх “Эгшгэн өргөл” сэтгэлийн аян өрнөж байгаа билээ. Ц.Батчулуун нь нэг сарын дотор элэг ши... | урлаг соёл |
Монголын утга зохиолын шинэ үеийнхэний дунд Ганболдын Баяр хэмээх нэр орж ирсээр нилээд хэдэн оныг өнгөрөөсөн. Тэрээр “Дөрвөн нүдтэй дэлхий”, “Азиза” гэсэн хоёр яруу найргийн түүврээ хэвлүүлсэн бөгөөд тун удахгүй гурав дахь номоо өлгийдөн авахаар зэхэж байгаа ажээ. Г.Баяр Архангай аймгийн Цахир сумын уугуул. Хэдийгээр ... | урлаг соёл |
Уртын дуучин Б.Тунгалагийн “Этүгэн аялгуу” уран бүтээлийн тайлан тоглолт аравдугаар сарын 31-ны 19.00 цагт Үндэсний АСА циркт болно. Монгол ардын дууны сонгодог хэлбэр, охь дээж нь уртын дуу билээ. Уртын дуу гэдэг нэрийн тухайд зарим судлаачид урт ая эгшиглэнтэй дуулдаг учраас уртын дуу гэж нэрлэсэн гэж аялгууны талаа... | урлаг соёл |
“Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг” шалгаруулах 22 дахь удаагийн уралдаан амжилттай өндөрлөлөө Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг... | урлаг соёл |
"Нисванис" хамтлаг гурав дахь удаагийн “ Unplugged” концертоо Улаанбаатар чуулгын танхимд өнөөдөр 18.00 цагаас хийхээр зэхжээ. “Нисванис” хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалантай цөөн хором ярилцлаа. -Энэ удаагийн “ Unplugged ” тоглолт нь өмнөх тоглолтуудаас ямар онцлогтой тоглолт болох вэ? -Манай хамтлаг ихэвчлэн рок тогло... | урлаг соёл |
Амралтын өдрүүдэд буюу өнөөдөр, маргааш болох үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Эдгээр өдрүүдэд "Өчигдөр" хайрын сэтгэхүйн драмын "Лусын хааны охид" жүжгүүд болон алдарт "Bee gees" хамтлагийн бүх цаг үеийн дуунуудыг "Шар айраг" хамтлаг толилуулах гэж байна. Ингээд зарим үзвэрийн хуваарийг хүргэж байна. Бямба гариг: ... | урлаг соёл |
Гэгээн хайрын өдрөөр хайртдаа мэндчилгээ явуулах дөрвөн мөртүүдээс хүргэж байна. Мөнгөн сарны ганцаардлыг Мянган жил аргадах Мөнхийн гэрэлт од Чамдаа би хайртай Хайр гэдэг нэгэн гуниг Хагацал гэдэг нэгэн гуниг Хайрт чамаасаа холдох нэгэн гуниг Зүрх сэтгэл минь зовж шаналах нэгэн гуниг Зөвхөн чамтайгаа хамт байх нэгэн а... | урлаг соёл |
Төрийн соёрхолт, дуучин Д.Болд бие даасан уран бүтээлийн 11 дэх “R&B поп” урсгалын цомгийн танилцуулга болох “Bold unplugged night” тоглолтоо өнгөрсөн жил сонсогч фэнүүддээ хүргэсэн билээ. Тэгвэл тэрээр энэ баасан гаригт буюу аравдугаар сарын 24-нд Эрдэнэт хотын залуучуудад зориулж “Bold unplugged night” тоглолтоо дахи... | урлаг соёл |
Ган хийсэн ганц дуутай, ганц ч үггүй алга болдог уран бүтээлчдийг нэрлэхэд тийм ч хэцүү биш. Телевизийн олон реалити шоунаас төрсөн “өсвөрийн одод” гэх тодотголтой уран бүтээлчид шинэ, “гоё” клип хийжээ. “Микс” хамтлагийн залуу уран бүтээлчид болох Темпо буюу Б.Болдбаатар, Г.Энх-Амгалан нар дуучин н.Заяатай хамтран нэг... | урлаг соёл |
Нийслэл Улаанбаатар хот байгуулагдсаны 375 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар чуулгын уран бүтээлчид, “Жи энтертэймент”, “UBS” телевизийн “Universe best songs” төслийн шилдэг уран бүтээлчид хамтран “UB i love” нэртэй орчин үеийн мюзиклыг аравдугаар сарын 27,28,29-ний ө... | урлаг соёл |
Дуучин Daizy тун удахгүй бие даасан тоглолтоо өөрийн сонсогч фэнүүддээ хүргэх нь ээ. Өөрийн гэсэн онцлогтой, басхүү чадварлаг уран бүтээлч бүсгүйн фэнүүдийн хүсэлтээр болж буй уг тоглолт нь арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар чуулгад болох гэнэ. Эл тоглолтын үеэр дуучин Daizy шинэ уран бүтээлээс гадна сонсогч, фэнү... | урлаг соёл |
Тэгвэл “МN25” телевизийн “Making the band” шоунаас төрж гарсан “Mixx” хамтлагийн нэгэн чимэг болсон залуу уран бүтээлч Г.Амаржил. Тэрээр “Шинэ дэлхий” телевизийн харилцааны менежерээр ажиллаж байгаа бөгөөд ажлынхаа хажуугаар өөрийн уран бүтээлээ туурвиж байгаа ажээ. Хэдийгээр хамтлагаасаа хасагдсан ч өөрийнхөө хэмжээнд... | урлаг соёл |
-Дуучин Daisy-н тоглолт ирэх арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатар чуулгад болох юм.- Дуучин Daisy тун удахгүй бие даасан тоглолтоо хийн сонсогч фэнүүдтэйгээ уулзах нь ээ. Тэрбээр энэхүү баяртай мэдээгээ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээсэн юм. Daisy фэнүүдийнхээ хүсэлтээр энэхүү тоглолтыг хийхээр болжээ. Тэр... | урлаг соёл |
Өнөөдөр Номин Талст хамтлаг фэнүүдтэйгээ Шинэ CD-ний баяраа нижгэр хийхээр бэлтгэж байгаа юм байна. 17 жилийн туршид хийсэн бүтээсэн бүхнээсээ сор болсон бүтээлүүдийг сонгон авч амьд хөгжимтэй тоглохоос гадна саяхан гаргасан 8 дахь шинэ CD-нийхээ уран бүтээлүүдээс тоглоно. Энэ удаагийн тоглолтын гол онцлог нь 19 цагаас... | урлаг соёл |
Фото: Mario Anzuoni/Reuters Дуучин эмэгтэй Тэйлор Свифтийн “1989” нэртэй цомог энэ долоо хоногийн худалдаагаар 1,2 сая хувиар зарагдан 2014 оны худалдааны дээд амжилтийг тогтоолоо гэж THR мэдээлэв. Худалдаанд гарсан эхний өдөрт нь 600 мянган ширхэг диск зарагдсан байлаа. Энэ нь 2014 онд гарсан хамгийн дээд үзүүлэлт хэ... | урлаг соёл |
Хойд хөршөөс сайхан мэдээ ирлээ. Дууны, дуурийн орон Оросын хязгаар нутаг, Буриадын Агинск хотод болсон дуурийн гоцлооч, жүжигчин, найруулагч, багш, ЗХУ-ын ардын жүжигчин, монгол туургатны бахархалт уран бүтээлч Лхасран Линховоины нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын XI уралдаанд УДБЭТ-ын дуучин Самбуугийн Батчим... | урлаг соёл |
Хүндэтгэлийн ёсолгоог хүмүүс сайшаан хүлээн авсаар байна. Гайхах, эргэлзэх байдлаас хүлээн зөвшөөрөх, хэвшил болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулахад чиглэж байгаа нь таатай байна. ХБНГУ-д Төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн багт багтсан манай урлагийнхан Берлиний тайзнаа хүндэтгэлийн ёсолгоороор ёсолж, т... | урлаг соёл |
Залуу зохиолч Бандийн Болормаагийн богино өгүүллэгийг хүргэж байна. Хүн болгон өөрийн гэсэн аз жаргалтай. Харин түүнийгээ олохын тулд эхлээд зовлон дундуур туучин гарах хэрэгтэй болдог. Аз жаргал Ангийн багш нь өдөр дунд Амираг дуудууллаа. Юу гэж хэлэх гэж байгааг нь мэдэж байсан тул дуртай дургүй хөлөө зөөн алхсаар ба... | урлаг соёл |
ОХУ-ын Москва хотноо болсон М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаан, Монакогийн Вант Улсын Монте Карло, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон олон улсын циркчдийн уралдаан, АНУ-д болсон Барток Кабалевский-Прокофьевийн нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд амжилттай оролцож, байр эзэлсэн нэр бүхи... | урлаг соёл |
УДЭТ-ын Ерөнхий найруулагч Ч.Найдандорж хэд хоногийн өмнө Б.Галааридын зохиол "Эсрэг дурлал" жүжгийг найруулж үзэгчдийн хүртээл болгосон билээ. 1000 гаруй жилийн өмнөх Японы соёл, ёс заншлыг харуулсан хариуцлага шаардсан жүжгийг мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьсан нь түүний хувьд нэр хүндийн хэрэг байлаа. Тиймдэ... | урлаг соёл |
БНМАУ-ын Гавьяат дуурийн дуучин, дэд профессор Д.Бандийн нэрэмжит “Дуурийн дуулаачдын анхдугаар уралдаан” болох гэж байна. Анх удаа зохион байгуулж буй уг уралдаан нь нийслэлд төдийгүй орон нутагт ажиллаж буй мэргэжлийн дуурийн дуулаачдыг хамарч буйгаараа онцлог ажээ. “Дуурийн дуулаачдын анхдугаар уралдаан”-ы бүртгэл д... | урлаг соёл |
Америкийн зохиолч эмэгтэй Лидия Дэвис Олон улсын Букерийн шагналтнаар тодорсон тухай шагналын албан ёсны сайтад мэдээлжээ. Лидия Дэвис Фото: Will Oliver / AFP Өдгөө 65 настай зохиолч эмэгтэй богино хэмжээний өгүүлэл, эссе бичдэг ба өнгөрсөн хугацаанд 1994 онд ганцхан роман нийтлүүлжээ. Дэвис францын сонгодог уран зох... | урлаг соёл |
Хөгжим, бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулгын “Найруулга-2013” тоглолт энэ сарын 15, 16-нд 19.00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болох гэж байгаа билээ. Уг тоглолтыг Монголын Урлагийн Зөвлөл санаачлан С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим Бүжгийн Коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сон... | урлаг соёл |
Попын хатан хаан гэгддэг нэрт дуучин Уитни Хьюстонд 1990-ээд оны эхээр фэнүүдээс нь заналхийлсэн, сүрдүүлсэн өнгө аястай захидалууд ирдэг байсан тухай Холбооны мөрдөх товчооноос мэдэгджээ. Холбооны мөрдөн товчооныхон 1988-1992 оны хооронд Хьюстонд шүтэн бишрэгчдээс нь ирүүлж байсан 128 хуудас бүхий захидлуудад шалгалт... | урлаг соёл |
“Евровишн” олон улсын тэмцээнд нэгэн дуулиан гарах нь тодорхой болов. Европын наадамд Их Британийг 61 настай рокийн домог болсон дуучин Бонни Тайлер төлөөлнө. Тайлер өөрийн шинэ Rocks & Honey цомогт орох «Believe in me» дууг дуулахаар болжээ. Дезмонд Чайлд зохиосон шинэ зохиомжийн шилдэг реклам нь Тайлер болох ёстой гэ... | урлаг соёл |
Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо “Харанга” хамтлагийн гитарчин Ц.Энхманлайтай хамтран Олон усын эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдийг баярлуулж “Хайрын дуу” тоглолтоо хийж байгаа билээ. Өчигдөр Баянгол ресторанд 19.00 цагт болсон уг тоглолт үзэгчдээр дүүрэн байсан юм. Тэд хамтдаа энэ үдэш “Манай орцны миний багийн дуун... | урлаг соёл |
Аав, ээжийнхээ ширгэшгүй их авьяасыг нэгэн биенээ цогцлоосон уран бүтээлчдийн нэг бол хөгжмийн зохиолч Б.Чинбат юм. Тиймдээ ч хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дуучин, продюсер, аранжировшик, удирдаач гээд бие даан олон мэргэжлийг түүртэлгүй “үүрч”, дахин “давтагдашгүй” гэдгээ өөрийн уран бүтээлүүдээр харуулж байгааг М... | урлаг соёл |
Дуучин Дэвид Боуигийн «The Next Day» нэртэй шинэ цомог худалдаанд гарахаасаа өмнө iTunes онлайн дэлгүүрт 21 улс орны чартыг тэргүүлж эхэлсэн байна. «The Next Day» цамгийн хавтас. Фото: davidbowie.com Тодруулбал, Австрали, Австри, Бельги, Финлянд, Герман, Грек, Ирланд, Люксембург, Нидерланд, Шинэ Зеланд, Португали, Шве... | урлаг соёл |
“Никитон” хамтлагийн Бачка өнгөрсөн амралтын өдөр нэгэн шинэ клипийн зураг авалтаа хийжээ. Тэрээр ачааны машины тэвшин дээр төгөлдөр хуур даран дуулсаар Сүхбаатарын талбайг хэдэнтээ тойрсон. Энэ бол ирэх сард нээлтээ хийх “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киноны дууны клип аж. “LVA entertainment”, “Absolute Pictures” б... | урлаг соёл |
АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама жилийн дараа цагаан ордонд зохион байгуулагдах 50 насны төрсөн өдрийн баяртаа дууг нь сонсох дуртай хайртай хоёр дуучнаа урьжээ. Хатагтай Обама ирэх оны нэгдүгээр сарын 17-нд болох энэхүү баяртаа Грэммийн шагналт нэрт дуучин Адель Бейонси нарыг ийнхүү урьсан байна. Хүндтэй урилга хү... | урлаг соёл |
Хятадын ардчилсан үзэлт уран бүтээлч Ай Вэй Вэй хүнд метал рок хөгжмийн цомог гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. Түүний удахгүй хөгжим сонирхогчдын хүртээл болох уг цомогт нь панк болон поп урсгалын есөн дуу багтах юм байна. Уран баримал болоод инстелляци урлагийн бүтээлүүдээрээ алдартай тэрээр 2011 онд 81 хоногийн турш ... | урлаг соёл |
Уламжлал шинэчлэл хоёрыг хооронд нь сүлж, хөгжмийн мэдрэмжээр амилуулсан нэгэн тоглолт тун удахгүй Улсын Филармонид болох гэж байна. Энэ бол “Арга Билэг” хамтлагийн “Дээлт” тоглолт. Энэ сарын 22, 23, 24-нд болох тоглолтынхоо бэлтгэлд тэд аль хэдийн оржээ. Парис, Нью-Йорк, Берлин, Москва, Сиэтл, Денвер, Санкт-Петербург,... | урлаг соёл |
“Madness” хамтлагийн ахлагч Сайхнаа “Хотын гудамж” дууны клипээ шинэчилжээ. Тэрээр 2008 онд энэ дуунд анх клип хийн, үзэгчдийн хүртээл болгосон нь өнөөдрийг хүртэл хит хэвээр байгаа билээ. Тэгвэл Сайхнаа энэ удаад “Хотын гудамж” дуугаа “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнтэй хамтран дуулж, “Улаанбаатар хотын гудам... | урлаг соёл |
Их Британийн “X Factor” шоуны одод болох “One Direction” хамтлагийн залуус алдарт “Madame Tussauds”-д залрах гэнэ. Дэлхийн алдартай оддыг сонирхол татам лааны тосоор мөнхлөн үлдээдэг, 200 жилийн түүхтэй “Madame Tussauds” музейн үзвэрийн танхимд “One Direction”-ын Хари, Лиам, Луиз, Малик, Норан нарын лааны тосон баримлы... | урлаг соёл |
Бизнес, үйлдвэрлэлд амжилт гаргасан шилдгүүдийн талаар голчлон нийтэлдэг “300 хүн, 300 амжилт” булангаараа энэ удаа уран бүтээлчдийн тухай танилцуулах гэж байна. Тэд бол этно жааз урсгалаар тоглодог, байгуулагдсан даруйгаасаа эрээд эрээд олдохгүй эрдэнэ лугаа ховрын хүмүүс болсон “Арга билэг” хамтлагийнхан юм. Яагаад х... | урлаг соёл |
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиол Г.Бирваагийн хүү Төрийн соёрхолт Б.Мөнхболд аавынхаа шийрийг хатаасан хөгжмийн зохиолч билээ. Тэрээр “Галдан бошгот” хос цомгоо өлгийдөн авч худалдаанд гаргалаа. “Алтан намар” хөгжмийн наадмын 2004, 2006, 2009 оны Гранпри шагналтай , “Гэгээн муза” наадмын шилдэг хөгжмийн зохиолч Б.Мөнхб... | урлаг соёл |
“Никитон” хамтлагийн дуучин Батчулууны шинэ уран бүтээлийг хүргэж байна. Тэрээр “Absolute" pictures болон "LVA" энтертайнментийн хамтын бүтээл “Дурлалын гэмт хэрэг" уран сайхны киноны дууг дуулсан байна. “Чи минийх” хэмээх шинэ дууны клипийг ийн дүрсжүүлжээ. | урлаг соёл |
“Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 20 цомгийн жагсаалтыг хүргэж байна. Уг жагсаалтыг “Bro’s records”-ын хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомог худалдаанд гарсан цагаасаа эхлэн өнөөдрийг хүртэл “номер 1” гэдгээ батлан, борлуултаараа тэргүүлсээр... | урлаг соёл |
Сүүлийн хэдэн сарын хугацаанд “One Direction” хамтлагийн гурван ч гишүүнтэй нэр холбогдсон ч хайрын нандин харилцаа нь удалгүй бүтэлгүйтсэн каунтри дуучин Тейлор Свифт уран бүтээлийн хувьд одтой байна. Саяхан домогт “Aerosmith” хамтлагийн дуучин Стивен Тайлер түүнийг чадалтай хоолойтой, авьяаслаг уран бүтээлч хэмээн ма... | урлаг соёл |
Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболдтой холбоо барилаа. Удахгүй цомгийн баяраа хийх гэж байгаа гэж дуулсан болохоор сонин сайхан ихтэй яваа байх гэж бодсон маань талаар болсонгүй. -Сайн уу, өглөөний мэнд хүргэе. Хаваржаа тавлаг уу? -Тавлаг тавлаг. Танд ч бас өглөөний мэнд хүргэе. -Хүүхдүүд шуугиад л, ХБК-ийн хичэ... | урлаг соёл |
20-р зууны эхээр дэлхий дахинаа асар хурдацтай хөгжиж эхэлсэн жазз хөгжим нь рок энд роль, ритм ба блюз, ска, регги зэрэг бүхий л урсгалын хөгжимтэй хөг аялгуу нийцдэг. Тийм ч учраас дэлхий дахинаа жазз хөгжим нь элитүүдийн хөгжим гэж нэрлэгддэг аж. Харин манай монголд энэ урсгалаар уран бүтээл туурвидаг хамтлаг, дуучи... | урлаг соёл |
Монголын залуучуудын холбооноос зохион байгуулсан “Хариуцлагыг халаасандаа” төслийн хүрээнд реппер Цэцэ болон Бямба нарын хамтарсан шинэ уран бүтээл хип хоп сонирхогчдын сонорыг мялаалаа. Сүүлийн жилүүдэд өсвөр насны охидын төрөлт ихэссэнтэй холбоотой тус клипийг бүтээжээ. Хариуцлага гэх зүйлийг бүү мартаарай гэх мессе... | урлаг соёл |
Цохивор хөгжмийн чуулга тун удахгүй “Найруулга 2013” тоглолтоо хийх нь ээ. Монголын урлагийн зөвлөлөөс санаачлан С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллеж, Улсын филармонитой хамтран дэлхийн болон үндэсний сонгодог хөгжмийг нийтэд сурталчлах зорилгын хүрээнд өвөрмөц байдлаар тоглолт тавихаар зэхсэн гэнэ. Зурга... | урлаг соёл |
Монголын Урлагийн Зөвлөл нь Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг хөгжүүлэх зорилгоор С.Гончигсумлаагийн нэрэмжит Хөгжим, бүжгийн коллежтэй “Ноён Уул Эрдэнэ” ХХК-ийн тэтгэлгээр Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав нарын... | урлаг соёл |
"Домог" хамтлагийн морин хуурч МУСТА Д.Шинэцог хуурын аялгуунуудаас бүрдсэн "Өнө мөнхлэй" хэмээх хоёр дахь шинэ цомгоо өлгийдөн авчээ. Энэхүү цомогт төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинбат, Төрийн соёрхолт Б.Мөнхболд, Хөгжмийн найруулагч Б.Алтанхуяг, Д.Мөнхзаяа нарын бүтээлүүд багтсан байна. Морин хуурч МУСТА Д.Шинэц... | урлаг соёл |
Өмнөд Солонгосын нэрт дуучин Psy ирэх сард болох тоглолтондоо зориулж "Assarabia" нэртэй уянгын шинэ дуу гаргажээ. Тэрээр өөрийн албан ёсны цахим хуудсанд мэдээлснээр дахин хоёр ч шинэ дууг тоглолтондоо хүрэлцэн ирсэн фэнүүддээ хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Psy ирэх сарын 13-нд тоглолтоо хийх талаар өнгөрөгч до... | урлаг соёл |
Ардын язгуур урлагийн нэрийг дэлхийн олон улс орнуудаар олонтаа дуурсгаж яваа "Домог" хамтлагийн морин хуурч, Соёлын тэргүүний ажилтан Д.Шинэцог-Гени өөрийн авъяас билгээрээ амьдруулсан яруу тансаг хуурын аялгуунуудаас бүрдсэн "Өнө мөнхлэй" хэмээх хоёр дахь шинэ цомгоо өлгийдөн авлаа. Тэрээр өчигдөр Р.Чойномын нэрэмжи... | урлаг соёл |
С.Сансаргэрэлтэх: Эгч тоглолтоо хийх гэж байгаа болохоор ирлээ Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх эх орондоо иржээ. Түүнтэй таарсных хэрэг зоригийг нь асуухгүй байж яаж болох билээ. Цаг зав гарган зорьж ирсэн ажлынх нь талаар асууж тодруулсан юм. -Сайн явж байна уу, Монголдоо хэзээ ирээ вэ? -Гурав хонож байна. -Удах уу?... | урлаг соёл |
Өдгөө 66 настай Британийн рок од Род Стюарт шинэ цомгоороо үнэнч шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байна. Бүтэн 20 жилийн дараа туурвиж буй түүний шинэ цомог 12 дуутай, “Time” нэртэй байх гэнэ. Шинэ цомог гаргахаар эртнээс төлөвлөж, чанартай уран бүтээл хийхээр цаг хугацаанд баригдаагүй тэрбээр ирэх тавдугаар сард цомго... | урлаг соёл |
Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Б.Мөнхболдын “Галдан бошгот” симфони сюит сонсогчдын гарт очиход бэлэн болжээ. Цомог хоёр хэсгээс бүрдсэн байна. Эхний хэсэгт Галдан бошготийн амьдрал, хайр сэтгэл, түүхэн тулалдааныг хөгжмийн хэлээр өгүүлсэн аж. Энэхүү хэсэг нь дөрвөн ангитай. Зөвхөн мэргэжлийн буюу тодорхой хүрээнийх... | урлаг соёл |
“Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 20 цомгийг танилцуулж байна. Уг жагсаалтын нэгдүгээрт “Bro’s records”-ын хөгжмийн зохиолч Г.Ононгийн “Ертөнц” цомог жагслаа. Хөгжмийн зохиолч, уран бүээлчдийн гурван жилийн хөдөлмөрийн үр шим болон дэлхий даяар зэ... | урлаг соёл |
Төрийн соёрхолт дуучин Д.Болд Монгол поп урсгалаар "Монгол поп 2" цомог гарган, монголдоо төдийгүү itunes цахим хуудсаар борлуулж байгаа билээ. Тэгвэл тэрээр уг цомгийнхоо ээлжит дууг клипжүүлэх ажилд орсон байна. Энэ удаад "Монгол түмэн" дуу клиптэй болж байгаа бөгөөд “Hero intertaiment"-аар хийлгэж байгаа гэнэ. Дууч... | урлаг соёл |
Удаан хүлээлгэсэн тоглолт маргааш болох нь. Этно жазз урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Арга билэг” хамтлагийг “Дээлт” тоглолт гуравдугаар сарын 22, 23, 24 нд Улсын Филармонид болох билээ. Тоглолт маргааш 19.00 цагт эхлэх бөгөөд уламжлал шинэчлэл хоёрыг хооронд нь сүлж, хөгжмийн мэдрэмжээр амилуулсан үдэш байх аж. “Ар... | урлаг соёл |
“Таван эрдэнэ”, “Цэцэгчний хүслэн” зэрэг олон сайхан дуунуудыг дахин дуулсан дуучин П.Жимсээ авьяаслаг уран бүтээлч, чамгүй маркетингтэй нэгэн гэдгээ харуулахаар нийтийн дуучдын магнай болж “Apple” корпорацитай гэрээ хийхээр хөөцөлдөж байгаа гэнэ. Тэрээр дэлхийн дуу, хөгжмийн номер нэг цахим сүлжээ дэлгүүр болох “iTune... | урлаг соёл |
Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо, “Харанга”-ын Ц.Энхманлайтай хамтран эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдийг баярлуулж "Манай орцны миний багын дуунууд III" цомгийн баяраа “Хайрын дуу” нэртэйгээр хүргэсэн юм. Хоёр уран бүтээлчийн хамтарсан “Манай орцны миний багын дуунууд” цомог анх гурван жилийн өмнө сонсогчдын хүртээл... | урлаг соёл |
Кино сонирхогч, хөгжимд дурлагсдад дуулгахад Холливудын төдийгүй Монголын шилдэг киноны хөгжмөөс дээжлэн хүргэдэг “Playing Love” тоглолт болох гэж байна. Тус тоглолтыг Монгол Улсын Морин хуурын чуулга хоёр жил дараалан хийж байсан бөгөөд тайзнаа дахин тоглохоор болсон гэх баяртай мэдээг дуулгалаа. Хоёрхон чавхдсаар хор... | урлаг соёл |
Домогт “Битлз” хамтлагийн дуучин Пол Маккартни “Out There!" нэртэй аялан тоглолт хийхээр төлөвлөж байгаа тухай мэдэгджээ. Өдгөө 70 насны босго алхаж байгаа тэрээр аялан тоглолтоо ирэх зургадугаар сарын 22-нд Польшийн Варшав хотоос эхлүүлэх юм байна. Варшавт хийх тоглолтоо тус хотын олон мянган үзэгчийн суудалтай Үндэсн... | урлаг соёл |
Арван жилийн ойдоо зориулж шинэ уран бүтээлээ фэнүүддээ хүргэн аялан тоглолтоо эхлүүлээд байсан Их Британийн хөгжмийн ертөнцийн алдартай хамтлагуудын нэг “Girls Aloud” дахин тарах болсон талаараа өчигдөр мэдэгджээ. Хамтлагийнхан өчигдөр арван жилийн ойдоо зориулсан аялан тоглолтоо өндөрлөсний дараа албан ёсны цахим хуу... | урлаг соёл |
Дуучин, хөтлөгч, жүжигчин Д.Цовоо, “Харанга”-ын Ц.Энхманлайтай хамтран эмэгтэйчүүдийн баяраар бүсгүйчүүдийг баярлуулж "Манай орцны миний багын дуунууд III" цомгийн баяраа “Хайрын дуу” нэртэйгээр хүргэсэн юм. Хоёр уран бүтээлчийн хамтарсан “Манай орцны миний багын дуунууд” цомгийн анхных гурван жилийн өмнө сонсогчдын ... | урлаг соёл |
Дэлхийн дуу хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн орон зайг эзлээд амжсан дуучин Ke$ha, рэппэр Pitbull нар хамтран Америк болон Канадад энэ зун аялан тоглолт хийхээр төлөвлөсөн сайхан мэдээг фэнүүддээ дуулгажээ. Өдгөө 26 настай дуучин Ke$ha, 32 настай Pitbull нар ирэх тавдугаар сарын 23-нд Массачусеттсийн нийслэл Бостон хотоо... | урлаг соёл |
Залуу уран бүтээлчийн ээлжит “Best of classics” тоглолт Central tower-ийн “Монет” ресторанд энэ сарын 30-нд болох гэж байна. Энэ үдэш хийлч О.Байгаль, төгөлдөр хуурч Б.Оюу нар хамтран үзэгчдэд тансаг аялгуугаар бэлэг барихаар зэхээд байгаа юм. Тиймдээ ч тэд сонгодог тоглолтоо толилуулахаар “Монет” рестораныг сонгосон н... | урлаг соёл |
Мэдрэмж хөглөсөн нэгэн сонирхолтой тоглолт болж өнгөрлөө. Болдог бол дахиад үзчих хүсэл төрөв. Тэд бол “Арга билэг” этно жазз хамтлагийн залуус юм. Тэд хийж чадлаа, үнэхээр бүгдийг ийнхүү бодолд оруулж, ямар хүчтэй, шилдэг хамтлаг болохоо “Дээлт” тоглолтоороо харуулав /03.22-ны баасан гаригт/. Улсын филармонийн концерт... | урлаг соёл |
Улсын Филармонийн дэргэдэх Морин хуурын чуулгынхан “Playing love-III” Монголын болон дэлхийн киноны шилдэг хөгжмийн тоглолтоороо үзэгчидтэй дахин уулзахаар болжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 12, 13-нд 19.00 цагаас Соёлын төв өргөөнд болох уг тоглолтод Монголын дэлгэцийн бүтээлүүдийн сор болсон “Мандухай сэцэн хатан”, “Би... | урлаг соёл |
Сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаад байгаа АНУ-ын ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчлах асуудалд тус улсын нэрт дуучин Бейонси байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Хэрвээ та ижил хүйстнүүдийн гэрлэлтийг ямар нэгэн байдлаар байж болох асуудал хэмээн хүлээн зөвшөөрч байвал өөрийн санаа бодлыг нуулгүй илэрхийлэх хэрэгт... | урлаг соёл |
“Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногт борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 20 цомгийг танилцуулж байна. Уг жагсаалтын эхэнд ах дүү гурав буюу “Харанга”-ын Лхагваа, “Хар сарнай”-н Амараа, “Номин талст”-ын Дээгий нарын хамтран гаргасан “Мөнх хөх тэнгэр” цомог оржээ. Өнгөрсөн цэргийн баяраа... | урлаг соёл |
Морин хуурын чуулга шинэ уран бүтээлийн тоглолтоо ирэх сарын 12, 13-нд Соёлын төв өргөөнд хийхээр товложээ. Монголын болон дэлхийн шилдэг хөгжмөөс найруулан бэлтгэсэн “Playing love-III” тоглолтынх нь хөтөлбөрийг анзаарахад монголчуудын сэтгэлд хоногшсон дан хөгжмийн, киноны болон дууны сайхан уран бүтээлүүд байх аж. Өв... | урлаг соёл |
Алдарт “Rolling Stones” хамтлаг анх удаа орчин үеийн хөгжмийн ертөнцийн томоохон наадмуудын нэг “Glastonbury 2013” наадамд тоглолтоо тавих болсон тухайгаа мэдэгджээ. Английн “Somerset-ийн 135 мянган гаруй хөгжим сонирхогч хуран цугларах энэ удаагийн наадамд гурван рок хамтлаг уран бүтээлээ хүргэх болсны нэгээр ийнхүү ... | урлаг соёл |
Дөрөвдүгээр сарын 9-н айсуй. Энэ л өдөр “Нисванис” хамтлаг “Nis Nis Festival”-аа 17 дахь жилдээ уламжлал болгон хийхээр зэхжээ. 25 жил рок хөгжимд үнэнч яваа “Нисванис” хамтлагийн шинэ уран бүтээлийг бүтэн жилийн турш хүлээсэн амьд хөгжим, рок хөгжимд дуртай хэн бүхэн энэ л тоглолтыг тэсэн ядан хүлээдэг. “Нисванис” ха... | урлаг соёл |
Дуу бүтээгч үндэсний төвийн гишүүд болох Гавьяат жүжигчин Т.Ариунаа, “Сүнс” хамтлагийн ахлагч Б.Лхагвасүрэн, гитарчин Д.Өлзий-Орших, реппер Gee, “New Star” студийн захирал Л.Энхмандах нарын эрхмүүд өнөөдөр “Дижитал” хамтлагийн дуучин Ш.Батбаярыг эргэж очжээ. Тэд Түлэнхийн төвд хэвтэн эмчлүүлж буй Бааварыг эргэн очиж, э... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.