news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Хятадын эрх баригчид Германы “Kraftwerk” хамтлагийн эсрэг хориг тавьсан учраас тус хамтлагийнхан Бээжин хотноо болох “Strawberry” хэмээх хөгжмийн фестивалд оролцох боломжгүй болжээ. Дюссельдорф хотын цахилгаан поп хөгжмийн анхдагч хэмээгддэг “Kraftwerk” хамтлагийнхан тус наадамд оролцох зөвшөөрөл хүссэн ч Хятадын Соёлы...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон энэ сард орон нутгаар аялан тоглолт хийхээр болжээ. 80 хүний бүрэлдэхүүнтэй чуулгын уран бүтээлчид шилдэг тоглолтуудаа орон нутгийн үзэгчдэд түүвэрлэн хүргэхээр болжээ. Дөрөвдүгээр сарын 20-21-нд Багануур Дөрөвдүгээр сарын 22-24-нд Хэнтий Дөрөвдүгээр сарын 26-28-нд Дорнод ...
урлаг соёл
Их Британийн алдарт “Beatles” хамтлагийн өөрсдийнх нь гарын үсэгтэй “Sgt. Pepper"s Lonely Hearts Club Band” цомог Америкт болсон нэгэн дуудлага худалдаагаар 191 мянган евро буюу 290.500 ам.доллараар худалдаалагджээ. Дуудлага худалдаагаар орсон анхны үнэ 30 мянган ам.доллараас эхэлсэн ч ийнхүү зарим хуучны пянзнуудаас ч...
урлаг соёл
"Чингис Хаан" хамтлаг Япон Улсад биe даасан тоглолт хийхээр болжээ. Токио хотод жил бүрийн хаврын дэлгэр цагт Монгол ёс заншил, уламжлал, соёл урлагаа Японы ард түмэнд танилцуулах зорилготой "Хаврын баяр" наадам болдог. Энэ жилийн “Хаврын баяр” наадамд "Чингис Хаан" хамтлаг оролцож, Японд ажиллаж, амьдарч байгаа монгол...
урлаг соёл
Сүүлийн үед дэлхийн хүүхэд залуусыг өөрсдийн дуу хоолойгоороо байлдан дагуулах болсон Их Британий “One Direction” хамтлагийн дуучин Харри Стайлс аялан тоглолтоо орхин өөрийн соло цомгийг гаргахаар болсон тухайгаа мэдэгджээ. Харригийн дээрх мэдэгдлийг фэнүүд нь янз бүрээр хүлээж авч байгаа ч хамтлагийн бусад гишүүдтэйгэ...
урлаг соёл
“Нисванис” хамтлагийнхан төрсөн өдрийн баяраа фэнүүдийнхээ хамт 17 дахь жилдээ тэмдэглэх гэж байна. Рок хөгжимд үнэнч яваа “Нисванис”-тай уулзаж, амьд хөгжим, рокийн хэмнэлд доргихоор фэнүүд нь жил бүрийн энэ л өдрийг тэсэн ядан хүлээдэг. Тэгвэл, энэ сарын 9-нд болох “Nis Nis Fest”-т “Булсара”, “Митроном”, “UFO”, “Sir ...
урлаг соёл
“Попын хаан Майкл Жексоныг амьсгал хураах сүүлийн мөчид дэргэд нь байсан түүний эмч Конрад Муррейг нэрт дуучны үхэлд буруутган хоёр жил мөрдөн шалгасны эцэст шүүхээс дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Тэгвэл саяхан  Жексоны ээж хүүг нь нас барахаас өмнө тоглолтыг нь зохион байгуулахаар ажиллаж байсан “AEG Live” комп...
урлаг соёл
Хип хоп гэгч урсгалыг хүмүүст урлаг гэж ойлгуулахад анхдагчдийн нэг “ICETOP” хамтлагийн дуучин Хаагийгийн үүрэг роль их. Өдийг хүртэл “ICETOP” хамтлаг үзэгч сонсогч фенүүддээ уран бүтээлээ хүргэсээр байгаа. Гэтэл дуучин Хатанбаатар буюу Хаагий маань нойр булчирхайн хорт хавдартай хэмээн оношлогдож одоогоор биеийн байда...
урлаг соёл
“Hi-Fi records”-ын сүлжээ дэлгүүртэй хамтран гуравдугаар сарын 25-31 хүртэлх хугацаанд борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг арван цомгийн жагсаалтын хүргэж байна. Өнгөрсөн долоо хоногт “Ертөнц” цомог борлуултаараа жагсаалтыг дахин тэргүүлжээ. Борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийн жагсаалтыг хүргэе. № Хамтлаг / Дуучин...
урлаг соёл
Төгөлдөр хуурч Б.Оюунгэ­рэлийн ээлжит “Grand evening of piano” тоглолт ДБЭТ-т болох гэж байна. СУИС-ийн концертмейстер багш тэрбээр гоцлон тоглодог цөөхөн төгөл­дөр хуурчдын нэг юм. Эх орондоо болон гадаад улсад болсон төгөлдөр хуурчдын хэд хэдэн уралдаанд амжилттай оролцож байсан билээ. Эдүгээ тэр БНХАУ-ын төгөлдөр ху...
урлаг соёл
Төгөлдөр хуурч Б.Оюу, морин хийлч Ц.Бэхбат, хийлч Д.Галбадрах нар хамтран сонгодог хөгжмийн тоглолт хийхээр болжээ. “Classical trio concert” буюу “Сонгодог гурвал тоглолт” нэртэй тоглолтоо тэд энэ сарын 11-нд ДБЭТ-т хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Эдгээр уран бүтээлчид тоглолтондоо АНУ-ын нэрт удирдаач Брэд Коиэрийг урь...
урлаг соёл
Америкийн каунтри урсгалын шилдгүүдийг тодруулдаг 48 дахь “ANNUAL ACADEMY OF COUNTRY MUSIC AWARDS” Лас Вегас хотноо дөрөвдүгээр сарын 7-нд буюу өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. Лас Вегасын “Garden Arena”-д болсон тус наадамд хөгжим сонирхогчдын хайртай олон уран бүтээлч оролцсон бөгөөд өнгөрөгч онд наадмын шилдгийн...
урлаг соёл
Pop, R&B, Hip Hop чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Их Британийн “Little Mix” хамтлаг рэппэр Мисси Элиоттой “How Ya Doin” уран бүтээл дээрээ хамтран ажиллаж байгаа гэнэ. Перри Эдуардс, Жеси Нелсон, Лей-Энни Пинок, Жейд Тривал нарын хамтлагийн охид тус дуугаа клипжүүлж, фэнүүддээ хүргэхээр болжээ. Хамтлагийн албан ёсны ...
урлаг соёл
Өмнөд Солонгосын рэппэр PSY өчигдөр “Gentleman” нэртэй нэгэн шинэ уран бүтээлээ хүргэхэд бэлэн болоод байгаа талаар мэдэгджээ. Тэрээр энэхүү шинэ дуугаа “Gangnam Style” -ийн нэгэн адил дуу хөгжим сонирхогчдыг байлдан дагуулна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Бүжгийн хэмнэлтэй уг бүтээлээ PSY энэ сарын 12-ноос эхлэн сонсогч...
урлаг соёл
“Roc Nation” хөгжмийн студийг үүсгэн байгуулагч рэп могул Jay-Z өчигдөр Америкийн хамгийн том хөгжмийн корпараци болох “Universal Music Group” /UMG/-тэй хамтран ажиллахаар болсноо мэдэгджээ. Өдгөө 43 настай шоу бизнесийн хүндтэй эрхмүүдийн нэг тэрээр саяхан өөрийн “Roc Nation Sport” нэртэй спорт агентлагийг мөн байгуул...
урлаг соёл
Электроник, инди рок урсгалаар тоглодог Английн алдарт “Is Tropical” хамтлаг дөрөвдүгээр сарын 22-25-ны хооронд Монголд саатах гэж буй тухай баяртай мэдээ дуулгая. Тэд дөрөвдүгээр сарын 24-нд 20.00 цагт “iLoft function house”-т тоглолтоо хийхээр болжээ.  “Is Tropical” хамтлагийнхан Монголд видео бичлэг хийхээр ирж буй ...
урлаг соёл
Дэлхийд алдартай “Time” сэтгүүлээс жил бүр оны хамгийн нөлөө бүхий 100 хүнийг тодруулдаг уламжлалтай билээ. Аравдахь удаагаа тодруулахаар явагдаж буй энэ удаагийн шалгаруулалтын онлайн санал асуулгад одоогийн байдлаар “Gangnam Style”-ийн од Өмнөд Солонгосын дуучин PSY есдүгээрт жагссаныг дуу хөгжмийн ертөнцийн мэдээлли...
урлаг соёл
Саяхан рэппэр Лил Уэйнтэй хамтран “High School” бүтээлээ фэнүүддээ хүргэсэн дуучин Ники Минаж “Up in Flames” нэртэй шинэ клипээ өчигдөр сонсогчдын хүртээл болгосон байна. Тэрээр энэхүү шинэ дуугаа удахгүй эхлүүлэх аялан тоглолтын хөтөлбөртөө оруулах гэнэ. Клипний хувьд Ники мотоцикл унадаг өөр нэгэн авьяасаа харуулсан ...
урлаг соёл
Энэ амьдралаас үүрд явахаар шулуудсан Чио Чио Сан “Адгийн үйлстэй эвлэрэхгүй хүн Ариун нэртэй үхнэ“ гэсэн бичээстэй эцгийнхээ хутгаар амиа хорлоно... Энэ бол Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Чио Чио Сан” буюу “Эрвээхэй хатагтай” дуурийн төгсгөлийн хэсэг. Энэ дуурийг Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бү...
урлаг соёл
“The Greek” дуугаараа 2011 оны “UK Music Video Awards”-аас “Best Indie/Rock Video” шагнал хүртэж байсан Английн “Is Tropical” хамтлаг фэйсбүүк хуудсандаа “Бид Монголд очно” хэмээн  бичжээ. Тэд манайд видео бичлэг хийхээр ирж байгаа бөгөөд далимд нь Улаанбаатар, Дархан хотод тоглолтхийхээр төлөвлөжээ.  “MTV video music ...
урлаг соёл
“Улаан ширээний ард суугаа гурван эмэгтэй” зургийн хэсгээс, Фернан Леже Дуучин Мадонна хувийн цуглуулгаасаа Фернан Лежегийн зурсан уран зургийг худалдаж, орлогыг Афганистан, Пакистан дахь охидын боловсролд зориулан хандивлахаар болжээ. “Улаан ширээний ард суугаа гурван эмэгтэй” хэмээх энэ зургийг Мадонна 20 гаруй жилий...
урлаг соёл
“Making the band” шоунаас төрөн гарсан “Anemone” хамтлаг хамгийн сүүлд “Хэлээгүй” дуугаа сонсогчдод хүргэж, тэр нь хит уран бүтээл болж чадсан билээ. Тэгвэл тус хамтлагийн энэ хаврын эхний уран бүтээл болох нэгэн шинэ дууны клип өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна. Энэ бол “Always young” буюу “Үргэлж залуугаар...
урлаг соёл
“Hi-Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногт /04 сарын 1-7/ борлуулалтаараа тэргүүлсэн шилдэг 10 цомгийг танилцуулж байна. Өнгөрсөн долоо хоногийн шилдэг борлуулалттай цомгийг  реппер Rokit Bay-н хоёр дахь бие даасан  “Эвдэрхий хүмүүс” цомог тэргүүлжээ. Харин түүний араас хөгжмийн зохиолч Г....
урлаг соёл
Дэлхий даяар "Gangnam Style”-ийг моодонд оруулж, Гиннесийн дээд амжилтын номонд бүртгүүлсэн Өмнөд Солонгосын реппэр PSY дуучин YG-гийн хамт мөдхөн сонсогчдын хүртээл болгохоор зэхэж буй шинэ дууныхаа клипний зураг авалтын зургаас твиттертээ байрлуулжээ. PSY гурав хоногийн өмнө “Gentleman” хэмээх шинэ дуугаа цацахад бэл...
урлаг соёл
Морин хуурын чуулга шинэ уран бүтээлийн тоглолтоо Монголын болон дэлхийн шилдэг хөгжмөөс найруулан бэлтгэсэн “Playing love-III” нэртэйгээр Соёлын тав өргөөнөө өнөөдөр, маргааш ердөө хоёрхон удаа эгшиглүүлэх гэж байна. Хэдийнээ үзэгчидтэй танил болсон уг цуврал тоглолтын энэ удаагийн хөтөлбөрт монголчуудын сэтгэлд хоног...
урлаг соёл
Төрийн тэргүүнээсээ сар хүрэхгүй хоногийг өмнө Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолыг хүртсэн яруу найрагч Ү.Хүрэлбаатарын “Миний дуу-Миний аз жаргал” нэртэй талархал хүндэтгэлийн тоглолт энэ сарын 12, 13-ны  өдөр боллоо. Түүний тоглолтыг СГЗ, яруу найрагч Ш.Гүрбазар болон яруу найрагч Б.Ичинхорлоо нар хөтлөв. Яру...
урлаг соёл
“Sweetymotion” хамтлагийхан өнгөрсөн онд 15 жилийн ойн баяраа хамтлагийн хуучин гишүүдтэйгээ, сонсогч фенүүдтэйгээ дуу хуур, сэтгэл хөдлөлөөр дүүрэн сайхан тоглолтоор тэмдэглэсэн билээ. Он гарсаар “Sweetymotion” хамтлагийнхан Америкийн Нэгдсэн Улсад амарч байх хоорондоо багагүй ажил амжуулаад ирснээ бидэнтэй хуваалцлаа...
урлаг соёл
“Хүрлээ найрагчаас гарамгүй ховор дуунуудыг тэр бүтээсэн”. Энэ үгийг УГЗ, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат яруу найрагч Ү.Хүрэлбаатарын “Миний дуу-Миний аз жаргал” талархал, хүндэтгэлийн тоглолт дээр хэлсэн. Тэрээр цааш нь “Хүрлээ найрагч надаас хэдхэн ах. Гэхдээ би сахлаас нь айгаад чи гэж чаддаггүй юм” хэмээн хошигносон....
урлаг соёл
Эгдүүтэй хөөрхөн, бяцхан авьяастан О.Ариунсанаа охин Морин хуурын чуулгатай хамтрсан уран бүтээлээрээ үзэгчдэд гэнэтийн бэлэг барилаа. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд эгшиглэсэн Морин хуурын чуулгын “Playing love III” тоглолтод оролцож, ая дуугаа өргөн барьсан юм. Тэдний анхны хамтын хоршил бол алдарт “James Bond” цу...
урлаг соёл
Тува улсын дуучин Sainkho Namtchylak буюу Сайнхүү Монголд анх удаа тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тэрээр  энэ сарын 28-нд 19.00 цагт “iLoft Function house”-д “Mother earth, Father sky” тоглолтоо хийх гэж байгаа юм. Түүний тухай товч танилцуулахад, тэрээр 1957 онд мэндэлсэн, тува үндэстэн. Өдгөө Германд а...
урлаг соёл
Нэрт дуучин Psy “Happening” нэртэй өөрийн бие даасан тоглолтоо энэ сарын 13-ны өдөр Сөүл хотод хийв. Уг тоглолтод түүний 50 мянга орчим шүтэн бишрэгч цуглажээ. Тэрээр уг тоглолтдоо удаан хүлээсэн “Gentleman" хэмээх шинэ дуугаа дуулсан нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан байна. Америкийн ABC телевиз түүний шинэ дууг "Ga...
урлаг соёл
Филармонийн уран бүтээлчид дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээр үзэгч олныхоо алжаалыг тайлж, “Морин хуурын чуулга”-ын “Playing Love III”  тоглолтоо энэ сарын энэ сарын 12, 13-нд толилуулсан юм. Тэгвэл Улсын филармонийн симфони найрал хөгжмийн хамт олон энэ сарын 19, 20-нд 19.00 цагаас өөрийн байранд дэлхийн уран з...
урлаг соёл
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн бие даан гаргасан “Тэнгэрлэг андууд”, “Харанга Лхагваа”, “Нарыг хайрла”, “Замбатив” дөрвөн цомог нь дэлхийг хэрэн сүлжсэн хөгжмийн хамгийн том цахим хуудас болох itunes-т байршин олны хүртээл боллоо. Гадаадад байгаа монголчууд болон түүний уран бүтээлийн амтыг мэдрэхийг хүс...
урлаг соёл
Канадын залуу дуучин Жастин Бибер тавдугаар сарын 5, 6-нд Оман болон Дубайд хийхээр төлөвлөөд байсан аялан тоглолтоо цуцалсан тухай албан ёсоор мэдэгджээ. “Alive Entertainment”-аас зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байсан дээрх хоёр тоглолтыг чухам ямар шалтгаанаар цуцалсан нь тодорхойгүй байна. Жастин Биберийн ...
урлаг соёл
Дуучин Рианна өчигдөр Даллас болон Хьюстонд тоглох байсан “Diamonds World” аялан тоглолтоо цуцлах болсонд фэнүүдээсээ албан ёсоор уучлалт гуйжээ. Рианнагийн тоглолтын багийн төлөөлөгчдийн мэдээлснээр нэрт дуучин залгиур хоолойн үрэвслийн улмаас аргагүйн эрхэнд дээрх тоглолтуудаа цуцалсан байна. Тэрээр даваа гаригт Далл...
урлаг соёл
Хөгжим бүжгийн коллежийн багш, оюутан, сурагчид жил бүрийн хавар үзэгчид, урлаг судлаач, мэргэжлийн байгууллагуудад тайлангаа тавьдаг уламжлалтай билээ. Тэд 76 дахь удаагийн тайлан тоглолтоо ирэх тавдугаар сарын 1-нд ДБЭТ-т хийхээр болжээ. Энэ удаагийн тайлан тоглолтод Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, дуурийн дуучин Х....
урлаг соёл
Франц улсад саяхан зохиогдсон олон улсын төгөлдөр хуурчдын уралдаанд  Монгол улсыг төлөөлөн оролцсон төгөлдөр хуурч Ц.Энхтөр, А.Энх-Амгалан нар тэргүүн байр эзлэн, эх орондоо иржээ. 12 дахь жилдээ зохион байгуулагдсан уг тэмцээнд Монгол улсаас анх удаагаа оролцон хоршил хөгжмийн төрлөөр гадны шилдэг төгөлдөр хуурчидтай...
урлаг соёл
"I Try", "Sweet Talker", "Sweet Ones" бүтээлүүдээрээ хөгжим сонирхогчдын танил болсон нэрт дуучин Карли Рей Жепсэн “Juno Music Awards”-ын гол гурван номинацид ялагчаар тодорчээ. Тус наадам нь 1970 оноос эхтэй Канадын хөгжмийн ертөнцийн томоохон арга хэмжээ юм. Энэ удаагийн наадамд Жепсэн “Kiss” цомгоороо оны шилдгийн ш...
урлаг соёл
Дуурийн гоцлол дууны ангийн 60 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дууны ангийн уран бүтээлчид энэ сарын 20-нд УДБЭТ-т гала тоглолт хийх гэж байна. Тус тоглолтод УДБЭТ-ын гоцлол дуучид оролцох бөгөөд тоглолт бүхэлдээ гэнэтийн бэлгээр дүүрэн байх  гэнэ. М.Урин
урлаг соёл
Нэгэн цагт дуу хөгжмийн ертөнцөд “эзэн сууж” байсан “Backstreet Boys” хамтлагийнхан өчигдөр Орландогийн “SeaWorld Orlando” цэнгэлдэхийн тайзнаас фэнүүддээ уран бүтээлээ хүргэжээ. Брайн, Ник, Кевин A.J, Хауи нарын хамтлагийн залуус энэ онд 20 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд эргэн нэгдээд буй билээ. Тэд эргэн нэгдэж уран б...
урлаг соёл
“Никитон” хамтлагийн шинэ цомог “Үүлэн үст”-ийг фенүүд нь тэсэн ядан хүлээсээр байгаа билээ. Тэгвэл хамтлагийн дуучин Б.Батчулуун өнөөдөр Фейсбүүк хуудсандаа “Үүлэн үст” цомгийн нээлтээ 2013.04.25-ны 11:00 цагт “I Loft funcshion house”-д хийхээр боллоо. Шинэ цомгоо та бүхэндээ танилцуулж, “Үүлэн үст” дууны клипний анхн...
урлаг соёл
Грэммийн шагналт дуучин Пинк "The Truth About Love" нэртэй Европт хийх аялан тоглолтоо Английн Бирмингем хотоос эхлүүлэхээр төлөвлөөд байжээ. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаар тоглолтоо цуцлахаас аргагүйд хүрсэн тухай таагүй мэдээг өнөөдөр албан ёсны цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Дуучин бүсгүй амьсгалын замы...
урлаг соёл
Монгол Улсын Филармоний Уран бүтээлчид  Дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээр үзэгч олныхоо алжаалыг тайлж байна. Энэ сарын 12,13 -ны өдрүүдэд Филармоний Морин хуурын чуулга Монголын болоод Дэлхийн шилдэг киноны хөгжмийг өөрийн оркестрт зориулан найруулж Соёлын төв өргөөнд тоглосон юм. Энэхүү тоглолтыг үзэхээр ирсэн...
урлаг соёл
Попын хаан Майкл Жексоны үхэлд түүний тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байсан AEG компанийг буруутгаад байгаа нэрт дуучны гэр бүлийн хүсэлтээр хэргийг дахин хэлэлцэх шүүгчдийн бүрэлдэхүүн сонгогдсон байна. Эх сурвалжуудын мэдээлснээр уг хэргийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнд зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй шүүгч сон...
урлаг соёл
Өөрийн гэсэн хүчирхэг орон зай, дахин давтагдашгүй дуу хоолой, бусдаас содон өвөрмөц үг хэллэг, хөг аялгуу гээд энэ бүхэн “Никитон” хамтлагийн уран бүтээлээс мэдрэгддэг. Уран бүтээлүүд нь бусдын анхаарлыг, сэтгэлийг татах ямар нэгэн увидастай байдаг учраас он цаг улиран өнгөрсөн ч  шинэлэг хэвээр байдаг биз ээ. Тус хам...
урлаг соёл
“Gangnam Style” дуугаараа өнгөрсөн онд дэлхийн хөгжмийн ертөнцөд цахиур хагалсан дуучин PSY энэ оны “Billboard Music Awards”-ын дөрвөн номинацид нэр дэвшжээ. Дэлхийн хэмжээний энэхүү томоохон наадам тэрбээр шилдэг рэп дуучин, шилдэг бүжгийн дуу, шилдэг рэп дуу, шилдэг шинэ залуу уран бүтээлч  номинацид “Gangnam Style” ...
урлаг соёл
Домогт “Aerosmith” хамтлаг болон рэппэр PSY, Cee Lo Green нар Сингапур улсад анх удаа зохион байгуулагдах “Social Star Awards”-т оролцохоор болжээ. Тус наадам нь дэлхийн хамгийн нэртэй, онлайн ертөнцөд танигдсан оддыг шалгаруулдгаараа онцлог бөгөөд энэ удаа “The Singapore Social” нэртэй бүх оддын шоу тоглолттойгоор нээ...
урлаг соёл
Шведийн Стокгольмын театрын дуучид  дуудлагаар айлд очиж, дуурийн ари үнэгүй дуулж өгчээ. Хэрэв та ганцаардаж байгаа бол, сэтгэл тань тавгүй байвал, хайрттайгаа муудалцсан бол бидэн рүү залгаарай хэмээн тэд зар түгээсэн байна. “Дуурийн тусламж” нэртэй энэ аян 14 хоног үргэлжилсэн бөгөөд цаашид жил бүр уламжлал болох гэ...
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь эгшиглэх гэж байна. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэ дуурьд өнөөдөр Юндэн Ч.Энхтайван, Нансалмаа  М.Дариймаа, Хоролмаа Д.Туяа, Балган Ч.Чинзориг, Худалдаачин- баритон-А.Сайнбаяр, дууч- тенор-Б.Батболд, бүүвэйч меццо-сопрано-...
урлаг соёл
Амьд хөгжим сонирхогч залуус, тэр дундаа “Никитон” хамтлагийн үнэнч фенүүдийн удтал хүлээсэн “Үүлэн үст” өнөөдөр “iLoft Function Нouse”-д албан ёсоор нээлтээ хийн худалдаанд гарлаа. “Никитон” хамтлагийн зургаан жил хүлээлгэсэн “Үүлэн үст” цомог нь “Тайз”, “Ахыгаа дэлхий дээр буулгаад аль”, “Шуурга”, “Baby”, “Зэмсэг”, “...
урлаг соёл
Сэтгэлд заримдаа сэргээш хэрэгтэй болсон үед би “Гаранада”-г сонсох дуртай. Амьдралын нэгэн хэвийн хэмнэлийг арай нэг өөрчилмөөр санагдсан үед сэтгэл зүрхэнд далавч ургуулан сэргэлэн болжмор шиг хөгжилтэй дүүлэн жиргүүлдэг шидэт саваануудын маань нэг. Гар утсан дээр минь алдарт хийлч Андре Рюгийн найрал хөгжимтэйгээ то...
урлаг соёл
УГЖ Д.Алтанхуягийн урилгаар Монголд айлчлан ирж, “Жизель” балетийн гол дүрд хамтран бүжиглэсэн Английн “Роял” балетийн гоцлооч Тамара Рохо тус театрын уран сайхны асуудал эрхэлсэн захирлаар томилогдлоо. Тэрбээр уг ажилдаа ирэх есдүгээр сараас орох аж. Испани эцэг эхтэй Рохо Канадад мэндэлсэн. Тэрбээр Испанидаа балетийн...
урлаг соёл
Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурь Монголын тайзнаа 45 жил эгшиглэх гэж байна. Өнөөдөр Монголын “Чио Чио Сан”-ы 45 дахь жилийн ойн өдөр тохиож байна. Иймд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид дуурийн урлагт дуртай үзэгчидтэйгээ хамт “Чио Чио Сан” дуурийн 45 жилийн ойг тэмдэглэх гэж байна.   “Чио Чио Сан” ду...
урлаг соёл
Сонгодог урлагт элэгтэй үзэгчдэд дуулгах мэдээ байна. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал хөгжимчдийн нэг нь хүнд өвчнөөр өвчилжээ. Иймд театрынхан П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг маргааш буюу энэ сарын 20-нд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Тоглолтын бүх орлогыг хүнд өвчнөөр шаналж буй хөгжимчинд...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын ирэх ням гаригт буюу энэ сарын 22-нд Э.Чойдогийн “Чойжид дагина” балетыг тоглох гэж байна. Эхлэл, төгсгөл бүхий хоёр бүлэг, гурван үзэгдэлт “Чойжид дагина” балетыг анх 2005 оны аравдугаар сарын 29-нд УДБЭТ-ын тайзнаа тавьж байжээ. Э.Чойдогийн “Чойжид дагина” балетын цомнолыг балетме...
урлаг соёл
Улсын Филармонийн хувьд энэ 2012 он их онцгой жил болж байна. Учир нь энэ онд Улсын филармониийн үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавын мэндэлсний 85, симфони найрал хөгжмийн 55 жилийн ой тохиож байгаа юм. Ойн хүрээнд тус хамт олон сонирхолтой тоглолтуудыг үзэгчдэд хүргэж байгаа. Энэ удаад цохивор хөгжим, үлээвэр хөгжмийн хэ...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучид энэ жил гоцлол дууны ангийн 60 жилийн ойгоо тэмдэглэх гэж байна. 60 насны ойн хүрээнд дуурийн дуучид өнөөдөр, маргааш хоёр өдөр гала тоглолт хийх юм. Өнөөдөр “Viva l’opera” тоглолт 19.00 цагт Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа болох юм. Энэ өдөр энэ цагийн за...
урлаг соёл
Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Нойрссон гүнж”-ийг маргааш буюу энэ сарын 29-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр “сэрээх” гэж байна. Энэхүү балет нь П.И.Чайковскийн суут бүтээлүүдийн нэг юм. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжгийн цомнолыг И.Всеволожский, М.Петипа бичиж, М.Петипагийн хореог...
урлаг соёл
Хаан хөгжмийн гайхамшгийг мэдрүүлхээр төгөлдөр хуурч Ц.Энхтөр тавдугаар сарын 15-нд УДБЭТ-ын тайзнаа “Сонгодог үдэш” тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолт ердөө ганцхан өдөр болно, ингэхдээ үндсэн хоёр хэсгээс бүрдсэн бөгөөд дэлхийн алдарт хөгжмийн зохиолч Ф.Шопен, Жакуза нарын сонгодог аязыг тоглох ажээ. Тоглолтод У...
урлаг соёл
Нэр хүнд бүхий “Opera News” сэтгүүл өнөө жилийн дэлхийн хамгийн шилдэг дуучны шагналаа дөрвөн хүнд олгохоор шийджээ. ОХУ-ын баритон Дмитрий Хворостовский, ХБНГУ-ын сопрано Аня Силия, Шведийн баритон Петер Маттей, Финляндын сопрано Карита Матилла нар дуурийн шилдэг дуучдаар шалгарав. Тус сэтгүүл долоо дахь жилээ ийнхүү ...
урлаг соёл
Страдиваригийн виолончел. Фото www.cello.org Испанид нэгэн зураг авалтын үеэр чавхдаст хөгжмийн зэмсгийн сод мастер Антонио Страдиваригийн урласан виолончелийг гэмтээсэн байна. Энэ талаар El Mundo сонинд Түүхэн болон соёлын өвийг хамгалаалах үндэсний сангийн ажилтан мэдээлжээ. Үйл явдал гурван долоо хоногийн өмнө болсо...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид алдарт А.Аданы “Жизель” балетыг дахин үзэгчидтэй уулзуулах гэж байна. Тариачин охин Жизелийн эмгэнэлт хайрын түүх үзэгчдийг эзэмдсээр байдаг.  Саяхан театрын уран бүтээлчид Орхон аймагт энэхүү “Жизель” балетыг тоглож, эрдэнэтчүүдийг гайхшруулсан. А.Аданы “Жизель” бале...
урлаг соёл
Нью Йорк, Дубай, Шанхай... Эдгээр хотыг нэгтгэдэг ганц томруун зүйл нь тэнгэр баганадсан барилгууд... Толгой эргэм өндөр барилга бол орчин үеийн хотын нэрийн хуудас. Гэвч анхны өндөр барилгууд Америк юм уу, Европт биш чухам Азийн цөлд үүссэнийг тэр бүр хүн мэдэхгүй. Йемений Шибам хотыг “дэлхийн хамгийн ахмад тэнгэр баг...
урлаг соёл
Фото www.westlicht-auction.com 1923 онд бүтээгдсэн Leica зөөврийн фотоаппаратны эх загвар Вена дахь дуудлага худалдаанд 2,16 сая еврогоор зарагдаж гэрэл зургийн аппаратны үнийн шинэ аварга амжилт тогтоолоо. Венийн Westlicht галерейд 5 сарын 12-нд болсон дуудлага худалдааг зохион байгуулагчид ховор нандин Leica-гаас 600...
урлаг соёл
“Бостон Балет” компанийн гоцлол бүжигчин, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг маргааш эх орондоо ирэх нь ээ. Тэрбээр энэ удаад Японы “Комаки балет” компанийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Монголд авчрах аж. Японы шилдэг бүжигчид ирэх зургадугаар сарын 8, 9-нд Соёлын төв өргөөнд “Комаки балет” тоглолтыг хийх юм. Гавьяат...
урлаг соёл
Хонгкогт Christie"s-ийн дуудлага худалдаагаар “Ангарагийн ягаан” нэртэй нэн ховор ачир алмасыг 17,4 сая америк доллараар худалдлаа. Энэхүү чулуугаар чимэглэсэн алтан бэлзэг нь 5 сарын 29-нд болсон “Хонгконгийн гайхамшигт эрдэнэс” худалдааны топ бараа болсон юм. Энэ барааг 8-12 саяд борлуулахаар төлөвлөж байсан ч 10 мин...
урлаг соёл
Балетчин Д.Алтанхуяг эх орондоо иржээ. Энэ удаад тэрбээр Японы “Комаки балет” компанийг бүрэн бүрэлдэхүүнээр аваад иржээ. Тэд ирэх зургадугаар сарын 8, 9-нд Соёлын төв өргөөнд “Комаки балет” нэртэй тоглолтоо хийх юм. Тоглолтын талаар маргааш буюу энэ сарын 30-нд 12.00 цагт “Монгол-Ньюс” мэдээллийн төвд хийх юм байна. Х...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт бас нэгэн гайхалтай зочин ирэх гэнэ. Түүнийг Ованес Айвазян гэдэг. Тэр бол Армян улсын авьяаслаг теноруудын нэг юм. Тэрбээр УДБЭТ-ын захирал, хатагтай Б.Сэргэлэнгийн урилгаар Монголын тайзнаа ирэх зургадугаар сарын 16-нд Ж.Пуччинийн “Тоска” дуурьд дуулахаар ирэх гэж байгаа юм. Тэрбээ...
урлаг соёл
УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин өмнөд хөршийн нийслэлд, алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болж буй дуурийн алдарт дуучин Пласидо Домингогийн нэрэмжит дуурийн залуу дуучдын олон улсын “Plаcido Domingo’s Operalia” уралдаанд оролцож байгаа билээ. Тэрбээр дуурийн дуулаачдын XX тэмцээнд орон бүр...
урлаг соёл
Балетчин Д.Алтанхуяг Японы “Комаки балет”-ийн уран бүтээлчидтэй хамтран “Комаки балет ба Д.Алтанхуяг Монголд” тоглолтоо Соёлын төв өргөөнд өнөөдөр 17.00 цагт үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Комаки балет” тоглолт нь Японы үндэсний балет Мадарена, Н.Римски Корсаковын Шахерезада бүжгэн жүжиг гэсэн хоёр хэсэгтэй. Мада...
урлаг соёл
Ардын жүжигчин, Төрийн шагналт, Монгол улсын филармонийг үүсгэн байгуулагч Ц.Намсрайжавын мэндэлсний 85, симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 55 жилийн ойд зориулсан “Хүндэтгэлийн концерт” энэ сарын 15-нд ДБЭТ-ын тайзнаа болох гэж байна. Тоглолтод Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын уран бүтээлүүд болон...
урлаг соёл
Балетчин Д.Алтанхуяг Японы “Комаки балет”-ийн уран бүтээлчидтэй хамт эх орондоо ирээд байгаа билээ. Тэдний хамтарсан “Комаки балет ба Д.Алтанхуяг Монголд” тоглолт Соёлын төв өргөөнд өнөөдөр 18.00 цагт, маргааш 17.00 цагт тус тус болох юм. Монголын Балетын хөгжил сан, БСШУЯ хамтран “Комаки балет”-ын уран бүтээлчдийн тог...
урлаг соёл
Энхтайваны Амартүвшин. Энэ нэрийг, түүний гайхам хоолойг монголчууд, цаашлаад дэлхийн сонгодог урлаг нэгэнтээ хүлээн зөвшөөрчээ. Өнөөдөр орой нэрт балетчин Д.Алтанхуягийнхаа Японы “Комаки балет”-ынхантай хамт бүжихийг хүлээн суугаа Монголын сонгодог урлаг сонирхогчдод тэр бас нэгэн таатай мэдээ дуулгалаа. Э.Амартүвшин ...
урлаг соёл
Монгол дуучин дэлхийн шилдэн баритон боллоо. Гавьяат жүжигчин Э.Амартүвшин Плачидо Домингоийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлжээ. “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 4-10-нд болсон тус тэмцээний шилдгүүд өнгөрсөн шөнө сүүлийн шалгаруулалтдаа оро...
урлаг соёл
Ардын жүжигчин, төрийн шагналт Ц.Намсрайжав агсны мэндэлсний 85, симфони найрал хөгжим үүссэний 55 жилийн ойд зориулсан “Хүндэтгэлийн концерт” зургадугаар сарын 15-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт болох гэж байна. Тоглолт Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Намсрайжавын уран бүтээлүүд, оркестрын тоглосон шилдэг бүтэ...
урлаг соёл
Нэрт найрагчийн “Нис нис хүлэг минь” гэсэн хэллэг нэгэн цаг үеийн залуусын урам зоригийг бадрааж байсан билээ. Монгол түмний бахархалт хүү, дуурийн дуучин Э.Амартүвшинг дэлхийн тавцанд дахин нэг ялалт байгуулахыг нь сонсоход шууд ийн хэлмээр санагдсан юм. Дэлхийн 19 орны 600-гаад дуучин нэг, хоёр, гурав, төгсгөлийн ший...
урлаг соёл
ДБЭТ-ын уран бүтээлчид гадаадын уралдаан, тэмцээнд маш амжилттай оролцон ганзага дүүрэн ирсээр байгаа билээ. Энэ удаад Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан  Ч.Энхтайван ОХУ-ын Липецк мужид зохиогдсон СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын ...
урлаг соёл
Ули Сиг бэлгийн үзмэрийнхээ дэргэд. Фото Reuters Щвейцарийн цуглуулагч Ули Сиг хятадын орчин үеийн урлагийн бүтээлийн цуглуулгынхаа нэлээд хэсгийг Хонг Конгийн ирээдүйн урлагийн музейд хандивлалаа. Музей нийт 170 сая америк доллараар үнэлэгдэх 1400 урлагийн бүтээл хүлээн авна гэж Bloomberg мэдээллээ. Одоогийн байдлаар ...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гадна өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Камер үүрсэн телевизийн зураглаач, үзэг барьсан сэтгүүлч, дуран хараагаа шалган зогсох гэрэл зурагчид, тус театрын хамт олон нэгэн эрхэм хүнийг хүлээн авахаар ийнхүү театрын гадна чиглэн ирэх машин бүрийг догдлон хүлээж байсан юм. Энэ эрхэм хүндтэ...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын гадна өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Камер үүрсэн телевизийн зураглаач, үзэг барьсан сэтгүүлч, дуран хараагаа шалган зогсох гэрэл зурагчид, тус театрын хамт олон нэгэн эрхэм хүнийг хүлээн авахаар ийнхүү театрыг чиглэн ирэх машин бүрийг догдлон хүлээж байсан юм. Энэ эрхэм хүндтэй хүн ...
урлаг соёл
Тайга нохойны гөлөг. Фото dogs.ru Санкт-Петербург хотод хахуульд зориулсан хөшөөний шилдэг төсөл боловсруулах уралдаан зарласан тухай Интерфакс мэдээллээ. “Гөлгөн тайга” нэрийг хүртэх хөшөө нь, зохион байгуулагчдийн үзэж байгаагаар, хахуулийн бүхий л булай хийгээд дийлдэшгүй чанарыг илтгэх юм байна. “Гөлгөн тайга”-ын т...
урлаг соёл
Алс холын Армен улсаас Монголын дуурийн театрыг зорьж ирсэн дуурийн гоцлооч О.Айвазян маргааш ДБЭТ-т тоглох Ж.Пуччинийн “Тоска” дуурийн Каварадоссийн дүрд дуулах гэж байна. Кавказын уулсын дунд төрж өссөн цээл хоолойт дуучин уг жүжгийн зураач залуугийн дүрд хэрхэн хувирахыг, яаж дуулахыг нь сонсохыг тэсч ядан хүлээж бу...
урлаг соёл
Суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийг өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна. Дуурийн голд дүр болох Каварадосси зураачийг Армян улсын авьяаслаг тенор Ованес Айвазян амилуулах юм. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт өмнөд хөршийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнд болсон Пласидо Доми...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн тетарыг зорин ирж, уран бүтээлээ толилуулах гадны уран бүтээлчидийн буухай үргэлжилсээр. Стэнфордын их сургуулийн профессор, удирдаач Жин Дон Кей дахин манай дуурийн театрт зочилж, Монголд урьд өмнө нь болж байгаагүй гайхалтай тоглолтоор үзэгчидтэй уулзахаар болжээ. Жин Дон Кей Америкийн “Б...
урлаг соёл
Монголын дуурийн уран бүтээл­чид гадаадын зочин дуучинтай хамтарч Италийн суут хөгжмийн зохиолч, дуурийн урлагийн мастер Ж.Пуччинийн “Тоска” дуурийг дахин нэг удаа үзэгчдэдээ толилууллаа. Энэ дуурь монголчуудын хувьд цоо шинэ бүтээл биш юм. Өмнө нь тоглож байсан, үе үеийн “Тоска”-нууд өөр өөрийн өнгөөр их урлаг бишрэгч...
урлаг соёл
Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Пуччини гайхамшигтай олон дуурь бичиж, дэлхийн хүн төрөлхтөнд бэлэглэсэн. Түүний “Чио Чио Сан”, “Тоска”, “Богема”, “Турандот” дуурь үзэгч, сонсогчдыг бишрүүлсээр. Эдгээр дуурь нь манай Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа аль хэдийнэ тавигдаж, уран бүтээлчдийн бяр, чадлыг шалгаха...
урлаг соёл
ДБЭТ-ын тайзнаа зургадугаар сарын 23-нд 17.00 цагаас Дж.Вердийн “Травиата” дуурийг дахин амилуулах гэж байна. Тус дуурийн гол дүрүүдэд П.Домингогийн нэрэмжит  уралдааны тэргүүн шагналт, Дэлхийн шилдэг дуучин Э.Амартүвшин, Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриад улсын гавьяат жүжигчин Д.Долгорма...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа зургадугаар сарын 23-нд буюу өнөөдөр 17.00 цагт Дж.Вердийн “Травиата” дуурь эгшиглэх гэж байна. Дуурийн театрын уран бүтээлийн 49 дэх улирлын дуурийн тоглолтыг өндөрлүүлж буй онцлогтой “Травиата” дуурийн гол дүрүүдэд тус театрын шилдэг уран бүтээлчид тоглоно. Тодруулбал, П.Домингоги...
урлаг соёл
УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 24-нд буюу ирэх ням гаригт үндэсний бүжгэн жүжиг “Үйлийн гурван толгой”-г тайзнаа толилуулах гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт уг жүжгийн хөгжмийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амар, цомнолыг хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Жамьяндагва Д.Нацагдоржийн “Учиртай гурван т...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын дуурийн гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан Ч.Энхтайвантай ярилцлаа. Тэрбээр ОХУ-ын Липецк мужид болсон СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын V уралдаанд оролцоц, хоёрдугаар байрт шалгарсан юм. Түүнийг УДБЭТ-ын “шинэ Юндэн” гэлцдэг. Ч.Энхтайван...
урлаг соёл
ОХУ-ын Красноярск хотод зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 4-нд болох Олон улсын хөгжмийн фестивальд УДБЭТ-аас зургаан уран бүтээлч оролцохоор уригджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар “Чио Чио Сан”, “Жизель” балетыг удирдах юм байна. Харин “Чио Чио Сан” дуурийн Сүзүкигийн дүрд з...
урлаг соёл
Ц.Ерөө багштайгаа ерөөлөөр учирсан Э.Амартүвшин дэлхийн хэмжээний том дуучин болоод багшаа хажуудаа залан хэвлэлийнхнийг шавуулаад сууж байна. Орон нутгаас ирж “Өвлөн дуулъя” уралдаанд оролцох үеэр нь Монголын тэргүүн зэргийн гурван багш ардын жүжигчин Х.Уртнасан, гавьяат жүжигчин А.Бүтэд, СУИС-ийн багш Ц.Ерөө нар нэг ...
урлаг соёл
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын V уралдаан буюу Олон улсын II уралдаан ирэх арваннэгдүгээр сард Улаанбаатар хотноо болох гэж байна. БСШУЯ, УДБЭТ, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран зохиож буй уралдааны бүртгэл эхэлсэн бөгөөд олон улсын дуурийн д...
урлаг соёл
Оросын алдарт дуурийн дуулаач Евгений Никитин хас тэмдэг бүхий шивээснээсээ болж, Германд жил бүр болдог дэлхийн дуурийн хамгийн алдартай Байрейт наадамд оролцож чадахгүй болжээ. Тэрбээр тус наадамд “The Flying Dutchman” дуурийн ариг дуулах байсан гэнэ. Никитин залуу байхдаа хүнд рок хамтлагийн гишүүн байсан бөгөөд тэр...
урлаг соёл
Энэ онд ДБЭТ-ын 50 дахь улирлын нээлт тохионо. Өнгөрсөн жил Монголын болоод дэлхийн сонгодог дуурь, балетийг тайзнаа амилуулж, гадны томоохон наадмуудаас шагналын хур буулгасан ДБЭТ-ынхан 50 дахь улирлын нээлтээ XX зууны хөгжмийн шилдэг бүтээл болох Армяны нэрт зохиолч А.Хачатуряны “Спартак” балетаар ирэх аравдугаар са...
урлаг соёл
Монгол төрийн үндэсний хөгжмийн Их найрал үүсэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Ойн хүрээнд Үндэсний хөгжмийн их найрал рок, поп дуучидтай хамтран Соёлын төв өргөөнд наймдугаар сарын 25-нд 19.00 цагаас “Рок, поп оддын их хуралдай” тоглолтыг хийхээр болжээ. Уг тоглолтод “Харанга” хамтлагийн дууч...
урлаг соёл
Монгол туургатны орчин үеийн хөгжмийн "Пентатоника-2012" олон улсын фестиваль өчигдөр Халимаг улсын нийслэл Элстад эхэллээ. Тус фестивалийг ОХУ-ын Буриадын “Байгаль” театрын үндэсний хөгжмийн чуулгын ерөнхий удирдаач Жаргал Тогтонов удирдан толилуулах юм байна. Дөрөв дэхь жилдээ болж буй тус фестиваль энэ сарын 23-28-н...
урлаг соёл
УДЭТ өвөл цагийн нээлтээ драмын бүтээлийн ноён оргил болсон дэлхийн суу билэгт их зохиолч Уилльям Шекспирийн алдарт "Гамлет" жүжгээр нээх гэж байгаа билээ. 31 жилийн дараа алдарт “Гамлет” жүжгийг драмын театрын тайзнаа дахин амилуулахаар найруулагч нарын дунд өнгөрсөн тавдугаар сард тендер зарлаж, театрын отгон найруул...
урлаг соёл
“ТВ Cocktail” хамталгийн уран бүтээлчид өчигдөр УДБЭТ-ын тайзнаа “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгээ нээн шинэ мэдрэмжээр үзэгчдийг ундаалан драмын урлагт тэсрэлт хийсэн юм.  Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн уг жүжгийн нээлтийн дараа “Black box” теат...
урлаг соёл
Сонгодог хөгжимд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг”Мемори поп оркестр”-ын тоглолт энэ есдүгээр сарын 16-нд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Завь” кафед, задгай тайзан дээр болох гэж байна. Цахилгаан хөгжмийг симфони оркестртой хослон тоглох “ Мемори поп оркестр ”-ын сонгодог үдэшт үзэгчдийн сэтгэлд хоногшсон, дурсам...
урлаг соёл