news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Бүргэд нь том биетэй махчин шувуу ба Харцагынхан овогт хамаарна. 60 гаруй зүйл байхаас ихэнх нь Еврази, Африкаар нутагладаг байна. Бүсээс гадуурх нь: хоёр зүйл (Халзан бүргэд, Цармын бүргэд) нь АНУ, Канадад; есөн зүйл нь Төв ба Өмнөд Америкт, гурьан зүйл нь Австралид байдаг байна. Бүргэд нь бусад махчин шувуудаас хүчир... | байгал орчин |
Аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд байрлах Улаан цутгалан, хүрхрээгийн эргэн тойрон дөрвөн кмт “Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь” төслөөс хамгаалалтын бүс тогтоожээ. Хамгаалалтын бүс нь талуудын хамтын ажиллагаан... | байгал орчин |
Хээрийн галуу нь шувууны аймгийн галуу хэлбэртний баг нугасны овогт багтдаг. Голуудын хадтай хавцал, цохио, нуурын эгц өндөр эрэг ихтэй газраар өндөглөн зусдаг. Манайд Хэрлэн голын дундаас дээш, Хангай, Хөвсгөлийн уулархаг бүсын нуур голууд, Орог, Бөө цагаан, Тонхил, Цэцэг нуур, Завхан голын сав, Хар ус, Ховд гол, Ач... | байгал орчин |
Барилгын дараах гадаа талбайн эргэн тойрны тохижилт хийх нь барилгын компаниудын нэг чухал ажил билээ. Нялх моддыг тусгай машинаар зөөдөг ч том моднуудыг зөөхөд бэрхшээлтэй байдаг байна. Харин энэ асуудлыг шийдэхийн тулд мод зөөгчийг зохион бүтээжээ. Энэ төхөөрөмжид 12 метрийн өндөр, есөн метрийн өргөнтэй том модыг ачи... | байгал орчин |
НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн анхдугаар чуулган өнөөдөр Кени Улсын Найроби хотноо эхэллээ. Чуулганы төлөөлөгчид Монгол Улсын төлөөлөгчдийн тэргүүн, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюуныг Ассамблейн Ерөнхийлөгчөөр санал нэгтэй сонгов. НҮБ-аас хэрэгжүүлж буй байгаль орчинтой холбоотой үйл ажиллагааг зохицуулах ү... | байгал орчин |
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн дэргэд суух Байнгын төлөөлөгч О.Оч тус хөтөлбөрийн Гүйцэтгэх захирал А.Штайнерт итгэмжлэх захидлаа энэ сарын 22-ны өдөр Найроби хотноо гардуулав. Итгэмжлэх захидал гардуулах үеэр Байнгын төлөөлөгч, Элчин сайд О.Оч Монгол Улсын Засгийн газраас баримталж буй байгаль орчин, ногоон хөгжлийн... | байгал орчин |
Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр.Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 3-8 градус, Алтайн өвөр говиор 15-20 градус, бусад нутгаар 7-12 градус, өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгороор 25-30 град... | байгал орчин |
Агаарын бохирдлыг байгалийн хүчин зүйлээр тухайлбал галт уулын дэлбэрэлтээс үүссэн үнс нурам, утаанаас болж үүсдэг. Гэвч байгалийн хүчин зүйлсээс илүүтэйгээр хүний нөлөөтэйгээр агаар бохирдох болсон цаг. Үүний гол шалтгаан нь чулуужсан малтмал түлш бөгөөд үүнд чулуун нүүрс, тос, байгалийн хий хамаардаг. Эдгээр нь тээв... | байгал орчин |
Цөмийн энергийн газар, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ШУА-ийн Физик Технологийн хүрээлэн хамтран “Уран, шар нунтгийн талаар монгол эрдэмтэд” сэдэвт семинарыг өнөөдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний хүрээнд дэлхийн эрчим хүчний чиг хандлага, Монгол орон дахь ураны судлагдсан байдал, олборлолт, шар нунтгийн бол... | байгал орчин |
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 гра... | байгал орчин |
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говь болон Увс нуурын хотгороор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, б... | байгал орчин |
Нийтийн эзэмшлийн 85 гудамж, цэцэрлэгийн 66.5 га талбайн ногоон байгууламжийг 2014 онд арчилна. “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл”, хувийн хэвшил, аж ахйун нэгж байгууллагууд хамтран энэ жил нийтдээ 700 мянган м2 зүлэг, 90 мянган мод, 800 мянган сөөгөнд арчилгаа тордолгоо хийжээ. Нийслэлийн гудамж, цэцэрлэгүүд... | байгал орчин |
Төв аймгийн Баянхангай сум дахь Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслийн ойжуулалтын талбайд БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүд өнгөрсөн баасан гарагт мод тарилаа. Мөн мод тарихад УИХ-ын гишүүн О.Баасанхүү , БНСУ-ын “Мод тарьдаг хүмүүс” судалгааны бүлгэмийн гишүүд ,хэвлэл мэдээллийн ажилтнууд, Баянхангай сумын удирдла... | байгал орчин |
Шинжлэх ухаан, технологийн ололтыг ашиглан байгаль орчинд ээлтэй, хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй нийлмэл бүтээмжит бичил организмаар ой, газар тариалан, жимс жимсгэний ургацыг нэмэгдүүлэх, гэр хорооллын бохирдсон хөрсийг халдваргүйжүүлэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, хөнөөлт шавьжийн эсрэг үйлчлэлтэй биобэлдмэл, би... | байгал орчин |
Арц нь нян устгах, агаар цэвэршүүлэх өндөр үйлчилгээтэй тул амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлдэг ач тустай. Арц нь 1-3 метр өндөртэй мөнх ногоон бутлаг ургамал юм. Манай орны ойт хээр, шинэс, хушин ой, наранги хад, асгатай ууланд дөрвөн зүйл арц ургадаг. Тэдгээрийг хонин арц, Дагуур арц, ямаан арц, хуурамч арц ... | байгал орчин |
Эдгээр зурагнуудад нэг ч график дүрслэл, "Photoshop" ороогүй бүгд бодит юм. | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржын урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Латви Улсын Ерөнхийлөгч Андрис Берзиншийн айлчлалын албан ёсны бүрэлдэхүүнд багтсан тус улсын Хөдөө аж ахуйн сайд Янис Дуклавс Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Тувааныг хүлээн авч уулзжээ. Уулзалтын үеэр эрхэм сай... | байгал орчин |
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа гурван том хогийн цэг болох Нарангийн энгэр, Цагаан даваа, Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгүүдийн үйл ажиллагааг хариуцдаг. Тэгвэл саяхан Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгт 158 машин, 299 рейсээр 1530.35 тонн, Цага... | байгал орчин |
«Гайхалтай модод» нэртэй уг цэцэрлэгт хүрээлэнгийн эргэн тойронд аврага модод байралдаг гэнэ. Тус модод цэцэрлэгийн гол чимэглэл юм. Нарны эрчим хүчээр ажилдаг эдгээр модод борооны ус цуглуулж цэцэрлэгийн эргэн тойрон дахь ургамлыг усан оргилуураар дамжин усалдаг гэнэ. 18 ширхэг эдгээр модод 25-50 метр өндөртэй ба агаа... | байгал орчин |
Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлын нэг нь цөлжилт болоод байгаа билээ. Цөлжилт, газрын доройтолд өртөмтгий хуурай, гандуу бүс нутаг дэлхийн эх газрын нийт нутгийн 42 хувийг эзлэх бөгөөд энэ бүс нутагт нийт 1,5 тэрбум хүн оршин сууж байна. Цөлжилт, газрын доройтол нь гандуу бү... | байгал орчин |
Энэ жил “Цөлжилттэй тэмцэх өдөр”-ийг БОНХЯ, НҮБ-ын Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Цөлжилт ба Мазаала” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. НҮБ-аас 1994 онд жил бүрийн зуравдугаар сарын 17-ны өдрийг “Цөлжилттэй тэмцэх өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гаргасан байдаг. Монгол Улс цөлжилттэй тэмцэх ... | байгал орчин |
НҮБ-ын Ерөнхий ассамблейн 1995 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн зарлигаар жил бүрийн зургадугаар сарын 17-ны өдрийг Цөлжилт, ган гачигтай тэмцэх дэлхийн өдөр болгох шийдвэр гаргасан билээ. Монгол Улс энэ өдрийг 2008 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэх болсон юм. Мөн 1996 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцэд нэгдэн орж, ... | байгал орчин |
Нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Улаанбаатар хотын тоосжилтыг бууруулах зорилгоор сул шороон хөрс бүхий гудамж талбайг хайрган хучилттай болгож тохижуулж байгаа ажил болон гэр хороололд баригдаж буй цэцэрлэгт хүрээлэнгийн ажилтай танилцлаа. Улаанбаатар хотын ногоон ... | байгал орчин |
Олон улсын загасчлалын холбооны дээд амжилтыг Монгол улс эзэмшдэг юм байна. Тодруулбал, Герамны иргэн 2010 онд Сэлэнгэ мөрнөөс 155 см урт, 41 килограмм, 950 грамм жинтэй Тул загас барьж байжээ.Иймээс бид цэнгэг усны хаан Тул загасаа Монгол орны бахархал болгож хайрлан хамгаалах, өсгөн нэмэгдүүлэх, судлан мэдэх, эх оро... | байгал орчин |
: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 г... | байгал орчин |
Нийслэл хотын ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтын ажлын хүрээнд энэ жилийн нийслэлийн төсөвт нийт 5.8 тэрбум төгрөг төсөвлөгдсөн. Нийслэлийн төвийн зургаан дүүргийг хамарсан нийтийн эзэмшлийн гудамж талбайн ногоон байгууламжийн арчилгаа, нөхөн сэргээлт, хамгаалалтын ажил нь жилийн дөрвөн улиралд явагддагаараа онц... | байгал орчин |
Өнгөрсөн жил нийслэлчүүдийн сэтгэлд нийцсэн нэг наст цэцэг суулгах ажил энэ жил үргэлжилж байна. Эх орны хөрсөнд үрслүүлж, ургуулсан гоёмсог нэг наст цэцгийг Энхтайваны өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө, Нийслэл хүрээ өргөн чөлөө зэрэг гол гудамжуудад суулгаж байгаа юм. Мөн 22-ын товчоо, Доло... | байгал орчин |
-Баярлалаа. Ногоон үзэл, байгаль хамгаалах үзэл бол тухайн хүн улс төрийн аль намын гишүүн бэ гэдгээс үл хамаарч хүнд өөрт нь байдаг суурь үзэл юм. -Би экстрем ногоон үзэлтэн. Байгалийг нэгдүгээрт, хүнийг хоёрдугаарт тавьдаг. Хүн ам өсөх юм бол байгальд дарамт учруулах учраас, аль болох цөөн хүн амтай байсан нь дээр гэ... | байгал орчин |
БОНХ-ын сайд С.Оюун УИХ-ын Чуулганаар өнгөрсөн баасан гарагт батлагдсан "Ногоо хөгжил" бодлогын баримт бичгийн талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Эдийн засгийн өсөлтийг бий болгохдоо байгаль орчны доройтол, бохирдлоос сэргийлж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалан, хүн амын амьдарлын чанарыг сайжруулж, нийгмийн тэгш ... | байгал орчин |
НҮБ-аас зургаадугаар сарын 17-ны өдрийг цөлжилттэй тэмцэх өдөр болгон жил бүр зохион байгуулдаг. Энэ жил “Цөлжилт ба мазаалай” сэдвийн дор Мазаалай баавгай хамгааллын хөтөлбөрийн хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Хатагтай Сэзин Синаноглу, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарг... | байгал орчин |
Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдуны төрийн тахилгын ёслол ирэх оны зургаадугаар сард болох юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгатай уул, овооны тэнгэрийг тайх төрийн ёслолыг таван жилд нэг удаа үйлдэж байхаар тогтсон гэдэг. Бурхан Халдуны төрийн тахилга, тайлгыг уламжлалын дагуу хайрханы ... | байгал орчин |
Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатортой хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд Зоонозын лабораторийн оношилгооны төвийн захирал М.Нямсүрэн Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторийн (УМЭАЦТЛ) захирал Х.Бат-Амгалан, ерөнхий эмч С.Сугир, Орчноос шалтгаалах өвчний о... | байгал орчин |
Гангар хун нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагаст амьдардаг том шувуу юм. Манай оронд тайга, ойт хээр, тал, говийн бүсийн томоохон гол, нууруудад өндөглөн зусна. Биеийн урт нь 140-160 см, далавчаа дэлгэсэн урт 205-275 см ба 8-20 кг жинтэй байна. Хошуу нь шар өнгө давамгайлсан хар өнгөтэй. Гангар хун нь өргөн, их устай газр... | байгал орчин |
Монгол улсад уран олборлолтыг гадны компаниуд хайгуул нэрээр олборлож Дорноговь аймгийн Улаанбадрах сумын хүн ард ,мал амьтан байгаль орчин сүйдэж байгаа үйлдэлийг эсэргүүцсэн тайван жагсаалыг зохион байгууллаа. Жагсаал зохин байгуулагчид “Дорноговь аймагт байрлах Франц улсын “Арева” группын охин компани болох “Кожего... | байгал орчин |
1930 онд АНУ-ын Нью-Йорк хотноо газраас дээш 10 м-ийн өндөртэй төмөр замын шугам барьж байжээ. Аажмаар уг төмөр замаар бараа тээвэрлэх нь багасч ашиглахаа больсон байна. 1980 онд төмөр зам хаагджээ.Төмөр замыг нураахаас "Friends of the High Line" байгууллага аварсан байна. Тэд нэгэн сайхан санаа олж, хогын цэг байсан т... | байгал орчин |
Нийслэл Улаанбаатар хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж, хүн амын өсөлт, шинэ бүтээн байгуулалттай уялдуулан ундны усны шинэ эх үүсвэр шаардлагатай болсон. Монгол Улсын Засгийн газар БНСУ-ын “Койка” Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран “Яармагийн шинэ хорооллын усан хангамжийн эх үүсвэрийн” төслийг 2011... | байгал орчин |
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагааг зохион байгуулах журмыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас оруулан батлууллаа. Журам батлагдсанаар оршуулгын газрын хил хязгаарыг хэрхэн тогтоох, ямар тохиолдолд хаах нь тодорхой болсон. Мөн оршуулгын... | байгал орчин |
Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 27-29 градус дулаан байна. Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 м... | байгал орчин |
Монгол Улс, ОХУ-ын Ойн аж ахуйн салбарын хамтын ажиллагааны зөвлөлдөх II уулзалт энэ сарын 09-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж байна. Уулзалтад Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжлийн Дэд сайд Б.Тулга, ОХУ-ын Холбооны ойн агентлагийн орлогч дарга Панфилов Александр Викторович тэргүүтэй 2 талын төлөөлөгчид о... | байгал орчин |
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ онд ойгоос бэлтгэх модны хэмжээг баталлаа. Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатсан болон унанги модыг цэвэрлэж ойн байгалийн аясаараа нөхөн сэргэх нөхцөлийг хангаж, ойн эрүүл ахуйн орчныг сайжруулдаг ойн аж ахуйн арга хэмжээний нэг бол цэвэрлэгээний ог... | байгал орчин |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг болон Улсын Ерөнхий байцаагчийн албан даалгаврыг сурталчлан таниулах, хэрэгжилтийг хангуулах, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, “Ойн тухай” хуулийн хэрэгжилтийг нийслэл, орон нутагт шалгаж байна. Шалгалтаар гарал үүслийн гэрчилгээн дээрх он, сар, ө... | байгал орчин |
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө түр зуур секундэд 16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 29-31 градус дулаан байна. Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө за... | байгал орчин |
Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийн нөөц, хэрэглээ, түүнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор БОНХЯ, Туул голын сав газрын захиргаа хамтран “Туул форум”-ыг зохион байгуулан. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын төв, хойд хэсгээр 704 км урт зам туулан урсаж, нийслэлийн сая гаруй иргэнийг ундны усаар хангадаг Т... | байгал орчин |
Анх 1972 онд НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн зургаадугаар сарын 5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Үүнээс хойш НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр өөр өөр уриан дор зохион ба... | байгал орчин |
Өрхийн эмнэлгүүд уртасгасан цагаар ажиллахаар болжээ. Тодруулбал, нийслэлийн Эрүүл мэндийн газраас үүрэг өгсний дагуу Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг уртасгасан цагаар ажиллуулж эхлээд байгаа юм байна. Учир нь томуу, томуу төст өвчний тархалт их байгаатай холбогдуулан төвүүд даваа-баасан гарагт 08.00-19.00, бямбад10.00-... | эрүүл мэнд |
Энэ сарын 29-нд Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин клубын урд төмөр зам гараад хуучин карьерт 13 настай эрэгтэй хүүхэд тус нууранд сэлж байгаад амь насаа алджээ. Ойрын өдрүүдэд Улаанбаатар хотод 30-36 градус дулаан байгаа үед иргэд голын эрэг орох нь эхэсдэг. Туул голын хувьд үеэртэй байгаа бөгөөд бага насны хү... | байгал орчин |
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна. Үүлшинэ. Шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуурын бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ш... | байгал орчин |
Улаанбаатар хотын Захирагчийн Наран дахь ажлын алба, иргэдтэйгээ хамтран “Хөгжил бидний ирээдүй” оршин суугчдын бүлэг байгуулан ногоон байгууламж бүхий иж бүрэн цогцолбор амралтын талбайг Баянхошуунд байгуулжээ. “Сонгинохайрхан дүүргийн хувьд гэр хорооллын эзлэх хувь өндөр, хүүхэд хөгшид нарлан сууж, чөлөөт цагаа өнг... | байгал орчин |
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/293 дүгээр захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлолт хийх, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглосон... | байгал орчин |
Жил ирэх бүр газрын гадарга дээрх нуур, гол горхины түвшин багасч, олон нь бүрмөсөн ширгэсээр байна. Өнгөрсөн жилийн өдийд эрэг дээр нь амарч, хүүхэд хөгшидгүй тоглон наадаж, амьтан ургамал нь ундаалж байсан гол дээрээ очиход хоосон сайр угтахтай таарахад гайхах ч хэрэггүй болсон. Хүний буруутай үйл ажиллагаа үүнд гол... | байгал орчин |
Үүлшинэ. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 14-16 градус дулаан байна. : Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутга... | байгал орчин |
Чацаргана, түүний анагаах увидас нь дэлхийн шинжлэх ухааны сүүлийн 50-иад жилийн судалгаагаар жимс, жимсгэнийн дотор хүнс тэжээлийн болон эмчилгээ сувиллын шинж чанарын хувьд хамгийн үнэтэй нь чацаргана болохыг тогтоосон нь түүний найрлагад аминдэм, тэжээлийн болон бусад биологийн идэвхит бодисууд иж бүрэн байдагтай хо... | байгал орчин |
Шөнөдөө үүл багасна, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө дулаарч 17-19 градус дулаан байна6 Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 мет... | байгал орчин |
Монголын шувуудын өдөрлөгө энэ сарын долоонд болно. Тодруулбал, Монгол оронд гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор шувуу судлалын салбар сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа боловч шувуу ажиглах аялал нь харьцангуй хожуу буюу 1990-ээд оны дунд үеэс аялал жуулчлалын зах зээлд нэвтрэн, ихэнх жуулчны бааз... | байгал орчин |
Дэлхийн байгаль орчны өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий Ассемблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тунхаглан зарлажээ. Энэ нь байгаль орчны хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан сурталчилгааны томоохон үйл ажиллагаа бөгөөд жил бүр өө... | байгал орчин |
Газрын асуудал хот, суурин газраас хальж хөдөө талд ч “эрчээ” авч байна. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу Жаргалант тосгон нийслэлээс 50 гаруй км-т алслагдсан хөдөө нутаг. Хотын иргэдийг сүүгээр хангадаг гол эх үүсвэр болсон энэ тосгоны малчид сүүлийн жилүүдэд нутагтаа багтаж шингэх газаргүй болжээ. Нэг үгэ... | байгал орчин |
Хатаж ширгэхдээ тулаад буй Улиастайн голын эх болох 22818.1 га газрыг нийслэлийн тусгай хамгаалатад авах тухай өнөөдөр НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн баталлаа. Тус голы сав газар нь Хэнтий нурууны урд хэсгийн салбар уулсад багтдаг 43.6 км урт гол юм. Хүний буруутай үйл ажиллагаанаас болоод ойрын хэдэн жил голын урсгал т... | байгал орчин |
Эх дэлхийдээ барих хүн төрөлхтөний сайн үйлс 60 хоромоос илүү их байх утга агуулгаар анх тэмдэглэж эхэлсэн үйл ажиллагаа дэлхийн олон хот суурин газрын хүмүүсийг хамарч жилээс жилд өргөжиж байна. Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-аас Эх дэлхийн цаг-2014-ийн үргэлжлэл болгож “улс орон даяар Панданы хайрыг түгээцгэээе”... | байгал орчин |
Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч дарга Т.Бат-Эрдэнэд НИТХ-ын дарга Д.Баттулга Богдхан уулын хязгаарлалтын бүсийн хилийг өөрчлөх талаар санал боловсруулахыг даалгажээ. Богдхан уулын бүс нутаг нь төрийн хамгаалалтын бүс бөгөөд тус газарт иргэд амьдарч болохгүй юм. Гэвч хууль дүрмээ мөрд... | байгал орчин |
Хөшигтийн хөндийд баригдах шинэ нисэх буудлын ажил өнгөрсөн жилээс эхэлсэн билээ. Буудлын барилгын ажлыг 43 сарын хугацаанд барьж дуусгахаар төлөвлөсөн байна. Нийт 1290 хоногоос 900 хоног үлдсэн гэнэ. Хөшигтийн хөндийн 1200 га газарт 30 гаруй барилга байгууламж, бие даасан дэд бүтэцтэй нисэх буудал баригдах юм. Өнөөдри... | байгал орчин |
"Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг зохистой ашиглах арга туршлагаас хуваалцах уулзалт, сургалт” энэ сарын 23-ны өдрийн 11.00-14.30 хүртэл Хэвлэлийн Хүрээлэнд болно. Тус сургалтад НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон БОНХЯ-ны төлөөлөл оролцож, яагаад Монгол орон ногоон эдийн засгийг дэмжих хэрэгтэй вэ?, уур амьсгалы... | байгал орчин |
“Монголын эрчим хүч-2014” олон улсын хурал эхэллээ. Эрчим хүчний яам, Эрчим хүчний хөгжлийн төв, Эрчим корпорациас зохион байгуулж буй энэ хуралд АНУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон,Франц, Тайланд, Герман,Их Британи зэрэг 13 орны төлөөлөгч, эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниуд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагу... | байгал орчин |
Нийслэлийн 85 гудамжийг энэ жил цэцэрлэгжүүлэн тохижуулах төлөвлөгөө гаргасан. Энэ тохижилтонд оролцох 90 цэцэрлэгчийг бэлтгэх сургалт эхэлжээ. Тодруулбал, тус сургалтыг Японы Жайкагийн багш нар гурав хоног удирдан явуулах бөгөөд “Улаанбаатар хотыг ойжуулах төсөлд технологийн дэмжлэг үзүүлэх нь” сэдвийн хүрээнд танхим... | байгал орчин |
Нийслэлийн хэмжээнд энэ сарын 24-нд зуслангийн бүсэд цэвэрлэгээ хийхээр болжээ. Цэвэрлэгээний нээлт тус өдөр Сүхбаатар дүүргийн "Зунжин" худалдааны төвийн өмнөх талбайд болох юм байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой байгуулсан санамж бичгийн хүрээнд их, дээд сургуулийн оюутнууд их ... | байгал орчин |
Өндөр Хунцан их ууланд хэсэг анчид ан хийж яваад нэгэн буга шархатуулаад булгийн эх рүү оруулаад алдчихжээ. Харуй бүрий болсон учир маргааш өглөө гэгээ орсны дараа шархтай буганы мөрөөр мөшгөн хөөжээ. Гэтэл булгийн эхний усан дотроос нөгөө буга гэнэт босож дүүлэн одсон аж. Анчид тэр булгийг шархтай буга анагаасан ид ши... | байгал орчин |
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороо орно. Салхи баруунаас баруун хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна. Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.... | байгал орчин |
Нийслэлийн захирагчийн ажлын алба, Нийслэлийн байгаль орчин ногоон хөгжлийн газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар болон "Эгэл амьдралын мөр" ТББ, Монголын оюутны холбоо, Батлан хамгаалахын их сургууль хамтран энэ сарын 25-ны өдөр зуслангийн ногоон бүсэд нийтийн их цэвэрлэгээг зохион байгууллаа. Их цэвэрлэ... | байгал орчин |
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд 985, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 1600, Баянгол дүүрэг 2440, Баянзүрх дүүрэг 1791, Сонгинохайрхан дүүрэг 18017, Сүхбаатар дүүрэг 2520, Чингэлтэй дүүрэг 16232, Хан–Уул дүүрэг 10234, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл-50.000, ног... | байгал орчин |
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, “Шинэ технологийн нэгдсэн Соно төв” ТББ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа БОНХЯ-ны Хаан танхимд боллоо. Талуудыг төлөөлж БОНХ-ийн Дэд сайд Б.Тулга, “Шинэ технологийн нэгдсэн Соно төв” ТББ-ын ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат нар гарын үсэг зурав. Энэхүү сана... | байгал орчин |
БНСУ-ын KOICA-гийн хог хаягдлын дахин боловсруулах үйлдвэр энэ сард ашиглалтад орно. Нарангийн энгэрийн хогийн цэгийн гялгар болон цаасан уутаар гол түүхий эдээ хийх энэ үйлдвэрт нийт 60 ажилчин хоёр ээлжээр ажиллана. Тус үйлдвэр нь өдөрт 50-60 тонн хог хаягдлыг ангилан ялгаж, 200 кг гялгар уутыг бутлан тонн гаруй ... | байгал орчин |
Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна. Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч цасан бол... | байгал орчин |
Маргааш төвийн аймгуудын зарим нутгаар шөнөдөө хур тунадас, нойтон цастай. Зүүн аймгуудын ихэнх нутгаар шөнөдөө, зарим газраар өдөртөө цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар 16-18 метр хүрч, цасан болон шороон шуурга шуурна. Нөгөөдөр баруун болон төвийн нутгийн хойд, 15,16-нд н... | байгал орчин |
Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Ногоон хөгжлийн бодлогыг хөгжлийн тулгуур бодлогын нэг болгох” зорилт дэвшүүлсэн билээ. Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих, ногоон хөгжлийн загварыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Байгаль орчинд ээлтэй техник, технологи – 20... | байгал орчин |
БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболдын орон нутагт ажиллах томилолт Говь-Алтай аймагт үргэлжилж байна. Тус аймгийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг “Алтайн хүдэр” компанийн удирдлагуудтай уулзаж өнгөрсөн онд БОНХЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Д.Энхбатаар ахлуулсан ажлын хэсги... | байгал орчин |
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим, говийн нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уул... | байгал орчин |
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан энэ сарын 20-нд болно. Хуралдаанаар Балансаас балансад шилжүүлэх тухай /Сонгинохайрхан дүүргийн I хорооны 3Буянт манал3 өрхийн эмнэлгийн хуучин барилга байгууламжийг 3Хүнс хангамж төв3 ОНӨААТҮГ-т шилжүүлэх/, Хүүхдийн урлан бүтээх төвийн дүрэм батлах тухай, Улиастайн го... | байгал орчин |
: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 13-15 градус дулаан байна. : Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Баян-өлгийн өмнөд, Завхан, Говь-алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 3-8 г... | байгал орчин |
Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 11-13 градус дулаан байна. Үүлэхрэг. Ихэнх нутгаар нойтон цас орно. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч цасан шуурга шуурна. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус ... | байгал орчин |
- Зодог тайлаагүй. Харин сүүлийн үед уралдаан, тэмцээнд оролцохоо цөөлсөн. Яагаад гэвэл, тэр болгон боломж олдохгүй байна. Тэгээд ч Баруун Европт ази царайтай, тэр тусмаа монгол хүн зодолдоно гэдэг хэцүү шүү дээ. Үүнийг би арваад жил тэнд асгаруулсан хөлс, өөрийн туршлагаасаа мэдэрсэн. Надад тулалдах боломж бага ол... | байгал орчин |
-Уулаараа цастай байна. Өнгөрсөн долоо хоногт зарим газарт 20 гаруй см зузаан цасан бүрхүүл тогтсон. Гэхдээ хөвсгөр цас байсан учраас өдөртөө хайлсан. -Сибирь нутгаас хүйтэн агаарын масс шилжихдээ их даралттай манай нутгаар дайрч байгаа юм. Их даралтын орон нь цас, бороо орох хүчин зүйлийг бие болгодог. -Баруун, төвийн... | байгал орчин |
Монгол улс НҮБ-ийн дөрвөн байгууллагаас санаачилсан "Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл"-ийн эхний орноор шалгаран жил гаруй хамтран ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд "Монгол улсын ногоон эдийн засгийг дэмжих ногоон эдийн засгийн төлөөх түншлэл" семинар өнөөдөр Улаанбаатар зочид буудлын хөх асарт болно. | байгал орчин |
Хаврын тэнгэр аашаа нэг үзүүлж байна. Өчигдөрхөн 11 хэм дулаан байсан бол өнөөдөр гэнэт цаг агаар муудаж, цас орж, шуурч эхэллээ. Орон нутагт бүр хэцүүхэн байгааг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдэгдлээ. Нийт нутгаар цас орж, хүйтэрч байгаа бөгөөд ирэх долоо хоногийн эхний өдрүүдэд ч мөн цаг агаар таагүй байх ... | байгал орчин |
Онцгой байдлын ерөнхий газраас дараах мэдээллийг өгч, сэрэмжлүүллээ. Маргааш нөгөөрөөс баруун болон төвийн нутгаар, 18-нд баруун зүгийн нутгийн хойд хэсэг, төвийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар хур тунадас орно. Энэ үед салхи 18-нд баруун зүгийн нутгаар, 19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон ц... | байгал орчин |
Хаврын хуурайшилттай улиралд ой хээрийн түймэр их гарсаар байна. Хилийн 0146 дугаар ангийн дугаар заставын хариуцсан хэсэг, хилийн дугаар тэмдгийн чиглэлд улсын хилээс 14 километрт ой хээрийн түймэр гарч, хилийн дагуу 60 орчим километр газар шатжээ. Түймрийг унтраах ажилд онцгоы байдлын ажилтнуудаас гадна хилийн отряд... | байгал орчин |
БОНХЯ, МҮХАҮТ, ШУА хамтран зохион байгуулдаг "Байгальд ээлтэй технологи-2014" үзэсгэлэн өнөөдөр МҮХАҮТ-д нээлтээ хийлээ.Үзэсгэлэнгийн гол зорилго нь: -Байгаль орчинд ээлтэй, хаягдал, бохирдол, доройтлыг бууруулах техник, технологийн шийдлийн эрүүл хайгуул хийх, мэдээллийн сан бүрдүүлэх -Үйлдвэрлэлийн зориулалтаар ашиг... | байгал орчин |
Увс нуурын ай савын Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн Хамгаалалтын захиргаанаас Увс нуурын дархан цаазат газарт гал түймрээс урьдчилан сэргийлэх сурталчилгаа хийж батламж тараажээ. Түүнчлэн 30 гаруй өрхийн 150 орчим хүнд Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль, дүрэм, журмын талаар танилцуулсан байна. Мөн Түргэ... | байгал орчин |
“Мянган төгөл” арга хэмжээг “ ” гэсэн уриан дор Чингэлтэй дүүрэгт байрлах Шадивлангийн аманд өнөөдөр зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг “Эх гоёот" медиа групп ХХК, Байгаль орчны яам болон Ойн хэлтэстэй хамтран зохион байгуулав. | байгал орчин |
Бидний өдөр тутмын хэрэглээ болсон зажилдаг бохь иргэншил бараадан амьдардаг шувууны үхлийн шалтгаан болдгийг АНУ-ын эрдэмтэд судалгааныхаа явцад тогтоожээ. Бяцхан шувуу гудамжинд хаясан бохийг талхны үртэстэй андууран залгидаг. Гэвч наалдамхай бохь хоолойд гацаж, уг шувуу хоол унд идэж, шингэн зүйл ууж чадалгүй явсаар... | байгал орчин |
Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 18-23 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 1... | байгал орчин |
Монголын эрдэмтэд газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүллээ. Тодруулбал, ХААИС-ийн Эрдэм шинжилгээний сургалт үйлдвэрлэлийн “Нарт” төв “Очир-Алдар” компанитай хамтран лабораторид элитролизын аргаар ионжуулсан ус, хүчиллэг ус болон ашигт бактерийн бордоо гэсэн гурвалсан бүтээгдэхүүн гарган авчээ. Уг эко баг... | байгал орчин |
Зах хязгааргүй тал нутаг, говь цөл, сүрлэг өндөр уулсаас бүрдсэн Чингис хааны эх нутаг жилийн 260 хоногт нартай байх бөгөөд өвөлдөө -40, зундаа 40 градус хүрдэг. Газар нутгийнхаа хэмжээгээр дэлхийд 19-д ордог тус улсад 1 кв.километр талбайд 1.7 хүн оршин суух боломжтой бол нэг хүнд 13 морь ногддог ажээ. Монгол Улсын ни... | байгал орчин |
Ойрын хоногуудад төвийн нутгаар их цас орж, цасан шуурга, говь талын нутгаар шороон шуурга шуурч, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр... | байгал орчин |
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүнд даацын автомашины тээвэрлэлтэд тавигдах хяналтыг эрчимжүүлэх тухай” А/293 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцөөс элснээс бусад нөөц ашиглаж бу... | байгал орчин |
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс хаврын тохижилтын ажил эхэлж буйтай холбоотойгоор Гандангаас Саппорагийн уулзвар, Амарсанаагийн гудамжнаас "Од" кино театр хүртэлх явган хүний замын нуух цэвэрлэж, Энхтайваны өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөөний хооронд 25000 ширхэг мод, 8000 метр урт шар хуайс, хайла... | байгал орчин |
Маргаашнаас Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, 07, 08-ны өдөр төвийн нутаг, 09, 10-ны өдөр зүүн зүгийн нутгаар эрс хүйтрэх аж. энэ үеэр салхи 18-20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч сэрүүсэхийг анхааруулж байна. иймд иргэд хол газар явахдаа цаг агаарын мэдээг сонсож, болзошгүй аюул ослоос сэрэмжлэхийг ... | байгал орчин |
Төвийн нутгаар өчигдөр оройноос цас орж, говь талын нутгаар шороон шуурга шуурсан юм. Онцгой байдлын ерөнхий газраас авсан мэдээллээр иргэдээс төөрсөн, зам хаагдсан гэх мэдээлэл ирээгүй гэнэ. Харин Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн чиглэлийн замд хальтиргаа гуулга үүсээд байгааг анхааруулав. Тэгвэл нийслэлийн хэмжээнд... | байгал орчин |
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна. Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруу... | байгал орчин |
БОНХЯ “Монголын Цэцэрлэгжүүлэгчдийн мэргэжлийн байгууллагуудын нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран зохион байгуулж буй Цэцэрлэгжүүлэгчдийн улсын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр МҮЭСТО-ны Бага танхимд боллоо. Түүнчлэн энэ үеэр “Ногоон Хэрэм-Ойжуулалт”-2014 тарьц, суулгацын үзэсгэлэн гарчээ. Энэ удаагийн наймдахь үзэсгэлэнд 50 г... | байгал орчин |
-Өнгөрсөн хоногт Улаанбаатар хот болон Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай, Төв зэрэг есөн аймгийн зарим нутгаар цас орсон. Харин өнөөдөр Төв болон зүүн зүгийн нутгаар үүлэрхэг. Зүүн зүгийн нутгийн зарим газар болон төвийн нутгийн зүүн хэсгээр цас орно. Бусад нутгаар багавт... | байгал орчин |
Сэлэнгэ аймгийн Тариаланчдын зөвлөгөөн энэ сарын 24-нд Сүхбаатар хотод болжээ. Монгол Улсыг гурил, талхаар хангах ариун үйлсэд гар бие оролцож, хүнсний аюулгүй байдлыг сахин хамгаалж яваа Сэлэнгийн тариаланчдын зөвлөгөөнд ҮХАА-н дэд сайд Ц.Туваан оролцсон байна. ХААН банкны бизнесийн зөвлөх М.Батбаяр, эдийн засагч, ний... | байгал орчин |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.