news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Германы хамгийн сайн багажаар манайх ой модоо тоолж байгаа юм байна. Энэхүү ажлыг Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн дарга Ш.Оч гардан удирдаж байгаа юм. Тэрээр “Шинэсний үр гэдэг нь энгийнээр хэлэхэд боргоцой юм. Гэхдээ үр гээд газарт унасан хатсан, норсон болгоныг түүдэггүй. Энэ бол нарийн технологийн дагуу явагддаг ... | байгал орчин |
Хан Хэнтийн дархан цаазат газар нь гурван аймгийн найман сумыннутгийн 1,748,103.89 гаталбайг хамран оршдог. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулинд зааснаар ДЦГ-ыг байгалийн хэв шинж, төлөв байдал, хөрс, ус, ургамал, амьтны аймгийн онцлог, хүний үйл ажиллагаанд өртөх байдал зэргийг харгалзан үзэж онгон бүс, ха... | байгал орчин |
: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна. : Багавтар үү... | байгал орчин |
Нарнаас ирж буй хэт ягаан хортой туяанаас эх дэлхийг маань хамгаалагч дэлхийн “бамбай” озоны давхаргын талаар та юу мэдэх вэ ? сэдвээр нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд асуулт хариултын уралдаан зарлажээ. Сургуулиуд 10-12 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн гурван хүний бүрэлдхүүн бүхи... | байгал орчин |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын Шинэ тосгон хөдөлгөөнтэй хамтран хот тохижилт, ногоон байгууламжийн чиглэлээр БНСУ-д тохижилт үйлчилгээний компаниудын ажилтныг сургалтад хамруулах гэж байна. Сургалтад Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Баянгол Шинэ өргөө ОНӨААТҮГ-ын хог хаягдлын... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны 48 дугаар зарлиг, МХЕГ-ын даргын 179 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 14 хоногийн аян зарлан аймаг, нийслэл, сум, суурин газруудын төв замууд болон эгзэгтэй цэгүүдэд хяналт шалгалтыг эхлүүлжээ. Хяналт шалгалтад аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны хяналтын 140 гаруй у... | байгал орчин |
"Жи энд Юу гоулд" компани Баянхонгор аймгийн Гурван булаг сумын "Өвөр хөшөөт" хэмээх газар хөрс хуулалтаа эхлүүлсэн байна. Байдал ийн хүндэрсэн учир иргэдийн төлөөлөл Монгол улсын Ерөнхийлөгчид хандан мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдэлд, "...компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар анха... | байгал орчин |
Улаанбаатар хотын 52 байршилд газар өмчлүүлэх ажил эхнээсээ хэрэгжиж, эхний таван байршилд газар өмчлөх 14954 иргэнийг онлайнаар/цахим түүврийн аргаар/ шалгаруулсан. Эдгээр шалгарсан иргэд наймдугаар сарын 19-нөөс эхлэн ажлын арван хоногт багтаан иргэний цахим үнэмлэхтэйгээ харьяа дүүргийн Өмчийн харилцааны газарт ханд... | байгал орчин |
"Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл", "Босоо Хөх Монгол" ТББ хамтран Увс аймгийн Хяргас суманд голын голдрил дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, алт олборлож байсан Хятадын хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээлэл хийлээ. Увс аймгийн Хяргас суманд Хятадын хөрөнгө оруулалтай “Цэрэнбадам” гэх ко... | байгал орчин |
Багавтар үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтн... | байгал орчин |
Монгол Улсын Засгийн газраас “Намрын ногоон өдрүүд 2014” нэгдсэн арга хэмжээ Улаанбаатар хотноо ес дэх жилдээ болох гэж байна. Хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлыг сайжруулах, эх орны хөрсөнд тарьж ургуулсан шинэ ургацын жимс ногоо, хүнсний үйлдвэрийн бүтээгдэхүүний дээжийг хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх, сурталчл... | байгал орчин |
Одоогоос 5 жилийн өмнө АНУ-ын Пийбоди Энержи компани Булган аймгийн Сайхан сумын нутагт орших Эрээний уурхайн 18 гаталбайд ашиглалтын дараах техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийсэн билээ. Харин намрын налгар энэ өдрүүдэд энэ талбайгаас хадлан хадаж, хадсанаа хаман боож байна. 2009 оны долдугаар сараас эхлэн нэг... | байгал орчин |
Удахгүй аж ахуйн нэгж, компаниуд ургацаа хурааж авна. Иймээс Стандарт хэмжил зүйн газраас хүнсний буудайны стандартыг мөрдөн ажиллахыг зөвлөж байгаа юм. Стандартчиллын Үндэсний Зөвлөлийн 44 дүгээр тогтоолоор Хүнсний буудай, Техникийн ерөнхий шаардлага MNS 0097: 2010 стандартыг баталсан. Хүнсний буудайны стандарт нь анх... | байгал орчин |
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль шинээр батлагдан мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг энэ сарын 5-аас эхлэн хоёр долоо хоногт нэг удаа баасан гарагт 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд хүлээн авна. И... | байгал орчин |
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга С.Оюун, тус хорооны ажлын албаны дарга Ж.Эрдэнэцогт нар “Бүтээн байгуулалтын цаг”-т оролцож мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн ажлын үр дүнд хүйтний улиралд агаар дахь хүхэрлэг хийн х... | байгал орчин |
Энэ жил 1.3 сая тонн байгалийн хадлан, 60.0 мянган тонн тэжээл бэлтгэхээр төлөвлөж байна. Хадлан бэлтгэл одоогийн байдлаар 5000 гаруй дугуйт трактор, 1400 морин хадуур, 1100 хөдөлгөөнт гар хадуур, 453 хаман боогчтой хадлангийн салаа, малчид, иргэд нийт 280 гаруй мянган хүн ажиллаж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 390.0 ... | байгал орчин |
Нийслэлийн Засаг даргын 2014 оны долдугаар сарын 25-ний өдрийн А/648 дугаар захирамжийн хүрээнд хог хаягдлын зориулалтын уутыг энэ сарын 1-ний өдрөөс айл өрхүүдэд тарааж эхэлнэ. Хог хаягдлын уут авах талоныг /9, 10, 11, 12/ сард хэсгийн ахлагч нар айл өрхүүдээр тараана. Иргэд оршин суугчид хог хаягдлын уут авах цэгүүди... | байгал орчин |
Самар ургадаг хушин ойн нийт талбай 683.9 мянган га, нөөц 120.8 сая шоометр бөгөөд Монгол улсын байгалийн ойн талбайн 5.6 хувь, ойн нөөцийн 9.2 хувийг эзэлдэг. Хушин ой нь усыг зохицуулан хамгаалах, цэвэршүүлэх, хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, амьтан, ургамал, би... | байгал орчин |
: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө сэрүүсч 15-20 градус, Их нууруудын хотгор болон Алта... | байгал орчин |
Солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 гра... | байгал орчин |
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд бохирдол ихтэй хуучин зуухыг бүрэн шаталттай сайжруулсан зуухаар солих ажлыг эхлүүлснээр өнгөрсөн онд 29000 хуучин зуухыг хэрэглээнээс гаргасан гэж “ ” төслөөс мэдээллээ. Энэ жил ч гэсэн энэхүү ажлыг үргэлжүүлэн Улаанбаатар хотын 15293 өрхөд хөнгөлөлттэй үнэ... | байгал орчин |
Урьдчилсан балансаар 466.6 мянган тонн үр тариа, үүнээс 439.8 мянган тонн буудай, 154.7 мянган тонн төмс, 100.2 мянган тонн хүнсний ногоо, 47.8 мянган тонн тосны ургамал, 41.2 мянган тонн малын тэжээлийн ургамал урьдчилсан байдлаар хураан авах төлөвтэй байгаа аж. Энэ нь нэг га-гаас дунджаар 15.2 цн буудай, 116.3 цн тө... | байгал орчин |
Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам болон National Geographic Traveler Монгол сэтгүүл хамтран зарласан “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн уралдаанд түрүүлэгчдийн шагналыг Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны "Хаан танхим"-д гардууллаа. Энэхүү уралдаан монгол орны өнцөг булан бүрт байгаа фэйсбүүк хэрэглэгчдийн дун... | байгал орчин |
Манай оронд 1990-ээд оны эхэн хүртэл хууль бус мод бэлтгэл байгаль орчны эсрэг хэргийн 10 хувийг л эзэлж байсан бол одоо хууль бусаар ашигт малтмал олборлох, мод бэлтгэх үйлдэл экологийн гэмт хэргийн 1,2 дугаар байрт нэрлэгдэж байна. Улс дамнасан энэ төрлийн гэмт хэргийн улмаас дэлхийн хэмжээнд жилд 10 тэрбум ам.доллар... | байгал орчин |
“Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Алтан намар-2014” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн үзэсгэлэн худалдааг өнгөрсөн сарын 15-ны өдрөөс э... | байгал орчин |
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Денвер хот дахь өргөмжит консул Жеймс Вагенлендер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Жеймс Вагенлендер Засаг даргатай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Нисэхээс ирэх замдаа та бүхний хийж буй аж... | байгал орчин |
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн захирамжаар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн айл өрхүүдэд хог хаягдлын зориулалтын уут тараахаар болсон. Түр завсардаад байсан энэхүү ажил энэ сарын 1-нээс эхлэн дахин хэрэгжиж эхлсэн. Мөн иргэдээс ирсэн санал... | байгал орчин |
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай байгуулсан гэрээний дагуу “Хотын хөгжлийн дэмжих Шинэ тосгон холбоо” нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хог тээвэрлэлт,зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд хяналт тавьж байгаа. Энэ хяналтын хүрээнд НИТХ-ын Тэргүүлэгчдийн орчны тохижилтыг сайжруулах 2012 оны 61... | байгал орчин |
АНУ-ыг Нью Мексико мужийн Зүүн Өмнөд эргийн Судалгаа мэдээллийн төвийн захирал Пол Робинсон нь уул уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр 35 жил ажилласан. Тэрбээр Монгол Улсад урьд нь долоон удаа ир, байгаль орчны чиглэлээр ажиллаж байсан бөгөөд энэ удаад “Дэлхийн Монгол-Ногоон Нэгдэл” ТТБ-ын урилгаар Дорноговь аймгийн У... | байгал орчин |
Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 26-31 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан бай... | байгал орчин |
Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 20-25 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав, говийн бүс нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. С... | байгал орчин |
Гүзээлзгэнэ нь аскорбины хүчлээр баялаг тул бие организмыг ерөнхийд нь бэхжүүлэн сайжруулдаг. Гүзээлзгэнээр компот чанаж уухад амны цангааг сайн тайлдаг. Тулай өвчин болон бөөр чулуужих өвчинд анагаах үйлчилгээ үзүүлнэ. РР амин дэмээр баялаг учраас нойргүйдэл, уур уцаар, ядаргаа зэргийг сайн эмчилнэ. Шүдний буйлыг бэхж... | байгал орчин |
Богдхан ууланд ойн цэвэрлэгээ нэрээр хүмүүс мод огтолж байгаад, хоёр хүн хүнд гэмтсэн гэх мэдээлэл цахим ертөнцөөр олон нийтэд мэдээлсэн байсан. Гэтэл үнэн бодит эсэхийг Богдхан уулын хамгаалалтын захиргааны ажилтан М.Соёлмаагаас тодруулахад ташаа бөгөөд албан эх сурвалжгүй мэдээлэл цацагдсан хэмээн хариулжээ. Жил бүр... | байгал орчин |
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө... | байгал орчин |
: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөн... | байгал орчин |
Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Алтай, Хангайн уулархаг нутгаар 6-11 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 17-22 градус, бусад нутгаар 10... | байгал орчин |
БНХАУ-ын Гуанжоу хотын “Чамлун Сафари” амьтны хүрээлэнд гурван ихэр хулсны баавгай бамбарууш мэндэлжээ. Эдгээр гурван бамбарууш тус бүр 83, 90, 122 гр жинтэй төрсөн бөгөөд дэлхий дээр байгаа цорын ганц “гурван ихэр бамбарууш” юм. Тус амьтны хүрээлэнгийн менежер Донг Гушиний хэлж байгаагаар, ээж баавгай нь эдгээр гурва... | байгал орчин |
Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дула... | байгал орчин |
Булган аймгийн Байгаль орчны газраас Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран хууль бус мод бэлтгэл, ан агнуур, жимс жимсгэний хяналт шалгалтыг энэ сарын 15-17-ны өдүүдэд хийх ажлын удирдамжийн дагуу Төлүүгийн даваа, Дондогийн булгийн цайны газрууд, агуулахад хийж, иргэдэд “Амьтны тухай хууль”, БОНХЯамны... | байгал орчин |
Энэ жилийн хүнсний ногооны эрт ургац хураалт эхэлжээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан өнгөрсөн өдрүүдэд газар тариалангийн бүс нутгуудаар явсан юм. Нар хур тэгширсэн сайхан зун болсон учраас ургац арвин байна. Улсын хэмжээнд нийт 428.1 мянган га-д тариалалт хийснээс 314.8 мянган га-д үр тариа тариалжээ. Үүнээ... | байгал орчин |
Манай улс оны эхээр 45 сая толгой малтай гэдгийг дуулсан гаднынхан гайхах нь элбэг. Зарим нэг нь “Нэг хүнд хэдэн мал оногдож байна” гээд шүүрс алдах нь холгүй. Гэвч бид махаа гаднын оронд экспортолж чаддаггүй. Чаддаггүй гэж манай малын махыг авдаггүй. Учир нь малын гаралтай өвчин элбэг гардаг учир өвчтэй малын мах худ... | байгал орчин |
Увс аймгийн 20 иргэн нийт 39,5 га талбайд ургуулсан таримал ойгоо 12.500.000 төгрөгөөр төрд худалджээ. Түүнчлэн Дархан-Уул аймгийн “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ 10 га, “Захын ойн төгөл” ХХК 2 га газрын таримал ойгоо төрд худалдсан байна. | байгал орчин |
Монгол Улсын нутаг дэвсгэрээс хууль бусаар гаргасан 22 үлэг гүрвэлийн олдворыг эх оронд нь буцаах ажилд чухал хувь нэмэр оруулсан сайн дурын арван ажилтанд манай улсын Засгийн газар талархлалаа илэрхийлж “Монголын Үлэг Гүрвэлүүд” хүндэт өргөмжлөл гардууллаа. Энэхүү өргөмжлөл нь Монголын палеонтологийн үнэт, хосгүй өви... | байгал орчин |
Ердийн солонгыг бүгд харсан биз ээ. Тэгтэл бас шөнийн солонго байдаг бөгөөд үүнийг тэр бүр харах боломжгүй аж. Саран дээр ойсон нарны бүдэгхэн тусгалаас болоод энгийн нүдээр харахад сарны солонго цагаан өнгөтэй мэт санагдна. Гэсэн хэдий ч гэрэл зурагчид энэхүү хосгүй үзэгдлийг дурандаа буулгаж чаджээ. Харамсалтай нь са... | байгал орчин |
Цаг уурын байгууллагаас энэ сарын 7-9-ны хооронд ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үерийн аюулын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Энэ сарын 7-нд баруун болон төвийн нутгаар, 8, 9-нд ихэнх нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст бороо орно. Салхи энэ сарын 7, 8-нд говь талын нутгаар, 9-нд з... | байгал орчин |
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас бүртгэн хүлээн авч байгаа юм. Гэвч тус газрын зүгээс үл хамаарах шалтгаанаар өргөдөл хүлээн авах үйл ажиллагаа нь тодорхойгүй хугацаагаар хойшлоод байгаа гэнэ. Иймд өргөдөл хүлээж авах хугацааг олон ний... | байгал орчин |
Дархан-Уул аймаг энэ онд 160 га талбайг ойжуулахаар ажиллаж байна. Аймгийн удирдлагууд болон ажлын хэсгийнхэн орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэж байгаа ойн зурвас байгуулах ойжуулах ажилтай танилцсан байна. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ, сумдын болон аймгийн Байгаль орчны газрын төлөөллүүд багтжээ. Эн... | байгал орчин |
Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 25-30 градус, б... | байгал орчин |
Монгол Улс болон Байгаль нуурын бүс нутгийн хүрээлэн буй орчны асуудалд анхаарал хандуулж буй хувь хүн, албан байгууллага, агентлаг, академик хүрээлэн, төрийн бус байгууллага хамарсан байгаль орчны асуудлаархи олон улсын шинжлэх ухаан-практикийн бага хурал Буриадын нийслэл Улаан-Үүд хотод болж байна. Арав дахь удаагийн... | байгал орчин |
Өнгөн тал нь сайхан ч мөн чанартаа базаахгүй зүйлийг монголчууд “Гаднаа гяланцаг, дотроо паланцаг” хэмээдэг. Үүнтэй төстэй нэг ургамал байна. Нэг их гоё шар цэцэгтэй хэр нь угтаа бол хөрсний “алуурчин” юм тэр. Хөрсний үржил шимийг ховх сордог рапсыг манай тариаланчид уг нь сайн мэднэ. Олны ярьж буйгаар рапс тарьсан тал... | байгал орчин |
Усны буга хэмээх энэхvv амьтан нь эвэргvй байдаг бєгєєд эрэгчингийх нь дээд уруулны цаанаас 5-6 см орчим урттай махир соёо цухуйж байдгаараа эмэгчнээсээ ялгардаг. Усны буга гаднах тєрхєєрєє хvдэртэй маш тєстэй харагддаг байна. Гэвч гавлын ясны бvтэц болон бусад маш олон шинж чанараараа хvдрээс тєрлєєс эрс ялгардаг бєгє... | байгал орчин |
Сүүлийн жилүүдэд цэцэг сонирхогчдын тоо нэмэгдэж байгаа. “Монху Тотал” ХХК болон “Хайтан” цэцгийн клуб хамтран ОХУ-ын Эрхүү хот руу “Цэцгэн аялал” зохион байгуулж байгаа. Энэ талаар “Монху Тотал” ХХК-ийн захирал Л.Баадайтай ярилцлаа. -Манай компани “Хайтан” клубтэй хамтран тасалгааны цэцэг сонирхогчдын эко аялал зохион... | байгал орчин |
БНХАУ-ын Вэньчжоу дахь гол энэ сарын 24-ний өглөө улаан өнгөтэй болсон байжээ. Өглөөний 05:00 цагт зүгээр байсан ч цагийн дараа л улаан өнгөтэй болсон байна. Мөн тэр орчмоос ямар нэгэн сонин зүйл үнэртэж байгаа аж. Нутгийн оршин суугчид юунаас болж ийм болсныг одоо болтол олж чадахгүй байгаа бөгөөд хууль бус хог хаягда... | байгал орчин |
Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд хамтран Гандангийн тохижилт, үйлчилгээг сайжруулах чиглэлээр хамтран ажиллахаар болжээ. Уг ажлын эхлэл болгон өчигдөр нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Үндэсний Их... | байгал орчин |
Өнөөдрийн байдлаар ихэнх гол мөрнийн усны түвшин аажим буурч байгаа хэдий ч зарим томоохон голын усны түвшин үерийн болон үерийн аюултай түвшинг давсан хэвээр байна. Тухайлбал, Хэнтэй нурууны зүүн хажуугаас усжих Хэрлэн голын адаг буюу Чойбалсан хот орчимд үерийн түвшинг таван см, Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ял... | байгал орчин |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 12-17 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 градус, өдөртөө 24-29 градус, буса... | байгал орчин |
: Үүлшинэ. Зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 19-24 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна. Солиг... | байгал орчин |
Өчигдөр Архангай аймгийн Хашаат суманд байгалийн гамшигт үзэгдэл болж, нэг хүн амиа алдаж 10 орчим хүн бэртэж гэмтжээ. Хашаат суманд хүчтэй аадар бороо орж, салхи шуурга боссоны улмаас гурван машин хийсч, нэг хүн амиа алджээ. Мөн нэг дүнзэн байшин хийссэний улмаас дотор нь байсан 10-аад хүн бэртэж гэмтэж, эмнэлэгт хүр... | байгал орчин |
Монгол Улсын төр нийгмийн зүтгэлтнүүдийг нутаглуулдаг Алтан-Өлгийн оршуулгын газар нь 4,6 га талбайг хамардаг бөгөөд Улсын онц чухал объектийн жагсаалтад байдаг. Харин Засгийн газрын 2014 оны 100 дугаар тогтоолоор Алтан-Өлгийн оршуулгын газрыг Улсын онц чухал объектийн жагсаалтаас хасаж, харуул хамгаалалтыг буулгажээ... | байгал орчин |
Дэлхий дээр нүүдэллэж амьдардаг олон төрлийн амьтан байдаг. Тэдний талаар сонирхолтой баримт дурдахад хамгийн хол нүүдэллэдэг нь хаан эрвээхэй гэнэ. Тэд 4750 км зам туулдаг аж. Харин хамгийн ховор нүүдэллэгчид нь салхич шувуу аж. Нас биед хүрсэн салхич шувуу дэлхий дээр 70-80 тоо толгой л үлдсэн байна. Мөн хамгийн удаа... | байгал орчин |
Жил бүрийн зургадугаар сард Улаанбаатар хотын гудамжаар алхахад улиасны хөвөн хийсч, иргэдийн харшлийг сэдрээдэг байсан. Харин энэ зун нийслэлд байдаг 7000 гаруй улиасыг арчилж, тэмдэгжүүлсэн байна. Ногоон байгууламжийн талбайг нэмэх, арчилж тордоход зориулж энэ жил нийслэлээс 5.8 тэрбум төгрөг зарцуулсны багагүй хэсэ... | байгал орчин |
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр болж, “2014 онд ойгоос бэлтгэх модны хэмжээ батлах тухай” асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ танилцуулав. Түймэр, хөнөөлт шавжид нэрвэгдэж цаашид ургах чадваргүй болж хатс... | байгал орчин |
Зуслангийн газрыг өмчлүүлэх хүрээнд хэсэгчилсэн төлөвлөгөөг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн. Энэ дагуу Сүхбаатар дүүргийн 25 дугаар хороо Ар хустай, Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цээнэ, Цолмон, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид, Яргайтын зусланд нийт 1400 гаруй га газарт 6100 зуслангийн хашаа байгааг тогтоос... | байгал орчин |
Цаг уурын байгууллагаас ирсэн мэдээгээр ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орж, борооны өмнө салхины хүч ширүүсэх тул цаг агаарын аюулт үзэгдлийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Түүнчлэн амралт, аялал, зугаалгаар явахдаа гол, мөрөн, нуурын усанд осолдох тохиолдол гарч байга... | байгал орчин |
Асрын алтан хараацай Үндэсний төв номын сангийн баганд үүрээ засжээ. “Өглөө нар мандах болон бүрэнхий болох үеэр сүргээрээ цуглан шаагилддаг” хэмээн тус номын сангийн ажилтан хэлсэн юм. Үндэсний төв номын сангийн баганы хананд жил бүр өндөглөөд удаж байгаа гэнэ. Биднийг очих үеэр хоёр талын баганы ханад нэлээд хэдэн үү... | байгал орчин |
Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай, түр зуурын бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг, мөн борооны өмнө салхи ширүүсэхийг анхааруулж байна. Өнөөдөр говь талын нутгаар аагим халуун үргэлжилнэ. Харин өнөөдөр Улаанбаатарт үүлшинэ, бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 26-28 хэм дулаан байх юм байн... | байгал орчин |
Оператор Alf Pilz-ны байгаль эхийн хосгүй үзэгдлийг дурандаа буулгажээ. Тэрбээр гайхалтай байгалийн хувирал болох мөсний тогтоц, хайлалт, цасан ширхэг зэргийг үзүүлэхийг зорьсон аж. | байгал орчин |
: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 г... | байгал орчин |
Аврагчид чоныг мөсөн голоос олжээ. Тэрбээр бээрж, даарсан байдалтай байсан ба амиа алдахын даваан дээр аврагчид түүний амийг аварсан байна. | байгал орчин |
Энэ сарын 20-ны байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүрголын усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 15-30 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хангайн нурууны өврийн Шаргалжуут, Онги-Уянга голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 25 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг 5-20 см даван үерлэж байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс ну... | байгал орчин |
Нийт нутгаар бороо орж үер усны аюул нүүрлэж байна. Иймд Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлэг мэдээ гаргажээ. Энэ сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүрголын усны түвшин өмнөх өдрүүдэд хоногт 15-60 см нэмэгдэж, үерийн түвшинд дөхсөн бол Хангай нурууны өврийн Шаргалжуут, Таац голын усны түвшин өмнөх... | байгал орчин |
Зуны дэлгэр цагт хүн бүхэн нэг жилийнхээ алжаалыг тайлж амрахыг хүсдэг. Ийм улирал ирсэн өдрүүдэд 21 аймгийн үзээд ханашгүй газруудыг та бүхэнд санал болгож байна. Хүсвэл та эдгээр газрууд руу хүлгийн жолоогоо залж, хамгийн дотнын хүмүүстэйгээ амралтаа зугаатай өнгөрөөж болох нь. 1. АРХАНГАЙ АЙМАГ Чулуутын гол Хоргын ... | байгал орчин |
Хэнтий, Хөвсгөлд тархсан хүрэн баавгайн нөөц Биологийн хүрээлэнгийн 1986 онд гаргасан судалгаагаар 500 орчим байжээ. Үүнээс хойш баавгайн нөөцийг нарийвчлан гаргасан судалгаа байхгүй өнөөг хүрлээ. Харин түүнийг агнан ашиглах явдал хаа сайгүй өргөн дэлгэр ба тоо толгойд сөрөг нөлөө үзүүлж эрс буурч байгаа нь тодорхой. ... | байгал орчин |
Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар ... | байгал орчин |
Өнөөдрийн байдлаар Их Хянганы нурууны Халх гол Ялалт баг орчимд үерийн аюултай түвшинг, Алтай нуруунаас усжих Ховд гол Мянгад сум, Буянт гол Ховд хот, Хэнтэй нурууны арын Хэрлэн гол эхээр буюу Мөнгөнморьт сум, Хэрлэн Багануур орчим, Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Увс нуурын сав Хархираа зэрэг голууд т... | байгал орчин |
Дэлхий улс орнууд өөрсдийн ховордсон ан амьтан, ургамлаа хамгаалах зорилгоор “Улаан ном”-оо цахим хувилбарт байлгадаг. Тэгвэл манай улс дэлхийн энэ жишигийн дагуу өнгөрсөн онд гурав дахь удаагаа хэвлэгдсэн “Улаан ном”-ыг цахим хэлбэрт оруулсан талаараа албан БОНХЯ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Базар мэдээллээ. “У... | байгал орчин |
Энэ жилийн наадмаар тав хоног амарсан. Тэгвэл урт амралттай холбоотойгоор иргэд олноор голын эрэг дагуу амарч, зугаалсан билээ. Ингэхдээ эргэн тойрноо бохирдуулж, байгаль орчныг сүйтгэжээ. Цагдаагийн ажилтан, онцгой байдлынхан, байгаль хамгаалагчид байнгын эргүүл хийж голын эрэг дагуу амарч байгаа хүмүүсийг хогоо хаяхг... | байгал орчин |
Усны цагаан сүүлт бүргэд Усны цагаан сүүлт бүргэд. Энэ амьтан нь шувууны аймгийн махчин шувуудын баг болох харцгайтны овогт багтдаг. Усны шувууд өндөглөдөг, гуужин зусдаг, загасаар баян, орчиндоо өндөр мод, хадан цохио, бүхий томоохон нуур, гол мөрний дагуу амьдардаг. Манай орны томоохон нуур, гол мөрөн ихтэй нутагт го... | байгал орчин |
Бороо үргэлжлэн орж нийслэлийн гудамж талбай их нууруудын хотгор болов. Шүхэр барьж, усны гутал өмссөн хүмүүс тогтоол усан дээгүүр гарах гэж мод чулуу дамжин “балетчин” шиг харайж байна. Энэ бол ойрын өдрүүдийн дүр зураг. Нийслэлийн төвд бол шавар шавхайд суучхалгүй тойрч аргалаад явах ч хажуугаар давхих машинуудаас х... | байгал орчин |
Бангладеш улсын Читтагонг хотод байрлах төмрийн хаягдал боловсруулах цэг өдгөө хуучирсан хөлөг онгоцны булш болжээ. Учир нь хөлөг онгоц засварлан, дахин сэргээх нь шинэ хөлөг онгоц бүтээхтэй ижил өртөгтэй. Тиймээс ядуу буурай орнуудын жагсаалтад бичигддэг Бангладеш улс хуучирсан хөлөг онгоцнуудаа хаяхаас өөр аргагүйд х... | байгал орчин |
Соёл, спорт, аялал жуулчлалын сайд хатагтай Ц.Оюунгэрэл болон ХБНГУ-ын Археологийн хүрээлэнгийн Ерөнхийлөгч хатагтай Флесс нар Хархорум хотын сүмийн туурийг ил музей болгох хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. ХБНГУ-ын Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны хүрээнд 2000-2009 онд Х... | байгал орчин |
Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, шөнөдөө Алтайн салбар уулсаар, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говь, Увс нуу... | байгал орчин |
2014 оны долдугаар сарын 12-ны өдрийн байдлаар Алтай нуруунаас усжих Ховд гол, Мянгад сум орчимд үерийн аюултай түвшинг, Буянт гол, Ховд хот, Хөвсгөлийн уулсаас усжих Дэлгэрмөрөн гол, Мөрөн хот, Хэнтэй нурууны баруунхажуугийн Туул гол Алтанбулаг сум,Их Хянганы нурууны Халх гол, Ялалт баг, Хэнтэй нурууны арын Онон гол, ... | байгал орчин |
БОНХЯ-ны энэ оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зарим тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад болон сав газрын захиргаадад өнөөдөр пургон машин өглөө. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд пургон машины түлхүүрийг гардуулан өгөв. Энэ удаа шинэхэн машины түлхүүрийг Хөгнө тарнийн Байга... | байгал орчин |
Голын усны төвшин 60-80 см хүрч үерийн аюултай байдалд хүрсэн тул голын эрэгт зорчихгүй байх, орон нутагт баталгаат зам гүүрээр зорчиж, гарамгүй газраар автомашинтай гол гатлахгүй байхыг иргэдэд анхааруулж байна. Түүнчлэн Ус цаг уур орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар түр зуурын дуу цахилгаантай бороо орно гэсэн урьдчилс... | байгал орчин |
Отрын бүс нутгуудад бэлчээрийн хаяг шинээр байршуулна гэж албаныхан мэдээллээ. Тодруулбал, тус ажил ирэх долоо хоногоос эхлэх юм байна. Малчид отрын бүс нутагт дур мэдэн нутаглахгүй байх, бэлчээр хоорондын маргааныг зогсоох, отрын бүсэд өвөлжсөн малчид хавар хугацаандаа гарах зэрэг ач холбогдолтой аж. Өнөөдрийн байдлаа... | байгал орчин |
Дархан-Уул аймгийн Байгаль орчны газраас эрхлэн тус аймгийн нийт иргэдэд хандаж анхааруулга илгээжээ. Уг анхааруулгад Хараа голын сав газарт аялж зугаалахдаа голын усанд автомашин, хивс дрож зэрэг эд зүйл угаах, архидан согтуурах, хог хаях зэргээр байгаль орчиныг бохирдуулдаг зөрчил гаргахгүй байхыг уриалсан байна. Го... | байгал орчин |
Завханы Дөрвөлжин сумын Онц, Таван толгой багт энэ сарын 7-16-ны хооронд 15 адуу, таван тахь, хоёр үхэр адууны боом өвчнөөр үхжээ. Энэ сарын 11-нээс хорио цээрийн дэглэм тогтоож, голомтод байгаа найман өрхийн 6000 толгой малд вакцин тарьж, өвчилсөн тахь, адууг устган ариутгал халдваргүйтгэл хийгээд байна. Мөн энэ сарын... | байгал орчин |
АНУ-ын Калифорни дахь Шинжлэх ухааны академи Намибаас нэгэн шинэ төрлийн амьтан нээжээ. Энэхүү амьтан хулганатай төстэй боловч урт хошуутай аж. Сүүлийн арван жилд энэ төрлийн амьтан зэрлэг байгальд гурав дахь удаагаа нээгдэж байгаа гэнэ. Энэхүү атаахайн төрөлд 19 зүйлийн амьтан байдаг боловч эрдэмтэд судалж үзээд түүни... | байгал орчин |
Энэ оны эхний зургаан сарын байдлаар шүлхий өвчин дэлхийн 26 оронд бүртгэгджээ. Зарим орнуудад өмнөх онд гарсан шүлхийн гаралтыг бүрэн хяналтанд аваагүй одоо болтол үргэлжилсээр байгаа Вьетнам, Египет, Лаос, Палестин, Танзани улсад нутагшмал байдалд шилжсэн байна. Эхний зургаан сарын байдлаар Ботсванд хоёр, Гвинейд нэ... | байгал орчин |
Өмнөговь аймгийн Ойн санд хоёр төрлийн хортон шавьж байдгийг аймгийн Ойн албаныхан тогтоожээ. Эдгээр шавьж нь олон жил болсон мод, ургамлыг гэмтээж өвчлүүлдэг гэнэ. Тиймээс өвчилсөн модны шавьж устгах ухаалаг бүслүүрийг аймагтаа нэвтрүүлж эхэллээ. БОНХЯ-наас ойн хортон шавьж устгах үйл ажиллагаанд химийн арга хэрэглэхэ... | байгал орчин |
“Амьтан хамгаалах сан” Байгаль орчны мэргэжлийн байгууллагаас Хэнтий аймгийн Байгаль орчны газар, Галшар сумын ЗДТГ-ын захиалгаар тарвага сэргээн нутагшуулах ажлыг хийжээ. Амьтан сэргээн нутагшуулах олон улсын стандарт, технологийн дагуу Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгаас 50 толгой монгол тарвагыг барьж, Галшар ... | байгал орчин |
Туул голын усны түвшинг нэмэгдүүлэхийн тулд минж нутагшуулах төсөл хэрэгжээд багагүй хугацааг үджээ. Германаас тус бүрийг нь 15 мянган ам.доллараар авчирсан 14 минж хоёр жилийн ойтойгоо золгож байна. Харин жил гаруйн өмнө ОХУ-аас авчирсан найман бүл минжийг Туул голын эх, Зааны голд тавиад жил гаруй хугацаа өнгөрч байн... | байгал орчин |
Солигдмол үүлтэй. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгороор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 23-2... | байгал орчин |
Ус судлалын секторын мэдээгээр энэ сарын нэгний өдрийн байдлаар Буянт гол Ховд хот, Ховд гол Мянгад сум орчмоор үерийн аюултай түвшинг, Хангайн нурууны өврийн Таац гол Нарийнтээл сум, Тээл, Хомын хоолой, түүнчлэн Хангайн нурууны өврийн Байдраг гол Баянбүрд сум, Алтай нуруунаас усжих Ховд гол Өлгий сум, Төгрөг гол Манха... | байгал орчин |
Агаарын тухай хуульд 2013 оны 12 дугаар сарын 12-ний өдөр нэмэлт өөрчлөлт орж, тус Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо нь Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхэд шилжин шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажиллаж байна. Тус хорооноос дараахь ажлуудыг хэрэгжүүлж байна. -Улсын Их Хурлаас Гаалийн албан татвараас чөлөө... | байгал орчин |
Япон Улсын 3Мицүбүши моторс3 корпорациас хоёр цахилгаан машиныг нийслэлд өнөөдөр хандивлалаа. Энэ машин нь 100 хувь цахилгаанаар ажилладаг бөгөөд хэрэглээнээсээ шалтгаалан бүрэн цэнэглэсэн тохиолдолд 150 км замыг туулах хүчин чадалтай юм байна. "Мицүбүши моторс" корпорацийн ахлах сургагч Цитому Хагивара цахилгаан маш... | байгал орчин |
Туул голын хамгаалах бүсэд явуулсан шөнийн эргүүлийн талаар мэдээлэл хийлээ. Туул голын сав газрын захиргаанаас Туул голын хамгаалалтын бүсэд ахуйн болон барилгын хатуу хог хаягдал их хэмжээгээр хаяж буйг таслан зогсоох зорилгоор өнгөрсөн сарын 10-наас энэ сарын 10-ныг хүртэлх хугацаанд 22:00 цагаас өглөөний 06:00 цаг... | байгал орчин |
Увс аймгийн Сагил сумын гуравдугаар дугаар багийн нутаг “Шивэр” гэдэг газар өчигдөр 3.7 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ.Энэ тухай Одон орон, геофизик судалгааны төвөөс мэдэгдэв. Иргэдэд чичирхийлэлт мэдрэгдээгүй, учирсан хохирол байхгүй гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. | байгал орчин |
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Эгийн гол”-ын усанд иргэн Ө /18 настай, эрэгтэй/ өнгөрсөн сарын 21-нд осолджээ. Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй ч олдоогүй байна. Баянхонгор аймгийн Жинст сумын нутаг “Таван жин” гэдэг газар аадар, дуу цахилгаантай бороо орж, аянга б... | байгал орчин |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.