news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” өглөөний алхалт-өглөөний цай арга хэмжээг орон даяар маргааш 07:00-09:00 цагт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь зан үйлийн буруу дадлаа өөрчлөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архи, тамхинаас татгалзан... | эрүүл мэнд |
УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл “Интермед” эмнэлгийн барилгын явцтай танилцлаа УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З. Баянсэлэнгэ болон УИХ-ын гишүүн М. Батчимэг, С.Одонтуяа нар “Интермед” эмнэлгийн барилгын гүйцэтгэлийн явцтай / 2013.9.23 / танилцлаа. Энэ эмнэлэгийг... | эрүүл мэнд |
“Эмч нарын ачаалал ихтэйгээс өдөржин дугаарлаж байж нэг юм үзүүлэх юм. Орон нутгаас өвчин нь хүндэрч ирсэн иргэдийн хувьд урт дараалал хүлээх хэцүү юм. Түүнээс эмч, эмнэлгийн үйлчилгээ сайн байна” гэж Монголдоо ганцхан байдаг Халдвар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ үзүүлэхээр ирсэн иргэд ярьж байна. 1982 онд ашиглалтад о... | эрүүл мэнд |
Ц.Бямбасүрэн: Харшлын өвчлөлд нөлөөлөх ургамлын үрлэлт, тоосжилтыг хязгаарлах хэрэгтэй Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/688 дугаар захирамжийн дагуу “Ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах, харшил урвалж үзүүлж байгаа ургамлын үрлэлт, тоосжилтыг хязгаарлах цаашид хийх ажил”-уудын талаар Нийслэлийн Байгаль орчин, ного... | эрүүл мэнд |
"Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо"-ны тэргүүн Д.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд Европын улс, орнуудад ажиллаж, амьдарч буй 100 гаруй Монгол эмэгт... | эрүүл мэнд |
Монголын эдийн засагт үүссэн хүндрэлээс гарахын тулд зарим нэг хуулиудад өөрчлөлт оруулах замаар Засгийн газар тоглоомын дүрмэндээ өөрчлөлт оруулахаар болж байна. Хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн зарим хуулиудыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж, цаашдаа эдийн засагт орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх зама... | эрүүл мэнд |
“Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний өдөр” энэ жил 9 дүгээр сарын 1-ний өдөр тохиож байна. Манай улс тус өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэх гэж байгаа бөгөөд энэ онд “Иоджуулсан давсыг тогтмол хэрэглэцгээе” уриан дор зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 1996 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр с... | эрүүл мэнд |
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН)-ээс Улаанбаатар Төмөр Замтай хамтран төмөр замаар зорчин өнгөрдөг болон төмөр зам дагуух өртөө, хот, тосгодуудад амьдардаг иргэдэд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны “ХДХВ/ДОХ/-ын халдвараас сэргийлэх галт тэрэгний сурталчилгааны аян” зохион ... | эрүүл мэнд |
“Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх өдөр ирнэ шүү” гэсэн үг бий. Өнөө цагийн хүн төрөлхтөн хийжүүлсэн ундаа ууж, хэдэн арав дахин боловсруулсан хүнс идэж, ширээний ард сууж цахилгаан дэлгэцийг өдөр шөнөгүй ширтэж хөдөлгөөнөөр “цангах” болсон. Энэ зуураа ходоод руугаа юу “шидэж” буй талаар анзааргаа ч... | эрүүл мэнд |
Намрын намарт оюутнуудад зориулсан олон арга хэмжээ болдог. Чингисийн талбайд маргааш оюутнуудад зориулсан эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөр болох гэнэ. Энэ өдөр оюутнууд сайн дурын шинжилгээ, үйлчилгээнд хамрагдахаас гадна эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ баталгаажуулах боломжтой юм байна. Төрөөс оюутнуудын эрүүл... | эрүүл мэнд |
ДОХ-ын халдвар авсан 145 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хяналтад байдаг ажээ. Түүнээс 119 эрэгтэй бусад эмэгтэй юм байна. Харин өвчний улмаас 19 хүн нас барсан гэнэ. Мөн халдвартай эхээс төрсөн 2-8 насны найман хүүхэд байдаг бөгөөд тэднээс авсан цусны шинжилгээгээр халдваргүй төрсөн нь батлагдсан бай... | эрүүл мэнд |
Засгийн газрын “1111” төвд ирсэн саналын дагуу нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын ажлын цаг ашиглалтад үнэлгээ хийлээ Шинэчлэлийн Засгийн Газар “11 11” төвийг байгуулж иргэддээ нээлттэй, тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халж, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж иргэдийн саналыг цахим хэлбэрээр ... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Монголын сувилагчдын III чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тэгш байдал” сэдвийн хүрээнд Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулагджээ. Хүн амд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд сувилагч нарын ажлын ачаал... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТ гурав дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зохион байгуулж хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ жил Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг найман аймагт аян үргэлжилнэ. “Хавдрын эсрэг үндэсний ая... | эрүүл мэнд |
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2014-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “2014-2015 оны хөтөлбөрт суурилсан санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөлт” сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 15-ны өдөр ЭМЯ дээр зохион байгууллаа. ... | эрүүл мэнд |
Ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах, нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой "Харшил, урвал үзүүлдэг ургамлын төрөл, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах нь" сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг Дорнын их яруу... | эрүүл мэнд |
2013 оны наймдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Улс төрийн тойм сонин, Монголын үнэн, Өнөөдөр сони н болон www.wikimon.mn, www.times.mn, www.zindaa.mn, www.new.mn, www.ipost.mn зэрэг мэдээллийн сайтад “Дархан-Уул аймгийн эмч дөрвөн сартай, хоёр нярайд вакцин хийх гээд андуурч, буруу тариа хийсний улмаас энджээ” гэх мэдээлэл... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал наймдугаар сарын 11-ээс буюу өчигдөр эхэлсэн бөгөөд дөрвөн өдөр үргэлжлэх аж. Хатагтай Маргарет Чан Монгол Улсад анх удаагаа айлчилж байгаа юм. Тэрбэ... | эрүүл мэнд |
Хүмүүс цаг ямагт урт наслах, аз жаргалтай амьдрахыг бодож эрмэлздэг атлаа эрүүл мэндээ тэр бүр хайхардаггүй. Үргэлж эрүүл саруул байж, өвчин эмгэг тусахгүй юм шиг аашилна. Унаж яваа машинаа зүлгэх нь холгүй угаалгаад, тос, маслыг нь солиулаад, эд анги нь доголдож уу гээд оношлуулдаг атлаа өөрийн биендээ дэндүү хай... | эрүүл мэнд |
БНСУ-ын Ёнсой Северанс Ганнам эмнэлгийн Бамбайн хорт хавдарын төвийн захирал, хавдар судлаач их эмч профессор Чан Хан Согтой Монголд ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Түүний удирддагбамбайн хавдрын төвнь БНСУ- хамгийн томд тооцогддог бөгөөд бамбай булчирхайн хорт хавдрын эмчилгээгээр дагнадаг аж. -Юуны өмнө танд баяр... | эрүүл мэнд |
Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Хүн малын... | эрүүл мэнд |
Алтан элст далайн эрэг, эртний хаант улс болон бөмбөрийн нүргээн, хандалсан цай, биндэръяа чулуун шигтгээ, кари халуун ногоо зэргээрээ дэлхийд алдартай, эдийн засгийн хувьд хүчирхэг улс болсон Шри Ланкчуудад бурхнаас хайрласан бас нэг баялаг нь цайны тариалан. Бүр 100 гаруй жилийн тэртээгээс Шри Ланк улсыг цайны урга... | эрүүл мэнд |
Өмнөд Солонгосын эмч Чан Хан Согтой бид ярилцлаа. Түүнийг Монголд ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Тэрбээр БНСУ-д хамгийн том тооцогддог эмнэлгийн захирал. Тэр тусмаа бамбай булчирхайн хорт хавдрын эмчилгээгээр дагнасан эмнэлгийг удирддаг байна. -Юуны өмнө танд баяр хүргэе. Өнөөдөр маш хүнд мэс засал хийж, амжилттай... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /WHO/-ын ерөнхий захирал, доктор Маргарет Чан наймдугаар сарын 11-14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийх гэж байна. Түүний хувьд Монгол Улсад анх удаа айлчлах гэж буй юм. Монгол Улс 1961 оны аравдугаар сарын 10-нд НҮБ-д нэгдэж, түүнээс хойш зур... | эрүүл мэнд |
“Алтан Дорнод Монгол” ХХК БНСУ-аас нарийн мэргэжлийн эмч нарыг урьж, Заамар сумын иргэдийг үнэ төлбөргүй үзлэг, оношилгоонд хамруулав “Алтан Дорнод Монгол” ХХК нь 100 хувь монголчууддаа ажлын байр олгож байгаа уул уурхайн компани гэдгээрээ онцлог. 2012 оноос шинэ бүтцээр үйл ажиллагаагаа өргөжүүлсэн үндэсний олборлогч... | эрүүл мэнд |
Урин дулаан цаг ирж, амралтаа авсан хүмүүс хөдөө орон нутгийг зорих нь ихэсчээ. Үндэсний баяр наадмын араас шил даран залгадаг бүс нутгийн, аймаг орон нутгийн ой олон газарт тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Гэмтэл согог сэргээн заслын үндэсний төвийн ачаалал эрс нэмэгджээ. Нийслэлийн нэг сая гаруй иргэдэд төдийгүй ул... | эрүүл мэнд |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр зарлиг гаргаж, МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлж, ялаас нь чөлөөлсөн юм. Тиймээс ШШГЕГ-ын харьяа Хорих 401 дүгээр ангид ял эдэлж байсан Н.Энхбаяр суллагдаж, эмнэлгээс гарлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч уучлал үзүүлж, ялаас чөлөөлөх тухай зарлиг гаргасны дараа Н.Энхбаяры... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр гадаадад хийлгэх эмчилгээний зардалд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүссэн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Нийт хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийсний дүнд ийнхүү 19 иргэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ. Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт иргэдээ өөрийн оронд онош... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн яам, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоногийн хүрээнд өнөөдөр “Монголньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Монгол Улс энэ жил 21 дэх удаагаа Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих дэлхийн долоо хоногийн хүрээнд наймдугаар сарын 1-8-ны хооронд ая... | эрүүл мэнд |
Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн орон зайгаа бий болгосон Б.Эрдэнэцогт элэгний хүнд өвчинд нэрвэгдэж, элэг шилжүүлэн суулгах хэрэгтэй болоод байгаа. Харин Энэтхэгийн элэгний эмч профессор Санжай Неги Монгол Улсад ирэхдээ түүний биеийн байдлыг үзээд эдгэрэх бүрэн боломжтой гэсэн байна. Гэхдээ одоогоор өвчтний биеийн б... | эрүүл мэнд |
Баянгол дүүргийн харьяа дутуу нярай болон асран хамгаалагчгүй хүүхдүүдийн амарч сувилуулдаг Хүүхдийн клиник сувилалын хоолноос долоон хүүхэд хордсон талаар Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус клиникийн дарга, ажилчдаас тодрууллаа. “Долоон хүүхэд хордсноос хоёр нь сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Эхний ээлжинд сувил... | эрүүл мэнд |
Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. ХӨСҮТ-өөс энэ өдрийг “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатайгаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Монгол Улс 2011 оноос дэлхийн бусад улс үндэстнүүдийн хамт энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн бөгөөд энэ жилийн хувьд иргэдэд вируст гепатит болон түүний хүнд... | эрүүл мэнд |
2010 оны тавдугаар сард хуралдсан Дэлхийн Эрүүл Мэндийн Чуулга уулзалтаар, жил бүрийн долдугаар сарын 28-ны өдрийг Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн. Тус өдрийг манай улс 2011 оноос эхлэн тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд энэ жил “Энэ бол гепатит. Үүнийг мэд, Үүнтэй тэмц” гэсэн ... | эрүүл мэнд |
Гепатит өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулж Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-өөс мэдээлэл хийлээ. Энэ жилийн энэ өдрийг тэд “Энэ бол гепатит. Үүнийг мэд. Үүнтэй тэмц” гэсэн уриатайгаар зохион байгуулах аж. Элэгний гепатитийг эмчлэх вакцин одоогоор дэлхий нийтэд үгүй. Монгол Улсын ХӨСҮТ-ийн хувьд 1991 оноо... | эрүүл мэнд |
Нялх хүүхэд болон өнчин хүүхдүүдийн амарч сувилуулдаг Хүүхдийн клиник сувилалын хоолноос долоон хүүхэд хорджээ. Энэ сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн харьяа Хүүхдийн клиникийн сувилалаас хүүхдүүд хоолноос хорджээ гэсэн дуудлага Мэргэжлийн хяналтын газарт ирсэн байна. Сувилалын хоолноос дээж авч, лабораторийн шинжилгээн... | эрүүл мэнд |
Ховд аймгийн Алтай суманд 15 настай хүү тарваган тахал өвчний халдвар авсан болох нь шинжилгээгээр батлагджээ. Халдвар авсан хүүг яаралтай эмчилгээнд оруулснаар илааршиж байгаа гэнэ. Харин өвчин гарсан голомт бүхий газарт сумаас хорио цээрийн дэглэм тогтоож улмаар аймгийн Онцгой байдлын газрын орлогч даргаар ахлуулсан ... | эрүүл мэнд |
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нийтийг хамарсан гамшгийн үед ард иргэдийг цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй цусны шинэ төвийг байгуулахаар болж 2,9 тэрбум төгрөгөөр 2014 онд ашиглалтад орох зорилготойгоор өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвий... | эрүүл мэнд |
Нийслэлийн хамгийн их утаатай дүүрэг болох Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 62 мянган хүүхдэд ирэх аравдугаар сараас уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийхээр болжээ. Учир нь, 0-5 насны хүүхдийн нас баралтын хоёр дахь том шалтгаан болоод буй уушгины хатгаа өвчнөөр өвчлөх хүүхдийн тоо нэмэгджээ. Тиймээс эндэгдлийг бу... | эрүүл мэнд |
Манай эрүүл мэндийн салбар нэг л биш ээ. Шулуухан хэлэхэд дампуурчихаж. Ёстой нөгөө мянга чарласан ч үр дүн үзэгддэггүй “Нүд нь балай, чих нь дүлий” салбар болжээ. Дарга, даамлууд нь төсвийн мөнгөнөөсөө идэж, ууна. Эмч, ажилчид нь авилга авахаас нааш хөдлөхгүй. Бас болоогүй ээ, архи ууж наргисан үедээ хүний эрүүл м... | эрүүл мэнд |
Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн Засаг даргын 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн тоот захирамжаар олгосон 2.4 га газар дээр 300 ортой төрөх эмнэлгийн барилга баригдаж байгаа билээ. 2013 оны 12 дугаар сард ашиглалтад орох уг эмнэлгийн барилгын ажил энэ сарын 5-ны өдрийн байдлаа... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд гурван асуудлын дагуу мэргэжилтнүүдэд үүрэг өглөө Эрүүл мэндийн яамны өнөөдрийн хурлаар Эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтаар хийгдэж буй барилгын ажлын явцыг түргэсгэх, Боловсон хүчний чадавхийг сайжруулах, Эрүүл мэндийг дэмжих сангийн үйл ажиллагааг орон нутгийн түвшинд эрчимжүүлэх зэрэг асууд... | эрүүл мэнд |
Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгууллагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд эрүүл мэндийн байгууллагууд хэрхэн ажиллах талаарх мэдээллийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас манайд ирүүлжээ. Нийслэлийн хэмжээний эрүүл мэндийн асуудлыг хариуцан ажиллах хариуцлагатай ... | эрүүл мэнд |
Хуушуураа аваарай, сая хайрсан сайхан хуушуур... ийн хэлэн хумсныхаа завсар бүгсэн хирийг анзаарсан шинжгүй, хувинд давхарлан өрсөн хуушуураа эргүүлэн тойруулан зогсох эмэгтэй, эрэгтэй хүмүүстэй бид өдөр бүхэн таарсан ч тэр бүр анзаарахгүй өнгөрөх болоод удав... Арга үгүй байх. Их ажлын ачаалал, нарны халуунаас зугтаж,... | эрүүл мэнд |
Сүүлийн үед Шуудан илгээмжээр Америкийн нэгдсэн улсаас “Skinne Fiber” нэрийн тураах бэлдмэл гэх биологийн идэвхит бүтээгдэхүүнийг онлайн интернет худалдаагаар хувь хүмүүс иргэдийн нэр дээр захиалан их хэмжээгээр импортлон ирүүлж байна. Энэ бүтээгдэхүүн нь Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.13... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын тушаалаар тус яамны харьяа мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн билээ. Өмнө нь хэд хэдэн эмнэлгийн дарга нарыг томилж, зарим нэр дэвшигчдийг сонгон шалгаруулалтад тэнцэхгүй гэсэн шалтгаанаар буцаасан билээ. ЭМЯ-ын дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс тус яамны ха... | эрүүл мэнд |
-Оны эхний хагас жил болсон тул санхүүжилт дууссан гэх шалтгаанаар өнгөрсөн зургаадугаар сарын 20-ноос эхлэн эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр үйлчлэхгүй байсан юм- Эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг хирнээ ямар ч тусламж хөнгөлөлт авч чаддаггүй, хэрхэн хөнгөлөлт эдлэхээ мэддэггүй иргэд цөөнгүй. Улсын эмнэлэг... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн тухай хууль болон “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, нөхөн олгох журам батлах тухай” Эрүүл мэндийн сайдын 2013 оны 68 тоот тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургуулийг “Хүний их эмч” мэргэжлээр төгсөгчдөд зохиулсан “Хөдөлмөрийн... | эрүүл мэнд |
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Ганхуяг Монголын Хараагүйчүүдын Үндэсний холбоотой хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 9.3.7-д Хараагүй хүнд зориулсан брайль болон томруулсан үсэгтэй ном, сурах бичиг, сонин сэтгүүл хэвлэх зардлыг нийгмийн халамжийн ... | эрүүл мэнд |
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цусаа хандивлав. 2010.10.31 Төрөхийн хүндрэл, зам тээврийн осол, томоохон мэс засал болон цусны хавдар, төрөлхийн цусны өвчний үед цус гэдэг өөр юугаар ч орлуулшгүй эмчилгээний бэлдмэл, биологийн үнэт зүйл болдог. Дэлхий даяар жилд бүр хамгийн багаар тооцоход 90 сая нэгж цусыг хүний амь аврах бо... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайд Н.Удвал, дэд сайд Ж.Амарсанаа нар өнөөдөр эрүүл мэндийн байгууллагын дарга нартай уулзаж, эмнэлгийн тусламж, үйлчилгээний бодит байдлын талаар мэдээлэл сонссон байна. Уулзалтын үеэр эмнэлгийн дарга нар эмнэлгийн тусламж, үйлчилгээ хэвийн явагдаж байгааг танилцуулж, хэд хэдэн шийдвэрлэх асуудал байга... | эрүүл мэнд |
Эрүүл мэндээ “Энэр”-т даатгацгаая Facebook-ийн хэрэглэгчид, монголчууд аа! ...Тусламж дэм яаралтай хэрэг болоод байгаа бяцхан хүү, түүний ээжид тусламжийн гараа сунгахыг уриалж байна! Эмчлэгч эмч нарых нь зүгээс гадаадад эмчилгээ хийлгэвэл эдгэрэх магадлал өндөр байна гэсэн. Бид Герман, Тайланд, Солонгосын нэртэй сайн ... | эрүүл мэнд |
Монголын залуучуудын холбоо,“Хайрын дархлаа” ТББ, “Үүжгэнэ Жүүжгэнэ” өглөөний клуб хамтран “Хайрын хүчээр Хавдрын эсрэг” алхалт, тайван жагсаалыг өнөөдөр 11.00 цагт хийх гэж байна. Сүхбаатарын талбай-Баруун 4-н зам - Сүхбаатарын талбай гэсэн маршрутаар жагсаал болох юм байна. Жагсаалын зорилго нь тархины хорт хавдар өв... | эрүүл мэнд |
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд өнөөдөр хуучны эмнэлгүүдийн байдалтай танилцаж байгаа аж. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, Улсын II төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Улсын III эмнэлэгт ажиллах юм ... | эрүүл мэнд |
Залуус бид хэн нэгнээ хаа нэгтэй орхилгүй хамтдаа залуу насаа амталъя. Хүнд өвчний улмаас хийж бүтээх насандаа хэвтэрт ороод буй энэ залууг н.Ганзориг гэдэг, өдгөө 26 настай. Тэрбээр тархины хүнд гэмтэл авч, харвалт өгсөн бөгөөд хоёр жилийн турш хэвтрийн байдалд байж, бие нь улам муудсаар байна. Түүний ар гэр ядуу зүдү... | эрүүл мэнд |
Эмийн сан хаа сайгүй бий болохын хэрээр эмийн жор бичгийн үнэ цэнэ буурах болсон. Хамгийн ашигтай наймаа бизнесийн тоонд эм тариа орох болсон нь ч үүнтэй холбоотой. Уг нь эм гэдэг хиймийн бодис нэг төрлийн хор. Гэтэл хүмүүс эмийг чихэр бурам шиг өдөр тутам хэрэглэх болсноос эмийн гаж нөлөө, эмэнд дасал болох зэрэг шинэ... | эрүүл мэнд |
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ маргааш /06.01/ 08:00 цагт “Нялхасын клиник сувилал”-ын ажилтан албан хаагчидтай уулзаж, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана. Үүний дараагаар “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-ийн хүүхдийн тасагт эмчлүүлж байгаа болон шинээр төрсөн хүүхэд, э... | эрүүл мэнд |
Нийслэлийн удирдлагууд маргааш амаржих газруудын үйл ажиллагаатай танилцаж, баярын өдрөөр мэндэлсэн нийслэлийн шинэ иргэнээ угтан авч, баярын бэлэг гардуулах юм байна. Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Клиникийн I амаржих газарт 08.00 цагт, нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асууда... | эрүүл мэнд |
Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дээр өнөөдөр нэгэн шинэ эмнэлэг нээлтээ хийлээ. Энэ бол тус дүүргийн 7, 8, 13, 19 дүгээр хорооны 8000 гаруй хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх зориулалттай “Эмүүжин” хүүхдийн эмнэлэг. Мэдээж боломж бололцоогоороо бусад хорооны хүүхдүүдийг ч гэсэн үзэж, эмчилж л таарна. Сануулахад Мон... | эрүүл мэнд |
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилгаар 107-р сургуулийн сурагчид хараа зүйн үзлэг, оношилгоонд хамрагдлаа Өнгөрөгч баасан гарагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилгаар “Сити оптик” эмнэлгийн эмч, ажилтнууд Сонггино хайрхан дүүргийн алслагдсан, захын сургууль болох 107-р сургуулийн 1, 2 дугаар ангийн арван бүл... | эрүүл мэнд |
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилгаар “Сити оптик” эмнэлгийн эмч, ажилтнууд өнгөрсөн баасан гаригт Сонгинохайрхан дүүргийн алслагдсан, захын сургууль болох 107-р сургуулийн 1, 2 дугаар ангийн арван бүлгийн 320 хүүхдэд хараа зүйн үзлэг, оношилгоо үнэ төлбөргүй хийж өгсөн байна. Үзлэгийн үеэр, анги бүрт дунджаар 6-... | эрүүл мэнд |
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үдэсний төвөөс өнөөдөр хэвлэл, мэдээллийн нээлттэй хаалганы өдрийг өөрийн байрандаа зохион байгууллаа. Өдөрлөгт тус төвийн захирал Ш.Энхтөр, Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн захирал С.Хишгээ, хүүхдийн эмнэлгийн захирал Б.Баясгалантай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга А.Ою... | эрүүл мэнд |
“Хорих ангид ял эдэлж байгаа хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн ялтныг орон нутгийн болон төвийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлэхийг хориглоно” гэх 2002 оны журмыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нар өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд хамтарсан тушаал гаргаж, хүчингүй болгосон. Энэ шийдвэрийн дагуу Х... | эрүүл мэнд |
Баруун болон зүүн бүсийн эм хангамжийн ажилтнууд чуулж, уриалга гаргалаа Өнөө жил эм хангамжийн байгууллага үүсч, хөгжсөний 90 жилийн ой тохиож буй. Ойг угтсан олон арга хэмжээ зохион байгуулагдаж буйн нэг болох баруун болон зүүн бүсийн эм хангамжийн ажилтны зөвлөгөөн энэ сарын 11-нд Ховд, Чойбалсан хотуудад нэгэн зэрэ... | эрүүл мэнд |
ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс, ЭМЯ-ны Уламжлалт анагаах ухааны мэргэжлийн салбар зөвлөлөөс “Уламжлалт эмийн бүртгэлийн шинжээч ажиллуулах журам” сэдэвт шинжээч нарт зориулсан сургалтыг өнөөдөр ЭМЯ дээр зохион байгууллаа. Энэхүү сургалт нь уламжлалт эмийн бүртгэлийн шинжээч нарыг бүртгэлийн баримт бичигт дүгнэл... | эрүүл мэнд |
Өнгөрсөн гурван долоо хоногт дарааллан ХДХВ/ДОХ-ын 134, 135, 136, 137, 138 дахь тохиолдол бүртгэгдлээ. Манай орон дэлхийд ХДХВ/ДОХ-ын тархалтаараа доогуур жагсч байгаа ч цөөхөн хүн амтай биднийг айдаст автуулж байгаа нь үнэн. Тйимээс бид ХДХВ/ДОХ-той хэрхэн тэмцэж байгааг ХӨСҮТ-ийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасанг... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн байгууллагаас ирүүлсэн шинжилгээнээс нэг хүнд ДОХ-ын вирус илэрсэн байна. ДОХ-ын вирус 30-34 настай эрэгтэй үйлчлүүлэгчээс илэрчээ. Одоогоор тархвар судлалын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Ийнхүү шинээр нэмэгдсэнээр Монгол Улсад ДОХ-ын 138 тохиолдол бүртгэгдэж байна. Дашрамд дурьдахад, өнгөрсөн долоо хоно... | эрүүл мэнд |
ХӨСҮТ-өөс хүний дархлал хомсдолын вирус буюу ДОХ болон бэлгийн замаар дамжих халдвараас урьдчилан сэргийлэх үндэсний стратеги төлөвлөлтийн хэрэгжилтийн асуудлаар өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийлээ. Энэхүү үндэсний стратеги төлөвлөгөөг тус байгуулагынхан олон улсын байгуулагатай хамтран долоо х... | эрүүл мэнд |
Хоёр хүртэлх настай хүүхдэд хатгалгааны эсрэг вакцин хийнэ ЭМЯ-наас хатгалгааны эсрэг вакцин хийхээр болжээ. Энэ вакциныг хэзээнээс, яаж хийх болсон, хэдэн насны хүүхдүүд хийх талаар ЭМЯ-ны Халдварт өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Нарангэрэлээс тодрууллаа. -Энэ вакцины тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү? -Ман... | эрүүл мэнд |
“Эрүүл мэнд ба нийгмийн хариуцлагатай сэтгүүлч” сэдэвт зөвлөгөөн тавдугаар сарын 2-ны өдөр болно. Эрүүл мэндийн яаманд болох эл зөвлөгөөнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал болон УИХ-ын гишүүн Г.Уянга, Монголын сэтгүүлчдийн эвлэлийн эрүүл мэндийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж болон салбарын яамны удирдлагу... | эрүүл мэнд |
Монголд Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ын халдвар авсан иргэдийн тоо 137-д хүрлээ. Энэ сарын 10-нд ХӨСҮТ-д орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн хоёр сорьцонд шинжилгээ хийхэд ХДХВ-ын эсрэг бие илэрч, онош батлагдсанаар ХДХВ-ын 133,134 дэх тохиолдол бүртгэгдсэн. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт ХДХВ-ын халдвар... | эрүүл мэнд |
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль 2011 онд батлагдсанаар ялгаварлан гадуурхалтыг амсаж байгаа хүмүүс гомдлоо төрийн байгууллагад гаргаж зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломж нээгдсэн. Уг хуульд тусгагдсан гомдол гаргах, гомдлыг шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтын талаар товч мэдээллийг хүргэж байна. ... | эрүүл мэнд |
Монгол Улсын хэмжээнд ДОХ-ын 133, 134 дэх тохиолдол өнгөрсөн долоо хоногт илэрч, бүртгэгджээ. ДОХ-ын халдвар тээгчид нь хөдөө орон нутагт амьдардаг, 35, 44 насны эрэгтэйчүүд юм байна. Одоогоор Халдварт өвчин судлалын Үндэсний төвөөс халдвар тээгчдээс ДОХ-ын вирус халдсан байж болзошгүй эрсдэлтэй иргэдээс шинжилгээ авч ... | эрүүл мэнд |
Монголчуудын хамгийн ихээр зорчдог БНХАУ-д шувууны томуу өвчин дэгдэж, арав гаруй хүн амиа алдаад байгаа. А хүрээний H7N9 вирусын халдвараас сэргийлэх үүднээс хил гаалиар тахиа, гахайны мах импортлохыг түр хугацаагаар хориглоод байгаа билээ. Тэгвэл энэхүү аюулт өвчний вирус байгалийн зэрлэг шувуудад ч халдварладаг учир... | эрүүл мэнд |
Урд хөршид дэгдсэн шувууний ханиадаар өнөөдрийн байдлаар 70 орчим хүн өвчлөөд байгаа аж. Хэнань мужаас халдварласан “H7N9” вирусээр халдварлахаас болгоомжлохыг “Синьхуа” агентлаг анхааруулжээ. Газар дамнан тархаж байгаа уг халдварт өвчин одоогоор манай оронд орж ирээгүй ч Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ард иргэдэ... | эрүүл мэнд |
Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургадаг зургаан сургууль байдгийн нэг нь Баянзүрх дүүргийн 55 дугаар дунд сургууль юм. Энэ хичээлийн жилд тус сургуульд 400 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд суралцаж байна. Сургуулийн зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрэлт хэрэгцээ онцлогт нь нийцсэн боловсролыг олгож, ... | эрүүл мэнд |
Тархины саажилттай хүүхдийг гадныханд хэрхэн үрчлүүлдэг нь нууц гэнэ “Тэд хэзээ ч хүн болохгүй. Тиймээс тэдний эд эрхтэнийг амьд дээр нь мөнгөөр сольсон нь дээр”...ийм нэгэн аймшигт үгийг сэтгүүлч миний бие олж дууллаа. Бүр тодруулбал гадаадын иргэд Монгол хүүхдийг аз жаргалтай сайхан амьдруулна энэ тэр гэж үрчилж авсн... | эрүүл мэнд |
Монголын Донорын холбооноос Үндэсний мэдээллийн төвд өнөөдөр мэдээлэл хийв. Тэдний зүгээс өнгөрсөн онд батлагдсан Донорын тухай шинэчилсэн хуулийн талаар хэвлэлийнхэн болон доноруудад мэдээлэл өгч, иргэдийг донор болохыг уриалахаар ийн хэвлэлийн хурал хийсэн юм. Бусдын амь нас, эрүүл мэндийг аврахын төлөө 35 удаа буюу ... | эрүүл мэнд |
А хүрээний вирусээс үүсгэгдсэн шувууны томуу өвчний дэгдэлт тэжээвэр, зэрлэг шувуудын дунд гарч, хүнд дамжин халдварласан тохиолдлууд Азид 2004 оноос гарч байна. Энэ хугацаанд энэ өвчний дэгдэлт 15 улсад 622 удаагийн тохиолдол бүртгэгдэж, 371 хүн нас барж, өвчний дэгдэлт тархалтыг хяналтад авах арга хэмжээг хэрэгжүүлэх... | эрүүл мэнд |
Манай улсад эрэгтэйчүүүдийн өвчлөл сүүлийн жилүүдэд харьцангуй ихэсч, залуужиж байгаа. Гэвч улсын эмнэлэгт эрэгтэйчүүдийн өвчнийг эмчлэх тасаг, эмч байхгүй, нийслэлийн хэмжээнд ердөө зургаан хувийн эмнэлэг байгаа нь ойрын үед шийдвэрлэх тулгамдсан асуудал юм. Энэ асуудлаар “Цэ-Пү” эрэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх, хүний... | эрүүл мэнд |
Баянзүрх дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсээс өчигдөр “БИ ЧАДНА“ өдөрлөгийг 16 дахь жилдээ зохион байгууллаа. Өдөрлөгийн хүрээнд тархины саа, дауны хам шинж, оюун бэрхшээлтэй хүүхдүүдэд хандах олон нийтийн хандлага болон эцэг эхчүүд, хүүхдүүдийг би, бид чадна гэсэн итгэл үнэмшил бий болгох, эдгээр хүүхдүүдэд ирээдүйд ни... | эрүүл мэнд |
Архинаас татгалзаж байгаа залуучуудад амьдралын эрүүл, зөв хэв маягийн талаар ухуулга сурталчилгаа хийх, санал бодлыг нь сонсох зорилгоор “Амьдралын зөв хэв маягийг сонгоё” өглөөний алхалт, уулзалтыг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс зохион байгуулах гэж байна. Алхалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны дарга, за... | эрүүл мэнд |
ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй улсын болон хувийн эмнэлгүүдийг шалгаж эхэлжээ. Ор хоногийн тоо болон эмчилгээний зардлыг буруу тооцдог гэх мэдээллийн дагуу шалгаж буй аж. Ор хоногийн тоогоо гүйцээлгүй гарсан иргэдийн мэдээллийг буруу мэдүүлж, 10 хоногийн мөнгийг улсаас авдаг байна. Мөн эм тариа дууссан хэм... | эрүүл мэнд |
Дэлхий дахинд жил бүр 2.2 сая хүн хоол хүнс, уснаас халдварласан өвчнөөр нас бардаг гэсэн судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргажээ. Үүний 1.9 сая нь бага насны хүүхдүүд байдаг аж. Ийнхүү өдөр тутам хэрэглэдэг хоол хүнснээсээ хордож байгаа тохиолдол бүрийн цаана хүний ухамсар, хариуцлага бий. Эрүүл аж төрө... | эрүүл мэнд |
БНХАУ-ын Шанхай хотод уушгины үрэвслээр нас барсан хоёр хүн болон Анхуй мужийн Чужоу хотод уушгины хатгалгааны хүнд хэлбэрээр өвчилсөн өвчтөний сорьцноос шувууны ханиадны шинэ төрлийн A(H7N9) төрлийн вирус илэрснийг Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас нийт улс орнуудад анхааруулаад байгаа. Эл өвчний халдварын тохиолд... | эрүүл мэнд |
Залуучуудын эрүүл мэндийн холбооноос “Сэтгэл байхад...” аян өрнүүлж, энэ хүрээнд хайр халамж дутагдаж буй хүүхдүүдэд сэтгэлийн дэм болж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт үнэ төлбөргүй хамруулж байгаа ажээ. Тус холбооноос өнөөдөр Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хорооллын хагас, бүтэн өнчин хүүхдүүдийн “Ивээл э... | эрүүл мэнд |
“Эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөлгөөн”-ийг энэ өдрүүдэд Эрүүл мэндийн яамнаас зохиож байгаа билээ. Өчигдрийн зөвлөгөөнөөр Эрүүл мэндийн байгууллагуудын тогтолцооны шинэчлэл, өрхийн эрүүл мэндийн төв, сумын эрүүл мэндийн төв, аймгийн оношилгооны төв, хоёр, гурав дахь шатлалын эмнэлэг, эрүүл мэндийн санхү... | эрүүл мэнд |
Хярамаар цангаагаа тайлдаг байсан монголчууд бид гаднаас зах зээлтэй уралдан оруулж ирсэн хийжүүлсэн ундааг хүртээд удаагүй байна. Манайхан 1990-ээд оны эхэнд “Кока Кола” нэртэй ундаанд нүдээ унагачих шахам залгилцгааж эхэлсэн. Үүнийг амсаж үзээгүй хүн энэ гариг дээр байхгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Харин Куба, хойд ... | эрүүл мэнд |
Манайд хамгийн их ачаалалтай ажилладаг эмнэлэг бол Улсын I төв эмнэлэг. Учир нь хот, хөдөөгийн бүхий л иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлдэг гуравдугаар шатлалын цөөхөн эмнэлгийн нэг юм. Эмнэлгийн нэг өдөр хэрхэн өнгөрдгийг сурвалжлахаар зорьсон юм. Биднийг очиход 11:23 цаг болж байлаа. Хаалгаар орвол дугаарлан суусан, хо... | эрүүл мэнд |
Дорноговь аймгийн Улаанбадрах суманд өнгөрсөн оны өмнөхөн учир битүүлгээр 22 тугал, бярууны хорогдсон шалтгааныг тогтоолгохоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын хэсэг гаргаж, дахин шинжилгээ хийлгүүлжээ. Шинжилгээний хариу энэ сарын 10 гэхэд тодорхой болох юм байна. Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс “Францын “Арева... | эрүүл мэнд |
“Аюулгүй ундны ус-Эрүүл мэнд” салбар дундын уулзалт өнөөдөр ЭМЯ дээр зохион байгуулагдлаа. Уулзалтыг нээж ЭМЯ-ны БХЗГ-ын дарга Д.Мөнхбат, БОНХЯ-ны БХЗГ-ын дарга Б.Гантулга, ДЭМБ-ын Халдварт бус өвчний багийн ахлагч С.Говинд нар үг хэллээ. БХЗГ-ын дарга Д.Мөнхбат хэлэхдээ ЭМЯ-наас хүн амыг чанартай, аюулгүй усаар хангах... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр 13.30 цагт зарлагджээ. Эрүүл мэндийн яаманд болох тус хурлаар дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм байна. Үүнд, Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төсөл, Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, “Эрүүл мэндийн ажилтнуудын хари... | эрүүл мэнд |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Монгол Улсын Төрийн соёрхолт, хүний гавьяат эмч, доктор, профессор А.Нота Ардын эмч цол хүртлээ. Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан А.Нота эмчийн нөр их хөдөлмөрийг үнэлж Төрийн өндөр дээд цолыг хүртээж байна гэдгээ Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ... | эрүүл мэнд |
“Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг өчигдөр “Эрчүүдээ хайрлая” уриан дор анх удаа тэмдэглэж, Улаанбаатар хотын төв талбайд төрийн болон хувийн хэвшлийн 20 гаруй эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө өгөв. Энэхүү эрүүл мэндийн өдөрлөгийн нээлтэд зориулсан Ерөнхий сайдын мэндчилгээ... | эрүүл мэнд |
Германы хамгийн том групп эмнэлгүүдийн нэг болох “Helios” эмнэлгийн төлөөлөгчийн газар өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Хатагтай эмнэлгийн нэгдүгээр давхарт үүдээ нээж буй “Helios” эмнэлгийн албан ёсны төлөөлөгчийн газрын нээлтэд тус эмнэлгийн гадаад харилцааны захирал өөрийн биеэр оролцох ажээ. Мөн Германы эмнэлгийн т... | эрүүл мэнд |
Эрүүл мэндийн сайдын “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг өчигдөр Улаанбаатар хотын Налайх дүүрэгт болж тус дүүргийн оршин суугчдад тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцав. Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Эрүүл мэндэд иргэн таны оролцоо” сэдвээр иргэдэд эрүүл мэндээ хэрхэн сахин ... | эрүүл мэнд |
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар сарын 2 дахь долоо хоногийн Пүрэв гаригт “Бөөр хамгаалах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд анх 2006 онд Олон Улсын Бөөр Судлаачдын Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг байна. Манай улсад анх 2009 оноос тэмдэглэж... | эрүүл мэнд |
БНСУ-аас элэг шилжүүлэн суулгах мэс заслын эмч Монголд ирэхээр болжээ. Монголд элэгний эмгэгийн голлох шалтгаан нь элэгний В, С вирусын халдварын тархалт их байгаатай холбоотой. В, С вирусын халдвараас үүдсэн элэгний хатуурал, элэгний өмөнгийн өвчлөл сүүлийн жилүүдэд ихэсч байна. “Кореа” их сургуулийн “Анам” эмнэлгээс ... | эрүүл мэнд |
Манай улс гарын таван хуруунд багтах цөөн хэдэн төрөх эмнэлэгтэй. Шинээр төрөх эмнэлэг барих төрийн бодлого цаасан дээр л хэрэгжиж байгаа. Харин алтаа ашиглуулсныхаа хүчинд гадны компаниар I төрөх эмнэлгийн өргөтгөлийг ашиглалтад оруулсан. Хоёр жил дамнасны эцэст энэ өргөтгөлийн ажлыг өнгөрсөн нэгдүгээр сард дуусч “Бор... | эрүүл мэнд |
Иргэд хүчээр ч гэсэн эрүүл мэндээ хамгаалуулах ажилд өртөж байна НЭМГ-ын Сэтгэц, дондолтын тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Ганцэцэгтэй хийсэн ярилцлага. -Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж, саяхнаас хэрэгжиж эхэлсэн. Хуулийн хэрэгжилт ямархуу байна вэ? -Хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор Эр... | эрүүл мэнд |
Хүнд өвчтэй Б.Эрдэнэцэцэг охиныг бид дөрвөн настай хэмээн танилцуулдаг байсан бол одоо тэрээр таван настай болжээ. Өнгөрсөн даваа гарагт ээжтэйгээ хамт БНСУ-ыг зорьсон охиныг Сөүл хотын “Анаам” эмнэлгийнхэн хүлээн авч, очсон өдөр нь бүрэн шинжилгээнд оруулан арьс, биеийг нь цэвэрлэж, холбогдох эмчилгээг хийж эхэлсэн са... | эрүүл мэнд |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.