news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
-Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд "Люминал" эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгаа талаарх гомдлууд цөөнгүй иржээ- "Монос" эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүргэгдээгүй "Фенобарбитал" буюу бидний нэрлэж за...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын санаачлагаар улсын хэмжээнд “Эрүүл мэндийн довтолгоо-Заавал хэвшүүлэх 21 дадал” арга хэмжээг хэрэгжүүлж буй. Иргэн хүн бүр өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, урьдчилан сэргийлдэг байх, буруу дадал зуршлаасаа салах зэрэг зөв сэтгэлгээ, хандлагатай болгох нь “Эрүүл мэндийн довтолгоо”  арга хэмжээний  ...
эрүүл мэнд
"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд есдүгээр сарын 27-ны өдрийн 11.00 цагт Чингисийн талбайд "Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгт ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, Монголын оюутны холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Мари Стопс олон улсын байгууллага, Монголын гэр бүлийн ...
эрүүл мэнд
Булган аймгийн Баяннуур суманд үхсэн үхэрт шинжилгээ хийхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа ажээ. Мөн энэ сарын 15-нд Төв аймгийн Алтанбулаг суманд галзуурсан азарганд хүн хазуулсан...
эрүүл мэнд
Түлэнхийн төв ирэх сарын 1-н гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийнхөө нэг давхарт нүүж ирэхээр болжээ. Хоёр жил гаруй хугацаанд бусдын хатавчинд толгой хорогдсон Түлэнхийн төв “төрхөмдөө” буцахаас өөр аргагүйд хүрсэн байна. Уг нь Түлэнхийн төв  бусдын хаяанд толгой хорогдохгүйгээр өөрийн гэсэн орон байр,...
эрүүл мэнд
Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2007 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэх болсон байна. "Хүүхэд бүр хүссэн байх ёстой" гэсэн уриан дор  Монгол Улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр эцэг эхчүүд, оюутан залууст "Хүслээр ирсэн бэлэг" гэр бүлийн сэтгэлзү...
эрүүл мэнд
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт салбарын сайдын дэмжлэгтэйгээр рентген аппарат, шүд, эхо оношлогооны зэрэг таван төрлийн явуулын машиныг шилжүүлэн өгөх арга хэмжээ өнөөдөр болов. Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачилсан бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ хүлээлгэн өглөө. ...
эрүүл мэнд
Энэ он гарсаар Монгол улсад ДОХ-ын халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгджээ. ДОХ-ын халдвар тээгчдийн тоо өсөх хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын төвийн судалгаанаас харагдах болсон байна. Манай улсад нийтдээ ДОХ-ын халдвар тээгчийн 177 тохиолдол байдаг гэнэ. Нийт өвчлөгсдийн 144 нь эрэгтэй, 33 нь эмэгтэй бай...
эрүүл мэнд
Томоор үзэх бол зураг дээр дарна уу.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад явдаг урсгалыг багасгаж, эх орондоо эмнэлэг, оношлогооны чанартай үйлчилгээ авах боломжийг олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийг санаачлан хэрэгжүүллээ. Интермед эмнэлэг нь европ с...
эрүүл мэнд
Монфемент үндэсний сүлжээ Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Жендерийн үндэсний хороотой хамтран “Бээжин +20 дүгнэх процесс: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гиш...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Дэмжлэгт хяналт”-ын хоёр дахь үе шат эхэлжээ “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг хэрхэн сайжруулж байгаад хяналт, үнэлгээ хийхийг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 121 дугаар тушаалаар баталса...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Швейцари улсын хүүхдийн эмч Раул Шмит, Томас Бауман нарыг хүлээн авч уулзлаа Манай улсад 2008 оноос эхлээд ЭХЭМҮТ-д Монгол, Швейцарийн хамтарсан “Нярайн түнхний үений дутуу хөгжлийг эрт илрүүлэх, мултралаас сэргийлэх эмчилгээ” төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн эхний шатанд үндэсний мэргэжилтэнг бэлтгэж...
эрүүл мэнд
Хор болсон хоолноос монголчууд бид татгалзах цаг нь болжээ. Учир нь хүнсний хэрэглээнд өдөр тутам хэрэглэгдэж байгаа нэмэлт бүтээгдэхүүнүүд бид­ний амь насанд занал­хийлж аюулын харанга дэлдэх бол­лоо. Тухайлбал энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газраас хүнсний нэмэлт бүтээг­дэхүүний чанарт тандалт су...
эрүүл мэнд
Дэлхийн гаалийн холбооны гишүүн орнуудын мал эмнэлгийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажилласан байна. Тэд Увс, Завхан, Дархан-Уул, Улаанбаатар хот дахь махны 12 үйлдвэртэй танилцаж, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцан ажилладаг байгууллага, лабораториудаар орж магадлан шалгалт, хяналт, шинжилгээ ...
эрүүл мэнд
Өвөрхангай аймгийн Сант суманд 15 настай С.Мягмарсүрэн тарваганы давсаг залгиснаас болж, залгиур хоолойн тарваган тахал өвчин туссан билээ. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. С.Мягмарсүрэн хүүд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай үзүүлснээр бие нь сайжирсан байна. Мөн хүүгийн эцэг, эх та...
эрүүл мэнд
Элэгний хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд тэргүүлдэг байна. Тиймээс уг өвнийг бууруулах зорилгоор “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хөтөлбөрийг Хөгжлийн төлөө Оном сан гардан хэрэгжүүлэх аж. Ингэхдээ мэргэжлийн бусад байгууллагуудтайгаа хамтран хэ...
эрүүл мэнд
Түлэнхийн төвийн газраас хумсалсан эмч нараас эзэмшлийг нь эргүүлэн авъя -Тү­лэнхийн тасгийн барилгын асууд­лыг байнга л ярьдаг. Яриад ямар ажил хэрэг болох биш. Илүү дутуу зүйл ярьж өөрсдийгөө асуу­далд оруулаад юу хийх вэ-   Татвар төлөгчдийн мөн­гийг бүтэн хоёр жил ха­лаасласан “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлэг хэн г...
эрүүл мэнд
Өнөөдөр Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх зээлийн гэрээнд гарын үсэг зурах, БХЯ-наас худалдан авсан шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол Батлан хамгаалах яаманд боллоо. Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээли...
эрүүл мэнд
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг эхлүүлж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсоор багагүй хугацааг үдэж байгаа юм. Энэ жилийн сарын аяныг “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэгл...
эрүүл мэнд
“Гарын аюулгүй байдал” сарын аян эхэллээ Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан статистик тоо баримтаас үзэхэд манай улсын хэмжээнд авто ослын дараа гар, хөлийн гэмтэл хамгийн түгээмэл тохиолдсон байна. Уг осол ахуйн хүрээнд болон үйлдвэрлэлийн явцад голчлон гардаг байна. Гэр орондоо хоол ундаа бэлтгэж байхдаа гар хурууг...
эрүүл мэнд
Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлэгт хандаж, дээрх эмчилгээг төлбөртэйгээр хийлгэдэг байна. Гемодиализийн аппаратад нэг удаа орж эмчлүүлэхэд 250.000-320.000 төгрөг байдаг нь иргэнд хүндээр тусдаг аж. Ийм байдалд орсон хэс...
эрүүл мэнд
1. Хүнс тэжээлийн олон улсын компани Herbalife нь 1980 оноос хойш хүмүүст эрүүл, идэвхтэй амьдрахад нь туслаж буй хүнс тэжээлийн олон улсын компани юм. Манай бүтээгдэхүүнийг 90 гаруй улс оронд зөвхөн Herbalife компанийн Бие Даасан Дистрибьюторуудаар дамжуулан авч хэрэглэх боломжтой.    2. Хүчтэй, өргөжин тэлж буй бизне...
эрүүл мэнд
Эрх мэдэлтэн, хөрөнгөтнүүдийг ичээсэн Ажиа гэгээний буян   Өнгөрсөн долоо хоногт дуулиан, шуугиан тарьсан олон үйл явдал өрнөлөө. Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д болж, 60 кг-ын жинд хүч үзсэн Г.Болдбаатар алтан медаль авлаа. Тэрбээр дэлхийн аварга болж, Монголын нүүрийг тахалсан юм.   Мөн манай там...
эрүүл мэнд
Ажиа Гэгээн Лувсантүвдангийн санаачилгаар Монголчуудын эрүүл мэндэд буян болох санаачлага гаргаж дотоод гадаадын мянга мянган нигүүлсэнгүй үйлстнүүдийн хандив тусламжаар оношлогоо, эмчилгээ, хавдрын мэс заслын хэсэг, 25 ортой нярайн эрчимт эмчилгээний, 50 ортой цусны эмгэг-хавдар судлалын тасаг бүхий шинэ эмнэлэг ашигл...
эрүүл мэнд
Найман дүүгийнхээ бүлээн амьсгалыг халуун галаас аварсан Н.Азжаргал охиныг асууж сурсан хүмүүс олон байна. Есхөн настай энэ бяцхан охин хичээлийн хэрэгсэл, сургуулийн бэлтгэлийнх нь мөнгийг олох гэж жимс түүж зарахаар ууланд явсан ээжийнхээ эзгүйд аюултай нүүр тулсан зоригтон юм. Наймдугаар сарын 9-ний өдөр Сэлэнгэ айм...
эрүүл мэнд
Анагаахын сургуулийн дэргэд сургалтын лаборатори биш бүрэн хэмжээний эмнэлэг байгуулахаар болжээ. Өдийг хүртэл их, дээд сургуулийн боловсрол онол, практикийг нягт уялдуулж чадаагүйгээс чадварлаг боловсон хүчин бүрдүүлж чадахгүй байна гэж шүүмжлэлд өртдөг хэвээр. Их, дээд сургуульд номын дуу сонссон төгсөгчид ажлын байр...
эрүүл мэнд
Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглах 13 авто машиныг өчигдөр (08.25) Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу өчигдөр аймаг, сумдын нийт 13 эмнэлэгт хүлээлгэн өглөө.  Нийт 461.500.000 төгрөгийн өртөг бүхий УАЗ-315195-066 маркийн 13 автомашиныг дараах эмнэлгүүдэд хуваарилжээ. Үүнд Булган аймгийн нэгдсэн эмнэлэг, Говь-Алтай ...
эрүүл мэнд
Африкийн баруун хэсэгт дэлгэрсэн эбола вирусийн халдварын талаар иргэдэд тодорхой ойлголт өгөх зорилгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээллийг тоймлон хүргэж байна. Баруун Африкт дэгдсэн хоёр дахь “хүчирхэг” вирус Эбола вирус дэгдсэн цагаасаа хойш Африк тивийн түүхэнд байгаагүй хохирол учруулж болзошг...
эрүүл мэнд
Өнгөрсөн Баасан гарагт Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний хүрээлэнгийн хажуу дахь эмийн сангийн жор баригч “Фенобарбитал” нэртэй эмийг хүүхдийн тунгаар өгөх байсныг том хүний тунгаар өгсөн явдал болсон билээ. Үүний улмаас нийт 23 хүүхэд хордлого авсан харамсалтай хэрэг гарсан.  Тэгвэл “Монос”-оос өөр эмийн сангаас мөн уг  э...
эрүүл мэнд
Эх нялхас, эрүүл мэндийн үндэсний төвд дөрвөн хоногтойгоос гурван сар хүртлэх 16 нярай эмэнд хордон эрчимт эмчилгээ хийлгэж байгаа гэсэн мэдээлэл олон хүнийг цочирдуулав. Олон хавар нэгэндээ гэгчээр Монголын эмийн худалдаанд ямар ч хяналт байдаггүй нь монголчуудын амь нас, эрүүл мэнд хэрхэн дээсэн дөрөөн дээр байгааг э...
эрүүл мэнд
“Монос” эмийн сангийн салбарт худалдаалагдаж байсан “Фенобарбитал" нэртэй эмэнд хордон эмчилгээнд орсон нярай хүүхдүүдийн биеийн байдлын талаар дөнгөж сая Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус төвд өчигдөр эмэнд хордсон байдалтайгаар 4 хоногтойгоос 3 сар хүртэлх 16 нярай хүр...
эрүүл мэнд
Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд тав дахь удаагаа Монголд ирж байна. Тэрбээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд элэгний өвчлөлийн үзлэгийг үнэ төлбөргүй хийх аж. Тэрбээр өчигдөр Монголд ирсэн бөгөөд өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээ...
эрүүл мэнд
“Монос” эмийн сангийн салбарт худалдаалагдаж байсан "Фенобарбитал" гэх эмэнд бага насны хүүхдүүд хордож Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэгдэн очиж, эмчилгээнд орсон талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн билээ. Тэгвэл өнөөдөр 14.00 цагт хүүхдүүдийн биеийн байдлын талаар дээрх төвийн эмч нар мэдээлэл хийхээ...
эрүүл мэнд
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд эмэнд хордсон 16 хүүхэд иржээ. Эх сурвалжийн өгсөн мэдээллээр “Фенобарбитал” нэртэй эмийг эцэг, эхчүүд “Гурван гал” эмнэлгийн байранд байрлах “Монос” эмийн сангийн салбараас авсан байжээ. Дээрх эм нь тархины цусан хангамжийг сайжруулах үйлчилгээтэй аж. Гэвч хүүхдүүдэд насанд хүрэ...
эрүүл мэнд
Өнгөрсөн сонгуулийн өмнөхөн С.Батболдын Засгийн газар нэгэн том хөтөлбөр хэрэгжүүлж байгаагаа сүр дуулиантайхан зарлаж байсан. Тэрхүү хөтөлбөрийн нэр нь “Эрүүл монгол хүн”. Харамсалтай нь сонгууль дуусахтай зэрэгцээд таг мартагдсан тэрхүү хөтөлбөр МАН-ын шоу байсан уу аль эсвэл ач холбогдолгүй зүйл гэж үзсэн үү, ямарта...
эрүүл мэнд
Хүнс тэжээлийн мэргэжилтэн ба зөвлөх доктор Жанчивын Октябрьтой ярилцав.   -Та бодисын солилцооны тухай ойлголтыг тайлбарлана уу ? -Аливаа амьд организм бүхэн гадаад орчноос хэрэгцээтэй зүйлээ авч оронд нь дотоодод нь илүүдсэн үлдэгдэл зүйлсээ гадагш гаргах байдлаар харилцан солилцож байдаг. Үүнийг бодисын солилцоо гэж...
эрүүл мэнд
Дэлхий дахин жил бүрийн наймдугаар сарын 1-7-ныг хүртэлх өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай. Энэ өдөр өнөөдрөөс эхэлж байна. Үүнтэй холбоотойгоор Клиникийн нэгдүгээр амаржих газарт нээлтийн ажиллагааг хийх аж. Хүүхдийг эхээс мэндэлсэн даруйд ангир уургыг амлуулах...
эрүүл мэнд
Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Япон Улсын "Сисмекс" корпораци хоорондын байгуулсан хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр /VII.30/ Эрүүл мэндийн яаманд боллоо. Энэхүү хамтын ажиллагааны гэрээнд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, "Сисмекс" корпорацийн Тэргүүн дэд захирал ноён Масаёши Хаяши н...
эрүүл мэнд
БНСУ-ын Сөүлийн их сургуулийн зүрхний мэс заслын профессор Ким ахлагчтай 11 хүний бүрэлдэхүүнтэй баг долдугаар сарын 21-26-ны хооронд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт ажиллалаа. Багийн бүрэлдэхүүнд хүүхдийн зүрхний мэс засалч хоёр, хүүхдийн зүрх судасны эмч нэг, хагалгааны ...
эрүүл мэнд
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хорооноос санаачлан өнөөдөр  “Аюулгүй цус амьдрал бэлэглэнэ” өдөрлөгийг зохион байгуулж байна. Өдөрлөгийн үйл ажиллагааг дэмжиж, дээрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид мөн Засаг даргын Тамгын газар, түүний харьяа хэлтсийнхэн сайн дураар цусаа өглөө. “Аюулгүй цус амьдрал бэлэглэн...
эрүүл мэнд
БНСУ-ын Ганнам дүүрэгт байрлаж үйл ажиллагаагаа явуулдаг Миндал дорно дахины анагаах ухааны клиникийн захирал Ли Чойнг Коок Улаанбаатар хотноо гурав /энэ сарын 18-20-нд/ хоног ажиллахаар иржээ. Тус эмнэлэг нь БНСУ-даа төдийгүй БНХАУ, Япон зэрэг Азийн өндөр хөгжилтэй орнуудад өөрийн эмчлүүлэгчидтэй болсон төдийгүй удахг...
эрүүл мэнд
Б.Болдсайхан: Гадагшаа явж эмчлүүлдэг 60 мянган монголын 90 хувь нь эх орондоо эмчлүүлнэ “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхантай ярилцлаа. Тус эмнэлэг Тайландын Бумрунград эмнэлэгтэй хамтын ажиллагаа эхлүүлж, Дэлхийн ТОП-10 эмнэлгийн салбар болон ажиллаж байна.   -Улаанбаатар Сонгдо эмнэлэг, Тайл...
эрүүл мэнд
НҮБ-ын ДОХ-той Тэмцэх Үндэсний Сангаас 2030 он гэхэд ДОХ-ын тархалтыг хянах боломжтой гэж мэдэгдсэн байна. Дэлхий даяар Дархлал олдмол хомсдол буюу ДОХ-той холбоотойгоор нас барсан хүмүүсийн тоо болон ХДХВ-ын халдвар авсан хүмүүсийн тоо өнгөрсөн 10 жилд гуравны нэгээр багассан гэсэн үзүүлэлт гарчээ. Улмаар 2030 он гэхэ...
эрүүл мэнд
Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвүүд баярын өдрүүдэд 24 цагийн турш ажиллаж байна. Бид нийслэлийн яаралтай түргэн тусламжийн Баянзүрх дүүргийн салбарын жижүүрийн эмчтэй холбогдоход: "Баярын өдрүүдэд ачаалал их байсан. Баянзүрх дүүргийн хувьд бусад дүүргүүдтэй харьцуулахад харьцангуй бага байлаа. Өчигдөр буюу до...
эрүүл мэнд
НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ, ДУУДЛАГА ХҮЛЭЭН АВАХ УТАС № Байгууллага Үйлчлэх хүрээ Дуудлага хүлээн авах утасны дугаар 1 Нийслэлийн Яаралтай тусламжийн төв: Төв салбар Баянзүрх салбар Сонгинохайрхан салбар Насанд хүрэгчид, осол гэмтэл, төрөхийн дуудлаганд дүүрэг ...
эрүүл мэнд
Баяр наадмын амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хариуцлагатай жижүүр 10-16-ны өдрийн 20:00-09:00 цаг хүртэл ажиллаж, 320981 дугаарын утсаар иргэдээс 1, 2 дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээний талаар гомдол санал хүлээж авах юм байна.  Эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээний хувьд долоодугаар с...
эрүүл мэнд
ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр ЭМЯ, АШУҮИС, НЭМГ-аас нян судлалын лабораторуудын антибиотик мэдрэг чанарыг тодорхойлох шинжилгээний чадамж, техникийн чадавхи, эмч мэргэжилтнүүдийн мэдлэг зэргийг ДЭМБ-ын нян судлалын лабораторийн антибиотик тэсвэржилтийн тандалтын үнэлгээний 3 бүлэг 200 асуулт бүхий асуумжийг орчуулан бэлтгэж ү...
эрүүл мэнд
Боловсролтой хүн гэж хэнийг хэлэх вэ. Өдгөө  боловсролтой хүн гэдэг ойлголт  өмнөхөөсөөсөө арай  өөрөөр  хэрэглэгдэх болжээ. Хоёроос  гурван дээд сургууль төгссөн хүнээс илүү, энгийн бөгөөд  ерөнхий мэдлэгийг амьдралынхаа зөв хэвшил, дадал зуршил  болгоход хэрэглэж  чаддаг нэгнийг боловсролтой гэж хэлэх болсон байна. Ө...
эрүүл мэнд
Дэлхий нийт жил бүрийн зургадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдөр өнөөдөр тохиож Монгол Улс “Аюулгүй цус-эхчүүдийг аварна” уриан дор тэмдэглэж байна. Эрх чөлөөний талбайд болж байгаа дээрх арга хэмжээний хүрээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ ямар хэмжээнд байгаа, ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргаар Хүний гавьяат эмч З.Мэндсайханыг томилжээ. Дөрөвдүгээр сард болсон Гэмтлийн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад З.Мэндсайханаас гадна Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, ГССҮТ-ийн Яаралтай тусламжийн та...
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт зарлаж байна Нэг. Нийтлэг зүйл 1. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан  “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн нийслэлийн...
эрүүл мэнд
Гэмтэл  согог судлалын үндэсний төв \ГССҮТ\ сүүлийн нэг жилийн турш дуулиан шуугианы  бай болсон. Дарга тогтдоггүй, томилогдсон даргаа эмч нар нь эсэргүүцэл зарлаж, тэмцэл тулаан хийж байгаад сольчихдог гээд тус эмнэлгийн талаарх хар бараан мэдээлэл олон бий. Энэ талаараа эрүүл мэндийн салбарт анхдагч ч гэж болно. Өнгө...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамнаас санаачлан Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Эрүүл мэндийн салбарын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо маргааш буюу зургадугаар сарын 07-ний өдөр Төрийн ордонд зохион байгуулах гэж байна. Эрүүл мэндийн салбарын...
эрүүл мэнд
“ ЕТЕМО ” эмнэлгийн толгой хүзүүний хавдрын эмч Ц.Одонтунгалаг ийн манай сайтад  14 хоног тутам хөтлө н явуулдаг “Одноо эмчийн зөвлөгөө ”- ний энэ удаагийн дугаарт арьсны хавдрыг онцоллоо . Бидний арьс  хэд хэдэн давхаргаас бүтсэн хүний хамгийн том талбайтай эрхтэн. Ойролцоогоор 28 хоногт гуужин, шинээр нөхөн төлжиж ба...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамнаас 2014 оныг эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил болгон зарласны хүрээнд “Нярайн тандалт шинжилгээ” үндэсний хөтөлбөрийн нээлт өнөөдөр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд боллоо. Энэхүү үндэсний хөтөлбөр нь 2012-2020 оны хугацаанд хоёр үе шаттайгаар хэрэгжих бөгөөд дөнгөж төрсөн нярайн эмгэг, хө...
эрүүл мэнд
Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо чуулж байгаа Дэлхийн эрүүл мэндийн 67 дугаар ассамблейн нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Засгийн Газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэнд” сэдвээр үг хэлэв. Тэрбээр монгол орны уур амьсгалын өөрчлөлт нийт хүн амын эрүүл мэнд болон эрүүл мэндийн ...
эрүүл мэнд
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын албан ёсны байгууллага болох Артерийн гипертензийн холбооны (World Hypertension League) санаачилгаар анх 2005 оны тавдугаар сарын 14-нд Дэлхийн Гипертензийн өдөр буюу артерийн даралт ихсэн  өдрийг тэмдэглэх санаачлагыг өрнүүлсэн ба улмаар энэ өдрийг уламжлал болгон жил бүрийн энэ өдри...
эрүүл мэнд
Тавдугаар сарын 17-ны өдөр нь  “Артерийн даралт ихсэлттэй тэмцэх олон улсын өдөр” байдаг ажээ. Энэ өдрийг тохиолдуулан нийслэлийн эрүүл мэндийн газраас “Цусны даралтаа хэмжицгээе” уриалгыг дэвшүүлж, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Хангарьд ордны ажиллагсдын цусны даралтыг хэмжихээр болсон байна. Цусны даралт...
эрүүл мэнд
Хавдар хамгийн аюултай өвчин. Огт эмчлэгддэггүй, бас мэдэгдэхгүй байж байгаад хүндэрдэг гэж бид ойлгодог. Гэвч хавдар ч бусад өвчнүүдийн адил эдгэрэх найдлагатай төдийгүй их эртнээс дохио санамж өгсөөр байдаг ажээ. Гагцхүү анзааргагүй, хэнэггүйгээсээ болж монголчууд хавдрыг хүндрүүлдэг байна. Тэгвэл хавдраас хэрхэн сэр...
эрүүл мэнд
Японы ЖАЙКА байгууллагын тусламжтайгаар Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль /ЭМШУИС/-ийн харьяа 150 ортой бааз эмнэлэг багуулахаар болжээ. Их сургуулийн эмнэлгийг Ботаникийн цэцэрлэгт зургаан га талбайд барих бөгөөд эмнэлэг нь мэдрэл, дотор, эмэгтэйчүүд, хүүхэд, мэс засал зэрэг нарийн мэргэжлийн бүхий л төрлөөр ту...
эрүүл мэнд
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар эмнэлгүүдийн эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжид шалгалт хийсэн байна. Уг шалгалтыг дөрөвдүгээр сарын эцсээр хийсэн бөгөөд Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/, Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ/ зэрэг таван эрүүл мэндийн байгу...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэг хувийн эмнэлгүүдийн нэр, хаяг тодорхойгүй байгаа талаарх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ихээр иржээ. Одоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлгүүдээс гадна 79 хувийн эмнэлэг санхүүжиж байна. Хувийн эмнэлгүүд үзлэг, үйлчилгээнийхээ төрөл, үнээс ш...
эрүүл мэнд
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичгийг хэлэлцэв. Аль арван хоёр жилийн өмнө баталсан төрөөс баримтлах бодлого,  асар олон төрлийн, хэдэн зуун тэрбумын эм эргэлдэж байгаа Монголын өнөөгийн цаг үеэс аль хэдийн хоцрогдчихоод байгаа нь тодорхой.  Ерөнхийдөө эмийн худалд...
эрүүл мэнд
Тавдугаар сарын 5-ны өдрийг дэлхий нийтийн хэмжээнд “Эх баригчдын өдөр” болгон зарласан байдаг бөгөөд манай улс 2007 оноос хойш тэмдэглэж байгаа гэнэ. Жилийн 365 хоногийн цөөнгүйг баяр наадамд зориулдаг монголчуудад тэмдэглэлт болон нэрэмжит өдрүүд нэрмээс болж байгаа нь нууц биш. Аль нэг ажил мэргэжил, онцлог үйл явда...
эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт өчигдөр ЭМЯ-нд болсон юм. Тэрхүү сонгон шалгаруулалтад Хавдар судлалын үндэсний төв, Монголын Мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван, Гэмтлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан ...
эрүүл мэнд
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын улсын ахлах байцаагч нарын тавьсан актын дагуу Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо буюу Боловсролын их сургуулийн урд орших “Ионсей-Найрамдал” эмнэлгийн үйл ажиллагааг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн зогсоогоод байсан юм. МХЕГ-аас тус эмнэлгийг дахин шалг...
эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-д эмч нар ажиллаж байна уу эсвэл үзмэрчид төлөг тавиад суугаа юм уу гэлтэй үйлдэл гаргадаг болжээ. Энэ байгууллагын даргыг өнөөдөр сонгон шалгаруулна. Харин энэ шалгаруулалтыг ер нь л хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн утгатай захиаг тэд манай агенлагт ирүүлснийг та бүхэн /“...
эрүүл мэнд
Ихэр хүмүүсийг ижил заяатай гэдэг. Ц.Мөнхбат, Ц.Мөнхболд хоёр 1979 онд Н.Цэдэвдоржийн гурав, дөрөв дэх хүү болон мэндэлсэн. Тэр үеийн хүүхдүүдийн нэгэн адил цэцэрлэгээр хүмүүжжээ. Нийгмийн байдал хэцүү, халдварт өвчин их байсан үе. Зүү тариурыг буцалсан усанд ариутгаж, дахин хэрэглэдэг байсны гайгаар тэдний зургаан хүү...
эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлын сонгон шалгаруулалт дөрөвдүгээр сарын 22-нд явагдахаар болжээ. Эрүүл мэндийн яамнаас өмнөх ГССҮТ-ийн дарга Ц.Энхбаярыг халж, А.Мөнхтайваныг сонгох тушаал гарсан. Гэсэн ч Ц.Энхбаяр хууль бус гэж ажлаа хүлээлгэн өгөөгүй. Улмаар А.Мөнхтайван ГССҮТ-ийн даргаас хувийн шалтгаана...
эрүүл мэнд
Толгой хүзүүний байрлалын хавдруудад гавлын суурь хэсгээс эхлэн эгэм хооронд байрлах эрхтэнүүдийн хавдрыг хамааруулан эмчилдэг. Хамар болон түүний дайвар хөндийнүүд, амны хөндий үүн дотор хэл, буйл, завьж, хатуу тагнай, амны хөндийн ёроол хэсгийн хавдрууд, нармай, залгиур, төвөнх, хүзүүний тунгалагийн булчирхай, зөөлөн...
эрүүл мэнд
Доктор Яаром: Амьдралд өөрийгөө хянах боломж битгий олго Хүмүүс бүгд л эрүүл амьдрахыг хүсдэг. Мөн тэдний олонхи нь залуу сайхан харагдахыг хүсдэг. Гэтэл амьдрал дээр бидний энэ хүсэл, мөрөөдөл төдийлөн биелэлээ олдоггүй. Тиймээс Израйл улс дахь спортын эрүүл мэндийн төвийг үндэслэгч,  спортын анагаах ухааны чиглэлээр ...
эрүүл мэнд
-Зан үйл, хооллолтоо өөрчлөн эрүүл мэндээ өөрөө өөртөө л даатгахаас аргагүй- Дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг дэлхий нийтээрээ эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэж заншжээ. 1948 онд болсон Дэлхийн эрүүл мэндийн ассемблийн анхдугаар чуулга уулзалтыг “Дэлхийн эрүүл мэндийн өдөр” нэртэй зохион байгуулсан нь энэ тэмдэглэлт өдр...
эрүүл мэнд
“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлын хүрээнд Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газраас Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн төрөх эмэгтэйчүүдийн тасагт эх, нярайд ээлтэй орчин бүрдүүлэхэд дэмжлэг болгож нярайн ор, хөгжлийн бэрхшээлтэй эхчүүд болон хагалгаагаар төрсөн эхчүүдэд зориулсан тулгуур...
эрүүл мэнд
ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатартай тус сургууль дээр хэрэгжиж буй шинэчлэлийн талаар ярилцлаа. Мөн сүүлийн үед тус сургуулийн захирал Г.Батбаатартай холбоотой багагүй хэл ам гарсан юм. Үүнд хариулт авахыг зорьсон юм. -Та ажлаа хүлээн авснаас хойш хагас жил хугацаа өнгөрлөө. ЭМШИУС бол манай улсын хамгийн чухал их сургуу...
эрүүл мэнд
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон "Туяа иога" төвөөс санаачилан Нийслэл хотын иргэдийг эрүүлжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор 2014 оны 4 сарын амралтын өдрүүдийн турш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өглөөний 09:...
эрүүл мэнд
Өвддөггүй хүн гэж үгүй. Өвөл цагийн ханиад шуухинаанаас эхлээд ходоод гэдэс, үе мөч, тархи толгойн өвчинд ээрэгдэх нь энүүхэнд. Өвдсөн үедээ олонх маань /хүүхэд өвдөөгүй л бол/ шууд эмийн сан руу алхдаг даа. Гэтэл та бид дураараа эм авч ууснаараа эрүүл мэнддээ тус биш ус хүргэдэг төдийгүй эм худалдан авахдаа байнга илү...
эрүүл мэнд
“Бумрунград” олон нийтийн компани манай улсын тэргүүлэх эмнэлэг “Сонгдо” эмнэлгийн  хувьцааны хяналтын хувийг авч, хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Ийнхүү хамтын ажиллагаа эхэлснээр Тайландын “Бумрунград” эмнэлгийн салбар жил гаруйн дараа Монголд үүдээ нээх юм байна. Энэхүү хамтын ажиллагааны нээлтийн үеэр “Сонгдо” эмн...
эрүүл мэнд
“Иргэний эрүүл мэндийн үндэсний чуулга уулзалт” өнөөдөр АСА циркийн байранд боллоо. Чуулга уулзалтын эхэнд  Эрүүл мэндийн сайд Н.Удвал тэнд цугласан 800 гаруй иргэдийн төлөөлөлд төрөөс эрүүл мэндийн чиглэлээр баримталж буй бодлого болоод ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан юм. Чуулганд  УИ...
эрүүл мэнд
Улаанбаатар хотын Баянгол д үү ргийн 20-р хороонд ( Сонсгологийн 10 буудал) байрлах Наркологийн эмнэлэг ирэх даваа гаригт /03.31/ өө рийн эмнэлэг дээрээ “Донтох эмгэгээс сэргийлье” нээлттэй хаалганы ө д ө рл ө гийг зохион байгуулах гэж байна. "Донтох эмгэгээс сэргийлье" нээлттэй хаалганы ө д ө рл ө гий н х ү рээнд зохи...
эрүүл мэнд
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр нь тамга тэмдгээ авч зугатсан, шинээр томилогдсон А.Мөнхтайван нь гэнэт албан үүргээсээ татгалзсан гэх хошин шогийн үзүүлбэр тэнд жинхэнэ утгаараа өрнөж байна. Энэ бол тус эмнэлэг дээр өрнөж буй шог гараануудын зөвхөн нэг хэсэг...
эрүүл мэнд
Залуу хүн гэж та хэнийг хэлэх вэ. Албан ёсоор тооцвол 18-35 насныхан юм болов уу. Залуучуудын холбоо ч 35 хүртэлх насны хүмүүсийг л элсүүлдэг болохоор энэ жишгээр тооцож болох юм. Гэвч 36, 37 настнууд, 40 насны босгыг дөнгөж алхагсад ч өөрсдийгөө хөгширчихлөө гэж бодохгүй байна. Дунд насныхан гэж хэсэг бүлэг хүмүүс бай...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн салбарын шилдгүүдийг тодруулдаг “Алтан чагнуур” ёслолын талаар Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд тус холбооны дарга Б.Мягмар, дэд дарга Ч.Нарантуяа, төлөөлөгч С.Туяа, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн хол...
эрүүл мэнд
Хавдар өвчнийг нэгэн үе хөгшчүүдийн өвчлөл гэж ойлгож байжээ. Гэтэл сүүлийн үед хавдраар өвчлөгсдийн нас залуужиж тэр байтугай балчир үрс хүртэл энэ аюулт өвчинд нэрвэгдэх болов. Тиймээс манай сонин энэ удаагийн дугаараас эхлэн14 хоног тутам “Одноо эмчийн булан”-г тогтмол хөтлөх болно. Энэхүү буландаа хавдар өвчний тал...
эрүүл мэнд
Монгол эмч нар бие дааж эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийх боломжтой болжээ. Тодруулбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, БНСУ-ын АСА анагаах ухааны төв хамтран Л.Бүжинлхам хэмээх охинд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийхээр болсон байна. Энэ нь Монголд энэ төрлийн мэс засал х...
эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төв удирдах захиралгүй болоод долоо хоногийн хугацаа өнгөрлөө. Уг нь тус төвийн захирлын сонгон шалгаруулалтаас А.Мөнхтайван шалгарч, Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар батламжлагдсан. Гэсэн ч өмнө нь ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр ажлаа хүлээлгэн өгөө...
эрүүл мэнд
-Эрүүл байхын алтан гурвалжин бол Идэвхитэй хөдөлгөөн, Эрүүл зөв хооллолт, Сайн унтаж амрах юм- Израиль дахь спортын эрүүл мэндийн төвийг үндэслэгч, спортын анагаах ухааны чиглэлээр олон жил ажилласан, чадварлаг мэргэжилтэн Доктор Яаром танд эрүүл амьдрахад туслах энгийн нэгэн жорыг танилцуулж байна. Тэрээр Израиль  ул...
эрүүл мэнд
Малын шүлхийд зориулан гаднаас оруулж ирж буй “Цагаан залаа агвет” компанийн нийлүүлэх ёстой 500 мянган тун вакциныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүлээн авахаас татгалзан битүүмжилжээ. Энэхүү вакциныг зориулалтын бус нөхцөлд хадгалснаас үүдэн чанарын хувьд шаардлага хангахааргүй болсон гэнэ. Тус компани хоёрду...
эрүүл мэнд
Энэтхэгийн элэгний мэс заслын эмч нар Монголд үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо хийхээр болжээ. Үзлэг гуравдугаар сарын 19-24-ний өдрүүдийн хооронд үргэлжилнэ. Энэтхэг Улсын Дели хотын “Фортиз” эмнэлгийн элэг шижлүүлэн суулгах тасгийн захирал гурав дахь удаагаа Монголд ирээд байгаа юм. Тэрээр элэг шилжүүлэн суулгах мэс за...
эрүүл мэнд
ГССҮТ-ийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцэж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар сонгогдсон А.Мөнхтайван ажлаа өнөөдөр албан ёсоор хүлээн авахаар болсон тухай бид өмнө нь мэдээлсэн. Гэтэл ГССҮТ-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ц.Энхбаяр өрөөнийхөө хаалгыг түгжээд алга болсноор А.Мөнхтайван ажлаа хүлээн ав...
эрүүл мэнд
Маргааш буюу гуравдугаар сарын 18-ны өдрийг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр” болгон тэмдэглэхээр санаалчлага гаргажээ. Энэ тухайгаа яг одоо ЭМЯ-ны сургалтын танхимд сэтгүүлчдэд мэдээлж байгаа юм. Хэдийгээр цэргийн баяр нэртэй боловч эрчүүдэд тулгамдса...
эрүүл мэнд
Дэлхий нийтэд тулгамдаж байдаг томоохон асуудлын нэг нь титэм судасны эмгэг. Уг эмгэгт өртөмтгий улсуудаас АНУ нэгдүгээрт ордог аж. Тус өвчнөөс сэргийлэх судалгааг Сонгдо эмнэлгийн эмч Ц.Сумъяа хийжээ. Түүний хийсэн “Титэм судасны цочмог хам шинжээс урьдчилан сэргийлэх оношлогооны шинэ биомаркерыг судалсан нь” судагаан...
эрүүл мэнд
Өнөөдөр эр цэргийн баярын өдөр. Гэсэн ч монголчууд бид энэ өдрийг эрчүүдийн баяр хэмээн тэмдэглэж заншсан. Энэ жил эрчүүдийн эрүүл мэндийг онцлон анхаарч байна. Эмэгтэйчүүдтэй харьцуулвал эрчүүд маань эрүүл мэндийн шалтгаанаар эрт хорвоог орхиж байгаа статистик байдаг. Энэ хүрээнд Наркологийн төвийн эмч нар эрчүүдэд да...
эрүүл мэнд
Эмийн сангуудаар худалдаж буй халуун бууруулах, өвчин намдаах 1000 мг-тай Парацетомолыг бага насны хүүхдэд хэрэглэхгүй байхыг Эрүүл мэндийн яамнаас сануулж байна. Халуун бууруулах, өвчин намдаах уг эмийг хэт өндөр тунгаар бага насны хүүхдэд хэрэглэснээс болж хордлогод орох, биеийн байдал хүндрэх тохиолдол гарсаар буй а...
эрүүл мэнд
Дэлхий дээр өдөр бүр 800 эмэгтэй төрөлт болон төрөхийн хүндрэлийн улмаас энддэг гэсэн баримт байна. Эндэгдэл нь төрөхийн болон төрсний дараах цус алдалтын улмаас үүсдэг бөгөөд ихэнх нь хөгжиж буй улс оронд тохиолддог гэсэн судалгаа гарчээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тухайн орны хүн амын гурван хувь...
эрүүл мэнд
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Бөөрний эмгэг судлалын клиникийн төвийн эмч нар өнөөдөр тохиож буй Бөөр хамгаалах дэлхийн өдрийг тохиолдуулан иргэдэд үнэ төлбөргүйгээр үйлчилж байна. Монголын таван хүн тутмын нэг нь бөөрний өвчлөлтэй гэсэн судалгаа байдаг гэнэ. Тиймээс Улсын нэгдүгээр төв эмнэлэг онцгой анхаарал хандуула...
эрүүл мэнд
“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр Э.Эрдэнэбулган охины гэр бүлийнхэн хэвлэлийн хурал хийлээ. Монголын нэгэн сайхан охин өвдөж, ээж нь болох М.Нармандах монгол түмнээсээ тусламжийн гараа сунгахыг хоолойгоо зангируулан гуйлаа. Монголд эмчлэгдэх боломжгүй хэмээх олон өвчний жагсаалтад түүний охин болох Э.Эрдэнэбулганы...
эрүүл мэнд
Хөдөө сумдад дунд сургуулийн охид жирэмсэлж, амаржих болжээ. Жилдээ нэг хоёроор тогтохгүй өсвөр насны охид жирэмсэлж, үр хүүхэд төрүүлж байна. Түүнээс цөөнгүй нь  нууц байдлаар үр хөндүүлж байгаа гэж барьсан ч алдахгүй. Хүүхдээ төрүүлж байгаа охидын тухайд жирэмсэн болсноо хожуу мэдсэнээс  хүүхдээ төрүүлэхээс аргагүйд ...
эрүүл мэнд
Нэг л өглөө босоод иртэл хаа сайгүй хүнсний ногоо хөглөрч хэвтэх нь харагдлаа. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хортой гэж эрдэмтэн судлаачдын өнгөрсөн долоо хоногт хийсэн мэдэгдэл эзэгтэй нарыг хөргөгчнөөсөө хүнсний ногоогоо авч хогийн саванд хийхэд хүргэжээ. Зарим гэр бүл мах, гурилаа л идье гэх дүгнэлтийг шулуухан хийгэ...
эрүүл мэнд
Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд ачаалалтай ажиллаж, зарим эмнэлэг нь коридортоо өвчтөнүүдээ хэвтүүлж байгаа аж. Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүдийн ачаалал хэр байгаа талаар сурвалжлахаар Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт очсон юм. Сонгинохайрхан дүүргийн нэ...
эрүүл мэнд