news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн зохион байгуулалттайгаар тээвэрлэх шаардлагата й гэж үзсэн. Ингээд “ Олонлог", "Диана", Орос 14-р сургууль, Плехановын нэрэмжит сургууль, "Эрэл", "Шинэ Монгол", "Радуга", 38-р сургууль, "Американ", Internatinoal school, 1-... | боловсрол |
Хичээлийн жилд оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчдог. Харин өнөөдрөөс оюутны хөнгөлөлтийн виза картны захиалга эхэлж байна. Монголын оюутны холбооны зүгээс нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картыг нэмэх хүсэлтээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн жилийн тухайд 96 мянган оюутан авт... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны зарлигаар “Монголын уламжлалт сэтгэлгээ, арга билгийн ухааны үндэс” хичээлийн хөтөлбөрийг батлан, ерөнхий боловсролын сургуульд хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон юм. Энэ ажлын хүрээнд сурагчдыг үндэсний соёлын үнэт зүйлс, уламжлалт ёс заншлаа дээдэлж, амьдрал ахуйдаа хэв... | боловсрол |
Хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулж МОХ-оос хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд МОХ-ны удирдлагууд оролцсон бөгөөд оюутнуудад тулгарч буй асуудлуудын талаар мэдээлэл өглөө. Тэд “Их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө нэмэх гэж байгаа нь боловсролыг бизнес болгож байна гэсэн үг. Энэ нь Монгол Улсын Үндсэн хууль... | боловсрол |
Шинээр оюутан болж буй төгсөгчид элсэх сургуулийнхаа хураамжинд мөнгө төлдөг. Тэгвэл энэ жил МУИС-д элсэгчид элсэхээсээ өмнө эмчийн үзлэгт орж давхар төлбөр төлдөг болжээ. Тус сургуульд шинээр элсэн орох оюутнууд өнөөдрөөс 31-нийг дуустал эмчийн үзлэгт хамрагдах ёстой гэсэн шийдвэр хүртэл гарчээ. Элсэгчид 5000 төгрөгий... | боловсрол |
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн жил 308 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулжээ. Үүнээс 180 нь төрийн өмчийн цэцэрлэг байсан бол 128 нь хувийн цэцэрлэг байсан байна. Тэгвэл энэ жил хувийн 58 цэцэрлэг шинээр ашиглалтад орж 1200 хүүхэд хамрагдах боломжтой болсон байна. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 64, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр... | боловсрол |
Боловсролын шинэ сайд Л.Гантөмөр ажилдаа очсон даруйдаа л их, дээд сургуулиуд төлбөрөө 10-аас дээш хувиар нэмэхгүй байхыг сургуулийн удирдлагуудад үүрэг болгосон. Гэвч уг асуудалд сургуулиудын удирдлагуудын зүгээс эсрэг байр суурьтайгаа илэрхийлж, шийдвэрийг эсэргүүцэж сургалтынхаа төлбөрийг нэмж эхэллээ. Хүмүүнлэги... | боловсрол |
“Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар хүүхдүүдээс бэлэг авдаг явдлыг таслан зогсоох хэрэгтэй” гэж Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр мэдээллээ. Энэ талаар дорвитой судалгаа хийж, эцэг эхчүүдийн санал гомдлыг харгалзан үзэж тус яамны зүгээс Ерөнхий боловсролын сургуулиудад албан бичиг хүргүүлэхээр ... | боловсрол |
2012-2013 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 25 сургуулийн 131 бүлэг гурван ээлжээр хичээллэнэ. Тодруулбал, нийслэлд 23 сургууль, орон нутагт хоёр сургууль нэмэлт өргөтгөл барих газаргүйгээс сурагчдын ачаалал ийн нэмэгджээ. Орон нутагт Дорноговь аймгийн Замын-Үүдийн сургууль, Завхан аймгийн Түдэвтэй сумын сургууль ... | боловсрол |
Өчигдөрөөс цэцэрлэгүүд нэгдсэн журмаар хүүхэдүүдээ бүртгэж эхэлсэн билээ. Эцэг эхчүүд хүүхдээ бүртгүүлэхээр хонон өнжин ойчирлож байгаа. Гэтэл энэ жил хувийн цэцэрлэгүүд төлбөрөө 30 хувиар нэмж 2-3 сая төгрөгт хүрсэн байна. Хувийн цэцэрлэгүүд ийнхүү төлбөрөө нэмэж байгаа нь эцэг, эхчүүдэд хүнд дарамт бий болгоод байна.... | боловсрол |
“Музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” Японы Итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжих ЮНЕСКО-гийн төслийн нээлт болон төслийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр болно. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих уг төсөл нь Монголын бүх музейн боловсон хүчинд үр өгөөжөө өгөх зорилготой. Музейн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дэ... | боловсрол |
Шинэ хичээлийн жилд ЕБС-ийн I-V ангид 96214 хүүхэд суралцах гэнэ. Өнгөрсөн онд “Мянганы сорилтын сан”-гаар Сүхбаатар дүүргийн III сургууль, Чингэлтэй дүүргийн V сургууль, Хан-Уул дүүргийн IV сургууль зэрэг нийт таван сургуулийн 4353 сурагчдад цацруулагчтай цүнхний уутыг олгосон байна. Ингэснээр хүүхэд зам тээврийн осол... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр их, дээд сургуулиудын захирлуудыг хүлээн авч уулзсан. Уг уулзалтаар сургалтын чанарыг ахиулах мөн төлбөрийн асуудал яригдсан юм. Их дээд сургуулиудын зүгээс сургалтын төлбөрийг 25-50 хувиар огцом нэмэх хүсэлтйг яамандаа гаргаад байсан билээ. Харин өчигдөр Л.Гантөмөр сайд “Ямар ... | боловсрол |
Монголын оюутны холбооноос нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих оюутны виза картын захиалгыг маргаашнаас эхлүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар оюутан автобусны хөнгөлөлттэй виза картаар үйлчлүүлэх 113 мянган оюутан хүсэлтээ ирүүлсэн гэж эх сурвалж мэдээллээ. Үүнтэй холбогдуулан Монголын оюутны холбооноос хөн... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрсөн ням гарагт төрийн өмчийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын захирлуудыг хүлээн авч уулзсан. Уулзалтын үеэр их, дээд сургуулиудын захирлууд сургалтын төлбөрөө 25-50 хувь нэмэх саналыг сайдад танилцуулсан юм. Тэгвэл БШУЯ-наас энэ сарын 27-нд сургалтын төлбөрийн ... | боловсрол |
Монголын ахмад багш нарын холбоо ноос шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан өчигдөр мэдээлэл хийлээ. Дээрх холбоонд 20 гаруй мянган ахмад багш байдаг бөгөөд тэдний мэдлэг, туршлагыг ашиглах хэрэгтэй гэдгийг энэ үеэр онцлов. Гавьяат багш Ц.Сарангэрэл “Кэмбрижийн хөтөлбөрийг дэмжиж байгаа ч боловсон хүчин болох багш н... | боловсрол |
Монголын сурагчдын холбоо, “Бадмаараг өргөө” групп, “Капитал” банк хамтран хэрэгжүүлсэн “Өсвөрийн 333 сургагч багш бэлтгэх үндэсний хөтөлбөр”-ийн хаалтын ажиллагаа өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр “Мобиком”, MCS, “Coco Cola” компани Чөлөөт гэрэл зурагчдын холбоо нэрэмжит шагналаа шилдгээр шалгарсан ангиудад өгсөн... | боловсрол |
Оюутан, сурагчдын хамгийн гол хэрэглэгдэхүүн нь дэвтэр, ном, цүнх байдаг учраас «Оргил» болон «Нарантуул» худалдааны төв орж үнийн судалгаа хийлээ. Судалгааны дүнд дэвтрийн үнэ өмнөх жилийнхтэй харьцуулахад, харьцангуй тогтмол буюу ижил түвшинд байна. «Нарантуул» худалдааны төвд Монгол дэвтэр 12/хуудас/-150, 24-300, 32... | боловсрол |
2012-2013 оны хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан төрийн болон төрийн бус их, дээд сургуулиуд Оюутны дотуур байрныхаа бүртгэлийг эхлүүлэхэд бэлэн болжээ. Улсын сургуулиудын хувьд наймдугаар сарын 24-31-ны хооронд бүртгэх аж: Дотуур байранд суух хүсэлтэй оюутнууд сургууль тус бүрийнхээ санхүүгийн албанд дараах матер... | боловсрол |
УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэний танхим”-д сар бүр нээлттэй хэлэлцүүлэг хийж байхаар болсон. Тэгвэл тэрээр өнөөдөр 15.00 цагт “Иргэний танхим”-д “Боловсролын шинэчлэл ба хичээлийн шинэ жилийн нээлтийн бэлтгэл” сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Хэлэлцүүлэгт их, дээд сургуулийн багш нар, ерөнхий ... | боловсрол |
Өнгөрсөн 2008 онд боловсролын салбарт 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байсан бол энэ онд 214 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн тухай УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэдээллээ. Тэрээр БСШУ-ны салбарын төсөв 2008 оноос 2.6 дахин нэмэгдэж 1 их наяд 158 тэрбум болсон. Харин гадаадын тусламжаар 250 сая ам.долларын ... | боловсрол |
Энэ онд боловсролын салбарт 214 тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэн тухай УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр мэдээллээ. Тэрээр БСШУ-ны салбарын төсөв 2008 оноос 2.6 дахин нэмэгдэж нэг их наяд 158 тэрбум болсон. Харин гадаадын тусламжаар 250 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэж, 52 сая ам.долларын зээл тусламж гүйцэтгэлээ хү... | боловсрол |
Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийт 194.966 хүүхэд суралцана. Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн 96214 сурах бичгийг төрөөс бүрэн хангах бол, дунд, ахлах ангийнхны сурах бичгийн 40 хувийг сургуулийн номын сангаар дамжуулан олгох гэнэ. Түүнчлэн амьдралын баталгаажих түвшнээс доогуур орлог... | боловсрол |
Оюутны виза картны захиалга энэ сарын 25-наас эхлэн тухайн сургуулийнхаа оюутны холбоон дээр авна. Монголын оюутны холбооны байранд виза карт болон наалтны захиалга авахгүй юм байна. Өнгөрсөн жилийн хувьд 96 мянган оюутан автобусаар хөнгөлөлттэй зорчсон байна.Энэ жилийн тухайд Монголын оюутны холбооноос 113 мянган оюу... | боловсрол |
Оюутнуудын тэтгэлэг ирэх хичээлийн жилүүдэд ч үргэлжилнэ . Уг тэтгэлгүүдийг үндэсний тэтгэлэг, урамшууллын тэтгэлэг, сургалтын төлбөр болон амьжиргааны зардал гэсэн хэлбэрээр олгохоор заажээ. Оюутнуудад олгож буй үндэсний тэтгэлэг болох 70200 төгрөгийг хичээлдээ идэвхтэй суудаг, сургалт нь хэвийн явагдаж буй оюутнууда... | боловсрол |
Монгол Япон улсын хооронд дипломат харилцаа тогоосны 40 жилийн ой тохиож буй хүрээнд “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт бичиг”-т Монгол, Япон хоёр улс гарын үсэг зурснаар 18 ажилтан Японд суралцахаар болжээ. 2001-2011 оны хооронд манай улсаас нийт 191 оюутан арлын Японд суралцаж, 154 оюутан магистрын зэргээ хамгаалсан ... | боловсрол |
Ерөнхий боловсрол олгож буй улсын болон хувийн бүх сургуулийн дүрэмт хувцсыг ирэх хичээлийн жилээс жигдрүүлэхээр болсон тухай БСШУЯ-наас мэдээлж байна. Харин энэ жил сурагчид урьдын адил өмнө нь өмсч байсан дүрэмт хувцсаа өмсөх аж. Хэрэв шинээр авах шаардлагатай бол зах зээлд борлогдож байгаа хувцаснаас сонгон авах бол... | боловсрол |
Манай улсад энэ оны байдлаар 119,6 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 254 барилга угсралтын ажил хийгдэж байна. Үүний 88 сургууль, 80 цэцэрлэг, 26 спорт заал, 28 дотуур байруудад засвар хийж байгаа аж. Тэднээс сургууль цэцэрлэгийн засварт 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт улсын төсвөөр хийгджээ. Мөн Дэлхийн банкны... | боловсрол |
2012-2013 оны хичээлийн жилд гурван төрлийн тэтгэлэг олгох аж. Үүнд, Үндэсний тэтгэлэг буюу 70200 төгрөгийг оюутан болгон авах юм. Мөн эрэлттэй 20 мэргэжлээр сурж, сурлагаараа өндөр амжилт гаргаж буй оюутнуудын сургалтыг төлбөрийг 50 хувь,75 хувь, 100 хувь гэсэн төрлөөр эргүүлэн олгох аж. Оюутан та 50 хувийн тэтгэлгий... | боловсрол |
2012-2013 оны шинэ хичээлийн жилд сурагчдын дүрэмт хувцсыг нэг загварт оруулна гэсэн БСШУ-ны сайдын тушаал гарсантай холбогдуулан Монголын оёдолчдын холбоо энэ ажилыг хариуцан ажиллаж эхлээд байна. Өнгө алагласан, эрээн мяраан, сурагч гэж хэлэхэд хэцүү тэс өөр хувцас өмсдөг байсан сурагчид энэ жилээс эхлэн нэг л янзын... | боловсрол |
Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын дүрэмт хувцас хэрэглэнэ гэсэн заалт орсон. Энэ хуулийн заалт 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөхөөр УИХ-ын тогтоол гаргажээ. Тэгэхээр дараа оны хичээлийн жилээс... | боловсрол |
“Мөрөөдлийн түлхүүр” хөдөлгөөний сурагчид Ундны усаа хамгаалахад иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, эх оронч үзлийг хойч үеийнхэнд төлөвшүүлэх зорилгоор энэ сарын 15-аас эхлэн “Ирээдүйгээ аварцгаая” уриатай “Инээмсэглэж буй Туул гол” аяныг өрнүүлэхээр болжээ. Аянд 300 гаруй сурагч оролцох бөгөөд Улаанбаатараас 37 км ... | боловсрол |
Үндэсний хөгжил шинэтгэлийн хороон дээр өнөөдөр Их сургуулиудын хотхон барих талаар хэвлэлийн хурал боллоо. Хурлаар их сургуулиудын хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэр, Шивээтийн хөндийд байгуулах шийдвэр анх гарсан ч тухайн газар мөнх цэвдэгтэй, барилга барих нөхцөл хүнд учир байршлыг Багануур дүүрэгт шилжүүлэхээр ... | боловсрол |
Энэ жил 89 нэр төрлийн 1 315 348 ширхэг сурах бичгийг Ерөнхий боловсролын сургуулиудад нийлүүлжээ. Бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд болон ахлах ангийн сурагчдын 40 хувийг сургуулийн номын сангаар дамжуулан сурах бичгээр хангах бөгөөд хэвлэлийн компаниуд БСШУЯ-тай хэлэлцэж тохиролцсоны дагуу тодорхой хувийг нь худал... | боловсрол |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журмын дагуу хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч, хөгжимчин, дуурийн най руулагч, жүжгийн зохиолч, театрын зураач, уран зураач, урлагийн менежер, соёл, урлагийн удирдах ажилтан, бүжиг дэглээч мэргэжлээр 2012- 2013 оны хичээлийн жилд гадаадын нэр х... | боловсрол |
Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд 55 мянга гаруй багш, ажилтан ажиллаж байна. Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “Багшийн хөгжлийн ордон”-д өчигдөр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Монголын боловсролын салбарыг хөгжүүлэх гол хөдөлгөгч хүч болох багш нарын ... | боловсрол |
Өнгөрсөн тавдугаар сард батлагдсан Боловсролын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд ерөнхий боловсролын сургуулийн сурагчид аймаг, дүүргээрээ нэгдсэн загварын дүрэмт хувцас хэрэглэнэ гэсэн заалт орсон. Энэ хуулийн заалт 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөхөөр УИХ-ын тогтоол гаргажээ. Тэгэхээр дараа оны хичээлийн жилээс... | боловсрол |
Удахгүй хичээлийн шинэ жил эхэлнэ. Оюутны үндэсний тэтгэлэг болох 70 мянган төгрөг энэ жил мөн олгогдоно. Харин энэ жил урамшууллын тэтгэлэг 50, 75, 100 хувь гэсэн гурван төрөлтэй байгаа аж. Өөрөөр хэлбэл, эрэлт ихтэй 20 мэргэжлээр бакалаврын зэргийн өдрийн ангид 3.2-оос дээш голчтой суралцаж буй оюутнууд, мөн олон улс... | боловсрол |
Засгийн газрын Үндэсний тэтгэлгийг аттестатчлагдсан дээд боловсролын сургуулиуд зохих журмын дагуу өдрийн ангийн суралцагчид олгох ёстой. БСШУЯ-ны шийдвэрээр улсын олимпиадад эхний гурван байранд шалгарсан болон олон улсын олимпиадад оролцож, шагналт байранд шалгарсан элсэгчид урамшууллын тэтгэлэг олгоно. Мөн Засгийн ... | боловсрол |
ЕБС-ийн сурах бичиг энэ долоо хоногт худалдаанд гарна. Үнийн хувьд дунд ангийн сурах бичгийн дундаж үнэ 2200 төгрөг, ахлах ангийн сурах бичгийн дундаж 3420 төгрөг байх тухай албаны хүн хэлжээ. Өнгөрсөн жилүүдэд хэвлэгдсэн сурах бичгүүд хуучин үнээрээ борлуулагдана. Сурах бичгийн хэвлэлт албан ёсоор дууссан бөгөөд сургу... | боловсрол |
БСШУ-ы сайдын тушаалаар хувийн их, дээд сургуулийг өнгөрсөн тавдугаар сараас эхэлж аттестатчилсан. Одоогоор аттестатчилалд 70 орчим хувь нь хамрагдаад байгаа бөгөөд тэдний 10 хувь нь тэнцээгүй учраас татан буулгахаар болжээ. Улсын хэмжээнд 15 төрийн өмчит болон 70 гаруй хувийн их, дээд сургууль байдаг. Тэгвэл хичээлий... | боловсрол |
Дунд болон ахлах ангийн сурагчдын сурах бичиг худалдаанд гарчээ. Үүнээс 40 хувь нь номын сангуудаар тодорхой зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэгүй тараагдах юм байна. Харин бага ангийн хүүхдүүдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр сургуулийнхаа номын сангуудаас авч хэрэглэх боломжтой гэнэ. Түүнчлэн, эмзэг бүлгийн хүүхдүүд б... | боловсрол |
Манай орон дэлхийн 30 гаруй улс оронтой боловсролын салбарт хамтран ажилладаг байна. Засгийн газар хоорондын гэрээний дагуу энэ жил гадаадын их сургуулиудад 840 оюутан тэтгэлэгээр суралцахаар болжээ. Тус оюутнуудыг магадлан итгэмжлэгдсэн сургуулиудаас сонгон шалгаруулсан байна. Улирал тус бүр 3.0-оос дээш голч дүнтэй с... | боловсрол |
МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгээс энэ сарын 16-17-нд “Монгол судлал-шинэ чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулах ажээ. Хурлаар монгол судлалд тулгамдаж буй асуудлыг хөндөх, түүнийг хэрхэн шийдэх талаар шинэ санаа, дүгнэлт дэвшүүлэх, монгол судлаачдын арга барил, туршлагыг нэмэгдүүл... | боловсрол |
Украйн, Энэтхэг улсын их, дээд сургуулиудийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах оюутны тоог энэ жилээс нэмэгдүүлсэн талаар БСШУЯ-наас мэдээллээ. Хоёр улсын гэрээт тэтгэлгээр энэ онд 840 хүн суралцах болсон байна. Үүний 600 нь бакалавр, бусад нь магистр, доктор буюу мэргэжил дээшлүүлэх ажээ. БСШУЯ-наас жил бүр хоёр улсын хо... | боловсрол |
Дунд болон ахлах ангийн сурагчдын сурах бичиг худалдаанд гарчээ. Үүнээс 40 хувь нь номын сангуудаар тодорхой зорилтот бүлгийн хүүхдүүдэд үнэгүй тараагдах юм байна. Харин бага ангийн хүүхдүүдийн сурах бичгийг үнэ төлбөргүйгээр сургуулийнхаа номын сангуудаас авч хэрэглэх боломжтой гэнэ. Түүнчлэн, эмзэг бүлгийн хүүхдүүд б... | боловсрол |
Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг БСШУЯ-наас хэвлэлийн газруудад гэрээ байгуулан олгож эхэлжээ. Мөн 2012-2013 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийг ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг нь хангасан байна. Сурах бичгийг өнгөрсөн сарын 1-нээс нийслэл, орон н... | боловсрол |
Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчид батламжаа хүлээн авах хугацаа өнөөдөр дуусна. Нийслэлийн энэ оны төгсөгчид батламжаа сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авах бол өмнөх оныхон ЭМШУИС-ийн 131 тоотоос аваарай. Харин хөдөө орон нутгийн шалгуулагчид батламжаа аймгийн Боловсрол, соёлын газр... | боловсрол |
Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг БСШУЯ-наас хэвлэлийн газруудад гэрээ байгуулан олгож эхэлжээ. Тиймээс ирэх хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийг ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг хангаад байна.Сурах бичгийг өнгөрсөн сарын 1-нээс нийслэл, орон нутагт нийл... | боловсрол |
Ирэх хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орох сурагчдад хичээл заах багш нарын сургалт эхэллээ. Энэхүү сургалт харьяа дүүргийн сургуулиуд дээр 09-18.00 цагийн хооронд үргэлжилнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн сургуулийн бага ангийн багш нар 28 дугаар сургуульд, Баянзүрх дүүрэг 44 дүгээр сургууль, Сүхбаатар дүүрэг 31 д... | боловсрол |
Монгол Улсын Хөдөө аж ахуйн их сургууль, БСШУЯ- тай хамтран “Даяаршлын эрин үеийн дээд боловсролын шинэчлэл: Сорилт, туршлага, арга барил” сэдэвт дэлхийн их сургуулиудын захирлуудын олон улсын чуулга уулзалтыг энэ сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Тус чуулга уулзалт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл... | боловсрол |
Ерөнхий боловсролын дунд, ахлах ангийн сурах бичгийг зах зээлд борлуулах зөвшөөрлийг БСШУЯ-наас хэвлэлийн газруудад гэрээ байгуулан олгож эхэлжээ. Мөн 2012-2013 оны хичээлийн жилд хэрэглэх сурах бичгийг ирэх сараас худалдаанд гаргахаар бэлтгэл ажлыг нь хангасан байна. Шинээр зохиосон 5 дугаар ангийн сурах бичгийг казах... | боловсрол |
Төв номын сан саяхан уншигчдийн буюу нийтийн зориулалттай компьютеруудынхаа үйлдлийн системийг албан ёсны лицензтэй болгох зорилгоор, "Майкрософтын Тусламжийн хөтөлбөр"-т хандаж, хүсэлт гаргасан байна. Майкрософтын Тусламжийн хөтөлбөр уг хүсэлтийг нааштай хүлээн авч, 85,000 ам.долларын өртөг бүхий программ хангамжийг т... | боловсрол |
Тайванд болох математикийн олимпиадад оролцох Монголын 24 сурагч өчигдөр 06.00 цагт Тайван улсыг зорьжээ. Тус олимпиадад дэлхийн 45 орны хүүхдүүд оролцон мэдлэг чадвараа сорих юм. Энэхүү тэмцээнд Монголын нэрийн өмнөөс оролцох сурагчдыг Монголын Математикийн Олимпиад болон бусад сорилын дүнг үндэслэн сонгодог аж. | боловсрол |
Засгийн газрын шийдвэрээр 2009 оноос эхлэн ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдыг 100 хувь, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувийг сургуулийнх нь номын сангаар дамжуулан үнэ төлбөргүй сурах бичгээр хангах ажлыг зохион байгуулж ирсэн. Шинэ хичээлийн жилд энэ ажил үргэлжилж, бага ангийн сурах бичгийг төрөөс... | боловсрол |
Элсэлтийн ерөнхий шалгалт болж өнгөрсөнтэй холбоотойгоор төрийн болон төрийн өмчийн бус их дээд сургуулиуд босго оноогоо зарлалаа. Үүнд МУИС тухайн заасан хичээлүүдээр 560 болон түүнээс дээш, МУБИС элсэлтийн ерөнхий шалгалтын тухайн хичээлийн 50 хувь, ХААИС мэргэжлээс шалтгаалаад 450-500, ШУТИС 50-55, Санхүү эдийн за... | боловсрол |
2012-2013 оны хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэн орж байгаа оюутнуудыг төрийн албан хаагчийн тэтгэлэгт хамруулахгүй. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулинд “Төрийн албан хаагчийн нэг хүүхдийг их дээд сургуульд хөнгөлөлттэй сургах” тухай заалт байдаг. Тэгвэл уг заалтыг хасаж, хүчингүй болгожээ. Харин төрий... | боловсрол |
Боловсрол соёл шинэжлэх ухааны яам яг одоо Японы нэр хүндтэй их сургуулиудтай гэрээ байгуулж байна. Энэхүү гэрээ нь “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэг”-т хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих бөгөөд Монгол Улсаас Японы дэлхийд нэр хүндтэй их дээд сургуульд хууль, эдийн засаг, бизнесийн удирдлага, боловсрол, байгаль орчин, инжене... | боловсрол |
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний түвшин тогтоох 8 дахь удаагийн шалгалтын бүртгэлийг аймаг дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсээр дамжуулан зохион байгуулжээ. Улсын хэмжээнд нийт 6411 иргэн бүртгүүлснээс эрэгтэй 4059, эмэгтэй 2352 байна. Нийслэлийн хэмжээнд 4921 ирг... | боловсрол |
Улсын төв номын санг нүүлгэж, Сүхбаатар дүүрэгт буюу АНУ-ын элчингийн урд тал руу шилжүүлэхээр 3,5 га газарын асуудлыг шийдээд байгаа ажээ. Гэвч одоохондоо төв номын санд өөрчлөлтийг хийх хөрөнгө мөнгөний асуудал бүрэн шийдэгдээгүй байгаа гэнэ. Б.Дэжид | боловсрол |
БСШУЯ-наас сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, хөрөнгө оруулалтын талаар яг одоо мэдээлэл хийж байна. Цэцэрлэгийн насныхан бүгд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чадахгүй байгаа. Энэ бүхэн сургуулийн хүрэлцээ муу байгаатай холбоотой талаар багш, эцэг эхчүүд хэлдэг. Тиймээс энэ бүхэнд тус яамныхан өнөөдөр хариулт өгч байна.... | боловсрол |
2012-2013 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид хичээл заах багш нар өнөөдрөөс сургалт хамрагдана. Энэхүү сургалт хоёр хоног үргэжлих бөгөөд 09.00–18.00 цагт харьяа дүүргийн сургуулиуд дээр явагдах юм байна. Тухайлбал Баянгол дүүргийн сургуулийн бага ангийн багш нар 28 дугаар сургууль дээр сургалтад хамрагдах бол Баянзүрх... | боловсрол |
Элсэлтийн ерөнхий шалгалтын дүн, оноо, жагсаалтыг өчигдөр өглөө 09.00 цагт www.eec.mn веб сайтад байрлуулж, нийтэд мэдээлээд байна. Энэ жил улсын хэмжээнд 43087 шалгуулагч 10 хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Шалгалтад оролцогчид дүн, оноогоо мэдэхийг хүсвэл Боловсролын үнэлгээний төвийн www.eec.... | боловсрол |
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар гэр хорооллын иргэдийн усны үйлчилгээний төлбөрийг хөнгөлөх тухай асуудлыг авч хэлэлцлээ. Усны тухай, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, “Монгол улсын Мянганы хөгжлийн зорилтыг батлах тухай” УИХ-ын тогтоолыг үндэслэн, гэр хорооллын иргэдийн ус хэрэг... | боловсрол |
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт зургадугаар сарын 8, 9, 10-ны өдрүүдэд болоод өнгөрлөө. Улсын хэмжээнд 43087 шалгуулагч 52 шалгалтын төвд 10 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлээд байсан юм. Өнөө жилийн шалгалтад математикийн хичээлээр хамгийн их буюу 36924, орос хэлний хичээлээр хамгийн цөөн буюу 3580 хүн шалгалт ... | боловсрол |
Увс аймгийн Биологийн элсэлтийн ерөнхий шалгалтыг хоёр хоногоор хойшлуулжээ. Түүнчлэн, Математик, Химийн шалгалтын даалгаврууд алдаатай, шалгалт дуусах хугацаанаас 10 минутын өмнө материалыг хураан авсан зэрэг дутагдал гарсан гэнэ. Сурагчдын ирээдүйн амьдралыг шийдэх учиртай элсэлтийн ерөнхий шалгалт ийнхүү будлиантай... | боловсрол |
Элсэлтийн ерөнхий шалгалт өнгөрсөн ням гаригт дууссан. Энэ удаагийн шалгалтаар багагүй зөрчил гарсан гэсэн мэдээлэл ирсээр байгаа. Тэгвэл Боловсролын үнэлгээний төвөөс энэ сарын 15-ыг хүртэл шалгалтын талаар санал гомдолыг хүлээн авч байгаа бөгөөд зөрчлийг шалгах комисс байгуулагдаад байгаа юм байна. Түүнчлэн элсэлтийн... | боловсрол |
Энэ онд улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч 10 хичээлээр шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, 182142 шалгалтыг өгөхөөр бүртгүүлэж, шалгалтад 175817 нь хамрагдсан байна. Харин шалгалтын зөв хариулт сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш долоо хоногийн дараа буюу зургадугаар сарын 17-ны өглөө 9:00 цагт www.ee... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ жилээс их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын диплом, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэхийг кирилл, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож эхэллээ. БСШУ-ы сайдын туша... | боловсрол |
2012 оны Элсэлтийн ерөнхий шалгалтанд нийт 43087 сурагч 10 хичээлээр 182,142 шалгалт өгөхөөр бүртгүүлсэн байснаас 6325 нь янз бүрийн шалтгаанаар шалгалт өгч чадаагүй байна. ЭЕШ-ын дүрэмд зааснаар Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа зарлах ёстой байдаг. Энэ да... | боловсрол |
Элсэлтийн Ерөнхий шалгалтын хариу гарсан байна. Энэ жилийн хувьд нийт 43087 сурагч 10 хичээлээр 182,142 шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Үүнээс ямар нэгэн шалтгаанаар 6325 нь шалгалтаа өгч чадаагүй гэсэн. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа зарлана хэмээн ЭЕШ-ын... | боловсрол |
Их дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 8, 9, 10-ны өдрүүдэд улс орон даяар нэг зэрэг явагдаж дууссан билээ. Шалгалтын даалгаврын зөв хариултыг сүүлийн шалгалт явагдаж дууссан өдрөөс хойш 7 хоногийн дараа буюу 06 дугаар сарын 17-нд www.eec.mn вебсайтад байрлуулж өдөр тутмын сонин хэвлэлээр гаргасан. Од... | боловсрол |
Хэд хоногийн өмнөөс л Монголын кино урлагт нэгэн шинэ уран бүтээл цахиур хагалах нь гэсэн мэдээлэл интернэт болон сонинуудаар гарах болсон. Уг киноныхоо тухай ерөнхий продюсерээр ажилласан Б.Батбаяр буюу Баабар "Кино урлагт өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ барил олсныгоо л харуулъя гэж бодсон" хэмээн ярьсан удаатай. "... | боловсрол |
Сангийн дэд сайд Ч.Ганхуягийг МОХ-ны ерөнхийлөгчийн албан тушаалаас огцрох ёстой гэж үзэн хэсэг оюутнууд эсэргүүцэж байсан. Оюутнуудад хувьцаа эсвэл сая төгрөгөө авах сонголт өгөхгүй, шууд сургалтын төлбөрт шилжүүлсэн нь тэдний саналыг асуугаагүй, эрхийг нь хүндэтгээгүй үйлдэл болсон гэж "МОХ-ын шинэчлэл" хөдөлгөөний о... | боловсрол |
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл амжилттай явагдаж дууслаа.Бүртгэлд нийт 43072 шалгуулагч бүртгүүлжээ. БСШУЯ-ны мэдээллээр 2011-2012 оны хичээлийн жилд 39184 хүүхэд төгсөж байгаа юм байна.Үүн дээр нэмэгдээд өмнөх онд төгссөн 3-5 мянга орчим сурагч шалгалт өгнө гэсэн тооцоог хийгээд байгаа аж. Энэ жилийн х... | боловсрол |
Элсэлтийн Ерөнхий шалгалт энэ баасан гарагт эхэлж байгаа болоод шалгалтын талаар ерөнхий мэдээллийг хүргэсэн билээ. Харин шалгалтын дүнг долдугаар сарын 1-нд нийтэд мэдээллэх юм байна. Шалгуулагчдын хариултын хуудсыг Боловсролын үнэлгээний төв дээр төвлөрүүлэн, шалгагч машинаар засч, дүн, оноог гаргадаг. Харин шалгал... | боловсрол |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам эрдмийн зэрэг хамгаалсан 45 хүртэлх насны судлаачдын судалгааны ажлыг инноваци болгох, шинэ үеийн эрдэмтэн судлаачдад өнөөдөр 10 сая төгрөгний тэтгэлэг олгожээ. Тэтгэлэгт ЭМШУИС-ийн П.Эрхэмбулган, Ж.Мөнхцэцэг, Г.Цэрэнчунт, БУС-аас Ц.Болортамир, НУС-аас Н.Эрдэнэ-очир, М.Одмандах, ТТС-... | боловсрол |
МУИС, ШУТИС, МСҮТ зэрэг их дээд сургууль, коллежийн оюутнууд хамтран өчигдөр мэдээлэл хийв. Оюутнууд "Монголын оюутны холбоо"-ны удирдлагууд дотоод ёс зүй, дүрэм журмын дагуу ажиллахгүй байна хэмээн шүүмжилж ээлжит чуулганаа зохион байгуулахыг дахин шаардлаа. Учир нь тус холбооны ерөнхийлөгч нь холбооныхоо үйл ажиллага... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж сар шинийн өмнөхөн 100 блиц асуултад хариулахдаа бөөгийн асуудлыг зохицуулах хуулийн төсөл санаачлахаа мэдэгдэв. Үүнийг зарим хүн “Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгосон шүтэх, эс шүтэх эрхийг зөрчих үг хэллээ” гэж байсан бол нөгөө хэсэг нь “Борооны дараах мөөг шиг олширсон энэ олон бөө... | боловсрол |
БСШУЯ-ны Барилга захилагчын ажлын албанаас мэдээллэж байгаагаар энэ жил улсын төсвөөс 200 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарын барилгын засвар, шинэчлэл, өргөтгөлд оруулахаар шийдвэрлэсэн байна. Уг хөрөнгөөр 330 гаруй барилгын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байгаа аж. Ямар ч байсан хүн амын төвлөрөл и... | боловсрол |
Энэ жил нийт 43087 шалгуулагч Элсэлтийн ерөнхий шалгалтт өгөх тухай бид өмнө нь мэдээлж байсан. Түүнчлэн Боловсролын үнэлгээний төв шалгалтын даалгаврын нууцлалыг хадгалахад Тагнуулын ерөнхий газартай хамтран ажиллахаар болжээ. Мөн элсэлтийн шалгалт авах байранд ил тод байдлыг хангах үүднээс камер суурилуулж байгаа аж.... | боловсрол |
Элсэлтийн Ерөнхий шалгалт өчигдөр эхэлсэн. Шалгалтын үеэр хэд хэдэн зөрчил гарснаас шалгуулагдчид хохироход хүрээд байна. Тодруулбал өчигдөр гэхэд Боловсролын үнэлгээний төвийнхний хариуцлагагүй үлдлээс болж Завхан аймгийн Математикийн шалгалт дээр зөрчил гарч, 50 гаруй баганан код дутлаа. Хос баганана код нь шалгуула... | боловсрол |
Элсэлтийн Ерөнхий шалгалт эхлэхэд хоёр хоног үлдлээ. Энэ жил улсын хэмжээнд нийт 43087 шалгуулагч байгаа юм. Шалгуулагчдыг 52 шалгалтын төвд 10 хичээлийн 182142 шалгалтыг 5556 зааланд зохион байгуулах юм. Шалгуулагчдын шалгалтын байр, анги танхим хаана сууж шалгалт өгөх талаарх мэдээллийг агуулсан суудлын хуваарь бүхи... | боловсрол |
МУИС-ийг Судалгааны их сургууль болгох талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар хуулийн төсөл боловрсуулж Засгийн газарт өргөн барьжээ. Уг хуулийн төслийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд үндсэнд нь дэмжсэн байна. Судалгааны их сургууль болгохын тулд эрх зүй, дэд бүтэц, боловсон хүчин, санхүүгийн орчин б... | боловсрол |
Ирэх сарын 8-10-ны өдрүүдэд Элсэлтийн Ерөнхий Шалгалтыг төгсөх ангийн сурагчдаас авна. Энэ жил ерөнхий боловсролын сургуулийн 39000 гаруй сурагч төгсөх мөн өмнөх оны төгсөгчидтэй нийлээд 43087 сурагч энэ шалгалтыг өгөхөөр бүртгүүлсэн байна. Шалгалтыг дараах газруудад авна. 1. Архангай: Хүмүүн 2. Баян-Өлгий:... | боловсрол |
Дунд ангийн сурагчид буюу 4,5,7-р ангид “Эмийн зохистой хэрэглээ” хичээлийг нэвтрүүлэхээр болжээ. Өөрөөр хэлбэл уг хичээлийг CD гарын авлага болгон Ерөнхий боловсролын багш нарт олгож байгаа гэнэ. Уг арга хэмжээг Эрүүл мэндийн яамнаас зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдөр 11 цагт ЭМЯ-аас БСШУ-нд хүлээлгэн өгч байгаа... | боловсрол |
Манай улсад олон улсын гэх тодотголтой хүүхдийн зуслан ганц бий. Тэгвэл Монголын улаан загалмайн нийгэмлэгээс санаачлан “Олон улсын хүүхэд залуучуудын зусланх хөгжлийн төв”-ийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт барихаар болжээ. Энэхүү зуслан нэг ээлжиндээ 120 хүүхэд хүлээн авах чадалтай байх аж. Б.Дэжид | боловсрол |
Сүүлийн жилүүдэд хуурамч дипломны асуудал удаа дараа сөхөгдөх болсон. Энэхүү асуудлыг цэгцлэх үүднээс БСШУЯ-ны Мэргэжлийн боловсролын газраас нэлээдгүй ажил хийж байгаа ажээ. Тэд төгсөгчдийн мэдээллийн бааз болгосон бөгөөд их дээд сургуулиудтай хамтарч төгсөгчдийн мэдээллийг сургуулийн вэб сайтад тавьж, нийтэд мэдээлэх... | боловсрол |
БСШУЯ-нд яг одоо Азийн хөгжлийн банкны ”Мэдлэгт суурилсан нийгмийн төлөө дээд боловсролын шинэчлэл” техникийн туслалцааны төслийн төгсгөлийн шатны хэлэлцүүлэг эхэлж байна. Уг хэлэлцүүлгээр монголд баклавр, мастер, докторын боловсролын системийг хэрхэн шинэчлэх талаар БСШУЯ-ны төлөөлөгчид, Монголын томоохон их дээд сург... | боловсрол |
Зуны амралт эхлэхэд 14 хоног үлдлээ. Өөрөөр хэлбэл Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийнхан энэ сарын 24 өөс эхэлж амрах юм байна. Харин ахлах ангийнхан нь зургаан сарын 1-ээс эхэлж амрах аж. Дашрамд дурдахад элсэлтийн ерөнхий шалгалтаас өмнө ерөнхий боловсролын сургуулийн бага, суурь, бүрэн дунд буюу V, IX, X анг... | боловсрол |
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны дэргэдэх Сэтгэх чадварын улсын олимпиадыг зохион байгуулах хороо, Оюуны чадварын IQ төв хамтран "Сэтгэх чадварын улсын X олимпиад"-ыг зохион байгууллаа. Тус олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 60 сурагч оролцлоо. Мөн улсын хэмжээнд шалгарсан 30 багш сурагч ба... | боловсрол |
Монголын таван хошуу мал бол хамгийн олон тоглоом наадгай “өгдөг” амьтан юм. Хонь ямааны шагай үхрийн аргай, үхрийн шийрийн тагалцгийн яс, малын тойгны яс, сүүлний үе, эмгэн туурын дотор талын тугалмай яс, шийр тагалцгийн таахай, асуух нуруу гэх мэт ясны зүйл, бог малын уйланхай, хонь, ямаа, үхрийн гүзээнээс гардаг бөө... | боловсрол |
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс "Хархорум" музейтэй хамтран өнгөрсөн оны зун олдсон Түрэгийн үеийн язгуурьтын бунхан цогцолборын дурсгалт зүйлс, урлагийн бүтээлүүдийг анх удаа нийтэд үзүүлж байна. Үзэсгэлэнг өнөөдөр 12.00 цагт Монголын уран зургийн галарейд нээлээ. Үзэсгэлэнд Түрэгийн язгууртны бунхан цогцолбороос олдсон ... | боловсрол |
Монголын химич, химийн инженер-технологичдын холбооныхон анхдугаар чуулганаа хийлээ. Тэд энэ үеэрээ "Үйлдвэрлэлийн экологийн асуудлууд", "Уул уурхайн хөгжлийн хэтийн төлөв", "Нүүрс, нефтийн боловсруулалтын технологийн өнөөгийн байдал, хэтийн төлөв", "Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи, хөгжлийн чиг хан... | боловсрол |
Жил бүр нийслэлийн ЕБС-ийн багш, сурагчдын хооронд болдог Монгол Улсын гавьяат багш М.Цэрэнхандын нэрэмжит Техник технологийн олимпиад өндөрлөж дүнгээ гаргажээ. Олимпиадад 100 гаруй багш, 400 орчим сурагч нийт 15 төрлөөр өрсөлдсөн бөгөөд тэргүүн байрын эзнээр Баянгол дүүргийн багш, сурагчид тодорчээ. Тэмцээний багш нар... | боловсрол |
Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургадугаар сарын 8,9,10-ны өдрүүдэд өгөх бөгөөд энэ жилийн хувьд нийт 43087 хүн бүртгүүлсэн байна. Эдгээрийн 36924 шалгуулагч математик, 31321 шалгуулагч англи хэл, 29289 хүн нийгмийн тухай мэдлэг, 24190 хүн физикийн хичээлээр шалгалт өгөхөөр болжээ. Шалгалт өгөх хүмүүс бүртгэлийн хуудсаа б... | боловсрол |
АНУ-ын Нью-Йорк хотноо 2001 оны есдүгээр сарын 11-нд аймшигт халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдан Гуантанамод хоригдож байгаа таван хүнийг шүүх ажиллагаа эхэлсэн талаар тус улсын засаг захиргаанаас мэдэгдлээ. Тэдний дотор байгаа Халид Шейх Мохаммед гэгчийг уг ажиллагааг голлон зохион байгуулсан хэмээн үздэг юм. Эдгээр ... | боловсрол |
Ирэх долоо хоногт нано технологийн аргаар гаргаж авсан гурван бүтээгдэхүүнийг танилцуулах юм байна. Үйлдвэрлэлд нэвтрэхэд бэлэн болчихсон зах зээлд шинээр гарч ирж байгаа хүний эрүүл мэнд, байгаль экологид сөрөг нөлөөгүй гэх эдгээр бүтээгдэхүүнийг танилцуулж байна. УС НЭВТЭРДЭГГҮЙ, ГАНДДАГГҮЙ ДААВУУГААР ХИЙСЭН ГЭРИЙ... | боловсрол |
Монголын их, дээд сургуулиудын консерциумаас оюутан элсүүлэх журамдаа өөрчлөлт оруулсны улмаас зарим сургууль босго оноогоо нэмжээ. Өмнөх жилүүдэд элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо 400-500 байсан бол энэ жил Санхүү, эдийн засгийн дээд сургуульд бүх мэргэжлээр элсэхэд босго оноо нь 620 байх хэрэгтэй болжээ. Мөн МУ... | боловсрол |
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр дууссан. Бүртгэлд нийт 43072 гаруй шалгуулагч бүртгүүлжээ. Харин сурагчийн хувийн мэдээлэлтэй холбоотой өргөдлийг энэ сарын 23 хүртэл хүлээн авч шийдвэрлэхээр болжээ. Энэ онд ЕБС төгсч буй шалгуулагчид шалгалт өгөх ЭЕШ-ын байр, анги танхим, суудлын хуваарийг баталгаажуулсан ... | боловсрол |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.