news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
2003 онд Голомт банк Монголын бизнесийн байгууллагуудаас анх удаа нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан нэвтрүүлж байсан Голомт банкны нэрэмжит “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” эдүгээ 11 нас хүрлээ. Өнгөрсөн хугацаанд Голомт банкны тэтгэлэгт оюутан хэмээх нэр хүндийг гардан авч байсан шилдэг 1000 залуус өнөөдөр эх орныхо... | боловсрол |
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2012 оноос эхлэн аравдугаар сарын 11-ны өдрийг "Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр" болгон тунхаглажээ. Энэхүү ОУ-ын тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Охид, залуу эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах "ГҮНЖ" төв Хөөрхөн Зүрхнүүдийн Аянтай хамтран "Охидын эсрэг хүчирхийллийг зогсоо” уриан дор нэ... | боловсрол |
Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд нэг ч сургууль байдаггүй тул хүүхдүүд 106, 107 дугаар сургуульд гурван ээлжээр хичээллэдэг байжээ. Гэрээсээ холж явж сургуульд сурдаг дээрх хүүхдүүдэд ЖАЙКА олон улсын байгууллагын төслийн тусламжтайгаар шинэ сургууль барьж өгсөн байна. Тус сургуулийн барилгыг хүлээлгэн өгөх ёс... | боловсрол |
Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан болон харьяа салбар номын сангуудад барилгын их засвар хийгдэж байгаа билээ. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй уг засварын ажил есдүгээр сарын эхээр дуусах аж. Номын сангууд үүний дараа буюу есдүгээр сарын 15-наас оюутнуудад үйлчилж эхлэх юм ба... | боловсрол |
Монголын Тэтгэлэгт Оюутан Залуучуудын Солилцооны Үндэсний Төвөөс санаачлан МОХ, БШУЯ, Хүүхдийн Төлөө Үндэсний газар, Монголын сурагчдын холбоо, АНУ- ын Элчин сайдын яамтай хамтран их, дээд болон ерөнхий боловсролын сургуулийн оюутан, залуусын дунд англи хэлний Улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар бол... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар сэтгүүлчдийг АНУ-д сургаж, мэдлэг боловсролд нь хувь нэмрээ оруулж байгаа билээ. Уг сургалтын элсэлт шинээр эхэлсэн тул сэтгүүлчдийг өргөнөөр оролцохыг урьж байна. Энэхүү сургалт нь Вашингтон хот дахь Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for international... | боловсрол |
Энэ сарын 21-нд МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургууль АНУ-ын Йелийн Их Сургууль болон Чикаго Их Сургуультай археологийн салбарт хамтран ажиллах гэрээ байгуулж, гарын үсэг зурлаа. 2014 оноос эхлэн хоёр орны их сургуулиуд Монгол Улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнтэй хамтран Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын Дэлгэрх... | боловсрол |
Оюутнуудын тэтгэлгийг ирэх арванхоёрдугаар сард олгох юм байна. Тодруулбал, энэ жил их, дээд сургуульд шинээр элссэн оюутнуудын нэр, регистрийн дугаарыг тулгах ажил үргэлжилж байна. Энэ ажлыг Боловсролын үнэлгээний төвийнхэн хариуцаж байгаа гэнэ. Энэ нь тэтгэлэгт хамрагдах оюутнуудын нэрийг сургалтын төрийн санд хүр... | боловсрол |
Ирэх сарын 23-нд орон даяар нягтлан бодогчдын ур чадвар дээшлүүлэх, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, стандартын тухай мэдлэгийг шалгах, нягтлан бодогчдын мэргэжлийн нэр хүндийг өргөх зорилгоор “Шинэ үеийн нягтлан бодогчид” онлайн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Тус тэмцээнийг шинэ үеийн нягтлан бодох, бүр... | боловсрол |
Бүгд Найра мдах Унгар улсын Өтвош Лорандын Их Сургууль (ЭЛТЭ)-д энэ сарын 3-5 ны өдрүүдэд “21 дүгээр зууны Монгол судлалын хандлага” нэрт олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байгаа билээ. Тус хуралд БНУУ, БНСУ, Монгол, ХБНГУ-ын 50 шахам эрдэмтэд оролцож монголын түүх, соёл, хэлбичиг, утга зохиол, урлаг, шашин судл... | боловсрол |
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өнөөдөр сурагчдын дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн явцын талаар мэдээлэл хийлээ. Одоогоор 1-5 дугаар ангийн сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх ажил үндсэндээ дуусч байгаа бол дунд ангийн сурагчдын дүрэмт хувцсыг оёх ажил эхэлсэн байна. Мөн өнгөрсөн сард сурагчийн дүрэмт хувцсыг үйлдвэрлэж... | боловсрол |
БШУ-ны яам энэ жил цэцэрлэг, сургууль, дотуур байр, спорт заал, шинжлэх ухааны зориулалттай нийт 102 барилга ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Одоогоор уг ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд ирэх сард 20 орчим барилга ашиглалтад оруулахаар ажиллаж буй аж. Уг яамны барилга захиалагчийн албаныхан өнгөрсөн долоо хоногт Бу... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ивээл дор Монгол, Орос, Хятад гурван орны эрдэмтдийн IV удаагийн форум маргааш болох юм. Энэхүүү форумыг Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль хамтран “Ногоон хөгжил-XXI зууны гурван талт хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл”... | боловсрол |
Энэ сарын сүүлээр ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр ээлжийн амралт эхлэх юм. Энэ жилийн хувьд 1-2 дугаар ангийн хүүхдүүд нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд хоёр долоо амрах бол гурваас дээш ангийн хүүхдүүд есөн долоо хоног хичээллэж нэг долоо хоног амрах ажээ. Хоёрдугаар улирлын буюу өвлийн амралтыг цаг агаарын ... | боловсрол |
Чи чанартай их дээд сургуульд элсэж, хүлээн зөвшөөрөхөөс аргагүй өндөр үзүүлэлт гаргая гэж бодож байвал унших хэсгийн 30 онооноос ядаж 28-ыг нь авах хэрэгтэй. Ингэхийн тулд яах вэ? Эхлээд мэдээж бүхлээр нь уншиж үзэх хэрэгтэй. Хамгийн гол нь бүх анхаарлаа төвлөрүүлж текстээ сайн ойлго. Мэдэхгуй үг гарлаа гээд алгасаад ... | боловсрол |
ЕБС-ийн сурагчдын нэгдүгээр ээлжийн амралт энэ сарын сүүлчээр эхэлнэ. Тодруулбал, 1-2 ангийн хүүхдүүд нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд хоёр долоо амарна. Энэ нь энэ сарын сүүлийн долоо хоног болон ирэх сарын эхний долоо хоног байх юм байна. Харин гурваас дээш ангийн хүүхдүүд нь нэгдүгээр улиралд есөн дол... | боловсрол |
Жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдөр 100 гаруй улс оронд 1994 онд бий болгосон Дэлхийн багш нарын өдрийг (World Teaches" Day) тэмдэглэж байна. Энэ өдөр нийгмийн хөгжил цэцэглэлт болон боловсролын бүхий л төвшинд багш нарын оруулсан хувь нэмрийг хүмүүс тэмдэглэн тэдэнд хүндэтгэлээ үзүүлж байна. Энэ баярын урьдатгал нь... | боловсрол |
2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацаа шинэчлэгджээ. Энэ нь цаашид мөрдөгдөх юм байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 311 дүгээр тушаалын дагуу сургууль бүрийн онцлогт тохирсон хичээлийн жилийн бүтэц, сургалтын төлөвлөгөөг гаргасан байна. Тухайлбал, хэлний сургалттай сургууль бо... | боловсрол |
2013-2014 оны хичээлийн жилийн сургалтын үйл ажиллагаа болон амралтын хугацаа шинэчлэгдсэн байна. Уламжлал ёсоор сурагчдын нэгдүгээр улирлын амралт ирэх арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт болох ёстой. Тэгвэл 1-2 ангийн хүүхдүүд нэгдүгээр улиралд найман долоо хоног хичээллээд хоёр долоо хоног амрах юм. Тиймээс 1-2 ... | боловсрол |
Өнөөдөр "Бид номын санд суумаар байна" хэмээх тайван жагсаалыг хийхээр болжээ. Энэхүү арга хэмжээг "Номтой нөхөрлөе" клубын залуус зохион байгуулж байгаа бөгөөд тэд номын сангийн хүрэлцээ муу байгааг эсэргүүцэж энэхүү жагсаалыг хийхээр болсон байна. Тайван жагсаалын үеэр 30 минутын турш залуус Сүхбаатарын талбай дээр г... | боловсрол |
"Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаан”-ыг 1993 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулагдсаар ирсэн. Харин уг уралдааныг 2005 оноос Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөгжмийн зохиолч, нэрт хормейстер Д.Лувсаншаравын нэрэмжит болгосон юм. Энэ жил “Нийслэл хо... | боловсрол |
Чингисийн талбай дээр өнөөдөр "Бид номын санд суумаар байна" хэмээх тайван жагсаал боллоо. Тус тайван жагсаалыг "Номтой нөхөрлөе" клубын залуус зохион байгуулсан бөгөөд тэд номын сангийн хүрэлцээ муу байгааг эсэргүүцэж энэхүү жагсаалыг хийхээр болсон байна. Тэд 30 минутын турш залуус талбай дээр ном уншиж, чимээгүйгээр... | боловсрол |
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас энэ хичээлийн жилээс эхлэн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт оруулж байгаа юм. Үүний дагуу бага ангийн сурагчдын I улирлын амралт аравдугаар сарын 25-наас эхлэн 14 хоног амрах юм байна. Харин дунд, ахлах ангийн сурагчид арваннэгдүгээр сарын 01-нээс эхлэн долоо хоног амрах аж. II ули... | боловсрол |
Боловсрол, Шинжлэх ухааны яам, Монголын залуу эрдэмтдийн холбоо, Шинжлэх ухаан технологийн сан, Шинжлэх ухааны академи хамтран зохион байгуулдаг “Хүрэл тогоот-2013” эрдэм шинжилгээний бага хурал ирэх сарын 4-нд болно. Хурал 15 хоногийн турш үргэлжлэх бөгөөд байгаль, нийгмийн ухаан, геологи газарзүй, биологи хөдөө аж а... | боловсрол |
БНСУ-ын Засгийн газар 2014 онд улсынхаа их, дээд сургуулиудад гадаад оюутнуудыг суралцуулах бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрөө зарлажээ. Тодруулбал, энэхүү тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан, сурагчид Монгол Улсад суугаа тус улсын Элчин сайдын яаманд ирэх сарын 7-11-ны өдрүүдэд материалаа өгч, шалгаруулалтад оролцох эр... | боловсрол |
-ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ОЮУТНУУД ЗӨРЧИЖ БАЙНА- Үндэсний их баяр наадмаас хойш нам гүмхэн байсан нийслэл хотод хичээлийн шинэ жил эхэлж хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ жил хөдөө орон нутгаас 80 гаруй мянган залуу шинээр оюутан болж нийслэлд иржээ. Өнгөрсөн өвлийн гурван сарын 1-нээс Тамхины хяналтын тухай хууль х... | боловсрол |
Монгол Солонгосын хооронд дипломат харилцаа тогтсоны 22 жилийн ойд зориулан Солонгосын ”Эс Жи Ай” байгууллагаас Үндэсний номын санд ном хандивлах ёслолын үйл ажиллагаа боллоо. Энэхүү ёслолд Үндэсний номын сангийн захирал Х.Чилаажав, Солонгосын ”Эс Жи Ай” байгууллагын тэргүүн нар оролцсон юм. Энэ үеэр Солонгосын ”Эс Жи ... | боловсрол |
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар “Номын баяр”-ыг хоёр дахь жилдээ тэмдэглэж байна. “Номын баяр”-ын нээлт өнөөдөр Хүүхдийн номын ордонд болох бол "Номын ертөнц" үзэсгэлэн яармаг Улаанбаатар банкны хоёр давхарт өнөөдөр нээлтээ хийлээ. Тус үзэсгэлэнд Монголын зохиолчид өөрийн биеэр оролцож, гарын үсэгтэй номоо уншигч... | боловсрол |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалтын тов зарлагдлаа. Хэрэв та мэргэшлийн шалгалтад орохыг хүсвэл Нийслэлийн нутгийн захиргааны 3 дугаар байр буюу “Улаанбаатар хотын Бизнес хөгжлийн төв”- ийн ба... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган ард иргэд, хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригийг "Номын баярын өдөр" болгон өргөнөөр ёслон тэмдэглэхээр болсон билээ.Энэ жилийн номын баярын өдөр "Номын аялалд ... | боловсрол |
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийн ажлыг үнэлэх, дүгнэх арга зүй, аргачлалын тэргүүн туршлага солилцох бага хурал өнөөдөр бол лоо. Тус хуралд нийслэлийн болон Завхан, Орхон, Өмнөговь, Увс аймгийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх багшийг үнэлэх арга зүй, аргачлал боловсруулсан гурван цэцэрлэг, зургаан сургуулийн төлөөлөл ор... | боловсрол |
Манай улсын хэмжээнд 742 дунд сургууль байгаагаас 149 нь хувийн сургууль аж. Үүнээс нийслэлд 100 гаруй хувийн хэвшлийн сургууль үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд 185192 орчим хvvхэд дунд сургуульд суралцдагаас 18353 нь хувийн сургуульд сурч байна. Тэгэхээр нийслэлийн дунд сургуульд сурал... | боловсрол |
Нийслэлийн хэмжээнд нийт 74 мянга гаруй оюутан нийтийн тээврийн хөнгөлөлт эдэлдэг гэсэн тоог Монголын оюутны холбооноос гаргажээ. Тэдний хувьд өнөөдрөөс эхлэн виза картаар зорчихоо больж, смарт карт хэрэглэх болсон байна. Энэхүү смарт карт нь визагаас илүү хөрвөх чадвартай гэдгээрээ онцлог ажээ. МОХ Төрийн банктай хам... | боловсрол |
Манай улсын компьютерийн мэргэжилтэнүүдийн ур чадвар дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж, хакеруудын ДАШТ-д амжилттай оролцоод иржээ. “Үндэсний Дата Төв”-ийн мэргэжилтнүүд компьютер программ хангамжийн мэдлэг чадвараараа дэлхийд тэргүүлдэг Хятад, Энэтхэгийн хакеруудыг ардаа орхиж, Ази тивээс нэгээр шалгарсан байна. Ингээд тэд... | боловсрол |
Сурагчийн шинэ дүрэмт хувцастай холбоотой гомдол мэдээлэл тасрахгүй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдийн зүгээс Засгийн газрын “1111 төв”-д “Сурагчдын дүрэмт хувцасны үнэ өндөр байна” гэсэн гомдол олноор ирүүлжээ. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сурагчийн дүрэмт хувцасны чанарын талаарх санал гомдлоо борлуулалт... | боловсрол |
Жил бүрийн намар эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэгт явуулах гэж том асуудалтай тулгардаг. Цэцэрлэг, яслийн хүрэлцээ хот, хөдөөд ялгаагүй хомс тул олон бяцхан үрс сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж чаддаггүй билээ. Энэ жил Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэг шинээр 72 хүүхэд авч нийтдээ 529 хүүхэд цэцэрлэгт хүмүүжихээр б... | боловсрол |
Монгол орон даяар Ерөнхий боловсролын сургуулиуд 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлтээ хийлээ. Энэ хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 22 000 зургаан настай хүүхэд ЕБС-д элсэн орж байгаа бөгөөд нийслэлийн Засаг дарга 280 бяцхан сурагчдад сурлагын өндөр амжилт хүсэв. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга БЗД-ийн Улсын... | боловсрол |
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас зарласан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх иргэнийг сонгон шалгаруулах ээлжит мэргэшлийн шалгалтын тов гарчээ. Тодруулбал, төрийн албаны мэргэшлийн шалгалт энэ сарын 23-ны өдөр 07:30 цагт шалгалт авах Сүхбаатар дүүргийн 71 дүгээр сургуулийн хойно байрлах “Г... | боловсрол |
Монгол Улсын ууган их сургууль МУИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын дарга З.Энхболд оролцож, 33 оюутанд “МУИС-ийн нэрэмжит тэтгэлэг”-ийг 33 оюутанд гардуулав. Тэрээр “МУИС нь манай орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжлийг тэргүүлэн манлайлж, дэлхийн 200 гаруй их сургууль, эрдэм шинж... | боловсрол |
Өнөөдөр Бөхийн өргөөнд “Оюутны тангаргийн баяр" боллоо. Энэхүү ёслолыг БШУЯ, МОХ хамтран гурав дахь жилдээ зохион байгуулав. Энэ жил улсын болон хувийн 97 их, дээд сургуулийн нэгдүгээр курст 37 мянган оюутан элсэн оржээ. Тэдний төлөөлөл болсон 3000 оюутан тангараг өргөх ёслолд оролцлоо. Тангараг өргөх ёслолд БШУ-ы сайд... | боловсрол |
Энэ жил ШУТИС-ийн сургалтын төлбөр 13 хувь, дотуур байрны төлбөр 80-90 хувиар нэмэгдээд байгаа. Нэмэгдэж байгаа шалтгаанаа сургуулийнх нь Төлөөлөн Удирдах зөвлөлөөс өгсөн тайлбар хангалтгүй гэж үзсэн учир Оюутны холбоо нь оюутнууд болон удирдлагуудын дунд нээлттэй зөвшилцөх уулзалт зохион байгуулах гэж байна. Энэхүү у... | боловсрол |
УИХ-ын гишүүн О.Баасанхүү маргааш 30 оюутанд сургалтын төлбөрийн тэтгэлэг олгохоор болсон байна. Эмзэг бүлэгт багтдаг, нэн ядуу айлын оюутнуудад өгөх энэ тэтгэлгийг МАХН-ын төв байранд гардуулах ажээ. Тэрбээр өнгөрсөн жил Чингэлтэй дүүргийн 30 оюутанд сургалтын тэтгэлэг болгож 40 гаруй сая төгрөг хандивлаж байсан билээ... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурагчийн шинэ дүрэмт хувцсыг маргаашаас эхлэн наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотод нийт 16 цэгт худалдаалах болсныг мэдээллээ. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэн орж байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүд доорхи хуваарийн дагуу түгээн борлуулах цэгт хүүхдийн хамт очиж х... | боловсрол |
ШУТИС-ийн Оюутны холбооноос өчигдөр сургалтын төлбөр нэмэх болсонтой холбогдуулан мэдээлэл хийсэн билээ. Түүнийг эсэргүүцэж ШУТИС-ийн оюутны төлөөлөл сургуульдаа болж буй үйл явдлуудын талаар болон цаг үеийн асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Тэд хэлэхдээ “Манай сургуулийн оюутны холбоонд улсын бүртгэл гэж байд... | боловсрол |
Тайваны боловсрол соёлын төвөөс жил бүр Монгол Улсад боловсролын үзэсгэлэн яармагийг зохион байгуулж Тайваны шилдэг их сургуулиудыг оюутан залуусдаа танилцуулдаг уламжлалтай. Тэгвэл дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж буй тус үзэсгэлэн яармаг энэ амралтын өдрүүдэд “Чингис” зочид буудалд зохион байгуулагдах гэж байгаа ... | боловсрол |
Есдүгээр сарын 1 болж хичээлийн шинэ жил эхлэхэд хоёр хоног үлдлээ. Энэ өдрүүдэд Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн сургуулиудын сурах бичгийн тараалтын явцыг шалгажээ. Дүүргүүдийн сурах бичиг тараах ажлын явц 85%-тай байна. Түүнчлэн энэ хичээлийн жилд 11 болон 12 жилийн сургалтын нийт 87 нэр төрлийн сурах бичгий... | боловсрол |
Нийслэлийн хэмжээнд есөн сургууль, зургаан цэцэрлэгийн хичээлийн байр, нэг ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны засварын ажил дуусаагүй байгаа аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн мэргэжил сургалтын 55, 92, Баянгол дүүргийн 22, Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын 81, Сүхбаатар дүүргийн 29, 1, Чингэлтэй ... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны яамнаас сурагчийн шинэ дүрэмт хувцсыг Улаанбаатар хотод нийт 16 цэгт худалдаалах болсныг зарласан. Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73.9 хувь буюу 37300 гаруй сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө. Сурагчдын дүрэмт хувцсыг үйлдвэрлэх төсөлд оёдлын 68, сүлжмэлийн 44, х... | боловсрол |
Өнөөдөр 13.00 цагт Хүүхдийн ордонд Нийслэлийн багш нарын бага хурал хуралдах гэж байгаа юм байна. Тус хурлаар нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар 2013-2014 оны хичээлийн жилд ямар зорилготой ажиллаж, сурагчиддаа ямар мэдлэг өгөх талаараа ярилцах юм байна. Н.БАЙГАЛЬ | боловсрол |
Өнөөдөр 2013-2014 оны хичээлийн шинэ жилийн нээлт болж байна. Энэ хичээлийн шинэ жилийн нээлтийг зохион байгуулах захирамжийн дагуу өнөөдөр сургуулиуд 08.00-08.40 цагийн хооронд хичээлийн шинэ жилийн нээлтээ хийж, 09.00-09.40 цагийн хооронд ЕБС-ийн 1-12 дугаар ангийн бүх сурагчдад “Монгол нууц товчоо” хичээл заав. Хари... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хичээлийн шинэ жилийн анхны өдөр уламжлал ёсоор дунд сургуулийн сурагчдад теле хичээл заалаа. Энэ удаад тэрээр иргэний эрх, үүргээ хэрэгжүүлж эхлэхийн босгон дээр ирээд байгаа ахлах ангийн сурагчдад зориулан “Хуулийн засаглал, хүүхдийн оролцоо” гэсэн сэдвийг сонгожээ. Ерөнхийлөгч Мо... | боловсрол |
Ирэх сарын 2-ны өдөр Сүхбаатарын талбайд Оюутны тангаргийн баярын өдөрлөг болох юм. Монголын оюутны холбооноос "Оюутны тангаргийн баяр" өдөрлөгийг энэ жил гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тангаргийн баярт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нар оролцох бөгөөд оюу... | боловсрол |
-БЭЛТЭЙ АЙЛЫН ХҮҮХДҮҮД ЦЭЦЭРЛЭГТ, “ЯДУУС”-ЫН ХҮҮХДҮҮД ГЭР ХОРИОНД ҮЛДЛЭЭ- Цэцэрлэгийн бүртгэлийн хугацаа өнөөдрөөс дуусгавар болох учиртай. Бодит байдал дээр энэ бүртгэл бүр гурван өдрийн өмнө дуусчээ. Олон эцэг, эх хүүхдүүдээ цэцэрлэгт оруулах санаатай эртнээс шөнө, өдөргүй нойр хоолыг умартан оочерлосон ч тусыг эс ол... | боловсрол |
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн Удирдах зөвлөл хуралд аж сургалтын төлбөрийг 15 хувиар нэм эх санал гаргасан байна. Өмнөх жил ЭМШУИС-ийн төлбөр хамгийн бага буюу нэг сая 50 мянган төгрөг байсан аж. Тэгвэл энэ жил 15 хувиар нэмэгдэх юм бол тус сургуулийн хамгийн бага төлбөр нь 1.207.500 төгрөг болж байгаа юм ... | боловсрол |
МУИС, ШУТИС-ийн дотуур байранд орохыг хүссэн оюутнууд иргэний үнэмлэхийн хуулбар, сургуулийн тодорхойлолт, эрүүл мэндийн болон ДОХ-ын шинжилгээний бичиг, 3 хувь цээж зураг, төлбөрийн баримт зэргийг бүрдүүлэн, өргөдөл гаргах ёстой. Харин 3, 4-р дамжааны оюутнууд эдгээр материалаас гадна дүнгийн голчийн тодорхойлолт авчи... | боловсрол |
Цэцэрлэгийн насны хүүхдүүдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа. Энэ үеэр эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөх гэж цэцэрлэгийн гадаа хонон өнжин дугаарлаж хүүхдээ цэцэрлэгт өгдөг байсан. Энэ жилийн хувьд ч ялгаагүй цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас болж эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт өгөхийн тулд долоо хоногийн өмнөөс эхлэ... | боловсрол |
Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбогдуулан “ШУТИС, МУИС, ЭМШУИС, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУБИС зэрэг сургуулиудын хуваарь зарна” гэсэн зар цахим ертөнцөөр дүүрчээ. Түүнчлэн гудамжинд хашаа, зарын самбарт ийм утга бүхий зарыг наасан байх юм. Хүссэн сургуульдаа орж чадаагүй юм уу, эсвэл сургууль авч чадааг... | боловсрол |
Сурагчдын дүрэмт хувцасны загвар болон шинэчлэгдэн шинээр хэвлэгдсэн сурах бичгүүдийг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас танилцуулла. Энэ үеэр энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулийн нийт сурагчдын 73.9 хувь буюу 37300 гаруй сурагч шинэ дүрэмт хувцас өмсөнө. Эдгээрээс Улаанбаатар хотод 141792 сурагч, хөдөө орон... | боловсрол |
Энэ хичээлийн жилд шинээр хэвлэх шаардлагатай бүх сурах бичгийн хэвлэн нийлүүлэх ажил дуусах шатандаа оржээ. Тодруулбал, өнөөдрийн байдлаар сурах бичгийг хэвлэн нийлүүлэх ажил 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж. Мөн энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн 116 нэрийн нэг сая 359 мянга 822 ширхэг сурах бичиг, 28 ... | боловсрол |
МУИС-ийн Мэдээллийн Технологийн Сургууль өөрийн зохион байгуулдаг нийтэд нээлттэй онлайн хичээл (Massive Open Online Course)-д ахлах ангийн сурагчдад заахаар болжээ. Энэхүү онлайн сургалтад "Сант" бүрэн дунд сургууль, "Шинэ Монгол" бүрэн дунд сургууль, "Байгаль-Эх лицей" ахлах сургууль мөн хөдөө орон нутгаас Хөвсгөл... | боловсрол |
Оюутнуудын нийтийн тээврээр зорчихдоо хэрэглэдэг шар карт энэ жил өнгөө хувиргаж цэнхэр болжээ. Учир нь Монголын оюутны холбоо энэ жил “Төрийн банк”-тай хамтран шинэ смарт карт хэвлүүлэх болсноор ийнхүү өнгөө сольсон байна. Түүнчлэн уг картан дээр нууцлалтай наалтыг нааснаар оюутнууд нийтийн тээврээр зорчих эрх нь үүсэ... | боловсрол |
МУИС, ШУТИС, ЭМШУИС, ХААИС-ийн захирлын албан тушаалд Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан. "Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам", Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 5 сарын 16-ны өдрийн А/185 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Тө... | боловсрол |
Манай улсаас гадаадын их дээд сургуульд суралцаж байгаа болон суралцах гэж байгаа оюутнуудын дунд энэ сарын 17-нд уулзалт зохион байгуулагдах гэж байна. Энэ уулзалтыг Монголын оюутны холбоо, Гадаадад байгаа Монгол оюутны холбоо, Гадаадад төгсөгчидийн холбоод хамтран зохион байгуулж байна. Мөн энэ уулзалтын үеэр гадаа... | боловсрол |
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн маргааш 08:00 цагт Хангарьд ордонд болно. Шуурхай зөвлөгөөнөөр нийслэлийн эдийн засаг нийгмийн зорилтын 2013 оны эхний хагас жилийн ажлын явц, цаашид анхаарах зүйлс болон нийслэлийн ирэх оны төсвийн төсөл, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний боловсруулалтын явцын тух... | боловсрол |
Энэ жилийн цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 19-28-ны хооронд явагдана. Тиймээс бүртгэлийн хугацаанд эцэг, эхчүүд өөрийн бололцоотой цагтаа харъяа дүүргийнхээ цэцэрлэг дээр очиж хүүхдээ бүртгүүлнэ. Бүртгэл өдөр бүр ажлын цагаар явагдана. Мөн нэг цэцэрлэг дунджаар 20-60 хүүхдийг л шинээр бүртгэх бөгөөд найман хоногий... | боловсрол |
Хичээлийн шинэ жил эхлэхэд 20 гаруйхан хоног үлдээд байна. Сүүлийн үед их маргаан дагуулаад байгаа сурагчийн дүрэмт хувцасны бэлтгэл ажил ямар шатанд явж байгаа талаар Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр хурлын эхэнд сурагчийн дүрэмт хувцастай холбоот... | боловсрол |
Монголын оюутны холбооноос их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан зарим сургуулийн удирдлагуудад шаардлага хүргэсэн байна. Тус холбоо 2012-2013 оны хичээлийн жилд сургалтын төлбөрөө нэмэгдүүлэх замаар хуримтлуулсан хөрөнгийн зарцуулалтыг олон нийтэд нээлттэй болгож оюутан, эцэг эхчүүдэд тайлаг... | боловсрол |
Жил бүрийн намар их дээд сургуулийн сургалтын төлбөр гэнэт огцом нэмэгдэн, эцэг эхчүүдэд хүндрэл учруулдаг билээ. Тэгвэл БШУЯ-наас их дээд сургуулиудад үүрэг өгч, сургалтын төлбөрийн мэдээллийг гуравдугаар сард өгч байхаар үүрэг болгосон хэдий ч өнөөдрийг болтол төрийн өмчийн болон хувийн эзэмшлийн их дээд сургуулиудын... | боловсрол |
Жил бүр сургалтын төлбөр нэмдэг уламжлал тогтоод удаж байна. Мөн сүүлийн хэдэн жилд хичээлийн шинэ жил эхлэхийн өмнө сургалтын төлбөр нэмэгдлээ гэдэг маргаан бараг хэвийн үзэгдэл болж байна гэдгийг эцэг эхчүүд шүүмжилдэг. Өнгөрсөн жил их, дээд сургуулиудын сургалтын төлбөр 15-20 хувь нэмэгдүүлсэн судалгаа байгаа юм. Э... | боловсрол |
Энэ намар 1000 оюутны тохилог байр ашиглалтанд орох гэж байгаа. Энэ байр ашиглалтанд орсноор хөдөө орон нутгаас нийслэлийг зорин ирж буй хэсэг ч гэсэн оюутан залуучууд амьдрах байранд санаа зоволтгүй болж байна. Барилгын гадаад болон дотоод засал бүрэн дууссан бөгөөд дотоод сангийн ажил болон цахилгааны монтажийн ажил ... | боловсрол |
“XX зууны уран зохиол, үнэлэмж, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг энэ сарын 15-нд ШУА-ын хэл зохиолын хүрээлэн, Олон улсын Монгол судлалын холбоо, МУИС-ын Улаанбаатар их сургууль хамтран зохион байгуулахаар болжээ. “ХX зуун бол монголчууд бидэнд олон үйл явдал тохиосон учраас Монголын утга зохиолд чу... | боловсрол |
Боловсрол шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг, МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан тэргүүтэй албаны хүмүүс 1000 оюутны байрны барилгын ажлын явцтай танилцжээ. Өнөөдрий байдлаар барилгын гадаад, дотоод засал бүрэн дууссан, дотоод сангийн болон цахилгааны монтажын ажил явагдаж байгаа аж. БШУ-ны дэд сайд Б.Ургамалцэцэг бари... | боловсрол |
-ТӨВ СУРГУУЛИЙНХАА ДИПЛОМЫГ ӨВӨРТӨЛӨӨД АЖЛЫН БАЙРАНД ГАРАХ БОЛОМЖ ӨВӨРХАНГАЙН ОЮУТНУУД ГАРЧЭЭ- Шинжлэх ухаан Технологийн их сургуулийн харьяа Өвөрхангай аймаг дахь Технологийн сургуулийг татан буулгах Засгийн газрын тогтоол тавдугаар сарын 4-нд гарсан. Харин тус сургуулийн оюутнуудын эцэг, эхчүүд болон багш, ажилчид э... | боловсрол |
Өнгөрсөн нэгдүгээр сарын 28-нд төрийн өмчит их, дээд сургуулиудын захиралд өрсөлдөх нэр дэвшигчдийг бүртгэж байв. Тиймээс их, дээд сургуулиудын захирлууд сар шинийн дараахан тодорно гэж байв. Харамсалтай нь түүнээс хойш даруй зургаан сар өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл тус сонгон шалгаруулалт эцэслэн шийдэгдээгүй юм. Энэхү... | боловсрол |
Бага ангийн сурагчдын ном хэвлэгдэж бэлэн болжээ. Тодруулбал, дунд, ахлах ангийн ном ирэх сарын 12-нд хэвлэлтнээс гарах бөгөөд 6, 11-дүгээр ангийн сурах бичиг шинээр хэвлэгдсэн байна. Бага ангийн сурах бичгийг төрөөс үнэгүй олгох бол дунд ахлах ангийн сурах бичгийг амьдралын баталгаажих түвшин доогуур, хагас болон б... | боловсрол |
Ирэх намраас бүх сурагч ижилхэн загварын дүрэмт хувцас өмсөн хичээлдээ явах гэж байна. Гэхдээ бага, дунд, ахлах ангиараа ялгаран өөр өөр загварын дүрэмт хувцсаар ижилсэхээр болжээ. Бага ангийн хөвгүүд хүрэм өмд, охид сарфан кардиганаар ижилсэнэ. Бага ангийн хүүхдүүдийн цагаан цамцны ханцуй, зах амархан хиртэж, толбо үү... | боловсрол |
ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор, цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч З.Батсүхтэй ярилцаж байна. З.Батсүх Ламаадан дүүгийн хамт ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн хүндэт доктор, цагдаагийн дэд хурандаа, сэтгүүлч З.Батсүхтэй ярилцаж байна. З.Батсүх нь Хэнтий аймгийн мэргэн хүү Ламаадан буюу Цэрэнпунцагийн холбогдолтой... | боловсрол |
БШУЯ-наас төрийн өмчийн дөрвөн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах болсноо зарласан. Сонгон шалгаруулалтын хугацаа энэ долоо хоногийн туршид үргэлжилж сургуулиуд дээр уулзалт зохион байгуулж байна. Их сургуулиудын захирлын албан тушаалд нэр дэвшиж буй хүмүүс өчигдрөөс эхлэн олон нийтийн сүлжээгээр “Намайг дэмжээд... | боловсрол |
БШУЯ-наас төрийн өмчит их сургуулиудын захирлын сонгон шалгаруулалтыг энэ оны нэгдүгээр сарын эхээр зарлаж, тухайн сардаа оролцогчдын материалыг хүлээн авч дууссан билээ. Сонгон шалгаруулалтыг төрийн албаны зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу яамны төрийн нарийн бичгийн даргыг албажуулсны дараа явуулахаар хойшлуулаад байжэ... | боловсрол |
МЗХ-ноос санаачилан, Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн Төв Биржтэй хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн хүрээнд “Ажлын гараа” төслийн нээлт өнөөдөр 16.00 цаг Сүхбаатарын талбай дээр боллоо. Нээлтийн арга хэмжээнд МУ-ын Ерөнхий сайд Н.Алтанхуяаг, Хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав, МЗХ-ны Ерөн... | боловсрол |
Бага ангийн сурагчдын ном хэвлэгдэж бэлэн болсон байна. Дунд, ахлах ангийн ном ирэх сарын 12-нд хэвлэлтнээс гарах аж. Харин 6, 11 дүгээр ангийн сурах бичиг шинээр хэвлэгдэж байна. Бага ангийн сурах бичгийг төрөөс үнэгүй олгох бол дунд ахлах ангийн сурах бичгийг амьдралын баталгаажих түвшин доогуур, хагас болон бүтэн ... | боловсрол |
Соёл, спорт, аялал, жуулчлалын яамны Түүх, соёлын дурсгалт зүйлд зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн гишүүд Үндэсний музей, Богд хааны ордон музей, Уран зургийн галерей, Чойжин ламын сүм музей болон орон нутгийн музейнүүдэд хадгалагдаж буй зарим үзмэр, эд өлгийн зүйлийг Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүй... | боловсрол |
“Блю Скай” төвийн нэгдүгээр давхарт Монголын боловсролын үзэсгэлэн яармаг үргэлжилж байна. Энэхүү үзэсгэлэн. Өнөөдөр өндөөр гараад дуусах бөгөөд үзэсгэлэнд монголын 50 гаруй их, дээд сургууль оролцож байгаа юм. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн шалгалтын дүн ирэх даваа гаригт гарна. Улмаар төгсөгчид их, дээд сур... | боловсрол |
Нийслэлд хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих төв шинээр нээгдлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурлаас гарсан тогтоолын дагуу хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн байдалд тухайн нутаг дэвсгэртээ зохицуулалт, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөх, хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгаалал, оролцоог дээдл... | боловсрол |
Ерөнхий бо ловсролын сургууль төгссөн хүүхдүүд өнөөдөр хүссэн мэргэжлээрээ сурах хувиараа сонгож байгаа юм. ЭЕШ-ын дүн долдугаар сарын 1-ний өдөр гарч, хүүхдүүд өөрсдийн авсан онооны дагуу сургуулиа сонгон бүртгүүлсэн. Өндөр оноотой зарим нь өөртөө итгэлтэйгээр ганцхан сургуульд бүртгүүлсэн бол зарим нь хэд, хэдэн их, ... | боловсрол |
Өнгөрсөн ням гарагт элсэлтийн ерөнхий шалгалтад орохоор бүртгүүлсэн хүүхдүүдээс 1000 орчим нь хоцорсон, бичиг баримтгүй гэх зэрэг шалтгаанаар хасагджээ. Мөн шалгалтын үеэр хоёр ч хүүхэд орондоо өөр хүн оруулахыг завдсан тул шалгалтад орох эрхийг нь хассан байна. Нэг хүүхэд мессэж бичихийг оролдсон тул оноог нь хүчингүй... | боловсрол |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас санаачлан Монголын хэвлэл, мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчдийг нэг сарын хугацаагаар АНУ-д явуулж англи хэлний мэдлэг, сэтгүүлчийн мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байгаа билээ. Уг сургалтыг Олон улсын боловсролын Америк дахь консул /American Councils for internation... | боловсрол |
Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудад 2013-2014 оны хичээлийн жилд шинээр 26175 суралцагч элсэн суралцахаар болсон байна. Жил бүр тухайн орон нутаг, бүс нутгийн хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн судалгаан дээр үндэслэн политехник коллежи, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн шинэ элсэлтийн саналаа Хөдөлм... | боловсрол |
Улсын олимпиадад шагналт байранд орсон хүүхдүүд сургалтын төлбөрийн урамшууллын тэтгэлэгт хамрагддаг байжээ. Харин 2012 онд олимпиадад оролцож шагналт байранд орсон 92 хүүхдийн сургалтын төлбөр одоог хүртэл шилжээгүй байгаа талаар ЕБС-ийн сурагчид мэдээллээ. Ямар шалтгааны улмаас тэтгэлгийг зогсоох болсон тухайгаа Төри... | боловсрол |
Монгол оюутнууд ухаалаг таблет буюу “MustPad”-ыг зохион бүтээжээ. Тодруулбал, ШУТИС-ийн оюутнууд болон инженерүүд хамтран таблет зохион бүтээж байгаа бөгөөд ирэх намар гэхэд худалдаанд гарах юм байна. Одоогийн байдлаар цөөн хэдийг үйлдвэрлээд байгаа аж. Уг таблет нь оюутнуудын хичээл хийх болон цахим сургалтыг дээшлүүл... | боловсрол |
Нийгмийн ажилтны мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, тэдний ажил, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд энэ журам ач холбогдолтой гэж үзэж байна. Манай улсын ерөнхий боловсролын сургуулиудад 2000-2001 оны хичээлийн жилд нийгмийн ажилтантай болсон. Энэ оны байдлаар улсын хэмжээнд 775 сургуульд 689 нйигмийн ажилтан аж... | боловсрол |
Энэ сарын 30-ны өдөр буюу маргааш 14.30-17.30 цагийн хооронд “Corporate-3” зочид буудлын “UB Hall” танхимд (Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүүн талд) Боловсролын хандивлагчдын уулзалт болох юм. Уулзалтын үеэр Япон болон Хятадын элчин сайдын яам, Дэлхийн Банк, АХБ, UNICEF, КОЙКА, Жайка байгууллагаас боловсролын салб... | боловсрол |
Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Дундговь аймагт ажиллаа. Түүний багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, аймгийн Засаг дарга С.Сүхбаатар, аймгийн АН-ын д... | боловсрол |
-ЭЕШ эхлэхээс өмнө ТЕГ, Боловсролын үнэлгээний төвийн ажилчид шалгалтын материалыг битүүмжлэн авчирчээ- Энэ жилийн элсэлтийн шалгалт орос хэлний шалгалтаар эхэллээ. Биднийг элсэлтийн ерөнхий шалгалтын явцын талаар сурвалжлахаар Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр очиход эцэг, эхчүүд хүүхдүүдээ хүлээн халуун наранд суу... | боловсрол |
Улаанбаатар их сургуулийн археологийн танхимийн эрхлэгч Д.Эрдэнэбаатартай ярилцлаа. -Сүүлийн үед соёлын өвийг хамгаалах асуудал олон нийтийн анхаарлыг ихээр татаж байна. Таны хувьд хэчнээн жил энэ чиглэлээр ажилласан бэ. Ямар бэрхшээл судлаач, эрдэмтдэд маань тулгарч байгаа талаар яриагаа эхлэх үү? -Би 1990-ээд оноос х... | боловсрол |
"Эрдмийн ундраа" цогцолборын 54 дүгээр сургуулийн долдугаар ангийн сурагч охидын зодолдсон бичлэг интернэтээр тарж шуугиан дэгдээгээд буй. Энэ хэргийг холбогдох байгууллагууд нь анхааралдаа авч, шалгаж байгаа юм. Чухам юу болсон талаар тус сургуулийн нэгэн сурагчтай ярилцлаа. -Танай сургуулийн охид байнга зодолддог уу?... | боловсрол |
Бага ангийн багш нарыг өнөөдөр “Боловсролын чанарын шинэчлэл нийслэлд” хурлын үеэр 1-5 сая төгрөгөөр шагнаж урамшууллаа. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргасан юм. Уг за... | боловсрол |
Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) явагдахад ердөө 13 хоног үлдээд байна. Үүнтэй холбоотойгоор мессэж үйлчилгээг БҮТ-ийн нэвтрүүлэхээр болжээ. Тус үйлчилгээ нь элсэлтийн ерөнхий шалгалтын системийн нэг хэсэг бөгөөд шалгуулагчид нь дүн оноо болон бусад хувийн хэрэгцээт мэдээллээ гар утас ашиглан мессэж илгээн ... | боловсрол |
Хүүхдүүд ерөнхий боловсрол хэр зэрэг эзэмшсэн эсэхийг конкурсны наян минутаар мэдээд авна гэдэг шиг худлаа юм байхгүй. Ер нь яах гэж элсэлтийн шалгалт авдаг юм. Орчин цагийн монголчуудын амьдралын хачин хувь заяа энэ элсэлтийн шалгалт гэгч юмнаас эхэлдэг. Тэр өдөр сургууль төгсөгч хүүхдэд өчүүхэн гай, ялимгүй аз ... | боловсрол |
Дэлхийн шилдэг хорин сургуульд суралцагчдын хүсэлтийг үндэслэн мэргэжлийн чиглэл харгалзахгүйгээр төлбөрийг нь Засгийн газраас зуун хувь даахаар боллоо. Харин зэрэглэлийн 21-100-д багтсан сургуульд суралцагчдын төлбөрийг Монгол Улсын Засгийн газраас зарласан мэргэжлийн чиглэлийг харгалзан санхүүжилт олгох юм байна. Энэ... | боловсрол |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.