news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Өнгөрсөн хоёр ч бямба гаригт туйлын абсурд хэмээх тодотголтой нэрт зохиолч Ионескогийн “Сандлууд” жүжгийг үзэгчдэдээ толилуулсан Black Box театр энэ бямба гаригт харин реалист жүжиг тоглох гэж байна. Оросын утга зохиолд, тэр дундаа жүжгийн зохиолын салбарт дуулиантайгаар орж ирсэн залуу зохиолч Дмитрий Богославскийн “Х...
урлаг соёл
Монголын сонгодог урлагт шинэ өнгө төрх нэмсэн “Их Эзэн хааны театр” мэндэллээ. Үндэсний урлаг, сонгодог урлаг, циркийн урлагийг нэгтгэсэн цоо шинэ уг театр өчигдөр ДБЭТ-ын тайзнаа “ROYAL” бүжгэн жүжгээрээ нээлтээ хийсэн юм. Хагас зууны түүхт Монголын сонгодог урлагийн театрын алтан тайзнаа анхны тоглолтоо хүргэсэн тэд...
урлаг соёл
“Ах дүү Гримм”-ийн зохиолуудаас сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх гуравдугаар сарын 7-9-ны хооронд Улаанбаатар чуулгын тайзнаа тавигдах ажээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар Улаанбаатар чуулгын ерөнхий найруулагч, Буриадын төрийн шагналт Олег Юмов ажилласан бол жүжгийн зохиолчоор Ю.Энтин, В.Ливанов нар ажилл...
урлаг соёл
Тэртээх 1812 онд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо хэвлүүлж, түүнээс хойш олон арван гайхалтай бүтээлүүд туурвиж дэлхий дахинаа алдаршсан ах дүү Гриммийн зохиолуудаас сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх гуравдугаар сарын 7, 8, 9-нд Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдохоор товоо зарлалаа....
урлаг соёл
“Хувьсал” продакшны уран бүтээлчид шинэ уран бүтээлийнхээ ажилд оржээ. Тэд АНУ-ын зохиолч Nouel Kourd-ын “Хайр” жүжгийн зохиолыг тайзнаа амьдруулах гэж байна. Одоогоор “Хувьсал” продакшны уран бүтээлчид жүжгийн бэлтгэл ажилдаа ороод байгаа юм. “Хайр” жүжгийн дууг “Харанга” хамтлагийн гоцлол дуучин Х.Лхагвасүрэн болон С...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын  хамт олон морин жилийн хамгийн анхны тоглолтоо үзэгч түмэндээ өргөн барих гэж байна. Тус театрын хамт олон 17-р жарны модон морь жилийн шинийн найман буюу хоёрдугаар сарын 7-ноос  эхлэн Алдарт зохиолч Н.Себастьяны зохиолоос сэдэвлэсэн  Н.Наранбаатарын найруулсан“Нэргүй од” уянгын жүжгээ өр...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Ч.Мөнхзултай ярилцлаа. -Юуны түрүүнд сүүлийн үед шуугиан тариад байгаа балетмейстр Х.Гэрэлчимэгийн тухай асуултаар ярилцлагаа эхлүүлье? -Х.Гэрэлчимэг эгчийн маань хувьд биеийн байдлын улмаас ажлаа өгсөн. Бидний хувьд ийм туршлагатай, сайн балетмейстрээ явуулах болсондоо тун харамс...
урлаг соёл
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын хамт олон тун удахгүй болох “Гурван цагийн аялгуу” тоглолтдоо Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоотой хамтран ажиллахаар болжээ. Тэд сар шинийн баярын бэлэг болгон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг урьж, “Гурван цагийн аялгуу” тоглолтоо толилуулах аж. Үндэсний дуу, бү...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнөөдөр 16.00 цагаас Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” түүхэн жүжгийг тоглоно. УДЭТ-ын уран бүтээлчид энэ сарыг дуустал сар шинийн баярыг угтан “Театр цагаан сар” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Энэхүү төслийн хүрээнд үндэсний түүхэн жүжгүүдээ үзэгч түмэндээ өргөн б...
урлаг соёл
“Алтан цирк”  наадамд Т.Буд багштай “BudX roses” студийн уран нугараачид МУСТА н.Төгөл­дөрсайхан, н.Энхгэрэл, н.Алтжин, н.Шараа, н.Мөнгөнцэцэг нар урил­гаар оролцсон. Авьяаслаг уран бүтээлчид маань Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөн тус наадмын “Гранпри”-г хүртэн өчигдөр өглөө эх орондоо ирлээ. Олон улсын циркийн урла...
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон сар бүр сонин содон шинэ бүтээлээр үзэгчдэ­дээ бэлэг барих төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Энэ сард тус театрынхан “Хунт нуур” бүжгэн жүжгээр үзэгчдэдээ бэлэг барьсан. Тэгвэл ирэх сард тайзан дээр тоглох бүжгэн жүжгийнхээ талаар өчигдөр мэдээллээ. Энэ оны эхний шинэ уран бүтэ...
урлаг соёл
Дэлхийн циркийн урлагт чансаагаараа эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадам энэ жил Италийн Ром хотноо болжээ. Арванхоёрдугаар сарын 21-нээс нэгдүгээр сарын 21-ныг хүртэл он дамжин болсон тус наадамд энэ жил 30 насны ойтойгоо золгож буй юм. “Алтан цирк” наадамд сүүлийн хэдэн жилд тасралтгүй оролцож буй Монголын циркчи...
урлаг соёл
Дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон 2014 оны шинэ уран бүтээлийнхээ нээлтийг хийгээд удаагүй байгаа билээ. Тэдний анхны уран бүтээл “Хунт нуур” балет байсан бол шинэ оны анхны шинэ уран бүтээл болох “Диваажин энд байна” бүжгийн жүжиг модерн балетын ажилдаа шургуу оржээ. Хоёрдугаар сарын 14-16-ны өдрүүдэд дуурийн те...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид ирж буй Сар шинийн баярыг угтан энэ сарыг дуустал “Театрын цагаан сар” төслийг хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төлслийн хүрээнд нийслэлийн дүүргүүдтэй хамтран, ахмад настнуудад зориулан дэлхийн сонгодог болон Монголынхоо түүхэн жүжгүүдийг 50 хүртлэх хувийн хөнгөлөлттэй үнээр то...
урлаг соёл
Драмын театрын хамт олон энэ онд “Кармен жүжиг” нэртэй төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэ ажлын хүрээнд долоон найруулагч тус бүртээ шинээр жүжиг найруулан театрын тайзнаа тавих гэнэ. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн “Ярилцлага” зохиолыг сонгосон бол ардын жүжигчин Б.Мөнхдорж ...
урлаг соёл
Хүрээний нэгэн гудамж. Эхдээ хөөгдөж алтан бөгжөө зарахаар гарсан Цэрэнлхам хавь ойрын хаалга цохин царайчилж явна. Нэгэн хаалганаас баяны авхай гарч ирэхэд Цэрэнлхам мэнд амраа мэдэлцээд учир зорилгоо хэлэхэд “Арван нэгэн хуруутайсан бол авдаг эд сэн” хэмээн ид бах болгон тачигнатал хөхөрч, хаалгаа хаана. Цэрэнлхам эл...
урлаг соёл
Үзэсгэлэнт гүнж Одетта ордны бүгчим агаараас салхинд зугаалахаар гарч цэцэг түүж явсаар шидэт хар шувуу Ротбартын нутагт санамсаргүй орж ирснийг мэдсэнгүй. Хорон санаат Ротбарт Одеттаг хун болгон хувиргаж нууранд хөвүүлнэ. Ротбарт ингэж олон сайхан хүүхнийг хун болгон хувиргасан юм. Шилтгээний ойролцоох цэцэрлэгт ханхү...
урлаг соёл
Зохиолч, яруу найрагч Л.Өл­зийтөгсийн “Хотын үлгэрүүд” номд орсон “Ярилцлага” зохиолоор жүжиг найруулан тавихаар болсон байна. Уг жүжгийн найруулагчаар нь Төрийн соёрхолт Н.Наранбаатар ажиллах аж. Зохиолч, яруу най­рагч Л.Өлзийтөгсийн зохио­луудаас эмэгтэй хүний зан чанар, түүний янз бүрийн хувирал, хувьслыг харж болдо...
урлаг соёл
Ү зэсгэлэнт г ү нж Одетта ор дны б ү гчим агаараас салхинд зугаал ахаар гарч цэцэг т үү ж явсаар шидэт хар шувуу Ротбартын нутагт санамсарг ү й орсноо мэдсэнг ү й. Хорон санаат Ротбарт Одеттаг хун болгон хувиргаж нууранд х ө в үү лдэг. Рот барт ингэж олон сайхан б ү сг ү йч үү дийг хун болгон хувиргасан аж. Ингэж “Хунт...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетмейстр ажлаа өгчээ. Театрын хамгийн чухал бөгөөд гол алба болох балетмейстраар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг ажиллаж байсан юм. Ардын жүжигчин, Төрийн шагналт Б.Жамьяндагваас энэхүү нэр хүндтэй үүргийг хүлээж авсан Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр ажла...
урлаг соёл
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын авьяаслаг зарим уран бүтээлчдийг төрийн дээд одон “Алтан гадас”, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар шагнахаар болжээ. Тодруулбал тус чуулгын бүжгийн албаны дарга А.Баярсайхан, ятгачин Т.Билэгдэмбэрэл, хөгжмийн албаны дарга, лимбэчин Х.Энхбат, дуучин Ц.Түмэнжаргал нар болон бусад уран ...
урлаг соёл
Хөдөө аж ахуйн их сургууль Боловсрол, шинжлэх ухааны яамны санхүүжилтээр “Хатан туул” оюутан театртай болжээ. Театрын нээлтэд ХААИС-ийн удирдлагууд, Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Х.Батсайхан, тус сургуулийн үе үе төгсөгчид, уран бүтээлчдийн төлөөлөл оролцсон байна. Оюутныг хөгжүүлэх зорилгоор байгуулсан уг театр...
урлаг соёл
Дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид шинэ оны үзвэрээ Италийн хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиaта” дууриар эхлүүлж байгаа ажээ. Уг бүтээл нь анх 1853 онд Италийн Венец хотноо анх тавигдаж байжээ. Харин дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа 1977 онд анх тавигдаж байсан юм. Үзэсгэлэнт бүсгүй Виолетта бүсгүй ужиг...
урлаг соёл
Драмын театрын хамт олон бүл нэмэх бололтой. Тэд авьяаслаг мэргэжлийн их, дээд сургууль төгссөн чадварлаг залуусын дунд сонгон шалгаруулалт зарлаж байна. Уг бүртгэлд жүжигчний ангийг төгссөн, цаашид жүжигчин болох хүсэл, эрмэзлэлтэй залуус, студи, анги хамт олон оролцох боломжтой. Бүртгэлд оролцох хүсэлтэй залуус мэргэ...
урлаг соёл
Саяхан болж өнгөрсөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр хэсэг найрагч залуус “Төгөлдөр гоо” яруу найргийн цэнгүүнээр бүсгүйчүүддээ бэлэг барьсан билээ. Харин өвөрмөц бэлэг авсан бүсгүйчүүд зүгээр суухгүй гэнэ. Энэ цагийн урлаг, утга зохиолд шинэ мэдрэмж, өвөрмөц өнгө төрхийг авчирч буй “Болор цом”-ын эзэн ...
урлаг соёл
Тайз дэлгэцийн олон уран бүтээл туурвисан залуу чадварлаг уран бүтээлчид гэдгээр нь “Мөрөөдлийн театр”-ынхныг андахгүй биз ээ. Тэгвэл энэ удаад тэд үзэгчидтэйгээ шинэ оны бэлэг болгон цэнхэр дэлгэцээр уулзахаар болжээ. Тэдний “Байж болно” хэмээх инээдмийн жүжиг баярын өдрүүдэд үзэгчдийн хүртээл болох аж. Тэдний шинэ ур...
урлаг соёл
Өнгөрөгч оны гайхалтай уран бүтээлүүдийн нэг “Монголын их хатдын туульс” түүхэн бүжгэн жүжиг тун удахгүй тайзнаа дахин тоглогдох ажээ. Уг уран бүтээл нь тайзнаа тавигдсан даруйдаа “Гоо марал-2013” наадмаас “Бүжгийн урлагийн шилдэг бүтээл” номинацийн шагнал хүртсэн юм. “Монголын их хатдын туульс” бүтээлд Монголын 700 га...
урлаг соёл
ДБЭТ нь шинэчлэлийн Засгийн газрын үед шинэ удирдлагатай болсон. Урын сангийн болон уран бүтээлийн бодлогодоо огцом өөрчлөлт хийж эхэллээ гэж харагдаж байгаа юм. Үүний нэг тод жишээ нь Кармен” дуурийг шинэчилсэн явдал, уг дуурийн эргэн тойрон дахь асуудлууд юм. Аливаа дуурийн уран бүтээлийг шинэчлэн найруулж тавина гэд...
урлаг соёл
Драмын театрын жүжигчдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх оюуны хөрөнгө оруулалт хийх зорилгоор шинэ номын сантай болжээ. Ингэснээр мэргэжлийн байгууллага дундаас хамгийн анх удаа байгууллагын дэргэдэх номын сан нээснээрээ онцлогтой юм. Уг номын сан нь 800 гаруй номтой бөгөөд утга зохиол, мэргэжлийн болон эрүүл м...
урлаг соёл
Саяхан 2000-аад оны яруу найрагч, уран бүтээлчид нэгдэн “Шинэ мянган” утга зохиолын клуб байгуулсан билээ. Тэд уг клудынхаа хамгийн эхний ажил болгож, 3-р сарын 9-нд “Тусгаар тогтнолын ордон”-д “Төгөлдөр гоо” нэртэй яруу найргийн цэнгүүнийг хийхээр болжээ. Эхчүүд, эмэгтэйчүүддээ барьж байгаа уг цэнгүүнд зургаан яруу на...
урлаг соёл
Мөсөн цирк дахин тоглоно Дэлхийн алдартай мөсөн цирк буюу “Circus on ice” Монголд зочлон арванхоёрдугаар сарын 07-14-ний хооронд “АСА цирк”-д тоглосон билээ. Хэдийгээр долоо хоног үзэгчдэд үзүүлбэрээ үзүүлсэн ч үзэж амжаагүй, үзэхийг хүссэн хүмүүс их байгаа учраас дахин долоо хоног тоглохоор болжээ. Энэ сарын 18-наас 2...
урлаг соёл
Хүүхэлдэйн театрын хамт олон хүүхэд багачууддаа зориулан өөрсдийн бэлгээ задаллаа. Тус театрынхан бяцхан үзэгчиддээ  зориулж,  Английн зохиолч  Оскар Уайльдын “Одноос төрсөн ханхүү”  жүжгийг тайзнаа тавих гэж байна. Энэхүү жүжгийг Монгол Улсын хүүхэлдэйн театрын найруулагч Соёлын тэргүүний ажилтан М.Ариунтуяа найруулж ...
урлаг соёл
Дуучин С.Баттулгатай ярилцлаа. Уран бүтээлийн тухай, ”Voice” хамтлагийнх нь Улсын филармонид эмэгтэйчүүдийн баярын наана хийх гэж байгаа тоглолтын талаар ярилцах гэж тухалсан ч бидний яриа арай өөр тийшээ аяндаа яваад байсан юм. Түүний талаар хичээл зүтгэлтэй сайн дуучин, зохион байгуулах чадвартай сүрхий залуу гэж бод...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон 51 дэх уран бүтээлийн улиралдаа өнгө нэмэх нэгэн томоохон бүтээл Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн, франц хэлээр дахин тайзнаа тавих гэж байна. Тоглолт арванхоёрдугаар сарын 14, 15-ны 17:00 цагаас болох юм. Өнөөдөр Дуурь, бүжгийн эрдмийн театрт уран бүтээлчид энэ талаар мэдээ...
урлаг соёл
ҮДБЭЧуулгын 2013 оны шинэ уран бүтээл "Цуутын цагаагч гүү" үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн дууг хэн сайн дуулах вэ? Улсын уралдаан 11 сарын 14-17 өдрүүдэд ҮДБЭЧуулгын алтан тайзнаа болсон билээ. Энэхүү уралдаанд 3-13 насны хүүхдүүд гоцлол болон хамтлагийн төрлөөр оролцсон бөгөөд  Булган ...
урлаг соёл
-Миний хүү, хаа байна гэнэ ээ. Хажууд чинь ямар байшин байна. Дээр нь бичиг сачиг байна уу, юу гэж байна, унш даа. За, наанаасаа битгий хөдлөөрэй, очоод авъя, 15 минут л болно. -Чи хэлээд байхад эртхэн эмчид үзүүлэхгүй яасан юм бэ, хатгаа болгочих гэж. Гэрийнхэндээ хэлсэн үү, ямар эмчид үзүүлсэн. Ямар эм, тариа бичиж ө...
урлаг соёл
Хөлөг баатар Дон Кихот, түүний туслах Санчо... Дэлхийд алдартай уг зохиолыг тун удахгүй Улсын драмын эрдмийн театрын тайзнаа бүтээл болгон тавих гэж байна. Найруулагч Б.Баатарын найруулан тавьж буй “Дон Кихот” жүжгийн гол дүрийн жүжигчид саяхан тодорч, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан /Дон Кихот/, Соёлын тэргүүний ажилт...
урлаг соёл
“Тэнгэрийн хүү” түүхэн туульсын жүжиг энэ жил дахин тайзнаа тавигдах гэж байна. 2011 онд тайзнаа тавигдсан тус жүжиг арваннэгдүгээр сарын 23, 26-нд дахин тоглогдхоор болжээ. Уг жүжгийн найруулагчаар драмын театрын найруулагч соёлын тэргүүний ажилтан Н.Наранбаатар найруулан, ерөнхий зураглаачаар соёлын тэргүүний ажилтан...
урлаг соёл
Монгол Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнгөрсөн зун тохиож Австри улсаад удирдаач хийлч Жожи Хаттори, Хормейстер удирдаач Жералд Верт дуурийн найруулагч Венийн хөгжимийн их сургуулийн багш Ута Корфф нар дуурь бүжгийн эрдмийн театрт  зочилж хамтарсан тоглолт хийж байсан билээ. Харин энэ удаад б...
урлаг соёл
Сайд Ц.Оюунгэрэл саявтар Монголын театрын музейн ажилтай танилцахдаа удирдлагад нь “Та нар галерейгаа лааны тосон баримлын ордон болго” гэсэн чиг өгсөн байсан. Музей, галерейн орчин үеийн шалгуур, шаардлагад нийцүүлэх гэж ийн үүрэгдсэн байх. Сайд яг ингэж даалгавар өгсөн шигээ Соёлын төв өргөөг хошин шогийн ордон болго...
урлаг соёл
“Black box” элит театр 2013 оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3 хүртэл Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн “Ширэнгэд” жүжгийг тавих гэж байна. Нийтдээ 14 цуврал жүжгийнхээ эхлэлийг тавьснаар Монголд Элит театр бий болж байгааг “Боролдой” студийн захирал С.Мягмар үзэгчдэд харуулах гэнэ. Нэг удаад 100...
урлаг соёл
Хөшиг нээгдэж, заалны гэрэл бүүдийлээ. Буриадын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчдийн тоглолт эхлэв. Буриадын уран бүтээлчид олон танил, дотно аялгуу, дуугаар Монголын үзэгчдэд өчигдөр түрлэг өргөлөө. Ялангуяа манайхны маш сайн мэдэх “Хатариш” дууг дуурийн хэлбэрт оруулан дуулсан нь үзэгчдээс харамгүй алга таш...
урлаг соёл
УДЭТ-ийн уран бүтээлчид дэлхийн утга зохиолын манлай роман, Испанийн утга зохиолын мастер Мигель Сервантсийн “Дон Кихот” жүжгийг энэ сарын 8-ны өдрөөс эхлэн урлагийн тайзнаа амилуулах гэж байна. “Дон Кихот” романыг дэлхийн олон улс орнууд олон төрөл жанараар туурвиж байсан бөгөөд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын н...
урлаг соёл
Боролдой студийн “Black box” театр гурван жилийн ойгоо угтан театрын урлагийг шинэ төвшинд гаргах зорилгоор Элит театр болон үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр болжээ. Нийгмийг манлайлагч, оюун санааны охь хэсгийг бүрдүүлэгч цөөн хэсэгт зориулсан Элит театр Монголд Японы нэрт зохиолч Р.Акутагавагийн “Ширэнгэнд” жүжгээр энэ...
урлаг соёл
Дэлхийн сонгодог урлагийн сор бүтээл “Дон Кихот” Монголын тайзнаа амилах гэж буй. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид дэлхийд алдартай энэ жүжгийг Монголын үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Драмын тайзнаа анх удаа морилж буй тус жүжгийн талаар өнөөдөр 14.00 цагт УДЭТ-т м...
урлаг соёл
Амралтын өдөр та юу үзэх гэж байна. Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт 10:00, 12:00 цагуудаас “Норовын намтар” хүүхдийн жүжиг тоглогдоно. Зохиолч Ч.Содномдоржийн “Норовын намтар” жүжгийг СТА найруулагч Ч.Түвшин тайзнаа тавьж байна. Монгол Бөхийн өргөөнд 19:00 цагаас “Аргагүй хурдан ажнай” морины хэмээгддэг дуучин Л.На...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ын 150 гаруй уран бүтээлчдийн тоглосон “Эрх цагаан унага” дуулалт жүжгийг сурагчдын амралтад зориулж тоглохоор болжээ. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 9-нд 11:00 13:00 МҮЭСТО-д, арваннэгдүгээр сарын 11-13-нд 11:00 цагаас ҮДБЭЧ-д тус тус тоглох юм байна. Тоглолтын тасалбарын ...
урлаг соёл
Өмнөд хөршийн Үндэсний их театр буюу сувдан театр урлагийн ертөнцөд тун алдартай.  Дэлхийн гайхамшигт театруудын жагсаалтад зүй ёсоор ордог энэхүү тайзнаа тив тивийн шилдгүүд уран бүтээлээ толилуулдаг. Харин энэ удаа монгол дуу хуур эгшиглэлээ. Энэ сарын 29-нд Монголын язгуур урлагийн долоон хамтлагийн нэгдсэн тоглолт ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр намрын үзвэрийн нээлтээ Мигель Сервантесын “Дон Кихот” жүжгээр хийхээр төлөвлөөд байгаа. Уг жүжгийг драмын театрын найруулагч Б.Баатар найруулсан юм. Ийн Монголд анх удаа “Дон Кихот”-ыг драмын жүжиг хэлбэрээр тавигдах гэж байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс энэ бүтээлийг үзэгчдэд хүргэхэд дэм...
урлаг соёл
Драмын театрын хаалгыг онгойлгонгуут хаа сайгүй л сонин хоолойтой "хачин" хүмүүс гүйлдэх. Нүд ам, хувцас хунараас нь харахад эртний хүмүүс босоод, амилаад ирэв үү гэлтэй. Хөндлөнгийн нүдээр тэднийг ажиглавал галзуу хүмүүс л гэмээр. Гэвч тэд бусдад оюуны таашаал өгөхийн тулд ийнхүү эртний хүмүүсийн дүрд хувирсан хэрэг б...
урлаг соёл
Дон Кихот ноён Санчо хоёр Монголоор аялав. Арваннэгдүгээр сарын 8-нд энэхүү жүжиг нээлтээ хийхээр зэхээд буй. Дэлхийд алдартай уг зохиолыг тун удахгүй Улсын драмын эрдмийн театрын тайзнаа бүтээл болгон тавих гэж байна. Найруулагч Б.Баатарын найруулан тавьж буй “Дон Кихот” жүжгийн гол дүрийн жүжигчид саяхан тодорч, Гавь...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногийн сүүлийн өдрүүд сонгодог урлаг сонирхогчдын хувьд таатай өдрүүд байлаа. “Оросын балетын одод” тоглолтыг хүлээсэн хүмүүс 16:00 цагаас л театрын үүдэнд цугласан байв. Энэ тоглолтын тасалбар 60-80 мянга төгрөг. Монголын хүн амын дийлэнх нь тэр болгон ийм мөнгө төлөөд балет үзэж амжихгүй. Тэгээд ч үз...
урлаг соёл
Драмын театрын уран бүтээлчид дэлхийн утга зохиолын ноён оргилын нэг, Испанийн утга зохиолч Мигель Де Сервантсийн  “Дон Кихот” жүжгийг арваннэгдүгээр сарын 8-нд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулгаар тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү зохиол нь Монголд анх удаа драмын жүжиг хэлбэрээр тавигдаж байгаа юм. “До...
урлаг соёл
Алдарт Чайковскийн “Хунт нуур” ахин тайзнаа амилах гэж байна. Дуурийн театрын уран бүтээлчид жил бүр уламжлал болгон тавьдаг уг бүтээл ирэх арванхоёрдугаар сард үзэгчдээ хүлээж авах аж. П.И.Чайковский 1875 онд үзэсгэлэнт гүнж Одеттагийн тухай бичихдээ Германы эртний нэгэн домгоос сэдэвлэжээ. “Хунт нуур”-ыг 1877 оны хоё...
урлаг соёл
Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан моно музыкл драмын жүжиг үзэгчдийн хүсэлтээр аравдугаар  сарын 25, 26, 27-ны өдрүүдэд 19:00 цагаас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдох юм байна. Энэ жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан ...
урлаг соёл
Дууриар амьсгалах өдрүүд эхэлж байна. Дуурь бүжгийн эрдмийн театр хоёр долоо хоногийн өмнө буюу аравдугаар сарын 5-нд намрын үзвэрийн нээлтээ хийж, уран бүтээлийн 51 дэх улирлаа Монголын сонгодог урлагийн брэнд “Чингис хаан” дууриар эхлүүлсэн бол өнгөрсөн бямба гаригт П.И.Чайковский “Хунт нуур” бүжгэн жүжгээр тайзаа үг...
урлаг соёл
Амралтын өдрүүдэд та ямар үзвэр үзэх гэж байна. Хэдийгээр урин дулааны цаг боловч театр, чуулгын уран бүтээлчид уран бүтээлээ толилуулсаар байна. Ирэх амралтын өдрүүдэд та УДЭТ, “Түмэн эх” чуулга, Цүки хаусыг зорьсноор “Гайхамшигт монгол урлаг”, “Ардын язгуур урлаг”-ийн зэрэг тоглолтыг үзэж сонирхож болох нээ. Ингээд б...
урлаг соёл
Лондон хотын төвд Монголын их хаан, агуу их байлдан дагууллаараа дэлхийн түүхэнд бичигдсэн Чингис хааны хөшөө сүндэрлэлээ. Буриадын барималч Даш Намдаковын энэхүү бүтээл ирэх есдүгээр сарыг хүртэл нийслэл хотын төвд орших Кумберлэнд хаалганы хажууд сүндэрлэх гэнэ. 2010 онд тус улсад болсон уран барилгын наадмын үеэр эн...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын зарим уран бүтээлчид орон нутгийн үзэгчдэд сонгодог урлагийг сурталчлахаар өнгөрсөн долоо хоногт буюу аравдугаар сарын 9-ний өглөө аян замд гарсан билээ. Уг аялан тоглолтыг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг 2” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа аж. Дуурь, бүжгий...
урлаг соёл
Хүрээний хөөрхөн хүүхэн “Сүнжидмаа” түүхэн бүтээлийг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон тайзнаа амилууллаа. 1980-аад онд мэндэлсэн энэхүү дуулалт жүжгийг хөнгөн явдалтай хүрээний хүүхний амьдралыг харуулсан, эмэгтэй хүний нэр хүндэд халдсан гэх зэргээр тухайн үеийн нийгэм тийм ч таатай хүлээн аваагүй гэдэг....
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгынхан ээлжит уран бүтээл болох “Их хатдын туульс” хэмээх бүжгийн туульсаа өргөн барихаар зэхээд буй. Энэхүү түүхэн туульс нь Монголын 700 жилийн түүхэнд байсан агуу хатдын амьдрал, сургаалиудыг бүжгийн туульс хэлбэрээр илэрхийлэх бөгөөд Гуа маралаас эхлээд Алунгоо, Өүлэн үжин, Бөртэ үж...
урлаг соёл
“Навсгар намайг хэн тоох вэ, нарны галтайд нутаг буцъя даа” хэмээн Мянган залуу дуулж байснаа гэнэт зориг орон “Эр хүн зорьсондоо, эмээлт морь харайсандаа гэдэг. Зорьж ирсэн Сүнжидмаатайгаа уулзаад буцъя” хэмээн Сүнжидмааг хүлээсээр уулзаж, гэрт нь ордог. Энэ үед тэднийг харсан хээнцэр, харваас угсаа гарвал сайтай, хэл...
урлаг соёл
УДБЭТ уран бүтээлийн 51дэх улирлаа маргааш, нөгөөдөр төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Чингис хаан” дууриар нээх юм. Монголын түүхийн онцгой үе буюу их хаан Их Монгол Улсаа байгуулах үеийн нийгэм, цаг үеийн сэдвээр цомнолыг нь бичсэн уг дуурь үндэсний урлагийн брэнд бүтээгдэхүүн бөгөөд монголчуудын сүр хүч, ма...
урлаг соёл
“Сүнжидмаа” дуулалт жүжиг 32 жилийн дараа Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа эргэн ирж байна. Аравдугаар сарын 4, 5, 6-ны өдрүүдэд ДБЭТ-т 19:00 цагаас тоглогдох эл жүжгийг Ё.Цэрэндолгор найруулагч шинэчилсэн найруулгаар тавих ажээ. Тоглолтын тасалбарын хувьд суудлынхаа зэрэглэлээс шалтгаалан 15, 20, 25 мянган төгрө...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр намрын үзвэрийн нээлтээ Мигель Сервантесын “Дон Кихот” жүжгээр хийх нь ээ. Уг жүжгийг драмын театрын найруулагч Б.Баатар найруулан тавих ба одоогоор жүжигчдээ хараахан сонгоогүй байгаа аж. “Дон Кихот” зохиолыг анх 1970 онд эрдэмтэн судлаач Т.Жамбалдорж орчуулан, Монголын уншигчдын хүртээл бол...
урлаг соёл
Орчин үеийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театр намар цагийн нээлтээ “Эцсийн зогсоол зөвхөн чи” инээдмийн жүжгээр хийлээ. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар ажилласан бөгөөд Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рей Куни, Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” жүжгээс сэ...
урлаг соёл
“Cabaret circus dinner show” нь дэлхийд аль хэдийнэ тогтсон хэв маяг болон хөгжиж, өөрийн гэсэн зиндаа бүхий үнэ цэнэтэй үзэгчдээр хүрээгээ тэлсээр. Өвөрмөц онцлог хэв маягаараа дэлхийн олон үзэгчдийг байлдан дагуулаад буй “Кабаре” циркийн үзүүлбэрийг Монголд анх удаа есдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд 19.00 цагаас “Баян...
урлаг соёл
Дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг гэх Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатар Монголын тайзнаа амьдрууллаа. Жүжгийн ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир ажилласан бол гол д...
урлаг соёл
Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Кунигийн “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо. Жүжгийн ерөнхий найруулагчаар Н.Наранбаатар, ерөнхий зураачаар Т.Ганхуяг, бүжиг дэглээчээр Г.Ган-Очир ажилласан бол гол дүрд Гавьяат жүжи...
урлаг соёл
Оросын алдарт “Большой” театрын уран сайхны удирдаач Сергей Филин нүүр рүүгээ хүчил цацуулж, хүнд гэмтсэнээсээ хойш найман сарын дараа театртаа дахин хөл тавьжээ. Халдлагын улмаас хараагаа алдах дөхсөн Сергей Филин өчигдөр “Большой” театрт ирэхдээ хар нүдний шил зүүсэн байсан ба түүнийг театрынхан нь баяртайгаар угтан ...
урлаг соёл
Дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг гэх Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба ноёд хатагтай” зохиолыг Н.Наранбаатар найруулагч Монголын тайзнаа тавих гэж байна. Ингэхдээ “Эцсийн зогсоол зөвхөн чи” нэртэйгээр Монголын үзэгчдэд хүргэх бөгөөд есдүгээр ...
урлаг соёл
Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээл “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн нээлтийн өдөр товлогджээ. “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” жүжгийг есдүгээр сарын 21-ний 11:40 цагаас нээж, 22-25-ныг хүртэл өдөр бүр 12:00 цагаас тоглох юм байна.  Э.ТЭКҮ
урлаг соёл
Төрөөс хэрэгжүүлж буй соёлын бодлогын хүрээнд УДЭТ-ын хамт олон орон нутгийн үзэгчдэд тоглолтоо толилуулахаар 2002 оноос хойш жил бүр “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолт зохион байгуулах болсон юм. Энэ жилийн тухайд театрын хамт олон өнгөрсөн хавар буюу тавдугаар сарын 16-19-нд баруун бүсийн таван аймагт аялан тоглолт хийсэ...
урлаг соёл
Увс аймгийн Ойрад театрын уран бүтээлчид “Ээрэн хүрээ” дуулалт бүжгийн жүжгээ нийслэлийн үзэгчдэд хүргэхээр болжээ. Тэд тоглолтоо орчин үеийн этно урсгалыг монгол үндэсний хөгжим, бүжигтэй хослуулан маш өвөрмөц шийдлээр хийх гэнэ. 1930-аад оноос хойш бараг л устаад буй бух ноололдооныг тэд тайзнаа тоглох ажээ. “Ээрэн х...
урлаг соёл
УДЭТ-т шинэ давалгаа эхлүүлсэн найруулагч Н.Наранбаатар шинэ ажилдаа оржээ. Хатуу үгтэй, ширүүн шүүмжлэлтэй найруулагчийн шинэ найруулга тун удахгүй тайзнаа амилах гэнэ. Дэлхийн сонгодог урлагт Уильям Шекспирийн дайтай үнэлэгддэг гэх Английн инээдмийн жүжгийн алдарт зохиолч Рэй Куни болон Ж.Чэпмэн нарын “Ор хөнжил ба н...
урлаг соёл
“Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийг хүүхэд, багачуудын хүртээл болгох гэж байна. Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн тавьж буй уг жүжгийн нээлт есдүгээр сарын 21-ний 11.40 буюу морин цагт болох ажээ. “Эрх цагаан унага” хүүхдийн дуулалт жүжгийн цомнолыг...
урлаг соёл
Эцэг, эхчүүдийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд хэрхэн орхигдож буйг харуулсан нэгэн бүтээл өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт нээлтээ хийлээ. Сургуулийн хүүхдүүд интернет тоглоомонд донтсоноос болж ямар сөрөг үзэгдэл бий болж буйг харуулсан сургамжит уран бүтээлийг зөвхөн хүүхэд багачууд бус эцэг, эхчүүдийг ч хүрэлц...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын хамт олон өнөөдөр мэдээлэл хийж, бяцхан үзэгчдэдээ зориулан “Норовын намтар” жүжгийг толилуулахад  бэлэн болсон байна. Театрын уран бүтээлчид хэвлэлийн хуралд жүжгийн хувцастайгаа оролцож, танилцуулсан юм. Мөн “Норовын намтар” жүжгийн дууг дүрсжүүлж клип хийлгэснээ өнөөдөр болсон хурлын үеэ...
урлаг соёл
Улсын Драмын эрдмийн театр шинэ улирлын нээлтээ ирэх есдүгээр сарын 4-нд “Норовын намтар” жүжгээр хийх гэж байна. Шинэ улирал, шинэ жүжгийн талаарх мэдээллийг хүргэх хэвлэлийн бага хурал маргааш 11.00 цагт УДЭТ-т болох юм. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд бичсэн “Норовын намтар...
урлаг соёл
Хүүхэлдэйн театрын хамт олноос 2013 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан бяцхан үзэгчиддээ уран бүтээлээрээ бэлэг барих гэж байна. Энэ сарын 31-ны өдөр бага тайзнаа 12.00 цагаас “Гэрэлтэй бяслаг ба нүцгэн сар”, 14.00 цагаас “Улаан малгайт”, 15.00 цагаас “Эвтэй дөрвөн амьтан”, их тайзнаас 16.00 цагаас “Лусын хааны охи...
урлаг соёл
Оросын холбооны улсын Санкт-Петербург хотын Театр урлагийн академид дөрвөн жилийн өмнө хоёр улсын гэрээгээр арван хүүхэд суралцахаар явжээ. Тэд ирэх жил сургуулиа төгсөх бөгөөд амралтаараа ирээд буй С.Буд-Эрдэнэтэй ярилцлаа. -Анх ОХУ-д суралцах шалгаруулалтад хэрхэн оролцож байсан бэ? Хичнээн шатны шалгаруулалтыг даваа...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын 50 жилийн ойн тоглолтууд энэ долоо хоногт үргэлжилж байна. Өнөөдөр П.И.Чайковскийн “Хунт нуур” балет 17:00 цагт ДБЭТ-ын тайзнаа тоглогдоно. Харин маргааш ДБЭТ-ын тайзнаа 16:30 цагт 50 жилийн ойд зориулсан Гала тоглолт болох бөгөөд үе үеийн шилдэг бүтээлүүд эгшиглэнэ. Г.ДАША
урлаг соёл
Хүүхэлдэйн театр намрын үзвэрийн нээлтээ ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнуудын тайлан тоглолтоор эхлүүллээ. Уг тоглолт наймдугаар сарын 16-нд буюу өнгөрсөн баасан гаригт болов. Театртаа болон үзэгчдэд тайлангаа хүргэсэн тэдгээр арван оюутнууд БСШУЯ болон Хүүхэлдэйн театрын захиалгаар ОХУ-д 100 хувийн тэтгэлгээр сурал...
урлаг соёл
Дуурь бүжгийн эрдмийн театр их засварт оржээ. Засварын ажил наймдугаар сарын 1-нээс эхэлсэн бөгөөд “Батцагаан өргөө” ХХК засварын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа аж. Одоогоор ажлын гүйцэтгэл 50-60 хувьтай үргэлжилж байна. Театрынхан наймдугаар сарын 28 гэхэд засвараа дуусгахаар төлөвлөжээ. Сонирхуулахад, Дуурь, бүжгийн...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хүүхдэд зориулсан ээлжит уран бүтээлээ ирэх сард толилуулахаар болжээ. “Цуутын цагаагч гүү” үлгэрээс сэдэвлэсэн “Эрх цагаан унага” дуулалт жүжгийн зохиолыг ҮДБЭЧ-ын найруулагч Д.Ганболд бичиж найруулсан бөгөөд ирэх есдүгээр сарын 21-нд үзэгчдийн хүртээл болгоно.  Уламжлалт ёс заншил...
урлаг соёл
Жуулчны улиралтай холбогдуулан Улсын драмын эрдмийн театрын хамт олон Монгол үндэсний ёс заншил, аж ахуйн соёлыг драмын урлагаар дамжуулан жуулчдад болон дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиолоор нэгэн шинэ бүтээлийг үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. “Монгол эмэгтэйн хури...
урлаг соёл
Зуны гурван сар театрууд хаалгаа хааж, уран бүтээлчид нь амран цэнгэдэг. Тэгвэл энэ зуны турш ажилласан ганц театр нь Дуурь бүжгийн эрдмийн театрынхан байв. Тэд Монголд жуулчлан ирж буй гадныханд төдийгүй амралтаа авчихаад үзэх харахаар дутаж яваа монголчууддаа зориулан үндэсний болон гадаадын сонгодогуудыг зунжин толи...
урлаг соёл
Төмөр замчдын дуу бүжгийн чуулга байгуулагдан нээлтийн тоглолтоо хийснээс хойш 22 жил болж буй. Түүнээс хойш монголын язгуур урлагийн төрөл, шашны зан үйл ёслолыг тусган харуулсан бүжгүүд, дэлхийн сонгодог олон бүтээлүүдийг найруулан тавьжээ. Тус чуулгынхан Төмөр замын түүхт 64 жилийн ойд зориулан Хандармаа хөгжимт дуу...
урлаг соёл
Дорноговь аймгийн Сайншанд суманд долдугаар сарын 28-30-ны өдрүүдэд Говийн тавдугаар хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн түүхт ойг тэмдэглэж байна. Ойн баярын хурал аймгийн Саранхөхөө театрт долдугаар сарын 27-ны өдөр боллоо. Баярын хурлыг аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатар нээж үг хэлсэн юм. Баярын хуралд ...
урлаг соёл
ДБЭТ-ын тайзнаа маргааш буюу долдугаар сарын 21-ны өдөр үндэсний сонгодогуудын нэг “Ламбугайн нулимс” дуурь тоглогдоно. Номын мөр хөөсөн залуу ламын дурлал, шударга бус үйлийн үр гээд орчлонгийн олон зүйлийн утгыг таниулсан энэ дуурийг хөгжмийг Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргал бичсэн. Их зохиолч Д.Нацагдор...
урлаг соёл
Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа өнөөдөр Францын нэрт хөгжмийн зохиолч А.Аданы “Жизель” хайр дурлалын эмгэнэлт балет тоглогдоно. Энэхүү гайхалтай бүжгэн жүжгийг анх 1841 оны зургадугаар сарын 28-нд Жин Коралли, Юлис Перрот нарын дэглэлтээр Францын Парис хотноо "Гранд Опера" театрын тайзнаа амилуулжээ. Харин 1884 о...
урлаг соёл
Монгол-Австри улсуудын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулсан соёлын үйл ажиллагаанд зориулсан хоёр орны уран бүтээлчдийн хамтарсан тоглолт СТӨ-ний тайзнаа өнөөдөр эгшиглэх гэж байна. Австрийн удирдаач, хийлч Жожи Хаттори, хормейстер, удирдаач Жералд Вөрт, дуурийн найруулагч, Венийн Хөгжмийн их сур...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын ээлжит зочин тун удахгүй ирэх нь ээ. Монгол-Австрийн дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Австри улсын Элчин сайдын яам болон Дуурь, бүжгийн эрдмийн театр хамтран энэ сарын 20-27-нд хоёр орны соёлын өдрүүд зохион байгуулах гэж байгаа юм. Соёлын арга хэмжээний хүрээнд Австри у...
урлаг соёл
“Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг оюутан, залууст зориулан зургадугаар сарын 17-нд УДЭТ-ын тайзнаа дахин нэг удаа тоглохоор болжээ. XIX зууны эхэн үед Европыг доргион нэрд гарсан Германы гүн ухаантан, яруу найрагч, жүжгийн зохиолч Ф.Шиллерийн “Хар санаа, хайр сэтгэл” жүжгийг Монголын тайзнаа тоглож эхэлснээс хойш 50 жил...
урлаг соёл
“Монголын Урлагийн зөвлөл” дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх “Нью Йорк Сити” балетийн тоглолт өнөөдөр, маргааш хоёр өдөр ДБЭТ-т болно.  “Америкийн бүжгийн одод” тоглолтод “Нью Йорк Сити” балетийн компанийн найман гоцлол бүжигчид оролцохоор Монголд ирээд буй. Монголын үзэгчдэд хүргэх “Америкийн ...
урлаг соёл
Төрийн хошой шагналт, ардын жүжигчин, зууны манлай хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн нэрэмжит Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол бүжигчин Ж.Энх-Амарын анхны бие даасан тайлангаа "Тэнгэрийн хүслэн" бэсрэг дуулалт, бүжгэн жүжгээр хийх гэж байна. Түүний бие даасан тоглолт энэ сарын 15-нд 15.00  цагт ХЦДБЧ-ын төв байран...
урлаг соёл
Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн уран бүтээлчид удахгүй тохиох дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан “Бид нэг гэр бүл” тоглолтыг энэ сарын 15-нд СТӨ-нд зохион байгуулахаар болжээ. Тоглолтын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт, бүжиг дэглээч С.Сүхбаатар, хөгжмийн найруулагчаар Соё...
урлаг соёл
Театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг 67 дахь удаагийн “Tony Awards” наадам өчигдөр Нью-Йорк хотын “Radio City Music Hall”-д  албан ёсоор нээлтээ хийж, шилдгүүдээ тодруулсан байна. Энэ удаагийн наадмыг Америкийн CBS телевиз шууд дамжуулж, нэрт жүжигчин Нейл Патрик хөтөлснөөр олны хүртээл болжээ. Тэрээр энэхүү нэр хүн...
урлаг соёл
“Монголын Урлагийн зөвлөл” дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор алдарт “Нью Йорк Сити” балетийн компанийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн бүжгийн одод” тоглолтыг энэ сарын 13, 14-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт хийх гэж байгаа юм. Уг тоглолтын талаар Монголын урлагийн зөвлөл...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид энэ сарын сүүлээр жуулчдад зориулсан тоглолтоо хийхээр төлөвлөжээ. Энэ талаар УДЭТ-ын маркетинг, олон нийттэй харилцах хэлтсийн менежер, Соёлын тэргүүний ажилтан Б.Гэрэлээс тодрууллаа. -Драмын театраар сонин юу байна? -Манай театрын уран бүтээлчид өнгөрсөн тавдугаар сард нэлэ...
урлаг соёл