news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Сайхан үдэш. Жавар тачигнасан ч сайхан үдэш. Уянга аянд хөглөгдөж, уярч, догдолсоор гаднах жаварыг ч үл тоохоор тийм их эрчмээр цэнэглэгдсэн нь энэ. 15 жил үргэлжилсэн аялгуу өчигдрөөр өртөөлж, цаашид үргэлжлэх тийм л уянгын утсыг хөвлөө. “Sweetymotion”.  Тэднийг тоглолт хийхийг тунчиг удаан хүлээжээ. Байгуулагдсанааса...
урлаг соёл
БНСУ-ын реппер Psy-гийн Gangnam Style YouTube сайтын хамгийн олон үзэгчтэй видео болжээ. Gangnam Style видеог өнгөрсөн долдугаар сард тус сайтад тавьснаас хойш давхардсан тоогоор 808 сая хүн үзсэн гэсэн судалгаа гарчээ. БНСУ-ын нийслэл Сөүл хотын дагуул Ганнам дүүргийн оршин суугчдыг элэглэсэн хошин видео клип өнөөгийн...
урлаг соёл
“25 дугаар суваг” телевизээс зохион байгуулсан “Making the band-3” шоу нэвтрүүлгээс төрөн гарсан “MiXX” хамтлагийн хаалтын тоглолт маргааш болно. “MiXX” хамтлаг нь уг шоу нэвтрүүлэг эхэлснээс хойш “Эс залуу”, “Зориулаад” зэрэг уран бүтээлийг дүрсжүүлж гаргасан билээ. Хаалтын тоглолтод урилгаар “Киви”, “Anemone”, “Extac...
урлаг соёл
Үндэсний хувцасны уламжлал, шинэчлэлийг хослуулан танилцуулдаг “Торго 2012” загварын шоу энэ сарын 24-нд “Мишээл экспо”-д болох гэж байгаа билээ. Торго салоны дизайнер О.Болдын уран сэтгэмжит таван коллекцийн 100 гаруй хувцас танилцуулах тус шоунд топ моделиуд болон “Торго” салоны загвар өмсөгчид оролцох юм. Хоёр цаг г...
урлаг соёл
Урлагийн ертөнцөд хүчирхэг хоолойгоор ялгарч чаддаг авьяаслаг бүсгүйчүүдийн тоглолт маргааш “АСА” циркт болох гэж байна. Охидын ууган хамтлагийн нэг “Sweetymotion”-ын 15 жилийн ойн баяр энэ жил тохиож байгаа билээ. Төрсөн өдрийн баяраа анх удаа фенүүдтэйгээ тэмдэглэхээр нүсэр тоглолтын бэлтгэлээ хангаад байгаа тэд мөн ...
урлаг соёл
Реппер Н.Цэцэнбилэг буюу Цэцээ “АСА”  циркт энэ сарын 30-нд “Нийслэл хүү” анхны бие даасан тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа юм. Нийслэлийн залууст зориулсан Монгол хип хоп үдшийг доргиохоор түүний хамт “Vanquish”, реппер Гантулга, дуучин BX, бүжгийн “Бэрд” хамтлаг, DJ Chin, “Punk&Rap” зэрэг хамтлаг дуучид тайзнаа...
урлаг соёл
“Энхрий”, “Аниргүй итгэл”, “Зөөлөн хайр” гээд уярам хайрын дуунуудаараа олны танил болсон дуучин A-Cool саяхан анхны бие даасан “Зөөлөн хайр” тоглолтоо хийсэн билээ. Хосуудыг хайрын баланд мансууруулж, жавартай үдшийг “Зөөлөн хайр”-аар бүлээцүүлж чадсан тэрбээр тэрхүү тоглолтоо хилийн чанадад тоглохоор буурал тивийг зо...
урлаг соёл
1990-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан “Michael Learns to Rock” хамтлаг Монголд ирэх нь ээ. Тус хамтлагийнхан Азийн орнуудаар аялан тоглолт хийхээр төлөвлөж, тоглолтын хөтөлбөрөө хэдийнээ баталж, үүнд нь Монгол Улс багтсан тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тус хамтлагийнхан Азид хийх аялан тоглолтынхоо ...
урлаг соёл
Дэлхийн хөгжмийн ертөнцөд олон мянган шүтэн бишрэгчтэй латин  поп дива J Lo дэлхийгээр ээлжит аялан тоглолтоо хийх гэж байгаа талаараа мэдээлжээ. Тэрээр  энэ удаагийн аялан тоглолтоо  Азийн орнууд Малайз, Филлипин, Арабын нэгдсэн Эмират улсаас гадна Азийн томоохон хотуудын нэг Шанхайгаар хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ....
урлаг соёл
Гавьяат жүжигчин Х.Болормаа, Соёлын тэргүүний ажилтан Э.Оюумаа, Р.Дэлгэрмаа энэ сарын 24-нд 19.00 цагаас “UB palace”-ын концертын их танхимд “Ээжийн бүүвэйтэй хорвоо” хамтарсан тоглолтоо хийх гэж байна. Тоглолтын тасалбар өнөөдрөөс худалдаанд гарч байгаа юм. Тус тоглолтод дуучин бүсгүйчүүдийн хит дуунууд дуулагдах ба с...
урлаг соёл
“Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү өнөөдөр “UB Palace”-ын концертын их танхимд “Гэртээ хүрэх зам” нэртэй бие даасан тоглолтоо хийнэ. Тоглолт өнөөдөр, маргааш /15, 16-нд/ хоёр өдөр болох юм. ОХУ-д амьдарч буй дуучин Б.Амархүү өчигдөр эх орондоо иржээ. ОХУ-ын телевизийн “Народны артист” наадамд түрүүлснээсээ х...
урлаг соёл
Монголын сонгодог урлагийн нэрийн хуудас болж, Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн байрын шагналыг эх орондоо авчирсан Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатарын санаачлагаар “Монгол сонгодог” хэмээх урлагийн төслийг хэрэгжүүлж буй. Тэрбэ...
урлаг соёл
“Lumino” энд гарч ирэв, Өөр бас тэнд бид гурав...хэмээн залуусыг байлдан дагуулж байсан “Lumino”  хамтлагийнхан уран бүтээлээ түр хугацаанд завсарлаад байсан юм. Монголын  анхны хип хопын хамтлагуудын нэг “Lumino”-гийн залуус үнэнч фенүүддээ зориулан тоглолт хийхээр болжээ. “Хип, хоп R&B” нэртэй тус тоглолт сарын 16, 1...
урлаг соёл
“Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнг Шведийн Стокгольмьд сурч, ажиллаж , амьдардаг монголчууд ирж тоглолтоо хийхийг урьжээ. Тэрээр уг урилгын хүлээн авсан бөгөөд Их эзэн Чингис хааны мэндэлсний 805 жилийн ойд зориулан энэ сарын 23-нд Стокгольм дахь монголчуудын урилгаар ганцхан удаа тоглолтоо хийж, харьд буй ...
урлаг соёл
Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчид хилийн дээс алхаж, АНУ дахь монголчуудад шилдэг бүхнээ толилуулж явна. Тэд энэ сарын 7-нд АНУ руу хөлгийн жолоо залсан юм. “Маск”-ын уран бүтээлчид АНУ-д сурч, ажиллаж, амьдарч байгаа нутаг нэгт монголчууддаа хошин урлагийн дээжээсээ “Best of Mask” тоглолтоо арваннэгдүгээр сарын...
урлаг соёл
“Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү “UB Palace”-ын концертын их танхимд энэ сарын 15, 16-нд 19.00 цагт  анхны бие даасан тоглолтоо “Гэртээ хүрэх зам” нэртэйгээр хийх гэж байна. Түүний тоглолтын тасалбар 30, 40 мянган төгрөгийн үнэтэйгээр өнөөдрөөс худалдаанд гарчээ. Б.Амархүүгийн тоглолтын ерөнхий зохион байг...
урлаг соёл
“Sweetymotion” хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 23, 24-нд “АСА” циркт 15 жилийн ой буюу хамтлагийн төрсөн өдрөө фенүүдтэйгээ анх удаа тэмдэглэхээр товоо зарласан билээ. Тус хамтлагийн дуучин Ц.Сарнай, Э.Ганболор нартай уулзаж, тоглолтын эргэн тойрон дахь сонин хачнаас хуваалцлаа. -Тоглолт тун удахгүй болно. Анх удаа фен...
урлаг соёл
Монголын орчин үеийн циркийг үүсгэн байгуулагч Ж.Раднаабазар агсны мэндэлсний 100 жилийн ойг тохиолдуулан “Шинэ цирк” төвөөс олон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ. Ойн хүрээнд өсвөрийн циркчдийн анхдугаар фестивалийг энэ сарын 15-17-нд зохион байгуулах аж. Фестивальд 8-18 насны өсвөрийн циркчид авьяас чадвара...
урлаг соёл
Милани, Эмма нар “This Morning” шоунд оролцжээХөгжмийн ертөнцийн түүхэнд өөрсдийн нэр алдрыг цуурайтуулсан Их Британийн “Spice Girls” хамтлагийн гишүүн  Милани Чисхолм, Эмма Бантон нар  хамтран дуулж, фэнүүддээ бэлэг барьжээ. Өчигдөр буюу даваа гаригт Милани, Эмма нар “ITV” телевизийн “This Morning” шоунд хамтдаа оролц...
урлаг соёл
Британийн ихэс дээдсийнхний үйлчлүүлдэг “Harrods” их дэлгүүрт шинээр нээгдсэн “Диснейн үлгэрийн гүнжүүдийн давхар”-т зориулан дэлхийн тэргүүлэх зэргийн загвар зохион бүтээгч Оскар де ла Рента, Испани, Ливаны загвар зохион бүтээгч Эли Сааб болон “Versace”, “Valentino” зэрэг шилдэг брэндийн загвар зохион бүтээгч нар Дисн...
урлаг соёл
“Twilight” киноны “цус сорогч” Роберт Паттинсон Францын тансаг хэрэглээний “Dior” брэндийн нүүр царайгаар гурван жилийн хугацаатай ажиллах 12 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Жүжигчин Роберт Паттинсоны тус брэндийн нүүр царайгаар ажиллахаар сонгогдсон хамгийн том хүчин зүйл нь түүний  хувцаслалт бөгөөд сүүлийн үед нэр...
урлаг соёл
Наймдугаар сарын 23-28-ны өдөр Македони улсын Струга хотод дэлхийн хэмжээний яруу найргийн наадам болжээ. Энэхүү наадамд дэлхийн 50 гаруй орны яруу найрагчид оролцож, эх дэлхийн цөөхөн цэнгэг ундрагын нэгэн болох Охрид нуурын эрэг дээрх жижиг хотод долоо хоног саатлаа. Дэлхийн яруу найргийн нийслэл Струга хэмээх цэмцгэ...
урлаг соёл
“Sweetymotion” хамтлаг 15 жилийн ойн тоглолтоо хийх гэж буй. Тэд ирэх сард Яармагийн дэнж дэх Буянт-Ухаа спорт цогцолборт төрсөн өдрийн баяраа нижгэр гэгч нь тэмдэглэж, фенүүддээ автобус, таксигаар үйлчлэхээр амлаж байсан ч санаагаа өөрчилжээ. Ингээд хамтлагийн бүсгүйчүүд “АСА” циркт тоглолтоо хийхээр болсон байна. Өмн...
урлаг соёл
Драмын урлагийн отгон театрын эзэд өчигдөр “iLoft”-д “One million” нэртэй шоугаа хийлээ. Тэд намар цагийн үзвэрийн нээлтээ “Амьдрал өөрөө бэлэг” хошин шоу драмаар нээн бүтэн сарын турш үзэгчдэд толилуулж, өчигдөр хаалтын тоглолтоо хийсэн юм. “Мөрөөдлийн театр”-ын залуус шинэ тоглолтдоо зориулан дэлхийг байлдан дагуулж ...
урлаг соёл
“Премьер министр” хамтлагийн дуучин Б.Амархүү ирэх сарын 15, 16-нд “UB Palace”-ын концертын их танхимд бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Тэрээр Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжавын тоглолтод ая дуугаа өргөхөөр эх орондоо ирсэн юм. Харин түүний тухай ирэх сард “Премьер министр” хамтлагтай эх орондоо...
урлаг соёл
Америкийн  хамгийн олон уншигчтай долоо хоног тутмын сэтгүүлүүдийн нэг “The Week”-ээс сүүлийн 25 жилийн хугацаанд “төрсөн”  дэлхийн хамгийн шилдэг 25 телевизийн шоуг тодруулжээ. Жагсаалтыг хүргэе. 1. “Tropikanka” шоу Оросын OРT телевизээр 1996 онд үзэгчдийн хүртээл болж байсан “Тропиканка” шоу жагсаалтыг тэргүүлсэн бөг...
урлаг соёл
"48 цаг” богино хэмжээний кино наадам Монголд гурав дахь удаагаа зоxиогдох гэж байна. Монгол Улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж, 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлдөх юм. Тус наадмын бүртгэл хэдийнээ хэлэснэ бөгөөд ирэх есдүгээр сары...
урлаг соёл
Дэлхийд алдаршсан цөөн хэдэн охидын хамтлагийн нэг, Британийн “Girls Aloud” энэ жил 10 нас хүрч байна. 2009 оноос хойш уран бүтээлийн завсарлага авсан тэд өнгөрч буй долоо хоногт “Something New” хэмээх  шинэ дуугаа гаргахаар ажиллаж буйгаа мэдэгдсэн юм. Уран бүтээлдээ эргэн орсон тухай энэ мэдээлэл олон сая фенүүдийг н...
урлаг соёл
Дэлхийн од Монголд саатлаа. Энэ бол хип хоп сонирхогч хэн бүхний шүтээн болсон амьд домог “Onyx”. 90-ээд оны залуусыг байлдан дагуулж байсан  “Onyx” хамтлаг хэдхэн цагийн дараа тайзнаа үэзгчидтэй уулзахад бэлэн болжээ. Өчигдөр эх оронд маань хөл тавьсан тус хамтлагийнхан өнөөдөр “Corporate” зочид буудлын хурлын танхимд...
урлаг соёл
Хүн бүрийн үзэх дуртай  шоунуудын нэг болох Их Британийн “X Factor” шоуны шилдэг 16-д орох эхний оролцогчийг өчигдөр оройны дугаараас эхлэн  зарлажээ. Шилдгүүдийг дуудаж эхлэх сэтгэл догдлуулам мөчид Саймоны дуудсан оролцогч нь “f up” хамтлаг байсан аж. Энэ үеэр “X Factor”-ын шинэ дугаар гарч эхэлснээс хойш  үзэгчдийг ...
урлаг соёл
Рок, попын “исгэлэн” охидын хамтлаг “Киви” шинэ цомгийн ажилдаа ороод зав муутай яваа гэнэ. Энэ жил найман нас хүрч буй хамтлагийн охид ирэх арванхоёрдугаар сарын 1, 2-нд “iLoft Function House”-д бие даасан тоглолтоо хийх ажээ. “Киви” хамтлаг тарсан, хамтлагийн дуучин Агий хамтлагаасаа гарсан зэрэг цуурхлын мэдээллийг ...
урлаг соёл
Монголын урлагийн зөвлөл, нэн орчин үеийн урлагийн “Хөх нар” төв хамтран нэгэн өвөрмөц үзэсгэлэнг дэлгэлээ. Уран зургийн галерейд гарч буй “Эртний өгүүлэмжийг Nestle-гээр” үзэсгэлэнд бидний өдөр тутмын хэрэглээ болох кофе, кофены сүүгээр бүтээсэн контемпорари урсгалын бүтээлүүдийг дэлгэжээ. Энэ өвөрмөц бүтээлүүдийн эзэ...
урлаг соёл
“Junior Style Stars” хэмээх Америк дахь оюутнуудын дунд зохион байгуулдаг үс засалтын тэмцээнд монгол бүсгүй түрүүлжээ. Тэмцээнд их, дээд сургууль, коллежийн оюутнууд өрсөлддөг бөгөөд тэд шүүгчдийн зүгээс санал болгосон хуримын засалтаар ур чадвараа гайхуулах ёстой гэнэ. Ингэхдээ үс залгах, будах хориотой, харин цайруу...
урлаг соёл
“Creative Art Group”-ын санаачлагаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, “Skytel” компани хамтран  "Улаанбаатар, би чамд хайртай!" ухаалаг гар утасны видео наадам зохион байгуулах гэж байгаа билээ. Наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой юм. Та хүсвэл кино, баримтат кино, видео клип...
урлаг соёл
Америкийн алдартай продюсер, зохиолч, найруулагч Том Хэнкс “Форрест Гамп”,  “Аполло 13”, “Цэрэг Райныг аварсан нь”, “Өөрт тань хаягласан захиа”, “Орхигдсон хүн” зэрэг үзэгчдийн сэтгэлд хоногшсон Холливуудын хэдэн арван шилдэг  кинонд дүр бүтээж, “Оскар”-ын шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хоёр ч удаа хүртсэн авъяаслаг ...
урлаг соёл
“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр энэ сарын 12, 13-нд “UB Palace”-д  “Чи минь байгаа болохоор” анхны бие даасан тоглолтоо хийнэ.  20 жил “Хурд” хамтлагт уран бүтээлээ хийсэн түүний  анхын бие даасан тоглолтын найруулгыг “On&Off” продакшн хийж байгаа юм. Гурван хэсгээс бүрдэх “Хурд”-ын Отгоогийн  т...
урлаг соёл
“Creative Art Group”-ын санаачлагаар анх удаа Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар мөн “Ж-мобайл”-тай хамтран  "Улаанбаатар, би чамд хайртай!" ухаалаг гар утасны видео наадам зохион байгуулах гэж байна. Энэхүү наадамд ухаалаг гар утастай хэн ч оролцож, авьяас чадвараа сорих боломжтой аж. Оролцохыг хүссэн хэн бүхэн уг н...
урлаг соёл
Хип хопын урсгалын алтан үеийн амьд домог болсон “Onyx” хамтлаг тун удахгүй Монголд ирж, тоглохоор болжээ. Тэд энэ сарын 20-нд Буянт-Ухаа дахь спорт цогцолборт “Click click boom” хамтлагтай хамтран тоглох юм. Гурван цаг гаруй үргэлжлэх уг тоглолт хип хоп сонирхогч залуусын энэ намрын хамгийн том цугларалт болох нь. “On...
урлаг соёл
“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр тун удахгүй “Чи минь байгаа болохоор” бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. “UB Palace”-д энэ сарын 12, 13-нд түүний зохиосон хитүүд эгшиглэх нь. “Хурд” хамтлагт 20 жил уран бүтээлээ туурвисан түүний уран санд рок, попын үе үеийн хит дуунууд байдаг. “Чимээгүй...
урлаг соёл
“Аравт” түүхэн киноны хөгжим эгшиглэх өдрүүд айсуй. Хөгжмийн зохиолч, продюсер, төгөлдөр хуурч Б.Чинбат түүхэн “Аравт” киноны хөгжмөөрөө үзэгч, сонсогчидтойгоо “АСА" циркт энэ сарын 17-19-нд уулзахаар болзоо тавиад байгаа билээ. Эх түүхээрээ бахархах, үр удмаараа омогших гурван үдэш тун удахгүй... Тэгвэл Б.Чинбат тогло...
урлаг соёл
“Хэрвээ дахин хайр дурлалтай учрах юм бол бүхнээ зориулна. Бүр юу ч үлдээлгүй шүү. Тийм ээ, би гэр бүл хүүхдээсээ хамааралтай амьдрахад бэлэн”. Эрчүүдийг бээлий шиг сольдгоороо алдартай, ганц бие, нас сүүдэр 40 гарсан хэрнээ эрчүүдийн зүрх сэтгэлийг соронздон татсан хэвээрээ яваа жүжигчин Кэмерон Диаз сурвалжлагчид инг...
урлаг соёл
Монголын анхны “boy band”-уудын нэг “Номин талст” хамтлаг ирэх амралтын өдөр буюу есдүгээр сарын 29, 30-нд  “UB Palace”-ын концертын их танхимд 15 жилийн ойдоо зориулсан нүсэр тоглолт хийх гэж байна. “Номин талст 15 жил” тоглолтын тасалбар өнгөрсөн даваа гаригт худалдаанд гарсан даруйдаа л үзэгчдийн дунд эрэлт үүсгээд ...
урлаг соёл
“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр аравдугаар сарын 12, 13-нд “UB Palace”-д  “Чи минь байгаа болохоор” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэгвэл удтал хүлээлгэсэн түүний тоглолтын тасалбар худалдаанд гарчээ. Суудлын зэрэглэлээсээ хамааран тус тоглолтын тасалбар 20, 20, 30 мянган төгр...
урлаг соёл
“MN25” телевизээс санаачлан хэрэгжүүлж буй “Making the band-3” шоуныхан үдэш бүр 21.00 цагаас  цэнхэр дэлгэцээр үзэгчидтэй уулзаж эхэллээ. Өмнө нь уг шоунаас “Anemone”, “Extacy” охидын хамтлагууд төрөн гарсан юм. Харин энэ удаад шоу багийнхан холимог гишүүдтэй хамтлаг байгуулахаар 500 гаруй залуусаас шилдэг долоон орол...
урлаг соёл
“A-Sound” хамтлагийн удтал хүлээлгэсэн “Зуун наст” тоглолт өчигдөр “SS” клубт доргио боллоо. Дөрвөн жил хүлээлгэсэн тэдний хоёр дахь бие даасан тоглолт их хүлээлттэй хэрнээ богинохон, бас амттай байлаа. Амьд хөгжмийн гоё дуугаралт, тайзнаа ар араасаа урсах тэдний л танил дотно хэрнээ эргээд сонсоход шинэ мэдрэмж төрүүл...
урлаг соёл
Амьд хөгжмийн “A Sound” хамтлаг өнөөдөр, маргааш хоёр өдөр “SS” клубт 19.00 цагт “Зуун наст” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо эгшиглүүлэх гэж байна. Тэд анхны бие даасан “Release” тоглолтоо хийснээс хойш хэдийнэ дөрвөн жил өнгөрсөн учраас дараагийн тоглолтоо хэдийгээр тавих бол хэмээн фенүүдийнх нь дунд хүлээлт үү...
урлаг соёл
Рок, попынхон дундаа “сахал” Пүүжээ хэмээн хүндлэгддэг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж өчигдөр “UB Palace”-ын концертын их танхимд “Нандин эрдэнэ” анхны бие даасан тоглолтоо хийлээ. Хэдийгээр товлосон цагаасаа цагийн дараа тайзны хөшиг нээгдэн тоглолт эхэлсэн ч үзэгчдид халуун алта ташилтыг харамгүй хайрласан юм. Тайзнаа ...
урлаг соёл
“Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаяр тун удахгүй “Чи минь байгаа болохоор” бие даасан анхны тоглолтоо хийх гэж байна. Ирэх аравдугаар сарын 12, 13-нд “UB Palace”-ыг түүний зохиосон хитүүд эзэгнэх нь ээ. “Хурд” хамтлагийн соль гитарчин, ая зохиогч Д.Отгонбаярын анхны бүтээл ямар дуу байсныг тэр бүр хү...
урлаг соёл
Рок, попынхон дундаа “сахал” Пүүжээ хэмээн хүндлэгддэг хөгжмийн зохиолч Г.Пүрэвдорж өнөөдөр “Нандин эрдэнэ” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүнийг “Тавтай нойрсоорой”, “Түүдэг гал”, “Нандин эрдэнэ”, “Улаанбаатарын үдэш”, “Мартъя”, “Зөвхөн тэр хайрандаа” зэрэг үе үеийнхний дурсамж хөглөсөн аялгуугаар нь мэдэ...
урлаг соёл
Өнөөдөр “Мөрөөөдлийн театр”-ын уран бүтээлчид Тусгаар тогтнолын ордонд 19.00 цагт шинэ уран бүтээлийн нээлтээ хийх гэж байна. Тайз, дэлгэцийн бүтээлээрээ үзэгчидтэй хэдийнэ танил болсон тэд энэ удаад “Амьдрал өөрөө бэлэг” нэртэй хошин шоу драмаар бэлэг барихаар зэхээд байгаа юм. Уг тоглолт инээдмийн жанрынх ч тэд драмы...
урлаг соёл
Хөгжмийн зохиолч Г.Пүрэвдоржийн “Нандин эрдэнэ” тоглолт энэ баасан гаригт УБ Паласын их танхимд болно. Тоглолтонд 20 орчим уран бүтээлч оролцохоор бэлтгэлдээ ороод байгаа ба “одоо торгон ирэн дээрээ байна” хэмээн найруулагч хэллээ.  Тоглолтонд “Хөх тэнгэр”, “Black and white”, “Камертон”, “Гурван охин” хамтлагас гадна С...
урлаг соёл
Амьд хөгжмийн “A Sound” хамтлаг тун удахгүй “Зуун наст” нэртэй хоёр дахь бие даасан тоглолтоо хийх гэж байна. Тэд анхны бие даасан “Release” тоглолтоо хийснээс хойш хэдийнэ дөрвөн жил өнгөрсөн учраас дараагийн тоглолтоо хэдийгээр тавих бол хэмээн фенүүдийнх нь дунд хүлээлт үүсээд байсан юм. Гэхдээ энэ хугацаанд тэд зүг...
урлаг соёл
Энэ жил 15 жилийн ой нь тохиож буй “Sweetymotion” хамтлагийнхан бие даасан тоглолтоо ирэх арваннэгдүгээр сард хийхээр бэлтгэлдээ оржээ. Тус хамтлагийнхан 15 жилийн ойн тоглолтоо урлагийнхан дундаа  анх удаа Яармаг дахь “Буянт-Ухаа” цогцолборт хийхээр болсон байна. Та тэр том зааланд хөгжмийн дуугаралт ямар байх бол оо ...
урлаг соёл
Рэппэр Ники Минаж болон Америкийн каунтри урсгалын дуучин Урбан Кит нар “Америкийн шүтээн” шоуны шүүгчээр ажиллахаар болжээ. Шоуны зохион байгуулагчид өнөөдөр буюу даваа гаригт Нью-Йоркт албан ёсны мэдэгдэл хийж, шүүгчдийн талаарх олон таамгийг эвдсэн байна. 2011 онд “Америкийн шүтээн”-ий үзэгчдийн тоо ойролцоогоор 30 ...
урлаг соёл
Барак Обамаг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжих бас нэгэн дэмжигч гарч иржээ. Дуучин Мадонна саяхан Нью Йоркийн “Yankee” цэнгэлдэх дэх тоглолтынхоо үеэр нуруун дээрээ хараар шивсэн Обама хэмээх үгийг үзэгчдэд харуулж, түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд дэмжихийг уриалсан гэнэ. Дуучин Мадонна улс төрийн үзэл бодлоо ингэж илэ...
урлаг соёл
Дэлхийн хамгийн том хөгжмийн суваг “MTV”-гийн “MTV video music awards 2012” шагнал гардуулах ёслол өчигдөр АНУ-ын Лос-Анжелес хотод спюрприз дүүрэн болж өнгөрлөө. Хөгжмийн ертөнцийн шилдгүүд  бүтэн жилийн турш хийсэн бүтээлээрээ өрсөлдөж, шилдэгээ шалгаруулдаг энэхүү наадмын “Оны шилдэг видео” номинацийн эзнээр дуучин ...
урлаг соёл
Монголын рок, поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар бүтээл туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “Хичээлийн дараа” супер шоуг зохион байгуулдаг билээ. Дөрөв дэх жилдээ болох гэж буй уг шоу энэ удаа “UB Palace”-ын “Open Air”-т есдүгээр...
урлаг соёл
Өнгөрсөн амралтын өдөр Соёлын төв өргөөнөө “Рок, поп оддын их хуралдай” ганцхан удаа болон тэсрэлт хийлээ. Учир нь энэ жил 50 жилийн ойгоо тэмдэглэж буй төрийн үндэсний их найрал хөгжмийн ойн хүрээнд тэд анх удаа нэгэн тайзнаа нэгэн 1000 жилийн түүхт үндэсний хөгжим, 40 гаруй жил хөгжөөд байгаа монголын рок, поптой хэр...
урлаг соёл
“B-Boy circle 2012” улсын аварга шалгаруулах брейк бүжгийн тэмцээн энэ сарын 19-нд 16.00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнд болох гэж байна. Энэ жилийн battle-ийн төрлүүд нь урьд өмнөхөөс илүү шинэлэг байх ба “В-Вoy”-уудын хувьд сонирхолтой шалгуурууд явагдах юм байна. Энэ удаагийн тэмцээнд “Octagon Battle” гэсэн тө...
урлаг соёл
Хип хоп хөгжимд сонирхолтой залууст зориулж “Монгол ген” шоу тоглолтыг “Price entertaniment” өнөөдөр 21.00 цагт “I loft function house”-т зохион байгуулах гэж байна. Энэ үеэр реппер бүсгүй "Gennie" өөрийн уран бүтээлээ сонирхуулах ба тоглолтод урилгаар: - Hip Hop  Dj Заяа - Dj Chin - Rapper Gee - Desant - Gavana (2 хүү...
урлаг соёл
8-р сарын 31-нд “Forever Fashion” загварын том хэмжээний шоу гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн хөлд дарагдаж, сүр дуулиантайгаар зохион байгуулагдах гэж байна. Энэхүү арга хэмжээг 9-р сарын 8-нд нээлтээ хийх гэж байгаа Монголын анхны “Fashion Channel” суваг www.facebook.com/fashiontv.mn болон Францын 200 гаруй жилийн...
урлаг соёл
Монголын рок, поп хөгжмийн урлаг, тэр дундаа орчин үеийн хөгжмийн олон талт урсгалаар бүтээл туурвидаг шинэ залуу хамтлаг, дуучдыг “UP MUSIC” продакшн дэмжин, жил бүр уламжлал болгон “Хичээлийн дараа” супер шоуг зохион байгуулж хэвшжээ. Уг шоу дөрөв жилтэйгээ золгож байна. Энэ удаа “UB Palce”-ын “Open Air”-т есдүгээр д...
урлаг соёл
“Шилмэл загвар” компаниас зохион байгуулж буй “Mongolian beauty-2012” загварын тэмцээний төгсгөл шатны шалгаруулалт наймдугаар сарын 29-нд “Богд хааны ордон” музейд болох гэнэ. Өмнө нь загварын тэмцээн хэзээ ч музейд зохиогдож байгаагүй болохоор энэ жилийн шалгаруулалт өвөрмөц орчин бүрдүүлэх биз ээ. Тэмцээний эхний ша...
урлаг соёл
“The Lemons” хамтлагийн залуус нэгэн өвөрмөц тоглолтын тов зарлан, олны чихийг дэлийлгээд байна. Энэ бол Монголд анх удаа хийх гэж буй 40 хүнд зориулсан “VIP” тоглолт юм. "WA Studio Sessions” нэртэй уг тоглолт наймдугаар сарын 25-ны өдөр болох бөгөөд зохион байгуулагчаар “White Arch Studio” ажиллах гэнэ. “VIP” 40 үзэгч...
урлаг соёл
Хөгжим сонирхогчдын удаан хүлээсэн рок наадам маргааш эхлэх нь. “Playtime” энэ жил олон таамаг, тэмүүлэл дагуулсаар наймдугаар сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болох гэж байна. Наадамд 50 гаруй хамтлаг тоглох ба зочин хамтлагаар Японы “Taffy” ирэх юм. Наадмын бэлтгэл ажлууд бэлэн болсон. Жишээ нь, хамтлагууд...
урлаг соёл
Нар мандтал үргэлжлэх “Sunrise festival 2012” өнөөдөр “River beach”-д болох гэж байна. Үдшийн 18.00 цагаас үүр цайж, нар мандтал арван  DJ-гийн “сет” нүүргэлэн залуусыг хөглөх нь ээ. Фестивалийн үеэр DJ нарын “сет”-д бүжихээс гадна циркийн үзүүлбэр, галын наадам, үзэгчдийн дундах сонирхолтой уралдаан, тэмцээн, азын суг...
урлаг соёл
Залуусын дуртай цав цагаан үдэшлэг долоо дахь жилдээ болох гэж байна. Энэ жил “Эх дэлхийгээ хайрлая” уриан дор зохиогдох “Silence white-2012” шоу ирэх наймдугаар сарын 17-нд уламжлал ёсоор “Мишээл экспо” төвд болох юм. “Mongol Mix Project”-ын “Silence White” шоунд электро, транс хөгжмийг Монголын шилдэг DJ нар мэдрүүлэ...
урлаг соёл
НЗДТГ, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан хүүхэд багачуудынхаа дунд 3 насны ангилалаар “Мөрөөдлийн хот” гар зургийн уралдааныг амжилттай зохион байгууллаа. Уралдаанд 1200 гаруй хүүхдийн бүтээл ирсэн бөгөөд ангилал тус бүр дээр 1, 2, 3-р байрыг шалгаруул...
урлаг соёл
Амьд хөгжим сонирхогчдын хүсэн хүлээдэг “Playtime 2012” наадам Гачууртын “Монгол шилтгээн”-д наймдугаар сарын 4, 5-нд болох гэж буй. Рок наадамд олуулаа очихыг дэмжсэн энэ жилийн багцын үнэтэй тасалбар “Hi-Fi records” болон “Orange”-ын бүх салбараар худалдаанд гарлаа. “Playtime” наадмыг хоёр өдрийн туршид үзэх бол 20 м...
урлаг соёл
Нар мандтал үргэлжлэх “Sunrise festival 2012” наймдугаар сарын 3-нд 18.00 цагаас “River beach”-д эхэлнэ. Энэ өдөр найман Dj-гийн “сэт” мэдрэмжийг хөглөх гэнэ. Энэ үеэр DJ нарын “сэт”-үүд дунд бүжихээс гадна циркийн үзүүлбэр, галын наадам зэргийг сонирхох боломжтой ажээ. Сонирхуулахад, Dj бүр 40 минутын “сет”-ийг толилу...
урлаг соёл
Хүлээлт, догдлол, тэмүүлэл шингээсэн энэ зуны хамгийн доргио рок наадам  “Playtime 2012” энэ жил наймдугаар сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д “тэслэнэ”. Наадамд урьд жилүүдэд оролцож байсан хамтлагууд оролцохоос гадна шинэ залуу хамтлагуудыг долдугаар сарын 25-нд “С1” телевизийн студид шалгаруулсан юм. Ийнхүү...
урлаг соёл
Хоёр өдрийн турш хотын стрессээс хол, задгай агаарт хөгжим сонирхогч залуусыг “амьд” хөгжмөөр цэнэглэх “Playtime 2012” рок наадам энэ жилийнхээ сүлд дууг тодрууллаа. Тэгэхээр наадмын үеэр хамтлаг, дуучдын тоглолт, төрөл бүрийн арга хэмжээний сул зогсолт бүрийд цаана дэвсгэр дуу буюу сүлд дуугаар “Dutch Uncles” хамтлаги...
урлаг соёл
Америкийн алдарт дуучин Mariah Carey “Америкийн шүтээн” телевизийн шоуны дараагийн  цувралын шүүгчээр ажиллах болжээ. Тэрбээр энэ тухай “Би Америкийн шүтээнтэй нэгдэх болсондоо үнэхээр баяртай байна. Би үүнийг тэсэн ядан хүлээж байлаа. Та бүхэнтэй ирэх нэгдүгээр сард уулзах болно” хэмээн “Fox” энтэртайментийн Ерөнхийлө...
урлаг соёл
Задгай агаарт задгай дуугаралт сонсохыг хүссэн хүмүүсийн цуваа наймдугаар сарын 4,5-нд Гачууртын “Монгол шилтгээн” тийш чиглэх нь. Энэ зуны хамгийн нүргээнт наадам болох “Playtime 2012” –ыг зохион байгуулагчид “амьд” хөгжим сонирхогчдын цусыг хөөргөхөөр бэлтгэл ажлуудаа хийсээр байна. Наадмаар жил бүр гадаадын нэг хамт...
урлаг соёл
"Боловсрол" суваг телевизийн дэлгэцээр үдэш бүр үзэгчдийн хүртээл болж буй “Камертон 2” шоу шат ахих тусам залуусыг догдлуулан соронзон мэт татаж, дэлгэцний өмнө уях болсон билээ. "B Production", "Боловсрол" суваг телевиз, “Камертон” хамтлаг хамтран  өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн үзэгчид, хөгжим сонирхогчды...
урлаг соёл
Алдарт дуучин Мадонна ирэх жил Австралид хийх байсан аялан тоглолтоо цуцалсан тухай өнгөрсөн даваа гаригийн үдэш түүний тоглолтын зохион байгуулагч мэдэгдсэн байна. Гэхдээ яагаад цуцлах болсон талаар юу ч хэлээгүй ажээ. Энэ тухай  түүний Австралийн шүтэн бишрэгчид нь тун сэтгэл дундуур байгаа гэнэ. Тэд энэ тухайгаа инт...
урлаг соёл
Дэлхийн супер од, реппэр, хөгжмийн зохиолч, продюсер Питбуллийн гайхамшигт хит дуунууд долдугаар сарын 21-нд Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд эгшиглэхээр товлогдоод байсан билээ. Гэвч түүний ар гэрт асуудал үүссэн учраас тэрбээр энэ сард хийхээр товлоод байсан хэд хэдэн тоглолтоо хойшлуулахад хүрсэн байна. Үүн...
урлаг соёл
Буриад үндэстний “Алтаргана” их наадам долдугаар сарын 20-22-нд ОХУ-ын Агын Буриадад болно. Тус наадмыг 1994 оноос эхлэн хоёр жил тутамд зохион байгуулах болсон бөгөөд 2002 онд анх удаа хил дамнан Агын Буриадад болж байсан түүхтэй юм. Харин ес дэх удаагаа буюу 2010 онд Улаанбаатар хотноо болж байсан “Алтаргана” их наад...
урлаг соёл
Амьд хөгжим сонирхогчдын зуны цэнгүүн “Playtime 2012” наадмын зохион байгуулагчдын зүгээс наадмын тасалбарыг тун удахгүй худалдаанд гаргах гэж буй тухай мэдээллээ. Одоогоор тасалбарын загварыг гаргаад байгаа гэнэ. Тасалбарын хувьд өмнөх жилүүдийнхээс ялгаатай. Тодруулбал, гэр бүлээрээ, найзуудаараа очих амьд хөгжим сон...
урлаг соёл
Бөмбөрийн хэмнэл дуртай залуус анхаарлаа нааш хандуулаарай. Учир нь ҮСАХ буюу Паркийн хамт олон Үндэсний их баяр наадмын үеэр буюу 7 сарын 13-нд цохивор хөгжмийн шоу тоглолтыг хийх гэж байгаа юм. Мэдээж бөмбөрийн хэмнэл та бүхнийг зүрхийг догдлуулж, сэтгэлийг чинь тэнгэрт хөөргөж чадна гэдэгт итгэлтэй байна. Хүчирхэг б...
урлаг соёл
Лондон 2012 Олимпийн наадамд зориулж Стоунхенжийг үлгэрийн мэт ер бусын гэрэлтэй, гайхамшигт ертөнц болгон хувиргаж байгаа гэнэ. Олимпийн наадмын үеэр Дэлхийн соёлын үнэт дурсгалын нэг Стоунхенжд нар жаргамагц тэр бүх гайхамшиг эхлэх аж. Стоунхенжийн гэрэлтүүлэг чимэглэлийг нь Францын урлагийн групп хийж гүйцэтгэж байг...
урлаг соёл
Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын  “Цэнгэлийн манлай”  хүндэтгэлийн  концерт өнөөдөр 15.00, 18.00 цагт Соёлын төв өргөөнд болох гэж байна. Хүндэтгэлийн концертод Гавьяат жүжигчин Э.Амартүвшин “Отелло” дуурийн Ягогын ариг эгшиглүүлэх бол Төрийн соёрхол...
урлаг соёл
“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид Казакстаны Астана хотод долдугаар сарын 1-8-нд болсон “Eco Asia” олон улсын циркийн наадамд амжилттай оролдож, алтан медаль хүртсэн таатай мэдээ дөнгөж сая хүлээн авлаа. Уг наадамд олон улсын циркчид шилдэг гэсэн үзүүлбэрээ толилуулжээ. Наадмын гран-при шагналыг Москваги...
урлаг соёл
Амьд хөгжмийн жинхэнэ гайхамшиг “Coke’n beat-2012” наадмын цор ганц ялагч тун удахгүй тодрох гэж байна. “MCS Coca Cola”, Монголын үндэсний Боловсрол суваг телевиз, “Yamaha”  брэндээс хамтран зохион байгуулж буй уг наадамд энэ жил анх удаа 30 гаруй хамтлаг бүртгүүлсэн бол одоо шилдгийн шилдэг “Rec-On”, “UFO”, “Blind Fol...
урлаг соёл
Соёл урлагийн их сургууль, БНСУ-ын соёлын стратегийн зөвлөх компани “МЕТАА” ХХК, Монголын Урлагийн зөвлөл хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад дотоодод сурталчлах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Сэрсэн тал” соёлын наадмыг энэ сарын 11,12-нд Хүй долоон худа...
урлаг соёл
Монголын рок поп урлагийн өнгө төрхийг тодорхойлж, олон жилийн туршид хүчирхэг, үнэ цэнэтэйгээр оршин тогтнох хөвгүүдийн хамтлагийг төрүүлэн гаргах зорилготой “Камертон 2” төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалт өчигдрөөс эхлэн үзэгчдийн хүртээлд хүрээд байна. “Камертон 2” шоуны гараан дээрээс 760-лаа а эхлүүлж байсан у...
урлаг соёл
Олон сайхан хит дуугаараа бид бүгдийг байлдан дагуулж, алдар нэрээ цуурайтуулсан шилдэг хөвгүүдийн хамтлаг төрүүлэх зорилготой “Камертон 2” төслийн дөрөвдүгээр шатны шалгаруулалт энэ сарын 3-7-ны өдөр үдэш бүр 21.00 цагт “Боловсрол” суваг телевиз, “Music box” сувгаар үзэгч танд хүрэх нь ээ. Гуравдугаар шатнаас шалгарса...
урлаг соёл
Залуусыг байлдан дагуулж, үдэш бүр цэнхэр дэлгэцийн өмнө уях болсон “Камертон 2” шоуны дөрөвдүгээр шат өнөөдөр эхэлж байна. Шат ахих тусам шилдгүүдийн ширүүхэн тулаан болж буй уг шоуны дөрөвдүгээр шатанд нийт 21 оролцогч тунан үлдээд байгаа билээ. Тэд өнгөрсөн сарын 24-нд “Камертон” хамтлагийн төрсөн өдрийг нижгэр хийн...
урлаг соёл
“Circus Mongolia Khadgaa” циркийн уран бүтээлчид Казакстаны Астана хотод болдог “Eco Asia” олон улсын циркийн наадамд оролцохоор тус хотын шинэ циркт хэдийнэ бэлтгэлдээ гарчээ. Уг наадам ирэх долдугаар сарын 1-8-нд болох бөгөөд олон улсын циркчид шилдэг үзүүлбэрээ дэлгэн толилуулдаг аж. Монгол Улсаа төлөөлөж буй “Circu...
урлаг соёл
Дэлхийд алдартай Италийн загварын агентлаг "Dolce & Gabbana" ирэх долдугаар сарын 1-нд хамгийн сүүлийн үеийн чамин тансаг хийц бүхий даашинзуудаар  загварын шоу зохион байгуулах гэж байна. Тус шоуг зургадугаар сарын 27-нд болно гэсэн цуурхал дэгдээд байсан ч агентлагийн мэдээлж байгаагаар ирэх сард Италийн Таормина хот...
урлаг соёл
АНУ-ын Лос Анжелес хотын Урлагийн музей нэгэн хачирхалтай үзүүлбэрийг үүдэндээ дэлгэн тавьжээ. Зураач Майкл Хейзер 340 тонн том бул чулууг музей руу орох шатан дээр суурилан тавих санааг сэдсэн гэнэ. Өнгөрсөн ням гаригт дэлгэн үзүүлсэн хачирхалтай үзүүлбэрийн нээлтэд 1000 хүн оролцсон гэнэ. Музей руу орох шатны дээр, а...
урлаг соёл
Монголын номер нэг “boy band” хамтлаг “Камертон” өчигдөр 17 нас хүрлээ. Тэд жил бүрийн зургадугаар сарын 24-нд төрсөн өдрөө тэмдэглэдэг. Харин энэ жилийнх гэнэтийн бэлгүүдээр дүүрэн байлаа. Учир нь өнгөрсөн онд тэд өөрсдийн залгамж халаагаа урлагийн ертөнцөд бэлдэн гаргаж ирэх болсоноо дуулган “Камертон 2” төслийг “B” ...
урлаг соёл
Дуучин Ану уран бүтээлийн ажилдаа шаргуу оржээ. Шинэ клип, цомог, тоглолт хийх гээд олон төлөвлөгөө түүнд бий аж. Түүнийг “Өглөөний мэнд” буландаа урьсан юм. -Өглөөний мэнд Ану, Бээжингээс ирээд шинэ клипнийхээ ажилд орсон гэж сонслоо? -Бүгдэд нь өглөөний мэнд хүргэе. Тийм ээ, би энэ сарын 1-нд сургуулиа төгсөөд бүр ир...
урлаг соёл
“Playtime” наадам энэ жил сүр дуулиантайгаар наймдугаар сарын 4, 5-нд Гачууртын “Монгол шилтгээн”-д болохоор тогтжээ. Энэ удаагийн наадмыг болох үгүй талаар олон таамаг байсан ч ийнхүү “амьд” хөгжмийн нүргээнд амьсгаа авах нь.  Хөгжим сонирхогч залуус хоёр өдрийн турш “амьд” хөгжим сонсонгоо “Монгол шилтгээн”-ий задгай...
урлаг соёл
Кино хийгээд загварын хорхойтнууд, бас фото сонирхогчдын хувьд ч гэсэн нэгэн үнэлүүштэй, таатай бэлгийг алдарт Prada барьжээ. Алдартай загварын компанийн 2012/13 оны намар-өвлийн цуглуулгын сурталчилгаанд гоо сайхнаараа тийм ч доогуур залрахгүй 4 эр - Гэри Олдмен (Gary Oldman), Уиллем Дэфо (Willem Dafoe), Джейми Белл (...
урлаг соёл
Загварын ертөнцийн могул асан Жанни Версачегийн эзэмшилд байсан Майамигийн эрэгт орших “Casa Casuarina” гэх тансаг харшийг худалдахаар болжээ. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд уг харшийг 125 сая ам.доллараар үнэлсэн байна. “Casa Casuarina” нь унтлагын 10 өрөөтэй, итали гантиг чулуугаар бүрж хийсэн 11 усны онгоцтой, гадаад...
урлаг соёл
Алдарт дуучин Pitbull ирэх долдугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд нэгэн үдшийг доргио өнгөрөөж, аялан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Түүнийг үзэгч фэнүүд нь тэсэн яадан хүлээж байгаа тул зохион байгуулалтын багийн хамт олон сарын өмнөөс тасалбарыг борлуулж эхэлсэн. Тоглолтын тасалбарын ...
урлаг соёл
“Аз жаргал the bad boy”, “Сайн уу амьдрал минь”, “Гоёлын даашинз”, “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бурхан өршөө” зэрэг Монголын кино урлагийн ертөнцөд шинэ тэсрэлт хийж чадсан найруулагч З.Батболдтой “Камертон 2” шоуны талаар цөөн хором ярилцсан юм. -“В production”, “Боловсрол суваг” телевиз, “Music Box“ суваг хамтран х...
урлаг соёл
Рок хөгжим сонирхогч залуус “Real metal“-аар тархин дахь цахилгаан гүйдлээ цэнэглэх нь. “Булсара”, “Metronome” хамтлагийнхны зохион байгуулах энэ тоглолтод “Зүгээр л”, “Prophets”, “Хос сүх”, “Motorway” хамтлагууд оролцож, жинхэнэ метал хөгжмийг нүргэлүүлэх гэж байна. Гурав дахь жилдээ болох уг тоглолт зургадугаар сарын...
урлаг соёл
Өсвөр насны охидын шүтээн Канадын дуучин Жастин Биберийн Америкт хийх “Believe” аялан тоглолтын тасалбар өнгөрсөн амралтын өдөр худалдаанд гарсан юм. Харин түүний энэхүү тоглолтын тасалбар хоромхон зуурт зарагдаж дуусчээ. Түүний менежир Скүтер Браун энэ талаар твиттер хуудаснаа “Жастин Биберийн Америкт хийх “Believe” а...
урлаг соёл