news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Симийн намхан байшингууд, 12 дугаар бүсийн иргэдийн өвчин зовлон, өлөн зэлмүүн амьдрал, зэвсэг мөрлөсөн энхийг сахиулагчдын сэжиглэнгүй харц, Капитолоос ирэх аймшигт тушаал, хэзээ ч үрэгдэж болох хэврэгхэн амь. Мөн эцэс төгсгөлгүй үргэлжлэх “Өлсгөлөн тулаан”. Капитолынхон буюу эрх баригчдын зүгээс Панемын 12 бүсийг хам...
урлаг соёл
Дэлхийн яруу найрагчдын өдөр маргааш /03.21/ тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Говьсүмбэр аймгийн утга зохиолын нэгдэлээс санаачлан Улаанбаатар хотын Багахангай дүүрэгт “Эх орон танаа” яруу найргийн анхдугаар наадмыг зохион байгуулахаар болжээ. Наадам 3-р сарын 23-ны 14.00 цагт тус дүүргийн Соёлын ордонд болох бөгө...
урлаг соёл
Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва “Омогшин бадарна” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт гуравдугаар сарын 26-нд “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд тасалбарын үнэ 10,000 төгрөг аж. П.Нямлхагва найрагчийн бие даасан тоглолтод Гавьяат жүжигчин Д.Түвшинтөгс, дуучин Д.Ариунбаатар, Д.Хишигбая...
урлаг соёл
“Анхны ном, анхны бүтээл ирээдүй хойчийн үнэт эхлэл байдаг. Түүнд сэтгэлийн тортог байхгүй” Монголын Хүүхдийн Номын Ордны 10 жилийн ойг угтан, Дэлхийн яруу найргийн өдөрт зориулан Соёл, Спорт, Аялал Жуучлалын Яам, Монголын Зохиолчдын Эвлэл, Хүүхдийн Номын ордонтой хамтран Монголын зохиолчдын “Анхны ном” уран бүтээлийн...
урлаг соёл
Франц улсын Парис хотод 1999 онд болсон НҮБ-ын XXX их хурлаар гуравдугаар сарын 21 буюу энэ өдрийг “Дэлхийн яруу найрагчдын өдөр” болгон зарлаж, дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн түүхтэй. Манай орон ч энэ өдрийг яруу найрагчдын чөлөөт уншлага, номын баяр зэргээр тэмдэглээд удаж байгаа. Харин энэ жилийн хувьд МЗЭ-ийн “Яруу...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг хүргэж байна. “Интер ном” номын их дэлгүүрийн уран зохиолын номын бестселлер “Сорхугтани” Б.Сарантуяа “Галаар наадагсад” Сүзаань Коллинз “Домогт Ану хатан” Б.Шүүдэрцэцэг “Бид амьд хүмүүс” Айн Ренд “Үзэхийн хязгаар” Л.Өлзийтөгс “Монголын сонгомол өгүүл...
урлаг соёл
“Тамаас ирсэн солиот” хэмээх содон нэртэй нэгэн ном утга зохиолын ертөнцөд мэндэлжээ. Энэхүү номыг сэтгүүлч, зохиолч Ж.Бямбасайхан бүтээсэн бөгөөд “Тамаас ирсэн солиот” тууж тэргүүтэй зохиогчийн уран сэтгэмж, сэтгүүлчийн эрэл хайгуулыг хослуулсан өгүүллэгүүд багтсан байна. Ж.Бямбасайхан нь сэтгүүл зүйн салбарт 10 гаруй...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын анхдагчдын нэг, театрын нэрт зүтгэлтэн, театр судлаач С.Дашдондог агсны “Хөгжим, дуурь, балет судлал” номын нээлтийн ёслол өнөөдөр 10.00 цагт УДБЭТ-т болно. Уг ном нь “Урлагийн ариун сүмийн мөргөлчдийн тухай тэмдэглэл” номын нэмж засварласан хэвлэл бөгөөд УДБЭТ-ын зүгээс 50 жилийн о...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, В.Нэргүй, С.Ууганбаяр, яруу найрагч А.Түмэнбаяр тэргүүтэй хэдэн хүмүүс Багахангай дүүргийн зорин хөдөлсөн юм. Бид энэ сарын 23-ны өдөр Багахангайн “Эх орон танаа” яруу найргийн наадмыг зорин яваа нь энэ. Багахангай дүүрэг нийслэл хотоос 100 орчим километр хол ч төмөр з...
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч П.Нямлхагва маргааш буюу гуравдугаар сарын 26-ны 19.00 цагаас Монгол бөхийн өргөөнд “Омогшин бадарна” нэртэй бие даасан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Яруу найрагчийг тоглолтын бэлтгэл гээд зав муутай байхад нь уулзаж, тоглолтынх нь талаар цөөн хором ярилцлаа. -Тоглолтын т...
урлаг соёл
Twitter буюу жиргээ нь 2006 оны гуравдугаар сард Жэйк Доорсийн (Jack Dorsey) санаачлагаар анх үүссэн гэж үздэг. Жиргээ нь 140 тэмдэгтэд багтааж санаа бодлоо олон нийтийн цахим сүлжээгээр хуваалцах бичил блог юм. Судалгаанаас үзбэл 2012 оны тавдугаар сарын байдлаар дэлхий даяар идэвхитэй жиргэдэг 500 гаруй сая хүн байда...
урлаг соёл
Д.Нацагдоржийн шагналт, зохиолч, яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва “Омогшин бадарна” тоглолтоо хийхээр болжээ. Тоглолт өнөөдөр 19 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд болох бөгөөд тасалбарын үнэ 10,000 төгрөг аж. П.Нямлхагва найрагчийн бие даасан тоглолтод Гавьяат жүжигчин Д.Түвшинтөгс, дуучин Д.Ариунбаатар, Д.Хишигбаяр, Р.Д...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг хүргэж байна. “Интер ном” номын их дэлгүүрийн уран зохиолын номын бестселлер “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Сорхугтани” Б.Сарантуяа “Бид амьд хүмүүс” Айн Ренд “Луун шивээст охин” Стиг Ларсон “Хаан цадиг” Д.Гүн-Үйлс “Чонон сүлд” Зян Рун “Монголын сонго...
урлаг соёл
Залуу яруу найрагчдын дунд зохион байгуулдаг яруу найргийн “Цагаан-Уул-2013” наадмыг МЗХ-ноос 16 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Наадам дөрөвдүгээр сарын 5-нд болно. Анх 1991 оноос зохиогдож эхэлсэн тус наадам залуу яруу найрагчдыг дэмждэг, яруу найраг сонирхогчдын хүсэн хүлээдэг наадмын нэг болоод удаж буй. Х...
урлаг соёл
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга хамтран жил бүр зохион байгуулдаг “Эх орны цэрэг-2013” яруу найргийн наадам дөрөвдүгээр сарын 18, 19-ны өдөр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулга дээр болохоор болжээ. Наадмын эх шат дөрөвдүгээр сарын 18-нд болох бөгөөд бүртгүүлсэн яруу ...
урлаг соёл
Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудын дунд “Бодол өрнөсөн агшин 2013” уламжлалт яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа. Нийт 50 гаруй оюутан бүтээлээ ирүүлсэн байна. Наадам гурван үе шаттай явагдсан бөгөөд тэргүүн байрыг ЭЗБ сургуулийн I курсын оюутан Д.Лхамдолгор хүртжээ. Удаах байруудыг ЭЗБСургуулийн 2...
урлаг соёл
Өнөөдөр тохиож байгаа “Дэлхийн яруу найрагчдын өдөр”-өөр Монголын залуу зохиолчдын холбоо/МЗЗХ/-ны залуус зарим дунд сургуулиудаар тойрон уншлага хийж байгаа юм байна. Тэд өнөөдөр өглөө 10.00 цагт нэрт яруу найрагч М.Цэдэндоржийн нэрэмжит 50-р сургуулийн хүүдүүдтэй уулзаж, өөрсдийн бүтээлээ сонирхуулахаас гадна сурагчд...
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадмын бүртгэл эхэлжээ. Наадмыг 1990 оноос “Шувуун саарал” нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн бөгөөд 1993 оноос “Утгын чимэг” нэртэй болсон байна. Энэ жилийн “Утгын чимэг”-т оролцох зохиолчдын бүтээлийг дөрөвдүгээр сарын 01...
урлаг соёл
МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Ган-Очир яруу найргийн шинэхэн түүврээ өлгийдөн авчээ. Түүний энэ удаагийн сэрэл мэдрэм, сэтгэлийн илэрхийлэл “Үүлсийн галбир” хэмээх нэртэй ажээ. Түүнийг олон сайхан дууны шүлгийг бичиж, рок поп урсгалыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулсан хэмээн үеийнх нь нөхөд үнэлэн ярьдаг. Тэрээ...
урлаг соёл
“Интер ном”, “Мажестик” номын томоохон дэлгүүрүүдэд өнгөрсөн долоо хоногт хамгийн их борлуулалттай байсан шилдэг 10 номын жагсаалтыг хүргэж байна. “Интер ном” номын их дэлгүүрийн бестселлер “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл “Сорхугтани” Б.Сарантуяа “Бид амьд хүмүүс” Айн Ренд “Луун шивээст охин” Стиг Ларсон “Галаар наада...
урлаг соёл
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 415 дугаар ангид хүмүүжиж байгаа Э.Очирсүрэн “Хөх чонын төмөр хүлээс” яруу найргийн ном бүтээжээ. Номын зохиогч Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын харьяат бөгөөд шүлэг бичихээс гадна үндэсний бөхийн зодог, шуудаг, малгай оёдог авьяаслаг нэгэн ажээ. Амьдралд алда...
урлаг соёл
Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар яруу найргийн шинэ түүврээ хэвлүүлжээ. “Н.Зулзаяад” гэсэн нэртэй уг номонд нийт 70 шүлэг орсон бөгөөд “Санаа алдахаас өөр салхигүй”, “Тамхиныхаа цогонд дулаацан зогсоход” гэсэн хоёр бүлэгтэй ажээ. Яруу найрагч Ш.Хатанбүүвэйбаатар энэ удаагийн номоо хайртай бүсгүйдээ зориулсан гэнэ. Тэрэ...
урлаг соёл
Лого гэхээр хүмүүс дизайнерийн ур ухаанаа гаргаж хийсэн гоёмсог, тэгээд тухайн компанийн үйл ажиллагааныалбан ёсны нэршлийн эхний үсгүүд байх ёстой гэж ойлгодог. Гэтэл лого нь тэгш хэм бүхий, зөв дүрс, гүн ухааны гүн гүнзгий гаргалгаатай, бэлгэдэлтэй байдаг юм байна. Логогоор хувь хүн болон тухайн байгууллагын бизнес, ...
урлаг соёл
“Дашбалбар судлал” төвөөс жил бүр уламжлал болгон явуулдаг “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмын тов гарчээ. Тус наадмын гол зорилго нь залуу авьяастнуудыг хөхүүлэн дэмжих, тэднийг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгох мөн “Дашбалбар судлал”-ыг хөгжүүлэхэд оршдог юм. Яруу найргийн наадам, эрдэм шинжилгээний ба...
урлаг соёл
Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд “Номтой нөхөрлөе” клуб байгуулагдаж байсан билээ. Тэгвэл өнөөдөр тус клубээс Их тэнгэрийн аманд номтой нөхөрлөн өнгөрөөх 14 дэх удаагийн уулзалтаа хийхээр болжээ. Номонд дуртай, номонд хайртай мянга, мянган залуусыг эгнээндээ нэгтгэсэн тус клуб байгуулагдсан зургаан сарынхаа хугацаанд...
урлаг соёл
Монголын залуучуудын холбооноос 16 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй хайрын шүлгийн “Цагаан Уул” яруу найргийн наадам одоо 10.00 цагаас “Улаанбаатар” чуулгын байранд болох гэж байна. Энэ жилийн наадмын хоёрдугаар шатанд Улаанбаатар хотоос 35 яруу найрагч тунаж үлдсэний дээр хөдөө орон нутгаас шалгарсан на...
урлаг соёл
“Цагаан уул” яруу найргийн наадам өнөөдөр боллоо. МЗХолбоо 1991 оноос зохион байгуулж ирсэн уг наадмыг Төрийн хэлний зөвлөл, ССАЖЯам болон МЗЭ дэмжин хамтран явуулсан байна. 20 гаруй жилийн хугацаанд зарим жил зохиогдолгүй тасарч байснаас энэ жил 15 дахь удаагаа болж байгаа нь энэ ажээ. Наадамд хот, хөдөөгийн 48 яруу н...
урлаг соёл
Уран зохиолын “БИШҮБИ” төвөөс Хайку шүлгийн чөлөөт уншлага хийхээр болжээ. “Тогоруун дуун” нэртэй уг чөлөөт уншлага энэ сарын 12-ны 16:00 цагаас “Их Монгол” дээд сургуулийн лекцийн танхимд болох бөгөөд Төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Т.Эрдэнэцогт, МЗЭ-ийн шагналт зохиолч П.Батхуяг нар оро...
урлаг соёл
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх эрхэм цолоор энгэр мялаасан яруу найрагч Ү.Хүрэлбаатар талархлын тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тиймээс тэрээр өнөөдөр тоглолтынхоо талаар хэвлэлийн бага хурал хийсэн юм. Уг хуралд Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, “Харанга”-ын Х.Лхагвасүрэн болон тог...
урлаг соёл
“ Сэтгүүлч, зохиолч Б.Цэнддоог уншигчид Монголын шинэ үеийн түүхийг зугаа, наргиантай хэлбэрээр бичсэн “Соёлын довтолгоо” хэмээх гайхамшигт бүтээл, мөн “Голын эргийн гацааны хавар” зэрэг туужуудаар нь мэдэх билээ. Тэгвэл энэ удаа зохиолч маань уншигчиддаа “Өвөл, хавар” хэмээх хошин романаар бэлэг барьжээ. Түүний анхны ...
урлаг соёл
Бид долоо хоног бүр борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10 номын жагсаалтын “Интерном”, “Мажестик” номын их дэлгүүртэй хамтран уншигчдадаа хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногийн бестселлер бүтээл /04 сарын 1-7/: “Интер ном” номын их дэлгүүрийн бестселлер: 1. “Ногоон нүдэн лам” Ц.Оюунгэрэл 2. “Сорхугтани” Б.Сарантуяа 3. “...
урлаг соёл
“Дурласан Шекспир”-ийн үзэсгэлэнт, шаргал үст бүсгүйн дүрээр Оскар гардсан жүжигчин Гвинет Пэлтроу хоёр дахь номоо хэвлүүлжээ. Өмнө нь “My Father’s Daughter” хэмээх хоолны жор бүхий ном гаргаж, сайн тогооч гэдгээ харуулсан жүжигчин бүсгүй энэ удаад “It’s All Good” нэрээр хоолны жорны шинэ ном гаргасан байна. Тэрбээр ши...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч З.Жадамбаагийн “Бүдэг улаан од”, “Хэлтгийн тавилан” романы нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо. Номын баярт Монгол Улсын анхны Тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа, Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав зэрэг олны танил хүмүүс хүрэлцэн ирж, баяр хүргэсэн юм. Зохиолч З.Жадамба н...
урлаг соёл
Соёл спорт аялал жуулчлалын яам, Улсын Драмын Эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг зарласан бил...
урлаг соёл
ОХУ-ын нэрт Монголч эрдэмтэн Людмила Константиновна Герасимовичийн мэндэлсэний 90 жилийн ойд зориулсан “Монгол бол миний хайртай хоёрдахь орон минь билээ” номын нээлт энэ сарын 19-нд Хүүхдийн номын ордонд 13:00 цагаас болно. Уг номыг нэрт эрдэмтэнд зориулан МУИС-ийн харьяа Улаанбаатарын их сургуулиас санаачлан гаргажээ...
урлаг соёл
Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Дашдондовын гурван боть номын нээлт өнөөдөр “Интерном” номын их дэлгүүрт боллоо. “Жигүүрт өдөр”, “Өвгөн шувуу”, “Уулзах л юмсан даа чамтайгаа” нэртэй уг гурван ном нь зохиолчийн шилмэл бүтээлийн түүвэр бөгөөд дан яруу найргаас гадна жүжгийн зохиол, о...
урлаг соёл
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, УДЭТ-аас нийт уран бүтээлчдийн дунд зарласан “Орчин үеийн жүжгийн зохиолын уралдаан”-ы дүн гарч, шалгарсан бүтээлийн зохиолчдод өнөөдөр шагналыг нь гардууллаа. Энэхүү уралдаанд нийт 94 бүтээл ирсэнээс МУИС-ийн математикийн багш Г.Анхбаярын “Зургаа” жүжиг тэргүүн байр хүртэж, арван сая...
урлаг соёл
МУИС-ийн “Утга зохиолын нэгдэл”, СУИСийн Театр урлагийн факультетийн “Тайзны ярианы тэнхим”-тэй хамтран уламжлал болгон зохион байгуулдаг “Давалгаа” богино өгүүллэгийн наадмын 9 дахь удаагийн уралдааны шилдгүүд өнөөдөр тодорно. Уралдаан хоёр үе шаттай явагдсан бөгөөд сүүлийн шатанд үлдсэн 10өгүүлэгийг МУИС-ийн МХСС-ийн...
урлаг соёл
Эх хэлний боловсрол, соёлыг дэмжих зорилгоор Завхан аймагт төвлөн, баруун бүсэд сүүлийн жилүүдэд тогтмол, идэвхтэй ажиллан 180-аад сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд буй “Лхагважав сан”-гийн Удирдах зөвлөл сая хуралджээ. Түүгээр үйл ажиллагааныхаа чиглэл, агуулгын хүрээг өргөтгөн өөрчилж “Үлэмж эгшиглэн” нэрээр шин...
урлаг соёл
Философи болон физикийн ухааны доктор С.Молор-Эрдэнэ орчин үеийн танин мэдэхүйн асуудлыг хөндсөн “Ертөнц, бодол, мэдлэг”, “Ухаан, ухамсар, эрдэм”, “Санаа, сэтгэл, зохиол” гэсэн гурван цуврал номоо худалдаанд гаргалаа. Тэрээр уг цуврал бүтээлийнхээ талаар “Бидний үг хэл зөв бол бодол зөв явагдана. Хэрвээ бодол зөв явагд...
урлаг соёл
Бид долоо хоног бүр борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10-н номын жагсаалтыг “Интерном”, “Мажестик” номын их дэлгүүрүүдтэй хамтран уншигчдадаа хүргэдэг билээ. Уг номын жагсаалтыг ихэвчлэн шинээр худалдаанд гарсан номууд тэргүүлдэг хэдий ч зарим нэгэн бүтээлүүд борлуулагдаж эхэлсэнээсээ хойш хоёр гурван жилийн дараа ч дахи...
урлаг соёл
Бид долоо хоног бүр борлуултаараа тэргүүлсэн шилдэг 10 номын жагсаалтын “Интерном”, “Мажестик” номын их дэлгүүртэй хамтран уншигчдадаа хүргэдэг билээ. Өнгөрсөн долоо хоногийн бестселлерт алдарт “Анна Франкын өдрийн тэмдэглэл” ном шинээр орж ирсэн юм. 1945 онд Еврей ард түмнийг Германы фашистууд хоморголон хядаж байх үе...
урлаг соёл
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг С.Буяннэмэх 1929 онд “Уран үгсийн чуулган” цомирлогийг эрхлэн гаргаж, зохиолч уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг багтааж байсан гэдэг. Үүнээс хойш 1979-1980-аад оны сүүлч хүртэл МЗT-ээс уншигч зохиолчдын уулзалт, номын баярыг зохиож байжээ. Харин энэ жилээс ССАЖЯ, МЗЭ...
урлаг соёл
Өнгөрөгч долоо хоногт “Интер ном”, “Мажестик” номын их дэлгүүрээрээр борлуулалт сайтай байсан шилдэг номын жагсаалтыг хүргэж байна. “Интер ном” номын их дэлгүүрт зохиолч Б.Сарантуяагийн “Сорхугтани” тэргүүлж, Стиг Ларсоны “Луун шивээст охин”, Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам” номууд удаалжээ. Харин “Мажестик” номын дэл...
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Харин энэ жил 80 орчим бүтээл ирснээс дараагийн шатанд Н.Бадамжав-Бялзуухайн нислэг, Б.Баярсайхан–Нүгэл, С.Баттулга-Бэрх шагай, П.Батхуяг-Гинж, Т.Баянсан–Хань, Т.Бум-Э...
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам энэ жил 23 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил 80 орчим бүтээл ирснээс сүүлийн шатанд үлдсэн 15 бүтээл өнөөдөр 18.00 цагаас Хүүхэлдэйн театрын тайзнаа уншигдаж тэргүүн бүтээл тодрох юм. “Утгын чимэг-2013” н...
урлаг соёл
UNESCO-гоос Дэлхийн Ном, Зохиолчийн эрхийн өдөр болгон тунхагласан дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг JCI Монгол байгууллага тэмдэглэж, “Оюуны Элч” төслийнхээ хүрээнд "Зохиолчтой нь ярилцья" уулзалт, номын хандивын өдөрлөгийг зохион байгууллаа. Монгол Улсын Ардын уран зохиолч Т.Галсан, UNESCO-гийн Монголын Үндэсний Комиссы...
урлаг соёл
“Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр болж, шилдгүүдээ тодрууллаа. 2013 оны шилдэг өгүүллэг шалгаруулах наадамд нийт 200 бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 15 өгүүллэг шалгарсан юм. Ингээд уралдааны хоёрдугаар шатыг дүгнэхэд тавдугаарт байрт Д.Нацагдоржийн болон МЗЭ-ийн шагналт зохиолч Ц.Түмэнбаярын “Монгол гут...
урлаг соёл
Шаргал үс, дур булаам царай төрхөөрөө үзэгчдийг байлдан дагуулсан жүжигчин Мэрилин буюу Норма Жин Мортенсоныг шүтэн бишрэгчид одоо ч байсаар байгаа. Тэрээр гоо үзэсгэлэн, алдар хүнд, авьяас билгийнхээ цаана хүний амьдралын хар бараан, гуниг харуусал, ганцаардал, хайр дурлалаа нууж амьдарсан гэж болно. Түүнтэй хамгийн о...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг бүтээл шалгаруулах “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадам өчигдөр Хүүхэлдэйн театрт болж, шилдгүүдээ шалгарууллаа. 1990 оноос хойш 17 дахь жилдээ зохиогдож байгаа эл наадмын энэ удаагийнх “оны шилдэг”-ийг шалгаруулах хэмжээндээ арай л хүрсэнгүй ...
урлаг соёл
Нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч Очирбатын Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” нэртэй уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 06-нд болохоор болжээ. Тусгаар тогтнолын ордонд 19:00 цагаас болох уг хүндэтгэлийн цэнгүүнд МУАЖ Д.Самбуу, П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, МУГЖ С.Дашдондог, Д.Жагдаг, МУСТА Ш.Бямбацогт, “Motive”, “Uvertura”...
урлаг соёл
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Төрийн соёлхолт, яруу найрагч О.Дашбалбарын нэрэмжит "Эх орон, оюун санаа, яруу найраг" эрдэм шинжилгээний бага хурал болон яруу найргийн наадам өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд болох юм. Энэ жилийн наадмын эрдэм шинжилгээний бага хурал болон яруу найргийн төрөлд дараагийн шата...
урлаг соёл
Саяхан Гавьяатын алдраар энгэрээ мялаасан яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар 300 гаруй дууны шүлэг зохиосон байдаг. Түүний дуу зөвхөн зохиолын дуучид төдийгүй эстрад, поп чиглэлийн дуучдын хувьд ч сүлд дуулал болж, тэднийг олонд таниулах гүүр болсон нь цөөнгүй. Түүний бүтээлүүд дунд МУЗН-ийн сүлд дуу "Хүмүүнлэгийн дуул...
урлаг соёл
Нэрт яруу найрагч О.Дашбалбар агсны нэрэмжит “Эх орон, оюун санаа, яруу найраг” наадам өнгөрөгч баасан гаригт Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус наадмыг яруу найрагчийн охин Д.Индра санаачлан “Дашбалбар судлал төв”-өөс зохион байгуулсан бөгөөд Сүхбаатар аймгийн “Оюутан залуучуудын хөгжлийн төв”, Монголын залуу зохиол...
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, хүүхдийн зохиолч Д.Содномдоржийг тэр бүр хүн таньдаггүй ч “Жигмид, Тогмид хоёр”, “Олуулаа”, “Норовын намтар” гээд түүний зохиолуудыг мэдэхгүй хүн гарахгүй байх. Тэгвэл алдарт зохиолчийн 1957 онд бичсэн “Норовын намтар” хэмээх хошин, бэсрэг найраглал удахгүй тайзны бүтээл болох гэж байна...
урлаг соёл
Нар уугисан гал үд ажээ. Хөххүү морины хурдаар ирж Зулынд буулаа. Цулбуураа гэрийн бүсээс хааш яйшхан хавчуулахдаа духаараа гэр мөргөн,ухарч буцан дайваж хэсэг саатав. Мөн чигээр зүүн гараараа гэр түшин урагш хоёр, хойш нэг алхан, элэг рүү нь ёворсон юм шиг соёгосхийтэл зогисуулж, бас эвгүй огин зогсосхийснээ, урагш хү...
урлаг соёл
Өнгөрсөн жилийн сүүлээр Төрийн соёрхол хүртсэн яруу найрагч Ц.Бавуудорж уран бүтээлийн цэнгүүн хийхээр болжээ. Түүний уран бүтээлийн энэ баяр Завхан аймагт болох бөгөөд тавдугаар сарын 10-нд Улиастай хотод товлогджээ. Цэнгүүнд Д.Цоодол, Г.Мэнд-Ооёо, Д.Галбаатар, Х.Чилаажав, Б.Золбаяр, Н.Гантулга нарын зохиолч, яруу най...
урлаг соёл
“Монсудар” хэвлэлийн газраас охид, хөвгүүдийн гэсэн сонголттой бага насны хүүхдэд зориулсан хөгжмийн тухай танин мэдэхүйн гэрэл мэдэрч дуу гаргадаг дэвшилтэт технологоор бүтээгдсэн шинэ ном гаргажээ. Номын хуудас дээрх жижигхэн сөхөгддөг хуудсуудаас хөгжмийн зэмсгүүдийг хайж олж, дууг нь сонсч, таньж мэдэх бөгөөд хөгжм...
урлаг соёл
“Өдөр өдрийн нар”, “Сарны нулимс”, “Хүний үнэр” зэрэг үзэгчдийн талархлыг хүлээсэн олон ангит кино, жүжгийг зохиосон зохиолч М.Эрдэнэбат шинэхэн номоо өлгийдөн авчээ. МЗЭ-ийн шагналт, “Алтан өд” болон “Утгын чимэг” богино өгүүллэгийн наадмын тэргүүн байрын шагналт тэрээр “Хүйтэн бороо” нэртэй шинэхэн номондоо олон сайх...
урлаг соёл
“МЗЗХ”-ноос С.Буяннэмэхийн нэрэмжит Номын өргөөнд баасан гараг бүрийн 18.30 цагт уламжлал болгон зохин байгуулдаг “Залуу Зохиолчдын Зөвлөл” буюу “ЗЗЗ” утга зохиолын энэ удаагийн дугуйланд Г.Сэр-Одын нэрэмжит яруу найрагч, орчуулагч, МҮОНР-ийн “Боломж” хөтөлбөрийн редактор Б.Төгсжаргал уригдлаа. Тэрбээр "Бясалгагч охины...
урлаг соёл
“МУБИС-Утга зохиолын нэгдэл”, МОХ, МУБИС-ийн захиргаа, оюутны зөвлөлтэй хамтран хоёр жил тутамд зохион байгуулдаг оюутны “Янжинлхам” яруу найргийн наадам маргааш болох гэж байна. Тус наадам Тусгаар тогтнолын ордонд маргааш 15:00 цагаас болох аж. Наадам гурван үе шаттай явагдах бөгөөд эхний бичгийн шатны шалгаруулалтад ...
урлаг соёл
“Интерном”, “Мажескик” номын их дэлгүүрүүдтэй хамтран уламжлал ёсоор өнгөрсөн долоо хоногт борлуултаараа тэргүүлсэн шилдэг арван номыг танилцуулж байна. “Интерном” номын их дэлгүүрийн шилдэг 10-н жагсаалтын БНХАУ-ын зохиолч Зянь Руны “Чонон сүлд” роман тэргүүллээ. Тус роман нь өнгрөсөн хоёр жил жагсаалтад дээгүүр авсан...
урлаг соёл
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг Сономбалжирын Буяннэмэх “Уран үгсийн чуулган” цомирлогийг эрхлэн гаргаж, зохиолч уран бүтээлчдийн шилмэл бүтээлийг нэгтгэж байжээ. Үүнээс хойш 1978-1980-аад оны сүүлч хүртэл МЗЭ-ээс уншигч зохиолчдын уулзалт, номын баярыг зохиож байсан юм. Харин энэ жилээс Монгол Улс...
урлаг соёл
Кино ертөнцөд гайхамшигтай амжилтыг дагуулсан долоон боть бүхий Харри Поттер зохиолын хамгийн анхны боть “Харри Поттер ба Гүн ухаантны чулуу” номны эх хувь дуудлага худалдаагаар 150 мянган фунт стерлинг буюу 228 мянган ам.доллараар худалдаалагджээ. Британийн нэрт зохиолч Ж.К.Роулинг өсвөр насны хүү Харри Поттерийн туха...
урлаг соёл
Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” олон улсын яруу найргийн наадамд МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Л.Ганзул түрүүлжээ. Тус наадамд уран бүтээлээ ирүүлсэн найрагчдын бүтээлийг дугаарлаж шалгаруулсан бөгөөд тус наадмын хоёрдугаар байрыг мөн МЗЭ-ийн гишүүн яруу найрагч В.Нэргүй хүртсэн бол наадмын бусад байруудад Хят...
урлаг соёл
Архангай аймгийн 90-н жилийн ойг угтан энэ сарын 21-ээс 24-ний хооронд Монгол Улсын Гавьяат Жүжигчин В.Оросоогийн нэрэмжит “Ардын авъяастнуудын уралдаан” аймгийн хөгжимт драмын театрт амжилттай болж өндөрлөлөө. Тус уралдааны зорилго нь МУГЖ В. Оросоогийн Монголын дууны урлагт оруулсан хувь нэмэр, уран бүтээлийг алдаршу...
урлаг соёл
Энэ сарын 29, 30-ны өдрүүдэд Улсын Их дэлгүүрийн өмнөх Beatles-ийн хөшөөний өмнө номын баяр үзэсгэлэн зохион байгуулахаар болжээ. Үүнээс өмнө үндэсний бичиг үсгийн баярыг Үндэсний төв номын сан, ССАЖЯ хамтран зохион байгуулсан билээ. Энэ мэтчилэн номтой нөхөрлөх, ном унших зэрэг эрдэм мэдлэгийн яруу сайхан руу тэмүүлсэ...
урлаг соёл
Уралаас нааших, Европийн хагас, Сибирийг бүхэлд нь эзэлэн оршсон Алтан Ордоны улсын түүх бол яахын аргагүй Монголын түүхийн нэгэн том хэсэг билээ. Нэрт орчуулагч Жигжидсүрэнгийн Нэргүй бээр Зүч, Цагаадай, Бат хааны болон тэдний цэргүүдээс үлдэж хоцорсон “иргэд”-ийн яруу найргийг орчуулан хэвлүүлжээ. “Алтан ордоны яруу ...
урлаг соёл
ОХУ-д суугаа манай элчин сайд Д.Идэвхтэн Оросын зохиолч Виктор Слипенчукт Чингисийн одон гардуулжээ. Одон гардуулахдаа тэрбээр “Улс орны хөгжилд оруулсан чин сэтгэлийн хувь нэмэр, монгол үндэсний уламжлал ёс заншлыг сэргээн хадгалах, нүүдлийн соёл иргэншлийг хамгаалахын төлөө гаргасан нөр хөдөлмөр”-ийг нь үнэлж байгааг...
урлаг соёл
Наран наадавч харламгүй Насны салхитай үсийг тань Ариун гангын усаар угааж Ачийг тань нэг хариулахсан... хэмээх “Хорвоод ганцхан ээждээ” дууны үгийг бичсэн Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун “Ижилгүй цоохор морь” нэртэй үргэлжилсэн үгийн шинэ номоо өлгийдөн авчээ. С.Оюун зохиолч мөн “Тань руу нүүж явна” кино...
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлийн бага хурлын чуулган зургадугаар сарын 7-нд буюу баасан гаригт хуралдахаар болжээ. МЗЭ-ийн бага хурлын гишүүдэд яруу найраг, үргэлжилсэн үг, шүүмж судлал, жүжгийн зохиол, хүүхдийн зохиолын, шог хошин зохиол зэрэг үндэсний төвүүдийн гишүүд болох 45 хүн багтдаг байна. Тэд энэ удаагийнхаа хурла...
урлаг соёл
“Нумт дээдсийн үрс” яруу найраг, өгүүллэгийн наадам зохион байгуулахаар болжээ. Тус наадмын гол зорилго нь монголчууд дэлхийн талыг эзлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нум сумын эрдэм ухаан, түүнийг хэрэглэх ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршиж байгаа ажээ. Наадамд ирүүлэх бүтээлүүд нь нум сумыг дээдлэх ёс, эрт ...
урлаг соёл
Нэрт нийтлэлч, сэтгүүлч Б.Ганчимэгийн "Аав, бид хоёр" номноос "Шереметьевод учирсан хоёр" нийтлэлийг онцлон хүргэж байна. Шинэ он гарахтай урьтан нэг тийшээ хөлгийн жолоо залах шаардлага гараад болдоггүй ээ. Өнгөрч буй оны ажлаа дүгнэх, шинэ жилийн баяр ёслолоо төлөвлөх гээд удирдлагууд томилолт өгөх дургүй. Тэгсэн ч г...
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найрагч Лу.Батнасан “Анти лаборатори” нэртэй шинэхэн номоо хэвлүүлжээ. Түүний энэ удаагийн номыг яруу найрагч Г.Аюурзана ариутган шүүсэн байна. Зохиогч уг номоо “Элит сэтгэгчдэд зориулсан” гэдгээ онцолсон бөгөөд “Сэтгэлгээний дархлаа суугаагүй уншигчид”-ыг уншихыг хоригложээ. “...
урлаг соёл
Дорноговь аймгийн Засаг дарга А/320 дугаар захирамж гаргаж, Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн нэрэмжит “Үлэмжийн чанар” яруу найргийн наадмыг зохион байгуулахаар болжээ. Учир нь энэ жил Догшин ноён хутагтын мэлмий гийсний 210 жилийн ой тохиож байгаа билээ. Наадам ирэх сарын 3-4-нд Дорноговь амйгийн Сайншанд хо...
урлаг соёл
Мексикийн зураач бүсгүй Фрида Кало сюрреализмын мастер гэдгээрээ, мөн нэртэй зураач Диего риверагийн эхнэр гэдгээрээ, ер бусын амьдралтай байснаараа ч дэлхийд алдартай. Тэрээр Германаас гаралтай жүүд гэрэл зурагчны гэр бүлд 1907 онд төржээ. Америкийн уугуул ээжийнхээ испани зан төрхийг өвлөсөн түүний амьсгал хураах хүр...
урлаг соёл
Английн Ливэрпүүл хотоос гаралтай алдарт дөрвөлийн хөшөө Улаанбаатар хотод сүндэрлэн босоод нилээд хугацаа өнгөрлөө. Тэд УИД-ийн өмнөх талбайд цуглах залуусын сэтгэл зүрхийг дуу хуураар хөгөлсөөр байдаг билээ. Тэгвэл энэ сарын 29, 30-нд тус хамтлагийнхан залуусын дуу хуураар хөглөгдөхийн сацуу номын ертөнцөд саатах нь ...
урлаг соёл
Цагийг “явдаг” гэж ярьцгаадаг. Гэхдээ украин гаралтай америк зураач Дмитрий Христенкогийн хувьд цагийг “явуулах” биш бүр “давхиулдаг”. Гэхдээ маш гайхалтай аргаар. Цагаар янз бүрийн баримал хийдэг хүмүүс байдаг. Харин Дмитрий бол бол цэвэр техник сэтгэлгээтэй нэгэн. Тэгэх тусмаа дандаа мотоциклыг голчилжээ. Төмөр оосор...
урлаг соёл
МУЭ-ийн танхимд чөлөөт уран бүтээлч О.Үржинханд, Л.Хонгорзул нарын хамтарсан “Нандин” үзэсгэлэн өчигдөр өндөрлөлөө.Энэ удаагийн үзэсгэлэнгийн онцлог нь эмэгтэй уран бүтээлчдийн нүдээр эмэгтэй хүний эрхэм, нандин, ертөнц гоо сайхан, баяр жаргал, уйтгар гуниг, хүсэл тэмүүлэл, эрч хүчийг тод өнгөөр дүрсэлсэн орчин үеийн м...
урлаг соёл
2008 онд Швейцарийн музейгээс хулгайд алдсан Пол Сезаны “Улаан хүрэмтэй хүү” зургийг дөрвөн жилийн дараа оллоо. Сербийн нутаг дэвсгэрт дөрвөн залууу уг зургийг зарах гээд явж байхад нь цагдаа нар тэднийг саатуулжээ. Энэхүү зургийг мэргэжилтнүүд 110 сая ам.доллараар үнэлээд байсан юм. “Улаан хзрэмтэй хүү”-гийн хамт Клод...
урлаг соёл
Нью-Йоркийн Sotheby’s дуудлага худалдааны газар Энди Уорхол гэдэг зураачийн зурсан рок-н-роллын хаан Элвис Преслийн хөргийг дуудлага худалдаагаар зарах болсноо мэдэгдсэн тухай ИТАР-ТАСС мэдээлэв. Энэ хөрөг зураг нь “Хоёрдмол Элвис” нэртэй бөгөөд 1963 онд 30-50 сая ам.долларын үнэ хүрч байсан гэж Sotheby’s дуудлага худа...
урлаг соёл
Английн зураач Александр Корзер-Робинсон сүүлийн дөрвөн жилийн туршид хуучин номоор урлагийн бүтээл туурвиж байна. Тэрээр номноос зөвхөн илүү зүйлсийг л хайчилж авдаг бөгөөд ганц ч зүйлийг нэмдэггүй юм. Албан ёсны сайт www.alexanderkorzerrobinson.co.uk
урлаг соёл
Монголынүндэсний уран зургийн галерейд өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Цэнхэр туузан дээр цагаан будгаар “Бид мартахгүй”... хэмээн бичиж өлгөжээ. Түүний доор социализмын уриа лоозон барин гундуухан алхах хэсэг хүмүүсийн жижигхэн жаазтай гэрэл зурагтай зэрэгцэн том гэгч нь жаазанд 1990 оны ардчилсан хувьсгалын зураг...
урлаг соёл
Японы эзэн хааны гэр бүлд хадгалагддаг 1700-аад онд туурвисан байгалийн дүрслэл бүхий уран зургуудыг анх удаа хилийн чанадад дэлгэн үзүүлэх гэж байна. Энэ баасан гаригт Вашингтон хотын үндэсний галерейд уг үзэсгэлэнгийн нээлт болж, бүтэн сар үргэлжилнэ. Хүн, амьтан, ургамал, цэцэгс гээд амьд бүхний байгаль дээрх сонин ...
урлаг соёл
Хэдийгээр Ай Вэй Вэй Бээжин хотоос гарч явахыг хориглосон эрх баригчдын хорион дор бүтэн жилийг үдэж байгаа ч түүний бүтээлүүд дэлхийн нэр хүндтэй галерей, үзэсгэлэнгийн танхимуудаар аялан эзнээ улам алдаршуулсаар. Лондонгийн “Лиссон” галерей Милан дахь өөрийн салбартаа Хятадын ардчилсан үзэлт уран бүтээлчийн керамик б...
урлаг соёл
Монголын түүх соёлын өвийг судлах, хамгаалах, соёлын жуулчлалыг дэмжих зорилготой “Сувдан Сондор” аялалын баг Дорноговь аймгийн Даланжаргалан, Сайншанд, Өргөн, Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан зэрэг сумдын нутагт орших түүх соёлын дурсгалт газраар соёл-эрдэм шинжилгээний аялал хийж 2000 га...
урлаг соёл
Америкийн алдарт зохиолч Люсиль Флетчерийн зохиол, Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Түвшингийн найруулсан “Уучлаарай та дугаар андуурч” жүжиг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд Драмын театрын тайзнаа амиллаа. Тус жүжгийн нээлтийн үеэр драмын театрын гэрэлтүүлэгч Б.Уянгыг Соёлын тэргүүний ажилтан цол, тэмдэгээр ...
урлаг соёл
Фото Reuters Хятадын зураач, тэрс үзэлтэн Ай Вэйвэй түүнээс 2011 оны 11 сард 2,4 сая долларын өр нэхсэн Бээжингийн татварын албыг шүүхэд өглөө. Ай Вэйвэй татварынхан түүнд гэм бурууг нь нотлох баримтыг танилцуулж, гэрч нарыг нь сонсоогүй учраас хууль зөрчсөн гэж үзэж байгаа тухай Reuters мэдээлж байна. Ай Вэйвэйгийн бү...
урлаг соёл
Дэлхийн сонгодог бүтээлийн ноён оргилын нэг, Английн алдарт зохиолч Уильям Шекспирийн “Ромео, Жульетта”-г Монголд анх удаа мюзикл хэлбэрээр тайзнаа амилуулах гэж байна. Энэхүү бүтээлийг “Классик мюзикл” продакшны ерөнхий найруулагч З.Лхагвадорж найруулж буй юм. Түүнтэй уулзаж шинэ бүтээлийнх нь талаар ярилцлаа. -Таныг ...
урлаг соёл
“Монголын нууц товчоо”-ны түүхэн хүмүүсийн “Хорин нэгэн зул” хөрөг таталбар хийснээ анх “Улаан-Од” сонинд нийтлүүлсэн цагаасаа түүхийн нууцад гүн нэвтрэхийг зорьж, “Сэнгүр горхины өглөө”, ”Түгшүүрт аялал”, ”Саран зэв” зэрэг түүх, адал явдлын туужийн номуудаараа уншигчдын танил болсон Монголын Нүүдлийн соёл иргэншлийн а...
урлаг соёл
Цаасан мяралзаан буюу Cartoframma нэртэй инсталляци бол зураач Даниэле Папулигийн ( Daniele Papuli ) гайхалтай арт төсөл юм. Энэхүү нүсэр инсталляци 10.000 гаруй цааснаас бүтсэн бөгөөд тэдгээрийг онцгой аргаар нугалж, ороомгоор эрчилж, урлагийн галерейн шалан дээр гайхалтай давалгаалсан үзэмж бүтээжээ. Цаастай ажиллада...
урлаг соёл
Европт тавтай морил. Ингэж хэлэхийн учир нь “Цагаандариум” галлерейд гуравдугаар сарын 30-нд 16.00 цагт “Европын тэмдэглэлүүд” үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Монголын алдартай дөрвөн зураач болох Ц.Нарангэрэл, Ш.Чимэддорж, Ц.Энхжаргал, Л.Ганболд нарын хамтарсан үзэсгэлэн ийнхүү бэлэн болжээ. Монголын хөдөө, орон нут...
урлаг соёл
Олон удаа хойшилсны эцэст элсэн цөлд алдарт Луврын музейн салбарыг байгуулах ажил эхлэх бололтой. Арабын Нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо байгуулах салбар музейн барилгын ажлыг гүйцэтгэх компанийг хайж эхэлжээ. Улсын өмчит Аялал жуулчлалын хөгжил, хөрөнгө оруулалтын компаниас орон нутгийн сонингууд дээр энэ...
урлаг соёл
Зураач, уран барималч Р.Энхтайвантай уулзахаар 100 айлд байрлах Урлан бүтээх төвийг зорьлоо. Түүний өрөө “А” байрны нэгдүгээр давхарт. Өрөөнд ормогц Манлай баатар Дамдинсүрэнгийн морьтой баримлаас эхлээд Сайн ноён хан Намнансүрэнгийн сууж буй баримал, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Энэбиш агсны хөшөөний загвар, Ерөнхий ...
урлаг соёл
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит ари, романс дуулаачдын улсын IV, олон улсын II уралдаан хэдхэн хоногийн өмнө болж өндөрлөсөн. Уг уралдааны тэргүүн байрт ДБЭТ-ын гоцлол дуучин О.Хүрэлбаатар, чөлөөт уран бүтээлч Б.Энхнаран нар шалгарсан юм. Уралдааны тэргүүн байрын шагналт соёлын т...
урлаг соёл
Зураач уран бүтээлч Д.Батбилэг гурав дахь үзэсгэлэнгээ Уран зургийн галерейд нээлээ. “Are you ready” нэрнээсээ л сонирхол татсан үзэсгэлэнгийн танхимын үүдээр алхануут хэн хүнгүй дуу алдана. Учир нь зураач Даржаагийн Батбилэгийн олон жилийн турш цуглуулсан пянз болон хөгжмийн түүхийн холбогдолтой ховор ном, сонины хайч...
урлаг соёл
Энэ удаагийн ярилцлагынхаа хойморт МЗЭ-ийн гишүүн, зохиолч Сааюугийн Баттулгыг урилаа. Тэрээр саяхан “Ур модны зүүд” номоо өлгийдөн аваад байгаа юм. С.Баттулга Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, Үйлдвэр, урлалын дээд сургуулийг уран барималч, Их Монгол дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр тус тус д...
урлаг соёл
Монголын урчуудын эвлэлээс уламжлал болгон зохион байгуулдаг “Хавар-2012” уран бүтээлийн үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн үзэгчдийн хүртээл болж байна. Үзэсгэлэнг уламжлал ёсоор “Шинэ санаа-шинэлэг бүтээл” уриан дор зохион байгуулах бөгөөд долоо хоног үргэлжлэх юм. “Хавар-2012” үзэсгэлэнд 100 шахам уран бүтээлчийн 150 гаруй б...
урлаг соёл
“Боловсрол суваг” телевиз, “В production”-тай хамтран хэрэгжүүлж буй “Камертон 2” төсөлд нийт 760 оролцогч өрсөлдсөн. Сүүлийн шатанд шилдэг 16 оролцогч шалгаран үлдээд байгаа билээ. “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, продюсер Д.Болдтой үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа “Камертон 2” төслийн талаар...
урлаг соёл
“Big line film” студийн ерөнхий найруулагч З.Батболдтой холбогдож “Өглөөний мэнд”-ийг нь эрэв . Тэрбээр “Гоёлын даашинз”, “Цасан охин”, “Боолын гэрээ”, “Бурхан өршөөг” зэрэг уран сайхны киног найруулсан билээ. Саяхан “Бурхан өршөөг” киног МҮОНТ-ээр гаргасан юм. З.Батболдоос энэхүү киноны тухай болон одоо хийж байгаа “М...
урлаг соёл