news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Өнгөрсөн бямба гарагт Чингисийн талбайд болсон“Best of Classics-Open air” тоглолтын дараа дэлхийн сонгодог хөгжмийн үдэшийг анх удаа үзсэн нийслэлийн нэгэн иргэн “Сонгодог урлаг хол биш юм байна” хэмээн Дуурь, бүжгийн эрдмийн театрын уранбүтээлчдийнхүч хөдөлмөрийг гайхан бишрэхтэй таарсан юм. 21.30 цагт эхэлж гурван ца...
урлаг соёл
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнөөдрийн Засгийн Газрын хуралдаанаар П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанаас Гран при шагнал хүртсэн Г.Ариунбаатарыг 80 сая төгрөгөөр шагнах санал оруулж, батлуулжээ. Мөн Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff singer of the world” у...
урлаг соёл
Үндэсний ууган бүтээл Б.Дамдинсүрэн, Б.Смирнов "Учиртай гурван толгой" дуурийг өнөөдөр буюу 07-р сарын-10 ны өдөр Чингисийн талбайд 22.00 цагаас тоглоно. Гол дүрүүд: ЮНДЭН - Э.Амартүвшин МУГЖ НАНСАЛМАА- Ш.Наранчимэг СТА ХОРОЛМАА - С.Мөнгөнцэцэг МУГЖ БАЛГАН - Ж.Бямбажав ХУДАЛДААЧИН - М.Болд МУГЖ ДУУЧ - Б.Мөнхбаатар ХУУР...
урлаг соёл
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно. Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь у...
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын “Сонгодог пүрэв гариг”-ийн хөтөлбөр үргэлжилж байна. Өнөөдөр буюу долдугаар сарын 16-ны 20.00 цагаас та тус театрыг зорьсноор “Балетын үдэш” өвөрмөц гала концертыг үзэх юм. Энэхүү гала тоглолтод орчин үеийн сонгодог бүжгүүдээс гадна дэлхийд алдартай балетын хэсгүүдээс тусгайлан бэлтг...
урлаг соёл
Монголын дуурийн урлагийн хөшгийг анх нээн тайзнаа 80 гаруй жил эгшиглэж байгаа сонгодог урлагийн сор болсон бүтээл нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг энэ сарын 10-нд буюу өнөөдр 21.00 цагт Чингисийн талбайд үнэ төлбөргүй эгшиглэх гэж байна. “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлчүүд...
урлаг соёл
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болох соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөр Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд: 7 дугаар сарын 10 "Дээлтэй монгол наадам"...
урлаг соёл
"Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг өчигдөр задгай талбайд тоглолоо. Энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улсын Дуу Бүжгийн Эрдмийн Теартын Ерөнхий захирал Ч.М...
урлаг соёл
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр мянган хүүхдийг баярлуулах арга хэмжээг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгад зохион байгуулах гэж байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Наранхүү өрх толгойлсон эхчүүдийн 1000 хүүхдэд зургадугаар сарын 1, 2-ны өдрүүдэд “Ишиг хөөрхөн” үндэсний дуулалт бүжгэн жүжгийг үнэгүй үзүүлэ...
урлаг соёл
УДБЭТ-аас энэ сарыг дуустал Монгол орныг зорин ирж буй гадаадын жуулчдад болон орон нутгаас Улаанбаатарыг хотыг зорих дотоодын жуулчдад зориулсан “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Австри, Монголын уран бүтээлчдийн тоглолтоор эхэлсэн цуврал өнгөрсөн долоо хоногт “Балетын үдэш” сонгодог өвөрмөц ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын хамт олон эх үрсийн баярт зориулан "Онц сурлагатнууд орохыг хориглоно" хүүхдийн мюзикл драмын жүжгийг тоглох гэж байна. Мөн "Бүүвэй" уянгын драмын жүжгийг ганцхан удаа тоглох юм. Зургадугаар сарын 1. 10.00, 12.00 цагт "Онц сурлагатнууд орохыг хориглоно" хүүхдийн мюзикл драмын жүжиг Зургадуг...
урлаг соёл
Ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд та ямар үзвэр үзэхээ төлөвлөсөн үү. УДБЭТ, Түмэн эх чуулга, ҮДБЭЧуулгын тоглолтын хуваарийг хүргэж байна. Монгол оронд ирсэн жуулчид, монголчууддаа ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж зан заншил, ардын урлагаа сурталчилах, Монголын түүхийг харуулсан "Wonder...
урлаг соёл
Монголын театрын хөрсөнд абсурд жүжгүүдийг дэглэн тавьж буй өөрийн гэсэн өнгө төрхийг нээсэн “Блайк бокс” театрын найруулагч М.Боролдойтой театрынх нь тухай ярилцлаа. -Блайк бокс театр Монголын анхны хувийн театр энэ тухайд дэлгэрэнгүй ярьвал? -Блайк бокс Монголын хамгийн анхны хувийн, гэр бүлийн театр. Гэрийнхэн маань...
урлаг соёл
“Киви” хамтлагийн дуучин Ц.Намуунаа анхныхаа бие даасан “One Moment” нэртэй цомгоо гаргажээ. Энэхүү цомог нь нийт таван дуунаас бүрдсэн бөгөөд “Ocean Grey” продакшнтай хамтран ажилласан байна. Тус цомгийн дизайныг дуучин Намуунаа өөрөө санаачлан хийсэн бөгөөд бүх дууныхаа нэрийг мөн өөрөө өгчээ. Дуучин Намуунаа “One Mo...
урлаг соёл
“Гэгээн муза-12” наадмын шилдэг зохиолчоор шалгарсан МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Н.Сүхдоржтой ярилцлаа. -Танд “Гэгээн муза” наадмын шилдэг зохиолч болсонд баяр хүргэе. Шагнал авна гэдэгтээ хэр итгэлтэй байв? -Маш их баярлалаа. Олон түмний минь буян юм даа. “Галдан бошгит хаан” зохиол маань надад өмнө нь “Алта...
урлаг соёл
Ницще нэг өдөр гэрээсээ гараад “Бурхан үхчихэж” гэж хэлжээ. Бурхантай байсан үеийн ертөнцөд хүн бурханд л таалагдахын тулд амьдарч байлаа. Эстетикийн гурван гол төлөөлөгчдийн нэг И.Кант “Critique of Judgement”номондоо: “Гоо сайхан гэдэг хувь хүний үнэлэмж биш, түүнд дүрэм журам бий, дуртай хүн нь муухай эсвэл сайн гэхг...
урлаг соёл
Монголчууд өнө эртнээс эсгийг гэр ахуйдаа хэрэглэж ирсэн ард түмэн. Харин эсгийгээр урлагийн бүтээл хийж, түүгээрээ дамжуулан өвөг дээдсээс өвлөж ирсэн өнө эртний үүх түүх соёлоо сурталчилж буй нэгэн эрхэм хүнийг онцолж байна. Эсгий урлал, эсгий хүүхэлдэйн урлагийн төлөөх хийсэн ажлаараа Юнескогоос талархал дурсамжаар ...
урлаг соёл
"Авьяаслаг Азиуд” тэмцээнд амжилттай оролцож дэд байр эзэлсэн “Хөсөгтөн” хамтлагийн хөгжмийн зохиолч, их хуурч Д.Ариунболдыг зочноор урилаа. Түүнтэй тэмцээний тухай ярилцсан юм. -Сүүлчийн шатны шалгаруулалтын үеэр үзэгчид “Монгол, монгол” гэж хашгираад л. Сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрч байлаа? -Бид бүр их догдолж байла...
урлаг соёл
“Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболортой хэсэг хором ярилцлаа. -Sweetymotion хамтлагийнхан энэ зуныг хэрхэн өнгөрүүлж байна вэ? -Юуны өмнө Монголын ард түмэндээ баяр наадмын мэнд хүргье. Манай хамтлагийн хувьд энэ зун амарч байна. Ц.Сарнай маань шинэ хүнээ хүлээж авсан. Г.Сүндэрээ бид хоёрын хувьд ч мөн хувийн аж...
урлаг соёл
Монгол Улсад гэрэл зураг, дуу дүрсний албыг үүсгэн байгуулсны 80 жилийн ой энэ онд тохиож буй. Түүхэн ойн хүрээнд өрнүүлж байгаа олон төрлийн ажлын нэг нь Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос зохион байгуулсан мэргэжлийн эмэгтэй гэрэл зурагчдын “Бүсгүй мэлмий” үзэсгэлэн. “Blue moon” арт галерейд энэ сарын 23-нд ...
урлаг соёл
ҮДБЭЧ-ын уран нугараач, “Монголжингоо” уран нугараачдын холбооны тэргүүн, Соёлын тэргүүний ажилтан О.Цэцэглэн ирэх долдугаар сарын 4-д “Могойн чуулган” уран бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байгаа билээ. Ингээд уран нугараач О.Цэцэглэнтэй ярилцлаа. МОНГОЛ УРАН НУГАРАЛТ ЯМАР ГАЙХАМШИГТАЙ ЮМ БЭ ГЭДГИЙГ ХАРУУЛАХ ЗОРИЛ...
урлаг соёл
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд: 7 дугаар сарын 10 "Дээлтэй монгол наадам" – Чингисийн талбайд 7 дугаар сарын 10 "Учиртай гурван толгой" – Чингисийн тал...
урлаг соёл
“Монголын гайхамшигт урлаг” тоглолт Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд анх удаагаа боллоо. Энэ тоглолтонд нийслэлийн найман дүүрэг, Налайх хотын уран бүтээлчид болон эх орныхоо нэрийг олон улсад өндөрт өргөж яваа “Хөсөгтөн” хамтлагийнхан оролцсон юм. “Авьяаслаг Азичууд” шоунд эх орныхоо нэрийг дуурсгасан “Хөсөгтө...
урлаг соёл
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй соёл урлагийн үйл ажиллагаанууд зохигдож байгаа билээ. Өнөөдөр буюу долдугаар сарын 14-ний 21.00 цагаас Чингисийн талбайд "Ulaanbaatar swing night" фестиваль болно....
урлаг соёл
Сонсогчдын дунд хит болсон "Love the Way You Lie" дуун дээр хамтарч ажилласан рэппэр Эминем, дуучин Рианна нар дахин шинэ цомог гаргажээ. Тэдний шинэ уран бүтээл нь "The Monster" нэртэй бөгөөд өчигдрөөс /2013.10.28/ цацаж эхэлсэн байна. "The Monster" сингл нь Эминемийн “The Marshall Mathers LP 2” цомгийн дөрөв дэх дуу ...
урлаг соёл
Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд цөөнгүй соёл урлагийн үйл ажиллагаанууд зохигдож байгаа. Өчигдөр буюу долдугаар сарын 11-ний үдэш монголын рок попын бүх одод Чингисийн талбайд чуулж, наадамчин олонд баяры...
урлаг соёл
Дарсаар хөрөг зураг зурдаг зураач Э.Мягмардоржийн бүтээл сүүлийн үед уран зураг сонирхогчдын анхаарлыг татаж байгаа гэнэ.Тэрбээр хөрөг зургийгтухайн хүний орд болон ивээл цэцэг зэрэг бусадбэлгэдлүүдтэйнь хамтатган зурдаг байна. Ингээд түүний хөтлөн явуулдаг "Wine art"хуудсаасзургуудыг хүргэе.
урлаг соёл
Уран бүтээлч, гэрэл зурагчин Д.Амараагийн “Дарьганга нутгийн өнгө” номын нээлт, гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Занабазарын музейд дэлгэгдлээ. Тэрбээр төрж өссөн Дарьганга нутгийнхаа үзэсгэлэнт байгаль, хүмүүсийн аж амьдрал, түүх соёл, зан заншлыг харуулсан хоёр жилийн турш авсан гэрэл зургуудаа дэлгэж байгаа нь энэ юм...
урлаг соёл
АСЕМ-ын 20 жилд зориулсан гэрэл зургийн олон улсын уралдааны талаар АСЕМ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад бэлтгэх ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа. -Гэрэл зургийн уралдаан хэзээ эхлэх юм бэ? -Ази, Европын дээд хэмжээний уулзалтын гишүүн орны мэргэжлийн гэрэл зурагчдын...
урлаг соёл
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд хотын өнгө үзэмжийг зурган тохижилтоор гоёх зорилготойгоор 127 метр квадрат талбайд 3D зургууд зурж байна. Төв шуудангийн баруун тал, Чингис хааны талбайн баруун урд цэцэрлэг, талбайн баруун тал Төв шуудангийн хана, Талбайн зүүн урд ...
урлаг соёл
Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд “JCI” Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна. Фото зургийн уралдаан нь цагдаагийн байгууллагын ажил албаны онцлог...
урлаг соёл
Улаанбаатар хотын цагдаагийн газраас “НАЙРСАГ УЛААНБААТАР-ИНЭЭМСЭГЛЭХ МОНГОЛ” аяны хүрээнд JCI Монгол байгууллагатай хамтран “ЦАГДААГИЙН ИНЭЭМСЭГЛЭЛ” сэдэвт фото зургийн уралдааныг иргэд, цагдаагийн алба хаагчдын дунд 1 сарын хугацаатай зарлаж байна. Фото зургийн уралдааныг зохион байгуулснаар цагдаагийн байгууллагын а...
урлаг соёл
Чавесын Twitter дэхь хуудас Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавесын Twitter дэхь хуудасны 3 сая дахь захиалагч болсон 19 настай Наталиа Вальдивьесод байшин бэлэглэжээ. Азтай эмэгтэй өөрийн төрсөн Маргарита арал дээрх байшингийн эзэн болсон байна. Бүсгүй ерөнхийлөгчийн микроблогт 5 сарын 28-нд бүртгүүлснээс хойш тун удалгүй...
урлаг соёл
mamiverse.com Америкийн конгрессын гишүүн, ардчилсан намын Эдвард Марки болон бүгд найрамдахын Жо Бартон нар Facebook нийгмийн сүлжээний тэргүүн Марк Цукербергт хандсан захидлаа нийтэлжээ. Үүнд тэд дээрх үйлчилгээ 13-аас доош насны хэрэглэгчдэд нээлттэй болж байгаад санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна. Захиаг төлөөл...
урлаг соёл
Фото © Shanghaiist БНХАУ-ын эрх баригчид бээжингийн төв талбай Тянь Ань Минд 23 жилийн өмнө болсон үйл явдалтай холбоотой хайлтын үр дүнг бүхэлд нь хаасан байна. 1989 онд яг 23 жилийн өмнө энэ талбайд хятадын зэвсэгт хүчин оюутны жагсаалыг галт зэвсгээр нухчин дарсан билээ. Жишээ нь, “64” (6 сар, 4), “23”, “лаа”, “хэзэ...
урлаг соёл
Apple 1-ийн эх хавтан. Фото venturebeat.com Apple компанийн анхны компьютер Нью Йорк дахь Sothеbey’s-ийн дуудлага худалдаагаар 374 мянган ам долларт зарагдсан нь анхны үнэлгээнээсээ хоёр дахин их үнэд хүрсэн хэрэг юм Энэ загварыг анх 1976 онд худалдаанд гаргаж байсан билээ. Худалдаанд тавигдсан багцад эх хавтан, процес...
урлаг соёл
Samsung-гийн албан сайтаас Калифорнийн шүүгч Люси Кох АНУ-д Samsung Galaxy Nexus смартфоны худалдаанд түр хориг тавьсан тухай AP мэдээллээ. Ингэснээр энэ төхөөрөмж нь iPhone-ийг хуулбарласан гэсэн Apple компанийн шаардлага биелэгдсэн гэсэн үг. Энэ нь Apple-ийн Samsung-тай хийсэн зохиогчийн эрхийн дайнд зөвхөн долоо хон...
урлаг соёл
Фото ©AFP Хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг рекламны зорилгод ашигласан талаарх шүүх ажиллагаанд Facebook ялагдсан тухай Reuters мэдээллээ. Шүүхийн шийдвэрээр нийгмийн сүлжээ буяны зориулалтаар 10 сая доллар зарцуулах юм байна. 2012 оны 5 сард Калифорнийн шүүх хувийн мэдээллийг нь “Ивээн тэтгэгчтэй мэдээ” (Sponsored S...
урлаг соёл
Поп хатагтай Б.Сарантуяа цахим хуудастай болжээ. Фенүүдтэйгээ үргэлж хамт байхын тулд шинэ мэдээ мэдээлэл, шинэ цомог, уран бүтээлийн мэдээллийг багтаасан энэхүү цахим хуудсандаа тэрбээр удахгүй Америкт хийх тоглолтын хуваариа нийтэлжээ. Б.Сарантуяагийн хуучны хитүүд болоод шинэ содон бүхнээ хуваалцах www.sarantuya.mn ...
урлаг соёл
Монголын нүүдэлчдийн үндэсний сонгодог, уламжлалт соёлын биет бус өвийн ховор хосгүй төрөл, зүйл болох Монгол Алтайн Урианхайн цуур хөгжим, цуурдах урлаг нь үеэс үед өвлөгдөн уламжлагдсаар ирсэн боловч, өнөө цагт өвлөн уламжлагч эзэнтэйгээ хамт мартагдан алга болж, устах нөхцөл байдалд хүрээд байгаа. Өнөөдрийн байдлаар...
урлаг соёл
“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Жамъяны нэрэмжит “Мэргэжлийн морин хуурчдын олон улсын IV уралдаан”-ыг зохион байгуулж байна. Уралдаан 07 дугаар сарын 06-наас 09-ний өдрүүдэд Соёл, урлагийн их сургуулийн Оюута...
урлаг соёл
Монголын сонгодог урлагийн түүхэнд тодоор бичигдэн үлдэх үйл явдал энэ жил тохиож байна Дөрвөн жилд нэг удаа зохиогддогтоо ч бус, цар хүрээ үнэлэмжээрээ “Дэлхийн сонгодог урлагийн олимп” гэгдсэн ОХУ-ын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит Олон улсын сонгодог урлагийн наадамд Монгол Улсын гавьяат жүжигчин, гоц...
урлаг соёл
“Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээнд оролцож дэлхий дахинаа монгол ардын урлагаа болоод эх орныхоо нэрийг цуурайтуулж шүүгчид,үзэгчдийг бишрүүлж чадсан "Хөсөгтөн" хамтлагийн залуус Чойжин ламын сүм музейтэй хамтран“Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүнийгөнөөдөр зохион байгуулахаар болжээ. Энэхүү “Шөнийн ...
урлаг соёл
Соёл Урлагийн Их сургууль (СУИС), БНСУ-ын МЕТАА компани, Монголын урлагийн зөвлөл (МУЗ), хамтран Монголын үндэсний соёл урлагийг гадаад дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилготой “Соёлын наадам” нүүдэлчний наадмыг найм дахь жилдээ зохион байгуулах гэж байна. ...
урлаг соёл
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд болох соёл урлагийн арга хэмжээний хөтөлбөр Тулгар төрийн 2224, Их монгол улсын 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд дараахь соёл урлагийн үйл ажиллагаанууд болно. Үүнд: 7 дугаар сарын 10 "Дээлтэй монгол наадам"...
урлаг соёл
Ховд нутгаараа овоглодог дөрвөн залуу дуучид болох СТА Б.Мөнхтөр, Н.Төмөрсүх, Б.Гомбо-Очир, Ц.Бизъяа нар П.Даваасамбуугийн шүлэг УГЗ Ц.Пүрэвхүүгийн хөгжим “Ховдын бүсгүй” дууныхаа клипийг наадмын бэлэг болгон нутгийн бүсгүйчүүддээ зориулан өргөн барьжээ. Мөн тэд хамтран Ш.Гүрбазарын шүлэг Т.Сэр-Одын хөгжим “Ховд нутгий...
урлаг соёл
Энэ долоо хоногт Увс аймагт баруун бүсийн наадам, Сүхбаатар аймагт зүүн бүсийн даншиг, Өвөрхангайд Занабазарын 380 жилийн ой, Өмнөговьд говийн бүсийн наадам болох билээ. Тэгвэл Увс аймгийн ойн баяр наадмын арга хэмжээнд Улсын Филармонийн уран бүтээлчид “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолтыг толилуулах а...
урлаг соёл
Монголд “Дэлхийн мисс 2008” тэмцээний дэд байрны шагналт Энэтхэг улсын мисс Парвати Омакуттан зочлоод байна. Нуруулаг, хар өнгийн хувцасаар гоёсон бага зэргийн биеэ барьсан шинжтэй тэр зогсоно. Дэлхийн миссийн дэд байрны шагналт Энэтхэгийн гоо бүсгүй, жүжигчин эмэгтэйтээ уулзаж ярилцахад сонирхолтой байсан шүү. Ингээд ...
урлаг соёл
“Гоодаль” сэтгүүлийн зурагчин Н.Галбадрах сэтгүүлийнхээ есөн жилийн ойг угтан бие даасан “Fashion” үзэсгэлэнгээ гаргах гэнэ. Загварын зургаар дагнасан үзэсгэлэн урьд нь гарч байгаагүй бөгөөд энэ төрөлдөө анхдөгч болж байгаа юм. Гэрэл зурагчин Н.Галбадрах мөн тус үзэсгэлэнгийнхээ дараа хөрөг зургийн үзэсгэлэн гаргах төл...
урлаг соёл
Урин дулаан цаг ирж, Монгол орныг зорих жуулчдын тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Тэгвэл тэдэнд зориулсан үзвэрүүдээ Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олон эхлүүлэхэд бэлэн болжээ. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолт нь Монгол ёс, зан заншил, өв соёлын гайхамшгийг урлагаар дамжуулан сурталчилахыг зорьж буй. У...
урлаг соёл
Үүдээр ороход зураач Б.Содномдаржаа “Хөх салхи” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ зочдод тайлбарлаж, цаашилбал үндсэн зааланд хөгжим эгшиглэн, зочдыг хөнгөн зууш, халуун дарсаар дайлж байлаа. “Ethnosphere” үндэсний соёл урлагийн нэгдсэн төслийн нээлт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 28-нд МҮХАҮТ-д болсон нь энэ. “Ethnos...
урлаг соёл
“Сайхан бие” гэрэл зургийн үзэсгэлэн тун удахгүй урлаг сонирхогчдын хүртээл болох аж. Уг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд нь урлаг сонирхогчдод өөрийн болон бусдын гоо сайхныг дахин шинээр харах боломжыг олгож, эмэгтэй хүний байгалийн өнгийг харуулах гэнэ. Тус гэрэл зургийн үзэсгэлэн нь зургадугаар сарын 14-22-ны хүртэл ...
урлаг соёл
Италийн жүжигчин Моника Белуччиг манай гаригийн хамгийн гоо үзэсгэлэн төгс бүсгүй гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Өдгөө 50 настай ч кино, загварын ертөнцөд гялалзсаар яваа Моника Белуччиг үзэгчид “The Apartment”, “Малена” зэрэг киноны дүрээр сайн мэднэ. Тоглосон кино нь шүүмжлэл дагуулж, папаррациуд хаа явсан газар нь...
урлаг соёл
Монголын утга зохиол судлаач, нэрт орчуулагч Саймон Вэкхам Смит Монголын модернист яруу найрагч Ц.Ойдовын "Хар галавын төгсгөл" хэмээх яруу найргийн номын орчуулгаараа Пэн байгууллагын Орчуулгын Сангийн шагналыг хүртсэн тухай Америкийн Пэн байгууллага албан ёсны сайтдаа мэдээлжээ. Сонирхолтой нь1970-д онд утга зохиолын...
урлаг соёл
Монголын хамгийн анхны киноны төрөлжсөн Moviebox суваг нь өнгөрсөн 7 хоногийн даваа гарагаас буюу 2-р сарын 23-ны өдрөөс эхлэн шинэ хөтөлбөрийн дагуу үзэгч та бүхэнд хүрч эхэлсэн билээ. Шинэчлэлийн хүрээнд дэлхийд нэр хүндтэй кино продакшнууд болох АНУ-ын Warner Bros, Канадын CBS, Английн ITV, Оросын Централь Партнерши...
урлаг соёл
Эзэн Чингис хааны намтар оршоосон монгол тулгатны түүхэн их туурвил “Монголын Нууц Товчоо” хөлгөн судрыг түүхч, уран бүтээлчид олон янз хувилбараар толилуулсаар байгаа билээ. Дэлхий даяар тархан суурьшсан монголчууд “Монголын Нууц Товчоо”-г төрөл бүрийн цаасан дээр хэвлэхээс гадна мод, чулуу, даавуу, торго, үнэт метал ...
урлаг соёл
Энгийн бөгөөд өөртөө итгэлтэй, омог бардам хүмүүс бол зохиолчид. Яагаад гэхээр тэд дандаа бусдын өмнөөс уйлж, баярлаж, шатаж, шаналж явдаг атлаа тэрэндээ огтхон ч харамсдаггүй харин ч урамшаад явдаг. Үнэндээ хүмүүс уран зохиолгүйгээр амьдарч чаддаггүй гэдгээ огтхон ч ойлгодоггүй. Талхгүй бол хэд хонож болдог юм бүү мэд...
урлаг соёл
Ласло Краснахоркаи. Фото : Matt Dunham / AP Унгарын зохиолч Ласло Краснлхоркаи ( Laslo Krasznahorkai) Букерийн олон улсын шагналд ялжээ гэж тавдугаар сарын 20-нд Reuters мэдээлжээ. Өдгөө 61 настай зохиолч “Эсэргүүцлийн меланхоли”, “Си-ван-му энд бидний дунд байна”, “Шулмын танго” нэртэй романуудаараа уг шагналыг авлаа....
урлаг соёл
Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас “Монгол Улсад нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан “Нисэх хүчин-90 жил” сэдэвт утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах уралдааныг нэг сарын хугацаанд зарлаж, дүнгээ гаргалаа. Уралдааны зорилго нь Нисэхийн салбар үүсч хөгжсөний 90 жилийн түүхэндээ Монгол Улсын т...
урлаг соёл
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн шинэ бүтээл “Үүлэн хээтэй орчлон” роман хэвлэгдэж, Интерном их дэлгүүрт нээлтээ хийлээ. Энэ нь 2010 онд хэвлүүлсэн “Домогт Ану хатан”-ы дараа хэвлэгдэж буй томоохон бүтээл, зохиогчийн хоёр дахь роман нь юм. Интерном дэлгүүрийн үүднээс эхлээд хоёрдугаар давхрыг хүртэл шинэ номын зурагт хуудсаар ...
урлаг соёл
Уран бүтээлчид болон уран бүтээлийн тухай шүүн тунгааж бичнэ гэдэг миний хувьд зүгээр өөрийнхөө эрхээр уран бүтээл туурвихаас илүү бэрхтэй санагддаг юм. Үүний учир нь юу вэ хэмээвээс хүмүүний оюун ухааны дээд нь шинжлэх ухааны үүднээс авч үзвэл тооны ухаан байдаг бол урлаг, утга зохиол талаасаа хүний оюун ухааны мэргэн...
урлаг соёл
“Киви”-гийн халуухан бүсгүйчүүд фенүүдээ баярлууллаа. Багагүй хугацаанд шинэ уран бүтээлээр фенүүдтэйгээ мэндчилээгүй байсан тэд “Хайр нь арыг нь даана” нэртэй шинэ клипээ саяхнаас цацлаа. Э.ТЭКҮ
урлаг соёл
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Шинжлэх ухааны академтэй хамтран БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын “Цаг үе ба бодрол” хэмээх номын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү номыг академич, доктор, професор М.Шагдарсүрэн монгол хэлнээ орчуулсан байна. Тус арга хэмужээнд УИХ-ын гиш...
урлаг соёл
-“Алтан өд” наадмын шагналт, “Дайсику”, “Амуль” роман, туужаараа уншигчдын танил болж, “Дурлалын золиос” киногоороо “Улаанбаатар” кино наадмын шилдэг кино зохиолч шагнал хүртэж байсан зохиолч, сэтгүүлч Н.Бадамжавын “Диваажингийн зун” өгүүллэгийг хүргэж байна- -Ганцхан зоосоор шүү. Юуг ч ганцхан зоосоор худалдана гэнэ -...
урлаг соёл
-Бид Монголоос Нобелийн шагналтан төрүүлэхийн төлөө ажиллах ёстой- Гайгүй боловсролтой, соёлтой гэж харагддаг, төрд ч, хувийн хэвшилд ч ажилладаг хэд хэдэн хүн “Соёлоо хамгаалалгүй яах вэ. Харин урлагт төрөөс хөрөнгө зарна гэж юу байдаг юм бэ. Дуулж, хуурдаж, бүжиглэж, кино хийж, эсвэл зураг зурж өөрөөр хэлбэл маш амар...
урлаг соёл
Саяхан болж өнгөрсөн Венецийн биеннальд манайхаас анх удаа хоёр зураач оролцов. Энэ тухай би замын тэмдэглэл хийж МҮОНТВ-ээр гаргасан. Олон хүн манай дүрслэх урлаг дэлхийн хаанааявна? гэж их асуух юм. Харж л байя! Энэ үг их гүн , тайвантулахтайүг санагддаг. Нэгэн эр, эр хүн болж эсгий сунаад эхнэр болох хүнээ дагуулан ...
урлаг соёл
Талд унасан дөрвөн бэрх, аавынх юмуу гэмээр том гутал, өнгөрснийг сануулж, хэн нэгнийг харуулдах “Самгалдай”. Энэ бол Хүй долоон худагт найм дахь жилдээ буудалласан Соёлын наадмын гурван өнгө. Гар урлал, аман урлаг, уран бичлэг, үндэсний өв соёлын өртөөгөөр наадамчид зочилж, зарим нь анх удаа шагайн харваатай танилцаж,...
урлаг соёл
Хүмүүсийн дунд “Энэ сарын 21-нд од гаригийн тохиол болно. Дэлхийг харанхуй нөмөрнө гэсэн цуу яриа тархаад байгаа. Үүнийг няцааж хүмүүст эерэг энерги бэлэглэх зорилгоор Монгол бөө мөргөлийн “Дүнгэр” төвийн тэргүүн зайран, яруу найрагч Д.Бямбадорж “Онгодын дуудлагатай хөөмэйн түрлэг” цэнгүүнийг өнөөдөр Монгол бөхийн өргө...
урлаг соёл
“Нарыг бас Лхагвааг хайрла. Аль аль нь өнөөдөр ч эсэн мэнд байна...” Facebook-т Tayar Bayar ингэж бичжээ. “Харанга”-ын Лхагваа бол фэнүүддээ, өөрийн үнэнч сонсогчдодоо ийм өндрөөр таашаагддаг дуучин. Өнөөдөр түүний төрсөн өдөр. Сэтгүүлч Б.Цацрал: “Сар шиг холын газарт дасахгүй гээд яах вэ” Мөнгө хөөн нутгаа орхин гарса...
урлаг соёл
И.Нарангэрэл: Энэ сумын нутагт байгаа соёлын Өвийг жинхэнэ манаж байгаа хүмүүс бол Оюу Толгойчууд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Соёлын төвийн эрхлэгч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ичинхорлоогийн Нарангэрэлтэй уулзаж ярилцлаа. Та хөдөөд соёлын үрийг олон жил тарьсан байх. Одоо ч энэ ажлаа хийсээр яваа юм байна...
урлаг соёл
Театр урлаг судлаач, яруу найрагч О.Цэцэглэн: -Монголд часхийсэн урлаг судлаач, тэр дундаа кино, театр судлаач байдаггүй юм байхдаа гэж сэтгүүлчийн хувиар сүүлийн жил орчим бодолхийлж, битүүхэн эрж явахдаа тантай санамсаргүй учралаар дайралдсандаа баярлаад ханахгүй нь. Ёстой нөгөө ангасан талд алгын чинээ үүл гарч боро...
урлаг соёл
Банзрагчийн Тунгалаг гэж жүжигчнийг Монголын урлагт хөтөлж ирсэн хүн нь гавьяат жүжигчин Ө.Эрэнцэнноров. Тамирын хөвөөнөөс нийслэлд ирж театрын хүн болсон тэрбээр урлагт 40 гаруй жил зүтгэж яваа нэгэн юм. Монголын Урлагийн ажилтны холбооны гүйцэтгэх захирал, гавьяат жүжигчин Б.Тунгалаг дэлхийн сонгодгуудыг, олон сайхан...
урлаг соёл
Энэ жил Монголын соёл урлаг тэр дундаа сонгодог урлагийн ертөнцөд хоёр том үйл явдал тохиов. Өнгөрч буй жил хойд хөршийн “Гранд” театруудын буюу дэлхийд балетын урлагаар тэргүүлэгч Оросын балетын “Большой театр”, “Марийнский театр”, В.Гордеевийн “Русский балет”, “В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит театр”, “Новосибирск...
урлаг соёл
Роберт Михелсоны уран бүтээлийг урьд өмнө бид бүхний харж байсан шилэн баримлуудтай зүйрлэхийн арга байхгүй. Нохой, муур, загас, морь, гүнж, бүжигчин гээд дандаа л хуучирсан пянз. Зураачийн гайхалтай бүтээлийг үгээр дүрслэх хэцүү... Дэндүү нарийн, туяхан, эмзэг, чамин... Барималч 1951 онд төрсөн. 20 наснаасаа шил үлээх...
урлаг соёл
Өнгөрсөн сард болсон Кино Академийн шагнал гардуулах “Оскар”-ын ёслолын дуулиан намжаагүй байхад ирэх жилийн наадмын тов гарлаа. 2013 оны “Оскар” хоёрдугаар сарын 24-нд болохыг зарлав. Хоёрдугаар сарын сүүлчийн ням гаригийг сонгон энэхүү нэр хүндтэй арга хэмжээг явуулдаг уламжлалыг энэ удаа ч мөн дагав. Харин нэгдүгээр...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг хүргэж байна. “Интерном” номын их дэлгүүрийн бестселлер Уран зохиолын бестселлер 1. “Сорхугтани” - Б.Сарантуяа 2. “Ногоон нүдэн лам” - Ц.Оюунгэрэл 3. “Галаар наадагсад” - Сүзаань Коллинз 4. “Бид амьд хүмүүс” - Айн Ренд 5. “Домогт Ану хатан” - Б.Шүүдэрц...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногт хамгийн олон хувь борлогдсон номын жагсаалтыг хүргэж байна. “Интерном” номын их дэлгүүрийн бестселлер “Сорхугтани”-Б.Сарантуяа “Ногоон нүдэн лам”-Ц.Оюунгэрэл “Галаар наадагсад”-Сүзаань Колинз Бид амьд хүмүүс”-Айн Рэнд “Домогт Ану хатан”-Б.Шүүдэрцэцэг “Сэтгэлийн анир”-Б.Шүүдэрцэцэг “Өлсгөлөн тулаан...
урлаг соёл
Хавар болгон шинэ мэдрэмжээр дүүрэн байдаг. Ирж яваа цагийн нялх үнэр, сэтгэл зүрхэнд шинэ уур амьсгал, сайхан эрч хүч бэлэглэх найраг эгшгийн үдэш айсуй. Энэ сарын 18-нд “Тусгаар тогтнолын ордон”-д 16.00 цагт үе тэнгийн долоон уран бүтээлч бүсгүй хамтран “Хаврын урилга” яруу найргийн сонгодог үдшийг хийх гэж байна. Эн...
урлаг соёл
“A sound” хамтлагийн залуус “Зуун наст”, “Release” цомгуудад багтсан дуунуудаа шинэ тоглолтдоо дуулахаар зэхжээ. Энэ тоглолтын хугацаа саяхныг болтол тодорхойгүй байсан ч одоо бол есдүгээр сарын 13,14-ний өдөр Соёлын төв өргөөнд 19.00 цагаас тоглох нь тодорхой болсон байна. Дуурь, бүжгийн эрдмийн театрын симфони найрал...
урлаг соёл
Энд надтай учирсан амьтан бүгд Янагуухь үзэгдлийн дороос тонилмаань Утгыг онох болтугай... Данзанравжаа Зохиолч, яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн “Гэгээнтэн” эсээ роман хэвлэгдэн гарч, уншигчдын анхаарлын төвд байгаа билээ. Романы тухай манай утга зохиолын хүрээний шилдэг хөтөч шинжээчид болох Ч.Билигсайхан, Д.Галбаатар, С...
урлаг соёл
Драмын урлагийн хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр” хоёр дахь уран бүтээлийнхээ нээлтийг энэ сарын 10-нд хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Тэд шинэ уран бүтээлийнхээ постерыг дэлгэлээ. “Мөрөөдлийн театр” энэ удаад дэлгэцийн бүтээлд хүч үзэхээр “Ээжийн дайсан” инээдмийн уран сайхны киног бүтээжээ. “Image” студи, “...
урлаг соёл
Оросын алдарт дуучин Виктор Цойг мэдэхгүй, түүний гайхалтай сайхан дуунуудыг сонсож үзээгүй хүн ховор биз ээ. Тэрээр одоогоос 23 жилийн өмнө /наймдугаар сарын 15-ны өдөр/ ослын улмаас сая сая шүтэн бишрэгчдээ орхин одсон юм. Виктор Цойн уран бүтээлийг сонсогчид, Монголын шүтэн бишрэгчид нь түүнийг эргэн дурсахаар шийдж...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “Dr.Seuss The Lorax” кино долоо хоногт $38,846,020 ам.долларын ашиг 2. “John Carter” кино долоо хоногт $30,180,188 ам.долларын ашиг 3. “Project X-2012” кино долоо хоногт $11,142,103 ам.долларын ашиг 4. “Act of Valor” кино долоо хоногт ...
урлаг соёл
Драмын урлагийн хамгийн отгон театр болох “Мөрөөдлийн театр” хоёр дахь уран бүтээлдээ оржээ. Тэд энэ удаад дэлгэцийн бүтээлд хүч сорихоор шийдсэн байна. “Image” студи, “Милл” энтертайнменттай хамтран Мөрөөдлийн тетар анхны дэлгэцийн бүтээлээ “Ээжийн дайсан” нэртэйгээр тун удахгүй хүргэх нь ээ. Тус уран сайхны киноны ав...
урлаг соёл
Холливудын нэрт жүжигчин Барбра Стрейзанд “Gypsy” нэртэй мюзикл кино найруулахаар ажилдаа орчээ. Киноны хоёр дахь найруулагчаар Жоэл Силвер ажиллах юм байна. Тэрээр “Шерлок Холмс: Сүүдрийн тоглоом”, ”Матрица” болон ”Хатуу самар” зэрэг киног найруулж байжээ. Мюзикл кино нь тайчигч Жипси Роуз Лигийн тухай өгүүлсэн 1959 о...
урлаг соёл
HBO кабелийн суваг морин уралдааны тухай “Аз” цуврал киноны зураг авалтаас татгалзлаа. Энэ нь зургийн явцад гурван ч морь үхсэнтэй холботой гэж Reuters мэдээлж байна. Кинонд Дастин Хоффман, Ник Нолти зэрэг алдартнууд тоглож байсан юм. Аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж байгаагаас үл шалтгаалан зургийн хэсэг морьдыг эр...
урлаг соёл
“Ядуусын хорооллын саятан” нэртэй Энэтхэг кино 2009 оны “Оскар”-аас найман төрөлд шагнал хүртэн дэлхий даяар дуулиан тарьж байсан. Уг киноны гол дүрийг бүтээсэн тэр үеийн тарчиг амьдралтай ядуу охин, харин өнөөдөр алдартай жүжигчин болсон Рубина Али амжилтын замаа бас нэг шатаар ахиулах гэж байна. Тэрбээр Холливудын од...
урлаг соёл
Уншигч та бүхэндээ нэгэн цоо шинэ дэлгэцийн бүтээлийг танилцуулж байна. Энэ нь "Focus Film" студи, "Herub" энтертайнментийн хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн уран сайхны кино юм. Гантөгс гэгч залуу хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн хөдөө нутгаа орхин хотод ирнэ. Тэрээр Монголд хэзээ ч гарч байгаагүй даатгалын цоо шинэ ү...
урлаг соёл
Францын нэрт жүжигчин Жерард Депардье секс дуулианд холбогдсон ОУВС-гийн тэргүүн асан Доминик Стросс-Каны тухай кинонд тоглохоор гэрээ байгуулсан гэнэ. Тэрбээр Швейцарийн “RTS” телевизэд өгсөн ярилцлагадаа Стросс-Каныг ичгүүргүй Франц хүн гэж тодорхойлжээ. Жерард Депардье “Би түүнд дургүй. Тийм учраас түүний дүрд тогло...
урлаг соёл
“Монгол кино” групп, ӨМӨЗО-ны “Нүүдэл соёл” кино компанитай хамтран бүтээсэн “Аравт” түүхэн уран сайхны кино бэлэн болжээ. Үзэгчдийг багагүй хүлээлгэсэн тус киноны нээлт ирэх дөрөвдүгээр сарын сүүлээр “Тэнгис” кино театрт болох юм. “Аравт” киноны зохиолыг “Монгол фильм” группын уран бүтээлч Н.Эрдэнэ бичиж, найруулагчаа...
урлаг соёл
Кино академийн шагналыг гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд хүртсэн Ираны “Салалт” кино өчигдөр Хонконгод болсон Азийн кино наадмаас дөрвөн төрөлд шилдгийн шагнал хүртлээ. Шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол, шилдэг эвлүүлэгчийн шагналыг тус тус Ираны уран бүтээлчид хүртсэн байна. “Салалт” кино таван т...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “21 Jump Street” кино долоо хоногт $36,302,612 2. “Dr. Seuss" The Lorax” кино долоо хоногт $22,764,760 3. “John Carter” кино долоо хоногт $13,569,795 4. “Project X (2012)” кино долоо хоногт $4,044,159 5. "Act of Valor” кино долоо хоног...
урлаг соёл
“Х-Түц” хамтлагийн жүжигчин Т.Бархүүгийн тоглосон “Худалч залуу” инээдмийн шинэ кино өнөөдөр “Тэнгис” кино театрт 17.00 цагт албан ёсны нээлтээ хийх гэж байна. “Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хамтын бүтээл “Худалч залуу” инээдмийн киноны гол дүрд жүжигчин Т.Бархүү, “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдлийн захирал...
урлаг соёл
“Хэрэв бид зардлаа багасгахгүй бол дампуурна. Энэ бол өвчтэй хүн амьд үлдэхийн тулд гашуун эм уухтай адил зүйл. Бид улс орноо хэрхэн сүйрэхийг харахын төлөө сонгуульд ялах шаардлагагүй”. Энэ бол Маргарет Тетчэрийн тойрон хүрээлэгчдэдээ хандаж хэлсэн үг. Консерватив намын гишүүд мөнгө хэмнэхийн төлөө төрсөн мэт аягладаг...
урлаг соёл
“Худалч залуу” инээдмийн уран сайхны кино өчигдөр “Тэнгис” кино театрт албан ёсны нээлтээ хийлээ. Ар араасаа төрж буй дэлгэций олон бүтээлийн нэг болон үзэгчдийн хүртээл болсон энэ инээдийн киноны онцлог нь тэр бүр тайз, дэлгэцнээ нэг дор харагдаад байдаггүй хошин урлагийн төлөөлөл болсон авьяаслаг жүжигчдээр баг бүрдү...
урлаг соёл
“Цагийн тоосонд бүдгэрсэн түүхэн үнэнийг таньд хүргэнэ” уриатай баатарлаг долоон залуугийн тухай кино нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ. Дэлгэцнээ амилсан цагаасаа үзэгчдийг шууруулаад байгаа “Долоон бурхан харвадаггүй” кино хөдөө орон нутгийн үзэгчдээ ч мартсангүй. Одоогийн байдлаар Завхан, Дархан, Эрдэнэт, Дорнод ...
урлаг соёл
Өчигдөр Лондонд 3D хувилбараар шинэчлэгдсэн “Титаник” киноны нээлт боллоо. Тус киноны найруулагч Жэймс Камерон, гол дүрийн жүжигчин бүсгүй Кэйт Уинслит нар нээлтийн улаан хивсний ёслолд оролцов. 1997 онд бүтээгдсэн уг киног “Титаник” онгоцны сүйрэл болсны 100 жилийн ой өнөө жил тохиож буйд зориулан хийсэн байна. “Энэ к...
урлаг соёл
Ирэх долоо хоногт зураг авалтаа эхлэх “Ану хатан” кино группийнхэн Япон, Ану-д захиалан үйлдвэрлүүлсэн “Canon” брэндийн “ЭОС CИ-300 КИИО” маркийн мэргэжлийн камер оруулж иржээ. Түүнчлэн кино камераар авах боломжгүй хүнд зураглалуудыг нарийвчлан авах зориулалттай бичил камерыг ч мөн авчирсан байна. Энэ нь “Canon”-оос 20...
урлаг соёл
Сүүлийн 20-иод жилийн туршид томоохон, даацтай кино бүтээлүүдийг уран бүтээлчдээс нэхсээр, үгүйлсээр ирсэн.Үзэгчдийн удтал хүлээсэн хүлээлтийг “Долоон бурхан харвадаггүй” бүтээл чанар чансаагаараа нөхөж чадлаа.1921 оны үйл явдал бол Монголын түүхэнд чухал байр эзлэх үйл явдал болсон юм. Ардчилсан Монголын өдий зэрэгтэй...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “The Hunger Games” кино долоо хоногт $152,535,747 ам.долларын ашиг 2. “21 Jump Street” кино долоо хоногт $20,471,187 ам.долларын ашиг 3. “Dr. Seuss" The Lorax” кино долоо хоногт $13,182,045 ам.долларын ашиг 4. “John Carter” кино долоо ...
урлаг соёл