news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
“Домог” хамтлаг Aвстрийн Вена хотод зохиогдсон нэрт хөгжмийн зохиолч Ф.Шубертийн нэрэмжит олон улсын хөгжимчдийн наадамд амжилттай оролцож хос гранпри хүртжээ хэмээх баяртай мэдээг бид цаг алдалгүй уншигчдадаа дуулгаж байсан билээ. Тэд өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд мэдээлэл хийн холын наадмын сонино...
урлаг соёл
Попын гүнж өргөмжлөлт Бритни Спирс “Ooh La La” нэртэй шинэ синглээ цацлаа. Бритнигийн “Ooh La La” гэх цоглог хэмнэлтэй шинэ дуу нь хэдийнэ үзэгчдийн хайртай баатар болсон бяцхан цэнхэр смурфчуудын тухай өгүүлдэг хөгжилтэй явдлуудаар дүүрэн “The Smurfs 2” анимейшн киноны дуу аж. Өдгөө 31 настай поп од маань “Ooh La La” ...
урлаг соёл
Задгай агаарт хоёр өдрийн турш дуртай хөгжмөө сонсч, зүрхнээс булгилах эрх чөлөөгөө мэдэрмээр байна уу. Ийм боломжийг жилдээ нэг харамгүй хайрладаг “Playtime” наадам долдугаар сарын 27, 28–нд Гачууртын “Монгол шилтгээн”-нд нүргэлэх нь. 12 дахь жилдээ болж буй наадамд шинэ залуу болон урилгаар тоглох нийт 30 хамтлаг оро...
урлаг соёл
Монголчууд бидний бахархлыг түүхийн хуудаснаас амилуулж, хүн төрөлхтөнд, үеийн үед дамжин үлдэх бодит шүтээн болгож буй "Түмэн хишигтэн"төслийн аялгууг Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, "Sweetymotion" хамтлагийн продюссер, Б.Чинбат бичиж дуусгажээ. Үндэсний хөгжмийн “Төрийн их найрал”-ын хөгжи...
урлаг соёл
“Madness” хамтлаг шинэ өнгө, шинэ дуугаралт, шинэ хэмнэлээрээ фенүүдээ цэнэглэхээр энэ сарын 22-нд Соёлын төвийн ард байрлах “ILoft Function House”-д болзоо тогтоолоо. Энэ тоглолт нь тэдний бие даасан гурав дахь “Colors of Us” цомгийн өдөрлөг болон хамтлагийн 15 жилийн ойн баярын тоглолт юм. Та тоглолтод хvрэлцэн ирснэ...
урлаг соёл
Сая сая америкчуудын хүндлэлийг хүлээсэн телевизийн ток шоуны хатан хаан Опра Уинфри хүмүүнлэгийн үйлст харамгүй ханддаг нэгэн. Саяхан тэрбээр Америкийн алдарт Смитсонианы институтын дэргэдэх Африк, Америкийн үндэсний түүх соёлын музейд 12 сая ам.доллар хандивлахаар болсон тухай тус музейн удирдлага албан ёсоор мэдэгдж...
урлаг соёл
Сүүлийн үед дуу хөгжмийн карьертаа илүү анхаарах болсон Холливудын од, дуучин Жастин Тимберлайк ээлжит шинэ уран бүтээлээрээ фэнүүддээ бэлэг барих гэнэ. Тэрээр шинэчлэн дуулсан “Tunnel Vision" синглийнхээ сover-ийг өчигдөрхөн олонд дэлгэжээ. Хар цагаан өнгөний хослолтойгоор Жастины төрхийг дүрсэлсэн ч сайтар ажиглавал ...
урлаг соёл
Гавьяат жүжигчин О.Ичинхорлоогийн нэрэмжит “Ари, романс дуулаачдын Олон улсын II уралдаан” өнгөрсөн долоо хоногт СУИС-ийн “Оюутан театр”-т болж, шагналын эздээ өнгөрсөн баасан гаригт тодруулсан юм. Анх 2009 онд зохиогдож Гранпри шагналыг нь СТА дуучин Ө.Уянга хүртэж байсан тус уралдааны энэ удаагийн Гранпри шагналын эз...
урлаг соёл
Сүүлийн үед хөгжим сонирхогч залуусыг байлдан дагуулаад буй Английн “folk rock” хамтлаг “Mumford & Sons”-ийн басс хөгжимчин Тэд Дуайн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмнэлэгт хүргэгджээ. Дуайнд эмч нар тархины цус бүлэгнэх эмгэг гэсэн онош тавьсан гэнэ. Энэ тухай хамтлагийн залуус өчигдөр цахим хуудсандаа нийтэлж, Тэ...
урлаг соёл
“Татар” хамтлаг 10 жилийн ойн хүрээнд “Нөлөөллөөс дээгүүрт” аян өрнүүлж, залуусыг буруу нөлөөнд автахгүй, өөрөөрөө байж, өөрөө сэтгэж, зөв хандлагатай амьдрахыг уриалж буй билээ. “Нөлөөллөөс дээгүүрт” аяны хүрээнд Улаанбаатар хотын бүх дүүргүүдээр цомгийн нээлт хийхийн зэрэгцээ, “Татар”-ын үе үеийн сонсогч, дэмжигч зал...
урлаг соёл
"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл өнөөдөр үзэгчдийн бүтээл боллоо. Төслийн зургаа дахь уран бүтээлийн эзэд бол Зууны манлай эстрадын дуучин, Гавьяат жүжигчин...
урлаг соёл
“Hi-Fi records” хөгжмийн сүлжээ дэлгүүрээс долоо хоног тутамд гаргадаг шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг “Никитон”-ы “Үүлэн үүст” цомог дахин тэргүүллээ. Уг цомог нь худалдаанд гарсан цагаасаа эхлэн тэргүүлсээр байна. Удтал фенүүдээ хүлээлгэсэн уг цомог өнөөдөр ч сонсогчдыг байлдан дагуулсаар байна. Түүний араас ...
урлаг соёл
Дуучин Куш, төгөлдөр хуурч Оюука нарын анхны бие даасан "Say It Now" ЕР цомгийн нээлтээ өнгөрсөн амралтын өдөр “iLoft Function House”-д хийсэн юм. Жазз урсгалаар уран бүтээл туурвиж буй цөөн хамтлаг, дуучдын төлөөлөл болсон тэдний шинэ цомогт өөрсдийнх нь зохиосон уран бүтээлүүд багтсанаараа онцлогтой. Тоглолтод тэдний...
урлаг соёл
“Авъяаслаг британчууд” шоу долоо дахь цувралынхаа ялагчийг өнгөрөгч бямба гаригт тодруулжээ. Шоуны ээлжит цувралын ялагчаар “Attraction” нэртэй Унгарын бүжгийн хамтлаг түрүүлж, инээдмийн төрлөөр шоунд оролцсон Британийн Жак Карол, дуурийн дуэт Ричард, Жонсон нарыг ардаа орхисон байна. Харин шилдгүүдийг тодруулж байх мө...
урлаг соёл
“UB palace”-ийн концертын иx танxимд өнөөдөр 19:00 цагаас таван жил өвчиндөө шаналж буй М.Ариунтунгалаг охины эмчилгээнд зориулсан "Гэгээн мөрөөдөл" нэртэй бүх оддын xандивын тоглолт болох юм. Уг тоглолтыг дахин хийхээр Гавьяат жүжигчин, дуучин Ж.Алтанцэцэг санаачлан "Pro Sound" студитэй хамтран ажилладаг уран бүтээлчд...
урлаг соёл
Хүн төрөлхтний хөгжмийн өлгий нутаг Австрийн Вена хотноо монгол ардын хөгжим тэр дундаа морин хуурын аялгуу эгшиглэн судлаач, профессоруудын анхаарлыг татлаа. Франц Шубертийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулиас зохион байгуулсан олон улсын хөгжимчдийн уралдаан энэ сарын 8-9-нд сонгодог болон ардын хөгжмийн ангиллаар болж...
урлаг соёл
Дуучин Куш, төгөлдөр хуурч Оюука нарын анхны бие даасан "Say It Now" ЕР цомгийн нээлт өнөөдөр 19.00 цагт “iLoft Function House”-д болно. Жазз урсгалаар уран бүтээл туурвиж буй цөөн хэдэн хамтлаг, дуучдын төлөөлөл болсон тэдний шинэ цомогт өөрсдийнх нь зохиосон уран бүтээлүүд багтсанаараа онцлогтой. Тоглолтод тэдний анх...
урлаг соёл
Аялал, жуулчлалын улирлыг тохиолдуулан амьд тоглолтын хэлбэрээр найруулан тавьж буй “Universe live” тоглолтын бэлтгэл ажил хэдийн эхэлсэн тухай бид өмнө нь дуулгаж байсан. Тэгвэл энэ удаад “Ертөнц” тоглолтын билэг тэмдгийн талаар цөөн мэдээлэл хүргэе. Монгол орны аялал жуулчлалын салбарт цоо шинэ брэнд бүтээж буй нүүдэ...
урлаг соёл
Дэлхийн домогт дуучдын нэг Барбара Стрейзанд өчигдөр Нидерландын Амстердам хотноо өөрийн бие даасан “Barbra Live” нэртэй аялан тоглолтоо хийжээ. Гайхамшигт дуу хоолойгоороо хөгжим сонирхогчдыг байлдан дагуулдаг тэрээр өнгөрөгч оноос олон улсад хийх уг аялан тоглолтоо эхэлсэн боловч энэ оны дөрөвдүгээр сар хүртэл түр за...
урлаг соёл
Бүтэн жилийн турш үргэлжилж, ялагчаа тодруулсан “Камертон 2” шоуныхан ажилдаа оржээ. Шинээр сонгогдсон “Камертон”-чууд өчигдөр хамтлагийнхаа продюсер, дуучин Д.Болдын хамт “Skytel” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. “Камертон 2” төсөл дуусахад тэдний уран бүтээлийн санхүүжилт буюу 150 сая төгрөгийн 50 с...
урлаг соёл
Үндэсний хөгжмийг орчин үеийн хэв маягтай нэгтгэн, уран бүтээл хийдэг “Алтан ураг” хамтлагийнхан үндэсний баяр наадмаар өөрсдийн бие даасан тоглолтыг хийхээр болжээ. Тоглолт долдугаар сарын 12-нд 20.00 цагаас болох аж. Тасалбарын үнэ 20.000 төгрөг байх юм байна. Э.ТЭКҮ
урлаг соёл
Дуу хөгжмийн ертөнцийн шилдэг эмэгтэй дуучдын нэг дуучин Бейонси “Rise Up" нэртэй нэгэн шинэ дуугаа өнөөдрөөс эхлэн албан ёсоор фэнүүддээ хүргэлээ. Энэхүү уран бүтээл нь найруулагч Крис Уэджийн “Epic” хүүхэдэйн киноны дуу бөгөөд тус кинонд нэрт дуучин Бейонси өөрөө дуу оруулсан гэнэ. “Rise Up” дууны хөгжмийг Сиэ Фёрлер...
урлаг соёл
Хөгжмийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон “X Factor”-ийн ялагч Их Британийн охидын “Little Mix” хамтлаг сүүлийн үед уран бүтээлээрээ ид гялалзаж яваа. Хамтлагийн сүүлд гаргасан уран бүтээлүүдийнх нь нэг “DNA” дэбют цомог нь Америкийн “chart”-уудын шилдгүүдтэй эн зэрэгцэх болсон гэнэ. “DNA” энэ долоо хоно...
урлаг соёл
“Hi-Fi records” хөгжмийн сүлжээ дэлгүүрээс долоо хоног тутамд гаргадаг шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг “Никитон”-ы “Үүлэн үүст” худалдаанд гарсан цагаасаа хойш тэргүүлэн өнөөдрийг хүртэл нэгд жагссаар байгаа юм. Удтал фенүүдээ хүлээлгэсэн уг цомог өнөөдөр ч сонсогчдыг шууруулан борлуултаараа тэргүүллээ. Түүний ...
урлаг соёл
“Гурван охин” хамтлагийн дуучин Г.Анхмаа жүжигчин Т.Билэгжаргалтай гэрлэж, бяцхан гүнжтэй болон хэсэг хугацаанд хамтлагийн уран бүтээлээ завсарласан билээ. Тэгвэл тэд эргэн нэгдэж уран бүтээлийн ажилдаа оржээ. Тэдний фенүүддээ барих эхний бэлэг бол хоёр жилийн өмнө хийж байсан “Жинэхэн хайр” тоглолтын DVD гэнэ. Тун уда...
урлаг соёл
Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн мэлмий гийсний 210 жилийн ойг тохиолдуулан Дорноговь аймгаас олон ажил хийхээр төлөвлөжээ. Хутагтын нэрэмжит яруу найргийн наадмын тов гарсан бол мөн Уртын дуучдын улсын уралдаан зохион байгуулахаар болсон байна. Уралдаан тус аймгийн Сайншанд хотод энэ сарын сүүлээр болох бөгө...
урлаг соёл
Өдгөө 23 настай каунтри дуучин Тейлор Свифтийн бага насандаа мөрөөдөж явсан мөрөөдөл биелсэн бололтой. Тэрээр өчигдөр Чикагод болсон “The Rolling Stones”-ийн тоглолтод хамтлагийн гишүүн нэрт дуучин Мик Жаггертай 1965 онд хамтлагийнхны сонсогчдыг байлдан дагуулж байсан “As Tears Go By” дууг нь хослон дуулсан гэнэ. Хөгжм...
урлаг соёл
Сүүлийн үед дуу хөгжмийн карейртаа анхаарал хандуулаад завгүй байгаа залуу дуучин Селена Гомез өчигдөрхөн “Slow Down” нэртэй шинэ синглээ сонсогчдын хүртээл болгосон. Селена шинэ цомгоо ирэх сарын 23-наас эхлэн худалдаанд гаргах тухай өчигдөр твиттертээ бичсэн байна. Тэрээр “Slow Down”-аас өмнө өнгөрөгч дөрөвдүгээр сар...
урлаг соёл
Алдарт “The Rolling Stones” хамтлаг ирэх долдугаар сард Лондон хотын “Hyde Park”-т зохион байгуулах зуны задгай шоу тоглолтдоо дуучин Аделийг урьжээ. “British Summer Time” нэртэй уг тоглолт ирэх сарын зургаан, 13-н гэсэн хоёр өдөр зохион байгуулагдах аж. Энэ тухайгаа хамтлагийн гишүүд “Бид бүгдээрээ Аделийн фэнүүд. Тэр...
урлаг соёл
"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл өнөөдөр үзэгчдийн хүртээл боллоо. Тав дахь уран бүтээлийн эзэд бол “A Sound” хамтлагийн дуучин А.Тэмүүлэн, соло гитарчин Ц....
урлаг соёл
“Madness” хамтлагийн фенүүдэд дуулгах баяртай мэдээ байна. Тэд “Colors of Madness 3” шинэ цомгоо худалдаанд гаргахад бэлэн болжээ. Цомгийн баяр зургадугаар сарын 22-нд болох гэнэ. Гэхдээ одоогоор “Madness”-ийнхэн үнэнч фенүүдтэйгээ уулзах газраа хараахан товлоогүй байна. Хамтлагийнхан цомогтоо багтсан анхны уран бүтээл...
урлаг соёл
”Ханна Монтана” киноны од, дуучин, жүжигчин Майли Сайрус өчигдөр ээлжит нэгэн шинэ уран бүтээлээ сонсогч фэнүүддээ хүргэлээ. Тэрээр энэ удаа “We Can"t Stop" нэртэй шинэ синглээ “Ryan Seacrest”-ийн радио шоунд оролцон олны хүртээл болгожээ. Диснейн гүнжийн энгийн хэв маягаас хэд дахин илүү харагдахыг хүссэн Майли шинэ у...
урлаг соёл
Дуучин С.Нарантай уулзаж, шинэ уран бүтээлийнх нь талаар сонирхлоо. -Таньтай ойрд уулзсангүй шүү. Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу? -Бид нар чинь шинэ жилийн дараагаар нэлээд амардаг шүү дээ. Энэ хугацаандаа би нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын 26 хүртэл АНУ-ын Лос Анжелос хотод сурч, бас АНУ-ын дөрвөн ...
урлаг соёл
“Интер ном” номын их дэлгүүртэй хамтран өнгөрсөн долоо хоногийн “bestseller” номуудыг танилцуулъя. Уран зохиолын bestseller-ыг Айн Рэндийн “Бид амьд хүмүүс” роман тэргүүлж, “Луун шивээст охин”, “Ногоон нүдэн лам” романууд удаалжээ. Энэ удаад уран зохиолын төрөлд Монголын зохиолчдын эрхлэн гаргасан бүтээлүүд борлуултаар...
урлаг соёл
Хөшиг нээгдэв. Тайзан дээр цас бударч байлаа. Танхим жаахан сэрүүхэн байсан ч гоёлын даашинзтай хөгжимчид инээмсэглэн зочилсон үзэгчдийг алмайруулан ховсдох нь тэр. “Christmas night” тоглолт намайг баяр баяслаар хөглөж эргэн тойрны үзэгчид ч заримдаа алга ташилтаа умартан алмайрч байлаа. Улсын филармон, “Баянмонгол” чу...
урлаг соёл
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Төрийн соёрхол хүртээх тухай зарлиг гарган гарамгай бүтээлүүдээрээ дэлхийн утга зохиолын санд дорнын сэтгэлгээ, сонгодог бичгийн хэл найруулгаар сувдан сондор адил үгсийн цоморлиг нээж, үндэсний яруу найргийг хөгжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан Цогдоржийн Бавуудорж, Матем...
урлаг соёл
Нийслэлийн засаг даргын тамгын газар, Монголын балетын хөгжил сантай хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг Гавъят жүжигчин Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн Дуурь бүжгийн эрдмийн театрт 2014 оны арвахоёрдугаар сарын 24-28-ны өдрийн хооронд тоглох гэж байна. Эл бүжгэн жүжгийг 1983 оноос эхлэ...
урлаг соёл
Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш Азийн хүүхдийн зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Японы Канагава мужийн урчуудын холбооноос энэ жил тохиож буй Монгол Япон хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд зориулан уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Гэхдээ тус хо...
урлаг соёл
Монголын Зохиолчдын Эвлэлийн болон Ч.Лхамсүрэнгийн нэрэмжит шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл номын баяраа хийхээр болжээ. Түүний “Миний элсэн цаг” номын баяр энэ сарын 23-ны баасан гаригийн 17 цагаас “Интерном” номын их дэлгүүрт болох юм байна.
урлаг соёл
ОХУ-ын Москва хотноо энэ сарын 9-19-нд болсон М.И.Глинкийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын XXV уралдаанд О.Хүрэлбаатар, Ч.Бадрал нар дэд байрын шагналыг хүртжээ. 280 гаруй дуучин оролцсон энэ уралдаанд Украины Дитюк Валентин тэргүүн байрын шагналыг хүртсэн бол ДБЭТ-ын гоцлооч, Соёлын тэргүүний ажилтан О.Хүрэлбаа...
урлаг соёл
Улсын филармониос шинэ жилийн баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулж буй “Christmas night” концерт энэ сарын 20-нд 18:00 цагт Соёлын төв өргөөнд болно. Тус тоглолтонд филармонийн симфони найрал хөгжим, “Баян Монгол” чуулга, джаз дуучин Н.Наагий, Ц.Хулан, П.Өнөржаргал, Т.Амина, Б.Солонго нар оролцох юм байн...
урлаг соёл
"Брижит Жонсын өдрийн тэмдэглэл" киноны зургаас Английн зохиолч эмэгтэй Хелен Филдингийг Брижит Жонсын тухай гурав дахь номоо гаргана гэж The Daily Telegraph сонинд өгүүлжээ. Номын нэр, агуулгынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор алга байна. Харин үйл явдал нь орчин үеийн Лондон хотноо өрнөж, Брижитийн амьдралын ...
урлаг соёл
Нью-Йоркийн Манхеттэнд байрлах Бродвэй театрын бүхий л тоглолтыг хар салхинаас болж хааж, зарим тоглолтуудыг хойшлуулах шийдвэрийг өнөөдөр хотын дарга Майкл Блумберж гаргажээ. Хотын даргын дээрх шийдвэрээр Бродвэйн хамгийн их үзэгчидийн хөлд дарагддаг “The Lion King” болон “Phantom” ийнхүү хаалгаа бариад байгаа юм байн...
урлаг соёл
Тиймээ, их зураач Пабло Пикассо ирж байна. Түүнтэй хамт уран зураг үзэж, энэ гайхамшигт урлагийн тухай хөөрөлдөх боломжийг сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэн “ПИКАССО ИРЛЭЭ” номоороо бидэнд олголоо. Зохиогч энэхүү шинэ бүтээлээрээ уншигч үзэгчид урьд нь төдийлөн танилцаагүй өвөрмөц нэгэн галерейг цогцлоохыг зорьжээ. Өөр...
урлаг соёл
Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин, Д.Сосорбарам өнөөдөр “Багшийн хөгжлийн ордон”-д өнөөдөр 14.00 цагт номын тухай лекц уншина. Энэ нь БШУЯ-наас хэрэгжүүлж буй “Ном” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй ажил бөгөөд цаашдаа олон арван эрдэмтэн мэргэд цувралаар лекц унших юм. Энэ жилээс эхлэн ард иргэд, хүүхэд залуусын ном эрд...
урлаг соёл
Нийслэлийн ЗДТГ, Монголын балетын хөгжил сантай хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг Гавъят жүжигчин Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн Дуурь бүжгийн эрдмийн театрт 2014 оны арвахоёрдугаар сарын 24-28-ны өдрийн хооронд тоглох гэж байна. Эл бүжгэн жүжгийг 1983 оноос эхлэн тоглож байгаа бөгөө...
урлаг соёл
Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд залуу зураач В.Ундраа “Яруусахуй урлан” нэртэй анхны бие даасан үзэсгэлэнгээ энэ сарын 9-нд 15.00 цагт нээх гэж байна. Уг үзэсгэлэнд зураач В.Ундраагийн сүүлийн үеийн 70 орчим уран зураг мөн бэлэг дурсгалын бүтээлүүд дэлгэгдэх юм байна. Тэрбээр монгол зургийн аргаар эмэгтэй ...
урлаг соёл
Хот хоорондын замын огцом эргэлт дээр авто осол гарч буйгаар нэгэн шинэ дэлгэцийн цуврал бүтээл эхэлнэ. Энэ бол “Огцом эргэлт” Монголын шинэ сериал. МҮОНТ-ээр ирэх арваннэгдүгээр сарын 5–наас гарч эхлэх уг цуврал 30 ангитай. Киноны эхлэл болсон тэр гайтай автын осол нэгэн залуугийн амьдралд огцом уналт, бөөн бэрхшээл з...
урлаг соёл
Австрали Монголын дипломат харилцаа тогтосны 40 жилийн ойг тохиолдуулан “Formal Intensity” Австралийн тэргүүлэгч контемпорари зураачдын “Өнөөгийн Австралийн урлаг” үзэсгэлэнг “Цагаандариум” музейд зохион байгуулах гэж байна. Ирэх есдүгээр сарын 1-нээс дэлгэгдэх уг үзэсгэлэнд тавигдаж буй бүтээлүүд нь зураачдын хувийн б...
урлаг соёл
“Интер” номын дэлгүүрийн уран зохиолын номын “bestseller”-ын шилдэг аравт байнга багтах болсон “Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг” 1,2 дугаар дэвтэртэй уншигчид хэдийнэ танилцан Монголын эмэгтэйчүүдийн дотны найз, ширээний ном болж амжсан билээ. Тэрхүү номын зохиолч БНСУ-ын зохиолч Нам Ин Сүгийн талаар товч т...
урлаг соёл
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит "Ари, романс дуулаачдын улсын IV уралдаан, олон улсын II уралдаан"-ы 2, 3-р шатны шалгаруулалт энэ сарын 27-28-ны өдрүүдэд ДБЭТ-т болох ажээ. Уралдааны 2-р шатанд нийт таван сопрано, таван тенор, дөрвөн баритон, зургаан баргил хоолойтон шалгаран үл...
урлаг соёл
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглох бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд зохион ба...
урлаг соёл
Жүжигчин Роберт Паттинсон өнөөдөр өглөө хамгийн сүүлд тоглож буй уран бүтээлүүдийнх нь нэг болох “Breaking Dawn Part 2” киноныхоо зураг авалтад оролцохоор Лос-Анжелост ирсэн байна. Өдгөө 26 настай Холливуудын нэрт жүжигчин тэрээр уг шинэ кинондоо найз бүсгүй Кристен Стюарт, жүжигчин Тейлор Лауфер нарын хамтаар тоглож б...
урлаг соёл
“Фу” буюу “Яруу өгүүллэг” хэмээх нэгэн зүйл нангиадын эртний уран зохиолд бүр Х зууны үеэс бий болсон агаад энэ нь ямар нэгэн юмыг үргэлжилсэн үгийн хэлбэрээр, гэхдээ шүлэг найраг шиг тодорхой хэмнэл гишгэдэлтэй, өгүүлбэр, хэсгийн доторх үг үеийн тоо тэнцүү, толгой, сүүл холбосон, уран яруу үгс хэлхэж, утга төгс, танса...
урлаг соёл
Америкийн “Холливууд” студиэс өнөөдөр өнгөрсөн долоо хоногт олон улсын кино театруудаар ашиг орлогоороо тэргүүлж байгаа арван киног танилцуулсан байна. Холливууд студиэс мэдээлснээр олон улсын кино театруудад хамгийн их ашиг олж байгаа киногоор найруулагч Сейм Мендесийн бүтээл, жүжигчин Даниел Грегийн гол дүрд нь тогло...
урлаг соёл
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд өчигдөр нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ бол хүүхэлдэйн баяр юм. Үзэсгэлэнгийн танхимд өнгө алагласан үндэсний хувцсаар гоёсон модон, шаазан хүүхэлдэйнүүд, цамын маскуудыг дэлгэн харуулжээ. Хүн бүхэн тэр хүүхэлдэйнүүдийг Монголын брэнд хэмээн ойлгодог хирнээ тү...
урлаг соёл
Нийслэлийн ЗДТГ, Монголын балетын хөгжил сантай хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг Гавьят жүжигчин Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн Дуурь бүжгийн эрдмийн театрт 2014 оны арвахоёрдугаар сарын 24-28-ны өдрийн хооронд тоглох гэж байна. Эл бүжгэн жүжгийг 1983 оноос эхлэн тоглож байгаа бөгөө...
урлаг соёл
Монгол улсын Филармони шинэ жилд зориулсан ийн хөгжмийн “Christmas night” тоглолтоо арванхоёрдугаар сарын 20-нд 18.00 цагт Соёлын төв өргөөнд амьд сонгодог хөгжим сонирхогчдын хүртээл болгох нь ээ. “Christmas night” шинэ жилийн шилдэг хөгжмийн тоглолтонд улсын филармонийн симфони найрал хөгжим, Баян монгол джаз оркестр...
урлаг соёл
Гэрэл зурагчин Г.Ган-Өлзий өнгөрсөн нэгдүгээр сард Монгол орны 21 аймгаар тойрон аялсан гайхамшигт байгаль, аж амьдралыг гэрэл зургийн хальснаа мөнхөлсөн “Хөх тэнгэрийн орноор” гэрэл зургийн үзэсгэлэнгээ дэлгэж байсан билээ. Тэрбээр 2010 оны тавдугаар сарын 15-наас есдүгээр сарын 23-ны хооронд 21 аймгийн нутгаар аялан,...
урлаг соёл
Маргааш буюу арваннэгдүгээр сарын 10-ны 12.30 цагт “Интер” номын дэлгүүрт нэгэн сонирхолтой номын нээлт болох гэж байна. "Сонгуулийн ялалтын стратеги” нэртэй шинэхэн номыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатар, түүхч, улс төрийн менежер О.Чулуунбат нар хамтран бүтээжээ. ...
урлаг соёл
Ирэх арваннэгдүгээр сарын 1-нд жүжигчин Б.Навчаагийн тоглосон “Би эмэгтэй хүн” кино нээлтээ хийх гэж байна. Тус киноны зохиолч, продюсер Г.Мөнхжаргалтай уулзлаа. Тэрбээр Монголын хамгийн олон ангит цуврал бүтээл “Амьдралд тавтай морил” киног анх продюсерлан ажиллаж байсан юм. Түүний дараа “Валентины захидал”-ыг залууст...
урлаг соёл
Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд маргааш Монголын хүүхэлдэйн зураачдын холбооны тэргүүн, зураач Д.Доржхоролын анхны бие даасан үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Монгол үндэсний хувцастай жинхэнэ монгол хүүхэлдэйг хүн бүр мэднэ. Гэхдээ эх орныхоо нэрийг дэлхийд таниулж байгаа Монголын хүүхэлдэйн зураачдын...
урлаг соёл
Италийн Лидо аралд өнгөрсөн наймдугаар сарын 29-нд Венецийн кино наадам албан ёсоор нээлтээ хийсэн билээ. Кино ертөнцийн шилдгүүдээ тодруулж буй уг наадамд Өмнөд Солонгосын найруулагч Ким Ки Дукийн “Pieta” кино шилдгээр тодорч “Алтан арслан” хүртжээ. Харин шилдэг эрэгтэй жүжигчнээр Америкийн нэрт найруулагч Паул Томас ...
урлаг соёл
Улаанбаатар бизнес хөгжлийн төвд “Номын баяр-2012” өчигдөр нээлтээ хийлээ. Номын баярын хүрээнд өнөөдөр “Сэтгэшгүй” эмнэлгийн эмч С.Хүрэлбаатар таван номынхоо танилцуулга, нээлтийг хийх аж. Тэрбээр анагаах ухаан болоод ховсын шинжлэх ухааны “Монгол ховс, био орон зайн өвчлөл” номоо “Монгол дахь ховс” нэртэйгээр герман ...
урлаг соёл
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар 12 дугаар сарын 24-28-ны өдрүүдэд тоглогдох алдарт “Шелкунчик” буюу “Цөмөөхэй” балетад Япон улсын “К балет” компанийн гоцлол бүжигчин Д.Батболд болон ДБЭТ-ын балетын бүжигчид болон сонгон шалгаруулалтаар шалгарсан 180 гаруй ...
урлаг соёл
Ном бүтээгчид, зохиолчид жилийн ажлаа тайлагнадаг “Номын баяр” өнөөдөр нээлтээ хийх гэж байна. “Улаанбаатар бизнес хөгжлийн төв” буюу олны хэлж заншсанаар Улаанбаатар шилэн банкны гурван давхарт байрлах үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр эхэлж буй “Номын баяр” гурван өдөр үргэлжилнэ. Уншигч та шинээр гараад эрэлт ихтэй байг...
урлаг соёл
Жил бүрийн намар телевизийн шилдэг зураглаачдыг шалгаруулах “Алмаз-2012” наадмыг NTV телевизээс зохион байгуулдаг уламжлалтай. Уламжлалт наадам өнөөдөр болж, мэдээ сурвалжлагын шилдэг зураглаач, баримтат киноны шилдэг зураглаач, уран сайхны шилдэг зураглаач, чөлөөт сэдэв зохиомжийн шилдэг зураглаач, оюутны шилдэг бүтээ...
урлаг соёл
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Соёл урлагийн хорооноос музейн тооллогыг орон даяар өчигдөр эхлүүллээ. Өнө эртнээс уламжлагдан ирсэн эд өлгийн үнэт зүйлсээ манай улс орчин цагийн музей үүссэнээс хойш анх удаа 1936 онд байгууллагын тооллого хийж, тоолж байсан ба 1969, 1976, 1981, 1993, 1996, 2008 онд гээд нийт дол...
урлаг соёл
Нийслэлийн ЗДТГ, Монголын балетын хөгжил сантай хамтран зохион байгуулж байгаа “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн Дуурь бүжгийн эрдмийн театрт 2014 оны арвахоёрдугаар сарын 24-28-ны өдрийн хооронд тоглох гэж байна. Эл бүжгэн жүжгийг 1983 оноос эхлэн тоглож байгаа бөгөөд энэ жил ө...
урлаг соёл
“48 цаг” олон улсын кино наадам буюу “Filmapalooza” өчигдөр товоо зарлалаа. Тус наадам ирэх 2013 оны гуравдугаар сарын 6-12-нд АНУ-ын Лос-Анжелес хотын Холливудад болох нь ээ. “Filmapaloozaд” энэ жил дэлхийн өнцөг булан бүрээс шалгарсан 127 бүтээл 48 цаг кино наадмын 2012 оны шилдгийн шилдэг киноны төлөө өрсөлдөх юм. Н...
урлаг соёл
Уран зураг сонирхогчдод дуулгах таатай мэдээ байна. Зайсан дахь Белла Веста хотхонд байрладаг “Цагаандариум” галлерей уран зургийн болон хувцас дизайны сургалтаа наймдугаар сарын 18-нд эхлүүлэх гэж байна. Уг сургалт нь насанд хүрэгчдийн болон хүүхдийн гэсэн хоёр ангилалтайгаар явагдах бөгөөд хүүхдэд зориулсан сургалт и...
урлаг соёл
Энэ жилийн номын баяраар зохиолч, уран бүтээлчид олон шинэ ном, уран бүтээлээрээ уншигчидтайгаа уулзахаар дор бүрнээ бэлтгэж байгаа бололтой. “Номын баяр” энэ сарын 7-нд Улаанбаатар бизнес хөгжлийн төв буюу хуучнаар Улаанбаатар хотын банкны үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийх юм. Нээлтийн өдөр 13.00 цагт орчуулагч, яруу...
урлаг соёл
Сүүлийн үед дэлхийн кино сонирхогчдыг байлдан дагуулж байгаа Америкийн найруулагч Эрик Дарнелийн “Madagascar-3” 3D кино 6 сая еврогийн ашгаар UK “box office”-ыг энэ долоо хоногийн эхээр тэргүүлж эхэлжээ. Ийнхүү ашиг орлогыг олсноороо “Madagascar 3” өмнө нь box office-ийг тэргүүлж байсан Paranormal Activity 4-ийг гүйцэж...
урлаг соёл
Хэтэрхий амгалан, тайван бүүр үүлгэр ч юм шиг, гэхдээ бага зэрэг ёжлонгуй ихэмсэг зан цухасхийсэн ч юм шиг, үгүй ч юм шиг Г.Аюурзаны хөрөг. Олны нүдэнд тэр бүр ил гараад байх хүсэлгүй гэмээр тэр “Гурамсан цадиг” номынхоо хавтсан дээр ийн өөрийнхөө зургийг тавин хэвлүүлсэн нь гайхмаар ч юм шиг санагдмаар. Тэгвэл энэ л г...
урлаг соёл
“Монголын балетын хөгжил сан”, нийслэлийн ЗДТГ-тай хамтран шинэ жилийн баяраар нийслэлчүүддээ цоо шинэ “Цөмөөхэй”-г толилуулах бэлтгэл ажил явагдаж байна. Тоглолтыг хамт олон, гэр бүлээрээ үзвэл тасалбарын үнийг 10 хувь хөнгөлж байгаа бөгөөд зохион байгуулагч “Монголын балетын хөгжил сан” тоглолт бүрээс хөгжлийн бэрхшэ...
урлаг соёл
Нууц тагнуулч Жеймс Бондын адал явдлын тухай өгүүлэх “007” цуврал кино энэ жил 50 нас хүрч байна. Тус киноны 23 дахь шинэ анги болох “Skyfall”өчигдөр Лондонгийн “Royal Albert Hall”-д нээлтээ хийжээ. Нээлтийн улаан хивсний ёслолд алдарт тагнуулч Жеймс Бонд-Дэниел Крэйг, Их Британийн телевиз, тайз, киноны нэрт жүжигчин Ж...
урлаг соёл
Уран бүтээлч, зураач Х.Заяат, С.Ариунаагийн хамтарсан “Домог эхлэх цаг” уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт маргааш 17.00 цагт Монголын урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд болох гэж байна. Арьсан урлагийн зураачдын нэг болох Х.Заяат нь энэ удаагийн үзэсгэлэнд зориулж, эртний сэдэвтэй, монголчуудын мартагдсан...
урлаг соёл
“Бөөгийн домог”, “Шүгдэн” гээд олон сонирхолтой бүтээлээрээ Монголын шинэ цагийн утга зохиолд хачир нэмж яваа зохиолч Г.Аюурзанатай уншигчдыг уулзуулахаар “Номын түлхүүр” сэтгүүлийн газраас уулзалт зохион байгуулж байна. Уншигч та Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзанатай уулзахыг хүсвэл өнөөдөр 15....
урлаг соёл
Оны шилдэг мэргэжлийн уран бүтээлчдийг нэгэн дор чуулуулж, уран чадварлаг тоглолтыг нь үзэгчдэд хүргэдэг “Virtuoso” гала тоглолт 12 дахь жилдээ болж өнгөрсөн нь өнгөрсөн долоо хоногийн соёл урлагийн амьдралын онцлох үйл явдал байлаа. Энэ удаа гала тоглолтод 15 уран бүтээлч хөгжимдөж, дуулж, бүжиглэсэн. Уран бүтээлч гэд...
урлаг соёл
Тун удахгүй нээлтээ хийх гэж буй шинэ “Цөмөөхэй” балетын гол дүрд тоглох охидыг шалгарууллаа. “Цөмөөхэй” балет тоглолтын найруулагчаар ажиллаж байгаа МУГЖ, балетчин Д.Алтанхуяг, ДБЭТ-ын багш нар “Цөмөөхэй”-д тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулсан бөгөөд энэ удаагийн шалгаруулалтад 8-15 насны нийт 230 хүүхдүүд оролцож, ...
урлаг соёл
Америкийн уугуул иргэд гэгддэг индиан омгийн төрөлх нутаг Могиканы нэрт жүжигчин Рассел Минс өчигдөр 72 насандаа таалал төгсчээ. Тэрээр 1992 онд Америкийн нутгийн уугуул индиан омгийн тухай өгүүлсэн нэрт зохиолч Жеймс Фенимор Куперийн түүхэн романаас сэдэвлэн бүтээсэн “The Last of the Mohicans” киноны гол дүр “Chingach...
урлаг соёл
“Номын ертөнц” ТББ-аас энэ сарын 7-9-ны өдөр “Номын баяр”-ыг зохион байгуулах гэж байна. Улаанбаатар бизнес хөгжлийн төвийн үзэсгэлэнгийн танхимд гурав хоног үргэлжлэх номын баярт оролцохыг хүссэн хэн бүхний өмнө тус өдөрлөгийн үүд хаалга нээлттэй ба оролцох хүсэлтэй хэвлэлийн компани, хувь хүмүүс, уран бүтээлчдийг www...
урлаг соёл
Нийслэлийн засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр алдарт “Цөмөөхэй “бүжгэн жүжгийг арванхоёрдугаар сард Улаанбаатар хотод тоглох гэж буй. Эл бүжгийн жүжгийг “Бостон балет” компанийн гоцлооч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг Дуурийн театрын тайзнаа шинэчлэн найруулан тавихаар ажиллаж байгаа билээ. Арванхоёрдугаар сарын 2...
урлаг соёл
Сүнс, чөтгөр, ер бусын үзэгдлийг ердийн камераар бичсэн мэтээр хийсэн “Paranormal Activity” цуврал аймшгийн киноны дөрөвдүгээр анги өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийж, 30.2 сая ам.долларын ашиг олсноор “box office”-ийг тэргүүлж эхэлжээ. “Paramount Pictures”-ийн бүтээл "Paranormal Activity" цуврал киноны эхний анги анх ...
урлаг соёл
Өглөө эрт босох нь Б.Догмид зохиолчийн хувьд дадсан заншил ч биш. Ерөөсөө багын хүмүүжил нь. “...Тийм ээ. Би эрт босдог. Ер нь хоногт дөрвөн цаг л унтдаг. Их ядарсан үедээ үсрээд таван цаг амардаг. Унтах унтахдаа үхсэн юм шиг таг унтаж үзээгүй. Энэ бол эцэг эхийн бүр багад минь олгосон хүмүүжил гэх үү дээ. Орой унтвал ...
урлаг соёл
Болливудын кино найруулагч, продюссер Яш Чопра 80 насандаа халуун хумхааөвчнөөр Мумбайн Lilavati эмнэлэгт таалал төгсчээ. Яш Чопра нь кино урлагийн амжилтын гараагаа ахынхаа “Yash Raj Films”-ээс эхлүүлж, Болливудын нийт 40 гаруй киног продюсерлож, 12-ыг нь өөрөө найруулсан байна. Түүний найруулсан Болливуд төдийгүй дэл...
урлаг соёл
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцнаа дуурсгаж байгаа монгол залуусын түүчээ болсон залуу зураач Бадамын Отгонтүвдэн өнөөдөр 17.00 цагт “Цагаан дариум” арт галлерейд бие даасан үзэсгэлэнгээ нээх гэж байна. Үзэсгэлэнд реалист уран зургийн арга барилаар туурвисан бүтээлүүд тавигдах аж. Үзэсгэлэнд нийт 25 бүтээл тавигдахаас х...
урлаг соёл
Г.Аюурзана уншигчидтайгаа уулзана "Номын түлхүүр” сэтгүүлийн газраас Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, зохиолч Г.Аюурзаныг уншигчидтай нь уулзуулах өдөрлөгийг зохиох гэж байна. “Интерном” төв дэлгүүрт ирэх сарын 2-нд болох уг уулзалтаар түүний уран бүтээлийн талаар сонирхолтой яриа өрнүүлэхээс гадна зохиолчийн үг...
урлаг соёл
Өчигдөр үдэш Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрт шинэхэн балет үзээд гарч буй хүн бүр ийн уулга алдсан юм. Хөгжмийн зохиолч Х.Алтангэрэлийн зохиол, Ч.Мөнхзулын цомнол, удирдаач СТА Ц.Мөнхболдын удирдсан “Төгсгөлгүй танго” балет тус театрын үзэгчдэдээ барьж буй шинэ жилийн бэлэг байлаа. Шинэ бүжгэн жүжгийн бүжиг дэглээч...
урлаг соёл
Дуурийн театрын уран бүтээлчид нэгэн сонирхолтой тоглолт хийхээр зэхжээ. Тэд балетийг стандарт бүжгийн нэгэн төрөл болох Танго бүжигтэй хослуулан бүжих нь ээ. Залуусын хайр дурлалаар дамжуулан өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэж байгаа аж. Хөгжим бүжгийн коллежийн багш Х.Алта...
урлаг соёл
Вьеатнам улсын Хо Ши Мин хотод болсон Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнд Монголын уран бүтээлчид амжилттай оролцоод иржээ. Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос хоёр жил тутамд зохион байгуулж, туршлага солилцох нөхцөлөөр хангадаг тус үзэсгэлэнд энэ жил 23 орны 213 уран бүтээлч оролцсон байна. Монгол ...
урлаг соёл
Дэлхийн хамгийн өмнөд хэсэгт байрлах 98 хувь нь мөсөөр хучигдсан Антарктид тивд Шотландын кино баг “Aviemore” нэртэй аймшгийн киноны зураг авчээ. “Aviemore”-ийн найруулагчаар Шотландын баримтат киноны нэрт найруулагчдын нэг Кирк Уотсон ажиллаж байгаа бөгөөд кино баг Британийн Антарктидын судалгааны төвтэй хамтран ажилл...
урлаг соёл
Олон улсын эмэгтэй уран бүтээлчдийн холбооноос дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийг уулзуулан туршлага солилцуулах зорилгоор 2 жил тутам Дэлхийн эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэнг зохион байгуулдаг. Анхных нь үзэсгэлэн 1993 онд анх Бээжин хотод болж байсан юм билээ. Энэ жил 2012 оны 6 сарын 21 - 27-нд Вьеатнам улсын Хо Ши...
урлаг соёл
Монголын үндэсний номын санд өчигдөр Монгол Улсын болон ХБНГУ-ын Засгийн газар хоорондын соёлын харилцааны хэлэлцээрийн дагуу Германд бүрэн засварласан түүх соёлын хосгүй үнэт дурсгал болох “Үйсэн дээрх бичиг”-ийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны сайд Ц.Оюунгэрэл, тус яам...
урлаг соёл
Дуурийн театрын уран бүтээлчид нэгэн сонирхолтой тоглолт хийхээр зэхжээ. Балетийн бүжгийг стандарт бүжгийн нэгэн төрөл болох Танго бүжигтэй хослуулан бүжих нь ээ. Орчин үеийн залуусын хайр дурлалаар дамжуулаж өнөө үеийн нийгмийг харуулахыг зорьсон бүтээлийг балетчин Э.Эрдэнэжаргал дэглэж байгаа гэнэ. Хөгжим бүжгийн кол...
урлаг соёл
“Зуун мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” нэртэй яруу найргийн томоохон үйл явдал маргааш буюу есдүгээр сарын 29-нд дэлхий даяар өрнөх гэж байна. Дэлхийн олон улс орныг хамарсан энэ хөдөлгөөнийг АНУ-ын яруу найрагч Мишейл Ротенберг, Терри Карроион нар санаачилсан аж. “100 мянган яруу найрагч өөрчлөлтийн төлөө” Монго...
урлаг соёл
Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Ану хатан” романаас сэдэвлэн бүтээсэн “Ану хатан” түүхэн уран сайхны кино өнөөдөр “Black Box” театрт албан ёсны трэйлерээ дэлгэх нь ээ. Киноны үйл явдал, өрнөлөөс хамаарч зургийг дөрвөн улирал дамнан авахаар төлөвлөсөн. Киноны зөвлөх болон ерөнхий найруулагчаар ардын жүжигчин Г.Жигжидсүрэн, ер...
урлаг соёл
ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн зураач Бадамын Отгонтүвдэн Зайсанд байрлах “Цагаан дариум” арт галлерейд наймдугаар сарын 8-нд Монголд анх удаа “Эмээгийн хөрөг” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Үзэсгэлэнд суурь уран зураг буюу реалист уран зургийн арга барилаар туурвисан цөөн тооны уран бүтээлүүд ол...
урлаг соёл
“Үзмэр амилах цагаар” булангаараа Монголын театрын музейн сан хөмрөгөөс танилцуулдаг билээ. Энэ удаа нэрт зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” аялгуут жүжиг хэрхэн бүтсэн, дуурь болж амилсан талаар Монголын театрын музейн эрдэм шинжилгээний ажилтан Ц.Амаржаргалын тайлбарласнаар хүргэж байна. БОДИТ АМЬДРАЛААС ...
урлаг соёл
Шинэ жилийн баярыг тохиолдуулан Морин хуурын чуулга “The sound of winter” сонгодог хөгжмийн тоглолтоо толилуулахаар бэлтгэл ажилдаа оржээ. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 17-нд болох эл тоглолтод П.И.Чайковский, Д.Д.Шостакович, Ф.Шопен, А.И.Хачатурян зэрэг XVIII-XIX зууны үеийн нэрт хөгжмийн зохи...
урлаг соёл