news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Майкл Жексон хамгийн сүүлд хийхээр төлөвлөж байсан “This Is It” тоглолтоосоо хамгийн багадаа нэг тэрбум ам.доллларын ашиг олох боломжтой байсан хэмээн түүний санхүүчээр ажиллаж байсан мэргэжилтэн ярьжээ. Гэхдээ дэлхийн домогт дуучин тэрхүү тоглолтоос өмнө 400 гаруй мянган ам.долларын өртэй байсан гэнэ. Лондон хотноо 20...
урлаг соёл
Хошин урлагийн хамгийн отгон продакшн "Эмоци"-ийн уран бүтээлчид эрч хүч, инээд хөөртэй анхны уран бүтээлээ үзэгчдэд толилуулсан юм. Тэд “Эрчүүдийг уучил” анхны тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд тоглож, өөрсдийн эмоцийг мэдрүүлсэн. Тэгвэл энэ удаад “Эмоци”-лог залуус Багануур дүүрэг, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт "...
урлаг соёл
Монгол Улсын Хүүхэлдэйн театр хүүхдийн баяраар “Болдоггүй бор өвгөн” “ Лусын хааны охид”-оо үзэгчдийн хүсэлтээр өдөрт нэмэлтээр гурван удаа тоглон бэлэг барьсан юм. Мөн тэд зургадугаар сарын 1-ний өглөө 09.00-12.00 цагт нийслэл хотын баруун захаас зүүн зах хүртэл “Hummer” жийп машинууд хөлөглөсөн ханхүү гүнж үлгэрийн б...
урлаг соёл
Өнөөдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Жил бүрийн зургадугаар сарын 1-нд тэмдэглэдэг Хүүхдийн баярыг тохиолдуулан урлаг соёлын байгууллагынхан олон тоглолт бэлджээ. Бяцхан үрсээ хаана баярлуулахаа хараахан сонгоогүй байгаа бол өнөөдөр болох урлагийн тоглолтын хөтөлбөрийг сонирхоорой. 6-р сарын 1, 2-нд Дэлхи...
урлаг соёл
“Соёл ба хөгжил” соёлын чуулганы хүрээнд нийслэл, аймаг орон нутгийн театр чуулгын нээлттэй өдөрлөг ирэх зургаадугаар сарын 3, 4-нд СУИС-ийн төв байранд болох нь ээ. Нээлттэй өдөрлөгт аймаг, орон нутгийн 23 театр чуулга оролцохоос гадна Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид хүүхдийн баярт зориулан өнөөдөр 12.00 цагт тайзнаа Ксения Драгунскаягын “Онц сурлагтанууд орохыг хориглоно” жүжгийн нээлтээ хийнэ. Уг жүжиг нь 2007 онд БСШУЯ-наас зарласан хүүхдийн уран бүтээлийн улсын хоёрдугаар уралдаанд шалгарсан шилдэг бүтээл юм. Хүүхдийн драмын жүжгийг о...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид ирэх зургадугаар сарын 1-нд "Сонгодог үдэш"-ийг ээжүүд, бүсгүйчүүддээ зориулсан тоглолтыг хүргэхээр зэхжээ. Уг тоглолтод дэлхийн сонгодог болон Монголын шилдэг уран бүтээлүүдээс тоглох юм байна. Мөн зургадугаар сарын 2-нд бяцхан үрсдээ зориулан "Цэнхэр нүдэн бүсгүй " балет ...
урлаг соёл
Тавдугаар сарын 31-нд нээлтээ хийж, үзэгч багачуудад баярын бэлэг барих байсан “Норовын намтар” хүүхдийн жүжгийн нээлт хойшлогдсон байна. 1957 онд хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн “Норовын намтар” өгүүллэгээс сэдэвлэж, УДЭТ-ын найруулагч Ч.Түвшин зохиолыг нь бичсэн уг жүжиг ирэх намар албан ёсны нээлтээ хийхээр болжээ....
урлаг соёл
“Эрт урьд цагт Болдоггүй бор өвгөн гэж байжээ. Өвгөн долоон бор хоньтой, нисдэг бор морьтой, бас нисдэггүй бор морьтой” хэмээн эхэлдэг үлгэрийг монгол хүүхэд бүр андахгүй. Тэгвэл Хүүхэлдэйн театрын уран бүтээлчид удахгүй болох хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол ардын үлгэр “Болдоггүй бор өвгөн” үлгэрэ...
урлаг соёл
Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдаж буй “Монголын кино урлагийн шинэчлэлийн форум” Төрийн ордны их танхимд боллоо. Монголын кино урлагийн зөвлөлөөс санаачилсан уг арга хэмжээнд үе үеийн кино уран бүтээлчид оролцож байна. Тэд ололт, амжилтаа дүгнэхийн дээр тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, цаашид...
урлаг соёл
УДБЭТ-ийн 50 жилийн ой энэ долоо хоногт тохиож байгаа билээ. Тус театрын тайзнаа өчигдөр 50 жилийн өмнө анх тайзнаа тоглогдож, театрын хөшгийг нээсэн П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурь эгшиглэсэн бол өнөөдөр Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн "Шарилжин дундах цэцэг", Н.Римский-Корсаковын "Щехе...
урлаг соёл
Монголд хүүхдийн уран бүтээл туурвидаг Улсын хүүхэлдэйн театраас өөр мэргэжлийн байгууллага гэж үгүй. Балчир үрсийн хүмүүжил, төлөвшил, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх чиглэлд дутагдаж буй орон зайг бага ч болов дүүргэхээр “Шидэт торх” нэртэй шинэ продакшн нээгдлээ. Тус продакшн нь тун удахгүй анхны уран бүтээл б...
урлаг соёл
УДЭТ-ын найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын хөлний бэртэл хүндэрч, яаралтай гадаадад эмчлэх шаардлагатай болсон тул театрынх нь хамт олны зүгээс эмчилгээний зардалд хандив өргөхөөр хүндэтгэлийн тоглолт зохион байгуулж байгаа юм. Тоглолт маргааш 19.00 цагаас “УБ Палас”-ын концертын их танхимд ганцхан удаа ...
урлаг соёл
ДБЭТ-т өнөөдөр хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Учир нь театрын 50 жилийн ойн өдөр маргааш тохиох юм. Хагас зууны түүхт Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театрынхан өнөөдөр ойн арга хэмжээгээ “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний хурлаар нээсэн бол 14.00 цагт “Улаан хивсний ёслол”-оор үргэлжүүлэн, үе үеийн театрын уран бүт...
урлаг соёл
Дуурь, бүжгийн эрдмийн театр өнөөдөр 50 жилийн ойн баярын үйл ажиллагаагаа нээн, “Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний бага хурлаа эхлүүллээ. ДБЭТ-ын уран сайхны удирдагч А.Дашпэлжээтэй уулзан, ойн нээлтийн арга хэмжээний талаар сонирхлоо. -“Сонгодог урлаг 50 жилд” эрдэм шинжилгээний хурлыг онцлог юу вэ? -Ер нь б...
урлаг соёл
ДБЭТ-ын захиргаа, уран сайхны зөвлөлөөс театр байгуулагдсаны 50 жилийн ойд зориулан уран бүтээлчдэдээ болон үзэгчдэдээ зориулсан таван өдрийн баярын цуврал арга хэмжээ зохион байгуулах гэж байгаа тухайгаа хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн юм. Ямар ямар арга хэмжээ, тоглолт болох талаар бид уншигчдадаа удаа дараа хүр...
урлаг соёл
Олон жилийн өмнө дөө. Социализмын үе. Дунд сургуулийн бага ангид байхад биднийг ангиар маань Дуурийн театр гэдэг газар аваачсан юм. Яаж очсон, хаагуур явснаа ер санадаггүй. Ямар ч байсан тайзан дээр сиймхий хувцастай хүүхнүүд, цээж нүцгэн ах нар ийш тийш гүйгээд байхад нь дуурь гэдэг нь энэ юм байх даа гэж бодсон. Онцо...
урлаг соёл
Оюутан, сурагчдын амралт эхлэх гэж буйтай холбогдуулан УДЭТ тавдугаар сарыг хүүхдийн жүжгийн өдөр болгон зарлажээ. Энэ хүрээнд энэ сарын 5-нд С.Жаргалсайханы “Тэмүүжин” хүүхдийн түүхэн жүжгийг тайзнаа амилуулсан бол маргааш буюу 8-нд 11.00 цагт зохиолч Г.Х.Андерсоны “Лусын дагина” хүүхдийн сонгодог уянгын драмын жүжиг,...
урлаг соёл
Монголын тайзны урлагийн отгон хамтлаг “Эмоци” продакшны анхны тоглолтоо толилуулахад бэлэн болжээ. Жүжигчин Д.Түвшинтөр буюу Төөтөө, С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан “Эмоци” продакшныг байгуулаад байгаа юм. 20 хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлагийн захирал нь жүжигчин Д.Түвшинтөр буюу Төө...
урлаг соёл
“Х ТҮЦ” хамтлагийн драмын шинэ бүтээл болох "Сэрүүн хасын нууц" эмгэнэлт драмын жүжгийн нээлт өнгөрсөн сарын 18-нд Соёлын төв өргөөнд болж байсан. Жүжиг хэд хоног засварласан ч өчигдрөөс эхлэн тайзнаа тоглож эхэллээ. Учир нь өнгөрсөн сарын 26-29-ны өдрүүдэд нийслэл хотноо Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нар...
урлаг соёл
“Х ТҮЦ” хамтлагийн драмын шинэ бүтээл болох "Сэрүүн хасын нууц" эмгэнэлт драмын жүжгийн нээлт энэ сарын 18-нд Соёлын төв өргөөнд болж, орой бүр 19.00 цагт үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Өнөөдрөөс эхлэн уг жүжиг түр хугацаанд буюу энэ сарын 30-ныг хүртэл түр завсарлах юм байна. Учир нь энэ сарын 26-29-нд нийслэл х...
урлаг соёл
ҮДБЭЧ-ын хамт олон Монгол улсын төрөөс баримталж буй соёлын бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд соёл урлагаар хүрч үйлчлэх, үндэсний урлагаа сурталчлах зорилгоор “ҮДБЭЧ-ын өдрүүд” аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тоглолтоо дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 05-ны өдрүүдэд Хэнтий, Дор...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр энэ сарыг “Хайрын жүжгийн сар” болгон зарласан билээ. Тус театрын тайзнаа саяхан В.И. Красногоровын агуу хайрын түүхийг өгүүлэх “Хайрын домог”, “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам жүжгүүд амилсан бол маргааш “Гэгээн муза 2005” наадмын “Шилдэг зохиолч” номинацийн эзнээр тодорч байсан нэрт сэ...
урлаг соёл
Дэлхийн хөгжмийг Туркийн ард түмэнд танилцуулах зорилгоор энэ сарын 4-30-ны хооронд Турк хотын нийслэл Анкара хотноо болж буй 30 дахь удаагийн Олон улсын хөгжмийн наадамд Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид амжилттай оролцоод ирлээ. Тус хөгжмийн наадамд нийт 18 орны 908 уран бүтээлч оролцож, үндэсний, ...
урлаг соёл
“Х ТҮЦ”-ийнхэн “Сэрүүн хасын нууц” драмын шинэ бүтээлээ үзэгч олондоо өргөн барих гэж байна. Тэд Тайванийн алдарт зохиолч эмэгтэй Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” зохиолыг “Сэрүүн хасын нууц” хэмээх эмгэнэлт драмын жүжиг болгон тайзнаа амилуулж байгаа юм. Энэ сарын 18-нд буюу өнөөдөр СТӨ-нд 19.00 цагт нээлтээ хийх уг жүжигт “...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза Х” наадмын ганц хүний жүжгийн төрөлд “Шилдэг эмэгтэй жүжигчин” алтан цомыг эзэндээ авчирсан “Бурханд илгээсэн захидал” ганц хүний жүжгийг энэ сарын 24, 25-нд хоёрхон удаа УДЭТ-ын тайзнаа тоглох гэж байна /19.00 цагаас/. Олон улсын наадам болж хүрээгээ тэлсэн “Гэгээн муз...
урлаг соёл
Мянга мянган хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уильям Шекспирийн “Ромео Жульетта”-г Монголд анх удаа эх хэлээрээ, мюзикл хэлбэрээр үзэгчдэд хүргэхээр болсон талаар бид мэдээлсэн. Азид анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард Пр...
урлаг соёл
“Х ТҮЦ”-ийнхэн драмын шинэ бүтээлээ үзэгч олондоо өргөн барихад бэлэн болжээ. Тэд Тайванийн алдарт зохиолч эмэгтэй, өдгөө 75 настай Чюн Яогийн “Сюэкө бүсгүй” зохиолыг “Сэрүүн хасын нууц” хэмээх эмгэнэлт драмын жүжиг болгожээ. Энэ сарын 18-нд СТӨ-нд 19:00 цагаас нээлтээ хийх уг жүжигт “Х ТҮЦ” продашныхан бүрэн бүрэлдэхү...
урлаг соёл
Гэгээн хайрын эмгэнэлт түүхийг өгүүлэх "Бахчисарайн оргилолт булаг" балет маргааш Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин амилах гэж байна. Энэхүү балет 57 жилийн тэртээ буюу 1956 онд зургадугаар сарын 18-нд балетмейстер Алла Викторовна Хабаевагийн дэглэлтээр Монголын тайзнаа анх удаа тавигдаж байжээ. Уг балетад х...
урлаг соёл
Хаалганы хонх жингэнэж, Жаргалыг үүд нээхэд Навчаа орж ирэв. Тэр бол Цэнгэлийн ээлжит амраг. Харин Цэнгэлийн ах Жаргал дөнгөж өнөөдөр л холын урт аяллаасаа гэртээ ирээд байгаа учраас хэн болохыг нь таньж ядан гайхна. Харин хэргийн эзэн Цэнгэл бизнес хэмээн ээждээ тайлбарласан Намараатай хоолонд орохоор гарсан учраас На...
урлаг соёл
Хошин урлагийн акулуудын нэг “Х Түц” продакшн “Хориотой жүжиг”, “Аянгын бороо”, “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” зэрэг драмын жүжгүүдийг тайзнаа амилуулсан байдаг. Ийм том туршлагатай тус хамтлагийнхан энэ удаад ээлжит драмын бүтээлээрээ Тайваний алдарт зохиолч Чюн Яо-ны “Сэрүүн хасын нууц” жүжгийг сонгожээ. Энэ сарын 18-н...
урлаг соёл
Монгол улсын филармоний Морин хуурын чуулга Улсын их баяр наадмыг тохиолдуулан энэ сарын 11-нд 19.00 цагт Соёлын төв өргөөнд "Монголын сайхан орон" концертоо тоглох гэж байна. Тоглолтонд үзэгчдийн сэтгэл хөвөлзүүлсэн алдарт аялгуугаараа үгүйлэгдэж байдаг Н.Жанцанноров, Л.Мөрдорж, Б.Шарав, Э.Чойдог, Б.Чинбат, З.Хангал н...
урлаг соёл
Хөтлөгч, жүжигчин Э.Ууганбаяр болон түүний найзууд урин хаврыг угтаж, үзэгчдэд барьж буй "Гэнэтийн бэлэг"-ээ өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд задлах гэж байна. Энэ бол “Найзууд” театрынхан “Такт продюсинг”-ийн уран бүтээлчидтэй хамтран бүтээж буй Францын зохиолоос сэдэвлэсэн инээдмийн, романтик жүжиг юм. Уг жүжгийн про...
урлаг соёл
Соёл спорт аялал жуулчлалын яам, Улсын Драмын Эрдмийн театр, Монголын зохиолчдын эвлэл хамтран мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, зохиолчдын идэвхи санаачилгыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилгоор “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг өнгөрсөн оны...
урлаг соёл
“Х ТҮЦ” продакшн Тайванийн алдарт зохиолч Чюн Яогийн “Сэрүүн хасын нууц” жүжгийг тайзнаа тавихаар бэлтгэж байна. Нээлтийг нь энэ сарын 18-нд хийхээр товлосон шинэ бүтээлийнх нь талаар сонирхож гавьяат жүжигчин Л.Баттулгатай ярилцсан юм. -Танай продакшны “Папараци” шоу үзэгч олонтой байсан. Үргэлжлүүлээд тайзны бүтээлдэ...
урлаг соёл
У.Шекспирийн алдарт “Ромео, Жульетта” эмгэнэлт жүжгийн зохиолыг мюзикл хэлбэрээр тоглохоор болжээ. Тус мюзиклийн гол дүр болох Ромеогийн дүрд тоглох “A-Capella” хамтлагийн дуучин Ц.Мөнх-Од той цөөн хором ярилцлаа. -Дэлхийн алдартай бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэхэд бэлэн болж байгаа юм байна. Мюзиклд ямар хамтлаг, д...
урлаг соёл
“Найзууд” театрынхан “Такт продюсинг”-ийн уран бүтээлчидтэй хамтран “Гэнэтийн бэлэг”-ээ задлах нь ээ. Тэд хамтдаа “Гэнэтийн бэлэг” нэртэй мюзикл жүжгийг энэ сарын 11-нээс эхлэн Тусгаар тогтнолын ордны тайзнаа дэлгэхээр зэхээд байгаа аж. Уг сонирхол татам нэртэй романтик, инээдмийн болон хөгжимт драмын бүтээлийн зохиолы...
урлаг соёл
Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжгийг анхны бүрэлдэхүүнээр нь УДЭТ-ын тайзнаа 32 жилийн дараа тоглолоо. Ардын жүжигчин Г.Мягмарнаран уг жүжгийг сэргээн тоглох санаачилга гаргаж, уран бүтээлийн цэнгүүнийхээ нэг хэсэг болгон үзэгчдэд хүргэсэн юм. Найруулагч И.Доржсамбуугийн ур ухаанаар 1981 онд ...
урлаг соёл
Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан “Миний орон зай” уран бүтээлийн цэнгүүнээ энэ сарын 5-нд УДЭТ-ын тайзнаа хийх гэж байна. Ард түмэнд Хасар Жагаа хэмээн хүндлэгддэг чадварлаг жүжигчин маань чансаатай цэнгүүн хийхээ амлаад байгаа юм. Тэрээр ханьтайгаа хамт урлагийн тайзнаа уран бүтээлээ туурвин гялалзаж яваа болохоор өөрс...
урлаг соёл
Хүүхэлдэйн театр “Гэгээн муза Х” наадмаас Ц.Хулангийн “Лусын хааны охид” жүжгээрээ дөрвөн муза өвөртөлсөн билээ. Тодруулбал, Хүүхдийн жүжгийн төрөлд “Шилдэг зохиол” номинацид яруу найрагч, “Болор цом”-ын хошой шагналт Ц.Хулан, “Шилдэг хөгжмийн зохиол”-д Төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, “Шилдэг зураач”-д зур...
урлаг соёл
Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын “Найрын ширээний ууц” жүжиг анхны бүрэлдэхүүнээрээ дахин нэг удаа тоглохоор болжээ. Найруулагч И.Доржсамбуугийн ур ухаанаар 1981 онд тайзнаа амилж, тэр цагаас хойш тасралтгүй 10 жил танхим дүүрэн үзэгчтэй байсан Монголын шилдэг инээдмийн жүжиг тухайн үедээ театрын орлогын ихэнхийг бүрд...
урлаг соёл
УДЭТ энэ сарыг “Хайрын жүжиг”-ийн сар болгон зарлалаа. Тиймдээ ч энэ сарын тоглолтын онцлог нь орчин үеийн залуусын хайр сэтгэл, хүсэл мөрөөдөл, хяслан гуниг бүхнийг харуулсан хайр, дурлалын сэдэвт жүжгээдээсээ сорлон үзэгчдийн хүртээл болгохоор зэхжээ. УДЭТ-ын тайзнаа энэ сард: 10,11-нд 19 цагт В.Красногоров “Би ч гэс...
урлаг соёл
МУГЖ Зууны манлай дуучин Б.Сарантуяа ирэх тавдугаар сард тоглогдох гэж байгаа “Ромео & Жульетта“ мюзикл тоглолтод дуулах, шинэхэн уран бүтээлээ “Гэгээн Муза” наадам үйл ажиллагаанд зориулан анх удаа дууллаа. Дэлхийн алдарт сонгодог жүжгийн дууг эх хэлнээ хөрвүүлэн дуулсан нь театр, урлагийн болон рок попынхны талархлыг...
урлаг соёл
Рэппэр Jay-Z энэ сарын эхээр 13 дахь шинэ цомгоо худалдаанд гаргаж фэнүүддээ бэлэг барьсан. “Magna Carta Holy Grail” нэртэй түүний шинэ уран бүтээл сүүлийн үед хит chart-уудын тэргүүнд бичигдсээр байна. Борлуулалтаараа ч мөн дээгүүр “давхиж” байгаа аж. Soundscan-ы мэдээлснээр түүний шинэ цомог худалдаанд гарсан эхний д...
урлаг соёл
Дуучин Д.Болд фэнүүддээ "Bold unplugged night” амьд тоглолтоор бэлэг барихаар зэхжээ. Энэ зуны сонирхол татам үдшийн нэг байх нь гарцаагүй уг тоглолт наймдугаар сарын 16-ны өдөр 20.00 цагаас "Blue sky tower”-ын “Vegas” клубт болох юм. Тоглолтын тасалбар 30 мянган төгрөг бөгөөд "Bold unplugged night”-д шилдэг хөгжимчид ...
урлаг соёл
Бэтмэний комик номоос сэдэвлэсэн “Харанхуйн хөлөг баатар” /The Dark Knight/ кино 2008 онд гарснаар үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийн зах зээлээс тэрбум гаруй ам.долларын орлого олсон гайхамшигтай бүтээл болсон. “Харанхуйн хөлөг баатар” киноны сонирхол татам үйл явдлын ард өрнөх хөгжмийг найрал болон электрон хөгжмийн ...
урлаг соёл
Рэппэр Кенье Уэст дэлхийн хөгжмийн ертөнц тэр дундаа видео клип бүтээгчдийн шилдгийг жил бүр шалгаруулдаг нэр хүндтэй наадам болох MTV “Video Music Awards”-т хамгийн олон удаа оролцсон уран бүтээлчдийн нэг гэнэ. Оролцох бүртээ өөрийн уран бүтээлийн чансаагаар шилдэг номинацын эзнээр нэг бус удаа шалгарч байсан тэрээр 2...
урлаг соёл
Өвөрмөц хэв шинж, утга агуулсан уран бүтээл туурвидаг “A Sound” хамтлагийнхан төрсөн өдрийн баяртаа зориулж, энэ сарын 14, 15-ны өдрүүдэд тоглолт хийхээр болжээ. Тус тоглолтод хит дуунуудаас гадна цоо шинэхэн уран бүтээлүүдээрээ фенүүддээ бэлэг барих гэнэ. Мөн зөвхөн тоглолтдоо зориулж гурван дуу шинээр бичүүлжээ. Хамг...
урлаг соёл
Грэмийн шагналт Английн алдарт фолк рок хамтлаг Mumford and Sons “Hopeless Wanderer” дууныхаа клипийг хөгжим сонирхогчдод хүргэж эхлээд байна. Энэхүү уран бүтээл нь хамтлагийнхны хоёр дахь цомог болох “Babel”-д багтсан бөгөөд илүү инээдмийн өнгө аястай зураглалуудыг гаргасан нь хүмүүст сонирхолтой санагдах бололтой хэм...
урлаг соёл
Хэдхэн жилийн өмнө хаант засаглалаа халсан Балбын нэгэн фолк рок хамтлаг Лондон хотын алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд тоглолтоо хийх гэнэ. “Nepathya” нэртэй уг хамтлаг өөрийн улсыг дэлхий дахинаа сурталчлахаас гадна хөгжмийн урлагаа таниулах зорилготой Норвеги, Бельги, АНУ зэрэг Европын орнуудаас гадна Өмнөд Солонгос, Хонг...
урлаг соёл
Поп хөгжмийн ертөнцийн алдартнуудын нэг дуучин Элтон Жон мухар олгойн мэс засал хийлгэсэн бөгөөд одоогоор биеийн байдал нь сайн байгаа тухай хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгджээ. Өдгөө 66 настай нэрт дуучин өнгөрөгч пүрэв гаригт Францын “Princess Grace” эмнэлэгт мэс засалд орж, одоогоор Ницца хот дахь гэртээ биеэ тэнхрүүлж...
урлаг соёл
Холливудын залуу уран бүтээлчдийн дунд хамгийн нэр хүндтэйд тооцогдох 15 дахь удаагийн “Young Hollywood Awards” өчигдөр шилдгүүдээ тодруулсан байна. Тус наадам нь дуучид, жүжигчид, тамирчид загварын ертөнцийнхөн зэрэг залуу уран бүтээлчдийн дунд жил бүр зохион байгуулагддаг томоохон наадам бөгөөд энэ жилийн хувьд дуучи...
урлаг соёл
Сүүлийн үед шинэ шинэ уран бүтээлээр фэнүүддээ бэлэг барьж буй Грэммийн шагналт рэппэр Дрейк “All Me" нэртэй шинэ синглээ өчигдрөөс эхлэн сонсогчдын хүртээл болгож эхэлжээ. Тэрээр энэхүү шинэ уран бүтээлдээ 2 Chainz, Big Sean нарын бүтээлчидтэй хамтран ажиллаж хамгийн анх өөрийн цахим хуудсаараа дамжуулан сонсогчдын хү...
урлаг соёл
“Gangnam Style”-ээр дэлхийн хөгжим сонирхогчдын танил болсон рэппэр PSY ирэх есдүгээр сараас шинэ цомгоор фэнүүддээ бэлэг барих гэнэ. Тэрээр шинэхэн уран бүтээлдээ TG Entertainment болоод хөгжмийн зохиолч Йео Ганхүнтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд тэд PSY-ийн “Gangnam Style”, “Gentleman" уран бүтээлүүд дээр мөн хамтра...
урлаг соёл
“Гурван охин” хамтлагийн бүсгүйчүүд саяхнаас “Universe Best Songs”-ын ялагч А.Дөлгөөнтэй хамтран дуулсан “Аморе” дуугаа олон нийтийн хүртээл болгоод буй. Тэгвэл, “Гурван охин”, Дөлгөөн нар энэхүү дуугаа дүрсжүүлэх ажилдаа оржээ. Тачаангуй, эмэгтэйлэг дүр төрхөөр олны танил болсон хамтлагийн охид шинэ клиптээ дизайнер А...
урлаг соёл
Анх таван хамтлагтайгаар эхэлж байсан "Playtime" наадам энэ жил урьд, урьдынхаас илүү дуу шуугиантайгаар болж өнгөрлөө. Гачууртын "Монгол шилтгээн" аялал жуулчлалын цогцолборт өнгөрсөн амралтын өдрүүдэд хөгжим сонирхогч залуус цуглан тэндээ хоёр өдрийн турш байрлан, жилдээ ганц болдог наадмаа тэмдэглэн өнгөрүүлсэн юм. ...
урлаг соёл
Гачууртын “Монгол шилтгээн”-д “Playtime” наадам болж өнгөрлөө. Мэдээж энэ удаад өмнөх жилүүдийг бодвол доргио болж чадлаа. Хоёр тайзан дээр том, жижиг нийлсэн 40 гаруй хамтлагууд өөрсдийн уран бүтээлээ хүргэж, DJ нар өөрсдийн сетүүдээр залуусдаа бэлэг барилаа. “Моно” болон “Шторм” хамтлагууд өөрсдийн уран бүтээлээ толи...
урлаг соёл
Тува улсын дуучин, хөгжимчин, хөөмийн төрлийг алдаршуулагч Конгар-оол Ондар умер 52 насандаа Кызыл хотноо таалал төгсчээ. Энэ тухай «Тувагийн шинэ судалгаа» сэтгүүлийн сайтад мэдээлсэн байв. Конгар-оол Ондар. Фото: “Новые исследования Тувы” Сайтын мэдээгээр, Ондор долдугаар сарын 25-нд гэнэтийн үхлээр нас барсан ба хэ...
урлаг соёл
Энэ жил Хэнтий, Завхан, Архангай, Төв гэсэн дөрвөн аймаг түүхт их ойгоо тэмдэглэж байгаа билээ. Завхан аймгийн хувьд ойн үйл ажиллагаа энэ сарын 23-аас шагайн харваагаар эхэлсэн бөгөөд өнөөдөр 2222 морин хуурчын тоглолт болох ажээ. Энэхүү морин хуурчдын тоглолтод зөвхөн Завхан аймгийн морин хуурчид оролцож байгаагаараа...
урлаг соёл
Өдгөө 20 жилийнхээ ойд зориулан эргэн нэгдэж уран бүтээлээ туурвихаар болсон 1990-ээд оны үеийн шилдэг boyband “Backstreet Boys”-ийн залуус “One Phone Call" нэртэй шинэхэн синглээ фэнүүддээ хүргэж эхлээд байна. Тэдний энэхүү уран бүтээл хамтлагийнхны найм дахь шинэ цомог болж удахгүй мэндлэх “In a World Like This” цомо...
урлаг соёл
Амьд хөгжим сонирхогчдод зориулсан гоё мэдээ байна. Ирэх амралтын өдрүүдээр буюу долдугаар сарын 27, 28-нд амьд хөгжмөөр “амьсгалдаг”, “хооллодог” залууст зориулсан “Playtime” наадам болох гэж байна. Урьд жилүүдийнхээс онцлогтой нь дэлхийд алдартай амьд хөгжмийн хамтлагууд “Playtime”-д саатна. Тодруулбал, ОХУ-ын “Шторм...
урлаг соёл
Урлагийн салбарт өөрийн байр сууриа бэхжүүлж яваа Дуурь бүжгийн эрдмийн театрын дуучин, Дорноговь аймгийн унаган охин Ч.Алтантүлхүүр өөрийн бие даасан хоёр дахь цомог болох “Таван эрдэнийн орон” дүрсжүүлсэн дабль CD-гээ өлгийдөн авч удахгүй монголчууддаа түгээх аж. Малчин түмнээ бахдан дуулсан жар, далаад оны мартагдса...
урлаг соёл
Д.Нацагдорж яруу найрагчийн “Миний нутаг” шүлэгтээ Монгол орны сайхан бүх зүйлсийг багтаасан байдаг бол хөгжмийн зохиолч Н.Жанцанноров өөрийн бүтээлүүдээр эх орныхоо сайхан бүхнийг илэрхийлэхээр шийджээ. Алдарт хөгжмийн зохиолч маань дөрвөн цомог гаргах бодолтой байгаа бөгөөд тун удахгүй нэг цомгоо БНСУ руу хэвлэлтэд я...
урлаг соёл
Гачууртын “Монгол шилтгээн”-ийн задгай талбайд хоёр өдрийн турш болох амьд хөгжим сонирхогчдын “Playtime-2013” наадмын бэлтгэл ажил өрнөсөөр байна. Наадмын тасалбар худалдаанд гарсан бөгөөд энэ жилийн хувьд өмнөх жилтэй адил багцын тасалбарыг санал болгож байгаа. Тухайлбал, хоёр өдрийн тоглолтыг үзэх тасалбар 35 мянга,...
урлаг соёл
“Lumino” хамтлаг энэ жил 15 нас хүрч байна. Баяртаа зориулж тус хамтлагийнхан үнэнч фенүүддээ бэлэг барихаар шийдэж, дан хуучны дуунуудаас бүрдсэн хос цомог гаргахаар зэхэж байна. “Best of Lumino-1,2” нэртэй байх шинэ цомгуудаа ирэх долоо хоногт хэвлэлтэд явуулахад бэлэн болсон гэнэ. Харин цомгийн дууны сонголтын тухай...
урлаг соёл
“Hi Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүрээс долоо хоног тутамд гаргадаг шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн бие даасан гаргасан “Харангын Лхагваа” цомог тэргүүллээ. Түүний уг цомогт “Толин хул”, “Халуун сэтгэл”, “Сар шиг хол”, “Намрын өнгө”, “Морин хуур” зэрэг хит дуунуу...
урлаг соёл
АМЬД ХӨГЖМИЙН НААДМЫН ХААЛТЫН ШОУ ТОГЛОЛТ 2013-07-14 Энэ жилийн COKE’N BEAT наадамд нийт 20 хамтлаг оролцож, таван шатны шалгаруулалтын дараагаар REC ON, ААДАР, SILENT SCREAM, THE FIX гэсэн шилдэг хамтлагууд тунаж үлдээд байсан билээ. Тэгвэл наадмын үеэр болсон хаалтын шалгаруулалтаас 2013 оны Coke`n Beat амьд хөгжмийн...
урлаг соёл
Төрийн соёрхолт Гавъяат жүжигчинД.Сосорбарам өнөөдөр 12.00 цагт Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл болон яамны албаныханд Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн тоглолтын бичлэгийг гардуулан өгөх ажээ. Уг ажиллагаа ССАЖЯ-нд болох бөгөөд энэ нь 2012 оны 11 дүгээр сард болж байсан Төрийн соёрхолт Гавъяат жүжиг...
урлаг соёл
“Шиврэн шиврэх бороо минь Ширүүсээд өгөөч наддаа Чиний шаагих шиврээнд чинь Сэтгэл минь ханахгүй л байна...” яг одоо энэ дууны клипийг үзэн 19.00 цагийг тэсэн ядан хүлээнэ. Учир нь энэ дууны эзэн өнөөдөр “Морих хуур, Толин хул” тоглолтоо Соёлын төв өргөөнд 19.00 цагт тоглохоор товоо зарласан юм. Надамчиддаа зориулан би...
урлаг соёл
“Нүүдэлчдийн дуу хоолой” уламжлалт ойн наадмын үеэр үзэгчдэд бэлэг бэлтгэн Монголоос “Уртын дуучид” хамтлагийг урьсан тухай Рамблер.ру сайт мэдээлжээ. Тус хамтлаг өнөөдөр Улаан-Үдийн Дуурь бүжгийн театрт Чингис хааны үндэслэн байгуулсан Агуу их эзэнт улсын анхны сүлд дуу гэгдэх дууг дуулна. Уг сүлд дууг “Эртний сайхан”...
урлаг соёл
Хөгжмийн зохиолч Г.Онон “Соёлын тэргүүний ажилтан” боллоо. Түүний хамгийн сүүлд гаргасан “Ертөнц” цомог дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг нээлтээ хийн эгшиглэсэн бөгөөд борлуултаараа 11 долоо хоног тэргүүлэн өнөөдрийг хүртэл шилдэг тавд багтсаар байгаа билээ. Мөн тэрээр “Introduction to Nomads” цомгийг хүргэсэн бөгө...
урлаг соёл
“Алтан ураг” хамтлагийнхан үндэсний баяр наадмаар үзэгчидтэйгээ уулзахаар тоглолтын товоо зарлаад байгаа билээ. Тэд энэ удаад “Best of Altan urag” тоглолтоо эгшиглүүлэх нь ээ. Уг тоглолт энэ сарын 12-нд буюу маргааш Соёлын төв өргөөнд 20.00 цагт болох уг тоглолтод өмнө нь тоглогдож байгаагүй шинэ зохиолууд болон 2004-2...
урлаг соёл
Үндэсний их баяр наадмын нээлтийн хүндэтгэлийн ёслолд “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Толин хул” дуугаа морин дэл дээрээс дуулж, цэнгэлдэхэд хурсан наадамчдыг омогшууллаа. Жил жилийн наадмыг чимэн эгшиглэдэг уг дууг анх удаа аргамаг хүлэг агссан эрсийн дунд эгшиглүүлсэн бөгөөд наадамчид түрж, унаач хүүхдүүд ...
урлаг соёл
Монголчууд бидний хиймор бахдалын бодит шүтээн болсон “Түмэн хишигтэн” төсөлд зориулан бүтээгдсэн “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсын уран бүтээлчид өчигдөр Улсын драмын театрын өмнөх талбайд албан ёсоор нээлтээ хийн олны хүртээл болгон эгшиглүүллээ. “Түмэн хишигтэн” хэмээх симфони туульсын хөгжмийг хөгжмийн зохио...
урлаг соёл
Өн гөрсөн амралтын өдөр Австралийн найруулагч Бенж Блинксын уран бүтээл болох “Монгол блинг” нэртэй баримтат кино “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн. Тус киноны нээлтийн үеэр реппер Gee-тэй уулзаж ярилцсан юм. -“Монгол блинг” киноны талаар төрсөн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу? -Ер нь байгаа юмыг байгаагаар нь харуулса...
урлаг соёл
Хөгжмийн зохиолч С.Сансаргэрэлтэх маргааш эх орондоо ирэх нь. Учир нь, тэрбээр Улсын баяр наадмын нээлтэд зориулсан шинэ бүтээлээ наадамчин олондоо толилуулахаар болжээ. Тэрээр энэ жилийн наадмын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарамын хүсэлтийг дагуу наадмын нээлт, хаалтын...
урлаг соёл
Сүхбаатарын талбай ойрын өдрүүдэд үндэсний хувцасаар гоёсон бүжигчдийн хөлд дарагдах болсон юм. Учир нь ардын язгуур урлагийн “Хөгсүү” чуулгаас санаачлан бие биелгээг "Гиннесийн номон"-д бүртгүүлэх бэлтгэл ажлаа хангаж буй нь энэ аж. Тэд энэхүү ажлыг сүүлэн хэдэн жил хөөцөлдсөн бөгөөд энэ сарын 10-нд Сүхбаатарын талбай...
урлаг соёл
Хөгжмийн ертөнцөд романтик олон сайхан дуунуудаараа танигдсан нэрт дуучин Майкл Бубле өчигдөрхөн нэгэн шинэ уран бүтээлээрээ фэнүүддээ бэлэг барьжээ. Учир нь тэрээр “Close Your Eyes" дуундаа клип хийн өнөөдрөөс эхлэн сонсогчдын хүртээл болгож байгаа юм байна. "Close Your Eyes” дуу нь түүний өнгөрөгч дөрөвдүгээр сард хө...
урлаг соёл
“Наадмын маргааш буюу долдугаар сарын 13, 14-нд Соёлын төв өргөөнд бие даасан тоглолтоо хийхээр зарлаад буй “Харанга хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн шинэ клипээ дэлгэлээ. Түүний “Хайрын хур” нэртэй шинэ уран бүтээл ийнхүү үзэгчдийн хүртээл боллоо. Уг дууны аяыг хөгжмийн зохиолч И.Болоож бичиж, үгийг нь Д.Улаангэрэл зох...
урлаг соёл
Гавьяат жүжигчин, дуучин, поп дива Ж.Алтанцэцэг өнгөрсөн хүүхдийн баяраар бие даасан “Алтанцэцэг” тоглолтоо Соёлын төв өргөөний тайзнаа ганцхан удаа тоглосон билээ. Тэрээр Монголд анх удаа 3D, холограмыг ашиглан шинэ уран бүтээлүүдээсээ бүрдсэн шинэлэг өвөрмөц тоглолтоор үзэгчдэдээ бэлэг барьсан юм. Тэгвэл наадмын өдрү...
урлаг соёл
“Түмэн хишигтэн” төслийн 1000 хишигтэн баатрын нээлтэд зориулсан “Түмэн хишигтэн” симфони туульс өнөөдөр УДЭТ-ын гадаа талбайд нээлтээ хийхэд бэлэн болжээ. Уг төслийн аялгууг хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн бөгөөд “Түмэн хишигтэн” симфони туульсыг "Үндэсний их найрал хөгжимчид"-ийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хөгжим...
урлаг соёл
Дэлхийн шоу ертөнцөд нөлөө бүхий эрхмүүдийн нэгд тооцогдох рэппэр Jay-Z сүүлийн үед уран бүтээлээсээ илүү бизнест илүү анхаарлаа хандуулаад байсан. Тэгвэл нэрт рэппэр уран бүтээлдээ эргэн орж буй сайхан мэдээ сүүлийн үед хэвлэлээр цацагдах болов. Учир нь тэрээр өчигдрөөс эхлэн “Magna Carta Holy Grail” нэртэй шинэ цомго...
урлаг соёл
Хөгжмийн зохиолч Н.Ононгийн “Ертөнц” цомог борлуултад гарсан цагаасаа “Hi-Fi Records”-ийн шилдэг цомгийн жагсаалтыг 11 долоо хоногийн турш тэргүүлж, хөгжим сонирхогчдын дунд дөрвөн сарын турш “хит” байсаар байгаа юм. “Брос Рекордс”-ын тэнгэрийн өнгөтэй “Ертөнц” цомог өнөөдөр тайзан дээрээс таны сонорыг мялаах гэж байна...
урлаг соёл
“ТВ коктейль” хамтлагийн дэргэдэх “Бүтээлч монгол залуус” төрийн бус байгууллага Монгол гэгээнтэн Ажиа ренбүүчигийн санаачлагаар баригдаж эхэлсэн цусны эмгэг хавдартай хүүхдийн эмнэлэг барих хандивын үйл ажиллагааг дэмжин ажиллахаар болсон билээ. Хандивын аяны хүрээнд “ТВ коктейль”, “Мотив” хамтлагийн хамтарсан тоглолт...
урлаг соёл
“Түмэн хишигтэн” төслийн 1000 хишигтэн баатрын нээлтэд зориулсан “Түмэн хишигтэн” симфони туульс долдугаар сарын 8-ны өдөр нээлтээ хийхэд бэлэн болжээ. Уг төслийн аялгууг хөгжмийн зохиолч Б.Чинбат бичсэн юм. Төрийн их найрал хөгжим, ДБЭТ-ын найрал дуучид гээд нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэхүү уран бүтээл д...
урлаг соёл
"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн сүүлийн уран бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Найм дахь уран бүтээлийн эзэд бол Гавьаят жүжигчин, дуучин, ая зохиогч Б. Дашдондог, “Никитон” х...
урлаг соёл
“Увертюра” хамтлаг “Гэгээн муза-2012” наадмын шилдэг бүтээл болох “Тэнгэрийн хүү” жүжгийн дууг клипжүүлэх ажилдаа оржээ. Тус хамтлагийн “Удиртгал” нэртэй анхны цомогт багтсан энэ дуу тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Тодруулбал хамтлагийн анхны цомгийн зураг авалт дээр ажилласан “Image fx creative” студийн хамт олон...
урлаг соёл
Залуу дуучин Болорцом “Эйда” нэртэй шинэ уран бүтээлээ клипжүүлэн хүргэлээ. Тэрээр СУИС-ын эстрадын дуулаачийн ангийг магистрийн зэрэгтэйгээр өнгөрсөн онд төгсжээ. Тэрээр өнгөрсөн оны шинэ жилээр “Universe best songs 2012” наадмын шилдэг оролцогчдын нэг Т.Цогсогмаа, МС Хүлэгээтэй хамтран “Цаснаас цагаан” анхны дуугаара...
урлаг соёл
“Hi Fi Records” хөгжмийн сүлжээ дэлгүүрээс долоо хоног тутамд гаргадаг шилдэг борлуулалттай цомгийн жагсаалтыг “Никитон”-ы “Үүлэн үүст” эргэн тэргүүллээ. Өмнөх долоо хоногт уг жагсаалтыг FM 98.5-ээс гаргасан “2012 оны шилдэг 20 дуу” цомог тэргүүлсэн бол энэ удаад “худалдаанд гарсан цагаасаа жагсаалтын нэгдүгээр байрыг ...
урлаг соёл
Италийн Имола хот дахь Төгөлдөр хуурчдын академид суралцаж буй төгөлдөр хуурч С.Одгэрэл ирэх долдугаар сарын 1-нд ХБК-ийн “Урлаг” танхимд “Solo recital” тоглолтоо хийх гэж байгаа юм. Түүний тоглолтын эхний хэсэг барокко үеийг илтгэх Бахын хоёрдугаар “Партита” болон классицизмын төлөөлөгч Моцартын сонатаар үргэлжлэх бөг...
урлаг соёл
“Ямар нийгмийг бүрдүүлэхийг хүсч байна, түүнд оролцох боломж чинь саналаа өгөх явдал” гэж Энхтайвны нобелийн шагналт, хатагтай Ан Сан Су Чи Монголд ирэхдээ хэлж байсан билээ. Үүнийг ухамсарласан залуус, тэр тусмаа урлаг, спортынхон энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгч, залуучуудыг сонгуульдаа идэвхитэй оро...
урлаг соёл
Хөгжмийн ертөнцийн домог болсон попын хаан Майкл Жексоны гэгээн дурсгалыг хүндэтгэх “Forever” тоглолт энэ сарын 29-нд Соёлын төв өргөөнд болох гэж байна. Уг тоглолтыг “Гэр” агентлаг санаачлан Монголд анх удаа попын хааны дурсгалыг хүндэтгэхээр зохион байгуулж байна. Тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжим, “Б...
урлаг соёл
Өнөөдөр “Камертон” хамтлагийн 18 жилийн түүхт ой тохион тэд эрийн цээнд хүрлээ. Түүхийн хуудсыг эргүүлэхэд 18 жилийн тэртээх энэ өдөр хөгжим бүжгийн коллежийн оюутан Д.Болд, Г.Мэнд-Амар нар Б.Ган-Эрдэнэ, Б.Эрдэнэбат хоёрт хамтран дуулах санал тавьснаар “Камертон” хамтлаг анх байгуулагдсан түүхтэй. Рок, попын ертөнцөд т...
урлаг соёл
“Madness” хамтлаг шинэ өнгө, шинэ дуугаралт, шинэ хэмнэлээрээ өнөөдөр фенүүдээ цэнэглэх нь ээ. Тэдэнтэй болзохыг хүссэн хэн бүхэн өнөөдөр Соёлын төвийн ард байрлах “ILoft Function House”-д 19.00 цагт ирээрэй. Учир нь тэдний бие даасан гурав дахь “Colors of Us” цомгийн баяр болох юм. Уг цомгийн баярт тэдний өмнөх хоёр ц...
урлаг соёл
Дэлхий дээр амьдарч буй олон сая “Харийнхан” /Aliens/ бол Германы алдарт хамтлаг “Tokio Hotel”-ийн шүтэн бишрэгчдийн арми юм. “Харийнхан” үнэхээр хүчтэй, хамгийн шилдэг нь гэдгээ дахин баталж, 2013 оны “O music awards” хөгжмийн наадамд дөрөв дэх удаагаа тэргүүллээ. Анх 2011 оны дөрөвдүгээр сард зохиогдсон “O music awar...
урлаг соёл
“Ice top” хамтлагийн дуучин Хаагий эргэн уран бүтээлдээ орж “Цаг ирлээ” нэртэй шинэ дууныхаа клипийг дэлгэлээ. Тэрээр саяхан хүндээр өвдөж, яаралтай хагалгаа хийлгэхээр Япон улсыг зорьсон бөгөөд урлагт хайртай ард түмэн, мэргэжил нэгт нөхөд нь түүнд халуун сэтгэлийн гараа сунган хандив цуглуулсан билээ. Хэдийгээр эмчил...
урлаг соёл
“Маднесс” шинэ цомгийн баяраа хийнэ гэсэн сайхан мэдээ амьд хөгжимд дуртай хэн бүхнийг баярлуулж байгаа билээ. Тэд энэ удаад “Colors of us” гурав дахь бие даасан цомгоо танилцуулах бөгөөд энэ сарын 22-нд “iLoft”-д тоглолт хийхээр зэхээд байгаа юм. Уг цомгийн баярт тэдний өмнөх хоёр цомог болон шинэ цомгийн гээд 20 гару...
урлаг соёл
“Хоёр хүү” хамтлагийн дуучин Гаванагаар сонин юу байгаа бол. Нармандах гэхээсээ илүү Гавана гэж уран бүтээлийн нэрээрээ олны танил бол авьяаслаг рэппэр залуу сүүлийн жилүүдэд хоёр охиноо харж халамжлан, сайн аавын үүрэг гүйцэтгэжээ. Харин саяхнаас тэрээр уран бүтээлдээ эргэн орж, шинэ цомгоо гаргахад бэлэн болсон байна...
урлаг соёл
"Prosound" студийн дууны найруулагч Рагугийн санаачлан, Монголын рок, попын төлөөлөл болсон шилдэг уран бүтээлчидтэй хамтран хэрэгжүүлж буй “The Mongolian Live Sessions” төслийн ээлжит уран бүтээл өнөөдөр үзэгчдийн бүтээл боллоо. Долоо дахь уран бүтээлийн эзэд бол реппер Rokit Bay, DJ Заяа нар байлаа. Тэд “ Микрофоны а...
урлаг соёл
Рэппэр Жей-зи дөрвөн жил завсарласны дараа дахин соло цомог гаргажээ. Жей-зигийн мэдээлснээр “Magna Carta Holy Grail” нэртэй шинэ цомог ирэх долдугаар сарын 4-нөөс худалдаанд гарах гэнэ. Энэ тухай тэрээр “NBA Finals” сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр цацагдсан Өмнөд Солонгосын “Samsung” корпорацийн сма...
урлаг соёл