news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадам жил бүрийн гуравдугаар сарын 27-нд болдог билээ. Энэ жил 10 нас хүрч буй тус наадам үзэгчдэдээ зориулсан олон бэлгийг задлах нь ээ. Наадмын 10 жилийн ойн хүрээнд ирэх хоёрдугаар сард жил жилийн гранпри шагналыг хүртэж байсан шилдэг долоон бүтээлийг тайзнаа дахи...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр 17.00 цагт Оросын суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Франческа Да Римини” балет, З.Хангалын “Эрдэнэсийн охид” балетыг тоглох юм. Нэг бүлэгт “Франческа Да Римини” балетын цомнолыг А.Дантегийн зохиолоос сэдэвлэн бичсэн байна. Харин “Эрдэнэсийн охид” балет нь нэг бүлэгтэй бө...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын энэ оны шинэ уран бүтээлийн хөшгөө анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсны 2222 жилийн ойд зориулсан “Салхины дууль” тоглолтоор эхлүүлэх гэж байна. Ирэх хоёрдугаар сарын 1, 2, 3-нд тайзнаа тоглох уг бүтээл нь монголчуудад төдийгүй дэлхий дахинд судлагдаж буй Хүннү гүрний дуу хуур, ...
урлаг соёл
Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт зочин иржээ. Энэ удаагийн зочин бол өнгөрсөн 2012 онд Ж.Пуччинийн алдарт “Тоска” дуурийн зураач Каварадоссийн дүрийг Монголын тайзнаа амьдруулан, үзэгчдийн танил болсон Армены тенор Ованес Айвазян юм. Тэрбээр хоёр дахь удаагаа Монголын тайзнаа Каварадоссийн дүрийг бүтээх гэж байна. А...
урлаг соёл
Монголын орчин үеийн театрын урлагийг үндэслэгчийн нэг Төрийн хошой шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Намдагийн мэндэлсний 100 жилийн ойн хүрээнд Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид урлагийг дэмжигч “Төгөлдөр” сантай хамтран “Оролмаа эх” жүжгийг 30 жилийн дараа буюу 2011 онд дахин тайз, хувцсаа шинэчлэн тайзн...
урлаг соёл
Сар шинийн баярыг тохиолдуулан 2011 оны шинэ уран бүтээл Д.Намдагийн” Оролмаа эх “ үндэсний сонгодог түүхэн жүжиг хоёрдугаар сарын 7-9-ний хооронд 19.00 цагаас гуравхан удаа тоглогдоно. Гэгээн хайрын өдөр Валентинийн баярт зориулан Виктор Хюгогийн “Парисын Дарь Эхийн Сүм” сонгодог мюзикл драмын жүжиг хоёрдугаар сарын 1...
урлаг соёл
Дэлхийн анхны роман өнгөрсөн жил Монголын тайзнаа жүжиг болон амилсан билээ. Тус жүжгийг өнөөдөр 16.00 цагт драмын тайзнаа дахин ганцхан удаа тоглох гэж байна. Японы зохиолч Мүрасаки Шикибүгийн “Гэнжийн туульс” романаас сэдэвлэн бичсэн “Эсрэг дурлал” драмын жүжгийг өнгөрсөн онд УДЭТ-ын жүжигчид хоёр өөр бүрэлдэхүүнээр ...
урлаг соёл
Монгол Улсын хүүхэлдэйн театр нь шинэ оны босгон дээр Ц.Хулангийн зохиолоор “Лусын хааны охид” жүжгийг Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр тайзнаа амилуулсан билээ. Тус жүжиг нь өвөрмөц тайз, өнгөлөг хувцас, гэрлийн эфектээрээ хүүхэд багачууд төдийгүй томчуудын сонирхлыг татсаар байгаа юм. Түүнчлэн жүжгийн өр...
урлаг соёл
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж, олон жилийн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа онцгойрсон багш, эмч, малчин, барилгачин, эрдэмтэн, жолооч, тогооч, офицер, төрийн албан хаагч, жүжигчин зэрэг зарим х...
урлаг соёл
Олон Улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 35 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байна. Тус төвийн “Хараацай” театрт ардын урлагийн оны шилдгийг шалгаруулдаг “Мөнгөн хараацай” хүүхдийн урлагийн наадмын ёслолын арга хэмжээ болж байна. Төвийн санаачлагыг дэмжин хүүхэд, багачуу...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр/УДЭТ/-аас өнгөрсөн онд явуулсан судалгаагаар залуучууд, болон хүүхдүүдэд зориулсан жүжиг нийгэмд шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарч, зохиолчдын дунд орчин үеийн сэдэвтэй жүжгийн уралдааныг зарласан билээ. Уг уралдааны бүтээл хүлээн авах хугацаа маргааш буюу 2-р сарын 15-ны 18 цагаар дуусга...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр Гэгээн хайрын өдөр, Валентины баярт зориулан Виктор Хюгогийн "Парисын Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драмыг маргааш ганцхан удаа тоглох гэж байна. Францын алдарт зохиолч Виктор Хюго 1831 онд тэрлэн бичсэн “Парисын эх дагины сүм” хэмээх энэхүү алдарт бүтээл өнөөдөр ч өөрийн үнэ цэнийг алдалгү...
урлаг соёл
Гэгээн хайрын баярын өдрийг тохиолдуулан Улсын драмын эрдмийн театр/УДЭТ/-ын хамт олон үзэгч олондоо Виктор Гюгогийн зохиол “Парисийн дарь эхийн сүм” дуулалт жүжгийг ганцхан удаа тоглохоор болжээ. Уг жүжиг өнөөдөр орой 19 цагт УДЭТеатрт тоглогдох бөгөөд хүрэлцэн ирсэн хосуудад гарын бэлэг гардуулах гэнэ. Мөн тус театр ...
урлаг соёл
УДЭТ хаврын тоглолтын нээлтээ өнгөрсөн долоо хоногт Гэгээн хайрын өдөр Валентинийн баярт зориулан Виктор Хюгогийн “Парисын Дарь Эхийн Сүм” сонгодог мюзикл драмын жүжгээр хийсэн. Тус театрын энэ сард болох тоглолтыг хуваарийг танилцуулья. "Гэгээн Муза" наадмын шилдэг бүтээлүүдийн цоморлиг: Хоёрдугаар сарын 17, 20-нд 18....
урлаг соёл
Энэ удаагийн дугаараасаа эхлэн ДБЭТ-ын 50 жилийн ойд зориулж дуурийн урлагийн эрхэм хүндтэй, авьяаслаг эрхмүүдийн тухай хүргэх гэж байна. Хамгийн түрүүн баргил хоолойт Пүүжээ хэмээн олноо хүндлэгдэж ирсэн Ц.Пүрэвдорж агсны дуурийн урлагт зүтгэсэн амьдралын түүх, дурсамжаа мөнхөлсөн шар дэвтрийн тухай сонирхуулах гэж ба...
урлаг соёл
Ардын жүжигчин А.Очирбат, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү гавьяат жүжигчин Ч.Алтан-Өлзий, Б.Энхтуяа, жүжигчин О.Норолхоо тэргүүтэй тайз, дэлгэцийн сэтгэлд хоногшсон олон бүтээлд өнө мөнх хуучрахгүй дүр бүтээсэн “ясны” гоё жүжигчид нэгэн дор цугласан байхыг харах сүрдэм юм. Тэдний дэргэд чанга дуугара...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театр энэ жил 10 нас хүрэх гэж буй “Гэгээн Муза” наадамдаа зориулан шилдэг бүтээлүүдийн цоморлигоо тайзнаа толилуулахад бэлэн болоод байгаа билээ. Уг жүжгийн багц тасалбар 60 мянган төгрөгөөр худалдаанд гараад байгаа юм. УДЭТ-ын тайзнаа энэ сард: • 20-нд 14,18.00 цагт Софоклийн “Эдип хаан” эмгэнэлт...
урлаг соёл
“Маск” продакшны жүжигчин П.Эрдэнэзаан “Дорнод нутаг” клубын бүтээл “Найрын ширээний ууц” жүжгийн Доржийн дүрээр “Гэгээн муза X” наадамд нэр дэвшин өнөөдөр батламжаа гардан авлаа. Доржийн дүрд өмнө нь түүний багш Ардын жүжигчин Ц.Гантөмөр гуай тоглож байсан учраас тэрээр энэ дүрийг бүтээсэндээ маш их баяртай байгаа гэн...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслол жил бүрийн гуравдугаар сарын 27-нд болдог билээ. Энэ жил 10 нас хүрч буй тус наадам үзэгчдэдээ зориулсан олон бэлгийг задлах нь ээ. Уг наадмын санаачлагч нь УДЭТ-ын дэргэд байрладаг Драмын мэргэжлийн жүжигчдийн төв. Тус төв нь энэ жил нэ...
урлаг соёл
Мэргэжлийн урлагийн байгууллагын урын санг баяжуулах, жүжгийн зохиолчдын идэвхи санаачлагыг дэмжих, зохиолчдын бүтээл туурвилыг тайзны бүтээл болгон олон нийтэд хүргэх зорилготой ССАЖЯ, УДЭТ, МЗЭ хамтран “Орчин үеийн жүжгийн зохиол”-ын уралдааныг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм. Энэ сарын 15-н хүртэл үргэ...
урлаг соёл
УДЭТ-ын тайзнаа өчигдөр өнгөрсөн жилийн “Гэгээн муза 2011” наадмын гранпри шагналт “Тэнгэрийн хүү” жүжиг заларлаа. “Гэгээн муза 2011” наадмын драмын жүжгийн төрөл”-д “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг шагналын “хур” буулган зургаан номинацид шилдгээр тодрон тайзыг эзэгнэсэн билээ. Арван жилийн ой нь тохиож байгаа драмын урла...
урлаг соёл
ДБЭТ-ын тайзнаа өнөөдөр 17.00 цагт алдарт А.Хачатуряны “Спартак” балетыг тоглоно. Сонгодог урлагийн фэнүүдийн мөрөөдөл болсон энэхүү балетыг Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид “Төгөлдөр сан”-гийн ивээн тэтгэлгээр тайзнаа шинэчлэн тавьсан билээ. “Спартак” балетыг анх манай театрын тайзнаа 1984 оны тавдугаар с...
урлаг соёл
УДЭТ-ын тайзнаа өчигдөр “Гэгээн муза 2008” наадмын гранпри шагнал, дөрвөн муза хүртсэн Софоклын “Эдип хаан” эмгэнэлт, драмын жүжиг амиллаа. Уг жүжгийн ерөнхий найруулагчаар “Гэгээн муза 2008” наадмын шилдэг найруулагч алтан цомын эзэн Соёлын тэргүүний ажилтан Ч.Түвшин, хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн н.Алта...
урлаг соёл
УДЭТ-ын тайзнаа ирэх гуравдугаар сарын 27-нд буюу олон улсын театрын өдөр “Гэгээн муза” наадмын шилдгүүд тодроно. Саяхан тус наадмын хэвлэлийн бага хурал болж, наадамд өрсөлдөх уран бүтээлчид батламжаа гардан авсан юм. Энэ жил наадмын төрөлд шинэчлэл орон нэг хүний жүжгийн төрөл нэмэгдсэн бөгөөд тус номинацид “Би Эдит ...
урлаг соёл
Дуу хуурын өлгий Дундговиос алдар гавьяатны өлгий Булган хангайд ирж аж төрөн суугаа гавьяат жүжигчин Н.Дагийранз гуай сар шинийн босгон дээр Ардын жүжигчин цол хүртлээ. Булган нутгийн алдартнуудын нэг болсон түүнтэй ярилцлаа. -Униарт говийн унаган хүү яаж яваад урлагийн хүн болсон билээ? -Дундговийн хамгийн урд Өлзийт...
урлаг соёл
УДЭТ энэ сард хөл хөдөлгөөн ихтэй байх нь ээ. У.Шекспирын “Гамлет” сонгодог жүжгийг энэ сарын 2, 3-нд тоглосон бол ирэх пүрэв гаригт (03.07) дахин тоглохоор болжээ. Мөн түүнчлэн Олон улсын эмэгтэйчүүдийн баярын тохиолдуулан гуравдугаар сарын 8-нд 18.00 цагт В.Хюго “Парисын Дарь эхийн сүм” жүжгийг тоглох бол цэргийн бая...
урлаг соёл
“Гэгээн муза 2012” наадам айсуй. УДЭТ-ын тайзнаа ирэх гуравдугаар сарын 27-нд буюу олон улсын театрын өдөр “Гэгээн муза” наадмын шилдгүүд тодо р но. Энэ жил тус наадамд нэг хүний жүжгийн төрөл нэмэгдсэн бөгөөд тус номинацид “ Бурханд илгээсэн захидал ” жүжгээрээ нэр дэвшсэн Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Ганцэцэг...
урлаг соёл
УДЭТ-ын тайзнаа өнөөдөр 18.00 цагт “Гэгээн муза 2004” наадмын дөрвөн музагийн эзэн Д.Равжаагийн “Саран хөхөө” жүжиг амилах нь ээ. Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмын 10 жилийн ой энэ жил тохиож байгаа учраас шилдэг уран бүтээлийн цоморлиг ийнхүү цувралаар үзэгчдийн хүртээл болж байгаа юм. Уг жүж...
урлаг соёл
Гэгээн муза” академи, УДЭТ, Урлагийн ажилтны холбооноос 10 дахь жилдээ хамтран зохион байгуулж байгаа театрын шилдгийн шилдэг бүтээл тодруулдаг “Гэгээн муза” наадам ирэх сарын 27-нд буюу олон улсын театрын өдрөөр болох гэж байна. Уг наадмыг энэ жилээс эхлэн уран бүтээлчдийг дэмжих үүднээс олон улсын түвшинд зохион байг...
урлаг соёл
УДЭТ-ын тайзнаа ирэх гуравдугаар сарын 27-нд буюу олон улсын Театрын өдөр “Гэгээн муза X” наадмын шилдгүүд тодорно. Энэ жил наадам Олон улсынх болж, хүрээгээ тэлэн наадмын төрөл шинэчлэгдэн, инээдмийн нэг хүний жүжгийн төрөл нэмэгдсэн. Драмын урлагийнханы чадал чансааг сорьдог амаргүй төрөл болох нэг хүний жүжгийн номи...
урлаг соёл
“Гэгээн муза” академи, УДЭТ, Урлагийн ажилтны холбооноос хамтран “Гэгээн муза” наадмыг энэ жил олон улсын театрын өдрөөр 10 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Уг наадамд нэр дэвшиж буй бүтээлүүдийг энэ сарын 20-28-нд театрын тайзнаа тоглож байгаа юм. Өнөө үдэш найруулагч Н.Наранбаатарын “Гамлет” жүжигтэй бөгөөд на...
урлаг соёл
УДЭТ энэ сард хөл хөдөлгөөн ихтэй байх нь ээ. Энэ сарын 2, 3, 7-нд 18.00 цагт алдарт У.Шекспирын “Гамлет” сонгодог жүжгийг үзэгчдэдээ толилуулах гэж байна. Мөн түүнчлэн Олон улсын эмэгтэйчүүдийн баярын тохиолдуулан энэ сарын 8-нд 18.00 цагт В.Хюго “Парисын Дарь эхийн сүм” жүжгийг тоглох бол цэргийн баяраар эрчүүдэд Б.Ц...
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын Симфони найрал хөгжмийн уран бүтээлчид шинэ хөгжмийн зэмсгийн баяраа өчигдөр тэмдэглэв. Баярыг нээж тус театрын дарга Ч.Мөнхзул хэлэхдээ “Театрын маань хагас зуун жилийн ойн босгон дээр шинэхэн хөгжмийн зэмсэгтэй болгосон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл спорт аялал жуу...
урлаг соёл
УДЭТ энэ сард хөл хөдөлгөөн ихтэй байх нь ээ. Энэ сарын 27-нд Олон улсын театрын өдөр тохиох бөгөөд “Гэгээн муза 2012” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээ театрын тайзнаа болох юм. Тус наадмын хүрээнд энэ сарын 20-25-нд УДЭТ-ын тайзнаа “Гэгээн муза” наадамд өрсөлдөж буй шилдэг бүтээлүүдийг тоглоно. Түүнчлэн эн...
урлаг соёл
Монголын анхны ардын бүжгийн жүжиг “Нарны домог”-ийн 25 жилийн ой энэ жил тохиож байгаа юм. Уг ойд зориулсан хүндэтгэлийн тоглолт ҮДБЭЧ-ын тайзнаа энэ сарын 16, 17-нд хоёрхон удаа болох нь ээ. Эв нэгдэл, эрх чөлөөний бэлгэдэл болсон уг ардын бүжгийн жүжигт Алангуа эхийн ариун сургаалаар, багцалсан таван сум лугаа адил ...
урлаг соёл
Өнгөрсөн оны онцлох уран бүтээлүүдийн нэг “ТВ коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг драмын урлагийн дээд шагнал “Гэгээн муза X” наадмын шилдэг эрэгтэй, эмэгтэй гол дүр, шилдэг найруулагч, хөгжмийн зохиолч гэсэн нийт зургаан номинацид нэр дэвшээд байгаа. Телевизийн хошигнол, дэлгэцийн бүтээлүүдээр дагнан аж...
урлаг соёл
“Нюанс” хамтлагийн залуус Зөвлөлтийн Ардын жүжигчин, Буриадын Ардын жүжигчин К.И.Базарсадаевийн Соёлын фондын урилгаар энэ сарын 1-11-ний хооронд хойд хөршид Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулан зургаан тоглолт хийгээд ирсэн юм. Эх орондоо ирсэн даруйдаа хамтлагийн дуучин М.Амарсанаа Дж.Пучиннигийн алдарт “Богема” ...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан монголд анх удаа Францын нэр дуучин Эдит Пиафын амьдрал, түүний дуулсан дууны түүхийг өгүүлэх моно мюзикль драмын жүжгийг өнөөдөр “Central Tower”-ын 17 давхарт байрлах “Монет” ресторанд 20.00 цагт толилуулах гэж байна. “Би Эдит Пиаф байна” нэртэй уг ганц хүний жүжгийг Н...
урлаг соёл
Олон улсын театрын өдөр буюу энэ сарын 27-нд болох “Гэгээн муза Х” наадамд “ТВ коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” жүжиг драмын жүжгийн төрөлд “Шилдэг найруулагч”, “Шилдэг эрэгтэй гол дүр”, “Шилдэг эмэгтэй гол дүр”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, “Шилдэг эмэгтэй туслах дүр”, “Шилдэг эрэгтэй туслах дүр” гэсэн зурга...
урлаг соёл
Улсын драмын эрдмийн театрын жүжигчин Ц.Баясгалан Монголд анх удаа Францын нэрт дуучин Эдит Пиафын амьдрал, түүний дуулсан дууны түүхийг өгүүлэх моно мюзикль драмыг өчигдөр “Central Tower”-ын 17 давхарт байрлах “Монет” ресторанд толилууллаа. Францын агуу дуучин эмэгтэй Эдит Пиаф энэ үдэш Монголын тайзнаа “амилсан”. Жүж...
урлаг соёл
Монголын анхны ардын бүжгийн жүжиг “Нарны домог”-ийн 25 жилийн ой шагналтай, шавтай, сюрприз дүүрэн болж өнгөрлөө. Эдүгээ 25 нас хүрч буй тус жүжгийг УДЭТ-ын тайзнаа өчигдөр тоглосон юм. Өдөр 15.00 цагт тоглосон ч танхим дүүрэн үзэгчдийг цуглуулсан нь гайхалтай. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын залуу уран бүтээлчди...
урлаг соёл
Монгол Швейцарь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа аж. Түүнчлэн Монгол дахь Швейцарийн хөгжлийн агентлагийн 10 жилийн ой ч давхар тохиож байгаа юм байна. Энэхүү давхар ойн хүрээнд “Домог” хамтлагийнхан тоглолтоо хийхээр болжээ. Гэхдээ энэхүү тоглолтод Швейцарийн ёодолчид х...
урлаг соёл
УДЭТеатрын тайзнаа өчигдөр Б.Цогнэмэхийн “Тэнгэрийн хүү” түүхэнсонгодог жүжиг тоглогдсон бол өнөөдөр, маргааш У.Шекспирын “Гамлет” сонгодог жүжгийг тайзнаа дахин тоглохоор боллоо. Энэ сарын 27-нд Олон улсын театрын өдөр тохиох бөгөөд “Гэгээн муза 2012” наадмын шагнал гардуулах ёслолын арга хэмжээнд угтан “Гамлет” сонго...
урлаг соёл
ДБЭТ-ын хамт олон 50 жилийнхээ ойн хүрээнд гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллах ээлжит тоглолтоор Ж.Бизегийн “Кармен” дуурийг сонгожээ. Энэ сарын 23-нд 17.00 цагт тоглогдох Ж.Бизе “Кармен” дуурийг тус театрын хүндэт зочин, АНУ-ын Стэнфордын их сургуулийн профессор Жин Дон Кей удирдан тоглуулах нь ээ. “Кармен” дуу...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн Муза” наадмын шагнал гардуулах ёслол жил бүрийн гуравдугаар сарын 27-нд болдог билээ. Энэ жил 10 нас хүрч буй тус наадмын сүүлийн шатны шалгаруулалт өчигдөр УДЭТ-т “Гамлет” жүжгээр эхэллээ. Энэ удаагийн наадам олон онцлогтой бөгөөд төвийн болон орон нутгийн театруудын 2012 ...
урлаг соёл
Хошин урлагийг үндэслэгч домогт жүжигчин Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Диваажингаас амьдралд хүрэх зам”, “Бодлын хулгайч”, Ф.М.Достоевскийн “Ца...
урлаг соёл
Өдгөөгөөс бараг зуун жилийн өмнө /1915 он/ төрж, өнгөрсөн зууны далаад он хүртэл амьдрахдаа тэр он жилүүдийн аймшиг, гамшиг бүрийг туучсан ч үүрд мөнхрөх гайхамшигт дуунуудаа хүн төрөлхтөнд үлдээсэн франц эмэгтэй Эдит Пиаф. Тэр дахин амилж босч ирээд, тэгэхдээ яг таны өмнө зогсч байгаад дуртгалаа ярьж, дуугаа дуулж өгв...
урлаг соёл
Францын шинэ үеийн шилдэг зохиолчдын нэг Эрик Эммануэль Шмитийн зохиол, Ж.Сэнгэдоржийн найруулан тавьсан “Хоёр ертөнцийн буудал” сонгодог драмын жүжгийн гол дүрд тоглосон “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Н.Цэнд-Аюуш “Гэгээн муза-2013” наадамд шилдэг эмэгтэй гол дүрийн шагналд нэр дэвшсэн юм. Философийн утга бүхий уг ж...
урлаг соёл
Галдан бошигт хааны мэндэлсэний 370 жилийн ойг Ховд аймагт тэмдэглэж байна. Ой энэ сарын 21-27-ны өдөр болж байгаа юм. Энэхүү ойн хүрээнд угсаатны өв соёлын наадам болох аж. Түүнчлэн 370 бий биелгээчид, 100 уран нугарагч, угсаатны хувцастай 500 морьтны үзүүлбэр үзүүлэх юм. Мөн “Галдан бошигт судлал” олон улсын шинжилгэ...
урлаг соёл
“Тогоруунууд газар нэвсийн унаж, хагархай өндгүүдээ даран энхрийлж, гар толгой нь тэнгэрт хандан цоролзох нь амар амгалан бүтэн хагацалгүй амьдралыг гуйх мэт...” “Дөрөө” хэмээх Монголын анхны модерн бүжгэн жүжгийг өчигдөр ДБЭТ-ын тайзнаа дахин амилуулсан юм. Уг жүжгийг аялал жуулчлалын улирлын нээлтэд зориулан үзэгчдий...
урлаг соёл
Хоёр ертөнцийн буудалд учирсан хосууд “...Нэг, хоёр, гурав Би чиний духыг үнсэнэ Дөрөв, тав, зургаа Би чиний нүдийг үнсэнэ...” хэмээх энэ л үгийг мартахгүй гэсэндээ чангаар уншина. Тэд хоёр ертөнцийн заагт саатсан хэдий ч эх дэлхийд эргэж очоод тэнд таарна гэсэн итгэлээр энэ л үгсийг давтан давтан уншиж, ой тойндоо мар...
урлаг соёл
Төрийн шагналт зохиолч Д.Мягмарын зохиол “Найрын ширээний ууц” жүжгийг анхны хувилбараар нь буюу И.Дорсамбуу найруулагчийн хувилбараар ирэх сарын 1-нд УДЭТ-т тоглохоор болжээ. Уг жүжиг хамгийн анх 1981 онд тайзнаа тавигдсан бөгөөд түүнээс хойш нилээд хэдэн удаа тоглогдож байжээ. Тус жүжгийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран...
урлаг соёл
“Гэгээн муза Х” наадмын хүрээнд өнөөдөр Хүүхэлдэйн театрт Коссовагийн жүжигчин Мэнтор Зумбраж “Хайрцган доторх жүжигчин” нэртэй ганц хүний жүжгээ тоглолоо. Тэрээр эл жүжгээрээ “Гэгээн муза Х” наадмын ганц хүний жүжгийн төрөлд “Шилдэг эрэгтэй жүжигчин” номинацид өрсөлдөж байгаа юм. ...Нэгэн жүжигчин урлагийн тайзаа орхи...
урлаг соёл
Мянга мянган хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулагч агуу хайрын тууль Уилльям Шекспирийн “Ромео Жульетта”-г Монголд анх удаа монгол хэлээр, мюзикл хэлбэрээр үзэгчдэд хүргэхээр болсон талаар бид мэдээлсэн. Азид анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Францын хөгжмийн нэрт төлөөлөгч, хөгжмийн найруулагч Жэрард...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгийг шалгаруулах “Гэгээн муза Х” наадмын сүүлийн шатны шалгаруулалтын хүрээнд шилдэгт нэр дэвшсэн уран бүтээлүүд шүүгч, үзэгчдийн хүртээл болж байна. Өчигдөр наадмын “Ганц хүний жүжгийн төрөл”-д өрсөлдөж буй бүтээлүүд Хүүхэлдэйн театрын тайзнаа амиллаа. Олон улсын наадам болж хүрээгээ тэлсэн “Гэгээн...
урлаг соёл
“Гэгээн муза Х” наадмын хүрээнд өнөөдөр Хүүхэлдэйн театрт 12.00 цагт Канадын жүжигчин бүсгүй “Өө, миний Ирма” ганц хүний жүжгийг тоглож байгаа бол УДЭТ-ын тайзнаа 14.00 цагт “Театр-Цаг үе” Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Энэ удаагийн наадам Олон улсын хэмжээнд болж хүрээгээ тэлэн Молдав, ОХУ-аас ирсэн ш...
урлаг соёл
Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас жил бүр уламжлал болгон “Мөнгөн мод” цомын эздийг тодруулан урамшуулдаг билээ. Өнөөдөр Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт “Мөнгөн мод” цомын эздээр тодорсон шилдэг долоон уран бүтээлч ССАЖЯ-ны дэд сайд М.Тү...
урлаг соёл
...Дэлхий сөнөж, амьд амьтан нэг ч үлдсэнгүй. Ертөнц дээр ганц хүн амьд үлдсэн нь хаан байх юм гэнэ. Харин тэрээр энэ бүхнийг зүүд гэж бодно. Намайг сэрээгээч ээ хэмээн чангаар хашгираад ч нэмэр болсонгүй. Энэ бүхэн зүүд биш болохыг тэрээр мэдээд асар ихээр гашуудна. Эзэн сууж эрх ямбыг эдэлж байсан түүнд өнөөдөр өөрий...
урлаг соёл
Өнөөдөр “Дэлхийн театрын өдөр” тохиож байна. Энэ өдөр Монголын драмын уран бүтээлчид “Гэгээн муза” наадмаа зохион байгуулдаг уламжлалтай. Наадам өнөөдөр 19.00 цагаас эхэлж, шилдгүүдээ тодруулах ажээ. Энэ удаагийн наадам Олон улсын хэмжээнд хүрээгээ тэлж, Молдав, ОХУ-аас ирсэн шүүгчид ажиллаж байгаа. Мөн ганц хүний жүжг...
урлаг соёл
Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх V-Day аяны хүрээнд АНУ-ын зохиолч Eve Ensler-ийн “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” хэмээх шилдэг бүтээл, хандивын жүжгийг энэ сарын 30, 31-нд 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд тоглох гэж байна. “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүд” клуб нь М...
урлаг соёл
Драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн Муза” наадам өчигдөр УДЭТ-т болж, шилдгүүд алтан цомоор уран бүтээлээ мялаасан билээ. Театрын “акулууд”-тай эн зэрэгцэн хүчтэй өрсөлдөгч байж чадсан “ТВ Коктейл”-ийн залуус “Хоёр ертөнцийн буудал” жүжгээрээ хос “Муза” гардсан юм. Хошин урлагаар дагнаж, телевиз, тайз, дэлгэц...
урлаг соёл
“Гэгээн муза”-д гэрэл нэммээр болж Драмын урлагийнхан өчигдөр театрын баяраа ёсолж, “Гэгээн муза” наадмаа хийлээ. “Гэгээн муза”-г гэрээсээ зурагтаар үзэв. Гаднаас нь харахад, энэ наадмыг эвгүй, муухай харагдуулсан зүйл ямар олон байв аа. Шууд дамжуулсан телевизийн эфирээр театрын жүжигчин бүсгүйчүүд бохь зажлан ширэв т...
урлаг соёл
Урлагийн бурхад чуулдаг ариун сүм гэгдэх УДЭТ-т өчигдөр драмын урлагийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза Х” наадам болж, шилдгүүд “Алтан муза”-гаа гардан авлаа. Олон улсын наадам болж, хүрээгээ тэлсэн “Гэгээн муза” наадмын хүрээнд энэ жил драмын, хүүхдийн, инээдмийн, ганц хүний жүжиг гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдийг ...
урлаг соёл
Хошин урлагийн “Х-Түц” продакшныхан драмын жүжгээр үзэгчдэдээ бэлэг барихаар зэхээд байгаа гэнэ. “Аянгын бороо” эмгэнэлт драмын жүжгээрээ үзэгчдийг байлдан дагуулж, “Гэгээн муза” наадмаас шагналын хур буулгасан тэд энэ удаад Тайванийн алдарт зохиолчийн туужаар сэдэвлэн тайзны бүтээл тавихаар ажиллаж байгаа аж. Ирэх сар...
урлаг соёл
Дэлхийн өсвөрийн одод болох “One direction” хамтлагийн удахгүй гарах нэгэн клипинд Монгол сүмоч тогложээ. “Steal my girl” дууны клипний найруулагчаар Дэнни Дэвито ажиллаж “One direction” хамтлагийнхан болон манай сүмоч У.Бямбажав тогложээ. У.Бямбажав “One direction” хамтлагийн Заян Маликтай хүч үзэж байгаагаар уг клипи...
урлаг соёл
“Амьдралын амт” дэлгэцийн уран бүтээлээ 2009 онд үзэгчдэд толилуулж байсан “Найзууд” театрынхан “Такт продюсинг”-тэй хамтран тун удахгүй нэгэн мюзикл жүжгийг тайзнаа тавих гэж байгаа аж. Энэ бол “Гэнэтийн бэлэг” хэмээх сонирхол татам нэртэй романтик инээдмийн болон хөгжимт драмын бүтээл. Жүжгийн зохиолыг Ж.Оргилсайхан ...
урлаг соёл
Наадмын өмнө хоёр дахь гавьяатаа өлгийдөн авсан “Хурд” хамтлаг аялан тоглолтод гарчээ. Аялан тоглолтынхоо анхны салхийг өнөөдөр Завхан аймагт хагалах юм байна. “Цэргийн бодол”, “Би аавтай хүн”, “Чамайг зорино”, “Эх орон” зэрэг сэтгэлд хоногшсон олон бүтээлээ “Хурд”-ынхан “Hurd best of hits” нэртэй тоглолтынхоо хүрээнд ...
урлаг соёл
c Хамтлагийнхан Красноярск хотноо болсон “Мир Сибири-2014” наадамд оролцож, “Гранпри” шагналын эзэд болсон байна. Дээрх наадамд 10 гаруй орны уран бүтээлчид ороцолцож ур чадвараараа өрсөлдсөн бөгөөд дууны төрөлд нь “Хөсөгтөн” хамтлагийн хөөмийч О.Чулуунбаатар алтан медаль, морин хуурч Б.Батзориг, ятгачин Ч.Амарбаясгал...
урлаг соёл
“Маамуу нааш ир” дууг мэдэхгүй монгол хүн үгүй. Эгшиглэсэн цагаасаа өнөөг хүртэл үнэ цэнээ алдаагүй энэхүү мөнхийн бүтээлийг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсан бүтээсэн байдаг. Тэгвэл хүүхдийн дууг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Соёл урлагийн газраас Монголын хөгжмийн зо...
урлаг соёл
"Play time" наадмын үеэр нийтийн тээвэр уртасгасан цагаар ажиллана Нийслэл Улаанбаатар хотын 375 жилийн ой, “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд 2014.07.19-20-ны өдрүүдэд Гачуурт тосгоны “Монгол шилтгээн” цогцолборт “Play time-2014” амьд хөгжмийн наадам болох гэж байна. 13 жилдээ болж буй энэхүү наадамд ОХУ, Япон ...
урлаг соёл
-Алдарт "Peter Hook and The Light" хамтлаг Монголд - Жил бүр тэсэн ядан хүлээдэг "Playtime-2014" "амьд" хөгжмийн наадам өнөөдөр Гачууртын "Монгол шилтгээн" цогцолборт эхэлж байна. Хөгжим сонирхогчдыг нэгтгэж чаддаг наадам 13 дахь жилдээ болж буй бөгөөд энэ жил ирж тоглох гадаадын зочин хамтлагууд олны анхаарлыг онцгой...
урлаг соёл
Нийслэлийн Соёл урлагийн газар, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр Монголын хөгжмийн зохиолчид, уран бүтээлчдийн дунд “Хүүхдийн найрал дуунд зориулсан бүтээл”-ийн уралдааныг 06 дугаар сарын 09-нөөс 09 дүгээр сарын 01-ийг хүртэл зарлажээ. Хүүхдийн найрал дууны уламжлал, сургалтыг сайжруулах, хөгжүүлэх, д...
урлаг соёл
Ховд аймгийн Чандмань сумын 90 жилийн ой өнгөрсөн өдрүүдэд нижгэр болж өнгөрчээ. Наадмыг, ойг хөглөсөн сонирхолтой арга хэмжээний нэг нь байгальд хөөмийчид хөөмийн тоглолт хийсэн нь наадамчдаас хамгийн их талархал хүлээсэн байна. Ховд аймгийн Чандмань сум нь Монголын хөөмийн өлгий нутаг хэмээн нэрлэгддэг төдийгүй хөөми...
урлаг соёл
Язгуур урлаг, орчин үеийн хөгжим хосолсон шоу болно Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй хослуулсан шоу үдэшлэг ирэх наймдугаар сарын 2-нд 22.00-03.00 цагийн хооронд ILoft Function House-т болох гэж байна. Шоу үдэшлэгт Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга /ҮДБЭЧ/-ийн уран бүтээлчид анх Төрийн ...
урлаг соёл
EPA/DOMINICK REUTER Америкийн алдартай дуучин бөгөөд хөгжмийн зохиолч Билли Жоэлд АНУ-ын Конгрессийн номын сангийн бий болгосон Гершвины нэрэмжит шагналыг олголоо гэж Конгрессийн номын сангийн захирал Жеймс Биллингтон мэдэгдлээ. Алдартай хөгжимчин 13 “цагаан алтан” цомогтой (Сая гаруй хувиар зарагдсан цомогт тийм цол ...
урлаг соёл
Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн “Хараацай” театрт өчигдөр үндэсний хувцасаараа гоёсон бяцхан үрс дуу хуур, бүжгээ толилуулан урлагийн наадмаа хийлээ. Энэ бол Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвөөс санаачлан хүүхэд өсвөр үеийнхэнд Монгол үндэстний соёл, урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх...
урлаг соёл
Бүгд Найрамдах Итали Улсын хойд хэсэгт оршдог Феррара хот нь жил бүр ардын урлагийн олон улсын “Ferrara Buskers” хөгжмийн наадам зохион байгуулдгаараа Европ болон дэлхий нийтэд танигдсан хот юм. 1988 оноос хойш зохиогдож буй уг наадмын 27 дахь удаагийн арга хэмжээ 8 дугаар сарын 21-31-ний өдрүүдэд болох бөгөөд монголын...
урлаг соёл
“Сэтгэлээс урвасан хүн жаргадаггүй”, ”Ухаарч амжаагүй бүхний чинь төлөө”, “Ногоолин”, “Хөөрхөн охин” зэрэг хит дуунуудын эзэн “Салхи” хамтлагийн залуус сонсогч фэнүүддээ гэнэтийн бэлэг бэлдэж байгаа бололтой. Учир нь тус хамтлагийн албан ёсны фэйсбүүк хуудсанд “Салхи 15 жил шоу тоглолт тун удахгүй...” хэмээн мэдэгдсэн ...
урлаг соёл
МУСТА зураач С.Энх-амгалан “ХАН ХУРМАСТЫН ХҮЛЭГ” зургаа дахь бие даасан үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Тэрээр морин жил гарж буйтай холбогдуулан “ХАН ХУРМАСТЫН ХҮЛЭГ” бүтээлээрээ үзэсгэлэнгээ нэрлэсэн бөгөөд түүний уран бүтээлүүдээс солонго адил тэнгэрийн орон мэт өнгөний зохицол нь хүүхдийн гэгээн хүсэл, өөдрөг төсөөл...
урлаг соёл
Улсын филармонийн гоцлол дуучин Л.Насанбуян АНУ-ын Чикаго хотноо ажиллаж амьдарч буй Монголчуудын холбооны урилгаар очиж, тоглолтоо хийжээ. Тэрбээр энэ намар тоглолтоо хийхээр төлөвлөж буй гэнэ. Энэ нь түүний анхны бие даасан тоглолт юм. Түүнийг Зууны манлай дуучин Б.Сарантуяагийн гарын шавь гэлцэх нь бий. О.САРНАЙ
урлаг соёл
Уянгалаг хайрын дуу, хэмнэлт доргио дуунуудаараа хип хоп сонирхогч залуусыг байлдан дагуулсаар ирсэн “Дижитал” хамтлаг 15 жилийн ойгоо угтан ирэх сард бие даасан тоглолтоо тоглохоор бэлтгэлдээ оржээ. Энэхүү тоглолт “Дижитал” хамтлагийн “Дайчин баатрууд бидний өвөг дээдэс”, “Чамдаа”, “Миний хайртай хүмүүс”, “Анддаа”, “З...
урлаг соёл
“Гурван охин”, “Киви”, “Sweetymotion” хамтлагийн гишүүд хамтран нэгэн уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барьцээ. Тодруулбал “Гурван охин” хамтлагийн гишүүн Г.Анхмаа, “Киви”-гийн Д.Намуунаа, “Sweetymotion”-ий н.Ганболор нар хамтран дуулсан дуу нь олны хүртээл болоод байна. Тэд “Давхар цохилт” уран сайхны киноны дууг хамтр...
урлаг соёл
“Нюанс” хамтлагийнхан өнгөрсөн хоёр жилд ОХУ-ын Эрхүү, Усть Орда, Забайкалский Край, Могойтын район, Агинский район, Кижингинский район, Улаан Үд, Чита хотуудад сар болгон тоглолтоо толилуулсаар ирсэн. 2001 онд УДБЭТ-ын дэргэд хамтлагаа байгуулсан тэд урлагийн томчуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн хүмүүжилтэй даруухан б...
урлаг соёл
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын “Тал нутгийн хүүхдүүд” хамтлаг нь өнгөрсөн онд Германы Хамбург хотод байрладаг НҮБ-ын ЮНЕСКО-гийн Европын комиссын “Хүүхдийн соёлын хөсөг” хөтөлбөрийн уралдаант шалгаруулалтад тэнцэн аялан тоглолт хийх урилга хүлээн авсан юм. Урил...
урлаг соёл
Дуучин A Cool-ыг хөгжим сонирхогчид андахгүй. Тэгвэл тэрээр “Зүрхээр наадагч” киноны нээлтэнд зориулан өөрийн “Зөөлөн хайр” бүтээлээ амьдаар, хөгжимгүй сонирхууллаа. Түүний ийн амьдаар дуулах болсон нь понаграм нь гацсантай холбоотой. Понаграмтай бүтээлээ үзэгчдэд хүргэнэ гэдгийг бид “Ам барих” гэдгээр нь сайн мэдэх бө...
урлаг соёл
“Хөгжим хэмнэл” булангийнхаа зочноор Улсын филармонийн гоцлол дуучин Т.Аминаг урилаа. -Намар болж байна. Энэ улирлыг уран бүтээлчдийнх гэж тодотгох нь бий? -Манай уран бүтээлчид зуныг амралтын байдалтай өнгөрүүлдэг. Гэхдээ амрах завгүй ажлаа хийдэг нь ч бий. Миний хувьд ч шинэ уран бүтээл дээрээ ажиллалаа. Одоо харин а...
урлаг соёл
Хүүхэд наснаасаа дууны урлагт хөл тавьж, одоо ч залуусын сонсох дуртай олон дууг “амилуулсан” Т.Амина өчигдөр Соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ. Жил бүрийн есдүгээр сарын 14-нд Соёл урлагийн ажилтны өдөр тохиодог. Энэ өдөр тэр энгэр цоолж, баярласан байна. Фэнүүд нь түүнийг цол хүртсэнд талархал илэрхийлж, “Хөдөлмөр...
урлаг соёл
“Universe best songs-2014” наадмын ялагч дуучин А.Хишигдалай энэ сарын 26-27-нд бие даасан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. "Strings night club"-д хоёр үдшийн турш үргэлжлэх түүний анхны бие даасан тоглолт амьд хөгжимтэй болохоороо онцлог аж. Нийт 20 гаруй дууг үзэгчдэд хүргэхээр бэлтгээд байгаа түүний энэ удаа...
урлаг соёл
Ургацын талбайд хөгжөөн тасрахгүй Уудам бэлчээрт шуугиан татрахгүй Алтан намар он жил улиравч дуурсгалтай Аяны шувуудыг дагаад нисчихгүй нь сайхан Ай даа намар цаг Алтан сайхан цаг Ай даа намар цаг Амьдрал тэтгэх цаг. Тиймээ намар цаг иржээ. Тэр дундаа дуунд дуртай ард түмэн бидний хүндэтгэн сонсдог дуучдын намрын тогл...
урлаг соёл
MTV Europe Music Awards 2014 шагналын хамгийн олон номинацид Кэти Перри нэр дэвшээд байна. Америкийн дуучин бүсгүй долоон ангилалд номинаци авлаа гэж Billboard мэдээлэв. “Шилдэг поп дуучин”, “Шилдэг дуучин эмэгтэй”, “Шилдэг концерт”, “Шилдэг дүр”, “Шилдэг дуу”, “Шилдэг видео” гэсэн ангилалуудад Перри нэр дэвшээд байна....
урлаг соёл
Зүүдээн би эгшиг болгож бүтээсэн Зүрхээн би аялгуу болгож баярласан Сэтгэлээн би хөг болгож хадгалсан Санаашралаан би онгод болгож туурвисан Дурлалаан би дуу болгож бэлэглэсэн Дуугаараан би тантай хамт байж чадсан хэмээн уянгалуулах УГЗ хөгжмийн зохиолч Бадарчийн Бямбабаярын “Эрт буцсан ганганаа” уран бүтээлийн тоглолт...
урлаг соёл
Дэлхийн cор бүтээлүүдээс бүрдсэн “Classica Paradiso” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо, Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан энэ сарын 25-нд Улсын филармонийн тайзнаа тоглох гэж байна. Тус тоглолт нь монголдоо анх удаа сонгодог хөгжмийн зохиолуудын бүрэн хэмжээний төгөлдөр хуур болон симфони найрал хөгжимтэй...
урлаг соёл
Лас-Вегас хотын The Axis тайзтай байгуулах дуучин Женнифер Лопезийн гэрээ нь төгсгөлийн шатандаа орлоо гэж TMZ мэдээлжээ. Хэрэв гэрээ бүтвэл The Axis тайзнаа нэг концерт тоглохдоо Лопез $350 мянган доллар авах юм. Одоо талууд долоо хоногт 2-3 концерт нийтдээ 72 тоглолт хийхээр ярилцаж байна. Дуучин бүсгүйн нийт шагнал ...
урлаг соёл
Ахмадуудын баяр жил бүрийн аравдугаар сарын 1-нд болдог. Ахмад настны баярыг тэмдэглэх НҮБ-ын шийдвэр 1990 онд гарч, манай улс 1992 оноос “Ахмадын баяр”-ыг тэмдэглэж иржээ. Өөрөөр хэлбэл, аравдугаар сарын 1 бол ахмадуудын эрхийг хамгаалах өдөр юм. Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан "Буурлуудаа дээдлээрэй, буян нь ир...
урлаг соёл
Улсын филармонийн хөгжимчин, хийлч М.Хулан энэ сарын 25-нд Улсын филармонийн тайзнаа “Classica Paradiso” хэмээх уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байна. Тоглолтын хөгжмийн найруулагч продюсераар төгөлдөр хуурч, хөгжмийн найруулагч, удирдаач Б.Анар ажиллаж байна. “Classica Paradiso” тоглолт олонд танигдсан ...
урлаг соёл
Зүүдээн би эгшиг болгож бүтээсэн Зүрхээн би аялгуу болгож баярласан Сэтгэлээн би хөг болгож хадгалсан Санаашралаан би онгод болгож туурвисан Дурлалаан би дуу болгож бэлэглэсэн Дуугаараан би тантай хамт байж чадсан хэмээн Урлагийн гавъяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Эрт буцсан ганганаа” уран бүтээлийн тог...
урлаг соёл
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Уралдаант наадам зохион байгуулах тухай” А/787 дугаар захирамж гаргалаа. Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншарав агсны нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах уралдаант наадм...
урлаг соёл
Монголын Зохиолчдын Эвлэлийн гишүүн яруу найрагч Д.Доржготов “Хонгор нутгийн дуулал-2” нэртэй дуун цомог гаргажээ. Тэрээр Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын харьяат бөгөөд өмнө нь “Зүрхний анир”, “Цээл холын анир” зэрэг шүлэг найргийн номоо хэвлүүлж байжээ. Тэрээр энэхүү цомгоо Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэндэл...
урлаг соёл
Шоу ертөнцөд чамгүй шуугиантай оддын тоонд ордог ОХУ-ын Буриад улсын Гавьяат жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан, дуучинБ.Амархүү есдүгээр сарын 26, 27-ны өдөр "UBPalace"-ийн концертын их танхимд 19.00 цагаас бие даасан тоглолтоо хийх нь ээ. Тэрээр өөрийн төрсөн өдөртөө зориулан "BirthdayVIPlive concert"-оо "Central tow...
урлаг соёл
Дуучин А.Хишигдалай сонсогч фенүүддээ зориулж анхны бие даасан тоглолтоо Есдүгээр сарын 26, 27-нд буюу өнөөдөр, маргааш хоёр өдрийн турш "Strings night club"- д тоглох гэж байна. Түүний тоглолт баранд болж байгаа ч нас харгалзах байх, үзэж чадахгүй нь гэж санаа зовох зүйлгүй ээ. Учир нь түүний тоглолт19 цагаас эхлээд 2...
урлаг соёл