news stringlengths 2 65.4k | label stringclasses 9
values |
|---|---|
Дэлхийн шилдэг тенор, дуурийн дуучин Плачидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанд нэгдүгээр байр эзэлж, монголчуудыг баярлуулсан Гавьяат жүжигчин Э.Амартүвшин маргааш эх орондоо ирэх нь. Тэрбээр өглөө 10:50 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буух бөгөөд ирс... | урлаг соёл |
Дуучин Рианна кинонд урвасан бололтой. Ирэх тавдугаар сарын 18-нд нээлтээ хийх гэж буй түүний тоглосон “Тэнгисийн тулаан” киноны цуу намдаагүй байхад түүнийг “The Fast and the Furious” кинонд тоглох болсон гэдэг сураг гарчээ. Дуучин бүсгүй “The Fast and the Furious”-ийн зургаа дахь цувралд Холливудын жүжигчин Вин Дизел... | урлаг соёл |
“Academy awards 2011” кино урлагийн дээд наадмаас “Шилдэг баримтат кино” номинацийг хүртсэн “Тайгын дууч” баримтат кино олон улсын кино наадмуудад амжилттай оролцож байгаа билээ. Тус кино өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 17-24-ний өдөр Нью Йорк хотноо болсон New York International Film festival-д амжилттай оролцсон. Э... | урлаг соёл |
“Мөрөөдлийн театр”-ын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Ээжийн дайсан” инээдмийн киноөнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр товлоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон. Харин тэд энэ удаад тавдугаар сарын 4-нд 16.00 цагт “Өргөө” кино театрт Ээжийн дайсан” инээдмийн киногоо нээх гэж байна. “Image” студи, “Мил... | урлаг соёл |
“Бодлын дайны өрөг”баримтат кино Монголын кино урлагийн шилдэг уран бүтээлчдийн шалгаруулдаг “Academy Awards-2012” наадамд “шилдэг баримтат кино” номинацид нэр дэвшлээ. Уг наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох юм. Уг баримтат кинонд өсвөр үеийн шатрын дэлхийн аварга, Ази тивийн аварга Д.Номин-Эрдэнийн тухай өгүүлдэг... | урлаг соёл |
Францын нийслэл Парис хотноо өнгөрсөн оны аравдугаар сард нээлтээ хийж байсан “DOZ Entertainment”-ийн бүтээл “Хөх толбот хүмүүс” кино өмнөд хөршийн кино дэлгэцнээ гарч эхэллээ. Гадаадад нээлтээ хийсэн анхны кино болж, улмаар Төрийн ордонд сүр дуулиантай нээлтээ хийж байсан энэ бүтээлийг БНХАУ болон Монгол Улс хоорондын... | урлаг соёл |
Монголын киноны уран бүтээлчид нэгдэн өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд Монголын Кино урлагийн зөвлөлийг байгуулжээ. Энэхүү зөвлөлд кино урлагийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй ТББ-ууд нэгджээ. Монголын кино урлагийн зөвлөл нь кино үйлдвэрийн бодлого, кино үзвэрийн бодлого, кино урлагийн боловсон хүчний бодлог... | урлаг соёл |
Хошин урлаг, загварын ертөнц, рок попынхныг давалгаалуудаад байгаа кино урлагийн шуурганд энэ удаад хошин урлагийн элэглээч Чапи болон Суурь нар өртжээ. Жүжигчин Ш.Батсуурь “Маск” нэртэй инээдмийн уран сайхны киноны зохиолыг бичиж, продюсерээр ажилласан ба дэлгэцнээ гаргахад бэлэн болжээ. “Imagination Film”-ын бүтээл у... | урлаг соёл |
“М-21 энтертайнмент”-ийн бүтээл “Халуун тангарагтай амь” энэ үдэш үзэгчдийн хүртээл болох гэж байна. Кино концерт тодотголтой уг бүтээлийг өнөөдөр 00.20 цагт ТВ9 телевизийн дэлгэцээр гаргах аж. Киноны гол дүрд Гавьяат жүжигчин С.Дамдин, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, зохиолын дуучин Б.Болдбаатар, уртын дуучин А.Түмэн-Өл... | урлаг соёл |
МҮОНТВ олон ангит шинэ киногоор үзэгчидтэйгээ уулзах гэж байна. Хэлмэгдүүлэлтийн саарал он жилүүдийн тухай өгүүлэх “Улаан эрэг” киноны зураг авалт дуусч, үзэгчдийн хүртээл болоход нэг алхам ойртжээ. Кино зохиолыг “Тусгай салаа”, “Хэцүү анги” зэрэг кино зохиолыг бичсэн А.Амарсайхан бичсэн бол найруулагчаар Н.Даваадалай,... | урлаг соёл |
Холливудын жүжигчин Скарлет Йохансон алдрын одтой боллоо. “People” сэтгүүлээс хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйгээр нэрлэж байсан 27 настай Скарлет Йохансон өчигдөр Холливуд Бульевардад өөрийн алдрын одтой болж, гарын мөрөө үлдээсэн байна. Холливуд Бульевардад цугларсан хүмүүс түүнд баяр хүргэж, зургийг нь авч байжээ. Скарле... | урлаг соёл |
УДБЭТ-ын ээлжит зочин АНУ-ын Санфранциско хотоос иржээ. Тэр хүн бол Стэнфордын их сургуулийн профессор, тус сургуулийн хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирдаач ноён Жин Дун Цай юм. Түүнийг Монголчууд хоёр жилийн өмнөөс мэддэг болсон. Жин Дун Цай өмнө ... | урлаг соёл |
Монголын анхны триллер төрлийн кино болох “Орлон тоглогч” өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийн, үзэгчдийн хүртээл боллоо. “Ноён Филм энтертаймент”-ийн анхны бүтээл болон төрж буй “Орлон тоглогч” кино нь монголд триллер төрлийн анхны бүтээл гэдгээрээ онцлог. Энэ тухай уг киноны зохиолыг бичиж найруулсан найруулагч ... | урлаг соёл |
Хошин урлагийн элэглэгчид болох Чапи, Суурь нар энэ удаад дэлгэцийн бүтээлд хүч үзлээ. Тэд “Маск” хэмээх инээдмийн киноныхоо нээлтийг өнгөрсөн амралтын өдөр “Ялалтын талбай”-д рок, попын дуучидтай хамтран энэ зуны анхны задгай шоугаар нээсэн юм. Киноны нээлтийн шоунд “Шанзны гурав”, “Green mask”, “Digital” хамтлаг хүрэ... | урлаг соёл |
МҮОНТ ээлжит олон ангит бүтээлээ тун удахгүй үзэгчдийн хүртээл болгох гэж байна. “Амьдрал чиний төлөө” нэртэй цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойд зориулсан 60 ангит кино бэлэн болжээ. Эл бүтээлд тангараг өргөсөн жирийн цагдаагийн амьдралыг харуулах аж. Анх Цагдаагийн ерөнхий газраас санаачлан МҮОНТ-ийн ... | урлаг соёл |
Супер баатруудын ялгуусан түүх үргэлжилсээр байна. Өнгөрсөн баасан гаригт “Өшөө авагчид” кино нээлтээ хийсэн өдрөө л АНУ-д 200.3 сая ам.долларын ашиг олж, “Харри Поттер” киноны 169.2 саяын амжилтыг эвдсэн байна. Үүн дээр хилийн чанад дахь кино театруудын нээлтийн 151.5 саяын ашиг нэмэгдэж, “Өшөө авагчид” долоо хоног хү... | урлаг соёл |
Элеанор Торнтон Мартин Скорсезе “Мөнгөн хий үзэгдэл” нэртэй хайр дурлалын драмын кино хийх бөгөөд энэ нь Роллс Ройс автомашины түүхийг өгүүлэх болно гэж Variety сэтгүүл мэдээлж байна. Киноны уран бүтээлчид шинэ төслөө “зөвхөн эр эмийн хооронд бус хүн машин хоёрын хоорон дахь дурлалын ээдрээт түүх” гэж тодорхойлж байна.... | урлаг соёл |
© Bernard-Henri Lévy Францын сэтгүүлч, найруулагч Бернар-Анри Левигийн (Bernard-Henri Lévy) 2011 оны Ливийн иргэний дайны үеэр бүтээсэн “Тобрукскийн тангараг” (Le serment de Tobrouk) киног Каннын наадмын үндсэн шалгаруулалтаас гадуур онцгой үзлэгээр 5 сарын 25-нд нийтэд толилуулах гэж байна. Киног Ливид хийсэн францын ... | урлаг соёл |
Монголын анхны триллер төрлийн кино болох “Орлон тоглогч” нэртэй дэлгэцийн шинэ бүтээл нээлтээ хийхгээд хэдхэн хонож байгаа ч Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулах “Academy Awards-2012” наадамд нэр дэвшин, өрсөлдөхөөр болжээ. Тус наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох бөгөөд одоогоо... | урлаг соёл |
Супер баатруудын тухай “Avengers” кино АНУ-д нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо орлогоороо дээд амжилт тогтоож, 200 сая долларын орлого олсон талаар ВВС бичлээ. Өмнө нь дээд амжилт тогтоосон кино бол өнгөрсөн оны долдугаар сард нээлтээ хийж байсан “Харри Поттер. үхлийн тахил: хоёрдугаар хэсэг” кино бөгөөд эхний долоо ... | урлаг соёл |
Хошин урлагийн элэглэлийн талбарт уран бүтээлээ туурвиж яваа Чапи, Суурь нар дэлгэцийн бүтээлд хүч үзжээ. Тэд “Маск” нэртэй дэлгэцийн анхны бүтээлийнхээ нээлтийг маргааш хийх гэж байна. Тавдугаар сарын 5-нд буюу маргааш 17.00 цагт “Тэнгис” кино театрын өмнөх “Тусгаар тогтнолын талбай”-д “Маск” киноны нээлтэд зориулсан ... | урлаг соёл |
“Бодлын хулгайч” уран сайхны кино Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулах “Academy Awards-2012” наадамд нэр дэвшин, өрсөлдөхөөр болсон байна. Тус наадам ирэх тавдугаар 12-нд УДЭТ-т болох юм. “Wisdom film” кино продакшны анхны бүтээл болох “90 сая”-ын Гансүхийн амьдралаас сэдэвлэн бүтээс... | урлаг соёл |
Суут хөгжмийн зохиолч Жозеф Вердийг алдаршуулсан гурван том дуурийн нэг болох “Травиата” дуурь өнгөрсөн бямба гаригт УДБЭТ-ын тайзнаа заларлаа. Дуурийн театрын уран бүтээлийн 49 дэх улирлын дуурийн тоглолтыг өндөрлүүлсэн “Травиата” дуурийн гол дүрүүдэд тус театрын шилдэг уран бүтээлчид буюу Виолеттад сопрано Ө.Уянга, Ф... | урлаг соёл |
ОХУ-ын Петербург хотын Васильевын арлын Залуучуудын ордноос зөвлөлтийн нэн алдартай “Буратиногийн адал явдал” хүүхдийн киноны “хамгийн чухал” жижиг хэрэглэл болох “Алтан түлхүүрийг” хулгайлжээ. 50 см урт энэхүү гуулин түлхүүрийг 5 сарын 5-нд хулгайд алдаж, цагдаад 5 сарын 6-ны 4 цагт дуудлага өгсөн талаар "Konkretno.ru... | урлаг соёл |
Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулдаг Улаанбаатар кино наадам буюу “Academy awards 2012” наадмын ёслолын ажиллагаа маргааш УДЭТ-т 18.00 цагт улаан хивсний ёслолоор эхлэх гэж байна. Тус наадамд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж,... | урлаг соёл |
Монголын кино урлагийн шилдгийн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Academy Awards 2012” наадмын шилдгүүд тодорлоо. 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс энэ оны тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд бүтээгдэж, дэлгэцнээ гарсан Монголын нийт 15 кино 18 номинацид өрсөлдсөнөөс “Wisdom Film” продакшн, найруулагч Ж.С... | урлаг соёл |
“Боловсрол” суваг телевиз, “Криэтив” студи хамтран, “Наран мандах нутаг” олон ангит уран сайхны киног бүтээж байгаа билээ. Уг олон ангит бүтээл дээр залуу найруулагч Б.Чингүүн ажиллаж байгаа бөгөөд Сүхбаатар аймгийн 70 жилийн ойг угтаж "Мөнхчулуун" сангийн ивээн тэтгэлгээр хийж байгаа юм. Киноны зураг авалт дууссан, т... | урлаг соёл |
Дуучин Э.Амартүвшингийн мэргэжил нэгт гэргий Д.Туяатай ярилцлаа. Гэргийнхээ тухай Э.Амартүвшин нэгэн ярилцлагадаа "Миний гаргаж буй амжилт, өнгөтэй өөдтэй яваа маань эхнэртэй минь холбоотой. Тэр хүний буянаар би өдий зэрэгтэй явна" гэж өгүүлсэн байсан. -Хүмүүс таныг дуучин Э.Амартүвшингийн гэргий гэдгийг мэддэг. Гэхдээ... | урлаг соёл |
Кино урлагийн шилдэг наадмуудын нэг Каннын фестиваль энэ сарын 27-нд болно. Оскарын ёслолын дараа ордог энэхүү нэр хүндтэй наадам өмнөх жилүүдийнхээсээ сүр дуулиан ихтэйгээрээ онцлог байна гэж кино шүүмжлэгчид үзэж байна. “BBC” агентлагийн мэдээлж буйгаар олон улсын хүйсийн тэгш эрхийн байгууллагууд Каннын фестивалийг ... | урлаг соёл |
Тун удахгүй дэлгэцнээ “19” нэртэй уран сайхны кино мэндлэх гэж байна. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийжээ. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр буюу Баабар, киноны хөгжмийг Тө... | урлаг соёл |
Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клубээс өнөөдөр 15.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-д АНУ-ын улс төрийн сонгууль дахь эмэгтэйчүүдийн тэгш эрхийн оролцооны талаарх бодит амьдралаас сэдэвлэсэн уран сайхны киног үзүүлэх гэнэ. Түүний дараа киноны тухай чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэх юм байна. “Iron jawed angels” нэрт... | урлаг соёл |
Францын Френч Ривиера эрэг дээрх үзэсгэлэнт Канн хотод олон улсын кино наадам 65 дахь жилдээ болж байна. Дэлхийн хамгийн шилдэг киночид тэнд л цуглардаг аж. Учир нь Каннын кино наадамд туршилтын кинонууд биш, жинхэнэ шилээвэр бүтээлүүдийг сойдог. Кино наадамд энэ жил оролцож буй найруулагчдын дийлэнх нь 60 гарсан хөгши... | урлаг соёл |
“19” гэж сонин нэртэй кино хийгдэж байгаа гэж дуулав. Нэрнээсээ өгсүүлээд бүтээгдэж байгаа хэлбэр нь ч сонин аж. Уг киног найруулж байгаа гурван найруулагчийн нэг болох (харин тийм ээ, сонин байгаа биз, гэхдээ л нэг киног гурван хүн найруулах нь үнэн. Бас дандаа мундаг найруулагчид гэж байгаа.зох) Улсын драмын эрдмийн ... | урлаг соёл |
“Нийгмийн сүлжээ” киноны оскарын шагналт зохиогч Стив Жобсын амьдрал намтрыг барьж авахаар боллоо гэж Sony Pictures Entertainment мэдээллээ. Кино зохиолч Аарон Соркин сэтгүүлч Уолтер Айзексоны бичсэн Apple-ийг үүсгэн байгуулагчийн намтрыг кино зохиол болгох юм. Айзексоны намтар Жобсыг нас барсны дараа дэндүү хэтэрсэн и... | урлаг соёл |
“Боловсрол” суваг телевиз, “Криэтив” студи хамтран бүтээсэн “Наран мандах нутаг” олон ангит уран сайхны кино энэ долоо хоногоос эхлэн “Боловсрол” суваг телевизийн дэлгэцээр гарч эхэллээ. Үдэш бүр 20.30 минутад үзэгчдэд хүрч буй “Наран мандах нутаг” кинонд залуу найрулагч Б.Чингүүн ажилласан юм. Сүхбаатар аймгийн 70 жил... | урлаг соёл |
Batman Dark Knight Rises кино долдугаар сарын 20-нд албан ёсоор театрт нээлтээ хийх гэж байна. Batman-ий шинэ цуврал гарахад одоогийн байдлаар ердөө 11 хоног үлджээ. Харин Batman киноны бүтээгчид уг киног нээлтээ хийхийг тэсэн ядан хүлээж байгаа сая сая фэнүүддээ зориулан 13 минутын богино хэмжээний кино гаргажээ. Энэх... | урлаг соёл |
Найруулагч Б.Чингүүн ээлжит бэлгээ удахгүй тохиох эр үрсийн баярт зориулан дэлгэх гэж байна. Богино хэмжээний уран бүтээлүүдээрээ Монголын кино урлагт өөрийн байр суурийг хэдийнээ эзэлсэн тэрбээр хамгийн сүүлд олон ангит кинонд анх удаа хүч үзсэн. “Боловсрол суваг” телевизээр үдэш бүр таньд хүрч буй “Наран мандах нутаг... | урлаг соёл |
“Тэнгис” кино театрын дэлгэцнээ маргааш 17.00 цагт “19” нэртэй уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийжээ. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батба... | урлаг соёл |
Улс төр дэх залуусын оролцоо болон үзэл санааны талаар өгүүлэх “The Wave” буюу “Давалгаа” уран сайхны киног “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээ маргааш 15.00 цагт “Нээлттэй нийгэм форум”-д үзүүлэх гэнэ. “Давалгаа” уран сайхны киног Германы кино найруулагч, зохиогч, жүжигчин Деннис Гансел найруулса... | урлаг соёл |
“Тэнгис” кино театрын дэлгэцнээ өнөөдөр 17.00 цагт “19” нэртэй уран сайхны кино нээлтээ хийх гэж байна. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийжээ. “19” киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батба... | урлаг соёл |
Каннын 65 дахь кино наадмын тэргүүн шагнал “Алтан дал мод”-ны эзэн Австрийн найруулагч Майкл Ханеке боллоо. “Хайр” нэртэй кино нь түүнд уг нэр хүндтэй шагналыг авчирч өгчээ. Найруулагч өмнө нь 2009 онд “Цагаан тууз” киногоор мөн “Алтан дал мод” шагналын эзэн болж байсан гэнэ. Данийн кино жүжигчин Мэдс Миккелсен “Ан” ки... | урлаг соёл |
Дэлхийн шилдэг кино “Максимус” нь дэлхийн шилдэг романыг Эртний Ромын эзэнт гүрэн буюу Цезарь хааны үеийн харгис хэрцгий засаглал, хаан ширээний төлөөх тэмцэл, аллага болон үнэнч хайр сэтгэл, өшөө хорсол, нэр хүнд, алдар нэрийн төлөөх цуст тулалдааны тухай бичсэн түүхэн зохиол аж. Энэхүү түүхэн зохиолоос сэдэвлэн бүтээ... | урлаг соёл |
© Paramount Pictures Инээдмийн жүжигчин Саша Барон Коэн болон найруулагч Ларри Чарлз нарын “Дарангуйлагч” инээдмийн кино Казакстанд 5 сарын 17-ноос эхлэн хоёр долоо хоногийн турш гарсныхаа дараа дэлгэцнээс буулаа. Өнгөрсөн баасан гариг гэхэд кино тус улсын театруудын хөтөлбөрөөс алга болсон байлаа. Киног хаасан тухай А... | урлаг соёл |
Хүмүүний сэтгэлийг хөндөж чадахгүй юм бол хөнгөн бийрийг хөших юун гэдэг үг байдаг. Харин хүмүүний сонирхлыг хөндөж чадахгүй бол шоу хийгээд ч яах вэ гэдэг маягаар шоу бизнес өрнөдөг болсон, өнөөдөр Монголд. Өөрөөр хэлбэл, ямар нэг гайхалтай өрнөл, сэтгэл татам үйл явдлыг илэрхийлж, олны сонирхлыг татсан жүжигчин, дууч... | урлаг соёл |
ДБЭТ-ын уран бүтээлчид өнгөрсөн амралтын өдрүүдэд 49 дэх улирлын хаалтын тоглолтоо үзэгчдэд толилууллаа. Театрын энэ улирлын сүүлийн тоглолтын онцгой эрхэм удирдан тоглуулсан нь Стэнфордын их сургуулийн профессор, хөгжмийн тэнхмийн эрхлэгч, “Пан Ази” хөгжмийн фестивалийн ерөнхий зохион байгуулагч, хөгжим судлаач, удирд... | урлаг соёл |
Сүүлийн үед дэлгэцийн шинэ бүтээл ар араасаа төрөн гарч, нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болж байгаа билээ. Cаяхан “Нарны өнгө” нэртэй шинэ уран сайхны кино дэлгэцнээ мэндэлжээ. Энэхүү киноны зохиолыг Х.Болор-Эрдэнэ, Д.Төрмөнх нар бичсэн бол найруулагчаар нь Ж.Сэнгэдорж ажиллажээ. “Нарны өнгө”-ийн гол дүрийг залуу жүжиг... | урлаг соёл |
Энэ жилийн MTV Movie Awards шилдгүүдээ нэрлэжээ. “Hunger games” киноны багийнхан тайзан дээр дөрвөн удаа гарч шагналыг хураах шиг боллоо. Мөн “Brautalarm” кино хоёр удаа, Женнифер Анистон “Horrible Bosses” киногоороо тус тус шагнагдсан бол энэхүү оройн гол баатар нь Дэниель Радклиф байлаа. Харин Роберт Паттенсон, Крист... | урлаг соёл |
Нийтлэлч, улс төрч Бат-Эрдэнийн Батбаяр буюу Б.Баабар нэрээрээ бидний хэдийний танил болсон эрхэм 2008 оны 7 сарын 1-ний үйл явдалын үеэр амь насаа алдсан 5 залуугийн ар гэрийнхэн, гэгээн сүнсний өмнө Монголчуудын гэмийг цайруулах нэгэн уран бүтээлийн суварга босголоо. Энэхүү суварга нь “19” уран сайханы кино юм. Өнгөр... | урлаг соёл |
Хэд хоногийн өмнөөс л Монголын кино урлагт нэгэн шинэ уран бүтээл цахиур хагалах нь гэсэн мэдээлэл интернэт болон сонинуудаар гарах болсон. Уг киноныхоо тухай ерөнхий продюсерээр ажилласан Б.Батбаяр буюу Баабар "Кино урлагт өмнө нь хэн ч хийж байгаагүй шинэ барил олсныгоо л харуулъя гэж бодсон" хэмээн ярьсан удаатай. "... | урлаг соёл |
“Casino Royale” киноны Жеймс Бондын дүрээрээ алдаршсан 46 настай жүжигчин Мэдс Миккельсен NBC-н шинэ цуврал “Ганнибал”-ын гол дүрд тоглохоор болжээ. Мэдс Миккельсен гол дүрд нь тоглосон “The Hunt” гэдэг киногоороо Каннийн кино наадмаас шилдэг жүжигчний шагнал хүртэж байсан билээ. 2001 онд ноён Энтони Хопкинс “Хурга май... | урлаг соёл |
“Мадагаскар”, “Мөстлөгийн үе” зэрэг олон шилдэг хүүхэлдэйн киноны шинэ ангиуд энэ онд бүтээгдэн, хүүхэд багачуудын хүртээл болох гэж байна. Чухам ямар киноны шинэ ангиуд бүтээгдэж байгаа талаар сонирхуулъя. Madagascar 3: Europe’s Most Wanted “Madagascar 3” тун удахгүй буюу энэ сарын 8-нд нээлтээ хийх гэж байна. Өмнөх х... | урлаг соёл |
Роберт Паттинсоны гол дүрд нь тоглосон “Cosmopolis” нэртэй кино өнөөдөр Их Британид нээлтээ хийлээ. Энэ киног Канадын кино зохиолч, жүжигчин, Дэвид Кроненберг найруулжээ. Кино зохиолыг өнгөрсөн тавдугаар сард Каннын кино наадмын “Алтан далд мод” шагналд нэр дэвшигч Дон Делилло бичсэн байна. Энэ кинонд Францын жүжигчин ... | урлаг соёл |
Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай ярилцлаа. Тэрбээр Каннын кино наадамд оролцож, “Богд хаан” киногоо толилуулаад иржээ. -Каннын кино наадамд оролцоод ирлээ. Ямар шугамаар оролцов? -Францын Каннын кино наадам гэдэг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн том кино фестиваль юм. Өдгө... | урлаг соёл |
Хошин урлагийн “Эрхэм элч”, “Herub” энтертайнмэнтын уран бүтээлчид хамтран “Жексон амьд” адал явдалт инээдмийн киноныхоо нээлтийг өнгөрсөн долоо хоногт “Тэнгис” кино тетарт хийлээ. Адал явдал, инээдэм хосолсон энэхүү бүтээлийг найруулагч, жүжигчин С.Баттулга найруулжээ. Түүнчлэн тус киноны хоёрдугаар найруулагчаар “Эрх... | урлаг соёл |
Кейт Уинслет. Фото GettyImages Елизавета II хатан хаан Британийн эзэнт гүрний одонгоор жүжигчин Кейт Уинслетийг шагналаа. “Титаник”, “Уншигч”-ийн од бүсгүй одоо бол Одонт Коммандер (Commander) буюу уг одонгийн дээрээсээ гурав дахь цолны эзэн болж байгаа юм. Улс орны төлөө маш их сайхан зүйлс хийсэн хүмүүстэй зэрэгцэж о... | урлаг соёл |
“Formula Mundi-12” олон улсын кино фестиваль Египет улсад 12 дахь жилдээ зохиогдлоо. Уг наадамд 45 орны 208 кино оролцсон бөгөөд найруулагч Б.Баярын бүтээл “Би монгол хүн” баримтат кино хоёрдугаар байранд шалгарсан байна. Энэхүү кинонд байгаль хүн хоорондын харилцаа, түүнээс үүдэх үр дагаварыг харуулахыг зорьсон юм бай... | урлаг соёл |
Өнгөрсөн баасан гаригт АНУ-ын 4,258 кино театрт нэгэн зэрэг нээлтээ хийсэн “Мадакаскар 3” хүүхэлдэйн кино Ридли Скотын “Prometheus”киног ардаа орхин 60.35 сая ам.долларын ашиг олж box office-ыг тэргүүлж байна. Мадагаскар киноны анхны хувилбар гарсан өдрөөсөө дөрвөн өдрийн дотор 60 сая ам.долларын ашиг олж байсан бол “М... | урлаг соёл |
“Худалч залуу” инээдмийн кионг үзэгчдэд хүргэсэн “Herub” энтертайнментын хамт олон “Жексон амьд” хэмээх өвөрмөц нэртэй киноны зураг авалтын ажилдаа оржээ. Адал явдал, инээдэм хосолсон энэхүү бүтээлийг найруулагч, жүжигчин С.Баттулга найруулж байгаа юм байна. Түүнчлэн тус киноны хоёрдугаар найруулагчаар “Эрхэм элч” уран... | урлаг соёл |
Америкийн дуучин, найруулагч, продюсер Барбара Страйзанд 16 жил завсарласны эцэст дахин кино урлагт хүчээ сорих гэнэ. Холливудын 70 настай ахмад дайчин Барбара Страйзанд зохиолч Эрскин Калдвэлл болон фото сэтгүүлч Маргарет Бурке Вайт нарын хайрын түүхийг өгүүлсэн “Skinny and Cat” хэмээх шинэ киноны найруулагчаар ажилла... | урлаг соёл |
“Их нүүдэл Монгол медиа нэгдэл” санаачлан Монголд анх удаа 3D анимэйшн 50 ангит бүрэн хэмжээний хүүхэлдэйн киног хийж гүйцэтгэх төслийн ажлыг эхлүүлээд байна. “Эрдэс баялгийн ертөнцөөр аялсан нь” нэртэй уг хүүхэлдэйн кино нь нийт 20 минутаар 11 бүлэг 50 ангит дэлгэцийн бүтээл болох бөгөөд ашигт малтмал, уул уурхайн тал... | урлаг соёл |
“Дүнхүү, бүр дүнхүү” киноны кадр Жүжигчин Жим Керри ах дүү Фарреллигийн “Дүнхүү, бүр дүнхүү” (Dumb and Dumber, 1994) домогт инээдмийн киноны үргэлжлэл буюу сиквеллд тоглохоос татгалзжээ. Эх кинонд түүнтэй хамт тоглосон Жэфф Дэниэлс “Керри явснаар төслийг хаасанд тооцож болно” гэж мэдэгдсэн байна. The Hollywood Reporter... | урлаг соёл |
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Диснейн Пиксар анимэйшний бүтээл улаан үстэй, дэггүй гүнжийн тухай "Brave" хүүхэлдэйн кино ашиг орлогоороо тэргүүллээ. Энэ хүүхэлдэйн киноны тасалбар дэлхий дахинд нийт 80 сая ам.доллараар борлогдсон байна. Үүний 66.7 сая ам.долларыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Америкийн кино театруудаас олжээ... | урлаг соёл |
АНУ-ын “Lifetime” телевизээр энэ оны эхнээс цацагдаж эхэлсэн “Desperate Maids”инээдмийн цувралын үргэлжлэл нь “Devious Maids” нэртэйгээр удахгүй дэлгэцнээ гарах гэнэ. Тус телевизийн албаны хүмүүс ийн мэдээлсэн бөгөөд өнгөрөгч баасан гаригт шинэ цувралын эхний хэдэн ангийн зураг авалтын ажил дууссан гэнэ. Шинэ цувралаар... | урлаг соёл |
Үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй “19” нэртэй уран сайхны киног NTV телевиз гаргахаар болжээ. Монголын тайз, дэлгэцийн сор болсон бүтээлийг ард түмэндээ хоногшуулж чадсан нэрт найруулагчид тус бүрдээ энэхүү киног гурван хэсэг болгон хийсэн билээ. Тус киноны ерөнхий зохиолчоор Б.Цэнддоо, ерөнхий продюсераар Б.Батбаяр бу... | урлаг соёл |
“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид тун удахгүй “Тэр чинь би” шоу драмыг дэлгэхээр зэхээд байгаа гэнэ. Тиймээс тэд саяхан уг уран бүтээлдээ зориулан шинэ клип хийжээ. Уг клипний дуу нь Оросын алдарт “Любэ” хамтлагийн “Позови меня тихо по имени” бөгөөд тэд хэрхэн дуулж, клипжүүлсэнийг хамтдаа сонирхъё. Г.ДАША | урлаг соёл |
“Sony Pictures Entertainment”-ийн бүтээл "Amazing Spider-Man" кино өнгөрөгч мягмар гаригт АНУ болон Канадын кино театруудад нээлтээ эхний өдрөө 35 сая ам.долларын ашиг олж, шилдгүүдийн жагсаалтыг тэргүүлж эхэллээ. 3D технологиор бүтээгдсэн тус кино өмнөх дээд амжилтын эзэн “Transformers” киноны амжилтыг эвдсэн байна. Т... | урлаг соёл |
Богино хэмжээний кино урлагт хүч түрэн орж ирсэн, эзэнгүй байсан орон зайг нөхөж, амьдруулж чадсан найруулагч Б.Чингүүн сонирхолтой нэгэн санаа бодож олжээ. Богино хэмжээний кино урлагийн хөгжлийг шинэ шатанд ахиулж, кино сонирхогчдын анхаарлыг өөр зүгт хандуулж чадсан хэмээн үнэлэгддэг тэрбээр өөрийн бүтээсэн кинонууд... | урлаг соёл |
“Pixar Animation” студийн шинэ бүтээл шотланд гүнжийн тухай “Хатан зоригтон” хүүхэлдэйн кино өнгөрсөн баасан гаригт нээлтээ хийснээс хойш 66.8 сая ам.долларын ашиг олж, box office-ыг тэргүүлж байна. “Уолт Дисней”-тэй хамтарсан тус студи 13 хүүхэлдэйн кино гаргасан нь тухай бүрдээ хит болж байсан билээ. Хоол хийдэг харх... | урлаг соёл |
Жо Мин Хуажи Москвагийн кино наадамд “Перспектива” буюу “ирээдүй” гэсэн утгаар орчуулж болох хөтөлбөрийн хүрээнд оролцож байгаа “Тэнгэрийн хаяа” (Tian Ban) хятадын уран сайхны киноны зохиол, үйл явдлыг хийх явцдаа өөрчилсөн тухайгаа уг бүтээлийн зохиолч, найруулагч, продюсер, жүжигчнээр ажилласан Жо Мин Хуажи хэвлэлийн... | урлаг соёл |
Балар эртний амьтдын тухай өгүүлдэг “Ice Age: Continental Drift” анимейшн кино нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ 46 сая ам.долларын ашиг олж, шилдэг кино жагсаалтыг тэргүүлж эхэллээ. “Ice Age: Continental Drift” анимейшн кино нь “20th Century Fox”-н бүтээл бөгөөд “Ice Age” цувралын дөрөв дэхь анги нь юм. Мөн 3D хэлбэрэ... | урлаг соёл |
Дэлхийн шоу бизнесийн төвд энэ зун ямар тэсрэлт болох талаарх таамгийг “TIME” дэвшүүлжээ. “Харанхуйн баатруудын үүсэл” Нээлтээ хийх өдөр: Долдугаар сарын 20 Бэйл Бэйнтэй танилцана. “Бэтмэн эргэж ирсэн нь” цувралын гуравдугаар бүлэгт Бэйний дүрд Том Харди, Селина Кайлын дүрд Анна Хэтэуэй тогложээ. Гэхдээ жинхэнэ тулаан ... | урлаг соёл |
МҮОНТ-ийн уран бүтээлчид олон ангит ээлжит, шинэ киноныхоо зураг авалтыг эхлүүлжээ. Тэд энэ удаад Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтран “Огцом эргэлт” олон ангит кино бүтээж байгаа юм. Энэ бүтээлээр дамжуулан монголчуудын дунд түгээмэл дэлгэрч байгаа чихрийн шижин, зүрх судасны өвчин зэр... | урлаг соёл |
МҮОНТ-ийн уран бүтээлчид ээлжит шинэ уран бүтээлддээ хэдийнээ оржээ. Тэд энэ удаад Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төслийнхөнтэй хамтран “Огцом эргэлт” олон ангит киног бүтээж байгаа юм. Энэ киноны зохиолыг “Хэцүү анги”, “Тусгай салаа”-гаар үзэгчдийг байлдан дагуулсан зохиолч А.Амарсайхан бичиж, ерөнхий... | урлаг соёл |
Тулаант киноны нэрт мастер Брюс Лигийн тухай “Би бол Брюс Ли” хэмээх баримтат шинэ кино удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Нас барснаас нь хойш бараг 40 жил өнгөрсөн ч алдартнуудын жагсаалтад хүндтэй байр суурь эзэлсээр буй тулааны нэрт мастерын тухай баримтат киног түүний охин Шэннон Ли бүтээжээ. Шэннон Ли аавынхаа ту... | урлаг соёл |
“Алтан хальс” холбооноос ээлжит бэлгээ арк кино сонирхогчдод задлах гэж байна. Тэд энэ удаад Үндэсний соёл амралтын хүрээлэнтэй хамтран “Open Air Cinema” хөтөлбөрийн хүрээнд Монголд анх удаа задгай талбайд кино гаргахаар болжээ. Тус хөтөлбөрийн эхний бүтээл бол “Paprika” буюу “Чинжүү” кино юм. Тус кино нь Японы анимэйш... | урлаг соёл |
Реппер B.A.T кино урлагийг түлхүү сонирхох болсон гэнэ шүү. Тэрбээр өнгөрсөн жилээс эхлэн "Big Fish" буюу “Том загас” хэмээх киног найруулан тун ч завгүй яваа юм. “Dash Films”-ийн бүтээж буй уг киноны гол дүрийг дуучин Б.Амархүү бүтээсэн байна. Киноны үйл явдал цагдаагийн ахлах дэслэгч Соёмбо хар тамхитай холбоотой хүн... | урлаг соёл |
Нью-Йорк хотод төвтэй олон улсын тайзны урлагийн “Миту” компанийн уран бүтээлчид манай улсад ирж, дуучин К.Номинжинтой хамтран “Зүрхэн тасархай” жүжиг тоглохоор болжээ. АНУ-д амьдарч байгаа дуучин бүсгүйд “Миту” компанийн уран бүтээлчид хамтран ажиллах санал тавьснаар энэ сарын 16, 17-нд “Black Box” театрт “Зүрхэн таса... | урлаг соёл |
Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг гэх, нөгөө талаас цаг үеийн шаардлагаар тавигддаг гэгдэх “Гамлет” Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “морилох” гэж байна. Дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн энэ зохиол УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг сорих ээлжит нэгэн со... | урлаг соёл |
Өвөл эртийн цас бударсан үдэш Улсын драмын эрдмийн театрын өмнө зассан улаан хивс ч “даарсан” мэт харагдахаар. Харин 33 жилийн дараа Монголын тайзнаа дахин тоглох гэж байгаа “Гамлет”-ийг үзэхээр ирсэн үзэгчид даарсан шинжгүй. “Гамлет”-ыг анх Монголд амилуулж байсан ахмад үеийн жүжигчин, найруулагч, уран бүтээлчид, драм... | урлаг соёл |
МҮОНТР-ийн “Амьдрал чиний төлөө” олон ангит киноны гол дүр дэслэгч Батхүүгийн дүрээр үзэгчдийн танил болсон жүжигчин Г.Дөлгөөн-Аюуш УДЭТ-т харьяалагдах болжээ. СУИС-ийн Кино драмын ангийг төгссөн тэрбээр оюутан ахуйдаа “Manhunt International-2010” тэмцээнд оролцож, хөөмэйн авьяасаараа тэргүүн байрт шалгарч байсан авьяа... | урлаг соёл |
Үндэсний их найрал хөгжим 1962 оны арванхоёрдугаар сарын 26-нд бүрэн хэмжээний хөтөлбөр боловсруулан бие даасан тоглолтоо бүтээсэн хугацаанаас шинэ цагийн түүхийн хуудсаа тоолсоор 50 дахь жилтэйгээ золгох гэж байгаа билээ. Тус чуулгын уран бүтээлчид 50 жилийн ойн хүндэтгэлийн гала тоглолтоо энэ сарын 25-нд хийх гэж бай... | урлаг соёл |
Грекийн сонгодог жүжгийн оргил болсон Т.Софоклийн “Эдип хаан” жүжгийн гол дүрийг бүтээж, театрын тайзнаа гялалзсан энэ эрхэм бол УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд. Тайз, дэлгэцийн олон бүтээлд ширүүн дориун, хурц зан төрхтэй дүр бүтээсэн түүний урын санд 20 гаруй гол болон туслах дүр бий гэсэн. Омголон төрх, баргил хоолойго... | урлаг соёл |
Тайз, дэлгэцийн олон дүрээрээ үзэгчдийн танил болсон Улсын драмын эрдмийн театрын жүжигчин С.Сарантуяа эзэн Чингис хаан мэндэлсний 850 жилийн ойн өдөр Ардын жүжигчин цол тэмдгээр шагнууллаа. 16 наснаас эхлэн урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан, тэр дундаа драмын урлагт олон сайхан дүр бүтээсэн түүний гавьяаг үнэлж, ийнх... | урлаг соёл |
Уиллъям Шекспирийн сонгодог бүтээлүүдийн нэг “Гамлет” Монголын тайзнаа 33 жилийн дараа дахин амиллаа. Энэхүү жүжгийг Улсын драмын эрдмийн театрын урдаа барьдаг уран бүтээлчдийн нэг Н.Наранбаатар найруулан тавьжээ. Б.Мөнхдорж, Ч.Найдандорж гэх мэт хүмүүстэй өрсөлдөн байж энэ боломжийг олж авсан гэж бодохоор түүнийг яах ... | урлаг соёл |
Монголын сонгодог урлагийн энэ цагийн од, үзэгчийн хайртай бүжигчин Г.Цолмон өнөөдөр Гавьяат жүжигчин боллоо. Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол бүжигчин тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойн өдөр ийнхүү Гавьяатын цол, тэмдгээр энгэр мялаав. Г.... | урлаг соёл |
УДЭТ-ын тайзнаа 33 жилийн дараа морилсон “Гамлет” жүжгийн гол дүрд тоглож, Монголын сонгодог урлагийн түүхэнд хоёр дахь Гамлет болсон жүжигчин С.Болд-Эрдэнэ өнөөдөр “Алтангадас” одонгоор энгэрээ мялаалаа. Тэрээр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлээс одонгоо гардаж авсан бол түүний ээж, жүжигчин н.Нэргүй мөн... | урлаг соёл |
Хүүхэлдэйн театр шинэ жилийн баяраар хүүхэд багачууддаа зориулан шинэ жүжиг хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Тэр бол “Лусын хааны охид” хүүхэлдэйн жүжиг юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” хөтөлбөрийн хүрээнд санхүүжиж байгаа багт хүүхэлдэйн жүжгийн зохиолыг Хүүхэлдэйн театрын захирал, яруу найрагч Ц... | урлаг соёл |
Америкийн жүжигчин Присцилла Пресли “Зул сар”-ын баярт зориулан тавьж буй “Цасан цагаан” жүжигт хорон санаат хатны дүрийг бүтээжээ. Өдгөө 67 настай жүжигчин Присцилла Пресли удаагаа үггүй жүжигт дүр бүтээсэн нь энэ аж. Харин Присцилла Преслитэй хамтран тоглосон бусад жүжигчид хорон санаат хатаны дүр түүнийг чадварыг ул... | урлаг соёл |
УДЭТ өвөл цагийн нээлтээ өнгөрсөн арваннэгдүгээр сард дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн “Гамлет” жүжгээр нээн үзэгчдээ хүлээн авсан билээ. Тус театрын тайзнаа 33 жилийн дараа эргэн амилсан “Гамлет” үзэгчид, урлаг судлаачдаас өндөр үнэлгээ авсан юм. Тэгвэл драмын театрын уран бүтээлчид энэ сарын 7-ноос ... | урлаг соёл |
Үндэсний дуу, бүжгийн “Түмэн эх” чуулга, орчин үеийн бүжгийн “Натурданс” хамтран Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор тайзнаа анх удаа “Дөрөө” нэртэйгээр Монголын модерн бүжгийг өлгийдөн авсан билээ. Үндэсний бие биелгээг модерн бүжигтэй хослуулан тавьсан“Дөрөө” модерн бүжгэн жүжигт байгаль, ... | урлаг соёл |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдааныг зохион байгуулж байгаа билээ. Уралдааны эхний шатны шалгаруулалтыг өнгөрсөн аравдугаар сарын 21-нээс арваннэгдүгээр сарын 29-нд төв, зүүн, бар... | урлаг соёл |
Монгол Улсын хүүхэлдэйн театр шинэ оны бэлэг болгон энэ сарын 22-нд хүүхэд багачууддаа зориулан “Лусын хааны охид” жүжиг толилуулна. Энэхүү жүжгийн зохиолыг яруу найрагч Ц.Хулан бичиж, хүүхэлдэйн театрын нийт уран бүтээлчид тайзнаа амилуулж байгаа бөгөөд хөгжмийн зохиолчоор нь төрийн соёрхолт хөгжмийн зохиолч Б.Мөнхдор... | урлаг соёл |
Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Монголын урлагийн ажилтны холбоо хамтран орон нутгийн театр, чуулгуудын дунд зохиосон “Сонгодог бүтээл-2012” шилдэг бүтээл шалгаруулах улсын уралдаан өнгөрсөн бямба гаригийн орой шилдгээ шалгаруулав. Сүүлийн шалгаруулалт нь нийслэлд болж зүүн, баруун, төвийн бүсээс шалгарсан гурван те... | урлаг соёл |
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ сар сарын 21-28 ны хооронд П.И.Чайковскийн "Цөмөөхэй" балетыг БНХАУ-ын Тянъжин “Гранп” теарт тоглоод өнгөрсөн шөнө эх орондоо ирлээ. БНХАУ-ын Тянъжин "Гранд" театр нь 2012 оны 4 сараас эхлэн уран бүтээл, үйл ажиллагаагаа эхэлсэн, дэлхийн сүүлийн үеийн жишигт нийцү... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театр уран бүтээлийн хөшгөө Францын алдарт зохиолч Виктор Хюгогийн “Парисийн Дарь эхийн сүм” сонгодог мюзикл драмын жүжгээр нээх гэж байна. Дэлхийн олон орны томоохон театрын тайзнаа амилж байсан тус жүжгийг энэ сарын 14-16-нд өдөр бүр 13.00, 17.00 цагт тоглох ажээ. УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Нар... | урлаг соёл |
Либертари үзлийн дууч Айн Рэндийн “Нэгдүгээр сарын 16-ны шөнө” жүжгийг өчигдөр Төрийн соёрхолт, жүжигчин Д.Сосорбарамын “Од” театрын тайзнаа тоглож, NTV телевиз шууд дамжуулан нэвтрүүлсэн билээ. “Од” театрыг зорин ирсэн зочдыг шүүх хурлын танхим угтан “шүүх танхим”-д хонхны дуу нүргэлснээр жүжиг эхэллээ. Жүжгийн зохиол... | урлаг соёл |
Хүүхдийн гэх тодотголтой цөөн байгнууллагын нэг Улсын хүүхэлдэйн театр өнгөрсөн онд гадаад, дотоодын уралдаан, тэмцээнээс шагналын хур буулган бяцхан үзэгчдэдээ баяр хөөр нэмсэн. Тэгвэл тус театрын уран бүтээлчид шинэ оны эхний уран бүтээлээ сурагчдын амралтад зориулан тайзнаа тоглох гэж байна. Хүүхэлдэйн театр Монголы... | урлаг соёл |
Монголын Урлагийн Зөвлөл, Чойжин ламын сүм музей нар хамтран 2012-2013 оны хичээлийн жилд “Хайрцган дах музей” соёлын өвийн сургалтыг хүргэж байгаа билээ. Энэ хүрээнд Хас банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр улсын чанартай музейд зочлон, соёлын хосгүй үнэт өвийг үзэх боломж хязгаарлагдмал хөдөө орон нутгийн болон хотын зах... | урлаг соёл |
Театрын оршин байх үнэ цэнэ, чанар чансааг илтгэдэг Уильям Шекспирийн “Гамлет” жүжиг Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин “заларч” өнгөрсөн арваннэгдүгээр сард үзэгчидтэйгээ уулзсан билээ. Дэлхийн утга зохиолын сор болсон Уильям Шекспирийн энэ зохиол УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг сорих ээ... | урлаг соёл |
Орчин үеийн урлагийн хамгийн нөлөө бүхий зүтгэлтний нэг Хятадын тэрсүү үзэлтэн, зураач Ай Вэйвэйн шоронд хоригдож байсан тухай сонирхолтой түүхийг өгүүлэх жүжиг энэ хавар Лондоны “Hampstead” театрт үзэгчдийн хүртээл болох гэнэ. “Hampstead” театрын уран бүтээлчдийн найруулан тавьж буй уг бүтээл дэлхийн тэр тусмаа энэ зу... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.