news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Хөгжмийн зохиолч Б.Чинбат “One music” продакшн байгуулж залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллахаар болжээ. “Universe best songs 2009” наадмын шилдэгт багтаж байсан S4 хамтлаг, шанз хөгжмийн “Glissando”, хамтлаг, Цагдаагийн “Сүлд” чуулгын гоцлол дуучин Б.Жавхлантөгс зэрэг мэргэжлийн уран бүтээлчдийг багтаасан шинэ шинэлэ... | урлаг соёл |
“Universe Best Songs” дууны наадам тун удахгүй 2014 оны шалгаруулалтаа эхлүүлэх гэж байна. Энэ жилийн наадам нь мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая уриатайгаар зохион байгуулагдах нь ээ. Тус наадам нь авьяаслаг залууст өөртөө итгэх итгэл, боломж, урлагийн карьер бэлэглэж байдаг бөгөөд энэ жилээс эрс шинэчлэгдэн өө... | урлаг соёл |
Азийн хамгийн том кино наадмын дээд шагналыг найруулагч С.Бямбын “Алсын удирдлага” болон БНСУ-ын найруулагч Ан Сён Кёны “Pascha” бүтээл хүртлээ. Энэ сарын 3-12-нд болсон Пусаны олон улсын кино наадамд 70 орны 299 кино богино хэмжээний бүтээл, баримтат кино, үзэгчдийн нэрэмжит шагнал, кино шүүмжлэгчдийн шагнал тэргүүтэй... | урлаг соёл |
“Тусгай салаа” киноны Сүлдийн дүрээрээ үзэгчдийн танил болсон залуу жүжигчин А.Алтанхуяг “Cүлд” нэртэй энтертайнмент студи байгуулан анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоо үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Өнгөрсөн оны наймдугаар сараас зураг авалтаа эхэлсэн “Үндэсний баялаг” хэмээх сонирхолтой дэлгэцийн уран бүтээл э... | урлаг соёл |
“Алтан хальс” холбооноос долоо хоног бүрийн бямба гарагт зохион байгуулдаг “Мөрөөдөгчдийн өдөр” өдөрлөгөөр энэ долоо хоногт Хонконгийн найруулагч Вон Кар Вайгийн “In the Mood for Love” буюу “Хайрын сэтгэл” киног толилуулах гэж байна. “Мөрөөдөгчдийн өдөр”-өөр өмнө гаргаж байсан киноноос алийг нь дахин үзэх вэ гэсэн сан... | урлаг соёл |
Найрамдал Ротаракт клубаас хүүхдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх МИЛКИВЭЙ төслийн хүрээнд “Хүүхдийг хайрлая” сэдвийн дор богино хэмжээний кино бүтээлийн уралдаан зарлажээ. Уралдаанд кино сонирхогч хүн бүр оролцох боломжтой бөгөөд бүтээлээ ухаалаг гар утас, мэргэжлийн болон хагас мэргэжлийн камер ашиглан хийж болох аж. Г... | урлаг соёл |
Өнгөрсөн амралтын өдрүүдийн Вox officе-ыг “The Frozen” хүүхэлдэйн кино дахин тэргүүлсэн байна. Энэхүү кино нь нээлтээ хийснээсээ хойш 639 сая ам.долларын ашиг олсон бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдээр 20.7 сая долларын ашиг олжээ. “Frozen” 3D хүүхэлдэйн киног Данийн нэрт зохиолч Ханс Кристиан Андерсоны 1845 онд бичс... | урлаг соёл |
Гавьяат жүжигчин Д.Сосорбарам язгуур урлагийн таван хамтлагийг нэгтгэн хоёр жил дараалан “Монгол” нэртэй тоглолтоо хийж байсан билээ. Энэ удаад тэрбээр уг тоглолтоо шинэчлэн цагаан сарын дараа “Мөхөшгүй Монгол” нэртэйгээр хийхээр бэлтгэл ажилдаа оржээ. Өмнө нь Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол” нэртэй тоглолтоо цагаан... | урлаг соёл |
2012 онд найруулагч Ж.Сэнгэдоржтой хамтран “Хоёр ертөнцийн буудалд” жүжгийг тайзнаа тавин драмын урлагт “тэсрэлт” хийн сонгодог төрөлд ямархан чадалтай уран бүтээлчид болохоо үзэгчдэд харуулсан “ТВ Коктейль” хамтлагийнхан өчигдөр дэлгэцийн дөрөв дэх бүтээл “Омарын эрэлд” инээдмийн киноныхоо нээлтийг “Өргөө”, “Тэнгис” к... | урлаг соёл |
Өнгөрсөн жил "Гурван найз", "Мөрдөгч" хэмээх олон ангит кинонуудыг бүтээн үзэгчиддээ өргөн барьж байсан “Боловсрол суваг” телевиз энэ удаад “Коктейл фильмс”-тэй хамтран “Хөгжилтэй гэр бүл” телевизийн олон ангит киног үзэгч та бүхэндээ хүргэхэд бэлэн болоод байна. Уг олон ангит кино өнөөдрөөс Юнивишний видео санд орж,... | урлаг соёл |
Энэтхэгийн Дарамсала хотноо “Алсын удирдлага” киног энд зохиогдсон олон улсын кино наадамын үеэр олон нийтэд сонирхуулав. Кино наадамд Энэтхэг, Монгол, Франц, Арабын Эмират, Испани, АНУ, Канад, Швейцари, Финланд, Ливан, Герман, Өмнөд Солонгос, Хятад, Аргентин, Польш, Швед зэрэг орны 40 гаруй уран бүтээлийг үзэгчдийн хү... | урлаг соёл |
Энэ жил Монголын кино урлаг ургац арвинтай байлаа. Учир нь 2012 онд монголын кино урлагт Ерөнхийлөгчийн сонгууль нөлөөлөн киночид сонгуулийн ажил гээд зав муутай дэлгэцийн бүтээл цөөхөн төрсөн бол энэ жил нэгэн шинэ давалгаа дэлгэцийн урлагт хүч түрэн орж ирсэн юм. Энэ жил өмнөх жилүүдийнхийг бодвол илүү чансаатай, үз... | урлаг соёл |
“ТВ Коктейль” хамтлагийнхан өчигдөр “Тэнгис” кино театрт “Омарын эрэлд” инээдмийн киноныхоо нээлтийг хийн үзэгчидтэй уулзлаа. Нээлтийн арга хэмжээний үеэр тус хамтлагийн захирал, жүжигчин А.Өнөржаргал буюу Өөскө, Н.Цолмонбаяр, Д.Энхбаяр болон жүжигчин Р.Адъяа нар “Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнууллаа. Ан... | урлаг соёл |
Монголын рок поп, орчин үеийн хөгжмийн урлагт үнэтэй хувь нэмэр оруулдаг видео мейкэрүүд болон хамтлаг, дуучдын оны шилдэг клипийг шалгаруулах “UBSMUSIC VIDEO AWARDS-2013” наадмыг энэ сарын 29-нд Соёлын Төв Өргөөнд зохион байгуулахаар боллоо.“Mongolian music” продакшнаас жил бүр уламжлал болгон зохион явуулсаар ирсэн т... | урлаг соёл |
Улиран одож буй 2013 онд монголын урлагийн ертөнцөд олон онцлох үйл явдал тохиосон амжилт дүүрэн жил байлаа. “Гоо марал” газарт буусан үдэш Энэ оны онцлох үйл явдлын нэгээр гурван жилд нэг удаа болдог урлагийн тэргүүн дээд шагнал гардуулах “Гоо марал” нааам шалгарсан юм. Учир нь урлагийн салбарт хүчин зүтгэж байга... | урлаг соёл |
Хөгжмийн зохиолч Б.Чинбатын “Давтагдашгүй” тоглолт олны хүртээл болох нь. Аль ч телевизийн суваг, вэб сайтуудаар гараагүй, DVD хувилбараар ч олны хүртээл болоогүй байсан “Давтагдашгүй” тоглолт “Юнивишн”-ийн видео сангаар дамжуулан үзэгчдийн хүртээл болгох юм байна. Тоглолтынхоо бичлэгийг дэлхийн жишигт хүрсэн ду... | урлаг соёл |
Хамаг бүгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хүмүүс гэж Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай! Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч Тэнгэр шигбай, мөнхөд амгалан... Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг... Хамгийн хайртай хүн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчха... | урлаг соёл |
Уран зохиолын шилдэг 10 номын жагсаалтын аравдугаар байрт зохиолч Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” түүхэн роман оржээ. Харин есдүгээр байрт Мишель дө Монтэнь “Сонгомол эссэнүүд” орсон бол борлуулалтаараа тэргүүлсэн 10 номын долоо, наймдугаар байрт Сүзань Колинзийн “Өлсгөлөн тулаан” болон “Галаар наадагсад” оржээ. Тэгв... | урлаг соёл |
Энэ цаг үеийн Монголын балетын урлагт авьяас чадвар, чансаагаараа бусдаас цойлон гялалзаж буй балетчид гэвэл Дуурь бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ц.Ганцоож. Харин эмэгтэй балетчдаас Ганчимэгийг гэдэгтэй энэ урлагийн үзэгч шүтэн бишрэгчид дуу нэгтэйгээр хэлнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь дээрх балетын гоцлооч... | урлаг соёл |
Өнгөрсөн хавар үзэгчдийг хөгжөөн үдэш бүр цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан бүтээлүүдийн нэг бол “Боловсрол” суваг телевизийн бүтээл “Гурван найз” цуврал инээдмийн кино юм. Үзэгчдийн хүлээлт, хүсэлтийн дагуу тус киног бүтээсэн “Эмоци” продакшн “Кистоун” филмьстэй хамтран цуврал киноны үргэлжлэл болох “Гурван найз: Яасан... | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрт энэ сарын 12-нд дэлхийн сонгодог урлагийн сор бүтээл П.И.Чайковскийн “Хунт нуур” балет тайзнаа амилах нь ээ. “Хунт нуур”-ыг хамгийн анх Москвагийн театрт тоглосноос хойш өдгөө 137 жилийг үдээд байгаа бөгөөд П.И.Чайковский энэхүү бүтээлээ Германы эртний нэгэн домгоос сэдэвлэн бүтээжээ. Уг... | урлаг соёл |
“MTV EMA 2013” Европийн хамгийн том хөгжмийн наадам энэ сарын 11-нд Нидерландын нийслэл Амстердам хотноо болж өнгөрлөө. Наадам уламжлал ёсоороо олон сайхан үзүүлбэрүүдээр үзэгчидээ баярлуулж чадсан юм. 20 дахь удаагын MTV Европийн хөгжмийн наадамд дуучин Кэти Перри, “Kings of Leon” хамтлаг болон залуу дуучин M... | урлаг соёл |
Хип хоп урлагийн ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн “Ice Top” хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 1-нд “UB palace”-ын концертын их танхимд “Best of Ice top” тоглолтоо хийн 18 жилийнхээ ойгоо тэмдэглэхээр зэхээд байгаа билээ. Тэгвэл тоглолтын билет УБ “UB palace”-ын билетийн кассаар худ... | урлаг соёл |
Монголын киночид энэ хавар ургац арвинтай байгаа билээ. Ар араасаа шил даран мэндэлж буй шинэ бүтээлийн цувааг энэ удаад Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Ч.Батбаяр үргэлжлүүлэхээр “Донор” киноныхоо товыг зарлалаа. “Мазаалай” фильм, “Логик” фильм студийн бүтээл “Донор” уран сайхны кино өнөөдөр нээлтээ хийж байна. ... | урлаг соёл |
Лондоны “Royal Academy of Arts” буюу “Урлагийн Рояал Академи”-д Их Британийн уран бүтээлчдийн шинэ музей энэ сарын 9-нд нээлтээ хийсэн байна. Эдгээр хананууд дээр уран зураг, сийбэр, уран баримал гээд олон бүтээлүүдийг дэлгэн тавьжээ. Энэ бол Их Британийн уран бүтээлчидийн нэгдсэн өдөрлөг юм. Энд нэр нөлөө бүхий урл... | урлаг соёл |
“Миний нулимсыг салхи л арчина”, “Өвлийн шөнө”, “Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж” тэргүүтэй, залуусын сэтгэлд хоногшсон олон хит дуугаараа үзэгчдийг байлдан дагуулж явсан “Freezone” хамтлагийнхан эргэн нэгдэж, иэрх арванхоёрдугаар сарын 7-нд “UB palace”-д бие даасан тоглолтоо хийхээр болжээ. Хамгийн сүүлд “UB p... | урлаг соёл |
“Гурван охин” хамтлаг “Жинхэнэ хайр” DVD болон “Hot discko” цомгоо худалдаанд гаргаад удаагүй байгаа билээ. Тэгвэл тэд энэ удаад реппер Цэцээтэй хамтран “Party” хэмээх шинэ уран бүтээлээ “V” студийн уран бүтээлчидтэй хамтран клипжүүлж байгаа бөгөөд тун удахгүй үзэгчдэдээ дэлгэх нь ээ. Мөн тэд “Аавдаа баярлалаа” шинэ д... | урлаг соёл |
“Боловсрол” суваг телевизийн “Гурван найз” олон ангит киноны үргэлжлэх болох “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний инээдмийн кино энэ сарын 22-нд нээлтээ хийх гэж байна. Тус кинонд "Эмоци" продакшны залуу жүжигчид тоглохоос гадна жүжигчин Т.Бархүү, А.Туяа, "Маск" продакшны Д.Дэлгэрсайхан нар оролцон тогложээ.... | урлаг соёл |
Монгол Микеланжело буюу ОХУ-ын Санкт Петербургийн Репиний академийн багш, зураач Б.Отгонтүвдэн эх орондоо “Ленинградын цагаан шөнө” үзэсгэлэнгээ тун удахгүй дэлгэхээр зэхжээ. Тэрбээр “976” арт галерейд уг үзэсгэлэнгээ толилуулах бөгөөд Ленинград хотод сурч, амьдарч, очиж байсан зуу зуун монголчууддаа уран зургаар дамжу... | урлаг соёл |
Домогт “АББА” хамтлаг 2014 онд дахин нэгдэхээр болжээ. 1974 онд “Eurovision” дууны тэмцээнээс түрэн гарч ирсэн Шведийн алдарт “АББА” хамтлаг байгуулагдсаны 40 жилийн ой ирэх жил тохиож байгаа юм. Тэд хамтлагын ойдоо зориулан эргэн нэгдэж тоглолт хийхээр болсон байна. Хамтлагийн гишүүн Агнета нэгэн сэтгүүлд өгсөн яри... | урлаг соёл |
НҮБ-аас жил бүр тэмдэглэдэг Авлигын эсрэг олон улсын өдөр, Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Улсын Драмын эрдмийн театрт хүний эрхийн сэдэвт бэсрэг жүжгүүдийн толиуулах нь ээ. Маргааш 13 цагт УДЭТ-ын тайзнаа “Том ах”, “Хожимдоогүй”, “Сочи”, “Эцсийн шийдвэр” жүжгүүдийг тоглох аж. Эдгээр жүжгийг авлига, ашиг ... | урлаг соёл |
Миний өгүүлэх уран бүтээлч бол оросын урлагийн хөрс, реализмын мандал дээр ургасан гайхамшигт ховор цэцэг шиг өнөөгийн уран зургийн ертөнцийн маш содон үзэгдэл гэж болно. Өнөөдөр ихэнх залуу уран бүтээлчид түргэн, хялбар аргаар нэр төр олох гэж урлагийн хавсрага нэр төрөл болох фото, дизайн, заримдаа бүр эстрад, театры... | урлаг соёл |
Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн “Бэсрэг жүжгийн төсөл” хэрэгжсэн юм. Уг төслийн хүрээнд драмын долоон найруулагч шинэ жүжгээрээ үзэгчдэд бэлэг барьсан билээ. Төслийн отгон бүтээл Ардын жүжигчин А.Очирбатын зохиол “Буруугүй буруутан” уянгын драмын жүжгийг УДЭТ-ын туслах найруулаг... | урлаг соёл |
Монголын рок поп урлагт 15 жил өөрсдийн гэсэн өвөрмөц содон аялгууг эгшиглүүлсээр байгаа амьд хөгжмийн “Madness” хамтлагийнхан фенүүдтэйгээ маргааш 19.00 цагт “UB Palace”-ын концертын их танхимд болзсон билээ. Учир нь “Madness” хамтлагийн төрсөн өдөр маргааш тохиох бөгөөд энэ удаад 15 жилийн ойгоо нижгэр тэмдэглэхээр ... | урлаг соёл |
Пусаны олон улсын кино наадмын “Шинэ давалгаа” төрлөөс тэргүүн шагнал хүртсэн “Алсын удирдлага” кино ирэх сард нээлтээ хийх нь. Уг киноны найруулагчаар С.Бямбаа ажилласан бөгөөд гол дүрийг залуу жүжигчин Э.Баасандорж, Ч.Ганбаатар нар болон УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа нар амилуулжээ. Нийслэл хотын ойролцоох жижигхэн өртө... | урлаг соёл |
2014 оны “Оскар”-аас “Шилдэг эрэгтэй туслах дүр”-ийн шагналыг “Dallas Buyers Club” кинонд бүтээсэн Рейоны дүрээрээ хүртсэн Холливудын жүжигчин Жаред Лето гадаад төрхөө эрс өөрчилж, сахлаа хусч, үсээ богиносгон, цайвар өнгөөр будуулсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Учир нь тэрээр 2016 онд нээлтээ хийх "Suicide Squ... | урлаг соёл |
“Чи энэ хорвоод ээж болох гэж төрсөн юм шүү. Алуурчин биш” аавынх нь хэлсэн энэ л хатуухан хирнээ үнэн үгс үр хөндүүлэх гэж байсан охинд нь ихийг ухааруулав. Энэ бол УДЭТ-ын жүжигчин Г.Эрдэнэбилэгийн дэлгэцийн анхны бүтээл юм. Анхны бүтээл хэмээн онцолсны учир нь бид түүнтэй тайз, дэлгэцээр олон сайхан дүрээр нь уулзд... | урлаг соёл |
Найруулагч Б.Чингүүн тун удахгүй "Учрал" уран сайхны киногоо үзэгчдэд дэлгэх нь ээ. Уг киноны анхны трэйлер үзэгчдийн хүртээл болсон байна. Энэхүү бүтээл нь “Aurora Films”-ын зургаа дахь бүрэн хэмжээний уран сайхны кино бөгөөд ирэх дөрөвдүгээр сарын 24-нд нээлтээ хийх юм. Сонирхуулахад, тэрээр хамгийн сүүлд “Танх... | урлаг соёл |
Хүмүүний үйлийн үрийн тухай өгүүлэх “Хөлтрөг” уран сайхны кино сарын 8-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийхээр товоо зарлалаа. УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнийн найруулсан уг киноны үйл явдал ердөө 24 цагийн турш үргэлжлэх бөгөөд сэтгэхүйн драм жанрын бүтээл юм байна. “SB picture”, “Lodic Film”-ийн хамтарсан бүтээл “Хөл... | урлаг соёл |
“Боловсрол” суваг телевизээр үдэш бүр үзэгчидтэй цуврал инээдмийн киногоороо уулзаж байсан “Гурван найз” маргааш шинэ адал явдлаа дэлгэх нь ээ. Энэ бол үзэгчдийн хүлээлт, хүсэлтийн дагуу бүтээгдсэн “Эмоци” продакшн “Кистоун” филмьсын хамтын бүтээл “Гурван найз: Яасан байх нь уу?” бүрэн хэмжээний уран сайхны кино юм. ... | урлаг соёл |
Нийслэлд Польшийн кино өдөрлөг дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ жилийн кино өдөрлөг энэ сарын 12-14-ний өдрүүдэд СУИС-ийн Радио, телевизийн сургууль дээр болж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааны нээлтэнд ССАЖ-ын сайд Г.Оюунгэрэл, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Д.Ариунболд, СУИС-ийн захирал Э.Сонинтогос, Б... | урлаг соёл |
Монгол Улсын төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын нэрэмжит "Оюухай-2014" наадам Хэнтий аймгийн Дархан суманд 2014 оны зургадугаар сарын 14-ний өдөр боллоо. Р.Чойномын нэрэмжит "Өд" сан, Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ, Засаг даргын тамгы газар хамтран зохион байгуулсан уг наадамд Улаанбаатар, Дархан хотууд болон Хэнт... | урлаг соёл |
Англи хэлтний уран зохиолын сонгодог өвүүдийн нэгд тооцогддог, Роберт Лоис Стивенсоны "Доктор Жэкил болон ноён Хайдын хачин цадиг" зохиолыг орчуулагч Д.Дашмөнх бүрэн эхээр нь англи хэлнээс монгол хэлэнд хөрвүүлэн буулгажээ. Энэхүү номд зохиолч Стивенсоны нэр дурдагсан тууж ч бус, олноо алдаршсан богионо хэмжээний хоёр... | урлаг соёл |
"Алтан хальс" холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” уралдаант хэсэгтээ бүтээл хүлээн авч эхэллээ. Энэхүү уралдаанд 18 нас хүрсэн Монгол болон гадаадын иргэд өөрсдийн бүтээлээрээ өрсөлдөх боломжтой байна. Ингэхдээ нэг найруулагч хэдэн ч бүтээлээр оролцож болох нь... | урлаг соёл |
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Амралтаараа уншицгаая-Гоё ном уншихад сэтгэл сэргэдэг” уриатай номын үзэсгэлэн худалдаа гарч байна. “Интер ном”, “Монсудар”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэн энэ сарын 1, 2-нд 15:00-20:00 цагийн хооронд үргэлжлэх нь ээ. Үзэсгэлэн худалдааны үеэр за... | урлаг соёл |
Монголын зохиолчдын эвлэлийн дэргэдэх “Шинэ мянган” утга зохиолын нэгдлийн урилгаар БНСУ-ын Утга зохиолын академийн ерөнхийлөгч, доктор Ким Ханъчан тэргүүтэй яруу найрагч, зохиолчид маргааш Монголд ирэх гэж байна. Ирэх даваа гарагт “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл болон БНСУ-ын Утга зохиолын академи, Солонгосын Чонжү... | урлаг соёл |
“Монгол хөөмэй” холбооны тэргүүн, УГЗ хөгжим судлаач, удирдаач А. Цэдэн-Иштэй ярилцлаа Монголд хөөмэйн урлаг гэхээр иргэдийн дунд монголын язгуур урлаг гэдгээс цаашид ойлголт муу байдаг шиг. Одоо хөгжил нь ямар төвшинд байна вэ? Монгол хөөмэйн урлаг сонгодог хэмжээнд хүрсэн гэдгийг бахархалтайгаар хэлнэ. Хөөмэйн урлаг ... | урлаг соёл |
Алтан хальс холбооноос зохион байгуулдаг “Dreamers' Day” өдөрлөг Төв ХААН банкны “Улаан гэр” галерейд хоёр долоо хоногийн турш бүтэн сайн өдөр зохиогдох боллоо. Энэ удаагийн өдөрлөгт тэд “Левиафан” киног онцолжээ. АНУ, Их Британи, Франц уран бүтээлчдийн хамтын бүтээл найруулагч Люсьен Кастен-Тейлор, Верена Паравель нар... | урлаг соёл |
ҮДБЭЧ-ын хамт олон жуулчид болон монголчууддаа ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж, зан заншил, ардын урлагаа сурталчлахаар “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтыг тоглож байгаа. Өнгөрсөн сарын 25-наас эхлэн тоглож байгаа энэхүү тоглолт нь бүтэн зуны турш үзэгч олонд хүрэх юм. “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтод “Салхи... | урлаг соёл |
Германы хэл судлаач Якоб ба Вильгельм Гримм нарын зохиосон үлгэрийг дэлхийн олон орны хүүхдүүд сонсч өссөн бизээ. Тэд бол бидний хамгийн сайн мэдэх Үнсгэлжин, Цасан цагаан, Мэлхий гүнж, Рапунзел, Хансел Гретель хоёр зэрэг шидэт үлгэрүүдийг зохиогчид юм. Эдгээр нь Диснейн хүүхэлдэйн киногоор дамжин дэлхийн олон сая хү... | урлаг соёл |
“Herub” энтертайнментийн бүтээл “Голланд сарнай” уран сайхны киноны нээлт өнөөдөр “Өргөө” кино театрт 16.00 цагт болно. Уг кино хайр сэтгэл, амьдралын хатуу үнэн хийгээд уярал ухаарал, уучлал энэрэл бүхнийг нэгэн дор харуулах зорьжээ. Ингээд уг киноны гол дүрийг бүтээсэн УДЭТ-ийн гавьяат жүжигчин Б.Жаргалсайхантай ярил... | урлаг соёл |
Хүний амьдрал бусдын нүдэнд харагдаж байгаа шигээ биш ч байж болох юм. Магадгүй таны өндөр боловсролтой, дээгүүр албан тушаалтай, баян чинээлэг үр хүүхэдтэй юугаар ч дутагддаггүй байх даа хэмээн боддог байсан хэн нэгэн чинь эсрэгээрээ ганцаардлын далайд сэлүүргүй зорчдог ч юм билүү. Байгаль бол өөртөө итгэлтэй удирдах ... | урлаг соёл |
Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын нэрэмжит “Хэн сайн хуурдах вэ” уралдааныг Японы Токио хотноо зохион байгуулахаар болжээ. Өдгөө Японд морин хуур хөгжим сонирхон суралцаж байгаа 600 гаруй иргэн байдаг бөгөөд тэдний шилдгийг шалгаруулах зорилгоор ирэх аравдугаар сарын 5, 6-нд анхдугаар уралдаанаа зох... | урлаг соёл |
“SBN” телевиз долоон жилийн ойдоо зориулан зохиолч Б.Шүүдэрцэцэгийн "Сувдан даруулга" өгүүллэгээс сэдэвлэн 30 ангит олон ангит кино бүтээхээр болсон байна. Уг киноны гол дүр Хулангоод жүжигчин О.Долгор тоглохоор болсон байна. Богд хаан Олноо өргөгдөн Монголын автономит төр байгуулагдахын өмнөх Монгол орны аж байдал, яз... | урлаг соёл |
Мянга мянган залуусын зүрх сэтгэлийн дууч болж, олон арван хайрын тухай дуунуудыг хит болгон амилуулсан “Салхи” хамтлагийн залуус хэсэг хугацаанд нам гүмхэн байсан ч дахин тэсрэлт хийх нь ээ. Тэд эргэн нэгдэж, тайзнаас тун удахгүй үзэгч, фенүүдтэйгээ уулзахаар болзоо тогтоолоо. Тэдний гэнтийн бэлэг хайрын баяраар буюу ... | урлаг соёл |
Өнгөрсөн онд жүжигчин Б.Амарсайхан Холливудад Монгол жүжигчний мөрийг гаргаж, нутаг нэгтнүүдийнхээ баярлуулсан билээ. Түүний араас жүжигчин Р.Анхням ч мөн монголчуудын хувьд тун ч хол сонсогддог байсан Холливудад хөл тавих алхмаа хийн олон улсын уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Чонон сүлд” кинонд тоглосон юм. Тэгвэл ... | урлаг соёл |
Францын Лион хотын Консерваторын симфони найрал хөгжмийг 20 настай монгол охин Баярбаатарын Нандингуа удирдаж эх орныхоо нэрийг гаргалаа. Тиймээс бид Б.Нандингуатай онлайнаар холбогдож, дараах ярилцлагыг хийсэн юм. - Лионы оркестрыг Монгол охин удирдсан тухай сайхан мэдээ сонслоо. Юуны өмнө өөрт тань баяр хүргэе? -... | урлаг соёл |
Өнгөрсөн ням гаригт “Анаахайнууд 2” киноны нээлтийн өдөрлөг Лос Анжелос хотын “Regency Village” театрт болсон байна. Тус өдөрлөгт дуучин Бритни Спирс, Кэти Перри, Нил Патрик Харрис нар оролцжээ. Нээлтийн үйл ажиллагаа цэнхэр хивсний ёслолоор эхэлсэн аж. 2011 онд гарсан найруулагч Раджа Госнеллын уран бүтээл Анаахайну... | урлаг соёл |
“Sweetymotion” хамтлагийн авьяаслаг бүсгүйчүүд ард түмний сэтгэлд хоногшсон дуунуудыг өөрсдийн өнгө төрхөөр амилуулаад зогсохгүй тэдгээр бүтээлийг амилуулсан уран бүтээлчидтэй уулзаж, ярилцан баримтат кино концерт бүтээжээ. Монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон 50,60-аад оны дуунууд болох "Тунгалаг буянт”, “Нэг л мэдэ... | урлаг соёл |
УДБЭТ-ын хамт олон гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилгынхоо хүрээнд томоохон олон ажил төлөвлөсний нэг нь Монгол улс, Франц улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд, Ж.Бизе “Кармен” дуурийг энэ сарын 9-нд буюу өнөөдөр 17.00 цагт ДБЭТ-ын тайзнаа францын удирдаач Шарль Барбие удирдан тоглуулах гэ... | урлаг соёл |
Монгол-Солонгос хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойд зориулж Ж.Верди "Травиата" дуурийг өнөөдөр, маргааш буюу тавдугаар сарын-23, 24-ний 17.00 цагаас тоглоно. Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.monda.mn -р худалдаалж байна. V сарын 23-ны тоглолт: Удирдаач: Рю Мён Ү /БНСУ/ Виолетта (сопрано) ... | урлаг соёл |
“Боловсрол” телевизээр үзэш бүр үзэгчдийг байлдан дагуулсан гурван найзын адал явдал дахин үргэлжилэх нь ээ. Энэ удаад тэд үзэгчдийн кино театрт урьсан юм. "Эмоци" продакшны жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, Г.Анхбаяр нар "Гурван найз яасан байх нь уу?" хэмээх бүрэн хэмжээний инээдмийн уран сайхны киногоороо үзэгчдэдээ... | урлаг соёл |
-“Говь”-ийн дизайнер “Гоёл-2015”-ын Гранприг хүртлээ- Соёлын төв өргөөнөө өчигдөр Монголын хувцас загварын ертөнцийнхөн чуулж “Гоёл-2015” наадмаа хийлээ. Энэ жил 26 дахь удаагаа болж буй уг наадмын гала тоглолт кабаре бүжгээр эхэлсэн бөгөөд тайзнаа наадмын тоглолтын салхийг хагалан “Гоёл-2015” наадамд зочноор уригдан... | урлаг соёл |
Драмын театрын үе, үеийн төлөөлөл болсон сайхан бүсгүйчүүд дэлгэцийн бүтээлд нэгдээд байгаа билээ. Гавьяат жүжигчин У.Уранчимэг, Соёлын тэргүүний ажилтан Д.Ганцэцэг, А.Ганчимэг, ҮДБЭЧ-ын бүжигчин М.Бямбаа нар “GUG” продакшны бүтээл "Зэрлэг цэцэгсийн хүлэмж" хэмээх кинонд тоглож байгаа ба энэ сарын 25-нд “Тэнгис” кино ... | урлаг соёл |
“Манжуур мисс 2014” тэмцээн энэ өдрүүдэд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод амжилттай явж байна. Энэхүү тэмцээнийг 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын 16-25 насны гоо бүсгүйчүүд оролцож, гоо үзэсгэлэн болон авьяас чадвар, оюун ухаанаараа өрсөлддөг ... | урлаг соёл |
“Dual ZET” про агентлагийн гэрэл зурагчин Б.Бат-Эрдэнэ эх орондоо анхны бие даасан гэрэл зургйин үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Тэрээр "Blue Mon" арт галлерэйд өнөөдөр 17.00 цагт “Нүд баясах миний ертөнц” үзэсгэлэнгээ нээж, байгалийн олон сайхан агшинг тольдох боломжийг олгох юм. Энэ талаар тэрбээр “Гэрэл зураг гэх ... | урлаг соёл |
Нийсэлчүүд дүрслэх урлагийн шинэ музейтэй болох гэж байна. Энэ бол монголын хамгийн анхны “3D Trick Art Museum” юм. Энэхүү музейг үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа “ Hunnu Mall ”-д албан ёсоор нээхээр болсон байна. Тиймээс нийслэлчүүд энэ сарын 30-наас эхлэн 3D хэмжээст орон зайг илэрхийлсэн зургуудыг сонирхон тэрхү... | урлаг соёл |
Өнгөрсөн жил “Боловсрол суваг” телевизээр гарсан “Гурван найз” олон ангит киноны шинэ анги тун удахгүй дэлгэцнээ гарах гэж байна. Гэхдээ энэ удаад 40 ангийн үргэлжлэл болж бүрэн хэмжээний уран сайхны кино мэндлэх нь ээ. Энэхүү уран сайхны киног "Keystone" films, "Эмоци" продакшныхан хамтран бүтээсэн бөгөөд энэ сарын 2... | урлаг соёл |
"Gangnam Style" дуугаараа тэсрэлт хийн дэлхий дахинд өөрийгөө таниулж чадсан дуучин бол PSY. Түүний "Gangnam Style" дуу нь өнгөрсөн онд гарсан даруйдаа дэлхий дахинаа олны анхаарлыг татаж “YouTube” сайтад 1.8 тэрбум хандалтыг авч байсан юм. Өөрийн гэсэн өвөрмөц имиж уран бүтээлээрээ ялгарч чаддаг тэрбээр өнгөрсөн ... | урлаг соёл |
Холын Холливудад Монгол жүжигчдээ төлөөлөн анх удаа улаан хивсэн дээгүүр алхсан жүжигчин Б.Амарсайхан хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Тэрбээр олон улсын хүүхдийн номын наадмаас тэргүүн байр эзэлсэн "Бумбардай" номоор хийж байгаа хүүхэлдэйн кинонд ийн хамтран ажиллажээ. Энэ тухайгаа тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа ... | урлаг соёл |
“Үнсэлт”, “БНМАУ-ын төлөө зүтгэе”, “Цагдаагийн тангараг”,“Муушгийг заавал таван гар тоглох албагүй” зэрэг киногоор нь найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг үзэгчид болон кино хүрээнийхэн андахгүй. Түүнтэй ярилцлаа. -“Хүн шувуу” кино “Оскар” авлаа. Та үзэж амжсан уу? Анх танилцуулгын зурагт хуудсыг нь ... | урлаг соёл |
Манай улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газраас Хүүхдийн төлөө үндэсний газартай хамтран хүүхдийн хүчирхийллийн эсрэг аяныг зохион байгуулж байгаа билээ. Тэд энэ ажлынхаа хүрээнд хүүхдийн хүчирхийллийн эсрэг “Нүдээ нээе” хэмээх дууг тун удахгүй цацах нь ээ. Энэхүү дууны үгийг Р.Мөнхсайхан бичиж, гитарчин Өөжгий аяыг... | урлаг соёл |
Олон сайхан хайрын дуугаараа залуусын зүрх сэтгэлийг догдлуулж чадсан дуучин A Cool энэ сарын 15,16-нд 19.00 цагт “АСА” циркт “Зүрхэнд” бие даасан хоёр дахь тоглолтоо толилуулах гэж байна. Түүний энэхүү тоглолт “Зөөлөн хайр” цомгийн баяртай давхцаж байгаагаараа онцлогтой гэнэ. Тиймээс энэ үдэш ирсэн бүх залуусын “Зүрх... | урлаг соёл |
Энэ жилийн “Coke’n beat-2013”наадмын шилдгээр “Rec on” хамтлаг шалгарч Солонгост болсон “Asian Beat”-д оролцохоор явсан. Тэгвэл энэ жилийн “Asian Beat” наадамд оролцсон “Rec on” хамтлагийн дуучин “Шилдэг дуучин”-ы шагналыг авээ. Оролцсон цагаасаа эхлэн ганзага хоосон ирдэггүй Монголын амьд хөгжмийн хамтлагуудын түүчээг... | урлаг соёл |
Улсын филармонийн гоцлол дуучин, Соёлын тэргүүний ажилтан, жазз дуучин Ц.Хулан энэ сарын 11-нд буюу маргааш 19.00 цагт Улсын филармонийн концертын танхимд “Мy world” уран бүтээлийн тоглолтоо ганцхан удаа хийх гэж байна. Тэрбээр энэхүү тоглолтоороо тайз, дэлгэцийн хит дуунуудаа эгшиглүүлэх бөгөөд гадаадын жазз дуунууд... | урлаг соёл |
Америкийн Кино Академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн “Оскар”-ын наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор эхэллээ. Дэлхийн сая сая үзэгчид дэлгэцийн алдарт оддын гоёлыг эндээс таашаан үзэж, басхүү шүүмжилдэг юм. Ингээд одд... | урлаг соёл |
“Blue Sky” цамхагийн нэг давхарт байрлах “Sapphire Hall”-д өчигдөр энэ шинэ жилийн өнгийг тодорхойлох тансаг, арт деко ноолууран даашинзны загварууд олны нүдийг хужирлалаа. Энэ бол тансаг зэрэглэлийн ноолууран бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн “Cashmere Workshop” брэндийн ... | урлаг соёл |
“Шар айраг”, “Sweetymotion” хамтлагийнхан болон даралтат хөгжимчин Чинбаа, саксафончин Цогоо, гитарчин Мөнх-Оргил, Буянаа, бөмбөрчин Золбоо, басс гитарчин Цогоо, Билгээ нар өнгөрсөн есдүгээр сард “Pink Floyd”-ын“cover night”-ыг хийсэн. Тэгвэл тэд энэ бүрэлдэхүүнээрээ дахин ирэх арванхоёрдугаар сарын 3-нд “Bee Gees” хам... | урлаг соёл |
Өнгөрсөн амралтын өдрүүдийн АНУ болон Канадын box officе-ыг Диснейн “Frozen” хүүхэлдэйн кино тэргүүлсэн байна. Энэхүү кино нь амралтын өдрүүдээр 31.6 сая ам.долларын ашиг олжээ. Харин тавдугаар байрт DreamWorks кино компанийн бүтээл “Delivery Man” кино оржээ. “Delivery Man” кино нь гурван сая ам.долларын ашиг олсон ... | урлаг соёл |
“ Монгол Мөхөшгүй” ардын язгуур урлагийн хамтлагуудын тоглолт энэ сарын 21, 22, 23-нд гурав дахь жилдээ эгшиглэх гэж байна. Энэхүү тоглолтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор, Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам санаачлан найруулж байгаа юм. Өнгөрсөн жил долоон хамтлаг оролцож байсан бол энэ жил ес ха... | урлаг соёл |
Шилдэг найруулагч: o Richard Linklater - Boyhood ( Хүүхэд нас) o Alejandro González Iñárritu - Birdman ( Хүн Шувуу) o Bennett Miller - Foxcatcher ( Үнэгний ангууч) o Wes Anderson - The Grand Budapest Hotel (Гранд Будапешт зочид буудал) o Morten Tyldum - The Imitation Game ( Хуурмаг тогло... | урлаг соёл |
Урлах эрдмийн дээд сургуулийн “GT” загварын товчооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ulaanbaatar Fashion Week” 23-25-нд болж өндөрлөлөө. Энэ жил монголын дизайн үйлдвэрлэлийн анхны дээд сургууль болох УЭДС-ийн 20 жилийн ой тохиож байгаа гэдгээрээ “Улаанбаатарын загварын долоо хоног” өмнөх жилүүдийнхээсэ... | урлаг соёл |
“Монголын дизайнеруудын холбоо”, “Шилмэл загвар” компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл 2014” Монголын загварын хамгийн том наадам өчигдөр Соёлын төв өргөөнд болж өндөрлөлөө. “Гоёл 2014” наадмын шилдгүүдийг дурдвал “Топ Загвар зохион бүтээгч”-ийн шагналыг “Шилмэл загвар” ХХК-ийн дизайнер Өнөболор, “С... | урлаг соёл |
“Дөрвөн улирал, хоёр амраг”, “Навчин дээрх шүүдэр”, “Амрыг айлтгая” зэрэг 70,80-иад оны сэтгэлд хоногшсон дуунуудыг монголчуудын хүртээл болгож чадсан уран бүтээлч бол “Баянмонгол” чуулгаар овоглосон монголын эстрадын урлагийн анхны дуучдын нэг Соёлын тэргүүний ажилтан, дуучин Л.Оюунчимэг билээ. 40-иөд жилийн өмнөөс л ... | урлаг соёл |
Оскарын шилдгүүд үргэлжлэн тодорсоор байна. Харин Оскарын онцлох номинаци болох шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг эрэгтэй болон эмэгтэй жүжигчний шагналыг хэн нь хүртэх вэ гэсэн таамаглалыг олон нийт дэвшүүлсээр байгаа юм. Кино шүүмжлэгчид “Selma”, “Whiplash”, “The Theory of Everything” гурвын аль нэг нь шилдэг к... | урлаг соёл |
-Маргааш Чингисийн талбайд “Венийн үдэш” цэнгүүнтэй- Чингисийн талбайд маргааш алдарт Венийн вальсууд эгшиглэн 100 хос бүжинэ. Энэ бол "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж буй Улаанбаатар, Вена хотуудын соёлын хамтын ажиллагааны нэг томоохон арга хэмжээ болох "Венийн үдэш" цэнгүүн юм. Хоёр да... | урлаг соёл |
Дисней, Уорнер Бродэрс филмийн авъяаслаг зураачид ч заримдаа дүрүүдийнхээ нүүрний хувирлыг гаргаж чадахгүй үе гардаг байна. Тэд болон бусад мэргэжлийн зураачид толинд өөрийнхөө нүүр хувирлыг харж зурах нь их байдаг гэнэ. 1950-иад оны домог болсон алдарт зураачид ажлынхаа явцад толинд хөмсөгөө өргөж, ярвайж , инээж байг... | урлаг соёл |
Олон нийтийн сүлжээнд “Гэгээн сарангийн урлан” нэрээр танигдаж бяцхан хүүхдүүдэд хүүхэлдэй хийж өгөх болсон авъяаслаг, гарын дүйтэй нэгэн бүсгүйтэй уулзлаа. Эм зүйч мэргэжилтэй хэдий ч хоббигоороо оёж эхэлсэн түүний хүүхэлдэйнүүд ам бүл нэмэхийн хэрээр илүү олон хүүхэд дотны найзтайгаа учирч, аз жаргалаар бялхдаг болжэ... | урлаг соёл |
Монголын рок попын загалмайлсан эцэг, амьд домог болсон “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн шинэ цомгоо танилцууллаа. Тэрбээр энэ удаад монголын бүх сайхан ээжүүдэд бэлэг барихаар “Монгол ээж” цомгоо өлгийдөн авсан баяртай мэдээг хуваалцсан юм. Тэрбээр урын сандаа ээжүүдийг маг... | урлаг соёл |
Талд унасан дөрвөн бэрх, аавынх юмуу гэмээр том гутал, өнгөрснийг сануулж, хэн нэгнийг харуулдах “Самгалдай”. Энэ бол Хүй долоон худагт найм дахь жилдээ буудалласан Соёлын наадмын гурван өнгө. Гар урлал, аман урлаг, уран бичлэг, үндэсний өв соёлын өртөөгөөр наадамчид зочилж, зарим нь анх удаа шагайн харваатай танилцаж,... | урлаг соёл |
Орчлонг хайраараа элбэдэг, уяхан сэтгэлт бүсгүйчүүдийн мэдрэмжээр бүтсэн агшин бүрийг тольдох үзэсгэлэн Blue Mon Art Gallery-д нээгдлээ. Гэрэл зураг гэгч хосгүй бүтээлийг мөнхөлж, түүхийг харуулах гайхалтай урлаг Монголд үүсч хөгжсөний 80 жилийн ойг тохиолдуулж Монголын Гэрэл зургийн нэгдсэн холбооноос эмэгтэй уран бүт... | урлаг соёл |
-Монгол кино байхгүй болчихоод байна. Монгол ахуй, сэтгэхүйг үзүүлэхгүй юм- Монголын үндэсний кино урлагийн академийн тэргүүн, найруулагч Б.Цогтбаяртай ярилцлаа. -“ Mongolian Academy awards ” ёслол, хүндэтгэлийн ажиллагаа энэ жил тав дахь удаагаа амжилттай болж өнгөрлөө. Энэ жилийн наадам ойгоо онцоллоо? -Энэ наа... | урлаг соёл |
Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өнөөдөр Улаан хэрэмийн Шороон бумбагарын бунхант булшны ханы зургийг авран хамгаалах, хуулбар хийх ажлыг танилцууллаа. Улаанбаатар хотоос баруун зүгт 230 орчим км, Булган аймгийн Баяннуур сумын төвөөс зүүн хойд зүгт 20 км-т байх Улаан хэрэмийн Шороон бумбагар хэмээх дурсгалы... | урлаг соёл |
Монголын киночид саяхан шилгүүдээ тодруулсан. Тэгвэл энэхүү наадмын шагнал хүртсэн хоёр эрхэм “Netflix" компанийн бүтээл “Марко Поло” киноны II хэсэгт тоглохоор сонгогдсон баяртай мэдээг дуулгая. Тэд бол жүжигчин А.Цэгмид, Ц.Цэрэнболд нар юм. Жүжигчин А.Цэгмид энэ удаагийн наадамд “Хүдэн” кинонд бүтээсэн туслах дүрээ... | урлаг соёл |
ӨМӨЗО-ы алдарт дуучин, Хөдөлмөрийн баатар, МУСТА, "Алтаргана" их наадмын алтан медальт Цогтын Должин хүүтэйгээ хамтран "МЭНД АМАР МОНГОЛНИ" хэмээх тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тус тоглолт нь гурван улсын буриад зоны уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог юм байна. Ц.Должин нь Өвөрмонголын “Хөлөнбуйр”-ын и... | урлаг соёл |
Монгол цэргийн музей 2012 оноос эхлэн үзэсгэлэн сурталчилгааны ажлаа өргөтгөх, Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагч нарын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх сонирхлыг дэмжих зорилгоор “Хобби” үзэсгэлэнг олны хүртээл болгосоор ирсэн билээ. Ингэснээр зэвсэгт хүчний цуглуулагч нарыг дэмжих, олон нийтэд суртал... | урлаг соёл |
Дуурь, бүжгийн эрдмийн театрт өнөөдөр Монголын түүхэн киноны сор бүтээл "Цогттайж" киноны Франц Улсад сэргээн засварласан эхийг хүлээн авах ёслолын ажиллагаа боллоо. Монголын кино архивт хадгалагдаж буй түүхэн бүтээлийг орчин үеийн техникийн хөгжил дэвшлээр цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэчлэх ажлыг 2011 онд “Цогт тай... | урлаг соёл |
Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт яруу найрагч, сэтгүүлч Цэндийн Чимэддорж агсны мэндэлсний 60 жилийн ой энэ онд тохиож байна. Иймээс энэ жилийг Ц.Чимэддорж агсны зохиол бүтээлийг судлах, судалгааны нээлтийн жил болгоно гэж түүний шавь нар хэллээ. Жил бүр нэрт яруу найрагчийн дурсгалыг хүндэтгэж “Есөн намрын зээргэнэ” нэ... | урлаг соёл |
Урлагийн гавъяат зүтгэлтэн, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны шагналт, Пентатоник наадмын таван удаагийн шагналт хөгжмийн зохиолч Л.Балхжавын “Миний дуунууд” тоглолт 15 дахь жилдээ эгшиглэх гэж байна. Дуунд дуртай монголчууддаа зориулж жил бүр зохион байгуулдаг "Миний дуунууд" тоглолт өөр өөрийн онцлог, содон сонин... | урлаг соёл |
"Гранд Будапешт зочид буудал" уран сайхны кино шилдэг хувцас загвар, шилдэг дүр хувиргалт, нүүр будалт болон шилдэг тайз засалт гэсэн гурван төрөлд ялалт байгуулж Оскарын шагнал хүртээд байсан бол шилдэг хөгжмийн зохиол номинацид ялалт байгуулснаар дөрөв дэх Оскарын эзэн боллоо. Шилдэг хөгжмийн зохиол: o Th... | урлаг соёл |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.