news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ө.Төгөлдөрөөс Элсэлтийн ерөнхий шалгалт тойрсон асуудлаар тодруулга авлаа.   -Элсэлтийн ерөнхий шалгалт хэзээ эхлэх вэ. Ямар хичээл хэднээс хэдний хооронд үргэлжлэх вэ? -Хэдэн хүн ЭЕШ өгөхөөр бүртгүүлэв. Бүртгэл дээр ямар асуудал гарав? -20450 шалгуула...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Монголын Хүүхдийн ордны бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” А/199 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сургуулиас гадуурхи сургалтыг нэмэгдүүлэх зорилгоор  Монголын Хүүхдийн ордны ...
боловсрол
Дэлхийн эмэгтэй инженерүүд, эрдэмтэдийн нэгдсэн байгууллага INWES-ын Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эмэгтэй эрдэмтэд, инженерүүдийн чуулга уулзалтыг энэ жил манай оронд зургадугаар сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Уг хурал өмнө нь Австрали, Малайз, Тайвань, БНСУ-д зохион байгуулагдаж байсан ...
боловсрол
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийтийн үйлчилгээний УБ нэгтгэл, “Эко Монгол эрдэнэ” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвтэй хамтран “Цэцэрлэгчин” бэлтгэх 14 хоногийн сургалтыг амжилттай зохион байгуулж байна.             Сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт, ...
боловсрол
ЭЕШ өмнөтгөл болгож Монгол хэл, бичгийн шалгалтыг өнөөдөр авна. Тус шалгалтын босго оноо 400 байх бөгөөд үүнд хүрэхгүй бол ЭЕШ өгөх эрхгүй болох юм. Монгол хэл, бичгийн шалгалтыг энэ жил хоёр удаа авах бөгөөд эхнийх нь өнөөдөр нөгөөх нь ирэх дөрөвдүгээр сарын 25-нд болох юм байна. Эхний шалгалтад 400 оноо аваагүй хүүхд...
боловсрол
Багш мэргэжлээр их, дээд сургуульд дүүргэсэн болон багшлах эрхээ түр хугацаагаар цуцлуулсан багш нар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас авдаг багшлах эрхийн шалгалтад тэнцсэнээр ажиллах боломжтой болдог. Тэгвэл энэ сарын 14-ны өдөр тус шалгалт явагдаж, 20-ны өдөр дүнгээ гаргасан байна. Энэ удаагийн шалгалтад нийт ...
боловсрол
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөрийн боловсролын салбарт эхлүүлсэн шинэчлэлийн зорилго, ач холбогдлын талаар уншсан лекцээс товчлон хүргэж байна. “Дэлхий дахин мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэмд шилжин орлоо. Байгалийн баялаг тодорхой цаг хугацаанд шавхагдаж дуусдаг гэдгийг хэлэхэд илүүц болжээ. Өн...
боловсрол
УИХ-ын дарга З.Энхболдын ивээл дор зохион байгуулагддаг “Эврика” эрдэм шинжилгээний бага хурал нь энэ жилээс хүрээгээ тэлж их хурал болон өргөжиж байна. Энэ жил “Эврика” эрдэм шинжилгээний их хурал гурван үе шаттайгаар зохион байгуулагдах бөгөөд өнөөдрийн байдлаар 1-р үе шат явагдаж, их дээд сургуулиуд шалгаруулалтаа э...
боловсрол
Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид өнгөрсөн жилээс эхлэн заавал монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх шийдвэр гарсан. Тэрхүү шалгалтад тэнцсэн сурагчид ЭЕШ өгөх эрхийг авна. Тэгвэл ЭЕШ-д орох эрх олгох шалгалт гуравдугаар сарын 21-д болсон бөгөөд шалгалтын дүн гарчээ.   Шалгалтаар 400-аас бага оноо авсан сурагч...
боловсрол
Монголын оюутны холбоо мэдэгдэл гаргажээ.Энэхүү мэдэгдэлд "Өнөөдрөөс эхлэн оюутнууд нийтийн тээврээр төлбөртэй зорчино гэсэн худал ташаа мэдээллүүд хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээр цацагдаж байгааг Монголын Оюутны Холбооноос албан ёсоор няцааж байна. Оюутнуудын нийтийн тээврээр үнэгүй зорчих нөхөн олговор ирэх зургаду...
боловсрол
Сорилын шалгалтад тэнцсэн иргэдийн  ярилцлагын  шалгалтад орох хуваарь: Шалгалт  2015 оны 4 дүгээр сарын 20-нд Сүхбаатар дүүргийн 18–р хороо, 71 дүгээр сургуулийн дэргэдэх  “Гэгээрэл хөгжлийн төв”-ийн байранд болно. Анги 1 №   Цагийн хуваарь Нэрс 1 9.00 – 10.00 Лхамаа Даваажав 2 Долгоржав Халиунаа 3 Бадам-Очир Буян-Эрд...
боловсрол
Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан төрийн албаны зорилт, чиг үүргийг мэргэжил, мэргэшлийн өндөр түвшинд хэрэгжүүлэх чадвартай удирдах ажилтыг сонгон шалгаруулах зорилготой. Нийслэлийн төрийн өмчийн Ерөнхий Боловсролын  Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн  албан тушаалд ...
боловсрол
2015 оны элсэлтийн ерөнхий шалгалтын цахим бүртгэл өнөөдөр 18:00 цагт дуусгавар болно.  Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл зохион байгуулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдэгдээд байгаа. Иймд ЭЕШ-д бүртгүүлж амжаагүй суралцагч, иргэд 18 цагаас өмнө амжиж бүртгүүлэх шаардлагатай. Мөн энэ оны гуравдуга...
боловсрол
Увс аймгийн түүхт 90 жилийн ой, Монгол бөхийн баяр, баруун бүсийн Даншиг наадам өргөн дэлгэр болж бана. Энэ сайхан нутгаас төрөн гарсан Аугаа их хүчтэн болох Баянмөнх аваргад нутгийн зон олон эмээл хазаартай морь бэлгэнд өглөө.
спорт
МУИС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн бакалаврын элсэлтийн онлайн бүртгэл 3 хоногийн дараа буюу энэ сарын 27-оос эхэлнэ. МУИС бүртгэлээ онлайн хэлбэрээр явуулах бөгөөд Боловсролын үнэлгээний төвийн системд ханддаг бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч бүртгүүлнэ. Ингэхдээ Оюутан хөтөлбөрт бус элсэхийг хүссэн бүрэлд...
боловсрол
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэх сурагчдыг хэзээ бүртгэх талаар Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа. -Нэгдүгээр ангид элсэх хүүхдүүдийг хэзээ бүртгэж эхлэх вэ?  -Ирэх долоо хоногоос бүртгэж эхлэхээр Нийслэлийн боловсролын газраас элсүүлэх журмыг гаргаж байна. -Э...
боловсрол
Засгийн Газрын тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой болно гэсэн үг. Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд маргааш 12.00 цагт ...
боловсрол
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын  Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой хамтран ажиллах санамж бичиг,  эрүүл мэндийн хөтөлбөрийн  гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү үйл ажиллагаанд Нийслэлийн ЭМГ-ын дарга Ш.Энхбат, Руйсанса корпорацийн ерөнхийлөгч Хо У Бин, Монгол дахь Руйсан...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн Дотоод аудитын албаны орон тоог шинэчлэн батлах тухай” А/975 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлсэнтэй холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын ч...
боловсрол
Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьсан. Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг НИТ...
боловсрол
Нийслэлийн Статистикийн газраас гаргасан мэдээллээр Улаанбаатар хотод 11 дүгээр сарын сүүлийн 7 хоногт хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5705 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7425 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнийг өмнөх долоо хоногтой харьцуулахад 85 төгрөгөөр, үхрийн цул мах  ...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын дэмжлэгтэйгээр “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн 2014-2015 оны өвөл цагийн нээлтэд зориулж “Монголын балетын хөгжил” сан дэлхийн алдарт “Цөмөөхэй” балетыг Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар энэ сарын 24-28-ны өдрүүдэд тоглох бэлтгэл ажлаа хангаж байна. Энэ хүрээнд зохион ба...
боловсрол
Монгол Улсын анхны Ерөнхий сайд, Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн төрийн айлчлалын 100 жилийн ойд зориулсан "Монгол Улсын анхны Ерөнхий сайд Оросын эзэнт улсад" гэрэл зургийн үзэсгэлэн, номын нээлт өнөөдөр Үндэсний түүхийн музейд болов.   Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгээс хамтран зох...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар нийслэлийн Засаг даргын Тамгын газраас  1000 хүүхдийн харшийн сүлд модны наадмыг зохион байгууллаа. Харшийн сүлд модны наадамд нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүнд нөхцөлд амьдарч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй болон ТҮК-ийн ажилтнууд...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас жил бүр  сурлага, урлаг, спортын амжилтаараа үе тэнгийнхнээ хошуучлан, манлайлж, үлгэр жишээ байж чадсан олон олон авьяаслаг хүүхдийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ жил  “Шилдэг тамирчин хүүхэд”, “Шилдэг авъяаслаг хүүхэд”, “Шилдэг бүтээлч ...
боловсрол
Жил бүрийн тавдугаар сард уламжлал болон зохиогддог Монгол улсын аварга цолонд хүндэтгэл үзүүлэх барилдаан энэ сарын 24-ний 14.00 цагаас болно. Тус барилдааныг ИНЕГ, МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Бөхийн манлай алдарт аваргуудийнхаа хүндэтгэлийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.
спорт
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2014оны сүүлчийн өдөр бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзан өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм. Уулзалтад Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт оролцсон.  Өнгөрч буй 2014 онд эдийн засаг хүнд байсан ч чармайн ажилласан б...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, 2015 оны Нийгэм, эдийн засгийн зорилтод тусгасан зорилтыг хэрэгжүүлэхээр хот байгуулалт, хөрөнгө оруулалтын дараахь ажлуудыг хийхээр төлөвлөжээ. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР: Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 149 тэрбум 501.7 сая төгрөгийн, нийслэлийн замын сан...
боловсрол
Хөдөлмөр нийгмийн зөвшлийг хангах, 2015-2016 оны гурван талт хэлэлцээ өчигдөр эхэлсэн юм. Энэ хэлэлцээнд  Засгийн газрыг төлөөлөн оролцож буй тал болох Хөдөлмөрийн яам иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх боломжгүй, төрийн албан хаагчдыг цомхотгоно гэдгээ мэдэгдсэн. Иймд төрийн үйлчилгээний албан хаагчдын ҮЭ-ийн холбоод...
боловсрол
МУИС-ийн сургалт, судалгааны нэгдсэн шинэ лабораторитой боллоо. 138 метр квадрат талбай бүхий сургалт, судалгааны энэхүү лаборатори нь байгалийн ухааны хичээл орох, судалгаа хийхэд зориулагдсан нээлттэй сургалтын орон зай юм. Энд лабораторийн хичээл орсноор судалгааны лабораториудад багш судлаачид, ахисан түвшний оюутн...
боловсрол
“Дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид суралцагчийн тэтгэлэг олгох журам”-д өөрчлөлт орууллаа. Өөрчлөлтөд сурлагын голч дүнг дараах байдлаар өсгөжээ. -Үндэсний тэтгэлэг: 1.   Баклаврын хөтөлбөрт суралцагчийн голч дүн 2.0-оос доошгүй байсныг 3.0-оос доошгүй гэж 2.   Магистрын хөтөлбөрт шинээр элсэгчийн бак...
боловсрол
ШӨХТГ-аас Монгол Улсын их сургуулийн шилжин суралцсан оюутнаас шилжилтийн төлбөр авч буй үйл ажиллагаанд хяналт шалгалтын ажлыг хийжээ. Тус шалгалтаар Монгол Улсын их сургуулийн захирал оюутан шилжүүлэн суралцуулах журам батлах болон шилжилтийн төлбөр тогтоох тухай тушаалуудыг гаргаж, 2013-2014 оны хичээлийн жилд 241 о...
боловсрол
Монгол Улсын Засгийн Газрын 2013 оны 02 сарын 02-ны өдрийн 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг тогтоох, сайжруулах зорилгын хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн Их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч Монгол х...
боловсрол
“Газарчин” дээд сургуулийн салбар Е-Газарчин /онлайн/ сургууль нь суралцагчдаа хохироож байгаа тухай гомдол ирсний дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагч 2015 оны хоёрдугаар сарын 13-23-ны өдрүүдэд шалгалт хийжээ. Боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар иргэн боловсрол эзэмших албан с...
боловсрол
Аймгийн төвүүдийг хот болгох Шинэчлэлийн Засгийн газрын том зорилт хоёр жилийн хугацаанд ямар үр дүнд хүрч байгаа хийгээд ямар бэрхшээл үүсч байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээлэл өглөө. Хэлэлцүүлэгт Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар, Ховд, Увс аймгуудын Засаг дарга нар оролцлоо...
боловсрол
“Азийн хотуудын нөөцийн цогц менежмент: Хот байгуулалтын NEXUS бүс нутгийн дөрөв дэх удаагийн олон улсын бага хурал Туушин зочид буудалд эхэллээ.  Энэ нь ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Яамны санхүүжилтээр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ) болон НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн заса...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүүхдийн халамж, асрамжийн 30 гаруй байгууллагын удирдлагуудад хүндэтгэл үзүүлж, уулзлалт хийлээ. Хүндэтгэлийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буянд...
боловсрол
Улаанбаатар хотноо Азийн хотуудын нөөцийн цогц менежмент Хот байгуулалтын Nexus төслийн дөрөв дэх удаагийн бүс нутгийн олон улсын бага хуралд Азийн 10 хотын 100 гаруй төлөөлөгч оролцож байна. Үдээс хойшхи хуралдаанд “Nexus арга зам, Улаанбаатар хотод үзүүлэх үр нөлөө” сэдвээр Хотын Ерөнхий менежер Б.Бадрал илтгэл тавил...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл  Япон Улсын “Каваи” хөгжмийн компанийн Ерөнхийлөгч Хиротака Каваиг  хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хотын соёл, урлаг  болон бусад салбарт хамтран ажиллах, томоохон арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах асуудлаар санал солилцсон юм. Уул...
боловсрол
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Бүтээн байгуулалтын дээд шагнал” хүртсэн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, Нийслэлийн 375 жилийн ойн медалиар шагналаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулсан Та б...
боловсрол
Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Сэлбийн голын дагуух талд “Цасангоо” нэртэй шинэ цэцэрлэг нээлтээ хийлээ. Цэцэрлэгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл болон холбогдох албаны мэргэжилтнүүд, эцэг эхийн төлөөлөл оролцлоо. Энэхүү цэцэрлэг нь хотын төвөөс...
боловсрол
Олон Улсын Эрүүл хотуудын холбооноос зарласан гар зургийн уралдаанд байр эзэлсэн мэргэжлийн зураач болон, зураач хүүхдүүдийг  Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзаж, шагнал гардууллаа. Олон Улсын Эрүүл хотуудын холбооны 6 дугаар их хурал, тус холбооны 10 жилийн ...
боловсрол
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын албаны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтсээс “Хоггүй хороо, хоггүй гудамж” болзолт уралдааныг зохион багуулсан. Тус уралдаанд шалгарсан 11 талбайн үйлчлэгч, 3 жолооч, 2 хог тээврийн машины ачигч, 1 цэцэрлэгжүүлэгч  гээд нийт 17 ажилтнуудыг Хонконг Сингапур руу аялах эрхийн бичгээ...
боловсрол
Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар болон Улаанбаатар Цэвэр Агаар төслөөс хамтран “Улсын нийслэлдээ Утаагүй амьдарцгаая” гар зургийн уралдааныг нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын Эко клубуудын дунд зохион байгууллаа. Энэхүү уралдаанд бага болон дунд насны эко сурагчид оролцон агаарын бохирдлыг бууруулахад хүү...
боловсрол
Нийслэлийн ЗДТГ, Монголын Балетын Хөгжил Сантай хамтран зохион байгуулж байгаа  “Цөмөөхэй балет” бүжгэн жүжгийг МУГЖ Д.Алтанхуягийн найрууллагаар шинэчлэн Дуурь Бүжгийн Эрдмийн театрт 2014 оны 12-р сарын 24-нөөс 28-ны өдрийн хооронд тоглох гэж байна. Энэхүү бүжгэн жүжгийг 1983 оноос эхлэн тоглож байгаа бөгөөд энэ жил  ...
боловсрол
Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар УИХ-аас 2012 онд хуульчилсан билээ. Энэ удаа 11 дүгээр сарын 23-ны ням гаригт “Монгол бахархлын өдөр” тохиох гэж байна. Уг өдөр ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ зохион байгуулдгийн нэг ...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ХБНГУ-ын иргэн, доктор Амелий Шенкийг Алтан гадас одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Монгол Улсын соёл, шинжлэх ухаан, уламжлалт ёс заншил, шашин мөргөлийн талаар олон жилийн турш судалгаа шинжилгээ хийж, нүүдэлчин ард түмний улам...
боловсрол
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу “Монгол бахархлын өдөр”-т зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар уламжлал болгон зохиож буй "Мөнх тэнгэрийн бичиг-2014" монгол бичгийн уран бичлэгийн шилдэг бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтийн ёслол 2014 оны 11 дүгээр сарын 17-ны 11.40 (морин цаг)-т Монголын Уран зургийн...
боловсрол
Нийслэлийн Засаг Дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “Хөрөнгө бүртгэлээс хасах тухай” А/951 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар шинээр спорт, сургалт үйлдвэрлэлийн төвийн барилга барихтай холбогдуулан нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн Баянзүрх дүүргийн Хүүхэд, ...
боловсрол
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 13-р хорооны Мэнд-Арвижих  өрхийн эмнэлгийн барилга, Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 15-р хорооны барилга, Налайх дүүргийн ЗДТГ-ын балансад бүртгэлтэй 4-р хорооны улаан булангийн барилга, Баянгол дүүрги...
боловсрол
Бээжингээс Монгол Улсыг хавсран суугаа Бүгд найрамдах Армян улсын Элчин Сайд Армен Саргсян энэ өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр айлчлалын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгтэй уулзсан байна. Уулзалтын үеэр хоёр тал Монгол-Армяны найрамдалт харилцаа, боловсрол, шинжлэх ...
боловсрол
Багш нар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрийг “Боловсролын шинэчлэлийг тэргүүлэгч онцлох хүн”-ээр шалгаруулж, шагнажээ. Өнгөрсөн бямба гарагт Монголын багш нарын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ардын багш есөн эрдэнэ” ёслолын ажиллагааны үеэр энэ шагналаа гардуулсан байна. Тус холбооноос ж...
боловсрол
Дархан-Уул аймагт цэцэрлэгийн 2-3 насны 60 хүүхэд гэдэсний хурц халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн  талаар бид мэдээлсэн. Өнгөрсөн баасан гарагт 25 хүүхэд хэвтэн эмчлүүлж байсан бол даваа гарагийн 11.00 цагийн байдлаар 12 нь эмнэлгээс гарч гэрээр эмчийн хяналтад шилжсэн байна. Одоогоор нэмж өвдсөн т...
боловсрол
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл  дор уламжлал болон зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Арды...
боловсрол
Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын ивээл  дор жил бүр зохиогддог Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжиг...
боловсрол
Нийслэлийн ИТХ-аар батлагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Хотын захиргаа дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай албан ёсоор хамтран ажиллахаар болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь За...
боловсрол
Нийслэл хот байгуулагдсаны 375 жилийн ойн хүрээнд Улаанбаатар хотын он цагийн урсгалынтүүх соёлыг шингээсэн“Нийслэл Улаанбаатар”, “Улаанбаатар хотын барилгажилтын түүх”, “Шөнийн Улаанбаатар”, “Эх орны голомт” 3 дугаар боть номын нээлтийн үйл ажиллагаа боллоо.Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийс...
боловсрол
НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САР СУУЛГА ОДТОЙ, ХАРАГЧИН ТАХИА ӨДӨР Аргын тооллын: 2014.10.29, Лхагва гараг Наран ургах шингэх: 07.54-17.58 Үс засуулбал: Өнгө зүс сайжирна Барилдлага: Рашаан Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй     Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул...
боловсрол
Нийслэлийн 375 жилийн ойн хүрээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус 32 асрамж, халамж үйлчилгээний төвийн 1000 гаруй хүүхдүүдэд нийслэлийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн 375 жилийн ойн баярын бэлэг гардууллаа. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ю...
боловсрол
Нийслэлийн 375 жилийн ой, “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан нийслэлийн ИТХ-ын “Хүндэт чуулган” боллоо. Хүндэтгэлийн чуулганд нийслэлийн ИТХ-ыг дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид,  дүүргийн ИТХ-ын дарга нар болон Улаанбаатар хоттой ах дүү ...
боловсрол
Засгийн Газрын 11-11 төвийн цахим уулзалтад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн  ярилцлага Нийслэлийн 375 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар  өрнөлөө. Хөгжл...
боловсрол
Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ Япон улсын Цукубагийн их сургуулийн Тогтвортой байгаль орчны судалгааны докторын хөтөлбөрийн дарга Маки Цужимуратай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.            Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Нийслэлийн З...
боловсрол
“Гарц” сэдэвт эдийн засагчдын зөвлөлдөх уулзалт болов. Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Үндэсний стратегийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулсан “Эдийн засагчдын зөвлөлдөх уулзалт-хэлэлцүүлэг” 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны ...
боловсрол
Олон улсад магадлан итгэмжлэгдсэн, Форбес сэтгүүлийн явуулсан судалгаагаар чансаагаараа Монгол улсын их, дээд сургуулиудаас эхний аравт багтсан Техник Технологийн дээд сургууль “Барилга Угсралтын Мужааны Техникч”-ийн шинэ ангийнхаа нээлтийг ёслол төгөлдөр хийлээ. Энэхүү туршилтын анги нь Германы Олон Улсын Хамтын Ажилл...
боловсрол
Автодеск нь 3 хэмжээст дизайн, инженер болон энтэртайнмент програмаар дэлхийд тэргүүлэгч компани юм. Аutodesk-ийн бүтээгдэхүүнийг ашиглан үйлдвэрлэл, архитектур, барилга, медиа болон энтэртайнмент гэх мэт бүх төрлийн бүтээлүүдийг хийдэг ба сүүлийн 16 удаагийн “Хамгийн сайн дүрсний эффект” Академийн шагналын эзэд зэрэг ...
боловсрол
Нийслэлийн нийгэм, эдийн засгийн зорилтот хөтөлбөр болон  Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасны дагуу Хотын захиргаа, Нийгмийн Эрүүл мэндийн нийгэмлэгтэй хамтран Нийслэлийн 2013 оны “Эрүүл аюулгүй байдлын индекс”-ийн төслийн хэлэлцүүлгийг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт  Нийслэлийн ЗД...
боловсрол
Монгол Улсын арслан цолны хүндэтгэлийн барилдаан 2015 оны 5-р сарын 9-ний өдөр 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.     Барилдаанд улс аймгийн алдар цолтой хүчит 224 бөх зодоглох тул бөхчүүд, үзэгчдийг хүрэлцэн ирэхийг урья. Зохион байгуулагчаар МҮБХ, Арвайн үндэс компани хамтран ажиллаж байна.
спорт
Дэлхийн усны өдөр энэ сарын 22-нд тохионо. Энэ өдрийг НҮБ-аас “Ус-Тогтвортой хөгжил”уриан дор явуулахаар зарласан. Манай улсад усны салбар үүсч хөгжсөний 77 жилийн ой, жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд энэхүү эрдэм шинжилгээ, онол практикийн X бага хурл...
боловсрол
Монголын Морин Циркийн урлагийг дэлхийд таниулах хувь нэмрээ  оруулахаар Өвөрхангайн залуус Солонгосын Чежү арлыг зорихоор болжээ. Өвөрхангай нутгаас төрсөн, эдүгээ төр түшилцэж яваа Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү “Шонхор” циркт ажиллахаар гэрээгээ байгуулаад хүлгийн жолоо залах гэж бу...
боловсрол
Thanks MAN клубын залуусын санаачлага дэмжлэгээр МУИС-ын Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль болон Бизнесийн сургуулийн номын санг Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны нэрэмжит болголоо. Ж.Батмөнх агсны амьд ахуйдаа хэрэглэж уншиж судлаж байсан 3000 шахам ном судалгааны бүтээлийг тус сургуулиудын н...
боловсрол
Монголын Оюун ухааны академиас зохион байгуулдаг ой тогтоолтын Улсын аварга шалгаруулах оюуны спортын V дахь удаагийн тэмцээний урьдчилсан шат маргааш болох гэж байна. УАШТ-ий урьдчилсан шатны тэмцээнд нийт 120 тамирчид оролцохоор бүртгүүлжээ. Бага, дунд, насанд хүрэгчид гэсэн ангилалд ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөх...
боловсрол
Засгийн Газрын тогтоолын дагуу Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан бол Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой болно гэсэн үг. Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд өнөөдөр 12.00 цагт ...
боловсрол
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийг хэрэгжүүлэх иргэд, байгууллагын мод тарих үйл ажиллагааг дэмжиж УИХ, Засгийн газраас ийм шийдвэрүүд гаргаж байжээ. /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО/
байгал орчин
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг ирэх даваа гаригаас бүртгэж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 5963 суралцагч, есдүгээр ангийг 20114 суралцагч төгсөхөөр байна. 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 1...
боловсрол
Их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэл, бичгийн шалгалтыг өнгөрсөн гуравдугаар сарын 21-ны өдөр авсан. Тус шалгалтад 400-аас дээш оноо авсан шалгуулагчид Элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах боломжтой болсон. Харин 400-аас доош оноо авсан шалгуулагчдын хувьд өнөөдөр 12.00 цагт дахин шалгалт өгөх юм. Монгол ...
боловсрол
Нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн ЕБС-ийн 2015-2016 оны хичээлийн жилийн нэгдүгээр ангийн элсэлтийг өнөөдрөөс бүртгэж эхэлнэ. Энэ хичээлийн жилд 12 дугаар ангийг 5963 суралцагч, есдүгээр ангийг 20114 суралцагч төгсөхөөр байна. 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид элсэх 6 настай 27614 хүүхэд, 10 дугаар а...
боловсрол
Сайн байна уу? Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Намайг А.Бямбазул гэдэг 25 настай Орхон аймгийн Шанд багийн 56-3б тоотод гэр бүлийн хамт амьдардаг. Миний ээжийг Машдоржийн Алтанзагас гэдэг Солонгос улсад амьдардаг.         2015 оны 3 сарын 30-ны шөнө ээж маань Солонгос улсын Гимпо хотод оршин суух гэртээ амарч байга...
боловсрол
Боловсролын үнэлгээний төвийн мдэээлснээр ЭЕШ-ыг ирэх сарын 18-ны өдөр авч эхлэхээр хуваарь гарсан байна. Энэ онд нийт 20450 шалгуулагч орохоор бүртгүүлээд байгаа аж. Түүнчлэн ЭЕШ-ын журам дээр монгол хэл бичгийн шалгалттай холбоотой хэд хэдэн өөрчлөлт орсон байна. Үүнд: -Монгол хэл бичгийн шалгалтад орох өмнөх онд төг...
боловсрол
Дараах линкээр МҮИС-д бүртгүүлэгчийн анкетийг бөглөнө үү. ЛИНК:  https://docs.google.com/a/mnu.edu.mn/forms/d/1DZ00BhHHlFXcaRFWnsABxAYerT6kcKpuR6TOwKiRcMM/viewform?c=0&w=1 Монголд анх удаа инноваци технологийн төвийг байгуулагч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль 10 салбар сургуульдаа 80 гаруй мэргэжлийн...
боловсрол
Би эх хүн. Тиймээс ч хүүхэдтэй холбоотой асуудал бүхэн сэтгэлийг минь эмтэлдэг. Ганцхан би ч биш, эх хүн бүр ингэж өөрийнхөө төдийгүй өрөөлийн үрсийн төлөө сэтгэлээ сэмлэдэг байх. Сүүлийн үед эхчүүдийн зүрхийг зүсч, аавуудын зэвүүцлийг хүргэсэн асуудлууд боловсролын салбар тэр дундаа сургуулийн өмнөх боловсролын байгуу...
боловсрол
ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн эрхлэгч, доктор О.Батхишиг ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн Хөрс судлалын лабораторийн эрхлэгч, доктор О.Батхишигтэй хөрсний бохирдлын асуудлаар ярилцлаа. -Нийслэлийн хөрсний бохирдол сүүлийн үед нэлээд яригдаж байна. Энэ төрлийн судалгааг та гардан хийдэг. Байд...
байгал орчин
// <![CDATA[ (function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/en_US/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk')); // ]]> САНЧИР МОНГОЛ И...
спорт
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа яг одоо болж байна. Уг ёслолын ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа оролцож байна
эрүүл мэнд
Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны зүүн, баруун жигүүрийг манлайлж барилдаж байсан алдарт Дархан аварга Дарийн Дамдин маань дархан аварга Ж.Мөнхбатыг “Хөдөлмөрийн баатар” цол хүртсэний дараа уулзаад "Баатрын тэмдэгийг чинь мялаах юм алга. Харин энэ жилийн наадмын зүүний магнайг чамд өгье. Би барилдахгүй өнжинө,...
спорт
Klaus Schutt гэгч нэгэн хүн Болив улсад 1994 онд ажиллаж байгаад хаагдсан цементний үйлдвэрийн дэргэд ойролцоогоор 25000 метр хавтгай дөрвөлжин хэмжээтэй, бараг эгц босоо тогтоцтой газрыг олжээ. Хамгийн сонирхолтой нь энэхүү газар нь бүхэлдээ үлэг гүрвэл буюу динозаврын хөлийн мөрөөр тамгалагдсан байсан байна.
байгал орчин
Эрүүл, мэнд, спортын дэд сайд Д.Атармаа автомашины осолд орсон харамсалтай хэрэг гарчээ. Тэрбээр нөхрийн хамт Булган аймгийн Дашинчилэн сумаас хотруу явж байсан бөгөөд ослын улмаас нөхөр нь газар дээрээ нас барсан байна. Харин дэд сайд Д.Атармаагийн биеийн байдал хүнд байгаа аж. Б.ЦЭЛМЭГ
эрүүл мэнд
Нэгдүгээр сарын 1-ний өдөр нийслэлийн Клиникийн нэгдүгээр амаржих газарт 7 эх амаржиж, 3 хүү, 4 охин төрүүлжээ. Харин нийслэлийн II төрөх эмнэлэгт 10 эх төрсөн ба 7 хүү, 3 охин мэндэлсэн бол Клиникийн III төрөхөд 18 хүүхэд шинээр төрсөн байна. Энэ нь оны эхний өдрийн 10.00 цагийн байдлаар гаргасан дүн бөгөөд урьдчилсан...
эрүүл мэнд
АТГ-аас төрийн гурван өндөрлөгт ил захидал хүргүүлжээ. Ил захидал бичих болсон нь шалтгаан нь Н.Алтанхуяг гишүүний УИХ-д өргөн барьсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын ...
хууль
Эрдэм мэдлэгтэй золгосон XXI зууны монголчуудын дунд нэгэн сонирхолтой мэдээлэл тархсан нь “Тарнийн аргаар хад чулууг алт болгох увидас заана, Нисдэг йогийн дамжаа хичээллэнэ, төлбөрийг хурууны хээгээр хийнэ. Агаарын бөмбөлөгт тогтоосон сүмийг тэнгэрт байршуулна, Чингисжин хэмээх Чингис хааны удмын бүсгүйг тодруулсан” ...
хууль
Сүүлийн үед цагдаа тагнуул, гэх мэт Хууль хүчний байгууллагуудын нэр хүнд унаж, алдаатай хууль, шударга бус хуульчдын балгаар олон хүн хэлмэгдэж, нэр хүнд эрүүл мэнд, ажил төрөл, эд хөрөнгөөрөө хохирч байгаа нь нууц биш. Тэгвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжав  эрх зүйн шинэчлэлийн хүрээнд томоохон өөрчлөлт хийхээр бэлтгэж ...
хууль
Эхнэрээ хөнөөсөн гэх Б.Бат-Өлзийд өнгөрсөн нэгдүгээр сарын эхээр анхан шатны шүүхээс 25 жилийн хорих ял оноосон юм. Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.3-т зааснаар өс хонзонгийн сэдлээр санаатайгаар хүний амь хөнөөсөн хэрэгт буруутган таван жилийг гянданд, үлдсэн 20 жилийн чанга дэглэмтэй хорих анг...
хууль
-“Ноёд групп”-ын гэх тодотголтой Г.Буяндоржийн араас арван жил хөөцөлдөж, 27 удаа шүүх хуралд оролцож явжээ та. -Улаан луйварчин гэдгээ хэнээс ч нуугаагүй хүн бол Г.Буяндорж шүү дээ. Би чинь архины үйлдвэр байгуулаад Г.Буяндоржид өөрийн хувиа зарсан хүн. Сүүлд Дархан аварга А.Сүхбатад зарсан архины үйлдвэр гэхээр уншиг...
хууль
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 20-ны өдөр 364 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 148 зөрчил бү...
хууль
Улаанбаатар хотын Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн Замын цагдаагийн газартай хамтран зөрчил илрүүлэгч хяналтын камерын тусламжтайгаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байна. 2015 оны 04-р сарын 23-ны өдөр 338 зөрчил гарсан байна. Үүнээс улаан гэрлэн дохионы 115 зөрчил бү...
хууль
Жил бүрийн хоёрдугаар сарын 25-ны дотор УИХ-ын гишүүд болон төрийн өндөр албан тушаалтан, төрийн алба хаагчдаас Хөрөнгө орлогын мэдүүлэг авдаг. Энэ жилийн хувьд улсын хэмжээнд 38423 мэдүүлэг гаргагч бүртгэгдсэнээс 38422 мэдүүлэг гаргагч буюу 99,99 хувь нь бүртгүүлсэн байна. Авлигатай тэмцэх газарт 2014 оны хувийн ашиг ...
хууль
г.Тулгар төрийн 2224, Их Монгол Улсын 809,  Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн дөрвийн давааны барилдаан эхэллээ. Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга С.Мөнхбат тэргүүтэй 128 бөх зүлэг ногоон дэвжээнээ үнэн хүчийг үзэн барилдаж эхлэв. Дархан аварга Г.Өсөхбаяр аймгийн начин Э.Элбэгбая...
спорт
Монголын Волейболын Залуучуудын Холбоо Медальд Хүрэх Зам Волейболын анхан, дунд гүнзгий гэсэн сургалт явуулж эхлээд жил гаран хугацаа өнгөрлөө. Хүүхэд залуус волейболын спортоор хичээлэлхийг маш ихээр хүсч  байна. Тэдэнд сургалтын орчин алга байна. Сэтгэлээсээ ажиллах багш дасгалжуулагчдын тоо өнөөдөр цөөхөн байгаа ба ...
спорт
Ээж гэж аугаа хүн байна шүү дээ. Шинэхэн начин Болдбаатарын Батжаргалыг ингэж угтан авчээ.
спорт
1. "Герман 2006" ДАШТ-ий шувтаргын тоглолт. Францын гол тоглогч Зинедин Зидан өрсөлдөгч багийн хамгаалагч Марко Матераццигийн өдөөн хатгалганд автаж, түүнийг мөргөж унагаснаар улаан хуудас авч, талбайгаас хөөгдсөн юм. Лидерээ байхгүйд францчууд торгуулийн цохилтоор ялагдсан юм. 2. 1997 оны зургадугаар сарын 28. Лас-Вег...
спорт
1963 оны 4 сарын 13-ны энэ өдөр шатрын Их Мастер, Дэлхийн аварга, зохиолч, улс төрч Гарри Каспаров хуучин ЗХУ-ын Азербайжаны Баку хотод төрсөн.  Гарри Каспаровын эцэг нь Еврей, эх нь Армен. Г.Каспаров 6 настайдаа шатрын спортоор хичээллэж эхэлсэн юм. Азербайжаны “Залуу пионерын ордон”-д явж, хуучин шатрын дэлхийн аварг...
спорт