news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Шүүр мэт нүхнүүдтэй iPhone 5C гэрний шинэ төрөл бол Nike брэндийн танилцуулсан шинэ загварын гутал юм. Энэхүү гутал нь Apple пүүсийн дизайнер Marc Newson-ы гутал юм. 2004 онд анх танилцуулагдсан Nike-ын Zvezdochka болон Apple-ын iPhone 5C гэрний хоорондох адил талууд андашгүй. Гэхдээ үнэндээ энэ хоёр бүтээгдэхүүн хооро...
спорт
Энэ колумб бүсгүйг Anella Sangra гэдэг. Эрчүүд төдийгүй эмэгтэйчүүдийн хувьд ч нүд унамаар үзэсгэлэн төгөлдөр царай төрхтэйн дээр биеийн тамир, дасгал хөдөлгөөний гайхамшгийг мэдрүүлсэн төгс бие бялдартай нэгэн. Фитнесийн ач холбогдол хийгээд уйгагүй шаргуу хичээл зүтгэлийн үр дүнг жинхэнэ утгаар нь мэдрүүлж байгаа зал...
спорт
Хөл бөмбөг бол олон гайхалтай, омголон, залуу тоглогчидтой гэдгээрээ машид алдартай спорт билээ. Дэлхийн хөл бөмбөгийн ертөнцөд од болон гялалзаж байгаа олон залуу, царайлаг тоглогчид байдаг ба тэдгээрийн дотроос онцгой дур булаам царай төрхтэй нь цөөнгүй. Мэдээж хэрэг тамирчин тэр дундаа хөл бөмбөгийн спортоор шаргуу ...
спорт
Дасгал хийж байхдаа бугуйндаа ямар нэгэн зүйл зүүхийг хүсдэг хүн гэж үгүй. Энэ нь магадгүй хөгжингүй бус харагдах эсвэл ээжийнхээ нэрийг бичсэн утга учир бүхий шивээсээ ямар нэгэн зүйлээр далдлахыг хүсэхгүй байгаатай ч холбоотой байж мэдэх юм. Тийм учраас Athos нэртэй, дотроо фитнес тракинг бүхий өмсгөл бүтээгджээ. Энэ...
спорт
Английн Formula 1-ийн уралдааны машины жолооч Lewis Hamilton алдарт хөл бөмбөгчин асан David Beckham-ийг орлогоороо даван гарч Британий хамгийн баян тамирчин болох замаа тавьжээ. Өнгөрөгч Ням гаригт Hamilton 2008 онд олж авсан дэлхийн аваргын цолоо хамгаалах Abu Dhabi Grand Prix шагналыг хожсон байна. Pussycat Dolls ха...
спорт
77 настай Willie Murphy нь манай гаригийн хамгийн өндөр настай хүндийг өргөгч юм. Ердөө 4-хөн жилийн өмнө биеийн тамирын заалтай холбогдсон тэрбээр нэг гар дээрээ суниаж чадахаар барахгүй 90 кг жинтэй туухайг өргөх гэж оролдсон. Бидний мэдэх олонх эмээ нарын адил амттай бялуу хийж, ач нартай оймс, цамц нэхдэг ч Willie ...
спорт
Хадан цохио эсвэл ямар нэгэн хиймэл байгууламж дээрээс үсрэхийг сууринаас үсрэх буюу base jumping гэж нэрлэдэг. Энэхүү икстрийм төрлийн шүхэртэй үсрэлтийн төрлийн сонирхогч Станислав Аксенов гэгч нэгэн орос эрхэм бол SINNER Team нэртэй багийн ахлагч юм. Энэхүү аюултай спортын төрлөөр эрчимтэй хичээллэж байгаа тэрээр ba...
спорт
Nike компани KD7-гийнхоо шинэ өнгийг танилцуулж байна. Kevin Durant-ын гарын үсэг бүхий 7 дахь пүүз одоо тэргүүн зэргийн саарал, тод улаан, металлик алтлаг өнгөтэйгээр гарчээ. 6-р сард албан ёсоор танилцуулагдсанаасаа хойш KD7 150 орчим долларын үнэн дээр эргэлдэж байсан бол тэргүүн зэргийн загварын жижиглэн худалдааны...
спорт
Өрсөлдөөн тэмцээнд дуртай хүмүүс жил бүр спортын шинэ төрлүүдийг нээж, үүнтэй зэрэгцэн Олимпийн наадамд шинэ төрлүүд нэмэгдэж байна. Гэхдээ жирийн нэг өрсөлдөөнд бус хамгийн хүнд хэцүү, хамгийн санаанд багтамгүй өрсөлдөөнд оролцох дуртай хүмүүс ч бас байдаг. Тэд жил бүр өөрсдийн хүч чадал, тэсвэр тэвчээр, ур чадварыг д...
спорт
27 настай энэ залуу эрийг Германы Popeye эсвэл Hellboy гэх мэтээр нэрлэдэг. Учир нь тэрээр баруун гартаа ер бусын гэмээр хүч чадалтай юм. 2004 онд төрөлх хот Халденслебеныхаа жижигхэн бааранд мужийн хамгийн хүчирхэг гар барилдаанчийг тодруулах тэмцээнд оролцсон нь түүний анхны тэмцээн, амжилтын гараа байжээ. 65 кг жинт...
спорт
Гибралтарын дизайнер Emilio Sansolini нь өнөөгийн алдартай хөл бөмбөгийн багуудын гайхалтай винтаж загвар бүхий өмсгөлүүдийг танилцуулжээ. Улаан чөтгөрүүд гэгддэг Manchester United, Merengues гэгдэх Real Madrid, Culé хочит Barcelon-чууд, цэнхэрүүд нэртэй Chelsea, Gunners хочит Arsenal-ынхан, улаанууд гэгдэх Liverpool, ...
спорт
Спорт гэдэг зүйл хүний бие бялдрыг хамгийн гайхалтай хөгжүүлдэг. Спортын төрлүүдээс хамаарч тамирчдын биеийн хөгжил харилцан адилгүй байх хэдий ч биеийн тамир спортоор хичээллэдэг хэн бүхэн бие бялдрын хувьд үнэхээр бахархам байж чаддаг. Сагсан бөмбөгийн спортын төрөл нь ч булчин хийгээд бие бялдрын хөгжилд онцгой нөлө...
спорт
Авто ертөнцийн хувьд үнэ ханшаараа тэргүүлдэг бүтээгдэхүүнүүд бол спорт машинууд байдаг. Түүний дотор Lamborghini, Bugatti, Koenigsegg, Hennessey Performance Engineering, Porsche гэсэн таван авто үйлдвэрлэгч, тюнингийн пүүс компаниудын бүтээсэн машинууд 2014 оны хамгийн үнэтэй спорт машинууд хэмээн нэрлэгдэж байна. Эдг...
спорт
Би фитнесийн багш биш л дээ, гэхдээ л энэ хүмүүс дасгал хөдөлгөөн, биеийн тамирыг арай л буруу хийгээд байх шиг. Магадгүй эдгээр хүмүүст жинхэнэ багш, туршлагатай зааварлагч нар хэрэгтэй байх. Эс бөгөөс нэг бол хийсэн дасгал хөдөлгөөн нь ямар ч үр дүнгүй, цаг зав барсан хэрэг болох бол нөгөө талаас эрүүл мэнд, бие эрхт...
спорт
Өнөөдөр хүмүүс харьцангуй эрүүл мэнддээ анхаарч, хөдөлгөөнтэй, эрч хүчтэй амьдралын хэв маягийг сонгох болжээ. Тэд ажлынхаа дараа эсвэл амралтын өдрөөр биеийн тамирын танхим, заал руу явах, ямар нэгэн клубт нэгдэх, амьд байгальд алхах зэргээр эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх болсон байна. Гэвч зарим хүмүүс gym-д очо...
спорт
Казахстан улсын гар бөмбөгийн өсвөр насны шигшээд тоглодог 17 настай Сабина Алтынбекова саяхан Тайпей дахь Азийн 19 хүртэлх насны гар бөмбөгийн Аварга Шалгаруулах Тэмцээнд өөрийн улс орныг төлөөлөн оролцсон юм. Казахстан улсын шигшээ багын дасгалжуулагч Нурлан Садиков хэлэхдээ “Түүнийг анзаарч буй үзэгч болоод хүмүүс т...
спорт
Германы Берлин хотноо ажиллаж амьдардаг Rauf Yasit хэмээх энэ эрхэм бол мэргэжлийн бүжигчин хүн. Бие сэтгэл, бүхий л амьдралаа бүжгийн урлагт зориулсан энэ эрхэм Rubber Legz гэдэг өвөрмөц нэрээрээ тун алдартай ажээ. Учир нь тэрээр онцгой уян налархай бие хаатай нэгэн бөгөөд санаанд багтамгүй янз бүрийн байрлал, поозууд...
спорт
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг, Европын зах зээл дээрх хамгийн том үйлдвэрлэгч Bosch компани саяхан унадаг дугуйчдад зориулсан шинэ төхөөрөмжөө танилцуулжээ. eBike нэртэй энэхүү сайжруулсан систем нь нэг төрлийн мотор юм байна. Мотор, батерей болон дэлгэц гэх мэт хэд хэдэн элементүүдэ...
спорт
Автомашины алдартай брэндүүдийн нэг Jaguar Британий унадаг дугуйн мэргэжлийн баг Team Sky-тай дахин хамтарчээ. Тэд энэ удаад Tour de France уралдаанд зориулан Jaguar F-Type Team Sky Edition загварыг тусгайлан бүтээсэн байна. Загвар болон үйл ажиллагааны хувьд дээрх уралдаанд төгс тохирно гэж үзэж бүтээсэн энэхүү багцын...
спорт
Хүн төрөлхтний анхны төлөөлөгчидтэй хамт байснаас эхлүүлээд өнөөгийн техник технологийн өндөр хөгжилд хүрсэн үеийнхэнтэй ч хамт байгаа нэг зүйл бол шивээс хэмээх зүйл билээ. Анх гоёл чимэглэл, бүлгийн дунд эзлэх зэрэг дэвийн илэрхийлэл байсан энэ зүйл өдгөө урлагийн нэг төрөл болтлоо хөгжсөн. Хөлбөмбөгийн спортын үнэн ...
спорт
Өнөөдөр Бразил улсад болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хагас шигшээд өрсөлдөх Бразил, Герман улсын шигшээ багуудын хооронд үнэхээр сэтгэл догдлуулсан тоглолт болно. Хөл бөмбөг сонирхогч сая сая үзэгчдийн сэтгэл санааг соронзон адил татаж байгаа энэхүү тэмцээнийг яг дэргэдээс нь үзэх нь бүр ч г...
спорт
Бие болоод сэтгэл санааг өөрчлөх зорилго бүхий бие махбодь, сэтгэл, оюун санааны дасгал бол йога. Өнөөгийн стресс ихтэй, хөл хөдөлгөөнтэй амьдрал дунд амар тайван байх, өөрөө өөрийгөө олж нээх, дотоод ‘би’-гээ сонсох шилдэг арга замуудын нэгд тооцогддог йог нь хэдэн зуун жилийн баялаг түүхтэй билээ. Сэтгэл санаа хийгээ...
спорт
Хөл бөмбөгийн хорхойтнуудаар зогсохгүй хүн бүрийн ялагч нь хэн болох бол хэмээн хүлээж суугаа World Cup 2014 тэмцээний албан ёсны бөмбөгтэй холбоотой туршилтыг НАСА-гийн инженерүүд хийжээ. Туршилтын шалтгаан нь өмнөх удаагийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний албан ёсны бөмбөг Jabulani-г буруутгасан то...
спорт
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2014 оны FIFA World Cup тэмцээн эхлээд аль хэдийнээ дундаа оржээ. Адреналины урсгалаар дүүрэн энэ тэмцээн уур хилэн, хүчин чармайлтаар ч дүүрэн байдаг нь фанатууд хийгээд тамирчдын нүүрэн дээр ил байдаг. Түүнээс гадна энэ удаагийн ДАШТ интернэтэд олон нийтийн анхаарлын төвд байг...
спорт
Урьд шөнө болсон тоглолт Бразилчуудын хувьд хэзээ ч мартагдашгүй шившигтэй дурсамжийг үлдээлээ. Нутгийнхаа дэвжээн дээр дэлхийн аваргын алтан цомын төлөө Германы шигшээ багийн эсрэг тоглосон Бразилийн шигшээ баг Бразилчуудынхаа итгэлийг алдсанаар барахгүй үнэхээр урам хугарч, уурлаж хилэгнэн, цөхөрсөн байдалд оруулсан ...
спорт
Урьд шөнө хэсгийн шигшээ тоглолтонд Колумбын эсрэг ялалт байгуулахдаа Бразилийн тоглогч Neymar нугаламаа гэмтээснийг Бразилийн эмч нарын баг баталсан тул тэрээр дараагийн тоглолтуудад оролцох боломжгүй болжээ. Тоглолтын 88 дахь минутанд Juan Camilo Zuniga-тай мөргөлдсөн нь ийнхүү гэмтэхэд хүргэсэн байна. Эмч нарын баги...
спорт
2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээний хагас шигшээд таарч тоглосон Бразил, Герман улсын шигшээ багуудын тоглолт үнэхээр олон хүнийг баярлуулж бас гонсойлгосон онцгой тэмцээн болж өнгөрлөө. Германчууд Бразилчуудыг нутагт нь бут ниргэсэн энэ тоглолт 1:7 гэсэн онооны харьцаагаар өндөрлөсөн юм. Хөл бөмбөгийн хор...
спорт
2014 он гарахын өмнөхөн 14 настай хүүтэйгээ Альпын нуруунд цанаар гулгаж байгаад толгойгоороо хад мөргөн унаснаас болж хэдэн сарын турш ухаангүй байсан Michael Schumacher өнөөдөр комноос сэржээ. Энэ сард эрчимт эмчилгээний тасгаас нөхөн сэргээх тасаг руу шилжсэн байсан түүний гэр бүлийнхэн түүнийг комноос сэрсэн болон ...
спорт
Хөл бөмбөг бол манай гаригийн хамгийн олон үзэгчтэй спортын төрлүүдийн нэг. Магадгүй энэ спорт нь маш олон домогт тоглогчдыг төрүүлсэн болохоороо дэлхийн хамгийн алдартай спортын төрөл ч байж болох юм. Тэрхүү гайхалтай тоглогчид нь энэ спортод шинэ утга учир, шинэ сүнс сүлдийг нэмж байдаг. Доорх жагсаалт нь хөл бөмбөги...
спорт
Португалийн хөл бөмбөгийн од Cristiona Ronaldo 2014 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо тоглолтоос гадна гадаад үзэмжиндээ ч анхаарал тавихаа мартаагүй. Толгойныхоо хажуу хэсгийн үсийг хусаж, зиг заг хэлбэрийн зураас гаргасан түүний үс засалт Erik Ortiz Cruz хэмээх бяцхан испани хөвгүүнд зо...
спорт
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний G хэсэгт сугалаа таарсан Герман, Португалын шигшээ багийн тоглолт дэлхийн гурван удаагийн аварга Германы шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн билээ. Энэхүү тоглолтын дараа Португалын шигшээ багийг ахалж байсан хөл бөмбөгийн од Cristiano Ronaldo-г талбайгаас гарч явах үед ...
спорт
Зуны орой найз нөхөдтэйгээ салхинд гарах үед зугаацах хамгийн дажгүй тоглоом бол хөл бөмбөг байдаг. Харин үүнийг бүр ч хамгийн хамгийн болгох шинэ хэрэгсэл бүтээгджээ. Аварга том хийлдэг бөмбөг бүхий спортууд магадгүй дэлхийн хамгийн ‘cool’ спортод тооцогдох байх. Хийгээр дүүргэсэн, хэмжээний хувьд хүнтэй тэнцэхүйц том...
спорт
Энэтхэгийн зар сурталчилгааны Digitally Inspired Media агентлаг “The League of Extraordinary Gentlemen: World Cup 2014″ хэмээн нэрлэсэн цуврал зурагт хуудас бүтээжээ. Хөл бөмбөгийн спортын ертөнцийн алдартнууд болон дэлгэцийн алдартай бүтээлүүдээс сэдэлтэй эдгээр зурагт хуудаснуудад дүрслэгдсэнээс харахад хөл бөмбөгчдө...
спорт
Яг одоо хөл бөмбөгийн спортод дурладаг хэн бүхэн хоёрхон хоногийн дараа Бразил улсад эхлэх дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах World Cup тэмцээнийг тэсэн ядан хүлээж суугаа. 2014 оны 6-р сарын 12-ны өдөр эхлэх энэ тэмцээн 4 долоо хоногийн турш дэлхийн шилдэг хөл бөмбөгчдийн гайхалтай тоглолт, ур чадвар, гоолууд, ө...
спорт
Шинжлэх ухааны зүгээс секс нь тамирчдын гүйцэтгэлд харшлахгүй харин ч сайнаар нөлөөлнө гэж хэлдэг. Гэвч зарим хянуур дасгалжуулагч нар үүнтэй санал нэгдэхгүй байгаа аж. Энэ жилийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа зарим багуудын тоглогчдод бэлгийн харьцаанд орохыг хориглосон байна. Босни-...
спорт
Аз туршсан хөл бөмбөг болон аюулгүй хөл бөмбөгийн тухай өгүүлсэн “The Last Game” хэмээх хүүхэлдэйн киног Nike Football бүтээлгэжээ. Дэлхийн ангиллын хөл бөмбөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн 5 минутын хугацаанд үргэлжлэх энэхүү хүүхэлдэйн кинонд Cristiano Ronaldo, Wayne Rooney, Neymar Júnior, Zlatan Ibrahimović, Andrés...
спорт
Бразил улсад болж байгаа дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэж сонирхон өөрийн улсын баг тамирчдын хөгжөөн дэмжиж буй дэлхийн сая сая хөгжөөн дэмжигчид, үзэгчдэд энэхүү фото мэдээллийг зориулж байна. Энэ бол чин сэтгэлээсээ өөрийн хайртай баг, тамирчныг хөгжөөн дэмжиж байгаа хөгжөөн дэмжигчдийн хөдөл...
спорт
Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн Өмнөд Америкийн хамгийн том улсад дэлхий нийтийн анхаарлын төвд үргэлжилж байна. Энэхүү дуулиант цаг үе, спортын гайхалтай үйл явдалд зориулан дэлхийн зуу зуун зураач, уран бүтээлчид бүтээл туурвилаа хийсээр байгаа аж. Тэдний нэг болох Норвегийн зураач R...
спорт
Таны бодлоор бүх цаг үеийн хамгийн агуу хөл бөмбөгчид хэн бэ? Хөл бөмбөгийн ертөнцийн хоёр домог Cristiano Ronaldo, Pelé нар Emirates A380 нисэх онгоцны тавцан дээрх лаунжид хөл бөмбөгийн хорхойтнуудын дунд аялж байгааг харуулсан энэ бичлэг нь Эмиратын агаарын тээврийн компаний сурталчилгаа юм. Энэ зун Бразильд болох Д...
спорт
Хөл бөмбөгийн спорт нь хамгийн эмоцитой, сэтгэл хөдлөлөөр дүүрэн спортын нэг төрөл байж магадгүй. Тоглогчид болон хөгжөөн дэмжигчдийн аль аль нь сэтгэл хөдлөлөө дээд зэргээр илэрхийлж чаддаг учраас тоглогчдыг талбай дээр цамцаа тайлахыг  хориглосон бизээ. Ямартай ч сэтгэл хөдлөхгүй байхын аргагүй гайхалтай агшнуудаар д...
спорт
Англи улсын хөл бөмбөгийн клубуудын дунд зохион байгуулагддаг өндөр зэрэглэлийн лигийн тэмцээний хамгийн сүүлийн, шийдвэрлэх тоглолтуудыг шууд хүлээн авч үзэхийг урьж байна. Manchester City vs West Ham United Liverpool FC vs Newcastle United
спорт
Бразилийн зураач Cristiano Siqueira спортын ESPN сувагт зориулан эх оронд нь болж буй хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй улс нэг бүрийг ганц дүрээр илэрхийлэн харуулсан бүтээлээ туурвисан байна. Minimalist World Cup нэртэй энэхүү минималист хөрөг зургийн цуврал дэлхийн аваргын тэмцээний нэгдү...
спорт
Дэлхийн шилдэг сагсан бөмбөгийн тоглогч байна гэдэг ихээхэн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Гэхдээ NBA-гийн тоглогчид тоглолтын бус үеэр үнэхээр хөгжилтэй байж чаддагаар барахгүй зэгсэн сайн үймүүлэгчид байж чаддаг байна. Энд өнгөрсөн улирлын шилдэг видео үймүүлэгчдийн түүвэр бичлэгнүүд байгаа ба энэ нь NBA-гийнхан спорты...
спорт
Ирэх сард эхлэх дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн спортын хорхойтнуудын дунд гол сэдэв байсаар байна. Fifa World Cup 2014-т зориулагдсан янз бүрийн зүйлс бүтээгдсээр байгаагийн нэг нь Playstation компаний санал болгож буй тусгай бүтээгдэхүүн аж. Манчестер хотын Bullring худалдааны төвд [tweetable]энэ сар...
спорт
Хөл бөмбөгчид бол өөрсдийн авьяас чадвар, хөдөлмөр зүтгэлээрээ амьдрал, алдар нэрээ цогцлоосон хүмүүс байдаг. Тэд үзүүлж буй амжилт, олж байгаа орлого, амьдрал ахуйгаараа олны анхаарлыг татдагаас гадна нэгэн насны амьдралаа хамтдаа туулахаар сонгосон гэргий нараараа гайхуулж байдаг хүмүүс гэхэд хилсдэхгүй. [tweetable]Т...
спорт
Уралдааны машины алдарт жолооч Ken Block хий болон тосны Castrol компанитай хамтран урьд өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй гайхалтай спортын үзүүлбэрийг хийсэн байна. Моторт спортын төрөл Gymkhana-гийн хаан Ken 2014 оны FIFA World Cup-ын од Neymar Jr. болон түүний хөл бөмбөгийн багийнхантай халз үзэлцэхээр иржээ. Ken-и...
спорт
Хүний бие организм ерөнхий бүтцийн хувьд адил байх боловч хүн тус бүр өөр өөрийн гэсэн харилцан адилгүй онцлог талуудтай байдаг. Тэрхүү өвөрмөц онцлогуудын нэг нь төрөлхийн уян налархай байдал билээ. Хүн бага балчир хүүхэд байх үедээ бүгд маш уян байдаг ч онцгой уян хатан биетэй хүүхэд ч байх. Эсвэл байнгын шаргуу дасг...
спорт
Дэлхийн хамгийн олон үзэгчтэй спортуудын нэг бол яахын аргагүй хөл бөмбөг. Энэ гайхалтай спортыг шүтэн биширч, хайртай багийнхаа тоглолт бүрийг алгасалгүй шимтэн үздэг сая сая фанатуудын дунд этгээд үйлдэл, дэггүйрхлээрээ алдартай нэгэн ч байх. Энд бид хөл бөмбөгийн спортын сахилгагүй хөгжөөн дэмжигчдийн зургуудаас хүр...
спорт
CrisVector хэмээх уран бүтээлч тодорхойлолтын эзэн зураач [tweetable]Cristiano Siqueira тун удахгүй эхлэх Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээнийг өөрийн бүтээлдээ тусган харуулжээ[/tweetable]. ESPN сувагт зориулан бүтээсэн энэхүү цуврал зургууд нь Бразил улсад болох тэмцээнд оролцох багуудад зориулагдсан байна. Хөл бө...
спорт
Урьд шөнө Португалын Лисбон хотод Европын аваргын цомын төлөө Real Madrid, Atlético Madrid багууд тоглосон. Яг л кино шиг болсон гэгдэж буй энэхүү тоглолтын төгсгөлд, нэмэлт цагт хийсэн [tweetable]Gareth Bale-ын гоолоор Marcelo болон Ronaldo нар 10 дахь удаагаа дахин Европын аварга болох боломжтой болжээ[/tweetable]. 9...
спорт
Дэлхийн сая сая хөл бөмбөгийн хорхойтнуудын хоног тоолон хүлээж буй 20 дахь удаагийн дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний бөмбөгийг Adidas компани бүтээсэн. Ирэх 6-р сард Бразилд болох тэмцээний албан ёсны бөмбөг Brazuca хэмээн нэрлэгдсэн бөгөөд Adidas компани бөмбөгөндөө “нүд” суурилуулснаар хөл бөмбөгий...
спорт
Өнгөрөгч Ням гаригт La Liga-т өрсөлдөж байгаа Испаний Barcelona, Villareal багууд тоглолт хийсэн. Европт тоглож байгаа хар арьст тоглогчдын хувьд байсхийгээд л ямар нэгэн зүйлтэй тулгарч байдаг жишгээр тоглолтын хоёрдугаар хагаст нэг үзэгч Barcelona багийн тоглогч Dani Alves руу гадил жимс шидсэн байна. Харин 30 настай...
спорт
1. Cristiano Ronaldo – €148 сая 2. Lionel Messi – €146 сая 3. Samuel Eto’o – €85 сая 4. Wayne Rooney – €84 сая 5. Kaka – €82 сая 6. The Neymar Family – €80 сая 7. Ronaldinho – €78 сая 8. Zlatan Ibrahimovic – €69 сая 9. Gianluigi Buffon – €63 сая 10. Thierry Henry – €57 сая Ronaldo vs Messi
спорт
/>
спорт
Хөл бөмбөгийн талбайд голын шугамнаас ганцхан өшиглөлтөөр гоол оруулна гэдэг тэр бүр тохиогоод байдаггүй зүйл. Гэхдээ авьяастай, адтай, азтай аавын хөвгүүд энэ гайхамшигтай гоолыг хийж, багтаа оноо авчирч, өөрийнхөө нэр хүндийг өргөж, хөл бөмбөгийн түүхэнд гайхалтай агшныг бий болгодог. Хөл бөмбөгийн спортод хайртай хэ...
спорт
Спорт бол агуу зүйл. Хүнд баяр баясгалан, эрч хүч, эрүүл биеийг бэлэглэдэг спорт хэмээгч энэ гайхамшигт ертөнцийн аль салбарыг та илүү сонирхдог вэ? Сагсан бөмбөг үү эсвэл хөлбөмбөг үү? Манай сайтаас явуулж буй санал асуулгын дүнгээр хэрэглэгчдийн маань 51% нь сагсан бөмбөг сонирхдог, харин үлдсэн 49% нь хөлбөмбөг сони...
спорт
Venom Trickshots Corp.-ын эзэмшигч, пүүл биллиардны мэргэжлийн уран сайхны тоглогч Флориан Колер /Florian Kohler/-ын биллиардны ширээн дээр хэрхэн гайхамшгийг харуулж байгаа бичлэгийг үзэгч та бүхэндээ толилуулж байна. 1988 онд төрсөн энэ залуу эрийг 18 нас хүртлээ биллиард тоглож байгаагүй гэдэгт итгэхэд ч бэрх. Түүни...
спорт
2-р сарын 7-ноос 23-ныг хүртэл үргэлжлэх энэхүү спортын наадамд 88 улс орны 2800 гаруй тамирчид оролцож байгаагийн дотор Монгол улсыг төлөөлж гүйлтийн цана, тэшүүрийн төрлөөр олон улсын хэмжээний мастер Б.Бямбадорж, Ч.Отгонцэцэг нар дасгалжуулагч Д.Баттулгын удирдлаган дор оролцож байгаа ба Сочи-2014 багийг Монголын тэ...
спорт
10. Chevrolet Camaro: $65,000 Манчестер Юнайтед болон Португалын хамгаалагч Луиш Нани /Luis Nani/ болон Челсигийн Петр Чех /Petr Cech/ 9. Porsche Cayenne: $149,700   Ливерпүүлийн тоглогч Стивен Жеррард /Steven Gerrard/, Манчестер Ситигийн Яя Тюре /Yaya Toure/, Манчестер Юнайтедын Робин Ван Перси /Robin Van Persie/ 8. A...
спорт
/> 2013/12/27 2399 0 1
спорт
1. АНУ, Коер ди’Элин амралтын газар /Coeur d’Alene Resort/ Америкийн Айдохо мужид орших  Коер ди’Элин  нуурын умард эрэгт байрлах  тансаг амралтын газар. Завины зогсоол, хурлын тоног төхөөрөмж, спа түүнчлэн 18 нүхтэй гольфын талбайтай.   Уг амралтын газрын гольфын талбай нь дэлхий дээрх цорын ганц хөвөгч арал дээр байр...
спорт
/> 2013/12/06 4715 0 0
спорт
1930 он, Уругвай .  Тэмцээний финальд хоёр өөр бөмбөг хэрэглэсэн бөгөөд эхний хагаст бөмбөгөөр хангасан Аргентин 2:1 оноогоор тэргүүлж байсан бол хоёрдугаар хагаст Уругвай бөмбөгөөр хангаж, 4:2 оноогоор ялалт байгуулсан. 1934 он, Итали, Федерале 102 /Federale 102/ 1938 он, Франц, Аллен /Allen/ 1950 он, Бразил, Дупло Ти...
спорт
Орос, Новосибирск, 12-р сарын 6. Орос, Кемерово муж, 11-р сарын 30. Орос, Таштагол, Кемерово муж, 11-р сарын 29. Орос, Таштагол, Кемерово муж, 11-р сарын 29. Орос, Алдын-Булак, Тува, 11-р сарын 28. Орос, Красноярск болон Черёмушки мужийн хил, 11-р сарын 27. Орос, Красноярск муж, 11-р сарын 25. Орос, Улаан-Үд, Буриад, 1...
спорт
/>
спорт
1. Фернандо Алонсо /Fernando Alonso/ – 30 сая евро 2005, 2006 онуудад тэрээр Ренаулт /Renault/-д Дэлхийн аварга болж байсан. Үүний үр дүнд маш хэрэгцээтэй нэгэн болсон Испаний тэрээр 2008, 2009 онуудад Ренаултад эргэн ирэхийнхээ өмнө МакЛарен /McLaren/ руу шилжсэн. 2010 онд Италийн аварга Феррари /Ferrari/-д нэгдсэн Фе...
спорт
Мексик, Тихуана /Club Tijuana Xoloitzcuintles de Caliente/, нохой Зөвхөн тус багийн төдийгүй бүх Мексикчүүдийн энергийн илэрхийлэл гэгддэг энэ нохой 3000 гаруй жилийн өмнө Мексик оронд танигдаж байсан түүхтэй. Англи, Рочдейл /Rochdale Association Football Club/, сормуусаа будсан ногоон луу Англи, Уэст Хэм /West Ham Uni...
спорт
Хөгжмийн студи болон Криштиан Роналдо. Энэ хоёр тусдаа зүйл юм шиг санагдахгүй байна уу? Бид энд юу хийж байгаа билээ? – Би анх удаагаа ирж байгаа хэрэг биш. Би үүнд дуртай. Хүүхдүүдтэй хамт их гоё байсан. Бид хөгжимд дуртай, тэгээд бяцхан фестиваль хийхээр шийдэж, реп хийсэн. Миний хувьд их сайн болох шиг санагдсан шү...
спорт
/> 2013/09/19 2513 0 0
спорт
Copied to clipboard! Copied to clipboard!
спорт
Ямайкын ойрын зайд гүйгч тамирчин Усэйн Болт /Usain Bolt/ 100 метрийн зайг 9,69 секундэд туулсан амжилтыг 9,58 секундэд туулснаар эвдсэн. Британий гимнастикчдын баг Мини Купер /Mini Cooper/ машинд 28-уулаа багтаж, дээд амжилт тогтоосон. Тэд урьд нь энэ машиндаа 27-луулаа багтаж байсан ба энэ хоёр оролдлогын үеэр хэн ч ...
спорт
Хэрвээ хүмүүсийн гэрэл зургийг зөв өнцгөөс, зөв цагт авч чадвал эротик гэж нэрлэж болох зургууд бий болж болдог аж. Энд янз бүрийн тэмцээн уралдаанд оролцож, үзүүлбэр гүйцэтгэл үзүүлж байгаа тамирчин бүсгүйчүүдийн дур өдөөм байрлалд байх цаг үеийг нь яг тааруулж авсан зургуудыг нийтэлсэн байгаа юм. Хүний бие галбирыг х...
спорт
Энэ оны 8-р сарын 29-нд эхэлж, энэ 9-р сарын 9-нд дуусгавар болсон 14 дэх зуны параолимпын тэмцээний гар дугуйн төрөлд алтан медаль хүртсэн Италийн тамирчин Alessandro “Alex” Zanardi-гийн тухай сэтгэл догдлуулам түүхийг та бүхэнтэй хуваалцах гэж байгаадаа баяртай байна. 1966 оны 10-р сарын 23-нд Италийн Бологна хотод т...
спорт
Та бүхний өнөөдөр хэрхэн өнгөрөв дөө? Амжилт бүтээл, аз жаргалаар дүүрэн байсан гэж итгэж байна. Өнөөдрийг үдэж, маргаашийг угтахаар бэлтгэж байгаа эрхэм үзэгч та бүхэндээ зориулаад магадгүй өнөөдөр бага зэрэг бухимдалтай, стресстэй, уйтгартай өнгөрсөн бол бага зэрэг бүүдгэр өнгөрсөн энэ өдрийг сэтгэл сэргэм инээдээр ү...
спорт
Францын хөл бөмбөгчин Zinedine Zidane 2006 оны World Cup-ын финалын тоглолтын үеэр Италийн хөл бөмбөгчин Marco Materazzi-г цээжинд нь мөргөж унагаан дуулиан тарьсан билээ. Энэхүү алдарт мөргөлдөөнийг дүрслэн харуулсан таван метрийн өндөртэй хүрэл хөшөө Парис хот дахь зураач Henri Matisse, Salvador Dalí, Pablo Picasso н...
спорт
2. 1991 онд Бекхэм Манчестер Юнайтедын Залуучуудын сургалтын хөтөлбөрт оролцох гэрээнд гарын үсэг зурсан. 1996 онд 21 настайдаа өөрийгөө зарлан тунхаглаж, олон улсын хөл бөмбөгт орж ирсэн байна.   3. 1998 оны Дэлхийн аваргын тэмцээнээр өөрийн улсын шигшээ багт тоглож байсан Дэвид Бекхэм Колумбын эсрэг тоглолтонд нэг го...
спорт
1. 1986 онд Манчестер Юнайтедын шинэ дасгалжуулагчийг танилцуулсан нийтлэл сэтгүүлд хэвлэгдсэн нь 2. 1986 оны 11-р сарын 6-нд Фергюсоны албан тушаалын тухай анхны хэвлэлийн бага хурал болжээ. Баруун талд суугаа 1980-2002 онуудад Манчестер Юнайтедын даргын үүргийг гүйцэтгэж байсан Мартин Эдвардс одоо ч тус багийн хүндэт...
спорт
Монгол Улсынхаа алтан соёмбот далбаагаа Английн нийслэл Лондон хотын тэнгэрт мандуулж, зуны Олимпийн ХХХ наадмаас медаль хүртэн, эх орон, эцэг эх, өөрийн нэрийг бахархалтайгаар дуудуулсан жудогийн тамирчин, ОУХМ С.Ням-Очир, МУ-ын анхны Олимпийн аварга Н.Түвшинбаяр, чөлөөт бөхийн тамирчин, МУ-ын гавьяат тамирчин С.Батцэ...
спорт
Бикини бол бүсгүй хүний биеийн гоо сайхныг маш тод томруун харуулж чаддаг гайхалтай хувцас. Олонх эрчүүдийн хувьд бүсгүйчүүдийг үргэлж өмсдөг байгаасай гэж хүсдэг хувцас нь ч байж магадгүй энэ хувцас агуу их спорттой ч бас холбогддог. Элсний воллейболоор хичээллэдэг бүсгүйчүүдийн байнгын өмсгөл гэж хэлж болох энэ гоёмс...
спорт
Дэлхийн спортын түүхийн нэгэн томоохон үйл явдал баруун Европын арлын улс Нэгдсэн Вант улсын Лондон хотноо болж буй. Энэхүү түүхэн үйл явдлын тухай бүхий л мэдээллийг Дэлхий ертөнц чих тавин сонсож суугаа бөгөөд 2012 оны Олимпийн наадмыг зохион байгуулагчдын зүгээс хийсэн нэгэн үйлдэл нь томоохон скандалыг дэгдээгээд б...
спорт
Хүний биеийг эрүүлжүүлж, сэтгэл санааг өргөж, бие галбирыг хөгжүүлж, сэтгэлзүйн хувьд сахилга баттай, тэсвэр тэвчээртэй болгодог зүйл бол яахын аргагүй агуу их спорт билээ. Баярын болон гунигийн нулимс, ялалт ялагдал, бахархал харамсал дүүрэн спортын ертөнцөд хүн төрөлхтний эв нэгдэл, энх тайвны билэгдэл болсон олон га...
спорт
Хоёр долоо хоног тутамд хэвлэгдэн гардаг Америкийн бизнесийн Forbes сэтгүүл Английн нийслэл Лондон хотноо болж буй 2012 оны зуны Олимпийн наадамд оролцож байгаа тамирчдыг ашиг орлогоор нь жагсаасан жагсаалтыг гаргасан байна. Энэхүү жагсаалтанд сүүлийн 12 сарын хугацаанд хамгийн их ашиг орлого олсон буюу хамгийн баян хо...
спорт
2012 оны 7-р сарын 27-ны өдөр албан ёсоор нээлтээ хийсэн Лондон 2012 Олимпийн наадам ялалт ялагдал, баяр гуниг дүүрэн үргэлжилсээр байна. Албан ёсны нээлт нь 7-р сарын 27-ны өдөр эхэлсэн ч хоёр хоногийн өмнө буюу 7-р сарын 25-ны өдөр хамгийн эхний тэмцээн нь эхэлсэн зуны Олимпийн ХХХ наадмын гурав дахь өдрийн тэмцээнүү...
спорт
Өнгөрөгч 7-р сарын 27-ны өдөр албан ёсныхоо нээлтийг хийсэн Лондон 2012 зуны Олимпийн ХХХ наадам найм дахь өдрөө үргэлжилж байна. Спортын 29 төрлөөр Дэлхийн 204 орны 10.500 орчим тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвар, тэсвэр тэвчээрээ сорин өрсөлдөж буй энэхүү наадмын тав дахь өдөр зохион байгуулагдсан тэмцээн у...
спорт
Лондонгийн Олимпийн наадам тус наадамд өөрийн улсыг төлөөлөн ирсэн тамирчид болон өөрийн орны тамирчдыг сэтгэл зүрхээрээ дэмжин суугаа сая сая үзэгчдийн сэтгэл хөдлөлийн дор амжилттай үргэлжилж байна. Зуны ХХХ Олимпийн наадмын дөрөв дэх өдрийн хамгийн том мэдээ бол Олимпийн 22 медалиар энгэрээ мялаасан усан спортын алд...
спорт
Өнгөрөгч 1-ний өдөр буурал Европын хөл бөмбөгийн аваргыг тодруулах Евро-2012 тэмцээн дуусгавар болсон ч хөл бөмбөгийн фанатуудын дунд энэ тэмцээний талаарх яриа өрнөсөөр байна. Евро-2012 тэмцээний сураг хараахан тасраагүй байгаа энэ цаг үед хөл бөмбөгтэй холбоотой нэгэн зурган мэдээллийг сайтынхаа үзэгч та бүхний өмнө ...
спорт
4×200 метрийн буухиа сэлэлтийн төрөлд алтан медалийн болзол хангасан АНУ-ын тамирчид Missy Franklin, Shannon Vrilend, Allison Schmitt, Dan Follmer нар баяр хөөрөө илэрхийлж байна. (Tim Wimborne / Reuters) Сэлэлтийн 200 метрийн breaststroke төрлөөр ялалт байгуулсан Унгарын тамирчин Daniel Guyurta. (Richard Heathcote / G...
спорт
Испаничууд 2008 онд Европын аварга болсноо бататгасан анхны баг болсноос гадна 2010 онд Дэлхийн аварга болж байсан нь тэднийг хөл бөмбөгийн түүхэнд бичигдэх гавьяатай улс болгосон юм. Испаний шигшээгийн тамирчдын агуу ялалтыг тэмдэглэж Plaza de Cibeles-т цугларсан Испаний шигшээгийн шүтэн бишрэгчид. (Andres Kudacki / A...
спорт
Дэлхийн хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг Хятад гүрний тамирчид тив Дэлхийн хэмжээний тэмцээн уралдаануудад үргэлж өндөр үр дүнг үзүүлдэг. Хятад тамирчид сэтгэлзүй, бие физиологийн хувьд маш өндөр түвшинд бэлтгэгдсэн байдаг ба тэдний энэхүү бэлтгэл маш бага наснаас буюу дөнгөж гурав, дөрөвхөн насыг шүргэж байх балчир үе...
спорт
Ялалт ялагдал, гомдол харуусал, баяр бахдал дүүрэн Евро 2012 өндөрлөөд удаагүй байна. 2008 оны Европын аваргаа бататгаж, хөл бөмбөгийн түүхэнд гурван том тэмцээнд дараалан түрүүлсэн баг хэмээгдэн бичигдсэн Испаничууд ялалтын баяраа тэмдэглэж, тус улсын шигшээ багийг хөгжөөн дэмжиж байсан сая сая шүтэн бишрэгчдийн сэтгэ...
спорт
Дэлхий ертөнц тэр чигээрээ зуны Олимпийн ХХХ наадмын тэмцээнүүдийг амьсгал даран үзэж суугаа энэ цаг мөчид Лондон 2012 Олимпийн наадмын ёслол төгөлдөр болж өнгөрсөн нээлтийн ёслолын ажиллагааг дахин нэгэнтээ дурсаж, нээлтийн торгон агшнуудыг харуулсан гэрэл зургийн багцыг тухлан үзэхийг урьж байна. Лондон 2012 Олимпийн...
спорт
Жил бүрийн 2-р сард Энэтхэгийн Кила Райпур тосгонд хэдэн мянган хүн хуран цугларч, Кила Райпур Спортс буюу Хөдөөгийн Олимп нэртэй хүч чадал, ур чадварын тэмцээнийг үзэж сонирхдог. 1933 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн энэ тэмцээнд хөдөөгийн тосгоны оршин суугчид, фермерүүд оролцож, янз бүрийн хэлбэрээр ур чадвар, т...
спорт
Энэхүү шаргал үстэй залуу Швед бүсгүйг Sarah Backman гэдэг. 21 настай энэ бүсгүйн үеийнхээ бусад бүсгүйчүүдээс ялгарах гол ялгаа нь тэрээр Дэлхийн гар барилдааны аварга цолны эзэн гэдэгт оршиж байгаа юм. Хэдийгээр маш залуухан боловч Дэлхийн аварга гэдэг эрхэм хүндтэй цолыг хүртэж чадсан хүчирхэг, хөдөлмөрч, зориг тэвч...
спорт
Австралийн синхрон сэлэлтийн баг Германы хөл бөмбөгийн баг Оросын воллейболчид Бразилийн синхрон сэлэлтийн ихэр тамирчид АНУ-ын усны пологийн баг АНУ-ын воллейболын баг АНУ-ын усны пологийн баг Чехийн элсний воллейболын тамирчид Нидерландын талбайн хоккейн тамирчин Испаний элсний воллейболын баг
спорт
Нэгдүгээр сар. Сэлүүрт завины тэмцээн. (Picture: themaverickshop.com / Rex Features) Хоёрдугаар сар. Саадтай гүйлт Гуравдугаар сар. Дугуйн уралдаан Дөрөвдүгээр сар. Айзамт гимнастик Тавдугаар сар. Усан спорт Зургаадугаар сар. Марафон Долдугаар сар. Дарвуулт завины уралдаан Наймдугаар сар. Сагсан бөмбөгийн спорт Есдүгээ...
спорт
Хүн амьд явахын тулд хооллох хэрэгтэй. Хоол хүнсээр дамжуулан хүн өөрт хэрэгтэй эрдэс бодис, уураг, эслэгийг хүлээн авдаг. Энд бид Лондон 2012 Олимпод оролцохоор зэхэж байгаа Турк улсын тамирчдын нэг өдрийн хоол хүнсийг фото зурган мэдээлэл хэлбэрээр та бүхэнд хүргэж байна. Дэлхийн улс орнуудын төлөөлөл болсон тамирчид...
спорт
Энэ удаагийн тэмцээн Зүүн Европт болж байгаа анхны Европын аварга шалгаруулах тэмцээн юм. Европын 136 багаас шигшигдсэн 368 тоглогч энэ тэмцээнд оролцож байна. Европт клубынхаа карьерыг хадгалж үлдээгүй хоёрхон тамирчин энд оролцож байгаагийн нэг нь Америкийн Los Angeles Galaxy багт довтлогчийн үүргийг гүйцэтгэж байгаа...
спорт
Хөгшин Европ тив төдийгүй Дэлхий ертөнц тэр чигээрээ 14 дэх удаагийн Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах Евро-2012 тэмцээнээр амьсгалж байна. Польш, Украйн улсууд уг тэмцээнийг үзэхээр ирсэн хөгжөөн дэмжигчдээр дүүрэн байгаагийн зэрэгцээ Дэлхийн өнцөг булан бүрд оршдог улс гүрнүүдэд амьдран суугаа хөл бөмбөгийн фа...
спорт
Татаж авах Монгол сервер http://share.xopom.com/kq3ikdz7hojw/E.2012.S.f.G.v.I.28.06.2012.XopoM.com.part1.rar.html http://share.xopom.com/tjwlbmup3dds/E.2012.S.f.G.v.I.28.06.2012.XopoM.com.part2.rar.html http://share.xopom.com/nzop89rubaef/E.2012.S.f.G.v.I.28.06.2012.XopoM.com.part3.rar.html http://share.xopom.com/hk5rx...
спорт
Киевт Евро 2012-ын D хэсэгт багтсан Украйн, Шведийн шигшээ багууд тоглохоос өмнө сэтгэл нь хөөрөн баясаж байгаа үзэгч. (Laurence Griffiths/Getty Images) Энэ бол Орос! Оросууд Варшавт Польшийн эсрэг тоглосон. (Pascal Lauener / Reuters) Вроцлав хотноо Чехийн багтай хийсэн өөрийн орны багийг дэмжиж байгаа Грекийн бөмбөртэ...
спорт