news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлигийг Засгийн газарт гардуулав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг гаргасныг өнөөдөр Засгийн газарт гардуулан өгөх ёслол болов. Зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын...
улс төр
“Ерөнхий сайдын 30 минут” уулзалт өчигдөр болж, Шинэчлэлийн Засгийн газраас ирэх саруудад хийх ажлын тухай товч мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэе.  -“Буянт-Ухаа” орон сууцны хорооллын захиалгыг иргэдээс ТҮЦ машинаар авах журам гарсан байна. ТҮЦ машин...
улс төр
Лхагва гаригт бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалтад Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Татварын ерөнхий газрын дарга Б.Ариунсан нар оролцлоо. Татварын хэрэг, татварын асуудалтай компани, аж ахуйн нэгжийн тоо нэмэгдэж байна. Энэ асуудалд “Шийдлийн цаг” анхаарлаа. Цагдаагийн байгууллагад татвар төлөхөөс зайлсхийх г...
улс төр
Сонгууль болоход  51 хоног л үлдлээ. Эдгээр өдрүүдэд нэр дэвшигчид, сонгогчид, СЕХ юуг амжуулсан байх ёстой талаар сонирхоцгооё. Монгол Улсын их хурлын сонгуулийн болоод НИТХ-ын тухай сонгуулийн тухай хуулийн дагуу эдгээр өдрүүдэд юуг хийх ёстой талаар заажээ. Нөгөөдөр буюу тавдугаар сарын 9-н гэхэд нам эвсэлүүд сон­гу...
улс төр
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Монгол бол бизнесийн боломжоор дүүрэн орон Хятадын баруун бүсийн олон улсын 14 дэх удаагийн үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүндэт зочны хувиар уригдан оролцохдоо ингэж хэллээ. Буурай, буйдхан үлдсэн баруун бүс нутгаа эрчимтэй хөгжүүлэхийн тулд Хятад улс сүүлийн жил...
улс төр
-Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр дахь бүрэн эр­хээ хүлээн авснаас хойш анх­ны төрийн айлчлалаа БНАСАУ-д хийхээр эх орноосоо даваа гаригт мордлоо- Хойд Солонгост төрийн эрх эцгээс хүүд шилжиж, Ким Чин Ун удирдагч болсноос хойш тус улсад гадаадын өн­дөр хэмжээний анхны зо­чин хөл тавьж буй нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэ...
улс төр
УИХ дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлгийн урилгаар Македон Улсын парламентын гишүүн Танжа Томич болон Европын холбооны аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институци, хүний эрхийн байгууллагын төлөөлөгчид манай оронд айлчилж байна. Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд УИХ-ын эмэгтэй гишүүд, гишүүдий...
улс төр
Чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбатаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтвортой байдал, хөрөнгө оруулалтын болон бүтээгдэхүүн хуваах гэрээ тэдгээрийн биелэлт, Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтай холбоотой асуудлаар тавьсан а...
улс төр
УИХ-ын чуулганы хуралдаанаар яг одоо “Хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүн Су.Батболдоос Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад тавьсан асуулгын хариуг сонсч байна. Су.Батболд асуулгадаа “2013 оны хэрэгцээнд зориулан хүн амын өдөр тутмын хэрэг...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай тухай хуулийн хэлэлцүүлэг нийгмийн анхаарлын төвд байна. “Давхар дээлийг тайлах” хууль хэмээн нэршээд байгаа энэ хуулийн талаар улс төр судлаачид байр сууриа илэрхийлсээн...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазараас Эрүүл мэндийн сайд Н.Удвалд хандан тавьсан асуулгын хариуг сонслоо. Энэ нь Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, эхийн урагт хэрхэн нөлөөлж байгаа, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж буй ажлын талаар мэдээлэл өгөхийг хүссэн байв. Судалгаагаар утаа...
улс төр
УИХ-ын баасан гаригийн чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдээс Засгийн газарт хүргүүлсэн асуулгын хариуг сонсдог уламжлалтай. Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, Су.Батболд, Д.Сумъяабазар нарын гишүүдийн асуулгад Засгийн газрын сайд нар хариулт өглөө. Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбатын Монгол Улсын Ерөнх...
улс төр
Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яам хоорондын дэд сайд нарын түвшний зөвлөлдөх уулзалт энэ сарын 10-ны өдөр Москва хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтанд хоёр талын төлөөлөгчдийг Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд  Д.Ганхуяг, ОХУ-ын Гадаад хэргийн орлогч сайд И.В.Моргулов нар тэргүүлэв. Уулз...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр /2014.04.11/ УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд П.Сономпил “Амгалан дулааны станц”-ын гаалийн албан татвараас чөлөөлүүлэх тухай хуулийн төсөл өргөн барив. Монгол Улсын Засгийн газраас 2013 онд 35, 55, 155 дугаар тогтоолуудаар “Амгалан дулааны станц”-ыг барьж байгуулах үүрэг чиглэлийг Эрчи...
улс төр
Иргэн Б.Энхбаяр, Т.Сайнжаргал нар Ерөнхий сайдын 50 тэрбумын багцаас гаргасан зарим аймгийн төвүүдэд битүү зах, худалдааны төв барих 9.7 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагаа хууль зөрчсөн эсэхийг тогтоолгохоор Авлигатай тэмцэх газарт хандсан юм. Харин тус байгууллагаас ха...
улс төр
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн өргөн мэдүүлснээр хууль, эрхзүйн салбарын 11 хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцэхээр болсон байна. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд олон хуулийн төсөл шинээр боловсруулах, шинэчлэх шаардлага байгааг Хууль зүйн сайд онцолж байсан билээ. Тэгвэ...
улс төр
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр хэлэлцүүлэг хийв Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МҮЭ, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд нээлттэй хэлэлцүүлэг хийлээ. Түүгээр Хөдөлмө...
улс төр
Монгол-Казахстаны тээврийн салбарт хамтарч ажиллах асуудлаарх хоёр талын ажлын хэсгийн уулзалт энэ сарын 7-8-нд Астана хотноо болов. Энэ удаагийн ажлын хэсгийн уулзалтыг Монголын талаас Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Казахстаны талаас Тээвэр, харилцаа холбооны дэд сайд Азат Бектусов нар  тэргүүлж хоёр орны агаарын боло...
улс төр
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Ганбат, Су.Батболд, Д.Сумъяабазар нараас Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын зарим гишүүнд хандаж тавьсан асуулгын хариуг сонслоо. УИХ-ын гишүүн Д.Ганбатаас тавьсан асуулга нь уул уурхай, газрын тосны салбарт хөрөнгө оруулагчтай байгуулсан тогтворт...
улс төр
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Бүгд Найрамдах Чад Улстай 4 дүгээр сарын 3-ны өдөр Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоов. Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Вений...
улс төр
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. Засгийн газрын хуралдаан УИХ-ын чуулган завсарласантай холбогдуулан баасан гаригт хуралдаж байсан бол өнөөдрөөс эхлэн бямба гаригтаа хуралдах юм байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх юм. №   Хэлэлцэх асуудал Засгийн газрын гишүүн 1.      Галын аюулгүй байдлын т...
улс төр
МАН “давхар дээл”-тэй Засаг барьж болно, бусад нь болохгүй гэнэ УИХ-ын чуулганаар Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлах асуудал тав хоногийн завсарлага авлаа. Ний­гэмд хүлээлт үүслээ. Нэн тааламжтай байгаа хүмүүс бол МАН-аас УИХ-д сууж буй 20 гаруй гишүүн, том дарга байсан эрхмүүд, хуучин ху намын улаан фанату...
улс төр
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гишүүн 193 орны дийлэнх нь хүн амаа чанартай аюулгүй эмээр хангах зорилгоор эмийн зохицуулалтын бие даасан байгууллагын хүрээнд үйл ажиллагаа явуулж байна. ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Ноён Шин Ён Сү Д.Батцогт гишүүнээр ахлуулсан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсро...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд болон дагалдан яваа төлөөлөгчид өнөөдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд үржүүлж буй “Альпин” үүлдрийн ямааны фермийн үйл ажиллагаатай танилцав. Дээрх сүүний чиглэлийн нийт 202 ямааг 2013 оны зургадугаар сарын 10-ны өдөр Франц Улсаас туршилтаар авчирсан байна. Өнөөдрийн байдлаар хээлтүүлэг 80 ...
улс төр
Монгол Улсаас Бүгд Найрамдах Сан Марино Улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар 2014 оны 4 дүгээр сарын 1-нээс 2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сан Марино Улсад ажиллаж, Сан Марино Улсын төрийн шинэ тэргүүн нарын тангараг өргөх ёслолд оролцож, албаны хүмүүстэй уулзалт хийв. Мөн энэ үеэр Элчин сайд Ш.Одонбаатар Сан Мариногийн ...
улс төр
УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан Чингэлтэйн иргэдтэй хийх уулзалтаа өчигдөр 18, 19 дүгээр хороогоор эхлүүлсэн юм. Уулзалт өнөөдөр ч үргэлжилж тус дүүргийн 16, 17 дугаар хорооныхонтой санал солилцож байна. Иргэд цалин, тэтгэвэрийг нэмэх, зам талбай сайжруулах асуудлыг...
улс төр
Д.Бямбасүрэн: Банзан чиргүүл дээр баяр тэмдэглэх гээд байх юм Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа. -Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг за­рим нь хүндэрсэн, зарим нь хүнд­рээгүй гэж байна. Гэтэл иргэдийн худалдан авах чадвар муудаж, олон компани зардлаа хэмнэхийн тулд цомхотгол хийж б...
улс төр
"Шадар сайдын цаг" нэвтрүүлгийг хүргэж байна. 14 хоног тутам үзэгчдэд хүрдэг энэхүү нэвтрүүлгээс цаг үеийн мэдээллийг багцлан авах боломжтой. Өнгөрөгч хоёр долоо хоногт Шадар сайд У.Хүрэлсүх юу амжуулсныг   сонирхоно уу.   $(function () { $('span[data_tweetable]').tweetable({ dataAttr: 'data_tweetable', url:'http://pol...
улс төр
Сайд Л.Болд НАТО-гийн ЕНБД-ын орлогч А.Вершбоу-ийн хамт Гадаад харилцааны сайд Л.Болд Брюссель хотноо 4 дүгээр сарын 2-нд болсон Афганистан дахь НАТО-гийн “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын цэргийн хүчний ажиллагаа” (ISAF)-нд цэрэг илгээгч  орнуудын Гадаад хэргийн сайд нарын чуулга уулзалтад оролцов.  Сайд Л.Болд чуулг...
улс төр
Ирэх даваа гариг үйл явдал арвинтай байх нь. УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийнэ, эрх баригч хүчин болох Ардчилсан нам баяраа тэмдэглэнэ. Учир нь жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-нд Ардчилсан нам байгуулагдаж анхдугаар хуралдаанаа хийж байсан түүхт өдөр тохиодог. Тодруулбал, энэ үйл явдал 1990 оны дөрөвдүгээр сарын 7-нд ...
улс төр
Монгол, Испаний гадаад харилцааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт болов Монгол Улсын Гадаад харилцааны яам, Испаний Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамд хоорондын зөвлөлдөх уулзалт 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр болов. Испаний Вант Улсын Гадаад хэрэг, хамтын ажиллагааны яамтай хийсэн 4 дэх удаагийн зөв...
улс төр
Гадаад харилцааны сайд Л.Болд Испаний Гадаад хэрэг, хамтын ажиллагааны дэд сайд Гонзало де Бенитог 4 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын улс төр, эдийн засаг, соёл, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Дэд сайд Гонзало де Бенито Гадаад харил...
улс төр
УИХ-ын хаврын чуулганы нээлтийн ажиллагаа болж өнгөрсний дараа залгуулан УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдах юм байна. Тус хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн аж. Үүнд: 1. Монгол Улсын Их Хурлын даргын мэдээлэл. 2. Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл. 3. “Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулг...
улс төр
УИХ-ын хаврын чуулган маргааш нээлтээ хийнэ. Жил бүрийн дөрвөдугаар сарын 5-нд хаврын чуулганыг нээдэг дэгтэй ч энэ удаад амралтын өдөр таарсан тул ийнхүү даваа гаригт УИХ-ын чуулганы хаврын нэгдсэн хуралдааныг нээхээр болсон билээ. Нээлтийн ажиллагаа 09.00 цагт болох бөгөөд хаврын ээлжит чуулганы нээлтийн дараа Монгол...
улс төр
УИХ-ын хаврын чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагаас эхэлнэ.Хаврын чуулганы нээлт жил бүрийн дөрөвдүгээр сарын 5-нд болдог ч энэ жил амралтын өдөр таарсан учраас ийнхүү хоёр хоног хойшлуулж даваа гаригт нээлтэй хийхээр болсон юм.  Нээлтийн ажиллагаанд  парламентад суудалгүй намуудын дарга нар оролцохоор болсон билээ. Энэ ...
улс төр
УИХ-ын хаврын чуулган эхлэхтэй холбогдуулан иргэний нийгмийн  байгууллагуудын гишүүд дэмжигчид төв талбайд жагсахаар болжээ. Эдийн засгийн хямрал, ард түмний амьдралд хүндээр тусч байгаа энэ үед УИХ ямар нэг алхам хийхгүй байна гэж тэд үзэж байгаа бололтой. Тиймээс УИХ, Засгийн газарт үгээ хэлэхээр тэд саарал ордны өмн...
улс төр
УИХ-ын Хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийж, УИХ-ын үйл ажиллагаа албан ёсоор эхэлнэ. УИХ-ын чуулганы хуралдааны нээлт 09.00 цагт болох бөгөөд үүний дараа уламжлал ёсоор УИХ дахь намын бүлгүүд хуралдах юм. УИХ дахь МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд хаврын чуулганы хуралдаанаар хэлэлцэх төслүүд болон энэ чуулг...
улс төр
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 14.00-15.40 цагт Төрийн ордон дахь “В” танхимд зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Ярилцлагыг Улсын Их Хурлын Байгаль...
улс төр
Засгийн газрын 11-11 төвд ирж байгаа асуулт, санал хүсэлтийн багагүй хувь нь  эрүүл мэндийн салбартай  холбоотой байдаг. Энэ удаа 11-11 төвийн “Уулзах цаг” цахим ярилцлагын зочноор Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож, утсаар болон цахим хэлбэрээр хандсан 4500 гаруй  иргэнд мэдээлэл өглөө.  Орон нутагт хавдрын шинж тэмдг...
улс төр
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Усны үндэсний хороо, Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс хамтран “Ус ба тогтвортой хөгжил” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг нээж...
улс төр
“Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлага боллоо Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамнаас хамтран “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр /201...
улс төр
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан Монгол улсад БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон яам агентлагийн удирдлагуудтай хийсэн уулзалт Гадаад  харилцааны яаманд боллоо.   Ерөнхий сайд Н.Алтанхуягийн БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр эдийн засгийн  салбарт  тодорхой ажлууд...
улс төр
Ерөнхий сайд Н.Алтанхуяг ирэх даваа гарагт Хэнтий, Говьсүмбэр аймагт ажиллахаар болжээ. Тэрбээр энэ үеэр дээрх аймгуудын оношилгооны төвийн нээлтэд оролцох юм байна. Ерөнхий сайдын 2013 оны 50 тэрбум төгрөгийн багцаас 21 тэрбумыг нь аймгуудад эмнэлэгийн оношилгооны төв байгуулахад зарцуулсан байна. Түүний нэг нь Хэнтий...
улс төр
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр зарлигийн төсөл боловсруулж Засгийн газарт хүргүүлэхээр болов Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл боловсруулжээ. Уг зарлигийн төслөөр санал авахаар Засгийн газарт хүргүүлэхээр болов. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээргарг...
улс төр
Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээр зарлигийн төсөл боловсруулж Засгийн газарт хүргүүлэхээр болов   Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газарт чиглэл өгөх тухай зарлигийн төсөл боловсруулжээ. Уг зарлигийн төслөөр санал авахаар Засгийн газарт хүргүүлэхээр болов. Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх чиглэлээрга...
улс төр
Засгийн газраас өнөөдөр үйлдвэржилтийг дэмжих 888 төслийн шалгаруулалтын талаар 11.00 цагт Төрийн ордны Г Танхимд хийнэ. Тодруулбал, Шинэчлэлийн Засгийн газраас нээлттэй зарласан экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн төслүүдийг шалгаруулах ажлын хэсэг шалгарсан төслүүдэд зээл олгох талаархи мэдээллийг оло...
улс төр
УИХ-ын дарга З.Энхболд гуравдугаар сарын 28-31-нд Өвөрхангай, Баянхонгор аймагт ажиллахаар өнөөдөр Улаанбаатар хотоос мордсон байна. Орон нутаг дахь томилолтоо Арвайхээр дэх “Альпин” ямааны фермийн үйл ажиллагаатай танилцахаас эхлэх аж. Малын ашиг шимийг сайжруулахын тулд сүүний чиглэлийн 202 ямааг Франц улсын Альпийн ...
улс төр
Австрийн Вена дахь НҮБ-ын салбар төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Батжаргал Авлигын эсрэг олон улсын академийн захирал Мартин Кройтнерт 3 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэх захидал барив. Итгэмжлэх захидал барьсны дараа тэд Монгол Улс, Авлигын эсрэг олон улсын академийн хоорондын...
улс төр
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй төлөөлөгчид болох УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн, Намын нарийн бичгийн дарга О.Содбилэг, “Стратеги” академийн захирал Я.Төмөрбаатар, ИЗНН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, Ц.Ганбат, МАХН-ын Сургалт хариуцсан нарийн бичгийн дарга З.Батбаяр нар Германы Соц...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Завхан аймгийн Сонгино сумын ИТХ-ын төлөөлөгчид болон багийн иргэд нийтийн хурлын дарга нартай өчигдөр уулзаж ярилцлаа. Энэ үеэр төлөөлөгчдөд УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хууль тогтоомжууд, улс орны эдийн засгийн байдал болон өргөн барьсан хуулиудынхаа төслийн талаар мэдээлэл...
улс төр
Монгол Улсаас Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Мьянмар Улсад ажиллаж, Мьянмарын Холбооны Парламентын дарга Тура У Шве Манн болон ГХЯ-ны албаны хүмүүстэй уулзаж, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал сол...
улс төр
Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Дотоодын цэргийн ангиудыг татан буулгалаа Шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээр өмнө мөрдөж байсан Дотоодын цэргийн тухай хууль хүчингүй болсон. Шинэ хуулийн дагуу 2014 оны 4 дү...
улс төр
Монгол үндэсний ардчилсан нам /МҮАН/-аас 14 хоног тутам зохион явуулдаг  ээлжит хэлэлцүүлэг боллоо. Энэ удаагийн хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Г.Уянга нар оролцож,  УИХ-ын  гишүүн Н.Батцэрэг  “24 жил алдаa- оноо”  сэдвээр илтгэл тавьсан юм.  Уг илтгэлд өнгөрсөн 24 жилийн хувьд манай улсын юунд алдаж, юунд онов...
улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Монголын Бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамцыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, гавьж Д.Чойжамц хэлэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгч ухаалаг төрийн бодлого гэдэг санаачлагыг хэдэн сары...
улс төр
“Шинэ төмөр зам” төсөл, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар хэлэлцэв ҮАБЗ-ийн энэ долоо хоногийн ээлжит ажлын уулзалт боллоо. Түүгээр “Шинэ төмөр зам” төслийн явц, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах боломжийн талаар З...
улс төр
Г.Батхүү: “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” илтгэлийн уралдаан болно “Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” сэдэвт илтгэлийн уралдааныг санаачилсан УИХ-ын гишүүн Г.Батхүүтэй ярилцлаа. -“Орчин үеийн эрх зүйн тулгамдсан асуудлууд” илтгэлийн уралдааны онцлог, зорилго юу вэ? -Монголын хуульчдын холбоо, Монго...
улс төр
Оросын www.firstnews.ru сайтад МоАХ-ны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Крымын асуудлаар ярилцлага өгч “Мэдээж бид их хөрш Оросыг дэмжиж байна” гэжээ. Үнэндээ түүний “бид” гэж хэн бэ. МОАХ юу, монголчууд уу гэх асуултыг эрхгүй тавихад хүргэв. Хэн дуртай нь санаан зоргоор улсыг төлөөлөөд байр сууриа илэрхийлчихдэг гэж б...
улс төр
Төрийн ордноо өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуягын оролцох хоёр ч уулзалтын тов гарчээ. Эхэнд нь хэвлэлийнхэнтэй нээлттэй уулзан ярилцдаг “Ерөнхий сайдын 30 минут” уулзалт А танхимд 12.30 цагаас болох бол үдээс хойш 15:00 цагаас Ерөнхий сайд Н.Алтанхуяг баялаг бүтээгчид буюу бизнесийнхэнтэй уулзалт хийхээр болжээ. Өмнө н...
улс төр
МАН-ын удирдлагууд УИХ-ын гиш үү дтэйгээ хамтран ойрын ө др үү дэд орон нутагт б ү счилсэн байдлаар ажиллаж эхлээд байна. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд УИХ-ын гиш үү н О.Содбилэг, Д.Хаянхярваа, Ө .Энхт ү вшин, Ж.Эрдэнэбат, намын газрын дарга нарын хамт ө чигд ө р Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзсан бол ө ...
улс төр
Женев хотноо энэ сарын 3-26-ны өдрүүдэд болж буй НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл (ХЭЗ)-ийн 25 дугаар чуулганд оролцох үеэрээ Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан Дээд комиссар хатагтай Нави Пиллайтай уулзав. Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улс ХЭЗ-ийн 2016-2018 оны бүрэн эрхийн хугацаанд гишү...
улс төр
Хөтөлбөрт хамрагдах хугацаандаа оюутнууд дайчилгааны нөөцийн нэгдүгээр зэргийн үүрэгтэн болж бэлтгэгдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны Засгийн газарт чиглэл өгөх тухай 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор энэ оны хоёрдугаар сарын 14-нд Засг...
улс төр
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр “Бүтээн байгуулалт цаг” уулзалтад оролцож, 2014 онд хийх ажлаа танилцууллаа.  Сайд өнгөрсөн онд эрүүл мэндийн салбарт хийсэн ажил болон энэ онд хийхээр төлөвлөж байгаа ажлынхаа талаар тайлагнан мэдээлсэн юм. Эрүүл мэндийн салбар өнгөрсөн жил “Эрүүл чийрэг Монгол хүн” уриаг чиг шугамаа...
улс төр
МАХН-аас гуравдугаар сарын 11-нд буюу маргааш Төрийн ордонд “Эмэгтэйчүүдийн их хуралдай” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмэгтэй оролцож, тодорхой цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Илтгэлийг УИХ-ын гишүүн З.Баян...
улс төр
Монгол Улс маань ардчиллын 20 жилийн түүхэндээ зургаа дахь удаагаа парламентын гишүүдээ сон­гох цаг мөч ойртсоор байна. Энэ удаа­гийн сонгуулийн хууль тун олон хязгаарлалттай, чам­бай гэ­мээр хууль болсон уч­раас сон­гуулийн өмнөх намуу­дын амьд­рал харь­цангуй нам жим байх шиг. Нөгөөтэйгүүр анх удаа про­пор­циональ эл...
улс төр
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр албан тушаалаа ашиглан сүүлийн дөрвөн жилийн хугацаанд эхнэрийнхээ дөрвөн банкны 26 дансаар дамжуулан 300 сая гаруй доллар, 13.9 тэр­бум төгрөг оруулж, гаргасан гэх мэдээллийг Улсын мөрдөн байцаах газрынхан мэдэгдсэн. Маш их мөнгө. Төсөөл дөө! Монголбанкинд насаараа ажилласан нэгэн өвгөн нэгти...
улс төр
Гадаад харилцааны сайд Л.Болд цөмийн зэвсэгтэй таван гүрний элчин сайд нартай уулзав Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн - АНУ, БНХАУ, Бүгд Найрамдах Франц Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, ОХУ-аас тус у...
улс төр
Гадаад харилцаан ы сайд Л.Болд НҮБ- ын ажилтан C.Эрдэнэбилэгийг хүлээн авч уулзав Гадаад харилцааны сайд Л.Болд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн албаны Бодлого төлөвлөлт, зохицуулалтын хэлтсийн дарга С.Эрдэнэбилэгийг 3 дугаар сарын 10-ны өдөр ...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэргүүтэй гишүүд өнөөдөр 11.00 цагт зарим хүнсний зах болон валют худалдааны захуудад ажиллах юм байна. Тодруулбал, гишүүд эдийн засагчдын хамт “Найман шарга” валют арилжааны төв болон зарим хүнсний захуудаар орж, үнэ ханшийн өсөлт, иргэдийн худалдан авах чадвар хэрхэн суларсан...
улс төр
Эрүүл мэндийн Н.Удвалаас цаг үеийн зарим асуултад хариулт авлаа.  -Монгол Улсад оношлох, эмчлэгдэх боломжгүй өвчтэй хүмүүсийн судалгааг Эрүүл мэндийн яамнаас хийж эхэлсэн гэж дууллаа? -Өнөөдрийн байдлаар манай улсад эмчилж оношилж чадахгүй байгаа 33 төрийн өвчин бий. Эдгээр өвчин эмгэгийг эх орондоо оношилж эмчлэх ажлы...
улс төр
МАХН-аас зохион байгуулж буй “Эмэгтэйчүүдийн их хуралдай” өнөөдөр Төрийн ордонд болно. Их хуралдайд Монгол орны өнцөг булан бүрээс ирсэн 800 гаруй эмэгтэй оролцож, тодорхой цаг үеийн асуудлыг хөндсөн сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэх аж. Илтгэлийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Шударга ёс, Монголын Эмэгтэйчүүдий...
улс төр
Аливаа компанийг, улс орныг нэгдсэн төлөвлөлт, төлөвлөгөөний дагуу авч явдаг учиртай. Түүнээс биш сонгуулийн дөрвөн жилийн циклээр, улс төрийн намуудын тоглоомын дүрмийн аясаар өөрчлөгдөж явдаг бодлого гэж хаана ч байхгүй. Гэвч бид өнөөдөр тэр байдаггүйг нь байлгасаар. Хорь гаруй жил нефтийн үйлдвэр барих тухай ярилаа,...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар өнөөдөр “Найман шарга” валют арилжааны төв, Дэнжийн мянга дахь “Хүчит шонхор” зах, “Барс” бөөний худалдааны төвд ажиллаж, иргэдийн санал бодлыг сонслоо. Эхлээд валют арилжааны “Найман шарга” худалдааны төвөөр очиж, ам.долларын ханшийн тогтворгү...
улс төр
Хориннэгдүгээр зуун гартал юу ч үйлдвэрлэж үзээгүй, баялаг бүтээж чадаагүй монголчууд бид гэнэт л асар их баялгийн эзэн болчихов. Өвөг дээдсээс өвлөсөн эх газрынхаа хөрсөн доороос тэрхүү баялгийг оллоо. Энэ бол одоохондоо баялаг бус зөвхөн олз юм. Өнөөдөр тэрхүү олзыг хуваах эрх мэдлийн төлөөх тэмцлээр улс төрийн өрсөл...
улс төр
-Хятад улс 2000 ам.доллар завшсан албан тушаалтныг өршөөлөө гэхэд л бүх насаар нь хорих ялаар шийтгэж байхад монголчууд бидний дунд зөвхөн ажил, албан тушаалаараа хөлжсөн бүхэл бүтэн давхарга бий болж, тэдний өмнө бүхий л үүд, хаалга цэлийтэл нээгдсээр байх аж- Дэлхийд хоёрдугаарт орох асар том эдийн засаг бүхий Хятад ...
улс төр
МАХН-ын дэргэдэх Шударга ёс, Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос “Эмэгтэйчүүдийн их хуралдай”-г өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Их хуралдайд орон нутаг болон нийслэлээс 800 гаруй төлөөлөгчид оролцож байна.  Энэ үеэр УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн гишүүд болон МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрби...
улс төр
Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гомдол, хүсэлтийг шийдвэрлэсэн Мэргэжлийн хариуцлагын хорооны болон шүүгч Ёс зүйн дүрмээ зөрчсөн эсэхийг гомдлын дагуу шийдвэрлэсэн Ёс зүйн хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол га...
улс төр
Монгол Улс, Тайландын Вант Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүлээн авалт энэ сарын 10-нд ГХЯ-нд болж, Гадаад харилцааны сайд Л.Болд болон төр, засгийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, Улаанбаатар дахь дипломат корпус, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид болон найрамдлын нийгэмл...
улс төр
Монгол Улсаас Норвегийн Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Алтай 2014 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Норвегийн Цог жавхлант Хаан V Харалдад Итгэмжлэх жуух бичгээ барив. Цог жавхлант Хаан V Харалд Элчин сайд З.Алтайг Итгэмжлэх жуух бичгээ барьсных нь дараа хүлээн авч уулзан хоёр талын харилцааны асуудлаар ...
улс төр
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол тойрогтоо ажиллаж буй. Тэрээр тойргийнхоо анхны уулзалтыг эмэгтэйчүүдтэй хийх уулзалтаар эхэлсэн байна. Монгол Улсын хүн амын 51.3 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдээ төлөөлөн, тэдний дуу хоолой болон ажилладаг цөөн эмэгтэй гишүүдийн нэг тэрээр юуны өмнө эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцахаар төлөвлөсөн нь...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн гэргий А.Дариймаагийн өчигдөр зочилж олон улсын Эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэлээ. А.Дариймаа өдгөө 82 насыг зооглож байгаа бөгөөд ач охиныхоо хамт амьдарч байна. Уулзалты...
улс төр
Өнөөдөр хэвлэгдэн гарч буй эмхэтгэлийн шинэ дугаарт, Газар хөдлөлтийг бүртгэх станц байгуулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэ тогтоолоор газар хөдлөлтийн гамшгийн аюулыг бууруулах судалгааны ажлыг эрчимжүүлэх, түүний идэвхжилийн төлөв байдал, хүчтэй голомтуудын горимыг судлах зорилгоор газар хөдлөлтийг бү...
улс төр
УИХ-ын гишүүн С.Ганбаатар цалин, тэтгэврийн нэмэгдлийн талаар Үндэсний гурван талт хэлэлцээрийг гуравдугаар сард багтаан яаралтай хуралдуулахыг уриалсан мэдэгдэл гаргасан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрээр Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэлийн удирдлагууд Хөдөлмөр нийгмийн зөвшли...
улс төр
Судлаач, нийтлэлч Ч.Ганхуяг  Үндэсний хувьсгалын 102 жилийн ойгоор болсон эрдэм шинжилгээний хуралд зориулж ийм нэг өгүүлэл бэлтгэж байжээ.   Эх орончдын өдөр тохиож  байгаа энэ өдрүүдэд уг нийтлэлийг хүргэх нь сонин байх болов уу.   1900-1903 онуудад дэлхийн эдийн засгийн хямрал болов. Олон банк дампуурч, капиталист э...
улс төр
Монгол Улс жил бүрийн гуравдугаар сарын 1-нийг Эх орончдын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдөр хуучнаар МАХН, одоогийн МАН-ын “төрсөн өдөр” тохиодог билээ. Тэртээ 1921 оны энэ өдөр жанжин Д.Сүхбаатар тэргүүтэй хувьсгалчид МАН-ыг байгуулж байсан түүхтэй. Харин хожим нь энэ өдрийг МАХН УИХ-д олонх байх үедээ Эх орончдын өд...
улс төр
“Анхдугаар хурал” гэх хувьсгалт романтик зохиол хэрхэн үүсэв 1921 оны гуравдугаар сарын 1-нд Оросын Дээд Шивээ (Троицкосавск) тосгонд Коминтерний Алс Дорнодын хорооноос зохион байгуулан монгол, орос нийлсэн 17 хүн зөвлөлгөөн хийжээ. Зөвлөлгөөн гурван өдөр үргэлжилсэн байх агаад хоёр дахь өдрөөс оролцогсдын тоо 19 болж,...
улс төр
УИХ-ын намрын чуулганаар 2014 оны төсвийг баталсан. Ингэхдээ анх удаа  хөрөнгө оруулалтын зарим арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл нь удааширч, он дамжсан барилгуудын хөрөнгө оруулалтыг зогсоож, аудитын шалгалт хийхээр болсон билээ. Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад өчигдөр “царцаасан төсвийн” шалгалт...
улс төр
2004 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн  Монгол Улсын Их Хурлаар батлагдсан “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.12 дахь заалтад жил бүрийн 3 дугаар сарын 1-ний өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэж байхаар хуульчилсан билээ. Монголчууд эцэг өвгөдийнхөө өвлүүлэн үл...
улс төр
УИХ-ын гишүүн асан Х.Мурат тэргүүтнүүд өнгөрсөн өвөл Ардчилсан нам дотор жигүүр байгуулснаа зарлаж, Үндэсний зөвлөлдөх хороог яаралтай хуралдуулж, орон гарсан гишүүдийнхээ оронд шинэ гишүүн томилох шаардлага тавьж байв. 2012 оны УИХ-ын сонгуульд олонхи болж засаглах эрхийг гартаа авсан Ардчилсан намын хувьд Үндэсний зө...
улс төр
-Ерөнхийлөгчөөсөө өндөр цалинтай..., гоё!- Чамлахаар чанга атга Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүн С.Ганбаатар төрийн ордны эзгүй коридорыг ашиглан /эзэд нь бүгдээрээ тойрог руугаа, эсвэл томилолтоор явчихсан ашигтай мөч/ хэрдээ таарсан “хөөрхөн” улстөр хийж байна. Энд юу болж байгаа юм хэмээн эхний та...
улс төр
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Канад улсад албан айлчлал хийж байгаа бөгөөд айлчлалын хүрээнд тус улсын Байгалийн нөөцийн сайд Жое Оливертэй уулзлаа.   Канадын Байгалийн нөөцийн сайд Жое Оливер Монгол Улсын хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчин тогтвортой болсныг сайшаагаад Канад, Монгол хоёр улс уул уурхайн салбарт хам...
улс төр
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар Өвөрхангай аймагт ажиллаж байна Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийг ...
улс төр
УИХ дахь МАН-ын бүлгээс Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнд хандаж, нээлттэй сонсгол хийх хүсэлт хүргүүлжээ. Тодруулбал, Засгийн газар улс орны бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хадгалах зорилгоор “Чингис” болон “Самурай” бонд, БНХАУ-ын Хөгжлийн банкны зээл зэргээр улсын ө...
улс төр
Нутгийн удирдлагын байгууллагынхан хамтарсан онол практикийн бага хурал зохион байгуулав УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Орхон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ/ хамтран УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөт...
улс төр
Долоо хоног бүрийн даваа гаригт Засгийн газраас зарладаг “Бүтээн байгуулалтын цаг” уулзалт өнөөдөр болж, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцов. Харамсалтай нь, тэрээр “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтыг халтуурдана гэгч л болов. Ердөө 10 орчим минут хүрэхгүй хугацаанд Үйлдвэржүүлэлтийг дэмжих хүрээнд иргэд, аж ...
улс төр
Монголын үйлдвэрчний эвлэл холбоо /МҮЭХ/-оос өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн үндэсний гурван талт хороог яаралтай хуралдуулахыг дахин шаардаж, Үндэсний гурван талт хэлэлцээрийн хороонд хүргүүлсэн байна. Мөн энэхүү шаардлагыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүлжээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нь Засгийн газрыг тө...
улс төр
Хөдөлмөрийн сайдын Завхан аймгийн иргэдтэй хийж буй уулзалт өнгөрсөн өдрүүдэд хойд болон говийн сумдад үргэлжиллээ. Уулзалтын үеэр иргэд “Холын сумдад шатахууны үнэ төвтэй харьцуулахад 50-100 төгрөгийн нэмэгдэлтэй байгаа нь өргөн хэрэглээний болон бусад бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна” гэж хэллээ. Үүнд Хөдөлмөр...
улс төр
-Уг нь эмэгтэй гишүүдээс нийгэм илүү ихийг хүлээж байсан ч ТЭД өнөөдөр Шура эгчийн ажлыг л хийгээд байх аж. Яагаав ээ, өнөө Шура эгчийг манайхан сайн танина даа- Тамхины хяналтын тухай хууль бол тамхины худалдаатай тэмцэх, эсвэл тамхидалттай тэмцэх, тэр тусмаа тамхичидтай тэмцэх тухай хууль биш юм. Харин энэ бол тамхи ...
улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа эхлээд байна. Тус хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн мэдээллийг сонсох юм байна. УИХ-ын даргын захирамжаар өнгөрсөн өвөл Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг УИХ...
улс төр
Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалт эхэллээ Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах” сургалт орон даяар зохион байгуулагдаж байгаа билээ. Завхан аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан сургалт өчигдөр /2014.03.03/ аймгийн төв Ул...
улс төр
Эгнээндээ 100 гаруй орны 160 орчим намыг нэгтгэсэн СоцИнтерний салбар хурал Испанийн Мадрид хотноо өнгөрсөн өдрүүдэд болж, Монгол Улсыг төлөөлөн УИХ-ын гишүүн, СоцИнтерний дэд ерөнхийлөгч Сү.Батболд, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Цогтбаатар нар оролцжээ. Салбар хуралдаанаар төлөөлөгчид Европын эдийн засгийн хямрал,...
улс төр