news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
“Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүд болох Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар нь биенээ гэмтээж, хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх хэргийг шүүх хурал ирэх баасан гаригт /01.09/ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болно. Давж заалдах шатны шүүхээс Ц.Алдармаа нарын хэргийг анхан шатны шүүхэд...
хууль
Найз бүсгүйгээ гурван өдрийн турш зодож биед нь гэмтэл учруулж, улмаар амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өчигдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд боллоо. Олон удаа хойшилж байсан тус шүүх хуралд дүүргийн II прокуророос Г.Алтанхүүг талийгаачийн...
хууль
Найз бүсгүйгээ гурван өдрийн турш зодож биед нь гэмтэл учруулж, улмаар амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд боллоо. Олон удаа хойшилж байсан тус шүүх хуралд дүүргийн II прокуророос Г.Алтанхүүг талийгаачийн...
хууль
Найз бүсгүйгээ гурван өдрийн турш зодож биед нь гэмтэл учруулж, улмаар амь насыг нь бүрэлгэсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа Г.Алтанхүүгийн гэм буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр болно. Шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж, хэргийг нээлттэй хэлэлцэх юм. Дүүргийн II прокуророос Г.Алтанхүүг талийга...
хууль
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өнгөрсөн онд хорих ангиас суллагдагсдыг нийгэмшүүлэх, нийгмийн халамжийн сангаас олгох тусламж, дэмжлэгт хамруулах, төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажлын байранд зуучлах зэрэг ажлыг тогтмол хэрэгжүүлсэн байна. Хорих ангиас суллагдахын өмнөх сургалтад хамрагдсан хүм...
хууль
Төрийн албаны тэргүүний ажилтан тэмдгээр шүүхийн салбараас нэр бүхий 33 хүнийг шагналаа Төрийн албаны зөвлөлийн 167 дугаар тогтоолоор Төрийн албаны чиг үүрэг, албан үүргээ үнэнч шударга, идэвх санаачлагатай, үр бүтээлтэй гүйцэтгэж, тогтвортой амжилт гарган төрийн албаны үйл хэрэгт бодитой хувь нэмэр оруулсан Дүүргийн и...
хууль
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөгийг завшсан хэргээр Л.Гансүх болон М.Тулга нарын хүмүүсийг АТГ-aас баривчлан хорьсон. Л.Гансүхийг батлан даалтад гаргаад сар гаруй болж байгаа юм. Тэгвэл М.Тулгыг өнөөдөр батлан даалтад гаргажээ. Хоригдох явцдаа М.Тулгын архаг өвчин сэдэрч, х...
хууль
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид бусдын бүтээлийг зөвшөөрөлгүйгээр цахим ертөнцөд тавьдаг таван залууг илрүүлжээ. Тэд сүүлийн үед шинээр нээлтээ хийсэн монгол кинонуудыг хууль бусаар хуулбарлан кино сайт, фэйсбүүк хуудас болон YouTube дээр ашиг олох зорил...
хууль
Шүүхийн тамгын газруудын 2014 оны ажлын үнэлгээг танилцуулах, 2015 оны үр дүнгийн гэрээ байгуулах ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд болон ажлын албаны удирдлагууд, 79 шүүхийн 41 Тамгын газрын дарга оролцсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дар...
хууль
Г.Алтанхүүд холбогдох найз бүсгүйгээ зодож, амь насыг нь хөнөөсөн байж болзошгүй гэх хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшлогдлоо. Шүүх хурал хойшилсон учир нь шүүх бүрэлдэхүүн талийгаачид анхны задлан шинжилгээ хийсэн эмчийг Шүүх хуралд заавал оролцуулах ёстой  гэж үзсэнтай холбоотой аж. Тиймээс дарааги...
хууль
Хамтран амьдрагч бүсгүйгээ  зодож,  амь насыг нь хохироосон гэх хэрэгт сэжиглэгдэж  буй Г.Алтанхүүд холбогдох  хэргийн анхан  шатны шүүх хурал дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд өнөөдөр болж байна. Өмнө нь уг хэргийн шүүх хурал болсон ч нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Нийслэлийн прокурорын газраас Г.А...
хууль
Дархан-Уул аймгийн харъяат А.Болд гэгч Мобикомын үүрэн телефоны гар утсыг ашиглан Сүхбаатар аймгийн 9951-тэй дугаарын сүүлийн дөрвөн тоог сольж залган тус аймгийн иргэдийн гар утсанд холбогдон тэдний хамаатан садан, танил хүн нь мэтээр “Сүхбаатар аймаг руу явж байна, Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд машин эвдэрсэн, д...
хууль
Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр энэ оны эхний 12 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25766 хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байгаа аж. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам, тээврийн осол гаргасан 909 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд  согтуу жолоочийн буруутай үйлдлээ...
хууль
Монголын Үндэсний олон нийтийн радио, телевизийн Ерөнхий захирал М.Наранбаатар нь МҮОНТ-ын захирал Д.Энхтуяаг болон  МҮОНРТ-ийн дэд захирал Ё.Батбаяр нарыг ажлаас нь халсан билээ. Тодруулбал, Д.Энхтуяаг тус телевизийн алтан фондын хоёр өрөөнд хийсэн засварын ажлын гүйцэтгэл шаардлага хангаагүй байхад хүлээн авсан гэсэн...
хууль
Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байсан хоёр монгол иргэнийг эх оронд нь авчирлаа. Тодруулбал Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан улстай байгуулсан “Гэмт хэрэг үйлдэгсдийг эрүүгийн хариуцлагад татах буюу таслан шийдвэрлэх тогтоолыг биелүүлэхээр шилжүүлэн өгөх тухай гэрээ”-ний дагуу тус улсад ял эдэлж байсан Мон...
хууль
ЦЕГ-аас ийн мэдээлж байна. Цагдаагийн байгууллагаас гэр бүлийн хүчирхийллийг шийдвэрлэх алхам хийж,  хэлтэс байгуулан, түр хамгаалах байртай болж, тэрхүү байрандаа хохирогчдыг байрлуулдаг болсоор нэг жил өнгөрчээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар хүчирхийлэлд өртсөн 153 гэр бүлийн 264 иргэн түр хамгаалах байраар үйлчлүү...
хууль
Анхан болон Давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нарт зориулсан сургалт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр эхэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албанаас зохион байгуулж байгаа тус сургалт энэ сарын 18-20-ны өдрүүдэд үргэлжилнэ. Сургалтыг “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх эрх зүйн з...
хууль
Энэ сарын 15-16-нд шилжих шөнө буюу өчигдрийн байдлаар цагдаагийн байгууллагад гэмт хэрэг, зөрчлийн 1324 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна. Мөн мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдсэн хэрэг гарчээ. Дээрх зөрчлийн гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг шалган 26 хэргийн эзэн холбогдогчийг илрүүлжээ. Нийслэлд золгүй байдлаар гурв...
хууль
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүнд холбогдох хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд энэ сарын 12-нд шүүж, тэдэнд ял онооожээ. Тодруулбал, Г.Буяндоржид 2.3 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэх ялыг оногдуулсан байна.  Тэднийг үйлдсэн хэргийн талаар тус шүүхийн ...
хууль
“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал 2015 онд үргэлжилнэ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам уламжлал болгон зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа, Шүүхийн ерөнх...
хууль
Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан Монголын эрх баригчдад хандан нэн даруй шударга шүүхийн зарчмыг хүндэтгэхийг уриалж байна. Монгол улсын эрүүгийн шүүхийн тогтолцоо олон улсын хууль, хэм хэмжээтэй нийцэж байгааг яаралтай баталгаажуулахгүй бол олон хувь хүн эрсдэлд ороод байна.  Эмнести Инте...
хууль
“Ноёд” группын ерөнхийлөгч Г.Буяндорж нарын зургаан хүний залилангийн гэх хэргийг маргааш/12.12/ дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд шүүнэ. Прокурорын байгууллагаас Г.Буяндоржийг шүүхэд нөлөөлж, хууль бус шийдвэр гаргуулсан, бусдыг онц ноцтой хэрэгт гүтгэж нэр хүндэд нь халдсан хэрэгт буруутгаад байгаа юм. М...
хууль
Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн  холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд аймаг, нийслэлийн давж заалдах шатны шүүхийг шүүн таслах ажлын т...
хууль
Өнгөрсөн оны есдүгээр сарын 03-ны өдөр хичээлээ тараад явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн буруутай үйл ажиллагаанаас болж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тус хэрэгт холбогдогчдын шүүх хурал шат шатны шүүх хурлаар болж шүүгдэгч Г.Гантөмөр, Б.Дашням нарыг тус тус нэг  жил зургаан  сарын хорих ял, шүүгдэгч ...
хууль
Хичээлээ тараад ээж, дүүтэйгээ явж байсан Б.Есүгэн охин барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2013 оны есдүгээр сарын 3-ны өдөр гарсан. Олон нийтийг цочроосон осол болсноос хойш хэрэг цагдаа, шүүхийн байгууллагад хэд хэдэн удаа ирж, нэмэлт мөрдөн байцаалтад буцсаны эцэст шүүхээс гэм ...
хууль
Хуульчид хөдөлгөөнд орж эхэллээ. Шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн талаарх иргэдийн болон өөрсдийнх нь гаргасан гомдлууд Хуульчийн холбоон дээр “овоорч”, харин тэд хариу тайлбар хийн гүйлдэж... Энэ оны байдлаар Хуульчдын холбоонд бүртгэлтэй, хуульчийн лиценз авсан 4570 хуульч Монголд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа яву...
хууль
Өнгөрсөн оноос эхлэн иргэд “Төрийн үйлчилгээний цахим машин” буюу ТҮЦ машин гэх шинэ түнштэй болсон. Тэрхүү машинаас төрсний бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаа болон оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг зургаан төрлийн лавлагааг хүссэн газраасаа авах болсон. Энэ хэрээр хорооны ажилт...
хууль
“Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай тус намын дарга Ц.Баянбилэгээс гаргасан хүсэлтийг өнөөдөр Улсын Дээд шүүхэд хянан хэлэлцлээ. Хүсэлтэд хавсаргасан баримт, дүрэм, мөрийн хөтөлбөр болон ирүүлсэн бусад материал нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэж...
хууль
Энэ сарын 1-ний өдрийн байдлаар АТГ нийт 385 албан тушаалтны мэдүүлгийг хянан шалгажээ. Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчлийн дагуу 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулснаас сануулсан 12, албан тушаалын цалинг гурав хүртэл сарын хугацаатай 30 хувиар бууруулсан 17, албан тушаал бууруулсан болон ажлаас халсан зургаан ал...
хууль
Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин ойрын үед тун ч бухимдалтай байна. Тэр дундаа Тахарын албыг татан буулгах гэсэн нь эрхэм сайдыг бухимдуулж, "Би хэнээс нь ч сайдын ажил гуйгаагүй. Гэхдээ шинэчлэл ард түмэнд хэрэгтэй байсан юм. Хуулиар гэрч хохирогчийг хамгаалж байсан нь манайд нэн чухал байлаа" хэмээн учир...
хууль
Байгуулагдаад удаагүй Тахарын албыг татан буулгах асуудал өнгөрөгч долоо хоногт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар орж ирсэн ч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Тахарын албыг Хууль зүйн сайдын чиг үүрэгт оруулах гэсэн санал гаргасан нь 79.7 хувийн дэмжлэг хүлээснээр Тахарын алба хэвээр үлдээд байгаа. Энэ цаг үед Т...
хууль
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин уржигдар твиттер хуудсаараа дамжуулан дэлгэсэн баримт тойрсон дуулиан үргэлжилж, хүмүүс гүйлгээний баримт дээрх хараар дарсан хэсгийн ард хэний нэр байгаа вэ гэдгийг хайж, асууж, сураглаж, бас өөрсдийн таамгийг цахим ертөнцөд янз бүрийн хэлбэрээр илэрхийлж байна. Авлигын хэргийг, тэр дундаа ө...
хууль
Х.Тэмүүжингийн дэлгэсэн баримтын араас цуваа хөвөрч магадгүй гэлцэнэ   Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин өчигдөр өөрийн твиттерээр маш том мөнгөн дүнтэй шилжүүлгийн баримт дэлгэсэн нь нийгэмд шуугиан тарилаа . Хууль хүчний байгууллагын өндөр албан  тушаалтны  бизнес эрхлэгчээс авсан гэх мөнгөний дүн толгой ...
хууль
Налайх дүүргийн Мустанг баарны үүдэнд нэгэн залууг зургаан удаа буудаж хөнөөсөн хэрэг өнгөрсөн оны аравдугаар сарын 17-18-нд шилжих шөнө гарсан. Энэ хэрэгт буруутай болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдож шүүхээс 25 жилийн хорих ялаар шийтгэгдсэн А.Мэндбаярын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх бүрэл...
хууль
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, проф. Н.Лүндэндорж тэргүүтэй төлөөлөгчид 2014 оны 12 дугаар сарын 1-2-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Турк Улсад зочилж, тус улсын шүүхийн шинэчлэлийн явцтай танилцав. БНТУ-ын Шүүх, прокуроруудын дээд зөвлөлийн дэд ерөнхийлөгч Метин Яндырмаз, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лү...
хууль
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Олон улсын Эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, чадавхийг бэхжүүлэх” төслийг 2 жилийн хугацаатай хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн үндсэн зорилго нь...
хууль
Хуульч, шүүгч Ө.Уянгын зургаар нүүрээ гоёсон “Хуульч news” сэтгүүлийн цоо шинэхэн дугаар хэвлэгдэн уншигч таны гар дээр очлоо. Монголын оюун санааны ноён оргилын нэг ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнг энэ дугаартаа урьж сэтгүүлч Ц.Галбадрах хөөрөлджээ. Б.Лхагвасүрэн найрагч хуульчдыг тэнгэрийн томилгоотой хүмүүс...
хууль
Өнгөрсөн оны аравдугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Налайх дүүрэгт иргэн А.Мэндбаяр нь иргэн М.Эрхэмбаярыг зургаан удаа буудаж хөнөөсөн онц ноцтой хэрэг гарсан билээ. Уг хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ оны есдүгээр сарын 23-ны өдөр болж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж яллагдагч А.Мэндбаярт 25...
хууль
Хөдөө аж ахуйн их сургууль/ХААИС/-ийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Энэхүү хэргийг шүүх хурал Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд болж тэдн...
хууль
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх нарыг “Нүүрс” хөтөлбөрөөс 3.6 тэрбум төгрөг завшсан байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-аас саатуулан шалгаж байгаа. “Л.Гансүх нарыг “3.6 тэрбум хувьдаа завшсан үйлдэл нь тогтоогдсон, Л.Гансүхийн өлсгөлөн зарлах талаар ноцтой баримтыг өмгөөлөгч орхисон” хэмээн АТГ ...
хууль
Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймааг мөрдөн байцаалтад саад учруулж, зориуд хуурамч дүгнэлт гаргасан хэргээр шүүгчдэгчээр татжээ. Мөрдөн байцаалтын явц болон прокурорын хяналтад Шүүхийн шинжилгээний үндэсний төв болон Шүүх эмнэлэгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа тэргү...
хууль
21 настай бүсгүй найз залуудаа хэрцгийгээр олон өдрийн турш зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэрэг оны өмнөхөн гарч, олны анхаарлыг татсан. Энэ хэрэг өдийг болтол шийдээгүй байгаа учрыг өнөөдөр прокуророос мэдээллээ. Дүүргийн прокурор Б.Баян-Очир "Г.Алтанхүү нь 2013 оны арваннэгдүгээр сарын 3-12-ны өдрүүдэд өөри...
хууль
“Фенобарбитал” буюу люминал эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн ажилтнуудын хэргийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шүүж, ял оноолоо. Тодруулбал, нярай хүүхдүүдэд тус эмийг олгохдоо том хүний тунгаар олгосон  “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Э...
хууль
Хан-Уул дүүргийн III хороо “River Stone-2” барилга дээр ажиллаж байсан гурван оюутан барилгаас унаж амь насаа алдсан хэрэг өнгөрсөн есдүгээр сард гарсан. Энэхүү хэргийг цагдаагийн байгууллагад мөрдөн байцааж, дүүргийн II прокурорт хянаад шүүхэд шилжүүлжээ. Туслах ажилтнууд болох гурван оюутан дүүжин шатны бэхэлгээ таса...
хууль
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр хар тамхи худалдан борлуулсан, хадгалсан, худалдах зорилгогүйгээр олж авсан гэх Г.Сарангэрэл нарын таван хүний хэргийг хянан хэлэлцлээ. Хэргийг хянаад дөрвөн шүүгчдэгчийн ялыг хэвээр үлдээж Г.Сарангэрэлийн ялыг хөнгөрүүлсэн байна. Анхан болон ...
хууль
Нийтийн албанд шинээр томилогдох болон албан тушаал, эрхлэх асуудлын чиг үүрэг нь өөрчлөгдсөн, байгууллагын нэгж дотроо шилжүүлэн болон сэлгэн томилогдож байгаа нийт мэдүүлэг гаргагчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт ирүүлж хянуулах үүргийг хүлээлгэсэн. Гэвч уг үүргийг зарим байгуул...
хууль
Албан тушаалаа урвуулан ашигласан, татвар төлөхөөс зайлхийсэн, чанар муутай барилга байгууламж ашиглалтад оруулсан, бусдын эд хөрөнгийг завшсан хэрэгт “Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Б.Ганзориг нарыг хэргийг шүүхэд хянаж, ял оноожээ. Тодруулбал, “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригт дэглэмтэй хорих ангид зургаа...
хууль
Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс хооронд 2007 оны 5 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Ялтан шилжүүлэх тухай” гэрээний дагуу Тахарын алба өнөөдөр тус улсад ялтан шилжүүлэх ажиллагааг зохион байгууллаа. БНСУ-ын иргэн Жон Те Сонын өөрийн гаргасан хүсэлт болон холбогдох байгууллагуудын зөвшөөрөлд үндэслэн гүйцэтг...
хууль
Хоёр долоо хоногийн өмнө дүүргийн Иргэний хэргийн нэгдүгээр шүүхээс Засгийн газрын 2014 оны наймдугаар сарын 14, 28-ны өдрийн 258,269 тоот тогтоолыг хүчингүй болгож, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг үүрэгт ажилд нь эргүүлэн томилохыг Засгийн газарт үүрэг болгосон нь маргаан дагуулаад байгаа билээ. Хариуцагч тал болох Засг...
хууль
Шинжлэх ухааны академи, МҮАН хамтран өнөөдөр Чингис зочид буудалд “Монгол Улсын Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр болжээ. Хэлэлцүүлэгт Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшин, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Я.Содбаатар, МҮАН-ын дарга М.Энхсайхан нарын бусад албаны хүмүүс ...
хууль
Зураг дээр дарж томоор үзнэ үү.
хууль
Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хэвлэлд ярилцлага өгөхдөө  жиргээчдийг шүүмжилсэн. Тэрбээр  сэтгүүлчийн тавьсан асуултад “Жиргээчдийн үгийг үзэх зав байдаггүй ээ. Туслах маань хааяа надад харуулж л байдаг юм. Тэгээд галзуурчихсан хүн бас байдаг юм байхдаа гэж бодоод өнгөрдөг. Лалын дайчид гээд нүүрээ нуучихсан хүм...
хууль
МХЕГ-ын улсын байцаагчид мал эмнэлэг болон малын эмийн сангуудад “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай” хууль, холбогдох дүрэм, журмын шаардлагыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж хяналт тавьжээ. Шалгалтанд 21 аймаг, нийслэлийн нийт 372 мал эмнэлгийн дэргэдэх болон 32 бие даасан малын эмийн сан, гурван жижиг амьтны мал эмнэлг...
хууль
Увс аймгийн Улаангом суманд энэ сарын 12-нд “Цагаан хөшөө трейд” ХХК-ийн барьж буй орон сууцны барилгын дөрөвдүгээр давхраас нэг хүн унаж бэртжээ. Биеийн байдал хүнд байсан тул гэмтсэн ажилчныг Гэмтэл, согог судлалын үндэсний төвд авчран эмчилж эхэлжээ. Мөрдөн байцаалтын явцад тус барилгын ган татлагатай дүүжинт өргүүр...
хууль
“Нийслэл өргөө” ХХК-ийн захирал Д.Ганзориг нарын 11 хүний хэргийг шүүх хурал Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнөөдөр болох байсан ч хурлыг энэ сарын 19-ныг хүртэл хойшлууллаа. Шүүх хурал өнөөдөр 09.00 цагт эхэлж шүүгчдэгчийн өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар хуралд ирээгүй тул ийнхүү хурлыг хойшлуулах...
хууль
Мөрдөн байцаалтын явцад гадаад улсруу оргон зайлсан гэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Энэбишийг АТГ-аас эрэн сурвалжилж эхэлсэн. Түүнийг “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж тендер сонгон шалгаруулалтаас их хэмжээний мөнгө завшсан...
хууль
Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийн “Ажлаас хууль бусаар чөлөөлсөн” гэх гомдлыг өчигдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны I шүүхэд хэлэлцжээ. Шүүхээс энэ хэргийг хянан хэлэлцээд Б.Билэгтийг ээлжийн амралттай байхад нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан нь  Хөдөлмөрийн тухай хуулийн 35-р зүйл ангийг зөрчсө...
хууль
Санаатайгаар буюу өс хонзон санаж бусдын биед халдаж гэмтэл учруулсан улмаар хөдөлмөрийн чадварыг нь түр хугацаагаар алдагдуулсан гэх Ц.Алдармаа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. “Шинэ үе” продакшны жүжигчин бүсгүйчүүдийн хэргийг өнгөрсөн аравдугаар сарын 16-нд шүүж Ц.Алдармаад долоон жил арван хоног хорих...
хууль
Төв аймгийн Угтаалцайдам сумын Сум дундын 23-р шүүхэд сумынхаа малчны малыг хулгайлж нядалсан хэргийг өнгөрсөн пүрэв гаригт шүүжээ. Шүүгдэгч нь тус сумын мянгат малчин бөгөөд Ц. М. Б. Б нарт холбогдох иргэдийн олон тооны малыг удаа дараагийн үйлдлээр хулгайлж нядалсан байна. Тиймээс анхан шатны шүүхээс Ц, М,Б нарт Эрүү...
хууль
"Шинэ үе" продакшны жүжигчин Ц.Алдармаа бусдын биеийг санаатайгаар түлсэн гэх үндэслэлээр анхан шатны шүүхээс долоон жилийн хорих ял сонсоод буй юм. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан билээ. Түүний гомдлыг Нийслэлийн шүүх энэ сарын 06-нд хүлээн авсан бөгөөд ирэх долоо хоногт хэлэлцэх тов гарсан байна. Б....
хууль
“Фенобарбитал” эмийг тун хэтрүүлэн олгосноос 16 нярайг хордуулсан гэх “Монос” эмийн сангийн ажилтнуудыг прокуророос буруутган хэргийг шүүхэд шилжүүлжээ.  “Монос эх нялхас” эмийн сангийн жор баригч Б.Эрдэнэчимэг өнгөрсөн наймдугаар сарын 8-9-нд “Фенобарбитал” эмийг эмчийн жороор нярай хүүхдүүдэд олгохдоо том хүний тунга...
хууль
Улаанбаатар- Бээжин чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан хятад иргэн 17 чонын арьс хууль бусаар авч яваад баригдсан байна. Энэ хэргийг Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр илрүүлсэн бөгөөд түүний ачаа тээш, эд зүйл, авч явсан цүнх зэргийг рентген аппарат ашиглан шалгахад 17 чоны...
хууль
Эрхзүйн шинэчлэлийн хүрээнд цөөнгүй хуулийг УИХ-аар батлуулж, 10 гаруй хуулийн төслийг УИХ-д өдгөө өргөн мэдүүлж хэлэлцүүлгийн шатанд явж байна. Мөн хэд хэдэн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Одоо Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль...
хууль
Дөнгөж төрсөн нярайгаа хасах хэмийн хүйтэн шөнөөр гудамжинд хаясан гэх мэдээлэл олон нийтийг цочирдуулаад байна. Уг хэргийг СХД-ийн цагдаагийн ажилтнууд шуурхай мөрдсөний эцэст хүүхдийн эхийг олсон байна.  Бамбаруушны зурагтай шар өнгийн өлгийнд өлгийдсөн байжээ Болсон явдлыг тодруулахад, өнгөрсөн сарын 26-ны шөнө Сонг...
хууль
Өнгөрсөн сарын 26-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 3-р хорооны нутаг Бага нарангийн 42-р гудамжнаас нярайн цогцос олдсон талаар бид өмнө нь мэдээллэж байсан билээ. Харин хаягдаж, улмаар нас барсан нярайн эхийг олж тогтоон өнгөрсөн баасан гаригт урьдчилан хорих 461-р ангид хорьсон байна. Тэрээр Говь-Алтай аймгийн харъяат...
хууль
Гаалийн хяналтын улсын байцаагчид Монголд их хэмжээний галт зэвсгийн сум оруулж ирэх гэж байсан хууль бус үйлдлийг илрүүлсэн талаар албаныхан мэдээллээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын Хэрэг зөрчлийн асуудал эрхэлсэн нэгжийн гаалийн улсын байцаагч нар аравдугаар сарын 28-нд АНУ-аас илгээсэн чингэлэг бүхий түүвэр ача...
хууль
Ер өнхий сайдын ахлах зөвлөх А.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө идсэн хэрэгт буруутгаж хорих 461-р ангид хорьж байсан ч 10-р сарын 29-нд буюу лхагва гаригт батлан даалтад гаргасан юм. Тэрээр батлан даалтаар гарсан даруйдаа эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа. Бид бүхэн түүний өмгөөлөгч Ц.Баасандоржтой холбогдож ярилцлаа....
хууль
Төсвийн хөрөнгийг тэрбумаар нь халаасалсан хэргээр АТГ-т шалгуулж анхан болон давж заалдах  шатны шүүхээс 3-8 жилийн хорих ял сонсоод байгаа Татварын ерөнхий газрын Хяналт шал­галт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга  асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох  хэргийг  Улсы...
хууль
Дорнод аймгийн Прокурорын газраас онц хүнд хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэж шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Тухайлбал 1/ А.Бадрал нь согтуугаар 2014.02.18-ны орой 20 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Бумбатын 5-03 тоотод оршин суух иргэн В.Батхүүгийн гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас марга...
хууль
Төсвийн хөрөнгийг тэрбумаар нь халаасалсан хэргээр АТГ-т шалгуулж анхан болон давж заалдах  шатны шүүхээс 3-8 жилийн хорих ял сонсоод байгаа Татварын ерөнхий газрын Хяналт шал­галт, арга зүйн хэлтсийн дарга асан Ч.Гансүх, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн дарга  асан Д.Энхбат тэргүүтэй 13 хүнд холбогдох  хэргийг  Улсы...
хууль
Цагдаагийн ерөнхий газрын дарга асан Б.Билэгтийг ажилд нь эргүүлэн томилж, цалинг нь нөхөн олгох шийдвэрийг шүүхээс гаргасан гэх мэдээлэл хэвлэлийн хэрэгслүүдээр цацагдах болсон. Энэ талаар Улсын дээд шүүхээс лавласан боловч, шүүсэн хэргүүд дунд Б.Билэгт гэх хүнтэй холбоотой хэрэг байхгүй байна гэсэн тайлбарыг өгсөн юм...
хууль
БНХАУ-ын иргэн хууль бусаар чонын арьс хилээр гаргахыг завдсан үйлдлийг гаалийн улсын байцаагчид өчигдөр илрүүлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн газрын ажилтнууд өчигдөр Улаанбаатараас Бээжин чиглэлийн онгоцоор зорчих гэж байсан БНХАУ-ын иргэ...
хууль
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Авто замын шалган нэвтрүүлэх боомтоор аравдугаар сарын 26-ны шөнө иргэн Г, Д нар нь “УАЗ-469” маркийн гурван автомашинаар их хэмжээний эд зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсныг хилчид саатуулсан байна. Шалгалтын явцад дээрх авто машинуудаас 536 хайрцаг буюу 9304 ширхэг...
хууль
Замын -Үдийн авто замын шалган нэвтрүүлэх боомтын хяналтын байгууллагууд нэгэн ноцтой зөрчил илрүүлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал, Эрээн-Замын-Үүд чиглэлд шалгалт хийж, УА3-469 маркийн 20-80 ДГО, 08-89 ДГА, 91-64 ДГА улсын дугаартай суудлын автомашинуудад их хэмжээний эм, тариа ачиж явсныг илрүүлжээ.  Мөн Замын-Үүд...
хууль
Шүүхээс 7 жил 10 хоногийн хорих ял аваад байгаа Шинэ үе продакшины жүжигчин Ц.Алдармааг хорих 461-р ангид өлсгөлөн зарласан гэж зарим сайтаар мэдээллэсэн. Тэгвэл энэ талаар түүний өмгөөлөгч Б.Дашдоржтой утсаар холбогдож тодрууллаа. -Ц.Алдармааг өлсгөлөн зарласан гэх юм. Энэ үнэн үү? -Өлсгөлөн зарласан зүйл байхгүй. Огт...
хууль
Ерөнхий сайдын ахлах  зөвлөх Л.Гансүхийг АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн баривчлаад багагүй хугацаа өнгөрч байна.  Цагдан хорих  461-р ангид арав  гаруй хоногийн өмнөөс өлсгөлөн зарлаад байгаа Л.Гансүхийн батлан даалтад гаргах эсэхийг өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хэлэлцэнэ. Л.Гансүх болон түүнтэй ха...
хууль
Хууль зүйн салбарын шинэчлэлийн xүрээнд Хууль зүйн сайдын тушаалаар Хууль сахиулахын их сургуулийн бүтцийг шинэчлэн батлав. Ингэснээр хуучин бүтцээр ажиллаж байсан Захиргааны удирдлагын газар, Шинжлэх ухаан, теxнологийн газар, Сургалтын бодлого зохицуулалтын газар, Хангамж, үйлчилгээний газар, Ёс журам, бэлэн байдлын г...
хууль
Монгол Улсын нэг айл өрх зургаан сарын хугацаанд 260-380 мянган төгрөгийг авлигад зарцуулжээ. Энэ бол АНУ-ын Азийн сангаас хэрэгжүүлж буй “Засаглал, ил тод байдлыг дэмжих” төслийн хүрээнд “Сант марал” сантай хамтран хийсэн судалгаанд дурдагдсан тоо. Үүнээс харахад авлига гэгч нийгмийн бүх шатанд, бүх давхаргад нүүрлэжэ...
хууль
Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс өнөөдөр нөлөөллийн мэдүүлгийн асуудлаар мэдээлэл хийлээ. Одоогийн байдлаар Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс нийт есөн нөлөөллийн мэдүүлэг хөтөлж ирүүлсэн байна. Нийт ирсэн нөлөөллийн мэдүүлгийн 56 хувь нь дарамтлах заналхийлэх, 22 хувь нь гүтгэх доромжлох, 11 хувь нь шийдвэри...
хууль
Иргэдийн гадаад паспорт дээр хуурамч штамп дардаг бүлэглэлийг илрүүлсэн тухай өдөр тутмын нэгэн сонинд мэдээлжээ. Энэ дагуу бид Хил хамгаалах ерөнхий газрын хэвлэлийн албанаас тодруулахад: -Аравдугаар сарын 9 –ний өдөр иргэн Б гэгч Буянт-Ухаа дахь олон улсын шалган нэвтрүүлэх боомтоор бусдын гадаад паспорт дээр хуурамч...
хууль
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 онд батлагдсантай холбоотойгоор 2003 оноос эхлэн жил бүр авч байсан хуульчдын шалгалт өнгөрсөн онд тасалдсан юм. Тэгвэл 2014 оны хуульчийн шалгалт сарын  дараа болох гэж байна. Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хуульчдын холбооноос зохион байгуулж буй шалгалтыг ир...
хууль
Арилжааны банкууд зээл олгохдоо авдаг шимтгэл хураамж нэрийдлээр иргэдээс 0.1 хувийн шимтгэл авч байгааг ШӨХТГ-аас тогтоож, таслан зогсоохыг үүрэгдсэн. Энэхүү шийдвэрийг арилжааны 13 банкны удирдлагууд эсэргүүцэн ШӨХТГ-ыг Захиргааны хэргийн шүүхэд өгч, энэ хэргийг шүүх хурал өчигдөр болсон байна. Харин шүүх хуралд “Кап...
хууль
Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хувилбарыг төр, хувийн хэвшлийнхэн өнөөдөр хэлэлцлээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, биенесийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж Арбитрийн тухай хуулийн төслийг боловсруулагчид үзэж байгаа. Засгийн  газраас намрын чуулгана...
хууль
Саяхан “Улаанбаатар төмөр зам” ХХН-тэй/УБТЗ/ холбоотой шүүх хурал Лондонд болж, шүүхийн шийдвэр “УБТЗ”-ийн талд гарсан байна. Өнгөрөгч оны долоодугаар сард ӨАБНУ-ын “Стандарт банк”, Английн хатан хааны шүүхэд Монгол Улсын есөн байгууллагыг “Жаст групп” ХХК-ийн зээлийн гэрээний үүргээ биелүүлэх санхүүгийн чадваргүй болс...
хууль
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Өдрийн шуудан” сонины сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэгт холбогдох хэргийг өнгөрөгч баасан гаригт/10.10/ хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасан байна. Сэтгүүлч Ц.Эрдэнэцэцэг нь 2012 оны  арвандүгээр сарын 9-ний ө...
хууль
"Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн, С.Энхзаяа, н.Цовоо, н.Мөнхцэцэг, Соёлмаа нарын таван хүнд холбогдох хэрэг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 14.00 цагт эхэлсэн ч хэрэг нэмэлт мөрд...
хууль
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 2-3-нд шилжих  шөнө  Ховд аймгийн  Булган сумын  нэгэн дэлгүүрт ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагчийн амь насанд халдсан хэрэг гарсан. Уг хэргийг тус сумын дунд сургуулийн сурагчид болох 17-19 настай Х.Сайгаш, Х.Сагарпали, Х.Хапаар нар үйлдсэн болох нь  тогтоогдсон юм. Жил ...
хууль
Салах өргөдлөө өгсөн эмэгтэй шүүх хуралд оролцохоор явах замдаа нөхөртөө хутгалуулж амь насаа алдсан, хүний амь нас бүрэлгээд гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд гэрчийн амь нас, эрүүл мэндэд заналхийлсэн, хохирогчийг дарамталж худал мэдүүлэг өгүүлсэн зэрэг ноцтой алдаа манай шүүхийн процесст олонтаа гарч байсан. Гэрч,...
хууль
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй каннабис гэх ургамлыг түүж, худалдаалдаг бүлэг этгээдүүдийг Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын Зохион байгуулалттай тэмцэх хэлтсээс өчигдөр 20.30 цагийн орчимд баривчилжээ. 27 настай гурван сэжигтэн Төв аймгийн нутагт 10 орчим килограмм ургамал түүж байгаад үйлдэл дээрээ бариг...
хууль
Мэдээллийн Ньюс агентлагаас 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр “Хорихыг номын сантай болгоё” сэдвийг хөндөж үүндээ хүмүүжигчдийн уншсан номны тоог нь, оюун ухаандаа хийсэн хөрөнгө оруулалтыг нь, хүмүүжил ухаажлыг нь үнэлж суллагдах өдрийг нь урагшлуулдаг тогтолцоог нэвтрүүлэх санаачлагыг гаргаж байсан билээ. Тэгвэл ...
хууль
Монголын Залуучуудын Холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, “Нарантээл” ХХК - тай хамтран "Номоор нээе" төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Хорих ангид хүмүүжигч ном уншиж шагналын хоног тооцуулах  ардчилсан, хүмүүнлэг, иргэний төсөл гэдгийг төсөл санаачлагчид онцолж байна. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 6...
хууль
Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх болон түүний туслах М.Тулга, Э.Төмөрбаатар, Г.Батхуяг нарыг АТГ-аас саатуулан шалгаж байна. М.Тулгын хувьд нурууны хүнд өвчтэй, бие нь тааруухан байгаа учраас н батлан даалтад гаргах...
хууль
Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах төсөл”-өөс зохион байгуулсан Эвлэрүүлэн зуучлагчдын анхдугаар зөвлөгөөн өнөөдөр "Туушин” зочид буудлын Соёмбо танхимд боллоо. Нийт долоон удааг...
хууль
Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хурал өнөөдөр 14.00 цагт  Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд болохоор товлог...
хууль
Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны есдүгээр сарын 08-ны өдрийн А/456 тоот захирамжийн дагуу дүүргийн хэмжээнд “Эрүүл аюулгүй хот-Эрүүл Монгол хүн” аяныг эхлүүлэн ажиллаж байгаа юм. Захирамжийн хүрээнд худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн даргын баталсан удирдамжийн дагуу дэн буудал, зочид буудлууд, интернэт, ...
хууль
Шүүхийн ерөнхий зөвлөл, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлөөс хамтран зохион байгуулдаг эвлэрүүлэн зуучлагчийг бэлтгэх гурав дахь удаагийн сонгон шалгаруулалт маргааш Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд эхэлнэ. Эвлэрүүлэн зуучлагч бэлтгэх энэ удаагийн сонгон шалгаруулалтад 280 гаруй хүн бүртгүүлжээ. Шалгалтад оролцогчдоос Гэр...
хууль
Монгол улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавыг хууль зөрчсөн хэмээн үзэж Хэнтий аймгийн харъяат иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандан өргөдөл гаргажээ.    “Монгол улсын Ерөнхий прокурор нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “Хуульчийн шалгалтад тэнцэж батламж авсан этгээд батламж авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуул...
хууль
Цэцэрлэгийн хашаанд 16-19 насны хүүхдүүд газ үнэрлэж мансуурч байсныг Чингэлтэй дүүргийн цагдаагийн алба хаагчид өчигдөр илрүүлж, шалгаж эхэлжээ. “Хүүхэд багачууд газ үнэрлэн мансуурах тохиолдол ихсэж байгааг эцэг, эхчүүд мэдэж байгаа ч үр хүүхдүүддээ хэлж ойлгуулах нь ховор байна. Муу ёр гэж мухар сүсэглээд орхих биш ...
хууль
Энэ сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт буюу Таван буудлын зам дээр цагдаагийн автомашин урсгал сөрж явснаас зам хөндлөн гарч явсан 12 настай охины аминд хүрсэн ноцтой осол гарсан билээ. Тухайн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын Цагдаагийн хэлтсийн жолооч Ц.Ууганбаатар осол гаргасан “Х.Элентра” ...
хууль
Хүнд тус болсныхоо төлөө хоёр жил гаруй гэмт хэрэгтэн шиг шалгагдаж, буруутан болох дөхсөн иргэн Л.Сэргэлэн бидэнд хандлаа. Тэрээр гэм буруугүйг нь тогтоож, нэр төрийг нь цагаатгаж өгсөн “Шүүхэд баярлалаа” гэж хэлэхийг хүссэн юм. -Шүүх таны хэргийг цагаатгасан юм байна. Ямар хэргийн улмаас та шүүхэд дуудагдсан юм бэ? -...
хууль