news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Өндөр өсгийтэй охид эргэн тойронд алхалж хамгийн гоё гоёлоороо өөрсдийгөө чимэглэн нэгэн үдэш “Өндөр өсгийттэй” шоунд саатлаа. Үүдэнд байралсан анонсын урд хүрэлцэн ирсэн залуус зургаа татуулж, видео сурталчилгааны самбараар “Брикс” шөнийн клуб заалаа чимгэлсэн шоунд соёлтой залуус олноороо цугалжээ. Олны танил охид за...
урлаг соёл
Монголын загварын ертөнцийг шилдгийг тунхаглах 26 дахь удаагийн “Гоёл-2014” наадмын шилдгүүд өнөөдөр Соёлын төв өргөөний тайзнаа тодорно.   Монголын дизайнеруудын холбоо, “Шилмэл загвар” компаниас зохион байгуулж буй уг наадамд энэ жил 20 гаруй загвар зохион бүтээгчийн коллекцийг “Шилмэл загвар”, “Монгол модель”, “Эра ...
урлаг соёл
МУУГЗ найруулагч Ч.Ганхуягт зориулсан  "Баярлалаа" бүх оддын нэгдсэн тоглолт "Монгол бөхийн өргөө"-нд өнөөдөр 19:00 цагаас ганцхан удаа тоглогдох гэж байна. Өөрийн авъяас чадвараараа монгол түмэндээ үнэлэгдэж үндэсний их баяр наадмыг олон жил найруулан ажилласан эрхэм найруулагч МУУГЗ Ч.Ганхуяг нь Солонгос улсад зүрхни...
урлаг соёл
Шинэ жилийн баярыг тэмдэглэхээр  Фейсбүүк хэрэглэгчдийн дунд парти болох гэж байна. Уг парти энэ сарын 14-нд “We love Facebook” нэртэй парти Брикс шөнийн клубт болох аж. Манай улсад нийт 98 мянга гаруй хүн фейсбүүк хэргэлдэг ба тэдний 70-аас дээш хувь нь залуус  гэнэ. Тус партинд DJ Цэ, Хосоо, Нэргүй, реппер Цэцэ дуула...
урлаг соёл
Залуу загвар зохион бүтээгч Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан шинэ жилийн баярт зориулсан урлан “Haute couture-2014” гоёлын даашинзны загварын шоу “Bluemoon art gallery”-д 2013 оны арванхоёрдугаар сарын18-ны 20.00 цагт болно. Энэ загварын шоунд Э.Алтанзул болон Ж.Мандах нарын гоёлын даашинзны коллекцоос гадна “Gabay...
урлаг соёл
Монголд зочилж буй гадаадын уран бүтээлчдийн цуваа тасарсангүй. 1990-ээд оны уянгалаг дуу хоолойгоороо дэлхийг уярааж байсан Германы алдарт дуучин Nana Ази тивээр хийх аялан тоглолтоо Монголоос эхлүүлэхээр болжээ. Тэрээр “Remember the time” тоглолтоо ирэх сарын 1-нд эхлүүлэхээр тов зарласан байна. Монгол, Австрийн залу...
урлаг соёл
Морин хуурын чуулгын хөгжимчин, хөөмийч Н.Ашид уран бүтээлийн бие даасан тоглолтоо толилуулахаар болжээ. “Монгол хөөмий, хуурын түрлэг” нэртэй тоглолт нэгдүгээр сарын 23-нд Дуурь, бүжгийн эрдмийн театрт болох бөгөөд энэ нь түүний гурав дахь бие даасан тоглолт юм. “Морин хуурын чуулга”-д арав гаруй жил хуурч, хөөмийчөөр...
урлаг соёл
Манай оронд өнгөрсөн жилээс нилээд олон дэлхийн одод газардаад буцсан билээ. Энэ цуваа тасрахгүй үргэжилсээр. Энэ удаад хамтлаг дуучин бус дэлхийн алдартай Хип хоп бүжигчин ирэх гэж байгаа ажээ. “Эйм фор революшн” буюу Aim for revolution-Aim4R” студийнхэн бүжиг сонирхогч залуусдаа зориулан нэгэн гэнэтийн бэлэг барьж ба...
урлаг соёл
Пароди буюу элэглэх урлаг эмэгтэй гишүүнээр бүл нэмсэн тухай бид урьд нь мэдээлж байсан билээ. Монголын элэглэлийн урлагийг “нуруун дээрээ” үүрч яваа элэглэлийн урлагийн томоохон төлөөлөл болсон “Чапи & Суурь” хамлагийнхан эмэгтэй гишүүнээр бүл нэмээд тун ч баяртай байгаа гэнэ шүү. Соёл урлагийн их сургуулийг жүжигчин ...
урлаг соёл
Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл хэрэгжиж эхэлжээ. Тасралтгүй 10 жилийн туршид телевизийн дэлгэцээр олны хүртээл болсон “Music 9” буюу жүжигчин хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлгийг олон хүн андахгүй сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулан “Alfa music” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, y...
урлаг соёл
“VLVT members club opening September 2013” нь ээлжит шоугаа хүргэхээр зэхжээ. Тэдний энэ удаагийн шоуг “Galaxy event”-ээс зохион байгуулж байгаа бөгөөд тус шоунд DJ Gabriel болон DJ Bachka нар өөрсдйин сетүүдээ эгшиглүүлэх гэнэ. Шоуны тасалбарын үнэ 30 мянган төгрөг бөгөөд хэрэв сурталчилгааны хуудас авчирсан дохиолдол...
урлаг соёл
Олон сайхан уран бүтээлийг ард олноо хүргэсэн Лосолын Болдбаатар уран бүтээлийнхээ ес дэх бие даасан тоглолтоо үзэгч олноо хүргэхээр зэхжээ. “Морин жилийн хийморь” хэмээх тоглолтоо энэ сарын 20-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглох юм. Тэрээр монгол түмний уламжлалт Цагаан сарын өмнөхөн тоглогдох энэхүү тоглолтынхоо ...
урлаг соёл
“Ханьсахын жаргал”, “Бодолд өнжсөн хайр” зэрэг хамтын уран бүтээлээр нь Г.Эрдэнэтунгалаг, Т.Батсайхан нарыг олон хүн мэдэх биз ээ. Хослон дуулж олны танил болоод амжсан хоёр дуучин маань сүүлийн жилүүдэд тус тусдаа бие даан уран бүтээл туурвих болсон билээ. Г.Эрдэнэтунгалагийн хувьд бие даасан тоглолтоо хоёр ч удаа тог...
урлаг соёл
Алдарт дуучин Бруно Марсын  тоглолтыг үзэх азтай уран бүтээлч тодорчээ. “М Galaxy” студиэс зохион байгуулсан “Alfa music” төслийн ялагчаар реппер Н.Номин шалгарсан байна.. Тэрээр “Хэвээрээ” гэх уран бүтээлээрээ тэргүүн байрны эзэн болжээ. Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөлд Б.Чойжоо, Г.Тэнүүн, П.Баярцэнгэ...
урлаг соёл
Хайрын баяраар гавьяат жүжигчин Б.Сарантуяа хосуудад зориулан өөрийн  театрчилсан тоглолтоо хийхээр болжээ. Түүний үе үеийн шилдэг бүтээлүүдийг тайзан дээр уран сайхны найруулгаар харуулах аж. Тоглолтын театрчилсан жүжиглэлтийг Драмын театрын залуу уран бүтээлчид буюу Д.Ганцэцэг, Г.Дөлгөөн-Аюуш, Н.Баяржавхлан нар тайзн...
урлаг соёл
1990-ээд оны сүүлээр “Lonely”, “Remember the time”, “Too Much Heaven” зэрэг олон хит дуугаараа монголчуудыг байлдан дагуулж байсан алдарт дуучин “Нана” гуравдугаар сарын 1-нд тухайн цаг үеийн залуусын гайхалтай дурсамжийг хамтдаа сэргээн ганцхан удаа тоглохоор болсон. “Remember the time” тоглолтын тасалбар өчигдрөөс эх...
урлаг соёл
Монголын үндэсний “Боловсрол суваг” телевиз манай улсын телевиз салбарын түүхэнд хамгийн өндөр шагналын сантай “50 саяын уналт” нэвтрүүлгийг албан ёсны эрхтэйгээр гурав дахь жилдээ бэлтгэн хүргэж байгаа билээ. 2014 оны шинэ улирлын дугаар энэ хоёрдугаар сараас эхлэн үзэгчдийн болж эхэлсэн бөгөөд шинэ бүхэнтэй зэрэгцэн ...
урлаг соёл
Тун удахгүй хосуудын баяр болно. "Гэгээн Валентин"-ы өдрөөр хайртай хосуудад зориулсан тоглолтууд энд тэндгүй болохоор товлогджээ. Тухайлбал,  Дуурь бүжгийн эрдмийн театрт хоёрдугаар сарын 14-ны өдөр “Диваажин энд байна” модерн балет тоглоно. Тэгвэл “A sound” хамлагийн “Forever247” тоглолт “SS club”-т хосуудад зориулса...
урлаг соёл
Урин хавартай золгов уу гэтэл хөхөө өвлийн хүйтэн хацар жиндүүлсэн хэвээр... Гэхдээ өнөөдөр хайрын өдөр. Хайрандаа мансуурч, халуухан дурлалдаа шатаж яваа хосууд гадаах хүйтнийг үл ажирна. Тэгвэл, хайрын энэ өдөр хосуудад зориулсан урлаг, соёлын хөтөлбөр байгааг танилцуулъя.  “Диваажин энд байна” “Диваажин энд байна” т...
урлаг соёл
Би хошин урлагийн продакшн, хамтлагуудын тоглолтуудыг нэг их үздэггүй л дээ. Хааяа амралтын өдрөөр "боломж" гарвал “X-tuts”-ийн тоглолтыг л ганц нэг үздэг. Тэгэхэд ч гэсэн давтагдмал дүр, санаа маш их байдаг. Ажиглаад байхад хамтлаг болгоны жүжигчдэд нэг байнгын дүр байдаг. "Шинэ үе"-д Бооёо эмгэний дүрээр алдарт ээж б...
урлаг соёл
Гоцлол дуучин Н.Наранбаатар, Ц.Хулан нар Гэгээн валентины өдөрт зориулж, уянгын дууны үдшийг бэлэглэх гэж байна. Хайрын баярт хаягласан тоглолт хоёрдугаар сарын 13, 14-нд 19.00 цагаас Улсын Филармонийн концертын танхимд болох юм. Тоглолтод тэд өөрсдийн урын сан дахь шилмэл бүтээлүүдээс гадна цоо шинэ дуунууд зориулах ю...
урлаг соёл
“Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн өчигдөр өөрийн тав дахь бие даасан цомгоо хүлээн авчээ. “Монгол ээж” цомогт бүсгүйчүүд, тэр дундаа ээж нарыг магтан дуулсан бүтээлүүд багтсан бөгөөд “Харанга” хамтлагийн ахлагч Ц.Энхманлайтай хамтран дуулсан бүтээлүүд ч багтсан гэнэ. Тэрээр өнөөдөр энэ талаараа мэдээлэл хийлээ....
урлаг соёл
ӨМӨЗО-ы алдарт дуучин Ц.Должин  хүүтэйгээ хамтран "МЭНД АМАР МОНГОЛНИ" хэмээх тоглолтыг зохион байгуулахаар болжээ. Тус тоглолт нь гурван улсын буриад зоны уран бүтээлчид оролцож байгаагаараа онцлог юм байна. Ц.Должин нь Өвөрмонголын “Хөлөнбуйр”-ын их сургуульд уртын дууны багшаар ажилладаг бөгөөд өнгөрсөн хугацаанд ол...
урлаг соёл
Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл төгсгөлийн шатандаа оржээ. Тасралтгүй арван жил телевизийн дэлгэцээр олны хүртээл болсон “Music 9” буюу жүжигчин хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлгийг олон хүн андахгүй сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн арван жилийн ойд зориулан “Alfa music” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбү...
урлаг соёл
Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар алдарт дуучин Нана /Даркман/ ирэх сарын нэгэнд “Remember the Time” тоглолтоо Монголд хийх гэж байгаа билээ. Тэрээр маргааш өглөө 07:00 цагт Чингисхаан нисэх онгоцны буудалд газардах бөгөөд 11:30 минутаас Bluesky tower-ын 3 давхарт хэвлэлийн бага хурал хийх гэнэ. Энэхүү тогл...
урлаг соёл
Бөгсөө хаялан бүжих охид, цэвэр усаар амны цангаагаа тайлах залуучууд цугласан газар руу би орлоо. Эхлээд ороход заал хүйтэн хөндий санагдсан. Орж ирээд удаагүй байтал чихэнд наалдахгүй эвгүй ая эгшиглэж Салса бүжгийн үдэш эхэллээ. Эргэн тойронд сандал ширээнүүд чигжүү байх бөгөөд бүжиглэх талбай нь  бага. Алив ингээд ...
урлаг соёл
Ариунаа Сүри “Mercedes Benz” шоунд дахин оролцох гэж буй. Тэрээр Токиод болох “Mercedes Benz” шоунд оролцох моделиуд дунд шалгаруулалт заралжээ. Гуравдугаар сарын 22-нд Токио хотноо зохиогдох шоунд оролцох моделиуд заавал мэргэжлийн байх шаардлаггүй гэнэ. Тэрээр мэргэжлийн болон сонирхогчдийн дунд явуулах шалгаруулалта...
урлаг соёл
Монголын төдийгүй дэлхийн загварын ертөнцөд болдог томоохон шоунуудын нэг “Азийн загварын долоо хоног 2014” наадам Улаанбаатар хотноо болох гэж байгаа билээ. Тэгвэл энэ удаад тус наадмын зохион байгуулагчид Монголын залуу уран бүтээлчдэд томоохон боломж өгөхөөр төлөвлөжээ. Тодруулбал, залуу make up артист, үсчин, дизай...
урлаг соёл
Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах “55” караоке нь Монгол Улсын захиргааны хариуцлагын тухай хуулийг удаа дараа зөрчсөн бөгөөд Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нийт зургаан удаагийн торгуулийн арга хэмжээ авч байжээ. Мөн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхийн шүүгч М.Мөнхбаярын шийдвэрээр “Үйлс болд” ХХК-ийн “55”...
урлаг соёл
Өнөөдөр болох тоглолт, үзвэрийн хуваарийг танилцуулж байна. Өнөөдөр МУГЖ, дуучин Б.Сарантуяагийн “Хайрын бурхан” тоглолт СТӨ-нд, МУГЖ, дуучин Далантай “Дуусашгүй” дуунууд тоглолт Бөхийн өргөөнд болно.   Ингээд өнөөдөр болох үзвэрийн хуваарийг танилцуулья. УДБЭТ 17:00 цагт Ж.Вердийн “Риголетто” дуурь Холливууд 17:00 цаг...
урлаг соёл
“Глоб Интернэшнл” төвөөс 15 жилийн ойн баяртаа зориулан залуучуудын дунд орчин үеийн бүжгийн тэмцээн зарлажээ. Энэ тэмцээн нь цахим ертөнцөд өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, нэрээ нууцлах, ингэхдээ интернэт дэх найзуудаа, тэдний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хүлээцтэй, тэвчээртэй хандах талаар залуучуудын ...
урлаг соёл
"Монгол цэргийн баяр"-ыг тохиолдуулан хайрт аавдаа, халамжит ханьдаа юу үзүүлж баярлуулахаа та мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр болох тоглолтын мэдээллийг хүргэе. 1. Өнөөдөр эр цэргийн баярыг тохиолдуулан монголын залуу уран бүтээлчид нэгдэн “Монголын төлөө” хэмээх тоглолтоо гуравдугаар сарын 18-нд 19.00 цагаас “UB pa...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, “Алтан өд” наадмын шагналт, яруу найрагч Г.Баяр “Тэнгэрийн сүм эх орон” тайлан тоглолтоо гуравдугаар сарын 31-нд буюу өнөөдөр “UB palace”-ын концертийн их танхимд 19.00 цагаас хийх нь ээ. Тэрээр таван настайгаасаа эхлэн булчингийн сулрал буюу саажилт өвчнөөр өвчилөөд 16 настайгаасаа...
урлаг соёл
“Brix” шөнийн клубт гуравдугаар сарын 14-ны үдэш “Hip hop R&B volume 16” шоу болсон. 16 дахь удаагаа болж буй уг шоуг “MNG event”-ийн залуус хип хоп сонирхогчдодоо хүргэлээ. Хэдийгээр хуучны хип хоп хэмнэл мэдрэгдсэн ч залуус ёстой л доргиж байсан юм. Мэдээж эцэг эхчүүдийн хувьд энэ газрын хаалга хаалттай. Гэхдээ тэнд ...
урлаг соёл
“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор гурван сарын турш зохион байгуулагдаж байгаа “Universe best songs-2014” наадамд Монголын төдийгүй олон орны дуулах авьяастай 600 гаруй авьяастан өрсөлдөж, шилдэг 18 оролцогчийг тодруулаад байгаа ажээ. Тэгвэл зорилго бүхий мөрөөдлийнхөө төлөө ухаалаг алхам хийхийг уриа...
урлаг соёл
Маргааш тохиож буй Инээдмийн баяр буюу дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хошин урлагийн хамтлагууд хамтран “Best of Comedy” тоглолт хийхээр болжээ. Тоглолт дөрөвдүгээр сарын 1, 2-нд хоёр өдөр Соёлын төв өргөөнд болох бөгөөд Монголын хошин урлагийн салбарын төлөөлөл болж яваа “Маск”, “Шинэ үе”, “Х-ТҮЦ” гээд долоон продакшн о...
урлаг соёл
“Universe Best Songs” наадмын зохион байгуулагчид шилдгийн шилдэг шалгаруулах гала тоглолтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд тасралтгүй зохион байгуулагдаж, 100 гаруй уран бүтээлчдийг урлагийн ертөнцөд төрүүлсэн тус наадам энэ жил шилдгийн шилдэг оролцогчоо тодруулахаар гала тоглолтоо ...
урлаг соёл
Монголын нүүр будагчдын холбоо, Улаанбаатар салса холбоо хамтран Монголын хамгийн анхны нүүр будалттай латин бүжгийн шоуг толилуулах нь ээ. “Dance party & Body paint” шоу нь дөрөвдүгээр сарын 19-нд 20.00 цагаас “Vegas night club”-т болох юм. Тус шоунд мэргэжлийн нүүр будагчид оролцох бөгөөд бүжигчин, уран нугараачдын б...
урлаг соёл
“Камертон” хамтлагийнхан “Camerton Best hits: Unplugged” бие даасан тоглолтоо тавдугаар сарын 14-нд “Мишээл экспо”-д 19.00 цагаас ганцхан удаа хийхээр зэхжээ. 1995 оны зургадугаар сарын 24-нд байгуулагдсан “Камертон” хамтлагийнхан 1999 онд анхны тоглолтдоо дуулж байсан бүх дуугаа ийнхүү 15 жилийн дараа фенүүддээ хүргэх...
урлаг соёл
Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг тун удахгүй болох нь ээ. 2010 оноос тасралтгүй зохион байгуулсан тус үдэшлэг нь зохиогдох бүрдээ урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладагаараа онцлогтой. Өнгөрсөн жилүүдэд Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуу...
урлаг соёл
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийд алдартай одой циркчид Монголын манежнаа зочлох гэж байна. Дэлхийд ганцхан одой циркчид 20 жилийн тэртээ Монголын үзэгчидтэй “уулзаж” байсан. Энэ удаад 35 хүний бүрэлдэхүүнтэй баг баавгай, нохой, хонь, ямаа гээд 20 гаруй төрлийн амьтны хамт хүрэлцэн ирж, Монголын циркчидтэй хам...
урлаг соёл
“Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая” уриан дор гурван сарын турш зохион байгуулагдсан “Universe best songs-2014” наадмын шилдгүүд өнгөрөгч баасан гаригт /04.11/ тодорлоо. Сүүлийн шатанд үлдсэн 18 оролцогчоос Тэргүүн байр, Гран-При шагналын эзнээр 293 хувийн дугаартай Г.Хишигдүүрэн, хоёрдугаар байранд 395 хувийн ду...
урлаг соёл
-Энэ жилийн наадамд хоёр зочин хамтлаг ирнэ- “Амьд” хөгжим шимтэн сонсогчдын хүсэн хүлээсэн “Playtime-2014” наадмын тов гарлаа. 13 дахь удаагийн наадам энэ жил долдугаар сарын 19, 20-нд “Гачууртын “Монгол шилтгээн”-д болно. Наадмын зочин хамтлагаар “пост рок” урсгалаар тоглодог “Envy”,  ОХУ-д альтернатив рок урсгалыг х...
урлаг соёл
Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг тавдугаар сарын 9-ний орой Улсын филармонид 19.00 цагт ганцхан удаа болох гэж байна. 2010 оноос тасралтгүй зохион байгуулсан уг үдэшлэг нь зохиогдох бүрдээ урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладагаараа онцлог билээ. Э...
урлаг соёл
Урин дулаан цаг ирж, их хотын залуусын "шоу"-ны улирал эхэлжээ.  Энэ зуны хамгийн эхний шоу “Marquee 27”-д тавдугаар сарын 9-нд болохоор товлогджээ. “Poke me party” залуусыг шоуны соёлд уриалж байгаагаараа онцлог. Тус шоуны үеэр хоёр өнгийн бугуйвч тараагдах бөгөөд хэрвээ та ногоон өнгийн бугуйвчийг сонговол тус клубт ...
урлаг соёл
Монголын үндэсний циркийн урилгаар дэлхийн алдартай одой циркчид манай оронд тоглолтоо хийхээр товоо зарлаад байгаа билээ. Тэрбээр циркийн бүхий л төрлийн үзүүлбэрийг багтаасан “Бяцхан оддын гайхамшиг” нэртэй тоглолтоо тавдугаар сарын 25-наас зургадугаар сарын 1-ийг хүртэл хүүхэд багачуудад хүргэх бөгөөд хэдийнэ эхний ...
урлаг соёл
“Шилдэг өнгө” продакшны уран бүтээлчид Эх үрсийн баярыг тохиолдуулан бяцхан үзэгчддээ “Аладдин” хүүхэлдэйн киноноос сэдэвлэсэн адал явдалт “Аладдины шидэт дэнлүү” жүжгийг 3D хэлбэрээр хүргэхээр болжээ. Тус жүжгээс хүүхэд багачууд маань Жасмин, Жабар зэрэг үлгэрийн баатруудыг  дэргэдээс нь харах боломжтойгоороо тун онцл...
урлаг соёл
Кончита Вурст. Фото: Jonathan Nackstrand / AFP Кончита Вурст нэрээр алдартай австри эр Томас Нойвирт, Eurovision Song Contest – 2014 гэдэг дууны уралдааны ялагчаар тодров. “Галт шувуу шиг амил” (Rise Like a Phoenix) гэсэн дуугаараа тэр 290 оноо авч өрсөлдөгч нараа хол орхив. Нидерландын The Common Linnets хамтлаг (238)...
урлаг соёл
Зуны урин дулаан цаг айлчилж байгаатай холбоотой их хотын цоглог залуусын шоуны улирал эхэлжээ. “Цамцаа тайчаад шид” гэх шоу тун удахгүй буюу тавдугаар сарын 30-нд “Брикс” клубт болох нь ээ. Уг шоунд олон төрлийн Electro хөгжмүүд эгшиглэхээс гадна их хотын цоглог залууст зориулсан сонирхолтой хөтөлбөрүүд энэ үдэш хүлээ...
урлаг соёл
“Нийслэлийн Улаанбаатар чуулга”-ын тайзнаа өнөөдөр эхийн алдрыг магтан дуулахаар болжээ. Монголын үндэсний хөгжим, хөгжимчдийн холбоо хамтран эхийн алдрыг мөнхжүүлэх зорилготой “Монголын үзэсгэлэнт саран гоо” тоглолт 19 цагт “Нийслэлийн Улаанбаатар чуулга”-ын их танхимд эхлэх аж.  Уг тоглолтын найруулагчаар Д.Сосорбара...
урлаг соёл
Эх үрсийн баяр өргөн дэлгэр, нижгэр болж өнгөрлөө. Хүүхдүүдээ баярлуулж яваа аав, ээжүүд, шаар барьсан балчир хүүхдүүд хотын гудамжыг чимж байна уу гэлтэй. Хүүхдийн баяраар эцэг эхчүүд алдрай бяцхан үрсдээ аятайхан тоглолт үзүүлж, харуулах хүсэлтэй байдаг нь дамжиггүй. Тэгвэл “Аса” цирк гарч байгаа Оросын одой жүжигчди...
урлаг соёл
ОХУ-ын Росгос циркийн одой жүжигчид “Бяцхан оддын гайхамшиг”  тоглолтоо  энэ амралтын өдрүүдэд тоглоод нутаг буцахаар болжээ. Тоглолт 15 цагт эхэлж буй бөгөөд тасалбар хүүхэд 12 мянга, том хүн 15 мянган төгрөгийн үнэтэй аж. Монголын үндэсний циркүүдийн менежментийн холбоо, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгу...
урлаг соёл
Монголын үндэсний урлагийг хурдан хэмнэлт орчин үеийн хөгжимтэй нэгтгэсэн парти айсуй. Тус парти нь наймдугаар сарын 2-нд “Iloft function house”-д 22.00 цагт болох бөгөөд шоуны үеэр Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид алдарт “Жалам хар” уран бүтээлээр, " Монгол костюмс "-ын залуус электро “Цамын бүжиг” ...
урлаг соёл
Залуучуудын холбооны хөдөлмөрийн төв бирж Чэжү дахь Монгол морин цирк болох "Шонхор" циркийн захиалгаар циркэд ажиллах жүжигчдийг ажил хайгч залуучуудаас сонгон шалгаруулж зуучиллаа. Уг сонгон шалгаруулалтанд тэнцсэн таван залуу сар орчим хугацаанд бэлтгэл хийж өнөөдөр "Шонхор цирк"-ийн удирдлагуудтай хөдөлмөрийн гэрээ...
урлаг соёл
Анх 2009 оноос хойш зургаан жил тасралтгүй зохион байгуулагдаж өдгөө 100 гаруй шинэ уран бүтээлчдийг рок попын ертөнцөд танилцуулсан “Universe best songs” шоу эдгээр 100  гаруй оролцогчдынхоо дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэгийн шилдэгийг шалгаруулахаар болсон. Чамгүй удаан хугацаанд цэнхэр дэлгэцээрээ дамжуулан т...
урлаг соёл
“Forever”, “Хаана байна”, “Гитарын минь уйлах дуунд” зэрэг олон уран бүтээлээр нь “A Sound” хамтлагийнханыг сонсогч фэнүүд нь андахгүй биз ээ. Тэгвэл тэд саяхан өөрсдийн найман жилийн ойн баяраа фэнүүдтэйгээ тэмдэглэлээ. “Найман нас” тоглолт нь Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” усан онгоцонд зургадугаар са...
урлаг соёл
Дэлгэцийн шинэ уран бүтээл болох “Миний хайр” инээдмийн уран сайхны кино өчигдөр буюу зургадугаар сарын 16-нд “Өргөө”, “Тэнгис”, Соёмбо кино театруудад нээлтээ хийлээ. Нээлтийн үеэр уран бүтээлчид үзэгчидтэй нээлттэй уулзалт хийн хөрөг зургаа татууллаа. Зохиолч А.Миеэгомбо, Б.Золжаргал нарын зохиол “Боролдой” филмийн а...
урлаг соёл
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын үйл ажиллагаа үргэлжилж байна. Үндэсний баяр наадмаар өнгөрөгч жил "Улаанбаатарын үдэш" 3D шоу цэнгээн Их эзэн Чингис хааны талбайд болсон билээ. Тэгвэл энэ жил мөн л наадамчин олонд зориулан лазер г...
урлаг соёл
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 375 жилийн ойн хөтөлбөрийн хүрээнд PLAYTIME 2014 амьд хөгжмийн наадам энэ жил “Найрсаг Улаанбаатар биднээс эхлэнэ!” уриан дор 2014 оны 7-р сарын 19, 20-нд Монгол Шилтгээнд зохион байгуулагдах гэж байна. 13 дахь жилдээ зохион байгуулагдах тус наадам нь Улаанбаатар...
урлаг соёл
“ Энх тайван, эрх чөлөө, эв нэгдэл” уриатай 9 дэх жилдээ зохион байгуулагдах гэж буй энэхүү шоу цэнгүүн нь үндэсний их баяр наадмын хоёр дахь өдөр маргааш /07.12/ “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байна. Өнгөрсөн жил арав гаруй мянган залуус оролцож байсан бол энэ удаад 15 мянга гаруй залуус...
урлаг соёл
Тулгар төрийн 2223, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын баярын үйл ажиллагаа үргэлжилж байна. Монгол улсын “Морин хуур”-ын чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолт түмэн олонд тэр дундаа гадаадын жуулчид, зочид төлөөлөгчдөд зориулан тоглогддог билээ.  Ардын урлагий...
урлаг соёл
Казахстаны Астана хотноо энэ сарын 1-8-нд “Эхо Ази” олон улсын циркчдийн наадам болж өндөрлөжээ. Өмнө нь монголчууд энэ наадмын алтан цомыг хүртэж байсан удаатай. Харин энэ жил манай улсыг төлөөлөн “Circus Mongolia Khadgaa”-гийн хоёр уран нугараач оролцож, хүрэл цом, Сахагийн циркийн нэрэмжит тусгай шагнал хүртжээ. О.С...
урлаг соёл
“Шинэ үе” продакшны жүжигчин Г.Ундармаа хэсэг хугацаанд уран бүтээлийн чөлөө авсан байна. Тэрээр фэнүүддээ “Хамтлагаасаа түр чөлөө авсан. Удахгүй уран бүтээлдээ эргэн орно” гэх хариу өгсөн гэнэ шүү. Хошин урлагийн жүжигчид дотроо чадварлагт тооцогддог түүнийг хамтлагийн ахлагч н.Ариунболдтой санал зөрөлдсөний улмаас ур...
урлаг соёл
“Portal media” студийн хамт олон 90-ээд оны хит дуунуудаар ковер дууны тэмцээн зарлажээ. Тус тэмцээнд оролцогчид гадаад, монгол дуунуудаар оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хугацаа наймдугаар сарын 8-20-ныг  дуустал "Portal Studio" -ийн байранд авах юм байна. Шагналын сан: 1-р байр: 2 сая төгрөгний эрхийн бичиг студи...
урлаг соёл
“Хувьсал” продакшн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” бүтээлээрээ кино урлаг сонирхогчдын дунд чамгүй шуугиан дэгдээж чадсан билээ. Тэгвэл тэдний ээлжит уран бүтээлийн зураг авалт дууссан байна. Хувьсалын хоёр дахь уран бүтээл болох “Зүрхээр наадагч” бүтээлийн зохиолыг А.Ганчимэг бичиж өөрөө тус бүтээлийн гол дүрийг бүтээснээрэ...
урлаг соёл
Кино зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх "Цонхон дээр суусан ялаа" цомгийн баяраа маргааш тэмдэглэх гэж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Хар сувд” хөлөг дээр 19.00 цагт товлогдсон баярт оролцсоноор та цомогт багтсан дуунуудыг сонсохын зэрэгцээ цомгийг бэлэг болгон авах аж. Харин тоглолтын тасалбар 25 мянган төгрөг г...
урлаг соёл
Нөлөө бүхий улстөрчдийн нэгт зүй тооцогдох У.Хүрэлсүх 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүн, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн албан тушаалаасаа сайн дураараа татгалзаж, эхнэрээ эмчлүүлэхээр харийн орныг зорьж шуугиан тарьсан цаг саяхан. Харин тэрбээр эх орондоо ирээд улстөрчийн хувиар биш урлагийн тайзан дээр гитар бари...
урлаг соёл
-Амьдарч байсан нийгэмдээ ад шоо үзэгдэн , “хог шаар”, “үймээн дэгдээгч”-ээр дуудуулж байсан Цойг ийнхүү дурсч байгаа нь Р.Чойномыг эрхгүй санагдуулдаг. Агуу хүмүүс агуугаараа үлдэх гэж эрт бурхны орныг зорьдог мэт. Бурхнаас өгсөн богино насандаа тэд шатаж амьдарсан байдаг. Харин бид тэднийг зөвхөн дурсахаас өөр гавъяа...
урлаг соёл
“Portal media” студийн хамт олон 90-ээд оны хит дуунуудаар ковер дууны тэмцээн зарлажээ. Тус тэмцээнд оролцогчид гадаад, монгол дуунуудаар оролцох боломжтой бөгөөд бүртгэлийн хугацаа наймдугаар сарын 8-20-ныг  дуустал "Portal Studio" -ийн байранд авах юм байна. Шагналын сан: 1-р байр: 2 сая төгрөгний эрхийн бичиг студи...
урлаг соёл
"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа  "Гурван охин" хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фенүүддээ бэлэг барих гэнэ.  Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт дуучин Д.Болд ажиллажээ. Шинэ цомогтоо зориулж тоглолтоо хийж байгаа тус хамтлаг 29, 30-нд "MRQ.27“ клубт болох юм байна.  Тоглолтонд тус ...
урлаг соёл
Амралтын өдрүүд буюу наймдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд та юу үзэх вэ? "Тэнгэс", "Өргөө" кино театруудад “Эцсийн зогсоол Э цэг”, “Эх орон дуудаж байна”, “Ээжээ надтай гэрлээч” зэрэг Монголын уран сайхан кинонууд гарч байна. Мөн “Галактикийн хамгаалагчид” төсөөллийн адал явдалт, Мэлхий нинжанууд”, “Sex tape”, “ “Lucy”...
урлаг соёл
Монголын хип хоп урлагийн анхдагчдын нэг "Дижитал" хамтлаг есдүгээр сарын 5-нд төрсөн өдрийн баяраа тохиолдуулан тоглолт хийхээр зарлаад байгаа. Монголын хип, хоп хамтлагийн үе үеийн төлөөлөл болсон хамтлаг, дуучид оролцох уг тоглолтын тасалбар 10000 төгрөгийн үнэтэйгээр "UB палас"-ын билетийн касс, МОХ-ны байранд худа...
урлаг соёл
"Хурдлах тусам" цомгоо өлгийдөн аваад удаагүй байгаа  "Гурван охин" хамтлагийнхан цоо шинэ тоглолтоороо сонсогч фенүүддээ бэлэг барьж байна. Тэд "Маркью 27" ресторанд 22.00 цагаас "Хурдлах тусам" цомгийн баярын нээлтээ өчигдөр хийсэн бөгөөд өнөөдөр (08.30) үргэлжлэх аж.  Шинэ цомгийн продюсерээр Төрийн соёрхолт, дуучин...
урлаг соёл
Аравдугаар сарын 6-ны өдөр БНСУ-ын Сөүл хотын өндөр зэрэглэлийн тоглолтууд зохион байгуулдаг KBS телевизийн концертын их танхимд Монгол, Орос, Солонгос гурван улсын хамтарсан "Мьюзикал Попс Концерт" болох гэж байна. Тоглолтонд ОХУ-ын Владивосток хотын хөгжмийн поп оркестр, нэрт дуучид, Монгол улсын Дуурь Бүжгийн Эрдмий...
урлаг соёл
Домогт хөлөг онгоц “Титаник”-ын тухай кино 3D хувилбараар шинэчлэгдээд удаагүй байна. Жэймс Камеруны уг бүтээл өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд 100 сая ам.долларын ашиг олжээ. Ингэснээр шинэчлэгдсэн “Титаник” нийтдээ 200 сая шахам ам.доллар олж байгаа нь энэ юм. Кино урлагийн түүхэнд хоёр тэрбумаас давсан орлого олсон ...
урлаг соёл
Шекспирийн “Макбет” эмгэнэлт жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн киног Тайландад гаргахыг хоригложээ. Тай хэл дээрх “Үхэх ёстой” хэмээх нэртэй тус кинонд хаан, хатныг хөнөөж, хаан сэнтийд залрахыг санаархаж буй шотланд генералын тухай өгүүлдэг байна.  Киног Тайландад гаргахыг хориглосныг найруулагч Инг Канжанаванит инэ...
урлаг соёл
“Төмөр хүн-3”-ийг Хятадуудтай хамтарч хийхээр болсноо “Уолт Дисней” зарлалаа. Роберт Давни, Гвинет Пэлтроу нарын тоглох “Төмөр хүн-3” энэ жилдээ багтан дэлгэцэнд гарах бөгөөд Хятадын “DMG” энтертайнменттай хамтарна. Тэд уг киноны продюсероор хамтран ажиллах юм. Одоогоор киноны ямар хэсгийг Хятадын нутагт авахыг тодорхо...
урлаг соёл
“Суллагдсан Джанго” киноны постерын хэсэг Интернетэд Квентин Тарантиногийн “Суллагдсан Джанго” шинэ киноны зурагт хуудас тавигдлаа. Түүнийг бүтэн хэмжээгээр нь эндээс харж болно. “Чөлөөлөгдсөн Джанго”-г вестерн гэж тодорхойлж байна. Энд эрх чөлөөтэй болсон харь арьст боол эхнэрээ аварч байгаа тухай өгүүлэх бөгөөд гол д...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “The Hunger Games” кино долоо хоногт $2,850,685 ам.долларын ашиг 2. “American Reunion” кино долоо хоногт $1,643,880 ам.долларын ашиг 3. “Titanic 3D” кино долоо хоногт $1,552,003 ам.долларын ашиг 4. “Mirror Mirror” кино долоо хоногт $1,...
урлаг соёл
Богино хэмжээний киногоороо хэдийн үзэгчдийн танил болсон залуу найруулагч Б.Чингүүн ээлжит шинэ киноны ажилдаа оржээ. Гэхдээ энэ удаад найруулагч Б.Чингүүн олон ангит кинонд хүч үзэхээр шийдсэн бололтой. Тэрбээр Сүхбаатар аймгийн 70  жилийн ойг угтаж "Мөнхчулуун" сангийн ивээн тэтгэлгээр "Наран мандах нутаг" хэмээх нэ...
урлаг соёл
Хорвоод мэндэлсэн бяцхан охиноо хүлээж аваад удаагүй байгаа Х-Түц” хамтлагийн жүжигчин Б.Бархүүтэй уулзаж, түүний шинэхэн уран бүтээл, амьдралын тухай ярилцсанаа хүргэе. -Худалч залуу кино үзэгчдийн хүртээл болоод эхэллээ. Шинэхэн уран бүтээлийн сониноор яриагаа эхлэх үү? -“Фокус” фильм болон “Херуб” энтертаймантын хам...
урлаг соёл
“Монгол фильм” групп, Өвөр Монголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл “Аравт” түүхэн уран сайхны кино албан ёсны хоёр шинэ трейлерээ дэлгэлээ. XIII зууны үеийн цэргийн зохион байгуулалтаас хамгийн шилдэг нь болох Чингис хааны бий болгосон аравтын цэргийн зохион байгуулалтын тухай өгүүлэх “Аравт” хэмээх түүхэн уран ...
урлаг соёл
“Волт Дисней”-н шилдгүүдийн нэг “Петер Пэн” хүүхэлдэйн киноны  шинэ анги “Mama Hook Knows Best” ирэх зун дэлгэцнээ гарах гэнэ. Жейк болон түүний төсөөллийн ертөнцийн тухай өгүүлэх шинэ ангид хорон санаат ахмад “Дэгээ”-ийн ээж түүнийг хэрхэн хүмүүжүүлэх гэж оролдож буй тухай гарах гэнэ. ахмад “Дэгээ”-ийн ээжид “X Factor...
урлаг соёл
МҮОНТВ дахин шинэ олон ангит киног үзэгчиддээ хүргэх гэнэ. Тус телевиз нь хоёр ч олон ангит кино гаргахаар зэхэж байгаа бөгөөд хэлмэгдүүлэлтийн саарал он жилүүдээр аялуулах “Улаан эрэг” киноны зураг авалт дуусчээ. Түүхэн сэдэвт анхны олон ангит кино болох “Улаан эрэг”-ийн зохиолыг “Тусгай салаа”, “Хэцүү анги” киноны зо...
урлаг соёл
Монголын үндэсний кино урлагийн академи ээлжит эрдэм шинжилгээний бага хурлаа “Мөнх Тэнгэрийн Хүчин дор 20 жил” сэдвийн дор хуралдуулахаар боллоо. Учир нь, Төрийн Соёрхолт кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл,  Их эзэн Чингис хааны тухай Монголын хамгийн анхны уран сайхны кино болох “Мөнх тэ...
урлаг соёл
Хамгийн сүүлд “Хана” нэртэй аймшгийн кино бүтээл гарснаас хойш хөнгөн инээдэм харуулсан кино Монголын кино театруудаар хэсэгтээ давалгаалсан. Тэгвэл бид энэ удаа танд Монголын хамгийн анхны триллер төрлийн кино нээлтээ хийх гэж буй мэдээллийг хүргэж байна. В.Агарын бичиж, найруулсан “Орлон тоглогч” хэмээх кинонд ихэр з...
урлаг соёл
“Титаник”, “Аватор” кинонуудыг найруулан дэлхийн киноны ертөнцөд шинэ жишиг бөгөөд дээд амжилтуудыг тогтоосон Жэймс Камерун хятадуудтай хамтран кино хийх хүсэлтэй байна. Санаанд нийцсэн хамтрагч хайн тэрбээр Бээжинд тав хоногийн айлчлал хийж байгаа гэнэ. “Аватор шиг кино хийх нь хятадуудад өөрсдөд нь маш өгөөжтэй. Тэдн...
урлаг соёл
“DOZ entertainment”-ийн шинэ бүтээл “Хөх толбот хүмүүс” уран сайхны кино өнгөрсөн оны аравдугаар сард Францын нийслэл Парис хотноо албан ёсны нээлт хийсэн нь гадаадад нээлтээ зарласан Монголын анхны дэлгэцийн бүтээл болсон билээ. Харин эх орондоо Төрийн ордонд нээлтээ хийн үзэгчдийн хүртээл болсон эл бүтээл Монголын  к...
урлаг соёл
Альфред Хичкокын дүрд хувилсан Энтони Хопкинсын анхны фото интернетэд тавигдлаа. Зургийг бүрэн хэмжээгээр нь эндээс харж болно. Хопкинс алдарт найруулагчийн дүрийг “Хичкок” (анхны нэр нь “Альфред Хичкок болон “Психо” бүтээл”) кинонд бүтээж байгаа юм. Киноны ерөнхий найруулагчийн үүргийг өмнө нь “Anvil: рок группын түүх...
урлаг соёл
Байнга шахуу ямар нэг хэрэг тарьж, дуулиан дэгдээж явдаг Линдсэй Лохан Холливудын домогт од Элизабет Тэйлорын дүрд тоглохоор болжээ. “Lifetime”-ийн бүтээл “Лиз, Дик хоёр” кино Тэйлор болон Ричард Бартон хоёрын хайрын түүхийг өгүүлэх бөгөөд ийнхүү гол дүрийг нь Лохан амилуулах нь ээ. Харин Бартонд хэн тоглохыг одоогоор ...
урлаг соёл
“Монгол фильм” групп, Өвөр Монголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл “Аравт” түүхэн уран сайхны кино ны багийнхан өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв. Уг хурлаараа тэд удаан хугацааны турш үзэгчдийг хүлээлгээд байсан бүтээлээ өнөөдөр “Тэнгис” кино театрын дэлгэцнээ 17.00 цагт нээхээр болсон тухайгаа дуулгалаа. Өнгөр...
урлаг соёл
"Бид дөрвийн хайр", "Өдөр өдрийн нар", "Үл таних эмэгтэй" зэрэг кинонд тоглож олонд танигдсан жүжигчин О.Долгортой ярилцлаа. Тэрбээр "Домогт Ану хатан" кинонд тоглож байгаа юм байна. -Сүүлийн үед жүжигчин О.Долгор нэлээд эрэлттэй байгаа юм шиг байна. Ойрдоо жаахан зав муутай л байна уу? -2011 он тасралтгүй уран бүтээл ...
урлаг соёл
“Монгол фильм” групп, Өвөрмонголын “Нүүдэл соёл” компанийн хамтын бүтээл “Аравт” түүхэн уран сайхны кино өчигдөр “Тэнгис” кино театрт нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Гурван жил үргэлжилсэн уг киноны найруулагчаар Д.Золбаяр, У.Шагдарсүрэн нар ажилласан бол киноны хөгжмийг төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Б.Чинба...
урлаг соёл
Өнгөрсөн долоо хоногийн АНУ-ын “Box Office”-ийн шилдэг 10 киног танилцуулж байна. 1. “Think Like a Man” кино долоо хоногт $2,762,627 ам.долларын ашиг 2. “The Lucky One (2012)” кино долоо хоногт $1,448,453 ам.долларын ашиг 3. “The Hunger Games” кино долоо хоногт $1,009,203 ам.долларын ашиг 4. “Chimpanzee” кино долоо хон...
урлаг соёл
Монголын дэлгэцийн олон ангит бүтээл нэгээр нэмэгдэх нь ээ. “Next Job" энтертайнментийн бүтээл "Би хайртай" 30 ангит инээдмийн кино ирэх тавдугаар сарын 1-нээс буюу маргаашнас эхлэн өдөр бүр 20.00 цагаас 25 дугаар суваг телевизээр үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголын нөлөө бүхий баян, үзэсгэлэнтэй, боловсролтой ...
урлаг соёл
Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан  бүтээсэн, VIII Богд Жавзандамба хутагт болон тэр үеийн эх орончдын гавьяат үйлсийн тухай  өгүүлдэг “Богд хаан” түүхэн, уран сайхны кино Монголын кино урлагийн шилдгийн шилдэг кино, уран бүтээлчийг шалгаруулах “Academy Awards-2012” наадамд нэр дэвшин, өрсөлдөхөөр...
урлаг соёл
Монголын үндэсний кино урлагийн академи ээлжит эрдэм шинжилгээний бага хурлаа “Мөнх тэнгэрийн хүчин дор 20 жил” сэдвийн дор өнөөдөр “Чингис” зочид хийх гэж байна. Төрийн Соёрхолт кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл,  Их эзэн Чингис хааны тухай Монголын хамгийн анхны уран сайхны кино болох “...
урлаг соёл
Хонконгийн кино урлагийн холбооноос YouTube-д гомдол гаргалаа. Тус сайтад одоогийн байдлаар Хонконгийн хамгийн сүүлийн үеийнхээс өгсүүлээд хуучны 200 киноны 500 гаруй хууль бус бичлэг тавигдсан байгааг тэд мэдэгдэв. Кино урлагийн холбооноос мэдэгдэж буйгаар YouTube-ийн энэхүү бичлэгүүдээс болж Хонконгийн киноны салбар ...
урлаг соёл
“Hamba film” студи болон “Z Frame” продакшнын хамтын бүтээл “Тнгри” уран сайхны кино тун удахгүй дэлгэцнээ гарна. Уг киног "Орхидос" киноны найруулагчаар ажиллаж байсан "Hamba Film" студийн захирал Б.Ганболд найруулжээ. Эртний хадан дээр сийлэгдэн үлдсэн Түрэгийн үеийн түүхэн үгнээс гаралтай уг бүтээл “Түүхэнд үлдээгүй...
урлаг соёл
Монголын үндэсний кино урлагийн академи ээлжит эрдэм шинжилгээний бага хурлаа “Мөнх тэнгэрийн хүчин дор-20 жил” сэдвийн дор өнгөрөгч пүрэв гаригт “Чингис” зочид буудалд зохион байгуулсан юм. Дээрх сэдвийг сонгосны учир нь Төрийн соёрхолт кино найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл,  их эзэн Чингис ...
урлаг соёл