news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
“A Sound” хамтлаг гэгээн хайрын баярын дурлалт хосууддаа зориулан энэ сарын 14-нд 19.00 цагт “SS” клубт “Forever 247” нэртэй тоглолт хийх гэж байгаа билээ. Тэгвэл тэд өнөөдөр тоглолтынхоо нэгэн том бэлгийн талаар фейсбүүх хуудсаараа дамжуулан дуулгалаа. Тэрхүү гайхалтай бэлэг бол маргаашнаас эхлэн “A Sound” хамтлагийнх...
урлаг соёл
Номын сан, номын дэлгүүр, номын худалдаа эрхлэгчид хамтран “Номын баяр” өдөрлөгийг зохион байгуулж байна. Залуучуудын холбооны санаачилсан энэхүү номын баяр нь хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр Монголын Үндэсний номын сан, Залуучуудын аялал жуулчлалын корпораци хамтран “Үнэт ховор номын музейтэй танилцах аялал”-ыг зох...
урлаг соёл
Хоёрдугаар сар гарав уу, үгүй юу Хайрын баяр, Валентины өдөрт зориулсан тоглолтууд ар араасаа хөвөрч байна. Хосууд хамтдаа үзэх бас нэгэн гоё тоглолтыг санал болгоё. Энэ бол “Дижитал” хамтлагийн “Зүрх рүү” нэртэй тоглолт. Гэгээн хайрын өдөр, хоёрдугаар сарын 14-нд толилуулах энэхүү бие даасан тоглолт “Улаанбаатар палас...
урлаг соёл
“A Sound” хамтлаг энэ сарын 14-нд 19:00 цагаас “SS” клубт “Forever 247” нэртэй тоглолт хийх ажээ. Тэд энэ өдөр фенүүдээсээ “I Pad”, “Samsung Galaxy SIII”-ын эздийг тодруулах гэнэ. Тоглолтын такс 20,000 төгрөг юм байна. Хосуудын баярт зориулсан тоглолтод өөр олон сюрприз хүлээж байгаа бөгөөд 9665-0639 дугаарын утаснаас ...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн Төмөр зам дахь салбараас жил болгон зохион байгуулдаг “Ган үзэг” яруу найргийн наадам энэ сарын 23-нд болох ажээ. Улаанбаатар төмөр замын 65 жилийн ойн нэрэмжит болгон зохион байгуулж буй энэ удаагийн наадмыг Улаанбаатар төмөр замын захиргаа, Монголын зохиолчдын эвлэл хамтран нээлттэй хэлбэ...
урлаг соёл
Адуугаар баян, айраг, найргаар баян, ажилч шаавай хөдөлмөрч хүмүүсээр баян нутгийнхаа хойморт байдал зохис ханхайнам, Тогоо хайрхан. Их хайрхныхаа өвөр бэлийн овоон дээр эмээлийг нь авч бодлын морио амраая. Яг одоо үүр шаргалтан цайж байна. Шаргалтан цайж буй үүрийн гэгээ таширлан сүндэрлэх Хөх овооны урдуур, тээр зүүн...
урлаг соёл
Зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн долдугаар сарын 25-нд 976 галерейд нээлтээ хийсэн бөгөөд ирэх наймдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжлэх аж. Гурав дахь бие даасан үзэсгэлэнгээ гаргаж буй зураач Ж.Болортүвшиний энэхүү үзэсгэлэнд 25 бүтээл нь дэлгэгдсэн байна. Тэрбээр “Өдрийн тэмдэглэл I”-ийг 2007...
урлаг соёл
Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа “Миний аав сайхан” хүндэтгэлийн тоглолт энэ жил уламжлал ёсоороо хоёрдугаар сарын 3-нд МҮЭСТӨ-нд 14:00 цагаас ганцхан удаа зохиогдох гэж байна. Энэхүү тоглолтыг “Миний сайхан аав” дурсамжит номонд орсон аавуудад хүндэтгэл үзүүлэх мөн аавуудаа баярлуулах, нэрийг нь дуурсгах зо...
урлаг соёл
Монгол Улсын Төрийн соёрхолт яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын тов зарлагджээ. Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор зохиогддог тус наадам анх 1993 онд зохиогдож байсан бөгөөд энэ жил найм дахь жилдээ зохиогдох гэж б...
урлаг соёл
Зураач Ж.Болортүвшингийн “Өдрийн тэмдэглэл III” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Зураач гурав дахь бие даасан үзэсгэлэндээ 25 бүтээлээ толилуулсан байв. Тэрээр өмнө нь “Өдрийн тэмдэглэл I”, “Өдрийн тэмдэглэл II”-оо үзэгчдэдээ хүргэж байсан төдийгүй дотоод, гадаадын 23 хамтарсан үзэсгэлэнд оролцсоны дотор 2012 оны Шанхайн IX О...
урлаг соёл
Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Монгол поп-2” цомгийнхоо хэвлэлийн бага хурлыг энэ сарын 04-ний даваа гаригийн 12.00 цагт “Blue sky” цамхагийн III давхарт байрлах "Сrystal hall"-д хийхээр болжээ. Хүрэлцэн ирсэн үнэнч шүтэн бишрэгчдэдээ болон хэвлэл мэдээллийнхэнд зориулан “Монгол поп-2” ханын хуанлийн зурагнуудаас бүтсэ...
урлаг соёл
“Blue moon” арт галерейд өнөөдөр Гандантэгчинлэн хийдээс анх удаа “Монголын сүм хийдүүд XX зууны эхэнд” нэртэйгээр эртний сүм хийдүүд ямар дүр төрхтэйгөөр гэрэл зурагт мөнхрөн үлдсэнийг нийтэд дэлгэн харуулах үзэсгэлэнгийн нээлт боллоо. Уг үзэсгэлэнд 1937 онд коммунист дэглэмийн үед хатуу харгис бодлогоор устсан сүм хи...
урлаг соёл
Булсара “Empty world” цомогтоо багтсан “Тэнгэрт нэг удаа”, “Наддаа чи” дуунуудынхаа клипийг “Unplugged” хувилбараар бичүүлэн клипжүүлжээ. Удтал фенүүдээ хүлээлгэсэн тэрээр тун удахгүй буюу ирэх хоёрдугаар сарын 8-нд “Black Box” театрт 10 жилийн ойдоо зориулсан “Unplugged” тоглолтоо хийх гэж байгаа билээ. Тэд энэхүү гай...
урлаг соёл
“Харанга”-ын ЛХАГВАСҮРЭН-Д Уул уулын оргил Элгэн дор минь Ус усны мандал Элгэн дор минь Зөрөг зөргөөр харгуй Элгэн дор минь Сүрэг сүргээр адуу Элгэн дор минь Зандан хүрэн толгод Элгэн дор минь Загийн шугуйт говь Элгэн дор минь Цуурай зулрах халил Элгэн дор минь Цуутай дорнын тал Элгэн дор минь Дагшин ариун газар Элгэн ...
урлаг соёл
Өмнөд Солонгосын шилдэг boyband “Big Bang” Сөүл хотын Олимпийн цэнгэлдэхэд өнгөрөгч амралтын өдрүүдэд “Big Bang Alive Galaxy Tour” нэртэй дэлхийг тойрох аялан тоглолтынхоо хаалтыг хийсэн байна. “Big Bang” аялан тоглолтоо Ази тивээс эхлүүлж, бараг бүтэн жилийн дараа төрөлх Сөүл хотдоо хаалтын тоглолтоо хийжээ. 2012 оны ...
урлаг соёл
Яруу найрагч С.Оюунтөгс “Цаг хугацаагаар наадагч” нэртэй өгүүллэг, туужийн шинэ номоо уншигч олондоо өргөн барилаа. Энэ нь түүний тав дахь ном бөгөөд өмнө нь тэрбээр “Хаа байсан алс”, “Толинд туссан өчигдөр”, “Намрыг хүлээхүй”, “Бүгээн чулуу” зэрэг шүлэг, өгүүллэгийн ном туурвиж, уншигчдад хэдийнээ танил болсон юм. 13 ...
урлаг соёл
Төрийн соёрхолт дуучин Д.Болд “Монгол поп 2” цомгоо худалдаанд гаргаад удаагүй байгаа билээ. Өчигдөрхөн уг цомгоо “Apple” компанийн “iTunes” цахим дэлгүүрт байршлан худалдаалж эхэлсэн тэрээр ирэх хоёрдугаар сарын 4-нд хэвлэлийн бага хурал хийхээр товоо зарлалаа. Уг хурлын үеэр дуучин Д.Болд ухаалаг гар утас, төхөөрөмжи...
урлаг соёл
Уран зураг, дуу хөгжмийг гарал угсаа, яс үндэс, шашин шүтлэг харгалзахгүй ямар ч хүнд үггүйгээр хүрдэг урлаг хэмээдэг. Ингэж бичихийн учир нь саяхан “Max Mall” худалдааны төвийн тавдугаар давхарт байрлах “976” арт галерейд “Төгс зохицол- Уламжлал ба орчин үе” үзэсгэлэн нээлтээ хийсэн юм. Энэ үзэсгэлэн нэрнээсээ л хүмүү...
урлаг соёл
Зууны манлай, эстрадын дуучин, поп хатагтай Б.Сарантуяа өнөөдөр “Чин Ван Ханддоржийн өргөө”-нд сэтгүүлчдийг урьж, мэдээлэл хийлээ. Ойрд сэтгүүлчидтэй нүүр тулж уулзаагүй поп хатагтай бүтэн жил хийсэн ажил, бүтээл туурвилаасаа хуучлав. Миний ээж сайхан ижий Мяндас зөөлөн уян ижий хэмээх монгол хүн бүрийн хайрлан аялдаг ...
урлаг соёл
Төрийн шагналт яруу найрагч Очирбатын Дашбалбарын нэрэмжит яруу найргийн “Эх орон, Оюун санаа, Яруу найраг” наадам энэ жил түүний төрсөн нутаг болох Сүхбаатар аймагт зохион байгуулагдахаар болсон билээ. Дөрөвдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд болох тус наадмын хоёрдугаар шатанд дараах нэр бүхий яруу найрагчид тунан үлдсэн ...
урлаг соёл
Энэ удаагийн дугаарын зочноор ардын урлагийг сурталчлах, хөгжүүлэх, өвлүүлэхийн төлөө сэтгэл, зүрхээ зориулж яваа залуу уран бүтээлчдийн нэг Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын дуучин, Соёлын тэргүүний ажилтан Ц.Түмэнжаргалыг урилаа. -Уртын дуучдыг хөдөө төрж өссөн нь сайхан хоолойтой, хотод дөрвөн хананы дунд өссөн ...
урлаг соёл
Жеймс Энсор, ""The Despair of Pierrot"", 1892 он. Брюсселийн Ван Бюрений музейгээс мягмар гаригт шилжих шөнө үл таних этгээдүүд 1,5 сая еврогоор үнэлэгдэх дүрслэх урлагийн бүтээлүүдийг хулгайлжээ. Голландын зураач Кес ван Донгений "Сэтгэгч эмэгтэй" хэмээх ганц зураг нь л 1,25 сая еврогийн үнэ хүрэх гэнэ. Энэ талаар Бел...
урлаг соёл
“A sound” хамтлагийн гэгээн хайрын өдөр дурлалт хосуудад зориулан “Forever 247” тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолт ирэх сарын 14-нд “SS club”-т 20.00 цагт болно. Мэдээж энэ үдэш зөвхөн хайр, дурлалын тухай хит дуунууд эгшиглэх юм. “A sound” хамтлагийн фенүүд хэдийнэ тэсэн ядан хүлээдэг болсон “Forever 247” тоглолт и...
урлаг соёл
Колумбын бичгийн их хүн, Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн “Цайлган Эрендира болон сэтгэлгүй эмээгийнх нь итгэмээргүй бөгөөд гунигтай түүх” бэсрэг роман эх хэлнээсээ (испани) хөрвүүлэгдэж уншигчдын гарт хүрч байна. Орчуулагч Б.Нямдорж суут зохиолчийн бүтээлийг эх хэлнээс нь монгол руу буулгажээ. Тэрээр хоёр жи...
урлаг соёл
Голландын агуу зураач Рембрандт Ван Рейний Их Британид хадгалагдаж буй алдарт бүтээлийг тус улсаас гаргахыг хориглосон байна. Учир нь хосгүй үнэтэй уг бүтээлийг тус улсаас гаргаж, 16.5 сая фунт стирлингээр худалдах гэж байсныг тогтоожээ. Агуу зураачийн 1628 онд туурвисан “Инээж буй эр”-ийн хөрөг өнгөрсөн тавдугаар сард...
урлаг соёл
Хошин урлагийн “Х-Түц” продакшныхан үзэгчдэдээ шилдгийн шилдэг үзүүлбэрүүдээ түүвэрлэн үдэш бүр хүргэж байгаа билээ. Тэдний "Шилдгийн шилдэг" тоглолт энэ сарын 4-ээс эхлэн өдөр бүр 19.00 цагт тоглож эхэлсэн ч үзэгчдийн цуваа тасрахгүй байгаа юм. Тиймээс "Х-Түц" продакшнийнхан үзэгчдийн хүсэлтээр Соёлын төв өргөөнд ирэх...
урлаг соёл
Монгол Улсын Боловсролын Их сургуулийн Оюутны холбоо, тус сургуулийн Монгол судлалын сургуулиас зохион байгуулдаг “Уянгын тойром-2014” яруу найргийн наадам өнөөдөр 15.00 цагт тус сургууль дээр болно. Улаанбаатарт байгаа их, дээд сургуулийн оюутан залуусын дунд зохиогддог энэ наадам жил бүр уламжлал болгон зохиогддог аж...
урлаг соёл
Нүүдэлчин Монголчуудын амьдралын хэв маягийг гадаадын жуулчдад харуулах зорилготой нэгэн үзэсгэлэн “Хүй долоон худаг”-т нээгдлээ. Монголын аялал жуулчлалын салбарт шинэлэг үзүүлбэрийг бий болгож буй “Эртний нүүдэлчдийн амьд үзэсгэлэн” нь тал нутагт монгол айл 5 хошуу малынхаа ашиг шимээр хэрхэн амьдарч байгааг нүдээр х...
урлаг соёл
Роттердамын Kunsthal музейгээс зургууд хулгайлсан хэрэгт сэжиглэгдсэн хүмүүсийн нэгийн эх нь хүүгийнхээ хулгайлсан зургуудыг зуухандаа шатаасан гэж ярьжээ. Румыны хууль хяналтынхны мэдээнд үндэслэн энэ талаар Associated Press долдугаар сарын 16-нд мэдээлэв. Анри Матиссийн зураг өлгөөтэй байсан хана. Фото: Robin Utrecht...
урлаг соёл
1990-ээд оны үеийн шилдэг boyband “Backstreet Boys” 20 жилийн ойд зориулж, дэлхийг тойрон аялан тоглохоор болжээ. Ирэх дөрөвдүгээр сард 20 нас хүрэх тус хамтлагийнхан ойдоо зориулж, анхны бүрэн бүтэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж, дэлхийн өнцөг булан бүр дэх фенүүдтэйгээ уулзахаар болсон байна. Тэд аялан тоглолтоо ирэх тавду...
урлаг соёл
Зохиолч Түмэнбаярын Бум-Эрдэнэ хүүрнэл зохиолын ээлжит түүвэр туужийн номоо хэвлүүлжээ. Зохиолчийн энэхүү түүвэрт хувь хүний мөн чанар, ажбайдлынзураглал, урансэтгэмж, өвөрмөц шийдэл бүхий сэдвийн хувьд өргөн хүрээтэй шинэлэг бүтээлүүд орсон байна. “Үр харам” хэмээх нэртэй уг түүвэр нь "Улаан цохиотын цуурай", "Үр хара...
урлаг соёл
“Ice Top” хамтлаг ирэх хоёрдугаар сарын 12-нд “UB Palace”-ын концертын их танхимд 19.00 цагт “Нөхөрлөл мандтугай” бие даасан тоглолтоо хийх гэж байна. Монголын хип, хоп хамтлагуудын анхдагчдын нэг “Ice Top” хамтлаг энэ жил 16 нас хүрч байгаа юм. Тиймээс эрийн цээнд хүрснээ зарлан тэд анх байгуулагдсан бүрэлдэхүүнээсээ ...
урлаг соёл
Хүмүүний сэтгэл хэмээгч аугаа зүйл ажээ. Ийнхүү дуу алдсан нь МЗЭ-ийн гишүүн “Алтан өд” шагналт яруу найрагч Ганболдын Баярын “Тэнгэрийн сүм-Эх орон” тоглолтыг үзсэнтэй холбоотой. Өнгөрсөн сарын 31-нд болсон тус тоглолтыг түүний уран бүтээлийн найзууд болох Монголын залуу зохиолчдын нэгдэл, “Яруу сэтгэгч” ТББ-ын хамт о...
урлаг соёл
СУИС, Монголын урлагийн зөвлөл, БНСУ-ын Соёлын стратегийн зөвлөх компани “МЕТАА” ХХК хамтран Монголын нүүдэлчний соёл урлагийг гадаад, дотоодод сурталчилах, наадмын соёлын үйлчилгээ, соёл урлагийн арга хэмжээний хүрээг өргөтгөх зорилгоор “Сэрсэн тал” соёлын наадмыг энэ сарын 11, 12-нд Хүй долоон худагт зохион байгуулах...
урлаг соёл
Ч.Батзаяаг үс зүсэндээ онцгой анхаарал хандуулдаг бүсгүйчүүд бол маш сайн мэднэ. Угаасаа онцгой үсчид онцгой л анхаарал татдаг юм хойно. Ч.Батзаяагийн хувьд маш хурдан хугацаанд “сэтгэж” гайхамшигтай засалт хийдгээрээ онцгой гэдэг юм билээ. Өнгөрсөн шинэ жилийн баярын өдрүүдэд ч түүний “хурдан гар” олон хүнийг үдэшлэгэ...
урлаг соёл
Зорьж ирээд, зориуд бэлэглэн өгсөн номыг заавал уншиж байж цааш тавьдаг зуршилтэй гэх үү дээ. Номыг ядаж нүднийхээ булангаар хяламхийдэггүй амьтаст номоо өгснөөс зүгээр хаячихсан нь илүү. Тэд оюун ухаантай боловч амьтнаас ялгагдахгүй тул зориуд ингэж бичиж байгаа юм. Миний номуудын дотор Цээнзэнгийн Галбадрахын “Бадра...
урлаг соёл
Уран зургийн галерейд энэ сарын 9-нд Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан “Монголын сайхан орон” сэдэвт уран зураг болон гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерей нь Соёл, спор...
урлаг соёл
“Blue mon” цамхагт байрлах “Blue moon” арт галерейд өнөөдөр 20.00 цагт хувцас загварын шоу болох гэж байна. Залуу дизайнер Э.Алтанзул, Ж.Мандах нарын хамтарсан “Salire Tulipana” загварын шоу энэ үдшийн зочдыг баясгах нь ээ. Тэд БНСУ-д дизайнер мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд анх удаа эх орондоо өөрсдийн зохион бүтээ...
урлаг соёл
Тун удахгүй гэгээн хайрын баяр буюу Валентины баяр айсуй. Жил ирэх тутам өргөн дэлгэр тэмдэглэдэг болоод буй Валентины баярын тоглолтууд хэдийнэ товоо зарлаад эхэллээ. Өнгөрсөн онд удтал хүлээлгэсэн анхны бие даасан “Picnic” цомгоо өлгийдөн авсан дуучин Г.Тэнүүн “Romantic night” амьд, ковер тоглолтоо гэгээн хайрын өдөр...
урлаг соёл
Энэ сарын 5-нд буюу маргааш 15:00 цагаас "Зуун яруу найрагч зуун хайрын шүлэг" яруу найргийн номын баяр "Интерном" номын их дэлгүүрт болох юм. Энэхүү номыг Монголын Залуу зохиолчдын нэгдлээс эмхлэн гаргасан бөгөөд тус нэгдлээс өмнө нь зуун яруу найрагчийн хайрын шүлгийн цэнгүүнийг өнгөрсөн зун зохион байгуулж байсан би...
урлаг соёл
Монголын цирк болон хошин урлагийн нэрт төлөөлөгч Т.Латиф агсны уран бүтээлийг мөнхжүүлэх зорилготой “Латиф” санг түүний хүү дуучин Л.Байзада жүжигчин Л.Нурбулан нар байгуулсан билээ. Сангийн нэг жилийн ой энэ онд тохиож буй бөгөөд энэ сарын 25-нд Монголын хүүхдийн ордонд хандивын тоглолт зохион байгуулах гэж байна. То...
урлаг соёл
Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд “Өргөөг зорьсон англи дэслэгч-100 жилийн тэртээ” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулах юм байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг маргааш 10.00 цагт Соёл, спорт аялал жуулчлалын яаманд өгөх бөгөөд хуралд яамны албаныхан болон музейн удирдлагууд оролцох ажээ. Тулгар төр...
урлаг соёл
“Булсара” хамтлаг 10 нас хүрчээ. Нэг мэдсэн чинь 10 жил өнгөрсөн байна. “Булсара, Булсара... Сүүлийн үед таг чимээгүй алга болчихсон тэднийг үгүйлж байснаа дараах мэдээллийг хараад анзаарлаа. “Булсара”-гийн фэнүүд байна уу. Та бүхэнд баяртай мэдээ дуулгая. “Булсара” ирэх хоёрдугаар сарын 8-нд хамтлагийнхаа 10 жилийн ой...
урлаг соёл
Монгол Улсын Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбар агсны мэндэлсний 57 жилийн ойг тохиолдуулан түүний нэрэмжит “Эх орон-Оюун санаа-Яруу найраг” наадмыг Сүхбаатар аймагт зохион байгуулахаар болжээ. Дөрөвдүгээр сарын 19-20-нд тус аймгийн “Жаахан шарга” театрт болох тус наадмын шүлгийг дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл Ee...
урлаг соёл
Уран бүтээлч Б.Баатарзориг, Б.Номин, Б.Хишигсүрэн, Д.Отгонсүрэн нарын хамтарсан “Төгс зохицол- Уламжлал ба орчин үе” үзэсгэлэнгийн нээлт маргааш энэ сарын 4-нд “976” арт галерейд болно. Үзэсгэлэнгийн нээлтэд “Түмэн Эх” чуулгынхан тэнд тавигдсан бүтээл бүрийн өнгө аяс, сэдэвт тааруулж орчин үеийн болоод уламжлалт хэмнэл...
урлаг соёл
Монгол Улсын Морин хуурын чуулгын уран бүтээлчид 2013 оны анхны тоглолтоо хийх гэж байна. Тэд ирэх хоёрдугаар сарын 6,7 нд Улсын филармонид болох юм. Морин хуурын чуулгын энэ удаагийн тоглолт нэр “Гайхамшигт ардын дуу, хөгжим”. Морин хуурын чуулга Монголын үндэстэн ястны ардын дууны арвин их өв санг судлан, сурвалжилж...
урлаг соёл
“Rokiy bay” үнэхээр цаг агаарын гэнэтийн өөрчлөлт байлаа. Магадгүй сонсох нас тогтоож өгмөөр түүний дуунууд жинхэнэ утгаар бусдынхаас огт өөр байдаг байв. Уран сайхны хэтрүүлэг, егөөдөл, үгний цаадах үгийг нь олж хараагүй нэгэнд түүний дуу бол зүгээр л солиорол. Байж болох хязгаар түүнд огт хамаагүй. Түүний дуу үзэл бо...
урлаг соёл
Азийн загварын ертөнцийн томоохон наадмуудын нэг “Miss Asia Pageant 2012” Хонгконгод энэ сарын 21-нд болжээ. Наадмын сүүлийн шатанд тунаж үлдсэн оролцогчдын дунд Хятад, Өмнөд Солонгос, Сингапур тэргүүтэй Азийн улс орнуудын 18 гоо бүсгүй шалгарсан байна. Ингээд тэмцээний ялагчийн титмийг Хонгконгийн мисс Эми Чен гардсан...
урлаг соёл
МЗЭ-ийн гишүүн, "Алтан өд" шагналт яруу найрагч Г.Баярын "Тэнгэрийн сүм-Эх орон" тайлан тоглолт энэ сарын 31-нд буюу маргааш "UB palace"-ийн концертийн их танхимд 19.00 цагаас болох билээ. Одоогоор түүний эл тоглолтод МУАЖ Д.Самбуу, Ардын уран зохиолч П.Бадарч, МУГЖ Н.Төмөрхуяг, Г.Батбаяр, Ч.Бат-Эрдэнэ, болон “Болор цо...
урлаг соёл
Тулгар төр байгуулагдсаны 2222 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 807 жил, Ардын Хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд зориулан Монгол орны үзэсгэлэнт байгаль түүний дахин давтагдашгүй дүр төрхийг сонин содон өнцгөөс фото зургийн хальснаа буулгасан агшин, мөн өнгө будгийн хослолоор байгалийн сайхныг урлагийн гайхамшигт ...
урлаг соёл
Дэлхийг тойрон аялах “Born This Way Ball” тоглолтоо үргэлжлүүлж, Европ тивээр аялж яваа дуучин бүсгүй цаашид жазз стилиэр дуулахаар шийдсэн эрс зоримог шийдвэрээ фенүүддээ дуулгажээ. Тоглолтын үеэр зарласан түүний шийдвэр цаанаа бас их учиртай гэнэ. Дуучин бүсгүй “You and I” дууныхаа жазз хувилбарыг бичүүлсэн нь түүний...
урлаг соёл
Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг бийрийн үзүүрээр өнгө ялган урласан нэгэн үзэсгэлэн өнгөрсөн долоо хоногт “Blue Moon” арт галерейд нээлтээ хийсэн юм. Энэ бол зураач Б.Түвшингийн “Эрхэмсэг” нэртэй бие даасан үзэсгэлэн юм. Тэрээр 2000 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг дүүргэжээ. Уг үзэсгэлэн нь түүний тав дахь бие даасан ...
урлаг соёл
Монголын үе үеийн эмэгтэй зохиолчдын яруу найраг, хүүрнэл зохиол, жүжиг, мюзикл, дурсамжийн ном нь бүсгүй хүний баяр жаргал, амьдралын зовлон гуниг аль алиныг нь ухааны цар, бодол бясалгал, сэрэл мэдрэмжээрээ туурвин бүтээж ард түмэндээ Монголын зохиолчдын түүхт 85 жилийн ойг тохиолдуулан барьж байгаа сэтгэлийн бэлэг а...
урлаг соёл
Монголын ү ндэсний кино урлагийн академиас эрхлэн гаргасан “Монгол кино” номын нээлт ө н өө д ө р /03.29/ “Интерном” номын дэлг үү рт боллоо. Нээлтэд кино урлагийн нэрт з ү тгэлтн үү д, академийн тэрг үү лэгчид болох Ардын ж ү жигчин, кино найруулагч, Г.Жигжидс ү рэн, Урлагийн гавъ яат з ү тгэлтэн, кино найруулагч Х.Да...
урлаг соёл
“Цонхон дээр суусан ялаа” хэмээх нэгэн өвөрмөц нэртэй төсөл хэрэгжиж эхэллээ. Уг төслийг зохиолч, сэтгүүлч Д.Төрмөнх, “А Sound” хамтлагийн дуучин Ц.Тэмүүлэн, залуу хөгжимчид, Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт, АНУ-ын “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг нар санаачлан хэрэгжүүлж бай...
урлаг соёл
Монголын рок, поп урлагт хамгийн ирээдүйтэй, урт удаан настай, бодитой, шилдэг хамтлагийг бий болгох зорилготой "Камертон 2" төсөл өнгөрсөн онд эхэлсэн. Уг шоунд нийт 760 залуу бүртгүүлсэнээс өнөөдөр болох эцсийн шатанд шилдэг 16 оролцогч үлдээд байна. Тэд эцсийн шатанд “Камертон” хамтлагийн дөрвөн гишүүний удирдлаган ...
урлаг соёл
МЗЭ-ийн гишүүн, “Алтан өд”-ийн шагналт яруу найрагч Г.Баяр энэ сарын 31-нд “Тэнгэрийн сүм-Эх орон” тайлан тоглолтоо хийх гэж байна. Ганболдын Баяр нь 1982 онд Архангай аймгийн Тариат суманд төрсөн бөгөөд 2004 оноос уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм. Тэрээр дунд сургуулийн гуравдугаар ангид байхдаа өвчний улмаас булчин...
урлаг соёл
Монголын уран зургийн галерейд өнөөдөр 16.00 цагт ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи дизайны сургуулийн уран бүтээлч багш нар болон Хойд Солонгосын Кенхи их сургуулийн дизайн урлагийн сургуультай хамтарсан уран бүтээлч багш нарын үзэсгэлэн нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнд Монгол, Солонгосын 36 уран бүтээлчийн олон арг...
урлаг соёл
Киви хамтлагийн анхдагч гишүүний нэг, “B продакшн”-ы дуучин байсан гэдгээр нь сайн мэдэх Э.Энхзолын бие даасан “No ordinary love” “амьд ”тоглолт өнөөдөр 19.00 цагт “Iloft function house”-д болох гэж байна. Энэ үеэр хэний ч сонорт хүрч амжаагүй байгаа өөрийн шинэ уран бүтээлээ дуулахаас гадна Sade, Whitney Houston, Dian...
урлаг соёл
Монголын шоу нэвтрүүлгийн ертөнцөд урд хожид байгаагүй өндөр шагналын санг зарлаж, залууст хүсэл мөрөөдлөө бодит биелэл болгох маш том гайхалтай боломжийг олгосон “Камертон 2” шоуны ялагчид тун удахгүй тодрох нь ээ. Таван үе шатын турш оролцогчдын дуулах ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, хөдөлмөрч дайчин зан, дуун дээрээ а...
урлаг соёл
Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, Алдарт гавъяат уран зохиолч Сономбалжирын Буяннэмэхийн нэрэмжит “Буяннэмэхийн таван хором” яруу найргийн наадам өнөөдөр боллоо. Наадмыг түүний нэрэмжит “Буяннэмэх номын өргөө”-ний хамт олон санаачлан Монголын залуу зохиолчдын нэгдэлтэй хамтран зохион байгуулсан юм....
урлаг соёл
“Контемпорари” буюу орчин үеийн төрөл гэгдэх уран зургуудаас бүтсэн өвөрмөц нэртэй үзэсгэлэн Мэдээллийн технологийн үндэсний паркийн хойно байрлах “Blue moon” галерейд гарч байна. Энэ бол “Хөх нар” төвийн уран бүтээлч Г.Мөнхболорын 14 бүтээлээ дэлгэх “Өдрийн тэмдэглэл ба мах” үзэсгэлэн юм. Тэрбээр урьд нь Швед улсад зу...
урлаг соёл
“Virtuoso-2012” гарамгай уран бүтээлчдийн гала тоглолтыг 11 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тоглолт энэ сарын 19-нд 15:00 цагаас Соёлын Төв Өргөөнд болох ажээ. “Virtuoso-2012” тоглолтод 2012 онд уран бүтээлийн өндөр амжилт гаргаж, ур чадвараа гайхуулсан мэргэжлийн уран бүтээлчид оролцох юм байна. Тухайлбал, Арды...
урлаг соёл
Монголын нэрт уран зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит “Буяннэмэхийн таван хором” яруу найргийн наадам өнөөдөр болох гэж байна. Нэрт уран зохиолчийн нэрэмжит номын өргөөнд 13:30 цагаас болох тус наадмыг түүний нэрэмжит “Төгөлдөр Буяннэмэх” ТББ болон Монголын залуу зохиолчдын нэгдэл хамтран зохион байгуулж байгаа ажээ. Тус ...
урлаг соёл
В асилий Кандинскийн “Эскиз к импровизации №3” нэртэй уран зураг Christie"s дуудлага худалдаан дээр 21 сая ам.доллараар буюу 13,5 сая фунтаар өчигдөр /06.18/ зарагдсан байна. Тус зургийг арилжаагаар дуудах эхний үнэ нь 12-16 сая фунт стерлинг гэгдэж байсан байна. Энэхүү бүтээлийг 1909 онд зурсан бөгөөд түүн дээр аварг...
урлаг соёл
A Sound хамтлагийнхан фенүүддээ зориулж нэгэн шинэ уран бүтээлээр бэлэг бариад байгаа. Тус хамтлагийн шинэ уран бүтээлийн нэр нь " We own the Night". Тэдний энэхүү уран бүтээл хэр болсныг та сонсоод үзээрэй. Э.ТЭКҮ
урлаг соёл
БНХАУ-ын Харбин хотноо өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-нд “Мөсөн хотхон” сүндэрлэсэн юм. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн уран гартнуудын бүтээлээр сүндэрлэсэн тус фестивалиас Монголын сийлбэрчдийн баг “Жиргээ” буюу “Tweet” бүтээлээрээ гуравдугаар байрыг эзлэжээ. Харбин хотноо 600 метр квадрат талбайд байгуулсан энэ ...
урлаг соёл
Киви хамтлагийн анхдагч гишүүний нэг, “B продакшн”-ы дуучин байсан гэдгээр нь сайн мэдэх Э.Энхзол өөрийн бие даасан “No ordinary love” “амьд” тоглолтоо нэгдүгээр сарын 19-ний 19.00 цагт “Iloft function house”-д хийхээр болжээ. Энэ үеэр хэний ч сонорт хүрч амжаагүй байгаа өөрийн шинэ уран бүтээлээ дуулахаас гадна Sade, ...
урлаг соёл
Нэрт найруулагч, жүжигчин Г.Доржсамбуу агсны нэрэмжит “Арслан” цомын эздийг шалгаруулах ёслол өнгөрсөн бямба гаригт /III.22/ УДЭТ-ын тайзнаа боллоо. Уг шагналыг түүний гэр бүлийнхэн анх санаачилсан бөгөөд тайзны урлагийн шилдгүүдийг тодруулж, олгодог уламжлалтай. Энэ удаагийн шагналын эздийг гуравдугаар сарын 22-нд бую...
урлаг соёл
“Blue moon” арт галерейн хамт олноос ирэх долдугаар сарын 15-30-нд орон нутгаар аялж, уран бүтээл туурвих гэж байна. Зураачдаас бүрдсэн уран бүтээлчид Улаанбаатараас гарч Төв, Өвөрхангай, Говь-Алтай, Баянхонгор аймгийн байгалийн үзэсгэлэнт газруудаар аялах юм. Мөн тус галерей Хятадын Өвөрмонголын дурсгалт газруудад зоч...
урлаг соёл
БНСУ-д амьдарч байгаа Н.Идэрмөнх монгол залуу тус улсын “КBS” телевизээс жил болгон зохион байгуулдаг “Дууны гайхамшгийг орон даяар” уралдаанд оролцож гуравдугаар байр эзэлжээ. Мөн тэрээр “Migrants art center” нэртэй гадаад иргэдийн урлаг, соёлын байгууллагад ажилладаг бөгөөд БНСУ дахь элэг нэгт уран бүтээлчдийнхээ хам...
урлаг соёл
Америкийн супер баатруудын тухай комик цувралуудын эхлэлийг тавьсан Супермэний тухай өгүүлэх “Action Comics Number 1” комикийн эртний хэвлэлт дуудлага худалдаагаар 175 мянган ам.долларын үнэ хүрсэн байна. Номын эзэн Дэвид Гонзалезийн мэдээлснээр тэрээр Миннесота дахь гэрээ сэргээн засварлаж байхдаа 70 гаруй жил нүднээс...
урлаг соёл
Соёлын тэргүүний ажилтан, хөгжмийн зохиолч Б.Пүрэвсүрэн шинэ оны тоглолтын салхийг хагалан “Ирж яваа цаг сайхан” бие даасан гурав дахь тоглолтоо хийхээр товоо зарлалаа. Энэ сарын 18-д Монгол бөхийн өргөөнд 19.00 цагт эхлэх түүний тоглолтод нийтийн дууны уран бүтээлчид хуран чуулах нь ээ. “Ирж яваа цаг сайхан” тоглолтод...
урлаг соёл
Дэлхийн авьяаслаг, эрч хүчтэй, залуу уран бүтээлчдийг дэмжих, бусад орны уран бүтээлчидтэй өрсөлдөх, туршлага солилцох хязгааргүй боломжийг нээж өгдөг "Tiger translate-2013" наадам өчигдөр нээлтээ хийлээ. "М-Си-Эс азиа пасифик брюэри" ХХК-ийн Tiger брэндээс "Tiger translate-2013" наадмыг энэ сарын 12-ноос ирэх долдугаа...
урлаг соёл
Гурван метр орчим өндрөөс 45 сая төгрөг унаж, тавцан дээр таван сая төгрөг үлдлээ. Энэ бол "50 саяын уналт" шоу нэвтрүүлгийн шинэ дугаарын үр дүн юм. Оролцогчдоос мэдлэг, аз, тактик шаарддаг тус шоу нэвтрүүлгийн найман асуултад зөв хариулж, таван сая төгрөг хожиж чадсан оролцогчид бол “Багануур” ХК-ийн менежер Г.Даваас...
урлаг соёл
“Circus Mongolia Khadgaa” циркийн жүжигчид циркийн урлагийн анхдагч Франц улсыг зорьж, олон улсын циркчдийн хамт гала тоглолтод оролцож байна. Францын Toulouse хотын зохион байгуулдаг олон улсын циркчдийн гала тоглолт энэ жил 67 дахь удаагаа болж байгаа юм. Уг тоглолтод дэлхийн 14 орны уран бүтээлчид сор болсон шиллдэг...
урлаг соёл
Монгол-Францын төв, “Гёте” институт болон “Урлагийн орон зай” төв хамтран стрийт арт буюу гудамжны урлагийн олон улсын наадмыг энэ сарын 10-15-ны хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна. “Татум” нэртэй уг наадмын хүрээнд Франц, Германы уран бүтээлчид урилгаар ирж, графит урлаг, “Sticker art”...
урлаг соёл
Их Британид 2012 онд хамгийн их борлуулалттай байсан цомгийн жагсаалтыг Шотландын дуучин Эмели Сандегийн “Our Version of Events” цомог тэргүүлсэн бол нэрт дуучин Аделийн “21” цомог удаах байрт оржээ. Харин жагсаалтын гуравдугаарт Английн залуу дуучин Эд Шираны “+” цомог бичигдсэн байна. Дөрөвдүгээрт Лана Дель Рейгийн “...
урлаг соёл
Их Британийн “Girls Aloud” энэ жил арван нас хүрч байгаа билээ. Арван жилийн ойгоороо дахин нэгдэж уран бүтээлээ фэнүүддээ хүргэх болсон тэд өчигдөр Зул сарын баярт зориулсан “Top Of The Pops” тоглолтод оролцжээ. Энэ үеэр хамтлагийнхан “Cause You Love Me” нэртэй шинэ дуугаа дуулж, фэнүүддээ бэлэг барьсан байна. Тоглолт...
урлаг соёл
Их Британийн BBC телевизийн алдартай шоунуудын нэг “Strictly Come Dancing” буюу дэлхийн олон оронд “Ододтой бүжиглэе” нэрээр алдаршсан шоуны аравдахь цуврал өнгөрөгч аравдугаар сард эхэлсэн билээ. Тэгвэл уг шоуны шилдгийг тодруулах шийдвэрлэх тоглолт өнгөрсөн баасан гаригт болж Английн хөнгөн атлетикийн тамирчин Луис С...
урлаг соёл
Их Британийн “X Factor” шоуны шилдэг оролцогчид өчигдөр АНУ-ын Коннектикути мужийн Ньютаун хотод харамсалтайгаар хорвоог орхисон 27 хохирогчийн дурсгалыг хүндэтгэн тэдэнд зориулж попын хаан Майкл Жейксоны “You Are Not Alone” дууг дуулжээ. Шоуны шилдэг оролцогчид бүгд цагаан өмсгөлөөр ижилсэж “You Are Not Alone”-ийг дуу...
урлаг соёл
Нэрт дуучин Мадонна “MDNA” аялан тоглолтоо өнгөрсөн тавдугаар сарын 29-нд эхэлсэн билээ. Уг аялан тоглолтоос тэрбээр 141 сая евро буюу 228 сая ам.долларын орлого олж, энэ оны “Billboard”-ийн хамгийн их орлого олсон аялан тоглолтын эзэн болжээ. Мадонна аялан тоглолтоо Английн Лондон, Бирмингем, Эдинбургээс эхэлж, дэлхий...
урлаг соёл
Монголын загварын ертөнцийн ганц том наадам болох “Гоёл 2013” өнгөрсөн амралтын өдөр Соёлын төв өргөөнд болж, шилдгээ шалгарууллаа. Энэ удаагийн наадам олон улсын загварын ертөнцийн жишгээр загварын долоо хоног буюу “Grand fashion week”-ээр эхэлсэн. Загварын долоо хоногт “МODS” агентлаг, “Говь-Эрдэнэ” компани, "Bess Ta...
урлаг соёл
Загварын хүрээнийхнийг нэгэн дээвэр дор нэгтгэдэг “Гоёл” наадмын шилдгүүд тодорлоо. Наадмын хүрээнд зохион байгуулсан загварын долоо хоногоос шигшигдсэн дизайнерууд болоод загвар өмсөгчид чуулсан “Гоёл-2013” наадмын гала тоглолт энэ үдэш Соёлын төв өргөөнд болж, загвар өмсөгч О.Пүрэвдулам Топ модель өргөмжлөл хүртлээ. ...
урлаг соёл
Дуучин Jessie J Их Британид хийхээр эртнээс төлөвлөж байсан аялан тоглолтоо хойшлуулахаар болсноо өчигдөр мэдэгджээ. Тэрээр уг аялан тоглолтынхоо талаар өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байсан юм. Харин Jessie J тоглолтоо ийнхүү хойшлуулах болсноо өөрийн Tweeter хуудсанд өчигдөр мэдээлсэн байна. Jessie J “Фэнүүдээсээ ...
урлаг соёл
Нью-Йорк хотод өнгөрсөн лхагва гаригт буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд 12 цаг 12 минутад дэлхийн хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй Америкийн рок одод Сэнди хар салхинд нэрвэгдсэн олон мянган оршин суугчдад туслах зорилготой хандивын тоглолт хийжээ. Тоглолтод алдарт “The Rolling Stones” хамтлаг, дуучин Майко Стайп,...
урлаг соёл
Өмнөд Солонгосын R&B урсгалаар уран бүтээлээ туурвидаг “SHINee” хөвгүүдийн хамтлаг энэ сарын 8-нд Сингапурт бие даасан тоглолтоо хийжээ. Азийн хөгжим сонирхогчдын дунд уран бүтээлээрээ танил болсон тус хамтлаг тоглолтынхоо дараа Сингапурт өөрийн фэнүүдтэйгээ уулзах өдөрлөгийг ч зохион байгуулж амжсан байна. “SHINee” то...
урлаг соёл
“Камертон” хамтлагийн залгамж залуу халааг бэлтгэхээр “Боловсрол” суваг телевиз, “Камертон” хамтлагтай хамтран хэрэгжүүлж буй “Камертон 2” төслийн тавдугаар шат өнөөдөр эхлэх гэж байна. Нийт 700 гаруй оролцогч өрсөлдсөн тус төслийн эцсийн шатанд шилдэг 16 залуу шалгаран үлдээд байгаа билээ. Өнөөдөр “Боловсрол” суваг те...
урлаг соёл
Загварын ертөнцийнхнийг нэг дор цуглуулдаг “Гоёл” наадмыг 25 дахь удаагаа зохион байгуулж байна. Энэ жилийн “Гоёл 2013” наадам дэлхийн загварын чиг хандлагыг дагаж “Загварын долоо хоног” шоугаар “Наран плаза”-д өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийсэн. Энэ удаагийн наадамд 18 байгууллага, 50-аад дизайнер, 70 гаруй загвар ө...
урлаг соёл
Попын домог болсон хамтлагуудын нэг “Spice Girls”-ийн охид өчигдөр Лондоны “The Piccadilly” театрын тайзан дээр бүрэн бүрэлдэхүүнээрээ цуглаж, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Милани Браун, Виктория Бэкхэм, Эмма Бантон, Жери Холлиуэлл, Мелани Чисхолм нарын хамтлагийн гишүүд хөгжим сонирхогч өөрсдийн фэнүүдийг удаан хугаца...
урлаг соёл
Ази тивийн амьд хөгжмийн наадам "Asian Beat-2012"-т амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарсан "UFO" хамтлагийн залуус энэ сарын 15-нд “Brix”-т “live electro” шоуг хийх гэж байна. "Хайрласаар", "Хүлээсээр" зэрэг дуугаараа амьд хөгжим сонирхогчдын анхаарлыг татаж чадсан "UFO" хамтлагийнхан "Coke"n Beat 2012" наадмын...
урлаг соёл
Ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлж, загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийн ур чадварыг өрсөлдүүлдэг “Гоёл 2013” наадам ирэх даваа гаригт загварын долоо хоногоор нээлтээ хийх гэж байна. Шилмэл загварын ордонд өнөөдөр “Гоёл-2013” наадмын талаар Дизайнеруудын холбооны хувцас загварын холбооны тэргүүн Ч.Оюунчим...
урлаг соёл
Монголын загварын ертөнцөд ноолууран даашинзны тансаг шинжийг илтгэдэг “Cashmere Workshop” брэнд 2013 оны шинэ загварын дээжсээ танилцууллаа. Тус брэнд загварын үдэшлэгтээ өдөр тутмын, гоёлын, үдшийн гоёлын даашинз гэсэн гурван коллекцио танилцуулсан юм. Уг шоунд дэлгэсэн гоёмсог даашинзууд ноолууран дээр хээ дүрслэлий...
урлаг соёл
“Моод монголоор дуусдаг” гэсэн үг хэдийнэ ул болж, дэлхийн брэндийг дэргэдээсээ худалдаж авдаг болсон монголчууд ирэх жилийн загварын өнгө төрхийг тодорхойлж, загвар зохион бүтээгч, загвар өмсөгчдийн ур чадварыг өрсөлдүүлдэг "Гоёл 2013" наадам өнөөдөр эхлэнэ. Өнгөрсөн жилээс дэлхийн загварын чиг хандлагын дагуу загвары...
урлаг соёл
“Монгол костюмс” төвийнхөн өнгөрсөн зургаадугаар сард Парис хот дахь ЮНЕСКО-гийн төв байранд монгол үндэсний хувцас, өв соёлоо сурталчлан “Монгол хувцасны нууц товчоо” театрчилсан тоглолтыг байсан. Түүхэн судалгааны баг гарган ажиллаж, уламжлал, шинэчлэлийг хослуулсан өвөрмөц дэглэлттэй тоглолт хийсэн нь тухайн үед гад...
урлаг соёл
Рок, попын “исгэлэн” охидын хамтлаг “Киви” өнгөрсөн амралтын өдөр найман нас хүрч, төрсөн өдрөө фенүүдийнхээ хамт тэмдэглэн өнгөрүүллээ. Төрсөн өдрийн баяр тун өвөрмөц болов. Хамгийн наад зах нь л гэхэд “iLoft Function House”-ын ширээнүүдэд согтууруулах ундаа харагдсангүй. Төрсөн өдрийн тоглолт эхэлж, тайзнаа хөтлөгч У...
урлаг соёл
“Vanquish” хамтлагийг үүсгэн байгуулагч реппер Намнандоржийн Цэцэнбилэг буюу Цэцээ маргааш “АСА” циркт “Нийслэл хүү” анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Реппер Цэцээ анх “Бидний үг”-ээс эхлээд “Excel”, “Star” хүртэл “Vanquish” хамтлагтайгаа түүвээж эхэлсэн. “Энэ бол би” гэж фенүүдтэйгээ танилцсан реппер Цэцээ “Ш...
урлаг соёл
Их Британийн “Take That” хамтлаг ирэх оны зургаагаас наймдугаар сарын хооронд Европ тивийг тойрон аялан тоглолт хийхээр болжээ. Аялан тоглолтын эхний зогсоол Британийн Манчестер хот байх гэнэ. Тус хотын “Этихад” цэнгэлдэхэд зургадугаар сарын 19, 20-нд тоглох ажээ. Энэ тухай хамтлагийн гишүүн Робби Уилльямс “Twitter” ху...
урлаг соёл
Дэлхийн одод Монголд саатна. Энэ бол 90-ээд онд дэлхийн поп ертөнцөд ноёрхож байсан алдарт “Michael Learns to Rock” хамтлаг. Тус хамтлагийн Азийн орнуудаар хийх аялан тоглолтын нэгд Монгол Улс багтсан тухай бид өмнө нь мэдээлж байсан. “Michael Learns to Rock” хамтлаг ирэх арванхоёрдугаар сарын 7, 8-нд Улаанбаатар хотно...
урлаг соёл
Их Британийн нэрт рок хамтлаг “Rolling Stones” өчигдөр буюу ням гаригийн орой өөрсдийн 50 жилийн ойдоо зориулсан тоглолтоо Лондоны “O2 Arena”-д хийжээ. Дэлхий даяар дуу хөгжим сонирхогч олон мянган шүтэн бишрэгчтэй уг хамтлаг 2007 оноос хойш анх удаа “O2 Arena”-гийн тайзан дээр фэнүүдтэйгээ уулзаж байгаа нь энэ юм. Тэд...
урлаг соёл