news
stringlengths
2
65.4k
label
stringclasses
9 values
Морин хуурчдын “Хөхөө Намжил” уралдаант шоу төслийн хэвлэлийн хурал өнөөдөр 14:00 цагаас UBS телевизийн байранд зохион байгуулагдах юм байна. Тус уралдааныг Хүн төрөлхтний соёлын их өв - Морин хуур хөгжмийг олон улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, морин хуурчдын авьяасыг дэмжих, хөгжүүлэх, танин мэдэхүйн мэд...
урлаг соёл
"Sweetymotion” хамтлагийн продюссер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат өөрийн цахим хуудаснаа нэгэн сонирхолтой мэдээллийг бичжээ. Тэрээр шинэ жилийн өдрүүдэд үзэгчиддээ бэлэг барихаар болсон байна. Түүний “Давтагдашгүй” хэмээх тоглолт “Боловсрол” суваг телевизээр энэ сарын 31-ний үдэш гарах ажээ. Саяхан тэрээр...
урлаг соёл
Хөгжмийн зохиолч, продюсер, Соёлын тэргүүний ажилтан Б.Чинбатын 2011 онд тоглогдсон “Давтагдашгүй” тоглолт анх удаа бүрэн хэмжээгээр “Боловсрол” телевизээр гарах гэж буй. Уг тоглолт нь хоёр хэсгээс бүтэх бөгөөд нэгдүгээр хэсэг нь арванхоёрдугаар сарын 31-нд 13:55 минутанд гарах бол хоёрдугаар хэсэг нь 2015 оны нэгдүгээ...
урлаг соёл
Монголын рок поп урлагийн нэгэн төлөөлөл "Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б.Чинбат хэдхэн хоногийн өмнө, төр түмнийхээ хайр хүндэлэлийг хүлээж “Хөдөлмөрийн гавъяаны одон”-оор шагнуулсан билээ. Тэрбээр түмэн олондоо талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож тоглогдоод багагүй хугацаа өнгө...
урлаг соёл
Шинэ оны баяртай холбоотой уран бүтээлчид ээлж дарааллан уран бүтээлийнхээ бэлгийг сонсогч фэнүүддээ задалсаар байна. “Люмино” хамтлагийнхан “Тултал хий” гэх бүтээлээрээ фэнүүдтэйгээ мэндчиллээ. Хип хоп урлагийн ертөнцөд өөрсдийн гэсэн байр суурьтай тус хамтлагийнхан шинэ уран бүтээлүүдээ 2015 онд тултал хийх бололтой....
урлаг соёл
Уран бүтээлчдийн мэндчилгээ фейсбүүк хуудсаар дамжин найзууддаа хүрч буй. Тэгвэл дуучин Э.Ганболорын хувьд өөрийн фейсбүүк хуудсынхаа найзуудад нэгэн сонирхолтой мэндчилгээг “Жонон” хамтлагтай хамтран хүргэжээ. Тэдний мэндчилгээг “Hitone”-ий үйлчлүүлэгчид 455 дугаарт 032097 гэсэн мессеж илгээж утсандаа авах боломжтой ю...
урлаг соёл
“UBS” телевизээс “Хөхөө Намжил” уралдаант шоуг зохион байгуулахаар болжээ. Морин хуурчдын дунд зохиогдох уг нэвтрүүлэгт 16-аас дээш насны авьяастнууд оролцож, I-IV шатаар өрсөлдөн ялагчаа тодруулах гэнэ. Уралдааны тэргүүн байрт шалгарсан эзэн 10 сая, удаах нь долоон сая, гутгаар байрынх таван сая төгрөгийн шагналтай гэ...
урлаг соёл
“Хурд” хамтлагийнхан өөрсдийн фэнүүддээ зориулан өөрсдийн шинэ бүтээлүүдээрээ бэлэг барьж байгаа билээ. Тэдний 20 орчим шинэ уран бүтээлээс эхний ээлжинд найман дууг нь сонгон авч “ETV” телевизийн хамт олонтой хамтран “Нарлаг диваажин” гэх шинэ уран бүтээлүүдээ танилцуулах төслийг сар гаруй хугацаанд хэрэгжүүлж, долоо ...
урлаг соёл
Хайрын дууны уран бүтээлчид болох “MC collection” хамтлагийнхан өөрсдийн зургаан жилийн ойн тоглолтоо “UB palace”-ын тоглолтын их танхимд сонсогч, фэнүүдтэйгээ тэмдэглэж өнгөрүүлсэн билээ. Эл хамтлагийн гишүүн реппер MB өөрийн бие даасан “Хавсарна” цомгоо сонсогчиддоо зориулан гаргахаар шийджээ. Шинэ оны босгон дээр хи...
урлаг соёл
“Амьдрал учралын заяа Аялуухан түүнтэй учруулсан Алсын тэртээд хоцорсон ч Амьсгаа даран дурсах юм даа...” хэмээн эхэлдэг хүн бүрийн сэтгэлд хоногшсон “Мишээл” гэх дууг мэдэхгүй хүн гэж ховор биз ээ. “Мишээл” дуу анх “Бага тойрог” хамтлагийн бүтээлээр олон хүний сэтгэлд мөнхөрсөн ч эл бүтээлийн зохиогчийг дуучин Эбби бу...
урлаг соёл
Урлагийн салбарын реалити шоугаар дагнах болсон “UBS” телевиз дараагийнхаа реалити шоуны сэдвээр морин хуур хөгжмийг сонгожээ. “Хөхөө намжил” уралдаант шоу төслийг морин хуурчдын дунд “UBS” телевизийн хамт олны зүгээс зарлаад байгаа билээ. “Хөхөө намжил” наадмын үүд, хаалга мэргэжлийн болон мэргэжлийн бус гэлтгүй морин...
урлаг соёл
Бүх нийтийн боловсролыг дэмжих “Хөгжим” хөтөлбөрийн хүрээнд 2015 оны нэгдүгээр улиралд “Монгол уран бүтээл” хөгжмийн бүтээлийн төслийг Улсын филармониос санаачлан хэрэгжүүлэх гэж байгаа билээ. Төслийн эхнийх тоглолт Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” дан хөгжмийн бүтээлийн концертоор нэгдүгээр сарын 15-нд 19.00 цагт У...
урлаг соёл
Улсын филармони 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар зэхжээ. Тус төсөл нь монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн төвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд , өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурв...
урлаг соёл
“Тулганы галаа хамтдаа ноцоож Тооноо өргөсөн ижил заяа Томоогүй алдааг минь уучилж хайрласан Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай” ...гэх дууг Гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын дуулснаар хүн бүрийн сэтгэлд хоногшиж үлджээ. Монголын “Зууны манлай хос дуучид” 40 жилийн туршид өөрсдийн уран бүтээлээрээ үзэгч түм...
урлаг соёл
Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Монголын түүхэнд мөнхөрсөн есөн хатны туульсийг дахин тайзнаа амьдруулах нь ээ. Гоо марал, Алунгоо эхээс эхлээд төрт улсын Өүлэн эх, Бөртэ-Үжин, Дөргөнө, Сорхагтуни, Чимбай, Алтан ургийн хэлхээ Самар, Мандухай зэрэг есөн хатны түүхэн амьдралыг бүжгийн хэлээр үзүүлэх “...
урлаг соёл
Дуурь бүжгийн эрдмийн театраас ажлын гараагаа эхэлж, Болгар улсад мэргэжлээрээ суралцаж буй залуу дуучин Л.Солонгын "Хүслийн бороо" анхны бие даасан цомог бэлэн болжээ. Дуучин Л.Солонго “Сэлэнгэ сайхан нутаг”, “Сэрээч сэтгээч”, “Цас бид 3” зэрэг олон дуугаараа залуусыг байлдан дагуулж, “Амьнаас үнэтэй Монгол” дуугаа өө...
урлаг соёл
Улсын филармони нь шинэ оны нэгдүгээр улиралд Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийн дээжээс толилуулах “Монгол уран бүтээл” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд Морин хуурын чуулгын “Уран сэтгэмж” тоглолт нэгдүгээр сарын 15-нд Улсын филармонийн концертийн танхимд болох юм. Тоглолтын хөтөлбөрт Тө...
урлаг соёл
Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон Монгол-Солонгосын хамтарсан “Гала концерт”-оор сонгодог урлаг сонирхогчдод бэлэг барихаар боллоо. БНСУ-ын Пусан хотын Мару олон улсын хөгжмийн фестивалийн зохион байгуулагч “Роам” агенлагийн удирдаач Бэк Жин Хён Дуурийн театрын урилгаар Монголд анх удаа хүрэлцэн ирэхээр бол...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Б.Сарантуяагийн “Хөх Монголын сувдан хоймор” уран бүтээлийн тоглолт нэгдүгээр сарын 23-нд 19,21 цагуудаас Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрт болно. “Хөх Монголын сувдан хоймор” тоглолтонд Соёлын тэргүүний ажилтан Я.Гэрэлчулуун, П.Амарсайхан, Б.Алтанхуяг, Ч.Б...
урлаг соёл
Залуу уран бүтээлч Э.Болор-Уянга хоёр жилийн өмнө эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсаны дурсгалыг хүндэтгэн “Учралын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлүүдийг багтаасан “Дуулъя дурсъя” нэртэй цомгоо хөгжим сонирхогчдод хүргэж байсан удаатай. Тэгвэл залуу уран бүтээлч бүсгүй тун удахгү...
урлаг соёл
Дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн, ковер дуулдаг залуусыг бид мэднэ. Тэгвэл хүсэл мөрөөдөлдөө үнэнч ковер дуучдыг “Син энтэртаймэнт”-ийн хамт олон нэгтгэж байгаа ажээ. Тус энтертайментийнхэн одоогийн байдлаар 20 гаруй ковер дуучдыг эгнээндээ элсүүлээд байгаа бөгөөд олны танил дуучид хүртэл багтсан гэнэ. Залуу уран бү...
урлаг соёл
Улсын филармони 2015 оны эхний улирлын үзвэрийн хөтөлбөрөө “Монгол уран бүтээл” зорилтот төслийн хүрээнд зохион байгуулахаар зэхжээ. Тус төсөл нь Монголын хөгжмийн зохиолчдын мэргэжлийн төвшинд бүтээн туурвисан уран бүтээлүүдийг ард иргэд , өсвөр үеийнхэнд сурталчлан таниулах, байгууллагын урын санг Монгол бүтээл туурв...
урлаг соёл
Монголын нийтийн дуучдын дунд өөрийн гэсэн тод мөрийг гаргасан дуучин, Соёлын тэргүүний ажилтан Лосолын Болдбаатар өөрийн бие даасан тоглолтоо хийхээр зэхжээ. Түүний тоглолт Монгол бөхийн өргөөнд нэгдүгээр сарын 27, 28-нд болох юм байна. Тэрээр өөрийн төрсөн өдрийн баяраа жил бүрийн эдгээр өдрүүдээр ард түмэнтэйгээ тэм...
урлаг соёл
-“Мартагдахгүй юмсан” тоглолт нэгдүгээр сарын 22, 23, 24-ний өдрүүдэд болно- Монгол улсын Гавъяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын “Тулганы галаа хамтдаа ноцоож, Тооноо өргөсөн ижил заяа, Томоогүй алдааг минь уучилж хайрласан, Тэнгэрлэг хань минь чамдаа хайртай...” хэмээн дуулах нь хэдийнээ бидний сэтгэл зүрхэнд х...
урлаг соёл
Дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдөн, ковер дуулдаг залуус олон байдаг. Тэгвэл хүсэл мөрөөдөлдөө үнэнч ковер дуучдыг “Син энтертайнмэнт”-ийн хамт олон нэгтгэж байгаа ажээ. Тус энтертайментийнхэн одоогийн байдлаар 20 гаруй ковер дуучдыг эгнээндээ элсүүлээд байгаа бөгөөд олны танил дуучид хүртэл багтсан гэнэ. Залуу уран бү...
урлаг соёл
БНХАУ-ын нийслэл радио телевизийн төв суваг “BTV” телевизээс зохион байгуулдаг “You can” олон улсын дуучдын тэмцээний финалд “S4” хамтлагийнхан оролцож, 8000 залуусаас сүүлийн 14-т үлджээ. Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа тус тэмцээний сүүлийн шат нэгдүгээр сарын 24-нд болжээ. Тус тэмцээн нь жил бүрийн ара...
урлаг соёл
Заримдаа нэг гоё дуу сонсохоор сэтгэл цэлмэх шиг л болдог. Хүмүүс юу гэх нь хамаагүй ээ, би лав зохиолын дуу сонсох дуртай. Бас хааяа рок дуунд дурлана. Бүр заримдаа хип хопоор амьсгалана. Уртын дууны шуранхай сонсох мэдрэмж, сонгодгуудын эгшиг, хилийн аялгуу, би юу хүснэ түүний сонсох дуртай. Бусдад таалагдахын тулд б...
урлаг соёл
Дуучин болох мөрөөдөлдөө хөтлөгдсөн, ковер дуулдаг залуусыг бид мэднэ. Тэгвэл хүсэл мөрөөдөлдөө үнэнч ковер дуучдыг “Син энтэртаймэнт”-ийн хамт олон нэгтгэж байгаа ажээ. Тус энтертайментийнхэн одоогийн байдлаар 20 гаруй ковер дуучдыг эгнээндээ элсүүлээд байгаа бөгөөд олны танил дуучид хүртэл багтсан гэнэ. Залуу уран бү...
урлаг соёл
Грекийн алдартай поп дуучин Демис Руссос 69 насандаа өөд болов. Демис Руссос 1946 оны зургадугаар сарын 15-нд Египетийн Александрия хотод төржээ. Жараад оны сүүлчээр залуу хөгжимчин өөрийн нутаг нэгтэн хөгжмийн зохиолч Вангелисийн хамт “Aphrodite's Child” хамтлагийг үүсгэн байгуулж арт-рок дууны урлагаар дэлхийд алдарш...
урлаг соёл
Хэсэг хугацаанд нам гүмхэн байж кино урлагийн салбарт хүч сориод амжсан “Guys” хамтлагийн залуус уран бүтээлдээ эргэн ирээд байна. Тэд гэгээн хайрын өдөр буюу ирэх хоёрдугаар сарын 14-ны өдөр хосууддаа зориулан “Хайрын бүжиг” шоу тоглолтоо хийхээр болов. “Хайрын бүжиг” тоглолт “Crocus event hall”-д болох юм байна. Эл т...
урлаг соёл
“Камертон 2” шоунаас тодорсон “Бид 4” хамтлагийнхан өнгөрсөн зургадугаар сард анхны цомгоо гаргасан. Тэгвэл тэд өөрсдийн шинэ клипээ тун удахгүй толилуулах нь ээ. “Бид 4” хамтлагийн шинэ клипийг “Боловсрол суваг” телевиз болон “Roll” студи хамтран гүйцэтгэж байгаа ажээ. “Хүсэл мөрөөдөл” гэх тэдний шинэ дууны аяыг Төрий...
урлаг соёл
Залуусын сонсох дуртай, поп акапелла урсгалаар уран бүтээлээ туурвидаг “S4” хамтлаг Бээжинд одтой байлаа. Тэд БНХАУ-ын төв телевиз BTV-гээс зургаа дахь жилдээ зохион байгуулсан “You can” дуучдын олон улсын уралдаанд амжилттай оролцож шилдэг хамтлагаар тодорсноор БНХАУ-ын томоохон Еntertainment production-уудтай гэрээ б...
урлаг соёл
Монголын залуучуудын холбоо, Монголын найрал дууны уран бүтээлчдийн холбоо болон “Гэгээ” продакшн хамтран Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж буй “Сонгодог урлаг 2” хөтөлбөрийг дэмжиж дэлхийн сонгодог, үндэсний, орчин үеийн хэлбэрүүдийг нэгтгэсэн дуулах урлагийн нэн шинэ төрөл болох найрал дууны урлагийг оюутан зал...
урлаг соёл
“ТВ-10” телевиз үүсгэн байгуулагдсаны гурван жилийн ойд зориулсан “Амар байна уу” нийтийн дуучдын нэгдсэн тоглолтыг сар шинийн өмнө зохион байгуулахаар болжээ. Тоглолтод сэтгэлд шинэгэсэн сайхан дуугаараа олны танил болсон дуучид оролцох ажээ. Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ У.Далантай, С.Жавхлан, Ч.Бат-Эрдэнэ, С.Ганз...
урлаг соёл
Залуу уран бүтээлч Э.Болор-Уянга хоёр жилийн өмнө эстрадын дуучин Д.Эрдэнэцэцэг агсны дурсгалыг хүндэтгэн “Учирлын эгшиг”, “Намуун байгаль”, “Чамайгаа оллоо”, “Зүрхэн чулуу” зэрэг бүтээлийг багтаасан “Дуулъя, дурсъя” нэртэй цомог гаргаж байсан юм. Тэгвэл залуу уран бүтээлч бүсгүй өөрийн бие даасан тоглолтоо нэгдүгээр с...
урлаг соёл
"Sweetymotion" хамтлагийн бүсгүйчүүд энэ сарын 13-нд “Зүрхэн аялгуу” шоу тоглолтоо хийх ажээ. Уг шоугаараа бидний сэтгэлд хоногшсон 40, 50, 60-аад оны үеийн дуунуудыг амьдруулж, хувцасны загвар үзүүлэх юм байна. Уг шоу тоглолтод Э.Одгэрэл, Урнаа, Ундрах зэрэг арав гаруй модель оролцох юм байна. Б.БУД
урлаг соёл
МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг нар 23 жилийн дараа "Сэтгэлийн үг" хэмээх сайхан дууг хамтран дуулжээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Төв аймгийн Бүрэн сумын нутгийн зөвлөлийн уулзалт, урлагийн тоглолтод уригдаж оролцсон байна. Тус уулзалтын үеэр түмэн олны хүсэлтээр ийнхүү хамтран дуулсан аж. Анх тэд “Сайхныг тань хара...
урлаг соёл
Гэгээн хайрын өдөр буюу Валентины баярыг тохиолдуулан "Guys" хамтлагийнхан "Хайрын бүжиг" тоглолтоо хийх болсон талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд "Guys" хамтлагийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон юм. "Хайрын бүжиг" тоглолтод тус хамтлагийн 18 жилийн турш дуулсан 23 хит дуу дуулагдахаас гадна орч...
урлаг соёл
“Монголын эмэгтэй зохиолчид II” эмхэтгэл гарахаар болжээ. Анх 2009 онд МЗЭ-ийн 80 жилийн ойгоор “Монголын эмэгтэй зохиолчид I” номыг гаргаж байсан юм. Тус номонд нийтдээ 80 гаруй уран бүтээлчдийн зохиол бүтээл орж байсан бөгөөд Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Түмэнбаяр, Соёлын гавъат зүтгэлтэн яруу найрагч С....
урлаг соёл
“Камертон” эргэн ирэв. Тэд арван жилийн дараа бүрэн бүрэлдэхүүнээрээ нэгдэж, шинэ дуу, шинэ клиптэйгээр фэнүүдтэйгээ уулзав. Удтал хүлээлгэсэн “Камертон”-чуудыг “Давхар цохилт” уран сайхны кино “асаажээ”. Тэдний цоо шинэ бүтээл нь “Давхар цохилт” киноны албан ёсны гурав дахь дуу болох “Асах гэрэл” юм . Youtube дэх ханд...
урлаг соёл
Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчан таниулах зорилготой “Монгол мохошгүй” язгуур урлагийн есөн хамтлагийн нэгдсэн тоглолт өнгөрсөн 2014 оны хоёрдугаар сард МҮЭСТО-нд болсон билээ. Тэгвэл энэ жил өнөөдөр, маргааш хоёр өдөр Төрийн ордонд "Монгол мохошгүй" язгуур урлагийн хамтлагууды...
урлаг соёл
Английн зохиолч Экхарт Толлын “Одоо цагийн хүч” олон улсын бестселлер номыг “Монсудар” хэвлэлийн газраас Х.Энхбатын орчуулгаар эрхлэн гаргажээ. Хүний дотоод сэтгэлийн хүчний тухай тус бүтээл нь дэлхийн олон оронд хэвлэгдэн тэр чигээрээ уншигчдын талархлыг хүлээжээ. Хүний буруутай үйлдлээс болж байгаль дэлхий хэрхэн сүй...
урлаг соёл
АНУ-ын Лос-Анжелес хотноо 57 дахь удаагаа болж буй орчин үеийн дуу хөгжмийн хамгийн нэр хүндтэй “Грэмми”-гийн шагнал гардуулах ёслолыг “CBS” телевиз дэлхий даяар шууд дамжуулан үзүүлж байна. Энэ наадмын хамгийн нэр хүндтэй буюу “Оны шилдэг цомог” номинацид нэр дэвшсэн Бейонсе “Beyonce”, Эд Ширан “Х”, Сэм Смит “In The L...
урлаг соёл
Валентины баяраар хайртыгаа яаж баярлуулахаа сонгож ядан байгаа залуустаа дуулгахад, нандин хайрын бэлэгдэл болсон энэ өдрийн хамгийн содон дурсамж нь “Зүгээрээ хайр аа” тоглолт байх нь ээ. “UB” паласийн концертын их танхимд гэгээн Валентины өдөр “Хурд”, “Fire” хамтлаг, дуучин П.Баярцэнгэл, Б.Баярцэцэг, Б.Маралжингоо “...
урлаг соёл
Их Британийн иргэн, монгол судлаач, доктор Саймон Вэкхам-Смитийн судалгааны бүтээлийг Америкийн Нью Йорк хотноо Эдвин Меллен Пресс хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Уг ном бол судлаачийн олон жилийн туршид Монголын уран зохиолыг орчуулж, судалсан туршлагын үр дүн бөгөөд эрт үеэс эдүгээ цаг үе хүртэлх манай үндэсний ...
урлаг соёл
Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлажээ. Уг уралдаан нь хүүхэд, багачуудын оюуны эрэлт хэрэгцээг хангах шилдэг уран бүтээлийн урын санг баяжуулах, хүүхдэд зориулсан дэлгэцийн уран бүтээл туурвих идэвх санаачилгыг дэмжих, тэдний хүс...
урлаг соёл
Хэдхэн сарын өмнө албан ёсоор байгуулагдаж буйгаа зарлаж, эмэгтэйчүүдийн баяр, эр цэргийн баяраар яруу эгшгийн тоглолт хийж байсан “Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс “Шинэ мянганы яруу найраг” нэртэй яруу найргийн түүвэр хэвлүүлжээ. Уг түүвэрт 2000-аад оны эхэн үеэс уран бүтээл туурвиж эхэлсэн 85 яруу найрагчийн бүтэ...
урлаг соёл
Шилдэг шинэ уран бүтээлчээр шалгарсан Сэм Смит Хөгжмийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, том шагнал гардуулах ёслол болох “Грэмми авардс”-ийн 57 дахь удаагийн ёслол Лос-Анжелес хотын “Стаплес Центр”-т болж байна. “Грэмми” шагнал гардуулах наадамд энэ жил нийт 83 номинацид шилдгүүдийг тодруулах юм. Үүнээс зарим шагналтнуу...
урлаг соёл
Яруу найрагч Ц.Хулан яруу найргийн шинэ номоо гаргажээ. "Алтан зэгсний ангир" нэртэй энэхүү ном нь найрагч хатагтайн "Зүгээр л нэг амьдрахсан" номоос хойш гаргаж буй найргийн бүтээл юм. Номын нээлт ирэх ням гаригт буюу зургадугаар сарын 16-ны 15.00 цагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно. Номын хуримд яру...
урлаг соёл
Франц улсад ажиллаж амьдарч байгаа хүү охин хоёр дээрээ зочлохоор явсан Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн өчигдөр эх орондоо иржээ. Тэрээр маргааш Төв аймгийнхаа баяр наадамд очихоор ийнхүү эх орондоо ирсэн байна. Тэрээр энэ оны эхээр мэндэлсэн ач хүүгээ эргэхээр явсан юм. Дашрамд сонирхуулахад тэрээр нэг жүжиг,...
урлаг соёл
Япон улсын өдөр тутмын хамгийн том сонины нэг болох “Сейко Шимбун” сонин саяхны дугаартаа Монголын яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн бичсэн “Мянган тогоруу нэгийг илгээе” хэмээх нийтлэлийг хэвлэсэн байна. Зохиолч нийтлэлдээ дэлхий дахиныг цочроож буй цөмийн бөмбөгийн туршилт, атомын цахилгаан станцын осол, урааны олборолт, ...
урлаг соёл
Зохиолч Ц.Батнасангийн “Найз” хэмээх бэсрэг туужийн эхний дөрвөн бүлгийг өмнөх дугаартаа хүргэсэн бол үргэлжлэлийг хүргэж байна. Тавдугаар бүлэг Нэг дэх үеийн Такахаши буюу өвөөгийнх нь өвөөгөөс эхлээд тэдний гэр бүлийн гишүүдийн олонхи нь Америкт боловсрол эзэмшсэн. Гэр бүлийн бизнес учир маш чанга хатуу байхыг анх би...
урлаг соёл
“Шинэ мянган” утга зохиолын нэгдлээс эрхлэн “Шинэ мянганы яруу найраг” түүврийг уншигчдын гар дээр тавиад байна. Энэхүү түүвэрт 1990-ээд оны сүүл, 2000-аад оныэхэн үед утга зохиолд хөл тавьж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн 85 найрагчийн шүлэг багтсан юм. Өчигдөр болсон уг номын нээлтэд Д.Нацагдоржийн шагналт, СЗГ, яруу ...
урлаг соёл
МЗЭ-ийн шагналт, оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан-Өд” наадмын тэргүүн шагналт Пүрэвжалын Майнбаяр "Эртний сэтгэл" яруу найргийн номоо хэвлүүлжээ. Тэрээр Хөвсгөл аймгийн Мөрөн хотын уугуул бөгөөд өдгөө төрөлх нутагтаа амьдарч шүлэг уран бүтээлээ туурвидаг юм. Аймгийнхаа Нийгмийн даатгалын хэлтэст ажилладаг түүний эн...
урлаг соёл
Яруу найрагч Ц.Хулан яруу найргийн шинэ номоо гаргажээ. "Алтан зэгсний ангир" нэртэй энэхүү ном нь найрагч хатагтайн "Зүгээр л нэг амьдрахсан" номоос хойш гаргаж буй найргийн бүтээл юм. Номын нээлт маргааш 15.00 цагт Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болно. Номын хуримд яруу найрагч П.Бадарч, Д.Цоодол, Д.Уриан...
урлаг соёл
Зохиолч Ц.Батнасангийн “Найз” хэмээх бэсрэг туужийн эхний дөрвөн бүлгийг өмнөх дугаартаа хүргэсэн бол үргэлжлэлийг хүргэж байна. Есдүгээр бүлэг Хүүхэн ч хэлсэн амандаа хүрч өөрийгөө танидаг болгожээ. Эр хүний жаргалыг ханатал эдэлсэн Өнөр өглөө нь гэртээ харьж эхнэрийнхээ нүүрийг харна гэхээс эвгүй санагдаж шууд ажил р...
урлаг соёл
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “Оргил өөд” номын англи хувилбар өнөөдрөөс эхлэн олон улсын зах зээлд борлогдож эхэллээ. Номны англи хувилбар болох “Towards the summit” намтар бүтээлийг Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Frankfurt хотод төвтэй ”Frankfurter verlagsgruppe” хэвлэлийн хувьцаат компани борлуулж э...
урлаг соёл
МЗЭ-ийн дэргэдэх Залуу зохиолчдын нэгдэлээс санаачлан зургаадугаар сарын 30-нд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д “100 яруу найрагч 100 хайрын шүлэг” утга зохиолын өдөрлөгийг амжилттай зохион байгуулсан билээ. Энэхүү уншлага, өдөрлөгийг санаачилсан залуус яруу найрагч О.Дашбалбар агсаны “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийн “...
урлаг соёл
МЗЭ-ийн 2013 оны ээлжит Бага чуулган өнгөрсөн баасан гаригт буюу зургадугаар сарын 07-нд болжээ. Яруу найраг, үргэлжилсэн үг, шүүмж судлал, орчуулга, кино жүжиг, зөгнөлт хошин зохиол, хүүхдийн зохиол гэсэн үндэсний төвүүдийн гишүүд болох 60 гаруй уран бүтээлч Бага чуулганд багтдаг юм. Энэ удаагийн хурлын ирц 80 гаруй х...
урлаг соёл
“Та минь, Амьдрал бол ердөө л идэш тэжээлээ зөв тохируулж тааруулна гэсэн үг шүү. Хэт их цатгалан явбал холестерин ихэсдэгтэй адил, гэнэт их баяжих нь хүний хараал, зүхэл хорлолыг төрүүлнэ. Үргэлж өлсөж явбал, бие ядарч, сульддагийн адил ядуу гуйлгачин гэлдэрвэл таарсан болгон дээрэлхээд, юу нь сайхан байх вэ. Яг л сай...
урлаг соёл
Говийн тавдугаар ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсэний 210 жилийн ойд зориулсан яруу найргийн наадам өнөөдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод болох билээ. Тэгвэл тус аймгийн утга зохиолын “Хурмаст тэнгэр” төвөөс санаачлан зохион байгуулж байгаа тус наадамд оролцох шилдэг 30 яруу найрагчийн нэрс гарчээ. Үүнд МЗЭ-ийн ...
урлаг соёл
1. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн их бохирдолтой голыг нэрлэхэд нийслэлийн минь ундны ус болсон ариун ТУУЛ айрагт багтжээ. Арай л харамсмаар мэдээ. Нийслэлийн агаарын бохирдлын тухай бол яриад ч хэрэггүй. Үүнийг чухамдаа жирэмсэн эхчүүдэд шаардлагатай шинэ төрлийн түм буман амин дэмүүд бэлхнээ нотолно. Их ...
урлаг соёл
Энэ жилийн үндэсний баяр наадмын урлагийн тоглолт, нээлт, хаалтын ёслолын найруулагчаар ажиллаж байгаа Төрийн соёрхолт Д.Сосорбарамыг Р.Чойномын нэрэмжит ганц хүн театр байгуулж байсныг уншигчид мэдэх биз ээ. Р.Чойном найрагчийн бүтээлийг орчин цагийн уншигчдад таниулж, ухааруулахад чухал үүрэг гүйцэтгэж буй Со гавьяат...
урлаг соёл
ССАЖЯ-наас хүүхдэд зориулсан уран сайхны болон хүүхэлдэйн киноны зохиол шалгаруулах уралдаан зарлажээ. Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 280-р тогтоолоор батлагдсан “Хүүхдэд зориулсан уран бүтээл туурвихад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”-ыг үндэслэн зарласан энэхүү уралдаанд оролцогчдын бүтээлийг есдүгээр сарын 3-ны ө...
урлаг соёл
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч, сэтгүүлч Ө.Пүрэвсүрэн өөрийн шүлэг, нийтлэлээ эмхэтгэн ном болгон хэвлүүлжээ. Тэрээр энэ удаагийн номоо “Үүлэн домог” хэмээн нэрлэсэн байна. Яруу найрагчийн эл шүлгэнд Төрийн соёрхолт дуучин Д.Болд аялгуу хийж дуулсан нь олны таашаалд нийцэж, залуусын дуулах дуртай дуу болсон билээ. Тэрээр ...
урлаг соёл
Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Их Монгол улсаа нэгтгэсний 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадмын босгон дээр зарим зохиолчид төрийн дээд одон медаль болон МЗЭ-ийн шагналаар шагнагджээ. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Н.Нагаанбуу, Б.Туяа нар шагнагдсан бол Алтангадас одонгоор П.Батху...
урлаг соёл
Монгол төрийн цэнгэл үндэсний их баяр наадам үргэлжиж байна. Нар хур тэгширсэн энэ сайхан өдөр монголчууд бид соёолонгийн тоосонд дарагдах гэж наадмын зүг сэтгэлээ чилээдэг. Хүй долоо худагт тэр дундаа соёолон морьдын тоосонд орох гэсэн наадамчин олны сэтгэл догдлон хүлээж байна. Наадамчин олон минь сайхан наадаарай. С...
урлаг соёл
Үе үеийн яруу найрагчид Үймээн самууны эзэн явдаг Цаг цагийн яруу найрагчид Цахилдагны толгой шиг нулмистай явдаг хэмээх энэхүү мөрийг эргэн саналаа. Учир нь Улаанбаатар хотоос Сайншанд хотыг зорин хөдлөх галт тэргэнд 20 гаруй яруу найрагчид ар араасаа цувран хөдөлсөн сурагтай. Хамгийн эхний вагонд гурван “хүү” тэргүүт...
урлаг соёл
Тулгар төрийн 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Ардын хувьсгалын 92 жилийн ой тохиож буй баяр наадмын өдрүүд айсуй. Та бүхэндээ Д.Пүрэвдоржийн “Сумын наадам” шүлгийг толилуулж байна. Д.Пүрэвдорж : Сумын наадам Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ ю...
урлаг соёл
Зохиолч , яруу найрагч Боржигон-Тугчовогт Пүрэвийн Бөхбат (1963-2013) МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Хэнтий аймгийн Батноров сумын уугуул Пүрэвийн Бөхбат 2013 оны долдугаар сарын 8-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй гарз учирлаа. П.Бөхбат 1963 онд Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн. 1971-1981...
урлаг соёл
Нэрт зохиолч Жоанна Роулингийн өнгөрөгч дөрөвдүгээр сард уншигчдын хүртээл болсон адал явдалт “The Cuckoo"s Calling” роман сүүлийн үед номын chart-уудыг тэргүүлж эхэлжээ. “Sunday Times”-т мэдээлснээр алдарт Харри Потерийн зохиолчийн ээлжит бүтээл хэдхэн цагийн дотор 5000 ширхгээс ч илүү борлогдож байгаагаараа Amazon-ий...
урлаг соёл
“Интерном” номын их дэлгүүрийн долоо хоногийн шилдэг борлуулалттай номын жагсаалтыг танилцуулъя. Энэ удаад “Нью Йорк Таймс” сонины бестселлер зохиолч Сүзаань Колинзын “Өлсгөлөн тулаан” цувралын сүүлийн дэвтэр "Мокинжэй" жагсаалтыг тэргүүлсэн байна. Уран зохиолын бестселлер 1. “Мокинжэй” Сүзаань Колинз 2. “Сорхугтани” Б...
урлаг соёл
“Алтан овоо-100” уралдаанд шалгарсан яруу найрагчид өнөөдөр Дарьганга нутгийг зорихоор болжээ. Богд хааны зарилгаар Алтан овоог төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойд зориулан Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас зарласан энэхүү уралдаанд нийтдээ 40-өөд уран бүтээлч шүлгээ ирүүлснээс яруу найрагч М.Уянсүх, ...
урлаг соёл
Цаст цагаан хайрхан Отгонтэнгэрээ шүтэж, их уулын бэл дэх Даян хайрханаараа хүрээлүүлсэн, тунгалаг арвин мөрөн Завхан голоороо тэтгэгдсэн Завханчууд түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэж байна. Завхан нутгаас төр түшилцсэн эрхэм түшээд, урлаг соёлын гавьяатнууд олон төрсөн байдаг. Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат, уд...
урлаг соёл
Богд хааны зарлигаар Дарьгангын Алтан-Овоог төрийн тахилгатай болгосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас санаачилан нутгийн түүх соёл, нүүдэлчдийн зан үйл, угсаатны зүй, байгалийн гоо сайхан, утга уянгын сэдвээр уран бүтээлийн уралдаан зарласан бөгөөд 30 гаруй шүлэг ирсэнээс...
урлаг соёл
“Зун шиг инээд” нөхөрсөг элэглэлийн ном худалдаанд гараад удаагүй байгаа хэрнээ богинохон хугацаанд олны анхаарлын төвд орж, шуугиан тариад байна. Учир нь элэглэл бичнэ гэдэг шүлэг бичихээс илүү хэцүүд тооцогддог төрөл юм. Ойрын хэдэн жил номын дэлгүүрт харагдаагүй нөхөрсөг элэглэл, тэр дундаа олны танил улс төрчид бол...
урлаг соёл
Зохиолч, сэтгүүлч Б.Шүүдэрцэцэг “Ану хатан” төслийнхөө хүрээнд комикс ном бүтээн, худалдаанд гаргахад бэлэн болжээ. “Ану хатан” киноны зураачдын багт ажиллаж байсан залуу зураач Л.Батбилэг уг номын бүх зургийг зурсан бөгөөд баатруудын хувцас, үйл явдлын дүрслэл зэрэг нь бүгд кинотойгоо адилхан болжээ. Олон хүний ур уха...
урлаг соёл
Дорноговь аймгийн Хатанбулаг сум жил бүрийн намраар найрагчдыг урьж найргийн хур буулгадаг уламжлалтай. Энэ жилийн намар унаган нутгийн охин МЗЭ-ийн шагналт, Болор цомын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэг найрагчийг урьж Г.Мөнхцэцэгийн нэрэмжит найраг эгшгийн наадмаа энэ сарын 22, 23-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрү...
урлаг соёл
Монголчууд “Ганжуур, Данжуур” хэмээх дорно дахины нэвтэрхий толийг босоо монгол болоод кирилл бичгийн гэсэн хос хувилбараар буулган дэлхий даяар түгээж буй. Тодруулбал “Цогт Цагийн Хүрдэн” соёлын төвийн кирилл бичигт хөрвүүлж буй “Ганжуур, Данжуур”-ыг АНУ-ын Конгрессын номын сан залсан, өөр улс орнууд ч энэ тухай хүсэл...
урлаг соёл
Төрийн шагналт зохиолч, академич Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн хатан” роман 32 жилийн дараа дахин хэвлэгдлээ. 1981 онд анх хэвлэгдэхдээ уншигчдыг байлдан дагуулж байсан эл роман 1987 онд “Мандухай цэцэн” хэмээх дөрвөн бүлэгт уран сайхны кино болон дэлгэцнээ амилсан юм. Зохиолчийн охин, түүхийн ухааны доктор Н.Ариунгуа...
урлаг соёл
МЗЭ-ийн гүйцэтгэх захирал, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Гомпилдоогийн Мөнхцэцэгийн нэрэмжит яруу найргийн наадам болохоор болжээ. Тэрээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын харьяат бөгөөд түүний нэрэмжит энэхүү наадмыг төрөлх сумынхан нь санаачлан зохион байгуулж байгаа ажээ. Энэ сарын 22, 23-ны өдрүүдэд Хатанбулаг ...
урлаг соёл
“XX зууны Монголын уран зохиолын үнэлэмж, сургамж” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал энэ сарын 15-17 хооронд “Улаанбаатар” зочид буудлын “Хөх асар” танхимд болно. Тус хурлыг ШУА-ын Хэл зохиолын хүрээлэн, Монгол судлалын үндэсний зөвлөл, Олон улсын монгол судлалын холбоо, МУИС-ийн Улаанбаатар сургууль хамтран з...
урлаг соёл
Улс төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, алдарт яруу найрагч Очирбатын Дашбалбарын нэрэмжит “Дашбалбар судлал” төвөөс түүний амьдрал, уран бүтээлийг олон нийтэд таниулан сурталчилах ажлыг нилээд идэвхитэй хийж байгаа билээ. Тэгвэл энэ удаа нэрт яруу найрагчийн охин Д.Индрагийн санаачлагаар яруу найрагчийн намтар, уран бүтээл,...
урлаг соёл
АНУ-ын “Forbes” сэтгүүлээс дэлхийн үнэтэй зохиолчдын жагсаалтыг гаргажээ. Энэхүү жагсаалтыг Их Британийн зохиолч Э.Л.Джеймс нэрээр зохиолоо бичдэг Эрика Леонард тэргүүлсэн байна. Түүний зохиосон “Саарал өнгөний 50 тусгал” ном нь түүнд өнгөрсөн жил худалдаанд гарсан цагаасаа эхлэн нийт 95 сая ам.долларын ашиг авчирчээ. ...
урлаг соёл
Соёл, эрдэм шинжилгээний “Сувдан Сондор-9” аялалын баг наймдугаар сарын 04-16-ны өдрүүдэд Дарьгангын хээр талаар 2000 орчим км газар аялан явж түүх соёл, байгаль экологи, хээр талын нүүдэлчин ард түмний ахуй амьдрал, бүс нутгийн экологийн асуудлуудын хүрээнд ажиллаад иржээ. Шинжлэх ухааны олон салбарын эрдэмтэдийн бүрэ...
урлаг соёл
МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт нэрт яруу найрагч Дашзэвэгийн Банзрагч агсаны уран бүтээлийг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор түүний нэрэмжит “Молор эрдэнэ” яруу найргийн наадмыг зохиохоор болжээ. Яруу найрагчийн төрсөн нутаг болох Төв аймгийн Өндөрширээт сумын 90 жилийн ой энэ жил тохиож байгаа ...
урлаг соёл
Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс энэ удаад хотын үлгэрүүдийг хүүрнэжээ. Түүний “Хотын үлгэрүүд” хэмээх шинэ ном худалдаанд гарсан байна. Урьд нь Зохиолч, яруу найрагч Л.Өлзийтөгс хүүрнэл зохиолын төрлөөр Нүдний шилэнд үлдсэн зургууд", "Үзэхийн хязгаар" номуудаа уран зохиол шимтэн уншигчдын гарт хүргэж байсан бол энэ у...
урлаг соёл
“Алтан гөрөөс-2013” олон улсын яруу найргийн фестиваль есдүгээр сарын 6-10-нд болох юм. Тус фестивалийг “Шинэ мянган” утга зохиолын нэгдэл зохион байгуулж байгаа бөгөөд фестивальд оролцогчид өнөөдөр Хэнтий аймгийг зорьж байна. Өнгөрсөн жил Дорноговь аймагт зохиогдож байсан тус үйл ажиллагаа энэ жил ийнхүү Их хааны нута...
урлаг соёл
Найм дахь жилтэйгээ золгож буй соёл, утга зохиолын GUNU сэтгүүл нь монголын яруу найраг, утга зохиол, соёлыг дэлхий дахинд толилуулахын хамт дэлхий дахины оюуны ертөнцийг тольдоход GUNU өөрийн хувь нэмрийг оруулсаар ирсэн билээ. GUNU сэтгүүлийн 19-дэх дугаар саяхан хэвлэлтээс гарсан бөгөөд уншигч редакцийн уулзалт Кемп...
урлаг соёл
Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ хэмээх нэртэй шинэ антологи худалдаанд гарч, соёлт уншигчдын номын санд байраа эзэлж эхлэв. Нийтийн тооллын өмнөх 2000 оны үеэс, нийтийн тооллын 2000 он хүртэл буюу нийт 4000 орчим жилийн хооронд зохиогдсон 300 гаруй шүлгээс энэхүү антологи цогцолж буй...
урлаг соёл
Монголын Зохиолчдын эвлэлийн Говьсүмбэр аймаг дахь салбар хорооноос уламжлал болгон зохион байгуулдаг “Боржигидой сэцэн” яруу найргийн наадам энэ сарын 29-нд тус аймгийн Дуу, бүжгийн “Боржигин” чуулганы байранд болохоор болжээ. Харин энэ жилийн “Боржигидой сэцэн-2013” наадмын нэг онцлог нь Соёлын гавьяат зүтгэлтэн, “Бо...
урлаг соёл
“Монгол уран зохиолын түүхэн товч” хэмээх утга зохиолын шинэ тойм ном худалдаанд гарчээ. Энэхүү номыг зохиолч, яруу найрагч Цэнд-Аюушийн Буянзаяа туурвисан байна. Монголын уран зохиолын шилдэг өвд хамаарах олон арван зохиол бүтээлүүдийг зохиогч задлан шинжлэн нийтэд ойлгомжтой хэлбэрээр тоймложээ. Тэр тусмаа уншигчдын ...
урлаг соёл
Бүх цаг үеэс сонгосон дэлхийн яруу найргийн дээж ГУРВАН ЗУУН ШҮЛЭГТ хэмээх нэртэй шинэ антологи худалдаанд гарч, соёлт уншигчдын номын санд байраа эзэлж эхлэв. Энэхүү номын нээлт өнөөдөр “Интерном” их дэлгүүрийн II давхарт 11.00 цагаас болно. “Гурван зуун шүлэгт” антологийг яруу найрагч Г.Мэнд-Ооёо сонголт хийж, эмхэтг...
урлаг соёл
Өнөөдөр монголын оюуны манлайлагчид, эрдэмтэн зохиолчид, орчуулагчид хуран чууллаа. Тэднийг нэг дор ийм олноор нь харах завшааныг “Гурван зуун шүлэгт” хэмээх энэхүү шинэ антологи бидэнд олголоо. Яруу найрагч Г.Мэнд-Ооёогийн сонголт хийж, эмхэтгэн хэвлүүлсэн эл цоморлигийн нээлтэд хиндич, орчуулагч Ж.Гэндэндарам, орчуул...
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Дашзэвгийн Банзрагчийн нэрэмжит яруу найргийн “Молор-Эрдэнэ” наадам өнөөдөр Төв аймгийн Өндөрширээт суманд болно. Тус наадамд нийт 60 орчим яруу найрагч бүтээлээ ирүүлснээс дараагийн шатанд М.Амархүү, Ц.Авирмэд, Б.Баттулга, Г.Баяр, Б.Гантулга, Э.Гантулга, Т.Дарханхөвсгөл, Р...
урлаг соёл
Хүмүүний амьдралын түүхээс нийгэм соёлыг тольдохуй Хүний нийгмийн түүх хувь ганц хүний түүхээс эхэлдэг. Францын Франсуа Раблегийн нэрэмжит Турын их сургуулийн профессор Изабелл Бианки “Mongolie: Une culture en mouvement” буюу “Монгол: өөрчлөлт шилжилт дэх нэгэн соёл” хэмээх ном бичжээ. Тэрбээр эл бүтээлээ олон жилийн э...
урлаг соёл
Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, яруу найрагч Дашзэвгийн Банзрагчийн нэрэмжит яруу найргийн “Молор-Эрдэнэ” наадам энэ сарын 14-нд болох билээ. Тус наадамд нийт 60 орчим яруу найрагч бүтээлээ ирүүлснээс дараагийн шатанд М.Амархүү, Ц.Авирмэд, Б.Баттулга, Г.Баяр, Б.Гантулга, Э.Гантулга, Т.Дарханхөвсгөл, Р.Дашдэлгэр, Л.Мяг...
урлаг соёл
Өнөөдөр монголын оюуны манлайлагчид, эрдэмтэн зохиолчид, орчуулагчид хуран чууллаа. Тэднийг нэг дор ийм олноор нь харах завшааныг “Гурван зуун шүлэгт” хэмээх шинэ антологи номын нээлт байлаа. Өрнө дорнын яруу найраг эн тэнцүү орсноороо, монголчуудын яруу найргийн орчуулгын 300 орчим жилийн түүхийн тойрог доторх бүтээлү...
урлаг соёл
Зөөлөн сэвшээндээ өвлийн мэндийг тээсээр сэр сэр салхин үлээнэ. Сүүлчийн цэцэг аврал эрэн тэргүүн гудайсан намрын энэ л өглөө: Намайг эзгүйд найз нөхөд минь ирээд явжээ Намрын навч, өвлийн цас хаяанд минь унажээ Хичнээн удаан гэрийн минь гадаа шинэ цас орсныг Хичнээн олон өглөө гэргий минь намайг хүлээснийг Байхад, буй...
урлаг соёл
Монголын зохиолчдын эвлэлийн ээлжит их хурал энэ сарын 20, 21-ний өдрүүдэд зохион байгуулагдахаар болсон билээ. Дөрвөн жил тутамд зохиолчид ийнхүү хуралдаж, дараачийн дөрвөн жилийн удирдлагуудаа сонгодог юм. МЗЭ-ийн дотоод журмын дагуу энэ жил Удирдах зөвлөлийн дарга Х.Чилаажав ажлаа өгнө. Тэгвэл нилээдгүй хэл ам татла...
урлаг соёл