news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 8945 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс нийслэлийн СХД, БЗД, БГД, ЧД, СБД, ХУД, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Баянхонгор, Завхан, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор, Хэнтий, Баян-Өлгий аймагт 508 хүн лабораторийн...
эрүүл мэнд
Нийслэлийн найман дүүрэг болон Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Завхан, Төв, Хэнтий зэрэг нийт 14 аймагт улаанбурхан өвчнөөр өвчлөх тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан өвчний гаралтыг  бууруулах, хязгаарлах хариу арга хэмжээг авч эхэлсэн. Энэ сарын  15-25-ны хооронд улсын хэмжээнд 6 сарт...
эрүүл мэнд
Улаанбурханы нэмэлт дархлаажуулалт өчигдрөөс эхэллээ. Нийслэлийн хэмжээнд 150753 хүүхдийг улаанбурхан өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтанд хамруулна. Дүүргийн эрүүл мэндийн төв болон өрхийн эрүүл мэндийн төвд дархлаажуулалтын 131 байнгын цэг, цэцэрлэгүүдээр 326 түр цэг, бэрхшээлтэй хүүхдүүдэд үйлчлэх 106 явуулын цэгээ...
эрүүл мэнд
Нийслэлийн хэмжээнд улаанбурхан өвчний дэгдэлт буурахгүй байна. НЭМГ-ын дарга Ш.Энхбатын мэдээлснээр, өнөөдрийн байдлаар Халдвар судлалын Үндэсний төвд 750 хүн эмчүүлж буй юм байна. Өвчний тархалт 6 дүүргийн хамарч, оюутнуудын дунд их байгаа аж. Одоогоор 506 оюутан улаанбурханаар өвдсөн нь тогтоогдон эмчлүүлж буй юм ба...
эрүүл мэнд
Та бидний амьдралд аяга таваг угаагч, угаалгын нунтаг, цайруулагч, ариутгагч гэх мэт элдэв төрлийн химийн бодис өдөр тутмын хэрэглээ болоод удаж байна. Гэрийн эзэгтэй та цэвэрлэгээний бодисуудыг ахуйн хэрэглээндээ хэтрүүлэн хэрэглэдэг бол гэр бүлийнхэнд болоод таны эрүүл мэндэд маш их хор нөлөө үзүүлдэг аж. Тодруулбал,...
эрүүл мэнд
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв цусны хавдартай хүүхдийн эмчилгээний “мэдээгүйжүүлэх, өвчин намдаах” үйлчилгээтэй,14 ширхэг дуслын автомат шахуургатай боллоо. Тус эмнэлгийн зүгээс Ажаа гэгээний эрүүл мэндийн салбарт оруулж буй хувь нэмэр үргэлжилж байна хэмээн хүлээж авлаа. Учир нь Ажаа гэгээнтэн Эх хүүхдийн эрү...
эрүүл мэнд
Өнгөрсөн хавраас эхлэн бүртгэгдэж эхэлсэн Улаанбурхан өвчнөөр ихэвчлэн 4-6 сартай хүүхэд, оюутан залуус өвчилсөөр байна. Өнөөдрийн байдлаар Халдварт өвчин судлалын үндэсний төвд нийт 750 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд өвчний тархалтыг зогсоох зорилгоор энэ сарын  15-25-ны өдрүүдэд 21 аймаг, нийслэлийн дүүргүүд...
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газар “Нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээний өнөөгий байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт өрхийн эмч нарын зөвлөгөөнийг МҮЭСТО-д зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнөөр Эрүүл мэнд, спортын яам болон Нийслэлийн эрүүл мэндийн газар  2015 оныг “Эрүүл мэндийн анхан шатны т...
эрүүл мэнд
Өнгөрсөн оны 10 дугаар сарын 16-ны өдөр Булган овогтой Билгүүдэй хүү цахилгаанаас үүдэлтэй осолд өртөж, шатны улайссан төмөрт хоёр хөл, гар, хэвлий, нуруу, бөгсөн хэсэг болон бусад хэсгээрээ түлэгдэж гэмтсэн билээ. Өнөөдөр хүү эрүүл саруул болж, анх удаа хүний тусламжгүйгээр алхаж эхэлсэн сайхан мэдээг гэр бүлийнхэн нь...
эрүүл мэнд
Улаанбурхан өвчин энэ оны гуравдугаар сарын 18-наас эхлэн гарсаар дэгдэлтийн байдалтай болж Улаанбаатар хот, орон нутгийн 14 аймагт бүртгэгдээд байна. Одоогийн байдлаар 2974 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс 388 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Сүүлийн үед их дээд сургуулийн оюутнуудын дунд өвчлөл газар ...
эрүүл мэнд
Хэдхэн сарын өмнө төрөлхийн зүрхний хоёр ховдол нь хөгжөөгүй, зүрхний гажигтай гэсэн оноштой Б.Хулан охинд туслах хандивын аяныг “Залуусын давалгаа” ТББ санаачлан, олон нийтэд уриалж байсан билээ. Харин охин 100 хувь эрүүл болоод ирсэн байна. Охины ээж Д.Баярцэнгэл нийт дөрвөн хүүхэдтэй, хоёр настай хүүхдээ нуруундаа ү...
эрүүл мэнд
Өнөөдрийн байдлаар Нийслэл болон 14 аймагт Улаанбурхан өвчний сэжигтэй 2,974 тохиолдол, үүнээс лабораториор батлагдсан 388 тохиолдлыг бүртгээд байна. Тиймээс Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтыг энэ сарын 15-25-ны хооронд хийхээр болжээ.  Улсын хэмжээнд энэ сарын 15-25-ны хооронд зургаан  сартайгаас  таван  нас 11 сар ...
эрүүл мэнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр шилдэг залуу эмч нарт Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардуулдаг уламжлалтай. Энэ удаагийн шагналын эздээр Хавдар судлалын үндэсний төвийн Элэг цөс, нойр булчирхайн мэс заслын тасгийн эмч Эрдэнэбилэгийн Тайванбаатар, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Ерөнхий мэс заслын клиникийн...
эрүүл мэнд
Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй байсан улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн гуравдугаар сараас дэгдэж өнөөдрийг хүртэл эрчимтэй нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн 696 хүн уг өвчнөөр өвчилснөөс 114 хүн эдгэж, 165 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа аж. Харин хөдөө орон нутагт 297...
эрүүл мэнд
Хэдхэн сарын өмнө Монголд байтугай дэлхийд ховор өвчнөөр өвдсөн Б.Хулан охинд туслах хандивын аяныг “Залуусын давалгаа” ТББ санаачлан, олон нийтэд уриалж байсан билээ. Харин охин 100 хувь эрүүл болоод ирсэн байна. Хулан охины ээж Д.Баярцэнгэл хоёр настай хүүхдээ нуруундаа үүрээд, есөн сартай хүүхдээ урдаа тэврээд, найм...
эрүүл мэнд
Өнөөдөр олон улсын сувилагчийн өдөр тохиож байна. Дэлхийн улс орнууд олон улсын сувилагчийн өдрийг 1965 оноос эхлэн өнөөг хүртэл 49 дахь жилдээ орчин үеийн сувилахуйн шинжлэх ухааныг үндэслэгч Флоренсе Найтингелийн төрсөн өдрийг тохиолдуулан, сувилагчдын эрхийг хамгаалах, сувилахуйн тусламж, үйлчилгээг сурталчлах, тусл...
эрүүл мэнд
ШУТИС-ийн 300 гаруй оюутан, цөөн тооны ажилтан улаанбурхан өвчнөөр өвдсөн мэдээлэл байна. Гэвч тус сургуулийн хэвлэлийн албаныхан “Оюутнууд хичээлдээ явахгүй, анги дүүргэлтэд нөлөөлсөн зүйл огт байхгүй. Шалгалт эхэлчихсэн байгаа” хэмээн үгүйсгэж буй юм. Энэ сарын эхээр тус сургуулийн 63 оюутан энэ өвчний улмаас чөлөө а...
эрүүл мэнд
Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор Олон улсын “Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр” өдрийг 5 сарын эхний 10 хоногт тэмдэглэдэг уламжлалтай. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тус өдрийн хүрээнд 05 сарын 11-нд сэтгүүлчидтэй уулзалт зохион байгуулж, ажлын байрны эрүүл мэнд, эрсдэлт хүчин зүйл, эрүүл мэндийг дэмжигч ажлын...
эрүүл мэнд
ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Австрали улсын ''Интер пласт" олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хурээнд тус улсаас түлэнхийн нарийн мэргэжлийн эмч нар манай улсад хүрэлцэн ирж, үзлэг, оношлогоо, хагалгаа хийхээр болсон байна. Тодруулбал, энэ сарын 20-25-нд А...
эрүүл мэнд
Засгийн газрын хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлалын төслийг хэлэлцээд үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг эцэслэн боловсруулж Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Эрүүл мэнд, спортын сайд Г. Шийлэгдамбад даалгалаа. 2013 онд хийсэн судалгаагаар зах зээл дэ...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Мурат Карагөз болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Сүүлийн жилүүдэд Монгол-Туркийн улс төр, эдийн засгийн харилцаа эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ эрүү...
эрүүл мэнд
Дорнод аймгийн БОЭТ-ийн Халдвартын тасагт хоёр хүүхэд хачигт халдварт өвчнөөр өвчилсөн гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж буй юм байна. Хоёр хүүхдийн нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа аж. Бэлчээрийн хачиг нь жил бүрийн гуравдугаар сарын сүүлчээс идэвхжиж, салхиар хаа сайгүй зөөгдөн тархах бөгөөд тавдугаар сарын эхээр...
эрүүл мэнд
ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Авсрали улсын “Интер пласт” олон улсын байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд тус улсаас түлэнхийн нарийн мэргэжлийн эмч нар манай улсад хүрэлцэн ирж, үзлэг, оношлогоо, мэс засал хийж байна.  Тэд энэ сарын 20-25-нд түлэнхийн тас...
эрүүл мэнд
Маргааш Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгах 100 дахь хагалгааг монгол эмч нар Улсын клиникийн 1 дүгээр эмнэлэг дээр хийх юм байна. Дараа нь 14.00 цагаас Монгол Улсад бөөр шилжүүлэн суулгахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт докторт зориулсан хөшөөний шавь тавих ёслолын ажиллагаа болох аж. Мөн Улсын клиникийн нэгдүгээр...
эрүүл мэнд
Цоо эрүүл байсан үр хүүхэд нь нэг л өдөр тэнгэрийн орон руу одно гэдэг эцэг эх болж төрсөн хэн бүхэнд тохиох хамгийн том уй гашуу.   Үерийн далан дээрээс унаж хөлөө хугалсан хүү нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмчлүүлж байгаад сувилагчийн буруугаас болж амь насаа алдсан талаар манай сайтад хандсан эцэг эхий...
эрүүл мэнд
2015 он гарсаар улсын хэмжээнд нийт 92 удаагийн ой, хээрийн түймрийн тохиолдол бүртгэгдсэнээс Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн 10 гаруй сумыг хамарсан хээрийн түймэр мал аж ахуй, газар тариалангийн салбарт их хэмжээний эд материалын хохирол учруулаад байна. Иймд эдгээр аймаг, сумдын нутагт оршин суугчид болон голомтод...
эрүүл мэнд
Зураг : Монголын уулчид баруун гар талаас Б.Цэвээндаш, Т.Гүррагчаа нар Балбад болсон 7,8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 800 гаруй хүн амиа алдсан мөн хэдэн хүн нурангин дор дарагдсан нь тодорхойгүй байгаа талаар олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Одоогоор эрх баригчид хохирол учирсан газруудад ...
эрүүл мэнд
Өнөөдөр Улсын клиникийн төв эмнэлэг түүхт 90 жилийн ойн босгон дээрээ өргөтгөлийн шинэ барилгынхаа А блокийг хүлээн авч нээлтээ хийлээ. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга нь хоёр блокоос бүрджээ. “А” блок нь зоорийн давхартайгаа долоон давхар, 6000 гаруй метр талбай бүхий бүрэн цутгамал  хийцтэй, өвчтөн тээвэрлэх болон ...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын яам, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс санаачлан цусны нөөцийг нэмэгдүүлэх, донорын үйлсийг сурталчлах зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг цусаа бэлэглэх өдөр болгосон билээ. Энэхүү уриалгыг Монголын Улаан Загалмай Нийгэмлэг нь  хүлээн авч, дэмжин 5 дугаар сарын 1-ны  өдөр  ЦУС БЭЛЭГЛЭХ ӨДӨР-ийг зох...
эрүүл мэнд
Саяхны нэг өглөө орон сууцны цахилгаан шатанд явж байгаад тамхины утаанд золтой л угаартаад уначихсангүй. Доошоо буухаар зогсч байсан охин хамт лифтэнд оронгуутаа шуудхан тамхиа асаачихав. Ахлах ангийн сурагч бололтой цэцэг цэврүү шиг дэгжин тэр охин сандчин цүнхээ онгойлгоод нарийхан янжуур гаргаж амандаа зуугаад бааг...
эрүүл мэнд
Сэтгэцийн өвчтэй буюу манайхны хэлж заншсанаар “галзуу” хүмүүсийн өвчин хавар, намрын улиралд сэдэрдэг талаар бид бишгүй л ярьж, бичдэг. Саяхан л гэхэд хотын төвөөр  нүцгэн биен дээрээ зуны нимгэн даашинз өмссөн нэгэн бүсгүй алхаж олныг гайхшруулав. Үнэхээр хавар, намрын улиралд ийм төрлийн өвчтэй хүмүүсийн өвчин сэдэр...
эрүүл мэнд
Энэ сарын 5-ны өдрөөс шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх вакцин цацлагыг Арьсны өвчин судлалын үндэсний төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээр хийж эхлээд байгаа юм. Манай орны хувьд шарилжны харшлын эсрэг урьдчилан сэргийлэх эмчилгээ хийдэг бөгөөд бусад төрлийн ургамлын харшилд тохирсон өвөрмөц эмчилгээ байда...
эрүүл мэнд
"Бадарчийн Жаргалмаа" ярилцлагын нэвтрүүлгээрээ үдэш бүр үзэгчидтэй мэндчилдэг "Ийгл ньюс" телевизийн сэтгүүлч Б.Жаргалмаа хүнд өвчний улмаас яаралтай мэс засалд орох шаардлагатай болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин сүүлд авсан  мэдээллээр түүний хагалгаа амжилттай болсон бөгөөд эрчимт эмчилгээний тасагт шилжсэн...
эрүүл мэнд
Өнгөрсөн гуравдугаар сард Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 185 болжээ. 2015 оны эхний улиралд халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 9108 болж, өмнөх оны мөн үеийнхээс 1156 хүн буюу 14.5 хувиар нэмэгджээ. Манай улсад ХДХВ-ийн халдвартай амьдарч байгаа ир...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаагаар ахлуулсан Дархлаажуулалтын зөвлөх хороо, Тарилгатай халдварт өвчний тандалтын ДЭМБ-ын зорилтын хэрэгжилтийг баталгаажуулах хорооны өргөтгөсөн хурлыг ЭМСЯ-ны шуурхай удирдлагын төвд зохион байгууллаа. Тус хурлаар Монгол Улсад 2015 оны 3 дугаар сараас эхлэн бүртгэгдэж буй улаанб...
эрүүл мэнд
Эмнэлгийн байгууллага, эмч, эм зүйчийн буруугаас эмэнд хордсон хүүхдүүдийн талаарх мэдээллийг өмнө нь бид хүргэж байсан. Үүний үр дүнд тухайн байгуулага, албан үүрэгтээ хайхрамжгүй хандсан эмч, эмчзүйч нарт хууль хяналтын байгууллагынхан зохих хариуцлагыг нь ногдуулсан. Гэтэл өөрсдийн хариуцлага болгоомжгүйгээсээ үр хү...
эрүүл мэнд
Дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1258 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 254 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Харин Өмнөговь аймгийн дугаар цэргийн ангид улаан...
эрүүл мэнд
Энэ сарын 15-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын долоон дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Дархан-Уул, Дорноговь, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт Улаанбурхан өвчний 1321 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 274 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Одоо ХӨСҮТ-д нийт 258 хүн эмчлэгдэж байгаагаас 52 өвчтөн ш...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тус яам сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж,  үйлчилгээг сайжруулах, эрүүл мэндийн байгууллагын  засаглалыг боловсронгуй болгох, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өргөтгөж, иргэдэд ойртуулах, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төви...
эрүүл мэнд
Австралийн түлэнхий, пластик мэс заслын нарийн мэргэжлийн баг энэ сарын 20-25-нд ГССҮТ-ийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийн түлэгдсэн болон түлэнхийн дараах сорвитой өвчтөнүүдэд үзлэг, оношилгоо хийхээр болжээ. Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Түлэнхий, нөхөн сэргээх мэс заслын тасгийнхан энэ онд Австрал...
эрүүл мэнд
Манай улсад 2010 оноос хойш бүртгэгдээгүй улаанбурхан өвчний тохиолдол Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул аймагт  бүртгэгдээд байна. Улаанбурхан өвчин нь вирусын гаралтай, агаар дуслын замаар тархан халдварладаг, цочмог халдварт өвчин бөгөөд 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 376 сэжи...
эрүүл мэнд
Энэ сарын 1-ний өдрөөс 15-ны өдрийг дуустал Дундговь аймаг “Бүх нийтээрээ илүүдэл жингээ хасч, эрүүл мэндээ хамгаалъя” сэдэвт энэ аян зарласан байна. Энэхүү аянд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчид болон иргэд олон нийт оролцох бөгөөд тус аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир...
эрүүл мэнд
НҮБ-ын Хүүхдийн сангийн шадар суурин төлөөлөгч, хатагтай Judith Bruno Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаатай уулзаж, түүний хүсэлтийн дагуу улаанбурхан өвчний эсрэг вакцин, тариур, дагалдах хэрэгсэл, “А” амин дэмийг нийлүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ. Дэд сайд Д.Атармаа улаанбурхан өвчний дэгдэлт гарч байгаа э...
эрүүл мэнд
Улаанбурхан өвчний өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Засгийн газрын гишүүдэд танилцуулсан байна. Тус өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээнд шаардлагатай мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэж, Засгийн газрын тогтоол гаргахаар тогтжээ. Сүүлийн...
эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд гараагүй улаанбурхан өвчний тохиолдол өнгөрсөн сараас дэгдэж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын найман дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээc 145 тохиолдол (23.5%...
эрүүл мэнд
Өнөөдөр дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Энэ өдрийг “Хүнсний аюулгүй байдал” сэдвийн дор хүн амын эрүүл мэндийг дэмжихэд чиглэсэн олон компанит ажлууд дэлхийн өнцөг булан бүрт нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна. Манай улсын хувьд “Тариалангийн талбай, малын бэлчээрээс зоогийн ширээ хүртэл хүнсний аюулгүй бай...
эрүүл мэнд
“Шийдлийн цаг” уулзалтаар “Төрж өгдөггүй төрөх эмнэлэг”-ийн асуудлыг хөнджээ. Таван жилийн өмнө эхэлсэн Яармаг дахь 300 ортой төрөх эмнэлэг балгас болоод зогсчихсон. Бага өртөг хэлж тендер аваад, дараа нь их үнэ нэмж тэнгэрт хадаагаад, барилга ч биш балгас болгодгийн нэг жишээ нь энэ барилга юм. Төрийн тусгай албан хаа...
эрүүл мэнд
Улаанбурхан өвчин дэгдээд цөөнгүй хоног өнгөрч байна. Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн мэдээллээр Улаанбаатар хотын 8 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай, Дархан-Уул, Дундговь, Сэлэнгэ, Баян-Өлгий аймагт Улаанбурхан өвчний 616 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүний  145 тохиолдол буюу 23.5% нь лабораторийн ш...
эрүүл мэнд
Өнгөрсөн сарын 18-нд улаанбурханаар өвчилсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсан байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 6 дүүрэг, Өмнөговь, Өвөрхангай аймагт улаанбурхан өвчний 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээc 95 тохиолдол буюу 28.5 хувь нь лабораторийн шинжилгээгээр батлагджээ. Тэдгээр хүмүүсийн 22 нь н...
эрүүл мэнд
Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэд Японы Засгийн газрын тусламжаар баригдах шинэ эмнэлэг, Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкнаас хэрэгжих жишиг эмнэлгийн төсөл, Хоёрдугаар эмнэлэгт БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдах Оношилгооны төв, Төрийн тусгай албан хаагчдын эмнэлийг Нэгдүгээр эмнэлгийн менежментийн...
эрүүл мэнд
Жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Ингэхдээ шийдвэр гаргагч нарт болон нийт ард иргэдэд сүрьеэгийн асуудлуудыг хандуулах зорилгоор тодорхой уриалга дэвшүүлж  үүний дагуу  тухайн жилийн турш олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг байна. Энэ жил “Сүр...
эрүүл мэнд
Энэ сарын 20-ны өдрөөс  нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн Халдвартын тусгаарлах тасагт Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын харъяат 54 настай, эрэгтэй, иргэн О халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хэвтэн эмчлүүлж байжээ. Өвчтөнөөс дээж авч ЗӨСҮТ-ийн лабораторид шинжлүүлэхэд 22-ны өдрийн хариугаар арьсны хэлб...
эрүүл мэнд
Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн 22-р хороонд оршин суудаг хоёр айлын 10 хүн хордлогын байдалтай ХӨСҮТ-д хүргэгдсэн байна. Харин одоо тэдний биеийн байдал хэвийн болж, эмчилгээгээ хийлгэж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн ХӨТСА-ны дарга А.Амбасэлмаа бидэнд хэллээ. Түүнээс хордсон өвчтөнүүдийн талаар тодруулснаа хүргэж байна....
эрүүл мэнд
Хавдар судлалын үндэсний төвийн элэг цөс, нойр булчирхайн тасагт сургалтын шинэ технологи нэвтрүүллээ. Энэ нь мэс заслын эмч мэргэжилтний ур чадвар дадлага туршлагыг сайжруулахад чухал нөлөө үзүүлнэ гэж үзэж байгаа юм. Өмнө нь мэс ажилбар хийхэд 2-3 эмч хагалгаанд ордог байсан. Энэ байдал нь бусад мэс заслын эмч нарын ...
эрүүл мэнд
“Хоол үйлдвэрлэлийн салбарт тулгамдаж буй асуудлууд, шийдвэрлэх арга зам” сэдэвт уулзалт амжилттай болж өндөрлөжээ. Зөвлөлдөх уулзалтаар салбарын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, цаашид яаж шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Учир нь, 1990-ээд онд зах зээлийн харилцаанд шилжсэнээс хойш энэ салбарт үйл ажи...
эрүүл мэнд
Улаанбурхан нь амьсгалын дээд замаар дамжин халдварладаг, халуурах болон хордлогоор эхэлж, нүдний салст бүрхүүлийн улаймал үрэвсэл, бүх биеийн арьсан дээрх толбот гүвдрүүт тууралт гарах зэрэг шинжээр илэрч, ихэвчлэн хүүхэд насанд тохиолддог вирусын гаралтай цочмог халдварт өвчин юм. Тус өвчний тархалт энэ сарын 26-ны ө...
эрүүл мэнд
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2014 оны 17 дугаар тогтоолоор Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журмыг шинэчлэн баталсан. Энэ журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь жил бүр тогтмол төлсөн, дараалсан гурван жил буюу 2012.01.01-ээс 2015.01.01-ний хооронд эрүүл мэндийн даатгалын с...
эрүүл мэнд
Монгол Улсад устсан гэх улаан бурхан өвчний тохиолдол анхлан Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Энэ сарын 29-ний байдлаар Улаанбаатар хотын таван дүүрэгт улаан бурхан өвчний сэжигтэй 241 тохиолдол бүртгэгдсэнээс 67 тохиолдол нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан байна. Түүнчлэн Өмнөговь аймагт 19 хүнд дээрх өвчний тохио...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа Улаанбаатар хот, Өмнөговь аймагт Улаанбурхан өвчин бүртгэгдэж байгаатай холбогдуулан Нийгмийн эрүүл мэндийн хэлтэс, Эмнэлгийн тусламжийн хэлтэс, ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдах ажилтнууд, мэргэжилтнүүдийг оролцуулан шуурхай хурал зохион байгуулсан байна. Хурлаа...
эрүүл мэнд
ХСҮТ-ийн эмч нарын баг “Хавдрын эсрэг үндэсний аян"-ы хүрээнд хөдөө орон нутгийн иргэдийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаар болжээ. Энэхүү үзлэг нь ирэх тавдугаар сарын 5-нд Орхон, Булган аймгаас эхлэн нийт 12 аймгийн иргэдийг хамрах юм байна. Үзлэгийн хуваарь: V сарын 11-22-нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд, V сарын...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбатай элэгний С вирусийн эм, эмчилгээний тухай ярилцлаа. -Саяхан та АНУ-д айлчлахдаа элэгний С вирустэй хүмүүст зориулсан эмийн асуудлаар тохиролцоонд хүрсэн гэж сонслоо. Ямар үр дүнтэй ирэв? -АНУ-д Эрүүл мэнд, спортын сайдаар ахлуулсан баг айлчлал хийлээ. Энд гурван үндсэн чиглэлээр...
эрүүл мэнд
Улаанбурхан өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүх хүүхдийг вакцинд хамруулах шаардлагатай гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Чухам ямар шат дараатай, хэрхэн зохион байгуулахыг одоогоор шийдээгүй байгаа юм байна. Улаанбурханы вакциныг хүүхэд бүрт есөн сартай болон хоёр настайд нь ...
эрүүл мэнд
Хамгийн сайхан гэгээлэг өдрүүдийн нэг бол яах аргагүй бурхан ижий, үзэсгэлэнт бүсгүйчүүдээ баярлуулдаг, бидний хэлж заншсанаар олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр байдаг билээ. Саяхан тохиосон эл өдөр 25 жилийн түүхтэй МОНОС группын хамт олон нэгэн сайхан арга хэмжээ зохион байгуулсан нь “ Эрүүл  энх амьдралын төлөө ...
эрүүл мэнд
“Бөөр хамгаалах дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна. ДЭМБ-ын тайланд дурьдсанаар дэлхий дээр халдварт бус өвчин нийт хүн амын өвчлөлийн 72 хувийг эзэлдэг ажээ. Судлаачдын үзэж байгаагаар халдварт бус өвчин дотор тэргүүлэх байрыг чихрийн шижин, даралт ихсэх өвчин болон бөөрний архаг өвчин эзэлдэг ба дэлхийд 600 сая гаруй...
эрүүл мэнд
“Хууль зүйн яамны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, дуусаагүй барилгыг эмнэлгийн зориулалтаар шинэчлэн сайжруулж, 260 ор бүхий нэгдсэн эмнэлэг ажиллуулах төсөл”-ийн концессийн гэрээгээр гүйцэтгэхээр болсон байна. Гэрээний нөхцөлийн талаар хөрөнгө оруулагч талтай зохих журмын дагуу хэлэлцээ хийхийг Хөрөнгө оруулалтын газрын д...
эрүүл мэнд
Бээжингийн их сургуулийн эрдэмтэд компьютерээс ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах арга олжээ. Олон жил судалсны дүнд биед шингэсэн хүнд элементийг гарган зайлуулах үйлчилгээ ногоон цайнд байдаг болохыг олж тогтоосон байна. Эрдэмтдийн хэлж байгаагаар хортой цацраг ялгаруулдаг цахилгаан хэрэгслээс хамгаалахын тулд ө...
эрүүл мэнд
-ХҮҮХДИЙН ЭРХИЙН БАЙГУУЛЛАГААС ГЭМ БУРУУТНЫГ ТОГТООЖ ӨГӨХ ХҮСЭЛТИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ГАРГАСАН БАЙНА- Энэ сарын 17-ны өдөр бид “Мориноос унаж бэртсэн дөрвөн хүүхдийн нэгийнх нь эрхий хуруу тасарчээ” гэсэн мэдээллийг уншигчиддаа хүргэсэн. Тус мэдээллийн дагуу Дорнод аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Хүүх...
эрүүл мэнд
Монгол Улс ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн 37 орноос сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны тоонд багтдаг бөгөөд сүрьеэ нь хүн амын нас баралтын шалтгааны зургаадугаарт, халдварт өвчний шалтгаантай нас баралтын нэгдүгээрт ордог байна. Хүн амын дундах сүрьеэ өвчний тархалтыг тогтоож, сүрьеэтэй тэмцэ...
эрүүл мэнд
Сүүлийн үед манайд нэр хаяг сольдог мода ихэд дэлгэрлээ. Албан газар, гудамж, талбайгаас эхэлсэн нэр солих давалгаа төрөх эмнэлгээр үргэлжлэв. Өнгөрсөн есдүгээр сараас эхлэн Нийслэлийн эрүүл мэндийн газраас нийслэлийн төрөх эмнэлгүүдийн нэршлийг өөрчилсөн. Тодруулбал, нэгдүгээр амаржих газрыг "Нийслэлийн Өргөө амаржих ...
эрүүл мэнд
Ерөнхий боловсролын сургуулийн 8-10 настай 10 сурагч тутмын хоёр нь л эрүүл шүдтэй, бусад нь шүдний ямар нэг өвчтэй гэсэн судалгаа гарчээ. Тодруулбал, энэ нь нийслэлийн Баянзүрх дүүргийн долоодугаар хорооны, таван дунд сургуулийн гуравдугаар ангийн сурагчдын дунд явуулсан эрүүл мэндийн үзлэгийн үр дүн юм. Хүүхдүүдийн д...
эрүүл мэнд
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас дүүргүүдийн Эрүүл мэндийн төвүүдэд шалгалт хийсэн байна. Шалгалтаар зарим дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмийн санд эм бэлдмэлийг заагдсан хэмд хадгалаагүй, тусгаарлах өрөөнд өвчтөн хүлээн авсан, яаралтай тусламжийн эм тарианы нөөцийг бүрдүүлээгүй, бэлэн байдлыг хангаж ажиллаагүй, ...
эрүүл мэнд
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өнөөдөр Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба, Төрийн өмчийн хорооны дарга Д.Нанзаддорж, Улсын нэгдүгээр төв эмнэлгийн дарга Б.Бямбадорж нартай уулзалт хийж, “Эмнэлгийн барилгад эмнэлэг ажиллах учиртай” гэж хэлээд энэ асуудлаар ярилцаж дараах шийдэлд...
эрүүл мэнд
Энэ сарын 21-ний өдөр дөрөвхөн настай бяцхан охин төрсөн эцэг, хойд эхийн хүчирхийллийн улмаас нас барсан харамсалтай хэрэг гарч, нийгмийг цочроосон билээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс талийгаач охины үхлийн шалтгааныг эцэслэн тогтоосон байна. Тодруулбал, охин уушгины бяцралт, тархины цус хуралтын улмаас ...
эрүүл мэнд
МОНГОЛ УЛСАД: 2015 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар: Томуу, томуу төст өвчин: Нийслэлийн эмнэлгүүдийн амбулаторийн үзлэгт 68468 хүн хамрагдсанаас 5029 тохиолдол буюу нийт үзлэгийн 7.3% нь томуу, томуу төст өвчтэй гэж оношилогдсон эзэлж байна. Энэ нь өнгөрсөн 7 хоногийн дунджаас 0.3%-иар буурчээ. Тому...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэн баталсан билээ. Ингэснээр даатгуулагч жилдээ 1.8 сая төгрөгийн тусламж, үйлчилгээний төлбөрөө өөрөө ашиглаагүй тохиолдолд гэр бүлийн хэн нэгэн гишүүндээ шилжүүлэх эрхтэй болж буй юм. Мөн эрүүл мэндийн даатгалын багцад өндөр өр...
эрүүл мэнд
“Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар зарим орон нутгийн иргэдийг оношлогоонд үнэ төлбөргүй хамруулахаар болжээ. Үзлэг, оношлогоо ирэх тавдугаар сарын 5-наас Орхон, Булган аймгаас эхлэх юм байна. Тавдугаар сарын 11-22-нд Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд, 18-23-нд Өмнөговь, 25-29...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамбын АНУ-ын Сан Франциско, Вашингтон хотуудад хийж байгаа ажлын айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр тэрээр  “Gilead Sciences” компанийн тэргүүн дэд захирлууд болох доктор Норберт Бишофберген, доктор Жон Мак Хачисон болон компанийн бусад эрдэмтдийн төлөөлөлтэй уулзжээ. Мон...
эрүүл мэнд
Өнгөрсөн сард ХДХВ-ын халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн байна. Эрүүл мэндийн байгууллагаас онош баталгаажуулахаар ирүүлж, шинжлэхэд 45-49 насны эмэгтэй халдвар авсан болох нь тогтоогджээ. Лабораториор баталсан ХДХВ-ын халдварын тохиолдлын тоо 182 боллоо гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт ДОХ, БЗДХ-ын танд...
эрүүл мэнд
-СУДЛААЧИД ЯЛААНЫ НҮДЭН ДЭЭРХ БАКТЕРЫГ ХАРАХ ЧАДАЛТАЙ БОЛОВ- Монголд өвчтэй хүмүүсийг генийн түвшинд оношлох боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл, өвдсөн хүний удмын тогтолцоонд гажиг бий эсэхийг тодруулж, эмчлэх арга замыг эрэлхийлнэ гэсэн үг. Монголд оношлуулаад, Солонгост очоод үзүүлэхээр оношийн зөрүү 60 орчим хувьтай г...
эрүүл мэнд
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар П.Н.Шастины нэрэмжит Улсын III төв эмнэлгийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өчигдөр гардуулан өгөв. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар Төв эмнэлгийг 60 жилийн ойг нь тохиолдуулан Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн...
эрүүл мэнд
Сар шинэ дөхөж буйтай холбогдуулан зарим худалдааны төвүүдээр худалдаалагдаж буй хугацаа нь дууссан, дуусах дөхсөн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн он сарыг өөрчилсөн зөрчлийг Мэргэжлийн хяналтын газрынхан илрүүлжээ. Тодруулбал, Дархан-Уул аймагт “Тээвэр Дархан” ХК-ийн “Дархан” захын 5, 8, 9 дүгээр лангуунуудад худа...
эрүүл мэнд
Эрүүл мэнд, Спортын яамнаас сар шинийн баярыг тохиолдуулан зохистой хооллолт, хоол боловсруулах замын өвчинтэй холбоотой мэдээлэл хийлээ. Монголчууд энэ баяраар ердийн үеэсээ хэд дахин их өөх тос, илчлэгийг богино хугацаанд хоол хүнснээсээ авдгийг эмч мэргэжилтнүүд онцолж байна. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн ид...
эрүүл мэнд
Цагаан сарын баярыг тохиолдуулан Эрүүл мэнд, спортын яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хурлаар эрүүл мэндээ хэрхэн хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, зөв зохистой хооллолт, хүнсийг хадгалах, архины хортой хэрэглээнээс сэргийлэх, осол гэмтлээс сэргийлэх талаар мэдээлэл өгөв. Цага...
эрүүл мэнд
“Цаг цагаар нэг цаддаг, цагаан сараар нэг цаддаг” хэмээн монголчууд ярьдаг. Гэхдээ энэ үг суурьшсан нийгмийн амьдралд шилжсэн иргэдэд нийцэхгүй болсон гэдгийг Эрүүл мэнд, спортын яамнаас анхааруулж байна. Зохисгүй хооллох нь амь насанд маш халгаатай. Мөн хоорондоо зохицохгүй олон төрлийн идээ ундыг хэрэглэснээр илүүдэл...
эрүүл мэнд
Нийслэлийн түргэн тусламжийн төв шинийн 5 хүртэл өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Энэ үеэр өдөрт ажиллаж байгаа эмч, автомашины тоог 40 хувиар нэмэгдүүлжээ. Сар шинийн баярын өдрүүдэд түргэн тусламжийн дуудлага ирэх нь их байдаг. Тиймээс баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагууд 10.00-14.00 цагийн хооронд ажилла...
эрүүл мэнд
Нийслэлийн түргэн тусламжийн төв битүүнээс шинийн таван хүртэл өндөржүүлсэн байдалд ажиллана. Энэ үеэр өдөрт ажиллаж байгаа эмч, автомашины тоог 40 хувиар нэмэгдүүлэхээр болжээ. Нийслэлийн түргэн тусламжийн төвд ирж байгаа дуудлагын тоо сар шинээр энгийн өдрүүдийнхийг бодоход 50 гаруй хувиар нэмэгддэг байна. Тиймээс са...
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газар  болон харъяа эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд 2015 оны 02 дугаар сарын 18-ны оройны 20 цагаас 2015 оны 02 дугаар сарын 23-ны өглөөний 09 цаг хүртэл үйлчилгээний бэлэн байдлыг ханган ажиллалаа. Баярын амралтын өдрүүдэд ямар нэгэн нийтийг хамарсан хоолны хордлого эмнэлгийн тусламж үйлчи...
эрүүл мэнд
-ӨНГӨРСӨН САР ШИНИЙН БАЯРЫН ӨМНӨ ДОЛООН НАСТАЙ ОХИН ДҮҮГЭЭ АВРААД ӨӨРӨӨ АМЬ ЭРСЭДСЭН ЮМ- Билгийн тооллоор өдийд юм даа. Сар шинийн өмнө гэсэн үг. “Хоёр жаахан охин гэрээсээ төөрч, нэг нь амиа алджээ” гэдэг харамсалтай мэдээ манай сонины редакцид ирсэн. Тодруулбал, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хунт багт эгч дүү хоёр ...
эрүүл мэнд
Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс засал гэмтлийн эмч нар Монгол Солонгосын хамтарсан “Уваши Мед” ХХК-тай хамтран энэ сарын 15, 16-ны өдрүүдэд өвдөг, түнхний үе солих хагалгааг орон нутагтаа амжилттай хийжээ. Энэ нь өндөр технологи бүхий гэмтэл согогийн мэс заслын аргуудыг орон нутагтаа үе шаттайгаар нутагшуулах, ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвийн мэдээлж байгаагаар томуу, томуу төст өвчний тархалт харьцангуй багасчээ. Тухайлбал, өнгөрөгч долоо хоногийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт 74816 хүн хамрагдсанаас 465 тохиолдол буюу 7.3 хувь нь томуу, томуу төст өвчтэй байсан аж. Энэ нь өнгөрсөн долоо хоно...
эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээний томоохон баяр ёслолын үеэр “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе” гэсэн уриалгыг чихэнд хангинаж, сэтгэлд хоногштол давтдаг. Түүний хүчээр үү ард түмэн үндэсний үйлдвэрлэлээ харьцангуй сайн дэмждэг болжээ. Нөгөө талаар эх орондоо үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүний тоо олширсон гэхэд болно...
эрүүл мэнд
Өнөөдөр Монгол Улсын тэргүүн хатагтай, “Итгэл” Хавдаргүй Монгол Үндэсний Сан ТББ-ын тэргүүн, Х.Болормаа Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн хавдрын тасгийн хоёр өрөөг тохижуулсанаа хүлээлгэн өглөө. Тэргүүн хатагтай Б.Болормаа хавдрын өвчлөл жил ирэх бүр нэмэгдсээр байна. Уг өвчнөөс хүн амаа урьдчилан сэргийлж, эмнэлгийн тусл...
эрүүл мэнд
Баянзүрх дүүрэгт олон жил, он дамжин яригдаж байгаа нэг асуудал бол III төрөх эмнэлэг. Санхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болж, шинэ төрөх эмнэлэг барих ажил гацаанд ороод байсан билээ. Өнгөрсөн 2014 онд хөрөнгийн асуудлыг шийдэж, гүйцэтгэлийн ажил хэвийн явагдаж эхэлсэн байна. Тиймээс нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх III...
эрүүл мэнд
Жил бүрийн хоёрдугаар сарын 9-ний өдрийг эпилепси өвчинтэй тэмцэх дэлхий нийтийн өдөр болгон, энэ жилээс эхлэн тэмдэглэж буй. Манай улсын хувьд энэ өдрийг өчигдөр Япон Монголын төвд “Эмч, өвчтөн, гэр бүл” нэрийн дор тэмдэглэн өнгөрүүллээ. Уулзалтыг ДЭМБ, “Альфа-долгион” мэдрэлийн эмнэлэг, Монголын неврологийн нийгэмлэг...
эрүүл мэнд
Эбола вирусын улмаас 3600 орчим хүн нас барсан Либери улсад эболагийн вакцины туршилт хийж эхэллээ. Анхны байдлаар вакцины туршилтад 30000 сайн дурынхныг хамруулсан байна. “GSK” болон “Merck” компанийн гарган авсан уг вакцин нь өвчний тархалтыг маш богино хугацаанд зогсоох үйлчилгээтэй аж. ДЭМБ-аас тус вакцинд ихээхэн ...
эрүүл мэнд
Эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалах тангараг өргөсөн цагаан нөмрөгт эмч нарын талаарх чихэнд чимэгтэй сайхан мэдээгээр уншигч таны шинэ өглөөг эхлүүлж байгаадаа баяртай байна. Энэ сарын 7-ны өдөр Ховд аймгийн Бүсийн оншилгоо эмчилгээний төвд /БОЭТ/ холын дуудлага ирсэн аж. БОЭТ нь нийслэл хотоос 1500 г...
эрүүл мэнд
Манай улсад бөөрний өвчлөл их болсон. Гурван хүн тутмын нэг нь бөөрний ямар нэгэн эмгэгтэй байдаг гэсэн судалгаа хүртэл бий. Энэ төрлийн өвчлөлүүд хүйтний улиралд бүр гаардаг. Гэхдээ зөвхөн цаг агаарын эрс тэс уур амьсгалтай холбож үзэх учир дутагдалтай ажээ. Учир нь бөөрний өвчлөлд амьдралын хэв маяг хамгийн их нөлөө ...
эрүүл мэнд
Шинэ оны эхэн буюу 2015 оны нэгдүгээр сарын 24-ний билэгт сайн өдөр Монгол Улс гурван сая иргэнтэй болсон билээ. Монголчууд хүн нэмэгдвэл хүнс нэмэгддэг хэмээн билэгшээн ярьдаг. Энэ өдөр Монгол Улсын хувьд гурван сая иргэнтэй болсон түүхэн өдөр байсан бол Эрүүл мэндийн салбарынхан тэр тусмаа эх барих эмэгтэйчүүд, нярай...
эрүүл мэнд
Харвардын Нийгмийн Эрүүл Мэндийн Их Сургуулиас түнш байгууллагууд болох Эрүүл Мэнд Спортын Яамны харьяабайгууллагууд, Боловсрол Шинжлэх Ухааны яамны харьяа байгууллагууд болон Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагатай хамтран хийсэн судалгаануудыг танилцуулах уулзалтыг өнөөдөр Эрүүл Мэнд Спортын Яамны В зааланд зохион байгу...
эрүүл мэнд
2014 онд Япон улсын Засгийн газрын төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд 2,1 тэрбум төгрөгийн “Түргэн тусламжийн тоноглогдсон автомашин” нийлүүлэх, мөн ЭХЭМҮТ, 1, 2, 3 дугаар амаржих эмнэлгүүдийг бэхжүүлэхэд 750.0 сая иений төсөл хэрэгжиж байгаагийн эхний ээлжийн түргэн тусламжийн иж бүрэн тоноглогдсон автомашиныг х...
эрүүл мэнд