news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Өнөөдөр озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр. Озон задалдаг бодисын тухай Монреалын протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон тунхаглажээ. Энэ өдрийг “Ирээдүй хойч үеийнхээ төлөө эх дэл... | байгал орчин |
Хоёр жилийн өмнө нүүрсний тээврийн замд хашигдан нутагтаа ирж чадахгүй байсан 400 гаруй хуланг нутагшууллаа. Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас энэ ажлыг санаачлан мэргэжлийн байгууллагын дэмжлэгтэйгээр гүйцэтгэжээ. Хуланг нутагшуулахын тулд өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн судалгаа хийсэн юм бай... | байгал орчин |
"Уул уурхайн хаалт ба нөхөн сэргээлт" онол практикийн бага хурал энэ сарын 13-15-ны өдрүүдэд болох гэж байна. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ХБНГУ-ын Гео шинжлэх ухаан байгалийн нөөцийн газартай хамтран зохион байгуулдаг энэ хуралд Байгаль орчны яам, Усны газар, Ашигт малтмалын газар, Байгаль орчны иргэний зөвлөл. ... | байгал орчин |
МУГЖ С.Жавхлан Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг сүйдэж байгаа талаар дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрээр “Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын тухай сонсоод “Нутгийг минь арилжихийг би тэвчихгүй. Нуурыг минь ширгээхийг би тэвчихгүй” хэмээн ихэд бухимдаж байна. Тэдэнд нутгийн иргэд уух усгүй, мал нь идэх өвсгүй бол... | байгал орчин |
Энэ жилийн өвөл эрс хүйтэрнэ гэсэн яриа олны дунд гараад байгаа. Өвөл хэр хүйтрэх талаар Ус, цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгийн цаг уурч Ж.Сарантуяагаас тодрууллаа. -Энэ өвлийн цаг агаарын ерөнхий төлөв байдлын талаарх мэдээ гарчихсан уу? -Ерөнхий прогноз мэдээ гарсан байгаа. Энэ зуны хувьд ихэнх нутгаар зуншла... | байгал орчин |
Гандантэгчинлэн хийдийн Байгаль орчны албаны дарга Д.Амарболдтой ярилцлаа. -Гандантэгчинлэн хийд байгаль орчны албатай болжээ. Танай алба юу хийдэг юм бэ? -Хүний буруутай үйл ажиллагаанаас болж байгаль дэлхий маань сүүлийн үед маш их сүйтгэгдэж байна. Тиймээс байгаль хамгааллын чиглэлд өөрсдийн хувь нэмрийг оруулъя гэд... | байгал орчин |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Байгаль орчин геологи уул уурхайн хяналтын чадавхийг дээшлүүлэх зорилгоор үзүүлэх сургалт зохион байгуулсан байна. Энэ сарын 12-15 ны хооронд болсон “Уурхайн хаалт ба байгаль орчны хамгаалал” сэдэвт үзүүлэх сургалтыг ХБНГУ-ын Засгийн Газраас үзүүлж буй буцалтгүй тусламжийн хүрээнд зо... | байгал орчин |
Маргааш буюу энэ сарын 24-өөс энэ сарын 28-нийг хүртэл ихэнх нутгаар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи Алтайн салбар уулс, говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 24-нд нутгийн баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус х... | байгал орчин |
Өнөөдрийн байдлаар Хэнтэй нуруунаас усжих Ерөө, Хараа голын адаг, Эг, Онон, Хэрлэн, Хангай нурууны арын Хойдтамир, өврийн Байдраг, Шаргалжуут, Онги голын адаг, Орхон гол Хархорин сум орчмоор үерийн түвшинг 10-60 см, Балж, Халх голын адаг болон Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус хүчтэй... | байгал орчин |
Амьд цэцэг гоё ч амархан гандаж гундах нь таагvй. Цэцэг амьд организм тул таатай орчинг шаарддаг. Цэцэг байгаа тасалгааны хэмийг тогтмол дулаан байвал тааламжтай. Тасалгаан дахь хэмийн хэлбэлзэл , хvчтэй салхи, тоос шороо, нарны хэт хурц туяа цэцгэнд хортой. Нилээд байлгасан минерал ус ч тохиромжтой. Цэцгийг хугацаанаа... | байгал орчин |
Энэ сарын 15-нд “Инээмсэглэж буй Туул гол” аяныг зохион байгуулах гэж байна. Аяны хүрээнд Тэрэлжийн ойролцоо Туул голын 500 кв.метр талбайг цэвэрлэх юм байна. Хэрэв аянд оролцох хүсэлтэй хүмүүсийг “Түшиг” их дэлгүүрийн урд байрлах “UB Kebab”-д очиж бүртгүүлээрэй хэмээн уриалж байна. Мөн байгууллага, хамт олноороо тус ... | байгал орчин |
“Rostaing Mongolian Trophy 2012” олон улсын адал явдалт буухиа тэмцээн Монголд анх удаа ирэх болох гэж байна. Европ, Азийн адал явдалт спорт сонирхогч 200 гаруй хүн болон тамирчдын өргөн бүрэлдэхүүн оролцох энэ тэмцээнийг Франц улсын “Ростан” групп Вьетнамын Вьет Адвенчер компанитай хамтран Монгол Улсын Байгаль орчин... | байгал орчин |
ОХУ-аас өнгөрсөн сард авчирсан 25 минжний 14-ийг өчигдөр байгальд нь тавьжээ. Туул голын эх, Зааны голд тавьсан уг минжнүүд Сибирийн эрс тэс уур амьсгалтай нутгаас ирсэн тул Монголын байгальд илүү амархан дасан зохицно хэмээн үзэж, ийнхүү шууд байгальд тавьж байгаа юм. Минж найм, есдүгээр сард өвлийн бэлтгэлээ базаадаг... | байгал орчин |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 7-12 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар... | байгал орчин |
Өсвөр үеийнхэн “Ирээдүйгээ аварцгаая” уриатай “Инээмсэглэж буй Туул гол” аян өрнүүлэх гэж байна. Энэ өнөөдрөөс эхлэх бөгөөд аянд 300 гаруй сурагч оролцож, Улаанбаатараас 37 км зайтай Тэрэлжийн гүүрний ойролцоох 500 ам метр талбайн хогийг цэвэрлэж, хуванцар сав зэргийг ялгаж тушаах юм байна. Тэд олсон мөнгөө Хүүхдийн ха... | байгал орчин |
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруурах дэд хороог гишүүдийн нэгдсэн саналаар байгуулахаар болжээ.Уг хороо нь агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дагаж мөрдөж байгаа хууль болон бусад шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангуулах зорилготой аж. Өмнө нь хүрээлэн байга... | байгал орчин |
Та шивэрээ борооноор бүх цэцэгнүүдээ гадаа гаргаж бороонд тавиарай. Тасалгааны цэцгийг крантны усаар усалдаг ба энэ нь тэдэнд тийм ч сайн зүйл биш. Крантны ус нь халуун орны ургамалд хэтэрхий хүйтэн байх болно, бас крантны ус нь маш олон минерал агуулдаг учир хөрсөнд тэр нь үлддэг. Харин боломжтой үед борооны усаар ус... | байгал орчин |
Монголын залуучууд спиртийг биш спортыг сонгох цаг нь ирсэн. Үүнийг харуулахаар МЗХ-ноос 8 дугаар сарын 25-ны “Олон улсын залуучуудын баяр”-аар Хүрэл тогоот хүртэл 36 км-ийн дугуйн аялал зохион байгуулах гэж байна. Спортлог, эрч хүчтэй, байгальд хайртай залуучууд баярынхаа өдрийг дугуйгаар аялаж өнгөрүүлэхийг зөвлөж ба... | байгал орчин |
Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай, усархаг, түр зуурын бороотой тул усны төвшин нэмэгдэж, үер усны аюул нүүрлэж магадгүй байна. Иргэд амралт зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүйгээр гол усны ойролцоо орхихгүй байх зайлшгүй тусламж хэрэгтэй үед яаралтайгаар хамгийн ойр байгаа цагдаагийн ажилтнуудад бо... | байгал орчин |
Манзушир-Цэцээ гүний чиглэлийн явган аяллын маршрутын "01" цэг дээр аялагчид хогийн цэг үүсгэн, орчныг их хэмжээгээр бохирдуулах болсон. Тиймээс ахуйн хог хаягдал хийх зориулалттай торон савыг тус цэгт шилжүүлж, 1.6 тн хатуу хог хаягдал зөөвөрлөн асгажээ. Б.Дэжид | байгал орчин |
Өнгөрсөн бямба гаригт нийслэлийн 50 гаруй км зайд орших Хаан жимст жуулчны баазад “Чацарганы баяр” боллоо. Энэ жил дөрөв дахь жилдээ болж байгаа Чацарганы ургац хураалтын баяр Н. Алтанхуягийнх гэсэн нэрэн дор болдог. Харин энэ жилийн хувьд ажил үүргийн өөрчлөлттэй буюу Ерөнхий сайдын үүрэгт ажилтай болсон учраас түүний... | байгал орчин |
Дэлхийн аялал жуулчлалын байгууллага (ДАЖБ)-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Талиб Рифай өнөөдөр манай улсад ирж байна. Тэрээр төр, засгийн тэргүүнтэй уулзаж, Монгол орны аялал жуулчлалын хөгжлийн асуудал, цаашдын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоос гадна аялал жуулчлалын салбарын нийгэм эдийн засгийн х... | байгал орчин |
ОБЕГ ой хээрийн гал түймэртэй тэмцэх Эйр Трактор АТ-602 агаарын хөлгийг ашиглана. Энэхүү агаарын хөлгийг өчигдөр ОБЕГ-ын дэд даргад үзүүлэх нислэгийг амжилттай хийж танилцуулсан байна. Тиймээс манай улс дэлхийн шилдэг техник технологийг ашиглаж ой хээрийн түймэр, хортон шавьж гэх мэт байгаль хамгаалах зориулалтын агаар... | байгал орчин |
Цөлжилтэй тэмцэх өдрийг үр бүтээлтэй тэмдэглэн өнгөрөөхөөр Ховд аймгаас “Хөрс бидний амьдралын баталгаа” уриатай сарын аян зарласан . Аяны хүрээнд дэлхийн нийтээр цөлжилттэй тэмцэх өдрийг угтан мод тарьж, арчлан ургуулж, зүлэгжүүлж, ногоон байгууламж бий болгон амьдрах орчноо тохижуулж, цөлжилтийг сааруулахад хувь нэмэ... | байгал орчин |
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Эрдэнэт-Мөрөн-Овоотын чиглэлийн 628 км төмөр замыг барих шийдвэрийг гаргасан. Тэгвэл энэхүү шийдвэрийг эсэргүүцэж Миний монголын газар шороо хөдөлгөөнийхөн дөнгөж сая мэдээлэл хийлээ. Хэрэв Засгийн газраас гаргасан энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлбэл монголын байгалийнүзэсгэлэнт газар,... | байгал орчин |
БОАЖЯ, Калифорни мужийн Берклей их сургууль, НЭМХ хамтран "Биоиндикатор болон амьдрах орчны үнэлгээгээр усны бохирдол, доройтлыг тодорхойлох" сэдэвт хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна. Энэхүү сургалт өнөөдөр БОАЖЯ дээр эхэллээ. Сургалтад заагдах усны шинжилгээний цогц аргаар орон нутгийн байгаль хамгаалагчид, мэ... | байгал орчин |
Монгол дагуурын дархан цаазат газар 100 ширхэг камер түр суулгажээ. Энэхүү камерыг суулгасан учир нь МУИС-ийн Биологийн хүрээлэн, Зэрлэг амьтныг хамгаалах нийгэмлэг хамтран зэрлэг амьтны зурган индексийн судалгааг явуулах зорилготой аж. Зэрлэг ан амьтныг хувьсч өөрчлөгдөж байгаа эсэх, зүй тогтол, төрөл зүйлийг нь хамга... | байгал орчин |
Цөмийн хог хаягдлыг булшлах байгууламжийг Монголд барина гэсэн мэдээлэл үнэн болох нь нотлогдлоо. Нууц баримтуудыг дэлгэн тавьдагаараа алдаршсан “Викиликс” сайт сүүлийн үед энэ талаар дэлгэрэнгүй мэдээлж байсан. Гэтэл өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Цөмийн хог хаягдлыг булшлах байгууламжийг Монголд барих төс... | байгал орчин |
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд эмгэнэл өнөөдөр илэрхийлэв. Эмгэнэлд “Эрхэм хүндэт Владимир Владимирович, 2012 оны 7 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө ОХУ-ын Краснодар хязгаарт их хэмжээний үер болсны улмаас олон хүний амь нас үрэгдсэн тухай эмгэнэлт мэдээ биднийг цочирдууллаа. Мо... | байгал орчин |
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 10 градус дулаан, харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байв. Даралт өдөртөө буурна. Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зарим газраар бороо... | байгал орчин |
Хог хаягдлаар бүтээл хийх уралдааныг МУИС-ийн Газарзүй Геологийн сургуулийн Аялал жуулчлалын тэнхимийн дэргэдэх оюутны “Green Peace” клуб зохион байгуулж байна. “Хог хаягдлын эко шийдэл-2012″ сэдэвт шилдэг бүтээлийн улсын уралдааныг залуусын дунд зохион байуулж байгаараа онцлог аж. Уг уралдааныг Байгаль, орчин аялал ж... | байгал орчин |
“ПетроЧайна Дачин Тамсаг” компанийн үйл ажиллагаанд МХЕГ-аас хяналтын чиглэл бүрээр шалгалт хийжээ. Тус компаний олборлолтын нэгдсэн ил байгууламжуудын барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулах улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлтэд хийсэн шалгалтаар 10 зөрчил арилж, гурван зөрчил арилаагүй, биелэлт 7... | байгал орчин |
Цөмийн хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахаар зэхэж байгаа тухай буруу ташаа мэдээ хэвлэл, мэдээллийн зарим хэрэгслээр гарах болсонтой холбогдуулан Цөмийн энергийн газраас авч хэрэгжүүлсэн ажилтай Засгийн газрын хуралдаанаар танилцлаа. үнтэй холбогдуулан няцаалт гаргаж, цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн... | байгал орчин |
Цагаан давааны хогийн цэгийн дэргэд хоногт 100-200 тн хог хаягдал боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар болжээ. Уг үйлдвэр манай улсын хувьд анхных бөгөөд хог хаягдлыг ангилан ялгах, боловсруулах үүргийг гүйцэтгэх аж. Үйлдвэр барихад улсын төсвөөс 10 тэрбум төгрөг тусгасан бөгөөд 2013 онд бүрэн ашиглалтад о... | байгал орчин |
Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас өнгөрсөн гуравдугаар сарын 22-ноос эхлэн, гурван сарын хугацаатай зарласан "Байгаль хамгаалах хаврын сарын аян" дуусжээ. Энэ талаар өнөөдөр 11.00 цагт БОАЖЯ-ны хурлын танхимд аяны дүнг нэгтгэсэн мэдээллийг танилцуулна. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар,... | байгал орчин |
Дэлхийн хүн төрөлхтний өмнө тулгараад байгаа байгаль орчны тулгамдсан асуудлын нэг нь цөлжилт. Цөлжилттэй холбоотой олон олон асуудал тулгарах болсон. Түүний хамгийн гол асуудал нь байгаль орчин юм. Түүнчлэн цөлжилтийн эдийн засгийн хор хохирол дэлхийн хэмжээнд жилд 42 тэрбум ам.долларт хүрснийг судалгаагаар гаргасан б... | байгал орчин |
Blue Sky цамхгийн Crystal хурлын танхимд яг одоо ”Ногоон эдийн засгийг хөгжүүлэх санхүүгийн механизм” сэдэвт хэлэлцүүлэг өрнөж байна. Энэхүү хэлэлцүүлгээр Монгол Улсад ногоон эдийн засгийн хөгжлийг хангах, байгалийн нөөцийг үр ашигтай зарцуулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор БОАЖ-ын Сайд Д.Цогтбаатар ногоон эдийн... | байгал орчин |
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хурлаас анх 1972 онд жил бүрийн зургадугаар сарын 5-ныг Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэж байхаар тогтжээ. Тиймээс өнөөдрийг байгаль хамгаалах үйлсэд уриалан дуудах, энэ талаарх сургалт, сурталчилгаа хийх үйлсэд зориулах юм байна. Энэ жилийн Дэлхийн байгаль орчныг өдрийг Бразил улс... | байгал орчин |
Тасалгааны бvхий л төрлийн цэцгийг уншигч та гэртээ тарьж болно. “Цэцэг” төвд гэхэд л тасалгааны 500 гаруй нэр төрлийн цэцэг байдаг гээд бод доо. Өргөн сонголт хийх боломжтой байгаа биз. Шимтэглээ, хайтангийн төрлvvд, өнгөт болон өргөст кактус, унаган хэл, төрөл бvрийн мөлхөө, цахирмаа, удамбор, тасалгааны сарнай, хулс... | байгал орчин |
2012 оны 06 дугаар сарын 4-ний 20 цагаас 06 дугаар сарын 5-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар түр зуурын бороо орно. Салхи хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говиор шөнө... | байгал орчин |
НҮБ-аас жил бүр зарлаж, хүрээлэн буй орчныг хамгаалах үйлсэд гавьяа байгуулагчдыг шалгаруулдаг “Эх дэлхийн манлайлагчид” шагнал \”Champions of the Earth” award\-ын 2012 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг тодруулж байгаагаа НҮБ албан ёсоор зарлалаа. НҮБ-ын Хүрээлэн буй орчны хөтөлбөрөөс санал б... | байгал орчин |
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 14 түймэр асч, 6 түймэр цурманд байна. Хөвсгөл аймаг хамгийн их буюу 12, Булган, Архангай аймаг тус бүр 1 түймэртэй байгаа бол Сэлэнгэ, Хөвсгөлд тус бүр 2, Булган, Увсад тус бүр нэг түймэр цурманд байна. Үүссэн нөхцөл байдлын талаар Улсын Онцгой комиссын хуралдаанаар хэлэлцлээ. Хөвсгөл... | байгал орчин |
Өнөөдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны өдөр тохиож байгаа бололтой. Учир нь тус яамаар “овоглож” буй олон олон арга хэмжээ болох нээ. Тодруулбал өнөөдөр тус яам “Нээлттэй хаалганы өдөр”-өө зохион байгуулж байгаа юм байна. Үйл ажиллагаа Сүхбаатарын талбайд 14.00-18.00 цагийн хооронд болох нээ. Түүнчлэн Ази-Европ... | байгал орчин |
Дэлхий гаригийн нийт цэвэр усны томоохон нөөц Монголын нутаг дэвсгэр дээр байж таардаг. Энэ нь бахархал гэхээсээ илүү хариуцлага үүрэг болж хувирлаа. Дэндүү тунгалаг атлаа агуу их усан сан Хөвсгөл далай шиг нөөц газар дэлхийн хуурай газарт өөр байхгүй гэнэ. Байгаль нуур ч тунгалгаараа Хөвсгөлийг гүйцэхгүй. Түүний үндсэ... | байгал орчин |
УИХ-ын өнөөдөр үдээс өмнөх хуралдаанаар Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай хуулийн төсөл, Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Ганбямба танилцууллаа. Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын х... | байгал орчин |
БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Улаанбаатар хотын “Ус, дулаан хангамжийн төвийг шинэчлэх” төслийн хоёрдугаар дугаар шат өнөөдрөөс эхэллээ. БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага болох КОЙКА-гаар дамжуулан ОУНААУГ-т хэрэгжүүлэх төслийн хүрээнд ус дулаан түгээлтийн шугамын хоолой, тоног төхөөрөмжий... | байгал орчин |
Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар хойноос секундэд 9-14 метр. Говь талын нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Говь болон зүүн зүгийн ... | байгал орчин |
Солонгосын Уул уурхайн Нөхөн Сэргээлтийн Корпораци /МИРЕКО/ нь Монгол орны ирээдүй болсон хүүхэд багачуудад байгаль орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхийн тулд мод үржүүлгийн газартаа экологийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулж байна. Уг экологийн сургалт өнөөдрөөс эхэлж есдүгээр сарыг дуустал үргэлжлэх бөгөөд ... | байгал орчин |
Дэлхийн 100 гаруй оронд зэрэг зохиогддог ”Эх дэлхийн цэвэрлэгээ”-нд манай улс нэгджээ. “Эх дэлхийн цэвэрлэгээ” маргааш болно. Энэхүү арга хэмжээ нь орчны бохирдлыг бууруулах, иргэдийн амьдрах орчинг сайжруулахад иргэд, олон нийтийн сайн дурын байгууллагын оролцоог нэмэгдүүлж, байгаль орчноо хайрлан хамгаалах зорилготой... | байгал орчин |
УИХ-ын байнгын хорооноос гарсан ажлын хэсэг асуудлаа үргэлж хаалттай хэлэлцдэг билээ. Тэгвэл БОХХАА-н байнгын хорооноос гарсан Туул голын асуудлаарх ажлын хэсэг өнөөдөр нээлттэй хуралдахаар болжээ. Учир нь нийслэлчүүдийн хамгийн их санаа зовж байгаа асуудлуудын нэг болсон “Туул” голын аврах асуудлыг хөндөж тавьж байгаа... | байгал орчин |
Дэлхийн зах зээл дээр өндөр үнэтэй газрын ховор элементийн хайгуул манайд ихэсч байгаа. Хамгийн сүүлд гэхэд Төв аймгаас газрын ховор элементийн орд илэрсэн. Газрын ховор элементийг нэг бүрчлэн тодорхойлж, шинжлэх боломж нээгдэж байна. Геологийн төв лаборатори ийм зорилгоор индукцийн холбоост плазмын масс спектрометр гэ... | байгал орчин |
“Саусгоби сэндс” компани өчигдөр сэтгүүлчдэд хандлаа. Сүүлийн үед хэвлэлээр цацагдаж байгаа мэдээллүүдэд тайлбар өгөх зорилгоор хэвлэлийн бага хурал зарлажээ. АМГ-аас лицензийг нь түдгэлзүүлсэн талаар албан ёсны бичиг ирүүлээгүй гэнэ. Тиймээс Овоот толгойгоос нүүрс экспортлох ажил нь хэвийн явагдаж байгаа аж. "Айвенхоу... | байгал орчин |
Улаанбаатар хотын төвд ойролцоогоор хийн түлшээр цэнэглэх 15 станц байгуулах хэрэгтэй гэсэн тооцоо судалгаа байдаг. БОАЖЯ-аас эхний ээлжинд 2011-2012 онд энэ чиглэлийн тендер зарлаж, гүйцэтгэгчээр нь "Дашваанжил" ХХК шалгарсан байна. Тиймээс ирэх наймдугаар сараас эхлэн найман байршилд автомашиныг хийгээр цэнэглэх стан... | байгал орчин |
Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын Хяслын гол, Армагийн хагархай, Хээгт, Аргалтайн гол, Чандмань-Өндөр сумын Халхан гол, Алаг-Эрдэнэ сумын Чаргайт, Улаан-Уул сумын Гуя, Цэцэрлэг сумын Дөшдөг зэрэг газар түймэр гарсан найман түймэр өнөөдрийг хүртэл унтраагүй байна. Одоогийн байдлаар Цагаан-Үүр сумын ойн сан бүхий нийт газ... | байгал орчин |
Дэлхийн улс орнуудын эв нэгдлийн бэлгэдэл олимпийн наадам эхлэхэд хэдхэн сарын хугацаа үлдээд буй. Бэлтгэл ажил ид явагдаж байгаа энэ үед олимпийн наадам тойрсон асуудлууд дэлхийн улс орнуудад яригдсаар байна. Үүнтэй холбогдуулан "Оюутолгойн хяналт ТББ"-ын Удирдах зөвлөлийн дарга Ж.Занаа, гүйцэтгэх захирал Д.Сүхгэрэл н... | байгал орчин |
БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мод, модон материалын төрөлжсөн захуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаараа байгаль орчин, экологитой холбоотой зарим үүрэг чиглэлийг өгч мөн БОАЖЯ-наас батлан гаргаж буй экологийн хариуцлагын гэрээ байгуулах талаар онцлон ярилцсан байна. ... | байгал орчин |
Хятадын Сычуань мужийн Чэнду хотноо хулсны баавгайн үндэсний парк бий. Энд өдөрт олон мянган хүн пандануудыг харахаар ирнэ. Жуулчдын сонирхлыг татдаг гол газар. Уг нь эл паркийг пандаг өсгөж үржүүлэх зорилгоор анх байгуулсан ч өдгөө жуулчлалын идэвхтэй бүс болжээ. Дэлхий дээр ховордсон энэ амьтныг бодитоор нь сонирхох ... | байгал орчин |
Статистикийн тоон мэдээгээр энэ он гарснаар аюулт үзэгдэл, осол эхний дөрвөн сарын байдлаар 1461 удаа гарсч, үүний улмаас 45 хүн амь насаа алдсан байна. Мөн 0.9 мян.толгой мал, амьтан хорогдлоо. Энэ оны эхний 4 сард объектын түймэр 1313 удаа, мал, тэжээвэр амьтны халдварт галзуу өвчин 13 удаа, бичил уурхай, нурангины ... | байгал орчин |
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, Нутгийн зүүн хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн өвөр говь болон Их нууруудын хотгор, Орхон Сэлэнгийн сав нутгаар 23-28 град... | байгал орчин |
“Туул” гол ширгэж, зарим газраар сайр үлдсэн талаар олон хүний нүдэнд ил болсон Тэгвэл өнөөдөр БОАЖ-ын сайд Д. Цогтбаатар Туул голын нөхцөл байдалтай танилцаж байна. Уг ажлын дагуу холбогдох албаныханд асуулга тавьж, үүрэг даалгавар өгөхөөр болж байгаа юм байна. Г.Туяа | байгал орчин |
Жил жилийн хавар их хотын ч, сэтгэлийн минь ч дундуур урсан ирдэг Туул. Ирэх нь, урсах нь аяндаа сэтгэл аргадан тайтгаруулдаг тойром тоонотын гол минь. Гэвч, энэ жил ирээгүй л байна. Өвөлжин нам гүмд автаад, айсуй хаврын уясууд ирж ядах шиг байдаг Туул энэ жил эргэлт буцалтгүй хулжсан эрмэг хүлэг шиг алга болжээ гэмэ... | байгал орчин |
Улаанбаатар хотод хог тээврийн автомашин хүлээлгэн өгөх арга хэмжээ өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд болох талаар бид өмнө нь мэдээлсэн. БОАЖЯ энэ оныг “Агаарын бохирдол, орчны доройтолтой тэмцэх жил” болгож, яамны үйл ажиллагаа, хөрөнгө санхүүгийн нөөцийг энэ чиглэлд хандуулж байна. Энэ ажлын хүрээнд БОАЖ-ын сайдын төс... | байгал орчин |
Монголд цөлжилтийг сааруулах, ойжуулах ажлыг хэрэгжүүлж буй Монгол-Солонгосын хамтарсан “Ногоон хэрэм” төсөл ЗГХА Ойн газартай хамтран хот, амьдрах орчноо ногооруулан таатай орчин бүрдүүлэх зорилгоор мод тарих хөдөлгөөн өрнүүлж байна. 2007 оноос эхлэн цөлжилтийг сааруулахад хувь нэмэр оруулж буй Монгол-Солонгосын хамта... | байгал орчин |
Ойн газар, Монголын байгаль орчны иргэний зөвлөл хамтран дөрөвдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд “Ойжуулалт-12” тарьц суулгацын үзэсгэлэн худалдааг МҮЭСТӨ-д зохион байгуулах гэж байна. Өнөөдрийн үзэсгэлэн худалдаа 11.00-16.30 цагийн хооронд болох бөгөөд мод, бут, сөөгний тарьцыг худалдаалахаас гадна хэрхэн тарих сургалты... | байгал орчин |
“Бурхан халдун” групп, “Мон лаа” ХХК, “Хэрлэн аравт” ТББ, Тэнгри”, “Энэбиш” сан “Монгол фильм” студи хамтарч өнөөдөр Монгол Ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийлээ. Тэд “Хог тарихаа болиод мод тарьцгаая” гэсэн уриан дор бид нэгдэж, Бурхан Халдун хайрханы өвөр Хэрлэн мөрний эх Их хоригийн нутагт иргэдийг мод тарихыг уриал... | байгал орчин |
БОАЖЯ-наас зарласан “Байгаль хамгаалах хаврын сарын аян“-ы хүрээнд өнгөрсөн амралтын өдрүүдэд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтыг Дархан-Уул аймгийн БОАЖГ-ын даргын баталсан “Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт байгаль орчны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх аж... | байгал орчин |
“Экологийн хямралыг бууруулахад бидний оролцоо” хүүхэд залуучуудын чуулган энэ сарын 4-ний өдөр буюу маргааш өглөө 10.00 цагт Төрийн ордны их танхимд эхлэх ажээ. Энэхүү чуулганы нээлтэд МУ-ын Ерөнхий сайд С.Батболд, БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар нар оролцох юм байна. “Экологийн хямралыг бууруулахад бидний оролцоо” хүүхэд ... | байгал орчин |
Хууль бусаар газар худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Сүүлийн үед сонин хэвлэлүүдээр “Тэрэлжид газар зарна” гэсэн мэдээллүүд их цацагдах боллоо. Үүнтэй холбогдуулан хамгаалалтын захиргаанаас дараах сэрэмжлүүлгийг гаргаж байна.Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газрыг дамжуулан ашиглуул... | байгал орчин |
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан одоо маргааш болно. Хуралдаанаар Туул голын ус ширгэсэнтэй холбоотой асуудлаар нээлттэй явагдах аж. Уг хуралдаанаас Туул голыг хэрхэн сэргээх , урсацыг сайжруулах талаар шат дараатай арга хэмжээ авахаар төлөвлөгөө гаргана. Мөн мэргэжилтнү... | байгал орчин |
Дархан-Уул аймгийн БОАЖГ-аас Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран ой, хээрийг түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх талаар анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа. Энэхүү сургалтад ойн санг гэрээгээр эзэмшигч иргэдийн нөхөрлөл, идэвхтэн байгаль хамгаалагч, онцгой байдлын орон... | байгал орчин |
Ус, цаг уурын хүрээлэнгээс гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээгээр ойрын хоногуудад цаг агаар тогтворгүй байх төлөвтэй. Тодруулбал, баруун аймгуудаар, маргааш нутгийн зүүн болон төвийн аймгуудын баруун хэсгээр их хэмжээний нойтон цас орно. Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн нутгаар хүчтэй салхилж, ц... | байгал орчин |
Хаврын хуурайшилтын үед иргэд түлсэн гал, асаасан шүдэнз, татсан тамхины гал, цог, үнс, нурмыг бүрэн унтраах, түймэрт өртөж болзошгүй нутаг дэвсгэрийг түймрээс хамгаалах зурвастай болгох, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байх, машин, техникийн утааны янданг оч баригчтай болгох, гэр, ба... | байгал орчин |
Туул голын усыг нэмэгдүүлэхийн тулд минж нутагшуулахаар болоод байгаа. Тэгвэл энэхүү минжийг энэ сард Герман улсаас авчрахаар болжээ. Түүнчлэн Туул голын хар усан тохойд минж үржүүлгийн төв байгуулахаар төлөвлөөд байна. Төслийн багийнхан Туул голд минж нутагшуулах ажлынхаа хүрээнд Германы Бавари мужид очиж туршлага суд... | байгал орчин |
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д. Цогтбаатар тушаал гаргаж Богдхан уулын хамгаалалтын бүсэд газар олгохгүй байхаар боллоо. Энэ тушаалаар дархан цаазат Богдхан уулын хязгаарлалтын бүсэд газар ашиглах зөвшөөрөл олгохыг, түүнчлэн хориглосон хугацаанд газар ашиглахыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг хүлээж ав... | байгал орчин |
-35 МЯНГАН МОД УСТГАХААР ЗЭХЖЭЭ- Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Цонжин болдогийн баруунхантай Зуун модын хөндий гэх газарт "Ногоон Ази" ТББ, ШУТИС, МУИС-ийн оюутнуудтай хамтран 35 мянга гаруй хайлаас, улиасны суулгац тарьжээ. Хавраас намар хүртэл оюутан залуус тарьсан модоо усалж, бордож арчилсаар ургуулж чадсан байн... | байгал орчин |
Энэ сарын 13-ны өдрийн байдлаар манай улсын хэмжээнд 16 аймгийн 44 суманд 58 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ. Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга М.Энхболд Улсын онцгой комиссын гишүүн, БОАЖ-ын сайд, Батлан хамгаалах яамны сайд, ЦЕГ-ын дарга, ОБЕГ-ын дарга зэрэг хүмүүст хур... | байгал орчин |
Дорнодын Матад сумын Тамсагийн нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын зуун хувийн хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг” компани байгаль орчинд их хэмжээний хохирол учруулсан хэмээн аймгийн иргэд, Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвслийнхэн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг өчигдөр Ба... | байгал орчин |
Манай улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай хамтран Хилийн усны хамтарсан комиссын ээлжит 5 дугаар хуралдаан маргааш эхэлнэ. Уг хуралдаанаар талууд Хамтарсан комиссын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайланг хэлэлцэж, 2012 оны хамтын ажиллагаанд тусгах саналуудаа дэвшүүлж, Хилийн усны хамтарсан комиссын 2012... | байгал орчин |
"Цөмийн аюулгүй Монгол орны төлөө" уриатай хөдөлгөөн өрнүүлээд байгаа Байгаль орчны төрийн бус байгууллагуудын холбоо өчигдөр Сүхбаатарын талбай дээр жагсаал зохион байгуулж өөрсдийнх нь уриалгыг дэмжсэн иргэдийн гарын үсгийг цуглууллаа. Тэд "Монгол Улсад цөмийн хог хаягдлыг булшлах гэрээ хэлэлцээрийг э... | байгал орчин |
Монгол орныг тахийн уугуул нутаг гэдэг. Тийм болохоор ховордож устсан энэ амьтныг хамгийн түрүүнд харсан хүмүүс нь монголчууд болж таарна. Тухайн үед шинжлэх ухааны нээлт, патент гэдэг юмнаас хол хөндий байсан учраас энэ зэрлэг адууг монголчууд өөрсдөө тоож мэдсэнгүй. Харин яагаад орос хүнээр овоглогдох болсон нь сонин... | байгал орчин |
Оюу толгой, Таван толгой шиг нөөц ихтэй орд Монголд олон бий гэнэ. Хөрш орнуудын геологийн тайланд манайхтай ойролцоо бүс нутагт нь томоохон ордууд байгаа нь тогтоогджээ. Тэдгээр ордын үргэлжлэл манай улсын нутаг дэвсгэр дээр байгаа аж. Геологийн ордын нөөцийг илрүүлэхийн тулд сансрын гео физик судалгааг ашиглах боломж... | байгал орчин |
Тухайлбал, өнгөрсөн 20 гаруй жилд озоны давхаргыг хамгаалах үйлсэд дэлхийн бүх орон хамтран ажиллаж, гайхамшигт амжилт олсныг НҮБ-ын Озоны конвенцийн Нарийн бичгийн дарга нарын газраас зохих ёсоор үнэлж, дэлхийн улс орнуудад “Монреалийн протоколын шилдгүүд” шагналыг гардуулж байгаа билээ. О.ЭНХ | байгал орчин |
Ерөнхий сайд С.Батболд Атомын цахилгаан станц барих гэрээ хийх зорилгоор Япон улсад айлчилсан гэж Монголын байгаль орчныг хамгаалах ТББ-ууд үзэж байна. Энэ асуудлаар тэд өчигдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийж "Ерөнхий сайдыг Японд айлчлах үеэр "Майничи" сонинд "Цөмийн хаягдал булшлах байгууламж барьсны нь шанд америк, япо... | байгал орчин |
Бохир хаягдлыг ялган задалж, ялгаран тунасан шингэн хэсгийг газрын хөрсөөр дамжуулан бүрэн цэвэршүүлэх систем монголд нэвтэрчээ. Үүнийг хувийн байшин, хаустай айл өрхүүд болон аялал жуулчлалын бааз, уул уурхайн кэмпүүд хэрэглэхэд тун тохиромжтой гэнэ. Септик хэмээх энэхүү систем нь ашиглахад хялбар бөгөөд эвгүй үнэр г... | байгал орчин |
Өнгөрөн бямба гарагт буюу энэ сарын 31 –нд болсон “Дэлхийн цаг” арга хэмжээнд энэ жил 147 орны 5411 хот нэгджээ. Уг арга хэмжээний үеэр алдартай томоохон объектуудын эрчим хүчийг нэг цагийн турш унтраадаг уламжлалтай. Тодруулбал Сидней хотын алдарт “Харбор-Бриж” гүүр, Вашингтоны гол сүм, Хятадын Цагаан хэрэм, Бээжин хо... | байгал орчин |
Дэлхийн хамгийн гүнзгий Байгал нуурт шинжлэх ухааны маш чухал туршилтыг хийх гэж байна. Оросын астро физикчид өөрсдийн зохион бүтээсэн хосгүй усан доорхи телескопын тусламжтайгаар алс холын гариг ертөнцийн тухай мэдээлэл цуглуулах юм байна. Энэ төхөөрөмжийг Оросын 3 хотын эрдэмтэд угсарч байгаа гэнэ. Тэдний энэ төхөөрө... | байгал орчин |
Байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагуудын төлөөлөл өчигдөр Төрийн ордны баруун зүүн хаалгыг хааж, богино хугацаанд жагсаал хийлээ. Жагсаалд арав гаруй төрийн бус байгууллагын 20 гаруй хүн оролцсон юм. Тэд гартаа "Уран олборлолт+цөмийн цахилгаан станц+цөмийн хаягдал бидэнд хэрэггүй", "Цөмийн хаягдлыг Монголд б... | байгал орчин |
Байгаль орчин аялал жуулчлалын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо хамтран Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-д бүртгүүлэх хүсэлтийг гаргахаар болжээ.Тэд Юнескогийн дэлхийн байгалийн өвд бүртгүүлэхээр баримт бичиг боловсруулж дууссан байна. Уг баримт бичгийг хүргүүлснээр Олон улсын байгаль орчныг хамг... | байгал орчин |
Дэлхийд хэзээ ч арилшгүй гурван том сорви үлдсэн. Энэ бол цөмийн сорви. Дөрөв дэх, тав дахь нь биднийг заналхийлсээр байгаа... Арван жилийн дунд сургуульд физик, химийн хичээлээс цөмийн урвалын тухай сонссон төдий, тэр хичээлүүддээ муу дундхан хольж авдаг байсан намайг цөмийн энергийн тухай бичнэ гэхээр таньдаг нэг нь ... | байгал орчин |
Дагуурын тал буюу Монгол, Орос, Хятад улсын хил дамнасан үзэсгэлэнт бүс нутгийг Юнескод бүртгүүлэхээр болжээ. Тиймээс уг газрыг Олон улсын дархан цаазат газар хэмээн ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтад оруулахаар Монгол, Оросын мэргэжилтнүүд төлөвлөжээ. Харин хятадууд тодорхой шалтгааны улмаас өөрийн нутаг дэвс гэрт ба... | байгал орчин |
Цөмийн хаягдлын эсрэг үндэсний хэмжээний жагсаалыг ирэх гуравдугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Уг жагсаалыг facebook-ийн No nuclear групп зохион байгуулах аж. Жагсагчид ураны хайгуул болон уурхайн төслүүдийг зогсоо, Монголоос уран экспортлохыг эсэргүүцэж байна, цөмийн хөтөлбөрийг зогсоо зэрэг уриалга... | байгал орчин |
“Ус-хүний эрх” хэлэлцүүлэг Төрийн ордны эхэллээ. Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Д.Цогтбаатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн орлогч суурин төлөөлөгч ноён Томас Эриксон, УИХ-ын гишүүн, БОХХАА-н байнгын хорооны дарга Д.Балдан-Очир, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчны бодлогын зөвлөх Э.Зоригт, Хүний эрхийн үндэсний комиссын... | байгал орчин |
БОАЖ-ын Сайд Д.Цогтбаатар БНСУ-ын “Ногоон Ази” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У Ги Чүл, Дундговь аймгийн Засаг дарга Д.Чандмань нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Дундговь аймгийн Сайнцагаан сумын (Мандалговь) нутагт хэрэгжүүлж буй ойжуулалтын ажлын явцын талаар ярилцав. Мөн шинээр тус аймгийн Сүм хөхбүр... | байгал орчин |
Агаарын бохирдлыг буруулах асуудлыг жил бүрийн өвөл ярьдаг. Тэгвэл ирэх өвөл дахин энэ байдал давтагдахгүй байлгах үүднээс одооноос эхлэх хэрэгтэйг Байгаль орчны Ерөнхий зөвлөлийн хууль зүйн хороо, Байгаль орчны парламент, Гамшгийн эсрэг үндэсний төвөөс хамтран мэдээлэл хийлээ. Түүнчлэн өнгөрсөн өвөл агаарын бохирдлыг... | байгал орчин |
Жил бүрийн гуравдугаар сарын 21, 22, 23-нд “Дэлхийн ойн өдөр”, “Дэлхийн усны өдөр”, “Дэлхийн цаг уурын өдөр” зэрэг олон улсын тэмдэглэлт өдрүүд тохиодог. Энэ өдрүүдийг тохиолдуулан БОАЖЯ-наас “Байгаль хамгаалах хаврын сарын аян”-аа нээдэг уламжлалтай. Энэ уламжлалын дагуу “Байгаль хамгаалах хаврын сарын аян-2012”-ыг ө... | байгал орчин |
Хараа голыг хамгаалахаар болжээ. Өөрөөр хэлбэл “Хараа голын сав газрын зөвлөл” байгуулагдсан байна. Энэхүү зөвлөл нь тухайн нутаг дэвсгэрийн усны нөөцийг зүй зохистой ашиглах , хамгаалах, нөхөн сэргээх замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах үндсэн зорилготой аж. Тус зөвлөлийн даргаар Дархан-Уул аймгийн Засаг дар... | байгал орчин |
Нийслэлийн бүх шатны цэцэрлэгийн хамт олон, иргэдэд Монгол-Солонгосын Ногоон хэрэм төслөөс үнэгүй модны тарьц, суулгац олгохоор болжээ. Энэхүү арга хэмжээг “Мод тарих үндэсний өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар 2010 оноос эхлэн “Мод тар... | байгал орчин |
Маргааш “Дэлхийн усны өдөр”. Үүнийг тохиолдуулан “Шинэ үе урлаг” нийгэмлэгээс жил бүр зохион байгуулдаг байгаль дэлхийтэйгээ нэгдэх аяны хүрээнд “Усгүй урсгал” хамтарсан үзэсгэлэн гаргах гэж байна ажээ. Тус арга хэмжээг Монгол дахь Дэлхийн байгаль хамгаалах сан, Усны газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд Төрийн ордонд хур... | байгал орчин |
Хонгконгт уул уурхайн шилдгүүдийг тодруулах “Мөнгө ба уул уурхай Хонгконг” гэдэг арга хэмжээгээр манай улсыг “2011 оны уул уурхайн орон”-оор нэрлэсэн гэнэ. Материал ирүүлсэн компаниудын дунд шинжээчид судалгаа явуулж санал хураасны дараа дахин нэг санал хураалт явуулдаг гэнэ. Шалгаруулалтад оролцсон хүмүүс “Монгол улс ... | байгал орчин |
Европын улс орнуудыг их хүйтрэл нөмөрч олон арван хүн нас барлаа. Мөн азийн зарим орнуудад ч энэ хүйтэл нөлөөлж байгаа гэсэн мэдээлэл хэвлэлээр өдөр болгон яригдаж боллоо. Тэгвэл энэ хүйтрэл чухам юунаас болов. Дэлхий дулаарч байгаа гэж ярьж байсан ч дулаарлаас үүдэлтэй хүйтрэл өдөр ирэх тусам нөмөрсөөр байна. Олон улс... | байгал орчин |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.