news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Хууль зүйн яамнаас боловсруулан хэрэгжүүлж эхлээд байгаа шинэчлэлийн бодлого, энэ салбарт хийгдэх эрх зүйн шинэтгэлийн ажлууд үргэлжилж байна. Тус яамнаас Гэрч хохирогчийн эрхийг хамгаалах тухай, Хууль сахиулагчдын эрх зүйн байдлын тухай, Хууль сахиулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулийн төслүүдийг шинээр боловсруулсн... | хууль |
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр 2012 оны аравдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг дахь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газарт харьяалагддаг хөвчид хулгайгаар ан хийсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан. Ж.Энхбаярын энэ хэргийг Төв аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж эхэлжээ. Тэрээр дөрвөн өд... | хууль |
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өчигдөр орой баривчлан, хорьсон нь гол дуулианы нэг байлаа. Түүнийг Урдчилан саатуулах 461-р ангид саатуулсан бөгөөд албаны эх сурвалжууд “Б.Цогтгэрэл нь өнгөрөгч арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүү гэдэ... | хууль |
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнөөдөр баривчлан, Урдчилан саатуулах 461-р ангид саатуулсан байна. Түүнийг ямар хэрэгт холбогдуулан албадан саатуулсан талаарх мэдээллийг албаны хүмүүс одоогоор өгөхгүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр түүнийг бусдыг доромжилсон хэмээн буруутгаж бай... | хууль |
Хадгаламж зээлийн хоршоо нэгэн зэрэг шахам дампуурлаа зарласнаас хойш долоон жил гаруйн хугацаа өнгөрчээ. Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийн санаачлагаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, ХЗХ-ны хэргийг шалгах Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Тэгвэл өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд ХЗХ-ны х... | хууль |
Буянт-Ухаагийн боомтоор өнгөрсөн оны тавдугаар сарын 14-нд 5.4 килограмм мансууруулах бодис буюу героин оруулж ирэх гэж байсан нь тогтоогдсон Э.Алтанзул, Филиппин улсын иргэн Эвенгли Пресли Бендо нарыг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд шүүж, ял оноолоо. Шүүхээс Э.Алтанзул, Эвенгли Пресли Бендо нарыг Эрүүгийн хуулийн тусг... | хууль |
Малайз улсын иргэн Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Тэднийг шүүх хурал өмнө нь улсын яллагч, орчуулагч нь хүндэтгэх шалтгаантай хуралд ирээгүй гэх шалтгаанаар хоёр удаа хойшилсон юм. Малайз улсын иргэн Су Го Шин, Тэ ю Лин, Вон Жан Лун нар нь урьдчилан үгсэн тох... | хууль |
Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруутгагдан шүүгдэж байгаа “Анод” банкны удирдлагуудын хэргийг хоёр жил дамнуулан УМБГ, Нийслэлийн прокурорын газарт шалгаж буй. Тус банкны удирдлагууд болох 15 хүнд холбогдох дээрх хэргийг энэ сарын 7-нд буюу ирэх даваа гаригт Баянзүрх дүүргийн ш... | хууль |
Анхан болон давж заалдах шатны шүүхээс ОБЕГ-ын экс удирдлагууд болох П.Даш, Л.Алтангэрэл нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхэд өнөөдөр хянан хэлэлцлээ. Ингээд П.Даш, Л.Алтангэрэл нарт оноосон 3,6 жилийн хорих ялыг хэвээр баталсан байна. П.Даш нь Онцгой байдлын ерөнхий газрын даргаар, Л.Алтангэрэл нь тус газрын Улсы... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнөөдөр Клиникийн II нэгдсэн эмнэлгээс Зайсан дахь хорих 401 дүгээр ангид шилжүүлсэн. Гэтэл түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нар нь хорих анги руу шилжүүлэх үйл ажиллагааг хууль бус хэмээн үзэж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын дарг... | хууль |
Улс төрд алба хашиж байх жилүүддээ эрх мэдлээ урвуулан улсад их хэмжээний хохирол учруулсан, хээл хахууль авсан зэрэг нь анхан болон давж заалдах шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлсэн МАХН-н дарга Н.Энхбаяр болон түүний хээл хахуулын хэрэгт хамсаатан гэгдэх До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн н... | хууль |
Дархан-Уул аймагт энэ сарын 18-ний өдөр ЕБС-ийн гуравдугаар ангийн сурагчийг барьцаалж, эцэг, эхээс нь 100 сая төгрөг нэхэмжилсан хэрэг гарсан билээ. Хэргийн сэжигтнийг баривчилсан бөгөөд одоогоор цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Урьдчилсан мэдээллээр барьцаалагдсан хүүгийн аав Дархан-Уул аймгийн Засаг да... | хууль |
Эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруугтгагдан шүүгдэж байгаа “Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал эхлэх гэж байна. 149 хавтаст хэрэг бүхий хэргийг шүүх хурлыг Б.Баатар шүүгч даргалж, улсын яллагчаар О.Мөнхбаатар, шүүгдэгчээр Монголбанкны Тэргүүн дэд... | хууль |
Хадам эхээ хөнөөж, эхнэр, хүүхдээ барьцаалсан гэх Д.Энхээд холбогдох хэргийг өмгөөлөгчийнх нь хүсэлтийн дагуу өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцлээ. Нийслэлийн шүүхээс түүнд өнгөрсөн есдүгээр сард цаазаар авах ял оноосон юм. Тэрээр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад өнгөрсөн 2011 оны зургадугаар сарын 29-30-нд... | хууль |
Банкны хуурамч карт ашиглан томоохон банкнуудад их хэмжээний мөнгө залилсан гэх Малайз улсын иргэн Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарыг өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүх байсан ч орчуулагчид хуралд ирээгүй шалтгаанаар ирэх нэгдүгээр сарын 7-ныг хүртэл хойшилсон байна. Тэднийг шүүх хурал өнгөрсөн арва... | хууль |
Авлигатай тэмцэх олон улсын өдрийг тохилдуулан өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболд, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Д.Батцогт, Ш.Түвдэндорж нар Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын удирдлага, ажилчидтай уулзан, санал бодлоо хуваалцлаа. АТГ нь байгуулагдаад зургаан жил өнгөрч байгаа ч өнгөрсөн... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын таван шүүгч шүүх хуралдааныг орхин гарсан талаар мэдээлсэн. Тэд Дөрвөн шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй тул өөрчлөх, шүүх хуралд улсын яллагчаас төлөөлөл оролцуулах Шүүгч С.Нарангэрэл гадаадад байгаа тул шүүх хурлыг хойшлуулах Шүүх бүрэ... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцэж эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэхээр түр завсарлаад байна. Н.Энхбаярын өмгөөлөгч нар Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч н.Эрдэнэбалсүрэн нарын дөрвөн шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн татгал... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр ын өмгөөлөгч нар шүүхэд хандан Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч н.Эрдэнэбалсүрэн нарын дөрвөн шүүгчийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн татгалзах хүсэлт гарга сныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж байгаа талаар бид мэдээлсэн. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж ... | хууль |
Эрх мэдлээ урвуулан ашигласан, төрийн мөнгийг хувьдаа завшсан, хээл хахууль авсан хэрэгт буруутгагдсан МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ. Шүүх хурал өнгөрсөн сарын 30-нд болох байсан ч хэлэлцэх байсан ч өмг... | хууль |
“Merdy” зочид буудлын угтагч бүсгүйг зэрлэгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг энэ сарын 1-нд гарчээ. Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газар очиход хохирогч 24 настай бүсгүйн биеийг сийчиж, амийг нь хөнөөгөөд, булангийн өрөөнд нуусан байж. Албаныхны мэдээлснээр сэжигтнийг баривчлан байцаалт авсан бөгөөд эхний байцаа... | хууль |
УИХ-ын сонгуулиар Увс аймгийн Тариалан суманд иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор мөнгө тараасан гэх Увс аймгийн МАН-ын дэд дарга Н.Жамсран, Я.Лхагва, Т.Гансүх нарыг шүүх хурал өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд болов. Шүүх хуралдаанаар Т.Гансүх нар нь Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 м... | хууль |
Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын эргүүлж чадаагүй төрийг Г.Бадамрагчаа эргүүлж чадна гэж үү? ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс төрийн эрхийг хууль бусаар авах хуйвалдааныг зохион байгуулсан гэх үндэслэлээр кино найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Г.Бадамрагчааг шалгаж эхлээд бүхэл бүтэн найман сар өнгөрчээ. Энэ хугацаанд түүн... | хууль |
Цагдаагийн байгууллагын ажил, үйлчилгээг иргэдэд ойртуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Иргэдэд үйлчлэх төв”-ийг өнөөдөр нээлээ. Нээлтийн ажиллагаанд Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, дэд сайд Э.Эрдэнэжамъян, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал нар оролцов. Хууль зүйн яамнаас с... | хууль |
Гурван шатны шүүхээс гэм буруутай нь тогтоогдсон цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарыг цагдан хорих төвүүдэд шилжүүлсэн байна. Тодруулбал, хошууч генерал Ч.Амарболдыг хорих 441 дүгээр анги, хурандаа Ш.Батсүхийг Амгалан дахь хорих 421 дүгээр ангид шилжүүлсэн бол хурандаа О... | хууль |
“Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагынхан өнөөдөр “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандан хэвлэлийн бага хурал зарлалаа. Тус байгууллагаас энэ сарын 8-нд “Тусгаар тогтнолын ордонд “Хуульчдын зөвлөгөөн” зарлан хийхээр болжээ. Уг зөвлөгөөнд Цагдаагийн Ерөнхий газар, Замын цагдаагийн газар, Хүний эрхийн... | хууль |
“Долдугаар сарын 1”-ны хэрэгт буруутгагдаж, гурван шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нарыг хорих ангид хуваарилжээ. Тэд өмнө нь цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан бол гурван шатны шүүхээс нэгэнт гэм буруутай хэмээн тогтоосон учраас хорих ангид хуваарилсан байна. Хошууч генерал Ч.Амарболдыг хуучин... | хууль |
l Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар цагдаагийн хуучин удирдлагууд болох Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр хянан хэлэлцлээ. Ч.Амарболд, О.Зоригт, Ш.Батсүх, Г.Ганбаатар нар нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2008 оны долдугаар сарын 1... | хууль |
Монголын Ногоон намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай О.Бум-Ялагч нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх өчигдөр хянан хэлэлцжээ. Монголын Ногоон намын энэ сарын 3-ны өдөр ээлжит бус X их хурлаас намын дүрэмд намын дарга хоёр байхаар заасныг нэг болгон өөрчилсөн ба хуралд оролцсон гишүүдийн олонхийн... | хууль |
Насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан гэх Б.Энхболд, Ж.Тамир, Э.Шинэжаргал, Г.Ганболд, М.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд хаалттай эхэлсэн. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч хохирогч нарыг шүүх хуралдаанд оролцуу... | хууль |
Банкны салбарт галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг шүүх хурал өнөөдөр Налайх дүүргийн шүүх танхимд болж, түүнд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноолоо. Өглөө 11.00 цагийн орчимд эхэлсэн шүүх хурал 11 цаг гаруй үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн хэдэн хормын өмнө шийдвэрээ гаргасан байна. 2012 он... | хууль |
Долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж хоёр шатны шүүхээс ял сонсоод байгаа хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарыг шүүх хурал 14.00 цагт хү... | хууль |
2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд шү... | хууль |
УИХ-ын дарга З.Энхболд Монголын өмгөөлөгчдийн холбоо (МӨХ)-ны шинэ ерөнхийлөгч Д.Батсүх, дэд ерөнхийлөгч бөгөөд нийслэлийн зөвлөлийн дарга Б.Ганбаатар болон Удирдах зөвлөлийн бусад гишүүнийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд МӨХ-ны удирдлагууд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт, түүнд өмгөөлл... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаяр болон До.Чулуунбаатар, Ж.Мягмаржаргал, Д.Дуламсүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүхэд хэлэлцэх хурлын тов гарчээ. Тодруулбал, тэдний хэргийг Улсын дээд шүүхэд энэ сарын 30-нд буюу ирэх баасан гаригт 09.00 цагт шүүх юм байна. Н.Энхбаяр нарыг шүүх анхан шатны хурал өнгөрсөн... | хууль |
2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан үүргээ хэрэгжүүлэлгүй, төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт буруутгагдан, анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарыг энэ сарын 28-нд буюу ирэх лхагва... | хууль |
Эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон хэрэгт буруугтгагдан шүүгдэж байгаа “Анод” банкны удирдлагуудыг шүүх хурал 09.00 цагт Банязүрх дүүргийн шүүхэд эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгч болон хохирогчийн өмгөөлөгч, гэрч нар хуралд хүндэтгэх шалтгааны улмаас ирсэнгүй. ... | хууль |
“Централ тауэр” төвийн “Монт Бланк” дэлгүүрээс өнгөрсөн бямба гаригийн 15.30 цагийн үед 369 сая төгрөгийн үнэтэй бугуйн цаг хулгайд алдагджээ. Уг цаг нь Швейцарь улсад үйлдвэрлэсэн, матрын арьсан оосортой, алмаазан шигтгээтэй, 18 каратын алтан цаг байсан гэнэ. Уг цагийг дэлхийд ердөө тав зургаахан хувь л үйлдвэрлэсэн ... | хууль |
Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа “Анод” банкны удирдлагуудад холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болох байсан ч шүүгдэгчид хуралдааныг хойшлуулах албан хүсэлт гаргасан байна. Энэхүү хүсэлтийг одоо шүүх бүрэлдэхүүн хэлэ... | хууль |
УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарын хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан. Гэвч Я.Баттогтох, Ш.Чинбат... | хууль |
Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчийг хохироосон гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа “Анод” банкны удирдлагуудад холбогдох шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд эхэллээ. УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэргийг мөрдөх хэлтсээс 2008 оны арванхоёрдугаар сарын 10-нд тус банкны ТУЗ-ийн дарга... | хууль |
УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог, Увс аймагт Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн туслах Я.Баттогтох, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны референт, Увс аймгийн Оюутны холбооны тэргүүн Ш.Чинбат нарыг шүүх хурал өнөөдөр 13.00 цагт Баянгол дүүргийн шүүхэд эхэлнэ. Хуралд шүүгчээр Т.Өсө... | хууль |
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа B.Нямхандын хэргийн мөрдөн байцаалт дууссан тул өнгөрсөн сард түүний хэргийн Нийслэлийн прокурын газарт шилжүүлээд байсан. Тэгвэл хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаад, “нэмж тодруулах зүйл бий” гэж үзэн, ТЕГ-т нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ба... | хууль |
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөсөн Ч.Баттуулын /25 орчим насны эмэгтэй/ хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж дуусгаад өнгөрсөн долоо хоногт УМБГ-т нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлжээ. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад, “Талийгаач Жон Мартин Кийний гэр бүлтэй холбоотой мэдээлэл... | хууль |
“Төрийн тусгай албан хаагчдын эмнэлгийг ард түмний эмнэлэг болгоё” хөдөлгөөнийхөн Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын дарга Н.Мягмарыг олон нийтэд ташаа мэдээлэл өгсөн хэмээн Чингэлтэй дүүргийн шүүхэд өгөөд байсан. Чингэлтэй дүүргийн шүүх өчигдөр хуралдаж, хөдөлгөөнийхний гомдлыг хэрэгсэхгүй болгосон байна. З... | хууль |
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байх үедээ албан тушаалаа урвуулан ашигласан хэмээн авлигын хэрэгт буруутгагдаад байгаа Д.Батхуягт холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлээд байсан. Нийслэлийн прокурорын газрын орлогч прокурор Е.Сагсай “Д.Батхуяг нарт холбогд... | хууль |
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн малчдын гэрийг 100 мянган төгрөгөөр түрээсэлж, ухуулах байр болгох нэрийдлээр сонгогчдод мөнгө тараасан гэх УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нарын бие төлөөлөгч болох Т.Гансүх нарын гурван хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 10.00 цагт Баянгол дүүргийн шүүхэд болно. Х... | хууль |
Банкны салбарт галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг шүүх хурал өнөөдөр 11.00 цагт Налайх дүүргийн шүүхэд болно. Анхан шатны шүүх хурал хоёр долоо хоногийн өмнө арваннэгдүгээр сарын 6-нд товлогдсон ч шүүх бүрэлдэхүүн бүрдээгүй гэсэн шалтгаанаар хурлыг хойшлуулсан юм. Мөрдөн байцаалтын явцад “Их хэ... | хууль |
Нийслэлийн өмчийн харилцааны газраас МАН-ыг түрээсийн төлбөрөө төлөөгүй гэх шалтгаанаар Сүхбаатар дүүргийн шүүхэд өгөөд байгаа. Энэ талаар Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга н.Төмөрбаатараас тодрууллаа. -Ямар учраас МАН-ыг шүүхэд өгөхөөр болсон бэ? -Одоогийн МАН нь 2009 оноос эхлэн Хүүхэд залуучуудын төлөө газр... | хууль |
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын дарга, Дотоодын цэргийн командлагч, хурандаа Б.Билэгт нарын урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Турк Улсын Жандармерийн Ерөнхий командлагч, хурандаа генерал Бекир Калёнжу тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр сайд Х.Тэмүүжин Монго... | хууль |
Цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн тухай 1124 мэдээлэл бүртгэгдсэнээс 53 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 42 хэргийн эзэн холбогдогчийг тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Нийслэлд өчигдөр бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хүчингийн хоёр, хулгайн 14,... | хууль |
Монгол-Бээжин-Малайз, Малайз-Бээжин-Монгол, Монгол-Бээжин-Гуанжу зэрэг чиглэлд хар тамхи хил дамнуулан тээвэрлэдэг байсан 30 гаруй эзэн холбогдогчтой хар тамхи тээвэрлэгчдийн хэргийг УМБГ-аас өнгөрсөн долоо хоногт прокурорын байгууллагын хяналтад шилжүүлсэн байна. Хэргийг сануулахад, 2008 оны наймдугаар сарын 12-13-нд ... | хууль |
Гаалийн болон бусад төрлийн нийт есөн тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн БНХАУ-ын иргэн Вэй Хун Ванг гэгчийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлж, УМБГ-т шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Вэй Хун Ванг нь манай улсад “Хун Лиан” нэртэй компани байгуулж, БНХАУ-д ... | хууль |
Хэнтий аймгийн Дадал суманд Чингэлтэй дүүргийн харьяат, 29 настай Н гэгч өөрийн төрсөн ах болох 33 настай Б-г согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бөөрөн тус газарт нь хутгалж, амь насыг нь хөнөөсөн хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 8-ны 22.00 цагийн үед гарсан талаар эх сурвалж мэдээллээ. Сэжигтэн этгээд хэргийн газраас ТО... | хууль |
Банкны салбарт галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг шүүх хурал Налайх дүүргийн шүүхэд хэдхэн хормын өмнө эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн хурлын товыг хойшлууллаа. Учир нь шүүх хуралд шүүгч Б.Бавуу, Б.Нармандах, Б.Мөнхбаяр нар оролцох байсан ч Б.Мөнхбаяр нь өчигдөр нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүгчээ... | хууль |
Банкинд “Сурвалжлагч байна” гэж ороод галт зэвсэг хэрэглэн хүний амь хөнөөсөн А.Бат-Ялалт гэгчийг шүүх хурал Налайх дүүргийн шүүхэд эхэллээ. Мөрдөн байцаалтын явцад “Их хэмжээний өр дарахын тулд банкны захирлыг дээрэмдэх гэж байсан” хэмээн үйлдсэн хэргээ хүлээсэн тэрбээр Налайх дүүрэг дэх ХААН банкны салбарын захирлын ... | хууль |
УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох залилангийн хэргийг нийслэлийн Прокурорын газарт хянаж байгаа аж. Тэгвэл хэргийг ойрын хугацаанд харьяа дүүргийн шүүхэд шилжүүлэх тухай нийслэлийн Прокурорын газрын орлогч Е.Сагсай мэдээллээ. Түүнд холбогдох хэргийг шалгаад багагүй хугацаа өнгөрч байгаа ч тухайн үед УИХ-ын гишүүн ... | хууль |
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн 24 настай Ч.Баттуулын хэрэг Нийслэлийн прокурорын газарт хянагдаж байна. Түүний хэрэгт АНУ-аас нэмж тодруулах зүйл байгаа учраас Нийслэлийн прокурорын газраас Америкаас тодруулга авахаар даалгавар бичиж явуулаад байсан. Харин уг даалгаварт АНУ-аас хариу ирүүлсэн байна. Иймд Нийс... | хууль |
Онц хэрцгийгээр хүний амь хөнөөсөн төмөр замын ажилтнуудыг шалгаж байна Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхорын ойролцоох рашаанд үхрээ усалж байсан залууг зодож, улмаар бензин асган шатааж, тамлаж хөнөөсөн аймшигт хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаад хоёр хоног... | хууль |
Сара Армстронгийн хэргээр Г.Занданшатартай утсаар ярихыг хүсчээ Овоот толгойн ордыг эзэмшдэг "Саутгоби Ресурс” компанийн ахлах хуулийн зөвлөх Сара Армстронгийг Монголоос гаргахгүй байх шийдвэр гаргаад байгаа билээ. Түүнийг мөнгө угаасан хэргээр өнгөрсөн баасан гарагт саатуулж АТГ-аас шалгаж эхэлсэн юм. Харин Австралийн... | хууль |
Улсын дээд шүүхээс сар бүр гэмт хэргийг шүүхээр хянан шийдвэрлсэн хэргүүдийн судалгаа, статистик гаргадаг. Энэ дагуу өнгөрөгч есдүгээр сарын дараах байдлаар тайлан судалгааг гаргажээ. Анхан шатны шүүхүүд 2012 оны эхний есөн сард эрүүгийн 4750, иргэний 20395, захиргааны 610, захиргааны зөрчлийн 10761, хорих ял эдлэхээс... | хууль |
Хуурамч төлбөрийн карт ашиглан манай томоохон банкны бэлэн мөнгөний машинаас /АТМ/ их хэмжээний мөнгө залилсан гадаадын хоёр иргэнд энэ сарын 12-нд ял оноосон байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн шүүхээс Украйн улсын иргэн, 33 настай Сергей Драновичд 10.1 жил, 24 настай Юрий Кравченкод 10.2 жилийн ял оноожээ. Хэргийг ... | хууль |
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг зургаан удаа буудаж хөнөөсөн Ч.Баттуулд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын явцад Америкийн зарим эх сурвалжуудаас тодруулга авахаар болсон байна. Тэрхүү тодруулгын хариу албан ёсоор ирсний дараа түүний хэргийг шүүхэд шилжүүлэхэд бэлэн болох гэнэ. Түүний хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэр... | хууль |
ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн 500 сая төгрөгийг зориулалтын дагуу ашиглаагүй, тодорхой хэмжээг нь хувьдаа завшсан гэх хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга тус яамны Хөнгөн үйлдвэрийн бодлог... | хууль |
Улсын нууцад хамаарах баримт задруулж, гадаадын тусгай албаныханд дамжуулсан хэрэгт буруутгагдаж буй ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дарга асан хурандаа В.Нямхандыг өнгөрсөн дөрөвдүгээр сард Хан-Уул дүүргийн шүүхэд шүүсэн. Гэвч шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад байсан билээ. Тиймээс ... | хууль |
Гэрлэх ёслолын ордны дарга Х.Оюунчимэг, тус ордны ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнцэцэг нарыг албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр Авлигатай тэмцэх газарт өнгөрсөн зургаадугаар сараас шалгаж эхэлсэн. Тэднийг байгууллагын орлого болох 23 сая 750 мянган төгрөгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэж байгаа юм. Энэ хэрги... | хууль |
Анхан болон давж заалдах шатны шүүхээс 3.6 жилийн хорих ял сонссон ч Улсын Дээд шүүхээс цагаатгагдаад байгаа Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын хэргийг энэ долоо хоногт болох Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэхээр болжээ. Хурал аравдугаар сарын 5-нд болох юм байна. Д.Оюунбат нь Орхон аймгийн За... | хууль |
Нийтдээ есөн тэрбум төгрөгийн татвараас зугтсан гэх Вей Хун Ваныг хорих хүсэлтийг ЦЕГ-аас хүргүүлжээ. “Бид УМБГ-т БНХАУ-ын иргэн Вей Хун Ванд таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал хүргүүлсэн. Сэжигтний хувьд гадуур шалгагдаж байгаа юм билээ” гэж ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн тасгийн дарга, хурандаа Т.Сайжаргал ярьса... | хууль |
Монгол Улсын хилээр баавгайн савар, бугын чив, сүүл хууль бусаар нэвтрүүлсэн нь тогтоогдсон галт тэрэгний үйлчлэгч нарын гомдлыг өчигдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцэж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. Хан-Уул дүүргийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард Ц.Оюунбилэгт 5.6 жил, Н.Оюунцэцэгт 5.... | хууль |
Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө орууллаттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-тай холбогдох хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэнэ. “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй энэ хэргийг Баянзүрх дүүргийн ш... | хууль |
Цагдаагийн байгууллагын зарим алба, орон нутгийн цагдаагийн байгууллагын дарга нарт хандан өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлыг бие даан шийдвэрлэлгүй ЦЕГ-т хандан хугацаа алддаг арга барилаа өөрчлөхийг ЦЕГ-ийн дарга, хурандаа Б.Билэгт үүрэгджээ. Хэрэв өөрийн хэргийг шалган, шийдвэрлэж байгаа цагдаагийн байгуу... | хууль |
Дорнодын Матад сумын Тамсагийн талд газрын тосны хайгуул олборлолт явуулж байгаа Хятадын 100 хувийн хөрөнгө орууллаттай "Петро Чайна Дачин Тамсаг" ХХК-тай холбогдох хэргийг энэ сарын 04-нд Улсын дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ. “Монголын байгаль хамгаалах иргэний хөдөлгөөнүүдийн эвсэл" ТББ-ын нэхэмжлэлтэй энэ хэргийг Ба... | хууль |
Сингапурын Сентоза арлын цагдаа нар хулгай, залилан, зээлийн карт хууль бусаар ашигласан хэрэгт сэжиглэн гурван монгол залууг баривчилсан тухай тус улсын www.today.com сайтад мэдээлжээ. Сэжигтэн этгээдүүд 24-34 насны эрчүүд гэнэ. Цагдаа нарын мэдээлснээр тэд өнгөрсөн зургадугаар сарын 26-30-ны хугацаанд удаа дараа хулг... | хууль |
Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө 18 кг алтны ашиг унагаж байсан гэх Монголбанкны валютын газрын "Эрдэнэ сан"-гийн нягтлан бодогч С.Цагаанхүү, С.Шинэтуул болон Б,Н,Ц нарт холбогдох хэргийг УМБГ-т нэмж шалгаж байгаа. Энэ хэргийн прокурор Б.Насанбат Завхан аймагт томилогдсноор Нийслэлийн ... | хууль |
Иргэний нисэхийн Ерөнхий газрын дэд дарга ажилтнаа зодож танхайрчээ. Хохирогч гомдол гаргасны дагуу ИНЕГ-ын дэд дарга Ж.Чулуунбаатарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн талаар “Өглөөний сонин” өнөөдрийн дугаартаа мэдээлсэн байна. Уг мэдээлэлд, “ИНЕГ-ын дэд даргаар саяхан томилогдсон Ж.Чулуунбаатар өнгөрсөн долоо хоно... | хууль |
Хамт ажилладаг эмэгтэйг хүчирхийлж, амийг нь хөнөөн, цогцсыг нь шуудайд хийн жорлондоо нуусан гэх Ж.Нэргүйг өнөөдөр Баянзүрх дүүгийн шүүхэд шүүлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд түүнийг Эрүүгийн хуулийн 91.2.2-т зааснаар танхайн сэдлээр хүний амь нас санаатайгаар бүрэлгэснийг тогтоож, чанга дэглэмтэй хорих ангид 2... | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тэднийг шүүх анхан шатны хурал өнгөрсөн зургадугаар сарын 7-нд Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх т... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдож дөрвөн жилийн хорих ялаар шийтгүүлээд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргийг энэ сарын 25-нд Нийслэлийн шүүхэд шүүхээр болсон байна. Уг хурлын даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Г.Алтанчим... | хууль |
МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 25-нд буюу ирэх долоо хоногийн пүрэв гаригт зарлагджээ. Шүүх хурлын товыг Нийслэлийн шүүхээс товлосон байна. Сануулахад, МАХН-ын дарга Н.Энхбаярыг албан тушаалаа ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр буюу тодруулбал, Эрүүгийн ... | хууль |
Хамт ажилладаг эмэгтэйгээ хүчирхийлж, амь насыг нь хөнөөсөн гэх Ж.Нэргүйг өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Хуралд даргалагч шүүгчээр С.Пүрэвсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөр Н.Тунгалаг, Н.Эрдэнэбат, хохирогчийн өмгөөлөгчөөр Н.Сосорбарам, улсын яллагчаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Н.А... | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд 10 гаруй цагийн турш хэлэлцлээ. Давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн этэдний гомдлыг хэлэлцээд анхан шат... | хууль |
“Долдугаар сарын 1-ний” гэх тодотголтой хэрэгт буруутгагдаж, анхан шатны шүүхээс ял сонссон цагдаагийн экс дарга нарын гомдлыг яг одоо Нийслэлийн шүүх танхимд хэлэлцэж байна. Шүүх хуралд даргалагч шүүгчээр Нийслэлийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Сарантуяа, илтгэгч шүүгчээр Н.Батцэрэн, харин шүүгдэгчдийн өмгөөлөгчөөр Ч.Амарб... | хууль |
Тайланд улсаас тусгай зөвшөөрөлгүйгээр эм, эмнэлгийн хэрэгслийн импортлох эрх олгогдоогүй эмийн сангаас бүтээгдэхүүн нийлүүлсэн, сувилагчийн мэргэжилгүй, хоёр иргэнийг сувилагчийн орон тоон дээр ажиллууллан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халагдсан Х.Хулангийн хэргийг Нийслэлийн шүүхэд дөнгөж ... | хууль |
Мансууруулах төрлийн бодис их хэмжээгээр хууль бусаар олж авч хадгалсан, Монгол Улсын хилээр хууль бусаар их хэмжээтэй нэвтрүүлсэн, онц их хэмжээний мансууруулах бодисыг тээвэрлэсэн гэмт хэрэгт Ц.Батболд, Ж.Маамуусүрэн нар нь өнгөрсөн 2011 оны арванхоёрдугаар сард холбогдон шалгагдаж байгаа юм. Тэднийг шүүх анхан шатны... | хууль |
Улсын Дээд шүүх энэ оны эхний найман сарын байдлаар нийт 211 хүнийг цагаатгасан байна. Сүүлийн үеийн зарим тоо баримтаас үзэхэд, Улсын Дээд Шүүх 2002 онд цагаатгуулах тухай 203 хэрэг хүлээн авснаас 64 хэргийг, 2003 онд 161 хэргийг хүлээн авч 52 хэргийг, 2004 онд 61 хэргийг хүлээн авснаас 23 хэргийг хэлэлцэж, 60 хүнийг,... | хууль |
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Сануулахад, П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6, Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих я... | хууль |
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тэд одоогоор Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм байна. Сануулахад, П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Х... | хууль |
Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн тухай 874 мэдээлэл ирүүлсэн байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэсэн бөгөөд үүнээс 29-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж эхэлжээ. Өчигдөр нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хүчиндэх нэг, хулгайлах дол... | хууль |
ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нарын давж заалдах шатны шүүх хурлын тов гарчээ. Тодруулбал, тэдний гомдлыг Нийслэлийн шүүхэд энэ сарын 13-нд хэлэлцэхээр болсон байна. Сануулахад, П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр са... | хууль |
Баянгол дүүргийн тавдугаар хороо, Шастины нэрэмжит Улсын гуравдугаар эмнэлгийн баруун талд баригдаж байгаа барилгын бетон зуурмаг шахагч унаж 12 настай бяцхан охины амийг авч одсон. Энэхүү хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд буруутай этгүүдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Албаны эх сур... | хууль |
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн арын зам дээр 55-60 орчим насны эрэгтэйг энэ сарын 05-наас 06-нд шилжих шөнө дайрч амь насыг нь хөнөөжээ. Тэрээр хохирогчыг дайраад замын хажуу тийш гарган хэргийн газраас зугтаасан бололтой байгаа аж. Цагдаагийн ажилтнууд хохирогчийн цогцсыг 04.00 цагт олж задлан шинжилгээнд оруул... | хууль |
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан, анхан шатны шүүх хурлаар ял сонссон цагдаагийн удирдлагууд болох хошууч генерал Ч.Амарболд, Цагдаагийн хурандаа О.Зоригт, Ш.Батсүх нарын давж заалдах шатны шүүх хурал тун удахгүй товлогдох гэж буй. Ч.Амарболдын өмгөөлөгчөөр Ж.Яринпил, Ш.Батсүхийн өмгөөлөгчөөр н.Алтан-Өлзий, О... | хууль |
Хичээлийн шинэ жил эхлээд хоёр ч хоноогүй байхад хоёр ч хүүхэд ослоор амь насаа алдаад байна. Дөнгөж өчигдөр 10 настай хүүхэд кранд даруулж амиа алдан, нэг хүүхэд Гэмтлийн эмнэлэгт хүргэгдээд байгаа бол өнөөдөр долоон настай хүүхэд сургуулиасаа гарч яваад авто машины осолд өртжээ. Баянгол дүүргийн 13 –р сургуулийн ар... | хууль |
УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар маргалдаж, Төрийн ордонд зодоон цохиондоо тулсан нь дуулиан дагуулсан хэвээр байна. Г.Баярсайхан гишүүн У.Хүрэлсүхийг шүүхэд өгч, гэм бурууг тогтоолгоно хэмээн мэдэгдсэн бол өнөөдөр зарим хэвлэлд түүнийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хандсан тухай мэдээлэл гарсан байна. Энэ талаар... | хууль |
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцууллаа. Шүүх бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ,МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарыг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гар... | хууль |
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж, дөнгөж сая завсарлалаа. Завсарлагааны дараа шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулах юм байна. Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ... | хууль |
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг наймдугаар сарын 29-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэж байгаа юм. Тэднийг наймдугаар сарын 14-нд шүүх байсан ч шүүгдэгчдийн тус бүртээ өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх бүрэлд... | хууль |
“Зоос” банкийг дампууруулсан хэрэгт буруутгагдаад буй тус банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг, Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны дарга П.Сэлэнгэ нарыг шүүх хурал одоо Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай үргэлжилж байна. Дээрх шүүгдэгчдийг бусдын эд хөрөнгө завшсан, хуурамч баримт бичиг, та... | хууль |
Сэлэнгэ аймгийн Баянгол суманд оршин суух иргэн Ж.Баярсайханы автомашиныг дэлбэлсэн бөө Б.Мөнхбатыг наймдугаар сарын 19-нд Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын шүүхэд шүүжээ. Шүүх бүрэлдэхүүн Б.Мөнхбатын хэргийг хэлэлцээд, түүнд 3.6 жилийн хорих ял оноосон байна. Сануулахад, Б.Мөнхбат нь Баянгол суманд өнгөрсөн 2011... | хууль |
Мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж нутагтаа наадаж яваад МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарыг зодсон тухай шуугиан дэгдээд буй. Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 80 жилийн ойн баяр наадмын үеэр М.Наранбаатарыг УИХ-ын сонгуульд ах Д.Сумъяабазарыгаа дэмжсэнгүй гэх шалтгаар хэд хэдэн уд... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.