news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
МИАТ-ийн удирдлагуудын мөнгө угаасан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газраас шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Энэ хэрэгт МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бат-Эрдэнэ, Эрдэнэбилэг, Ц.Орхон, албаны дарга байсан Ч.Хоролсүрэн, Ү.Цэцэгмаа, “Монголиан эйрлайнс” группын захирал асан ...
хууль
Замын-Үүдийн Гаалийн газрын байцаагч нар Хятад улсын иргэн Х-гийн авч явсан ачаа, эд зүйлд нарийвчилсан үзлэг шалгалт хийхэд урт нь 12-15 см, өргөн нь 6-8 см хэмжээтэй ямар амьтны болох нь тогтоогдоогүй 275 ширхэг соёо шүдийг улсын хилээр хууль бусаар гаргах зорилгоор нуун далдалсан үйлдлийг гуравдугаар сарын 30-ны өдө...
хууль
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал нарыг Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн баасан гаригт баривчлан саатуулаад байгаа. Тэдэнд эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэ...
хууль
Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд хянан хэлэлцэж, тэдэнд оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилжээ. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс Д.Батхуяг, Т.Дав...
хууль
Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг Нийслэлийн шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангийн шүүх танхимд хянан хэлэлцэж, анхан шатны шүүхээс оноосон шийтгэлийг хөнгөрүүлжээ. Өнөөдөр 11.00 цагийн орчимд эхэлсэн шүүх хурал өдийг болтол...
хууль
Тагнуулын ерөнхий газрын Өвөрхангай дахь хэлтсийн ажилчид ажлын бус цагаар нэгнийхээ гэрт архидаж байх үедээ маргалдаж, улмаар нэг ажилчныхаа аминд хүрсэн хэрэг өчигдөр гарсан талаар бид мэдээлсэн. Энэ талаар Өвөрхангай аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга Б.Батзаяагаас тодруулж, албан ёсны эх сурвалжийн тайлбарыг хүргэж ...
хууль
Замбараагүй лиценз олгож, төрийн байгууллагад их хэмжээний хохирол учруулсан гэх Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуяг нарыг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид үргэлжилж байна. Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн захирал н.Жаргалсайхан, н...
хууль
Өнгөрсөн гуравдугаар сард болон энэ сарын эхээр хил гааль дээр гарсан багагүй зөрчил гарчээ. Гаалийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр “Эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх”, “Гаалийн болон бусад төрлийн татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийх” зөрчил гарах болсон байна. Үүнээс зарим нэгийг бусдад сургамж бол...
хууль
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэллээ. Түүнтэй хамт МАХН-ын гишүүд болох М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нар шүүгдэж байна. Хэргийг сануулахад, З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын туслах Б.Тулгыг УМБГ...
хууль
Уурын мунхаг, архины халуундаа улангасч, нэг гэр бүлийн зургаан хүнийг шатааж, амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн сард гарч, олныг цочирдуулсан. Одоо харин энэ жигшүүрт авир гаргаж, зургаан хүний аминд хүрсэн н.Наранбаатар гэгч тэр өдөр түлэгдсэн долоон хүнээс ганцаараа амьд үлдэн, цагдаагийн хамгаалалтад эмчлүүлж ба...
хууль
МИАТ-ийн хуучин удирдлагуудын хэргийг шалгах явц үргэлжилж байгаа бол шинэ гүйцэтгэх захирал Г.Жаргалсайханыг ч эрүүгийн хэрэгт татан шалгаж эхэллээ. Тодруулбал, МИАТ-ийн катерингийг хувийн компанид өгсөн асуудлаар УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэжээ. Уг асуудлаар яамны төрийн нарийн бичгийн дарга нь “МИАТ компанийн Баянх...
хууль
Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очирыг Авлигатай тэмцэх газарт мөрдөн байцааж дуусч, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Ц.Сандаг-Очирыг эрх мэдлээ хэтрүүлэн, иргэдэд хууль бусаар газар олгосон гэх үндэслэлээр өнгөрсөн 2012 оноос эхлэн шалгаж байгаа юм. Нийслэлийн прокурорын газарт түүний...
хууль
Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга асан С.Батмөнхийн төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан гэх хэргийг өнгөрсөн оноос эхлэн Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын явц болоод түүнийг буруутгаж буй хэргүүдийн талаар АТГ-ын Мөрдөн байцаах албаны дарга Э.Амарбатаас тодрууллаа. -ИНЕГ-ын экс ...
хууль
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын прокурорын туслах бүсгүйн цогцос аймгийн төвөөс холгүй голын эргээс олджээ. Хэргийн талаар УЕПГ-ын эх сурвалжаас тодруулахад “Прокурорын туслах бүсгүй сураггүй алга болж, аймгийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж8 цогцсыг нь олсон. Тус аймгийн цагдаагийн хэлтсээс талийгаачийн амиа алд...
хууль
Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд гал гарч, тэнд хоригдож байсан шүүгдэгч Баавар буюу Ш.Батбаяр түлэгдэн эмнэлэгт хүргэгдээд байгаа билээ. Тэрээр хар тамхины гэх тодотголтой хэрэгт ганцаараа холбогдоогүй бөгөөд  Т.Алтай, Г.Адьяасүрэн  нарын дөрвөн хүн холбогдоод байгаа юм.  Баавар эрүүл мэндийн байдлын у...
хууль
“Саусгоби сэндс” компанийн удирдлагуудыг хээл хахууль өгсөн, мөнгө угаасан хэрэгт сэжиглэн Улсын мөрдөн байцаах газар /УМБГ/-т шалгаж эхэлжээ. Тус байгууллагын удирдлагуудыг АМГ-ын дарга асан Д.Батхуяг нартай хуйвалдан, цуцлагдсан лиценз сэргээсэн хэрэгт буруутгаж, өнгөрсөн оны зунаас эхлэн АТГ-т шалгаж байсан юм. Гэвч...
хууль
УИХ-ын гишүүн Д.Хаянхярвааг сонгогчдын саналыг худалдан авсан хэрэгт сэжиглэн Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байна. Түүнийг Эрүүгийн хуулийн 130 дугаар зүйл буюу иргэдийн сонгох, сонгогдох эрхэнд саад хийсэн хэрэгт сэжиглэж байгаа юм. Хэрэв шүүхээс Д.Хаянхярвааг буруутай гэж үзвэл шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод х...
хууль
Шүүхээс 2,6 жил хорих ял шийтгүүлэн өдгөө Нэгдсэн хорих 401 дүгээр хорих ангийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа МАХН-ын дарга Н.Энхбаярын хууль бус хувьчлалын хэрэгт хамсаатан гэгдэх хүмүүсийг Интерполоос дахин эрэн сурвалжлахаар болжээ. Учир Авлигатай тэмцэх газраас Олон улсын цагдаагийн газар буюу Интерполд Н.Энхбаяр...
хууль
Лениний музейн асуудлаарх шүүх хурал дөнгөж сая Нийслэлийн шүүхэд эхэллээ. Шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтэн н.Мэндсайхан,болон Төрийн өмчийн хорооны албаныхан төлөөлөн ирсэн бол музейн ашиглагч тал боло...
хууль
Дэд ахлагч Б.Төмөрчөдөр Ховд аймгийн Булган сумын Бүрэнхайрхан багийн нутагт дэвсгэрт энэ сарын 1-2-нд шилжих шөнө цагдаагийн албан хаагч, дэд ахлагч Б.Төмөрчөдөр ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан билээ. “Бүрэн” хүнсний дэлгүүрт уг хэрэг гарсан бөгөөд дэд ахлагч Б.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдэд буудуулж амиа ...
хууль
Орхон аймагт 13 настай хүү “Агни трейд” гэх компанид барилгын ажил хийж байх үедээ өнгөрсөн оны наймдугаар сард шороонд дарагдаж амиа алдсан талаар талийгаач хүүгийн аав, ээж өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Талийгаач хүүгийн аав Б.Адъяасүрэнбаатар “Миний хүү зуныхаа амралтаар буюу 22 хоног шороо зөөх ажилд туслах ажил х...
хууль
Шунахайн сэдлээр өөрийн багш АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг эх орондоо авчирч буудан хөнөөсөн гэх Ч.Баттуул нарын хэргийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд нэмж тодруулах зүйл бий гэх үндэслэлээр мөрдөн байцаалтад буцаах шийдвэрийг гаргасан байна.   Ч.Баттуулын найзуу...
хууль
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр “Нээлттэй шүүх” танхимыг нээж, шүүхийн байрны нэгдүгээр давхарт шүүн таслах үйл ажиллагааг олон нийтэд таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байхаар болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Нээлттэй ...
хууль
Ховд аймгийн Булган сумын Бүрэнхангай багт ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн алба хаагч Д.Төмөрчөдөр зэвсэглэсэн этгээдүүдэд буудуулж, амь насаа алдсан хэрэг өчигдөр 23.50 цагт гарсан байна. Хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа. -Хэргийн талаар мэдээлэл өгөхгүй ...
хууль
Ховд аймгийн Булган суманд ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн дэд ахлагчийг буудаж хөнөөсөн хэрэг энэ сарын 02-нд гарсан. Хэргийн газраас зугтсан зэвсэглэсэн гурван этгээдийг одоогоор олоогүй бөгөөд эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа юм. Эх сурвалжаас тодруулахад “Тус аймагтай хил залгаа Баян-Өлгий, Завхан,...
хууль
ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын харьяа Ховд аймаг дахь жирийн дэглэмтэй хорих 457-р ангиас гуравдугаар сарын 18-нд ялтан Хөтөөгийн Мягмаржав, Цэндмаагийн  Батбаяр, Адьяабаатарын Отгонбаяр нар оргосон хэрэг гарсан юм. Тэднийг  орон даяар эрэн сурвалжилсны дүнд өчигдөр  ялтан Х.Мягмаржавыг  Ховд аймгаас баривчилсан бай...
хууль
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийг өнөөдөр 11.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг өнгөрөгч оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг “Хүний аминд хүрсэн” хэмээн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, бусдыг онц хүнд гэмт хэрэгт ...
хууль
Баянзүрх дүүргийн 14-р хороонд байрлах гадаадын хөрөнгө оруулалттай “Орос байшин” ХХК-ны “Эрхүүгийн амралтын төв”-ийн удирдлага болох ОХУ-ын иргэдийг УМБГ-аас  газраас шалгаж байна. Тодруулбал, “Эрхүүгийн амралтын төв”-д “Жуулчдад зориулсан тусгай үйлчилгээ” нэрийдлээр Монгол охидыг “санал болгож”, гадаадын иргэдэд 30 ...
хууль
Дуучин Ш.Батбаяр буюу Бааварын хар тамхи хадгалсан, худалдсан гэх хэргийг маргааш 13.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд дэнсэлнэ. Түүнийг шүүх анхан шатны шүүх хурал өнгөрсөн сарын 02-нд болох байсан ч Ш.Батбаяр хуралд ирээгүй гэх үндэслэлээр хойшилж, түүнийг шүүхийг үл хүндэтгэсэн гэж саатуулсан юм. Ш.Батбаяр нь Цагдан...
хууль
Төрийн өмчийн хорооноос гаргасан нэхэмжлэлийн дагуу өнөөдөр Лениний музейн холбогдолтой асуудлаарх шүүх хурал Нийслэлийн шүүхэд болох байсан боловч энэ сарын 10 хүртэл хойшиллоо. Тодруулбал, Лениний музейн ашиглагч тал болох МАН шүүх хуралд оролцох хүсэлтийг Нийслэлийн шүүхээс гуравдугаар сарын 28-нд хүлээн авсан бөгөө...
хууль
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн тавин зургадугаар зүйлийн хоёр дахь хэсэг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.17 дахь хэсэг, Прокурорын байгууллагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Ерөнхий Прокурорын орлогчоор Ганбатын Эрдэнэбаты...
хууль
Малайз улсад монгол оюутнууд хар тамхины хэрэгт холбогдон, саатуулагдсан талаарх мэдээллийг бид өнгөрөгч хоёрдугаар сард мэдээлж байсан. Тодруулбал тус улсад суралцаж, амьдардаг дөрвөн иргэн хар тамхины хэргээр саатуулагдаад байгаа юм. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрөгч гуравдугаар сард шүүх тов гараад байсан ч дахин то...
хууль
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Бааварыг ирэх сарын 12-нд шүүхээр болжээ. Түүний шүүх хурал энэ сарын 25-нд болох байсан ч шүүх хурал болохоос хоёр хоногийн өмнө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид шатаж, түлэгдэн эмнэлэгт хүргэгдсэн юм. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1-т зааснаар буруу...
хууль
Гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, бодит эзнийг нь олох зорилгоор Полиграфын төхөөрөмжийг хууль, хяналтын байгууллагуудад нэвтрүүлэхээр болжээ. Хууль сахиулахын их сургуулийн Шинжлэх ухаан технологийн газрын урилгаар ОХУ-ын “Поликониус” компанийн Казакстан дахь салбараас энэ сарын 22-ний өдрөөс эхлэн Монголд анх уд...
хууль
Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд 14 настай хүү гэртээ шатаж амиа алджээ. Цагдаагийн байгууллагын эх сурвалж “14, зургаан настай хоёр хүүхэд гэртээ тоглож байгаад дүү нь санамсаргүй гал гаргасан байгаа юм. Хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисноос болж 14 настай ах нь түлэгдэж, амиа алдсан” гэв. Д.ЖАРГАЛ
хууль
АНУ-ын иргэн Жон Мартин Кийн гэгч залууг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулыг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүх байсан. Гэвч Улсын яллагч солигдсон гэх үндэслэлээр шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэл хойшлуулсан байна. Ч.Баттуул гэгч бүсгүй нь АНУ-д ...
хууль
АНУ-аас өөрийн багш гэх америк залууг Монголд лан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулд холбогдох хэргийг өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж байна. Нийслэлийн прокурорын газраас түүнд 25 жилийн ял төлөвлөөд байгаа юм. Ч.Баттуул гэгч бүсгүй нь АНУ-д суралцаж байгаад Мон...
хууль
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Пүрэв нарт холбогдох хэргийг энэ сарын 20-нд хэлэлцжээ. М.Пүрэв нь өнгөрсөн 2008 оны хоёрдугаар сараас эхлэн 2009 оны долдугаар сарын 31-ний хооронд дангаараа болон бусадтай бүлэглэж, арван удаагийн үйлдлээр бусдын нийт 161 сая гаруй төгрөгийг хуурч...
хууль
Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/-ны Дээд зөвлөлийг татан буулгах, хууль бус орлогыг хураан авах, эсэх тухай шүүх хурал өнөөдөр болсон ч хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшиллоо. Учир нь материал бүрдүүлэлт хангалтгүй, нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хурлыг хойшлуулсан байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газ...
хууль
МИАТ компанийн экс удирдлагууд болох Ц.Орхон тэргүүтэй есөн хүнийг УМБГ-аас баривчилж Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад удаж байна.   Тэднийг   “Дайны эрсдлийн сан”-гаар дамжуулан онц их хэмжээний мөнгө угааж завшсан хэргээр сэжиглэн шалгаж байгаа юм. Сэжигтнүүд тус бүрдээ өмгөөлөгч авсан бөгөөд Ц.Орхоны өмгөөлө...
хууль
Хууль зүйн яам Азийн сан, Мерси кор олон улсын байгууллага болон “Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо” төрийн бус байгууллагатай хамтран Захиргааны ерөнхий хуулийн онлайн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа. Чиглүүлэгч багш нарыг бэлтгэх зорилготой зохион байгуулсан энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүрэ...
хууль
МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрсөн хоёрдугаар сарын 22-нд саатуулан шалгаж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн баасан гаригт түүнийг сулласан байна. Өөрөөр хэлбэл ар гэрийнхных нь хүсэлтээр батлан даалтад гаргажээ. МҮОХ-ны ерөнхийлөгчийг санхүүгийн асуудлаар шалгасан гэ...
хууль
Багануур дүүргийн Засаг дарга асан Ц.Сандаг-Очирын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна. Нийслэлийн прокурорын газарт түүний хэргийг үндэслэлтэй эсэхийг шалгаад харъяаллын дагуу шүүхэд шилжүүлэх юм. Ц.Сандаг-Очирыг Газрын тосны тухай хууль, тогтоомжын журмыг зөрчи...
хууль
Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх хяналтын бүсээр тарваганы арьс хууль бусаар хил гаргах гэж байсныг гаалийн улсын байцаагч нар өчигдөр илрүүлжээ. Тодруулбал, өчигдөр Монгол Улсын иргэн БНХАУ руу ачааны автомашиныхаа хянах самбарын арын зай хөндийд 568 ширхэг тарваганы арьсыг нуун авч гарах гэж байгаад баригд...
хууль
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандын хэргийг шүүх хурал өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд болж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүх хурал хаалттай болсон бөгөөд чухам ямар үндэслэлээр В.Нямхандын хэргийг хэрэгсэхгүй болгосон эсэх нь одоогоор тодорхойгүй б...
хууль
Шүүхийн тухай шинэ хуульд зааснаар дөрөвдүгээр сарын 15-наас  Улсын Дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар гаргаж, тайлбарыг тогтмол нийтлэхээр болжээ. Ингэснээр иргэн, албан тушаалтан, аж ахуйн нэгж,...
хууль
Эрүүгийн Цагдаагийн газрын ажилтнууд томоохон худалдааны төвүүдэд хууль бусаар галт зэвсэг, сум зэргийг зарж, нийлүүлдэг этгээдүүдийг эрэн сурвалжлах явцдаа өнгөрсөн оны аравдугаар сард их хэмжээний буу сум худалдаалдаг хоёр эмэгтэйг илрүүлсэн. Тэдний нэг болох М.Энхтуяаг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болж, түүнийг ...
хууль
Засгийн газрын өнгөрсөн пүрэв гаригийн хуралдаанаар Хил хамгаалах ерөнхий газрын даргын ажлаас Ц.Сэргэлэнг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлж, Ш.Лхачинжавыг тус газрын даргаар томилсон билээ. Ш.Лхачинжав 1971 онд Завхан аймгийн Баянтэс суманд төрсөн эхнэр, дөрвөн хүүхэдтэй. Сэлэнгийн Алтанбулагийн техникумыг авто механик, ЦИ...
хууль
Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгч, маргаан шийдвэрлэгдэхгүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа. Энэхүү хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд дэнслэх байсан ч хэлэлцсэнгүй. Учир нь Ц.Нямдорж шүүх бүрэлдэхүүнд хэргийг харъяаллын шүүхэд ...
хууль
1,3 сая ам долларыг завшсан хэрэгт гурван албан тушаалтныг шалгаж байна Өнгөрсөн долоон хоногоос Зэвсэгт хүчний жанжин штабын генералуудыг шалгаж эхэлсэн байна. Эдгээр генералуудыг албан тушаалаа урвуулан ашиглаж их хэмжээний мөнгө завшсан гэсэн үндэслэлээр  саатуулжээ. Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноо...
хууль
Төрийн нууц задруулсан хэрэгт сэжигтнээр шалгуулж буй Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын албанд ажиллаж байсан, дэд хурандаа В.Нямхандын хэргийг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд дэнслэх байсан. Гэвч Улсын яллагч өөрчлөгдсөн, В.Нямхандын өмгөөлөгч Ц.Цэрэнжээ Япон улсад семинарт сууж байгаа гэх үндэслэлээр хурлыг эн...
хууль
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэж, нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шүүхэд өгч, маргаан шийдвэрлэгдэхгүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа. Гишүүдийн маргааныг өнөөдөр Хан-Уул дүүргийн шүүхэд 15.00 цагт хаалттай хэлэлцэж, шийдвэрлэхээр...
хууль
Нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг шүүхэд өгч, маргаан  шийдвэрлэгдэхгүй жил шахмын хугацаа өнгөрч байгаа. Тэгвэл гишүүдийн маргааныг маргааш 15.00 цагт Хан-Уул дүүргийн шүүхэд хаалттай хэлэлцэх гэж байна. Хэргийг сануулахад, УИХ-ын гишү...
хууль
Налайх дүүргийн банкинд хоёр сая төгрөг дээрэмдэхээр ороод банкны захирлын нөхрийг буудан амь насыг нь хохироож, таксины жолоочийг барьцаалсан хэрэгт буруутгагдаж буй А.Бат-Ялалтыг өнөөдөр 09.00 цагт Налайх дүүргийн шүүхэд шүүх гэж байна.  Тэрээр өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-ны өдөр Налайх дүүрэгт орших банкны ...
хууль
Хуурамч төлбөрийн картаар манай улсын томоохон банкуудыг залилж, анхан шатны шүүхээс арван жилийн ял сонсоод байгаа Малайз улсын зургаан иргэн Нийслэлийн шүүхэд өнөөдөр гомдол гаргажээ. Су Го Шин, Вон Жан Лун Тэ ю Лин, Вон Жан Лун нарын зургаан иргэнийг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, Монгол Улсад хуурамч төлбөри...
хууль
Хууль зүйн яам эрүүгийн эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэргүүдэд анхаарлаа хандуулан, олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан аян өрнүүлж эхэлжээ. Аяны хүрээнд “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл” өргөн хүрээний уулзалт, хэлэлцүүлэг, “Хүн худалдаалах гэмт хэрэгт...
хууль
Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн даваа гаригт Өмнөговь аймгийн харъяат 46 настай эмэгтэй хууль бусаар онц их хэмжээний юань биедээ авч явсныг хил, гаалийн ажилтнууд илрүүлжээ. Тодруулбал, “УАЗ 469” маркийн ДГО 68-88 дугаартай автомашинаар хил нэвтрэх гэж байсан эмэгтэй биедээ нэг сая 500 мянган юань /Мо...
хууль
Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын иргэд болон Монголын гол нууруудын нэгдсэн хөдөлгөөний нэхэмжлэлтэй шүүх хурал өчигдөр Сүхбаатар дүүрэгт эхэлсэн ч нэг сарын хугацаатайгаар хойшилжээ. Гурванбулаг суманд “Жи энд Юу” гэгч компани ашигт малтмал олборлосны улмаас нутгийн иргэдийн амин зуулга болсон ганц голыг нь ширгээ...
хууль
Монголын үндэсний олимпийн хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг тамирчдад зарцуулах ёстой мөнгийг хувийн дансанд шилжүүлсэн хэрэгт сэжиглэн Авилгатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл олны анхаарал татаад байна. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах албаны дарга Д.Цоодолсэнгээгээс...
хууль
Монгол Улсын иргэн Х өнөө өглөө 1.5 сая юанийг хууль бусаар хилээр оруулахыг завдсаныг Замын-Үүдийн гаалийг газрын Гаалийн улсын байцаагч нар таслан зогсоосон байна. Иргэн Х нь 1.5 сая юанийг хоёр хуваан эд зүйлс дотроо нуун далдалж улсын хилээр оруулах гэж байжээ. Гаалийн байцаагч нар иргэн  Х-г хууль бусаар, эд зүйл,...
хууль
Өнөөдөр Үндэсний мэдээллийн төвд ”Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд хүн амины хэрэг гарсан уу?” гэх сэдвээр нэгэн хэвлэлийн хурал зарлагдаж. Яг ямар хэрэг гарсан юм бүү мэд. Ямартаа ч эрүүлжүүлэх газрын ээлжит асуудал хөндөгдөж буй бололтой. Эрүүлжүүлэх газар нь олон хүнийг осол гэмтэл, гэмт хэрг...
хууль
УИХ-ын гишүүн асан Д.Дондог нарт холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас сэргээн шалгасан хэрэг Сүхбаатар дүүргийн шүүхэд ирээд байсан юм. Гэвч хэрэгт нэмж шалгах зүйлс байгаа, нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. Эрүүгийн х...
хууль
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан бригадын генерал Т.Дашдэлэгийг Хойд Солонгосчуудад байлдааны онгоцны мотор зарсан гэх хэрэгт холбогдуулан нууцлаг байдлаар шалгаж эхэлсэн талаар хэвлэлүүд мэдээлж байгаа. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнуудын явуулсан шалгалтаар ге...
хууль
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг “Автобус-3” нийслэлийн өмчит компанийн зарим ажилчид өнөөдрөөс ажил хаялт зарласан талаар бид мэдээлсэн билээ. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудын асуудал үүгээр зогсохгүй бололтой. Тухайлбал, Цахилгаан тээвэр компанийн зарим ажилчид удирдлагадаа бухимдалтай байгаагаа илэр...
хууль
Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэнд Авлигатай тэмцэх газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай  “Өдрийн сонин” мэдээлсэн. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Д.Цоодолсэнгээ энэ мэдээллийг ор үндэслэлгүй хэмээн мэдэгдсэн боловч тус газрынхан “Д.Загдсүрэнтэй холбо...
хууль
Өчигдөр Хоёр настай хүүхэд авто машины ослоор нас барчээ. Тодруулбал, өчигдөр буюу хоёрдугаар сарын 19-ны өглөө Дорнод аймгаас Улаанбаатар чиглэлд хүн тээвэрлэж явсан ISTANA маркын 2180 ДОР улсын дугаартай автомашин Цонжинболдогын зам дээр онхолдож, сууж явсан таван хүн хүнд болон хөнгөн гэмтэж, хоёр настай хүү нас бар...
хууль
Шүүхийн Ерөнхий зөвлөл болон Германы техник хамтын ажиллагааны нийгэмлэг, Нийслэлийн шүүхээс хамтран  шүүхийн захиргааны мэргэшсэн албан хаагчдад зориулсан тусгай сургалтыг энэ сарын 18-22-ны өдрүүдэд  Нийслэлийн шүүхийн байранд зохион байгуулж байна. Уг сургалт нь шүүхийн захиргааны ажилтанг бэлтгэх, нийгмийн хөгжлийн...
хууль
АНУ-аас өөрийн багш гэх америк залууг дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн Ч.Баттуул гэгч бүсгүйн хэрэгт Улсын дээд шүүхээс харъяалал тогтоон, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Анхан шатны шүүхэд хэрэг шилжин очсоноос 30 хоногийн дотор хурлыг товлох учиртай. Түүнд хэдэн жилийн ял төл...
хууль
Авлигатай тэмцэх газраас Үндэсний татварын ерөнхий газар /ҮТЕГ/-ын дэд дарга асан Ж.Батбаяр, тус газрын Улсын төсөв, орлого, хяналтын газрын Судалгаа, үнэлгээний хэлтсийн дарга Д.Энхбат, Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүх, түүний хүү Г.Ганзул, байцаагч О.Бямбасүрэн нарыг саатуулан шалгаж эхэлсэн. ҮТЕГ-ын дэд дарг...
хууль
Монголын иргэний агаарын тээвэр компаниар дамжуулан “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр гадаадын таван улсын банкны дансанд мөнгө байршуулж, угаасан хэрэгт сэжигтнээр тооцогдон, цагдан хоригдогсдын тоо 9-д хүрээд байгаа. Сүүлийн үед энэхүү хэрэгт “САПУ” компанийн захирал Г.Алтан болон арилжааны зарим банкны удирдлагууд...
хууль
Зайрмаг авахаар 300 төгрөг хэлэлгүй авсан хэрэгт буруутган долоон настай хүүгээ зодсон хойд эцэг Д.Түмэжаргалын хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт хянаж дуусаад, энэ долоо хоногт тус дүүргийн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүх прокуророос ирсэн хэргийн шүүх хурлыг 30 хоногийн дотор товлон зарлах ёстой. Тиймээ...
хууль
Сүүлийн үед согтуугаар үйлдэгдэж байгаа хэрэг зөрчлийн тоо нэмэгдэж байгаа Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байна. Архи уусан үедээ маргалдан нэгнийхээ аминд хүрсэн ториолдол цөөнгүй гарч байгаа гэнэ. Хоёр хоногийн өмнө “Сонгинорхайрхан дүүргийн 10 дугаар хороонд хүн хутгалуулсан байна” гэсэн дуудлага бүртгэгджээ. Ду...
хууль
МИАТ компаниар дамжуулан “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр, гадаадын таван улсын банкны дансанд мөнгө байршуулж, угаасан хэрэгт агаарын тээврийн томоохон компанийн удирдлагуудыг саатуулан, УМБГ-т шалгаж байгаа. Энэ хэрэгт нэмж сэжигтэн, холбогдогч татсан эсэхийг ЦЕГ-ын Олон, нийттэй харилцах албаны дарга, хурандаа Т....
хууль
Дээрэм гарсан өдөр хамгаалагч нь амарсан байжээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Хадгаламж банкны салбарт энэ сарын 03-нд буюу уржигдар 19.00 цагийн үед дээрмийн хэрэг гарсан. Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах тасгийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа. -Б...
хууль
АНУ-аас өөрийн багш гэх америк залууг дагуулан ирж, шунахайн зорилгоор ууланд аваачин буудан хөнөөсөн Ч.Баттуул гэгч бүсгүйн хэргийг тун удахгүй шүүхэд шилжүүлэх бололтой. Учир нь түүний хэргийг Нийслэлийн прокурорын газар хянаж дуусаад,  харъяалал тогтоохоор өнгөрсөн долоо хоногт Улсын дээд шүүхэд шилжүүлжээ. Түүнд хэ...
хууль
Дорноговь аймгийн Замын-Үүд суманд банкны салбараас их хэмжээний мөнгө дээрэмдсэн хэрэг гарч одоогоор банк гүйлгээ хийхгүй байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Энэ талаар Замын-Үүдийн цагдаагийн хэлтсийн албаны эх сурвалжаас тодрууллаа. -Банк дээрэмдсэн хэрэг гарсан гэж үнэн үү? -Манай суманд үйл ажиллагаа явуулдаг Хадга...
хууль
У лсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг манай улсын шүүхэд төсөл хэрэгжүүлж буй Европын сэргээн босголт хөгжлийн банк, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн менежер, ноён Карлос Эскудеро, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Төв Ази дахь төсөл хариуцсан зохицуулагч, х...
хууль
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход анхаарч ажиллахыг цагдаагийн удирдлагуудад сануулжээ. Улаанбаатар хотын замын түгжрэлийг сааруулах зорилгоор автомашинуудыг улсын дугаараар нь ангилан замын хөдөлгөөнд оруулж байгаа тул иргэд нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүл...
хууль
Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн таван албан хаагчийн авилгын хэргийг шүүх хурал өнөөдөр 10.00 цагт эхэлж байгаа талаар бид мэдээлсэн. Тэгвэл шүүх хурлыг хоёрдугаар сарын 21-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хурал ирээгүй тул ийнх...
хууль
Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Н.Раднаабазар нарын таван албан хаагчийн авлигын хэргийг хэлэлцэх шүүх хурал 10:00 цагт эхэлсэн. Шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд үргэлжилж байна. Эдгээр таван цагдааг Эрүүгийн хуулийн 268.2-т заасан зүйл ангиар буруутгаж байгаа. Тодруулбал, цагдаагийн алба ...
хууль
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин зарим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход анхаарч ажиллахыг цагдаагийн удирдлагуудад сануулжээ. Тэрээр “Замын түгжрэлийг бууруулах зорилгоор иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр хурдан шуурхай, аюулгүй зорчиход холбогдох байгууллагуудаас анхаарч байгаа ч зорчигчид халаа...
хууль
Хууль бус лиценз олгосон, сэргээсэн гэх хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байсан Ашигт малтмалын газар /АМГ/-ын удирдлагуудад холбогдох хэргийг Баянгол дүүргийн шүүгчид гурван өдрийн турш Цагдан хорих 461 дүгээр ангид шүүлээ. АМГ-ын дарга асан Д.Батхуяг, АМГ-ын Геологи, Уул, уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Ба...
хууль
Аймаг, дүүргийн засаг дарга нарын ихэнхийг өнгөрсөн жил Авлигатай тэмцэх газарт шалгаж, цөөн хэдэн Засаг дарга нарыг авлигын хэрэгт холбоотой байж магад гэж мөрдөн байцаалтын явцад тогтоосон. Тэдний нэг болох Сонгинохайрхан дүүргийн Засаг ноён асан Ц.Болдыг хэлтсийн дарга, нягтлан бодогчтойгоо бүлэглэн төсвийн их хэмжэ...
хууль
Монголын иргэний агаарын тээвэр компаниар дамжуулан “Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр гадаадын таван улсын банкны дансанд мөнгө байршуулж, угаасан хэрэгт сэжигтнээр тооцогдон, цагдан хоригдогсдын тоо 9-д хүрээд байна. Энэхүү хэрэгт сэжиглэн агаарын тээврийн байгууллагуудын удирдлагууд, тэдгээрийн гэр бүлийн гишүүд, т...
хууль
Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байхдаа лиценз олголтыг зогсоогоод байхад 120 орчим лиценз олгосон, хайгуул хийх хугацаа нь дуусч цуцлагдаад байсан “Саусгоби сэндс” компанийн таван лицензийг эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж сунган, нэг хайгуулын лицензийг найздаа шилжүүлсэн гэх хэрэгт шалгагдаж байгаа Д.Батхуяг нары...
хууль
Эгч, дүүс болох 5-12 насны охидыг хүчирхийлж, нэгийнх нь амийг хөнөөсөн ч Өршөөлийн тухай хуульд хамрагдан суллагдсан байх үедээ ломбарднаас 100 сая төгрөг дээрэмдсэн гэх П.Сумъяажавын хэргийг өчигдөр Баянгол дүүргийн шүүхэд хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн түүний хэргийг хэлэлцээд П.Сумъяажавт 15 жил, түүний найз О.Ариунбо...
хууль
Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга  асан Ц.Болдод холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан. Түүнд  холбогдох хэргийн шүүх хурал маргааш 11.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд болох тов гарчээ.  Энэ хэргийг өмнө нь тус дүүргийн шүүхэд...
хууль
МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдон Интерполоор эрэн сурвалжлагдаж буй Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” зочид буудлын хувьчлалтай холбоотой Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжлахаа зогсоож өгөөч гэсэн утгатай албан бичгийг Интерпол руу явуулж асуудалд орсон Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян дахин алб...
хууль
Дорнод аймгаас ирж сар шинийн бэлтгэлээ хийгээд нутаг буцах гэж байсан 55 настай М.Баярцогт сураггүй алга болоод долоо хонож байгаа. Эх сурвалжийн мэдээлснээр “Машин дотроос учир битүүлэг тоосго гарч ирсэн. Тоосгонд цусны толбо байгаа эсэхийг шинжилж байгаа. Одоогоор машин гадны нөлөөллөөс болж шатсан гэдгийг тогтоосон...
хууль
Баянзүрх дүүргийн XII хорооны нутагт өнгөрсөн сард хэд хэдэн айлын цахилгаан хэрэгсэл, үнэт эдлэлийг нь хулгайлсан хэрэг удаа дараа гарчээ. Тус дүүргийн Цагдаагийн I  хэлтсийн ажилтнууд нэлээд эрэн сурвалжилсаны дүнд дээрхи хорооны айлуудыг ухсан гэмт этгээд нь 30 орчим насны эмэгтэй хүн байсныг  тогтоосон байна. Сэжиг...
хууль
Дорнод аймгийн иргэн 55 настай М.Баярцогт энэ сарын 15-нд сураггүй алга болсноос хойш зургаан хоног өнгөрч байна. Цагдаагийн алба хаагчид, ар гэрийнхэн нь эрэн сурвалжилсны эцэст машиныг алга болсных нь маргааш өглөө нь Улаанчулуутын хогийн цэг дээр бүрэн шатсан байхад нь олсон аж. Шинжээчид машин дэлбэрээгүй, харин га...
хууль
Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас онц ноцтой хэргүүдийг шүүхээр шийдвэрлэхэд анхаарч ажиллаж байгаа аж. УМБГ-т эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан сүлжээгээр иргэдийг залилж онц их хэмжээний хохирол учруулсан Б.Цэцэн, У.Наранбаатар, Н.Даваахүү нарт холбогдох хэргийг  шүүхээр шийдвэрлэжээ. Тэднийг эрүүгийн хуули...
хууль
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын салаавч гаргасан гэх хэргийн шүүх хурал өнөөдөр  Хан-Уул дүүргийн шүүхэд 09.00 цагт болж, шүүх бүрэллдэхүүн шийдвэрээ гаргалаа. Түүнд эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхи...
хууль
УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаярын салаавч гаргасан гэх хэргийн шүүх хурал маргааш Хан-Уул дүүргийн шүүхэд 09.00 цагт болох тов гарчээ. Түүнд эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх  үндэслэлээр эрү...
хууль
Буянт-Ухаагийн боомтоор их хэмжээний цэвэр хар тамхи буюу героин оруулж ирэх гэж байсан нь тогтоогдож, шүүхээс 18 жилийн хорих ял сонссон Э.Алтанзул, Филиппин улсын иргэн Эвенгли Пресли Бендо нар Цагдан хорих 461 дүгээр ангид ялаа эдэлж байна. Хүний эрхийн дэд хорооноос хэвлэл, мэдээллийн байгууллагынхны хамт өчигдөр т...
хууль
Сэтгүүлчидээ заналхийлж, зодсон “Хөвсгөл ньюс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганзориг нарын давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт тус аймгийн шүүхэд болжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хэлэлцээд Б.Ганзориг нарт оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-нд б...
хууль
“14 тэрбумын” гэгддэг Ц.Чимэдцэрэн суллагджээ. 2008 оны гуравдугаар сарын 17-ны шүүх хурлын шийдвэрээр Хадга­ламж банкны ерөнхий нягт­лан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдцэрэнийг 220 удаагийн үйлд­лээр 14 тэрбум 385 сая төгрөг завшсан нь тог­тоогдож арван жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр болж байсан билээ...
хууль
Баянзүрх дүүргийн шүүхээс өчигдөр ял сонсоод байга Анод банкны удирдлагуудын ар гэрийнхэн өнөөдөр 13.00 цагт Монгол ньюс мэдээллийн төвд мэдээлэл хийхээр болжээ. Тэд шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн ийнхүү хэвлэлийнхэнд хандаж байгаа гэнэ. Шүүх бүрэлдэхүүн Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Д.Энхтөр нарт найман жилий...
хууль
Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан Анод, Монгол банкны удирдлагуудыг шүүх хурал  Баянзүрх дүүргийн шүүхэд дөрвөн өдөр үргэлжиллээ. Шүүх хурал өчигдөр 23.00 цаг хүртэл үргэлжилж, банкнуудын удирдах ажилчдаас тавд нь ял оноож, 10 хүний хэргийг хэрэгс...
хууль
Банкны тухай хуулийг зөрчсөн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод байгаа Монгол банк, Анод банкны удирдлагууд буюу Анод банкны ТУЗ-ийн гишүүн Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр, Д.Энхтөр, Монгол банкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Б.Энххуяг нарын 15 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүх танхи...
хууль