news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байх үедээ галд өртөн түлэгдсэн Баавар /Ш.Батбаяр/ өндөржүүлсэн хамгаалалтын дор “Мөнгөн гүүр” эмнэлэгт эмчлүүлж байгаад өнгөрсөн долоо эмнэлгээс гарсан юм. Түүнийг эмнэлгээс Цагдан хорих анги руу авч явсан гэх мэдээлэл байсан боловч батлан даалтад гарсан болохыг эх сурвалж хэллээ...
хууль
-Түүнийг бямба гаригийн өглөө гэрээс нь баривчилж, хорих 461-р анги руу ачсан байна- Авлигын хэргээр ял эдэлж буй Н.Энхбаярын хэрэгт холбогдуулан шалгагдаж байсан НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг АТГ-ынхан баривчилжээ. Баасан гаригийн шөнө “Кореан Эйр”-ын онгоцоор “Чингис хаан” нисэх буудалд буусан түүнийг бямба гаригийн...
хууль
Баянзүрх дүүргийн XIV хороо Консулын байранд эмэгтэй хүн бусдад хутгалуулж амь насаа алдсан байна гэх дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгаж үзэхэд нөхөр нь 35 настай эхнэрээ хамт архидан согтуурах үедээ хүйтэн мэс ашиглан амь насыг нь хороосон болох нь тогтоогдсон байна. Хэргийг Баянзүрх дүүрги...
хууль
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц байгуулагдсаны 21 жилийн ойг тохиолдуулан Үндсэн хуулийн хөшөө нээх ёслолын ажиллагаа өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн ордны өмнөх талбайд боллоо. Монгол Улсын газрын зургийн хэлбэртэй байгалийн  боржин чулуугаар бүтээсэн энэхүү хөшөөний дээр нь монгол гэрийн хэлбэр бүхий бүрхүүл,  хөшөөний...
хууль
Гавьяат эмч , Анагаах ухааны доктор, профессор  Л.Жамбалжав нарын хүмүүс Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатарын талаар “Лобби” төвд мэдээлэл хийлээ. Олон нийтэд хандан мэдээлэл хийх болсон учир нь тэд Ж.Хатанбаатарыг Эрүүл мэндийн яамны харьяа зарим тусгай мэргэжлийн төвүүдийн захирлын албан ту...
хууль
Аав, ээж, охин, хүргэн гээд гэр бүлээрээ нийлж хар тамхи хил дамнуулан зөөж, бусдад худалддаг байсан гэх С.Наранбаатар, Ч.Эрдэнэбаатар, Э.Гоомарал нарын давж заалдах шатны шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Цагдан хорих төвийн шүүх хурлын танхимд болжээ. Анхан шатны буюу Баянзүрх дүүргийн шүүх тэдэнд холбогдох хэргийг өн...
хууль
“МИАТ” ТӨХК-нд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Эрдэнэбилэг, Р.Бат-Эрдэнэ, Ц.Орхон, Коммер эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэн нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлэн таслан шийдвэрлэсэн билээ. Шүүхийн шийтгэх тогтоолоор ни...
хууль
Манай улсын арилжааны нэр бүхий банкаар дамжуулан 290 орчим тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх Белорусь улсын иргэн Александр Сергеевич Соловьевийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас шалгаж эхлээд багагүй хугацаа өнгөрч байна. Шалгалтын явцын талаар ТЕГ-ын эх сурвалжаас тодруулахад, -“Энэ хэргийг шалгахад сэжигтэн...
хууль
ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг цагдан хориод сар шахам болж байна. Түүнийг бусдыг залилан их хэмжээний мөнгө авсан хэмээн шалгаж байгаа аж. Харин үүнийг түүний ар гэрийнхэн болоод өмгөөлөгч нь эрс эсэргүүцэж, хүний эрхийг зөрчин хууль бус ажиллагаа явуулж байна хэмээн буруутгаж байгаа. Түү...
хууль
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  “Цэвэр агаар” сангийн захирал Н.Хүрэлсүх болон ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах нягтлан бодогч А.Болдмаа /анх няраваар ажилд орж байжээ/ нарыг өнгөрөгч зургадугаар сарын 27-нд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорьсон бол долдугаар сарын ...
хууль
“Цэвэр агаар" сангийн захирал Н.Хүрэлсүх, тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, туслах нягтлан А.Болдмаа нарыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлжээ. Тэднийг бусдад авлига өгсөн, авсан, үгсэн хуйвалдаж, сангийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт сэжигтнээр татан, өнгөрсөн пүрэв...
хууль
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 1-2-нд шилжих шөнө 25-30 насны Э гэгч эмэгтэй  гадны нөлөөтэй амиа алдсан ноцтой хэрэг гарсан. Дээрх ноцтой хэргийг үйлдсэн этгээдийг цагдаагийнхан  баривчилсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр энэхүү онц ноцтой хэргийг Татварын байгууллагад ажилладаг, 3...
хууль
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт хоёр хоногийн өмнө буюу энэ сарын 1-2-нд шилжих шөнө хүн амины ноцтой хэрэг гарч, 25-30 насны эмэгтэй хүний цогцос олдсон тухай бид мэдээлсэн билээ. Хэргийн талаар албан бус эх сурвалж “Талийгаач татварын байцаагч бүсгүй байсан. Ажил албатай нь холбоотойгоор түүнийг сүүлийн үед дарамталж...
хууль
Банкны тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтойгоор зөрчсөн нь хоёр шатны шүүхээс тогтоогдсон Анод банкны хуучин удирдлагууд болох  Д.Энхтөр, Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр нарын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянах ажээ. Тэднийг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, хуурамч хувьцаа гарган иргэдий...
хууль
Баянгол дүүргийн XV хороонд гадны нөлөөлөлтэйгээр амиа алдсан 25-30 насны эмэгтэй хүний  цогцос өнгөрсөн шөнө олджээ. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр түүнийг гадны нөлөөтэй буюу бусдад хорлогдсон байж болзошгүй болохыг тогтоосон байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.  Д.ЖАРГАЛ
хууль
Лениний музейн үзмэрүүд болон бүртгэлийн дэвтэр хулгайд алдагдсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Одоогоор музейн үнэт зүйлс алдагдсан хэрэгт тухайн үед музейд ажиллаж байсан 26 хүнийг гэрчээр татан байцаалт авч, Үндэсний төв архиваас Лениний музейтэй холбоотой тайлбар, тайлан зэргийг...
хууль
Говь-Алтай аймгийн Товгор гэдэг газраас нэн ховор, Улаан номонд орсон амьтан болох бөхөн агнасан этгээдийг шүүх хурал тус аймгийн шүүхэд өнгөрсөн долоо хоногт болж түүнд гурван жилийн ял оноожээ.  Говь-Алтай аймгийн Хөх Морьт сумын иргэн Ө.Ганпүрэв өнгөрсөн нэгдүгээр сард хууль бусаар хоёр бөхөн агнаж, улсад найман сая...
хууль
Хадгаламж эзэмшигчдийн мөнгийг найдваргүй зээлд олгосон, хуурамч хувьцаа гарган иргэдийг хохироож, Банкны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн нь хоёр шатны шүүхээс тогтоогдсон “Анод” банкны хуучин удирдлагуудыг шүүх хурлын тов гарчээ. Д.Энхтөр, Э.Гүр-Аранз, Н.Даваа, Л.Уламбаяр нарын хэргийг лхагва гариг буюу энэ са...
хууль
Хичээлийн шинэ жилийн эхний өдөр /2012.09.03/ хичээлээ тараад ээж, дүүтэй гэр рүүгээ харьж явсан 12 настай охин хууль бусаар барилга барьж байсан барилгын компанийн хариуцлагагүй үйлдлээс болж амиа алдсан харамсалтай хэрэг одоо ч олны анхааралд байдаг. Энэ хэргийн буруутнуудыг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт Баянгол д...
хууль
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын хэлтсийн дарга, хурандаа Д.Цогтбаатарыг  Улсын мөрдөн байцаах газарт шалгаж байгаа. Тэгвэл цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа Д.Цогтбаатарыг мөрдөх мөрдөн байцаалтын ажиллагаанд хамтран ажиллахаар ХБНГУ-ын цагдаагийн байгууллагын Мөрдөх албаны хоёр мөрдөн байцаагч...
хууль
Интерпол буюу Олон улсын цагдаагийн байгууллагаас Монголын зарим иргэнийг эрэн сурвалжилж байгаа билээ. Тэдний нэг нь НИТХ-ын дарга асан Т.Билэгт. Америкт эмчилгээ хийлгэх нэрээр гарснаас хойш сураггүй болсон түүнийг албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгахаар эрэн сурвалжилж байгаа билээ. АТГ-аас хамгийн сүүлд м...
хууль
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар С.Наранбаатар нарын долоон хүнд холбогдох хар тамхи зөөвөрлөсөн, худалдаалсан хэргийг өнөөдөр хэлэлцжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан хэлэлцээд Ч.Эрдэнэбаатарыг хар тамхи мансууруулах бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан байна хэмээн үз...
хууль
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны долдугаар сарын 7-ны өдрийн 172 дугаар тогтоолоор Хуульчдын өдрийг тэмдэглэхээр болсон юм. Өнгөрсөн хугацаанд энэхүү өдрийг өргөн хүрээнд тэмдэглэдэггүй байлаа. Харин энэ удаа Хуульчдын өдрийг тохиолдуулан Монголын хуульчдын өнөөгийн нийгмийн үүрэг, тавигдаж буй шаардлага, үнэлгээ, ...
хууль
Монгол ардын намын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн бусдыг гүтгэсэн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Нийслэлийн шүүхээс Б.Цогтгэрэлийн анхан шатны шүүхээс оноосон торгуулийг эсэргүүцсэн гомдлыг хэлэлцээд Чингэлтэй дүүргийн шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.   Чингэлтэ...
хууль
Кино найруулагч Г.Бадамрагчааг төрийн эрхийг хууль бусаар хуйвалдан авахыг санаархсан гэх хэрэгт буруутган, прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлээд байсан юм. Г.Бадамрагчаагийн хэрэг нь төрийн нууцын зэрэглэлд хамаарах асуудал тул шүүх хурлын товыг мэдээлэх боломжгүй гэдгийг хуулийн ...
хууль
Эхнэр, хадмууд болох зургаан хүнийг унтаж байхад нь шатахуун цацаж, амьдаар нь шатааж, амь насыг нь хөнөөсөн Л.Наранбаатар гэгчид Чингэлтэй дүүргийн шүүхээс 25 жилийн ял оноожээ. Л.Наранбаатарт холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Баярбилэг хяналт тавьж, шүүгдэгч Л.Наранбаатарт Эрүүгийн хуу...
хууль
УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг БНСУ-аас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн мөнгөнөөс завшсан, хувьдаа хоёр хаус бариулсан тухайгаа хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ дурдаагүй, “Энержи ресурс” компанийн орон сууцанд төлбөргүй оршин суудаг зэргийг шалгуулах хүсэлтийг О.Баасанхүү гишүүн гаргасан. Авлигатай тэмцэх газраас төсөл хөтөлб...
хууль
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг авлига авсан, мөнгө угаасан байж болзошгүй гэсэн үндэслэлээр УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хориод байгаа. Н.Хүрэлбаатарыг Сингапураас ирэхээс өмнө түүний хүү болох Х.Энхбат, иргэн Б нарын хүмүүсийг сейфтэй мөнгөний хэрэгт холбогдуулан цагдан хориод байсан юм. Зарим хэвлэ...
хууль
Налайх дүүргийн II хороонд орших банкны салбарт буун дуу хэдэнтээ гарч, нэг хүн амиа алдаж, өөр нэг хүн бэртсэн хэрэг өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сарын 3-нд гарсан. Энэ хэргийн буруутан болох А.Бат-Ялалтын гомдлыг өнөөдөр давж заалдах шатны шүүхэд хянан хэлэлцэх гэж байна. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 25 жилийн ...
хууль
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Оношилгоо, эмчилгээний хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, мэргэжилтэн П.Отгонжаргал нарыг Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн  дөрөвдүгээр сард цагдан хорьсон юм. Тендерийн мөнгө хувьдаа  завшсан гэх эл хэрэгт холбогдуулан  ГССҮТ-ийн дүрс оношл...
хууль
Дундговь аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлжээ. Түүнийг өмнө нь Говь-Алтай аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа хандивын мөнгө болох 25 сая төгрөгийг зориулалтын бусаар ашигласан буюу завшсан байж болзошгүй гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгаа аж. Д.ЖАРГАЛ
хууль
Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийг өчигдөр Цагдан хорих ангид шүүсэн. Шүүхийн шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн шүүхээс өнөөдөр 12.00 цагт өгөхөөр болжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр Давж заалдах шатны шүүхээс Д.Батхуягийн ялыг дөрвөн жил гаруй, бус...
хууль
Хуульчдын нэгдсэн бүртгэл үргэлжилж байна. Одоогийн байдлаар нийт 2405  хуульчийн гэрчилгээ эзэмшигч бүртгэлд хамрагдахаар материалаа ирүүлжээ. Үүнээс Хууль зүйн сайдын “Хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх тухай” 2013 оны тавдугаар сарын 6-ны өдрийн А/101, 22-ны өдрийн А/111 дүгээр тушаалаар 430 гаруй хуульчийн гэрчилгэ...
хууль
Улсын Дээд шүүх твиттер болон facebooк хуудсаараа дамжуулан шүүн таслах болон захиргааны үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэн тэдний санал бодлыг авч эхэллээ. Мөн Мэдээлэл лавлагааны албандаа санал хүсэлтийн хайрцаг байрлуулан иргэдийн саналыг бичгэн хэлбэрээр ч авч байгаа аж.  Шүүхийн захиргааны тухай хуулийн 1...
хууль
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын  дарга, хурандаа Д.Цогтбаатарыг Улсын мөрдөн байцаах газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Түүнийг энэ сарын 3-ны өдрөөс цагдан хориод байгаа юм. Хурандаа Д.Цогтбаатарын эхнэр, өмгөөлөгч нарын хэлснээр цагдан хорих хугацааг 14 хоногийн дараанаас өөрчилж, батлан даа...
хууль
Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ сарын 19-нд Улсын дээд шүүхэд болно. Тодруулбал, Ашигт малтмалын газар /АМГ/-ын дарга асан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадастрын дарга Т.Даваацогт, Д.Батхуягийн найз, “Зэлэм” компанийн за...
хууль
Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тус байгууллагын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Наранцэцэг нарын гурван хүний  МҮОХ-ны хөрөнгийг хувьдаа завшсан гэх хэрэгт буруутган Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатанд яваа гэдгийг АТГ-ын Мөрдөн шалга...
хууль
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн мөрдөн байцаалтад саад учрулсан гэх хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж дуусчээ. Хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болоод байгаа аж. Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян нь МАХН-ын дарга, шүүхээс 2.6 жилийн ял сонсон ял эдэлж байгаа Н.Энхбаярын хамсаатан байж...
хууль
Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан М.Очирхуягийн тендер хууль бусаар сонгон шалгаруулсан байж болзошгүй гэх хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байна. Түүнийг Авлигатай тэмцэх газарт шалгасан бөгөөд хэргийг саяхан прокурорын байгууллагад шилжүүлсэн ажээ. М.Очирхуягийг 2009-2010 онд хийгдсэн те...
хууль
Хууль зүйн сайд асан, УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг цөөнгүй асуудлаар шалгах хүсэлт Авлигатай тэмцэх газарт ирсэн. Энэ хэргүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлсийн дарга Э.Амарбатаас тодрууллаа. -Ц.Нямдорж гишүүний хувийн орон сууц бариулсан эх үүсгэврийг шалгах тухай...
хууль
УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Х.Наранхүүг Монгол-Израилийн хамтарсан “Шинэ техноложи” компанитай холбоотой гэгдэх зургаан тэрбумын хэргийг Авлигатай тэмцэх газарт шалгаж эхэлсэн. Энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа аж. Мөн Нийслэлийн прокурорын газраас энэхүү хэрэгт нэмэлт шалгалт хийх даалгавар өгсөн бөгөөд...
хууль
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын бусдаас авлига авахыг завдсан гэх хэрэгт  холбогдуулан нэг хүнийг цагдан хориод байна. Эрхэм гишүүний хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд байхдаа  бусдаас авилга авахыг шаардсан гэх асуудалд ороод байгаа. УМБГ-аас  авлига өгөхийг шаардахад зуучилсан нэгэн залууг одоогоор цагдан хориод...
хууль
“Хүчит шонхор” захын хашаан дотор “Prius” маркийн автомашины жолооч явган зорчигчийг хашаанд байсан “Starex” маркийн автомашинтай хавсарч мөргөн амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг өнөөдрийн 14.00 цагт болсон бөгөөд жолооч хүүхдээ хажуугийн суудалдаа суулган авч явж байтал хүүхэд нь гэ...
хууль
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Г.Дэнзэнг 17 тэрбумын тендерт өөрийн хамтран амьдрагч Г.Уянгын компанийг шалгаруулсан гэх хэргийг  Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгасан. АТГ-аас Г.Дэнзэн нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгах хүсэлтийг прокурорт ...
хууль
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүхийн эгч, бага хүү Г.Ганзул нарыг  өнгөрөгч хоёрдугаар сард АТГ-аас саатуулан шалгаж эхэлсэн юм.  Тэгвэл Ч.Гансүх нарт холбогдох хэргийг  шалгаж дуу...
хууль
Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд  болж, удтал үргэлжилсэн маргааныг  шийдвэрлэлээ. Шүүх бүрэлдэхүүн Лениний музейг музейн зориулалтаар ашиглах нь зөв гэж үзэн, МАН-ын ашиглагч тал байх эрхийг цуцалжээ. Өнөөдрийн шүүх хуралдаанд музейн ашиглагч тал бу...
хууль
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Өлзийсайханыг бусдад авлига өгч албан тушаал дэвшсэн, бусдыг айлгаж, дарамтлан хахууль авдаг байсан гэх хэрэгт сэжигтнээр татан шалгаж эхлээд байгаа. Түүнийг өнгөрсөн тавдугаар сарын 21-нд Улсын мөрдөн байцаах газрын Мөрдөн шалгах хэлтсээс ба...
хууль
Лениний музейн өмчлөлийн маргааныг шийдвэрлэх анхан шатны шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд  тов ёсоор 13.00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд музейн ашиглагч тал буюу шүүх хурлын хариуцагч тал гэгдэх Монгол Ардын намаас төлөөлөгч хүрэлцэн ирээгүй ч шүүх хуралдаан үргэлжилж байгаа юм. Учир нь олон удаагийн хурал МАН-ын ...
хууль
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ компанийн экс-удирдлагуудад холбогдод хэргийг шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид хоёр өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ танилцуу...
хууль
Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын дарга, хурандаа Д.Цогтбаатарыг гадаадын  иргэний хэрэгт холбогдуулан шалгаж, цагдан хориод байгаа. Тэгвэл өнөөдөр түүний эхнэр Ч.Мандах, өмгөөлөгч Г.Наранбаатар нар мэдээлэл хийлээ. Түүний эхнэр Ч.Мандах “Миний нөхрийг баривчлан хорьсноос хойш өнөөдөр найм дахь хоног нь б...
хууль
“Дайны эрсдлийн даатгалын төлбөр”  нэрээр  их хэмжээний мөнгийг гадаад дахь зохиомол компанийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан гэх хэргийн шүүх  хурал хоёр дахь удаагаа өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид эхэлсэн ч оройн 19.00 цаг  хүртэл хэлэлцээд завсарласан юм. Олон холбогдогчтой энэхүү хэргийн шүүх  хурал өнөөдө...
хууль
“Дайны эрсдлийн даатгалын төлбөр”  нэрээр  их хэмжээний мөнгийг гадаад дахь зохиомол компанийн данс руу шилжүүлж, мөнгө угаасан гэх хэргийн шүүх  хурал хоёр дахь удаагаа Цагдан хорих 461 дүгээр ангид болж байна. Өнөөдөр 09.40 цагийн орчим эхэлсэн шүүх хуралдаан өдрийн 15.00 цагт завсарлаж,  одоо шүүгдэгчдийг үргэлжлүүл...
хууль
Монгол улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжав ажлын айлчлал хийхээр Швейцарь улсыг зорьжээ. Энэ сарын 10-14-ны өдрүүдэд болох айлчлалын үеэр Д.Дорлигжав тус улсын ерөнхий прокурор, манай улстай хамтран ажилладаг хуульчидтай уулзаж, Швейцарь улсын прокурор, парламентийн ажилтай танилцах ю...
хууль
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарыг өчигдөр орой эх орондоо ирэх үеэр нь нисэх буудлаас Улсын мөрдөн байцаах газрынхан албадан саатуулжээ. Тэрбээр өчигдөр орой 22.15 цагт “Korean Air” компанийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр эх орондоо ирсэн юм. Түүнийг УМБГ-ын ажилтнууд албадан саатуулж, ИНЕГ-ын харьяа Цагда...
хууль
Лениний музейн ашиглагч талыг тодорхойлсон шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй байсан эсэхийг Шүүх хурал өнөөдөр долоо дахь удаагаа товлогдсон ч МАН-ынхны хүсэлтээр шүүх хурлыг энэ сарын 12-ныг хүртэл хойшлуулжээ. Төрийн өмчийн хороо болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Лениний музейг зориулалт ёсоор ашиглахын тулд 1...
хууль
Нийслэлийн Прокурорын газрын орлогч Ц.Батболд дөнгөж сая УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгыг шалгаж байгаа гэх хэргийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр “Улсын мөрдөн байцаах газрын Эрүүгийн Цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ хэргийг шалгаж байгаа. Сэжигтэн О.Эрдэнэсолонго нь...
хууль
Нийслэлийн прокурорын газраас өнөөдөр 15.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг ямар хэрэгт сэжиглэн баривчлан шалгаж байгаа талаар өөрийн байрандаа мэдээлэл хийхээр болжээ. УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын эхнэр О.Эрдэнэсолонгыг УМБГ-аас энэ сарын 05-нд буюу өнгөрсөн лхагва г...
хууль
Зургаан удаа товлогдсон ч янз бүрийн шалтгаанаар хойшлогдоод байгаа Лениний музейн асуудлаарх анхан шатны шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд болно. Төрийн өмчийн хороо болон Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас Лениний музейг зориулалт ёсоор ашиглахын тулд 1997 оны шүүхийн шийдвэрүүди...
хууль
“Саусгоби сэндс” компанийн  удирдлагаар ажиллаж байсан АНУ-ын иргэн Жастин Капла  нарын гадаад иргэдэд холбогдох татвараас зайлсхийсэн, их хэмжээний мөнгө угаасан гэх хэргийг УМБГ-т шалгаж дуусаад, нийслэлийн Прокурорын газарт шилжүүлжээ. “Саусгоби сэндс” компани нь 2007-2011 оны хооронд Монгол Улсад төлөх их хэмжээний...
хууль
Ханилан суусан эхнэр, ураг барилдсан аав, ээж, ах дүү болох зургаан хүнийг унтаж байхад нь шатахуун цацан, амьдаар нь шатааж, амь насыг нь хөнөөсөн Л.Наранбаатарын биеийн байдал сайжирсан тул эмнэлгээс гаргаж, Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэн, саатуулж эхэлсэн байна. Л.Наранбаатарыг санаатайгаар буюу онц хэрцгийгээ...
хууль
Тусгаар тогтнолын талбай буюу “Тэнгис” кино театрын урд талбайд найзуудтайгаа алхаж явсан оюутан хүүгийн дээрээс барилгын тулгуур төмөр унаж, амь насыг нь авч одсон харамсалтай хэрэг өнгөрсөн намар гарсан. Энэ хэргийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгаж, хөдөлмөр хамгааллын дэглэм алдаж, төмөр унагасан нөхдийг...
хууль
"Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ”  ТӨХК-д нэг тэрбум 900 сая төгрөгийн үнэтэй эвдэрхий, хуучин кран нийлүүлсэн талаарх  мэдээлэл “Нийслэл таймс” сонины  дөрөвдүгээр сарын дугаарт нийтлэгдсэн. “Тендер нэрээр хуучин бүтээгдэхүүн нийлүүлж, их хэмжээний мөнгө угааж байна” гэх мэдээллийн мөрөөр  УМБГ-аас шалгасан байна....
хууль
УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч асан С.Ганбаатарыг АТГ-т шалгаж эхэлсэн байна. Түүнийг үйлдвэрчний эвлэлийн хэсэг нөхдүүд нь шалгуулахаар тодорхой үндэслэл тавин, АТГ-т холбогдох баримт материал барин очжээ. Л.Цогбадрах гэгчийг С.Ганбаатарын даалгавраар хууль бус ажиллагаа зохион ба...
хууль
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас эхлээд сайдын  сэнтийд “заларч” байсан Н.Хүрэлбаатарыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагын хүсэлтээр интерполоор эрэн сурвалжилж эхэлжээ. Тэрээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хилээр гарсан байж болзошгүй бөгөөд одоо аль улсад байгаа нь тодорхойгүй байгаа юм...
хууль
МИАТ-ийн  гүйцэтгэх  захирал   асан, гавъяат нисгэгч Р.Бат-Эрдэнэ батлан даалтад гарчээ. Тэрээр эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарах хүсэлтийг удаа дараа тавьж байсан ч мөрдөн байцаагч, прокурорын зүгээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөөгүй байсан. Харин хэрэг шүүхэд шилжсэний дараа Баян...
хууль
“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшсан, угаасан гэх хэрэгт буруутгагдаж буй МИАТ-ийн хуучин удирдлагууд, тэдний хамсаатнуудад холбогдох хэргийг өнөөдөр 10.00 цагт Баянзүрх дүүргийн шүүгчид шүүнэ. Шүүгдэгчид саатуулагдсан байгаа тул шү...
хууль
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын гурван хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  Шүүх хурал Чингэлтэй дүүргийн шүүхэд болж өндөрлөлөө. Шүүх хурлаас  Т.Алтайд долоон жил, Ш.Батбаяр буюу Баавар, Г.Адьяасүрэн нарт гурван сарын ху...
хууль
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан Б.Бат-Олзвой, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайхан, эрүүгийн төлөөлөгч, хурандаа Г.Ганболд нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд болно. Мөрдөн байцаагч Б.Бат-Олзвой, Эрүүгийн тасгий...
хууль
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн хэргийг өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Учир нь Б.Цогтгэрэлийн өмгөөлөгч Сэлэнгэ аймагт эмчлүүлж байгаа, нэхэмжлэгч өмгөөлөгч авахыг хүссэн зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулсан байна. Хэвлэл ...
хууль
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын гурван хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  Шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болж байна. Шүүх хурал 08.30 цагт эхэллээ. Ш.Батбаяр, Т.Алтай, Г.Адьяасүрэн нарыг ...
хууль
Талийгаач төрсөн ахынхаа компанийг хууль бусаар өөрийн нэр дээр шилжүүлэн авсан гэх хэргийн хохирогчид гэх иргэд өнөөдөр мэдээлэл хийлээ. “Би нөхөр С.Батбаатарийн хамт “Икслэнд констракшн” компанийг хамтран хувьцаа эзэмшин байгуулсан. Гэтэл өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард С.Батбаатарыг нас барсны дараа төрсөн дүү бол...
хууль
Цагдан хорих 461 дүгээр ангийн тусгаарлах өрөөнд байхдаа галд түлэгдсэн  “Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адьяасүрэн нарын дөрвөн хүнд холбогдох хар тамхи хэрэглэсэн, бусдад худалдахыг завдсан хэргийг  шүүх хурал маргааш 08.30 цагт Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхим...
хууль
Дархан-Уул аймагт нэг гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хөнөөсөн ноцтой хэрэг энэ сарын 25-нд буюу өнгөрсөн бямба гаригт гарсан билээ. Хэргийн талаар зарим эх сурвалжууд “Амь насаа алдсан дөрвөн хохирогчийн хоёр нь дунд сургуулийн сурагч хүүхдүүд байсан. Тэдний нэг нь зургаан настай бол нөгөө нь аравдугаар ангид суралц...
хууль
Лениний музейн асуудлаарх анхан шатны шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүх хурлын танхимд өнөөдөр 14.00 цагт эхлэх гэж байна. Шүүх хуралд Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтангэрэл, Хуулийн мэргэжилтэн Т.Энхбаяр, Музей хариуцсан мэргэжилтэн н.Мэндсайхан, Төрийн өмчийн хорооны  хо...
хууль
Интерполын шугамаар олон улсад эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсын харъяат гурван иргэнийг УМБГ болон ТЕГ хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр баривчилсан. Хүний амь хөнөөсөн, алан хядах ажиллагаанд оролцсон гэх Рамзан Хафиз Мухамад, Хаяат Хизар, Мухаммад Рамзан нар нь жуулчны визтэйгээр өнгөрсөн дөрөвдүгээр...
хууль
Ховд аймгийн Булган суманд албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэд ахлагч Б.Төмөрчөдөрийн амийг хөнөөсөн этгээдүүдийг мөрдөн байцааж дуусчээ. Хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгаж дууссан бөгөөд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлэхэд бэлэн болжээ. Тодруулбал, өнгөрсөн д...
хууль
Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах хэлтсийн  даргаар С.Хишигжаргалыг  өнөөдөр томилжээ. Тэрээр тус газарт хяналтын прокуророор ажиллаж байсан юм. Харин уг албан тушаалд ажиллаж байсан И.Пүрэвцогтыг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны даргаар томилсон байгаа. С.Хишигжаргал нь олон жил хяналты...
хууль
Монгол Ардын намын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэл Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрээр анхан шатны шүүхээс оноосон 20 сая төгрөгийн торгууль төлөх шийдвэрийг эсэргүүцэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд өргөдөл гаргасан байна. Тус дүүргийн шүүх гомдлыг Нийслэлийн шүүхэд уламжилснаар ...
хууль
Баянгол дүүргийн XIV хороонд гудамжинд үл таних охин гэртээ хүргэж өгч туслаач гэж гуйсны дагуу хамт явж байсан залууг гурван залуу араас ирж “...миний найз охиныг дагуулж юу хийж яваа юм.” гэх зэргээр айлган сүрдүүлж зодон гар утас , эд зүйлсийг дээрэмдэн авсан гэмт хэрэг энэ сарын 09-ний 04.00 цагийн орчимд гарсан. Ц...
хууль
Лениний музейн өмчлөлийн маргааны асуудлаарх шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн ч хуралдаан 14 хоногоор хойшиллоо. Учир нь нэхэмжлэгч тал болох Төрийн өмчийн хороо нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас шүүх бүрэлдэхүүн асуудлыг тодруулах шаардлагатай гэж үзэж, энэ сарын 23-ны 14.00 цаг хүртэл хо...
хууль
Гадны нөлөөтэйгээр амиа алдсан нярай хүүхдийн цогцос өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 27-нд Гандангийн ойролцоох гудамжнаас олджээ. Энэ талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга, хурандаа Т.Сайнжаргалаас тодрууллаа. -Хэргийн талаар тодруулахгүй юу? -Хүүхдийн цогцсыг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн ол...
хууль
Төрийн эрхийг хууль бусаар хуйвалдан авахыг санаархсан гэх үндэслэлээр жил гаруй хугацаанд байцаагдаж байгаа кино найруулагч Г.Бадамрагчаагийн хэргийг өдгөө Улсын дээд шүүхэд харьяалал тогтоолгохоор хүргүүлээд байгаа аж. Г.Бадамрагчаад холбогдох хэргийг өнгөрсөн сард ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийнхэн шалгаж, прокурорт ...
хууль
МоАХ-ны дарга асан Г.Бошигтын хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж дуусаад, Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Г.Бошигт нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард хүүтэйгээ архидан согтуурах үедээ маргалдаж, өөрийн төрсөн хүүгээ хүйтэн мэс ашиглан хөнөөсөн юм. Г.Бошигтод прокурорын газраас 10-15 жилийн ял төлөвлө...
хууль
Алт үнэт эдлэлийг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Гэтэл манайхан их хэмжээний алт, монетон эдлэлийг Өмнөд Солонгос, Туркээс зөөн авчирдаг нь нууц биш. Тэдний нэгийг өнгөрсөн сарын 28-ны өдөр гаалийн байцаагчийн хяналтаар илрүүлсэн байна. Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь Гаалийн Газрын гаалийн...
хууль
Олон улсын хэмжээнд хүн амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилсан талаар манай сайт мэдээлсэн.  Сэжигтнүүдийн талаар Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр мэдээлэл хийлээ. ЦЕГ-ын Хэвлэл мэдээлли...
хууль
Олон улсын хэмжээнд хүн амь нас санаатай хөнөөх, терроризмтой холбоотой гэмт хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Пакистан улсаас гаралтай гурван иргэнийг УМБГ, ТЕГ-ын ажилтнууд илрүүлэн баривчилжээ. УМБГ, ТЕГ-ын ажилтнууд Улаанбаатар хотноо  дөрөвдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгий...
хууль
Ховд аймагт найман настай балчир охиныг хүчирхийлж, бэлгийн замын халдварт өвчин тараасан гэх хэрэг өнгөрсөн оны 2012 зургаадугаар сарын 23-нд гарч, олныг цочирдуулсан билээ. Хэрэгтэн Б.Ариунболдыг шүүх хурал энэ сарын 22-нд болж, анхан шатны шүүхээс түүнд 17 жилийн хорих ял оноожээ. Мөрдөн байцаалтын явцад Б.Ариунболд...
хууль
Хоёр сая төгрөг дээрэмдэхээр банкны байранд нэвтэрч, галт зэвсэг хэрэглэн хүний амь нас хөнөөсөн А.Бат-Ялалтыг шүүх хурал өчигдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид болж, Налайх дүүргийн шүүхээс түүнд чанга дэглэмтэй хорих ангид 25 жилийн хорих ял оноолоо. Түүний гэм бурууг хэлэлцэх анхан шатны шүүх хурал “ө...
хууль
Сүүлийн үед ялаас чөлөөлөх асуудлаар  өвчний  онош болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүйгээр гаргуулах оролдлого гарч байна. Тиймээс өвчний учир ялаас чөлөөлүүлэх  журам, Эрүүгийн  байцаан шийтгэх  хуулийн хэрэгжилтэд Прокурорын байгууллага ямар хяналт, шалгалт явуулж байгаа талаар Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Батб...
хууль
Хоёр сая төгрөг дээрэмдэхээр банкны байранд нэвтэрч, галт зэвсэг хэрэглэн хүний амь нас хөнөөсөн А.Бат-Ялалтыг Цагдан хорих 461 дүгээр ангид өнөөдөр 09.00 цагаас эхлэн Налайх дүүргийн шүүгчид шүүж байна. Түүнийг шүүх хурал өмнө нь гурвантаа “Өмгөөлөгч хуралд ирээгүй” гэх үндэслэлээр хойшилж байсан юм. А.Бат-Ялалт нь өн...
хууль
Баянзүрх дүүргийн Спорт хорооны даргаар ажиллаж байсан С.Эрдэнэбатад эрүүгийн хэрэг үүсгэн, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, самбо бөхийн дасгалжуулагч С.Эрдэнэбат нь 20 орчим хоногийн өмнө найзуудтайгаа нэгэн паб-д архидан согтуурах үедээ аймгийн заан н.Болдбаатарын нүдийг сохолс...
хууль
Хилийн 0218 дугаар ангийн хилчид “Буянт-Ухаа” хилийн боомтоор гуравдугаар сарын 15-аас дөрөвдүгээр сарын 12-ны өдрүүдэд гадаадаас улсын хил зөрчсөн 10 үйлдлийг илрүүлэн саатуулжээ. Тухайлбал бусдын нэрээр паспорт гаргуулж улсын хил зөрчсөн дөрвөн үйлдлийг ахлах дэслэгч Д.Ган-Эрдэнэ, ахлах ахлагч Ч.Төрболд, ахлагч Х.Хүс...
хууль
Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр их хэмжээний мөнгийг гадаадын улс руу  шилжүүлж мөнгө угаасан хэрэгт МИАТ-ийн  зарим удирдлагуудыг шалгаж байгаа. Хэргийг УМБГ-т шалгаж дуусаад өнөөдөр нийслэлийн Прокурорын хяналтад шилжүүлжээ. Уг хэрэгт сэжигтнээр татагдсан гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны өмгөөлөгч Ц.Монгол хэргий...
хууль
Хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хэрэгжилт муу байгаа. Хуулийг хэрэгжүүлэхэд олон нийтэд зөвхөн уриалах бус, бодлогын төвшинд ярилцахаар болсон байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 23-ны 10.00 цагт Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Үндэсний худалдаа,...
хууль
Баянзүрх дүүргийн XI хороо, Хонхорын ойролцоох рашаанд үхрээ усалж байсан залууг зодож, ууланд аваачин бензин асган шатааж, хэрцгийгээр амь насыг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн 2012 оны аравдугаар сард гарсан. Уг хэргийг үйлдсэн гэх хоёр сэжигтэн залуугийн хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж дуусаад, Нийслэлийн прок...
хууль
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороонд амиа егүүтгэх гэж есөн давхраас үсрээд өөр хүн дээр унаж аминд нь хүрсэн харамсалтай хэрэг энэ сарын 9-нд гарсан билээ. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, амиа хорлохыг завдсан хүн нь зургаан жилийн өмнө Сэлэнгэ аймагт осолдсон МИ-8 нисдэг тэрэгний ослоос амьд үлдс...
хууль
Урин дулаантай уралдан нийслэлд барилга, зам засвар, тохижилтын ажил эхэлдэг. Зам засвар, барилгын ажилд хамгийн ихээр хэрэглэдэг хайрга, элсийг зөвшөөрөлгүйгээр олборлох байдал газар авчээ. Туул голын эрэг дагуух хайрга олборлолтыг зогсоох шийдвэр гарсан учир нийслэлийн гэр хорооллын өндөрлөг газруудад хулгайгаар хайр...
хууль
Банкны тухай хууль зөрчин, хуурамч хувьцаа гаргаж улмаар иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдсан Анод банкны удирдлагуудын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр болсон. Нийслэлийн шүүхийн шүүгчид хэргийг хянаад шүүгдэгчдэд оноосон анхан шатны шүүхийн ялыг хэвээр үлдээжээ. Баянзүрх дүүргийн шүүхээс өмнө нь шүүг...
хууль
Банкны тухай хууль зөрчин, хуурамч хувьцаа гаргаж, иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдсан Анод банкны удирдлагуудын хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болж, Шүүх хурал сая өндөрлөлөө. Гэхдээ албаны эх сурвалж ялын тогтоолын талаар мэдээлэл өгөөгүй байна.  Баянзүрх дүүргийн шүүхээс өмнө нь шүүгдэгчдийг хадг...
хууль
Банкны тухай хууль зөрчин, хуурамч хувьцаа гаргаж, иргэдийг хохироосон хэрэгт буруутгагдсан Анод банкны удирдлагуудын хэргийн давж заалдах шатны шүүх хурал яг одоо Нийслэлийн шүүхэд үргэлжилж байна. Шүүх хуралд шүүгдэгчид ирээгүй бөгөөд тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчид оролцож байгаа гэх мэдээллийг эх сурвал...
хууль