news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэд хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар бид мэдээлсэн. Албан өрөөгөө тендер зарлалгүйгээр засварлаж, дараа нь дахин хуурамч бичиг баримт бүрдүүлэн тогтоол үйлдсэн гэсэн энэ хэргийг нарийвчлан шалгаж эхлээд байгаа. Энэ хэргийг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсэ... | хууль |
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр шалгасан. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал энэ сарын 18-ны баасан гаригийн 11.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд болох тов гарчээ. Түүнийг найман жилийн өмнө хүн зодсон гэ... | хууль |
Авлигатай тэмцэх газар төрийн байгууллагуудад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тогтолцоог бий болгоход чиглэсэн арга хэмжээний хүрээнд холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газардээр нь танилцаж, хэрэгжилтийг нь үнэлж, дүгнэн зохих саналаа хүргүүлж ажиллаж байна. Юуны өмнө төрийн болон нутгийн за... | хууль |
Налайх дүүрэгт банкнаас мөнгө дээрэмдэхийг завдах үедээ галт зэвсэг хэрэглэн хүний амь насыг хохироосон А.Бат-Ялалтыг Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж байна. Түүний хэргийг Налайх дүүргийн шүүхээс өнгөрсөн дөрөвдүгээр сард хянан хэлэлцэж, мөрдөн байцаалтад буцаагаад байсан юм. А.Бат-Ялалт нь өнгөрсөн 2012 оны дөрөвдү... | хууль |
“Чоно” группын захирал Т.Энхболдсодонг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж эхэлжээ. Түүнийг ямар хэрэгт сэжиглэн, шалгаж байгааг албаны эх сурвалжаас тодруулахад “Т.Энхболдсодонг бусдад их хэмжээний хахууль өгсөн, авсан байж болзошгүй гэх авлигын хэрэгт сэжигтнээр татан шалгаж байна. Өнгөрсөн пүрэв гаригт түүний... | хууль |
Өс, хонзон, хардалт сэрдэлтийн улмаас бусдын хөнөөсөн татварын байцаагч Ц.Туяаг шүүх хурал Цагдан сэргийлэх 461 дүгээр ангид болж байгаа юм. Түүний өмгөөлөгчийн зүгээс энэ хэрэгт хамтран амьдрагч Д.Батболдыг гэрчээр байлцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хурлын бүрэлдэхүүн хүлээж аваагүй байна. Д.Батболдын хувьд өмнөх... | хууль |
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралдаа өнөөдөр 13.00 цагаас болно. Энэ хуралдаанаар Завхан, Хөвсгөл аймгуудад газрын харилцаа, геодези, зураг зүйн хяналтын чиглэлээр гүйцэтгэсэн хяналт шалгалтын дүнг хэлэлцэх юм байна. Мөн Геологи, хайгуул, боловсруулалт, уурхайн хаалт, бичил уурхайн үйл ажиллаг... | хууль |
Хууль зүйн яам /ХЗЯ/, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв /ХЭҮТ/, нийслэлийн Цагдаагийн газар /НЦГ/-тай хамтран нийслэлийн зургаан дүүргийн гэмт хэрэг хамгийн их гардаг 40 хорооны цагдаа, нийгмийн ажилтнуудад хоёр өдрийн сургалт явууллаа. Сургалтын зорилго нь гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох, хохирогчийг хамгаал... | хууль |
Засгийн газрын өнгөрөгч бямба гаригийн хуралдаанаар зарим оронд улсаа төлөөлөн суугаа Элчин сайдуудыг эргүүлэн татахаар болсон. Тодруулбал, Монгол Улсаас Бүгд найрамдах Франц улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл, ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Даваадорж, Канад улсад суугаа Онц ... | хууль |
МАН-ын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Цогтгэрэлийн бусдын нэр төрд халдсан, эсэх хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд дэнсэлнэ. Б.Цогтгэрэлийг өнгөрсөн 2012 оны арваннэгдүгээр сард болсон орон нутгийн сонгуулийн үеэр Орхон аймагт нэр дэвшсэн н.Улаанхүүг хүний аминд хүрсэн гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэ... | хууль |
НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хурал энэ сарын 15-нд товлогдсон талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Энэ талаар Нийслэлийн шүүхийн албаны эх сурвалжаас тодруулахад “Одоогоор энэ хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байгаа. Шүүхэд шилжин ирээгүй байна” гэв. Мөн “Т.... | хууль |
Чингэлтэй дүүргийн татварын байцаагч бүсгүйг 75 удаа хутгалж онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал өчигдөр болох ёстой байсан ч хойшиллоо. Учир нь шүүгдэгч Ц.Туяагийн хоёр өмгөөлөгчийн нэг нь хагалгаанд орж байгаа учраас шүүх хурлыг хойшлуулах хүсэлт тавьсны үндсэн дээр тодорхой хугацаагаар ийнхүү хойшлуулжээ. То... | хууль |
УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг “Алтайн хүдэр” компаниас 450 сая төгрөгийг хандив нэрээр авсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар гомдол гаргажээ. Эл асуудлыг Говь-Алтай аймгийн Ардчилсан намынхан тавьсан байна гэж “Ардчилал” сонинд мэдээлсэн байна. Хандивыг УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын “Алтайн эрин сан” төри... | хууль |
Гуч гаруй насны татварын байцаагч хоёр бүсгүй гэр бүлийн асуудал, хардалтаас болж нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-нд гарсан юм. Эл хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч аравдугаар сарын 11-нийг хүртэл ес хоногоор хойшиллоо. Учир нь сэжигтэн Ц.Туяагийн өмгөөл... | хууль |
Гуч гаруй насны татварын байцаагч хоёр бүсгүй гэр бүлийн асуудал, хардалтаас болж нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг өнгөрсөн долдугаар сарын 1-нд гарсан юм. Эл хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд болох байсан ч аравдугаар сарын 11-нийг хүртэл хойшиллоо. Учир нь сэжигтэн Ц.Туяагийн өмгөөлөгч эмнэлэгт... | хууль |
Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагч, 27 настай Э-г 70 удаа хутгалан хэрцгийгээр хөнөөсөн Ц.Туяаг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд өнөөдөр болно. Шүүх хуралдаанд Ц.Оюунчимэг, О.Жанчивнямбуу, М.Нармандах нар оролцох аж. Харин өмгөөлөгчөөр П.Одонтунгалаг, Э.Ганбат, Х.Даваасүрэн улсын яллагчаар О.Гэрэл оролцохо... | хууль |
БНХАУ-ын иргэдээс их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдсан Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд хоёр өдөр үргэлжилж, дөнгөж сая шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Анхан шатны шүүхээс У.Раднаабазар, Б.Ба... | хууль |
Цэрэг цагдааг манайхан хүчний байгууллагынхан гэж нэрлэдэг. Энэ нь эгэл жирийн иргэдэд хүч хэрэглэдэг байгууллага мэт ойлгогддог гэдгийг цагдаагийн ахлах бүрэлдэхүүний уулзалтын үеэр хөндөн тавьж байлаа. Тангараг өргөсөн цагдаа гэхээр ар гэр амьдрлагүй мэт зүтгэ гэсэн даалгавар биш гэдгийг ч тэд хөндлөө. Ахлагч бүрэлдэ... | хууль |
Хилээр хууль бусаар самар гаргахыг завдсан Хятадуудаас их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа цагдаа нарыг шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд яг одоо үргэлжилж байна. Нийслэлийн хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагч нь өнгөрсөн 2012 оны хоёрдугаар сард хууль... | хууль |
Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг эсэргүүцсэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн саатуулах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн шүүхээс өчигдөр гаргажээ. Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа сэжигтнүүдийн цагдан хорих хугацаа дууссан тул хугацааг сунгах, эсэхийг шийдвэрлэх шүүх хурал өчигдөр Сүх... | хууль |
Хилээр хууль бусаар самар гаргахыг завдсан Хятадуудаас их хэмжээний авлига авсан хэрэгт сэжиглэгдэж байгаа цагдаа нарын хэргийг өнөөдөр Баянгол дүүргийн шүүхэд хянан хэлэлцэж, хурал сая завсарлалаа. Энэхүү авлигын хэрэг нь эзэн холбогдогч олонтой тул хэргийг өнөөдөр эцэслэж амжаагүй бөгөөд шүүх хуралдаан маргааш өглөө ... | хууль |
Сэлэнгэ аймгийн эрүүгийн тасгийн дарга, дэд хурандаа П.Өлзийсайханыг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн зохиомол хэрэг үүсгэж, цагдан хорьж байгаа талаар өнөөдөр түүний өмгөөлөгч Л.Баттогтох, болон ар гэрийнхэн нь сэтгүүлчдэд хандлаа. Тэдний хэлж байгаагаар дэд хурандаа П.Өлзийсайхан нь хэдэн жилийн өмнө Сэлэнгэ аймгийн П... | хууль |
Төрийн өмчийн хөрөнгийг өөрийн үүсгэн байгуулсан компанидаа шилжүүлсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа “Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн удирдлагуудын хэргийг Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгаж байгаа. Тодруулбал, “Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн д... | хууль |
“Тэнгис” кино театрын хажууд баригдаж байгаа барилгаас /2012.09.17/ төмөр унагаж, оюутан хүүгийн аминд хүрсэн хэргийг Чингэлтэй дүүргийн шүүхэд хэлэлцэж, шийдвэрлэжээ. Барилгын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг мөрдөөгүйгээс бусдын аминд хүрсэн гэх этгээдүүдийг энэ сарын 27-нд шүүж, шийтгэсэн байна. Тодруу... | хууль |
Хуурамч мөнгөн дэвсгэртээр захын хорооллын дэлгүүр, халуун усны газар, үсчин, банк, санхүүгийн байгууллагаар гүйлгээ хийхийг завдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгджээ. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд 20 мянгатын хуурамч дэвсгэртээр гүйлгээ хийсэн 4-5 тохиолдол бүртгэгдсэн байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 15, Сү... | хууль |
Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өөрийгөө болон эхнэрээ буудахыг завдсан этгээдийг цагдаагийн байгууллага саатуулаад байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн X хороонд оршин суух 29 настай эрэгтэй нь дробинк буу ашиглан эхнэрээ “ална” гэж сүрдүүлэн, танхайрчээ. Бууг зөвшөөрөлтэй байсан эсэх, сум хаанаас худалдан авсан ... | хууль |
ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Тогоонямыг АТГ-аас баривчилжээ. Тэрээр ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржийн авга эгч юм байна. Д.Тогооням нь Улаанбаатар хотод шинээр ашиглалтад орж буй бүх барилгын галын аюулгүй байдлын зураг төсөлд гарын үсэг зурдаг, түүний гарын үс... | хууль |
УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг хүн хутгалсан гэх мэдээлэлтэй холбогдуулж, дөнгөж сая Цагдаагийн ерөнхий газраас албан ёсны мэдээлэл хийлээ. Мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах байцаагч Ё.Лхагвасүрэн өгөв. Түүний хэлснээр, есдүгээр сарын 25-ны шөнө 36 настай, иргэн Б гэгч цагдаагийн байгууллагад “Бусдад хутг... | хууль |
УИХ-ын гишүүн асан, Монгол Улсаас Кувейт улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байсан К.Сайрааныг эх орноосоо урвасан хэрэгт буруутган хэргийг өнгөрөгч тавдугаар сараас эхлэн ТЕГ-т шалгахаар болсон ч эрүүл мэндийн байдал нь дээрдээгүй гэх эмчийн магадлагаагаар түр түдгэлзүүлээд байсан юм. Тэ... | хууль |
“Тэнгис” кинотеатрын хажууд баригдаж байгаа барилгаас /2012.09.17/ төмөр унагаж, оюутан хүүгийн аминд хүрсэн этгээдүүдийг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд боллоо. Тодруулбал, барилгын туслан гүйцэтгэгч “Модун спикал” компанийн захирал н.Батбилэг, тус компанийн аюулгүй ажиллагааны менежер н.Цогтгэрэл нарыг ш... | хууль |
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн хутгалсан гэх хэргийн талаар өөрөөс нь тодрууллаа. -Та хэргийн талаар тодруулахгүй юү? -Өчигдөр “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ, МҮОНРТ-ийн захирал асан н.Ариунболд, тэгээд нэг гадаад найзтайгаа бид нэг газар сууж байсан юм. Гэтэл гаднаас "Центер Пойнт"-ийн н.Нямдорж орж ир... | хууль |
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд хэлэлцээд, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гаргалаа. Интерполоор эрэн сурвалжилж байсан Б.Хуяг, Н.Энхтуяа нарыг эрэн сурвалжлахыг зогсоосон утга агуулгатай захидлыг Хууль зүйн дэд сайдын хувиар Интерполд илгээсэн тул түүнийг... | хууль |
Мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан хэрэгт сэжигтнээр татагдаад буй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянгийн буруутай эсэхийг шүүх хурал өнөөдөр 10.00 Сүхбаатар дүүргийн шүүхэд болно. Түүнийг шүүх хурал өмнө нь хоёр ч удаа товлогдсон ч тухай бүртээ хойшлогдсон билээ. Э.Эрдэнжамъяан МАХН-ын дарга Н.Энхбаярын авли... | хууль |
Хийн буу ашиглан, бусдыг айлган сүрдүүлж, дээрэм хийхийг завдсан цагдаагийн ахмадын хэргийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж байгаа. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн хэлтсийн төлөөлөгч, ахмад Ч.Эрдэнэжаргал нь энэ сарын 18-нд “Толла” хүнсний дэлгүүрт баг зүүн орж, хоёр удаа хийн буугаар ... | хууль |
Улсын начин Б.Одхүүгийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг маргааш нийслэлийн шүүхэд хянан, хэлэлцэх тов гарчээ. Б.Одхүүг бусдын биед гэмтэл учруулж, танхайрсан хэрэгт буруутган Хан-Уул дүүргийн шүүхээс 5.1 жилийн хорих ял оноогоод байгаа билээ. Б.Одхүү нь 2012 оны арванхоёрдугаар сарын 14-нд "Гарден" ресторанд... | хууль |
Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар өнгөрсөн долдугаар сарын 15-нд УБТЗ-ын суудлын вагон депогийн вагоны үйлчлэгч Х нь Эрээн-Улаанбаатар чиглэлийн галт тэрэгний өөрийн ажлын өрөөндөө 90 хайрцаг буюу 1080 ширхэг мэс заслын утас нуун, хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлсэн байна. БНХАУ-д үйлд... | хууль |
Хийн буу ашиглан сүрдүүлсэн хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд хэд хэдэн удаа гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн II хороонд автомашин шүргэлцсэнээс болж жолоочид нь маргалджээ. Маргааны үеэр ”Media Tech” ХХК-д хамгаалагч ажилтай 32 настай С гэгч залуу ОХУ-д үйлдвэрлэсэн хийн буу гаргаж, танхайрчээ. Чингэлтэй дүүргийн... | хууль |
Хууль зүйн яам, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэстэй хамтран зохион байгуулсан “Эрх зүйн шинэчлэл орон нутагт” сургалт, хэлэлцүүлэг энэ сарын 20, 21-ний өдрүүдэд Орхон аймагт боллоо. Эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Булган, Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Төв зэрэг ... | хууль |
Цагдаагийн офицер зэвсэглэж, дээрэм хийхийг завдсан хэрэг олны анхаарлыг татаад байна. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг 33 настай Э гэгч есдүгээр сарын 18-ны орой буюу хоёр хоногийн өмнө Чингэлтэй дүүргийн IV хороонд байрладаг “Толла” дэлгүүрээс 20.3... | хууль |
Өнгөрөгч лхагва гаригт /09.18/ Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Бага тойрууд байрлалтай “Толла” хүнсний дэлгүүрт нүүрэндээ баг зүүсэн буутай этгээд дээрэм хийсэн тухай мэдээлэгдсэн билээ. Гэмт этгээд худалдагчийг сүрдүүлж, хийн буу гарган, хоёр удаа буудаад, дэлгүүрийн өдрийн орлогыг нь авч одсон байна. Дээрэм гар... | хууль |
Авлигатай тэмцэх газраас Говь-Алтай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга асан Ш.Эрдэнэбатыг албан тушаалаа урвуулан ашигласныг тогтоож, Говь-Алтай аймгийн прокурорын газарт яллах дүгнэлт гарган, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ш.Эрдэнэбат нь 2008 онд аймгийн Засаг даргийн орлогч, Эрчим хүчний зохицуулах зөвлөл... | хууль |
УИХ-ын сонгуулийн 15 дугаар тойрог буюу Увс аймагт болсон 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар нар хууль зөрчсөн гэх хэргийг Улсын Дээд Шүүх өнгөрсөн баасан гаригт хэлэлцээд нэхэмжлэгч талаас тавьсан гомдлыг хүлээж аваагүй байна. Нэхэмжлэлийг Увс аймги... | хууль |
Урт нэртэй хуулийн хэрэгжилтийг эсэргүүцэн, жагсаал зохион байгуулсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс галт зэвсэг барьж, гудамжинд тэсрэх хэрэгсэл байрлуулан, иргэдийг айлган цочроосон хэрэг даваа гаригт гарсан билээ. Онцгой байдал, цагдаа, тагнуулын байгууллагынхан иргэдийн өгсөн мэдээллийн... | хууль |
Өвчтөний түүхийг хуурамчаар зохиож, санхүүгийн баримт бүрдүүлэн улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт шалгагдаж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг дахин шалгахаар болжээ. Тодруулбал, Нийслэлийн шүүхэд өчигдөр С.Тунгалагийн хэргийг хэлэлцэж, хэрэгсэхгүй болгоод ба... | хууль |
Баянзүрх дүүргийн XI хороо, Улаанбаатар төмөр замын Толгойт дахь өртөөний ачих, буулгах хэсэгт вагоноос химийн бодис буулгаж, ачааны хоёр автомашинд тээвэрлэхийг завджээ. Иргэдийн мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид шалгахад 138 тонн хэмжээтэй уул уурхайн тэсэлгээний материал үйлдвэрлэхэд хэр... | хууль |
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянд холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд болох байсан ч дахин хойшиллоо. Учир нь шүүгдэгч Э.Эрдэнэжамъян шинээр өмгөөлөгч авах болсон тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан байна. Дараагийн шүүх хурал энэ сар... | хууль |
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Нямдоржид холбогдох маргааныг хэлэлцлээ. Х.Баттулгын нэхэмжлэлтэй Ц.Нямдоржид холбогдох хэргийг анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс нэхэмжлэлийн шаардлагын талаа... | хууль |
Барилгын есөн давхраас үсэрч, амиа хорлохыг завдсан П.Цогтжаргал нь замаар алхаж явсан хүний дээрээс унаж, аминд нь хүрсэн хэрэг өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан билээ. Энэ хэргийг шүүх хурал өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж түүнд нэг жилийн хорих ял шийтгэл оногдуулжээ. П.Цогтжаргал нь МИ-8 нисдэг тэрэгний ... | хууль |
Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын дарга С.Батмөнхийг Авлигатай тэмцэх газраас шалгаж, Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хориод байгаа талаар бид мэдээлсэн билээ. Түүнийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ тендер сонгон шалгаруулалт хийх явцад ашиг сонирхлын улмаас танил талдаа давуу эрх олгосон, байгууллагад ... | хууль |
Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа тухай мэдээлэл гарсан билээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Амарбатаас тодруулахад “Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга Г.Энхтайваныг шалгуулах хэд хэдэн гомдол, мэдээлэл манай байгууллагад ирсэн. Мэдээллийг ... | хууль |
Авлигатай тэмцэх газраас Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, баригадын генерал Т.Дашдэлэгийг албан тушаалаа урвуулан ашиглаж, зэвсгийн наймаа хийсэн байж болзошгүй гэх үндэслэлээр шалгаж байгаад хэргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлжээ. Хэргийг шалгах явцад улсын нуу... | хууль |
Анхан болон давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэж үзэн уучлалт гуйхыг даалгаад байгаа. Харин Ц.Нямдорж гишүүн хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу түүний гомдлыг өнөөдөр хэлэлцэхээр бо... | хууль |
Хөдөө аж ахуйн их сургуулийн захирал асан Б.Бямбааг өнгөрсөн наймдугаар сарын 19-нд баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байсан. Харин түүнийг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гарган, гадуур шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Б.Бямбааг багш, ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэх нэрийд... | хууль |
Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Цэвэр агаар” сангийн эрх бүхий албан тушаалтнуудын хэрэгт Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны зарим албан тушаалтнуудыг холбогдуулан шалгаж эхэлсэн байна. Тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, түүний туслах, нягтлан бодогч А.Болдмаа /анх ня... | хууль |
Авлигад авсан их хэмжээний мөнгийг сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, УИХ-ын гишүүний сэнтийд заларсан гэх Д.Дондогийн хэргийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хянах гэж байна. Түүний хэргийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах газарт сэргээн шалган, өнгөрсөн хоёрдугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд дэнсэлж, нот... | хууль |
Албан тушаалаа ашиглан тендерийн мөнгийг хувьдаа завшсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэлийг өнгөрсөн баасан гаригт Цагдан хорих 461 дүгээр ангиас суллаж, батлан даалтад гаргажээ. Эх сурвалжийн мэдээлснээр Н.Түмэндэмбэрэлийг эрүүл мэндийн ш... | хууль |
Хуульчдын холбооны анхдугаар их хурал Төрийн ордонд үргэлжилж байна. Үдээс хойших хуралдаанаар Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэн батлах ёстой байсан ч их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар хойшлууллаа. Одоо хуралдаан үргэлжилж, дүрмийн төслөөр гишүүдээс санал, шүүмжлэл сонсч байна. Үүгээр Хуульч... | хууль |
Хуульчдын холбооны анхдугаар их хурал үргэлжилж байна. Үдээс өмнөх хуралдаанаар Хуульчдын мэргэжлийн үйл ажиллагааны дүрмийг хэлэлцэж эхэллээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Хуульчдын мэргэжлийн дүрмийг батлах, мэргэжлийн үйл ажиллагааны станд... | хууль |
Анхан болон давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулгын нэр хүндэд халдсан гэж үзэн уучлалт гуйхыг даалгаад байгаа. Харин Ц.Нямдорж гишүүн хоёр шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч Дээд шүүхэд гомдол гаргасны дагуу түүний гомдлыг энэ сарын 12-нд хэлэлц... | хууль |
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал өнөөдөр болох байсан ч хойшиллоо. Учир нь түүний өмгөөлөгч хавтаст хэрэгтэйгээ танилцах хугацаа олгож, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ. Улсын яллагч хавтаст хэрэгтэй танилцах хугацаа байсан учир хойшлуулахгүй байх саналтай байсан аж. Харин шүүх бүрэлдэхүүн түүний ө... | хууль |
Татварын байцаагч хоёр бүсгүй нэгэн залуугаас болж нэгнийхээ амь насыг зэрлэгээр хөнөөсөн аймшигт хэрэг гарснаас хойш хоёр сар өнгөрчээ. Гурван бүсгүй, таван хүүхдийн хувь заяагаар тоглосон тэр залуу нь Уул уурхайн яамны Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргаар ажилладаг Д.Батболд байсан талаар шуугиад өнгөрсөн. Жир... | хууль |
Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт хоёр жилийн өмнөөс сэжигтнээр татагдан шалгагдаж байсан Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга асан С.Тунгалагийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Энэ хэргийг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийслэлийн прокуро... | хууль |
“Дайны эрсдлийн сан” нэрээр гадаад улс руу их хэмжээний мөнгө гаргаж, угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын гомдлыг хэлэлцэх хурал өнөөдөр 09.00 цагт Нийслэлийн шүүхэд эхэлж, сая завсарлалаа. Шүүх хуралд анхан шатны шүүхээс ял сонссон хүмүүсийн тус бүр 2-3, нийт 19 өмгөөлөгч, хоёр улсын яллагч,... | хууль |
Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо Холбоо толгойн 38-953 тоот хашаанд байх байшингийн сууринаас өнгөрсөн ням гаригт /IX.1/ үл танигдах эмэгтэй хүний цогцос олджээ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр тус байшинд хулгай орж, их хэмжээний эд зүйлс алдагдсан хэрэг гарсан бөгөөд уг хэрэгт 40 орчим насны эрэгтэйг сэжигтнээр саатуу... | хууль |
Албаны эрх мэдлээ ашиглан мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэх хэрэгт буруутгагдаад буй Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд энэ сарын 5-нд буюу пүрэв гаригийн 10.00 цагт болох тов гарчээ. АТГ-аас түүнд Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт холбогдсон түүний төрсөн дүү Н.... | хууль |
Насанд хүрээгүй хүүхдүүдээ дарамталж, хүчирхийлсэн, төрсөн хүүгээ мэсээр гэмтээсэн Г.Довчинжамцад өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхээс 7.6 жилийн ял оноосон юм. Эл хэрэг гарснаас хойш таван настай бяцхан хүүгийн эрхийг хамгаалан ажиллаж байсан “Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангаас дараах асуултад хариулт авлаа. ... | хууль |
Таван настай хүүтэйгээ удаа дараа хэрцгий хандаж, хүйтэн мэс ашиглан, бэртээсэн Г.Довчинжамц гэгчийг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүж, түүнд 7.6 жилийн хорих ял оноолоо. Г.Довчинжамц нь төрсөн охиноо найман сартай байхад нь зодож, нүдийг нь гэмтээсэн, таван настай хүүгээ зодож танхайрсан, гэр бүлдээ хүчирхийлэл үз... | хууль |
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний битүү зах энэ наймдугаар сарын 23-нд шатаж, нэг хүний амь эрсдэн, 300 гаруй түрээслэгч хохироод байгаа билээ. Хүний амь эрсэдсэн, бусдад их хэмжээний хохирол учирсан гэх энэ хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн эхнэр болох “Нарантуул” худалдааны төви... | хууль |
Таван настай, төрсөн хүүгээ хүйтэн мэсээр гэмтээж, хүнд гэмтэл учруулсан 46 настай Г.Довчинжамцыг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгаантайгаар ирээгүй тул хойшлоод байсан юм. Г.Довчинжамцыг хүүгээ байнга зодож дарамталдаг байсан,... | хууль |
Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэж эрэн сурвалжлагдаж байсан “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг өнөөдөр баривчилж, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ. “Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт 2013 оны эхнээс Улсын мөрдөн байцаах газрын Эди... | хууль |
Цагдаагийн байгууллагад өчигдөр иргэд, аж ахуйн нэгжээс гэмт хэрэг, зөрчлийн 1505 дуудлага ирж, мэдээллийг шалгахад гэмт хэргийн шинжтэй 54 үйлдэл гарсан байна. Үүнээс 42 хэргийн эзэн холбогдогч нь илэрчээ. Өчигдөр нийслэлийн хэмжээнд хүний амь насыг санаатайгаар хохироосон нэг, бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хүчи... | хууль |
Татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат, ҮТЕГ-ын байцаагч О.Бямбасүрэн , Ч.Гансүх нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах, эсвэл шүүхээр шийдвэрлэх эсэхийг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Тодруулбал, Чингэлтэ... | хууль |
АТГ-аас “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн захирлуудыг баривчлан саатуулжээ. Өнгөрөгч мягмар гаригт явуулсан уг баривчилгаанд компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүн багтжээ. Түүнчлэн тус компанийн нягтлан бодогч нараас байцаалт авч эхлээд байгаа аж. АТГ-аас... | хууль |
“Хөтөлийн цемент шохой” компанийн захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, Үйлдвэрийн хангамжийн хэлтсийн дарга нарын долоон хүнийг наймдугаар сарын 20-нд Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас саатуулан шалгаж эхэлсэн юм. Тус компанийн удирдлагууд болох долоон хүнийг Дархан-Уул аймаг дахь Цагдан хорих ангид саатуулан байца... | хууль |
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг буюу Долоон буудалд нэгэн нийтийн байранд амьдардаг эмэгтэй хамаатны дүүгээ зодож гэмтээжээ. Арван сартай охиныг нагац эгч нь зодсон эл хэрэг наймдугаар сарын 23-нд гарсан байна. 28 настай нагац эгчдээ зодуулж, хүнд гэмтэл авсан охиныг одоогоор ГССҮТ эмнэлэгт хэвтүүлэн, эмчилж... | хууль |
Таван настай төрсөн хүүгээ хүйтэн мэсээр гэмтээж, хүнд гэмтэл учруулсан гэх 46 настай Н.Довжинсүрэнг өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүхэд шүүх байсан ч хурал энэ сарын 29-нийг хүртэл хойшиллоо. Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч хүндэтгэх шалтгааны улмаас ирээгүй тул хурлыг ийнхүү хойшлуулжээ. Н.Довчинсүрэнд хүүгээ байн... | хууль |
Бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан гэх хэрэгт шалгуулж байгаа “Ноёд” группын захирал Г.Буяндоржийг батлан даалтад гаргажээ. Түүнийг Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан гэх шалтгаанаар ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 16-нд саат... | хууль |
Таван настай төрсөн хүүгээ хүйтэн мэсээр гэмтээж, хүнд гэмтэл учруулсан гэх 46 настай Н.Довжинсүрэнгийн гэм бурууг өнөөдөр 13.00 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнд хүүгээ байнга зодсон буюу тарчлаасан, ингэхдээ хүйтэн мэс хэрэглэсэн гэх хэрэгт буруутган эрүүгийн хэрэг үүсгэн, прокуророос яллажээ. Шүүхээс түүни... | хууль |
УИХ-ын гишүүн, Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо /МҮЭХ/-ны ерөнхийлөгч асан С.Ганбаатар болон тус холбооны одоогийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нарыг Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас шалгаад, түүнд эрүүгийн хэрэг үүсгэн, шалгах шаардлагагүй гэж үзсэн байна. МҮЭХ-ны удирдлагуудыг өнгөрсөн тавдугаар сард тус үйлдвэ... | хууль |
Цагдаагийн ерөнхий газраас аймаг, хот, орон нутаг, төвийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч, хэсгийн төлөөлөгчдийн албан хэрэгцээнд зориулж, мөрдөн байцаалтын ажиллагаанд хэрэглэх тусгай сандал тараасан тухай, энэхүү сандлыг буцаан татах болсон тухай өмнө мэдээлж байсан. Харин энэхүү эрүүдэн шүүх сандлыг хэрхэх болс... | хууль |
“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийг Нийслэлийн прокурорын газраас эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан буюу ор сураггүй алга болсон хэрэгт буруутган, ийнхүү орон даяар эрэн сурвалжилж эхэлсэн тухай албаны баттай эх сурвалж хэллээ. Г.Буяндоржийг бусадтай бүлэглэн, их хэмжээний мөнгө у... | хууль |
Хууль зүйн Үндэсний хүрээлэнгийн “Хуульчдийн танхим”-д Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Хуульчдын анхдугаар их хурлын товыг тогтоосон талаар мэдээлэл хийлээ. 2012 оны гуравдугаар сарын 7-нд УИХ-аас Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан бөгөөд дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулийн үзэл баримтлал... | хууль |
Баянгол дүүргийн V хорооны нутаг дэвсгэр буюу П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлгийн баруун талд баригдаж байсан барилга дээрээс зуурмаг шахагч унаж 12 настай охин амиа алдсан хэрэг өнгөрсөн оны есдүгээр сард гарсан. Уг хэргийн анхан шатны шүүх хурал Баянгол дүүргийн шүүхэд болж буруутай этгээдүүдэд ял оноогоод байсан юм... | хууль |
Хорих ангиас хоригдлууд зэвсэглэн оргож дэлгүүр дээрэмдсэн гэх ташаа мэдээлэл мэдээллийн сайтуудад гарсантай холбогдуулан ШШГЕГ-аас албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна. 2013 оны 8 дугаар сарын 2-ны шөнө 21-22 цагийн хооронд ШШГЕГ-ын ойролцоо Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “Толла” дэлгүүрийн худалдагч... | хууль |
Дорнод аймгийн Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нь олборлолт явуулахдаа байгаль орчинг бохирдуулж буй талаарх гомдлыг нутгийн иргэдийн зүгээс олон удаа гаргасан. Энэ дагуу хэрэг үүсгэн шалгаж, хохирлыг барагдуулах шүүхийн шийдвэр гарч байсан. Тэгвэл тус компанитай холбоотой дахи... | хууль |
Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байсан Ш.Батбаярын бие түлэгдсэн хэрэгтэй холбогдуулан ШШГЕГ-т техник хангамж хариуцан ажиллаж байсан хурандаа М-ийг шалгасан байна. Уг хэргийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхлээд байгаа аж. Хэрэг явдал гарах үед сэжигтний өрөөний хяналтын камер доголдолтой... | хууль |
Нийслэлийн шүүхэд өнөөдөр Лениний музейн өмчлөлтэй холбоотой хэргийн давж заалдах шатны хурал болсон ч хариуцагч МАН-ын өмгөөлөгч Л.Одончимэг хөдөө явж байгаа учир хойшлуулах шийдвэр гаргалаа. Дараагийн шүүх хурал ирэх наймдугаар сарын 9-нд болох юм байна. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Лениний музейг музейн з... | хууль |
Нийслэлийн шүүхэд өнөөдөр Лениний музейн өмчлөлтэй холбоотой хэргийн давж заалдах шатны хурал болж байна. Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс Лениний музейг музейн зориулалтаар ашиглаж, төрийн мэдэлд өгөх нь зөв гэсэн шийдвэрийг гаргасан ч хариуцагч тал болох МАН музейн өмчлөлийг ССАЖЯ-нд шилжүүлэхээс татгалзан дав... | хууль |
Баян-Өлгий аймгийн Толбо сумын Толбо нуурын ойролцоо БНХАУ-ын 60 орчим иргэд казаx иргэдийг барьцаалсан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ. Толбо нуурын ойролцоо шөнийн 00.00 цагийн үед явж байсан Ланд-80 маркийн машинтай иргэдийг зам засварын ажил хийж буй Хятад иргэд хүнд даацын машинаар мөргөжээ. Тэдний хооронд тохиролцоонд... | хууль |
Шадар сайд Д.Тэрбишдагвыг албан тушаалаа ашиглаж төрөл садан, туслахаа төрийн албанд томилсон гэж үзэн иргэн С.Цэндбаатар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ. Түүнийг буруутгаж байгаа гол үндэслэл нь Онцгой байдлын ерөнхий газрын даргаар өөрийн туслахаар ажиллаж байсан Т.Дуламдоржийг томилсон. Тэр мэргэжлийн бус хү... | хууль |
Хууль бусаар тендэр шалгаруулсан гэх гомдлын мөрөөр Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч М.Очирхуягийг Авлигатай тэмцэх газарт шалгасан юм. Гомдлыг Авлигатай тэмцэх газар шалгаад зургадугаар сарын 7-нд хэрэгсэхгүй болгох санал гарган Нийслэлийн прокурорт ирүүлсэн байна. Нийслэлийн прокурор асуудлыг хянаж үзээд “Хөвсгөл ... | хууль |
Эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байсан Н гэгч Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдож байхдаа байцаалтад гарах үедээ оргожээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйл ангиар Нийслэлийн цагдаагийг газарт шалгагдаж байсан тэрбээр өчигдөр оргосон бөгөөд богино хугацаанд Баянзүрх дүүргийн нутаг дэ... | хууль |
“Дижитал” хамтлагийн ахлагч Ш.Батбаяр буюу Баавар, түүний хамсаатан Т.Алтай, Г.Адъяасүрэн нарт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өчигдөр нийслэлийн шүүхэд болж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр баталлаа. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрөгч тавдугаар сарын 29-нд болж, Ш.Батбая... | хууль |
Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийнхэн энэ сарын 22-нд буюу даваа гаригт гэнэтийн шалгалт хийж, бусдад биеэ үнэлдэг 12 эмэгтэйг саатуулсан байна. Саатуулагдсан эмэгтэйчүүд 20-35 насныхан бөгөөд БНСУ-ын найман иргэнд биеэ үнэлж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Биеэ үнэлэгч эмэгтэйчүүдийг орон байраар хангаж, гадаадын и... | хууль |
Шүүхийн ерөнхий зөвлөлийн уржигдарын хуралдаанаар шүүгч нарын цалингийн асуудыг хэлэлцсэн байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгч хараат бусаар ажиллах боломжийг нь бүрдүүлэх эрх буюу үүний хүрээнд цалингийн хэмжээг тогтоох эрхийг өгсөн. Ингэснээр шүүгчийн цалин 3.7 сая төгрөгөөс дээш байхаар болжээ. Тодр... | хууль |
Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүдийн гаалийн газрын улсын байцаагчид Бээжин-Улаанбаатар чиглэлийн олон улсын галт тэрэгний цуваанд шалгалт хийх явцад их хэмжээний эм хилээр нэвтрүүлэх гэж байсныг илрүүлсэн байна. БНАСАУ-ын хоёр иргэний авч явсан ачаанд нарийвчилсан үзлэг хийхэд “Кумданг” хоёр тариа 1000 хайрцаг б... | хууль |
Монголоос БНХАУ руу явах чиглэлд Замын-Үүдийн гаалиар их хэмжээний алт гаргах гэж байсныг албаныхан илрүүлж, таслан зогсоосон байна. Тодруулбал, Хил хамгаалах ерөнхий газрын Замын-Үүд дэх Шалгалт хамгаалалтын заставын ажилтнууд долдугаар сарын 18-ны өдөр ачааны галт тэргэнд нарийвчилсан үзлэг, шалгалт хийх явцад 6,2 кг... | хууль |
Шүүхээс ял сонссон МАХН-ын дарга Н.Энхбаярын хэргээс тусгаарлан шалгаж буй хэрэгт холбогдсон НИТХ-ын дарга асан Т.Билэгт АНУ-аас энэ сарын эхээр эх орондоо ирсэн юм. Түүнийг эх орондоо ирснийх нь дараа АТГ-аас цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан билээ. Тэгвэл түүнийг өнөөдөр батлан даалтад гаргасан байна. ... | хууль |
Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрөгч мягмар гаригт улсын начин Б.Одхүүд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэх, ял оноожээ. Шүүхээс түүнд таван жил, нэг сарын хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Б.Одхүүг Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын би... | хууль |
Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийслэлийн прокурорын газартай 2013-2016 онд хамтран ажиллах хөтөлбөр баталж, хамтын ажиллагааны санамж бичиг өнөөдөр байгууллаа. Санамж бичигт НИТХ-ын дарга, нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга, н... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.