news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
"Цэвэр агаар сан"-гийнханд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 20-нд буюу ирэх баасан гаригт болох тов гарчээ. Шүүх хурал өмнө нь товлогдсон ч шүүгчийн шүүх хурал давхацсан шалтгаанаар хойшилсон. "Цэвэр агаар" сангийн захирал болон тус сангийн ерөнхий нягтлан бодогч М.Хулан, туслах нягтлан А.Болдмаа нары...
хууль
Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст барилгын “Рендер Бау” компанийг шалгаж эхэлжээ. Тус компанийг Д.Нацагдоржийн нэрэмжит номын санг засварлах үедээ төсвийн мөнгийг завшиж, төрд хохирол учруулсан байж болзошгүй гэж прокуророос үзэн тус компанийн удирдлагуудыг сэжигтнээр татан шалгаж эхэлсэн байна. “Рендер Б...
хууль
Улсын хэмжээнд өнгөрсөн жилийн эцсийн байдлаар 25362 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь 2012 оныхоос 3273 хэрэг буюу 14.8 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнд өмчлөх эрхийн эсрэг, хүний амь, бие, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг  ихэссэн нь нөлөөлсөн байна. Бүртгэгдсэн гэ...
хууль
Өнгөрсөн баасан гарагт Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор 4-5 кг алт гаргахыг завдсан үйлдлийг цагдаагийн байгууллагынхан таслан зогсоожээ. Одоогоор хэргийн мөрдөн байцаалт эхэлсэн бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно. Өнгөрсөн онд мөн  Замын Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргэнд ...
хууль
ЦЕГ-ын Санхүү ар талын газрын дарга асан,  хурандаа Л.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгаад  Нийслэлийн  прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай шилжүүлжээ.   УЕП-ын орлогч Прокурор хэрэгтэй танилцаад ойрын хугацаанд шүүхэд  шилжүүлэх, мөрдөн байцаалтад буцаах эсэхи...
хууль
Хууль хяналтынханд холбогдох хэргийг шалгадаг УЕПГ-ын дэргэдэх мөрдөн байцаах албыг АТГ-ын харьяанд шилжүүлэх талаар яригдаж байна. Энэ талаар Хууль зүйн сайд Х.Тэмүүжин “Ерөнхийлөгчийн онцлоод байгаа шүүгч, прокурор зэрэг хуулийн  байгууллагын тодорхой албан тушаалтны үйлдсэн хэргийг УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах алб...
хууль
“Макс өргөө”-г мэргэжлийн хяналтынхан хуулийн байгууллагад шилжүүлэх гэж байжээ Энэ сарын 7-нд Чингэл­тэй дүүргийн V хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ, орон сууцны зориулалтаар баригдаж буй “Макс өргөө” компанийн барилгаас тө­мөр унаж, 36 настай Б-гийн амь насыг хохироосон хэрэг гарсан. Тэгвэл МХЕГ-аас уг ослыг хөдөлмөр...
хууль
БНХАУ-ын иргэдээс их хэмжээний авлига авсан хэрэгт ял сонсоод байгаа нийслэлийн Хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийн гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд дэнсэлж, шүүх бүрэлдэхүүн сая шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүү...
хууль
“Гал үндэстэн” холбооны хэд хэдэн гишүүнд холбогдох хэргийг шүүх хурал яг одоо Ганц худаг дахь урьдчилан хорих төвд эхэлж байна. Шүүх хурлыг шүүгч М.Алдар даргалж байгаа юм. Шүүх хуралд “Гал үндэстэн холбоо”-ны гишүүдийн өмгөөлөгчид болоод тэдний дэмжигчид оролцохоор очсон бөгөөд өөрсдийн саналаа илэрхийлж буй ажээ. Тэ...
хууль
БНХАУ-ын иргэдээс их хэмжээний авлига авсан хэрэгт ял сонсоод байгаа нийслэлийн Хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийн гомдлыг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянана. Б.Раднаабазар нь иргэдийн өгсөн мэдээллийн мөрөөр хууль бусаар самар ачиж байсан хятадуудын хэргийг шалгаж э...
хууль
Төрийн ордны хамгаалалттай бүс болон бусад хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулан, галт зэвсэг ашиглаж иргэдийг заналхийлж, айлган сүрдүүлсэн хэргээр яллагдагчаар татагдсан “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг өнөөдөр 10.00 цагт Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх гэж байна. Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Тө...
хууль
Төрийн ордны хамгаалалттай бүс зэрэг хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулан, галт зэвсэг ашиглаж иргэдийг заналхийлж, айлган сүрдүүлсэн хэргээр шалгагдаж байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг энэ сарын 8-нд буюу маргааш Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх тов гарчээ. Яллагдагчаар татагдаад байгаа Ц....
хууль
Найз охиноо хэрцгийгээр зодож амь насанд нь  хүрсэн хэрэгт шалгагдаж байгаа Г.Алтанхүүд холбогдох хүн амины хэргийг УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст шилжүүлсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд Г.Алтанхүүгийн хамаатан гэгдэх н.Болормаа, н.Бурмаа нараас байцаалт мэдүүлэг авчээ.  н.Б...
хууль
Хууль хяналтынхан Үндсэн хуулийн Цэцийн гишүүн  Д.Сугарыг  МИАТ-ын мөнгө угаасан хэрэг, Ш.Батхүүгийн “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан хэргээр  шалгаж байгаа ч Цэцийн гишүүний бүрэн эрх нь саад болсоор ирсэн.  Энэ хэргийн дуулиан намжаагүй байхад  Д.Сугарын хүү нь хар тамхины хэрэгт холбогдсон тухай  эх сурвалжийн мэдээ...
хууль
УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Цагдаагийн байгууллагын эрэлч нохойн албатай хамтран саяхан их хэмжээний хар тамхи илрүүлжээ. Хоёр байгууллага хамтран өнгөрсөн намраас хар тамхитай тэмцэх чиглэлээр нохой сургаж эхэлсэн аж. Нохой сургасны үр дүн гарч, нууцаар хар тамхи борлуулдаг, хар т...
хууль
БНХАУ-ын иргэдээс их хэмжээний авсан хэрэгт ял сонсоод байгаа нийслэлийн Хэв журмыг хамгаалах газар, хөдөлгөөнт эргүүлийн Б.Раднаабазар нарын таван албан хаагчийн гомдлыг энэ сарын 8-нд буюу нөгөөдөр Улсын Дээд шүүхэд хэлэлцэхээр болжээ. Баянгол дүүргийн шүүхээс У.Раднаабазар, Б.Батбаяр нарт тус бүр 100 мянган төгрөгий...
хууль
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, бригадын генерал Т.Дашдэлэг нарын гурван хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно. Уг хэргийг АТГ-т шалгаж байгаад ТЕГ-т шилжүүлж, ТЕГ шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн юм. Өмнө нь шүүх хурлыг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр то...
хууль
“Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш нарын хэргийг прокуророос түр түдгэлзүүлжээ. Учир нь Б.Энэбиш гадаад улс руу оргон зайлж, ор сураггүй болоод байгаа юм байна. “Эрдэнэс Тавантолгой”-н Б.Энэбиш нарыг 1.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий самосвал машин, чанарын шаардлага хангахгүй ду...
хууль
Найз  охиноо  олон өдрийн турш хэрцгийгээр  зодож, амь насанд нь хүрсэн хэргээр шалгагдаж байгаа 33 настай Г.Алтанхүүд холбогдох  хүн амины  хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан юм.  Тэгвэл уг хэрэгтэй Ерөнхий прокурор Д.Дорлигжав  биечлэн танилцаж, УМБГ-ын дарга хурандаа  н.Батсүх,  х...
хууль
Найз залуу болох Г.Алтанхүү гэгч 30 гарсан эрэгтэйд зодуулж амиа алдсан  21 настай Б.Цэдэн-Ишийн ар гэрийнхэн саяхан мэдээлэл хийж, Шүүхийн шинжилгээний төвөөс гаргасан дүгнэлттэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдсэн. Энэ хэрэгт Стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа  Хүний эрхийн хуульч М.Ичиноров өөрийн Facebook хуудаснаа ...
хууль
АТГ-аас 2013 онд хийсэн ажил, шалгасан хэргийнхээ талаар өчигдөр мэдээлэл хийсэн. Энэ онд АТГ-т 970 гомдол мэдээлэл ирснээс 422 гэмт хэргийг шинжтэй үйлдлээс 58-д нь эрүүгийн хэрэг үүсгэж, 176-д нь эрүүгийн хэрэг үүсгэхээс  татгалзаж, 152 хэргийг харьяаллын дагуу шилжүүлжээ. Тус газраас гаргасан судалгаагаар энэ онд ав...
хууль
“Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга асан Х.Түмэнбаярыг энэ сарын эхээр АТГ-аас шалгаж, саатуулсан. Түүнийг ямар үндэслэлээр сэжигтнээр татсан болохыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөрөөс тодруулахад “Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Х...
хууль
МУИС-ын харъяа Худалдааны сургуулийн захирал асан Б.Жавхлантөгс нарын 54 холбогдогчтой авлигын хэргийг Нийслэлийн прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Б.Жавхлантөгс нар нь тус сургуулийн оюутнуудаас удаа дараагийн үйлдлээр дүнг нь засч өгч, хээл хахууль авч байсан нь мөрдөн байцаалтын явцад тогтоогд...
хууль
УИХ-ын гишүүн Ж.Батсуурийн сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг Улсын дээд шүүхэд шилжүүлэн харъяалал тогтоолгосон байна. Ж.Батсуурь гишүүнийг Эрүүгийн хуулийн 130.2-д зааснаар буюу Иргэний сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хоро...
хууль
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагийн сонгогчдын саналыг худалдан авсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байна. Д.Хаянхярваа гишүүнийг Дархан-Уул аймгийн 19 дүгээр тойрогт өнгөрсөн 2012 онд нэр дэвшихдээ ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгож буй нэг сая т...
хууль
Төрийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан зургаан хүний албаны мөнгө хувьдаа завшсан гэх хэргийг Улсын мөрдөн байцаах газарт багагүй хугацаанд шалгасан. Энэ хэргийн мөрдөн байцаалт ямар шатанд явааг Нийслэлийн прокурорын орлогч Ц.Батболдоос тодруулахад “Улсын мөрдөн байцаах газраас хэргийг хэрэг...
хууль
Малайзад амиа алдсан Монгол Улсын иргэн Э-ийн шарилыг авчрахаар  ар гэрийнхэн нь долоо хоногийн өмнө Малайзыг зорьсон юм. Талийгаачийн  шарилыг  онгоцоор тээвэрлэх боломжгүй байсан тул тухайн улсад үйл ажиллагаа явуулах буяны байгууллагын тусламжтай чандарлаж, ар гэрийнхэн Монголдоо  иржээ. Тэд уг хэрэгт мөрдлөг явуулж...
хууль
Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 13-ны өдөр найз залуугийнхаа гарт онц хэрцгийгээр зодуулан амиа алдсан 21 настай эмэгтэйн хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна.  Талийгаачийн нас барсан шалтгааныг тогтоох  шинжээчийн дүгнэлт  өнгөрсөн долоо хоногт гарах  байсан ч  хойшилсон юм. Эх сурвалжаас авсан мэдээллээр өнөөдө...
хууль
Монгол Улсын иргэн Б.Энхтуяа өнгөрөгч арванэгдүгээр сард Малайз улсад учир битүүлгээр амиа алдсан ноцтой  хэрэг гарсан. Талийгаачийг амиа хорлосон буюу өөрийгөө боомилсон байдалтай олдсон гэж тус улсын цагдаагийн  байгууллагаас  мэдэгдээд байсан юм. Хэрэг гарснаас хойш сар орчим хугацаа өнгөрч байхад талийгаачийн үхэлд...
хууль
Төрсөн хүүгээ хөнөөсөн МоАХ-ны анхдагчдын нэг Г.Бошигтын гомдлыг өнөөдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд хэлэлцэх ажээ. Тэрбээр анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 10 жил, нэг сарын хорих ялыг эсэргүүцэж, хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан юм. Г.Бошигт нь өнгөрсөн хоёрдугаар сарын 3-4-нд шилжих ш...
хууль
Бусдын амь насыг санаатай хөнөөсөн гэх үндэслэлээр анхан болон давж  заалдах шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонссон Ц.Туяагийн өмгөөлөгч, ар гэрийнхэн нь Дээд шүүхэд гомдол гаргажээ. Хэдийгээр хоёр шатны шүүх Ц.Туяагийн гэм буруутай нь хангалттай баримтаар нотлогдсон гэж үзээд ял оноосон ч ар гэрийнхэн нь өндөр наста...
хууль
“МИАТ” компанийн зарим удирдлагуудад  холбогдох хэргийг саяхан Дээд шүүх хянан хэлэлцээд тэдэнд оногдуулсан мөнгө угаасан гэх зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож, ялыг нь хөнгөрүүлсэн юм. “Шүүхийн шийдвэрийн цахим сан” буюу shuukh.mn-д  сайтад МИАТ-ийн  хэргийн тогтоолыг  байршуулжээ.  Энэ тогтоолд  Ч.Хоролсүрэн нарын “мөнг...
хууль
Улсад 14 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Хадгаламж” банкны ахлах нягтлан бодогч Ц.Чимэдцэрэнг одоо мөрийтэй тоглосон хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Тэрбээр өмнө нь учруулсан их хэмжээний хохирлоо барагдуулаагүй хэрнээ ийнхүү мөрийтэй тоглоом тоглож яваа нь олон хүнд “Ц.Чимэдцэрэн ямар мөнгөөр ийнхүү мөрийтэй то...
хууль
НӨАТ-ын хуурамч бичилт хийн, улсын төсөвт 13.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан зохион байгуулалттай үйлдэл бий болсныг Татварын ерөнхий газрынхан хяналт шалгалтын дүнд илрүүлж, хэргийг шалгуулахаар Улсын мөрдөн байцаах газарт шилжүүлсэн тухай Татварын Ерөнхий газраас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Татварынхны хийсэн...
хууль
Монгол Улсын иргэн 25 настай эмэгтэй Малайз улсад учир битүүлгээр амь насаа алдсан хэрэг гараад удаагүй байна. Хэвлэл мэдээлэлд хохирогч хүний наймааны золиос болсон гэж үзэх үндэслэл  бүхий мэдээлэл ар гэрийнхэндээ өгч байсан, ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандсан ч арга хэмжээ аваагүй гэх мэдээллүүд цацагда...
хууль
Улсын Дээд Шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр болж, Үндсэн хуулийн цэцэд нэр дэвшигчийг санал болгох тухай хэлэлцээд хууль зүйн ухааны доктор, дэд профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, профессор Ш.Цогтоо нарын нэрийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон байна. Үндсэн хуулийн цэцийн гишүүдээс хоёрынх нь бүрэн эрхийн...
хууль
Төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэх хэргээр хоригдож байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын зургаан хүнд холбогдох хэргийг Улсын Дээд Шүүхээс харьялал тогтоон Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлжээ. Хуульд зааснаар шүүх хурлын товыг 30 хоногийн дотор багтаан Сүхбаатар дүүргийн шүүхээс зарлах аж. Тиймээс ...
хууль
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн шинэ байр хуулийнхныг талцуулж эхэлжээ. Баригдаж дуусаагүй энэ барилгад Хууль зүйн яам, прокурорын байгууллагынхан хэн нь орох тухай маргаан гаргаж бүр нэгнээ шүүхэд өгсөн байна. Анх Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эмнэлгийг нь татан буулгахдаа Ерөнхий прокурор Д.Дорлигжавтай а...
хууль
Гэр бүлийн хардалтаас болж  татварын байцаагч эмэгтэйг  олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэргээр анхан  шатны шүүхээс 22 жилийн хорих ял сонссон Ц.Туяа шүүхэд давж заалдсан юм. Түүний гомдлыг өчигдөр нийслэлийн шүүхэд хэлэлцээд, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүний өмгөөлөгч Ц.Туяагийн өндөр настай...
хууль
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар иргэн Н.Ариунболдын гаргасан өргөдлийн дагуу Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд “Өмгөөлөгч багшлах, эрдэм шинжилгээний болон өмгөөллийн хуулийн этгээд, Хуульчдын холбоонд хамаарахаас бусад ажил, албан тушаалыг хавсран эрхлэхийг хориглоно” гэж заасан нь Үндс...
хууль
Жил гаруйн өмнө буюу 2012 оны хоёрдугаар сард анх Малайзад очиж, суралцахынхаа хажуугаар дэлгүүрт ажиллаж байгаагаа гэрийнхэндээ дуулгасан Э бүсгүй хүний нутагт харамсалтайгаар амь насаа алдаад байна. Тэрбээр арваннэгдүгээр сарын 12-ны өдөр өөд болсон бөгөөд энэ тухай мэдээлэл 10 гаруй хоногийн дараа Монголд албан ёсоо...
хууль
“Алтайн хүдэр” компанийн баяжуулах үйлдвэрт өнгөрсөн арваннэгдүгээр сарын 26-нд осол гарч, баяжуулах V үйлдвэрийн VI конвейрийн хөтлөгдөгч барбан, тууз лентийн завсар хүн хавчуулагдан, амь насаа алдсан хэрэг гарсан юм. Талийгаачийн амь насаа алдсан газарт буюу “Алтайн хүдэр” компанийн үйлдвэрт тус аймгийн прокурорын га...
хууль
МҮОНТ-ийн захирлын алба хашиж байсан Ч.Даваабаяр МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарын эсрэг шүүхэд гомдол гаргаад байгаа. Түүнийг өмгөөлөгч Н.Оюунбилэгээс хэргийн талаар тодруулахад “Ч.Даваабаяр өөрийг нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж Баянгол дүүргийн шүүхэд хандаад байгаа. Харин би түүнд өмгөөллийн туслалцаа үзүүлэх...
хууль
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд өчигдөр орой Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны ажилтанг буудаж, амь насыг нь хороосон хэрэг гарчээ. Талийгаачийг Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийж явахад буюу төлбөр нэхэгчийн мөнгийг хариуцагчаас гаргуулах гэж явахад мөнгөө төлөхөөс зайлсхийж, амь насыг хохироосон ноцтой хэрэг гар...
хууль
ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтэст шалгасан  “Гал үндэстэн холбоо”- ны  удирдах  зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр нарт холбогдох 201301000361 дугаартай хэрэгт НПГ-аас 2013 оны 12-р сарын 04-ны өдөр Эрүүгийн хуулийн 177.2 буюу зандалчлах -эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуу...
хууль
Засгийн газрын хуралдаанаар Гадаадын иргэн, xаръяатын асуудал эрxлэx газар/ГИХАЭГ/-ын дарга Б.Пүрэвдoрж болон Гаалийн ерөнхий газар/ГЕГ/-ын дарга О.Ганбат нарт сахилгын шийтгэл оногдуулжээ. Тодруулбал ГЕГ-ын дарга О.Ганбатыг албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн харин ГИХАЭГ-ын дарга Б.Пүрэвдоржийг төрийн албан...
хууль
Говь-Алтай аймгийн Цээл суманд төмрийн хүдэр олборлодог “Алтайн Хүдэр” ХХК-ний хүдэр тээвэрлэх гэрээт компаний жолооч Д.Мөнхзулд 5.1 жилийн хорих ял оноожээ. Д.Мөнхзул нь 2012  оны 12-р сарын 15-нд Алтай сумын Тулга толгой гэдэг газар 71-50 УНР улсын дугаартай Дэвү маркийн авто машин жолоодож явахдаа Ланд круйзер марки...
хууль
"Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Энэ удаад Ц.Мянганбаярыг Өвөрхангай аймгийн Уянга сум дахь Бөөрөлжүүт, Өлт голыг бохирдуулсан, нөхөн сэргээлт хийх үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн сэжигтнээр тооцон шалгаж байгаа.  Түүнчлэн Ц....
хууль
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд ШШГЕГ-ын алба хаагч  нарын гурван хүнийг буудаж, хоёрынх нь амь  насанд хүрсэн ноцтой хэрэг гарсан. Гэмт этгээдийг улс орон даяар эрэн сурвалжилж байгаа ч одоогоор цагдаагийнхан түүнийг олоогүй байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр  сэжигтэн Б.Эрдэнэсүх  нь гэмт хэрэг үйлдсэнийхээ ...
хууль
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Сүхбат нь албан үүргээ гүйцэтгэж явахад нь буудан амь насыг нь хөнөөсөн хэрэг өчигдөр гарчээ.  Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын иргэн Б.Эр...
хууль
Гаалийн байгууллага эрсдлийн судалгаанд үндэслэсэн хяналт шалгалтыг зохион байгуулсанаар өчигдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын хилийн чанадад гарах урсгалын хяналтын хэсэгт ДГО 01-66 улсын дугаартай автомашинд их хэмжээний тарваганы арьс нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан хэргийг илрүүлэн, таслан зогсоожэ...
хууль
Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд манай улсын хилээр их хэмжээний буюу 18 килограмм алт хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлсэн байна. Тодруулбал, Монгол Улсын дөрвөн иргэн өчигдөр өглөө Замын-Үүд-Эрээний чиглэлийн олон улсын галт тэргээр их хэмжээний алт хууль бусаар гаргахаар завдсан байна. Хэргийг Тагнуулын ерөнх...
хууль
Монголын залуу хуульчдын “Шинийн санаачлагч хуульчдын холбоо” төрийн бус байгууллагаас шүүхийн процесс буруу тогтолцоо үйлчилж байгаад харамсч байгаагаа илэрхийлэн өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа. “Шинийг санаачлагч” ТББ-ын хуульч залуус Улсын дээд шүүх бүх хэргийг шийдвэрлэдэг гажуу тогтолцоо бий болж байгааг эсэргүү...
хууль
Японы мэргэжлийн сумо бө­хийн 68 дахь их аварга Д.Даг­­­­вадорж “Петровис” ком­­­­­­­панийн Тө­лөөлөн удир­­­­дах зөв­­лөлийн дарга Ж.Оюун­­­­­­­­гэ­рэ­лийн хүү Б.Дөлгөө­нөөс 10 сая ам.доллар нэ­хэм­­жилсэн байна. Сүх­­баа­­тар дүүргийн нутаг дэвс­гэрт орших “VLVT” бааранд энэ сарын 1-ий шө­нө Д.Даг­ва­дорж, Б.Дөл­гөөн...
хууль
Налайх дүүргийн нэгэн банкинд буун дуу гаргаж, хүний амь нас хохироосон А.Бат-Ялалтад Налайх дүүргийн шүүхээс 25 жилийн хорих ял оноосон билээ. Тэрбээр шүүхийн шийдвэрт дахин давж заалдсан гомдлыг өнөөдөр нийслэлийн шүүхэд хэлэлцээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Х.Бат-Ялалтын хэргийг өмнө нь На...
хууль
“Монгол Улсын Эрх зүйн шинэтгэл: Өчигдөр, өнөөдөр” сэдэвт дугуй ширээний ярилцлага Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд үргэлжилж байна. Уг уулзалт ярилцлагад Хууль зүйн яам,  Улсын Дээд Шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Хууль сахиулах байгууллагын төлөөлөгч, Их сургуулийн эрдэмтэн судлаачид оролцож буй ...
хууль
Архангай аймгийн Засаг дарга, тус аймгийн АН-ын дарга Д.Бат-Эрдэнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ. Түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт сэжиглэж байгаа шалгалтын ажиллагаа эхлээд удаагүй  байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт хэрэгт хамааралтай гэрчүүдээс тайлбар авсан талаар НПГ-ын эх сурвалж м...
хууль
МҮОНТ-ийн захирлын алба хашиж байсан Ч.Даваабаяр өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатарын эсрэг шүүхэд гомдол гаргасан тухайгаа мэдэгдлээ. МҮОНТ-ийн хэсэг уран бүтээлчид Ч.Даваабаярыг ашиг сонирхлын зөрчилтэй, телевизийн байгууллагыг удирдан зохион байгуулах чадваргүй гэж үзэж, түүнийг ал...
хууль
“Чоно” группын захирал Т.Энхболдсодонг өмгөөлөгчийнх нь хүсэлтээр батлан даалтад гаргаж, гадуур байцааж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг  бусдад их хэмжээний хахууль өгсөн байж болзошгүй хэрэгт Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн аравдугаар сарын эхээр сэжигтнээр татан, саатуулан шалгаж эхэлсэн юм.   Т.Энхбол...
хууль
Авлигатай тэмцэх газраас “Нийслэл өргөө” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганзоригийг сэжигтнээр татан, Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. 1992 оноос барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг  барилгын тендертэй холбоотойгоор авлигын хэрэ...
хууль
Монголын арилжааны банкаар дамжуулан 290 орчим тэрбум төгрөг угаасан байж болзошгүй гэх Белорусь улсын иргэн Александр Сергеевич Соловьевийг ОХУ-ын хууль хяналтынхан шалгаж байна. Энэ хэргийг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-аас шалгаж, Александр Сергеевич Соловьев нь хэмжээний мөнгөтэй тэнцэх ам.долларыг ОХУ-ын арилжааны...
хууль
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүхийн 17 тэрбумын авлигын хэрэгт хамсаатан байж болзошгүй гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-ийн хоёр ажилтныг  АТГ-аас шалгаж, цагдан хорьжээ. ШШҮХ-ийн ажилтнуудыг Ч.Гансүхтэй хуйвалдаж, зарим аж ахуй нэгжид хуурамч татварын акт...
хууль
Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-т хоёр сарын турш шалгаж байгаа “Гал үндэстэн” холбооны удирдах зөвлөлийн гишүүд болох Ц.Мөнхбаяр нарын хүмүүст холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон байна. Тиймээс өмгөөлөгчид өнөөдрөөс эхлэн Цагдан хорих 461 дүгээр ангид очиж, хавтаст хэрэгтэй танилцаж эхэлс...
хууль
Хилийн 0108 дугаар ангийн хариуцсан хэсэг, Замын-Үүдийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн бямба гаригт Улаанбаатар хотын харьяат А гэх эрэгтэй 0.9 грамм орчим “ICE” хэмээх нийлэг аргаар гаргаж авдаг мансууруулах бодис оруулж ирснийг ХХЕГ-ын Хилийн тагнуулын алба, ЭЦГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтс...
хууль
Хоёр жилийн өмнө Өвөрхангай аймгийн Баянгол сумыг аймгийн анхны жишиг сум боллоо гэцгээн сум даяараа хөөрцөглөж байв. Гэтэл энэ сумын ажил гаднаа гяланцаг ч дотроо паланцагийн үлгэр гэгч бололтой. Ах дүү амраг саднаараа төрийн албанд шургасан төрлийн алба болж хувирчээ. Түүгээр ч зогсохгүй тус сумын гуравдугаар багийн ...
хууль
БНСУ-ын иргэд Монгол Улсад хууль бус аргаар олсон мөнгөөрөө бизнес хийх, хууль зөрчих тохиолдол гарсаар байна. БНСУ-д хууль бус үйл ажиллагаа явуулдаг нэгэн бүлгийн толгойлогч Ан Жи Мань гэгч дээрэм тонуул, мөрийтэй тоглоомын газраас олсон хууль бус мөнгөө Монгол Улсад оруулж ирэн мөнгө угааж байсан нь тогтоогджээ. Тэр...
хууль
Гэр бүлийн хардалтаас болж мэргэжил нэгт бүсгүйгээ 75 удаа хутгалж амийг нь хөнөөсөн татварын байцаагч Ц.Туяад анхан шатны шүүхээс чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялыг оноосон байгаа.  Тэгвэл түүний өмгөөлөгч болон ар гэрийнхэн давж заалдахаар гомдлоо гаргажээ. Ц.Туяагийн хувьд сэтгэцийн хувьд эрүүл гэж гарсна...
хууль
УМБГ-аас “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг  үүсгэн шалгаж байгаа. Тэгвэл тус компанитай гэрээ байгуулан ажиллаж байсан дөрвөн компанийн эзэд,  сумын  засаг дарга, ИТХ-ын  нийт 18 хүнд  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тодруулбал, “Монгол газар” компанитай гэрээтэй хмтарч ажилладаг “Зул ...
хууль
“Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлэн төлөөгүй гэх асуудал өнгөрөгч долдугаар сараас дуулиан тарьсан. Одоогоор Ш.Батхүүд холбогдох хэргийг  УМБГ-т шалгаж байгаа бөгөөд  Эрдэнэт үйлдвэр, ТӨХ-ны холбогдох албан туша...
хууль
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн  гэх хэрэгт холбогдсон  Ч.Баттуулд холбогдох шүүх хурал яг одоо ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангийн хурлын танхимд үргэлжилж байна. Түүнийг 2012 оны нэгдүгээр сард манай улсын хилээр орж ирсэн Америк иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт  буруутгаж байгаа.  Түүнд х...
хууль
"Монгол газар"-ын Ц.Мянганбаярын авсан зээлээс болж "Анод", "Зоос" банк дампуурсан гэх яриа байдаг. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2009 онд түүнийг охин компаниудынхаа нэрээр Олон-Овоотын ордыг арилжааны банкуудад давхардуулан барьцаанд тавьж 169 тэрбум төгрөгийг залилсан хэргээр УМБГ-аас Ц.Мянганбаярт эрүүгийн хэрэг...
хууль
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор буудан хөнөөсөн Ч.Баттуулын хэргийг өнөөдөр Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж, шийтгэлээ.  Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Ч.Баттуулд 23 жилийн хорих ял, хэргийн нуун дарагдуулсан гэгдэх Ж.Батчулуун, Д.Отгонбаяр нарт тус бүр хоёр жилийн хорих ...
хууль
2008 оны сонгуулийн дараах үймээн самууны үеэр албан тушаалаа урвуулан, албан үүргээ биелүүлээгүйгээс төрд онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт 2.6 жилийн хорих ялаар шийтгүүлэн хоригдож байсан  нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригтыг хугацаанаас нь өмнө суллажээ. Түүнийг өнгөрсөн а...
хууль
УИХ-ын гишүүн Г.Уянга “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг батлан даалтад гаргах хүсэлтээ Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргажээ. Гудамжинд хамт тэмцэж байсны хувьд Ц.Мөнхбаярыг суллуулахын төлөө тэмцэнэ гэдгээ Г.Уянга гишүүн өмнө нь мэдэгдээд байсан юм. Тэрээр, Ц.Мөнхбаяртай хувийн байдал, хувь хүний мөн чанарыг х...
хууль
Шүүхээс гурван жилийн  хорих ял сонссон “Анод” банкны  ТУЗ-ын гишүүд болох Э.Гүр-Аранз, Н.Даваа, Д.Энхтөр, Л.Уламбаяр нарын хүмүүс Гурван шатны шүүхийн эл шийдвэрийг шүүгдэгч дээрх дөрвөн хүн болон хохирогч, хувьцаа эзэмшигчид эсэргүүцэж, Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт гомдол гаргаж, нийт шүүгчдийн хурлаар х...
хууль
-Мөнгө угаасан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо- МИАТ-ийн экс удирдлагуудад холбогдох мөнгө угаасан гэх хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргахаар гурван цаг гаруй хэлэлцэж, хэдхэн хормын өмнө танилцууллаа. Ингэхдээ МИАТ ХК-ийн удирдлагын багт ажиллаж байсан зургаан хүнд холб...
хууль
Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга Ц.Наранцэцэгт Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхээс төрийн албан тушаал эрхлэх эрхийг 1.6 жилээр хасч, 1.6 жилийн тэнсэн харгалзах ял оноожээ. Харин Засаг даргад хахууль өгсөн гэгдэх Ван Хунлин, Т.Уранчимэг нарт тус бүр нэг жилийн тэнсэн харгалзах ял оноосон байна.   Авлигатай тэмцэ...
хууль
Зохиомол даатгалын компаниуд руу их хэмжээний мөнгө гуйвуулан хуримтлуулж, мөнгө завшиж, угаасан болох нь хоёр шатны шүүхээс тогтоогдоод байгаа МИАТ компанийн хуучин удирдлагуудад холбогдод хэргийг Улсын дээд шүүхэд хэлэлцэж байна. МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүнийг нийт 18 ...
хууль
Увс аймгийн Засаг дарга асан Э.Цасчихэр,  ИТХ-ын дарга асан Д.Батсайхан нарт холбогдох хэрэг хууль, шүүхийн байгууллагаар удтал явсны эцэст  саяхан Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсэн байна. Тэднийг төрийн албан хаагчдын таван давхар, 24 айлын орон сууцыг дөрвөн давхар болгон бариулж, төсвийн хөрө...
хууль
“Ноёд” группын захирал Г.Буяндоржийг УЕП-ын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн, өнгөрөгч наймдугаар сараас цагдан хориод байгаа. Түүнийг цагдан хорих хугацаа энэ сарын 8-ны өдрөөр дуусгавар болсон ч прокурорын шийдвэрээр үргэлжлүүлэн хорихоор болсон байна. Г.Буяндоржийн ар гэрийнхэн  түүнийг батлан ...
хууль
-“Ноёд” группийн захирал Г.Буяндоржийн хорих хугацааг сунгажээ- Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах алба “Ноёд” группын захирал Г.Буяндорж нарт холбогдох хэргийг шалгаж байгаа.  Энэ хэрэгт шүүгчийг  шүүхийн шийдвэр гаргахдаа бусдаас авлига авсан гэж үзсэн тул Г.Буяндоржид холбогдох хэргүүдийг Мөрдөн байцаах алба шалгаха...
хууль
“Дайны эрсдлийн дааталын сан” нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэргээр хоёр  шатны шүүхээс ял сонсоод буй  МИАТ-ийн зарим   удирдлагуудад холбогдох хэргийн хяналтын  шатны шүүх хуралдаан  Улсын Дээд шүүхэд өнөөдөр товлогдоод байсан ч дөнгөж сая Шүүх бүрэлдэхүүн хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа. Хурлыг шүүгдэгчдийн ө...
хууль
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хөнөөсөн хэрэгт холбогдсон Ч.Баттуул гэх эмэгтэйд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох тов гараад байсан.  Түүнийг цагдан хорьж байгаа тул  Шүүх хурлыг  цагдан хорих 461 дүгээр ангид хийхээр төлөвлөөд байсан.  гэхдээ өнөөдрийн шүүх хурал хойшилж магадгүй байна. Учир нь  Ч.Баттуулын...
хууль
“Дайны эрсдлийн сан” нэрээр хуурамч данс бий болгож, түүгээрээ ихээхэн хэмжээний мөнгө угаасан хэрэгт холбогдоод буй МИАТ-ийн экс удирдлагуудын хэргийг шүүгдэгчдийн гомдлын дагуу маргааш Улсын дээд шүүхэд хэлэлцэх тов гарчээ. МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэг, Б.Бат-Эрдэнэ, Ц.Орхон нарын зургаан хүний хэргийг өнгөрсө...
хууль
Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Чандманьд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн шүүх өчигдөр хэлэлцээд гэм буруутай нь нотлогдоогүй учир цагаатгажээ. Түүнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн шалгасан.  Түүнийг  Дундговь аймгийн 70 жилийн ойн ...
хууль
Өнгөрсөн жил болсон орон нутгийн сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх хэргийн шүүх хурал өмнө хоёр удаа хойшилсон талаар бид мэдээлсэн. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуулийн үеэр мөнгө тараасан гэх эл хэргийн шүүх хурал өчигдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд товлосон ёсоор болж 19.00 цагийн орчимд өндөрлөсөн байна. ...
хууль
Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй НИТХ-ын дарга асан Т.Билэгт, Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Н.Хүрэлбаатар нар батлан даалтад гарснаасаа хойш сураг алдарсан. Тэдний хувьд хоёулаа Интерполоор эрэн сурвалжлагдаж, Т.Билэгт хоёр жил АНУ-д орогнож, Н.Хүрэлбаатар гадаадад нэг их удалгүй эх орондоо ирснийхээ дараах...
хууль
“Анод” банкны захирлаар ажиллаж байсан Э.Гүр-Аранз, Д.Энхтөр, Н.Даваа, Л.Уламбаяр нарт холбогдох хэргийг улсын Дээд шүүх энэ оны долоодугаар сард хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус шүүхээс Э.Гүр-Аранз, Д.Энх­төр нарт таван жил, Н.Даваа, Л.Улам­баяр нарт гурван жил, Ж.Ган­тулгат 2.1 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид...
хууль
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржид залилуулсан гэж мэдэгдээд байгаа “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгтийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгаж эхэлжээ. Түүнд бусдын эд хөрөнгийг хувьдаа завшсан /Г.Буяндоржийн/, бусдыг гүтгэсэн хэргүүдэд сэжиглэн ийнхүү эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн бололт...
хууль
"Хадгаламж" банкны асуудлаас болж, хамаг булхай нь дэлгэгдсэн "Жаст"-ын Ш.Батхүүг өнгөрсөн наймдугаар сард хуулийнхан баривчилж хориод байгаа юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт түүнийг үргэжлүүлэн хорих шийдвэрийг шүүхээс гаргаад байна. Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас зээл авахдаа Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж, зээлсэн...
хууль
Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийг харьяаллын дагуу АТГ-т шалгахаар болжээ. Мөнгө угаасан, авлига авсан хэрэгт сэжиглэн шалгаж байгаа энэ хэрэгт түүний хүү Х.Энхбат, иргэн Н.Батаа нарыг шалгаж байгаа гэнэ. Хэргийг эргэн сөхвөл, Н.Хүрэлбаатарын хүү Х.Энхбатын Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг, Зайс...
хууль
Өнгөрсөн амралтын өдөр буу алдаж нэгнийхээ аминд хүрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Дорнод аймагт 24 настай эрэгтэй Н гэгч ан хийж явахдаа буу алдаж, хамт явсан найз 25 настай Н-ийг хөнөөсөн байна.Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94.1-т зааснаар хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тус зүйл ангид бусдыг болгоомжгүй алсан бол...
хууль
Иргэний гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга асан П.Өлзийсайханы өмгөөлөгч Л.Баттогтоход “Бусдыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэлгүйгээр гүтгэж, нэр төрд халдсан” гэх үндэслэлээр шалгаж эхлээд байсан юм. Харин өмгөөлөгч Л.Баттогт...
хууль
Цагдаагийн ерөнхий газрын Тусгай хэлтсийн ажилтнууд нэгнээ зодож гэмтээсэн хэрэг хоёр долоо хоногийн өмнө гарсан. Тухайн үед даргадаа зодуулсан гэх цагдаагийн зураг олон нийтийн сүлжээгээр цацагдаж, тусгай хэлтсийн хоёр дарга  нийлж байгаад ажилтнаа хэвтэрт ортол нь зодсон гэж мэдээлэгдэж байсан юм. Хэргийг УЕП-ын дэрг...
хууль
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох бусдаас авлига авахыг завдсан хэргийг УМБГ-т өнгөрөгч гуравдугаар сараас эхлэн шалгаж буй. Нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр "цоллуулсан" тэрээр өнөөдрийг хүртэл өөрт нь ямар ч хэрэг үүсгээгүй гэж мэдэгдэж байгаа юм. Харин хуулийн байгууллага бусдаас авлига авахыг завдсан болон...
хууль
Монгол Улсын 2013 оны төсвийн тодотголыг  хэлэлцэж байгаа. Төсвийн тодотголоор хугацаа хэтэрсэн, дахин санхүүжилт  шаардсан бүтээн байгуулалтын ажлыг нэлээд танахаар ярьж буй. 2013 оны төсвийн тодотголтой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс  зарим асуултад хариулт авлаа. -Өчигдөр Хууль зүйн байнгын хороон...
хууль
“А-Жет лимитед” компанийн “МИ-8” нисдэг тэрэг өнгөрсөн баа­сан гарагт Төв аймгийн Мөн­гөнморьт суманд осолдсон хэрэг гарсан. Ослын улмаас хүний амь эрсэдээгүй ч тухайн онгоцыг зас­варлах боломжгүй болтлоо эв­дэрсэн ажээ. Ослын шалт­гааны та­лаар ИНЕГ-ын Нисэ­хийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын мене­жер ...
хууль
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханыг шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болсон юм. Уг хуралд улсын яллагч Ш.Баярбилэг болон өмгөөлөгч И.Сосорбарам, Л.Баттогтох нар оролцсон юм. Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Өлзийсайханы хүсэлтээр сэтгүүлчдийг оролцуулалгүй хаалттай болсон юм. ...
хууль
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан П.Өлзийсайхан нарт холбогдох хэргийг шүүх хурал өнөөдөр болж байна. Түүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн эрүүгийн хуулийн тусгай ангийн 249.1 дүгээр зүйлд зааснаар хүнийг хууль бусаар баривчилсан, 251.1-т эрүү шүүлт тулгасан, 253.2-т зааснаар нотлох баримт х...
хууль
Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр Сэлэнгэ аймгийн Цагдаагийн хэлтсийн Эрүүгийн тасгийн дарга П.Өлзийсайханд холбогдох хэргийг шүүх хурал 11:00 цагаас болно. Түүнийг бусдад санаатайгаар гэмтэл учруулсан гэх үндэслэлээр эрүү үүсгэн хавар тавдугаар сараас хойш хорих 461-р ангид саатуулаад байгаа юм. Энэ хугацаанд түүний ө...
хууль