news large_stringlengths 2 65.5k | label large_stringclasses 9
values |
|---|---|
Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа нарын албан тушаалаа урвуулан ашиглаж, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө завшсан гэх хэргийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ. Энэ хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд өнгөрсөн зургаадугаар сарын 30-нд хэлэлцэж гэмт хэргийн бүрэлдэхүү... | хууль |
Тагнуулын ерөнхий газраас “Хэро энтертаймент”-ынхан “100 чухал сэдэв” нэвтрүүлгийг бэлтгэн хүргэхдээ үндэсний эв нэгдлийг бусниулах зорилго агуулсан байж болзошгүй хэмээн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. “Херо энтертайнмент”-ын удирдлагуудад Эрүүгийн 86 дахь заалтын 86.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн бө... | хууль |
“Монголын залуу хуульчид клуб”-ийн тэргүүн А.Гантамир өнөөдөр “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр АТГ-ын дэд дарга Б.Хурцтай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандах болсон тухайгаа мэдээлж, АТГ-ын дэд дарга Б.Хурцын томилгоо хууль зөрчсөн гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Авли... | хууль |
Монголын Хуульчдын холбооны Сургалтын хорооноос Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хуулийн хэлтэстэй хамтран баруун бүсийн хуульчдад зориулсан Хуульчийн 2013 оны нөхөн сургалтыг энэ сарын 16-21-ний өдрүүдэд Архангай аймагт зохион байгуулж байгаа ажээ. Архангай аймгийн Цэцэрлэг хотын “Хасу шивэрт” жуулчны баа... | хууль |
Албан тушаалаа урвуулан ашиглаж сургуулийн эзэмшил газраас хувийн компанид өгч, барилга бариулсан хэрэгт шүүгчдэгчээр татагдаад байгаа Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн захирал асан Б.Бямбаа нарын дөрвөн хүнийг шүүх хурал энэ сарын 25-ныг хүртэл хойшиллоо. Шүүх хурал өнөөдөр 10.30 цагт эхэлсэн ч улсын яллагч шүүх ... | хууль |
Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө “угааж” Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарыг шүүх хурал өчигдөр эхэлсэн. Хоёр хон... | хууль |
Төрийн албан хаагчид их хэмжээний хахууль өгч, гадаадаас мөнгө “угааж” Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ашигт малтмалын үйл ажиллагаа явуулсан гэх “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, ерөнхий менежер Н.Отгонболд, А.Чандмань, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан нарыг шүүх хурал өчигдөр эхэлсэн. Энэхүү х... | хууль |
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхт Их хэмжээний мөнгө угаасан, авлига авсан, өгсөн хэрэгт буруутгагдаад байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр нарын дөрвөн хүний хэргийг Цагдан хорих 461 дүгээр ангид шүүх хурал эхэлсэн ч шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчдийн хүсэлтийн дагуу хурлыг зургаадугаар сарын 1... | хууль |
ШЕЗ-ийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгээс зохион байгуулж байгаа Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төслийн хоёр дахь удаагийн онлайн сургалт Дампуурлын эрх зүй, Даатгалын эрх зүй сэдвээр өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хурлын танхимд болж байна. Энэхүү сургалтад нийслэл болон оро... | хууль |
Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Ганхүүгийн авлига авсан гэх хэргийг прокуророос хянаж үзээд, шүүхэд шилжүүлжээ. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс энэ хэрэгт мөрдөн байцаалт явуулж Д.Ганхүү нь бусдыг хясан боогдуулах замаар давтан үйлдлээр хээл хахууль авсан болохыг мөрдөн байцаалтын... | хууль |
Өверхангай аймгийн Цагдаагийн газрынхан Эрдэнэ зуу хийдийн “Эрдэнэ зуу” музейгээс алдагдсан долоон ширхэг бурхныг олсон гэх мэдээлэл байна. Үүнийг тус аймгийн Цагдаагийн газрынхан баталж буй бөгөөд “Хэрэг мөрдөн байцаах шатанд яваа тул тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэх хариулт өгөөд буй юм. Хэрэг явдлыг эргэн сануу... | хууль |
Цагдан хорих 461 дүгээр ангид амь насаа алдсан Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга агсан Д.Амарсайханы нас барсан шалтгааныг тодруулахаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа билээ. Цагдаагийн хэлтсээс эл хэрэгт Эрүүгийн хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар ... | хууль |
Гаалийн ерөнхий газрын харьяа Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын улсын байцаагч нар “Алтанбулаг” боомтоор хууль бусаар эм нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон байна. Тодруулбал, дөрөвдүгээр сарын 27-ны өдөр тус боомтоор ОХУ-аас зорчин явсан зорчигчдын гар тээшинд шалгалт хийхэд Монгол Улсын иргэн С нь гар т... | хууль |
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын Дээд шүүх болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага хамтран Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр “Худалдааны эрх зүйн чиглэлээр шүүгчдийг сургах төсөл”-ийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хоёрдугаар шатны үйл ажиллагааны хүрээнд иргэн, захир... | хууль |
Төрийн албан тушаалтанд их хэмжээний авлига өгсөн, авсан, онц их хэмжээний мөнгө угаасан хэрэгт сэжиглэгдэж байгаа “Тэнгри холдинг” компанийн захирал Х.Анхбаяр, Газрын тосны газрын дарга агсан Д.Амарсайхан, А.Чандмань, Н.Отгонболд нарын дөрвөн хүний хэргийг шүүх хурал өнөөдөр эхэлсэн ч хойшиллоо. Шүүх хуралдаан Цагдан ... | хууль |
Иргэдийг айлган сүрдүүлж, төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан хэргээр анхан шатны шүүхээс ял сонсоод байгаа “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын гомдлыг маргааш Нийслэлийн шүүхэд хэлэлцэнэ. Анхан шатны шүүхээс “Гал үндэстэн” хол... | хууль |
УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд хүний эрхийн талаар, тэр дундаа хууль, шүүхийн байгууллага хэрхэн ажиллаж байгаа талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, энэ он гарсаар хорих ял эдэлж байсан, урьдчилан хорих 461-р ангид нийт таван хүн нас ба... | хууль |
“Хадгаламж Кореа” компанийг Мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж эхэлжээ. “Хадгаламж Кореа” компани нь 2005-2006 оны хооронд Сөүл хотын “Монгол таун”-д “Капитрон” банктай хамтран ажиллаж байхдаа “Хадгаламж нээнэ, мөнгөн гуйвуулга хийнэ” гэж иргэдийг залилж иргэдэд онц их хэмжээний хохиро... | хууль |
Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн дунд жил бүр зохиогддог марш тактикийн тэмцээний бэлтгэлд гарсан цэргийн албан хаагч амиа алдсан хэрэг гарчээ. Тавантолгой дахь сургалтын нэгдсэн төвд очиж бэлтгэл хийж байсан 120 дугаар ангийн албан хаагч Д нь тавдугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед нас барсан ч ар гэрийнхэнд нь өч... | хууль |
Баянзүрх дүүрэгт тавдугаар сарын 6-нд буюу өнгөрсөн лхагва гаригт гарсан хүн амины онц ноцтой хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас дөнгөж сая мэдээлэл хийлээ. Цагдаагийн ажилтнууд тавдугаар сарын 8-ны баасан гаригийн орой 20.00 цагийн үед овоонд чулуугаар булж орхисон хоёр эмэгтэйн цогцос олжээ. Нэг хохирогчийн то... | хууль |
БНХАУ-ын иргэн Вэнь Шин /Wenxin/ буюу Н.Алхбаатарыг албадан гаргах болсон талаарх мэдээлэл олон хэвлэлээр гарч буй билээ. Алхаа гэх өвөрмонгол залуугийн Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулгыг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас өгө... | хууль |
Өнгөрөгч амралтын өдрүүдэд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Алдар гэгч иргэнийг твиттерт жиргэснийх нь төлөө цагдаа нар саатуулан аймаг руу авч яван мэдүүлэг авсан аж. Учир нь тэрээр хуулийн салбарын шинэчлэлийг дэмжиж, цагдаагийн албатай холбоотой, хууль зүйн салбарын шинэчлэлийг эсэргүүцэж буй зарим цагдаагийн у... | хууль |
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр Ч.Баттуул нарын гурван хүнд холбогдох хэргийг хэлэлцэхээр товлоод байсан ч шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хурлын товыг хойшлуулжээ. Шүүх хурлын ирэх тавдугаар сарын 7-нд дахин товлосон байна. Хоёр ч шатны шүүхээс 23 жилийн хорих ял сонссон... | хууль |
АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг эх орондоо дагуулан ирж, шунахайн зорилгоор буудан хөнөөсөн гэх Ч.Баттуулын хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцэж байна. Хоёр шатны шүүхээс 23 жилийн хорих ялаар шийтгүүлсэн тэрбээр өдгөө Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож буй юм. Хэргийг сануулахад, Ч.Баттуул гэгч бүсгүй ... | хууль |
Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын харьяат Т.Баттулга Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумаас улсын хил давах гэж байсныг Хилийн тагнуулын албанд ирсэн мэдээллийн дагуу хилчид баривчиллаа. Т.Баттулга нь гэмт хэрэг үйлдэн найман жилийн ял сонсоод үүнээс дөрвөн жилийн ялыг биеэр эдлэн улмаар өршөөлө... | хууль |
Хүүхэд зодсон 113 дугаар цэцэрлэгийн багшид холбогдох хэргийг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд шилжүүлжээ. Өнгөрөгч хоёрдугаар сарын 14-ний өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 113 дугаар цэцэрлэгийн дунд бүлгийн багш Я.Нямцэцэг “өмдөндөө шээлээ” хэмээн гурван ... | хууль |
Малайзад 2006 онд бусдын гарт хэрцгийгээр амь насаа алдсан Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн өмгөөлөгч золгүй байдлаар амь насаа алджээ. 73 настай өмгөөлөгч Карпал Сингх өнгөрсөн шөнө /IV.17/ автозамын ослоор нас барсан тухай хүү Гобинд Сингх Део нь “Facebook” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Малайзын ца... | хууль |
Шивээхүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат иргэн Ч, Н нар их хэмжээний үнэт чулуу гаргах гэж байсныг Хил хамгаалах Ерөнхий газрын тагнуулынхан илрүүлжээ. Дээрхи иргэд хууль бусаар их хэмжээний чулуу хилээр гаргаж болзошгүй гэсэн мэдээллийн дагуу хилийн тагнуулынхан дөрөвдүгээр с... | хууль |
Гандантэгчинлэн хийдийн ойролцоо биедээ буу авч явсан этгээдийг Сүхбаатар дүүргийн цагдаа илрүүлж, араас нь хөөгөөд сураггүй болсон талаар бид өчигдөр мэдээлсэн. Тус этгээдийг баривчилсан талаар ЦЕГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Буутай явж байсан этгээдийг өчигдөр 22.00 ... | хууль |
Гаалийн ерөнхий газрын харьяа Шивээхүрэн дэх гаалийн хяналтын бүсээр хууль бусаар байгалийн чулуу хил нэвтрүүлэхийг завджээ. Тодруулбал, уг гаалийн хяналтын бүсээр гарах чиглэлд “Мitsubishi spacegear” маркийн автомашины шатахууны банкинд 128 кг байгалийн чулуу нуун улсын хилээр гаргах гэж байсныг гаалийн байцаагч нар и... | хууль |
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цог нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхэд хоёрдахь өдрөө шүүнэ. Шүүх хурал өнөөдөр 10.00 цагт үргэлжлэх юм. Улсын мөрдөн байцаах газраас С.Цог нарын 12 хүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх ... | хууль |
АНУ-ын Калифорни мужийн Барын холбооныхон манай улсад хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд айлчлалын бүрэлдэхүүнд Калифорнийн Барын холбооны гишүүн Ховард Миллер, Томас Лэйтон нар багтжээ. Айлчлалын хүрээнд өнөөдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Д.Батсүх, Калифорнийн Барын холбооны гишүүн Ховард Миллер нар ... | хууль |
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогт нарын 12 хүнд холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшлогдлоо. Анх өнгөрсөн гуравдугаар сарын 21-нд товлогдсон шүүх хурал шүүгдэгчдийн өмгөөлөгч хуралд ирэх боломжгүй гэх шалтгаанаар хойшилж байсан бол өнөөдөр Дүүргийн эрүүгийн анхан шат... | хууль |
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал өнөөдөр Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд болж, шүүхээс түүнд ял оноосон байна. Тодруулбал, улс төрийн алба хаших эрхийг хоёр жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 60 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй мөнгөөр торгох ял оноожээ. АТГ-аас түүнд Ерөнх... | хууль |
Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 16-нд албан үүргээ гүйцэтгэж байсан цэрэг амиа алдсан хэрэг гарлаа. Тодруулбал, хурандаа Ж.Бямбасүрэн захирагчтай 151 дүгээр ангийн цэрэг албан үүргээ гүйцэтгэж байгаад угаартаж нас барсан байна. Тэрээр тус өдөр жижүүртэй таарч, галлагаа хийж байгаад ийнхүү угаартжээ. Амиа алдсан ц... | хууль |
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн даргын үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаяр Эрүүл мэндийн сайдын тушаалыг эсэргүүцэн, шүүхэд ханджээ. Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн даргыг үүргийг гүйцэтгэж байсан Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлж, өмнө нь Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайваныг то... | хууль |
МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга асан С.Билэгсайхан өөрийн хүсэлтээр Авлигатай тэмцэх газарт шалгуулж эхлээд байгаа. Энэ асуудал юу болсон талаар МИАТ-ийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга асан С.Билэгсайханаас тодруулахад “Намайг МИАТ-ийн хөрөнгөөс идсэн, уусан гээд худал мэдээлэл гараад байхаар нь үгүй ... | хууль |
Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс хариуцсан нутаг дэвсгэртээ согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж, байгууллагуудад өдөр тутмын хяналт шалгалт хийж, зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллагад Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн дагуу арга хэмжээ авчээ. Согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлч... | хууль |
Гаалийн ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүсээр түүх соёлын хосгүй үнэт зүйл болох бурхан, шашны эд зүйлс хилээр гаргахыг завдсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, уг хэрэг гуравдугаар сарын 11-ны өдөр гарсан бөгөөд “ОМ-223” нислэгээр зорчих гэж байсан БНХАУ-ын иргэний ачаа тээшнээс т... | хууль |
Улаан номонд орсон цоохор ирвэс агнаж, Говь-Алтай аймгаас машинаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсэн хэсэг бүлэг залуусыг илрүүлжээ. ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид дээрх хэргийг илрүүлсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн Цаг... | хууль |
Орон нутгийн иргэдийн хурлын төлөөлөгчийн газрын Байгаль орчныг хамгаалах журмыг мөрдөх хэлтсээс өнгөрсөн онд 128 холбогчидтой 64 эрүүгийн хэрэг дээр мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан байна. Үүнээс 29 хэрэг яллах дүгнэлт үйлдүүлэхээр явуулж, 13 хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Байгаль орчныг хамгаалах журмыг... | хууль |
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарын 13 хүний авлига хээл хахуульд автсан хэргийг шүүх хурал таван өдөр үргэлжилж, хоёрдугаар сарын 21-нд өндөрлөсөн билээ. Тэгвэл эл хэргийн талаар өнөөдөр Улсын Дээд шүүхийн ба... | хууль |
Хилийн 0108 дугаар ангийн төмөр замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар-Хөх хот гарах чиглэлийн олон улсын суудлын 682 дугаар галт тэргээр зорчиж явсан иргэн улсын хилээр гаргахыг хориглосон эд зүйлийг гаргахыг оролджээ. Тодруулбал, 16 боодол буюу 46 кг бог малын өлөн гэдсийг үйлчлэгч ... | хууль |
"Монголын байгаль орчны иргэний зөвлөл"-өөс Ц.Мөнхбаяр нартай холбоотой хэргээр өнөөдөр байр сууриа илэрхийллээ. Тэд “Ц.Мөнхбаяр нартай холбоотой хэргийг шүүхдээ хэтэрхий нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдсэн. Эрүүгийн хуулийн 177.2 дугаар зүйлд зааснаар иргэд айдаст автан гэрээсээ гарч чадахааргүй болсон зүйл байхгү... | хууль |
С.Эрдэнэбилэг гэгч 40 настай монгол залуу гуравдугаар сарын 9-нд буюу өнгөрөгч ням гаригт АНУ-ын Иллинойс мужид цагдаад буудуулж нас барсан тухай “The Chicago Sun-Times” сонины цахим хуудсанд мэдээлжээ. Цагдаа болон шүүх байгууллагын мэдэгдэлд дурдсанаар Самбуунямын Эрдэнэбилэг өмнө нь танхайн хэргээр хэд хэдэн удаа ца... | хууль |
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болж, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн “... Давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг ту... | хууль |
Сэлэнгийн гаальчдыг ачаатай машиныг хоосон хэмээн бичиж нэвтрүүлсэн тухай мэдээлэл цацагдаад шуугиан нь дарагдаагүй байна. Уг нь хилийн мэргэжлийн хяналтын албаныхны нэвтрүүлсэн хоосон машинууд ачаатай болохыг нь харин гаальчид илрүүлжээ. Тиймээс нэр төрд нь халдсан хэмээн үзэж тэд шүүхэд хандаад байна. Болсон хэргийг ... | хууль |
Гурван шатны шүүхээс ял сонсч, хоригдож буй Ашигт малтмалын газрын хуучин удирдлагуудыг Улсын мөрдөн байцаах газарт дахин шалгаж байна. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх явцад АМГ-ын газрын дарга асан Д.Батхуяг нар нь бусдад нүүрсний орд газрын лицензийг бусдад 31 тэрбум төгрөгөөр худалдсан байж болзошгүй гэх баримт гарч ... | хууль |
Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газрын байранд 46 настай иргэн учир битүүлгээр амь насаа алдсан гэх хэргийг тус аймгийн Цагдаагийн хэлтэст мөрдөн байцааж эхэлжээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 20-ны өдөр аймгийн ЗДТГ-ын жижүүрээс “Шатан дээрээс хүн ойччихлоо” гэсэн мэдээлэл ирсний дагуу Цагдаагийн газар гэмт хэргийн... | хууль |
Гаалийн ерөнхий газрын харьяа Улаанбаатар хот дахь Гаалийн газрын Гаалийн улсын байцаагч нар, хөдөлгөөнт хяналтын эрэлч нохойн тусламжтайгаар хоёрдугаар сарын 28-ний өдөр АНУ-аас ирсэн 9623... тоот чингэлэг бүхий түүвэр ачаанд хяналт шалгалт хийхэд Монгол Улсын иргэн Н-ын хуучин хувцас гэж мэдүүлсэн ачаа тээшнээс галт ... | хууль |
Ингэснээр хавтаст хэрэг хав дарагдаж, замхрах нь тодорхой болов Төв аймгийн Батсүмбэр суманд үйл ажиллагаа явуулж “Гурван цагаан далай” шатахуун түгээх станцыг дээрэмдэж, түгээгч Д-г буудан амийг нь хохироож, гурван сая төгрөг дээрэмдсэн хэрэг 2011 оны 11 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө гарч олныг цочирдуулсан билээ.... | хууль |
Өнгөрсөн 2013 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 21 настай Ө.Алтанзул гэж охиныг найз залуу нь болох Б.Төмөрбаатар гэрээс нь дуудаж гаргаж ирэн, хэрцгийгээр зодож, амь насанд нь халдсан гэх хэргийн талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хохирогчийн ар гэрийнхэн өнөөдөр эл хэргийн талаар мэдээлэл хийж, охиноо Б.... | хууль |
ИНЕГ-ын дарга С.Буяндалайг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус газрын даргаар Т.Лхагвасүрэнг томилох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргаад удаагүй байна. Т.Лхагвасүрэн нь 2001 оноос ИНЕГ-т ажиллаж байгаа, нисэхийн өндөр түвшний мэргэжилтэн болохыг холбогдох албан тушаалтнууд онцолж буй. ИНЕГ-т хийсэн эл томилгоо тэн... | хууль |
“Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар булааж авахыг оролдсон гэх үндэслэлээр өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд шалгагдсан найруулагч Г.Бадамрагчаа нарын гурван хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголоо. Өнөөдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд болсон тус хуралд ерөнхий шү... | хууль |
Нийслэлийн прокурорын газраас өгсөн мэдээгээр Ц.Мөнхбаяр нарын зэвсэг худалдан авсан гэх иргэн Мөнхбатыг хууль хяналтынхан саатуулжээ. Тиймээс хууль бусаар зэвсэг худалдан авсан, мөн галт зэвсэг бусдад хууль бусаар борлуулсан гэх үндэслэлээр Ц.Мөнхбаяр нарт дахин хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Нийслэлийн прокурорын... | хууль |
“Хууль зүйн үндэсний хүрээлэн” -ийн Хуульчдын танхимд “Цагдаагийн албаны тухай хууль болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай” сэдэвт сэтгүүлчдэд зориулсан чөлөөт уулзалт болж өндөрлөсөн юм. Энэ үеэр Хууль зүйн яамны дэд сайд Э.Эрдэнэжамъяанаас уг хуультай холбоотой зарим зүйлийг тодрууллаа. Тэрээр саяхан хуулийн хэрэгж... | хууль |
Завхан аймгийн Прокурорын газраас “Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялаар шийтгэгдсэн ялтны ял эдлэлтийн байдал”-ыг сүүлийн гурван жилийн байдлаар шалгажээ. Шалгалтын явцад шийтгэх тогтоолын гүйцэтгэх хуудсыг хуулийн хугацаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлээгүйгээс жолооч нар /ялтан/ автомашинаа зөвшөөрө... | хууль |
Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх үндэслэлээр хоёр жил гаруй хугацаанд шалгагдаж байгаа Г.Бадамрагчаагийн хэргийг энэ сарын 28-нд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцэх тов гарчээ. Кино найруулагч Г.Бадамрагчааг “Цагдаагийн тангараг” киногоороо дамжуулж төрийн эрхийг санаатайгаар ... | хууль |
Манай улсын хилээр галт зэвсэгтэй хууль бусаар нэвтэрсэн иргэдийг шүүх хурал саяхан Увс аймгийн Сум дундын 24 дүгээр шүүхэд болж, Кызыл-Оол Тамир Маннай-Ооловичид12.1 жил, Кан-Оол Серекей Аясович, Салчак Айбек Бычы-Оолович нарт 10.1 жил хорих ялыг тус тус оногдуулжээ. ОХУ-ын иргэн Кызыл-Оол Тамир Маннай-Оолович, Кан-Оо... | хууль |
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 21 настай бүсгүй хамт амьдарч байсан найз залуугийнхаа гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Найз охиноо хэрцгийгээр зодож хөнөөсөн хэрэгт шалгагдаж буй Г.Алтанхүүг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар эрүүгийн х... | хууль |
Урлаг, соёлын томчуудаас улбаатай эл хэрэг түүнээс хойш сураг алдарсан нь үгүй. Хятадын хуулийг шууд хуулбарлая. Хатуу харгис гэгддэг тэр хуулийг үг үсэг, цэг таслалгүйгээр шууд монголчлоё. Тэртэй тэргүй л гадны хуулийг хуулбарладгаас хойш. Эс бөгөөс Монгол Улсын иргэн бүр хар тамхичин, мансуурагч, донтогч болох эрсдэ... | хууль |
Үндэсний татварын ерөнхий газрын Хяналт шалгалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Гансүх, Төсвийн орлогын хураалтын тасгийн дарга Ч.Энхбат нарын 13 хүний авлига хээл хахуульд автсан хэргийг шүүх хурал таван өдөр үргэлжилж, хоёрдугаар сарын 21-нд өндөрлөсөн билээ. Эл хэргийн талаар Дээд шүүхэд Дүүргийн эрүүгийн хэргий... | хууль |
Шүүхийн шинэчлэлийн хүрээнд шүүх байгууллагын бүтэц, тогтолцоонд нэлээд өөрчлөлт орсон. Тэгвэл энэхүү өөрчлөлтийн талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдээлэл хийсэн юм. Аймаг, сум, хот дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээ, нутаг дэвсгэрийн ойр дөт байдал, хүн амын нягтрал, хэрэг маргааны гаралтын түвшин болоод Монгол Улсын б... | хууль |
Нөхрийнхөө нууц амраг бүсгүйг 73 удаа хүйтэн мэсээр гэмтээж, онц хэрцгийгээр амь насыг нь хохироосон хэрэгт буруутгагдан 22 жилийн ял сонссон Ц.Туяагийн хэргийг өнөөдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүгчид хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянаад анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оноосон чанга д... | хууль |
“Жаст групп” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн хэргийг мөрдөн байцаах явцад түүний нуусан 6.3 орчим тэрбум төгрөг илэрчээ. Түүнийг Англи улсын “Стандарт” банкнаас 2009-2010 онуудад их хэмжээний зээл авахдаа төрийн өмчийн оролцоот “Эрдэнэт” ХХК-ний хөрөнгийг барьцаалах, банкны зээлийн баталгаа гаргуулахад шаардагда... | хууль |
Хятад болон Монголоос хэдэн сая ам.доллараар үнэлэгдэх динозаврын яс болон бусад чулуужсан ясыг хууль бусаар хил давуулсан гэдгээ АНУ-ын худалдаачин хүлээн зөвшөөрчээ. Хятад болон Монгол Улсын аль алинд балар эртний чулуужсан ясыг хамгаалах өргөн цар хүрээг хамарсан соёлын өв хөрөнгийн тухай хууль байдаг. АНУ-ын Вайоми... | хууль |
Баян-Өлгий аймгийн нутаг Алтай таван Богд ууланд авиралт хийж байгаад осолдсон уулын спортын олон улсын хэмжээний мастер, Гавьяат тамирчин Л.Болдбаатарыг эрэн хайх ажиллагааг өчигдөр зогсоолоо. Таван хүний бүрэлдэхүүнтэй уул руу авирсан эрлийн багийнхан өчигдөр орон нутгийн цагаар 17:25 цагт түүний цогцсыг Малчин уулаа... | хууль |
Хамтран бизнес эрхлэх нэрээр АНУ-ын иргэн Жон Мартин Кийнийг хуурч авчиран, Монгод ирсэн өдөр нь хөнөөсөн гэх яллагдаад буй Ч.Баттуул гэгч Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм. Түүнд шүүхээс 23 жилийн ял оноосон. Тэгвэл Ч.Баттуул болон ар гэрийнхэн нь Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байдаг. Шүүх... | хууль |
Нийслэлийн давж заалдах шатны шүүх өчигдөр Үйлвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгын гаргасан гомдлыг авч хэлэлцлээ. Одоогоос хоёр жилийн өмнө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан Х.Баттулгыг төмөр замын асуудлаар нууц гэрээ байгуулсан гэсэн мэдээллийг УИХ-ын гишүүн, тухайн үеийн Хууль зүй, дотоо... | хууль |
Ховор болон ховордож буй ан амьтны арьс, эд эрхтнийг хил гаалиар гаргах гэсэн оролдого буурахгүй байна. Саяхан л гэхэд Замын-Үүд дэх авто замын хилийн шалган нэвтрүүлэх боомтоор Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэн Ө.Чулуун-Эрдэнэ, А.Батмөнх, Т.Мөнхзаяа, Б.Баярмаа нар тарваганы арьс нууцаар хил гаргах гэж байжээ. Эн... | хууль |
Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын орон тоог баталсан байна. Мөрдөх албаны тухай хууль батлагдаагүй байгаа ч Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх албыг 125 хүний бүрэлдэхүүнтэй байхаар орон тоог нь баталжээ. Энэ алба байгаль орчны эсрэг, эдийн засгийн, хар тамхи, хүний наймаа, галт зэвсгийн наймаа, м... | хууль |
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж байсан Ш.Солонгыг ажлаас хууль бусаар халсан гэх маргааныг өнөөдөр Улсын дээд шүүхэд хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн Ш.Солонгын хүсэлтээр нэхэмжлэлийг хянан үзээд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт Ш.Солонгыг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд даргын албан тушаалд ... | хууль |
Токио хотын төвд Монгол Улсын компани 5.1 тэрбум иенээр үнэлэгдэх газрыг 10 давхар барилгын хамт дуудлага худалдаагаар авсан гэх мэдээлэл оны өмнө нэлээд дуулиан тарьсан. Тэгвэл энэхүү барилгыг өндөр үнээр худалдан авсан "Авар” компанийн худалдан авалтыг өчигдөр /I.23/ хүчингүйд тооцжээ. “Авар” ХХК нь бодитоор үйл ажил... | хууль |
Шинээр байгуулагдсан Тахарын ерөнхий газрын дарга нарын томилгоо үргэлжилж байна. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Тахарын ерөнхий газрын даргаар ЦЕГ-ын Төв архивын газрын дарга дэд хурандаа Ц.Азбаярыг томилсон бол Тамгын газрын даргаар нь Хууль зүйн яамны Дотоод хэргийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрыг дарга Ц.Ганб... | хууль |
Төрийн өмчийн хорооны дарга асан, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугартай холбоотой нэгэн дуулиан дэгдээд байна. Түүнтэй холбоотой хэргийг Улсын мөрдөн байцаах газар сэргээн шалгаж эхэлснээр дансанд нь 600 сая төгрөг шилжиж орж ирсэн тухай баримт илэрсэн бололтой. Гэвч хаанаас ямар эх үүсвэрээс энэ их мөнгийг шилжүүлсэ... | хууль |
“Цэвэр агаар” сангийн экс удирдлага, тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал хоёрдахь өдрөө үргэлжилж байна. Тус шүүх хурал Цагдан хорих 461 дүгээр ангид болж байгаа юм. Хурлыг дүүргийн Эрүүгийн хэргийн I шүүхийн шүүх бүрэлдэхүүн хянан хэлэлцэж байна. Авлигатай тэмцэ... | хууль |
“Цэвэр агаар” сангийн экс удирдлага болон тус сангийн нягтлан бодогч, БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох хэргийн шүүх хурал Эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхэд өнөөдөр 09.30 цагт эхэллээ. Авлигатай тэмцэх газар болон Нийслэлийн прокурорын газраас санг удирдаж байсан "Цэвэр агаар" сангийн албан тушаалтнуудыг... | хууль |
Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчиж цагийн хуваарь хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг диско бааруудын архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг холбогдох газруудад нь хүргүүлжээ. Тус дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг С.Мөнхбат захиралтай “Стрингс”, ... | хууль |
Төв аймгийн Батсүмбэр суманд гурван настай охиноо хөнөөсөн ээж буюу Н.Жинжидгаравт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаж байна. Н.Жинжидгарав нь гурван настай охиноо уурын мунхагаас болж онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Д.ЖАРГАЛ | хууль |
Монголын “Авар” ХХК өнгөрсөн аравдугаар сард Токио хотын төвд орших 10 давхар барилгыг газрын хамт дуудлага худалдаагаар 5.1 тэрбум иенээр худалдаж авсныг Японы шүүхээс хүчингүй болгосон билээ. Токио хотын дүүргийн шүүхээс энэ нэгдүгээр сарын 23-ны өдөр “Авар” ХХК-ийн дуудлага худалдаанд ирүүлсэн зарим материалын тамг... | хууль |
“Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийн таслан сэргийлэх арга хэмжээг прокуророос өөрчлөн өчигдөр батлан даалтад гаргажээ. “Ноёд” группийн ерөнхийлөгч Г.Буяндоржийг “Ноёд констракшн” компанийн захирал С.Билэгтийн гомдлоор бусдыг залилан их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй, мөрдөн байцаалтын явцад оргон з... | хууль |
Татварын ерөнхий газрын Хяналт, шалгалтын хэлтсийн дарга асан Ч.Гансүх тэргүүтэй О.Бямбасүрэн, н.Энхбат, Т.Галмандах нарын 13 хүнд холбогдох хэргийг шүүх хурлыг хойшлууллаа. Шүүх хурлыг шүүгч Г.Буяннэмэх даргалж, өнөөдөр 10.00 цагийн үед эхэлсэн ч шүүгдэгчдийн өмгөөлөгчдийн зүгээс хурлын товыг хойшуулах хүсэлт тавьсны ... | хууль |
Төрийн албан хаагчийн нэр хүнд буюу Д.Батболдын асуудал УИХ-ын эмэгтэй гишүүдийн зүгээс Уул уурхайн яамны удирдлагуудад хандан нэгэн захидал илгээжээ. Захидалд “Танай яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Батболдод хариуцлага тооцуулах тухай хүсэлт, захидлуудыг УИХ дахь эмэгтэйчүүдийн бүлэгт иргэд, олон ни... | хууль |
Улсын Их Хурлын өнгөрсөн баасан гаригийн үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаараа “Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Прокурорын байгууллагын тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай” хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хи... | хууль |
АТГ-аас “Нийслэл өргөө” компанийн захирал Б.Ганзоригийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 8-нд цагдан хорьж, хилээр нэвтрэх эрхийг нь хаасан. Түүнийг цагдан хориод хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа ч ямар хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаарх мэдээлэл өнөөдрийг хүртэл олон нийтэд тодорхой болоогүй байсан юм. Т... | хууль |
Боксчин Н.Баярсайханы “Барселона” клубт Д.Лхагва, Б.Батболд нар мөрийтэй тоглодог байжээ “ХАДГАЛАМЖ” БАНКНЫ Ц.ЧИМЭДЦЭРЭН НАР АЙЛЫН ГЭРТ МӨРИЙТЭЙ ТОГЛОЖ БАЙГААД БАРИГДЖЭЭ Цагдаагийнхан мөрийтэй тоглодог хоёр ч бүлэглэлийг илрүүлэн шалгаж байгаа билээ. “Хадгаламж” банкны ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Чимэдц... | хууль |
Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Х.Нямбаатар хороодын Иргэдийн Нийтийн Хурлын дарга нартай уулзалт хийж, ойрын үед хийхээр төлөвлөж буй ажлынхаа талаар ярилцлаа. Тэрбээр эхлээд УИХ-аас шинэчлэн баталсан Цагдаагийн албаны тухай хуулийн талаарх мэдээллийг өгсөн юм. Шинэ батлагдаад байгаа хуульд нийслэлийн 156 хороонд... | хууль |
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар /ШӨХТГ/-аас иргэдийг хууран мэхэлж, дутуу метр квадраттай орон сууц худалдаалсан гэгдэх "Тектоник" ХХК, "Тайгам Алтай" ХХК-иудын тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлэх хүсэлтийг Барилга, хот байгуулалтын яаманд хүргүүлжээ. Хяналт шалгалтаар "Тектоник" ХХК нь 22 иргэнд нийт 195 м... | хууль |
Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүхээс Ц.Мөнхбаяр нарын хэргийг хоёр өдөр шүүн хэлэлцэж, Ц.Мөнхбаяр, Г.Болдбаатар, Д.Төмөрбаатар, Ж.Ганболд нарт 22 жилийн хорих ял, М.Мөнхболдод хоёр жилийн хорих ял тус тус оноож, О.Самбууёндон, Б.Гантулга нарыг гэм буруугүйд тооцож, цагаатгасан. “Гал үндэстэн” холбоо, “Гал нууруудын нэг... | хууль |
Төрийн хамгаалалттай хэд хэдэн газарт тэсрэх бөмбөг байрлуулсан, төрийн албан хаагчийн өөдөөс галт зэвсэг ашигласан, иргэдийг заналхийлсэн “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарыг Цагдан хорих 461 дүгээр ангид шүүж, Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэдэнд ял оноолоо. Тодруулбал, хоёр өдөр үргэлжилс... | хууль |
Улсын ерөнхий прокурорын газрын Мөрдөн байцаах албаны ерөнхий нягтлан бодогч Б.Сарантуяаг өнгөрсөн долоо хоногт Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, шалгаж эхэлжээ. Түүнийг ямар хэрэгт буруутган шалгаж эхэлснийг УЕПГ-ын Хэвлэл олон нийттэй харилцах албаны дарга Т.Сүхбаатараас тодруулахад “Ямартай ч шалгаж эхэлсэн. ... | хууль |
ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр нарын найман хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Шүүх хурал эхлэхээс өмнө хохирогч ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулах хүсэлтийг шүүгдэгчдийн талаас тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээж аваагүй бай... | хууль |
Монгол Улсын Засгийн газар Чех улсад хорих ялаар шийтгүүлсэн нэг, БНСУ-д хоригдож байгаа хоёр иргэнээ “Ялтан шилжүүлэх гэрээ”-ний дагуу шилжүүлэн үлдсэн ялыг эх оронд нь эдлүүлэхээр болсон. Уг гэрээний дагуу ШШГЕГ-ын алба хаагчид Чехед ял эдэлж байсан ялтанг өнгөрсөн бямба гарагт эх оронд нь авчирсан байна. Тэрбээр 11 ... | хууль |
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд буюу “Блю скай” цамхгийн урд баригдаж буй барилгын шатны хонгилоос цогцос олджээ. Тодруулбал, нийслэлийн Аврах шуурхай салбарын тасгийн алба хаагчид өчигдөр 13.37 цагт тус барилгын шатны хонгилоос 21 настай эрэгтэйн цогцсыг гаргасан байна. Талийгаачийн амиа алдсан шалтгааныг Сүхбаат... | хууль |
Багануур дүүргийн прокурорын газраас гаргасан судалгаагаар тус дүүрэгт 2013 онд гарсан нийт гэмт хэрэг өмнөх оныхоос зургаан хувиар өссөн байна. Үүнд хүний амь нас бие эрүүл мэндийн эсрэг, бусдын эд хөрөнгө залилан мэхлэх дээрэмдэх, хулгайлах гэмт хэргүүд хоёроос есөн хувиар өсчээ. Өнгөрсөн онтой харьцуулахад танхайр... | хууль |
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум хүрэх замд автомашины осол гарч, хүний амь эрсэдсэн хэрэг энэ сарын 12-нд гарсан. Хэргийг шалгах явцад Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Сум дундын Цагдаагийн тасагт эдийн засгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч цолтой Ц.Ууганжаргал нь согтуугаар СЭА 74-70 улсын дугаартай, “Toyota C... | хууль |
Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр Хүүхдийн 100 дугаар дэлгүүрийн орчимд байрлах нэгэн аж ахуйн нэгжийн захирлын өрөөнөөс 60 мянган ам.доллар бүхий цүнх алдагдсан хэрэг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр гарсан. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст, шалгаад өчигдөр их хэмжээний мөнгө хулга... | хууль |
Эрдэнэт хотод багш эмэгтэй нөхөртөө зодуулж амиа алдсан талаар зарим сайтуудад мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн албаны хүнээс тодруулахад “Мэдээ, мэдээллийн www.medee.mn, www.undesten.mn зэрэг сайтуудад 2014.01.15-ны өдрийн 12:41:53 цагт тавигдсан “Дахин нэг бүсгүй хоёр цагийн турш нөхөрт... | хууль |
Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарын хүү С.Цогт нарын 12 хүнд холбогдох хар тамхины хэргийг Прокурорын байгууллагаас нийслэлийн нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ. Д.Сугарын хүү С.Цогт нь 1987 онд төрсөн залуу юм байна. Тэдэнд Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлд зааснаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, боди... | хууль |
Нэгдүгээр сарын 13-ны өдөр ЦЕГ-ын 102 дугаарын утсанд нийт 4044 удаа дуудлага иржээ. Эдгээрээс гэмт хэрэг зөрчлийн 1438 дуудлага ирсэн бол зам тээврийн ослын 306 мэдээллийг шалгаснаас гэмт хэргийн шинжтэй 39 үйлдэл бүртгэгдсэн байна. Урьд шөнийн хувьд золгүй байдлаар хоёр хүн амиа алдсаны нэг нь нийслэлд, нөгөө нь ... | хууль |
Subsets and Splits
No community queries yet
The top public SQL queries from the community will appear here once available.