news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Нийслэлийн Засаг даргын А/90 дүгээр захирамжийн дагуу нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор авто тээврийн шалган бүртгэх Хэрлэнгийн товчоо, Багахангайн пост, Налайхын 4-р зөрлөг дэх пост, Баянзүрх, Яармаг, Эмээлт, Баруун турууны товчоодод Нийслэлийн Мэргэж...
эрүүл мэнд
Гэмтлийн эмнэлэг даргагүй, даргаар тавьсан хүн нь тэнцэхгүй, тэнцэх мэргэжлийн хүн биш гэхчилэн жил гаруй хугацаанд шуугив. Үнэндээ энд хэн нэгэн тухайн албан тушаалд тэнцэх, зөв менежментийн бодлого барьж, өвчтнүүдэд үзүүлж буй эмчилгээг сайжруулж, эмч, ажилчдын цалинг нэмэгдүүлж чадах эсэх тухай төдийлөн ярьсангүй. Г...
эрүүл мэнд
ГССҮТ-ийн захирлаар Ц.Энхбаярыг томилсон ч хамт олон нь хүлээж авахгүй шалтгаанаар эсэргүүцэл зарласан учраас дахин сонгон шалгаруулалт хийхээр болж өнөөдөр дөрөв дэх удаагаа шалгаруулалт хийх гэж байна. Гэмтлийн эмнэлгийн захирлыг яамны харъяа бусад эмнэлгийн захирлуудын хамт 2013 оны нэгдүгээр сарын 19-нд ажлаас чөлө...
эрүүл мэнд
Нурууны бариа заслын “Med Spine” эмнэлгийн эмч Б.Баяраатай “Chiropractic” эмчилгээний талаар ярилцлаа. Үнэндээ энэ залууг нурууны ясыг гараараа бариад эвэнд нь оруулчихдаг “алтан гартай” гэж дам дамаа дуулсан юм. Яг ямар аргаар яс засдаг нь сонирхолтой санагдаад түүнтэй ярилцахыг хүслээ.  -Баяраа эмч ээ, орчин үеийн ан...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Майкрософт компанийн орон нутгийн менежер Пилар Торрис тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ. Уулзалтаар Майкрософт компаниас дэлхийн бусад улс орнуудын эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээ, сургалтын талаар ярилцаж, манай улсын эрүүл мэндийн салбартай хамтын ажи...
эрүүл мэнд
Хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх зорилгоор “Эмүүжин” хүүхдийн эмнэлэг үйл ажиллагаа явуулаад хагас жилийн хугацаа өнгөрч байгаа аж. Нийт 35 ортой тус эмнэлэгт Баянгол дүүргийн 7, 8, 13, 19 дугаар хорооны 0-15 насны хүүхдүүдийг хэвтүүлэн эмчлүүлдгээс гадна шаардлагатай хүүхдүүдэд хороо х...
эрүүл мэнд
ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 4 дэх жилдээ зохион байгуулахаар болж, хэрэгжүүлэгч талуудын удирдлагууд л 2 сарын 12-ны өдөр Хавдар Судлалын Үндэсний Төвд хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.  2013 оны статистик мэдээнээс харахад хорт хавдрын шинэ тохиолдл...
эрүүл мэнд
Гэмтлийн эмнэлгийн удирдлагыг сольж,  хууль бус 2 удаагийн томилогоо хийж бужигнуулсанаас хойш даруй 10 сар болж байна.  Хэрэв сайд Эрүүл мэндийн хуульд үндэслэсэн байгууллагын төлөөлөн удирдах зөвлөлийг тушаалаар хүчингүй болгоогүй бол дээрхи хууль бус томилогооноос үүссэн асуудлыг эмч нар бус ТУЗ асуудлыг шийдвэрлэх ...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд нэгдүгээр сарын байдлаар 6447 эх амаржсан талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад амаржсан эхийн тоо 85-аар буюу 1.3 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Түүнчлэн нялхасын эндэгдэл багассан талаар статистичкид дуулгалаа. Өнгөрсөн сарын байдлаар нялхасын эндэгдэл...
эрүүл мэнд
Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/35 дугаар захирамжаар “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ ажлын хүрээнд нийслэлд амьдарч байгаа нэн ядуу, орон гэргүй, түр оршин суугчид, хөгжлийн бэрхшээлтэй, зорилтот бүлгийн эхчүүд, эмэгтэйчүүд, хүүхдийн бүртгэл судалгааг шинэчлэн гарга...
эрүүл мэнд
-ГССҮТ-ИЙН ЭМЧ НАРЫН АЛБАН ТУШААЛЫГ БУУРУУЛАХ ШИЙДВЭР ӨЧИГДӨР ГАРЧЭЭ- Манай улсын эрүүл мэндийн салбар уналтад орсон гэдгийг өнгөрсөн оны хавраас угшилтай үйл явдал гэрчилнэ. Н.Удвал сайд ба түүний нөхдийн буянаар хурдан галт тэргэнд суусан мэт уналт эрчимжсэнийг яана. Эхэн үедээ нэг хүнийг “аавын хаалга”-наас гаргах т...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний өвчлөл их, амбулаторийн үзлэгийн 12 хувийг эзэлж, томуугийн А хүрээний Н3N2, В вирүсүүд хүн амын дунд зонхилж байгаа аж. Түүнчлэн 2013 оны гуравдугаар сард БНХАУ-д бүртгэгдсэн томуугийн А хүрээний Н7N9 вирүст халдварын хүний өвчлөл 2014 оны нэгдүгээр сарын 28-ны байдлаар 241-д хү...
эрүүл мэнд
Нийслэлийн Яаралтай тусламжийн төв 103 сар шинийн баярын өдрүүдэд ачаалал өндөртэй ажиллаж байгаа аж. Энэ талаар бид жижүүр эмчээс лавлахад “Одоогоор нийт хэчнээн дуудлагыг нийслэлийн иргэдээс ирүүлснийг тооцох боломж алга. Ачаалал өндөртэй ажиллаж байна. Осол аваарын дуудлага бага гол төлөв зүрх судас хийгээд бусад өв...
эрүүл мэнд
Сар шинийн баярын өдөр Клиникийн нэгдүгээр амаржих газарт хоёр охин, таван хүү шинээр мэндэлжээ. Өчигдөр буюу битүүний оройноос хойш нийт 19 эх мэндэлснээс 15 хүү, есөн охин мэндэлсэн байна. Одоогоор шинээр мэндэлсэн хүүхдүүд болон эхчүүдийн биеийн байдал сайн байна гэж Клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээн авах та...
эрүүл мэнд
Сар шинийн өдрүүдэд зарим эрүүл мэндийн төвүүд ажиллахаар болжээ. Тухайлбал Шүд, эрүү нүүрсний эмгэг судлалын төв, Дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдлийн шүд, дотор, мэс засал, гэмтлийн кабинетууд, өрхийн эмнэлгүүд ажиллах юм байна. Дээрх эмнэлгүүд сар шинийн өдрүүдэд 10-16 цагийн хооронд ажиллахаар болжээ. Нийслэлийн эрүү...
эрүүл мэнд
Баян-Өлгий аймгийн Өлгий суманд хязгаарлалт тогтоож, цэцэрлэгүүдийг ажиллуулахгүй байгаа ажээ. Сурагчдын амралт эхэлсэн болохоор хязгаарлалтыг цэцэрлэгийн хүрээнд тогтоосон юм байна. Энэ сарын 24-ний өдөр халдварт өвчний сэжиг бүхий шинж тэмдэгтэй есөн хүн тус аймгийн төвийн эмнэлэгт үзүүлсэн бөгөөд тэдний дөрвөөс нь т...
эрүүл мэнд
Хятадад H7N9 вирусын шувууны ханиадаар 200 хүн өвчилж 50 хүн нас бараад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ өвчин анх удаа өвөл хүчтэй дэгдэж байна гэж мэдээллээ. Мөн Хятадын Цагаан сар болох гэж байгаа тул хүмүүс хөдөө гэр лүүгээ олноороо явдаг энэ үед өвчин бүр тархана гэж үзэж байгаа юм байна. Хамгийн сүү...
эрүүл мэнд
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын алба, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкнаас хамтран “Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын шинэчлэх” сэдэвт нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлгийн гол зорилго нь төрөөс эмийн талаар баримтлах бодлогын б...
эрүүл мэнд
Зоонозын халдварт өвчин судлалын төвөөс маргааш “Нэг эрүүл мэнд” сэдэвт зөвлөлдөх гэж байна. Энэхүү зөвлөлгөөн нь салбар дундын хоёрдугаар зөвлөлгөөн бөгөөд ЭМЯ, Халдварт өвчин судлалын төв, Зоонозын өвчин судлалын төвөөс гадна Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Онцгой байдлын газар, Мэргэжл...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Япон улсад суралцах эмч, эх баригч нарыг хүлээн авч уулзлаа. ЭBZ  Япон улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка)-ын төлөөлөгчидтэй өнгөрсөн оны есдүгээр сард уулзаж эх баригчдад зориулсан хөтөлбөр боловсруулан, сургалт зохион байгуулахаар санал ярилцсан байна. Үүний...
эрүүл мэнд
Монголд анх удаа мөгөөрсөн эдийн хорт хавдар илэрчээ. И.Энхбат гэгч нь өдгөө  25 настай залуу бөгөөд хоёр жилийн өмнө мотоциклоос унан хоёр хавиргаа бэртээж байжээ. Энхбат нь 2013 оны арванхоёрдугаар сарын 7-нд хавиргаа авахуулахад мөгөөрсөн эдийн хорт хавдар нь нуруу нугас руугаа үсэрхийлсэн байсныг Халдвартын эмнэлги...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд 30 төрлийн 37320 халдварт өвчний  тохиолдол бүртгэгдсэний 39,9 хувийг  бэлгийн замаар  дамжих халдвар эзэлжээ. Нийт 14904 тохиолдлоос 32.5 хувийг заг хүйтэн, 41.9 хувийг тэмбүү,  25.4 хувийг хувийг трихомониаз, 0.2 хувийг ХДХВ/ДОХ-ын халдвар  тус тус эзэлж байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад тэмбү...
эрүүл мэнд
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын “Эрдэм” ахлах сургуулийн хоёрдугаар ангийн сурагч  Н.Энхбилэг охин сургууль дээрээ 7-15 насны хүүхдэд хийх сахуу, татрангаас урьдчилан сэргийлэх вакцин хийлгэсний дараагаас эхлэн биеийн байдал нь муудаж, хоёр хуруугаа тайруулаад байгаа нь мэдээлэл олны анхаарлын төвд байгаа. Тэгвэл э...
эрүүл мэнд
Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ буюу Шинэ гэмтлийн эмнэлэгт өдөрт 250-300 гэмтэж, бэртсэн хүнд үйлчилж байгаа гэнэ. Гэмтэж, бэртсэн хүмүүсийн ихэнх нь халтирч унасан, согтуугаар гар, хөлөө хөлдөөсөн тохиолдлууд бүртгэгдэж байгаа ажээ. Ийнхүү өдөрт олон өвчтөн хандах болсноор Гэмтэл, согог судлалын үндэсний ...
эрүүл мэнд
Гэмтэл, согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийн тасгийн эмч нар өнөөдрөөс эхлэн энэ сарын 17-ныг дуустал иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Мөн тус эмнэлгийн тасаг, нэгжүүд өөрийн үйл ажиллагааны талаар болон мэс заслын үед хэрэглэгддэг бүтээгдэхүүн, багаж хэрэгслийг олон нийтэд нээлттэйгээр танилцуулах юм бай...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарлалаа. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв энэ хүрээнд  эх хүүхдийн эрүүл мэндийг сахин хамгаалж, эх нярайн эндэгдэл болоод өвчлөлийн бууруулахад хэрхэн анхаарч ажиллах талаар өнөөдөр хэлэлцэж байна. Салбарын дэд сайд Ж.Амарса...
эрүүл мэнд
Вакцины эсрэг бүлэглэлийнхэн Монголд ирэхийг үгүйсгэхгүй Вакцин ямар тустайг эмч мэргэжилтнүүд төдийгүй эгэл иргэд ч сайн мэднэ. Хуучин цагт хүүхэд бүр заавал тусдаг гэж ойлгодог байсан зарим өвчлөл эрс багасч зарим нь бүр устаж үгүй болсон нь үнэхээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтын а...
эрүүл мэнд
Сүүлийн үед вакцинаас үүдэлтэй өвчин, нас баралт түгшүүр төрүүлж байна. Манай улсад л гэхэд хоёр ч хүүхэд вакцинаас болж эрүүл мэндээрээ хохирсон талаар мэдэгдээд байна. Энэ хэрэг зөвхөн манай улсад төдийгүй бусад орнуудын хувьд ч адилхан тохиолдож байгаа боловч Засгийн газрынх нь зүгээс хохирогчдын мэдээллийг нууцалда...
эрүүл мэнд
Сүүлийн өдрүүдэд вакцин тойрсон мэдээллүүд олныг цочроох болов. Тавхан сартай А.Зүмбэр, долоон настай Н.Энхбилэг нарт тохиолдсон аймшигт өвчлөл вакцин тариулсны маргаашаас илэрсэн болохоор аав ээж, ойр дотныхон, ер нь хэн ч вакцинаас болж өвдлөө хэмээн ойлгож байгаа. Та биднийг халдварт өвчлөлөөс хамгаалдаг гэж итгэдэг...
эрүүл мэнд
Таньдаг эх баригч ба авлигаар олдох төрөлт... Эх барих сайн эмч байна уу гэх аминчирхалыг сонсох тоолондоо, - Энэ хүүхнүүд чинь өөрөөрөө ч амаржиж чадахаа байжээ гэж гоочилдог байлаа. Гэтэл танил талгүй бол төрөх гэдэг там болжээ. Янз бүрийн эрүүл мэндийн зөвлөгөө байршуулсан сайтуудыг уудалж суухад энэ төрлийн зовлон ...
эрүүл мэнд
Баянхонгор аймгийн иргэн Д.Намжилдорж өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарын сонорт вакцин хийлгэснээс амь нас нь  дээсэн дөрөөн дээр ирсэн охинд нь анхаарал хандуулахыг хүсч,  мэдээлэл  хийлээ. Түүний охин Н.Энхбилэг өнгөрсөн оны аравдуг...
эрүүл мэнд
Сүүлийн жилүүдэд Эрдэнэт хотод зүрхний гажигтай хүүхэд ихээр төрж байгаа гэнэ. Тэдний нэг болох дөрвөн сартай Нямдоржийн Бүтэнбаяр хүүд амьдрал бэлэглэх "Өнө мөнхийн хэлхээ" хандивын тоглолтын хэвлэлийн бага хурал зарлахаар болсон байна. Яагаад зүрхний гажигтай хүүхэд төрөх болсон талаар албан ёсны судалгаа шинжилгээ х...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр 10.00 цагт шинэ оны эхний өдөр Клиникийн Нэгдүгээр амаржих газарт амаржсан эхчүүд, шинэ оны анхны иргэддээ баяр хүргэж, бэлэг гардуулна. Мөн Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа 12.00 цагт Клиникийн  хоёрдугаар амаржих газарт амаржсан эхчүүдэд баяр хүргэх юм байна. Э.ЭНХ
эрүүл мэнд
“Өмнөд болон баруун бүсийн аймгуудын эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” төслийг ЭМЯ болон болон Бүгд найрамдах Чех улсын “Пипл Ин Нийд” олон улсын төрийн бус байгууллага хамтран 2011 оны есдүгээр сараас хойш хэрэглжүүлж буй юм. Дээрх төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Архангай, Өвөрхангай, Завхан, Б...
эрүүл мэнд
Эх, Хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд  өнөөдөр дөрвөн ихэр хүүхэд төрсөн байна. Ихрүүдийн гурав нь охин, нэг нь хүү гэнэ.  Эх, хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж. Ихрүүдийн ээжийг  н.Хандсүрэн гэдэг бөгөөд 23 настай, аавыг н.Баттулга гэдэг юм байна. Тэд Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх тосгонд амьдардаг. Хосу...
эрүүл мэнд
“Жигүүр Гранд” группын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Гранд Мед” эмнэлэг нь үүд хаалгаа нээгээд удаагүй байгаа бөгөөд 2013 оны арванхоёрдугаар сарын 11-нд анхны өвчтөндөө жийргэвчийн бичил мэс заслыг амжилттай хийлээ.  “Гранд Мед” эмнэлэг нь олон улсад ажиллах эрх бүхий дадлага туршлагатай БНСУ-ын эмч профессоруудын б...
эрүүл мэнд
Монгол Улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцоог сайжруулахад зориулсан 1.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд Азийн хөгжлийн банк (АХБ), Япон улсын Засгийн газар болон Монгол улсын Засгийн газрын төлөөлөл өнгөрсөн Баасан гаригт гарын үсэг зурлаа.     Японы ядуурлыг бууруулах сангаас олгож АХБ-аас захиран зарц...
эрүүл мэнд
“Хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ” сэдэвт хэлэлцүүлэг “Өдрийн сонин”-ы асуух эрхийн танхимд болж, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, Хавдар судлалын үндэсний төвийн дэд захирал Д.Пүрэвсүрэн, Манба дацан хийдийн хамба Д.Нацагдорж, “Ач” дээд сургуулийн уламжлалт анагаах ухааны салбарын эрхлэгч Ш.Болд нарын хүмүүс оролц...
эрүүл мэнд
ДОХ. Жил бүрийн арванхоёрдугаар сарыг дэлхий нийт ДОХ-той тэмцэх өдөр болгон зарласан. Энэ чимээгүй үхэл дэлхий нийтэд аюулын харанга дэлдсээр. Монгол Улсын хувьд ч ДОХ харангын дохио болоод байгаа. Манай улсад ДОХ-ын халдвартай нь албан ёсоор батлагдсан 149 хүнээс 19 нь хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Халдвар судлалын...
эрүүл мэнд
Монголын Сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг (МСТН) нь 1993 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Сүрьеэ өвчинтэй тэмцэх олон улсын холбоо болон Ази, Номхон далайн бүсийн сүрьеэ, уушигны өвчинтэй тэмцэх холбооны гишүүн байгууллага юм.   Монгол Улсад сүрьеэ, уушигны өвчний тархалтыг бууруулах, уушигны өвчинтэй тэмцэх, сэргийлэхэд ...
эрүүл мэнд
Япон Улсын “Зүрхээ хамгаалъя” сангийн эмч нар манай улсад ирж, зүрх судасны гажигтай, бага насны 29 хүүхдэд судсан дотуурх мэс засал хийсэн байна. Энэхүү өвчнийг эх орондоо эмчлүүлэх боломжгүй аж. Үүнээс гадна өндөр зардлаар гаднын улс руу явж эмчлүүлэхээс өөр сонголтгүй болоод байсан хүүхдүүдэд эдгээр эмч, мэргэжилтэн...
эрүүл мэнд
-Саяхан улсын эмнэлгээр үйлчлүүлж үзлээ. Эрүүл мэндийн даатгал төлдөгтөө дургүй хүрэв- Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж буй, албан ёсны ажил хийж буй хүн даатгалын сангийн 80 хувийг бүрдүүлдэг байтал энэ мөнгийг хэрэглэж байгаа хүмүүсийн 80 илүү хувь нь улсаас даатгалаа төлүүлдэг хүмүүс. Өөрөөр хэлбэл зарим хэсгийн...
эрүүл мэнд
Бие өвдөж эмнэлэг бараадах болохоороо бид эрүүл мэндийн даатгалын цэнхэр дэвтрийнхээ эрэлд морддог тохиолдол бишгүй. Хэрэг болохгүй үед ширээний нүд, шүүгээ, бичиг цаасны хаа нэгтээ хавчуулж орхидог энэ дэвтэр уг нь эрүүл мэндээ даатгасныг гэрчлэх чухал баримт. Даанч даатгалын дэвтэртэй хэрнээ эмнэлгийн үүдээр ормогц т...
эрүүл мэнд
Ам.долларын өсөлтөөс болж эм, бэлдмэлийн үнэ 30 хувиар нэмэгдсэн гэх шүүмжлэл иргэдийн зүгээс гарч байна. Сүүлийн нэг жилийн дотор эм тарианы үнэ огцом нэмэгджээ. Импортын бүтээгдэхүүн гэдэг утгаараа ам.долларын өсөлттэй уялдаж үнэ нь өсөх нь тодорхой ч хамгийн гол нь тэдгээр эмнүүд стандартын шаардлага хангасан, чанар...
эрүүл мэнд
Улсын хэмжээнд нийт 148 эм ханган нийлүүлэх байгууллага, 1224 эмийн сан, 32 эмийн үйлдвэр ажиллаж байна. Эмийн сангууд хэрхэн ажиллаж, үйлчилгээ үзүүлж байгааг бодит байдал дээр хяналт шалгалт хийдэг нь маруухан. Эмийн сан гэхэд, эмчийн жоргүй ч аятайхан ойлгуулж, ярилцаж байгаад дурын эмээ худалдаж авах боломжтой. Нөг...
эрүүл мэнд
Хөхүүрийн ам цаашилсаар, хүйтний ам наашилсаар удаж байгаа энэ өдрүүдэд Улаанбаатарт жил бүрийн өвөл болдог “дайн” эхэлжээ. Утаа униар нь өмнөх хүнээ харахгүйд хүргэх шахаж, явган хүний зам дээр нь хальтирч унаж ахар сүүлээ хугалчих гээд хэцүү. Машинтай явахаар пиг түгжирч, хальтиргаатай замаар хурдтай яваа жолооч нар ...
эрүүл мэнд
-“Гранд мед” нь 3 дахь шатлалын эмнэлэг бөгөөд үүнийг зочид буудлын нэр томьёогоор илэрхийлбэл “5 одтой” гэсэнтэй дүйх юм- Нуруу нугасны өвчин дэлхий нийтийг харшлаас дутуугүй шаналгаж байна. Үүнийг эмч нарын орчин үеийн, хотжилтын өвчин гэж нэрлэж байгаа. Жолоо болон ширээний ард олон цагаар суух зэрэг хөдөлгөөнгүй ба...
эрүүл мэнд
ХДХВ-ийн халдвар илрүүлэх сайн дурын зөвлөгөө, шинжилгээний явуулын үйлчилгээ үзүүлнэ Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх, явуулын “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үйлчилгээг үзүүлэхээр болжээ.  Хан-Уул дүүр...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Монголын Мянганы сорилтын сан хамтран П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт “Харвалт ба зүрхний шигдээс” төслийг гурван жилийн хугацаанд хэрэгжүүлжээ. Төслийн үр дүнд тархины харвалт, зүрхний шигдээсээр өвчилсөн хүмүүсийг оношлох, эмчлэх тасгийг тус эм...
эрүүл мэнд
УИХ-ын даргын зөвлөх, эдийн засгийн ухааны доктор, профессор С.Ламбаатай ярилцлаа. -Монголд бие даасан хүүхдийн эмнэлэг гэж алга. Гэтэл бидний санаачилаагүй ажлыг Ажиа гэгээнтэн сэдэж, хандив цуглуулан цусны хавдартай хүүхдийн эмнэлэг барьж эхэлсэн. Энэ эмнэлгийг барих саналыг анх таныг гаргасан гэж сонссон. Та Ажиа гэ...
эрүүл мэнд
Академич, доктор Ш.Болд өнөөдөр (11.06) “Монголын анагаах ухааны түүх” дөрвөн боть бүтээл болон англи хэлээр бичсэн “History and Development of Traditional Mongolian Medicine” номынхоо талаар мэдээлэл хийлээ. 2013 онд хэвлэгдсэн “ Монголын уламжлалт анагаах ухааны түүх ”-ийн дөрвөн боть ном нь монголчуудын өвөг дээдэс,...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын зөвлөлөөр ГССҮТ-ийн даргын томил­гоог цуцлах шийдвэр гаргасан. Гэхдээ дараагийн шинэ даргыг ажлаа хүлээж авах хүртэл Ц.Энхбаяр түр орлох юм байна. Ц.Энхбаярыг ажлын хариуцлага алдаж хүн амь насаа алдах нөхцөлийг бий болгосон хэмээн үзэж ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан аж. Oдоогийн байдлаар эмнэ...
эрүүл мэнд
Улс орны эрүүл мэндийн салбарыг хөгжилд хөтлөх үндсэн хүчин зүйлийн нэг бол эрүүл мэндийн даатгалын зөв тогтолцоо юм. Манай орны одоогийн мөрдөж байгаа эрүүл мэндийн даатгалын тогтолцоо нь зах зээлийн нийгмийн уялдаа шаардлага, анагаах ухааны хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахгүй байна. Иймд хугацаа алдалгүй эр...
эрүүл мэнд
Гэмтэл, согог судлалын үндэсний төвд үүссэн асуудлаар өчигдөр өдөржин хуралдсан Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлын шийдвэр гарч, өнгөрсөн наймдугаар сард ГССҮТ-ийн даргаар томилогдсон Ц.Энхбаярыг ажлаас нь чөлөөлөхөөр боллоо. Даргынхаа томилгоог хууль бус гэж үзсэн тус эмнэлгийн эмч, ажилтнууд өнгөрсөн есдүгээр сара...
эрүүл мэнд
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн даргаар Ц.Энхбаярыг томилсныг эсэргүүцэж буй тус эмнэлгийн эмч нар өнөөдрийн дотор томилгоог цуцлахгүй бол ажил хаяна гэдгээ илэрхийлээд буй билээ. Энэ хүрээнд өнөөдөр өглөө Эрүүл мэндийн сайд Н.Удвал ГССҮТ-ийн эмч нартай уулзсан байна. Уулзалтын үеэр эмч нарын зүгээс дээрх шаардл...
эрүүл мэнд
Өнөөдөр нийслэл хот байгуулагдсаны 374 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж байгууллагууд иргэддээ зориулсан үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Тухайлбал, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа байгууллагууд болон бүх дүүргийн Эрүүл мэндийн...
эрүүл мэнд
Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар сүүлийн хэдэн сар олны анхааралд байгаа гэхэд болно. Учир нь тэд Эрүүл мэндийн сайдын томилсон хүнийг эсэргүүцэж, суулт жагсаал зохион байгуулж байсан бол сүүлдээ ажил хаялт зарласан билээ. Тэгвэл эмнэлгийнхээ удирдлагыг эсэргүүцэж, суултад оролцсон зарим эмч, тасгийн дарг...
эрүүл мэнд
Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас онцын шаардлагагүй бол Энэтхэг улсад хэсэг хугацаанд зорчихгүй байхыг анхааруулсан сэрэмжлүүлэг гаргалаа. Энэтхэгт өнгөрөгч зунаас эхлэн шумуулаар дамждаг дэнге гэх халдварт өвчин гарч, одоогоор 50 мянга гаруй хүн өвчилж, 109 хүн уг өвчний улмаас нас бараад байгаа  аж. Энэ нь урьд...
эрүүл мэнд
Экспертүүд хүнсэндээ хэрэглэхгүй найман бүтээгдэхүүнийг нэрлэлээ Салбар салбарын мэргэжилтнүүдээс ”Та ямар хүнснээс татгалздаг вэ?” гэж асуухад доор дурдсан найман хүнснээс татгалзах  шалтгааныг  тайлбарласан юм. Европын орны хүнс судлаачид химийн найрлага, хорт бодисын талаар илүү нарийн  тайлбарлан эрүүл байх энгийн ...
эрүүл мэнд
Өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооныхон сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хорооноос Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль болон ҮЭ-ээс оруулах заалтуудын тухай ярьсан юм. Тэд эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгуулагчийг төлөөлж  гурван хүн орох ёстой. Тодруулбал,  даатгуулагчийг т...
эрүүл мэнд
Ж.Цолмон: Монгол аутизмтай хүүхдүүдээ тоолж, бүрэн илрүүлж чадаагүй байна Хорвоо ертөнц биднийг шинэ шинэ нээлтүүдээр гайхшруулж байдаг шигээ давагдашгүй хүчин зүйлсүүдтэй ч учруулсаар байна. Шинжлэх ухааныг ч хүчин мөхөсдүүлж буй өвчин эмгэг шинэ зуунтай хамт бидний оршин буй нийгэмд залран ирсээр. Түүний нэг нь аутиз...
эрүүл мэнд
ЭМШУИС-ийн уушигны эмгэг судлалын багш, анагаах ухааны доктор, профессор Б.Гомбосүрэнтэй уулзлаа. профессор Б.Гомбасүрэн анагаах ухааны дотор, уушигны чиглэлээр хэд хэдэн ном, сурах бичиг туурвижээ. Хамгийн сүүлд буюу 2013 онд бичиж хэвлүүлсэн “Дотрын өвчин судлал” номын талаар нь сонирхож ярилцлаа. -Та “Дотрын өвчин с...
эрүүл мэнд
Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос дүүргийнхээ иргэдэд хандаж нэгэн урилгыг хүргүүлж байна. Аравдугаар сарын 18-н буюу ирэх баасан гаригт 12.00 цагаас эхлэн бүтэн өдрийн турш “СОНТЕМ ДЕНТ” шүдний эмнэлгийн эмч нар дүүргийн харьяат иргэдэд үнэгүй, үзлэг эмчилгээ хийх юм байна. Уг арга хэмжээг дүүргийн Засаг дар...
эрүүл мэнд
Монгол улсын хүн амын дундах сүрьеэгийн тархалтын түвшинг тогтоох урьдчилсан судалгааг 2013 оны 10 дугаар сарын 5-12-ны өдрүүдэд ХУД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт явуулжээ. Энэхүү ажлын хүрээнд тухайн хорооны судалгаанд хамруулах шалгуурыг хангасан 516 хүнийг (оролцооны түвшин 69%) сүрьеэгийн илрүүлэгт хамруулсан...
эрүүл мэнд
Унтаа байдалтайгаар бүтэн жилийг өнгөрөөсөн Эрүүл мэндийн яам ганц гайгүй санаачлага гаргажээ.  Тодруулбал, ойрын хугацаанд нийслэлийн бүх эмнэлгийн мэс заслын өрөөг камержуулах ажлыг эхлүүлэх юм байна. Ингэснээр мэс заслын дараагаар ямар нэгэн хүндрэл гарсан тохиолдолд тэрхүү бичлэгийг эргүүлэн үзэж, хаана ямар алдаа ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийн сургалтын эмнэлэг байгуулна Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль манай улсын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн 95 хувийг бэлтгэн гаргадаг ч сургалт-эрдэм шинжилгээ-эмнэлэг үйлчилгээний нэгдлийг хангасан сургалтын эмнэлэгтэй байгаагүй нь орчин үеийн эрүүл мэндийн салбары...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамнаас “Эрүүл мэндийн байгууллагын суурь шинэчлэлийн бодлого”-ыг сурталчлах сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг өнөөдөр зохион байгууллаа. Уг сургалтад нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын 50 орчим эмч, мэргэжилтнүүд оролцож байна. Тэд сургалтад хамрагдсанаар эрүүл мэндийн салбарт хийгдэж буй шинэчл...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлого, түүний хэрэгжилтийн явцын талаар Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас албан ёсны мэдээлэл хийхээр болжээ. Хэвлэлийн хурал маргааш 10.30 цагт ЭМЯ-ны хурлын танхимд болно. Д.ЖАРГАЛ
эрүүл мэнд
Эмийн жор бичилтийг цахимжуулахыг ахмад Эм зүйчид сайшаав Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр эм ханган нийлүүлэх байгууллагын ахмадын төлөөллийг тэдний хүсэлтийн дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ахмадууд Сайдад хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлэв. Эм ханган нийлүүлэх байгууллага үүсч хөгжсөний 90 жи...
эрүүл мэнд
Энэ онд яаралтай тусламжийн чиглэлээр 30 эмчийг нэг сарын хугацаатай БНСУ-д сургана “Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн үйлчилгээний шинэчлэл” үндэсний зөвлөгөөн 2013 оны 10 дугаар сарын 3-4-ний өдрүүдэд Эрүүл мэндийн яам дээр болж байна. Зөвлөгөөнийг нээж Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлж, зөвлөгөөнд оролцогч...
эрүүл мэнд
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас жоргүйгээр эм олгодог асуудлын талаар нээлттэй уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус уулзалтад Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, эмийн холбоо, эмийн сангуудын төлөөлөл оролцлоо. Эмийг өвдвөл өөрөө өвчнийхөө о...
эрүүл мэнд
Гуравхан настай охиныг үхэлд хүргэсэн гэх хоёр сувилагчийг ажлаас нь халж, арга хэмжээ авсан талаараа эмнэлгийн дарга М.Чимгээ ярилцлага өгчээ.  Эмч, эмнэлгийн ажилтнуудын буруугаас болж охиноо алдсан эхийн  сэтгэл ингэлээ гээд тайвширч чадахгүй биз. Насан туршийн харууслыг  сэтгэлдээ тээж, зүрхэндээ томоос том шархтай...
эрүүл мэнд
-Хүүхэд эндсэнд буруутгагдаж буй эмч, сувилагч нарын асуудлыг Ёс зүйн хороогоор хэлэлцэж байна- Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн Хүүхдийн тасагт өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 27-нд гурван настай охин нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Охиныг Т.Маралжингоо гэдэг бөгөөд есдүгээр сарын 26-ны о...
эрүүл мэнд
“Эрүүл мэндийн иргэний хяналт шинжилгээний зөвлөл” ТББ-ын төлөөлөл өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвалтай уулзаж, шаардлага хүргүүллээ. Тус байгууллагын гишүүд энэ сарын 26, 27-ны өдрүүдэд ГССҮТ дээр ажиллажээ. Улмаар эмнэлгийн удирдлагын томилгоог эсэргүүцэн тангараг өргөсөн эмч нар өвчтөнүүдэд төлөвлөгөөт хагалгааг хи...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам эмэгтэй сайдтай боллоо гээд дээрдсэн юм алга. Эмнэлэг бүрт нь дарга болох гэсэн маргаан тасарсангүй. Эмч нар нь энхийн манаанд тангараг өргөснөө умартаж, суулт зарлан бусдын эрүүл мэндээр эгээтэй л туг тахисангүй. Ингэлээ гээд Эрүүл мэндийн сайд Н.Удвалд ч тэр, эмч нар нь ч тэр айж эмээж байгаа юм алг...
эрүүл мэнд
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч нар ажил хаяжээ. Эрүүл мэндийн сайдын 2013 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 352 тоот тушаалаар ГССҮТ-ийн даргаар Ч.Энхбаярыг томилсныг эсэргүүцэх эмнэлгийн эмч, ажилтнууд ийнхүү эсэргүүцлээ илэрхийлж буй аж. Өнөөдрийн хувьд эмч нар суулт хийж, иргэдэд үйлчлэхгүй байгаагаас гадна...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын тушаалаар энэ оны нэгдүгээр сард ЭМЯ-ны харьяа төв эмнэлгүүд болон тусгай төвүүдийн дарга нарыг ажлаас нь чөлөөлж сонгон шалгаруулалтаар томилохоор болсон. Энэхүү сонгон шалгаруулалтаар ихэнх эмнэлгийн даргын суудал эзэнтэй болсон. Энэ хүрээнд Улсын клиникийн төв эмнэлэг болох нэгдүгээр эмн...
эрүүл мэнд
Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо/МҮЭХ/-ноос өнгөрсөн долоо хоногт Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Уламжлалт анагаах ухаан, шинжлэх ухаан, технологи үйлдвэрлэлийн клиник корпорацийн эмнэлэг буюу хуучнаар Улаанбаатар сувилал, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай у...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын санаачлагаар “Амьдралын зөв дадал хэвшил энгийн зүйлээс эхэлнэ” өглөөний алхалт-өглөөний цай арга хэмжээг орон даяар маргааш 07:00-09:00 цагт зохион байгуулагдах гэж байна. Энэхүү үйл ажиллагаа нь зан үйлийн буруу дадлаа өөрчлөн хүнсний бүтээгдэхүүнийг зөв сонгон хэрэглэж, архи, тамхинаас татгалзан...
эрүүл мэнд
УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл “Интермед” эмнэлгийн барилгын явцтай танилцлаа УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга З. Баянсэлэнгэ болон УИХ-ын гишүүн М. Батчимэг, С.Одонтуяа нар “Интермед” эмнэлгийн барилгын гүйцэтгэлийн явцтай / 2013.9.23 / танилцлаа. Энэ эмнэлэгийг...
эрүүл мэнд
“Эмч нарын ачаалал ихтэйгээс өдөржин дугаарлаж байж нэг юм үзүүлэх юм. Орон нутгаас өвчин нь хүндэрч ирсэн иргэдийн хувьд урт дараалал хүлээх хэцүү юм. Түүнээс эмч, эмнэлгийн үйлчилгээ сайн байна” гэж Монголдоо ганцхан байдаг Халдвар судлалын үндэсний төвд /ХСҮТ/ үзүүлэхээр ирсэн иргэд ярьж байна. 1982 онд ашиглалтад о...
эрүүл мэнд
Ц.Бямбасүрэн: Харшлын өвчлөлд нөлөөлөх ургамлын үрлэлт, тоосжилтыг хязгаарлах хэрэгтэй Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/688 дугаар захирамжийн дагуу “Ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах,  харшил урвалж үзүүлж байгаа ургамлын үрлэлт, тоосжилтыг хязгаарлах цаашид хийх ажил”-уудын талаар Нийслэлийн Байгаль орчин, ного...
эрүүл мэнд
"Эрүүл мэндийн сайд Н.Удвал "Европ дахь Монголын бизнес эмэгтэйчүүдийн хөгжлийн холбоо"-ны тэргүүн Д.Энхжаргал тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Энэхүү холбоо байгуулагдаад гурван жил болж байгаа бөгөөд Европын улс, орнуудад ажиллаж, амьдарч буй 100 гаруй Монгол эмэгт...
эрүүл мэнд
Монголын эдийн засагт үүссэн хүндрэлээс гарахын тулд зарим нэг хуулиудад өөрчлөлт оруулах замаар Засгийн газар тоглоомын дүрмэндээ өөрчлөлт оруулахаар болж байна. Хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн зарим хуулиудыг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлж, цаашдаа эдийн засагт орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх зама...
эрүүл мэнд
“Иод дутлын эмгэгтэй тэмцэх Үндэсний өдөр” энэ жил 9 дүгээр сарын 1-ний өдөр тохиож байна. Манай улс тус өдрийг 18 дахь удаагаа тэмдэглэх гэж байгаа бөгөөд энэ онд “Иоджуулсан давсыг тогтмол хэрэглэцгээе” уриан дор зохион байгуулахаар болжээ. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор 1996 оноос эхлэн жил бүрийн 9 дүгээр с...
эрүүл мэнд
Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН)-ээс Улаанбаатар Төмөр Замтай хамтран төмөр замаар зорчин өнгөрдөг болон төмөр зам дагуух өртөө, хот, тосгодуудад амьдардаг иргэдэд БЗДХ, ХДХВ/ДОХ-ын халдвараас сэргийлэх мэдээлэл сургалт, сурталчилгааны “ХДХВ/ДОХ/-ын халдвараас сэргийлэх галт тэрэгний сурталчилгааны аян” зохион ...
эрүүл мэнд
“Хоолыг эм шиг хэрэглэхгүй бол эмийг хоол шиг хэрэглэх өдөр ирнэ шүү” гэсэн үг бий. Өнөө цагийн хүн төрөлхтөн хийжүүлсэн ундаа ууж, хэдэн арав дахин боловсруулсан хүнс идэж, ширээний ард сууж цахилгаан дэлгэцийг өдөр шөнөгүй ширтэж хөдөлгөөнөөр “цангах” болсон. Энэ зуураа ходоод руугаа юу “шидэж” буй талаар анзааргаа ч...
эрүүл мэнд
Намрын намарт оюутнуудад зориулсан олон арга хэмжээ болдог. Чингисийн талбайд маргааш оюутнуудад зориулсан эрүүл мэндийн нээлттэй хаалганы өдөр болох гэнэ. Энэ өдөр оюутнууд сайн дурын шинжилгээ, үйлчилгээнд хамрагдахаас гадна эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ баталгаажуулах  боломжтой юм байна.  Төрөөс оюутнуудын эрүүл...
эрүүл мэнд
ДОХ-ын халдвар авсан 145 хүн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хяналтад  байдаг ажээ. Түүнээс 119 эрэгтэй бусад эмэгтэй  юм байна. Харин өвчний улмаас 19 хүн нас барсан гэнэ.  Мөн халдвартай эхээс төрсөн 2-8 насны  найман хүүхэд байдаг бөгөөд  тэднээс  авсан цусны шинжилгээгээр халдваргүй төрсөн нь батлагдсан бай...
эрүүл мэнд
Засгийн газрын “1111” төвд ирсэн саналын дагуу нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарын ажлын цаг ашиглалтад үнэлгээ хийлээ Шинэчлэлийн Засгийн Газар “11 11” төвийг байгуулж иргэддээ нээлттэй, тунгалаг төрийг цогцлоохын тулд хүнд суртлыг халж, хурдан шуурхай үйлчилгээг эрхэмлэж иргэдийн саналыг цахим хэлбэрээр ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өчигдөр Монголын сувилагчдын III чуулга уулзалтад оролцлоо. Чуулга уулзалт “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж, тэгш байдал” сэдвийн хүрээнд Төрийн ордны “Их танхим”-д зохион байгуулагджээ. Хүн амд чанартай, хүртээмжтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд сувилагч нарын ажлын ачаал...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам, Хавдар судлалын үндэсний төв, ХААН банк, МҮОНРТ гурав дахь жилдээ “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг зохион байгуулж хамтын ажиллагааны гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Энэ жил Сэлэнгэ, Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Дорнод зэрэг найман аймагт аян үргэлжилнэ. “Хавдрын эсрэг үндэсний ая...
эрүүл мэнд
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2014-2015 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө танилцууллаа Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран “2014-2015 оны хөтөлбөрт суурилсан санхүүжилт, үйл ажиллагааны төлөвлөлт” сэдвийн хүрээнд зөвлөлдөх уулзалтыг энэ сарын 15-ны өдөр ЭМЯ дээр зохион байгууллаа. ...
эрүүл мэнд
Ургамлын харшил тоосжилтыг хязгаарлах, нийгмийн эрүүл мэндэд нөлөөлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудын үйл ажиллагааг нэгтгэх, иргэд олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой "Харшил, урвал үзүүлдэг ургамлын төрөл, тэдгээрийн тоосжилт, үрлэлтийг хязгаарлах нь" сэдэвт олон нийтийн хэлэлцүүлэг Дорнын их яруу...
эрүүл мэнд
2013 оны наймдугаар сарын 8, 9-ны өдрүүдэд Улс төрийн тойм сонин, Монголын үнэн, Өнөөдөр сони н болон www.wikimon.mn, www.times.mn, www.zindaa.mn, www.new.mn, www.ipost.mn зэрэг мэдээллийн сайтад “Дархан-Уул аймгийн эмч дөрвөн сартай, хоёр нярайд вакцин хийх гээд андуурч, буруу тариа хийсний улмаас энджээ” гэх мэдээлэл...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвалын урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ын Ерөнхий захирал хатагтай Маргарет Чан манай улсад албан ёсны айлчлал хийж байна. Айлчлал наймдугаар сарын 11-ээс буюу өчигдөр эхэлсэн бөгөөд дөрвөн өдөр үргэлжлэх аж. Хатагтай Маргарет Чан Монгол Улсад анх удаагаа айлчилж байгаа юм. Тэрбэ...
эрүүл мэнд
Хүмүүс   цаг ямагт урт наслах, аз жаргалтай амьдрахыг бодож эрмэлздэг атлаа  эрүүл мэндээ тэр бүр  хайхардаггүй. Үргэлж эрүүл саруул байж, өвчин эмгэг тусахгүй юм шиг аашилна. Унаж яваа машинаа зүлгэх нь холгүй угаалгаад, тос, маслыг нь солиулаад, эд анги нь доголдож уу гээд оношлуулдаг атлаа  өөрийн биендээ дэндүү хай...
эрүүл мэнд
БНСУ-ын Ёнсой Северанс Ганнам эмнэлгийн Бамбайн хорт хавдарын төвийн захирал, хавдар судлаач их эмч профессор Чан Хан Согтой Монголд ирээд байхад нь уулзаж ярилцсан юм. Түүний удирддагбамбайн хавдрын төвнь БНСУ- хамгийн томд тооцогддог бөгөөд бамбай булчирхайн хорт хавдрын эмчилгээгээр дагнадаг аж. -Юуны өмнө танд баяр...
эрүүл мэнд
Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх, байгалийн голомтот болон мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан  сэргийлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “Хүн малын...
эрүүл мэнд
Алтан элст далайн эрэг, эртний хаант улс болон бөмбөрийн нүргээн,  хандалсан цай, биндэръяа чулуун шигтгээ,  кари халуун ногоо зэргээрээ дэлхийд алдартай, эдийн засгийн хувьд хүчирхэг улс болсон Шри Ланкчуудад бурхнаас хайрласан бас нэг баялаг нь цайны тариалан. Бүр 100 гаруй жилийн тэртээгээс Шри Ланк улсыг цайны урга...
эрүүл мэнд