news
large_stringlengths
2
65.5k
label
large_stringclasses
9 values
Ричард Рестак зохиогчтой "Хөгшин ба Ухаалаг" номонд хөгшрөх үеэс тархины үйл ажиллагаандаа анхаарал хандуулж, сайжруулах 28 аргыг зөвлөжээ. 1. Тамхи татахгүй байх 2. Өдөр бүр юм өргөдөг дасгал хийх 3. Химийн найрлагатай хүнс хэрэглэхгүй байх 4. Цусны даралт, цусан дахь сахар, холестериний түвшнийг хэвийн байлгах 5. Суу...
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал томуу, томуу төст өвчний тархалт ихэссэнтэй холбоотойгоор нэмэгдсэн байна. Тодруулбал, 669 орон дээр 1021 хүүхэд хэвтэж байгаа нь дунджаар 52.6 хувиар хэтэрсэн байна. Тухайлбал, Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, Налайх дүүргийн...
эрүүл мэнд
Долоо хоног бүрийн баасан гаригт манай сайт “Эрүүл мэндийн зөвлөгөө” булангаа уншигчдадаа хүргэдэг. “Эрүүл мэндийн зөвлөгөө” буланд энэ удаа өвлийн улиралд цөөнгүй хүнийг зовоодог  “Хүйтний харшил”-ийн талаарх Арьс, харшлын их эмч С.Түвшинжаргалын өгсөн зөвлөгөө, мэдээллийг орууллаа. Харшил зөвхөн хавар зуны цагт л идэ...
эрүүл мэнд
“Эрүүл үрс-гэрэлт ирээдүй” төрийн бус байгууллагаас 100 мянган ам.долларын төсөв бүхий тоног төхөөрмжийг Түлэнхийн тасагт гардууллаа. Төсвийн 80 хувиар арьс торлогч, автомат тариур, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, цахилгаан болон гар дерматоми, коагуляцийн аппарат зэрэг 13 нэр төрлийн 31 ширхэг нэн шаардлагатай тоног төхөө...
эрүүл мэнд
2014 оны 12 дугаар сарын 08-наас 14-ны өдрийн хооронд улсын хэмжээнд нийт 144.938 хүн амбулаториор үйлчлүүлснээс 14.245 (9.8%) нь томуу, томуу төст өвчтэй гэж оношлогджээ. Энэ нь өмнөх 7 хоногоос 1.2 дахин, өнгөрсөн оны мөн үеэс 3.6 хувиар их байгаа юм. Улаанбаатар хотын хэмжээнд 53,606 хүн амбулаториор үйлчлүүлсний 5,...
эрүүл мэнд
Засгийн газрын хуралдаанаар  эрүүл мэнд, спортын яамны харьяанд 150 ортой Хүүхдийн эмнэлэг байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн яамны байрлаж байгаа байрыг хүүхдийн эмнэлэг болгох зөв, учир нь гаднаа машины том зогсоолтой гэсэн санал гарсан. Тиймээс өчигдрийн засгийн газрын ээлжит бус хурл...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын 2014 оны 380 дугаар тушаалаар “Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөг бүхий мэс заслын тусламж, үйлчилгээнд шаардагдах зарим эмнэлгийн хэрэгсэл, протезийн жагсаалт”-ыг баталсан юм. Энэхүү жагсаалтыг ирэх оны эхнээс буюу 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөхөөр шийдвэрлэжээ. Даатгуул...
эрүүл мэнд
Монгол Улсын хүн амын 15 хувь нь элэгний С вирусээр халдварлагдсан бөгөөд энэхүү вирус нь элэгний хорт хавдар, элэгний хатуурлын үндсэн шалтгаан болдог гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлдэг. Элэгний гаралтай өвчнөөр жилдээ 2400-2700 хүн нас барж, хүн амын дундах нийт нас баралтын хоёрдугаарт орж байна. 2000 оны эхэн үеэс С ...
эрүүл мэнд
Эдийн засаг хүнд, боломж бололцоо тааруухан байгаа хэдий ч дээр дооргүй шинэ жилийн үдшийн цэнгүүнд бэлтгэж байна. Үйлчилгээний зарим байгууллагууд бол аль эрт шинэ үдшийн цэнгүүнээ хийж, үдэж буй оны ажлаа дүгнэж, угтах оныхоо өнгийг тодорхойлоод амжжээ. Тэгвэл хараахан шинэ жилийн баяраа тэмдэглэж амжаагүй, тэмдэглэх...
эрүүл мэнд
Энэ сарын 01-07-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 120.845 хүн амбулаториор үйлчлүүлсний 10.415 (8.6 хувь) нь томуу, томуу төст өвчтэй (ТТТӨ) гэж оношилогдсон байна. Энэ үзүүлэлт нь өмнөх 7 хоногоос 2.0 хувь, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар их байгаа юм. Харин 10.000 хүн амд 52.4 тохиолдол бүртгэгдсэн нь ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн байгууллагын засаглал бие даасан байдал бол эрүүл мэндийн байгууллагын оршин тогтнох гол үндэс мөн. Дэлхийн ихэнх улс орон 20 жилийн өмнөөс эрүүл мэндийн бодлогыг хэрэгжүүлэхдэээрүүл мэндийн засаглал түүний бие даасан байдал, санхүүгийн эрсдэлийг хамтад нь зах зээлийн сонгодог зарчимуудтай  нийцүүлэн, эрү...
эрүүл мэнд
Хүүхдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх 150 ортой Хүүхдийн эмнэлгийг Эрүүл мэнд, спортын яамны харъяанд байгуулахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Тус эмнэлгийг төрийн өмчийн аль нэг байранд байрлуулж, ирэх оны 2 дугаар сарын 1-ний дотор үйл ажиллагааг нь эхлүүлэх бэлтгэлийг хангах, үйл ажиллагааг нь ж...
эрүүл мэнд
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг энэ сарын 11,12-ны өдрүүдэд ЭМСЯ-наа зохион байгуулах гэж байна. Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр зарим нэр төрлийн эмийг олгох болсоноор багагүй хугацааг үджээ. Тэгвэл энэхүү хөнгөлөлттэй үнээр эм олгодог эмийн сангийн тоог ирэх онд нэмэхээр төлөвлөөд байгаа аж. Энэ талаар Эрүүл мэндийн газрын эм хариуцсан мэргэжилтэн Д.Болдбаатараас тодрууллаа. -Эрүүл мэндийн даатгапаар ...
эрүүл мэнд
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Эрүүл мэнд, спортын яам Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг 2014 оны 12 дугаар сарын 11,12-ны өдрүүдэд ЭМСЯ-наа зохион байгуулах гэж байна. Хүн амд үзүүлэх эрүүл ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яам өнөөдөр  эрүүл мэндийн салбарын ил тод байдал сэдвээр уулзалт зохион байгуулах гэж байна. Мөн эм хангамжийн салбарт ил тод байдлыг нэвтруулэн авилгыг бууруулж эмийн үнийг бууруулахад төр ба иргэдийн оролцоо хамтын ажиллагааны талаар санал солилцох аж. Монгол Улсад эрүүл мэндийн хяналт сул, хэрэглээ за...
эрүүл мэнд
Манай орны хүйтэн өвлөөр хүүхдүүдийн хоолой ихээр өвддөг. Энэ жилийн хувьд цас бага орсноос хуурай, хүйтэн, бохир агаар амьсгалж, хүүхэд томчуудгүй хоолойн өвчинд нэрвэгдэх нь элбэг байна. Тиймээс дөнгөж өвдөж эхэлсэн хоолойн өвчнийг эмгүй эмчлэх боломжуудын талаарх мэдээллийг  хүргэе. Энэхүү аргуудыг эхэлж буй үед хэр...
эрүүл мэнд
Хуурамч эмийг дараах байдлаар таниж болдог -Эмийн савны дотор нь тайлбар байхгүй юмуу эсвэл сурталчилгааны хуудас хийсэн байвал. -Эм бэлдмэл бусад эмийн сангуудад байдгаас хавьгүй хямд байвал. -Эмийн хайрцаг дээр хадгалах хугацаа серийн дугаар, үйлдвэрлэсэн улсын тухай тодорхой мэдээлэл байхгүй бичиг бүдэг эсвэл баларс...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны урилгаар ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн зөвлөх Др.Тилака Чиннаяа, ДЭМБ-ын зөвлөх Др.Луо Дапенг нар Монгол улсад энэ сарын 01-05-ны өдрүүдэд ажиллаж байна. Тэд манай улсын мэргэжлийн байгууллагуудын эбола вируст халдварын бэлэн байдлыг хангах үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажил...
эрүүл мэнд
“Монголын анагаах ухаан-2014 онд: шинэ мэдлэг, мэдээлэл” үзэсгэлэн, цуврал лекц боллоо Хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хөгжүүлэх, энэ чиглэлээр төрөөс баримтлах бодлого, шийдвэрийг оновчтой төлөвлөж хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны нотолгоо нэн чухал байдаг. Анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ...
эрүүл мэнд
Өдөр бүр ямар их  хэмжээний сахар таны организмд орж ирдгийг та мэдэх үү? Диет барьж, хэрэглээнээс амттан, шоколад, хийжүүлсэн ундааг хассан байгаа ч гэсэн. Бодит аюул хаана нуугдсаныг олох гээд үзэцгээе. Төсөөлж буйгаасаа илүүтэйгээр та сахароза  хэрэглэж байгаа нь тодорхой. Сахароза, буюу энгийнхээр хэлбэл сахар хүнс...
эрүүл мэнд
Ууц нуруугаар шархиран өвдөх хүн бүрт тохиолддог түгээмэл өвчин юм. Гэхдээ энэ өвдөлтийн олон шалтгааныг эмнэлэгийн оролцоогүйгээр өөрөө шийдэж болно. Зөвхөн өөрийн амьдралын хэм хэмжээг арай өөрөөр аваад үзэх хэрэгтэй. Нуруу өвдөлтийн түгээмэл таван шалтгаанд мэргэжлийн эмч нар зөвлөгөө тайлбар өгсний та бүхэнд хүргэе...
эрүүл мэнд
Цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхэд багачуудын дунд ханиад их хэмжээгээр дэлгэрч, дүүргийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгджээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн тасаг л гэхэд 70 ортой боловч одоогоор  230 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Ор хүрэлцээгүйгээс хүнд хэлбэрийн ханиад, хатгаатай хүүхдүүди...
эрүүл мэнд
-Хамгийн түгшүүртэй нь хамрын хөндийн хавдар эрт үедээ ямар нэгэн шинж тэмдэг байдаггүй ажээ- Долоо хоног бүрийн баасан гаригт манай сайт “Эрүүл мэндийн зөвлөгөө” булангаа уншигчдадаа хүргэдэг. “Эрүүл мэндийн зөвлөгөө” буланд ЕТЕМО эмнэлгийн толгой хүзүүний хавдрын эмч Ц.Одонтунгалаг уригд аж, энэ удаа хамрын хөндийн х...
эрүүл мэнд
Сүүлийн үед дүүргийн эмнэлгүүдэд хатгаа болон хүндэрсэн хүүхдүүд ихээр ирэх болсонтой холбогдуулан Хүүхдийн их эмч Ч.Ундрахын зөвлөгөөг хүргэж байна.   Хатгаа өвчин сайн эмчлүүлэхгүй бол архагших магадлал өндөртэйд тооцогддог. Учир нь хатгаа хурц цочмог эхлээд эмчилгээний үр дүнд амархан илаарших мэт харагдах тул хүмүү...
эрүүл мэнд
Нийслэлийн хэмжээнд 12 дугаар сарын 1-ны өдрийн байдлаар амбулаторийн 87506 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчны 7943 тохиолдол бүртгэгджээ. Уг өвчин нь Багануур дүүрэгт 5,6 хувь, Налайх дүүрэгт  4,9 хувиар тус тус нэмэгдсэн бол  Баянгол  дүүрэгт 2,9 хувь, Багахангай дүүрэгт 2,8 хувь, Хан-Уул дүүрэгт 2,6 хувиар тус т...
эрүүл мэнд
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-буюу өнөөдрийг ХДХВ болон ДОХ-ын асуудалд анхаарлаа хандуулах дэлхийн өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд ЭМЯ, ХӨСҮТ мэдээлэл хийлээ. Манай улсад ДОХ-ын халдвар тээсэн нийт 181 хүн бүртгэгдсэн байна. Одоогоор 24 ДОХ-ын улмаас нас барсан бөгөөд 117 хүн уг өвчний вирусын эсрэг э...
эрүүл мэнд
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газраас орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар цагт 200-300 хүнд шинжилгээ хийх хүчин чадал бүхий лабораторийн биохимийн бүрэн автомат анализатор, жирэмсэн эхийн ургийн гажгийн эрт илрүүлэлт болон ургийн өсөлтийг хянах зориулалттай ургийн кардиомонитор төх...
эрүүл мэнд
Нурууны бариа заслын “Med Spine” эмнэлгийн эмч Б.Баяраатай “Chiropractic” эмчилгээний талаар ярилцлаа. Үнэндээ энэ залууг нурууны ясыг гараараа бариад эвэнд нь оруулчихдаг “алтан гартай” гэж дам дамаа дуулсан юм.Яг ямар аргаар яс засдаг нь сонирхолтой санагдаад түүнтэй ярилцахыг хүслээ.   -Баяраа эмч ээ, орчин үеийн ан...
эрүүл мэнд
Долоо хоног бүрийн баасан гаригт манай сайт “Эрүүл мэндийн зөвлөгөө” булангаа уншигчдадаа хүргэдэг. Энэ удаагийн “Эрүүл мэндийн зөвлөгөө” буланд ЕТЕМО эмнэлгийн толгой хүзүүний хавдрын эмч Ц.Одонтунгалаг уригдлаа. Одноо эмч энэ удаа “Төвөнхийн хорт  хавдар”-ын талаар зөвлөгөө бэлтгэн илгээжээ. Энэхүү эрүүл мэндийн мэдл...
эрүүл мэнд
“Ачтан” эмнэлэгт дурангаар цөсний чулууг авах мэс засалд орохдоо эмчийн хариуцлагагүй алдаанаас  эрүүл мэндээ  алдаж, эдийн засгийн хохирол амссан иргэн О.Түмэндэмбэрэл манай сайтад хандаж, болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгсөн билээ. Бид энэхүү  ярилцлагын мөрөөр  нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “...
эрүүл мэнд
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 1-нд ДОХ-той тэмцэх олон улсын өдөр. Энэ өдөр дэлхий даяар ДОХ-ын тухай ямар их аюулыг даяарчлалын энэ гай авчирна вэ гээд л ярина. Аймшгийн өвчнөөр нас барсан эсвэл халдвар тээгч нарын тухай гашуудан уйлж болно. Эмгэнэлийн цар хүрээний талаар ярилцан ХХ зууны энэ тахал ХХI зуунд хүн тө...
эрүүл мэнд
Жил бүрийн ДОХ-той тэмцэх өдрийг арванхоёрдугаар сарын 1-нд дэлхий даяар тэмдэглэж ирсээр чамгүй уджээ. Энэ өдрийг өсвөр насныхан хацар дээрээ улаан тууз зурж зарим нь цамцан дээрээ улаан тууз зүүн тэмдэглэдэг уламжлалтай. Гэтэл тэдний хэд нь энэ туузны тухай мэддэг вэ... ДОХ-той тэмцэх өдөр бэлгэвч үнэгүй тараадаг гэх...
эрүүл мэнд
Мэргэжлийн хяналтын ерөнхий байцаагчийн  2014 оны долдугаар сарын 22-ны өдрийн 01/08 дугаар албан даалгаврын хэрэгжилт болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Эрүүл мэндийн яамтай 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөөний дагуу 2014 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 02/228 тоот удирдамжаар эмийн үйлдвэрийн үйл ажиллагаа, ...
эрүүл мэнд
“Сүрьеэг илрүүлье, эмчилье, эдгэрүүлье” сэдэвт үндэсний зөвлөлгөөн өнөөдөр болж байна. Зөвлөлгөөнийг ЭМЯ, ДОХ, сүрьеэтэй тэмцэх “Глобаль” сан, ДЭМБ, ХӨСҮТ зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм байна. Зөвлөлгөөнд 21 аймаг, Улаанбаатар хотын есөн дүүрэг, Хорих 429 дүгээр анги, “Энэрэл” эмнэлэг зэрэг төрийн ...
эрүүл мэнд
Хавдар судлалын үндэсний төвийн эрчимт эмчилгээний тасагт Япон улсын Nihon Kohden корпораци, Монгол улс дахь албан ёсны төлөөлөгч Си-Ай-Ти ХХК хамтран нийт 300 сая төгрөгийн үнэтэй, өндөр хүчин чадал бүхий хяналтын мониторуудыг бэлэглэв. Энэхүү буянтай үйл ажиллагаанд баяр хүргэж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа үг х...
эрүүл мэнд
Дээд уруулдаа ч хүргэмгүй, дэргэдэх хүндээ ч өгөмгүй дэлхийн олон орны өглөөний цай. Сүүтэй будаа, шарсан чанасан өндөгнөөс залхаж байгаа бол өглөөний цайг өглөө бүр онцгой байлгах санаагаа Виктория Филпотын номноос олж аваарай. Виктория Филпот дэлхийн улс орнуудын өглөөний цай гэх өвөрмөц төслийн санаачлагч бөгөөд  дэ...
эрүүл мэнд
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн сургалт боллоо Нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Архивын газартай хамтран “Өргөө” амаржих газарт эрүүл мэндийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн байдал хууль тогтоомжийг сурталчлах чиглэлээр үзүүлэх сургалтыг зохион байгууллаа...
эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчин газар авч, хүүхэд томчуудгүй тусах болжээ. Тиймээс томуугийн дэгдэлтийг бууруулахын тулд зарим сургууль, цэцэрлэгийг хаах хэрэгтэй гэсэн санал шүүмжлэлийг иргэд олноор ирүүлжээ. Гэвч Эрүүл мэндийн яамнаас сургууль, цэцэрлэгийг хаах хэмжээнд томуу дэлгэрээгүй гэж үзжээ. Тус яамны Шуурхай удирдлаг...
эрүүл мэнд
“Мөнгөн гүүр” эмнэлэг дүрс оношилгооны төвийнхөө нээлтийг долоо хоногийн өмнө хийсэн ч үйлчлүүлэгчид тасрахаа байжээ. Хүлээн авах, угтах үйлчилгээнээсээ эхлээд эднийх хүний төлөө гэсэн сэтгэлд нийцтэй, дотно дулаан уур амьсгал, тохилог орчныг бүрдүүлж чадсан байна. “Мөнгөн гүүр”-ийнхэн эмнэлгийн үйлчилгээний чанар, хүр...
эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний гаралт олон жилийн дунджаас давж, дэгдэлтийн байдалтай боллоо. Энэ үед томуугаас сэргийлэх арга хэмжээг дээд хэмжээнд эрчимжүүлж хэрэгжүүлэхийн зэрэгцээ, томуугаар өвчилсөн хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлэх хэрэгцээтэй юм. Иргэдэд  өөрийгөө, гэр бүлээ хамгаалах, өвдсөн үед асрах энг...
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, БНСУ-ын Руйсанса корпораци, Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоотой  хамтран ажиллах санамж бичиг, эрүүл мэндийн хөтөлбөрийн гурван талт гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Тус хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж эхэлснээр нийслэл хотын 140 өрхийн эмнэлэгт анхан шатны үзлэг оношлогоо хийх ...
эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний гаралт олон жилийн дунджаас давж, дэгдэлтийн байдалтай боллоо. Энэ үед томуугаас сэргийлэх арга хэмжээг дээд хэмжээнд эрчимжүүлж хэрэгжүүлэхийн зэрэгцээ, томуугаар өвчилсөн хүмүүст үзүүлэх тусламж үйлчилгээг өргөжүүлэх хэрэгцээтэй юм. Иргэдэд  өөрийгөө, гэр бүлээ хамгаалах, өвдсөн үед асрах энг...
эрүүл мэнд
Сүүлийн үед иргэд “Хүний аливаа өвчинд сайн байна” гэсэн ам дамжсан яриагаар АСД-3Ф, АСД-2Ф гэсэн малын эмийг өөрсдөө дур мэдэн малын эмийн сангаас авч хэрэглэх явдал гарсаар байгааг МХЕГ-аас анхаарууллаа. АСД-3Ф, АСД-2Ф гэх эдгээр эмийг мал эмнэлгийн практикт хэрэглэдэг бөгөөд Малын эмийн сорилт баталгаажуулалтын улсы...
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газар, НБСГ-тай  хамтран  “Амны хөндийн эрүүл мэнд” Үндэсний хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатарын ерөнхий боловсролын сургуулийн эмч, улсын цэцэрлэгийн аргазүйчдийг хамруулсан “Хүүхдийн шүд цоорох өвчний эрсдлийг бууруулах, шүд цоорох өвчнөөс урьдчилан сэргийлэх” шүд, амны хөндийн эрүүл мэндийн  с...
эрүүл мэнд
Жил бүр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг Чихрийн шижинтэй тэмцэх өдөр өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд “Чихрийн шижин өвчнөөс ирээдүйгээ хамгаалья” уриан дор бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг НЭМГ, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн Диабетын төв, АШУҮИС-иас хамтран зохион байгуулах юм байна. Чихрийн шижинтэй тэмцэх ...
эрүүл мэнд
Долоо хоног бүрийн баасан гаригт манай сайт “Эрүүл мэндийн зөвлөгөө” булангаа уншигчдадаа хүргэдэг. Энэ удаагийн “Эрүүл мэндийн зөвлөгөө” буланд ЕТЕМО эмнэлгийн толгой хүзүүний хавдрын эмч Ц.Одонтунгалаг уригдлаа. Одноо эмч энэ удаа “Шүлсний булчирхайн хавдар”-ын талаар зөвлөгөө бэлтгэн илгээжээ. Энэхүү эрүүл мэндийн м...
эрүүл мэнд
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар хотод ажиллаж буй шүдний эмнэлгүүдэд хийсэн шалгалтын дүн олныг түгшээгээд байна. Нийслэлд нийт 241 шүдний эмнэлэг байгаагаас 84-ийг нь шалгажээ. Шалгалтад хамрагдсан зарим эмнэлэг нэг удаагийн тариурыг дахин ашиглаж байсан гэсэн мэдээллийн дагуу бид нийслэлийн Эрүүл мэндийн...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн яамны шуурхай удирдлагын төвөөс мэдээлж байна. 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 10.00 цагийн байдлаар: МОНГОЛ УЛСАД:   Завхан аймагт хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ   Завхан аймгийн Тэс суманд хүний боом өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Өвчтөн “Л” 54 настай, эрэгтэй. Урьд...
эрүүл мэнд
Жил бүрийн 11 дүгээр сарын 12-ныг дэлхий нийтээр “Хатгалгаа өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байна. Монгол улсад хатгалгаа нь 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь гол шалтгаан болдог. Дэлхий нийтээрээ энэ өдрийг тэмдэглэх болсон гол зорилго нь тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл эндэгдлийн зонхилох...
эрүүл мэнд
Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын цэцэрлэгийн 58 хүүхэд хоолны хордлого авсан бөгөөд одоогоор 14 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Үүнээс  нэг хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байгааг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Баян-Өлгийн аймгийн Нэгдсэн эмнэлгийн нян судлалын тасаг шинжилгээ хийхэд хүүхдүүдийн хордсон зүйл нь Sh.f...
эрүүл мэнд
News.mn сайтаас долоо хоног бүрийн баасан гаригт “Эрүүл мэнд” булангаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт “Чимэг оюу” эмнэлгийн ерөнхий эмч, эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, анагаах ухааны магистр, клиникийн профессор Хорлоогийн Ганбаатар оролцож байна.    Хүүхэдтэй болно гэдэг зөвхөн эмэгтэйчүүдий...
эрүүл мэнд
Шинжлэх ухааны академиас “Боловсон хүчнээ чадваржуулъя” сэдэвт семинарыг өнөөдөр зохион байгуулж байна.  Залуу судлаачдад судалгааны арга зүй эзэмшүүлэх, шинжлэх ухааны салбарын эрхзүйн болон гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй эл семинар Одон орон геофизикийн судалгааны төвд болж буй юм. С...
эрүүл мэнд
News.mn сайтаас долоо хоног бүрийн баасан гаригт “Эрүүл мэнд” булангаа хүргэж байгаа билээ. Энэ удаагийн дугаарт өнөөгийн нийгэмд орхигдоод буй “Хүүхдийн сэтгэлзүйн” асуудлыг хөндөн Сэтгэл судлалын үндэсний төвийн Судалгааны албаны дарга Ц.Дэлгэрмэндтэй ярилцлаа. -Сүүлийн үед хүүхдүүдтэй холбоотой сэтгэл сэрдхийлгэм хэ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хурлаар дараах хоёр асуудлыг авч хэлэлцэв. Үүнд:  1. Монгол улсын төрийн шагналд бүтээл дэвшүүлэв 2. Элэгний өвчлөл, өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, хэрэгжүүлж буй арга хэмжээ 1. Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурлаар Анагаах ухааны хүрээлэнгийн...
эрүүл мэнд
Манай улсын дөрвөн хүн тутмын нэг нь элэгний С вирустай гэх судалгаа  бий. Элэгний өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болж байгаа энэ үед  С, В вирусыг бүрэн эмчлэх эмийг АНУ-аас Монгол  Улсад оруулж ирэхээр Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хөөцөлдөж байгаа ч өнөөдрийг хүртэл   тус эмийг бүртгэж авах асуудал шийд...
эрүүл мэнд
-Ж.Амарсанаа нэр хүндэд нь халдсан Н.Удвалыг шүүхэд өгнө гэв- Манай улс элэгний өвчлөлөөр дэлхийд тэргүүлэгч орон болсныг мэргэжилтнүүд хэлэх болсон. Насанд хүрсэн нийт хүн амын 400 мянга нь элэгний В,С вирустай гэх судалгаа байдаг байна. Тэгвэл өнгөрсөн онд л гэхэд дээрх өвчнөөр 1890 хүн нас баржээ. Эрүүл мэндийн яамн...
эрүүл мэнд
Жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг “Шинжлэх ухааны ажилтны баяр”-ын өдрийг тохиолдуулан Нийгмийн хариуцлагаа ухамсарлан, үр бүтээлтэй, нийгмийн сайн үйлсэд чиглэсэн үйл ажиллагааг ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Технологийн Инкубатор төвөөс санаачлан Цус сэлбэлт, судлалын үндэсний төвтэй хамтран “ХАЛУУН СЭТГЭЛ...
эрүүл мэнд
News.mn сайтаас долоо хоногийн баасан гариг бүрт уншигчдэдээ хүргэж байгаа "Одноо эмчийн булан" өнөөдрийн зөвлөгөөгөө хүргэж байна. Хавдар хамгийн аюултай өвчин. Огт эмчлэгддэггүй, бас мэдэгдэхгүй байж байгаад хүндэрдэг гэж бид ойлгодог. Гэвч хавдар ч бусад өвчнүүдийн адил эдгэрэх найдлагатай төдийгүй их эртнээс дохио ...
эрүүл мэнд
Дэлхийн олон улс оронд хүн амыг аюулгүй ундны усаар хангах асуудал чухлаар тавигдаж байна. ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө” төслийг ундны усны аюулгүй байдлыг хангахын тулд Азийн таван оронд усны эх үүсвэрээс хэрэглэгч хүртэлх бүх цэгүүдэд усыг бохирдуулах хүчин зүйлсийг тогтоож, эрсдэлийг үнэлэ...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнгөрөгч лхагва гаригт /10.22/ болсон Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанд оролцохдоо ноцтой гэмээр нэгэн тайлбар хэлсэн. Тодруулбал, элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй эмийг Монгол Улсад оруулж ирэх ажлыг санаачилсан дэд сайд Ж.Амарсанаа 900 ам.долларын үнэтэй эмийг 1800 ам.доллары...
эрүүл мэнд
Зураг дээр дарж томоор үзнэ үү.
эрүүл мэнд
Амь нас хариуцдаг эмчилгээний аппарат ачаалалаа дийлэхгүй эвдэрсээр байна Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав нэгэн цагт “Ямар азаар Монголд төрөө вэ” хэмээн шүлэглэсэн бай­даг. Гэтэл Монголоороо ба­хархадаг цаг үе нэгэнт өнгөрсөн бололтой. Харин ч амьд явах баталгаагүйгээс айж амьдармаар юм шиг. Тодруулбал Монголд ганц байд...
эрүүл мэнд
Дэлхий нийтийг түгшүүрт автуулсан эбола вирусын улмаас 4500 гаруй хүн амь насаа алджээ. Өвчлөгсдийн 50-90 хувь нь нас барах магадлалтай гэх энэ аймшигт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд манай улс анхаарч байгаа юм. Энэ ажлын хүрээнд нийслэлийн Эрүүл мэндийн газраас нээлттэй утас ажиллуулж эхэлжээ. Эбола вирусын талаар иргэ...
эрүүл мэнд
ДЭМБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Далд давсны үйлдвэрлэл хэрэглээг бууруулах бодлого, эрх зүйн орчин бүрдүүлэх” төслийн хүрээнд НЭМҮТ-ийн захирлын 2014 оны есдүгээрр сарын 24-ний өдрийн 239 тоот тушаалаар “Давсны хэрэглээг бууруулах үндэсний стратеги боловсруулах”, “Хүнсний бүтээгдэхүүний шошгололтын үндэсний станд...
эрүүл мэнд
Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Эбола вируст халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах арга хэмжээний тухай тогтоол гаргалаа. Эбола вируст халдвар 3 тивийн 7 улс оронд бүртгэгдэн, 8399 хүн  өвчилж, 4033 нь нас бараад байна. Өвчлөл өндөр байгаа Баруун Африкийн 4 орноос гадна АНУ, Испани, Сенегал улсад халдва...
эрүүл мэнд
Дауны синдром. Энэ бол хүний удамшил, гарал үүсэл зэргээс огт хамааралгүй хромсомын эмгэг.  Харамсалтай нь 1866 онд Жон Даун гэгч англи эмч уг синдромыг анх оношлохдоо онигор нүд, гадаад төрх байдлын нийтлэг шинжээр нь Монгол угсаа гаралтай хүмүүстэй адил гэж дүгнэн “Монголойд” хэмээн нэрлэснээс үүдэн Даун синдромтой х...
эрүүл мэнд
Баруун Африкийн орнуудад өргөн тархсан эбола вирусын халдварыг 8914 хүн авч үүнээс 4447 хүн амь насаа алдаад байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдээд байгаа. Мөн ДЭМБ-ын эрдэмтэд энэ долоо хоногийн сүүлч гэхэд эбола вирусын халдвар авсан хүний тоо 10 мянгад хүрнэ гэж таамаглаад байгаа юм. Нийт есөн оронд илр...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн салбарын "Нээлттэй хаалганы өдөр"-ийг  өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Уг өдөрлөгийн үеэр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв шинээр ашиглалтад орсон СЭМҮТ-ийн шинэ цогцолбор, брэнд бүүкээ танилцуулж, төвийн үйл ажиллагаа, тоног төхөөрөмжийн шинэчлэл, оношилгооны тест, сэтгэц нөлөөт эм бэлд...
эрүүл мэнд
Жил бүрийн аравдугаар сарын 13-ны өдрийг  дэлхий нийтийн хэмжээнд “Хөхний даруулгаас татгалзах өдөр” болгон тэмдэглэдэг ажээ. Өөрөөр хэлбэл хөхний хорт хавдар үүсэх нэг шалтгаан болсон хэт бариу хөхний даруулгыг нэг өдөр ч гэсэн зүүхгүй байхыг бүсгүйчүүдэд уриалдаг. Хөхний хорт хавдар гэх аюулт өвчнөөс урьдчилан сэргий...
эрүүл мэнд
-Гуравдугаар шатны эмнэлгийн эсч нарыг “олдсон” дээр нь биеэ үзүүлэх, зөвлөгөө авах гэсэн хүмүүс Чингисийн талбайг зорин иржээ- Өчигдөр, өнөөдөр хоёр өдөр Чингисийн талбайн өмнөд хэсэг эмнэлэг болон хувирчээ. Учир нь хоёр өдөр “Эрүүл мэндийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг” болж байгаа юм. Улсын клиникийн нэг, хоёр,...
эрүүл мэнд
Баасан гариг бүрт уншигчдын хүртээл болдог “Зөвлөгөө” булангийн энэ удаагийн дугаарт шүдний эрүүл ахуйн талаарх зөвлөгөөг хүргэж байна. Монгол улсын хүн амын дунд хамгийн өргөн тархсан өвчлөлийн нэг бол амны хөндийн буюу шүдний өвчлөл. Цэцэрлэг, сургуулийн насны хүүхдүүдийн 70-80 хувь нь шүд цоорох өвчнөөр өвчилсөн бай...
эрүүл мэнд
Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газрын эмийн асуудал хариуцсан мэргэжилтэн аймгийн төвөөс алслагдсан сумдад хүчинтэй хугацаа дууссан болон дуусах дөхөж буй эм эмнэлгийн хэрэгслийг хуваарилдаг байсныг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоожээ. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчдын хийсэн шалгалт...
эрүүл мэнд
”Олон улсын хараа хамгаалах өдөр” өнөөдөр болж буйтай холбогдуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын нүдний эмч нарын нийгэмлэг, Таван богд Трейд ХХК-ийн Окситан брэндийн төлөөлөл хамтран хэвлэлийн бага хурал хийлээ.   Монгол улсын хэмжээнд нийт хараагүй 15000 иргэн байдаг аж.  Нүдний өвчлөлтэй 41 мянг...
эрүүл мэнд
"Эмч, эмнэлгийн ажилтан өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ хариуцлагагүй биелүүлснээс өвчтөн нас барсан” гэх үндэслэлээр Хүний гавьяат эмч Б.Бүлтэн нарын таван эмчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа. Тэдэнд холбогдох хэргийг анхан шатны шүүх хурал энэ сарын 1-ний өдөр товлогдсон ч хо...
эрүүл мэнд
Э бола вируст халдвар АНУ-д зөөвөрлөгдлөө ДЭМБ-аас 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр АНУ-д Эбола вируст халдварын зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн тухай мэдээлсэн байна. Өвчтөн саяхан Баруун Африкт аялажээ. Тэрээр 09 дүгээр сарын 24-ний өдөр АНУ-д ирсэн бөгөөд 4 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. ...
эрүүл мэнд
Амаржих газар хүрэлцээгүй, эмч, сувилагчийн ачаалал хэт өндөр, төрөх эмнэлгүүдийн барилгын ажил удаашралтай байгаа талаар хангалттай ярьж, хэвлэл мэдээллээр ч улиг болтол бичлээ. Эхнэрээ, охиноо, бэрээ эсэн мэнд амаржуулах гэж ямархуу нөхцөл байдалтай нүүр тулж, хэрхэн даван туулдагийг нийслэлийн хэмжээн дэх гурван ама...
эрүүл мэнд
-Солонгосын уламжлалт анагаах ухаан, амралт сувилгаа болон соёлыг багтаасан "Хю" хөтөлбөрийг танилцуулав.- БНСУ-ын уламжлалт эмчилгээний “Хю” төслийг танилцуулах арга хэмжээ өчигдөр(10.01) Blue sky-д боллоо. Дэгү-Геонгбү уламжлалт эмчилгээний “Хю” төслийн нэгж болон Монгол-Солонгосын Дорнын анагаах ухааны төвийн хамтын...
эрүүл мэнд
-Иргэдийн саналыг хүлээн авах 11-11 төвд "Люминал" эмийг худалдаанаас эргүүлэн татаж, энэхүү эмийг орлуулах үйлчилгээтэй эм олдохгүй байгаа нь хүндрэл үүсгэж байгаа талаарх гомдлууд цөөнгүй иржээ- "Монос" эмийн сангийн эмийн санчийн буруутай үйлдлээс болж улсын бүртгэлд бүргэгдээгүй "Фенобарбитал" буюу бидний нэрлэж за...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын санаачлагаар улсын хэмжээнд “Эрүүл мэндийн довтолгоо-Заавал хэвшүүлэх 21 дадал” арга хэмжээг хэрэгжүүлж буй. Иргэн хүн бүр өөрийнхөө эрүүл мэндэд анхаардаг, урьдчилан сэргийлдэг байх, буруу дадал зуршлаасаа салах зэрэг зөв сэтгэлгээ, хандлагатай болгох нь “Эрүүл мэндийн довтолгоо”  арга хэмжээний  ...
эрүүл мэнд
"Оюутны эрүүл мэндийг дэмжих сар"-ын аяны хүрээнд есдүгээр сарын 27-ны өдрийн 11.00 цагт Чингисийн талбайд "Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй" өдөрлөгийг зохион байгуулах гэж байна. Уг өдөрлөгт ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, Монголын оюутны холбоо, Монголын улаан загалмайн нийгэмлэг, Мари Стопс олон улсын байгууллага, Монголын гэр бүлийн ...
эрүүл мэнд
Булган аймгийн Баяннуур суманд үхсэн үхэрт шинжилгээ хийхэд галзуу өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдсон байна. Тиймээс сумын Засаг даргын захирамжаар энэ сарын 18-наас 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа ажээ. Мөн энэ сарын 15-нд Төв аймгийн Алтанбулаг суманд галзуурсан азарганд хүн хазуулсан...
эрүүл мэнд
Түлэнхийн төв ирэх сарын 1-н гэхэд Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/-ийнхөө нэг давхарт нүүж ирэхээр болжээ. Хоёр жил гаруй хугацаанд бусдын хатавчинд толгой хорогдсон Түлэнхийн төв “төрхөмдөө” буцахаас өөр аргагүйд хүрсэн байна. Уг нь Түлэнхийн төв  бусдын хаяанд толгой хорогдохгүйгээр өөрийн гэсэн орон байр,...
эрүүл мэнд
Жирэмслэхээс хамгаалах эм, хэрэгслийн Дэлхийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг 2007 оноос эхлэн дэлхий нийтээр тэмдэглэх болсон байна. "Хүүхэд бүр хүссэн байх ёстой" гэсэн уриан дор  Монгол Улс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Энэ өдөр эцэг эхчүүд, оюутан залууст "Хүслээр ирсэн бэлэг" гэр бүлийн сэтгэлзү...
эрүүл мэнд
Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газарт салбарын сайдын дэмжлэгтэйгээр рентген аппарат, шүд, эхо оношлогооны зэрэг таван төрлийн явуулын машиныг шилжүүлэн өгөх арга хэмжээ өнөөдөр болов. Энэхүү үйл ажиллагааг УИХ-ын гишүүн С.Ганбаатар санаачилсан бөгөөд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн дарга Ч.Бат-Эрдэнэ хүлээлгэн өглөө. ...
эрүүл мэнд
Энэ он гарсаар Монгол улсад ДОХ-ын халдварын 27 тохиолдол шинээр бүртгэгджээ. ДОХ-ын халдвар тээгчдийн тоо өсөх хандлагатай байгааг Халдварт өвчин судлалын төвийн судалгаанаас харагдах болсон байна. Манай улсад нийтдээ ДОХ-ын халдвар тээгчийн 177 тохиолдол байдаг гэнэ. Нийт өвчлөгсдийн 144 нь эрэгтэй, 33 нь эмэгтэй бай...
эрүүл мэнд
Томоор үзэх бол зураг дээр дарна уу.
эрүүл мэнд
Эрүүл мэндийн чанартай үйлчилгээг эрэлхийлж гадаад явдаг урсгалыг багасгаж, эх орондоо эмнэлэг, оношлогооны чанартай үйлчилгээ авах боломжийг олгох зорилгоор үндэсний М-Си-Эс Групп, Энержи Ресурс ХХК, Шунхлай Групп хамтран Интермед эмнэлгийг байгуулах нийгмийн төслийг санаачлан хэрэгжүүллээ. Интермед эмнэлэг нь европ с...
эрүүл мэнд
Монфемент үндэсний сүлжээ Улсын Их Хурал дахь эмэгтэй гишүүдийн албан бус бүлэг, Жендерийн үндэсний хороотой хамтран “Бээжин +20 дүгнэх процесс: Бэлгийн болон нөхөн үржихүйн эрх, эрүүл мэнд” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгуулж байна. Уулзалтыг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь эмэгтэй гиш...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайдын нэрэмжит “Дэмжлэгт хяналт”-ын хоёр дахь үе шат эхэлжээ “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэх, тэдэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг хэрхэн сайжруулж байгаад хяналт, үнэлгээ хийхийг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 121 дугаар тушаалаар баталса...
эрүүл мэнд
Эрүүл мэндийн сайд Швейцари улсын хүүхдийн эмч Раул Шмит, Томас Бауман нарыг хүлээн авч уулзлаа Манай улсад 2008 оноос эхлээд ЭХЭМҮТ-д Монгол, Швейцарийн хамтарсан “Нярайн түнхний үений дутуу хөгжлийг эрт илрүүлэх, мултралаас сэргийлэх эмчилгээ” төсөл хэрэгжиж эхэлсэн. Төслийн эхний шатанд үндэсний мэргэжилтэнг бэлтгэж...
эрүүл мэнд
Хор болсон хоолноос монголчууд бид татгалзах цаг нь болжээ. Учир нь хүнсний хэрэглээнд өдөр тутам хэрэглэгдэж байгаа нэмэлт бүтээгдэхүүнүүд бид­ний амь насанд занал­хийлж аюулын харанга дэлдэх бол­лоо. Тухайлбал энэ сарын 2-ны өдөр Нийслэлийн мэр­гэжлийн хяналтын газраас хүнсний нэмэлт бүтээг­дэхүүний чанарт тандалт су...
эрүүл мэнд
Дэлхийн гаалийн холбооны гишүүн орнуудын мал эмнэлгийн шинжээчид өнгөрсөн долоо хоногт орон нутагт ажилласан байна. Тэд Увс, Завхан, Дархан-Уул, Улаанбаатар хот дахь махны 12 үйлдвэртэй танилцаж, мал эмнэлэг, хүнсний аюулгүй байдал хариуцан ажилладаг байгууллага, лабораториудаар орж магадлан шалгалт, хяналт, шинжилгээ ...
эрүүл мэнд
Өвөрхангай аймгийн Сант суманд 15 настай С.Мягмарсүрэн тарваганы давсаг залгиснаас болж, залгиур хоолойн тарваган тахал өвчин туссан билээ. Энэ талаар өнөөдөр Эрүүл мэндийн яамнаас сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. С.Мягмарсүрэн хүүд эрүүл мэндийн үйлчилгээг шуурхай үзүүлснээр бие нь сайжирсан байна. Мөн хүүгийн эцэг, эх та...
эрүүл мэнд
Элэгний хорт хавдрын өвчлөлөөр манай улс дэлхийд тэргүүлдэг байна. Тиймээс уг өвнийг бууруулах зорилгоор “Эрүүл элэг” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх болсон талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Уг хөтөлбөрийг Хөгжлийн төлөө Оном сан гардан хэрэгжүүлэх аж. Ингэхдээ мэргэжлийн бусад байгууллагуудтайгаа хамтран хэ...
эрүүл мэнд
Түлэнхийн төвийн газраас хумсалсан эмч нараас эзэмшлийг нь эргүүлэн авъя -Тү­лэнхийн тасгийн барилгын асууд­лыг байнга л ярьдаг. Яриад ямар ажил хэрэг болох биш. Илүү дутуу зүйл ярьж өөрсдийгөө асуу­далд оруулаад юу хийх вэ-   Татвар төлөгчдийн мөн­гийг бүтэн хоёр жил ха­лаасласан “Мөнгөн гүүр” гэх хувийн эмнэлэг хэн г...
эрүүл мэнд
Өнөөдөр Батлан хамгаалах, хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх зээлийн гэрээнд гарын үсэг зурах, БХЯ-наас худалдан авсан шинэ тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх ёслол Батлан хамгаалах яаманд боллоо. Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газраас Монгол Улсад олгож буй хөнгөлөлттэй зээли...
эрүүл мэнд
Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аяныг эхлүүлж байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Жил бүрийн есдүгээр сарыг “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар” болгон тэмдэглэдэг болсоор багагүй хугацааг үдэж байгаа юм. Энэ жилийн сарын аяныг “Эрүүл оюутан-Эрүүл ирээдүй” уриан дор тэмдэгл...
эрүүл мэнд
“Гарын аюулгүй байдал” сарын аян эхэллээ Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан статистик тоо баримтаас үзэхэд манай улсын хэмжээнд авто ослын дараа гар, хөлийн гэмтэл хамгийн түгээмэл тохиолдсон байна. Уг осол ахуйн хүрээнд болон үйлдвэрлэлийн явцад голчлон гардаг байна. Гэр орондоо хоол ундаа бэлтгэж байхдаа гар хурууг...
эрүүл мэнд
Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд гемодиализийн эмчилгээ хийлгэдэг аппарат төрийн эмнэлгүүдэд хангалтгүй байдгаас иргэд хувийн эмнэлэгт хандаж, дээрх эмчилгээг төлбөртэйгээр хийлгэдэг байна. Гемодиализийн аппаратад нэг удаа орж эмчлүүлэхэд 250.000-320.000 төгрөг байдаг нь иргэнд хүндээр тусдаг аж. Ийм байдалд орсон хэс...
эрүүл мэнд